SlideShare a Scribd company logo
1 of 8
Download to read offline
1
ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Хуульчдын холбооны Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/ нь Хуульчийн
эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Монголын Хуульчдын
холбооны дүрмийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Хуульчдын холбоо /цаашид
“Холбоо” гэх/-ны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хороодын үйл
ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дор дурдсан үйл
ажиллагаануудыг явууллаа.
Нэг: Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөний талаар
2015 онд Холбооны зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03
дугаар тогтоолоор батлагдсан Тамгын газрын 5 нэгжийн 23 ажлын байрны 41 орон
тоонд 36 хүн ажиллаж 7 ажлын байр сул ажилласан.
2015 оны 1 дүгээр сарын 01-нээс 20-ны хооронд ажилтнуудын 2014 оны ажлын
тайлан, хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хүн тус бүрээр дүгнэн хэлэлцэж
ажилтнуудын ажлын ачаалыг тэнцвэржүүлэх, хороодын үйл ажиллагааг хэвийн
жигд явуулах зорилгоор чиг үүргийн болон сайн дурын хорооны 8 ажлын байранд
шилжилт хөдөлгөөн хийж 25 ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн.
2015 оны эхний хагас жилд 4 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж
2 ажилтан жирэмсний чөлөөтэй, 6 ажилтан шинээр ажилд орсны 2 нь 2014 оны сул
орон тоог нөхөж авсан. Хавсралт № 1 Хүний нөөцийн хөдөлгөөний мэдээ
Хоѐр: Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийн
хүрээнд
2.1. Хөдөлмөрийн дотоод зохион байгуулалт, ажилтны нийгмийн
асуудал, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр
Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн A/01
тушаалаар “Холбооны хөдөлмөрийн дотоод журам”, 2014 оны 09 дүгээр сарын 10-
ны өдрийн A/21 тушаалаар “Цалин хөлсний нэгдсэн журам”, A/21 тушаалаар
“Албан хэрэг хөтлөлт архивын журам”, A/22 тушаалаар “Хуульчдын холбооны
нууцын журам’-ыг тус тус батлан мөрдүүлж байнa.
Тамгын газар тайлангийн хугацаанд 252 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн
авч хугацаанд нь шийдвэрлэж, байгууллага иргэнд 568 албан бичиг явуулсан
байна.
Тамгын газрын даргын 2015 оны A/04 тушаалаар Тамгын газрын 2015 үйл
ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг ханган Холбооны болон хороодын
үйл ажиллагааны төлөвлөгөө, ажилтны ажлын байрны тодорхойлолт, удирдлагаас
өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд ажилтан бүрийн хийж гүйцэтгэх ажлыг долоо хоног
бүрээр төлөвлүүлж, гүйцэтгэлийг сар, улирал, хагас жилээр гаргуулан сарын ажлын
гүйцэтгэлийг Тамгын газрын дарга, хагас жил, жилийн ажлын тайланг Холбооны
нийт ажилтны хурлаар хэлэлцүүлэн, зохих дүгнэлт өгдөг жишгийг тогтоон хэвшүүлж
байна.
Нийт ажилтнуудыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж
тайлангийн хугацаанд нийт 37 ажилтны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн
2
дэвтэрт сар бүр шимтгэл төлсөн бүртгэл хөтөлж, эхний хагас жилийн дүнгээр
19,684,735.62 төгрөгийн шимтгэл төлж, даатгалын байгууллагаар баталгаажуулсан.
Ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлж баталгаажсан
тэмдэглэлийг нягтлан шалган ажилласан жилийн тооцоо, судалгааг шинэчлэн
бүртгэж мэдээллийн нэгдсэн санг шинэчилснээр Тамгын газрын даргын оны 05
дугаар сарын 01-ны өдрийн A/07 тушаалаар 2015 оны ээлжийн амралтын хуваарийг
батлан амралтыг биеэр эдлүүлж байна.
Тайлангийн хугацаанд 4 ажилтны мэдлэг, боловсорлоо дээшлүүлэх
бололцоогоор хангаж, урт богино хугацааны сургалт, сургуульд суралцахад нь
цалинтай чөлөө олгосон байна.
Ажилтны бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
зорилгоор долоо хоног бүр тогтсон хуваарийн дагуу спортоор хичээллүүлэх ажлыг
тогтвортой зохион байгуулж 14 удаа давхардсан тоогоор 109 ажилтан хамрагдсан
байна. Хуулийн байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион
байгуулагддаг спортын наадамд Холбооны баг, тамирчид идэвхтэй оролцсон.
Монголын Өмгөөлөгчдийн холбооноос 2015 оны 3 дугаар сарын 14-нд зохион
байгуулагдсан Боулингийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн.
Ажилтнуудыг эрүүл агаарт аялах, спортын тэмцээн болон хөгжилтэй тоглоом
зохион байгуулах зорилгоор 2 удаа аялал зохион байгуулж, давхардсан тоогоор
нийт 43 ажилтныг хамруулсан нь хамт олны эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал үр
нөлөө үзүүлсэн.
2.2. Хуульчдын холбооны салбарын зохион байгуулалтын чиглэлээр
Хуульчдын холбооны Зөвлөлийн 2014 оны 03.01-ний өдрийн 37-р тогтоолоор
батлагдсан Монголын хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын үйл
ажиллагааны журам, Салбарын зохицуулагч сонгон шалгаруулах
удирдамжийг хүргүүлж Холбооны ерөнхийлөгчийн тушаалаар аймаг бүрт
байгуулагдсан хэсгийн дэмжлэгтэйгээр 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08
дугаар сарын 18 хүртэл зохион байгуулсан.
Тайлангийн хугацаанд 8 аймгийн салбарын зохицуулагчийг Тамгын газрын
даргын санал болгосноор, 4 аймагт салбарын зохицуулагчийг аймгийн нийт
хуульчдын санал асуулгаар, 9 аймагт дахин сонгон шалгаруулалт явуулж
зохицуулагчдыг томилохоор болсон.
Холбооны зөвлөлөөс баталсан нийтээр дагаж мөрдөж дүрэм, журам, ном
товхимол баримт бичиг хүргүүлэх, 2015 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс 06
дугаар сарын 21-ны өдрүүдэд Хуульчийн холбооны ажлын хэсэг Орон нутагт
ажиллахтай холбогдуулж шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж хамтарч
ажилласан.
2.3. Хуульчдын холбооны мэдээлэл, харилцаа, олон нийттэй харилцах
чиглэлээр
Холбооны үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах зорилгоор тус
холбооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн
хэрэгслээр сурталчлах ажлыг тухай бүр зохион байгуулж байсан.
3
Тайлангийн хугацаанд Хуульчдын холбооноос зохион байгуулсан болон
хуульчдад хүргэхийг зорьсон 28 үйл ажиллагааны мэдээллийг бэлтгэж MGLBAR.MN
сайтад нийтлэхийн зэрэгцээ олон нийтэд хүргэх шаардлагатай мэдээллүүдийг
“Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” сонин, SBN, NBS, MNC, “Star” телевизүүд болон
“Хурд” агентлаг, medee.mn, zaluu.com, info.mn, dorgio.mn зэрэг сайтад нийтлүүлэв.
Хуульчдын холбоог сурталчилах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн
байгууллагуудтай хамтран ажиллаж, 11 ажлыг гүйцэтгэж Холбооны үйл ажиллагааг
нээлттэй байлгах зорилгоор сэтгүүлчдийн лист үүсгэн 37 сэтгүүлч рүү mglbar.mn
сайтын линкийг явуулж, мэдээлэл түгээсэн.
2.4. Өмгөөлөгчдийн нэр, хаягийн лавлагаа бэлтгэж, хэвлүүлэх чиглэлээр
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
хуулийн дагуу бүртгэгдсэн болон Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар
бүртгэгдсэн нийт 5041 хуульч 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар
Холбооны бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байна.
Тайлангийн эцсийн хугацааны байдлаар 1938 хуульч Улсын дээд шүүхэд
бүртгэгдэж, шүүхэд төлөөлөх эрх буюу өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан
байна.
Шүүхэд төлөөлөх эрх нээлгэх мэдэгдэл авахаар хүсэлт гаргасан 128
хуульчийн материалд хяналт тавихдаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн
36.2-д заасан Өмгөөлийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, харилцах
данстай байх, 42 дугаар зүйлд заасан Өмгөөлөгч хариуцлагын даатгалд
даатгуулсан байх шаардлагыг хангуулан Нэгдсэн бүртгэлээр үүсгэсэн мэдээллийн
сантай тулган ажил, албан тушаал эрхэлж байсан 43 хуульчийн хашиж байсан
албанаасаа чөлөөлөгдсөн тухай тушаал шийдвэрийг өргөдөлд нь хавсаргуулж 39
дүгээр зүйлийн заалтын биелэлтийг хангуулсан.
