SlideShare a Scribd company logo
1 of 19
Download to read offline
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР СУУТГАН
ТӨЛӨГЧ ЭТГЭЭДИЙН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН БАРИМТ
ҮЙЛДЭХ, ПАДААН ҮҮСГЭХ, ТАЙЛАНД ТУСГАХ ГАРЫН
АВЛАГА
2016 он
Улаанбаатар
ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны
07-р сарын 09-нд соёрхон батлагдаж 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж
байгаа бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аж ахуй нэгж хувь хүн, аж
ахуй нэгж хоорондын гүйлгээг цахимжуулах, цахим төлбөрийн баримт олгох системийг
хөгжүүлсэн.
СИСТЕМИЙН МЭДЭЭЛЭЛ
НӨАТУС хөгжүүлэх төслийн нэгж нь 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжих
НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу иргэд худалдан авалт хийх бүртээ борлуулагчаас
баримт авах, аж ахуй нэгж хооронд хийгддэг төлбөрийн баримтыг цахим хэлбэрт
шилжүүлэх зорилгоор Төлбөрийн баримт хэвлэх цахим хуудас ebarimt.mn болон
Төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан програм PosAPI-г хөгжүүлсэн.
Борлуулагч нь 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хуулийн дагуу албан татвар
төлөгч хувь хүнд /Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн
үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор
оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч/ сугалааны дугаар болон дахин
давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх үүрэг хүлээж
байгаа бөгөөд хэрвээ борлуулагч кассын систем ашигладаг, олон тооны баримт хэвлэдэг,
баримтыг хэвлэх хугацаа хурдан байх шаардлагатай тохиолдолд та өөрийн кассын
системд Төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан програм PosAPI-г суулгах,
түүнчлэн кассын системгүй, цөөн тооны баримт хэвлэх шаардлагатай тохиолдолд
Төлбөрийн баримт хэвлэх цахим хуудас www.ebarimt.mn-ийг ашиглах боломжтой юм.
www.ebarimt.mn цахим хуудасны талаар дэлгэрэнгүй танилцуулья.
Зураг 1. Системд нэвтрэх хэсэг
Тайлбар: Хэрэглэгч та цахим төлбөрийн баримтын систем рүү www.ebarimt.mn хаягаар
орж БИЗНЕС ЭРХЛЭГЧ хэсгийн НЭВТРЭХ хэсэгт Цахим тайлангийн системд
нэвтэрдэг Татвар төлөгчийн дугаар, Хэрэглэгчийн нэр, Нууц үгээ оруулан Нэвтрэх
товчлуурыг дарснаар цахим төлбөрийн баримтын системд нэвтэрч дараах цонх нээгдэнэ.
Хэрэв цахим татварын системд нэвтрэх эрх аваагүй бол харьяа татварын албанд хандан
нэвтрэх эрх авна.
Зураг 2.Үндсэн нүүр хуудас
1. Баримт шивэх / Албан татвар төлөгч хувь хүнд зориулсан баримт үүсгэх хэсэг /
“Албан татвар төлөгч хувь хүн” гэдгийг бараа, ажил, үйлчилгээг борлуулах зорилгогүйгээр эцсийн
хэрэглээнд зориулж худалдан авч байгаа хувь
хүнийг ойлгоно.
Зураг 3. Эцсийн хэрэглээнд баримт үүсгэх хэсэг
Тайлбар: Энэ цэсийг албан татвар төлөгч
хувь хүнд борлуулалт хийх үедээ ашиглах
бөгөөд дараах алхамуудыг хийнэ. Үүнд :
1.1 Шинээр төлбөрийн баримт үүсгэхдээ
Баримт шивэх товчлуурыг дарна.
1.2.1 Борлуулж буй бараа, ажил, үйлчилгээ
(БАҮ)-ний нэр төрлийг сонгон оруулна.
БАҮ-ний нэр төрлийг бүртгэлээс болон
нэгдсэн сангаас сонгож, код эсхүл нэрээр нь хайлт хийх боломжтой. БАҮ-ний
“бүртгэлээс” гэсэн цэсийг борлуулагч борлуулж буй бараа, ажил, үйлчилгээний нэрээр
тогтмол мэдээллийн сан үүсгэнэ. Нэгдсэн санг GS1-13 бар код бүхий бараа, ҮСХ-ны
баталсан Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилалд заасан БАҮ-ээс сонгоно.
Зураг 4. Бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг үүсгэх хэсэг
Тайлбар: Дээрх жагсаалтаас та өөрийн жагсаалтанд оруулах бараа, ажил,
үйлчилгээний мэдээллийн арын товчлуурыг дарснаар энэхүү бараа, ажил, үйлчилгээ
таны жагсаалтанд нэмэгдэх бөгөөд сонголтыг идэвхжүүлэн Хадгалах товчлуурыг
дарж баталгаажуулна. Баталгаажуулснаар бараа, ажил, үйлчилгээний Бүртгэлээс гэсэн
цэсэд үүссэн өөрийн БАҮ-ний жагсаалтыг сонгох боломжтой болно. товчийг
дарснаар өөрийн БАҮ-ний жагсаалтнаас тухайн бараа ажил үйлчилгээг хасна.
1.3 Борлуулж буй бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ болон нэгжийг сонгоно.
1.4 Борлуулж буй бараа, ажил, үйлчилгээний нэгжийн үнийг оруулна. Нэгжийн үнэ
нь НӨАТ нэмэгдсэн нийт дүн байна.
1.5 Нэгжийн үнийг оруулсаны дараа “Нэгжийн үнэ” цэсийн баруун талд байрлах
товчлуурыг дарж баримтанд бараа, ажил, үйлчилгээ нэмж болно. Хэрэв шивж буй
төлбөрийн баримтын мэдээллийг засварлах тохиолдолд баруун талд байрлах төлбөрийн
баримтын товчлуурыг дарж устгаад мэдээллийг дахин оруулна. (Зөвхөн 1 бичлэг
байгаа тохиолдолд товчлуураар засварлах боломжгүй бөгөөд мэдээллийг
шинэчилсэний дараа тухайн мэдээллийг устгаж, засвар оруулна.)
1.2.2 НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан экспортолсон бараа, ажил,
үйлчилгээнд төлбөрийн баримт үүсгэх
Зураг 5.Экспортод гарсан бараа, үйлчилгээний хэсэг
Тайлбар: Экспортод гаргасан барааны
төлбөрийн баримтыг үйлдэхдээ БАРАА,
АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ОРУУЛАХ хэсгээс
Экспортод гаргасан бараа хэсгийг сонгож
бараа ажил үйлчилгээний нэр оруулах
талбарт нэр болон кодыг оруулна.
Экспортын барааны төлбөрийн баримтыг
бусад бараа, ажил, үйлчилгээтэй нэгтгэж
үйлдэх боломжгүй.
1.2.3 НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх бараа, ажил,
үйлчилгээнд төлбөрийн баримт үүсгэх
Зураг 6. Чөлөөлөгдсөн бараа, үйлчилгээний хэсэг
Тайлбар: Чөлөөлөгдсөн бараа, ажил,
үйлчилгээний төлбөрийн баримтыг
үйлдэхдээ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ
ОРУУЛАХ хэсгээс Чөлөөлөгдсөн бараа
хэсгийг сонгож бараа ажил үйлчилгээний
нэр оруулах талбарт нэр болон кодыг
оруулна. Чөлөөлөгдөх бараа, ажил,
үйлчилгээний төлбөрийн баримтыг бусад
бараа, ажил, үйлчилгээтэй нэгтгэн үйлдэх
боломжгүй.
1.6. Борлуулалтын мэдээлэл нэмэх
Зураг 7. Борлуулалт нэмэх хэсэг
Тайлбар: Албан татвар төлөгч хувь хүнд
олгох төлбөрийн баримтанд
борлуулалтын мэдээлэл нэмэгдсэн байдал
1.7. Баримт гаргах
Тайлбар: Борлуулж буй бараа, ажил, үйлчилгээний мэдээллийг үнэн зөв оруулсан эсэхийг
нягтласны дараа Баримт гаргах товчлуурыг дарж дараагийн цонхонд “үйлдэл” шилжинэ.
Зураг 8. Баримт дээр хийх үйлдлүүд
Төлбөрийн баримтыг худалдан авагчийн
цахим шуудангийн хаягаар илгээх, PDF
файлаар татах, хэвлэх боломжтой. Хэрэв
худалдан авагч төлбөрийн баримтыг өөрийн
цахим хаягаар авахыг хүсвэл Цахим шуудан
оруулах хэсэгт худалдан авагчийн цахим
хаягийг оруулан Илгээх товчлуурыг дарж
төлбөрийн баримтыг цахим хаяг руу нь
илгээнэ. Баримтыг PDF болгон хадгалах тохиолдолд PDF файлаар татах товчлуурыг
ашиглана. Худалдан авагч төлбөрийн баримтыг хэвлүүлж авахыг хүсвэл Хэвлэх
товчлуурыг дарж хэвлэнэ. Баримтыг хэвлэхийн тулд та өөрийн ашиглаж буй ухаалаг утас,
компъютер болон бусад боломжит төхөөрөмжинд хэвлэгчийг холбосон байх
шаардлагатай.
Анхааруулга:
• Хэрэв нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хувь хүн эцсийн
хэрэглээндээ зориулж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд төлбөрийн
баримт нь сугалааны дугаар, “НӨАТ-ын буцаан олголттой баримт” гэсэн тэмдэглэл,
баримт таних QR кодтой хэвлэгдэнэ.
• Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй этгээдээс хувь
хүн эцсийн хэрэглээндээ зориулж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд
төлбөрийн баримт нь сугалааны дугаар болон баримт таних QR кодтой хэвлэгдэнэ.
1.8. Төлбөрийн баримт үйлдэх /Бизнес хэрэглээнд хувь хүн, хуулийн этгээд/
Борлуулагч бизнес хэрэглээнд зориулж борлуулсан бараа, ажил, үйлчилгээний
төлбөрийн баримт үүсгэх хэсэг нь Зураг 3-т заасантай адил бөгөөд хувь хүн, хуулийн
этгээдийн регистрийн дугаарыг заавал оруулах шаардлагатай.
Зураг 9. Бизнес үйл ажиллагаанд баримт үүсгэх
хэсэг
Тайлбар: Бизнес хэрэглээ (Бизнес хэрэглээ
гэдэг нь хувь хүн, хуулийн этгээд нь бараа,
ажил, үйлчилгээг аж ахуйн үйл
ажиллагааны зориулалтаар худалдан
авахыг хэлнэ.)
Баримт шивэх цэсний бизнес үйл
ажиллагааг сонгоно.
Зураг 10. Бизнес эрхлэгчид олгох төлбөрийн баримтанд мэдээлэл нэмэх
Тайлбар:
• Хэрэв шивж буй төлбөрийн баримтын мэдээллийг засварлах бол баруун талд байрлах
төлбөрийн баримтын товчлуурыг дарж устгаад мэдээллийг дахин оруулна.
(Зөвхөн 1 бичлэг байгаа тохиолдолд товчлуураар засварлах боломжгүй бөгөөд
мэдээллийг шинэчилсэний дараа тухайн мэдээллийг устгаж, засвар оруулна.)
• Төлбөрийн баримтыг жижиг буюу посын принтерээр эсхүл томоор буюу А4
хэмжээтэй хэвлэн гаргах боломжтой бөгөөд баримтын дээр байрлах Жижиг, Том
гэсэн сонголтоос сонгоно. Худалдан авагч төлбөрийн баримтыг өөрийн цахим
хаягаар авахыг хүсвэл дээрх Зураг 8-т заасны дагуу Цахим шуудан оруулах хэсэгт
тухай худалдан авагчийн цахим хаягыг оруулж, Илгээх товчлуурыг дарж, төлбөрийн
баримтыг цахим хаяг руу нь илгээнэ.
• Баримтыг PDF болгон хадгалж авах тохиолдолд PDF файлаар татах товчыг
ашиглана.
• Хэрвээ худалдан авагч төлбөрийн баримтыг хэвлэн авч тамга тэмдэг даран
баталгаажуулахыг хүсвэл та Хэвлэх сонголтыг идэвхжүүлнэ. Баримтыг хэвлэхийн
тулд та өөрийн ашиглаж буй ухаалаг утас, компъютер болон бусад боломжит
төхөөрөмжинд хэвлэгчийг холбосон байх шаардлагатай.
2. Төлбөрийн баримтууд хэсэг
Зураг 11. Төлбөрийн баримтын жагсаалт
2.1 Төлбөрийн баримт харах
Тайлбар:
• Энэ хэсгээс татвар төлөгч борлуулалт болон худалдан авалтын ерөнхий мэдээллийн
дэлгэрэнгүйг харах боломжтой бөгөөд дараах 2 сонголтын аль нь идэвхитэй
байгааг анхаарах хэрэгтэй.
Бизнес хэрэглээ Албан татвар төлөгч хувь хүн
Төлбөрийн баримт хэсгээс өөрийн борлуулалтын болон худалдан авалтын мэдээллийг
харахдаа тайлант жил, сар түүнчлэн борлуулалт, худалдан авалтын цэсийг сонгож, Харах
товчлуурыг заавал дарна. Түүнчлэн борлуулалт болон худалдан авалтын баримтуудын
дэлгэрэнгүй мэдээллийг сонгон харах боломжтой.
Зураг 12. Төлбөрийн баримтуудыг ялгаж харах хэсэг
Тайлбар: Төлбөрийн баримтын жагсаалт цэсээс та өөрийн илгээсэн борлуулалтын
баримтаас Засагдсан баримт, Зөрчилтэй баримт, Баталгаажаагүй буцаалтуудыг
жагсаалтаар харах, боломжтой.
2.2 Төлбөрийн баримтыг дэлгэрэнгүй харах, засах, буцаах үйлдэл
Зураг 13. Үйлдэл хийх хэсэг
Тайлбар: Борлуулагч тал энэхүү сонголтоор тухайн
төлбөрийн баримтыг дэлгэрэнгүй харах, засах болон
буцаалт хийх боломжтой. Харин худалдан авагч тал
тухайн төлбөрийн баримтыг дэлгэрэнгүй харах, засагдсан
болон буцаалт хийсэн төлбөрийн баримтыг зөвшөөрөх,
татгалзах боломжтой.
2.3 Төлбөрийн баримтанд засвар оруулах
Баримтын засварыг баталгаажуулснаар тухайн төлбөрийн баримт Засагдсан баримтын
талбарт шилжин орно. Энэ үйлдэл худалдан авагч талд мөн адил дагаж үүснэ.
Хэрэв худалдан авагч тал татгалзвал тухайн төлбөрийн баримт Зөрчилтэй баримт
талбарт шилжих бөгөөд борлуулагч тал дахиад тухайн төлбөрийн баримтыг засварлах
зарчмаар цааш үргэлжлүүлснээр Баримт талбарт шилжих хүртэл үйлдлийг давтах
боломжтой.
Зураг 14. Төлбөрийн баримтыг засах
Тайлбар: Төлбөрийн баримт дээр засвар хийх тохиолдолд төлбөрийн баримт дээрх бараа
ажил үйлчилгээний ард байрлах товчийг дарж болох бөгөөд төлбөрийн баримт дээр
хамгийн багадаа нэг гүйлгээний мэдээлэл үлдэх ёстойг анхаарна уу. Хэрэв зөвхөн ганц
бараа ажил үйлчилгээ борлуулахдаа буруу шивэлт хийсэн бол зассан борлуулалтын
мэдээллийг нэмж оруулсны дараа буруу бичсэн борлуулалтын мэдээллийг устгах
боломжтой. Ингээд засвар хийж дууссан бол Баримт гаргах товчыг дарна.
Зураг 15. Худалдан авагч тал зөвшөөрөх эсэх
Тайлбар: Худалдан авагч тал засагдсан баримтыг зөвшөөрснөөр тухайн төлбөрийн
баримт Баримт талбарт шилжих, буцаалт хийгдэнэ(системээс устах). Хэрэв худалдан
авагч тал татгалзвал тухайн төлбөрийн баримт Зөрчилтэй баримт талбарт шилжинэ.
3. Алдаатай баримтууд хэсэг
Зураг 16. Алдаатай баримтынжагсаалт
Тайлбар: Алдаатай баримтын жагсаалтыг засварлахдаа засварлах баримтуудыг сонгон
илгээх товчийг дарснаар 1 цагийн дотор төлбөрийн баримтанд буй алдаатай баримтын
мэдээлэл засагдана.
4. Нэхэмжлэх хэсэг
Зураг 17. Нэхэмжлэх үүссэн жагсаалт
Тайлбар: Баримт шивэх хэсэгт нэхэмжлэх үүсгэнэ.
4.1 Нэхэмжлэхийн төлөлт хийх