Гурав: Чиг үүргийн хороодтой хамтран ажиллах, үйл ажиллагааг зохион
байгуулахад нь дэмжлэг үзүүлэх хүрээнд1
3.1. Чиг үүргийн хороодтой хамтран ажиллах чиглэлээр
Чиг үүргийн хороодын эрхлэх асуудалтай холбоотой асуудлаар хороодоос
ирүүлсэн санал, хүсэлт, шаардлагын дагуу нийт 76 байгууллага албан тушаалтанд
хандсан албан бичгийг хүргүүлж, биелэлтэд нь зохих хяналт тавьж ажиллаа.
Чиг үүргийн хороодын эрхлэх асуудалтай холбоотой асуудлаар 6 хороог
холбогдох байгууллагуудтай холбон өгөх ажлыг зохион байгуулж, тухай үйл
ажиллагааны хүрээнд 36 үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа. Хавсралт
№4
Холбооны зөвлөлөөс батлагдсан төсвийн хүрээнд Чиг үүргийн хороодын
төвлөгдсөн болон зохион байгуулсан ажлуудын үйл ажиллагаанд зориулж
78,028,223.08 төгрөгийн санхүүжилт хийж дэмжлэг үзүүлэн ажиллаа.
3.2. Чиг үүргийн хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр
4
Чиг үүргийн хорооны болон Холбооны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой
асуудлаар Тамгын газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, тэдгээрт
давхардсан тоогоор 119 ажилтныг хамруулж, тухайн чиглэлийн үйл ажиллагаанд
дэмжлэг үзүүлэн ажиллаа.
Чиг үүргийн хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж буй
тухайн хороо хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд байнгын хяналт
тавьж, мэргэжилтний ажлын төлөвлөгөөг 7 хоног бүрээр гаргуулан гүйцэтгэлийг нь
хянаж, зохих зөвлөмж, зааварчилгааг цаг тухай бүрт өгч байлаа.
Тайлангийн хугацаанд чиг үүргийн хорооны хуралдаан нийт 18 удаа зохион
байгуулагдаж, хурлын зарыг гишүүдэд хүргэх, хурлыг зохион байгуулах,
шаардлагатай техник хэрэгслээр хангах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх,
хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх зэрэг ажлыг Тамгын газрын ажилтнууд,
хороо хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран тухай бүрд амжилттай зохион
байгуулж байсан.
Чиг үүргийн хороодоос зохион байгуулсан 3 үйл ажиллагааг зохион
байгуулахад Тамгын газар дэмжлэг үзүүлж, тус газрын 23 ажилтнуудыг
оролцуулсан.
Дөрөв: Сайн дурын хороодтой хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх
хүрээнд
Сайн дурын хороодын явуулж буй үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 2
хороодыг холбогдох байгууллагуудтай холбон өгөх ажлыг зохион байгуулж, тухайн
асуудлаар зохион байгуулсан 2 үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа.
Батлагдсан төсвийн хүрээнд сайн дурын хороодын төвлөгдсөн болон зохион
байгуулсан ажлуудад зориулж нийт 2,373,769.00/Хоѐр сая гурван зуун далан гурван
мянга долоон зуун жаран есөн/ төгрөгийн зардал тус бүр гаргасан.
Сайн дурын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Тамгын
газраас давхардсан тоогоор 15 ажилтныг хамруулж, тухайн чиглэлийн үйл
ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаа.
Сайн дурын хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж буй тухайн
хороо хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж,
мэргэжилтний ажлын төлөвлөгөөг 7 хоног бүрээр гаргуулан гүйцэтгэлийг нь хянаж,
зохих зөвлөмж, зааварчилгааг цаг тухай бүрт нь өгч байлаа.
Тайлангийн хугацаанд сайн дурын хорооны нийт гишүүдийн хуралдаан нийт …
удаа, Удирдах зөвлөлийн хуралдаан 8 удаа тус тус зохион байгуулагдаж, хурлын
зарыг гишүүдэд хүргэх, хурлыг зохион байгуулах, шаардлагатай техник хэрэгслээр
хангах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг Тамгын газрын ажилтнууд,
хороо хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байсан.
Сайн дурын хороодоос зохион байгуулсан 20 үйл ажиллагааг зохион
байгуулахад Тамгын газар дэмжлэг үзүүлж, тус газрын 15 ажилтнуудыг
оролцуулсан.
5
Тав: Холбооны үйл ажиллагаанд хамаарах бусад ажлын хүрээнд
5.1. Зөвлөлийн хурлын бэлтгэл хангах, зохион байгуулахад дэмжлэг
үзүүлэх чиглэлээр
Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах бодлогыг
тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага болох Холбооны
зөвлөлийн нийт 4 удаагийн хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж,
хуралдааны байрыг засаж бэлтгэх, хурлын үед гишүүдийг мэдээллээр хангах,
хурлын зохион байгуулалтад туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулсан.
Зөвлөлийн шийдвэрээр байгуулагдах хороо, зөвлөлийн гишүүн, Шүүхийн
мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион
байгуулж, зөвлөлөөр хэлэлцүүлэх ажиллагааг нийт 7 удаа зохион байгуулсан
байна.
Зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангах, зохион байгуулахад Тамгын газрын
ажилтнуудыг зохих хуваарийн дагуу оролцуулж, хурлын үйл ажиллагааг хэвийн
явуулахад зориулж 738,650.00/Долоон зуун гучин найман мянга зургаан зуун тавин/
төгрөгийн санхүүжилт гаргасан байна.
5.2. Хуульчдын нэгдсэн бүртгэлийн чиглэлээр
Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 21
тогтоолоор батлагдсан Монголыг Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмыг
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хуульчийн шалгалтанд тэнцэж батламж авсан
Холбооны гишүүнээр бүртүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн 338 хуульчийн баримт
материалыг 2015 оны 01 дүгээр сарын 12ны өдрөөс 03 дугаар сарын 08-ны хооронд
журмын дагуу бүртгэсэн.
Шинээр гишүүнээр элсэх хуульчдын баримт материалыг шалгах явцад ирсэн
анкетаас мэдээллийн сан бий болгосноор Хуульчиын эрх зүйн байдлын тухай
хуулийн 39 дүгээр зүйлийг ханган ажиллах боломж бүрдсэн.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан
үндэслэлээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл түдгэлзүүлэх
425 хуульчийн баримт материалыг хүлээн авч эрхийг нь түдгэлзүүлсэн 259
хуульчийг зохих шийдвэрийг үндэслэн Холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэсэн.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд
Тамгын газрын даргын тушаалаар 3 ажлын хэсэг байгуулж дараах ажлуудыг
гүйцэтгэлээ.
Хуулийн 19 дугаар зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрлийн гэрчилгээ олгохтой холбогдуулан Тамгын газрын даргын 2015 оны 01
дүгээр сарын 16-ны өдрийн A/02 тушаалаар Гэрчилгээ олгох ажлыг зохион
байгуулах, A/03 тушаалаар Татварын аяныг зохион байгуулах ажлын хэсгийг тус
бүр байгуулж ажиллуулснаар Хуульчийн холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй
4672 хуульчийн гишүүний татвар төлөлийн байдалд судалгаа хийж 1172
өмгөөлөөлөгч, 141 шүүгч, 162 прокурор, 1572 бусад хуульчийн зөрчлийг
арилгуулан гишүүний үүргийн биелэлтийг хангуулснаар 236,956,700/Хоѐр зуун
гучин зургаан сая есөн зуун тавин зургаан мяанга долоон зуун/ төгрөгийг төлүүлсэн
байна.
6
2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 02 дугаар сарын өдрүүдэд УБ хотод
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулах
ажлын албан байгуулага дээр олгох ажлыг батлагдсан хуваарийн дагуу зохион
байгуулснаар үүргийн зөрчилгүй 970 хуульчид гэрчилгээг нь олгосон.
2015 05.24-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ны өдрүүдэд Хуульчийн холбооноос
Орон нутагт ажиллуулахаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүний
дэмжлэгтэйгээр хуульчийн үүргийн зөрчилгүй 790 хуульчид гэрчилгээ гардуулах
ажлыг зохион байгуулсан.
Тайлангийн хугацаанд 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 31-ны
дуустал нийт 1760 хуульчид гэрчилгээг нь олгосон байна.
Тайлангийн хугацаанд Холбооны нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлтээ
гаргасан 62 хуулийн этгээдээс материалын бүрдэл хангасан 54 үүнээс татан
буугдсан 1 бүрдэл хангаагүй 7 хуулийн этгээдэд зохих албан тоот явуулсан.
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ түдгэлзүүлэх хүсэлт