Зураг 18. Нэхэмжлэхийн төлөлт хийх дараалал
Тайлбар: Нэхэмжлэхийн төлөлт хийхдээ тухайн нэхэмжлэх дээр даран төлбөр хийх товч
дээр дарж төлөлтийг бүртгэнэ.
Зураг 19. Нэхэмжлэх дотор үүссэн төлбөрийн баримтын жагсаалт
4.2 Нэхэмжлэхийн буцаалт хийх
Зураг 20. Буцаалт хийгдсэн нэхэмжлэхийн жагсаалт
Тайлбар: Нэхэмжлэхэд буцаалт хийхэд ямар нэгэн төлөлт хийгдсэн байвал
баталгаажаагүй буцаалт хэсэгрүү орж худалдан авагч тал зөвшөөрөх үйлдлийг хийснээр
буцаалт бүрэн хийгдэнэ. Төлөлт байхгүй хоосон нэхэмжлэхийг буцаалт хийхэд зөвшөөрөх
үйлдэл хийх шаардлагагүй шууд буцаагдана.
5. НӨАТ-ын падаан үүсгэх
Зураг 21. НӨАТ-ын падаан үүссэн жагсаалт
Тайлбар: Борлуулагч болон худалдан авагч талын илгээгдсэн төлбөрийн баримтын
жагсаалтаас НӨАТ-ын падаан шууд үүснэ. Та НӨАТ-ын падааны мэдээллийг жагсаалт
болон дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. Мөн НӨАТ суутган төлөгчид гарсан
падааныг он сараар ангилан харах боломжтой.
Зураг 22. НӨАТ-ын падаан дэлгэрэнгүй харах
Тайлбар: НӨАТ-ын падаан цэсэнд падааны мэдээлэл дээр дарахад падааны дэлгэрэнгүй
харагдах бөгөөд Үүссэн НӨАТ-ын падааныг идэвхжүүлж, дэлгэрэнгүй мэдээллийг нь
харах эсхүл “Баримт гаргах” товчлуурыг дарж тухайн НӨАТ-ын падааныг хэвлэх, цахим
шуудангаар явуулах, pdf файлаар хадгалах боломжтой.
Анхааруулга:
• Бизнесийн хэрэглээнд зориулж борлуулсан бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн
баримтаар худалдан авагч этгээд нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалд
хамрагдахгүй тул төлбөрийн баримтанд сугалааны дугаар, “НӨАТ-ын буцаан олголттой
баримт” тэмдэглэгээ хэвлэгдэхгүй.
• Өмнөх тайлант хугацаанд орлогыг нь хүлээн зөвшөөрсөн, орлого нь тухайн тайлант
хугацаанд төлөгдөж төлбөрийн баримт үйлдсэн бол тухайн төлбөрийн баримтаар НӨАТ-
ын падаан үүсгэхгүй.
• Үүссэн падааныг засварлах тохиолдолд төлбөрийн баримтыг засах бөгөөд тухайн
засагдсан төлбөрийн баримтыг үндэслэн падааны өөрчлөлт системээс хийгдэнэ.
5.1 Эцсийн хэрэглээг НӨАТ-ын тайланд тусгах падаан үүсэх
Зураг 23. Эцсийн хэрэглээнд үүссэн падаан
Тайлбар: Эцсийн хэрэглэгчид үүсч буй хэсэг нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлээгүй
хуулийн этгээд, хувь хүн болон эцсийн хэрэглэгчдэд /бараа, ажил, үйлчилгээг аливаа
хэлбэрээр борлуулахгүй эцсийн хэрэглээнд авч буй хувь хүн/ борлуулсан бараа, ажил,
үйлчилгээний төлбөрийн баримтыг үндэслэн бөөн дүнгээр үүснэ.
Анхааруулга: Бөөн дүнгээр эцсийн хэрэглээнд төлбөрийн баримт үүсгэхдээ Бизнесийн үйл
ажиллагаанд гэж сонгон 1000000 гэсэн регистр оруулж өгнө. Мөн буруу оруулсан
тохиодолд буцаалт хийх боломжтой.
5.2 НӨАТ-аас чөлөөлөгдөх болон “0” хувьтай борлуулалтын падаан үүсэх
Зураг 24. НӨАТ-аас чөлөөлөгдөх падаан
Зураг 25. НӨАТ “0” хувьтай падаан
Тайлбар: НӨАТ-аас чөлөөлөгдөх болон НӨАТ “0” хувьтай борлуулалтын төлбөрийн
баримтуудын нийлбэр дүнгээр 2000000 болон 3000000 регистертэй НӨАТ-ын падаан тус
тус үүснэ.
Анхааруулга: НӨАТ-ын падааныг систем автоматаар үүсгэхдээ нийслэл хотын албан
татварын дүнг хасч тооцдог болно.
6. Төлбөрийн баримт болон нэхэмжлэх нөхөж оруулах
Зураг 26. Өмнөх сарын төлбөрийн баримт шивэх
Тайлбар: Тайлант хугацааны үед өмнөх сарын
борлуулалтаа оруулж амжаагүй Бизнес эрхлэгчид нөхөж
төлбөрийн баримтаа шивж оруулна. Баримтыг нөхөж
оруулахдаа Баримт шивэх хэсэгт өмнөх сарын нэмэлт
сонголтыг чагтлан оруулж өгнө. Тухайн оруулсан сарын
сүүлийн өдрийн огноогоор төлбөрийн баримт, падаан үүснэ.
7. Төлбөрийн баримт болон НӨАТ-ын падааныг EXCEL файлруу татах
Зураг 27. Төлбөрийн баримтыг excel файлруу буулгах
Тайлбар: Тухайн төлбөрийн баримтуудыг Excel файлруу
татахдаа баримтын хамрагдах он, сарыг оруулна.
Түүнчлэн Пос-оор болон ebarimt-аар хийгдсэн байгууллага
хоорондын гүйлгээний борлуулалт ба худалдан авалтыг тус
тусд нь сонгон татах боломжтой.
Зураг 28. НӨАТ-ын падааныг excel файлруу буулгах
Тайлбар: Тухайн НӨАТ-ын падааныг Excel файлруу
татахдаа баримтын хамрагдах он, сарыг оруулан борлуулалт
болон худалдан авалтыг тус тусд нь сонгон татах боломжтой.
Падааны мэдээллийг бэлтгэсний дараа цахим татварын нэгдсэн систем e-tax.mn рүү
нэвтэрч орно.
8. Цахим татварын систем
Зураг 29. Цахим тайлангийн хэсэг
Тайлбар: Цахим татварын системд нэвтэрсний дараа тайлангийн маягтын холбогдох
үзүүлэлтээ шивнэ.
Тайлангийн маягтын ард байрлах ТТ-03А-4 падааны хэсэгт шилжинэ.
Цахим татварын системийн НӨАТ-ын тайлангийн мэдээ хэсгийн /ТТ-03а-4/-т харагдана.
Зураг 30. ТТ-03А_4 маягтын хэсэг
Тайлбар: Падааны хэсэгт байрлах “ebarimt.mn”-ээс татах товчийг дарснаар цахим
баримтын системийн НӨАТ-ын падаан талбараас тухайн аж ахуйн нэгжийн борлуулалт,
худалдан авалтын мэдээлэл болох НӨАТ-ын падаанууд татагдана.
Цахим тайлангийн мэдээний хэсэг
Зураг 31. Цахим тайлангийн мэдээний хэсэг
Тайлбар:
• Цахим татварын системийн НӨАТ-ын тайлангийн мэдээ хэсгийн /ТТ-03а-4/-т
татагдсан мэдээллээс НӨАТ-ын мэдээ хэсгийн борлуулалтын бүртгэл /тт-03а-6/ болон
худалдан авалтын бүртгэл /тт-03а-5/-хэсэгт НӨАТ-ын падаанаас татах хэсгийг дарж
мэдээллийг тус тус оруулна.
• Хэрэв өмнөх тайлант жилд борлуулагч тал орлого хүлээн зөвшөөрч тайлагнасан
худалдан авагч тал 2016 төлбөрөө төлсөн бол өмнөх оны цаасан падааныг худалдан
авалтын бүртгэл хэсэгт нэмж оруулах боломжтой.
Зураг 32. Ebarimt.mn дээр нэхэмжлэх үүсгэсэн борлуулалтыг татах
Тайлбар: Нэхэмжлэхээр тусгах борлуулалтын орлого нь Цахим тайлангийн системийн
Борлуулалтын бүртгэл хэсгийн / ТТ-03а_6/ хэсэгт 4000000-аар харагдана.
Зураг 33. Ebarimt-аас НӨАТ-аас чөлөөлөгдөх болон “0”хувьтай мэдээлэл татах
Тайлбар: Цахим төлбөрийн баримтын системээс чөлөөлөгдөх болон “0” хувьтай
борлуулалтын мэдээлэл нь цахим тайлангийн системийн эцсийн хэрэглэгчээр үүссэн
падааны хэсгийн 5,6 мөрүүдэд нийт дүнгээр дуудагдана.
Үндсэн тайлангийн маягтанд холбогдох дүнг гараас оруулах бөгөөд мэдээ хэсгийн
холбогдох үзүүлэлтэй шалгуур ажиллана.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

More Related Content

What's hot

Санхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргуудСанхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргуудByambadrj Myagmar
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBachkana Enhbat
 
Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16ariunubu
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөDavaa Davaa
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3Bbujee
 
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлСТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлEnebish Vandandulam
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системE-Gazarchin Online University
 
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Bbujee
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлEnebish Vandandulam
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлEnebish Vandandulam
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДСChuluun Zulaa
 
Lecture №9,10,11,12
Lecture №9,10,11,12Lecture №9,10,11,12
Lecture №9,10,11,12ariunubu
 
Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Bbujee
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Bbujee
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлEnebish Vandandulam
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлEnebish Vandandulam
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3Bbujee
 

What's hot (20)

Санхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргуудСанхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргууд
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
 
Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгө
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
Ias 8
Ias 8Ias 8
Ias 8
 
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлСТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
 
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
 
Lecture №9,10,11,12
Lecture №9,10,11,12Lecture №9,10,11,12
Lecture №9,10,11,12
 
Sb 4 avl
Sb 4 avlSb 4 avl
Sb 4 avl
 
Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6
 
Fm 06
Fm 06Fm 06
Fm 06
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэл
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 

Similar to татварын гарын авлага EBarimt

Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС Chuluun Zulaa
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйEnebish Vandandulam
 
Nbb progtamm hangamj
Nbb progtamm hangamjNbb progtamm hangamj
Nbb progtamm hangamjdsoyol
 
ILTOD.MTA.MN сайт болон ил болгож тайлагнах татварын тайланг тушаах системийн...
ILTOD.MTA.MN сайт болон ил болгож тайлагнах татварын тайланг тушаах системийн...ILTOD.MTA.MN сайт болон ил болгож тайлагнах татварын тайланг тушаах системийн...
ILTOD.MTA.MN сайт болон ил болгож тайлагнах татварын тайланг тушаах системийн...Вэб Хөгжүүлэгч
 