гаргасан төрийн алба хашиж байгаа 370, гадаад улсад суралцаж байгаа 23,
гадаадад ажиллаж байгаа 6, хүүхдээ асарч байгаа 65, эрүүл мэндийн шалтгаанаар
түдгэлзүүлэх хүсэлт гаргасан 11, шинээр бүртгүүлсэн 193, шүүхэд төлөөлөх эрх
авах 128 хуульчдын материалын бүрдэл үнэн зөв байдлыг хангуулахдаа нийт 300
гаран хүнтэй утсаар холбогдож, 60 гаран хүтэй биечлэн уулзаж, хүсэлтээ буруу
гаргасан 170 хүний хүсэлтийг өөрчлүүлэх болон түдгэлзүүлэхэд татгалзал байгаа
эсэхийг тодруулж холбогдорх нотлох баримтыг шаардан авсан.
5.3. Хуульчийн тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд
Тайлангийн хугацаанд Хуульчийн тангараг өргөх ѐслолын арга хэмжээг дараах
хэлбэрээр зохион байгуулав.
Эхний хэсэгт Хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй 2014 оны жилийн
эцсийн дүнгээр Хуульчийн тангарагаа өргөөгүй 538 хуульчаар Хуульчийн тангараг
өргөх ѐслолын үйл ажиллагааг Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын
12-ны өдрийн A/01 тушаалаар ажлын хэсэг байгуулж тэдгээрийг мэргэжлийн үйл
ажиллагааны төрөл, аймаг орон нутаг, ажил эрхлэхгүй байгаа болон өндөр насны
тэтгэвэрт гарсан, гадаад ажиллаж амьдарч байгаа байдлаар ангилан бүртгэсний
үр дүнд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ны
хооронд батлагдсан хуваарийн дагуу 8 удаа зохион байгууллж 451 хуульчаар
тангараг өргүүлсэн. Тэдгээрийн 151 нь шалгалтанд тэнцэж Холбооны гишүүнээр
элсэхээр бүртгүүлсэн хуульч байв.
Хоёр дах хэсэг Тамгын газрын даргын 04 дүгээр сарын 13-ны өдрийн A/06
тушаалаар ажлын хэсэг томилж Хуульчийн шалгалтанд тэнцсэн Холбооны
гишүүнээр элсэхээр нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн 388 хуульчаас тангарагаа
өргөөгүй 197 хуульчаар Тангараг өргүүлэх ѐслолын үйл ажиллагааг 2015.04.27-ны
өдөр УБ “Corporate hotel and Convention Centre”-д зохион байгуулж 182 хамрагдаж ,
тангаргаа өргөөд байна.
2015 05.24-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ны өдрүүдэд Хуульчийн холбооноос
Орон нутагт ажиллуулахаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүний
дэмжлэгтэйгээр 42 хуульчаар Тангараг өргөх ѐслолын үйл ажиллагааг зохион
байгуулсан зохион байгуулсан
7
Тайлангийн хугацаанд Тангараг өргөх ѐслолын үйл ажиллагааг 13 удаа зохион
байгуулж давхардсан тоогоор Тамгын газрын 79 ажилтан оролцож байр танхимын
захилга өгөх, хуульчдад зар хүргэн тамхимыг засч бэлтгэн нийт 644 хуульчийн
тангаргийг өргүүлээд байна. Хавсралт №2 Хуульчийн тангараг өргөх ёслолын
арга хэмжээ зохион байгуулсан мэдээ
5.4. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн даалгаснаар Тамгын газрын Гадаад
харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Олон улсын болон бүс нутгийн
мэргэжлийн байгууллагуудтай харилцаа тогтоон, тэдгээр байгууллагад гишүүнээр
элсүүлэх, үйл ажиллагаанд байнгын идэвхитэй оролцоотой байх ажлыг зохион
байгуулах ажлын хүрээнд
 LAWASIA Ази Номхон далайн орнуудын бүсийн холбоонд гишүүнээр
элсэх талаар судалгаа хийсэн.
 2015 онд ОУБХолбооноос зохион байгуулж байгаа хурал
конференциудыг судалсан.
Гадаад харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд АВА буюу
Америкийн Нэгдсэн улсын Барын холбооноос 2015 оны 3-р сарын 11-13 хооронд
АНУ-ын Чикаго хотод Ерөнхийлөгч нарт зориулсан тэтгэлэт хөтөлбөрт Холбооны
ерөнхийлөгч оролцов.
Олон улсын болон бүс нутгийн ижил төстэй мэргэжлийн байгууллагуудаас
явуулж буй сургалт, семинар, хурал, зөвлөгөөн бусад үйл ажиллагааг судлан зохих
бэлтгэл ажлыг ханган Олон улсын хуульчдийн холбооноос 2015 оны 5 сарын 21-
23 хооронд Чех улсын Прага хотноо болох зохион байгуулагдаж байгаа Зөвлөлийн
хуралд Холбооны ерөнхийлөгчийг оролцуулав.
2015.06.23 USAid –с зохион байгуулсан Gibson Dunn, Executive Excellency
болон МХХ хоорондын санамж бичигт гарын үcэг зурснаар ОУ-ын Арбитрын
сургалт явуулж хамтран ажиллахаар болсон.
Тайлангийн хугацаанд манай байгууллагатай хамтран ажиллах, дэмжлэг
туслалцаа үзүүлэх боломжтой, харилцан хамтын ажиллагаа явуулахад хялбар улс
орнуудын жагсаалт гаргаж, судалж Канад улсыг тодруулснаас гадна Олон Улсын
Барын Холбооны гишүүн байгууллагын хүрээнд энэ оны 10-р сард зохион
байгуулагдах Вена хотод болох жилийн эцсийн хурлын талаарх мэдээлэллийг
орчуулга хийсэн.
Зургаа: Холбооны төсвийн орлогыг бүрдүүлэх, хөрөнгийг захиран
зарцуулах чиглэлээр
6.1. Орлогын төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн талаар
Хуульчдын холбооны 2015 оны төсвийн төслийг 2014 оны төсвийн гүйцэтгэлд
үндэслэн тооцон боловсруулж , Зөвлөлөөр батлуулан ажиллалаа.
Орлогыг гишүүнчлэлийн татвар, сургалтын орлого байхаар төсөөлж, төсвийн
нийт орлогыг 1,499,258,000 /нэг тэрбум дөрвөн зуун ерэн есөн сая хоѐр зуун тавин
найман мянган/ төгрөг байхаар төсөвлөсөн.
Татвараа тогтвортой төлөх боломжийг 3600 хуульчаар тооцож, гишүүнчлэлийн
татварын орлогыг 840,000,000 /найман зуун дөчин сая/ төгрөгөөр тогтоосон. 2015
оны 06 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар уг орлогын гүйцэтгэл 48,1 хувь буюу
8
207,796,810 /хоѐр зуун долоон сая долоон зуун ерэн зургаан мянга найман зуун
арван/ төгрөг байгаа нь 1730 гаруй хуульчийн татвар болж байгаа.
Хуульчийн үргэлжилсэн сургалтын орлогыг 545,258,000 /таван зуун дөчин
таван сая хоѐр зуун тавин найман мянган/ төгрөг байхаар төсөвлөсөн боловч
тайлангийн хугацаанд 73,609,400 /далан гурван сая зургаан зуун есөн мянга дөрвөн
зуун/ төгрөгийн орлого орсон байна.
Тайлангийн хугацаанд хандиваар 103,500/нэг зуун гурван мянга таван
зуун/төгрөгийн, номын борлуулалтаар 112,980/нэг зуун арван хоѐр мянга есөн зуун
наян/ төгрөгийн, бусад үйл ажиллагаанаас 836,652./найман зуун гучин зургаан
мянга зургаан зуун тавин хоѐр мянган/ төгрөгийн орлого тус тус орсон байна.
Орлогын гүйцэтгэл нь 2015 оны 06 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 55
хувийн тасалдалтай байна.
6.2. Төсвийн гүйцэтгэлийн талаар
Холбооны 2015 оны үйл ажиллагааны зардлыг 1,493,343,928 /Нэг тэрбум
дөрвөн зуун ерэн гурван сая гурван зуун дөчин гурван мянга есөн зуун хорин
найман мянган/ төгрөг байхаар тогтоож, орлогын зарлагын зөрүүг 5,914,071.52
/таван сая есөн зуун арван дөрвөн мянга далан нэгэн/төгрөг байхаар төсөвт
тусгасан.
Монголын Хуульчдын холбооны удирдлагын зүгээс холбооны хөрөнгийг үр
ашигтай зарцуулах, шаардлагатай зүйлд мөнгөн хөрөнгийг хамаагүй зарцуулахгүй
байх, холбооны чиг үүрэгт хамааралтай бодитой үр дүн авчрахуйц үйл ажиллагааг
төсөвлөгдсөн хэмжээний дотор захиран зарцуулж байх тухай өгсөн чиглэлийг
баримталж, хороод болон холбооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагааны
хөтөлбөр, тухайн үйл ажиллагаанд зарцуулагдах санхүүжилтын төсвийг урьдчилан
гаргуулсны үндсэн дээр шаардлагатай мөнгөн хөрөнгийг олгодог жишгийг тогтоон
мөрдүүлж байна.
Тайлангийн хугацаанд нийт тодорхой үйл ажиллагаа зохион байгуулаагүйгээс
264,680,028,19 /Хоѐр зуун жаран дөрвөни сая найман зуун жаран мянга хорин
найман /төгрөг зарцуулагдаагүй байна. Үүнээс 41,849,964/Дөчин нэгэн сая найман
зуун дөчин есөн мянга есөн зуун жаран дөрвөн мянган/төгрөгийн бодит хэмнэлт
гаргасан.
Харин хуульчийн үргэжилсэн сургалтыг зохион байгуулахтай холбоотой
98,082,093.19/Ерэн найман сая наян хоѐр мянга ерэн гурван/төгрөгийн зардал нь
2014 оны үргэлжилсэн сургалтын орлогоос 2015 онд нөхөн гаргах боломжтой
байгаа.
2015 оны 1 дүгээр улиралд хуримтлалын санд 280,000,000/Хоѐр зуун наян
сая/ төгрөгийг бодитоор байршуулаад байгаа ба үүн дээр нэмээд тайлангийн эцэст
төвлөрүүлээгүй байсан орлогыг уг дансанд байршуулж байх юм.
ТАНИЛЦСАН:
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХ-АМГАЛАН
БОЛОВСРУУЛСАН:
ХҮНХИЙ ХӨӨЦ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Ж.ТУЯА