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТUmguullin Mongol Umguulugch
 

Similar to татварын гарын авлага EBarimt (20)

Zaavar suutgan 2.01
Zaavar suutgan 2.01Zaavar suutgan 2.01
Zaavar suutgan 2.01
 
userGuideEtax (2).pdf
userGuideEtax (2).pdfuserGuideEtax (2).pdf
userGuideEtax (2).pdf
 
userGuideEtax (2).pdf
userGuideEtax (2).pdfuserGuideEtax (2).pdf
userGuideEtax (2).pdf
 
Document.pdf
Document.pdfDocument.pdf
Document.pdf
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
Gmt lecture11 iziu theme
Gmt lecture11 iziu themeGmt lecture11 iziu theme
Gmt lecture11 iziu theme
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
НӨАТ-ын буцаалт
НӨАТ-ын буцаалтНӨАТ-ын буцаалт
НӨАТ-ын буцаалт
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
 
Help new
Help newHelp new
Help new
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
 
nbb progtamm hangamj
nbb progtamm hangamjnbb progtamm hangamj
nbb progtamm hangamj
 
Nbb progtamm hangamj
Nbb progtamm hangamjNbb progtamm hangamj
Nbb progtamm hangamj
 
Nuat huuli
Nuat huuliNuat huuli
Nuat huuli
 
ILTOD.MTA.MN сайт болон ил болгож тайлагнах татварын тайланг тушаах системийн...
ILTOD.MTA.MN сайт болон ил болгож тайлагнах татварын тайланг тушаах системийн...ILTOD.MTA.MN сайт болон ил болгож тайлагнах татварын тайланг тушаах системийн...
ILTOD.MTA.MN сайт болон ил болгож тайлагнах татварын тайланг тушаах системийн...
 
оугтм 2 2
оугтм 2 2оугтм 2 2
оугтм 2 2
 
Nuat huuli
Nuat huuliNuat huuli
Nuat huuli
 
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
 

More from Mr Nyak

Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Mr Nyak
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfMr Nyak
 
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfpharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfMr Nyak
 
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfЭм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfMr Nyak
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.docMr Nyak
 
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMr Nyak
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfMr Nyak
 
marketing lesson
marketing lessonmarketing lesson
marketing lessonMr Nyak
 
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mr Nyak
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdfMr Nyak
 
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdfMr Nyak
 
mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022Mr Nyak
 
Cx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNCx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNMr Nyak
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027Mr Nyak
 
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл Mr Nyak
 
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaBaseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaMr Nyak
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааMr Nyak
 
Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Mr Nyak
 
Digitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomDigitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomMr Nyak
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongoliaMr Nyak
 

More from Mr Nyak (20)

Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
 
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfpharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
 
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfЭм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
 
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdf
 
marketing lesson
marketing lessonmarketing lesson
marketing lesson
 
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
 
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
 
mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022
 
Cx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNCx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMN
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027
 
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
 
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaBaseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
 
Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021
 
Digitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomDigitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by Mobicom
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongolia
 