More Related Content

What's hot

09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 2109.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21naranhuu
 
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 0904.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09naranhuu
 
ИТХ-ын журам
ИТХ-ын журамИТХ-ын журам
ИТХ-ын журамGantulga Ulzii
 
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайланnaranhuu
 
7 бхы жхыжхэнр эрөат грэ оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ оэорEvsel Nith
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамGantulga Ulzii
 
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаанитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлааEvsel Nith
 
6 йа йуайай а йа ж
6 йа йуайай а йа ж6 йа йуайай а йа ж
6 йа йуайай а йа жEvsel Nith
 
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжмонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжDelgermaa Battulga
 
журам батлах. соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх тухай
журам батлах. соёл урлагийн  сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх  тухайжурам батлах. соёл урлагийн  сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх  тухай
журам батлах. соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх тухайEvsel Nith
 
төрийн албаны тухай хууль
төрийн албаны тухай хуультөрийн албаны тухай хууль
төрийн албаны тухай хуульErdenetuya Galbadrah
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамMend-Orshikh Amartaivan
 
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газаргадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарЗолжаргал Золушка
 
гэр хорооллын газрын шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны төслийн удир...
гэр хорооллын газрын шинэчлэн  зохион байгуулах үйл ажиллагааны  төслийн удир...гэр хорооллын газрын шинэчлэн  зохион байгуулах үйл ажиллагааны  төслийн удир...
гэр хорооллын газрын шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны төслийн удир...Evsel Nith
 

What's hot (20)

09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 2109.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
 
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 0904.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
04.сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам 20131102 09
 
ИТХ-ын журам
ИТХ-ын журамИТХ-ын журам
ИТХ-ын журам
 
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
 
7 бхы жхыжхэнр эрөат грэ оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ оэор
 
Zahiramj2
Zahiramj2Zahiramj2
Zahiramj2
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаанитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
 
Dotood juram
Dotood juramDotood juram
Dotood juram
 
6 йа йуайай а йа ж
6 йа йуайай а йа ж6 йа йуайай а йа ж
6 йа йуайай а йа ж
 
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжмонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
 
журам батлах. соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх тухай
журам батлах. соёл урлагийн  сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх  тухайжурам батлах. соёл урлагийн  сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх  тухай
журам батлах. соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх тухай
 
2014.07.01
2014.07.012014.07.01
2014.07.01
 
төрийн албаны тухай хууль
төрийн албаны тухай хуультөрийн албаны тухай хууль
төрийн албаны тухай хууль
 
Tmp d923
Tmp d923Tmp d923
Tmp d923
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 
Tmp e1f9
Tmp e1f9Tmp e1f9
Tmp e1f9
 
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газаргадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
 
гэр хорооллын газрын шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны төслийн удир...
гэр хорооллын газрын шинэчлэн  зохион байгуулах үйл ажиллагааны  төслийн удир...гэр хорооллын газрын шинэчлэн  зохион байгуулах үйл ажиллагааны  төслийн удир...
гэр хорооллын газрын шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны төслийн удир...
 
Tmp3697
Tmp3697Tmp3697
Tmp3697
 

Viewers also liked

Sexo y Finanzas
Sexo y FinanzasSexo y Finanzas
Sexo y FinanzasYov Hurt
 
G321 Media Studies Evaluation Vince Reyes
G321 Media Studies Evaluation Vince ReyesG321 Media Studies Evaluation Vince Reyes
G321 Media Studies Evaluation Vince ReyesVince Reyes
 
Untangling spring week12
Untangling spring week12Untangling spring week12
Untangling spring week12Derek Jacoby
 
Become a developer: getting started
Become a developer: getting startedBecome a developer: getting started
Become a developer: getting startedThinkful
 
Cara membaiki kipas tak hidup
Cara membaiki kipas tak hidupCara membaiki kipas tak hidup
Cara membaiki kipas tak hiduprasmin ngokngek
 
Tutorial completo de excel con filtros y macros
Tutorial completo de excel con filtros y macrosTutorial completo de excel con filtros y macros
Tutorial completo de excel con filtros y macrosKevinwv53
 
50 communicationactivitiesicebreakersandexercises
50 communicationactivitiesicebreakersandexercises50 communicationactivitiesicebreakersandexercises
50 communicationactivitiesicebreakersandexercisesJerry Saribun
 
Aye Ne Win-The Grandson of Former Dictator Ne Win.pdf
Aye Ne Win-The Grandson of Former Dictator Ne Win.pdfAye Ne Win-The Grandson of Former Dictator Ne Win.pdf
Aye Ne Win-The Grandson of Former Dictator Ne Win.pdfMYO AUNG Myanmar
 
第1回医用画像データマネージメント研究会 20170118 slideshare
第1回医用画像データマネージメント研究会 20170118 slideshare第1回医用画像データマネージメント研究会 20170118 slideshare
第1回医用画像データマネージメント研究会 20170118 slideshareTatsuaki Kobayashi
 

Viewers also liked (14)

Sexo y Finanzas
Sexo y FinanzasSexo y Finanzas
Sexo y Finanzas
 
G321 Media Studies Evaluation Vince Reyes
G321 Media Studies Evaluation Vince ReyesG321 Media Studies Evaluation Vince Reyes
G321 Media Studies Evaluation Vince Reyes
 
Untangling spring week12
Untangling spring week12Untangling spring week12
Untangling spring week12
 
Bd jorge
Bd jorgeBd jorge
Bd jorge
 
Unp 0058
Unp 0058Unp 0058
Unp 0058
 
Become a developer: getting started
Become a developer: getting startedBecome a developer: getting started
Become a developer: getting started
 
Feria de diverciones
Feria de divercionesFeria de diverciones
Feria de diverciones
 
Cara membaiki kipas tak hidup
Cara membaiki kipas tak hidupCara membaiki kipas tak hidup
Cara membaiki kipas tak hidup
 
Tutorial completo de excel con filtros y macros
Tutorial completo de excel con filtros y macrosTutorial completo de excel con filtros y macros
Tutorial completo de excel con filtros y macros
 
Cri du chat
Cri du chatCri du chat
Cri du chat
 
Film distrubutors 2
Film distrubutors 2Film distrubutors 2
Film distrubutors 2
 
50 communicationactivitiesicebreakersandexercises
50 communicationactivitiesicebreakersandexercises50 communicationactivitiesicebreakersandexercises
50 communicationactivitiesicebreakersandexercises
 
Aye Ne Win-The Grandson of Former Dictator Ne Win.pdf
Aye Ne Win-The Grandson of Former Dictator Ne Win.pdfAye Ne Win-The Grandson of Former Dictator Ne Win.pdf
Aye Ne Win-The Grandson of Former Dictator Ne Win.pdf
 
第1回医用画像データマネージメント研究会 20170118 slideshare
第1回医用画像データマネージメント研究会 20170118 slideshare第1回医用画像データマネージメント研究会 20170118 slideshare
第1回医用画像データマネージメント研究会 20170118 slideshare
 

Similar to Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан

Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emgrtumur
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлTurbat Bat-Erdem
 
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлуудГанцоож Цэрэннадмид
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамAsaa Tumee
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27naranhuu
 
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 10 дугаар сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 10 дугаар сарын ажлын тайлан МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 10 дугаар сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 10 дугаар сарын ажлын тайлан Монголын Залуучуудын Холбоо
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМНИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМUmguullin Mongol Umguulugch
 
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 3 дугаар сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 3 дугаар сарын ажлын тайлан МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 3 дугаар сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 3 дугаар сарын ажлын тайлан Монголын Залуучуудын Холбоо
 
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...Umguullin Mongol Umguulugch
 
17.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 7917.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 79naranhuu
 
2009 onii tailan
2009 onii tailan2009 onii tailan
2009 onii tailanJigmee
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухайEvsel Nith
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлJargalmaa Gantomor
 
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 

Similar to Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан (20)

Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emg
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөл
 
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
 
2015 оны Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны ажлын тайлан
2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан
2015 оны Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны ажлын тайлан
 
2015 оны 15 дугаар хорооны ажлын тайлан
2015 оны 15 дугаар хорооны  ажлын тайлан2015 оны 15 дугаар хорооны  ажлын тайлан
2015 оны 15 дугаар хорооны ажлын тайлан
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
 
Dj
DjDj
Dj
 
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 10 дугаар сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 10 дугаар сарын ажлын тайлан МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 10 дугаар сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 10 дугаар сарын ажлын тайлан
 
Medeelel
MedeelelMedeelel
Medeelel
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМНИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
 
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 3 дугаар сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 3 дугаар сарын ажлын тайлан МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 3 дугаар сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 3 дугаар сарын ажлын тайлан
 
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
 
17.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 7917.хорооны ажиллах журам 20140606 79
17.хорооны ажиллах журам 20140606 79
 
2009 onii tailan
2009 onii tailan2009 onii tailan
2009 onii tailan
 
Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
 
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 

More from Azzaya Byambadorj

Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээХуульчийн мэдээ
Хуульчийн мэдээAzzaya Byambadorj
 
Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамAzzaya Byambadorj
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/Azzaya Byambadorj
 
Тамгын газар тайлан
Тамгын газар тайланТамгын газар тайлан
Тамгын газар тайланAzzaya Byambadorj
 
Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Azzaya Byambadorj
 
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ Azzaya Byambadorj
 
Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамAzzaya Byambadorj
 
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлжурамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлAzzaya Byambadorj
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёогAzzaya Byambadorj
 
саналын товъёог (1)
саналын товъёог (1)саналын товъёог (1)
саналын товъёог (1)Azzaya Byambadorj
 

More from Azzaya Byambadorj (20)

Эмхэтгэл
ЭмхэтгэлЭмхэтгэл
Эмхэтгэл
 
IBA-2019
IBA-2019IBA-2019
IBA-2019
 
Тогтоол 09
Тогтоол 09Тогтоол 09
Тогтоол 09
 
Тогтоол 08
Тогтоол 08Тогтоол 08
Тогтоол 08
 
Тогтоол 07
Тогтоол 07Тогтоол 07
Тогтоол 07
 
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээХуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
 
Шийдвэр
ШийдвэрШийдвэр
Шийдвэр
 
20180213 15
20180213 1520180213 15
20180213 15
 
15.16 tushaal zar
15.16 tushaal zar15.16 tushaal zar
15.16 tushaal zar
 
Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журам
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
 
Тамгын газар тайлан
Тамгын газар тайланТамгын газар тайлан
Тамгын газар тайлан
 
85, 86 ын зар (1)
85, 86 ын зар (1)85, 86 ын зар (1)
85, 86 ын зар (1)
 
Шүүгч
ШүүгчШүүгч
Шүүгч
 
Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12
 
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
 
Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журам
 
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлжурамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёог
 
саналын товъёог (1)
саналын товъёог (1)саналын товъёог (1)
саналын товъёог (1)
 

Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан

  • 1. 1 ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Хуульчдын холбооны Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Хуульчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-ны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дор дурдсан үйл ажиллагаануудыг явууллаа. Нэг: Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөний талаар 2015 онд Холбооны зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан Тамгын газрын 5 нэгжийн 23 ажлын байрны 41 орон тоонд 36 хүн ажиллаж 7 ажлын байр сул ажилласан. 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс 20-ны хооронд ажилтнуудын 2014 оны ажлын тайлан, хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хүн тус бүрээр дүгнэн хэлэлцэж ажилтнуудын ажлын ачаалыг тэнцвэржүүлэх, хороодын үйл ажиллагааг хэвийн жигд явуулах зорилгоор чиг үүргийн болон сайн дурын хорооны 8 ажлын байранд шилжилт хөдөлгөөн хийж 25 ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн. 2015 оны эхний хагас жилд 4 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж 2 ажилтан жирэмсний чөлөөтэй, 6 ажилтан шинээр ажилд орсны 2 нь 2014 оны сул орон тоог нөхөж авсан. Хавсралт № 1 Хүний нөөцийн хөдөлгөөний мэдээ Хоѐр: Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд 2.1. Хөдөлмөрийн дотоод зохион байгуулалт, ажилтны нийгмийн асуудал, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн A/01 тушаалаар “Холбооны хөдөлмөрийн дотоод журам”, 2014 оны 09 дүгээр сарын 10- ны өдрийн A/21 тушаалаар “Цалин хөлсний нэгдсэн журам”, A/21 тушаалаар “Албан хэрэг хөтлөлт архивын журам”, A/22 тушаалаар “Хуульчдын холбооны нууцын журам’-ыг тус тус батлан мөрдүүлж байнa. Тамгын газар тайлангийн хугацаанд 252 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч хугацаанд нь шийдвэрлэж, байгууллага иргэнд 568 албан бичиг явуулсан байна. Тамгын газрын даргын 2015 оны A/04 тушаалаар Тамгын газрын 2015 үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг ханган Холбооны болон хороодын үйл ажиллагааны төлөвлөгөө, ажилтны ажлын байрны тодорхойлолт, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд ажилтан бүрийн хийж гүйцэтгэх ажлыг долоо хоног бүрээр төлөвлүүлж, гүйцэтгэлийг сар, улирал, хагас жилээр гаргуулан сарын ажлын гүйцэтгэлийг Тамгын газрын дарга, хагас жил, жилийн ажлын тайланг Холбооны нийт ажилтны хурлаар хэлэлцүүлэн, зохих дүгнэлт өгдөг жишгийг тогтоон хэвшүүлж байна. Нийт ажилтнуудыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж тайлангийн хугацаанд нийт 37 ажилтны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн
  • 2. 2 дэвтэрт сар бүр шимтгэл төлсөн бүртгэл хөтөлж, эхний хагас жилийн дүнгээр 19,684,735.62 төгрөгийн шимтгэл төлж, даатгалын байгууллагаар баталгаажуулсан. Ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлж баталгаажсан тэмдэглэлийг нягтлан шалган ажилласан жилийн тооцоо, судалгааг шинэчлэн бүртгэж мэдээллийн нэгдсэн санг шинэчилснээр Тамгын газрын даргын оны 05 дугаар сарын 01-ны өдрийн A/07 тушаалаар 2015 оны ээлжийн амралтын хуваарийг батлан амралтыг биеэр эдлүүлж байна. Тайлангийн хугацаанд 4 ажилтны мэдлэг, боловсорлоо дээшлүүлэх бололцоогоор хангаж, урт богино хугацааны сургалт, сургуульд суралцахад нь цалинтай чөлөө олгосон байна. Ажилтны бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор долоо хоног бүр тогтсон хуваарийн дагуу спортоор хичээллүүлэх ажлыг тогтвортой зохион байгуулж 14 удаа давхардсан тоогоор 109 ажилтан хамрагдсан байна. Хуулийн байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын наадамд Холбооны баг, тамирчид идэвхтэй оролцсон. Монголын Өмгөөлөгчдийн холбооноос 2015 оны 3 дугаар сарын 14-нд зохион байгуулагдсан Боулингийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Ажилтнуудыг эрүүл агаарт аялах, спортын тэмцээн болон хөгжилтэй тоглоом зохион байгуулах зорилгоор 2 удаа аялал зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 43 ажилтныг хамруулсан нь хамт олны эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал үр нөлөө үзүүлсэн. 2.2. Хуульчдын холбооны салбарын зохион байгуулалтын чиглэлээр Хуульчдын холбооны Зөвлөлийн 2014 оны 03.01-ний өдрийн 37-р тогтоолоор батлагдсан Монголын хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын үйл ажиллагааны журам, Салбарын зохицуулагч сонгон шалгаруулах удирдамжийг хүргүүлж Холбооны ерөнхийлөгчийн тушаалаар аймаг бүрт байгуулагдсан хэсгийн дэмжлэгтэйгээр 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 18 хүртэл зохион байгуулсан. Тайлангийн хугацаанд 8 аймгийн салбарын зохицуулагчийг Тамгын газрын даргын санал болгосноор, 4 аймагт салбарын зохицуулагчийг аймгийн нийт хуульчдын санал асуулгаар, 9 аймагт дахин сонгон шалгаруулалт явуулж зохицуулагчдыг томилохоор болсон. Холбооны зөвлөлөөс баталсан нийтээр дагаж мөрдөж дүрэм, журам, ном товхимол баримт бичиг хүргүүлэх, 2015 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ны өдрүүдэд Хуульчийн холбооны ажлын хэсэг Орон нутагт ажиллахтай холбогдуулж шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж хамтарч ажилласан. 2.3. Хуульчдын холбооны мэдээлэл, харилцаа, олон нийттэй харилцах чиглэлээр Холбооны үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах зорилгоор тус холбооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг тухай бүр зохион байгуулж байсан.
  • 3. 3 Тайлангийн хугацаанд Хуульчдын холбооноос зохион байгуулсан болон хуульчдад хүргэхийг зорьсон 28 үйл ажиллагааны мэдээллийг бэлтгэж MGLBAR.MN сайтад нийтлэхийн зэрэгцээ олон нийтэд хүргэх шаардлагатай мэдээллүүдийг “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” сонин, SBN, NBS, MNC, “Star” телевизүүд болон “Хурд” агентлаг, medee.mn, zaluu.com, info.mn, dorgio.mn зэрэг сайтад нийтлүүлэв. Хуульчдын холбоог сурталчилах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, 11 ажлыг гүйцэтгэж Холбооны үйл ажиллагааг нээлттэй байлгах зорилгоор сэтгүүлчдийн лист үүсгэн 37 сэтгүүлч рүү mglbar.mn сайтын линкийг явуулж, мэдээлэл түгээсэн. 2.4. Өмгөөлөгчдийн нэр, хаягийн лавлагаа бэлтгэж, хэвлүүлэх чиглэлээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу бүртгэгдсэн болон Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар бүртгэгдсэн нийт 5041 хуульч 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Холбооны бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байна. Тайлангийн эцсийн хугацааны байдлаар 1938 хуульч Улсын дээд шүүхэд бүртгэгдэж, шүүхэд төлөөлөх эрх буюу өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан байна. Шүүхэд төлөөлөх эрх нээлгэх мэдэгдэл авахаар хүсэлт гаргасан 128 хуульчийн материалд хяналт тавихдаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36.2-д заасан Өмгөөлийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, харилцах данстай байх, 42 дугаар зүйлд заасан Өмгөөлөгч хариуцлагын даатгалд даатгуулсан байх шаардлагыг хангуулан Нэгдсэн бүртгэлээр үүсгэсэн мэдээллийн сантай тулган ажил, албан тушаал эрхэлж байсан 43 хуульчийн хашиж байсан албанаасаа чөлөөлөгдсөн тухай тушаал шийдвэрийг өргөдөлд нь хавсаргуулж 39 дүгээр зүйлийн заалтын биелэлтийг хангуулсан. Гурав: Чиг үүргийн хороодтой хамтран ажиллах, үйл ажиллагааг зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх хүрээнд1 3.1. Чиг үүргийн хороодтой хамтран ажиллах чиглэлээр Чиг үүргийн хороодын эрхлэх асуудалтай холбоотой асуудлаар хороодоос ирүүлсэн санал, хүсэлт, шаардлагын дагуу нийт 76 байгууллага албан тушаалтанд хандсан албан бичгийг хүргүүлж, биелэлтэд нь зохих хяналт тавьж ажиллаа. Чиг үүргийн хороодын эрхлэх асуудалтай холбоотой асуудлаар 6 хороог холбогдох байгууллагуудтай холбон өгөх ажлыг зохион байгуулж, тухай үйл ажиллагааны хүрээнд 36 үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа. Хавсралт №4 Холбооны зөвлөлөөс батлагдсан төсвийн хүрээнд Чиг үүргийн хороодын төвлөгдсөн болон зохион байгуулсан ажлуудын үйл ажиллагаанд зориулж 78,028,223.08 төгрөгийн санхүүжилт хийж дэмжлэг үзүүлэн ажиллаа. 3.2. Чиг үүргийн хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр
  • 4. 4 Чиг үүргийн хорооны болон Холбооны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Тамгын газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, тэдгээрт давхардсан тоогоор 119 ажилтныг хамруулж, тухайн чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаа. Чиг үүргийн хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж буй тухайн хороо хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, мэргэжилтний ажлын төлөвлөгөөг 7 хоног бүрээр гаргуулан гүйцэтгэлийг нь хянаж, зохих зөвлөмж, зааварчилгааг цаг тухай бүрт өгч байлаа. Тайлангийн хугацаанд чиг үүргийн хорооны хуралдаан нийт 18 удаа зохион байгуулагдаж, хурлын зарыг гишүүдэд хүргэх, хурлыг зохион байгуулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх зэрэг ажлыг Тамгын газрын ажилтнууд, хороо хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран тухай бүрд амжилттай зохион байгуулж байсан. Чиг үүргийн хороодоос зохион байгуулсан 3 үйл ажиллагааг зохион байгуулахад Тамгын газар дэмжлэг үзүүлж, тус газрын 23 ажилтнуудыг оролцуулсан. Дөрөв: Сайн дурын хороодтой хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх хүрээнд Сайн дурын хороодын явуулж буй үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 2 хороодыг холбогдох байгууллагуудтай холбон өгөх ажлыг зохион байгуулж, тухайн асуудлаар зохион байгуулсан 2 үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа. Батлагдсан төсвийн хүрээнд сайн дурын хороодын төвлөгдсөн болон зохион байгуулсан ажлуудад зориулж нийт 2,373,769.00/Хоѐр сая гурван зуун далан гурван мянга долоон зуун жаран есөн/ төгрөгийн зардал тус бүр гаргасан. Сайн дурын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Тамгын газраас давхардсан тоогоор 15 ажилтныг хамруулж, тухайн чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаа. Сайн дурын хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж буй тухайн хороо хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, мэргэжилтний ажлын төлөвлөгөөг 7 хоног бүрээр гаргуулан гүйцэтгэлийг нь хянаж, зохих зөвлөмж, зааварчилгааг цаг тухай бүрт нь өгч байлаа. Тайлангийн хугацаанд сайн дурын хорооны нийт гишүүдийн хуралдаан нийт … удаа, Удирдах зөвлөлийн хуралдаан 8 удаа тус тус зохион байгуулагдаж, хурлын зарыг гишүүдэд хүргэх, хурлыг зохион байгуулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг Тамгын газрын ажилтнууд, хороо хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байсан. Сайн дурын хороодоос зохион байгуулсан 20 үйл ажиллагааг зохион байгуулахад Тамгын газар дэмжлэг үзүүлж, тус газрын 15 ажилтнуудыг оролцуулсан.
  • 5. 5 Тав: Холбооны үйл ажиллагаанд хамаарах бусад ажлын хүрээнд 5.1. Зөвлөлийн хурлын бэлтгэл хангах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага болох Холбооны зөвлөлийн нийт 4 удаагийн хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж, хуралдааны байрыг засаж бэлтгэх, хурлын үед гишүүдийг мэдээллээр хангах, хурлын зохион байгуулалтад туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулсан. Зөвлөлийн шийдвэрээр байгуулагдах хороо, зөвлөлийн гишүүн, Шүүхийн мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, зөвлөлөөр хэлэлцүүлэх ажиллагааг нийт 7 удаа зохион байгуулсан байна. Зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангах, зохион байгуулахад Тамгын газрын ажилтнуудыг зохих хуваарийн дагуу оролцуулж, хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулж 738,650.00/Долоон зуун гучин найман мянга зургаан зуун тавин/ төгрөгийн санхүүжилт гаргасан байна. 5.2. Хуульчдын нэгдсэн бүртгэлийн чиглэлээр Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 21 тогтоолоор батлагдсан Монголыг Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хуульчийн шалгалтанд тэнцэж батламж авсан Холбооны гишүүнээр бүртүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн 338 хуульчийн баримт материалыг 2015 оны 01 дүгээр сарын 12ны өдрөөс 03 дугаар сарын 08-ны хооронд журмын дагуу бүртгэсэн. Шинээр гишүүнээр элсэх хуульчдын баримт материалыг шалгах явцад ирсэн анкетаас мэдээллийн сан бий болгосноор Хуульчиын эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг ханган ажиллах боломж бүрдсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан үндэслэлээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл түдгэлзүүлэх 425 хуульчийн баримт материалыг хүлээн авч эрхийг нь түдгэлзүүлсэн 259 хуульчийг зохих шийдвэрийг үндэслэн Холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тамгын газрын даргын тушаалаар 3 ажлын хэсэг байгуулж дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Хуулийн 19 дугаар зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгохтой холбогдуулан Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн A/02 тушаалаар Гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах, A/03 тушаалаар Татварын аяныг зохион байгуулах ажлын хэсгийг тус бүр байгуулж ажиллуулснаар Хуульчийн холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй 4672 хуульчийн гишүүний татвар төлөлийн байдалд судалгаа хийж 1172 өмгөөлөөлөгч, 141 шүүгч, 162 прокурор, 1572 бусад хуульчийн зөрчлийг арилгуулан гишүүний үүргийн биелэлтийг хангуулснаар 236,956,700/Хоѐр зуун гучин зургаан сая есөн зуун тавин зургаан мяанга долоон зуун/ төгрөгийг төлүүлсэн байна.
  • 6. 6 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 02 дугаар сарын өдрүүдэд УБ хотод Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулах ажлын албан байгуулага дээр олгох ажлыг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулснаар үүргийн зөрчилгүй 970 хуульчид гэрчилгээг нь олгосон. 2015 05.24-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ны өдрүүдэд Хуульчийн холбооноос Орон нутагт ажиллуулахаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүний дэмжлэгтэйгээр хуульчийн үүргийн зөрчилгүй 790 хуульчид гэрчилгээ гардуулах ажлыг зохион байгуулсан. Тайлангийн хугацаанд 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 31-ны дуустал нийт 1760 хуульчид гэрчилгээг нь олгосон байна. Тайлангийн хугацаанд Холбооны нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан 62 хуулийн этгээдээс материалын бүрдэл хангасан 54 үүнээс татан буугдсан 1 бүрдэл хангаагүй 7 хуулийн этгээдэд зохих албан тоот явуулсан. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ түдгэлзүүлэх хүсэлт гаргасан төрийн алба хашиж байгаа 370, гадаад улсад суралцаж байгаа 23, гадаадад ажиллаж байгаа 6, хүүхдээ асарч байгаа 65, эрүүл мэндийн шалтгаанаар түдгэлзүүлэх хүсэлт гаргасан 11, шинээр бүртгүүлсэн 193, шүүхэд төлөөлөх эрх авах 128 хуульчдын материалын бүрдэл үнэн зөв байдлыг хангуулахдаа нийт 300 гаран хүнтэй утсаар холбогдож, 60 гаран хүтэй биечлэн уулзаж, хүсэлтээ буруу гаргасан 170 хүний хүсэлтийг өөрчлүүлэх болон түдгэлзүүлэхэд татгалзал байгаа эсэхийг тодруулж холбогдорх нотлох баримтыг шаардан авсан. 