татварын гарын авлага EBarimt

  • 1. НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧ ЭТГЭЭДИЙН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН БАРИМТ ҮЙЛДЭХ, ПАДААН ҮҮСГЭХ, ТАЙЛАНД ТУСГАХ ГАРЫН АВЛАГА 2016 он
  • 2. Улаанбаатар ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 07-р сарын 09-нд соёрхон батлагдаж 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аж ахуй нэгж хувь хүн, аж ахуй нэгж хоорондын гүйлгээг цахимжуулах, цахим төлбөрийн баримт олгох системийг хөгжүүлсэн. СИСТЕМИЙН МЭДЭЭЛЭЛ НӨАТУС хөгжүүлэх төслийн нэгж нь 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжих НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу иргэд худалдан авалт хийх бүртээ борлуулагчаас баримт авах, аж ахуй нэгж хооронд хийгддэг төлбөрийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор Төлбөрийн баримт хэвлэх цахим хуудас ebarimt.mn болон Төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан програм PosAPI-г хөгжүүлсэн. Борлуулагч нь 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хуулийн дагуу албан татвар төлөгч хувь хүнд /Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч/ сугалааны дугаар болон дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх үүрэг хүлээж байгаа бөгөөд хэрвээ борлуулагч кассын систем ашигладаг, олон тооны баримт хэвлэдэг, баримтыг хэвлэх хугацаа хурдан байх шаардлагатай тохиолдолд та өөрийн кассын системд Төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан програм PosAPI-г суулгах, түүнчлэн кассын системгүй, цөөн тооны баримт хэвлэх шаардлагатай тохиолдолд Төлбөрийн баримт хэвлэх цахим хуудас www.ebarimt.mn-ийг ашиглах боломжтой юм. www.ebarimt.mn цахим хуудасны талаар дэлгэрэнгүй танилцуулья. Зураг 1. Системд нэвтрэх хэсэг
  • 3. Тайлбар: Хэрэглэгч та цахим төлбөрийн баримтын систем рүү www.ebarimt.mn хаягаар орж БИЗНЕС ЭРХЛЭГЧ хэсгийн НЭВТРЭХ хэсэгт Цахим тайлангийн системд нэвтэрдэг Татвар төлөгчийн дугаар, Хэрэглэгчийн нэр, Нууц үгээ оруулан Нэвтрэх товчлуурыг дарснаар цахим төлбөрийн баримтын системд нэвтэрч дараах цонх нээгдэнэ. Хэрэв цахим татварын системд нэвтрэх эрх аваагүй бол харьяа татварын албанд хандан нэвтрэх эрх авна. Зураг 2.Үндсэн нүүр хуудас 1. Баримт шивэх / Албан татвар төлөгч хувь хүнд зориулсан баримт үүсгэх хэсэг / “Албан татвар төлөгч хувь хүн” гэдгийг бараа, ажил, үйлчилгээг борлуулах зорилгогүйгээр эцсийн хэрэглээнд зориулж худалдан авч байгаа хувь хүнийг ойлгоно. Зураг 3. Эцсийн хэрэглээнд баримт үүсгэх хэсэг Тайлбар: Энэ цэсийг албан татвар төлөгч хувь хүнд борлуулалт хийх үедээ ашиглах бөгөөд дараах алхамуудыг хийнэ. Үүнд : 1.1 Шинээр төлбөрийн баримт үүсгэхдээ Баримт шивэх товчлуурыг дарна. 1.2.1 Борлуулж буй бараа, ажил, үйлчилгээ (БАҮ)-ний нэр төрлийг сонгон оруулна. БАҮ-ний нэр төрлийг бүртгэлээс болон
  • 4. нэгдсэн сангаас сонгож, код эсхүл нэрээр нь хайлт хийх боломжтой. БАҮ-ний “бүртгэлээс” гэсэн цэсийг борлуулагч борлуулж буй бараа, ажил, үйлчилгээний нэрээр тогтмол мэдээллийн сан үүсгэнэ. Нэгдсэн санг GS1-13 бар код бүхий бараа, ҮСХ-ны баталсан Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилалд заасан БАҮ-ээс сонгоно. Зураг 4. Бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг үүсгэх хэсэг Тайлбар: Дээрх жагсаалтаас та өөрийн жагсаалтанд оруулах бараа, ажил, үйлчилгээний мэдээллийн арын товчлуурыг дарснаар энэхүү бараа, ажил, үйлчилгээ таны жагсаалтанд нэмэгдэх бөгөөд сонголтыг идэвхжүүлэн Хадгалах товчлуурыг дарж баталгаажуулна. Баталгаажуулснаар бараа, ажил, үйлчилгээний Бүртгэлээс гэсэн цэсэд үүссэн өөрийн БАҮ-ний жагсаалтыг сонгох боломжтой болно. товчийг дарснаар өөрийн БАҮ-ний жагсаалтнаас тухайн бараа ажил үйлчилгээг хасна. 1.3 Борлуулж буй бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ болон нэгжийг сонгоно. 1.4 Борлуулж буй бараа, ажил, үйлчилгээний нэгжийн үнийг оруулна. Нэгжийн үнэ нь НӨАТ нэмэгдсэн нийт дүн байна. 1.5 Нэгжийн үнийг оруулсаны дараа “Нэгжийн үнэ” цэсийн баруун талд байрлах товчлуурыг дарж баримтанд бараа, ажил, үйлчилгээ нэмж болно. Хэрэв шивж буй төлбөрийн баримтын мэдээллийг засварлах тохиолдолд баруун талд байрлах төлбөрийн баримтын товчлуурыг дарж устгаад мэдээллийг дахин оруулна. (Зөвхөн 1 бичлэг байгаа тохиолдолд товчлуураар засварлах боломжгүй бөгөөд мэдээллийг шинэчилсэний дараа тухайн мэдээллийг устгаж, засвар оруулна.) 1.2.2 НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан экспортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлбөрийн баримт үүсгэх Зураг 5.Экспортод гарсан бараа, үйлчилгээний хэсэг Тайлбар: Экспортод гаргасан барааны төлбөрийн баримтыг үйлдэхдээ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ОРУУЛАХ хэсгээс Экспортод гаргасан бараа хэсгийг сонгож бараа ажил үйлчилгээний нэр оруулах талбарт нэр болон кодыг оруулна. Экспортын барааны төлбөрийн баримтыг бусад бараа, ажил, үйлчилгээтэй нэгтгэж үйлдэх боломжгүй.
  • 5. 1.2.3 НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээнд төлбөрийн баримт үүсгэх Зураг 6. Чөлөөлөгдсөн бараа, үйлчилгээний хэсэг Тайлбар: Чөлөөлөгдсөн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн баримтыг үйлдэхдээ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ОРУУЛАХ хэсгээс Чөлөөлөгдсөн бараа хэсгийг сонгож бараа ажил үйлчилгээний нэр оруулах талбарт нэр болон кодыг оруулна. Чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн баримтыг бусад бараа, ажил, үйлчилгээтэй нэгтгэн үйлдэх боломжгүй. 1.6. Борлуулалтын мэдээлэл нэмэх Зураг 7. Борлуулалт нэмэх хэсэг Тайлбар: Албан татвар төлөгч хувь хүнд олгох төлбөрийн баримтанд борлуулалтын мэдээлэл нэмэгдсэн байдал 1.7. Баримт гаргах Тайлбар: Борлуулж буй бараа, ажил, үйлчилгээний мэдээллийг үнэн зөв оруулсан эсэхийг нягтласны дараа Баримт гаргах товчлуурыг дарж дараагийн цонхонд “үйлдэл” шилжинэ. Зураг 8. Баримт дээр хийх үйлдлүүд Төлбөрийн баримтыг худалдан авагчийн цахим шуудангийн хаягаар илгээх, PDF файлаар татах, хэвлэх боломжтой. Хэрэв худалдан авагч төлбөрийн баримтыг өөрийн цахим хаягаар авахыг хүсвэл Цахим шуудан оруулах хэсэгт худалдан авагчийн цахим хаягийг оруулан Илгээх товчлуурыг дарж төлбөрийн баримтыг цахим хаяг руу нь
  • 6. илгээнэ. Баримтыг PDF болгон хадгалах тохиолдолд PDF файлаар татах товчлуурыг ашиглана. Худалдан авагч төлбөрийн баримтыг хэвлүүлж авахыг хүсвэл Хэвлэх товчлуурыг дарж хэвлэнэ. Баримтыг хэвлэхийн тулд та өөрийн ашиглаж буй ухаалаг утас, компъютер болон бусад боломжит төхөөрөмжинд хэвлэгчийг холбосон байх шаардлагатай. Анхааруулга: • Хэрэв нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хувь хүн эцсийн хэрэглээндээ зориулж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд төлбөрийн баримт нь сугалааны дугаар, “НӨАТ-ын буцаан олголттой баримт” гэсэн тэмдэглэл, баримт таних QR кодтой хэвлэгдэнэ. • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй этгээдээс хувь хүн эцсийн хэрэглээндээ зориулж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд төлбөрийн баримт нь сугалааны дугаар болон баримт таних QR кодтой хэвлэгдэнэ. 1.8. Төлбөрийн баримт үйлдэх /Бизнес хэрэглээнд хувь хүн, хуулийн этгээд/ Борлуулагч бизнес хэрэглээнд зориулж борлуулсан бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн баримт үүсгэх хэсэг нь Зураг 3-т заасантай адил бөгөөд хувь хүн, хуулийн этгээдийн регистрийн дугаарыг заавал оруулах шаардлагатай. Зураг 9. Бизнес үйл ажиллагаанд баримт үүсгэх хэсэг Тайлбар: Бизнес хэрэглээ (Бизнес хэрэглээ гэдэг нь хувь хүн, хуулийн этгээд нь бараа, ажил, үйлчилгээг аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар худалдан авахыг хэлнэ.) Баримт шивэх цэсний бизнес үйл ажиллагааг сонгоно. Зураг 10. Бизнес эрхлэгчид олгох төлбөрийн баримтанд мэдээлэл нэмэх
  • 7. Тайлбар: • Хэрэв шивж буй төлбөрийн баримтын мэдээллийг засварлах бол баруун талд байрлах төлбөрийн баримтын товчлуурыг дарж устгаад мэдээллийг дахин оруулна. (Зөвхөн 1 бичлэг байгаа тохиолдолд товчлуураар засварлах боломжгүй бөгөөд мэдээллийг шинэчилсэний дараа тухайн мэдээллийг устгаж, засвар оруулна.) • Төлбөрийн баримтыг жижиг буюу посын принтерээр эсхүл томоор буюу А4 хэмжээтэй хэвлэн гаргах боломжтой бөгөөд баримтын дээр байрлах Жижиг, Том гэсэн сонголтоос сонгоно. Худалдан авагч төлбөрийн баримтыг өөрийн цахим хаягаар авахыг хүсвэл дээрх Зураг 8-т заасны дагуу Цахим шуудан оруулах хэсэгт тухай худалдан авагчийн цахим хаягыг оруулж, Илгээх товчлуурыг дарж, төлбөрийн баримтыг цахим хаяг руу нь илгээнэ. • Баримтыг PDF болгон хадгалж авах тохиолдолд PDF файлаар татах товчыг ашиглана. • Хэрвээ худалдан авагч төлбөрийн баримтыг хэвлэн авч тамга тэмдэг даран баталгаажуулахыг хүсвэл та Хэвлэх сонголтыг идэвхжүүлнэ. Баримтыг хэвлэхийн тулд та өөрийн ашиглаж буй ухаалаг утас, компъютер болон бусад боломжит төхөөрөмжинд хэвлэгчийг холбосон байх шаардлагатай. 2. Төлбөрийн баримтууд хэсэг Зураг 11. Төлбөрийн баримтын жагсаалт
  • 8. 2.1 Төлбөрийн баримт харах Тайлбар: • Энэ хэсгээс татвар төлөгч борлуулалт болон худалдан авалтын ерөнхий мэдээллийн дэлгэрэнгүйг харах боломжтой бөгөөд дараах 2 сонголтын аль нь идэвхитэй байгааг анхаарах хэрэгтэй. Бизнес хэрэглээ Албан татвар төлөгч хувь хүн Төлбөрийн баримт хэсгээс өөрийн борлуулалтын болон худалдан авалтын мэдээллийг харахдаа тайлант жил, сар түүнчлэн борлуулалт, худалдан авалтын цэсийг сонгож, Харах товчлуурыг заавал дарна. Түүнчлэн борлуулалт болон худалдан авалтын баримтуудын дэлгэрэнгүй мэдээллийг сонгон харах боломжтой. Зураг 12. Төлбөрийн баримтуудыг ялгаж харах хэсэг Тайлбар: Төлбөрийн баримтын жагсаалт цэсээс та өөрийн илгээсэн борлуулалтын баримтаас Засагдсан баримт, Зөрчилтэй баримт, Баталгаажаагүй буцаалтуудыг жагсаалтаар харах, боломжтой. 2.2 Төлбөрийн баримтыг дэлгэрэнгүй харах, засах, буцаах үйлдэл Зураг 13. Үйлдэл хийх хэсэг Тайлбар: Борлуулагч тал энэхүү сонголтоор тухайн төлбөрийн баримтыг дэлгэрэнгүй харах, засах болон буцаалт хийх боломжтой. Харин худалдан авагч тал тухайн төлбөрийн баримтыг дэлгэрэнгүй харах, засагдсан болон буцаалт хийсэн төлбөрийн баримтыг зөвшөөрөх, татгалзах боломжтой. 2.3 Төлбөрийн баримтанд засвар оруулах Баримтын засварыг баталгаажуулснаар тухайн төлбөрийн баримт Засагдсан баримтын талбарт шилжин орно. Энэ үйлдэл худалдан авагч талд мөн адил дагаж үүснэ. Хэрэв худалдан авагч тал татгалзвал тухайн төлбөрийн баримт Зөрчилтэй баримт талбарт шилжих бөгөөд борлуулагч тал дахиад тухайн төлбөрийн баримтыг засварлах зарчмаар цааш үргэлжлүүлснээр Баримт талбарт шилжих хүртэл үйлдлийг давтах боломжтой.
  • 9. Зураг 14. Төлбөрийн баримтыг засах Тайлбар: Төлбөрийн баримт дээр засвар хийх тохиолдолд төлбөрийн баримт дээрх бараа ажил үйлчилгээний ард байрлах товчийг дарж болох бөгөөд төлбөрийн баримт дээр хамгийн багадаа нэг гүйлгээний мэдээлэл үлдэх ёстойг анхаарна уу. Хэрэв зөвхөн ганц бараа ажил үйлчилгээ борлуулахдаа буруу шивэлт хийсэн бол зассан борлуулалтын мэдээллийг нэмж оруулсны дараа буруу бичсэн борлуулалтын мэдээллийг устгах боломжтой. Ингээд засвар хийж дууссан бол Баримт гаргах товчыг дарна. Зураг 15. Худалдан авагч тал зөвшөөрөх эсэх
  • 10. Тайлбар: Худалдан авагч тал засагдсан баримтыг зөвшөөрснөөр тухайн төлбөрийн баримт Баримт талбарт шилжих, буцаалт хийгдэнэ(системээс устах). Хэрэв худалдан авагч тал татгалзвал тухайн төлбөрийн баримт Зөрчилтэй баримт талбарт шилжинэ. 3. Алдаатай баримтууд хэсэг Зураг 16. Алдаатай баримтынжагсаалт Тайлбар: Алдаатай баримтын жагсаалтыг засварлахдаа засварлах баримтуудыг сонгон илгээх товчийг дарснаар 1 цагийн дотор төлбөрийн баримтанд буй алдаатай баримтын мэдээлэл засагдана.
  • 11. 4. Нэхэмжлэх хэсэг Зураг 17. Нэхэмжлэх үүссэн жагсаалт Тайлбар: Баримт шивэх хэсэгт нэхэмжлэх үүсгэнэ. 4.1 Нэхэмжлэхийн төлөлт хийх Зураг 18. Нэхэмжлэхийн төлөлт хийх дараалал Тайлбар: Нэхэмжлэхийн төлөлт хийхдээ тухайн нэхэмжлэх дээр даран төлбөр хийх товч дээр дарж төлөлтийг бүртгэнэ.