5.3. Хуульчийн тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд Тайлангийн хугацаанд Хуульчийн тангараг өргөх ѐслолын арга хэмжээг дараах хэлбэрээр зохион байгуулав. Эхний хэсэгт Хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй 2014 оны жилийн эцсийн дүнгээр Хуульчийн тангарагаа өргөөгүй 538 хуульчаар Хуульчийн тангараг өргөх ѐслолын үйл ажиллагааг Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн A/01 тушаалаар ажлын хэсэг байгуулж тэдгээрийг мэргэжлийн үйл ажиллагааны төрөл, аймаг орон нутаг, ажил эрхлэхгүй байгаа болон өндөр насны тэтгэвэрт гарсан, гадаад ажиллаж амьдарч байгаа байдлаар ангилан бүртгэсний үр дүнд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ны хооронд батлагдсан хуваарийн дагуу 8 удаа зохион байгууллж 451 хуульчаар тангараг өргүүлсэн. Тэдгээрийн 151 нь шалгалтанд тэнцэж Холбооны гишүүнээр элсэхээр бүртгүүлсэн хуульч байв. Хоёр дах хэсэг Тамгын газрын даргын 04 дүгээр сарын 13-ны өдрийн A/06 тушаалаар ажлын хэсэг томилж Хуульчийн шалгалтанд тэнцсэн Холбооны гишүүнээр элсэхээр нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн 388 хуульчаас тангарагаа өргөөгүй 197 хуульчаар Тангараг өргүүлэх ѐслолын үйл ажиллагааг 2015.04.27-ны өдөр УБ “Corporate hotel and Convention Centre”-д зохион байгуулж 182 хамрагдаж , тангаргаа өргөөд байна. 2015 05.24-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ны өдрүүдэд Хуульчийн холбооноос Орон нутагт ажиллуулахаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүний дэмжлэгтэйгээр 42 хуульчаар Тангараг өргөх ѐслолын үйл ажиллагааг зохион байгуулсан зохион байгуулсан
  • 7. 7 Тайлангийн хугацаанд Тангараг өргөх ѐслолын үйл ажиллагааг 13 удаа зохион байгуулж давхардсан тоогоор Тамгын газрын 79 ажилтан оролцож байр танхимын захилга өгөх, хуульчдад зар хүргэн тамхимыг засч бэлтгэн нийт 644 хуульчийн тангаргийг өргүүлээд байна. Хавсралт №2 Хуульчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгуулсан мэдээ 5.4. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн даалгаснаар Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа тогтоон, тэдгээр байгууллагад гишүүнээр элсүүлэх, үйл ажиллагаанд байнгын идэвхитэй оролцоотой байх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд  LAWASIA Ази Номхон далайн орнуудын бүсийн холбоонд гишүүнээр элсэх талаар судалгаа хийсэн.  2015 онд ОУБХолбооноос зохион байгуулж байгаа хурал конференциудыг судалсан. Гадаад харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд АВА буюу Америкийн Нэгдсэн улсын Барын холбооноос 2015 оны 3-р сарын 11-13 хооронд АНУ-ын Чикаго хотод Ерөнхийлөгч нарт зориулсан тэтгэлэт хөтөлбөрт Холбооны ерөнхийлөгч оролцов. Олон улсын болон бүс нутгийн ижил төстэй мэргэжлийн байгууллагуудаас явуулж буй сургалт, семинар, хурал, зөвлөгөөн бусад үйл ажиллагааг судлан зохих бэлтгэл ажлыг ханган Олон улсын хуульчдийн холбооноос 2015 оны 5 сарын 21- 23 хооронд Чех улсын Прага хотноо болох зохион байгуулагдаж байгаа Зөвлөлийн хуралд Холбооны ерөнхийлөгчийг оролцуулав. 2015.06.23 USAid –с зохион байгуулсан Gibson Dunn, Executive Excellency болон МХХ хоорондын санамж бичигт гарын үcэг зурснаар ОУ-ын Арбитрын сургалт явуулж хамтран ажиллахаар болсон. Тайлангийн хугацаанд манай байгууллагатай хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой, харилцан хамтын ажиллагаа явуулахад хялбар улс орнуудын жагсаалт гаргаж, судалж Канад улсыг тодруулснаас гадна Олон Улсын Барын Холбооны гишүүн байгууллагын хүрээнд энэ оны 10-р сард зохион байгуулагдах Вена хотод болох жилийн эцсийн хурлын талаарх мэдээлэллийг орчуулга хийсэн. Зургаа: Холбооны төсвийн орлогыг бүрдүүлэх, хөрөнгийг захиран зарцуулах чиглэлээр 6.1. Орлогын төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн талаар Хуульчдын холбооны 2015 оны төсвийн төслийг 2014 оны төсвийн гүйцэтгэлд үндэслэн тооцон боловсруулж , Зөвлөлөөр батлуулан ажиллалаа. Орлогыг гишүүнчлэлийн татвар, сургалтын орлого байхаар төсөөлж, төсвийн нийт орлогыг 1,499,258,000 /нэг тэрбум дөрвөн зуун ерэн есөн сая хоѐр зуун тавин найман мянган/ төгрөг байхаар төсөвлөсөн. Татвараа тогтвортой төлөх боломжийг 3600 хуульчаар тооцож, гишүүнчлэлийн татварын орлогыг 840,000,000 /найман зуун дөчин сая/ төгрөгөөр тогтоосон. 2015 оны 06 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар уг орлогын гүйцэтгэл 48,1 хувь буюу
  • 8. 8 207,796,810 /хоѐр зуун долоон сая долоон зуун ерэн зургаан мянга найман зуун арван/ төгрөг байгаа нь 1730 гаруй хуульчийн татвар болж байгаа. Хуульчийн үргэлжилсэн сургалтын орлогыг 545,258,000 /таван зуун дөчин таван сая хоѐр зуун тавин найман мянган/ төгрөг байхаар төсөвлөсөн боловч тайлангийн хугацаанд 73,609,400 /далан гурван сая зургаан зуун есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийн орлого орсон байна. Тайлангийн хугацаанд хандиваар 103,500/нэг зуун гурван мянга таван зуун/төгрөгийн, номын борлуулалтаар 112,980/нэг зуун арван хоѐр мянга есөн зуун наян/ төгрөгийн, бусад үйл ажиллагаанаас 836,652./найман зуун гучин зургаан мянга зургаан зуун тавин хоѐр мянган/ төгрөгийн орлого тус тус орсон байна. Орлогын гүйцэтгэл нь 2015 оны 06 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 55 хувийн тасалдалтай байна. 6.2. Төсвийн гүйцэтгэлийн талаар Холбооны 2015 оны үйл ажиллагааны зардлыг 1,493,343,928 /Нэг тэрбум дөрвөн зуун ерэн гурван сая гурван зуун дөчин гурван мянга есөн зуун хорин найман мянган/ төгрөг байхаар тогтоож, орлогын зарлагын зөрүүг 5,914,071.52 /таван сая есөн зуун арван дөрвөн мянга далан нэгэн/төгрөг байхаар төсөвт тусгасан. Монголын Хуульчдын холбооны удирдлагын зүгээс холбооны хөрөнгийг үр ашигтай зарцуулах, шаардлагатай зүйлд мөнгөн хөрөнгийг хамаагүй зарцуулахгүй байх, холбооны чиг үүрэгт хамааралтай бодитой үр дүн авчрахуйц үйл ажиллагааг төсөвлөгдсөн хэмжээний дотор захиран зарцуулж байх тухай өгсөн чиглэлийг баримталж, хороод болон холбооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн үйл ажиллагаанд зарцуулагдах санхүүжилтын төсвийг урьдчилан гаргуулсны үндсэн дээр шаардлагатай мөнгөн хөрөнгийг олгодог жишгийг тогтоон мөрдүүлж байна. Тайлангийн хугацаанд нийт тодорхой үйл ажиллагаа зохион байгуулаагүйгээс 264,680,028,19 /Хоѐр зуун жаран дөрвөни сая найман зуун жаран мянга хорин найман /төгрөг зарцуулагдаагүй байна. Үүнээс 41,849,964/Дөчин нэгэн сая найман зуун дөчин есөн мянга есөн зуун жаран дөрвөн мянган/төгрөгийн бодит хэмнэлт гаргасан. Харин хуульчийн үргэжилсэн сургалтыг зохион байгуулахтай холбоотой 98,082,093.19/Ерэн найман сая наян хоѐр мянга ерэн гурван/төгрөгийн зардал нь 2014 оны үргэлжилсэн сургалтын орлогоос 2015 онд нөхөн гаргах боломжтой байгаа. 2015 оны 1 дүгээр улиралд хуримтлалын санд 280,000,000/Хоѐр зуун наян сая/ төгрөгийг бодитоор байршуулаад байгаа ба үүн дээр нэмээд тайлангийн эцэст төвлөрүүлээгүй байсан орлогыг уг дансанд байршуулж байх юм. ТАНИЛЦСАН: ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХ-АМГАЛАН БОЛОВСРУУЛСАН: ХҮНХИЙ ХӨӨЦ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Ж.ТУЯА