  • 12. Зураг 19. Нэхэмжлэх дотор үүссэн төлбөрийн баримтын жагсаалт 4.2 Нэхэмжлэхийн буцаалт хийх Зураг 20. Буцаалт хийгдсэн нэхэмжлэхийн жагсаалт Тайлбар: Нэхэмжлэхэд буцаалт хийхэд ямар нэгэн төлөлт хийгдсэн байвал баталгаажаагүй буцаалт хэсэгрүү орж худалдан авагч тал зөвшөөрөх үйлдлийг хийснээр буцаалт бүрэн хийгдэнэ. Төлөлт байхгүй хоосон нэхэмжлэхийг буцаалт хийхэд зөвшөөрөх үйлдэл хийх шаардлагагүй шууд буцаагдана.
  • 13. 5. НӨАТ-ын падаан үүсгэх Зураг 21. НӨАТ-ын падаан үүссэн жагсаалт Тайлбар: Борлуулагч болон худалдан авагч талын илгээгдсэн төлбөрийн баримтын жагсаалтаас НӨАТ-ын падаан шууд үүснэ. Та НӨАТ-ын падааны мэдээллийг жагсаалт болон дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. Мөн НӨАТ суутган төлөгчид гарсан падааныг он сараар ангилан харах боломжтой. Зураг 22. НӨАТ-ын падаан дэлгэрэнгүй харах Тайлбар: НӨАТ-ын падаан цэсэнд падааны мэдээлэл дээр дарахад падааны дэлгэрэнгүй харагдах бөгөөд Үүссэн НӨАТ-ын падааныг идэвхжүүлж, дэлгэрэнгүй мэдээллийг нь харах эсхүл “Баримт гаргах” товчлуурыг дарж тухайн НӨАТ-ын падааныг хэвлэх, цахим шуудангаар явуулах, pdf файлаар хадгалах боломжтой.
  • 14. Анхааруулга: • Бизнесийн хэрэглээнд зориулж борлуулсан бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн баримтаар худалдан авагч этгээд нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалд хамрагдахгүй тул төлбөрийн баримтанд сугалааны дугаар, “НӨАТ-ын буцаан олголттой баримт” тэмдэглэгээ хэвлэгдэхгүй. • Өмнөх тайлант хугацаанд орлогыг нь хүлээн зөвшөөрсөн, орлого нь тухайн тайлант хугацаанд төлөгдөж төлбөрийн баримт үйлдсэн бол тухайн төлбөрийн баримтаар НӨАТ- ын падаан үүсгэхгүй. • Үүссэн падааныг засварлах тохиолдолд төлбөрийн баримтыг засах бөгөөд тухайн засагдсан төлбөрийн баримтыг үндэслэн падааны өөрчлөлт системээс хийгдэнэ. 5.1 Эцсийн хэрэглээг НӨАТ-ын тайланд тусгах падаан үүсэх Зураг 23. Эцсийн хэрэглээнд үүссэн падаан Тайлбар: Эцсийн хэрэглэгчид үүсч буй хэсэг нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлээгүй хуулийн этгээд, хувь хүн болон эцсийн хэрэглэгчдэд /бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй эцсийн хэрэглээнд авч буй хувь хүн/ борлуулсан бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн баримтыг үндэслэн бөөн дүнгээр үүснэ. Анхааруулга: Бөөн дүнгээр эцсийн хэрэглээнд төлбөрийн баримт үүсгэхдээ Бизнесийн үйл ажиллагаанд гэж сонгон 1000000 гэсэн регистр оруулж өгнө. Мөн буруу оруулсан тохиодолд буцаалт хийх боломжтой. 5.2 НӨАТ-аас чөлөөлөгдөх болон “0” хувьтай борлуулалтын падаан үүсэх Зураг 24. НӨАТ-аас чөлөөлөгдөх падаан
  • 15. Зураг 25. НӨАТ “0” хувьтай падаан Тайлбар: НӨАТ-аас чөлөөлөгдөх болон НӨАТ “0” хувьтай борлуулалтын төлбөрийн баримтуудын нийлбэр дүнгээр 2000000 болон 3000000 регистертэй НӨАТ-ын падаан тус тус үүснэ. Анхааруулга: НӨАТ-ын падааныг систем автоматаар үүсгэхдээ нийслэл хотын албан татварын дүнг хасч тооцдог болно. 6. Төлбөрийн баримт болон нэхэмжлэх нөхөж оруулах Зураг 26. Өмнөх сарын төлбөрийн баримт шивэх Тайлбар: Тайлант хугацааны үед өмнөх сарын борлуулалтаа оруулж амжаагүй Бизнес эрхлэгчид нөхөж төлбөрийн баримтаа шивж оруулна. Баримтыг нөхөж оруулахдаа Баримт шивэх хэсэгт өмнөх сарын нэмэлт сонголтыг чагтлан оруулж өгнө. Тухайн оруулсан сарын сүүлийн өдрийн огноогоор төлбөрийн баримт, падаан үүснэ.
  • 16. 7. Төлбөрийн баримт болон НӨАТ-ын падааныг EXCEL файлруу татах Зураг 27. Төлбөрийн баримтыг excel файлруу буулгах Тайлбар: Тухайн төлбөрийн баримтуудыг Excel файлруу татахдаа баримтын хамрагдах он, сарыг оруулна. Түүнчлэн Пос-оор болон ebarimt-аар хийгдсэн байгууллага хоорондын гүйлгээний борлуулалт ба худалдан авалтыг тус тусд нь сонгон татах боломжтой. Зураг 28. НӨАТ-ын падааныг excel файлруу буулгах Тайлбар: Тухайн НӨАТ-ын падааныг Excel файлруу татахдаа баримтын хамрагдах он, сарыг оруулан борлуулалт болон худалдан авалтыг тус тусд нь сонгон татах боломжтой. Падааны мэдээллийг бэлтгэсний дараа цахим татварын нэгдсэн систем e-tax.mn рүү нэвтэрч орно.
  • 17. 8. Цахим татварын систем Зураг 29. Цахим тайлангийн хэсэг Тайлбар: Цахим татварын системд нэвтэрсний дараа тайлангийн маягтын холбогдох үзүүлэлтээ шивнэ. Тайлангийн маягтын ард байрлах ТТ-03А-4 падааны хэсэгт шилжинэ. Цахим татварын системийн НӨАТ-ын тайлангийн мэдээ хэсгийн /ТТ-03а-4/-т харагдана. Зураг 30. ТТ-03А_4 маягтын хэсэг Тайлбар: Падааны хэсэгт байрлах “ebarimt.mn”-ээс татах товчийг дарснаар цахим баримтын системийн НӨАТ-ын падаан талбараас тухайн аж ахуйн нэгжийн борлуулалт, худалдан авалтын мэдээлэл болох НӨАТ-ын падаанууд татагдана.
  • 18. Цахим тайлангийн мэдээний хэсэг Зураг 31. Цахим тайлангийн мэдээний хэсэг Тайлбар: • Цахим татварын системийн НӨАТ-ын тайлангийн мэдээ хэсгийн /ТТ-03а-4/-т татагдсан мэдээллээс НӨАТ-ын мэдээ хэсгийн борлуулалтын бүртгэл /тт-03а-6/ болон худалдан авалтын бүртгэл /тт-03а-5/-хэсэгт НӨАТ-ын падаанаас татах хэсгийг дарж мэдээллийг тус тус оруулна. • Хэрэв өмнөх тайлант жилд борлуулагч тал орлого хүлээн зөвшөөрч тайлагнасан худалдан авагч тал 2016 төлбөрөө төлсөн бол өмнөх оны цаасан падааныг худалдан авалтын бүртгэл хэсэгт нэмж оруулах боломжтой. Зураг 32. Ebarimt.mn дээр нэхэмжлэх үүсгэсэн борлуулалтыг татах
  • 19. Тайлбар: Нэхэмжлэхээр тусгах борлуулалтын орлого нь Цахим тайлангийн системийн Борлуулалтын бүртгэл хэсгийн / ТТ-03а_6/ хэсэгт 4000000-аар харагдана. Зураг 33. Ebarimt-аас НӨАТ-аас чөлөөлөгдөх болон “0”хувьтай мэдээлэл татах Тайлбар: Цахим төлбөрийн баримтын системээс чөлөөлөгдөх болон “0” хувьтай борлуулалтын мэдээлэл нь цахим тайлангийн системийн эцсийн хэрэглэгчээр үүссэн падааны хэсгийн 5,6 мөрүүдэд нийт дүнгээр дуудагдана. Үндсэн тайлангийн маягтанд холбогдох дүнг гараас оруулах бөгөөд мэдээ хэсгийн холбогдох үзүүлэлтэй шалгуур ажиллана. ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР