МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
УЛААНБААТАР ХОТ
2019 ОН
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСНЫ БАТАЛГАА:
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ
ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
Эмхэтгэсэн:   	 О.Мөнхсайхан, Б.Аззаяа
Хянасан: 			 Ц.Ганболд
Хэвлэлийн эхийг:		 Б.Цэрэнлхам
Хэвлэсэн тоо:			 500 ш
Хэвлэсэн он, сар: 		 2019 оны 1 дүгээр сар
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСНЫ БАТАЛГАА:
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
3
ЭМХЭТГЭЛИЙН АГУУЛГА
I БҮЛЭГ. ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨМЖ, САНАЛ
1. Хуульчдын форум зөвлөмж /2018/
2. Монголын Хуульчдын холбооноос УИХ-ын Хууль зүйн байнгын
хорооны гишүүдэд хүргүүлсэн санал /2018/
3. Симпозиумын зөвлөмж /2018/
4. Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг
дэмжих асуудал эрхэлсэн хорооноос Хуульчдын холбооны
Ерөнхийлөгчид хүргүүлсэн санал /2015/
5. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Өмгөөллийн
тухай хуулиудын төслийн хэлэлцүүлгээс гарсан санал /2015/
II БҮЛЭГ. ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛ, СУДАЛГАА
6. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан:
Хуульчдын холбоог улам бэхжүүлж, олон улсад жишиг
байгууллага болгон хөгжүүлэх бүрэн боломж бий /2018/
7. Л.Нинжбат: Өмгөөллийн тухай хууль батлуулж, өрх
тусгаарлахыг хуульчид дэмжихгүй /2018/
8. Хуульчид: Өмгөөллийн тухай хууль батлагдахгүй байлаа гээд
хүний эрх зөрчигдөхгүй
9. О.Мөнхсайхан: Хууль дээдлэх ёсны баталгаа болсон
Хуульчдын холбоог татан буулгах гэж үү? /2018/
10. Өмгөөлөгчид өрх тусгаарлах нь хэнд хэрэгтэй вэ? /2018/
11. Б.Баяр:Өмгөөллийн хуулийг өөрчлөөгүй шалтгаан /2015/
12. О.Мөнхсайхан: Өмгөөлөгч мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн ч
хариуцлага хүлээдэггүй болох уу? /2018/
13. О.Мөнхсайхан: Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн
хариуцлагын хороонд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлсэн нь
/2018/
5
10
13
29
33
46
50
56
69
72
78
86
38
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
4
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
5
I.БҮЛЭГ. ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨМЖ, САНАЛ
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД-ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО
“ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018”-ААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2018.06.19
Хуульчид БИД Монгол Улсын тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүрэг,
оролцоогоо чухалчилж;
Улсын тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхан, шударга ёс, хүний
эрх, эрх чөлөө нь ардчилсан нийгмийн үнэт зүйлс гэдэгт итгэж;
Шударга ёсыг сахиулан хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд шүүгч,
прокурор, өмгөөлөгч, хуульчид БИД үнэнч шударга, улс төрөөс ангид,
хараат бус, хариуцлагатай байж, мэргэжлийн хандах үүргээ гүнээ
ухамсарлаж;
Хуульчдад үзүүлсэн иргэд, төр, засгийн итгэлийг нэр төртэй
хадгалж, хөгжүүлэх;
Хууль зүйн бодлогын асуудлаарх хуульчдын байр суурийг иргэд,
хууль тогтоогч, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, иргэний нийгэмд
хүргэх;
Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хууль зүйн
шинжлэх ухааны хөгжлийг дэмжих;
Мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэдэг, өндөр мэдлэг, ур чадвар бүхий
хуульчдыг бэлтгэх, чанаржуулах зорилгоор
Хуульчдын үндэсний форум нэрийн дор хуран чуулж нийгэм,
тогтвортой хөгжил, хууль зүйн салбарын тулгамдаж буй асуудлаар
хэлэлцэж ЗӨВЛӨМЖ гаргах нь цаг үеийн зайлшгүй хэрэгцээ, шаардлага
мөн гэж үзлээ.
ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018 нь “Тогтвортой хөгжлийн зорилтууд-
Хуульчдын оролцоо” уриан дор есөн багц асуудлын хүрээнд нийгэм
хийгээд хууль зүйн салбарын тулгамдсан асуудал, Хуульчдын холбооны
хороод, төрийн бус болон олон улсын зарим байгууллагын хийсэн
судалгаа, гадаад улсын сайн туршлагыг хэлэлцэж, төрийн эрх барих
дээд болон гүйцэтгэх эрх мэдлийн, салбарын мэргэжлийн байгууллага,
төрийн бус байгууллага, хуульчдад хандсан зөвлөмжийг гаргав.
“ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018”-ын хүрээнд хэлэлцсэн асуудал тус
бүрээр дэлгэрэнгүй зөвлөмж, саналыг Төрийн эрх барих дээд болон
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
6
гүйцэтгэх засаглал, салбарын мэргэжлийн байгууллага, олон нийтийн
байгууллага, хуульчдад тусгайлан хүргүүлэхээр шийдвэрлэв.
ЕРӨНХИЙ ХЭСЭГ
НЭГ. Үндсэн хууль болон хууль зүйн бодлогын тогтвортой
байдал нь улсын тогтвортой хөгжлийн үндэс мөн гэх уриалга дор
нэн тулгамдаж буй асуудлын хүрээнд:
1.1. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн
хуулийн цэцийг иргэний үндсэн эрхийг хамгаалдаг, гагцхүү мэргэжлийн,
хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, эрдэмтдээс бүрдүүлэх, улс төржилтөөс
ангид, Үндсэн хуулийн шүүх болгон бэхжүүлэх;
1.2. Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны
шүүхийн хяналтад байлгах;
1.3. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд улс төрийн намын ашиг
сонирхлын баримжаа, нөлөөллөөр ханддаг хандлагыг халж намын
бодлого, хөтөлбөрийг зөвхөн улс төрийн арга хэрэгсэл төдий хэмжээнд
төлөвшүүлэх;
1.4. Төрийн зарим чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан Монголын
Хуульчдын холбоог бие даасан, хараат бус, шударга ёсны зарчмыг хангах
бүх хуульчдын нэгдсэн өөрөө удирдах ёсны байгууллага хэлбэрээр
нь давхардал, хийдэлгүйгээр, хуучин тогтолцоонд эргэж буцалгүйгээр
дэвшилттэйгээр төлөвшүүлэх;
1.5. Хүний эрх, эрх чөлөөг хөндөх хууль тогтоомжийг тухай бүр
судлан үзэж, дүгнэлт гаргаж, энэ тухай хууль санаачлагч, тогтоогч нар
болон эрх зүйн актын төсөл боловсруулсан, баталсан байгууллага,
албан тушаалтанд тухай бүр хүргүүлж, нөлөөллийн ажил хийх замаар
хуульчдын оролцоог нэмэгдүүлэх;
1.6. Ардчилсан, шударга нийгмийн үндэс болох хууль дээдлэх
ёсыг бэхжүүлэх эрхэм зорилгоор түүний төлөв байдал, ахиц дэвшлийг
бодитой, хараат бусаар үнэлэх, тодорхойлох хэмжүүр болох “Хууль
дээдлэх ёсны үндэсний индекс”-ийг боловсруулан гаргах, түүнийгээ
тогтмол хэрэгжүүлж хэвших.
ХОЁР. Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс:
2.1. Шүүхийн захиргааны бие даасан загварыг улам бэхжүүлэх;
2.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг зохистой
бүрдүүлэх, хариуцлагажуулах, хараат бус болгох;
2.3. Шүүхийн ерөнхий зөвлөлд төвлөрсөн шүүхийн захиргааны эрх
мэдлийг задалж хуваарилах;
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
7
2.4. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг
хангах;
2.5. Шүүгчийг сонгох, томилох, огцруулах, чөлөөлөх, шилжүүлэх
үндэслэл, журмыг боловсронгуй болгох;
2.6. Шүүгчид нэр дэвшигч шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлөвтэй
эсэхийг илүү нарийвчлан судалсны үндсэн дээр Монгол Улсын
Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг болох;
2.7. Шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоог нийтээр
хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагад нийцүүлж үр нөлөөтэй болгох.
ГУРАВ. Хил хязгааргүй хууль зүйн туслалцаа:
3.1. Хилийн чанадад буй Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар
баталгаажсан хууль зүйн туслалцаа авах эрхийг хүртээмжтэй, чанартай
болгох асуудлыг Төр, засгаас анхааралдаа авч боловсронгуй тогтолцоог
судлан бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
3.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэдэд хууль зүйн
туслалцаа үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгох;
3.3. Хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийн асуудлыг шийдвэрлэх
зохистой механизмыг бий болгон хөгжүүлэх;
3.4. Хил дамнасан хууль зүйн туслалцааны хүрээнд олон улсын
хамтын ажиллагааг өргөжүүлж, өрнүүлэх.
ДӨРӨВ. Хуульчийн ёс зүй ба хариуцлага:
4.1. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг
Шүүхийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөлөөс гомдол,
маргааныг шийдвэрлэхэд нэг мөр хэрэглэх, шийдвэрийг олон нийтэд
нээлттэй болгох;
4.2. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны
хараат бус байдлыг хүний нөөц, санхүүгийн зэрэг хүчин зүйлээр улам
бэхжүүлж, боловсронгуй болгох;
4.3. Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хороог хуульчдад зөвлөх,
туслахчигүүргээхэрэгжүүлэхнөхцөлбололцоогхангахзамаархуульчийн
мэргэжлийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог улам боловсронгуй болгох.
Улмаар төрийн албан хаагч бусад мэргэжлийн хариуцлагын тогтолцоог
боловсронгуй болгох, туршлага солилцох ажлыг Хуульчдын холбоо
манлайлан гүйцэтгэх.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
8
ТАВ. Байгаль орчны асуудал: Хариуцлагатай уул уурхай -
Нөхөн сэргээх асуудал:
5.1. Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн бодлогыг
хэрэгжүүлэхэд нэн эмзэг асуудал болох байгаль орчны асуудалд онцгой
анхаарал хандуулах;
5.2. Уул уурхайн хариуцлагыг дээшлүүлэх, уурхайн хаалтын эрх
зүйн орчинг бүрдүүлэн хөгжүүлэх;
5.3. Бэлчээр, тариалангийн асуудлын хүрээнд алсыг харсан
бодлого хэрэгжүүлэх;
5.4. Уул уурхай, байгаль орчны хууль тогтоомжийн хяналтыг
хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын уялдаа холбоог
сайжруулж, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;
5.5. Хариуцлагатай уул уурхай, байгаль орчныг хамгаалах хууль
тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Иргэний нийгмийн байгууллагын
оролцоог идэвхжүүлэх.
ЗУРГАА. Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж
буй асуудал:
6.1. Эрүүгийн хуулийг дагаж гарах дүрэм, журмыг яаралтай батлах,
Эрүүгийн хууль тогтоомжийн зарим нэмэлт, өөрчлөлтийг шинэчлэлийн
үзэл баримтлалын хүрээнд боловсруулж, батлах;
6.2. Шинэ эрх зүйн орчинд ажиллах сэтгэлгээ, хандлага бүхий,
чадавхтай хуульчид, хууль сахиулагчдыг бэлтгэх зорилгоор сургалтын
хөтөлбөр, гарын авлага, хуулийн тайлбар боловсруулах, чанартай
сургалт зохион байгуулах;
6.3. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор шинэ техник,
технологийг нэвтрүүлэх, төсөв санхүүжилтийг шийдэх.
ДОЛОО. Хүний эрх ба цахим ертөнц:
7.1. Цахим эринд мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд улсын
болон иргэний хувийн мэдээллийн хамгаалалтыг сайжруулах эрх зүйн
орчинг төлөвшүүлэх, шүүхийн хяналтад байх тогтолцоог бүрдүүлэх;
7.2. Цахим гэмт хэргээс сэргийлэх, тэмцэх талаар хууль тогтоомжийг
боловсронгуй болгох, олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн
орох;
7.3. Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах,
зохих зохицуулалтыг хийх;
7.4. Интернэтийн зохистой хэрэглээг бий болгох урт хугацааны
бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
9
НАЙМ. Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил:
8.1. Нийт хуульчдад хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн
мэдлэг, чадварыг төлөвшүүлэх, мэргэшүүлэх;
8.2. Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг
сайжруулахад хуульчдын оролцоог нэмэгдүүлэх.
ЕС. Чанартай хууль зүйн боловсрол: Магадлан итгэмжлэл ба
үргэлжилсэн сургалт:
9.1. Хууль зүйн боловсролын магадлан итгэмжлэлийн үйл
ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтын давхардлыг арилгах;
9.2. Хууль зүйн боловсролын магадлан итгэмжлэлийн үндсэн
шалгуур болох мэргэжлийн стандартыг шинэчлэх, магадлан
итгэмжлэлийг хийх сайн арга, туршлагыг судлан нутагшуулах.
-----оОо-----
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ГИШҮҮН ТАНАА
Санал хүргүүлэх тухай
2018
Монголын Хуульчдын холбоо нь 2013 онд Хуульчийн эрх зүйн
байдлын тухай хуулийн дагуу байгуулагдсан, улсын хэмжээнд хуульчийн
мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй шүүгч, прокурор, өмгөөлөгч,
бусад хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн, 5469 гишүүнтэй, өөрөө удирдах
ёсны зарчимд үндэслэн зохион байгуулагдсан, нийтийн эрх зүйн хуулийн
этгээд юм. Хуульчдын холбооны зүгээс Засгийн газраас Улсын Их
Хуралд өргөн мэдүүлэх гэж байгаа Өмгөөллийн тухай хуулийн төслийг
доорх үндэслэлээр дэмжих боломжгүй байгааг Танд уламжилж байна.
Үүнд:
Өмгөөллийн тухай хуулийн төсөлд өмгөөллийн үйл ажиллагаа
эрхлэх, өмгөөлөгчийн эрх зүйн байдал, өмгөөллийн үйл ажиллагаа,
Өмгөөлөгчдийн холбооны чиг үүрэг, зохион байгуулалт, өмгөөлөгчийн
мэргэжлийн, ёс зүйн хариуцлага, түүнтэй холбоотой маргааныг хянан
шийдвэрлэх харилцааг зохицуулсан нь зарим талаар Хуульчийн эрх
зүйн байдлын тухай хуультай давхцаж, зөрчилдөхөөр байна. Уг төслийн
1-4 дүгээр бүлэгт заасныг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд
зохицуулсан байдаг бөгөөд аливаа сайжруулалт, нэмэлт өөрчлөлтийг
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хийх бүрэн боломжтой
байна. Харин 5-7 дугаар бүлэг нь Өмгөөлөгчдийн байгууллага гэдэг
шинэ бүтцийг хуулиар байгуулахаар байгаа нь одоо байгаа хуультай
зөрчилдөх ба дор дурдсан үндэслэлээр хуульч, өмгөөлөгчид дэмжихгүй
байгаа болно.
Хуульчийн эрх олгох чиг үүргийг, эрх зүйчдийг хуульчийн мэргэжлийн
шалгалтад бэлтгэх, шалгалтын агуулгыг хуульчийн мэргэжлийн хэрэгцээ
шаардлагатай уялдуулан Холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгч,
бусад хуульчдын төлөөллөөс оролцуулан зохион байгуулж байгаа нь
шалгалтын чанар улам сайжирч хуульчдын эгнээг мэдлэгтэй, хууль
хэрэглэх арга зүйтэй хуульчдаар бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Хараат бусаар бие даан, зах зээлийн зарчмаар ажиллах өмгөөлөгчийн
ажил мэргэжлийг эрхлэх хуульчдыг нэмэлт шалгалт, дүгнэлт гаргах
байдлаар сонгох бус харин сургах, чадваржуулах, мэргэшүүлэх,
хариуцлагын тогтолцоог сайжруулах, Өмгөөллийн нөхөрлөл, хууль зүйн
туслалцаа үзүүлэх хуулийн этгээдийг хөгжүүлэн дэмжих хэлбэрээр олон
улсын жишгийн дагуу бэлтгэх хэрэгцээ шаардлага байгааг үгүйсгэхгүй.
Энэ нь багагүй цаг хугацаа, хүчин чармайлт шаардсан ажил хэдий ч
Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны эрх үүргийг
нэмэгдүүлэх, боловсронгуй болгох, одоо байгаа хуулиа сайжруулах
замаар дээрх шаардлагыг хангах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
11
Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.14-т Монгол
Улсын иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” эрхийг
баталгаажуулсан. Хүний энэхүү эрхийг өмгөөлөгч, хуульчаар дамжуулан
хэрхэн хүргэх талаар болон өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны
баталгаа, өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаан
дах эрх, үүргийг бэхжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх байдлаар
хэрэгжүүлэхийг нийт хуульчид дэмжинэ. Гишүүдийн татвараар, өөрөө
өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж байгаа Өмгөөлөгчдийн
хороо, сургалт, мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын алба, хүний
нөөц бүхий Монголын Хуульчдын холбоо нь дахин давхардсан бүтэц,
давхар татвар бүхий Өмгөөлөгчдийн байгууллагыг хуулиар (энэхүү
Өмгөөллийн тухай хуулийн төслөөр) байгуулах хэрэгцээ, шаардлагыг
үгүйсгэнэ. Өмгөөллийн хууль нэрийн дор Өмгөөлөгчдийн шинэ бүтэц,
байгууллага байгуулах хэрэгцээ, шаардлага алга байгаа нь хуульчдын
дунд явуулсан олон удаагийн хэлэлцүүлэг, форум, симпозиум улмаар
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн судалгаанаас
харагдаж байна. Өмгөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд
Хуульчдын холбооноос 2015 онд нийт өмгөөлөгчдийн дунд явуулсан
судалгаагаар өмгөөлөгчдийн 62.5 хувь нь Хуульчийн эрх зүйн байдлын
тухай хуулийг шинэчлэн найруулахыг дэмжсэн бөгөөд 40.1 хувь нь
Өмгөөллийн тухай бие даасан хуультай болсноор өмгөөлөгчийн эрх зүйн
байдал сайжирч, өмгөөлөгчийн нэр хүнд, мэргэжлийн ур чадвар өснө
гэж хариулсан байна” гэжээ. Өөрөөр хэлбэл олонх нь буюу судалгаанд
хамрагдсан өмгөөлөгчдийн 62.5 хувь нь Хуульчийн эрх зүйн байдлын
тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн, 59.9 хувь нь Өмгөөллийн
тухай бие даасан хуультай болсноор өмгөөлөгчийн эрх зүйн байдал
сайжирч, өмгөөлөгчийн нэр хүнд, мэргэжлийн ур чадвар өсөхгүй гэж
үзсэн байна.
Хуульч, өмгөөлөгчдийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлэг,
хурлаас Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгаа нь
бие даасан Өмгөөллийн тухай хуулиар эсхүл Өмгөөллийн байгууллага
байгуулснаар бус харин Өмгөөлөгчийн ажлын талбар болох эрүү,
иргэн, захиргаа, шийдвэр гүйцэтгэл зэрэг процессын хууль тогтоомжийг
боловсронгуй болгох, хүний эрхийн хамгаалалтыг сайжруулснаар
хэрэгжинэ гэдэгтэй хуульчид санал нэгдсэн тул Монголын Хуульчдын
холбоо, түүний доторх салбар эрх зүйн хороодын өмгөөлөгч, судлаач,
мэргэжилтнүүд процессын эрх зүйн шинэчлэл, ялангуяа Иргэний
процессын эрх зүйн шинэчлэл, Эрүүгийн процессын зарим зүйлийг
засахад хамтран ажиллахаа илэрхийлээд байгаа ба ажлын хэсгүүд
байгуулагдан ажиллаж, төслүүдийг Танд хүргэн ажиллахад бэлэн байна.
“Монголын Өмгөөлөгчдийн холбоо” ТББ нь устаж алга болоогүй
бөгөөд “Хуульчдын нийгэмлэг” зэрэг бусад өмгөөлөгчдийг нэгтгэсэн
ТББ-ууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгааг энд тэмдэглэх нь
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
12
зүйтэй. “Монголын өмгөөлөгчдийн холбоо” ТББ-ын зохион байгуулалт,
мэргэжлийн удирдлага, бүтэц, үйл ажиллагааг хуулиар зохицуулах нь
өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны баталгааг нэмэгдүүлэхгүй,
харин давхар бүтэц, дарамтыг бий болгох эрсдэлтэй юм. Учир нь
өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа зах зээлийн зарчмаар явж,
үйлчлүүлэгч, өмгөөлөгч хоёрын тохиролцоо, гэрээнд тулгуурлаж
мэргэжлийн захиргааны удирдлагад баригдах ёсгүй. Үүнээс гадна
Өмгөөлөгчдийн холбоо хуультай болсноор Нотариатчдын холбоо,
Шүүгчдийн холбоо, Прокуроруудын холбоо болон бусад салбарын
мэргэжлийн холбоод бүгд өөрийн хуультай болох давлагааг эхлүүлэхийг
үгүйсгэхгүй юм.
Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
хуульч, өмгөөлөгчийн мэргэжлийн ур чадвар, хариуцлага, ёс зүйн
асуудалд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд олон улсын жишигт
нийцсэн, боловсронгуй процессын журмаар гомдол, маргааныг
шийдвэрлэж байна. Мэргэжлийн хариуцлагын хороо 2014 оноос
хойш нийт 95 хуульчид “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-
ийн 29-р зүйлийн 29.1-д заасан 4 төрлийн хариуцлага хүлээлгэж, 14
гомдолд ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар
шүүхийн журмаар давж заалдах гомдол гаргаж шийдвэр нь хүчингүй
болсон тохиолдол байхгүй байгаа нь уг хорооны тогтоол, шийдвэрийн
чанарыг илтгэнэ. Цаашид Монголын Хуульчдын холбооны хариуцлагын
тогтолцоог улам боловсронгуй болгон бэхжүүлэх, нийт хуульчдад
хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг сайжруулах, давхардлыг арилгах
шаардлагатай байна. Гомдолд шалгагдсан өмгөөлөгчдийн олонх нь
2013 оноос өмнө Өмгөөлөгчийн эрхийг авсан харьцангуй туршлагатай,
мэргэжлийн ур чадвартай гэж үзэж болох өмгөөлөгчид байгаа нь
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар өмгөөлөгчийн
чанар муудсан гэдгийг бүрэн үгүйсгэж байна. Харин өмгөөлөгчийн
мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа хуульчдын сургалт,
хариуцлагын тогтолцоог улам сайжруулах, бэхжүүлэх шаардлагатай
байгааг үгүйсгэж болохгүй.
Монголын Хуульчдын холбоо нь нийт хуульчдын нийтлэг эрх
ашиг болох хууль зүйн боловсрол, хуульчийн давтан, үргэлжилсэн,
мэргэшүүлэх сургалт, хариуцлага тооцох, мэргэжлийн ур чадвар, ёс
зүйг дээшлүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээч,
бодлогын нөлөөлөл хийх чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж байгааг
өнгөрсөн 5 жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ,
үйл ажиллагаанаас харж болно. Хуульчдын холбоо нь Олон улсын
байгууллагууд, гадаад, дотоодын мэргэжлийн холбоод, Төрийн бус
байгууллагууд, сангуудтай хамтын ажиллагаатай болсон төдийгүй
үндэсний Төрийн бус байгууллагууд Монголын Хуульчдын холбооны
жишгээр Мэргэжлийн холбоог зохион байгуулахаар туршлага судлан
ажиллаж байна.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
13
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ
ЭРХ, ТҮҮНИЙ БАТАЛГАА: ӨНГӨРСӨН-ОДОО-ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ
СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2018.09.14
Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны
санаачилгаар Мэргэжлийн хариуцлагын хороо, Иргэний эрх зүйн хороо,
Эрүүгийн эрх зүйн хороо, Захиргааны эрх зүй хороо, Өмгөөллийн
нөхөрлөлийг дэмжих хороодтой хамтран Монгол Улсад Өмгөөллийн
байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулж, “Өмгөөлөгчийн
мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-
Одоо-Ирээдүй” сэдвийн дор эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, эрх зүйн байдлыг
сайжруулснаар өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа бодитоор
хангагдах болно гэдэгтэй санал нэгдэж, өмгөөлөгчид, салбарын
мэргэжилтнүүд, судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэн холбогдох
асуудлаар санал солилцож, 200 гаруй өмгөөлөгчдийн оролцоотойгоор
симпозиумыг амжилттай зохион байгууллаа.
Симпозиумын хүрээнд хэлэлцсэн багц асуудал бүрээр дэлгэрэнгүй
зөвлөмж, саналыг төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх засаглалын,
салбарын мэргэжлийн байгууллагуудад тусгайлан хүргүүлэхээр
оролцогчид санал нэгтэй шийдвэрлэв.
НЭГ. ЕРӨНХИЙ ХЭСЭГ
Өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль зүйн туслалцаа
ба шүүхийн өмнө үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг
хамгаалах үндсэн 2 чиг үүргийн хүрээнд явуулж байна. Өмгөөлөгчийн
мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгаа нь НҮБ-ын 1990 оны
Хуульчийн (Өмгөөлөгчийн) чиг үүргийн тухай үндсэн зарчмууд гэх
Удиртгал хэсэгтэй 29 зүйл бүхий зарчмаар тодорхойлогддог.
НҮБ-ын энэхүү зарчмын 1-4 дүгээр зүйлд “Хуульчид хандах,
хууль зүйн үйлчилгээ авах”, 5-8 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн тусгайлсан хамгаалалт”,
9-11 дүгээр зүйлд “Хуульчийн мэргэшсэн байдал, сургалт”, 12-22
дугаар зүйлд “Хуульчийн хүлээх үүрэг, хариуцлага”, 23 дугаар зүйлд
“Хуульчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх”, 24-
26 дугаар зүйлд “Хуульчдын мэргэжлийн холбоо”, 27-29 дүгээр зүйлд
“Хуульчийн сахилга, ёс зүйн хэргийг хянан шийдвэрлэх” асуудлыг тус
тус зохицуулсан. Эдгээр зарчмууд нь манай улсад “Хуульчийн эрх зүйн
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
14
байдлын тухай хууль” болон “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд
баримтлах дүрэм”-ээр хэрэгжиж байна.
Монголын Хуульчдын холбооны анхдугаар их хурлаар нийт
хуульчдын төлөөлөл болох 500 гаруй хуульчийн баталсан “Хуульчийн
мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ийн 2 дугаар бүлгээр
үйлчлүүлэгчтэй харилцах, 3 дугаар бүлгээр хууль зүйн зөвлөгөө, 4
дүгээр бүлгээр өмгөөллийн үйлчилгээ, 5 дугаар бүлгээр үйлчлүүлэгч бус
этгээдтэй харилцах, 6 дугаар бүлгээр Өмгөөллийн нөхөрлөл, 7 дугаар
бүлгээр нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа, 8 дугаар бүлгээр
хууль зүйн үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулж, Өмгөөлөл,
хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны стандартыг Монгол
улсад анх удаа хуульчид өөрсдөө тогтоосон1
билээ.
Хэдийгээр хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагааг дээрх
хууль тогтоомжуудаар зохицуулсан хэдий ч өмгөөлөгчийн мэргэжлийн
үйл ажиллагааны баталгаа нь:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн
эрхийн хамгаалалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд,
иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн
оролцоог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд,
захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахь өмгөөлөгчийн
эрх үүрэг, оролцоог Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулинд тусгайлан зохицуулж өгсөн нөхцөлд бүрэн утгаар хэрэгжих
болохыг;
-Хэдийгээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль2
бүрт хуульч, өмгөөлөгчийн эрх, үүргийг тусгах боломжгүй боловч
шүүн таслах ажиллагааг нарийвчлан зохицуулсан процессын хууль
тогтоомжийн хүрээнд “Өмгөөлөгчийн эрх зүйн байдал”-ыг дээшлүүлсэн
тусгайлсан зохицуулалтыг суулгаж өгснөөр бие даасан Өмгөөллийн
хуультай байхаас илүүтэйгээр өмгөөлөгчдийн өмнө тулгамдаж байгаа
асуудлуудыг шийдвэрлэх болно гэдэгтэй оролцогч өмгөөлөгч хуульчид
санал нэгдлээ.
НҮБ-ын 1990 оны Хуульчийн (Өмгөөлөгчийн) чиг үүргийн тухай
үндсэн зарчмуудад хуульчийн чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж буй
хуульч буюу өмгөөлөгчийн эрхгүй хүнд нэгэн адил хэрэглэнэ3
гэж заасан
нь “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй
атлаа итгэмжлэлийн үндсэн дээр өмгөөлөгчийн нэгэн адил үйлчилгээний
1
https://www.mglbar.mn/?action=content&view=article&id=1948.
2
2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Монгол Улсад 600 гаруй хууль
мөрдөгдөж байна.
3
НҮБ-ын 1990 оны Хуульчийн (Өмгөөлөгчийн) чиг үүргийн тухай үндсэн зарчмуудын
Удиртгал хэсэг.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
15
хөлс мөнгө авч, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрх
ашгийг зөрчиж буй этгээдүүдийн хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг
хязгаарлах эрх зүйн үндэс болохоор байгааг оролцогчид онцлон
тэмдэглэж байлаа.
ХОЁР. ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС ДАХЬ
ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Монгол улсын Их хурал 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид
“ЭХХШТХ” гэх)-ийг Монгол улсын Үндсэн хууль болон Монгол Улсын
нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрхийн стандартын
үүднээс анализ хийж үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг бий
болгосон, цагдан хорих үндэслэл, журмыг тодорхой болгосон зэрэг
дэвшилтэт зохицуулалт орсныг талархан хүлээн авч байна.
Гэмт хэрэг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд
эрүүгийн процессын хуульд заасан үндэслэл, журмаар хүний зарим
эрхийг хязгаарлах нь зүй ёсны боловч ийнхүү хязгаарлахдаа тэнцвэртэй
хандах баталгааг бүрдүүлэх ёстой (Үндсэн хуулийн 19 дүгээр зүйл).4
Харамсалтай нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ийм
баталгаа хангалттай тусгагдаагүй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн
16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт буй халдашгүй чөлөөтэй байх эрхэд
хувийн халдашгүй байдал, захидал харилцааны нууцын халдашгүй
байдал, гэр бүлийн халдашгүй байдал, орон байрны халдашгүй байдал,
өмчийн халдашгүй байдал зэрэг эрхүүд багтдаг учраас эрүүгийн процесс
дахь эдгээр эрхийн хамгаалалт нь хувийн эрх чөлөөний хамгаалалттай
адил түвшинд байх ёстой.5
Өөрөөр хэлбэл, хүнийг баривчлах, цагдан
хорих арга хэмжээнд тавигддаг өндөр шаардлага, нарийвчлал нь хүний
биед болон орон байранд үзлэг хийх, нэгжлэг хийх, нууцаар мөрдөн
шалгах зэрэг ажиллагаанд үйлчлэх хэрэгтэй ч 2017 оны Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуульд ийм өндөр шаардлага тавиагдаагүй,
нарийвчлсан зохицуулалтыг оруулаагүй байна.
 
Нэг. Прокурорын зөвшөөрлийг шүүгчийн зөвшөөрлөөр солих
Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1
дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт жагсаасан дараах ажиллагааг прокурорын
зөвшөөрлөөр бус шүүгчийн зөвшөөрлөөр явуулахаар өөрчлөх, улмаар
4
О.Мөнхсайхан, “Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, түүний хэрэгжилт,” Ардчиллын хөгжил
– иргэдийн оролцоо (ЭШБХ-ын илтгэлийн эмхтгэл) дотор (УБ, 2017).
5
О.Мөнхсайхан, “Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийн хүрээг
тодорхойлох нь,” Хүний эрх: онол, арга зүйн сэтгүүл, Дугаар 1 (2016): 13–22.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
16
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, 22.2,
22.3, 22.4, 23.1, 23.4, 23.5, 24.1, 24.2, 24.3, 24.5, 26.1, 26.2, 26.3, 26.4,
26.5, 26.6, 26.7 зэрэг зүйлд буй прокурорын зөвшөөрөл гэдгийг шүүгчийн
зөвшөөрөл гэсэн үгээр солих саналтай байна. Үүнд:
•	 үзлэгийг нууцаар хийх,
•	 нэгжлэг хийх,
•	 эд зүйл, баримт бичиг хураан авах,
•	 мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах,
•	 хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, хяналт
тогтоох,
•	 хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах,
•	 сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ хийх,
•	 цогцост шинжилгээ хийх,
•	 оршуулсан цогцсыг гарган шинжлэх,
•	 харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тогтоох,
•	 харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгыг
холбогдох байгууллагаас гаргуулан авах,
•	 харилцаа холбооны сүлжээний хэрэглэгч, эзэмшигч хэн
болох, тэдгээрийн байршил, холбогдсон цаг хугацаа, техник хэрэгсэл,
төхөөрөмж болон хандалт зэрэг мэдээллийг холбогдох байгууллагаас
гаргуулан авах,
•	 харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгад
хамаарахгүй бусад мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах,
•	 харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлах
талаар холбогдох байгууллагад даалгах,
•	 хяналттай хүргэлт,
•	 хяналтын худалдан авалт,
•	 мөрдөн шалгах нууц туршилт,
•	 нууц ажиглалт,
•	 мөрдөн шалгах бусад нууц ажиллагаа.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
17
Хоёр. Прокурор хянан шалгах ажиллагаагаараа халдашгүй,
чөлөөтэй байх эрхийг хязгаарлахад шүүгчийн зөвшөөрөл авдаг
болох
Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад
гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт
эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын
дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор,
эсхүл өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас
биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах,
үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа
хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах
ажиллагаа явуулж болно” гэж заасны дараа “2. Энэ зүйлийн 1 дэх
хэсэгт заасны дагуу прокурор үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц
ажиллагаа явуулахад энэ хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах
бөгөөд шүүгчийн зөвшөөрөл урьдчилан авсан байна” гэж нэмэх.
Гурав. Орон байранд нэгжлэг хийх үед хууль зүйн туслалцаа
авах үндсэн эрхээ эдлэх боломж олгох
Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.3
дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дараа дараах хэсгүүдийг нэмэх:
“3. Орон байранд нэгжлэг хийх үед хуульчдаа мэдэгдэж байлцуулах
эрхтэй гэдгийг тухайн байрны оршин суугчид мэдэгдэнэ.
4. Оршин суугч нэгжлэг хийлгэх үед хуульчаа байлцуулахыг хүсвэл
мөрдөгч хуульчийг хүрэлцэн ирэх хүртэл нэгжлэг хийхийг хойшлуулна.
5. Нэгжлэгийн тухай хуульчид мэдэгдсэнээс хойш хоёр цагаас илүү
хугацаагаар нэгжлэгийг хойшлуулж болохгүй.
6. Хойшлуулшгүй тохиолдолд мөрдөгч энэ зүйлийн 5 дахь хэсэгт
заасан хугацаа дуусахаас өмнө нэгжлэгийг хийж болно.”
Дөрөв. Хүний биед хийх үзлэг, нэгжлэгийг эсрэг хүйсийн
хүнээр хийлгэх
Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар
зүйлийн 3 дахь хэсгийг “Үзлэгийг хийхдээ хүний нэр төрийг хүндэтгэж,
хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаална,” мөн зүйлийн 4 дэх
хэсгийг “Хүний биед үзлэгийг ижил хүйсийн албан тушаалтан хийнэ.
Шаардлагатай бол хүний эмч, сувилагчийг оролцуулж болно,” мөн
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
18
зүйлийн 4 дэх хэсгийг “Үзлэг хийх үед адил хүйсийн албан тушаалтан
байхгүй бол адил хүйсийн өөр хүнээр үзлэг хийлгэхийг даалгаж, чиглэл
өгнө,” “Үзлэг хийхэд эсрэг хүйсийн хүнийг байлцуулах, харуулахыг
хориглоно” гэж тус тус өөрчлөх хэрэгтэй.
Тав. Хүний биед болон орон байранд үзлэг хийхэд нэгжлэгтэй
адил шаардлага тавих
Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт үзлэгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэгжлэгийг тодорхойлжээ. Мөн
хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2-8 дахь хэсэгт заасан журам үзлэг болон
нэгжлэг хоёрт адил үйлчлэхээр заасан боловч Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт үзлэгийг
мөрдөгч ямар ч зөвшөөрөл авахгүйгээр бие даан явуулахаар заажээ.
Хүний биед болон орон байранд үзлэг хийхэд шүүгчийн зөвшөөрөл авдаг
болох зэргээр нэгжлэгтэй адил шаардлага тавих эсхүл ийм үзлэгийг
нэгжлэгтэй нэгтгэж зохицуулах саналтай.
Зургаа. Нууц хадгалах үүрэгтэй мэргэжилтний орон байранд
нэгжлэг хийхэд тусгай журам үйлчлэх
Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.3
дугаар зүйлд дараах хэсгийг нэмэх саналтай байна.
“3. Тодорхой мэдээллийг нууцлах мэргэжлийн үүрэг хүлээсэн
хүмүүсийн орон байр, бусад газарт нэгжлэг явуулахад шүүгч эсхүл
тухайн мэргэжлийг төлөөлөх этгээдийг байлцуулна.”
Долоо. Хүний биеэс биологийн дээж авах ажиллагааг
нарийвчлан журамлах
Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10
дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Мөрдөгч шинжилгээнд зориулж хүний
биеэс биологийн дээж авах дараах ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр
шинжээч, эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулна:
1.1. хүний биеийн дотор эсхүл гадна талын үзлэг
1.2. үснээс дээж авах;
1.3. шүлсний дээр авах;
1.4. шээсний дээж авах;
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
19
1.5. арьсны салстын дээж авах;
1.6. хурууны хумсны дээр авах;
1.7. эсийн дээж авах;
1.8. цусны дээж авах,”
Мөн, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Хүний биеэс биологийн
дээж авах явцад хүний нэр төрийг доромжлох, тухайн хүний эрүүл
мэндэд хохирол учруулахыг хориглоно” гэж тус тус өөрчлөх саналтай
байна. Түүнчлэн, уг зүйлийн 4 дэх хэсгийн дараа
“5. Хүний биеэс шинжилгээнд зориулж авсан биологийн дээжийг
мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах зориулалтаар шинжилгээний
нэгдсэн санд авна.
6. Энэ зүйлийн дэх хэсэгт заасны дагуу авсан биологийн дээжийн
бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах арга хэмжээг авна,”
7. Энэ зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу авсан эсийн болон
цусны дээжийг хэрэглэж дууссаны дараа даруй устгана” гэж нэмэх
саналтай байна:
Найм. Мөрдөн шалгах нууц ажиллагааг нарийвчлах журамлах
Санал. Хуульд өмгөөлөгчөөс ажиллаж байгаа хэрэгтэй нь
холбогдуулж мэдүүлэг авах, нууцаар тагнаж, чагнахыг хориглох тухай
заалт бий. Гэтэл одоо авилгын, эсвэл дуулиан шуугиантай хэрэг дээр
ажиллаж байгаа өмгөөлөгчдийн гар утсыг тогтмол чагнаж, тагнаж
байгаа явдал хэрээс хэтэрлээ гэж өмгөөлөгчид ярьсан. Энэ бол ноцтой
асуудал. Мөрдөн шалгах нууц ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр
явуулах, хойшлуулшгүй тохиолдолд шүүгчийн зөвшөөрөлгүй хийх
нөхцөлийг тодорхой заахаас гадна нарийвчилсан журам шаардлагатай.
Юуны өмнө, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7
дугаар зүйлийг дараах байдлаар өөрчлөх саналтай байна:
“1. Дараах бүх нөхцөл хангагдсан тохиолдолд прокурор мөрдөн
шалгах нууц ажиллагаа явуулах саналыг шүүгчид гаргаж болно:
1.1. яллагдагч гэмт хэрэг үйлдсэн эсхүл үйлдэхийг завдсан тухай
хангалттай үндэслэл байгаа;
1.2. уг ажиллагаа явуулах нь хайж буй мэдээлэл, баримтын ач
холбогдол, гэмт хэргийн хүнд хөнгөний байдал зэрэг тухайн хэргийн бүх
нөхцөл байдалд зайлшгүй бөгөөд тохирсон;
1.3. уг ажиллагаагаар авах боломжтой мэдээллийг хувийн
халдашгүй байдалд илүү бага халдах ажиллагаагаар авах боломжгүй.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
20
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүй-
лийн 2 дахь хэсэгт, 26.3 дугаар зүйлийн 1.1-т заасан ажиллагааг зөвхөн
таван жилээс дээш ял оногдуулж болох гэмт хэргийг мөрдөн шалгахад
хэрэглэж болно.
3. Энэ хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3 дугаар
зүйлийн 1.1-т заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг хойшлуулшгүй
тохиолдолд явуулахыг хориглоно.
4. Цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг
хориглоно.
5. Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн
5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг
мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, түүнээс
эрх олгосон мөрдөгч гүйцэтгэнэ.
6. Энэ хуулийн 26.5, 26.6 дугаар зүйлд заасан ажиллагааг
хэрэгжүүлэхэд дэмжин оролцох шаардлагатай төрийн байгууллага,
бусад хуулийн этгээдийг шүүгчийн зөвшөөрөлд заана.”
Ес. Мөрдөн шалгах нууц ажиллагааг гүйцэтгэх, дуусгавар
болгохыг журамлах
Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.9 дү-
гээр зүйлийн дараа дараах шинэ зүйлийг нэмж тусгах саналтай байна.
“26.10 дугаар зүйл. Мөрдөн шалгах нууц ажиллагааг гүйцэтгэх,
дуусгавар болгох
1. Шүүгчийн зөвшөөрлийг олгосон өдрөөс хойш хоёр сарын
хугацаанд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулна. Энэ хугацаа өнгөрс-
ний дараа шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагаа
явуулах шүүгчийн зөвшөөрлийг энэ хуульд заасан үндэслэл, журмын
дагуу авна.
2. Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах явцад тухайн
ажиллагаанд хамааралгүй этгээдийн хувийн халдашгүй байдалд аль
болох бага халдах аргаар уг ажиллагааг явуулна.
3. Энэ хуулийн 26.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг
нөхцөл үгүй болсон тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагааг
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
21
дуусгавар болгоно.
4. Мөрдөн шалгах нууц ажиллагааг дуусгавар болгосны дараа
прокурор уг ажиллагааны талаарх тайланг бичгээр гаргаж шүүгчид
хүргүүлнэ.
5. Прокурор мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан яллагдагчийг
яллахаас татгалзаж шийдвэрлэсэн бол энэ тухай шүүгчид бичгээр даруй
мэдэгдэнэ.
6. Яллахаар татгалзсан шийдвэрийг хүлээн авсан эсхүл мөрдөн
шалгах нууц ажиллагаа дуусгавар болсноос хойш хоёр жил өнгөрсөн
бол шүүгч өөрийн хяналт дор цугларсан мэдээлэл, баримтыг устгах
тухай шийдвэр гаргах бөгөөд энэхүү шийдвэрт мэдээллийг устгах огноог
заана.
7. Мөрдөн шалгах нууц ажиллагаагаар цуглуулсан мэдээллийг
устгах өдрөөс өмнө уг ажиллагаа явагдсан этгээдэд энэ тухай мэдэгдэнэ.
8. Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын саналаар шүүгч энэ
зүйлийн 7 дахь хэсэгт заасан этгээдэд мэдэгдэхгүй байхаар шийдвэрлэж
болно.
9. Өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан
гэдгийг мэдсэн хүн цуглуулсан мэдээлэл, баримтыг үзэх эрхтэй.
9. Мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл,
баримтыг устгах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай
прокурор, мөрдөгч, болон уг ажиллагаа явагдсан хүнд мэдэгдэнэ.
10. Цуглуулсан мэдээлэл, баримтыг устгахад шүүгч эсхүл түүний
зөвшөөрсөн этгээд байлцаж тэмдэглэл үйлдэнэ.”
Арав. Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах журмыг
хуулиар зохицуулах
Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7
дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх
хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь
хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан
мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах журам, зааврыг Тагнуулын
ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурортой хамтран батална”
гэж заасныг хасаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг
журмыг нарийвчлан зохицуулах саналтай байна.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
22
Арваннэг. Цагаатгах нотлох баримт цуглуулуулах боломжийг
өмгөөлөгчид өгөх
Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад яллах болон
өмгөөлөх тал тэгш эрхтэй гэсэн эрүүгийн эрх зүйн чухал зарчим байдаг.
Энэ зарчим зөвхөн тухайн хэрэг шүүхэд шилжсэний дараа хэрэгжих
боломжтой харагддаг. Гэтэл хэрэг бүртгэх, мөрдөн шалгах үе шатанд
ямар ч тэгш эрхийн баталгааг хуульчлаагүй. Жишээлбэл, ЭХШХШТХ-аар
мөрдөгч, прокурор нь яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах
үүрэгтэй гэж заасан. Гэтэл прокурор маань алсдаа энэ хэргээ боогоод
шүүхэд очихоороо «Улсын яллагч» болдог. Улсын яллагч хийх прокурор
маань цагаатгах талын баримт цуглуулах нь ховор, үүнийг түүнээс
шаардах нь бодитой биш. Тийм хүсэл зориг прокурорт угаасаа байдаггүй.
Энэ байдлыг засахын тулд ЭХШХШТХ-д хэрэг хянан шийдвэрлэхтэй
холбоотой аливаа үйлдэл хийхэд өмгөөлөгч, прокурор хоёрын санал
зөрөлдвөл шүүхэд очиж хагалуулдаг хуулийн зохицуулалт зайлшгүй
шаардлагатай. Тэгэж гэмээнэ харьцангуй тэгш эрхтэй оролцооны тухай
яригдах юм.
Арванхоёр. Гэрчийн хувьд өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг
ашиглахгүй байх
Санал. Аливаа хэрэг гарахад мөрдөгчид тухайн иргэнийг дуудаад
гэрчээр мэдүүлэг авдаг. Мэдүүлэг авахдаа «Худал ярих юм бол эрүүгийн
хариуцлага хүлээнэ шүү!» гэж анхааруулаад авдаг. Тэгснээ дараа
нь нөгөө хүнээ өөрийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслээд яллагдагчаар
татчихдаг зохисгүй арга хэрэглээд байна. Үүнийг болиулах хэрэгтэй.
Арвангурав.Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах
баталгааг хангах
Санал. Хуульд «Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан
уулзах эрхтэй» гэсэн заалт бий. Гэтэл 461-р хорих ангид
уулзалтын үеэр үйлчлүүлэгчдээ нэг цаас дамжуулаад үзүүлэх
гэхээр л хянагч нь гүйгээд ороод ирдэг. Ганцаарчлан уулзана
гэдэг чинь гадны ямар нэгэн хяналтгүйгээр уулзахыг хэлдэг
болохоос байнгын хяналт дор уулзахыг хэлдэггүй. Энэ буруу
практикийг хориглосон хуулийн заалт оруулах нь зүйтэй.
Арвандөрөв. Прокурор дүрэмт хувцас өмсдөг явдлыг зогсоох
Санал. Прокурорууд цэнхэр дүрэмт хувцас өмсдөгийг болих
санал болгож байна. Учир нь, дүрэмт хувцас нь өмгөөлөгчөөс давуу
байдалтай мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлдэг. Дүрэмт хувцас өмсөх
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
23
гол философи нь, шалгуур үзүүлэлт нь албан тушаалын эрэмбэ заахаас
гадна эрэмбийн дагуу ёслох, номхон зогсох зэрэг дэг жаягийн хэрэгжилт
байдаг. Прокурор ёслох шаардлагагүй.
Арвантав. Шүүх хуралдааны танхимд өмгөөлөх болон яллах
талыг эн тэнцүү байрлуулах
Санал. Шүүгчдэгч, түүний өмгөөлөгч болон прокурор нь шүүх
танхимд эн тэнцүү байр сууринд суудаг болох хэрэгтэй. Шүүх танхимд
прокурор урд ганцаараа яагаад суудаг юм бэ, өмгөөлөгчөөс ямар
давуу эрх эдэлж байгаа вэ гэдэгтэй энэ асуудал холбогддог. Дүрэмт
хувцас өмсчихөөд шүүгчид ойрхон сууж нөлөөлөх гээд байдаг юм уу
гэсэн шүүмжлэл гардаг. Зарим шүүх хуралдаанд шүүгч, прокурор хоёр
нийлчихээд яллагдагч, түүний өмгөөлөгч рүү дайрах үзэгдэл гарч л
байдаг. Нөгөө талаар энэ нь тэгш бус байдлыг илэрхийлдэг.
ГУРАВ. ЗАХИРГААНЫ ПРОЦЕСС ДАХЬ
ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан тус
симпозиумын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд
өмгөөлөгчийн оролцоо, эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд
симпозиумд оролцогч өмгөөлөгчид, судлаачид, шүүгч, хуульчдын
зүгээс захиргааны процесст оролцож буй иргэд, үйлчлүүлэгчдийн
хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад үр нөлөөтэй өмгөөллийн
үйл ажиллагааг явуулах нь чухал ач холбогдолтой байгааг дүгнээд,
цаашид тулгамдаж буй дараах асуудлуудыг шийдвэрлэх арга замын
талаар доорх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд
шүүхийн Захиргааны хэргийн танхим, Монголын Хуульчдын холбооны
Захиргааны эрх зүйн хороонд хүргүүлэхээр тогтов. Үүнд:
1.	 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа
удаашралтай явагдаж байгаа нь иргэд, үйлчлүүлэгчдийг залхаах,
зөрчигдсөн эрх ашгийг нь сэргээхэд хүндрэл учруулах, иргэдийн шүүхэд
итгэх итгэлийг алдагдуулах, өмгөөллийн үйл ажиллагааны нэр хүнд, ач
холбогдлыг унагах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна. Захиргааны
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ялангуяа анхан шатны шүүх
дээр хэт удаашралтай явагдаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан “Урьдчилсан
хэлэлцүүлэг явуулах журам”-ын дагуу ажиллагаа явагдсанаас хойш
үндсэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад талуудаас гаргаж
байгаа хүсэлтүүд шүүх хүлээн авч байгаатай салшгүй холбоотой гэж
дүгнээд, шүүх хуралдаан товлохоос өмнө гаргаж өгөөгүй хүндэтгэн үзэх
шалтгаанаа нотлоогүй тохиолдолд шүүх нотлох баримт цуглуулах тухай
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
24
хүсэлтийг хүлээн авахгүй байх хуулийн үзэл баримтлалыг шүүхийн
практикт тогтоох шаардлагатай байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32
дугаар зүйлийн 32.4-д заасан “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн
оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх
үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн
шүүхээс шаардах эрхтэй” гэж заасныг нэг мөр ойлгож баримтлах,
урьдчилсан хэлэлцүүлгээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр
гаргасан нотлох баримт цуглуулахтай холбоотой аливаа хүсэлтийг
шүүхээс хүлээн авахгүй байх тухай хуулийн тайлбарыг Монгол улсын
Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 4-т заасан “Улсын дээд шүүх Үндсэн
хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”
бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн
танхим гаргах боломжтой байгааг албан ёсоор уламжлах нь зүйтэй
байна.
Хуульч, өмгөөлөгчдийн зүгээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг хуулийн хугацаанд, алдаагүй, ёс зүйтэй, үйлчлүүлэгчийнхээ
эрх ашгийг бүрэн тууштай хамгаалах, шүүхийн үйл ажиллагаанд саад
учруулахгүй байхаар зохицуулан явуулах асуудлыг практикт хэвшүүлэх
ажлыг Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо,
Өмгөөлөгчдийн хороотой хамтран хэлэлцүүлэг, сургалт хийх байдлаар
эрчимтэй явуулах шаардлагатай байна.
2.	 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр
оролцох эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр олгож байгаа нь хуульчийн
тусгай зөвшөөрөлгүй атлаа хууль зүйн туслалцаа үзүүлэн үйлчилгээний
хөлс авч, зөвшөөрөлгүйгээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
эрхлэх боломжийг олгож байна. Үүнээс иргэн хүн, хуулийн этгээдийн
мэргэжлийн, чанартай, үр нөлөөтэй хууль зүйн туслалцаа авах эрх
зөрчигдөх, өмгөөлөгчдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх хандлагыг
бий болгож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох тухай Захиргааны
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд дараах
өөрчлөлтийг оруулах санал, зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн
яамны ажлын хэсэгт хүргүүлж байна. Үүнд:
•	 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүнийг төрсөн
эцэг, эх, үр хүүхэд, ах эгч зэрэг зөвхөн гэр бүлийн гишүүн, садан, төрлийн
хүн эсхүл шүүхэд төлөөлөх эрхтэй, хуульчийн тусгай зөвшөөрөлтэй
өмгөөлөгч төлөөлөх;
•	 Тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөхөөр хуульд
заасан этгээд, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
25
байранд ажиллаж байгаа ажилтан эсхүл шүүхэд төлөөлөх эрхтэй,
хуульчийн тусгай зөвшөөрөлтэй өмгөөлөгч төлөөлөх.
3.	 Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон урьдчилан
шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, эрх, үүргийг
тодорхой тусгасан зохицуулалтгүйгээс үүдэн иргэн, хуулийн этгээдийн
хууль ёсны эрх, ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан
тушаалтны өмнө бүрэн, тууштай хамгаалахад саад бэрхшээл гарсаар
байна. Иймд захиргааны шийдвэр гаргах болон урьдчилан шийдвэрлэх
ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг өмгөөлөгчийн хамт оролцох
эрхийг нь хангах хуулийн зохицуулалтуудыг бий болгох талаар
холбогдох ажлуудыг зохион байгуулахыг Монголын Хуульчдын холбооны
Захиргааны эрх зүйн хороонд хандаж хүсэх нь зүйтэй байна.
4.	 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд
оролцож буй хуульч, өмгөөлөгчдийг мэргэшүүлэх, захиргааны хэргээр
мэргэшсэн хуульчдыг нийтэд мэдээлэх, мэргэшсэн хуульчид тавигдах
шалгуур үзүүлэлтүүдийг бий болгож, батламж олгох журмыг Зөвлөлөөр
хэлэлцүүлэн батлуулах зэрэг ажлуудыг Монголын Хуульчдын холбооны
холбогдох чиг үүргийн болон сайн дурын хороод хэрэгжүүлэх зайлшгүй
шаардлага байгааг энэхүү зөвлөмжөөр уламжилж байна.
ДӨРӨВ. ИРГЭНИЙ ПРОЦЕСС ДАХЬ
ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн хороо болон Иргэний
эрх зүйн хорооноос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуульд шинэчлэл хийхтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам
болон бусад холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж
байгаа билээ.
Симпозиумын хүрээнд хэлэлцсэн асуудлаар Монголын Хуульчдын
холбоонд Ажлын хэсэг байгуулан дараах шаардлагатай арга хэмжээг
авч хэрэгжүүлэх санал зөвлөмжийг үүгээр хүргүүлж байна. Үүнд:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн
35.2 дахь заалтад “Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг эрх бүхий
байгууллага хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хэрэгжүүлэх
бүрэн эрхийг холбогдох хуулиар тогтооно” гэж заасан. Энд заасан
холбогдох хуулиудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хууль /цаашид “ИХШХШТХ” гэх /-ийн зохицуулалт нь Өмгөөлөгчөөс
мэргэжлийн ажил үүргээ чанартай явуулах хэрэгцээ шаардлагыг
хангахгүй, зарим талаар орчин цагийн хэрэгцээ шаардлагаас хоцорч
байх тул шинэчлэн өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
26
Ийнхүү шинэчлэн өөрчлөхдөө Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу
ИХШХШТХ-ийн хэрэгжилтийн судалгааг цогц байдлаар хийж уг хуулийг
шинэчлэн өөрчлөх эсхүл нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг зөв
тодорхойлж, хэрэгжүүлэхдээ хэсэг хэсгээр буюу багцаар хэрэгжүүлэх нь
зохимжтой байна.
2. Өмгөөлөгч нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг шүүхэд
төлөөлж хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй этгээд
тул “Өмгөөлөгчийн эрх” гэдэг ойлголтыг “Өмгөөлөгчийн мэргэжлийн
үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх”, “Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийн эрх,
ашиг сонирхлыг төлөөлөх эрх” гэж цаашид нэг мөр ойлгож хэрэглэх нь
зохистой байна. Одоогийн зохицуулалт нь өмгөөлөгчийн хэрэгжүүлэх
бүрэн эрхийг бүрэн тогтоож чадахгүй байгаа тул ИХШХШТХ-ийг
өөрчлөн шинэчлэхдээ Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох боломжийг
хязгаарлах зохицуулалтыг тусгах, “Өмгөөлөгч” нь бусдыг шүүхэд
төлөөлөн өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэх, хууль зүйн туслалцаа
үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хэргийн оролцогч
болохыг тодруулах, үүгээр Өмгөөлөгчийг хэргийн бусад оролцогч
болохыг зохицуулах шаардлагатай.
3.Орчин үеийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа
/цаашид “ИХШХША/ нь төрийн зүгээс иргэддээ үзүүлж буй үйлчилгээ
тул ил тод, ойлгомжтой, талуудын сайн дурын үндсэн дээр үүссэн
харилцаанаас үүдэлтэй маргааныг шийдвэрлэж буй онцлогийг
харгалзан аль болох талуудын хүсэл зоригийн дагуу ажиллагааг
явуулах, харин ажиллагаанд оролцогчид нь хариуцлагатай байх, шүүх
нь хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэх үүрэгтэй хараат бус этгээд
байх, шүүх хурлын бэлтгэл ажлыг хангахад туслах, зохион байгуулах,
үйлчлэх, шүүхийн зардлын хувьд үр өгөөжтэй, үр дүнтэй байхаар хүний
эрхийг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх нь тэргүүн ээлжинд
бизнес бус харин Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хамгаалах үйл
ажиллагаа байх үзэл баримтлалаар шинэчлэл хийх хэрэгтэй.
4.Шүүхийн ажиллагаанд техникийн дэвшил, инновацийг
хэрэгжүүлэх боломжийг судлан нэгэнт практикт хэрэглэгдэж буй
зохигчид шүүх хуралд цахим хэлбэрээр оролцох процессыг хуульчлахын
зэрэгцээ хурлын товыг талууд харилцан тохирох, талуудын хүсэлтийг
цахим шуудангаар хүлээн авах гэх мэт боломжит хэмжээнд ажиллагааг
хөнгөвчлөх арга хэрэгслийг нэвтрүүлэх шаардлагатай байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хийсэн
судалгаа, Өмгөөлөгчид, хуульчдын дунд явуулсан хэлэлцүүлгээс гарсан
нэгдсэн санал, хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага байгааг нотолж байна. Тухайлбал
шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах,
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
27
хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргуулах, гэрч,
гуравдагч этгээд оролцуулах, шинжээч томилуулах, Өмгөөлөгчөөс хууль
зүйн туслалцаа авах зэрэг хүсэлт гаргах нь хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг удаашруулж, сунжруулах, шүүх хурлыг хойшлуулах голлох
үндэслэлүүд болж байх тул хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны өмнө
“Бэлтгэл хурал”-тай байх зохицуулалтыг ИХШХШТХ-д шинээр оруулах
нь үр дүнтэй юм.
Уг шинэчлэлийг оруулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хууль /цаашид “ЗХШХШТХ” гэх/-д тусгагдсан
урьдчилсан хэлэлцүүлэг нь үр өгөөжтэй хэрэгжиж чадахгүй байгааг
харгалзан үзэж:
1.1.Нэхэмжлэл гаргахад Иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх
шатыг халж, харин бэлтгэл шатыг оруулах;
1.2.Хүсэлтийг хангахгүй үндэслэлээр Шүүгчээс татгалзах асуудлыг
ЗХШХШТХ-ийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь заалтыг шууд нэвтрүүлэх
замаар шийдвэрлэх;
1.3.Бүх материаллаг хууль тогтоомж байхгүй байж болох ч хэм
хэмжээг төстэй хэрэглэх, гэрээг хуультай адил эх сурвалж болгон
хэрэглэх зохицуулалтыг боловсронгуй болгох;
1.ИХШХШТХ-ийг шинэчлэн найруулахдаа илэрхий, тодорхой
хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг
оруулж, бусад орнуудын сайн туршлагыг судлан өөрийн орны онцлогт
нийцүүлэн боловсруулах шаардлагатай байна. Тухайлбал байр, ус,
цахилгаан ашигласны төлбөр, СӨХ-ны төлбөр, утасны төлбөр зэргийг
гаргуулахтай холбогдох хэрэг маргааныг хангалттай нотлох баримттай
бол шууд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, уг шийдвэрийг
хариуцагч эс зөвшөөрвөл ердийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
журмаар шийдвэрлэдэг байх.
2. Нэхэмжлэлийн шаардлага нь эдийн засгийн үр дагавартай
байх тул Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлага, хуульч, шүүгчийн ур
чадвартай холбоотой хуулийг хэрэглэж чадахгүй байна. Хүндэтгэн
үзэх шалтгаангүйгээр шүүх хурал товлогдсоноос хойш нотлох баримт
гаргавал хүлээн авахгүй байх, давж заалдах, хяналтын шатны шүүхээс
хэлбэрийн төдий алдааг засварлах боломжгүй гэж хэргийг дахин
хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгааг өөрчлөн хэргийг
давж заалдах болон хяналтын шатанд эцэслэн шийдвэрлэдэг байх.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Тамгын газар,
Өмгөөлөгчдийн хорооноос нийт Өмгөөлөгчид болон Шүүхүүд, Шүүхийн
захиргааны байгууллагад албан бичиг хүргүүлж дараах зарим асуудлыг
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
28
шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд:
1.Өмгөөллийн бие даасан хуультай болох нь процесс дахь
Өмгөөлөгчийн эрх зүйн баталгааг хангаж чадахгүй, процесс дахь
өмгөөлөгчийн үүрэг оролцоог нэмэгдүүлсэнээр баталгаа хангагдах
боломжтой гэж үзэж байна.
2.Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ИХШХШТХ-ийн хүрээнд
өмгөөлөгчийн хөлс, зардлыг буруутай талаас гаргуулдаг байх, энэ
тохиолдолд өмгөөлөгчийн зүгээс Өмгөөллийн гэрээгээр хөлс, зардлыг
тодорхой тохирсон, хөлс зардлыг дансаар шилжүүлэн авсан байх ба
нотлох баримтыг шүүхэд гарган өгч, буруутай талаас өмгөөлөгчийн хөлс
зардлыг гаргуулан үйлчлүүлэгчид олгуулах талаар идэвхтэй ажиллахыг
нийт өмгөөлөгчиддөө зөвлөж байна.
3.Шүүх хуралдааныг хойшлуулж буй түгээмэл шалтгааны нэг
болох “Өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан шалтгаанаар шүүх хурлыг
хойшлуулдаг” асуудлыг шийдвэрлэх буюу шүүх хурлын товыг тогтоохдоо
(анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх) талуудын өмгөөлөгч
нарын шүүх хурлын товыг харилцан зөвшилцөж тогтоодог байх
практикийг шүүгч, өмгөөлөгчид хэрэгжүүлж, хэвшихийг өмгөөлөгчид,
шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд албан бичгээр хүсч, хэрэгжилтийг
хангуулахад Өмгөөлөгчдийн хороо идэвхтэй хамтран ажиллах.
4.Үйлчлүүлэгчид заавал шүүхээр бус хэмнэлттэй замаар маргаан
шийдвэрлэх боломжийг Өмгөөлөгч хайх ёстой. Өмгөөлөгчид мэргэших,
ур чадвараа тогтмол дээшлүүлэх шаардлагатай байхаас гадна шүүх
цаашид жишиг болгох тайлбар, шийдвэр (сонгомол шийдвэр)-ийг гаргах
шаардлагатай байна. Дээд шүүхийн шүүгчийн сургалт, зөвлөмжийг
шүүгчид дагахгүй байх, Өмгөөлөгч, шүүгчид эдийн засгийн мэдлэг,
мэдрэмжтэй байх нь олон нийт, үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцнэ.
5.Дээд шүүхийн шүүгчид зуны улиралд бүтэн 2 сарын турш нийтээр
амарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй байх зарчмыг
алдагдуулж буй практикийг халах;
6.Шинжээчийн зардлыг төр хариуцах, шинжилгээ хийх ажиллагаанд
өмгөөлөгч оролцох боломжийг бүрдүүлэх зэрэг болно.
-----оОо-----
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
29
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ
ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН, ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН
ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО
 МХХ-ны Ерөнхийлөгчид санал хүргүүлэх тухай
2015.10.13
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын
холбооны дүрэм, Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн хороодын
үйл ажиллагаа явуулах нийтлэг журмын 4-р бүлгийн 4.1-д зааснаар
МХХ-ны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг
дэмжих асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурлыг хийж Хуульчийн эрх
зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Өмгөөллийн тухай
хуулийн төслийн талаар 2015.10.13-ны өдрийн 12.00 цагт ХЗҮХ-ийн 402
тоотод нийт 6 гишүүний ирцтэй хуралдаж дараах саналыг Монголын
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Үүнд:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан Монголын
Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн
нь хууль зүйн салбарын шинэчилсэн нэг том алхам болсон. Энэ
хууль хэрэгжиж эхлээд 2 жилийн хугацаанд МХХ-ны зарим чиг үүрэг,
тухайлбал магадлан итгэмжлэлийн, шалгалтын чиг үүрэг огт хэрэгжиж
эхлээгүй байхад тодорхой бус үндэслэлээр шалтаглан хуулийг өөрчлөх
нь хуулийн тогтвортой байдал, төдийгүй нийгмийн тогтвортой байдалд ч
дамаа сөрөг нөлөөтэй. ХЭЗБТХ-д зааснаар магадлан итгэмжлэлийн чиг
үүрэг бол хуульчийн эзэмшсэн байх шаардлагатай ур чадвар, туршлагын
стандартыг хуульчид өөрөө тогтоогоод энэ шаардлагыг хангасан
Хууль зүйн улсын болон хувийн сургуулиудыг магадлан итгэмжлээд,
энэ сургуулийг төгсөгчид шалгалтаа өгөөд хуульчийн шалгалт өгөх эрх
нь нээгддэг зохицуулалт юм. Иргэн хүсвэл магадлан итгэмжлэгдээгүй
сургуульд сурвал сурч, эрх зүйн боловсрол эзэмшиж болох хэдий ч
хуульчийн шалгалт өгч болохгүй гэсэн ийм тогтолцоог Монгол улс аваад
хэрэгжүүлж эхлэхээс нь өмнө ямар ч судалгаагүй хасахаар тусгасаныг
дэмжих боломжгүй.
2. ХЭБТХШН-ын төсөл болон ӨТХ-ийн төсөлтэй танилцахад
ХЭБТХШН-ын төслийг боловсруулах үндэслэл, шаардлага, яагаад
шинэчилж байгаа үзэл баримтлал нь маш тодорхойгүй ерөнхий байна.
Ингэснээрээ өмнө олон жилийн харьцуулсан судалгааны үр дүнд бий
болгосон гол зарчмуудыг алдагдуулах байдлыг үүсгэж байна.  
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
30
3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжсэн энэ 2 жилийн
хугацаанд аль зохицуулалт, аль заалт нь сайн хэрэгжсэн, оролцогчдод
эерэг нөлөөтэй байсан, ямар зохицуулалт, заалт нь хэрэгжихгүй буюу
давхардал, хийдэл үүсгэсэн эсхүл уг харилцаанд оролцогчдод сөрөг
нөлөөтэй байв гэдэг хуулийн хэрэгжилтийн мониторинг, үнэлгээ,
холбогдох судалгаа, тооцоо огт хийгдээгүй байгаа нь Хуульчийн эрх зүйн
байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга боловсруулах хэрэгцээ,
шаардлагыг илэрхийлэхгүй байна. Хуульчид бид өөрсдийнхөө эрх
зүйн зохицуулалтыг хийхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй хандлага,
шийдлийг 21-р зуунд хийж чаддаг байх хэрэгтэй байна.
4. Өмгөөллийн тухай хууль батлагдвал үүсэх нэн тэргүүний эрх
зүйн үр дагавар нь өмгөөлөгчид 2 дахин татвар үүрэх нөхцөл байдал
үүсэхээр байна. Ойролцоогоор тооцоод үзэхээр одоогийн хуульчдын
холбоо бол 5000 гишүүнтэй, жилийн 240000 төгрөгийн татвараар 1.2
тэрбумыг орлоготой байна. Үүн дээр нэмж сургалтын зардлыг тооцвол
нэг хуульч жилд 170000 төгрөг сургалтанд төлдөг тул нэг жилд 680
сая хүртэл төгрөг сургалтаас төвлөрөх боломжтой. Ийнхүү нийтдээ
Хуульчдын холбооны жилийн төсөв 1.88 тэрбум болж байна. Энэ бол
их мөнгө. Гэтэл өмгөөлөгчдийн холбоо давхар байгуулагдсанаар нийт
2000 өмгөөлөгч дахиад 240000 төгрөг жилдээ татварт нэмж төлнө гэж
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Ганбаатар 2015
оны 10 сарын 7-ны хурал дээр хэлж байсан. Ингээд бодвол Хуульчдын
холбооны төсөв 480 саяар нэмэгдэж, түүний жилийн төсөв 2 тэрбум
360 орчим сая төгрөг төвлөрнө. 2000 өмгөөлөгчийн татвар, сургалтын
төлбөрт хураах 820 сая төгрөг нь Өмгөөлөгчдийн холбооны төсөв
болохоор тооцоо байна. Энэ бол асар их мөнгө бөгөөд зардал нь
Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн цалин хөлс, гадаад дотоод
томилолт, ажлын албаны зардал, бүтцийн зардал, байрны түрээс
захиргааны зардал механикаар өсгөж байгаа нь өмгөөлөгчийн эрх зүйн
байдлыг дээшлүүлэхэд ямар ч ач холбогдолгүй, үр дагаваргүй. Үндсэн
хуулиараа заасан эрхийн хүрээнд өмгөөлөгчдийн холбоо гэсэн ТББ
байх эрх нь нээлттэй.
5. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, баталгааг
сайжруулах үнэхээр зайлшгүй хэрэгцээ байгаа бол өнөөдрийн процессын
болон ХЭЗБТХ-д заасан зохицуулалт хангалтгүй байгаа бол, тодорхой
үндэслэл бүхий судалгаа, тооцоо, дүн шинжилгээнд үндэслэн ХЭЗБТХ-
нд оруулах замаар шийдэх бүрэн боломжтой.
6. Өмгөөллийн хуулийн төслийн танилцуулгад “хуульчид УДШ-д
бүртгүүлж өмгөөлөгч болсноор хариуцлагагүй чадваргүй өмгөөлөгчид
олширсон” гэсэн үндэслэлийг судлаад үзэхээр яг хэдэн өмгөөлөгч дээд
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
31
шүүхэд шинээр бүртгүүлсэн бөгөөд хэдэн өмгөөлөгч сүүлийн 2 жилийн
хугацаанд хэдэн хүнийг хэрхэн яаж хохироосон талаар судалгаа, дүн
шинжилгээ огт байхгүй, дам ярианы байдлаар байна. Мөн тус хуулийн
төслийн үзэл баримтлалд “Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ”
хэмээн тусгасан боловч доторхи зохицуулалтанд одоогийн ХЭЗБТХ-
ийн заалтыг хуулсан, байгууллагын захиргааны зохицуулалт дийлэнхи
хувийг эзэлсэн хууль болсон байна. Тиймээс Өмгөөллийн тухай хуулийн
төслийн батлуулах тодорхой хэрэгцээ, бодит шаардлага, үндэслэл
бүхий тооцоо, судалгаа байхгүй учир хувь хүний, үзлээр дүгнэлт хийж,
субьектив хандахаас зайлсхийж уг хуулийн төслийн үнэлгээ хийлгэх
шаардлагатай.
7. Шинэ хуулийн төслүүд хуульчийн мэргэжлийн хариуцлагын
тогтолцооны шинэчлэлийг ухраах, дордуулах, олон нийтийн итгэлийг
хүлээж чадахгүйгээ нотолсон, “бие биеэ хаацайлдаг” гэж шүүмжлэгддэг
хуучин тогтолцоо руу шилжихэд хүргэж, “нуухыг нь авах гээд нүдийг
нь сохлов” гэгч болж байна. Жишээлбэл, олон улсын төвшинд
боловсруулагдсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг
явцууруулах, түүнийг зөрчсөн эсэх асуудлыг үр нөлөөтэй, хараат бус,
шударга шийдвэрлэх тогтолцоог үгүй хийхээр байна. Хуульчийн эрх зүйн
байдлын тухай хуульд анализ хийж үзэхэд дараах долоон сул тал байна:
(1) хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хоёрдмол стандарт үүсгэнэ;
(2) өмгөөлөгчид давуу байдал олгож, хуулийн зөвлөхийг ялгаварласан
сахилгын шийтгэл оногдуулна; (3) ёс зүйн ноцтой зөрчил гаргасан
этгээдээс олон нийтийн ашиг сонирхол болон хуульчдын нэр хүндийг
дахин хохироохоос сэргийлэхгүй; (4) хуульчийн мэргэжил, ур чадварын
хувьд эргэлзээтэй болсон хуульч олон нийтийг хохироох, хуульчдын нэр
хүндийгунагахаассэргийлэхгүй;(5)маргааншийдвэрлэхбүрэлдэхүүнийг
явцууруулснаас түүнд итгэх олон нийтийн итгэл буурах аюултай;
(6) шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг нэг гарт төвлөрүүлнэ; (7)
хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны бие даасан байдал
баталгаажих эсэх нь тодорхойгүй болно. Төсөл батлагдвал ийм ухралт
болно гэдэг нь хуульчийн мэргэжлийн хариуцлагын талаарх Олон улсын
хуульчдын холбоо, Америкийн хуульчдын холбоо, Европын улсуудын
шилдэг туршлага, судалгаатай харьцуулахад харагдана.
8. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн
найруулга 2015.10.05-наас эхэлж нийтэд хүртээмжтэй болсон нь нийт
хуульчдын оролцоо, хэлэлцэх боломжийг хангахад маш тулгамдуу
хугацаа бөгөөд хамгийн сүүлд 4 сард нийтэд танилцуулж, хэлэлцүүлж
байсан хувилбараас зарчмын зөрүүтэй зохицуулалт тусгасан байгаа тул
нийт хуульчдаар хэлэлцүүлэх нь зохистой бөгөөд Хуульчийн дүрэмд
өөрчлөлт оруулахаар асуудлыг МХХ-ны Их хурлаар шийдвэрлэхээр
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
32
ХЭЗБТХ-ийн зохицуулалттай болохыг анхаарч нийт хуульчдын дунд
идэвхтэйгээр хэлэлцүүлэг, санал солилцох арга хэмжээг зохион
байгуулах шаардлагатай.
9.ХЭЗБТХ-ийн шинэчилсэн найруулгад тусгагдсан “Хуульч
эрдэмтэн” гэдэгт ХЗШУ-аар доктор хамгаалж байгаа хүн болгон хуульч
эрдэмтэн байх бус, эрдэмтэн боловч хуульчийн шалгалтад тэнцсэн
эрхээ авсан доктор профессор хүн л хуульч эрдэмтэн гэдэг нэр томьёог
хэрэглэх талаар, өмгөөлөгч, хуулийн зөвлөх 2 тусдаа салгалгүйгээр, энэ
2-ын ёс зүйн үүргүүд нь бараг 95 хувь нь адилхан байгаа тул адилаар
зохицуулах талаар, мэргэжлийн хариуцлагын хорооны чиг үүрэг
давхардалтай эсэх, нотариатчийг хуульч байх нь зохистой эсэх зэрэг
асуудлаар өнөөдрийн хүчин төгөлдөр хуульд хэрэгжилтийн мониторинг
хийлгэхэд тодорхой болно гэж үзэж байна.
-----оОо-----
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
33
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН
ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС
ГАРГАСАН САНАЛ1
2015.06.22
Монголын ард түмэн 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа
баталж, аливаа хэрэг, маргааныг хараат бус, төвийг сахисан, шударга
шүүхээр шийдвэрлүүлэх тогтолцооны үндсийг тавьсан. УИХ дахь гол
улс төрийн намууд шүүх эрх мэдлийн шинэчлэлийг илүү далайцтай
хийхийг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
санаачилсан Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд
амжилттай хэрэгжиж, хуульчид мэргэжлийн үйл ажиллагаагаа шинэ
стандарт, тогтолцооны дагуу явуулж, олон нийтийн зүгээс шүүх эрх
мэдлийн байгууллагууд болон хуульчдад итгэх итгэл дээшилж, шүүх,
прокурорын ачаалал урьдынхаасаа илүү жигдэрч, улмаар ард түмэнд
үзүүлэх шударга ёсны үйлчилгээний чанарт зарим ахиц гарч байна.
Харамсалтай нь, сүүлийн 10 сард шүүх эрх мэдлийн шинэтгэлийн
чухал хэсэг болох хуульчийн өөрийн удирдлагын тогтолцоо, мэргэжлийн
хариуцлагын зарчмаас ухарсан үйлдлүүд хийгдэж, үндэслэлгүй, ташаа
мэдээллийг тараагдах боллоо. 2015 оны хавар Хуульчийн эрх зүйн
байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өмгөөллийн
тухай хуулийн төсөл, Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг Д.Дорлигжав сайдын даалгавраар боловсруулж,
Өмгөөллийн тухай хуулийн төслийг энэ оны зургадугаар сарын 16-
нд УИХ-д өргөн барьсан2
бөгөөд нөгөө хоёр төслийг УИХ-ын намрын
чуулганд өргөн барих гэж байгаа ажээ. Эдгээр хуулийн төслүүдийн эхний
хувилбарыг 2015.04.09-нд хуульчид болон холбогдох байгууллагуудад
танилцуулсан. Гэвч, зарчмын шинжтэй өөрчлөлтийг нэмж оруулсан
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төслийн хоёр дахь хувилбарыг зургадугаар сард боловсруулсан боловч
олон нийт төдийгүй хуульчдад огт танилцуулаагүй байсан. Эдгээр
төслийг аравдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар
оруулах гэж байгаад больж долоо хоногоор хойшлуулжээ.3
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөлтэй холбогдуулан 2015 оны зургадугаар сарын 22-
ны өдөр 40 гаруй өмгөөлөгч, хуульч, судлаачид Хууль зүйн үндэсний
хүрээлэнгийн Хуульчдын танхимд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ
хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор
1
https://www.trends.mn/n/3874
2
“Өмгөөллийн тухай хуулийн төсөл” (Монгол Улсын их хурал, 2016.06.16), http://www.
parliament.mn/laws/projects/647.
3
“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг
дагалдан гарах бусад хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулга” (Монголын шүүгчдийн
холбоо, 2015.10.05), http://judge.mn/home/view/?id=217.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
34
О.Мөнхсайхан, “ИЭлСи” ХХН-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Б.Баяр,
“Ананд Адвокейтс” ХХН-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Н.Энхцэцэг,
өмгөөлөгч Н.Баасанжав, судлаач Х.Номингэрэл, өмгөөлөгч А.Мандуул
нар хийсэн судалгаа, хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж,
мэдээлэл солилцон, мөн хуульч, өмгөөлөгч Р.Мөнхзул, Ө.Энхтайван,
Д.Энхзул, Д.Энхтөр, Д.Дашдорж, Н.Энхсайхан нар саналаа хэлсэн юм.
Хууль зүйн сайд нэгэнт Хуульчийн эрх зүйн байдлын тухай
хуулийн төслөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байгаа
тул зургадугаар сард хийсэн энэхүү хэлэлцүүлгээс гаргасан саналыг
тоймлон танилцуулъя:
- Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрхийг зөрчсөн,
өмгөөлөгчдийн бүрэн эрхийг хязгаарласан, хараат бус байдалд халдсан,
хуульч, өмгөөлөгч бидний эрх ашигт нийцэхгүй үйл ажиллагааг Монголын
хуульчдын холбоо (цаашид “Хуульчдын холбоо” гэх)-ны удирдлагын
цөөн хэдэн хүн хийж эхэлсэн нь харамсалтай.
- 2012 онд хүчингүй болсон Өмгөөллийн хуулийг дахин батлах,
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах санал
бол нийт хуульчдын байр суурь биш. Хуульчийн эрх зүйн байдлын тухай
хууль болон Хуульчдын холбооны дүрмээр Хуульчдын холбооны дүрэмд
өөрчлөлт оруулах бүрэн эрхийг зөвхөн Хуульчдын их хурал эдэлдэг.
Гэтэл, Хуульчдын холбооны дүрмийг хүчингүй болгох үр дагавартай
шинэчилсэн найруулгыг хэдхэн хүн батлуулахаар явж байгаа нь хууль,
дүрмийн энэ шаардлагыг зөрчиж, нийт 5000 гаруй хуульчид болон
шударга ёсны үйлчилгээ авагч олон нийтийн ашиг сонирхлыг хохироож
байна.Иймтомөөрчлөлтийгхэсэгхүнийявцууашигсонирхлоорсудалгаа,
үндэслэлгүй хийж болохгүй. Тиймээс, хуулийг шинэчлэн найруулах
төвшинд өөрчлөх шаардлага үнэхээр байгаа эсэхийг Хуульчдын ээлжит
бус их хурлыг зарлан хуралдуулж хэлэлцүүлэхийг Хуульчдын холбооны
удирдлагаас шаардах хэрэгтэй. Одоогийн Хуульчдын холбооны
удирдлага ардчилсан Үндсэн хуулийн дагуу сонгуулиар эрх мэдэлд
гарчхаад эргээд уг Үндсэн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар хууль бусаар
өөрчлөхийг санаархагчидтай адил харагдаж байна.
- Төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоо,
төрийн бус байгууллагад шилжүүлдэг олон улсын жишгээр нийтийн
эрх зүйн этгээд болох Хуульчдын холбоонд төрийн зарим чиг үүргийг
хэрэгжүүлсэн. Энэ чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхийн төлөө явахын
оронд Хуульчдын холбооны чиг үүргийг багасгах гэж байна. Энэ холбоо
нь хуульчийн мэргэжилтэй холбоотой төрийн чиг үүргийг нийтийн
ашиг сонирхлын төлөө хэрэгжүүлэхгүй, олгогдсон потенциалиа бүрэн
ашиглахгүй бол төр энэ чиг үүргээ мэргэжилтэн биднээс буцаан авч
мэднэ.
- Бид шинэ хууль, дэвшилтэт зохицуулалтыг туршиж үзээд хоёрхон
жил ч болоогүй. Шинэ хуулийг хэрэгжүүлж үр дүнг нь үзэхэд 5-10 жил
өнгөрсөн байх шаардлагатай боловч ийм хугацааны талыг ч туулаагүй.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
35
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш
хэрхэн хэрэгжсэн бэ, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг талаар мониторинг
хийж дүгнэлт гаргах ёстой. Ийм мониторинг огт хийлгүйгээр хуулийн
суурь үзэл баримтлалаас ухарсан төсөл санаачилж байгаа нь туйлын
хариуцлагагүй. Хууль тогтвортой үйлчилж байж л үр дүнгээ өгдөг.
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооны
дүрэм, Хуульчийн мэргэжлийн дүрэм болон Мэргэжлийн хариуцлагын
хорооны журмын төслүүдийг боловсруулахад ажлын хэсгийн гишүүд
болон бусад олон хуульчдын олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр,
санал орсон, АНУ, Герман, Япон, Чех зэрэг улсын туршлагаас судалсан.
Эдгээртшинээр орсончбүрэнхэрэгжижамжаагүйолончухал ололтуудыг
устгах төсөл боловсруулагджээ.
- Шинэ хуулийн төслүүд хуульчийн мэргэжлийн хариуцлагын
тогтолцооны шинэчлэлийг ухраах, дордуулах, олон нийтийн итгэлийг
хүлээж чадахгүйгээ нотолсон, “бие биеэ хаацайлдаг” гэж шүүмжлэгддэг
хуучин тогтолцоо руу шилжихэд хүргэж, “нуухыг нь авах гээд нүдийг
нь сохлов” гэгч болж байна. Жишээлбэл, олон улсын төвшинд
боловсруулагдсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг
явцууруулах, түүнийг зөрчсөн эсэх асуудлыг үр нөлөөтэй, хараат бус,
шударга шийдвэрлэх тогтолцоог үгүй хийхээр байна. Төсөл батлагдвал
ийм ухралт болно гэдэг нь хуульчийн мэргэжлийн хариуцлагын талаарх
Олон улсын хуульчдын холбоо, Америкийн хуульчдын холбоо, Европын
улсуудын шилдэг туршлага, судалгаатай харьцуулахад харагдана.
- 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар
мэргэжлийн өөрийн удирдлагын бие даасан анхны байгууллагыг олон
улсын жишгийн дагуу байгуулсан бөгөөд хуульч, өмгөөлөгчдийн үйл
ажиллагааг хангалттай, зохих ёсоор зохицуулж байна. Бусад орны нэгэн
адил Монгол Улсад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд
оролцох өмгөөлөгчийн эрх, үүрэг нь эрүү, иргэн, захиргааны процессын
хуулиудаар баталгаажиж, зохицуулагдаж ирсэн. Гэтэл, энэ талаар
зохицуулалтгүй болсон мэтээр Хуульчдын холбооны удирдлага ухуулж,
түүхэн замнал, үнэнийг гуйвуулж байна.
- Хуульч Улсын дээд шүүхэд бүртгүүлж өмгөөлөгч болдог болсноор
хариуцлагагүй, чадваргүй өмгөөлөгчид олширч, олон нийт хохирч байна
гэж Хуульчдын холбооны удирдлага мэдэгдсэн нь болчимгүй алхам. Энэ
нь мэдэгдэл хийсэн цөөн хэдэн хүний л бодол. Яг хэдэн өмгөөлөгчөөс
болоод хэдэн хүн хохирсон талаарх нэг ч судалгаа хийгдэж хэвлэгдээгүй.
Өмгөөлөгч хариуцлагатай юу үгүй юу гэдгийг шийдвэрлэдэг газар бол
Мэргэжлийн хариуцлагын хороо. Энэ хороонд 2013 оны арваннэгдүгээр
сараас 2015 оны гуравдугаар сар хүртэл 237 гомдол ирснээс 48-д нь
маргаан үүсгэж, 10 хүрэхгүй хуульчид нээлттэй сахилгын шийтгэл
оногдуулаад байна. Эндээс харахад тийм яахаа алдсан биш юм. Харин
ч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тодорхой болж
хуульчид илүү хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдсэн. Мөн, үнэхээр
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
36
хуульчийн мэргэжилд санаа тавьж байгаа бол хуульчийн зөвшөөрөлгүй
мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, шүүхэд итгэмжлэлээр өмгөөлөл
хийж байгаа хүмүүсийг зогсоох хэрэгтэй ч энэ чиглэлд дорвитой алхам
хийсэнгүй. Хуульчийн ажил хийж байгаа хуульч биш хүмүүс л өмгөөлөгч,
нийт хуульчдын нэр хүндийг унагаж, олон нийтийг ихээр хохироодог ч
мэргэжлийн хариуцлага огт хүлээдэггүй.
- Энэхүү шинэчлэлийн эсрэг үндэслэл болгож буй нэг ташаа
мэдээлэл бол Хуульчдын холбооны зарим удирдлагаас танилцуулж яваа
“Дэлхий дээр өмгөөллийн хуульгүй цорын ганц улс нь Монгол боллоо”
гэсэн мэдэгдэл юм. 2014 онд Лондонд төвтэй Олон улсын хуульчдын
холбооноос явуулсан судалгаанаас харахад Өмгөөллийн тухай хуультай
зөвхөн 10 улс бий. Үүнд Армен, Беларусь, Грузин, Киргизстан, Орос,
Тажикстан, Украин, Узбекистан, Оман болон Судан ордог. Үлдсэн 80
орон буюу 150 эрх зүйн дэглэмийн хувьд манай одоогийн Хуульчийн
эрх зүйн байдлын тухай хуультай ижил төстэй хуулиар эсвэл тухайн
хуульчдын холбооны дотоод дүрэм, журмаар зохицуулдаг.
- Маш олон өмгөөлөгчид одоо явж байгаа хуулийн төслүүдийг
ухралт боллоо гэж үзэж байгаа. Тухайлбал, өмгөөлөгчдийг давхар
холбоонд хамруулбал тэд Өмгөөлөгчдийн холбоо гэдэг илүүц бүтэц,
аппаратын зардлыг, түүний дарга нарын цалин, хөлс, гадаад, дотоод
томилолтын зардлыг нуруун дээрээ нэмж үүрэх нь. Иймд нэг төрийн
бус байгууллагын удирдлагын явцуу ашиг сонирхолд зориулагдсан
энэ хуулийн төслийг УИХ-аар батлах шаардлагагүй, одоогийн хуулийн
хүрээнд Хуульчдын холбоогоо улам бэхжүүлэх, чадавхжуулахыг хүсэж
байна. Мөн, өмгөөлөгчөөр ажиллахын тулд хоёр тусдаа байгууллагад
заавалгишүүнчлэлтэйбайхыгшаардвалажилмэргэжлээрньялгаварлаж
иргэний үндсэн эрхийг зөрчинө.
- Хуульчдын холбооны хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл
2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх ёстой байсан ч
ямар ч судалгаа, үндэслэлгүйгээр энэ чиг үүргийг нь хасахаар төсөлд
тусгажээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчдын
холбоонд өгсөн нэг чухал чиг үүрэг бол хууль зүйн сургуулийг магадлан
итгэмжлэх, зөвхөн ийнхүү магадлан итгэмжлэгдсэн сургууль төгссөн
эрх зүйчийг хуульчийн шалгалтад оруулах бөгөөд энэ чиг үүргийг тус
холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хороо хариуцдаг.
Уг хорооны гишүүд хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх стандарт,
журам, ёс зүйн стандартыг судалж байгаа. Хуульчдын холбооны
магадлан итгэмжлэл бол хууль зүйн сургуулиудын хөтөлбөрийг оюутны
хэрэгцээнд нийцүүлэх, хуульчид хэрэгтэй мэдлэг, ур чадвар, туршлага,
ёс зүй, дадал суулгах хичээлүүд заахыг хууль зүйн сургуулиудаас
шаардах, хууль зүйн боловсролыг дэлхий нийтийн түвшинд ойртуулах
үр нөлөөтэй механизм. Гэтэл, шинэ төслөөр Хуульчдын холбооны хууль
зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргийг хасаж, зүгээр л “хууль
зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг батлах” төдий болгожээ.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
37
Нэгдсэн шаардлагыг мөрдүүлэх механизм буюу магадлан итгэмжлэх
бүрэн эрх Хуульчдын холбоонд байхгүйгээр уг шаардлага хэрэгжихгүй.
- 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд цөөн тооны
асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг үгүйсгэхгүй.
Тухайлбал, шүүгч, прокурорын ёс зүйн зөрчлийн давхардсан харьяалал,
гадаадын хуульчийн эрх зүйн байдал зэрэг асуудал байгаа боловч үүнийг
хуулийн шинэчилсэн найруулгаар бус нэмэлт өөрчлөлтөөр шийдэх
бүрэн боломжтой. Гэхдээ, одоогийн төсөлд орсон шиг судалгаагүй,
таамаг, сургаар өөрчлөх нэрийдлээр дордуулж болохгүй.
Иймд гарсан саналууд дээр үндэслэн хэлэлцүүлэгт оролцогчид
дараах дүгнэлтэд хүрсэн:
- цаашид хуульчид зохион байгуулалтад орж, энэхүү хууль
болон дүрэм зөрчиж оруулж ирж байгаа саналын эсрэг дуу хоолойгоо
илэрхийлэх,
- энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал,
Хууль зүйн сайдад хандах,
- ээлжит бус Хуульчдын их хурлыг хуралдуулж энэ асуудлыг
хэлэлцүүлэх,
- Ажлын хэсэг байгуулж, мэдээлэл түгээх, санал, судалгаа авах
хэрэгтэй.
Эдгээр санал, дүгнэлтийн үндсэн санааг дэмжиж байгаа хуульч,
эрх зүйч, судлаач, хуулийн ангийн оюутан байвал дараах имэйл хаяг руу
зурвас илгээнэ үү: mongolianlaw@gmail.com Дэмжсэн имэйл явуулсан
тохиолдолд таны нэрийг энэхүү санал, дүгнэлтэд нэгдсэн хүмүүсийн
нэрсэд нэмэлтээр оруулна.
Хуульчийн мэргэжлийн өөрийн удирдлага, хариуцлагын тогтолцоо,
хуульч болон хуульд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх
эдгээр хуулийн төслүүдтэй холбоотой байр сууриа илэрхийлэхийг
хуульч мэргэжлийн ирээдүйд санаа зовдог, хуулийн засаглалд итгэдэг
бүх хүмүүст уриалж байна.
-----оОо-----
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
38
II.БҮЛЭГ. ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛ, СУДАЛГАА
Ж.ХУНАН:ХУУЛЬЧДЫН ХОЛБООГ УЛАМ БЭХЖҮҮЛЖ, ОЛОН УЛСАД
ЖИШИГ БАЙГУУЛЛАГА БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖ БИЙ
“Хуульч ньюс” сэтгүүл 2018.12 дугаар сар №5, 6 (25, 26)
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунантай
ярилцлаа.
-Та Хуульчдын холбоог удирдаад жил гаруй хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаанд ямар үр дүн, ахиц дэвшлийг авчирсан талаар
ярилцлагаа эхлүүлье?
-Юуны өмнө Монголын Хуульчдын холбоо гэх мэргэжлийн, өөрөө
удирдах ёсны байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргүүдийг
чанарын өндөр түвшинд, тасралтгүй хэрэгжүүлэхэд анхаарлаа
хандуулж ажиллалаа. Бүтцийн хувьд ч тэр, үйл ажиллагааны хувьд ч
шинэ байгууллага учир зохих түвшинд нь хүргэх, улам бэхжүүлэх нь юу
юунаас илүү чухал. Монголын Хуульчдын холбоо нь аль нэг улс төрийн
нам, бүлэглэл, төрийн байгууллагаас хараат бусаар, санхүүгийн хувьд
бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. Хуульчдын нэгдсэн бүртгэлтэй
боллоо. Сургалтаа өөрсдөө явуулж байна. Мэргэжлийн хариуцлагаа ч
өөрсдөө тооцож байна. Хамгийн гол зүйл бол бид мэргэжлийн хувьд,
нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага болон гүйцэтгэх үүргээ өөрсдөө
шийдвэрлэх боломжтой болсон. Энэ дэвшил, амжилтыг улам бэхжүүлэх
нь чухал юм. Хуульчид бидний байгуулсан Хуульчдын холбоо бусад
улсын хуульчдын хувьд мөрөөдөл болсон байгууллага юм билээ.
Мэдээж алдаа дутагдал, засаж сайжруулах асуудал байгааг үгүйсгэхгүй.
Өнгөрсөн хугацаанд хийж эхлүүлсэн зарим нэг тодорхой ажлуудыг
дурдвал Хуульчдын нэгдсэн бүртгэлийн системийг сайжруулах, “Хуульч
апликейшн» бүтээх, сургалтын тогтолцоог шинэчлэх, цахимаар зөвлөгөө
өгөх зэрэг ажлуудыг нэрлэж болох юм.
-”Хуульч апликэйшн” бүтээж, сургалтын тогтолцоог шинэчилж
байгаа гэлээ. Энэ талаар тодруулбал?
-”Хуульч апликейшн” гэдэг нь технологийн дэвшлийг ашиглаж
хуульч гишүүн бүрт хүрч ажиллах, хуульчдынхаа цаг зав, зардлыг хэмнэх
зорилгоор хийгдэж байгаа ажил юм. Өнөөдөр хүн бүр ухаалаг утас,
төхөөрөмж ашиглаж байна. Тиймээс гар утсаар нь дамжуулж гишүүддээ
мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүргэх, сургалтынхаа хуваарь, сэдвийг
өөрсдөө сонгодог болох, аудио, видео, зайны сургалтандаа хамрагдах,
сургалтын төлбөр, гишүүний татвараа төлөх боломжийг олгох юм. Мөн
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
39
тодорхойлолт, лавлагаа зэргийг авах, судалгаанд хамрагдах гэх мэт
боломжууд нээгдэнэ. Сургалтын тогтолцооны хувьд өмнө бид танхимын
2-4 өдөр үргэлжилсэн сургалтад суудаг байсан. Энэ нь хуульч цаг заваа
зохицуулахаас эхлээд бүтэн 4 өдрийн хөтөлбөр боловсруулах, багшийн
боломжийг харгалзах гээд зөндөө асуудал дагуулдаг. Сургалтын
хороотойбидхамтраадхэдхэдэнсудалгаа,хэлэлцүүлэгявуулсныүндсэн
дээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн зарим өөрчлөлтүүдийг
хийхээр шийдвэрлэсэн. Ирэх жилээс сургалтыг үргэлжилсэн байдлаар
биш сэдэвчилсэн байдлаар явуулах хувилбарыг туршина. Өөрөөр
хэлбэл, тодорхой нэг сэдвийн хүрээнд хичээлийн агуулга боловсруулна.
-Жишээлбэл?
-Татварын эрх зүйн чиглэлээр гэхэд дотор нь задлаад Хүн амын
орлогын албан татвар, НӨАТ, Татварын маргаан гэх мэт нарийвчилсан
сэдвээр 1-1:30 цагийн хугацаанд үргэлжлэх танхимын хичээлүүд байна.
Үүний зэрэгцээ хичээл заах багш, болох газар, цагийн хуваарь нь
нээлттэй байх тул хуульчид өөрсдийн зав чөлөөндөө тохируулж хичээл
сонголтоо хийгээд явах юм. Мөн үүний хажуугаар зайн, видео, аудио
хэлбэрээр хичээлээ сонгодог байхаар төлөвлөж байна.
-Хуульчдын холбоог олон улсад таниулах, хүлээн
зөвшөөрүүлэх ажлуудад нэлээд анхаарч байгаа харагдсан?
-Тийм ээ. Гэхдээ олон улсад Монголын Хуульчдын холбоог хүлээн
зөвшөөрөхгүй байгаа зүйл байхгүй. Гадаад харилцаа гэдэг их чухал.
Гадаад харилцааг хөгжүүлж байж хамтын ажиллагаа бий болно. Ер
нь гадаад харилцаа, хамтын ажиллагаа сайн байж бид хуульчиддаа
гадаадад, олон улсын түвшинд гарах үүд хаалгыг нээж өгнө. Миний
хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн
төсөлд ажиллаж байсан болохоор энэ чиглэлээр чамгүй туршлага
хуримтлуулсан гэж боддог. Том корпорациуд монгол хуульчаас зөвлөгөө
авдаг, олон улсын хөгжлийн болон хуулийн байгууллага, олон улсын
эрүүгийн хэргийн шүүх, арбитр гэх мэт газруудад монгол хуульчид
ажилладаг болоосой гэж хүсэж, мөрөөдөж явдаг хүний нэг. Нийгэм,
эдийн засаг хөгжин худалдаа наймаа өргөжиж, хүмүүсийн шилжилт
хөдөлгөөн ихсэхийн хирээр тэдгээрийг тойрсон хуулийн асуудал үүсдэг.
Өөрөөр хэлбэл, хуульчдын гадаад болон олон улсын эрх зүйн орчинд
ажиллахад харилцаа, мэдлэг, ур чадвар шаардагддаг. Хуульчид бид
үүнд бэлтгэгдсэн байх ёстой. Тиймээс тэр нөхцөл боломжийг бүрдүүлэх,
гадаадаас туршлага судлах боломжийг нээх чиглэлээр нилээдгүй ажлыг
хийсэн. Тодорхой жишээ дурдвал, Олон Улсын хуульчдын холбооны
Хүний эрхийн хүрээлэн, Хуульчдын холбоодын асуудал хариуцсан
хороотой хамтран тодорхой асуудлаар арга хэмжээ зохион байгуулахаар
тохиролцсон. Мөн Монголын Хуульчдын холбоо Азийн хуульчдын
холбоонд саналын эрхтэй тэргүүлэх гишүүнээр элсэн орж, Монголын
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
40
хуульчдын санал, дуу хоолойг Ази-номхон далайн бүсийн түвшинд
гаргах, Монголын хуульчдын эрх ашгийг хамгаалахад бүс нутгийн
дэмжлэг туслалцааг авах зэрэг боломжууд нээгдсэн. Түүнчлэн БНХАУ-
ын Засаг захиргааны тусгай нэгж Хонг Конгийн Хуульчдын нийгэмлэгтэй
хамтран хоёр улсын хуульчдад зориулсан харилцан туршлага
солилцох арга хэмжээг 2019 онд зохион байгуулахаар тохирсон байгаа.
Мөн Буриадын Улсын их сургуулийн Хуулийн сургуультай хамтран
ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан
«Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал» олон
улсын хуралд Буриадын их сургуулийн хуульч эрдэмтэн, судлаачдыг
урьж оролцууллаа. Хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог
сайжруулах, бэхжүүлэх зорилгоор Азийн сантай 40-50 сая орчим
төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Үүнээс гадна Нээлттэй
нийгэм форумтай хамтарч сургалтын аргачлал, арга зүйг шинэчлэх
чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болсон. Мөн Ханнс Зайделийн сантай
хамтарч Монголын хуульчдыг сургах, Герман улсад туршлага судлах
арга хэмжээнд хуульчдыг хамруулах ажлуудыг ярилцаж тохироод байна.
2019 онд Азийн хуульчдын холбоотой хамтран Монгол Улсад олон улсын
хурал зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хурлыг ямар сэдвийн
хүрээнд явуулах вэ гэдгийг хуульчдаасаа санал авч тодорхойлно. Аль
болох Монголын хуульчдад тулгамдсан, хэрэгцээтэй гэсэн асуудлаар
сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх сонирхол байна. Цаашдаа гадаад
харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж өргөжүүлэхээр төлөвлөж
байна.
-Монголын Хуульчдын холбооны хувьд хуульчийн мэргэжлийн
шалгалтыг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Хуульчийн шалгалт
нь цахим хэлбэрээр явагддаг гэдгээрээ онцлог байдаг. Гэхдээ
мөнгө өгөөд тэнцдэг, аргалж болдог гэх яриа тасрахгүй л байгаад
байна. Хуульчийн шалгалт хэр чанаржсан бэ, Хуульчдын холбоо
авснаараа ямар дэвшил гарсан бэ?
-Шалгалтад арын хаалгаар тэнцсэн, мөнгөөр тэнцүүлдэг гэсэн яриа
байнга л гардаг. Хуульчийн шалгалтыг Хуульчдын холбоо бие дааж
аваад гурван жилийн нүүрийг үзэж байна. Ямар ч байсан энэ гурван
жилийн хугацаанд тэр яриа эрс багассан гэж харж байгаа. Шалгалтыг
цахимаар авч, кодчилж байгаа, үнэлгээг богино хугацаанд ил, нээлттэй
болгосноор ямар нэг байдлаар шалгалтын дүнг өөрчлөх, эсхүл хууль
бус, хуурч мэхлэх аргаар шалгалтад тэнцэх боломжийг бүрэн хаасан.
Мэдээж шалгалтын тогтолцоог улам боловсронгуй болгох ажил
хийгдэнэ. Жилд нэгээс илүү удаа авдаг болох саналууд ирж байгаа.
Шалгалтын хороо холбогдох судалгаа, хэлэлцүүлгийг хийсний үндсэн
дээр шийдлийн санал гаргана.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
41
-Хуульчийн шалгалтад жилд дунджаар 1000 гаруй хүн ордог
ч 20 хүрэхгүй хувь нь тэнцэж байгаа харагддаг. Цөөн хүн тэнцээд
байгаа нь юундаа байна?
- Нэг талаараа энэ тоо юуг харуулж байна вэ гэвэл, хуульчийн
шалгалт, хуульчийн мэргэжил амаргүй даваа гэдгийг, нөгөө талаар
сургалтын чанар, тухайн шалгалт өгөгчийн хичээл зүтгэлийн чанар
чансаа харагдаж байгаа юм. Хуулийн сургуулийг төгсөөд хоёр жил
дадлага хийсний дараа энэ шалгалтад орж, тэнцсэнээр хуульчийн
мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг олж авч байгаа. Үнэхээр сайн
сураад дадлага, бэлтгэлээ сайн хангасан бол үр дүн нь сайн л гарна.
Тэгж чадаагүй хүн бол тааруу л оноо авна. Тэгэхээр шалгалтын үр дүн
бодит байдлыг л харуулж байна.
-Одоогийн нөхцөлд бол хуульчдын нэр хүнд тийм ч өндөр
байж чадахгүй байна л даа. Шалтгаан нь юунд байна?
-Бодит байдлыг аваад үзье л дээ. Ганц нэг хуульчийн хөрөнгө
орлогын мэдүүлэг, нэр холбогдсон хэрэг, зээлийн асуудал гарсан. Гэтэл
энэ асуудлыг 100 мянган хүн олон нийтийн сүлжээгээр бие биендээ
дамжуулсаныг, эсвэл ганц нэг их хурлын гишүүн, өндөр албан тушаалтан
бүгдэд нь хамааруулж хэлснийг “нээрээ тийм юм байна” гэдэг давлагаа
явчихлаа л даа. Ийм зохиомол давлагаа нийт хуульчдын нэр хүндэд
сөргөөр нөлөөлж байна. Үнэхээр хэн нэгэн хуульч ёс зүйн алдаа гаргасан,
гэмт хэрэг үйлдсэн, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, ашиг
сонирхлын зөрчил гаргасан талаар мэдээ байвал шалгадаг байгууллагад
нь гомдол гаргаад шалгуулах хэрэгтэй. Тогтоогдсон тохиолдолд ажил,
албанаас нь чөлөөлөх, хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгох,
эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт бий. Гэхдээ нөгөө
талдаа хуульч гэхээр ганц бие, цалингаас өөр орлогогүй байх ёстой юм
шиг хандаж болохгүй. Адилхан хүн учир гэр бүлтэй, үр хүүхэдтэй болно.
Гэр бүлийн хүн нь, үр хүүхдүүд нь бизнес эрхэлж болно. Эсвэл тухайн
ажил албанд томилогдохоосоо өмнө бизнес эрхэлж хөрөнгийн эх үүсвэр
бий болгосон гээд зөндөө л зүйл байж болохыг бодолцох нь зүйтэй.
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөлтэй холбоотой маргаан хуульчдын дунд өрнөж
байна. Ер нь шинэчлэх хэрэгцээ шаардлага нь юу байна?
-Энэ асуудал Өмгөөллийн хуультай холбоотой үүссэн л дээ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад 5 жил болж байна.
Засаж залруулах, сайжруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа.
Үүнийг засаж, залруулж, илүү боловсронгуй болгоод цааш явна уу гэхээс
хуулийг хүчингүй болгоод Хуульчдын холбоог татан буулгана гэвэл
маш том ухралт болно. Бид өнгөрсөн хугацаанд зөндөө ухралт хийсэн.
Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, ХЗДХЯ-ны бүтцэд байсан
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Зөвлөлийн Ажлын алба, Хүний
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
42
эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн Ажлын алба, Гэр бүл, бэлгийн
хүчирхийллийн хохирогчид нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв, Тахарын
алба зэргийг татан буулгасан. Эдгээр байгууллага нь бүгд нийгмийн
хэрэгцээ шаардлагыг хангасан зөв бүтэц байсан.
Зарим нэгэн хуульч, өмгөөлөгч, прокурор, шүүгч “нэг дээвэр дор
ороод хараат бус байдал алдагдлаа, холбоонд татвар төлж байгаа,
бусад хуульчидтай хамт сургалтанд сууж байгаа нь хараат бус, бие
даасан байдалд нөлөөлж байна” гэж ярьдаг л даа. Ер нь аливаа ажил
алба эрхэлж байгаа хуульчийн хувьд хамгийн түрүүнд өөрөө өөрөөсөө
хараат бус байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө шунал тачаал, сэтгэл
хөдлөл, өөрийнхөө ойр дотны хүмүүсээс хараат бус байх ёстой. Хараат
бус гэдэгт бүх зүйлийг хамруулж ойлгох нь өрөөсгөл юм. Үндсэндээ
шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, яам, тамгын газрын хуулийн
мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын хуулийн
зөвлөхийг хэн гэж хардаг вэ гэхээр хуульч л гэж хардаг. Хуульчийг
юу тодорхойлдог вэ гэхээр, хүний эрхийг дээдэлдэг, өндөр мэдлэг,
ёс зүй, хариуцлагатай, шударга зан чанар. Тэгэхээр шүүгч, прокурор,
өмгөөлөгч, бусад хуульчийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, хариуцлага нь
хуульчдын нийтлэг эрх ашигтай салшгүй холбоотой. Тиймээс хуульч бүр
ямар ажил алба эрхэлж байгаагаас үл хамаараад ирээдүйн хуульчид,
ямар байх вэ гэдэгт санаа бодлоо хуваалцах, хуульчдын мэдлэг, ур
чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, аль нэгнийх нь эрх ашиг зөрчигдсөн
тохиолдолд дуу хоолойгоо нэгтгэж нэгнийхээ төлөө дуугарах, хууль зүйн
шинжлэх ухаан, салбарын эрх зүй хэрхэн хөгжих вэ гэдэгт хувь нэмрээ
оруулах ёстой. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь бидэнд энэ
бүх боломжийг олгосон.
-Өмгөөллийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн
газрын хуралдаанаар дэмжигдээд байгаа. Энэ төсөлтэй холбоотой
ямар байр суурьтай байгаа вэ?
-Би үүнийг жаахан үл ойлголцол гэж харж байгаа. Өмгөөлөгчийн
эрх зүйн байдлыг дээшлүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаа.
Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн
орчныг сайжруулах шаардлага бий. Хуульчдын холбоо энэ асуудлаар
хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж,
дүгнэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Өмгөөллийн
тухай хуулийн төсөлд байгууллагын хуультай болох зохицуулалт орсон.
Тэгэхээр байгууллагын бие даасан хуулийн хэрэгцээ, шаардлага байна
уу, үгүй гэдэг асуудал гарч ирж байна. Тусгайлсан байгууллагын хууль
баталж, шинэ бүтэц дахин бий болгоод өмгөөлөгчдөд давхар санхүүгийн
болон захиргааны ачаалал бий болгох нь үр дүнтэй гэж харахгүй байна.
Зарим өмгөөлөгч “Монголын Өмгөөлөгчдийн холбоо хуульгүй болсноор
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
43
өмгөөлөгчдийн чанар, чансаа муудсан, нэр хүнд унасан” гэж ойлгоод
байх шиг байгаа юм. Нэг жишээ хэлэхэд, сая 10 сард Олон улсын
хуульчдын холбооны 2018 оны шилдэг про боно хуульчийн шагналыг
анх удаа монгол хуульч, өмгөөлөгч эмэгтэй хүүхдийн эрхийг хамгаалах
чиглэлээр Засгийн газрын шийдвэрийг шүүхээр хүчингүй болгуулж
чадсаныхаа төлөө авлаа. Мөн анх удаа залуу хуульч, өмгөөлөгч Олон
улсын хуульчдын холбооны тэтгэлгийн уралдаанд татварын эрх зүйн
чиглэлээр бүтээл бичиж шалгарсан. Үүнд Өмгөөлөгчдийн холбоо
байгууллагын хуультай байсан эс байсан нь нөлөөлсөн гэж бодож
байна уу. Үүнээс гадна маш олон өмгөөлөгч хэрэг маргаанаа амжилттай
шийдүүлж байна. Өмгөөлөгчийн ажил бол байнга сайн, муу хэл амыг
дагуулж байдаг. Төлбөртэй өмгөөллийн үйлчилгээний онцлог нь ажил
үйлчилгээ, үнэ хөлсөө тохирдог, түүнийгээ дагаад “нөгөө талаас мөнгө
авчихлаа, илүү мөнгө өгсөнд нь үйлчиллээ, хөлсөндөө таарсан үйлчилгээ
үзүүлсэнгүй эсвэл хөлсөө авчихаад алга болчихлоо” гэх асуудал байнга
л яригддаг. Энэ асуудал Өмгөөлөгчдийн холбоо байгууллагын хуультай
больсноор шийдэгдэхгүй. Шүүх, прокурор, нотариатын байгууллагууд
хуультай байдаг нь төрийн онцгой чиг үүрэг хэрэгжүүлдэгтэй
холбоотой учир эдгээртэй барьцах ч хэрэггүй. Өнөөдрийн байдлаар
Өмгөөлөгчдийн холбоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа.
Хуульчдын холбоотойгоо хамтраад сургалт, хурал, хэлэлцүүлэг зохион
байгуулж байна. Өмгөөлөгчдийн холбоог хэн ч татан буулгаагүй, одоо
ч гэсэн гишүүд нь сайн дураараа нэгдээд, жаргал зовлонгоо яриад явж
байна. Тэгэхээр энэ байгууллагын дотоод зохион байгуулалт, бүтцийг
хуулиар зохицуулж, байгууллагын хуультай болсноороо өмгөөлөгчдийн
эрх зүйн баталгаа бүрэн хангагдаж, үйл ажиллагаа нь чанаржина
гэдэг өрөөсгөл ойлголт. Харин эсрэгээрээ хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны аль шатанд, аль ажиллагаанд өмгөөлөгчид ямар баталгаа,
эрх зүйн хамгаалалт хэрэгтэй байгаа, аль хуулийн аль заалт нь хүний
эрх зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байгааг судалж нийт хуульчдынхаа
дэмжлэгтэйгээр өөрчлөх, зөв жишиг тогтоолгохын төлөө ажиллавал
өмгөөлөгчийн эрх зүйн байдал сайжирна гэж харж байна.
-“Хуульчийн гэрчилгээтэй хүн хүссэн үедээ шүүхэд төлөөлөх
эрх нээлгээд байгаа нь өмгөөлөгчдийн нэр хүндийг унагааж байна”
гэх шүүмжлэл байна л даа. Тухайлбал, Цагдаад ажиллаж байгаад
ажлаасаа гараад шууд л өмгөөлөгч болж, алдаа дутагдал гаргаад
өмгөөлөгчдийн нэр хүндийг унагааж байна гэх?
- Бид ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж болохгүй.
Энэ асуудал ганц өмгөөлөгчийн хувьд гараад байгаа хэрэг биш л дээ.
Бусад ажил албаны хувьд мөн адил тохиолддог л зүйл. Тухайн ажлын
туршлага, ойлголтгүйгээс ажилдаа алдаа дутагдал гаргаж хуульчийн
нэр хүнд унах асуудал үүсдэг. Тиймээс ажил дээр гарч туршлага
хуримтлуулдаг байдлыг тухайн ажил албанд очихоос өмнө нь тодорхой
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
44
урт хугацааны чиглүүлэх сургалтад хамруулах замаар шийдвэрлэх
боломжтой гэж харж байгаа. Холбооны зүгээс ийм чиглүүлэх сургалтыг
2019 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Жишээ нь өмгөөлөгчөөр
ажиллах гэж байгаа хуульч шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэхээсээ өмнө
заавал өмгөөлөгчөөр ажиллах чиглүүлэх сургалтад хамрагдсан байх
шаардлагатай болно, эсвэл прокуророор ажиллах гэж байгаа хуульч
заавал прокурорын чиглүүлэх сургалтад хамрагдсан байхыг шаардах
гэх мэт. Ер нь цаашид бид хамгийн шилдэг, туршлага, мэдлэг, ур чадвар,
ёс зүйтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хуульчийг аливаа ажил албанд
томилохгүй бол хуульчид, хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл
буурна. Түрүүн хэлсэнчлэн засаж сайжруулах асуудлын нэг нь энэ.
-ӨмгөөллийнтухайхуульбатлагдчихвалХуульчдынхолбооны
чиг үүрэг хумигдах уу?
-Хуульчдын холбоонд хуулиар хариуцуулсан хэд хэдэн чиг
үүрэг бий. Хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтлөх, хариуцлагын
нэгдсэн стандартыг тогтоох, хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах,
хуульчийн шалгалт, хуульчдын үргэлжилсэн болон давтан сургалт
зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн дүрэм боловсруулж батлах,
мэргэжлийн хариуцлага тооцох, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг
дэмжих, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах
гээд. Эдгээр чиг үүргийг хуульчдаас өөр мэргэжилтэн, Холбооноос өөр
мэргэжлийн байгууллага хэрэгжүүлэх боломжгүй.
-Хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг одоо шийдэж
байгаагаар бол шүүгчийнхийг Шүүхийн мэргэшлийн хороо,
Прокурорынхыг Прокурорын ерөнхий газар, өмгөөлөгч, бусад
хуульчдынхыг Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын
хороо шийдээд байх шиг байна. Ер нь хуульчийн мэргэжлийн
хариуцлагын асуудлыг нэг газар нэгдсэн байдлаар шийдвэрлэх
боломж бий юу?
-Анхны хуулийн үзэл баримтлалаар Хуульчдын холбооны чиг
үүрэгт нэгдсэн хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал багтаж
байсан юм билээ. Шүүгч ч бай, прокурор ч бай, өмгөөлөгч ч бай цаана
нь хуульч гэдэг мэргэжил яригдаж байгаа учраас тэр. Өөрөөр хэлбэл,
шүүгч, прокурор, өмгөөлөгч гэхээсээ илүүтэй хуульчид л гэж хардаг.
Тэгэхээр хүссэн хүсээгүй хуульч, хуульчийн мэргэжлийн хариуцлага, ёс
зүйн асуудал яригдана. Нийгэмд төдийгүй хуульчдын дунд нэг хардлага
байдаг. “Шүүгч шүүгчээ хамгаална, прокурор прокуророо, өмгөөлөгч,
өмгөөлөгчөө хамгаална” гэдэг. Үүнээс гадна хариуцлагын асуудал тухайн
харьяалагддаг байгууллагын дэргэд байхаар удирдлагаас хамааралтай
болох эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн ёс зүй, хариуцлагын асуудлыг
хөндлөнгийн байгууллага буюу ажил олгогчоос үл хамаарах Хуульчдын
мэргэжлийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зөв хувилбар юм.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
45
Ингэснээр иргэдийн хардалт ч алга болно. Дээрээс нь ажил алба эрхэлж
байгаахуульчудирдлагыннөлөөнөөсангидайдасгүйболно.Мэдээжодоо
байгаа бүтцээ сайжруулж, өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоогийн
байдлаар орон тооны бус 30 гишүүнтэй Мэргэжлийн хариуцлагын
хороо үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 18 шүүгч, 6 прокурор,
6 өмгөөлөгч юм. Энэ бүтцийн бүрэлдэхүүнд шүүгчид олонх нь бөгөөд
үндсэн ажлын хажуугаар хорооны ажлыг хийж байгаа болохоор ашиг
сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бий. Тэгэхээр бүтцийн хувьд хорооны
гишүүдийн тоог багасгаад бусад төлөөллийг иргэний төлөөлөлтэй тэнцүү
тоогоор орон тооны гишүүдтэй болгох хувилбар нь оновчтой харагдаад
байгаа юм. Тиймээс хуульчдын мэргэжлийн хариуцлагын асуудлыг
Хуульчдын холбоо хариуцаад цааш нь улам бэхжүүлээд, боловсронгуй
болгоод явах нь зүйтэй гэж харж байгаа.
-Хуульчдын холбооны цаашдын зорилго, хөгжлийн чиг
хандлагыг хэрхэн харж байна вэ?
-2019 онд хуульчид бид стратеги төлөвлөгөөтэй болно. Түүнчлэн
шинжлэх ухаан, технологийн хөгжлийг нэвтрүүлэх замаар хуульчдынхаа
мэдлэг, чадвар, туршлага, мэргэжлийн үйл ажиллагааны чанар
хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Хууль зүйн
салбарт технологийн ашигтай шийдлүүд ихээр нэвтэрч цахим эрин
үе хэдийнээ эхэлчихсэн. Жишээ нь хууль зүйн анхан шатны зөвлөгөө,
бичиг баримтын боловсруулалтыг хиймэл оюун ухаан хийж байна. Хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагаанд блокчейн технологийг туршиж байна.
Хавтаст хэргийн материал бүрдүүлэхэд блокчейн технологид суурилсан
дата бий болгож байна. Нотлох баримт алга болох, нотлох баримтыг
солих асуудал зөндөө яригддаг. Тэгвэл энэ найдвартай, баталгаатай
блокчейн технологийн тусламжтайгаар нэг оруулсан мэдээлэл хэд
хэдэн газар хадгалагдаж өөрчлөх боломжгүй болсноор нотлох баримт
солих, өөрчлөх зэрэг хууль бус ажиллагаа хийх боломжгүй болно.
Мөн ухаалаг гэрээ, хил дамнасан үүргийн гүйцэтгэл, онлайн маргаан
шийдвэрлэлт гэх мэт шинэ зүйл нэвтэрч байна. Монголын хуульчид
гадны туршлагатай танилцах, хилийн чанадад юу болж байгааг харж
өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, боломжтойг нь нэвтрүүлээд
явах хэрэгцээ шаардлага байна.
-Баярлалаа, танд амжилт хүсье!
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
46
Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ
ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ
2018.04.16
Сүүлийн үед Монголын хуульчдын холбоог тойрсон элдэв асуудал
чих дэлсэж, савнаасаа халин нийгэмд эргэлзээ төрүүлж эхэллээ.
Тодруулбал, 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль
батлагдаж, Монголын Хуульчдын холбоог байгуулснаар шүүгч, прокурор,
өмгөөлөгч, хуулийн зөвлөхүүд нэг дээвэр дор орсон юм. Хуульчид нэг
дээвэр дор өөрийн удирдлага, хяналт, зохицуулалтын байгууллагатай,
асуудлаа хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж чаддаг болсон. Гэвч
энэхүү том дээвэр дороос өмгөөлөгчид, шүүгчдийг холбооноосоо өрх
тусгаарлаж гарахаар болсон гэх яриа гадуур тархаад удав. Тэгвэл
хуульчид холбооноосоо гарах нь хэнд ашигтай юм бэ, гарах шалтгаан
нь юу юм, өмгөөлөгчид үнэхээр тусдаа хуультай болж, холбоо байгуулах
гэж байгаа нь үнэн үү гэсэн асуудлуудаар өмгөөлөгч Л.Нинжбаттай
ярилцлаа.
-Хуульчдын холбооноос өмгөөлөгчид өрх тусгаарлаж тусдаа
гарах нь хэнд ашигтай юм бэ?
-Шууд гарна гэж ойлгож болохгүй. Өмгөөллийн тухай хуулийг
санаачлаад явж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа ажил гэж
харж байгаа. Энэ хууль батлагдсанаар Монголын хуульчдын холбоонд
гишүүнчлэлтэй хуульчид шууд гарчихгүй. Харин давхар гишүүнчлэлтэй
явах асуудал бий. Өөрөөр хэлбэл, МХХ-ны гишүүн, Монголын
Өмгөөлөгчдийн холбооны гишүүн ч байна гэсэн үг. Хоёр төрийн бус
байгууллагад хамааралтай болно. Ер нь бол дээрх хууль батлагдаад,
өрх тусгаарлалаа гэхэд өмгөөлөгч бидэнд ашигтай хувилбар харагдахгүй
байгаа. Харин үүнийг санаачлаад явж байгаа хүмүүст тодорхой ашиг
сонирхол байгаа болов уу.
-Тэгэхээр татварын асуудлаас эхлээд л гишүүдэд дарамт болж
эхлэх үү?
-Тийм. Давхар гишүүнчлэлийн хураамж төлөгдөнө гэсэн үг. Хувь
хүний зүгээс харвал надад нэг татварын дарамт нэмэгдэнэ. Уг нь
Монголын Хуульчдын холбоо 5500 гаруй хуульчтай. Гишүүдийнхээ эрх
ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, хуульчдыг сонгон шалгаруулж,
зөвшөөрөл олгодог нэгдсэн том байгууллага шүү дээ. Хуучин бол Хууль
зүйн яаманд харьяалагддаг байсан. Харин 2012 онд төр өөрийнхөө
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
47
чиг үүрэг, ачаагаа хөнгөлж төрийн бус байгууллагад шилжүүлж болдог
хамгийн том зарчмын шийдлийг манай холбоо бий болгосон. Үйл
ажиллагаа нь олон улсын жишгээр явж байгаа. Зөв явж байгаа үйл
ажиллагаа, төслийг дундаас нь ингэж зогсоож, хувааж, тараах хэлбэрээр
бусниулах нь буруу гэж харж байгаа.
-Гишүүд татвар гэж хэчнээн төгрөг холбоондоо төлдөг вэ.
Татварын мөнгийг юунд зарцуулдаг вэ. Та нарт тайлангаа тавьдаг
уу?
-Хуульчдын холбооны гишүүн сард 20 мянга гэхээр жилд 240
мянган төгрөгний татвар төлдөг. Энэ мөнгө Холбоонд төвлөрдөг. Миний
ойлгосноор Холбоо мөнгөө хуримтлуулж өөрийн гэсэн байртай болох
гэж байгаа гэсэн. Холбооны санхүүгийн зарцуулалтын зориулалтыг
хууль, дүрэм, журмаар зохицуулсан байдаг. Голдуу хуульчдын мэдлэг
мэргэжлийг дээшлүүлэх сургалт, форум, их хурлын зохион байгуулалтын
зардал, Холбооны ажилчдын цалин, байрны түрээс зэрэгт зарцуулагддаг
байх.
-Шүүгчид бас гарах гээд байгаа гэсэн шум байсан. Үнэн үү?
-Зарим нэг хүмүүсээс тийм яриа гарсан сураг байсан. Холбоонд
гишүүнчлэлтэй байх нь шүүгчдийн хараат бус байдалд нөлөөлж байна
гэсэн бололтой юм билээ. Яг яаж нөлөөлөөд байгаа талаар жишээ
баримт хараахан яригдаагүй байдаг. Хэрвээ Өмгөөллийн тухай хууль
батлагдаад өмгөөлөгчид гараад явбал, дараа нь шүүгчид, прокурорууд
нь дагаад гараад явчихна. Тэгээд л үндсэндээ Монголын хуульчдын
холбоо тарах байх гэж би бодож байгаа.
-Өмгөөллийн тухай хуулийг шинээр баталж гаргахаар Ажлын
хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэсэн. Тэр хуулийн төслийг
олж харсан уу?
-Хууль зүйн яаманд Ажлын хэсэг байгуулагдсан гэж сонссон.
Төсөлтэй хальт танилцсан. Хуулиар хэн нэгэн нь өөртөө эрх мэдлийг
олж авдаг. Тухайлбал, хуульчдад өмгөөлөгчөөр ажиллах эсэх зөвшөөрөл
олгохын тулд шалгалт авна, дүгнэлт гаргана гэдэг чинь өөртөө тэрхүү
эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн л санаа. Одоогийн Хуульчийн эрх зүйн
байдлын тухай хуульд зохих шалгалт шүүлгийг нь өгөөд өмгөөллийн
эрхээ авах зохицуулалтууд нь байгаа. Хуульчдын холбоо эрх зүйч
нараас шалгалт аваад тэнцсэн этгээдэд хуульч гэсэн гэрчилгээ өгдөг.
Ийм байхад Өмгөөллийн тухай хуульд яг адилхан чиг үүрэг харагдаад
байгаа. Хоёрдугаарт, татвар хураамжийн асуудал. Би Холбоондоо татвар
төлдөг байсан бол Өмгөөллийн холбоонд бас төлөх болно. Яахаараа
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
48
би хоёр Холбоонд татвар төлөх ёстой гэж. Эцэст нь, өмгөөлөгчдөд
хариуцлага тооцох асуудлыг хийсэн нь бас л хуулийн давхардалт юм.
Угаасаа Монголын хуульчдын холбоонд Мэргэжлийн хариуцлагын хороо
гээд хуульчдад хариуцлага тооцдог бүтэц бий.
АнхХуульчдынхолбоогбайгуулахболсонголсанааньтөрөөрийнхөө
чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлээд, олон улсын Барын
холбооны хэлбэрээр хуульчид нэгэн дээвэр дор орсон. Энэ холбоог
байгуулахын тулд багц хуулиуд батлагдан гарсны нэг нь Хуульчийн эрх
зүйн байдлын тухай хууль. Энэ хуулийнхаа дүрэм журмаар явж ирсэн.
Энэ бүх өөрчлөлт, зохион байгуулалт чинь бүгд мөнгөөр хийгдэнэ. Ард
түмний, төсвийн багагүй хөрөнгө зарцуулагдсан байх. Үндсэндээ бол
төр өөрийнхөө ачааг ТББ-д үүрүүлээд маш зөв хувилбараар явж байгаа.
Үүнийг бүр сайжруулж төгс болгохын оронд бяцхан амбицанд хөтлөгдөж
буцаагаад нурааж эвдэж сүйтгэж болохгүй.
-Ер нь Өмгөөллийн тухай бие даасан хуультай байх
шаардлагатай юу?
-Ний нуугүй хэлэхэд, одоогоор ийм хууль байх шаардлага байхгүй
байгаа юм.
-Хэрвээ энэ хууль батлагдвал холбооны чиг үүрэг адилхан,
хуулийн давхардалт их болно хэмээн хуульчид харж байгаа юм
билээ?
-Хуулийн давхардалт бий болно. Уг нь хуульчид нэг дээвэр дор
байх нь ашигтай. Наад зах нь эрх ашгаа хамгаалуулахад нь хэрэгтэй.
Жишээ нь, одоо нийгмээрээ шүүх рүү, шүүгчид рүү дайрч давшилж
эхэллээ. Тэдний эрх ашгийг мэргэжлийн энэ том Холбоо нь хамгаалах
ёстой. Прокурорууд босоо удирдлагатай учраас тэдний эрх ашгийг ч
хамгаалахад мэргэжлийн холбооны үүрэг чухал юм. Хэрвээ хуульчдын
нэгдэл ингээд жижгэрээд явчихвал тэднийг хэн ч тоохгүй, эрх ашгаа
хамгаалж чадахгүйд хүрнэ.
-Нэг тогоонд байгаа хуульчид хоорондоо хэр уялдаа холбоотой
ажилладаг вэ?
-Хуульчдын холбоонд чиг үүргийн хороод, сайн дурын хороод гэсэн
дотоод бүтэц гэж бий. Жишээ нь, Иргэний эрх зүйн хороо, Захиргааны
хэргийн эрх зүйн хороо гэж бий. Энэ хороод дотор шүүгч, өмгөөлөгч,
бусад хуульчид нэгдэж хууль тогтоомжийг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх
талаар онол-практикийн санал, бодлоо хуваалцдаг. Энэ бол том ололт,
дэвшил гэж би боддог.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
49
-2000 гаруй өмгөөлөгчөөс санал авсан уу. Дэмжиж байгаа нь
хэр бол, эсэргүүцэж байгаа нь хэр вэ?
-Өмгөөлөгчдийг хүсээгүй байгаа зүйлийг хүчээр хийлгэх гээд байх
шиг байна. Энэ хуулийг батлуулах нь зөв үү, буруу юу гэдгээр санал
аваагүй. Үнэндээ хуулийн төсөл болон өрх тусгаарлаж тусдаа гарах
асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа олон хуульч бий. Бид нарын
асуудлыг зохицуулах гэж байгаа юм бол эхлээд бид нараас санал
авах хэрэгтэй биз дээ. Эхлээд өмгөөлөгчдөөсөө асуухын оронд хамаг
юмаа бэлэн болгоод цаанаа улс төрийн тохироо хийсэн явж байх шиг
харагдаад байгаа. Миний бодлоор эхлээд бүх өмгөөлөгчдөөсөө, эсвэл
бүх хуульчдаас “Өмгөөллийн тухай хууль хэрэгтэй юу?” гэж санал
асуулга хэлбэрээр асуух хэрэгтэй.
-Өмгөөлөгчдийн хариуцлагын асуудал их яригддаг. Тухайлбал,
шүүх хуралдаа суудаггүй, өмгөөллийн хөлс аваад алга болдог гэх
мэт асуудлууд их гардаг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Уулын мод урттай богинотой. Хуульчид дотор асуудал гаргасан
хүмүүс мэр сэр байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ мэргэжлийн хариуцлагын
хороо гэж бүтэц байна, Хуульчийн ёс зүйн дүрэм гэж зүйл байна. Энэ
дүрэм журмынхаа хүрээнд хариуцлага тооцох боломж байдаг, тооцдог.
Өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд хэн гомдох вэ гэхээр үйлчлүүлэгч
гомдоно. Гаргах ч эрхтэй. Энэ нэг их тийм хурцадсан асуудал гэж би
боддоггүй. Харин ч хуульчид чинь тангараг өргөдөг, олон шатлалтай
шалгалт өгч байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ
олж авдаг тул нэг их хүн хохироогоод яваад байдаг нь цөөн байдаг.
О.Сайханцэцэг
Эх сурвалж: olloo.mn
-----оОо-----
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
50
ХУУЛЬЧИД: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАХГҮЙ
БАЙЛАА ГЭЭД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХГҮЙ
2019.01.29
Улстөрийнбужигнаантайэнэцагүедхэдхэдэнхуульшинээрбатлах,
нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж буй. Үүний нэг нь Өмгөөллийн
тухай хуулийг батлаж, цаашлаад Хуульчийн эрх зүйн байдлын тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуулийн салбарт шинэчлэл
нэртэй “бантан” хутгахаар зэхэж байна гэдгийг салбарынхан онцолж
байна. Тэгвэл энэ тал дээр шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч нар
ямар байр суурьтай байгааг сонирхсон юм. Ингээд тэдний байр суурийг
нэгтгэн хүргэе.
Өмгөөлөгч: О.Алтангэрэл: Өмгөөллийн тухай хууль гэхээс
илүүтэй процессийн хуулиудад өөрчлөлт хийх хэрэгтэй.
-Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуульд өмгөөлөгчийн
эрх зүйн байдлыг хэр хангалттай түвшинд тусгаж өгсөн бэ. Энэ
хуулиараа цааш явах боломж хэр байгаа гэж та үзэж байна вэ?
-Яг үнэндээ Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй танилцаж үзээгүй.
Гэхдээ Өмгөөллийн тухай хууль гэхээс илүүтэй процессийн хуулиудад
өөрчлөлт хийх хэрэгтэй. Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуульд гэсэн үг. Энэ зүгээс нь харвал бодит байдалд илүү наалдах
болов уу. Хэрвээ үнэхээр эрх зүйн байдал илүү дээрдвэл сайн. Гэхдээ
процессийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь үүнээс илүү чухал.
-Процессийн хуулиудад ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж
та үзэж байна вэ?
-Өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоорондын нууцыг хадгалах. Мөн
өмгөөлөгчийн бие даасан хараат бус байдалтай холбоотой заалтууд
байна. Үүнийг процессийн хуулиар зохицуулах ёстой.
Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаяр: ХУУЛИЙН
САЛБАР ОНЦЛОГОТОЙ САЛБАР
-Таван жилийн өмнө батлагдсан хууль өмгөөлөгчийн эрх зүйн
байдлыг хэр сайжруулсан бол. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Одоо байгаа өмгөөлөгчийн тухай хуулийг батлуулах гээд байгаа
батлуулах ажлын хэсгийн хувьд уг харилцааг бүрэн төгсгөж өгөөгүй гэж
үздэг юм шиг байна лээ. Хуульчийн эрх зүйн тухай хуульд бол минийхээр
бол Хуульчийн эрх зүйн тухай байдлын хууль хангалттай өмгөөлөгчийн
эрх зүйн байдлыг хангалттай тусгаж өгсөн. Харин шүүгч, прокуроруудын
эрх зүйн байдал эргэлзээтэй. Учир нь тус тусад хууль батлаж өгөхдөө
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
51
нарийн тодорхой зохицуулалт хийж өгөөгүй, дээр нь хуулийн давхцал
үүсгэх эрсдэл байсан. Тиймээс тодорхой зохицуулалт хийж өгөөгүй.
Хуульчийн эрх зүйн тухай байдлын хуульд өмгөөлөгчийн эрх зүйн
байдлыг хангалттай тусгасан. Хэрвээ шүүгч, прокурор шиг болгох гээгүй
л юм бол ямар хэрэгтэй юм бэ. Эрх ашгийн сонирхол явагдаж байна гэж
харсан.
-Та дээд шүүхийн шүүгч. Хүний эрхийн комиссын дарга
өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байна гэж хэлсэн. Та үүнийг юу гэж
харж байна вэ. Шүүхийн практикаас харахад үүнтэй санал нэгдэх
үү?
-Хуулийн салбар их онцлогтой. Магадгүй дагнасан хууль гарвал
илүү сайн нарийвчилсан зохицуулалттай болох байх. Хуульчийн эрх
зүйн байдлын тухай хуулийн 80 хувь нь өмгөөллийн тухай зохицуулалт.
Дагнасан хуультай болбол сайн л биз. Өмгөөллийн тухай хууль
батлагдахгүй байлаа гээд эрх зүйн орчин дутагдаж, хүний эрх зөрчигдсөн
зүйл байхгүй.
-ХУУЛЬЧ Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛӨГЧ ӨМГӨӨЛӨГЧӨӨ ШАЛГАНА
ГЭЖ ХАА Ч БАЙХГҮЙ
-Өмгөөллийн тухай хуулийн төслийг батлах эсэх асуудал ид
яригдаж байна. Хуулийн төсөл дэмжигдвэл өмгөөлөгчдийн эрх
зүйн байдал дээрдэнэ гэж та харж байна уу?
-Миний хувьд энэ хуулийн шинэ төслийг дэмжихгүй байгаа. Учир
нь маш жижиг эрх ашгийн төлөөх санаархал. Уг нь Хуульчийн эрх зүйн
байдлын тухай хууль батлагдаад таван жил болж байна. Мөн Хуульчдын
холбоо байгуулагдаад таван жил боллоо. Энэ үйл ажиллагаа цаашид
төгөлдөржиж, боловсронгуй болох замыг нь хааж, эрх мэдлийг нь булаах
гэсэн, хуульчдын таван төгрөгийн хураамжийн төлөө шунаж ийм төсөл
хийж яваа хэсэг бүлэг хүн бий. Миний хамгийн их гайхаж байгаа зүйл нь
Монголд 2500 орчим өмгөөлөгч бий. Энэ хуулийн төсөл өмгөөлөгч нарт
хэрэгтэй юу гэдгийг өмгөөлөгч нараас нэг ч удаа асуугаагүй.
Санал хураагаагүй хэрнээ хэт лобидож байна. Монголын
Өмгөөлөгчдийн холбоо Монголын хуульчдын үйл ажиллагааны дотор
ороод “Энэ хуулийн төсөлд дэмжмээр санаа бий” гээд зохицуулалтаа
холбооны хүрээнд хийж болмоор. Хэрвээ энэ хууль батлагдах юм бол
өмгөөлөгч, шүүгч, прокурорууд хуульчдын холбооноос гарахаас өөр
замгүй болно. Ингэхээр үндсэндээ Монголын хуульчдын холбоо 3-4
жилийн дотор тарна хэмээн би хувьдаа харж байна. Хуульчдын холбоонд
хуульчдын хураамж гээд жилд тэрбум төгрөг цуглардаг. Яг үнэндээ
үүний 300-400 сая төгрөгийг нь авах гэсэн хүмүүс шүү дээ. Дээр нь
өмгөөлөгчид өмгөөлөл хийх зөвшөөрлийн эрхийг нь авна. Өмгөөлөгчид
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
52
хариуцлага тооцдог эрхийг нь авна. Ийм л юм байгаа юм.
-Цагдаа цагдаагаа шалгахгүй гэдэг шиг өмгөөлөгчид
өмгөөлөгчөө шалгадаг, хянадаг тогтолцоо байж болохгүй гэж үү?
-Тэгэлгүй яах вэ. Ийм балай юм байж болохгүй шүү дээ, угаасаа.
-Хүний эрхийн комиссын дарга нь өмгөөлүүлэх эрх зөрчигдөж
байна гээд хэлсэн. Таны хувьд үүнийг юу гэж бодож байна. Үнэхээр
өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байна уу?
-Тийм юм байхгүй. Ямар агуулгаар хэлснийг нь би ойлгоогүй.
Монголд өмгөөлүүлэх эрх нээлттэй байгаа. Харин ч маш өргөн хүрээтэй
зааж өгсөн. Үүний заримыг нь хумих шаардлага бий. Хуульчийн
мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг итгэмжлэлээр
өмгөөлөөд, Монголын өмгөөлөгчдын нэр хүндийг унагаагаад байгаа
үзэгдэл бий. Үүнийг хуулиар зохицуулах л хэрэгтэй.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн
доктор О.Мөнхсайхан: Манай одоогийн хууль дэлхийн тэр жишгээр
л явж байгаа
-Өмгөөллийн тухай хууль батлах нь нийгэмд ямар ашиг тустай
юм бэ. Энэ асуудал хуулийн салбарынхны дунд халуун сэдвийн
нэг болоод байна. Та багш хүнийхээ хувьд яг гэж дүгнэж байна вэ?
-Өмгөөлөгчдийн холбоог байгуулах агуулгатай Өмгөөллийн
хуулийн төслийг батлах шаардлага байхгүй. Өмгөөлөгчийн хараат
бус байдал, баталгаа алдагдсан учраас ийм хууль хэрэгтэй гэж зарим
хүн хэлдэг. Гэвч, Өмгөөллийн хуулийн төслийг харвал, өмгөөлөгчийн
үйлчилгээний баталгаа, нууц, өмгөөлөгчид хориглох зүйлс, түүний
хүлээх үүрэг зэрэгтэй холбоотой хэсэг нь одоогийн Хуульчийн эрх зүйн
байдлын тухай хуульд байгаатай бараг адилхан байгаа юм. Шинэ зүйл
нэмж тусгах шаардлагатай гэвэл одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явах бүрэн боломжтой.
Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад тус тусын процессын
хуулийг чанд баримталдаг учраас бусад хуульд хичнээн сайхан заалт
бичээд процессын хуульд ороогүй бол ямар ч үр дүнгүй. Өмгөөлөгчийн
хараат бус байдал, үйл ажиллагааны баталгааг хангахын тулд тусдаа
хууль байхаасаа илүүтэй процессын хуулиудад нарийвчилсан заалт
суулгах өгвөл зохино. Жишээлбэл, манай Үндсэн хуулиар хүний биед
болон орон байранд үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрлийг хөндлөнгийн,
хараат бус шүүгч өгөх ёстой байтал одоо мөрдөн шалгах ажиллагааг
удирдан чиглүүлэгч, босоо удирдлагатай прокурор уг зөвшөөрлийг
өгдөг. Ийм ажиллагаагаар хүний хувийн халдашгүй байдал руу халдах
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
53
зайлшгүй шаардлага бий эсэхийг шүүх хянаж зөвшөөрөл өгдөг болох
ёстой. Франц зэрэг маш олон улсад өмгөөлөгчийн орон байранд
нэгжлэг хийх бол шүүгчийн зөвшөөрлөөс гадна Хуульчдын холбооны
ерөнхийлөгчийг нь байлцуулж илүү өндөр хамгаалалтаар хангадаг. 2002
оны болон 2017 оны эрүүгийн процессын хуулиар өмгөөлөгчөөс зөвхөн
эрүүгийн хэрэгтэй нь холбоотой мэдүүлэг авахыг хориглодог.
Эрүүгийнхээс бусад буюу иргэний болон захиргааны хэргийн
өмгөөлөгчөөс өмгөөллийн ажилтай нь холбоотой мэдүүлэг авч,
үйлчилгээнийхээ нууцыг хадгалах эрхийг нь зөрчих эрсдэл үүсгэж
байна. Мөн, АТГ болон ТЕГ-ийн харьяаллын болон бусад томоохон
хэрэг, маргаанд өмгөөлөгчөөр ажилладаг хүмүүс өөрсдийг нь тагнаж
чагнадаг хэмээн хэлдэг. Ийм явдал гарах эрсдэл бүхий эрх зүйн орчин
байна. Эрүүгийн процессын явцад нууцаар тагнаж чагнах, шалгах, өмч
хөрөнгө хураах ажиллагааг шүүхийн хяналтад оруулаагүй, нарийвчлан
зохицуулаагүй байгаа нь жирийн иргэний хувийн халдашгүй байдал
төдийгүй өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг эрсдэлд
оруулж байна. Энэ мэт зүйлийг процессын хуулиудад нь тусгаж өгч байж
өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээрдэнэ. Түүнээс биш Хуульчийн эрх
зүйн байдлын хуультай агуулга ижил өөр нэг хууль гаргаснаар зарм нэг
хүний явцуу сонирхлыг хангахыг эс тооцвол юу ч сайжрахгүй.
-Өмгөөлөгчийн нэр хүнд унасан учир энэ хуулийг батлах нь
зүйтэй гэдэг зүйл бас яригдаж байна лээ?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульчийн
шалгалт өгч зөвшөөрөл авсан хүн шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын
дээд шүүхэд бүртгүүлж өмгөөлөгч болдог болсны улмаас өмгөөлөгчийн
нэр хүнд унасан, эрх зүйн байдал дордсон гэж зарим хүн ярьдаг нь
үндэслэлгүй. Яагаад гэхээр хуульч болохын тулд дийлэнх ардчилсан
улсад нэг л шалгалтыг шударгаар, хараат бусаар, сайн зохион байгуулж
авдаг. Жишээлбэл, АНУ-д мужийн хуульчийн шалгалтыг давсан хүн
тухайн мужийн болон холбооны түвшинд шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр
ажиллах боломжтой болдог бөгөөд өмгөөлөгчөөр ажиллахын тулд
тусгайлсан шалгалт нэмж авдаггүй. ХБНГУ-ын хувьд улсын нэг болон
хоёрдугаар шалгалт өгч тэнцсэн хүн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр
ажилладаг. Хуульчийн шалгалтад тэнцсэн хүмүүст өмгөөлөгчийн ажлыг
хийх эрх нээгддэг.
Манай одоогийн хууль дэлхийн тэр жишгээр л явж байгаа. Түүнээс
биш хуульчийн шалгалт авчхаад дахиад өмгөөлөгчийн шалгалт
авдаг жишиг маш ховор. Өмгөөлөгчийн шалгалт авахаа больсноор
хуульчдын чанар уначихлаа гэдэг бол батлагдахгүй л байгаа. 2013
онд батлагдсан Хуульчийн мэргэжлийн дүрэмд хуульч өмгөөллийн
ажлыг хийх мэдлэг, ур чадвартай байх, хичээл зүтгэл гаргах ёстой
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
54
гэсэн үүрэг байдаг. Шинэ өмгөөлөгчид ажлаа хийж чадахгүй байна гэж
яриад байгаа хүмүүс тэднийг эдгээр үүргээ зөрсөн гэж Мэргэжлийн
хариуцлагын хороонд мэдээлэл өгөх ёстой. Одоогоор ийм мэдээлэл
өгсөн гэж дуулаагүй. Дээрээс нь, Мэргэжлийн хариуцлагын хорооноос
хариуцлага хүлээлгэсэн өмгөөлөгчдийг харахаар бүх л үеийнхэн байдаг.
Шийтгүүлсэн өмгөөлөгчдийн зарим нь настай, зарим нь дунд үеийнх,
зарим нь залуу байна. Зөвхөн залуу өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаад
байгаа гэдэг бол хэт өрөөсгөл, бодитой биш дүгнэлт.
ӨМГӨӨЛӨГЧ Н.БААСАНЖАВ: ШАЛГАЛТ АВДАГ БОЛСНООРОО
ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХГҮЙ
-Өмгөөллийн тухай хуулийн төслийг батлах эсэх асуудал ид
яригдаж байна. Хуулийн төсөл дэмжигдвэл өмгөөлөгчийн эрх зүйн
байдал дээрдэх үү эсвэл дордох уу. Та үүнийг юу гэж харж байна
вэ?
-Яг үнэндээ ийм, тийм зүйл нь дээрдэнэ гээд хэлчих зүйл алга.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг батлах эрх зүйн шаардлагагүй гэсэн
үг. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай
хуулиар хамтатгаж зохицуулсан. Хэрвээ Өмгөөллийн тухай хуулийг
баталвал хуулийн давхардсан асуудал үүснэ. Хоёрдугаарт, Хуульчийн
эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн эрх авснаараа өмгөөлөгчийн
эрхийг шууд авдаг байсан байсан бол шинэ хуулийн төслөөр дунд нь
давхар хяналт шалгалттай болгоно. Ингэхээр шинэ, залуу өмгөөлөгчдийн
зах зээлийг хаана гэсэн үг. Шинээр гарч ирсэн өмгөөлөгчдийг “Та
туршлагагүй байна, туршлагатай болчихоод өмгөөлөгчийн эрхээ ав”
гэвэл юу болох вэ. Уг нь бол хуульчийн шалгалтаа өгчихсөн шүү дээ.
Ийм маягаар өмгөөлөгчийн эрхийг нь нээж өгөхгүй байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс эрх зүйн байдал сайжирна гэж шууд хэлж чадахгүй.
-Тэгвэл өмгөөлүүлэх эрхээс илүүтэй өмгөөлөх эрх зөрчигдөх
эрсдэлтэй гэж байна уу?
-Өмгөөлөлөөр ажиллах эрхээ нээлгэхэд улам бүр хүндрэлтэй
болно.
-Уг нь өмгөөлөгчдийн хяналтын шүүлтүүрийг чангатгах нь
сайн биш үү?
-Шалгалт авснаараа хүний эрхийг хамгаалж, өмгөөлөгчийг
хариуцлагатай болгоно гэж байхгүй. Өмгөөлөгч муу ажиллаа гэвэл
Хуульчдын холбоонд хандаж болно. Тэнд ёс зүйн хороо нь бэлэн бий.
Иргэд гомдол гаргавал шаардлагатай бүх арга хэмжээг авдаг. Гэхдээ
зөвхөн “Чи ажлаа муу хийлээ гэж ярихгүй”. Хариуцлага тооцно. Дээр нь
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
55
илүү чадавхжуулахын тулд сургалтад хамруулдаг. Ингэж шат дараатай
ажлыг явуулах ёстойгоос биш шалгалт нэрээр далайлгаж болохгүй.
-Гэхдээ зарим тохиолдолд залуу өмгөөлөгчид
туршлагагүйгээсээ алдлаа гэдэг шүүмж байдаг шүү дээ?
-Та нэг сайн хараарай. Нийгэмд шуугиан тарьсан, онц ноцтой гэмт
хэргийг хэн өмгөөлж байна. Олонх нь залуу өмгөөлөгчид. Харин ч нэг
ажил дээр удсан өмгөөлөгчид ёс зүйн алдаа гаргах нь их байдаг.
Г.Нацаг-Эрдэнэ
-----оОо-----
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
56
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСНЫ БАТАЛГАА БОЛСОН ХУУЛЬЧДЫН
ХОЛБООГ ТАТАН БУУЛГАХ ГЭЖ ҮҮ?1
 
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор,
хууль зүйн доктор О.Мөнхсайхан
2018.11.04
 
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Өмгөөллийн
тухай хуулийн төслийг 2018 оны 10-р сарын 31-ны өдрийн Засгийн
газрын хуралдаанаар дэмжсэн гэж мэдээлжээ. Сүүлийн хоёр жилд
Өмгөөллийн тухай хуулийн төслийн хоёр хувилбарыг тус яам дээр
боловсруулаад байсан юм. Эхний хувилбар нь Монголын Хуульчдын
холбоотой зэрэгцүүлэн Өмгөөлөгчдийн холбоо гэж байгууллага хуулиар
байгуулах агуулгатай байсан.
Хоёр дахь хувилбар нь Хуульчдын холбооны талаар огт
дурдалгүйгээр Өмгөөлөгчдийн холбоог байгуулах, Хуульчийн
шалгалтын тухай хууль байх талаар заасан байсан. Хэдийгээр Засгийн
газрын хуралдаанд төслийн энэ хоёр хувилбарын аль нь хэлэлцэгдэж
дэмжигдсэн нь тодорхойгүй ч тус хуулийн төслийн ажлын хэсгийн
сүүлийн хуралдаануудаар хоёр дахь хувилбарыг хэлэлцсэн учраас
түүнийг Засгийн газрын хуралдаанд оруулсан байх магадлалтай.
Өмгөөллийн тухай хуулийн төслийн энэ хувилбар хуульч-өмгөөлөгчийн
мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлах, түүнийг зөрчсөн
эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, нийтэд
тустай мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг чиг үүргийг
Хуульчдын холбооноос Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх, хуульчийн
шалгалт авах чиг үүргийг Хуульчдын холбооноос хасах агуулгатай
учраас уг хууль үйлчилсэн даруйд эсхүл урт хугацаандаа Хуульчдын
холбоог сулруулах, татан буулгах үр дагавартай юм.
Энэ нийтлэлээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг
баталсан шалтгаан болон уг хуулийн дагуу байгуулагдсан Хуульчдын
холбооны чиг үүрэг, ач холбогдлыг танилцуулна. Хэрэв Өмгөөллийн
тухай хуулийн төслийг баталж Өмгөөлөгчдийн холбоог байгуулбал
Хуульчдын холбооны хүчийг сарниулж эсхүл устгах аюултай учраас
энэ нь хараат бус, бие даасан, хариуцлагатай хуульчийн мэргэжлийг
төлөвшүүлэх замаар хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх үр дүнтэй
тогтолцооноос ухарсан алхам болно гэдгийг мөн харуулах болно.
1
Үндэсний шуудан сонин, 2018-11-05 http://www.undesniishuudan.mn/content/read/161322.
htm; http://www.trends.mn/n/8500
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
57
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан шалтгаан
2008-2012 онд ажилласан УИХ-ийн бүрэлдэхүүн Хуульчийн
эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 оны гуравдугаар сарын 7-ны
өдөр баталсан. Миний хувьд энэ хуулийг боловсруулах, батлах
үед Монголд байгаагүй. Гэхдээ, энэ хуулийг батлах хоёр шалтгаан
байсан болов уу. Нэгдүгээрт, Монголд хууль дээдлэх ёс хангалттай
хэрэгжихгүй байна гэж шүүмжлэгдэж ирсэн. Олон улсын “Транспаренси
Интернэшл”  байгууллагын авлигын төсөөллийн индексээр Монгол
Улс нь 180 орчим улсаас 100-120-д буюу авлига ихтэй улсын тоонд
байнга орсоор ирсэн. 2000-аад онд авлигад хамгийн их автсан төрийн
байгууллагуудын эхний тавд шүүх, хуулийн байгууллага багтаж байв.
Шүүх хараат бус, хариуцлагатай ажиллахгүй байна гэх шүүмжлэл нь
зарим талаараа хуульчидтай холбоотой. Яагаад гэхээр хууль өөрөө
амь ороод засаглахгүй, харин хүнээр дамжиж хэрэгждэг. Хууль дээдлэх
ёс хэрэгжихгүй, авлига ихтэй байна гэдэг бол нийт хуульчдын нэр хүнд
төдийлөн өндөр биш, хуульчид мэргэжлийн үүргээ хангалттай сайн
биелүүлэхгүй гэдгийг харуулж байсан. Хоёрдугаарт, Монголд Хуульчийн
өөрөө удирдах ёс бүрэн утгаараа хэрэгжихгүй байсан. Жишээлбэл, 2012
оноос өмнө Өмгөөлөгчдийн холбоо гэж байсан боловч тэр холбооны
хувьд улс төрөөс бүрэн хараат бус байсан гэдэг нь эргэлзээтэй. Яагаад
гэвэл өмгөөлөгчийн зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох асуудлыг
Хууль зүй, дотоод хэргийн сайд шийддэг байсан. Мөн энэ байгууллагын
гишүүнчлэл нь зөвхөн өмгөөлөгчийг л багтаадаг байсан ч хуульчийн
зөвшөөрөлтэй бусад хүмүүс багтаадаггүй явцуу байсан. Бүх хуульчийг
нэгтгэсэн, хуульчийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр
ажилладаг, бие даасан мэргэжлийн холбоо байсангүй.
2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг харвал нэг
талаас хуульчийн эрх зүйн байдал, эрх, үүрэгтэй холбоотой харилцааг,
нөгөө талаас хуульчийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу
Хуульчдын холбооны талаар зохицуулсан. Энэ хоёр зохицуулалтын аль
алины хүрээнд ахиц дэвшил гарсан. Энэ нийтлэлийн хүрээнд Хуульчдын
холбоон дээр төвлөрч ярья (мөн хуулиар хуульчийн мэргэжлийн
үйл ажиллагааны стандартыг өндөрсгөж, үүнийг зөрчсөн хуульчид
хариуцлага зайлшгүй хүлээлгэх тогтолцооны суурь тавигдсан талаар
тус сонины дараагийн дугаарт нийтлэх болно).
Хуульчдын холбоог хоёр ангилдаг. Юуны өмнө, хуульчийн
зөвшөөрөлтэй этгээд сайн дураараа нэгддэг холбоод байдаг. Хуульч нь
энэ холбооны гишүүн биш байж болдог. Манайд Монголын Хуульчдын
нийгэмлэг, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Шүүгчдийн холбоо,
Прокурорын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо гэх мэт хуульчид сайн
дурын үндсэн дээр нэгдсэн холбоод өнөөдөр ажиллаж байна. Хуульчийн
эрх зүйн байдлын тухай хуулиар байгуулагдсан Хуульчдын холбоо бол
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
58
заавал гишүүнчлэлтэй гэдгээрээ сайн дурын холбоодоос арай өөр
юм. Үүнийг “unified bar association” гэж хэлдэг. Монголын Хуульчдын
холбоо бол сайн дураараа нэгдсэн төрийн бус байгууллага биш харин
бүх хуульчдыг нэгтгэсэн, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Яагаад
гэвэл хуульчийн мэргэжилтэй холбоотой, өмнө нь төрд байсан зарим
чиг үүргийг Хуульчдын холбоонд шилжүүлж өгсөн. Мэргэжлийн хамт
олон нь эдгээр чиг үүргийг хараат бусаар, илүү сайн хэрэгжүүлнэ гэсэн
бодлогын үүднээс эдгээрийг Хуульчдын холбоонд шилжүүлж өгсөн. Энэ
холбоонд хуульчийн зөвшөөрөлтэй бүх хүмүүсийг нэгдэхийг хуулиар
шаарддаг бөгөөд ийм холбоо нь хуульчийн мэргэжлийн нийгэмд хүлээх
үүргийг хариуцаж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад зориулагдсан.
 
Монголын Хуульчдын холбооны чиг үүрэг ба хараат бус байдал
Хуульчдын холбоонд байгаа үндсэн чиг үүргийг ерөнхийдөө тав
ангилж авч үзэж болно. Нэгдүгээрт, хуульч болох хүмүүсийг анхнаас
нь хэрхэн бэлтгэх вэ, дадлага яаж хийлгэж туршлагажуулах вэ, хэрхэн
шалгаруулж авах вэ гэдгийг Хуульчдын холбоонд хариуцуулсан.
Хуульчдын холбоо сүүлийн гурван удаа хуульчийн шалгалтыг амжилттай
зохион байгуулсан. Хуульчдын холбоо нь 2016 онд анх удаа бие даан
хуульчийн шалгалтыг зохион байгуулж, тус шалгалтад нийт 1325 эрх
зүйч хамрагдсанаас 154 нь тэнцэж хуульчийн зөвшөөрлөө авчээ.
2017 оны хуульчийн шалгалтад нийт 1083 эрх зүйч хамрагдсанаас
229 нь шалгалтад тэнцэж хуульчийн тангаргаа өргөсөн бол 2018 оны
Хуульчийн шалгалтад 1143 эрх зүйч хамрагдаж 240 эрх зүйч хуульч
болох шаардлагыг хангажээ.
Хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх
чиг үүрэгтэй болсон. Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдээгүй
сургуулийгтөгссөнхүнхуульчийншалгалтадорохэрхгүйгэжхуульчилсан.
Олон жилийн судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан Хууль
зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага болон Хууль зүйн сургуулийг
магадлан итгэмжлэх журмыг Хуульчдын холбооны зөвлөл 2017 онд
батлаад байна. Ингэснээр хууль зүйн сургуулиуд илүү сайжрах,
шинэчлэгдэх суурь тавигдсан. Залуу хуульчдын мэдлэг, ур чадварын
талаар 2013 онд хийсэн судалгаа бий. Үүний дагуу 194 залуу хуульчаас
өөрсдийнх нь мэдлэг ур чадвар хангалттай юу гэж асуухад 54.3 хувь нь
“хангалтгүй” гэж хариулсан байдаг. Мөн оюутнуудын олонх ч өөрсдийгөө
доогуур үнэлсэн байна. 151 удирдах ажилтнаас хуульчийн ур чадварын
10 багц асуудлаар өөрсдийнх нь удирдлагад ажилладаг залуу хуульч,
эрх зүйчдийн ур чадварыг үнэлүүлэхэд 37.6 хувь сайн, 62.4 хувь дунд
болон түүнээс доош гэжээ. Тэд “Сургууль төгссөн хүүхдүүд, шинэ залуу
хуульч нар мэргэжлийн ур чадвар дадлага дутуу байна. Наад зах нь
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
59
нэхэмжлэл яаж бичих, гэрээ яаж байгуулахыг сайн мэдэхгүй, анхнаас нь
сургаж байна” гэж үзсэн байна. Мөн хуульчийн шалгалт өгсөн хүмүүсийн
15-20 орчим хувь нь л тэнцдэг. Энэ бүхнээс хууль зүйн сургуулиуд
төдийлөн сайн ажиллахгүй байна гэдгийг дүгнэж болно. Тиймээс үүнийг
шийдэх, сайжруулах үүднээс Хуульчдын холбоонд магадлан итгэмжлэх
чиг үүргээр өгсөн.
Хоёрдугаарт, нэгэнт хуульч болчихсон хүмүүсийг мэргэжлийн
өндөр төвшинд, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бий болгох чиг
үүргүүд Хуульчдын холбоонд байна. Юуны өмнө, тус холбоо хуульчийн
үргэлжилсэн сургалтыг зохион байгуулж байна. Нийгмийн харилцаа
асар хурдан хөгжиж байгаа энэ үед хуульчид өөрийгөө байнга хөгжүүлэх
хэрэгцээ байна. Хуульчийн үргэлжилсэн сургалтад хуульчид жил болгон
заавал хамрагдаж, тодорхой багц цаг хангах ёстой. Үүнийг хариуцсан
тусгайлсан хороо ажиллаж, сургалтын бодлого, хөтөлбөр ямар байх вэ,
хэнээр хичээл заалгах вэ гэдгийг шийдвэрлэж, хөгжүүлэх боломжтой
болсон. Тэр боломжийг бүрэн утгаар нь хуульчдын өөрсдийнх нь гарт
өгсөн. 2014-2018 онд Хуульчдын холбоо 96 хөтөлбөрийн дагуу 94
удаагийн сургалтыг 11,313 хуульч (давтагдсан тоо)-д Улаанбаатар
болон 21 аймагт зохион байгуулжээ. Хуульчийн үргэлжилсэн сургалтад
зориулсан видео хичээлүүдийг цахим хуудаст байршуулсан бөгөөд
зайны сургалт болон аудио сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх ажлыг
эхлүүлээд байгаа аж. Ингэснээр хуульчид орон зай, цаг хугацааны
саадгүйгээр үргэлжилсэн сургалтын багц цагаа тооцуулах боломжтой
болжээ.
Мэргэшсэн хуульч гэдэг ойлголт Монгол Улсад анх удаа 2012
онд нэвтрүүлсэн. Өмнө нь хуульчид өөрийгөө хүссэнээрээ мэргэшсэн
гэж нэрлээд явчихдаг байсан ч зарим тохиолдолд тэр төвшинд хүрч
үйлчилж чаддаггүй байсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар
мэргэшсэн хуульч нэршлийг хэрэглэх тусгайлсан шалгуурыг тогтоох,
нарийвчлан хөгжүүлэх, шалгах чиг үүргийг Хуульчдын холбоонд өгсөн нь
олон нийтийн хуульчдад итгэх итгэлийг хамгаалахад тустай. Жишээ нь,
мэргэшсэн хуульч гэх нэр хэрэглэхийн тулд тухайн чиглэлийн хуульчийн
үргэлжилсэн сургалтад гурваас доошгүй жил хамрагдсан байх, тэр
чиглэлээрээ түлхүү өмгөөлөл хийдэг байх гэх зэрэг объектив шалгуурыг
тавьж өгсөн. Түүнчлэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд
баримтлах ямар зарчим, стандарт байх вэ гэдгээ хуульчид өөрсдөө
хамтран тогтоох, тэрийг зөрчсөн эсэх асуудлыг бие даасан хороо-
Мэргэжлийн хариуцлагын хороогоор шийдвэрлүүлэх зохицуулалт орсон.
Энэ бүхнээс харахад Хуульчдын холбоо бол хуульчдыг илүү мэдлэг, ур
чадвартай, өндөр хариуцлагатай ажиллуулдаг болгох тогтолцоо юм.
Гуравдугаарт, шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдлыг
хангахтай холбоотой бүрэн эрхийг Хуульчдын холбоо хэрэгжүүлдэг.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
60
Тухайлбал, Хуульчдын холбоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг гишүүнд
нэр дэвшүүлдэг. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан,
хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчдийг шилж олох чиг
үүрэгтэй. Тэгэхээр бүх хуульчдын төлөөлөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн
бүрэлдэхүүнд орно гэдэг бол уг зөвлөл дурдсан зорилгоороо ажиллахад
тустай. 2013 онд шүүгч Б.Сарантуяа, 2017 онд хуульч В.Оюумаа
Хуульчдын холбооноос нэр дэвшин Ерөнхийлөгчийн зарлигаар тус
зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Мөн, шүүгчид тавигдах болзол,
шаардлагыг нэр дэвшигч хангасан эсэх үнэлгээ өгөх чиг үүрэгтэй
Мэргэшлийн хорооны есөн гишүүнийг бүгдийг нь Хуульчдын холбооноос
санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөл томилдог. Түүнчлэн,
Хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигч бүр дээр мэргэжил, ур чадвар,
нэр хүндийн талаар дүгнэлт гаргах ажлыг хийдэг. Энэ дүгнэлт нь Шүүхийн
ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн нэр
дэвшигчдээс сонгож Ерөнхийлөгч рүү нэрийг нь явуулахад харгалзаж
үзэх бас нэг бие даасан эх сурвалж болж байна. Учир нь, шүүгчид нэр
дэвшигч нь шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар, зан төлөвтэй юу гэдгийг
хамгийн сайн мэддэг хүмүүс нь бусад хуульчид нь байдаг. Хуульчдын
холбооны зөвлөл нь Ёс зүйн хороо болон Шалгалтын хорооны саналд
үндэслэн нийт 22 удаагийн хурлаар хэлэлцүүлж, давхардсан тоогоор
нийт 852 шүүгчид нэр дэвшигчийн талаар холбогдох дүгнэлтийг гаргажээ.
Өнгөрсөн хугацааны сургамж, хуульчдын санал шүүмж, бусад орны сайн
туршлагад үндэслэн “Шүүгчид нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргах
журам”-ын төслийг шинэчлэн боловсруулсныг Хуульчдын холбооны
зөвлөл 2018 оны 10 сард эхний удаа хэлэлцээд байна. Түүнчлэн,
Шүүхийн ёс зүйн хорооны есөн гишүүний гурвыг Хуульчдын холбооноос
нэр дэвшүүлж байгаа нь шүүгчийн хариуцлагатай байдлыг хангахад
хуульчийн мэргэжлийн оролцоог хангасан хэрэг.
Дөрөвдүгээрт, хууль тогтоох ажиллагаанд шинжээчээр оролцох,
хуулийн төсөл, бодлого боловсруулахад санал зөвлөмж гаргах чиг үүрэг
Хуульчдын холбоонд бий. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг
Хуульчдын холбооны Тамгын газар, чиг үүргийг болон сайн дурын
хороод байнга санаачлан зохион байгуулж ирсэн. 2015-2018 онд
тус холбоо Зөрчлийн тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт
зэрэг 25 хуулийн төслийн талаар судалгаа хийж, хэлэлцүүлэг зохион
байгуулсны үндсэн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн
яам, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь нам, эвслийн
бүлэгт хүргүүлжээ. Үүнээс гадна зөвхөн хууль тогтоох хүрээнд биш
хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гарч байгаа тулгамдсан асуудлаар байнга
хэлэлцэж, зөвлөмж гаргаж ирсэн. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн зүгээс
Үндсэн хуулийг ноцтой зөрчих замаар 13 шүүгчийг чөлөөлсөн (дахин
томилоогүй), нэр бүхий 34 шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
61
шүүх рүү шилжүүлсэн, Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр
мэргэшилгүй гурван хүнийг нэр дэвшүүлж томилсон зэрэг тулгамдсан
асуудал дээр хуульчдын нэгдсэн дуу хоолой урд өмнө байгаагүйгээр
хүчтэй гарч, шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүрсэн. Мөн, Засгийн
газраас шүүгчдийн цалин бууруулах төслийг УИХ-д өргөн барьсантай
холбогдуулж, Хуульчдын холбооны зүгээс “шүүгчийн цалинг бууруулах
нь шүүгчийн хараат бус байдалд халдаж буй хэрэг” гэсэн агуулга бүхий
уриалгыг УИХ-д хүргүүлж танилцуулсан. Түүнчлэн, Захиргааны хэргийн
шүүхийн хяналтаас Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг гаргаж
хууль дээдлэх ёсны хэрэгжилтэд ухралт авчруулах хуулийн төслийг
эсэргүүцсэн хэлэлцүүлгийг Хуульчдын холбоо хэд хэд зохион байгуулсан
билээ.
Хуульчдын өдрийг тохиолдуулан Хуульчдын холбооноос “Хуульчийн
нийгэмд гүйцэтгэх үүрэг, чиг хандлага” сэдэвт “Хуульчдын форум 2017”-
г зохион байгуулж, 253 хуульч хамруулсан бол 2018 онд “Тогтвортой
хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” сэдэвт “Хуульчдын форум
2018”-г зохион байгуулж 451 хуульч, төлөөлөгчийг нэгэн дор цуглуулж
хуралдуулжээ. Энэ форумаар хууль зүйн салбарын хамгийн тулгамдсан
асуудлуудыг нэгдсэн болон салбар хуралдаануудаар хэлэлцсэний
үндсэн дээр гаргасан дэлгэрэнгүй зөвлөмж, саналыг төрийн эрх барих
дээд болон гүйцэтгэх байгууллагууд, салбарын мэргэжлийн байгууллага,
олон нийтийн байгууллага, хуульчдад тусгайлан хүргүүлдэг болоод
байна. Энэ мэтчилэн хуулийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх,
хуулийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хууль зүйн
мэргэжлийн өөр өөр ажил хийдэг хүмүүс тал талаасаа уулзаж, хэлэлцэж,
шийдэл дэвшүүлж байна.
Тавдугаарт, Хуульчдын холбоо нь хуульчдын сайн дурын оролцоонд
тулгуурлаж, төлбөрийн чадваргүй иргэдийн эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ
үзүүлэх ажлыг зохион байгуулж, боловсронгуй болгох ажил хийдэг.
Тухайлбал, 2014 оноос хойш хандсан 649 иргэнд өмгөөлөгч томилох
ажлыг зохион байгуулжээ. Мөн, Хуульчдын холбоо Нийслэлийн Засаг
даргын Тамгын газартай “Санамж бичиг” байгуулж 2018 оны 06 сараас
хойш хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг Драгон, Мишээл экспо,
Дүнжингарав, 6-н буудал зэрэг үйлчилгээний төвүүдээр дамжуулан
иргэдэд өгч эхлээд байна. Энэ богино хугацаанд нийт 424 хүнд эрүү,
иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө
өгчээ.
Хуульчдын холбооны хэрэгжүүлж байгаа чиг үүргүүд нь өмнө нь
төрийн өөр өөр байгууллагад, эсвэл ямар нэг зохицуулалтгүй байсан.
Эдгээр чиг үүрэг бол бүх хуульчдын санаа зовох нийтлэг ашиг сонирхол
учраас эдгээрийг нэгдсэн байдлаар хуульчид өөрсдөө хэрэгжүүлэхээр
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
62
итгэж шилжүүлсэн. Энэ нь хуульчийг бэлтгэхээс эхлээд хариуцлагатай
ажиллах, хууль дээдлэх ёс болон хараат бус, хариуцлагатай шүүх эрх
мэдэл бэхжихэд хуульчид хувь нэмрээ оруулна гэсэн философи дээр
тулгуурласан.
Хуульчдынхолбооныдээрхчигүүргүүдбүгднийтийнашигсонирхлыг
хамгаалахад чиглэгддэг. Нэг талаасаа бүх хуульчдыг нэгтгэж байгаа
учраас бүх хуульч тэгш эрхтэй оролцоно, хэрэгжилтэд нь хяналт тавина,
бүгд санаачилга гаргаад оролцох, хуульчдын санал шүүмжлэлийг сонсох
боломжтой. Нөгөө талаас энэ холбоо нь улс төр, төрийн байгууллага,
аливаа этгээдээс хараат бус. Төрийн байгууллага, албан тушаалтантай
холбоотой маргааныг шүүх шийддэг. Энэ маргааныг шийдэхэд хуульчид
мэргэжилтнийхээ хувьд оролцдог. Энэ мэргэжилтнүүдийн холбоо нь
өөрөө төр, улс төрөөс хараат бус байж, аль нам парламентад олонх
болж, засгийн эрх барьж байгаас үл хамаараад чиг үүргүүдээ тууштай
хэрэгжүүлэхнөхцөлбүрдэжэхэлсэн.Мөн,Хуульчдынхолбоотөрдбайсан
чиг үүргүүдийг хэрэгжүүлэх төсвөө өөрөө хариуцдаг тул эдийн засгийн
хувьд бие даасан байгууллага. Гишүүдийнхээ татвараар санхүүждэг
учраас өөр аливаа этгээдээс санхүүгийн хувьд хамааралгүйн зэрэгцээ
гишүүд нь төлсөн татвараар нь Хуульчдын холбоо хэр ажиллаж байна вэ
гэдэгт хяналт, шаардлага байнга тавьж байдаг. Ерөнхий дүр зургаараа
хуульчийг бэлтгэх, хуульчийг нэр хүндтэй, хариуцлагатай байлгах,
хараат бус шүүхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, Хуульчдын
холбооны чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх орчин бол одоогийн хуулиар
бүрдсэн. Манайд тодорхой хэмжээнд хэрэгжээд эхэлсэн учраас энэ тал
дээр ахицтай явж байгаа.
Бие даасан Хуульчдын холбоо нь хууль дээдлэх ёсны нэг чухал
баталгаа гэж үздэг учраас ийм холбоог бэхжүүлэх нь маш чухал байдаг.
Чиг үүргээ сайн хэрэгжүүлж байгаа Хуульчдын холбоо нь хуульчдынхаа
нийгэмд нэр хүндтэй, хариуцлагатай байх тодорхой хэмжээний баталгаа
болдог. Тодруулбал, нийгмийн өмнө хуульчийн мэргэжлийг өндөр
хариуцлагатай байлгах үүргийг хүлээж байгаа юм. Дэлхийн улсуудад
манай Хуульчдын холбоонд байдаг шиг чиг үүргүүдээс хэрэгжүүлдэг
холбоод нэлээд олон бий. Тухайлбал, хууль зүйн сургуулийг магадлан
итгэмжлэх, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, хуульчийн
мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн стандартыг тогтоох, зөрчсөн эсэхийг
шийдвэрлэг зэрэг чиг үүргүүдийг Хуульчдын холбоондоо өгсөн улсууд
бий. Манайхтай адилхан бусад посткомунист улсад хууль дээдлэх ёсыг
бэхжүүлэхэд хараат бус мэргэжлийн Хуульчдын холбоог байгуулах
хэрэгтэй гэсэн зөвлөмж, судалгаа байдаг.
Хуульчдын холбооны хэрэгжүүлж буй бүх чиг үүрэг дээр олон улсын
сайн туршлага ярьж болох ч энэ удаа зөвхөн хууль зүйн сургуулийг
магадлан итгэмжлэх талаар нь дурдъя. Хуульчдын холбоо хууль зүйн
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
63
сургуулийг магадлан итгэмжилдэг чиг үүрэг анх АНУ-д одоогийн утгаар
үүсэж хөгжсөн. 100 гаруй жилийн өмнө Америкийн хуулийн сургуулиуд
чанарыг хойш тавьж мөнгөний хойноос хөөцөлддөг байж. Америкийн
хуульчдын холбоо гэх байгууллага хууль зүйн сургуулийг магадлан
итгэмжлэх чиг үүргийг хэрэгжүүлж, тэгээд муж улсууд нь тус холбоогоор
магадлан итгэмжлэгдээгүй хууль зүйн сургууль төгссөн бол хуульчийн
шалгалт өгөх эрхгүй гэдэг зохицуулалтыг аажмаар хийж өгсөн. Энэ
явцдаа Америкийн хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг төгсөгч
ямар ур чадвартай төгсөх вэ, ямар үр дүн гарах вэ, үүний тулд хичээлийн
ямар хөтөлбөр байх, багшлах бүрэлдэхүүн ямар байх вэ, оюутнаа
яаж элсүүлэх вэ гэх мэт стандартыг тогтоож, хууль зүйн сургуулиудыг
магадлан итгэмжилдэг болсон. Энэ урт хугацаанд Америкийн хуульчдын
холбоогоор магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын төгсөгчид мэдлэг, ур
чадвараараа Америктаа төдийгүй дэлхийд үнэлэгддэг болж төлөвшсөн
байна. Хуульчид чухал асуудлаа өөрсдөө хариуцаад, сайжруулаад,
хэрэгжүүлээд явсан ийм сайн жишээ олон бий.
 
Өмгөөлөгчдийн холбоог байгуулах агуулгатай Өмгөөллийн
хуулийг батлах шаардлага байхгүй
Өмгөөлөгчдийн холбоог байгуулах агуулгатай Өмгөөллийн хуулийн
төслийг батлах шаардлага байхгүй. Өмгөөлөгчийн хараат бус байдал,
баталгаа алдагдсан учраас ийм хууль хэрэгтэй гэж зарим хүн хэлдэг.
Гэвч, Өмгөөллийн хуулийн төслийг харвал өмгөөлөгчийн үйлчилгээний
баталгаа, нууц, өмгөөлөгчид хориглох зүйлс, түүний хүлээх үүрэг
зэрэгтэй холбоотой хэсэг нь одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын
тухай хуульд байгаатай бараг адилхан байгаа юм. Шинэ зүйл нэмж
тусгах шаардлагатай гэвэл одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явах бүрэн боломжтой.
Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад тус тусын процессын
хуулийг чанд баримталдаг учраас бусад хуульд хичнээн сайхан заалт
бичээд процессын хуульд ороогүй бол ямар ч үр дүнгүй. Өмгөөлөгчийн
хараат бус байдал, үйл ажиллагааны баталгааг хангахын тулд тусдаа
хууль байхаасаа илүүтэй процессын хуулиудад нарийвчилсан заалт
суулгаж өгвөл зохино. Жишээлбэл, манай Үндсэн хуулиар хүний биед
болон орон байранд үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрлийг хөндлөнгийн,
хараат бус шүүгч өгөх ёстой байтал одоо мөрдөн шалгах ажиллагааг
удирдан чиглүүлэгч, босоо удирдлагатай прокурор уг зөвшөөрлийг өгдөг.
Иймажиллагаагаархүнийхувийнхалдашгүйбайдалруухалдахзайлшгүй
шаардлага бий эсэхийг шүүх хянаж зөвшөөрөл өгдөг болох ёстой.
Франц зэрэг маш олон улсад өмгөөлөгчийн орон байранд нэгжлэг хийх
бол шүүгчийн зөвшөөрлөөс гадна Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
64
нь байлцуулж илүү өндөр хамгаалалтаар хангадаг. 2002 оны болон 2017
оны эрүүгийн процессын хуулиар өмгөөлөгчөөс зөвхөн эрүүгийн хэрэгтэй
нь холбоотой мэдүүлэг авахыг хориглодог. Эрүүгийнхээс бусад буюу
иргэний болон захиргааны хэргийн өмгөөлөгчөөс өмгөөллийн ажилтай
нь холбоотой мэдүүлэг авч, үйлчилгээнийхээ нууцыг хадгалах эрхийг
нь зөрчих эрсдэл үүсгэж байна. Мөн, АТГ болон ТЕГ-ийн харьяаллын
болон бусад томоохон хэрэг, маргаанд өмгөөлөгчөөр ажилладаг хүмүүс
өөрсдийг нь тагнаж чагнадаг хэмээн хэлдэг. Ийм явдал гарах эрсдэл
бүхий эрх зүйн орчин байна. Эрүүгийн процессын явцад нууцаар тагнаж
чагнах, шалгах, өмч хөрөнгө хураах ажиллагааг шүүхийн хяналтад
оруулаагүй, нарийвчлан зохицуулаагүй байгаа нь жирийн иргэний
хувийн халдашгүй байдал төдийгүй өмгөөлөгчийн үйл ажиллагаа
явуулах баталгааг эрсдэлд оруулж байна. Энэ мэт зүйлийг процессын
хуулиудад нь тусгаж өгч байж өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээрдэнэ.
Түүнээс биш Хуульчийн эрх зүйн байдлын хуультай агуулга ижил өөр нэг
хууль гаргаснаар зарим нэг хүний явцуу сонирхлыг хангахыг эс тооцвол
юу ч сайжрахгүй.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульчийн шалгалт
өгч зөвшөөрөл авсан хүн шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд
шүүхэд бүртгүүлж өмгөөлөгч болдог болсны улмаас өмгөөлөгчийн нэр
хүнд унасан, эрх зүйн байдал дордсон гэж зарим хүн ярьдаг нь ямар
ч үндэслэлгүй. Яагаад гэхээр хуульч болохын тулд дийлэнх ардчилсан
улсад нэг л шалгалтыг шударгаар, хараат бусаар, сайн зохион байгуулж
авдаг. Жишээлбэл, АНУ-д мужийн хуульчийн шалгалтыг давсан хүн
тухайн мужийн болон холбооны түвшинд шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр
ажиллах боломжтой болдог бөгөөд өмгөөлөгчөөр ажиллахын тулд
тусгайлсан шалгалт нэмж авдаггүй. ХБНГУ-ын хувьд улсын нэг болон
хоёрдугаар шалгалт өгч тэнцсэн хүн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр
ажилладаг. Хуульчийн шалгалтад тэнцсэн хүмүүст өмгөөлөгчийн ажлыг
хийх эрх нээгддэг.
Манай одоогийн хууль дэлхийн тэр жишгээр л явж байгаа. Түүнээс
биш хуульчийн шалгалт авчхаад дахиад өмгөөлөгчийн шалгалт авдаг
жишиг маш ховор. Өмгөөлөгчийн шалгалт авахаа больсноор хуульчдын
чанар уначихлаа гэдэг бол батлагдахгүй л байгаа. 2013 онд батлагдсан
Хуульчийн мэргэжлийн дүрэмд хуульч өмгөөллийн ажлыг хийх мэдлэг,
ур чадвартай байх, хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн үүрэг байдаг. Шинэ
өмгөөлөгчид ажлаа хийж чадахгүй байна гэж яриад байгаа хүмүүс
тэднийг эдгээр үүргээ зөрсөн гэж Мэргэжлийн хариуцлагын хороонд
мэдээлэл өгөх ёстой. Одоогоор ийм мэдээлэл өгсөн гэж дуулаагүй.
Дээрээснь,Мэргэжлийнхариуцлагынхорооноосхариуцлагахүлээлгэсэн
өмгөөлөгчдийг харахаар бүх л үеийнхэн байдаг. Гомдолд мэргэжлийн үйл
ажиллагааны зөрчил гаргасан гэж буруутгагдсан өмгөөлөгчдийн зарим
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
65
нь настай, зарим нь дунд үеийнх, зарим нь залуу байна. 2018.10.17-
ны байдлаар Мэргэжлийн хариуцлагын хорооны хүлээн авсан гомдолд
буруутгагдсан хуульчдын 80 хувь нь 2013 оноос өмнө буюу Хуульчдын
холбоо байгуулагдахаас өмнө хуульчийн гэрчилгээ авчээ. Ийм зөрчил
гаргаад шийтгэл хүлээсэн бараг бүх өмгөөлөгч 2013 оноос өмнө буюу
Хуульчдын холбоо байгуулагдахаас өмнө хуульчийн гэрчилгээ авчээ
(Хавсралтыг харна уу). Тиймээс, залуу өмгөөлөгч нар илүү их ёс зүйн
зөрчил гаргаад байгаа, хариуцлагагүй болсон гэдэг бол хэт өрөөсгөл,
бодитой биш дүгнэлт.
Өмгөөллийн тухай хуулийн талаас илүү хувьд нь Өмгөөлөгчдийн
холбооны шинэ бүтэц бий болгохоор байгаа юм. Өмгөөллийн хуулийн
төслийн хоёр дахь хувилбараар бол Монголын Хуульчдын холбоо
бараг татан буугдах үр дагавартай гэж ойлгогдож байгаа. Харин, тус
төслийн эхний хувилбарт Өмгөөлөгчдийн холбоог Хуульчдын холбоотой
зэрэгцүүлэн байгуулах агуулга бий. Ийм давхардсан бүтэц бий болсноор
өмгөөлөгчдийн эрх зүйн байдал дээрдчихгүй. Харин ч бүр эдийн засгийн
хувьд өмгөөлөгчид хоёр дахин их зардал төлөхөөр байгаа юм. Одоогийн
Хуульчдын холбоо 37 ажилтантай, жилд 300 гаруй сая төгрөг зарцуулдаг
гэсэн. Тэгэхээр дахиад ийм хэмжээний санхүүжилт шаардсан бүтэц
бий болгох шаардлагатай юу? Өмгөөлөгчид сар бүр хоёр газар 20,
20 мянгын татвар төлөх хэрэгтэй болно. Тэгснээрээ одоогийн байдал
дээшлэх үү гэдэг нь эргэлзээтэй. Зарим нь татвараа хоёр хуваачихъя
гэж байна. Татвараа хоёр хуваалаа ч захиргааны зардал нь хоёр дахин
өснө. Хоёр талд захиргааны зардалд жилд ойролцоогоор 600 сая төгрөг
зарцуулахын зэрэгцээ тус тусдаа байрны түрээс, урсгал зардал төлнө.
Ер нь бол 5500-хан гишүүнтэй хуульчийн мэргэжил (Хуульчдын холбоо)-
ийг хоёр хуваах гээд байна. Ингэвэл хүч тарамдаж Хуульчдын холбоонд
буй одоогийн чиг үүргүүд бүрэн хэрэгжиж чадахгүй. Хуульчдын холбоонд
шалгалт авах, сургалт зохион байгуулах, мэргэжлийн хариуцлагын
дээшлүүлэх зэрэг нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чухал чиг
үүргүүд бий. Эдгээр нь хуульчдын идэвхтэй оролцоогүйгээр хэрэгжиж
чадахгүй. Мөн, Хуульчдын холбоон дээр байгуулагдсан сайн дурын
хороодод өөр өөр ажил эрхэлж буй хуульчид нэгдэж тухайн чиглэлийн
асуудлаа шийдвэрлэх, эрх зүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Захиргааны эрх зүйн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүй
туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо сайн ажиллаж байна.
Эдгээр хороодод шүүгч, прокурор, өмгөөлөгчид, хуулийн зөвлөх гээд
бүгд салбарын асуудлаа шийдвэрлэх гээд л хамтран ажиллаж байна.
Гэтэл, Өмгөөлөгчдийн холбоон дээр дахиад ийм сайн дурын хороод
бий болчихвол идэвхтэй хуульчид хаа хаана аа хүрэлцэхгүй, улмаар
хамтын ажиллагаа унтарна. Өмгөөлөгчдийн холбоо гээд бүтэц үүсгэж,
5500 хуульчийг хоёр хувааж, хоёр тийшээ харах, үргүй зардал гаргах
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
66
хэрэгтэй юу, үгүй юу? Ийм их үргүй зардал гаргах зэрэгцсэн бүтцүүд
бий болгохын оронд 5500 хуульчдыг нэгтгэсэн Хуульчдын холбоогоо
бэхжүүлэх, хуульчдаа хөгжүүлэхэд зарцуулж болно шүү дээ.
Хууль дээдлэх ёс нь шинээр бий болгосон тогтолцоог тууштай
хэрэгжүүлж, үр дүнг нь үзэхийг шаарддаг. Бүх хуульчдыг нэгтгэсэн,
нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй Хуульчдын холбоог
байгуулж ажиллуулаад тавхан жил болчихоод орвонгоор нь өөрчлөх
нь энэ шаардлагад үл нийцнэ. Өнгөрсөн таван жилд Хуульчдын холбоо
урьд өмнө нь байгаагүй олон асуудлаар буюу үндсэн чиг үүрэгтэйгээ
холбоотой олон арван дүрэм, журмыг олон улсын сайн туршлага,
өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулан баталжээ. Мэргэжлийн
холбоо хэрхэн яаж ажиллах вэ, ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлийг
хэрхэн манах вэ гэдэгт суралцаж учраа олж байна. Мэдээж одоогийн
тогтолцоог сайжруулах зарим нэг өөрчлөлт байж болох ч төсөлд байгаа
шиг сууриар нь өөрчилж болохгүй. Ямар ч тогтолцоог авчихаад байн
байн өөрчлөөд байвал хэзээ ч үр дүнг нь үзэж чадахгүй.
Хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах байгууллага буюу Хуульчдын
холбоог бэхжүүлж чадахгүй бол хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх
эрх, хууль дээдлэх зарчим хэрэгжиж чадахгүй хэвээр байх болно.
 
Хавсралт: Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын
хорооноос сахилгын шийтгэл хүлээсэн өмгөөлөгчдийн хуульчийн
гэрчилгээ авсан огноо
д/д
Нэгдсэн
бүртгэлийн
дугаар2
Сахилгын шийтгэл
Хэдэн онд
хуульч
болсон
Гэрчилгээ хүлээн
авсан огноо
1 Хаалттай сануулах 2004 2007.03.05
2 Нээлттэй сануулах 2004 2004.02.16
3
Хугацаатай хүчингүй
болгох
2004 2009.11.05
4
Хугацаатай хүчингүй
болгох
2007 2008.01.10
5 Хаалттай сануулах 2008 2008.11.07
6 Хаалттай сануулах 2005 2006.08.30
7 Хаалттай сануулах 2004 2010.12.01
8 Хаалттай сануулах 2011 2011.09.12
9 Хаалттай сануулах 2004 2006.09.12
10 Хаалттай сануулах 2005 2006.09.11
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
67
11 Нээлттэй сануулах 2004 2008.02.12
12 Нээлттэй сануулах 2004 2006.09.11
13 Нээлттэй сануулах 2009 2009.08.31
14 Нээлттэй сануулах 2004 2007.01.24
15 Нээлттэй сануулах 2004 2016.09.04
16 Нээлттэй сануулах 2004 2004.02.16
17 Нээлттэй сануулах 2008 2008.09.29
18 Хаалттай сануулах 2004 2007.09.25
19 Хаалттай сануулах 2004 2010.07.14
20 Хаалттай сануулах 2004 2004.02.16
21 Хаалттай сануулах 2004 2004.09.22
22 Хаалттай сануулах 2004 2004.09.22
23 Хаалттай сануулах 2006 2006.09.11
24 Хаалттай сануулах 2004 2006.08.22
25 Хаалттай сануулах 2005 2005
26 Хаалттай сануулах 2008 2008.09.29
27 Хаалттай сануулах 2012 2012.09.12
28 Хаалттай сануулах 2004 2007.05.28
29 Хаалттай сануулах 2004 2007.03.26
30 Нээлттэй сануулах 2004 2007.02.21
31 Нээлттэй сануулах 2004 2004.09.22
32 Нээлттэй сануулах 2005 2009.01.05
33 Нээлттэй сануулах 2004 2009.12.15
34
Шүүхэд төлөөлөх
эрхийг түдгэлзүүлэх
2004 2011.10.13
35
Хуульчийн
зөвшөөрлийг
хугацаагүй хүчингүй
болгосон
2004 2011.02.25
36 Хаалттай сануулах  2004 2004 
37 Хаалттай сануулах 2004 2006.09.04
38 Хаалттай сануулах 2004 2008.11.18
39 Хаалттай сануулах 2011 2011.09.12
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
68
40 Хаалттай сануулах 2006 2006.10.02
41 Хаалттай сануулах 2013 2012.09.20
42 Нээлттэй сануулах 2012 2012.09.19
43 Нээлттэй сануулах 2004 2006.09.12
44
Шүүхэд төлөөлөх
эрхийг хугацаагүй
түдгэлзүүлэх
2012 2012.09.19
45 Хаалттай сануулах 2004 2007.09.06
46 Хаалттай сануулах 2004 2015-04-13
47 Хаалттай сануулах 2012 2012.09.19
48
МҮА эрхлэх
зөвшөөрлийг 6 сар
түдгэлзүүлэх
2011 2011.09.12
49 Нээлттэй сануулах 2004 2006.11.07
50 Хаалттай сануулах 2004 2007.01.24
Судалгаа гаргасан /2018.10.17/:
- Нэгдсэн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Хундыз
- МХХ-ны бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Т.Батчимэг
-----оОо-----
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
69
ӨМГӨӨЛӨГЧИД ӨРХ ТУСГААРЛАХ НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Ч.Болортуяа, Өнөөдөр сонин
2018.04.04
Манай улсад 5500 гаруй хуульч байгаагийн 2170 нь өмгөөлөгч.
Тэднийг Монголын хуульчдын холбоо хэмээх байгууллага 2013 оны
есдүгээр сарын 7-ноос нэгтгэн зангидаж ирсэн. Тодруулбал, Хуульчийн
эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдаж, Монголын хуульчдын
холбоог байгуулсан. Энэ нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн
зөвлөхүүдийг нэг дээвэр доор оруулсан гэсэн үг.
Ингэснээр хуульчид өөрийн удирдлага, хяналт, зохицуулалтын
байгууллагатай,асуудлаахэнээсчхараатбусааршийдвэрлэхболомжтой
болсон юм. Харин сүүлийн үед Монголын хуульчдын холбоог тойрсон
элдэв асуудал чих дэлсэх болж, савнаасаа халин нийгэмд эргэлзээ
төрүүлээд байна. Үүний нэг нь шүүгчид, өмгөөлөгчид тус холбооноос
өрх тусгаарлах сонирхолтой болсон гэх яриа.
Учир нь Өмгөөллийн тухай хуулийг шинээр гаргахаар, Хуульчийн
эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулахаар ХЗДХЯ-нд
ажлын хэсэг ажиллаж буй аж. Эдгээр хуулийн төсөлд санал авч буй учир
УИХ-д өргөн барих, эсэх нь одоогоор тодорхойгүй.
Ямартай ч Өмгөөллийн тухай хуулийг баталбал нэг улсад адил
чиг үүрэг бүхий хоёр байгууллага бий болох бололтой. Өөрөөр хэлбэл,
Монголын хуульчдын холбооноос гадна Өмгөөлөгчдийн холбоо үйл
ажиллагаа явуулна гэсэн үг. Одоогоор “Монголын өмгөөлөгчдийн
холбоо” гэж төрийн бус байгууллага ажиллаж буй бөгөөд өмгөөлөгчид
сайн дураараа татвар төлдөг аж.
Тус байгууллага албан ёсны болчихвол өмгөөлөгчид Хуульчдын
холбоонд гишүүнээр элсээд сар бүр төлдөг 20 мянган төгрөг дээр нэмээд
дахин татвар өгөх болох нь. Өмгөөллийн тухай хуулийн дагуу гишүүнээр
заавал элсэж, татвар төлөх аж. Үүнийг цөөнгүй өмгөөлөгч эсэргүүцэж
буй юм билээ.
“Өмгөөллийн тухай бие даасан хуультай байх шаардлагатай юу,
хуульгүй байснаараа өмгөөлөгчдийн ямар эрх зөрчигдөж байгаа юм бэ
зэрэг тодорхойгүй асуудал олон. Нөлөө бүхий өмгөөлөгчид эрх мэдлээ
баталгаажуулах гэсэн санаа яваад байна уу” гэж нэгэн хуульч ярьсан.
Өөр нэг нь “Өмгөөлөгчдийн холбоо давхар татвар авах, эрхээ
баталгаажуулах лообий хийж байна. Ийм хуультай болох нь бидэнд ямар
ч хэрэггүй” гэв. Орон нутгийн өмгөөлөгчид бас өмгөөлөгчдийн салбар
зөвлөлдөө давхар татвар төлөх гэнэ. Нэр бүхий нэгэн өмгөөлөгч “Чиг
үүрэг адилхан байгууллага хоёр байх шаардлагагүй. Харин Хуульчдын
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
70
эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өмгөөлөгчдийг
хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж тооцдогийг өөрчлөх хэрэгтэй” гэв.
Түүний хэлснээр өмгөөлөгчдийн нийгмийн асуудалд анхаарах
шаардлага бий юм билээ. Тухайлбал, өмгөөлөгч мэргэжлээрээ ажиллах
боломжгүй боллоо гэхэд ажилгүйдлийн тэтгэмж авдаггүй, бие давхар
болж, хүүхэд төрүүлэхэд байгууллагаас цалинждаг даатгуулагчдаас
50 хувь бага тэтгэмж авдаг юм байна. Тиймээс шинээр хууль гаргаж,
нэмж татвар авах бус, одоо байгаагаа сайжруулж, Өмгөөллийн холбоо
байгуулах үргүй зардлыг өмгөөлөгчдийн сурч боловсрох, нийтийн эрх
ашигт нь нийцсэн ажилд зарцуулах нь зөв гэдэгтэй цөөнгүй хуульч санал
нийлж буй.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор
О.Мөнхсайхан “Ардчилсан ихэнх улсад хуульчийн нэг л шалгалт өгдөг.
Шалгалтад тэнцсэн бол Хуульчдын холбооны гишүүн болж, дахин өөр
холбоонд нэгддэг тогтолцоо бараг байхгүй. Хуульчийн мэргэжлийн
шалгалтад тэнцсэн л бол өмгөөлөх эрх нээгддэг. Өмгөөллийн тухай
хуулийн төсөлд байгаа шиг Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын
болон Хуулийн зөвлөхийн сахилгын хэрэг шийддэг мэргэжлийн
хариуцлагын хороо гэж хоёр тусдаа байгууллага бий болгох
шаардлагагүй. Нэг хороогоо бэхжүүлэх нь илүү тустай. 2012 оны
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах бус,
харин нэмэлт өөрчлөлт оруулахад болно. Хуульчид хамгийн рационал
мэргэжилтэн тул өөрсдийн асуудлаа ухаалаг шийдэж чадна” гэж ярив.
Харин Өмгөөллийн тухай хуулийн үзэл баримтлалаас харахад
“2015 онд Хуульчдын холбооноос нийт өмгөөлөгчийн дунд явуулсан
судалгаагаар тэдний 62.5 хувь нь Өмгөөллийн тухай хууль болон
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулахыг
дэмжсэн бөгөөд 40.1 хувь нь Өмгөөллийн тухай бие даасан хуультай
болсноор өмгөөлөгчийн эрх зүйн байдал сайжирч, нэр хүнд, мэргэжлийн
ур чадвар нь өснө гэж үзжээ.
2012 онд Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосноор
өмгөөлөгчдийн мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, өмгөөллийн
үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдал алдагдаж, мэргэжлийн
ёс зүй, хариуцлага суларч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг бүрэн
хамгаалж чадахгүй байх нөхцөл үүсээд байна” гэжээ.
Мөн тус хуулийн тавдугаар бүлэгт Монголын өмгөөлөгчдийн
холбооны эрх зүйн байдал, бүтэц зохион байгуулалт, их хурал, удирдах
зөвлөл, ерөнхийлөгч, Мэргэжлийн ёс зүйн хороо, хяналтын зөвлөл,
мэргэшлийн хорооны эрх хэмжээ, тэдгээрийн зохион байгуулалттай
холбоотой харилцааг хуульчлахаар тусгасан байна.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгсөн, Монголын
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
71
хуульчдын холбооны Ёс зүйн хорооны дарга, өмгөөлөгч Н.Баасанжаваас
энэ талаар тодруулахад “Монголын хуульчдын холбоо ардчилсан
удирдлага, тогтолцоотой, бүх хуульч, олон нийтэд нээлттэй байгууллага.
Удирдлага нь 2-3 жилийн давтамжаар солигдож, шинэчлэгддэг, таван
жил хүрэхгүй хугацаанд дүрмийн дагуу гурав дахь ерөнхийлөгч нь
сонгогдон ажиллаж байна. Хэрэв Өмгөөлөгчийн холбоо байгуулагдвал
өмгөөлөгчид давхар татвар төлнө. Одоо хуульчдын холбоонд 37 хүн
ажиллаж байна. Тэдний цалин, гишүүдийн урамшуулалд 300 орчим сая
төгрөг зарцуулдаг. Өмгөөлөгчдийн холбоо мөн ийм хэмжээний цалин,
урамшуулал зарцуулна. Тус тусын холбооны ерөнхийлөгчийн сонгууль,
их хурлын сонгууль зэргийн зардал хоёр дахин өсөх нь. Хуульчдын
холбооны ерөнхийлөгчийг сонгоход 50-60 сая төгрөг зарцуулдаг юм
байна. Тэгэхээр хоёр холбооны ерөнхийлөгчийн сонгуульд 100-120 сая
төгрөг зарцуулахаар байгаа юм. Мөн Хуульчдын холбооны мэргэжлийн
хариуцлагын хороо жилд 160 орчим сая төгрөгийн төсөвтэй. Мэргэжлийн
хариуцлагын хороотой болбол мөн л ийм хэмжээний үргүй зардал гаргах
нь. Энэ мэтээр захиргааны, зохион байгуулалтын зардал хоёр дахин
өсөх ч хуульчид, өмгөөлөгчдийн ажлын чанар сайжрах, хариуцлага
дээшлэх, эрхээ хамгаалуулах асуудал дээрдэхгүй. Хууль батлуулж,
холбоо байгуулахад зарцуулах мөнгөө хуульчдын хөгжил, сургалтад
зориулах хэрэгтэй” гэж ярив.
Өмгөөлөгчид шүүх хуралдаа суудаггүй, ажлаа хийдүүлдэг,
үйлчлүүлэгчээсээ төлбөр авчихаад бултдаг зэрэг тааруу мэдээ цөөнгүй.
Энэ бүхнийг цэгцлэх, өмгөөлөгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тэр хэрээр
нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэйг зарим хуульч хэлдэг. Гол нь
зургаан жилийн өмнө хүчингүй болсон хуулийг дахин “амилуулах” бус,
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд дээрх асуудлыг тодорхой
тусгаж, өмгөөллийн ажлаа гүйцэтгэхэд саад бэрхшээл учрахгүй байх,
мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарахыг тэд хүсэж буй.
Манай улсад 600 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Үүн дээр
нэмээд байгууллага болгон өөрийн хуультай болно гэвэл хийрхэл гэхээс
өөр юу гэх вэ. Гэхдээ Монголын Хуульчдын холбоо үйл ажиллагаагаа
илүү чанаржуулж, шүүгч, прокурор, өмгөөлөгч гэж алагчилгүй адилхан
хандаххэрэгтэйгхэлэхэдилүүдэхгүй.Өмгөөлөгчидингэжөрхтусгаарлаж,
санхүү, хүний нөөц, эрх мэдлийн хувьд хүч тарамдах шаардлагатай,
эсэхэд анхаарал хандуулаасай.
-----оОо-----
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
72
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨӨГҮЙ ШАЛТГААН1
Хуульч, өмгөөлөгч Бүдрагчаагийн Баяр
2015.06.15
Хувийн хэвшилд ажиллаж байгаа хуульч, өмгөөлөгчид өнөөдрийг
хүртэл төрөөс аливаа нэг дэмжлэг хүсэлгүй, тусгайлсан хөнгөлөлт,
чөлөөлөлт шаардалгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж
ирсэн билээ. Гэвч 2011 онд Өмгөөлөгчдийн холбоо Хууль зүйн яамтай
хамтран Өмгөөллийн тухай хуулийн шинэ төслийг УИХ-д хүргүүлсэн
нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхэнд халдсан, өмгөөлөгчдийн
эрхийг хязгаарласан, бие даасан, хараат бусаар ажиллах эрхийг нь
доройтуулсан явдал болсон юм. Тухайлбал,
-Өмгөөлөгчөөр ажиллах насны дээд хязгаар 65 нас байна,
өмгөөлөгч 65 хүрсэн бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг
өмгөөлөгчийн өөрийнх нь болон холбооны санаачилгаар хүчингүй
болгоно,
-Өмгөөллийн товчоо нь Өмгөөлөгчдийн холбооны салбар байх
бөгөөд ашгийн төлөө бус хуулийн этгээд байна. Өмгөөллийн үйл
ажиллагааг ашгийн төлөө хуулийн этгээд болгон өөрчлөн байгуулахыг
хориглоно,
-Товчоо байгуулах хүсэлтийг Холбоонд бичгээр гарган Холбоо нь
товчоог улсын бүртгэлд бүртгүүлнэ,
-Өмгөөлөгчдийн холбоо нь дадлагажигчийн бүртгэлийг хөтлөх
бөгөөд ажиллах харьяаллыг тогтооно,
-Өмгөөллийн үйлчилгээний хөлсний жишгийг хууль зүйн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно,
-Өмгөөлөгч нар төлбөрийн чадваргүй хоёр хүнийг шүүхэд
төлөөлөх зардлыг төлнө...
гэх зэрэг заалттай төсөл оруулж байв. Үнэн хэрэгтээ энэ хуулийн
төслөөр Өмгөөлөгчдийн холбоо нь төрийн захиргааны байгууллага болж
хувирсан мөртлөө ажилтнууд нь өөрөө өөрсдийгөө цалинжуулахаас
гадна удирдлагаа хүртэл цалинжуулдаг, төрөөс санхүүжүүлэх ёстой
төлбөрийн чадваргүй иргэдийг өмгөөллийн зардлыг хүртэл өөрөөсөө
гаргах тийм л хуулийн төсөл явж байсан юм.
Гэвч уг хуулийн төслийг бидний хэсэг өмгөөлөгчид эсэргүүцэн
1
http://www.itoim.mn/index.php/site/news/968
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
73
гурван ч удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 140 гаруй өмгөөлөгчийн
саналыг нэгтгэж гарган өөрсдийн хувилбараар засвар, өөрчлөлт
оруулснаа тухайн үед ажиллаж байсан УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлж
байв. Үүнийхээ араас УИХ-ын ажлын хэсгээс зохион байгуулсан
хэлэлцүүлэгт оролцон санал, хүсэлтээ гаргаж, ЕТГ-тай хамтран “Шүүх
эрх мэдлийн шинэтгэл-шударга ёс” чуулганд /2012 он/ ажлын хэсгийн
гишүүнээр, салбар хуралдаануудын үндсэн оролцогчоор, бусад
хуралдаанд саналын эрхтэй оролцохдоо Өмгөөллийн хууль болон
түүнтэй холбогдох өргөн хүрээтэй суурь сэдвээр асуудал дэвшүүлж,
саналаа нэмэрлэж ажилласны хүчинд дээрх хуулийн төсөл буцаагдсан
юм. 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулийг
батлуулахад ч өмгөөлөгчид зохих хувь нэмрээ оруулсан билээ.
Дутуу мэдээлэл ба давхардсан стандарт
2002 онд батлан хэрэгжүүлж ирсэн Өмгөөллийн тухай хуулийг
2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай
холбогдуулан хүчингүйд тооцсон билээ. Гэвч 2015 онд Өмгөөлөгчдийн
холбоо төрийн бус байгууллагаас хуульч, өмгөөлөгч бидний эрх ашигт
халдсан халдлагыг дахин хийж эхэллээ.
Харин одоо боловсруулагдаад явж байгаа Өмгөөллийн шинэ
хуулийн төслөөр хуульч-өмгөөлөгчид хоёр байгууллагад харьяалагдаж
давхар татвар төлөхөөр, сургалт, мэргэшлийн ёс зүйн хувьд ч давхар
давхаршаардлагатавихаарнөхцөлүүсээдбайна.Өмгөөлөгчмэргэжлээр
ажиллахын тулд хоёр тусдаа байгууллагад давхардсан шалгалт өгөх
шаардлага тавьж байгаа нь Монгол Улсын иргэн хүн өмгөөллийн үйл
ажиллагаа явуулсных нь төлөө Үндсэн хуулиар олгосон эрхийг нь
хязгаарлаж, ажил мэргэжлээр нь ялгаварласан хэрэг болно гэж бид
хувьдаа үзэж байна. Монгол Улсын 2000 гаруй иргэнд Үндсэн хуулийн
Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан “Монгол Улсын иргэнийг эрхэлсэн
ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалт үйлчлэхгүй
болж байна. Тиймээс эрхэм хууль тогтоогчид шинээр боловсруулсан
Өмгөөллийн тухай хуулийн төсөл нь Үндсэн хууль зөрчиж, Монгол Улсад
байдаггүй давхарласан стандарт шаардлага, төлбөр, хязгаарлалт
ногдуулах гэж байгааг анхааралдаа авна уу.
Хамгийн харамсалтай нь хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах
байгууллага гэж нэрлэгддэг Хуульчдын холбооны удирдлага уг хуулийн
төслийн үндэслэлийг дэмжиж Хууль зүйн яаманд тайлбар гаргахдаа
“Дэлхий дээр өмгөөллийн хуульгүй цорын ганц улс нь Монгол боллоо”
гэсэн тухай Хууль зүйн сайдын ярилцлагад дурдагдсан байна. Гэтэл
үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Харин ч Монгол Улс өмгөөллийн тухай
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
74
хуультай цөөхөн хэдэн орны /ихэнх нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан/
нэг байв. 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдан
гарах хүртэл.
Харин 2014 онд Олон улсын хуульчдын холбоо судалгаа явуулж
нийт 90 орны 160 эрх зүйн дэглэмийг хамруулахад /холбооны бүтэцтэй
улсуудын муж улс бүр өөрийн бие даасан эрх зүйн зохицуулалттай
учир эрх зүйн дэглэм нь улс орны тооноос илүү байгааг анхаарна уу/
Өмгөөллийн тухай хуультай зөвхөн 10 улс байгаа нь Армени, Беларусь,
Грузин, Киргизстан, Оросын Холбооны Улс, Тажикстан, Украин,
Узбекстан, Оман болон Судан улсууд байна. Судалгаанд хамрагдсан
үлдсэн80оронбуюу150эрхзүйндэглэмийнхувьдхуульчийнмэргэжлийн
үйл ажиллагааг зохицуулах хууль үйлчилж, хуульч, өмгөөлөгчдийн
шалгалт, эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, цуцлах зэрэг асуудлыг
манай одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай ижил
төстэй хуулиар зохицуулж байна. Хуульчдын мэргэжлийн холбооны
дотоод асуудлыг /удирдлага, менежмент, татвар, хороод зэргийг/ эдгээр
орнуудад заавал хуулиар биш тухайн хуульчдын холбооны дотоод
дүрэм, журмаар зохицуулж байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбоо бол төрийн бус байгууллагын
эрх зүйн статустай байгууллага. Хуульчдын холбоо буй болсноор
Өмгөөлөгчдийн холбоо төрийн бус байгууллагын хэлбэрт шилжиж
сайн дурын гишүүнчлэлтэй болсон. Хуульчдын холбооноос гадна
Өмгөөлөгчдийн холбоонд давхар элсэх нь хуульч-өмгөөлөгчдийн
өөрсдийн үзэмж буюу хүний эрхийн асуудал бөгөөд үүнийг хуулиар
шаардах нь дээр дурдсанаар илүүц, “ялгаварлан гадуурхсан” шинжтэй
байна.
Хэрвээ хуульчдыг давхар хуулийн үйлчлэлд хамруулбал хуульчид
Монголын Хуульчдын холбоо байгууллагын гишүүнчлэл, татвараас гадна
Өмгөөлөгчдийн холбоо гэдэг илүүц бүтэц, аппаратын зардлыг, түүний
дарга, удирдагчдын цалин, хөлс, гадаад, дотоод томилолтын зардлыг
нуруун дээрээ давхар үүрэх болж байна. Өмнө нь ч Өмгөөлөгчдийн
холбоо 2002-2012 оны хооронд үйл ажиллагаагаа явуулахдаа хууль
тогтоомжийн дагуу үйл ажиллагаа нь ил тод байгаагүй, удирдлага
сонгох, сонгогдох ажиллагааг завхруулан, цөөхөн хүний хүрээллийн
гарт орж, хувийн байгууллага шиг болсон, санхүүгийн тайланг аудитаар
баталгаажуулан тайлагнаж байсан удаагүй гэх мэтээр шүүмжлэлд
өртөж байв. Харин 2012 оноос сайн дурын гишүүнчлэлтэй төрийн
бус байгууллагын хэлбэрт орсноор дээрх асуудал засагдсан эсэх,
түүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь сайн дураар элсэж байгаа хуульч-
өмгөөлөгчдийн өөрсдийн хувийн үзэмжийн асуудал болсон болов уу.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
75
ИймдэнэхуулийнтөслийгУИХ-аарбатлахшаардлагагүй,одоогийн
Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчдын мэргэжлийн үйл
ажиллагааг хангалттай хуульчлан зохицуулж байгаа гэж өмгөөлөгчид
үзэж байна.
Шинэчилсэн найруулгыг шинжих нь
Харамсалтай нь одоо яригдаж буй уг хуулийн төслийг ч бас
Өмгөөллийн хуулийг сэргээх зорилгоор шинэчлэн найруулж байна гэж
ойлгохоор байна. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиас өмгөөллийн
үйл ажиллагааг зохицуулах зүйл заалтуудыг хасахдаа мэргэжлийн
хариуцлагын тогтолцоог Өмгөөллийн хууль руу шилжүүлэхээр хийсэн
байна.
Дүгнэн хэлвэл, энэ хуулийн төсөл ердөө л (а) хуульчийн шалгалт
өгөх, хуульчийн гэрчилгээ, эрх олгох; (б) хуульчид тавигдах шаардлага;
(в) гадаадын хуульчдын зөвшөөрөл; (г) Хуульчдын холбооны ерөнхий
зохицуулалт (д) бусад зүйлсийг зохицуулах хуулийн төсөл болсон байна.
Эдгээрээс зарим анхаарал татсан өөрчлөлт дээр саналаа илэрхийлье.
Дээр дурдсанчлан Өмгөөллийн хуулийн төсөл шаардлагагүй тул
өмгөөлөгчийн шалгалт, гэрчилгээ болон өмгөөллийн үйл ажиллагаа
эрхлэх эрх олгохтой холбогдуулан оруулсан өөрчлөлт бүхий заалтуудыг
тус тус одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хэмжээнд
буцааж өөрчлөх саналтай байна.
Хуулийн төслийн 3.1.4 ба 16.2 дугаар заалтад “Хууль зүйн
боловсролын, эсхүл шинжлэх ухааны докторын” тухай ойлголт орж ирсэн
ба ийм цолтой хүнээс хуульчийн шалгалт өгсөн байхыг шаардахгүйгээр
зохицуулжээ. Судалгаа, шинжилгээний ажил хийж, эрдмийн цол зэрэгт
хүрсэн байх явдлыг дэмжиж байгаа нь зөв боловч, докторын цолыг
Монгол Улсын их дээд сургуулиудад өөр өөр журмаар олгож байгаа.
Түүнчлэн гадаад улсуудад ч энэ цолыг мөн өөр өөр журмаар олгож,
авч байгаа /тухайлбал, АНУ-ын зарим хуулийн сургуулийг бакалаврын
зэрэгтэй төгсөхөд Juris Doctor зэрэг олгодог/ зэргийг харгалзан ямар
шалгуураар дээрх цолтнуудад шалгалтгүйгээр хуульчийн эрх өгөхийг
тодорхой болгох нь зүйтэй байна.
Хуулийн төслийн 20 дугаар зүйлийн 20.1.1 –д “зургаан сараас дээш
хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон”; 20.1.2-д “зургаан
сараас дээш хугацаагаар суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны
ажил хийх болсон”; 20.1.4-д “жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй
байгаа” тохиолдлуудад хуульчийн эрхийг хугацаатай, хугацаагүй
түдгэлзүүлэхээр заасан нь “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” талаар
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
76
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дүгээр хэсгийг зөрчсөн
заалт болсон байна гэж үзэж байна. Эдгээр тохиолдлуудыг гэмт хэрэгт
холбогдон эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа (20.1.5);сураггүй
алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон (20.1.6)
тохиолдолтой адилтгасан нь зохисгүй байна.
Гадаадын хуульч Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тухай
Тавдугаар бүлгийн зүйл, заалтын тухайд ч мөн хэлэх хэдэн үг байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монголын иргэн
хуульчийг нөхөрлөлийнхөө гишүүн болгосон бол гадаадын хуульчийн
байгуулсан нөхөрлөл Монголын хууль тогтоомжоор хуулийн зөвлөх
үйлчилгээ явуулж болохоор заасан. Энэ заалт нь Үндсэн хуулийн Арван
наймдугаар зүйлийн 1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын
иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан
улстай байгуулсан гэрээгээр тогтооно, 18.2 “Монгол Улс олон улсын
гэрээгээр гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо уул иргэнийг
харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална”
гэсэн заалтуудтай зөрчилдөж байв. Энэхүү хуулийн төслөөр дээрх
байдлыг залруулсан боловч төслийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Гадаадын
хуульчид энэ хуулийн 27.1-д заасан зөвшөөрөл олгох, бүртгэх, уг үйл
ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг хууль зүйн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна”
гэсэн нь Үндсэн хуулийн дээр дурдсан “хууль, олон улсын гэрээгээр”
эрх үүргийг тогтоох зарчмыг зөрчиж байна. Иймд хуулийн төсөлд энэ
тухай тодорхой зохицуулалт оруулж, улмаар уг хуулийн зохицуулалтын
дагуу Засгийн газрын гишүүн хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
зөвшөөрлийг олгох нь зүйтэй байна.
Ийнхүү тодорхой журам оруулахдаа “Гадаадын хуульчид хориглох
зүйл” гэсэн заалт нэмж оруулж “Монгол Улсын хууль тогтоомжоор
шалгалт өгч эрх аваагүй бол Монгол Улсын хууль эрх зүйн асуудлаар
ердийн үйлчилгээг гадаадын хуульч эрхлэхийг хориглоно. Гадаадын
болон олон улсын хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх эрх бүхий
гадаадын хуулийн товчоо Монгол Улсын хууль тогтоомжоор зөвлөгөө
өгөх эрхтэй мэтээр танилцуулахыг хориглоно. Тухайн товчооны
гадаадын хуульчдад бусдад ингэж танилцуулахыг зөвшөөрөхийг
хориглоно. Түүнчлэн хэрэв тухайн гадаадын хуульч нь тухайн улсынхаа
хууль тогтоомжоор зөвлөгөө өгөх эрхгүй бол уг хуулийн үйлчилгээг олон
нийтэд санал болгох буюу санал болгохыг зөвшөөрөхийг хориглоно”
гэсэн заалт оруулах шаардлагатай юм.
Хуулийн төслийн Зургадугаар бүлэг буюу “Хуульчдын холбоо”
бүлгийн 33 дугаар зүйлд Хуульчдын холбооны Их хурлыг хоёр жилд
нэг удаа хуралдуулахаар байсныг гурван жил болгон өөрчилж, мөн Их
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
77
хуралд төлөөлөгчид сонгон оролцуулахаар заажээ. Ийнхүү цөөн хэдхэн
гишүүнтэй байгууллагын Их хурлыг төлөөлөгчдөөр дамжуулан хийдэг
хоцрогдсон арга барилаас салж, Хуульчдын холбооны сонирхсон бүх
гишүүд “Их хурлын хураамж” төлснөөр оролцдог болох шаардлагатай
байна. Энэхүү “Их хурлын хураамж”-ийн төлбөрийг 20 кредит цагийн
сургалтын төлбөрт тооцдог болвол хуульчдын идэвх оролцоо, хурлын үр
дүн өндөр болно. ”Жилд 480 мянган төгрөгийг хоёр байгууллагад төлж,
дээрээс нь кредит сургалтын төлбөр төлж байхын оронд жилд 240 мянган
төгрөгийг Хуульчдын холбооны гишүүнчлэлд, мөн 240 мянган төгрөгийг
Их хурлын хураамжид төлж байх нь хуульчдад цаг, зардалд хэмнэлттэй.
Хуульчдын холбоонд ч үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн эх үүсвэр
буй болох юм. Энэ шалтгаанаар Хуульчдын холбооны Их хурлыг жилд нэг
удаа зохион байгуулах, ингэхдээ удирдлага сонгох хүнд суртлын уйтгарт
зорилго биелүүлэх бус, харин хуульчид жилд нэг удаа уулзалдаж, онол,
практикийн сургалтад сууж, бие биенээсээ суралцан, мэдлэг, мэргэжлээ
дээшлүүлэх баярт үйл явдал байх нь зүйтэй юм.
Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулан
шүүгчид нэр дэвшүүлэх асуудлын хувьд энэ хуулиар бус, харин Шүүхийн
тухай болон бусад хууль тогтоомжид шинэчлэлт өөрчлөлт хийх замаар
зохицуулах боломжтой гэж үзэж тусад нь санал гаргах нь зүйтэй гэж
үзэж байна.
-----оОо-----
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
78
ӨМГӨӨЛӨГЧ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГЭЭ ЗӨРЧСӨН Ч ХАРИУЦЛАГА
ХҮЛЭЭДЭГГҮЙ БОЛОХ УУ?1
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор,
хууль зүйн доктор О.Мөнхсайхан
2018.11.06
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Өмгөөллийн
тухай хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн
Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн гэж мэдээлсэн. Энэ төсөлтэй
холбогдуулан “Хууль дээдлэх ёсны баталгаа болсон Хуульчдын холбоог
татан буулгах гэж үү” гэсэн нийтлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 05-
ны өдрийн Үндэсний шуудан сонинд нийтлүүлсэн билээ. Энэ удаагийн
нийтлэлээр 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль
болон түүнд үндэслэсэн дүрэм, журмаар хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагааны стандартыг олон улсын жишигт нийцүүлэн өндөрсгөж,
үүнийг зөрчсөн хуульчид хариуцлага зайлшгүй хүлээлгэх тогтолцооны
суурь тавигдсан талаар танилцуулж, ХЗДХЯ-наас боловсруулсан
Өмгөөллийн тухай хуулийн төсөл хууль болон батлагдвал мэргэжлийн
ёс зүйгээ зөрчсөн өмгөөлөгчид хариуцлага зайлшгүй хүлээлгэж чадахгүй
болно гэдгийг харуулна.
Хуульчид мэргэжлийн ёс зүйн маш өндөр шаардлага тавигддаг
Аливаа ардчилсан улсад ёс зүйн маш өндөр шаардлагыг хангаж
ажиллах ёстой цөөн мэргэжлийн нэг нь хуульчийн мэргэжил. Яагаад
гэхээр хуульчид нь өөр өөрсдийнхөө ажлаар хувь хүний амьдралын,
байгууллагын үйл ажиллагааны болон улс орны нийтлэг ашиг сонирхлын
хамгийн чухал зүйлүүдийг эрсдэлд орохоос урьдчилсан сэргийлэхэд
тусалдаг, эрсдэлд орсон тохиолдолд шийдвэрлэдэг, шийдвэрлэхэд
оролцдог ажлыг хийдэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйлс хуулийн
дагуу шударга, зөв шийдвэрлэгдэх үү гэдэг нь хуульчдын гарт байдаг.
Ийм учраас хуульчдад маш өндөр хариуцлага хүлээлгэдэг. Хуулийн
зөвлөх нь гэрээ байгуулах зэрэг тодорхой шийдвэр гаргахаас нь өмнө
үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг хамгаалах боломжит гарцыг нээж
өгдөг. Хүмүүс хуулийн зөвлөгөө авахын тулд төдийгүй амин чухал
асуудлынх нь хувь заяа шүүхийн процессоор шийдвэрлэгдэх үед
өмгөөлөгчид ханддаг. Прокурор нь Монголын нийгмийн үнэт зүйлсийг
хамгаалсан Эрүүгийн хууль зөрчигдсөн эсэх асуудал дээр нийтийн ашиг
1
Үндэсний шуудан сонин, 2018-11-06, http://www.undesniishuudan.mn/content/read/161339.
htm; http://www.trends.mn/n/8501
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
79
сонирхлыг төлөөлж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт
тавьдаг, шүүхэд улсын яллагчаар ордог. Шүүгчийн хувьд хэрэг, маргааныг
хуулийн дагуу хамгийн үндэслэлтэй, шударгаар шийдвэрлэх эрх мэдлийг
хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ бүх ажил хийж байгаа хуульчид маш том эрх
мэдэл хэрэгжүүлдэг, түүнийгээ дагаад өндөр хариуцлага, олон нийтийн
итгэл хүлээдэг. Иймээс л, ирээдүйд хуульч болох эрх зүйчдийг сайн
бэлтгэх, үүний тулд хууль зүйн сургуулиудыг хараат бусаар, шударгаар
магадлан итгэмжилдэг байх, сургуулиа төгсөөд хийдэг дадлагыг
чанаржуулах нь маш чухал. Тэгээд шалгалтаа амжилттай өгч хуульч
болчихсон хүмүүст маш өндөр ёс зүйн стандарт тавьдаг. Энэ талаар
байнга сургалт, судалгаа хийх ажлыг Хуульчдын холбоо хариуцдаг.
Хуульч нар хэрвээ ёс зүйн стандартаа зөрчвөл тохирох хариуцлагыг
зайлшгүй хүлээлгэдэг, хараат бус хөндлөнгийн тогтолцоо Хуульчдын
холбоонд ажиллаж эхэлсэн.
Монголын хуульчдад өндөр хариуцлагатай байх механизмын
суурь тавигдсан. 2013 онд Хуульчдын холбооны анхдугаар их хурал
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм (“Хуульчийн
мэргэжлийн дүрэм”) гэдэг нэртэй дүрмийг баталж хуульчийн мэргэжлийн
үйл ажиллагаанд баримтлах зарчим, хэм хэмжээг олон улсын жишигт
хүргэж тогтоосон юм. Энэ дүрэм нь ерөнхийдөө гурван хүрээнд хүрч
үйлчилдэг. Мэргэжлийн үйл ажиллагааны стандарт нь хуульчийн
мэргэжлийн ажил хийж байхад төдийгүй хувийн амьдралд нь үйлчилнэ,
мөн энэ хоёроос бусад хүрээнд хүрч үйлчилнэ. Жишээлбэл, өмгөөлөгч
хүн үйлчилгээ үзүүлнэ гэж мөнгө авчихаад шүүх хуралд нь очихгүй,
хэргийг нь ч уншихгүй, ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байвал мэргэжлийн
хүрээнд гарсан зөрчил болно. Түүнчлэн, хувийн амьдралдаа гэр
бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар машин барих зэргээр хуулийг
ноцтой эсхүл удаа дараа зөрчих асуудал ч хуульчид байж болохгүй.
Бусад хүрээнд үйлчилнэ гэдэг нь өмгөөлөгч, прокурор, шүүгчийн хувьд
багшлах, судалгаа хийх эрхтэй. Гэтэл судалгаа хийж байгаа гээд хүний
номыг хуулаад биччихсэн ч байдаг юм уу эсвэл хуульчийн шалгалт авах
комиссод орчихоод шалгалтын материалыг задруулсан байх ч юм уу.
Ийм тохиолдолд үнэнч, шударга, зарчимч байх хуульчийн шаардлага
хангах уу үгүй юу гэдэг асуудал яригддаг.
Одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчийн
мэргэжлийндүрмийгзөрчсөнхуульчидхаалттайэсхүлнээлттэйсануулах,
шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх,
хуульчийн зөвшөөрлийг хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх,
хуульчийн зөвшөөрлийг хугацаатай эсхүл хугацаагүй хүчингүй болгох
гэсэн найман төрлийн шийтгэлээс ногдуулдаг. Хуульчийн гаргасан
зөрчлөөс нь хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлийг нь харгалзан
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
80
тохирсон шийтгэл ногдуулдаг. Жишээлбэл, шинээр хуульч болсон хүн
анх удаа мэдлэг, туршлага дутсанаасаа болоод хөнгөн хэлбэрийн зөрчил
гаргасан байвал хаалттай сануулах шийтгэл ногдуулж болно. Хаалттай
сануулах нь тухайн хүнд өөрт нь “дахин ийм зөрчил гаргуузай” гэж өгсөн
анхааруулга юм. Үүнээс бусад нээлттэй шийтгэл ногдуулсан шийдвэрүүд
нь бүгд Хуульчдын холбооны цахим хуудаст тавигддаг, эмхэтгэл болгон
хэвлүүлдэг. Ийм ил тод, нээлттэй байдал өмнө нь Монголд хэрэгжиж
байгаагүй.
Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүгчийн ёс зүйн хороо,
Прокурорын ёс зүйн зөвлөлийг давхардуулан байгуулсан нь
Хуульчийн мэргэжлийн дүрэм нь хуульчийн зөвшөөрөлтэй бүх
хүнд үйлчилдэг. 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар
Мэргэжлийн хариуцлагын хороог энэ дүрмийг зөрчиж мэргэжлийн үйл
ажиллагаанызөрчилгаргасанэсэхийгхянаншийдвэрлэхчигүүрэгтэйгээр
байгуулсан. Энэ хороо нь шүүгчийн, прокурорын, өмгөөлөгчийн, бусад
хуульчийн ажил хийж байгаа бүх хүний мэргэжлийн үйл ажиллагааны
зөрчил гаргасан асуудлыг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй. Гэхдээ
УИХ ийм хууль батлагдчихаад бусад хуулиуд дахь прокурор, шүүгчийн
ёс зүйн асуудлыг тус тусад нь зохицуулсан зохицуулалтыг хэвээр
үлдээсэн. Шүүгчийн ёс зүйн дүрэм байна, тэрийг нь Хуульчдын холбооны
Шүүгчдийн хороо батална. Шүүгч ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааны
Шүүхийн ёс зүйн хороо шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтууд хүчин
төгөлдөр байгаа. Прокурор хувьд ч гэсэн Прокурорын ёс зүйн дүрмийг
зөрчсөн эсэх асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдвэрлэнэ гэсэн
зохицуулалт бий.
2014 оноос хойш Мэргэжлийн хариуцлагын хороо ажиллаж эхэлсэн.
Бодит байдал дээр шүүгчийн ёс зүйн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо,
прокурорын ёс зүйн асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдээд
явж байна. Тэгэхээр нийт 5500 орчим хуульчийн 4500 гаруй хуульчийн
асуудал бүхэлдээ Мэргэжлийн хариуцлагын хороонд харьяалагдаж
байна. Энэ хороонд шүүгч, прокурортой холбоотой гомдол ирэхээр
үүнийг ерөнхийдөө Шүүхийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөл
рүү шилжүүлж байгаа гэж ойлгодог. Одоогоор шүүгч эсхүл прокурорт
давхар хариуцлага хүлээчихсэн зүйл алга. Мэргэжлийн хариуцлагын
хороо бусад хуульчид, ялангуяа өмгөөлөгчтэй холбоотой асуудлыг
голчлон шийдвэрлэдэг. Одоо бид Мэргэжлийн дүрмээр давхардуулж
шүүгч, прокурорын асуудлыг зохицуулах юм уу, Мэргэжлийн хариуцлагын
хороонд шүүгч, прокурорын асуудлыг харьяалуулах юм уу гэдгийг нэг
талд нь гаргаж шийдэх ёстой.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
81
Мэргэжлийн хариуцлагын хороог бэхжүүлэх нь харьяаллын
давхардлыг арилгах гарц
Хуульчдыг хэлмэгдүүлж, буруугүй байхад нь хариуцлага хүлээлгэж
болохгүй боловч ёс зүйн зөрчил гаргасан хуульчид заавал хариуцлага
хүлээлгэдэг байх ёстой. Хуульчийн хариуцлагын тогтолцоо нь муу
хуульчдаас олон нийтийг хамгаалах, хуульчид итгэх итгэлийг хамгаалах
зорилготой бөгөөд дөрвөн шалгуурыг хангасан байх хэрэгтэй. Нэгдүгээрт,
энэ тогтолцоо нь ёс зүйн зөрчил гаргасан хуульчдад хариуцлага
зайлшгүй хүлээлгэх үр нөлөөтэй байх. Хоёрдугаарт, ямар ч хуульчийн
асуудал шийдвэрлэж байгаа бүрэлдэхүүн нь өөрөө олон нийтийн итгэл
хүлээхүйц хөндлөнгийн байх хэрэгтэй. Гуравдугаарт, уг асуудлыг шийдэж
байгаа хороо нь хараат бус, бие даасан байх ёстой. Дөрөвдүгээрт, энэ
маргааныг нарийвчилсан процессоор шалгаж шийдвэрлэж байх ёстой.
Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүгчийн ёс зүйн хороо, Прокурорын
ёс зүйн зөвлөл тус бүрт нь эдгээр дөрвөн шалгуурыг хангаж буй
эсэхийг үнэлсний үндсэн дээр эдгээр гурван байгууллагын харьяаллын
давхардлыг арилгах хэрэгтэй.
Нэгдүгээр шалгуур - үр нөлөө. Мэргэжлийн хариуцлагын хороо
нь үр нөлөөний талаасаа сайн ажиллаж байгаа. Энэ хорооны 2014-2017
онд хуульчтай холбоотой маргааныг шийдсэн статистикийг харахад,
791 гомдол хүлээж авснаас 751 өмгөөлөгчтэй, 162 нь шүүгчтэй, 20 нь
прокурортой холбоотой гомдол иржээ. Үүнээс 52 өмгөөлөгчид сахилгын
шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, 31 өмгөөлөгчид хаалттай сануулах,
12 өмгөөлөгчид нээлттэй сануулах, 2 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх
эрхийг хугацаагүйгээр, 4 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг
хугацаатай түдгэлзүүлэх, нэг хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх,
нэг хуульчийн зөвшөөрлийг хугацаатай, нэг хуульчийн зөвшөөрлийг
хугацаагүй хүчингүй болгох шийтгэл ногдуулжээ. Энэ тооноос харахад
Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчид хариуцлага тооцож байна.
Шүүгчийн ёс зүйн асуудлыг шийддэг Шүүхийн ёс зүйн хороо 2014-2017
онд 807 гомдол хүлээж аваад 42 шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн.
Үүнээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд
шүүхээр хянагдаад 31 нь хүчингүй болсон байдаг. Прокурорын ёс зүйн
зөвлөлийн хувьд шийдвэрүүд, хуралдаан нь ил тод бус, хэдэн прокурорт
хариуцлага хүлээлгэж байгаа нь ч мэдэгддэггүй. Прокурорын ёс зүйн
зөвлөлийг бид эргэж харах шаардлага бий. Үр нөлөө талаас нь харвал
Мэргэжлийн хариуцлагын хороо хамгийн сайн нь, тэгээд Шүүхийн ёс
зүйн хороо, хамгийн муу нь Прокурорын ёс зүйн зөвлөл байна.
Хоёрдугаар шалгуур – хөндлөнгийн бүрэлдэхүүн.
Бүрэлдэхүүний хувьд хөндлөнгийн, хараат бус байх шаардлагатай.
Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүн
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
82
нь 18 шүүгч, 6 прокурор, 6 өмгөөлөгчөөс бүрддэг. Нэг маргааныг
шийдэхдээ 3 шүүгч, нэг прокурор, нэг өмгөөлөгч ордог. Өмгөөлөгчийн
асуудлыг шийдэхэд өмгөөлөгч нь цөөнх байгаа. Энэ бол өмгөөлөгчийн
хариуцлагын тогтолцоонд гарсан маш том дэвшил. Шүүхийн ёс зүйн
хорооны хувьд 9 гишүүнтэй, гурвыг нь гурван шатны шүүхээс, гурвыг нь
хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гурвыг нь
Хуульчдын холбоо тус тус нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч
томилдог. Шүүгчдийн төлөөллөөс гурван л хүн байна гэсэн үг. Энэ бол
олон улсын хандлага. Харамсалтай нь, прокурор дээр хөндлөнгийн,
хараат бус бүрэлдэхүүнтэй байх гэсэн шаардлага хангагдахгүй байгаа.
Одоо Прокурорын ёс зүйн зөвлөлд 100 хувь прокурорууд орж ажилладаг.
Мөн, Улсын ерөнхий прокурор уг зөвлөлийн бүх гишүүдийг томилоод
зогсохгүй, прокурорт хариуцлага хүлээлгэх эсэх эцсийн шийдвэрийг
гаргадаг. Энэ нь Прокурорын ёс зүйн асуудлыг хөндлөнгөөс шийдэж
чадаж байна уу гэдэгт эргэлзээ төрүүлдэг.
Өмгөөлөгчийн сахилгын асуудлыг өмгөөлөгч нь цөөнх болсон
бүрэлдэхүүн шийдсэнээр өмгөөлөгчийн хараат бус байдал руу халдаж
буй нь хий хоосон яриа. Өмгөөлөгчийн хараат бус байдал руу халдсан
нэг ч баримтыг гаргаж тавихгүй байна, ийм баримт олдохгүй байна.
Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг харахаар яах аргагүй,
маргаангүй нотлогдсон зүйл дээр л хариуцлага хүлээлгэж байгаа.
Тухайлбал, мөнгө авчихаад ямар ч хууль зүйн туслалцаа үзүүлээгүй,
үйлчлүүлэгчээ хэл амаар доромжилсон өмгөөлөгчийг шийтгэснийг
хараат бус байдалд нь халдсан гэх боломжгүй. Хараат бус байдал гэдэг
нь ноцтой зөрчил гаргачихаад байхад хариуцлага хүлээлгэхээ болих
зүйл биш. Хараат бус байдал болон хариуцлага хоёр бол хоёулаа
зэрэгцэн хэрэгжих зарчмууд.
Гуравдугаар шалгуур – хараат бус, бие даасан байдал.
Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Хуульчдын
холбооны удирдлагаас бүрэн хараат бус. Бүтцийн хийгээд хүний нөөцийн
хувьд ч гэсэн бие даасан, хараат бус байдаг. Хуульчдын холбооны
удирдлага эсхүл аливаа хуульч хорооны үйл ажиллагаанд зүй бусаар
нөлөөлбөл мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд тооцдог. Энэ хороо
нь жилд 150-160 сая төгрөгийн төсөвтэй, шалгалтын ажиллагаандаа
хэрэглэдэг өөрийн машинтай гэх мэтчилэнгээр бие даасан. Шүүхийн ёс
зүйн хороо Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тусдаа, бие даасан байгууллага
ч санхүү, төсвийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамааралтай
байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүх гишүүнийг бүрдүүлэхэд
прокурор биш субъект оролцдоггүй, харин бүгдийг нь Улсын ерөнхий
прокурор томилдог учраас түүнээс 100 хувь хараат гэсэн үг. Төсвийн
хувьд ч бие даасан биш. Тэгэхээр одоогийн тогтолцооны хувьд хамгийн
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
83
хараат бус нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын
хороо юм.
Дөрөвдүгээр шалгуур – нарийвчилсан процесс. Энэ шалгуурыг
ч Мэргэжлийн хариуцлагын хороо хамгийн сайн хангадаг. Энэ хорооны
ажиллах журам болон Маргаан хянан шийдвэрлэх журам нь иргэний
процессын хууль шиг нарийвчилсан төдийгүй манай онцлог, олон улс
улсын сайн туршлагад тулгуурлан боловсруулагдсан. Ийм нарийвчилсан
журам нь буруутгагдаж буй хуульчид шударга хандах, хариуцлага
зайлшгүй байх нөхцөл болдог. Жишээлбэл, хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагааг шалгаж нотлох баримт цуглуулах, тийнхүү шалгалтаар
цугларсан нотлох баримтад үндсэн зөрчил гарсан эсэхийг дүгнэж нотлох,
зөрчил гарсан эсэхийг тогтоож шийтгэл хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх
чиг үүргийг салгаж гурван өөр этгээдээр гүйцэтгүүлдэг болсон нь эдгээр
эрх мэдлийг урвуулан ашиглахгүй байх, хуульчид шударга хандах нэгэн
баталгаа болдог. Мөн, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан
шийдвэрлэх журмын 1.7-р зүйлд “Хөөн хэлэлцэх хугацаа зөрчил гарсан
өдрөөс хойш гурван жил байна. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа
эхэлснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэж заасан. Энэ
журамд шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх
хугацаанаас харьцангуй урт хугацаа тогтоож өгсний дээр хөөн хэлэлцэх
хугацаа тоолохыг зогсоох зохицуулалтыг оруулж, зөрчил гаргасан
хуульчдад хариуцлага тооцох, хуульчдын нэр хүндийг хамгаалах
боломжийг нэмэгдүүлж өгснөөрөө ач холбогдолтой. Гэтэл, Шүүгчийн ёс
зүйн дүрмийн 5.1.3-д “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил
гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл
ногдуулж болохгүй” гэж зааснаас болж энэ хэт богино хугацаа өнгөрсөн
л бол ямар ч ноцтой зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэж
чадахгүй болсон нь шүүгчид хариуцлага тооцох механизмыг сулруулж,
шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг унагах шалтгаан болж байна.
Гадаад улсын сайн туршлага
Шүүгчид Хуульчдын холбоонд гишүүн байж эсхүл идэвхтэй
оролцдог тогтолцоо байдаг. Жишээлбэл, Америкийн Хуульчдын холбоо
(ABA)-ны Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэлийн хорооны
дарга нь Аризона Мужийн дээд шүүхийн шүүгч байх жишээтэй. Мөн,
Холбооны улсын хуульчдын холбоо (FBA)-ны 19,000 гишүүний 1500
нь шүүгч гэж цахим хуудас дээр нь бичсэн байна. Гэвч, ихэнх улсад
шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулахгүйн үүднээс шүүгчийн
сахилга, хариуцлагыг бусад хуульчаас тусад нь салгаж шийддэг.
Жишээлбэл, Франц, Итали, Португали зэрэг Европын зарим улсад
прокурор, шүүгчийн асуудлыг нэг газар шийддэг. Прокурорын асуудлыг
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
84
өөрт нь өгдөггүй. Шүүхийн дээд зөвлөл нь шийдээд явчихдаг. Харин,
АНУ, Канадад шүүгчээс бусад хуульчдын хариуцлагын асуудлыг хамтад
нь зохицуулж, шийдвэрлэдэг. Прокурор ч бусад хуульчтай адилхан
хуульчдын холбооны хариуцлагын тогтолцоонд харьяалагдана гэсэн үг.
Тэгэхээр манай улсын хувьд шүүгчээс бусад хуульчдыг салгаж болохгүй,
нэг газраа шийддэг байх нь зөв.
Олон улсад өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг зөвхөн
өмгөөлөгчид нь хариуцуулахаас татгалзаж байгаа. Жишээлбэл,
Германд өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг шийддэг тусдаа сахилгын
шүүх ажилладаг. Түүнээс биш дан өмгөөлөгчөөс бүрдсэн холбоонд
өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг өгдөггүй. Өмгөөлөгч нь олонх
биш бүрэлдэхүүнээр шийддэг газрууд ч бий. Америкийн Флорида
мужид өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг ердийн шүүх шийддэг.
Калифорни, Колорадод сахилгын шүүх шийддэг. Дани улсад гурван
шүүгч, 9 өмгөөлөгч, 6 иргэн орсон бүрэлдэхүүн шийдэг. Эстон, Шведэд
ч гэсэн хуулийн профессор, иргэдийг оролцуулсан холимог бүрэлдэхүүн
өмгөөлөгчийн асуудлыг шийдээд байгаа юм.
ХЗДХЯ-аас боловсруулсан төсөл батлагдвал өмгөөлөгчийн
хариуцлага суларна
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хуульчийн эрх зүйн байдлын
тухай хуулийг шинэчлэн найруулах, Өмгөөллийн тухай хууль гэсэн
шинэ хууль гаргаж үүнийг шийднэ гэсэн бодлого барьж байгаа аж.
Эдгээр хуулийн төслүүдэд шүүгчийн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо,
прокурорын асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдэж байгааг
хэвээр үлдээж, харин үлдсэн 4500 орчим хуульчийн хариуцлагын
асуудлыг хоёр хуваах хувилбарыг гаргасан байна. Өөрөөр хэлбэл,
өмгөөлөгчдийн асуудлыг Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх
Өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын хороо, Хуулийн зөвлөх гээд
өмгөөллөөс бусад хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчдыг Хуульчдын
холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шийдэхээр төсөлд тусгажээ.
Нийт хуульчдыг дөрөв, тав хуваах төсөл явж байгаа. Энэ бол нэлээд
асуудалтай шийдэл харагдаад байгаа юм.
Манай улсад хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг шийдэх
хамгийн зөв шийдэл бол ямар ч хуульчийн ёс зүйн зөрчлийг шийдэхэд
хараат бус, хөндлөнгийн, үр нөлөөтэй шийдэх механизмыг хөгжүүлэх.
Одоогийн давхардлыг арилгахдаа бид шүүгчийн ёс зүйн асуудлыг
Шүүхийн ёс зүйн хороо шийдэж болно. Харин шүүгчээс бусад хуульчийн
хувьд хариуцлагын асуудлыг нэг газар шийдэх нь зөв зүйтэй юм. Гэтэл,
ХЗДХЯ-аас боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлсэн Өмгөөллийн
тухай хуулийн төслөөр прокурор, шүүгчээс бусад хуульчийг хоёр хуваах
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
85
гээд байгааг дэмжих боломжгүй юм.
Өмгөөлөгч, хуулийн зөвлөх хоёрын юу хийж болох, болохгүй
гэсэн ёс зүйн стандарт нь 100-ны 95 хувь нь адилхан байдаг. Төслөөр
энэ хоёрын ёс зүйн стандарт болон түүнийг зөрчсөн эсэхийг хянан
шийдвэрлэх тогтолцоог салгах гээд байгаа нь давхардсан ёс зүйн
стандарт үүснэ, хоёр газар шийдэхээр адилхан зөрчил дээр өөр өөр
шийтгэл ногдуулах боломжтой. Жишээлбэл, хууль зүйн үйлчилгээний
нууц задруулсан гэсэн үндэслэлээр хуулийн зөвлөхийн хуульчийн
зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэхэд, яг адилхан нууц
задруулсан өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нь хүчингүй болгож
болно. Тэгвэл тэр өмгөөлөгч хуулийн зөвлөхийн ажил хийгээд явах эрх
нь нээлттэй. Ингэснээр шударга бус шийтгэл ногдуулах нөхцөл байдал
үүсэх боломжтой. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
дээр нэмээд адилхан чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн
хариуцлагын хороог ажиллуулах болох нь. Хуульч нарт санхүүгийн ийм
хоёр дахин дарамт бий болгох шаардлага байна уу гэдэг зүйл бий.
Өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө асуудлыг шийдвэл маш том ухралт болно.
Өмгөөлөгчид хариуцлага тооцож чадахгүй болно.
ХЗДХЯ-аас боловсруулсан Өмгөөллийн хуулийн төсөлд буй
Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн ёс зүйн
маргаан шийдвэрлэх институцид тавигдах дараах дөрвөн шалгуурыг
хангажчадахааргүйхарагдажбайна:үрнөлөө;хөндлөнгийнбүрэлдэхүүн;
хараат бус, бие даасан байдал; нарийвчилсан процесс. Тухайлбал,
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төслөөр шүүгчийн асуудлыг Шүүхийн
ёс зүйн хороонд, прокурорын асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөлд,
өмгөөлөгчийн асуудлыг Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн
хариуцлагын хороонд, хуулийн зөвлөхийн ёс зүйн асуудлыг Хуульчдын
холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд харьяалуулж шийдэхээр
байна. Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын
хорооны олонх гишүүн нь өмгөөлөгч байхаар төсөлд заасан. Эцэстээ
шүүгч шүүгчийнхээ асуудлыг, прокурор прокурорынхоо, өмгөөлөгч
өмгөөлөгчийнхөө ёс зүйн асуудлыг шийддэг 2013 оны өмнөх байдал руу
буцаж орвол Монголд хуульчийн хариуцлагын тогтолцоог сулруулсан,
хариуцлага тооцож чаддаггүй, ухралт болохоор харагдаж байна.
Мөн, дан өмгөөлөгчдөөс бүрдсэн Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх
Мэргэжлийн хариуцлагын хороог байгуулбал одоогийн Хуульчдын
холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шиг хараат бус, бие даасан,
үр нөлөөтэй ажиллаж чадах уу, түүний үйл ажиллагааг нь процессын
шударга ёсны үүднээс нарийвчлан зохицуулж чадах уу гэдэг эргэлзээтэй.
2013 оноос өмнө байсан Өмгөөлөгчийн сахилгын хороо шиг хараат бус
байдлын баталгаагүй, үр нөлөөгүй институци болох магадлалтай.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
86
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ
МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНД ОЛОН УЛСЫН САЙН
ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛСЭН НЬ1
О.Мөнхсайхан
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор,
хууль зүйн доктор (LL.D.)
2018.04.05
ОРШИЛ 
2008 оны байдлаар судалгаанд оролцогчдын 80 хувь нь шүүхэд
итгэлгүй байдгаа илэрхийлж байсан.2
Энэ нь зөвхөн шүүгчдээс гадна
шүүн таслах ажилд оролдог өмгөөлөгч, прокурор, нийт хуульчид олон
нийтийн итгэл дааж чадахгүй байсныг илтгэж байв. Яагаад гэвэл
шүүгчийн ёс зүй, сахилгын тогтолцоо үр нөлөөтэй биш байсны зэрэгцээ
прокурорын асуудлыг дан прокуророос, өмгөөлөгчийн асуудлыг дан
өмгөөлөгчөөр шийдвэрлүүлдэг байсан хуучин тогтолцоо эдгээр асуудлыг
хараат бус, төвийг сахиж, шударгаар шийдвэрлэж чадахгүй байсан.
“Эд бие биеэ хаацайлдаг” гэж шүүмжлэгддэг байсан. Тиймээс, шүүхэд
итгэх олон нийтийн итгэлийг сэргээхийн тулд нийт хуульчийн ёс зүй,
сахилгын тогтолцоог эргэж харах шаардлагатай болсон. Ийм учраас,
2012 оны Шүүхийн тухай багц хуулийн нэг чухал зорилго бол хуульчийн
мэргэжлийн хариуцлагын тогтолцооны шинэчлэл байсан.
Монголын Хуульчдын холбоо бол гишүүдийнхээ явцуу эрх ашгийг
хамгаалдаг ТББ огт биш, харин төрийн тодорхой чиг үүргийг хуулиар
шилжүүлэн авсан нийтийн эрх зүйн этгээд. Тиймээс, Хуульчдын
холбооны гол зорилго бол олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах
явдал. 2013 оны 10 сарын 5-нд Хуульчдын анхдугаар их хурлаар
“Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм” (Хуульчийн
мэргэжлийн дүрэм буюу ХМД)-ийг баталж, хуульчийн мэргэжлийн
үйл ажиллагааны шинэ стандартыг тогтоосон бөгөөд энэ дүрмийг
зөв хэрэгжүүлэх эсэх нь Мэргэжлийн хариуцлагын хороо хэрхэн
ажиллахаас шууд хамаарна. Мэргэжлийн хариуцлагын хороо (МХХ)
хуульч мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан эсэх болон түүний
мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээ үүссэн (чадамжгүй болсон)
эсэх гэсэн хоёр төрлийн маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй.
Энэ хороо нь муу эсхүл чадамжгүй хуульчдаас иргэд, олон нийтийг
хамгаалах зорилготой. МХХ хуульчийн зөвшөөрөлтэй бүх хүмүүс буюу
1
Энэхүү өгүүллийн зарим хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг шүүх эрх
мэдэл сэтгүүлийн 2015 оны №03-т хэвлэгдсэн.
2
Sumati L. and Sergelen Ts., “Trend Lines in Public Perception of Judicial Administration in
Mongolia (Comparative Study Based on Nationwide Surveys 2001, 2003, 2005, 2007)” (Sant
Maral, 2007), http://pdf.usaid.gov/pdf_docs/PDACL250.pdf.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
87
шүүгч, прокурор, хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульчид төдийгүй
хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахгүй байгаа хуульчидтай
ч холбоотой маргааныг харьяалахаар хуульчилсан (ХМД, 1.1-р зүйл, 1).
Гэвч, Мэргэжлийн хариуцлагын хороотой зэрэгцүүлэн Шүүхийн ёс зүйн
хороо болон Прокурорын ёс зүйн зөвлөлийг байгуулан ажиллуулж байна.
Иймд, шүүгч болон прокурорын ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх
давхардсан харьяалал бий болсон. Өнөөдөр практикт Хуульчдын
холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчийн талаарх,
Шүүхийн ёс зүйн хороо шүүгчийн талаарх, Прокурорын ёс зүйн зөвлөл
прокурорын талаарх гомдлыг тус тус хянан шийдвэрлэж байна.
Энэ өгүүллийн хүрээнд 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай
хуулиар бий болгосон хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны
онцлог, тулгамдсан асуудал, шийдлийг авч үзэх болно. 2012 оноос
хойшх хуульчийн хариуцлагын тогтолцоог харвал прокуророос бусад
хуульчдын хувьд “бие биеэ хаацайлах” боломж багассан. Шүүгч болон
өмгөөлөгч (бусад хуульч)-ийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх
бие даасан, хараат бус, хөндлөнгийн, үр нөлөөтэй тогтолцооны суурь
тавигдсан тул үүнийг улам бэхжүүлэх хэрэгтэй, харин прокурорын ёс
зүйн зөрчлийг шийдвэрлэх тогтолцоо ийм болж чадахгүй байгаа нь
тулгамдсан асуудал болоод байгааг товч танилцуулна. Мөн, шүүгч
болон прокуророос бусад хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг хянан
шийдвэрлэж буй Мэргэжлийн хариуцлагын хороо нь олон улсын сайн
туршлагад тулгуурлан байгуулагдсан гэдгийг тайлбарлах болно.
ХУУЛЬЧИЙН ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН
БАЙДАЛ
Хуульчийн мэргэжлийн дүрэм3
болон МХХ-ны журмын төслүүдийг
боловсруулахад ажлын хэсгийн гишүүдээс гадна олон хуульчдын
хичээл зүтгэл, хөдөлмөр, санал орсон. Энэ хорооны журмын төслийг
боловсруулах ажлын хэсэг 2013 оны 10 сард байгуулагдаж, АНУ,
Герман, Чех зэрэг гадаад улсуудын туршлага, 2012 оны Хуульчийн эрх
зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал, Монголын онцлогийг
судалж төслөө боловсруулсан. АНУ-ын Калифорни мужийн Хуульчдын
холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ховард Миллер тэргүүтэй
төлөөлөгчидтэй 2014 оны хавар хоёр удаа биечлэн уулзаж, уг төслийн
үзэлбаримтлалдээрзөвлөгөөавчзохихөөрчлөлтийгтусгасан.Хуульчдын
холбооны Шүүгчдийн хороо, Прокурорын хороо, Өмгөөлөгчдийн хорооны
гишүүдийн дунд тус тус хэлэлцүүлэг зохион байгуулсан, нийт хуульчдад
зар хүргүүлэн имэйлээр болон бичгээр санал авч, шаардлагатай
3
Хуульчийн мэргэжлийн дүрэм хэрхэн боловсруулагдсан талаар дараах нийтлэлийг
уншина уу: О.Мөнхсайхан, “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн
ач холбогдол,” Үндсэн хуульт ардчиллын төлөө, 2013.10.23, http://munkhsaikhan-o.blog-
spot.com/2013/10/1.html.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
88
хэмжээнд төслийг сайжруулсан. Хуульчдын холбооны Зөвлөл уг төслийг
2014 оны 3 сарын 10-нд хүлээн авснаасаа хойш 6 сарын турш нийт 6
удаагийн хуралдаанаараа нухацтай хэлэлцсэн бөгөөд Мэргэжлийн
хариуцлагын хорооны ажиллах журам (МХХАЖ)-ыг мөн оны 6-р сард,
Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам
(МХХМХШЖ)-ыг 8-р сард, Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын
шинжээч сонгон шалгаруулах журмыг 9-р сард тус тус баталсан. Эдгээр
гурван журам нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (ХЭЗБТХ),
Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн дүрэмтэй хамт
Мэргэжлийн хариуцлагын хороо ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлдэг.
Хуульчдын анхдугаар их хурал МХХ-ны 30 гишүүнийг 2013 оны 9 сард
батламжилсан боловч уг хорооны ажиллах журмуудыг боловсруулахад
нухацтай хандаж нэг жил орчим хугацаа зарцуулсан. Холбогдох журмууд
батлагдсаны дараа МХХ 2014 оны 11 сарын 1-ээс эхлэн маргаан хянан
шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
ХЭЗБТХ-д Мэргэжлийн хариуцлагын хороонд хууль зүйн үйлчилгээ
үзүүлэгч хуульч төдийгүй шүүгч, прокурорын сахилгын асуудлыг
харьяалуулахаар батлагдсан боловч Мэргэжлийн хариуцлагын хороотой
зэрэгцэн Прокурорын ёс зүйн зөвлөл болон Шүүхийн ёс зүйн хороо
ажиллах давхардсан эрх зүйн орчин бий болсон. Иймд, прокурорын ёс
зүйн зөрчлийг Прокурорын ёс зүйн зөвлөл, шүүгчийн ёс зүйн зөрчлийг
Шүүхийн ёс зүйн хороо тус тус хянан шийдвэрлэж байгаа бөгөөд
Мэргэжлийн хариуцлагын хороо нь прокурор, шүүгчээс бусад хуульчийн,
ялангуяа өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэж байна.
Мэргэжлийн хариуцлагын хороо өөрт ирсэн шүүгч болон прокурортой
холбоотой ёс зүйн асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл болон Шүүхийн
ёс зүйн хороо руу тус тус шилжүүлж байгаа бөгөөд нэг ч прокурор,
шүүгчид сахилгын шийтгэл ногдуулаагүй байна.
Прокурорын байгууллагын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч
Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг 2015 онд шинэчлэн
баталжээ. Энэ журмаар Прокурорын ёс зүйн зөвлөл прокурорын ёс
зүйн зөрчлийн асуудлаарх дүгнэлт гаргаж Улсын ерөнхий прокурорт
өгөх бөгөөд хариуцлага хүлээлгэх асуудлыг Улсын ерөнхий прокурор
шийдвэрлэнэ. Улсын ерөнхий прокурор Прокурорын ёс зүйн зөвлөлийн
бүрэлдэхүүний саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж томилуулдаг.
Мөн Улсын ерөнхий прокурор уг зөвлөлийн нарийн бичгийн даргыг
шууд томилдог. Үүнээс, Прокурорын ёс зүйн зөвлөл Улсын ерөнхий
прокуророос хараат институт гэж хэлж болно. Түүнчлэн, энэ зөвлөл
зөвхөн прокуророос бүрдэхээр зааж. Тиймээс, прокурор прокурорынхоо
асуудлыг шийдвэрлэдэг хуучин тогтолцоо хэвээр байна. 2017 онд
Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан боловч
Прокурорын ёс зүйн зөвлөлийн Улсын ерөнхий прокуророос томилсон
түүнээс хараат, зөвхөн прокуророос бүрдсэн бүрэлдэхүүнтэй байх
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
89
шинжийг өөрчлөөгүй байна.
Шүүхийн ёс зүйн хороо нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд
байдаг боловч уг зөвлөлөөс бие даасан статустай ажилладаг. 2012
оны Шүүхийн захиргааны тухай хууль (ШЗТХ)-ийн 32.2-т зааснаар
ШЁЗХ нь нэр хүндтэй хуульч, эрдэмтэн, судлаач зэрэг есөн гишүүний
бүрэлдэхүүнтэй байх ба гурван шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс
тус бүр нэг, Хуульчдын холбооноос гурав, Хууль зүйн яамнаас гурван
хүний нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч гурван жилийн
хугацаагаар томилдог. Бүрэлдэхүүнд нь шүүгч, ШЕЗ болон шүүхийн
захиргааны ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглосон (2012
оны ШЗТХ, 32.2, 32.3). Үүний үр дүнд шүүгчийн ёс зүйн асуудлыг
харьцангуй хөндлөнгийн шинжтэй бүрэлдэхүүн хянан шийдвэрлэх 2002
оны Шүүхийн тухай хуулиар авсан өмнөх тогтолцоог хэвээр хадгалсан
юм. Өөрөөр хэлбэл, 2002 оноос хойш одоог хүртэл шүүгчийн ёс зүйн
зөрчлийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд шүүгч нар нь цөөнх (гуравны нэг)
байна.
2012 оны ХЭЗБТХ-ийн 63.2-т зааснаар Мэргэжлийн хариуцлагын
хороо гурван жилийн бүрэн эрхийн хугацаатай томилогддог 30
гишүүнтэй бөгөөд үүний 18 нь шүүгч, 6 нь прокурор, 6 нь өмгөөлөгч
байна. Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргааныг таван гишүүний
бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх ба бүрэлдэхүүнд шүүгч гурав,
прокурор, өмгөөлөгч тус бүр нэг орж байна. Мэргэжлийн хариуцлагын
хороо нь шүүгч болон прокуророос бусад бүх хуульчийн мэргэжлийн
үйл ажиллагааны зөрчлийг харьяалж, бодит байдал дээр дийлэнхдээ
өмгөөлөгчтэй холбоотой гомдол, мэдээллийг шийдвэрлэж байна.
Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг дан өмгөөлөгчид нь
цөөнх болсон бүрэлдэхүүн шийдвэрлэж байна.
Одоо мэргэжлийн хариуцлагын хороон дээр ирж байгаа
гомдлуудын ихэнх нь өмгөөлөгч холбоотой байгаа нь үнэн. 2014-2017
онд 791 гомдол, мэдээлэлд 955 хуульч холбогдсон ба эдгээрийн 751
буюу 80.5% нь өмгөөлөгч, 162 буюу 17.4% нь шүүгч, 20 буюу 2.1% нь
прокурор байжээ.4
2015-2017 онд 52 хуульчид хариуцлага хүлээлгэсэн
нь бүгд өмгөөлөгч байжээ (шүүгч, прокурорт тус хорооноос хариуцлага
тооцоогүй нь эдгээртэй холбоотой гомдол, мэдээллийг харьяаллын
дагуу шилжүүлдэгтэй холбоотой). 52 сахилгын шийтгэлийн 31 хаалттай
сануулах, бусад нь нээлттэй сануулах, шүүхэд төлөөлөх эрхийг
хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх, хуульчийн зөвшөөрлийг
хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх, хуульчийн зөвшөөрлийг
хугацаатай эсхүл хугацаагүй хүчингүй болгох шийтгэлүүд байжээ.
Хаалттай сануулахаас бусад сахилгын шийтгэл ногдуулсан 22 шийдвэр
Хуульчдын холбооны цахим хуудас дээр тавигдсан. Эдгээрийг уншиж
4
Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын алба, “Мэргэжлийн хариуцлагын хороонд
гаргасан гомдол, түүний агуулга, төрөл, шийдвэрлэлт,” 2018.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
90
үзэхэд өмгөөлөгч зөрчил гаргасныг нь хөдөлшгүй тогтоогоод, хариуцлага
хүлээлгэсэн байна. Жишээлбэл, үйлчлүүлэгчээ янз бүрийн хараалын
үгээр доромжилчихсон, хүнээс мөнгө авчхаад юу ч хийгээгүй, ямар ч
үйлчилгээ үзүүлээгүй зэрэг зөрчил гаргасан өмгөөлөгчид сахилгын
шийтгэл ногдуулсан. Эдгээр зөрчлийг өмгөөлөгчийн хараат бус байдал
руу халдсан гэж хэлэх боломжгүй. Одоогийн Мэргэжлийн хариуцлагын
хорооны үйл ажиллагаа өмгөөлөгчийн хараат бус байдал руу халдсан
гэх нэг ч нотлох баримт олдохгүй байна.
Шүүхийн ёс зүйн хороо, Мэргэжлийн хариуцлагын хорооны бүх
статистик, шийдвэр ил байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүх юм
нууц байдаг учраас энэ зөвлөлд жилд хэдэн гомдол хүлээн авч хэдэн
сахилгын хэрэг үүсгэдэг, хэдэн прокурорт сахилгын шийтгэл ногдуулсан
талаарх мэдээлэл олдохгүй байна. Шийдвэрүүд нь ч ил байдаггүй.
Харин, 2014-2017 онд Шүүхийн ёс зүйн хороо шүүгчтэй холбоотой
807 гомдол хүлээн авч, эндээс 114 сахилгын хэрэг үүсгэж, 42 шүүгчид
сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гарсан байна.5
2014-2017 онд
Мэргэжлийн хариуцлагын хороо 791 гомдол хүлээн авч, 317 маргаан
үүсгэж, 52 хуульчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн бөгөөд эдгээр нь бүгд
өмгөөлөгч байжээ.6
Эндээс үзэхэд Улсын ерөнхий прокуророос хараат
ажилладаг Прокурорын ёс зүйн зөвлөл прокурорт хариуцлага тооцож
чадаж буй нь эргэлзээтэй байгаа бол хөндлөнгийн бүрэлдэхүүнтэй, бие
даасан нөгөө хоёр хороо нь харьцангуй үр нөлөөтэй ажиллаж байна.
Шүүхийн ёс зүйн зүйн хороо шүүгчид сахилгын шийтгэл ногдуулж буй
бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчид хариуцлага тооцож
чадаж байна.
Хуулийн зохицуулалт болон практикт Мэргэжлийн хариуцлагын
хороо, Шүүхийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөл гэсэн гурван
хороо зэрэгцэн ажиллаж байгаа учраас шүүгч болон прокурорын ёс
зүйн ёс зүйн зөрчлийн харьяаллын давхардлыг арилгах нь зүйтэй.
Давхардлыг арилгахдаа хуульчийн хариуцлагатай байдал болон хараат
бус байдлын балансыг нь олох ёстой. Түүнээс биш хараат бус байдал
гэдгээр хариуцлагагүй, ёс зүйгүй үйл ажиллагааг хаацайлж болохгүй.
Иймд, өнөөдөр Монголд прокурорын ёс зүйн зөрчлийг хараат бус,
үр нөлөөтэй шийддэг тогтолцоог бий болгох нь тулгамдсан асуудал
болоод байгаа бол шүүгч болон өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг хянан
шийдвэрлэж буй хараат бус, бие даасан, хөндлөнгийн тогтолцоог улам
бэхжүүлэх хэрэгцээ байна. Прокурорын сахилгыг сайжруулах хамгийн
боломжит арга зам бол Прокурорын ёс зүйн зөвлөлийг татан буулгаад
прокурорынёсзүйнасуудлыгодоогийнХуульчдынхолбооныМэргэжлийн
хариуцлагын хороонд харьяалуулах. Ингэснээр, прокурорын ёс зүйн
5
Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас авсан мэдээлэл (2018).
6
Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын алба, “Мэргэжлийн хариуцлагын хороонд
гаргасан гомдол, түүний агуулга, төрөл, шийдвэрлэлт,” (2018).
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
91
маргаан өмгөөлөгч, бусад хуульчийнхтай адил хөндлөнгийн бие даасан
байгууллагаар шийдвэрлэгдэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны эн тэнцүү хоёр талыг төлөөлдөг хувьдаа өмгөөлөгч
болон прокурорын ёс зүйд төстэй тал бий бөгөөд тэдгээрийн талаарх
гомдлыг нэг хөндлөнгийн байгууллагад хамтатган харьяалуулах бүрэн
боломжтой. АНУ зэрэг зарим улсад прокурорын, өмгөөлөгчийн болон
бусад ажил хийж буй бүх хуульчдын ёс зүйн зөрчлийг нэг сахилгын
хороонд харьяалуулж шийддэг туршлага ч байна.7
Хэрэв прокурорын
ёс зүйн зөвлөлийг хэвээр байлгана гэвэл Улсын ерөнхий прокуророос
бие даалгах, хараат бус, хөндлөнгийн бүрэлдэхүүнтэй болгохгүй бол
болохгүй. Шүүгч болон өмгөөлөгчтэй адилхан прокурорын ёс зүйн
зөрчлийг хянан шийдвэрлэх хараат бус, нээлттэй, ил тод, төвийг сахисан
тогтолцоо бий болгох хэрэгтэй. Хуудасны хязгаараас шалтгаалан
прокурорын ёс зүй, сахилгын асуудлыг илүү дэлгэрэнгүй бичих
боломжгүй байна. Шүүгчийн ёс зүй, сахилгыг сайжруулах арга замыг
өөр өгүүлэлд8
дэлгэрэнгүй авч үзсэн тул энэ өгүүлэлд мөн хөндөхгүй.
Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд олонх нь өмгөөлөгчдөөс
бүрдсэн бүрэлдэхүүнээр өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг хянан
шийдвэрлүүлэх, ийм чиг үүрэгтэй хороог Өмгөөлөгчдийн холбооны дор
байгуулах саналууд гарсаар байгаа бөгөөд энэ санал хэрэгжвэл ёс зүйн
зөрчил гаргасан өмгөөлөгчид хариуцлага зайлшгүй тооцож чаддаггүй
хуучин байдал сэргэнэ. Жишээлбэл, 2015 оны хавар Хуульчийн эрх зүйн
байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өмгөөллийн
тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавын даалгавраар
Хууль зүйн яамнаас боловсруулж, Өмгөөллийн төслийг УИХ-д өргөн
барьсан9
ч уг төслийг УИХ хэлэлцээгүй өнгөрсөн. Мөн, Хууль зүй, дотоод
хэргийн сайд Ц.Нямдоржийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төсөл хоёрыг боловсруулж
эхний байдлаар 2016 оны 3-4 сард хуульчдын дунд хэлэлцүүлээд
байна.10
Дээрх төслүүдэд буй нийтлэг тал нь өмгөөлөгч болон хуулийн
зөвлөхийн ёс зүйн материаллаг хэм хэмжээг тус тусад зохицуулах, өөр
өөр хороонд харьяалуулах, ингэхдээ Хуульчдын холбооны Мэргэжлийн
хариуцлагын хороонд хуулийн зөвлөхийн ёс зүйн зөрчлийг үлдээж,
Өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг хянан
7
ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement,” 1989, http://www.americanbar.org/
groups/professional_responsibility/resources/lawyer_ethics_regulation/model_rules_for_law-
yer_disciplinary_enforcement.html.
8
О.Мөнхсайхан, “Монгол Улс дахь шүүгчийн сахилгын процедур: амжилт ба сорилт,”
Шүүгчийн ёс зүй ба сахилга (олон улсын бага хурал: илтгэл, зөвлөмж) дотор (УБ, 2017).
9
“Өмгөөллийн тухай хуулийн төсөл” (Монгол Улсын их хурал, 2016.06.16), http://www.par-
liament.mn/laws/projects/647.
10
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг,
ХЗҮХ-гийн Хуульчдын танхим, 2018.03.14, https://www.mglbar.mn/?action=content&view=art
icle&id=2601
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
92
шийдвэрлэх хороо байгуулах тухай зохицуулалт юм. Дээрх төслүүдэд
дийлэнхдээ өмгөөлөгчдөөс бүрдсэн бүрэлдэхүүн өмгөөлөгч ёс зүй
зөрчсөн эсэх, сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэхээр
заажээ.
Одоогийн Мэргэжлийн хариуцлагын хорооны эрх зүйн байдал,
ажиллах болон маргаан хянан шийдвэрлэх журамд буй зарчмын
шинжтэй дараах долоон ололт бий бөгөөд эдгээрийг хадгалж улам
бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг энэ өгүүллийн үлдсэн хэсгүүдэд харуулна:
1. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагааны нэгдмэл стандарт тогтоосон;
2. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульчийн сахилгын нэгдмэл
тогтолцоог бүрдүүлсэн;
3. Мэргэжлийн үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргаж хуульчийн
зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэл хүлээсэн этгээдээс олон нийтийн
ашиг сонирхол болон хуульчдын нэр хүндэд дахин хохирол учруулахаас
сэргийлэх механизмыг бүрдүүлсэн;
4. Хуульчийн мэргэжил, ур чадварын төвшинд эргэлзсэн тухай
маргааныг МХХ-нд харьяалуулж, энэ талаар эргэлзээтэй болсон
хуульчаас олон нийтийн ашиг сонирхол болон хуульчдын нэр хүндэд
хохирол учруулахаас хамгаалдаг болсон;
5. Хуульчийн сахилгын маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг
хөндлөнгийн гишүүдээр бүрдүүлж, түүнд итгэх олон нийтийн итгэлийг
нэмэгдүүлсэн;
6. Маргааныг шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг хуваарилж
процессын шударга ёсны хангасан;
7. Маргааныг хянан шийдвэрлэх тогтолцооны бие даасан байдлыг
баталгаажуулсан.
Одоогийн хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны үр
нөлөөтэй, хараат бус, шударга байдал хэрхэн хангагдаж байна вэ
гэдгийг одоогийн хүчин төгөлдөр хууль, дүрэм, журам болон олон улсын
туршлагатай харьцуулан дээрх долоон үзүүлэлт тус бүр дээр харуулах
болно. Эдгээр долоон сэдэвт шинэлэг ойлголт, зохицуулалт олон байгаа
учраас илүү дэлгэрэнгүй тайлбар, судалгаа хийх шаардлагатай боловч
сэдэв бүрийг товч ч гэсэн хөндөхийг хичээлээ.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
93
1. ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ХУУЛЬЧИЙН
МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДМЭЛ СТАНДАРТ
ТОГТООСОН 
Олон улсын туршлага: Хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагааны нэгдмэл стандарт
Олон улсад хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчдын
мэргэжлийн үйл ажиллагааны стандарт нэг байдаг. Тухайлбал,
үйлчилгээ үзүүлж буй бүх хуульч хичээл зүтгэл гаргах, хууль зүйн
үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвартай байх, хууль
зүйн үйлчилгээтэй холбоотой гол гол асуудал дээр үйлчлүүлэгчийн
шийдвэрийг дагах, үйлчлүүлэгчтэйгээ тогтмол харилцаа холбоотой
байх, үндэслэлтэй хөлс, зардал тодорхойлох, мэдээллийн нууцлалыг
хадгалах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, үйлчлүүлэгчийн эд
хөрөнгийг зохих ёсоор хадгалах, шаардлагатай тохиолдолд үйлчилгээ
үзүүлэхээс татгалзах, боломжит үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг
хадгалах, өөрийнх нь эсрэг ашиглахгүй байх зэрэг үүргийг биелүүлэх
ёстой. Мөн хууль зүйн зөвлөгөө, гуравдагч этгээдэд өгөх хууль зүйн
дүгнэлт, хөндлөнгийн этгээдээр ажиллах тохиолдол, үйлчлүүлэгч бус
этгээдтэй харилцах харилцаа, өмгөөллийн нөхөрлөл, нийтэд тустай
мэргэжлийн үйл ажиллагаа, сурталчилгаа зэрэг асуудал ч өмгөөлөгч
болон хуулийн зөвлөхөд хамаардаг. Тиймээс, өмгөөлөгч болон хуулийн
зөвлөх хоёрт үйлчлэх ёс зүйн хэм хэмжээг дийлэнх тохиолдолд ялгах
боломжгүй бөгөөд өмгөөлөгч зөвхөн шүүхийн өмнө өмгөөлөл хийх үедээ
л тухайлсан онцлог үүргийг биелүүлдэг. Ийм үүргүүдийг АНУ, Канад,
Европын улсуудын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээр
зохицуулагддаг гэдгийг дор ишилсэн хоёр харьцуулсан судалгаанаас
харж болно.11
Өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд адилхан агуулгатай өөр өөр
эх сурвалжууд үйлчилдэг жишиг судалгаанд хамрагдсан улсуудад алга.
АНУ болон Канадын олон мужид хуулийн зөвлөх, өмгөөлөгчийн төдийгүй
прокуророор ажиллаж байгаа хуульч хуульчдын холбооны гишүүн байж,12
бүх хуульчид мэргэжлийн үйл ажиллагааны нэг стандартад захирагддаг.13
Чех зэрэг Европын улсад өмгөөлөгч болон хуулийн зөвлөхийн ёс зүйн
хэм хэмжээг ялгаж үздэггүй бөгөөд хуульчийн баримтлах нийтлэг
11
Chirstina Murtaugh, “Establishing and Reforming Bar Associations in Post-Conflict States”
(INPROL, 2010), 19–24, http://inprol.org/publications/3968/establishing-and-reforming-bar-as-
sociations-in-post-conflict-states; Maya Goldstein Bolocan, Professional Legal Ethics: A Com-
parative Perspective (Central European and Eurasian Law Initiative, 2002), 11–76.
12
Murtaugh, “Establishing and Reforming Bar Associations in Post-Conflict States,” 8.
13
ABA, “Model Rules of Professional Conduct,” 2013, http://www.americanbar.org/groups/pro-
fessional_responsibility/publications/model_rules_of_professional_conduct/model_rules_of_
professional_conduct_table_of_contents.html; Federation of Law Societies of Canada, “Model
Code of Professional Conduct,” 2011, http://flsc.ca/wp-content/uploads/2014/12/conduct1.pdf.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
94
стандартыг тогтоож мөрдүүлдэг.14
Өмгөөлөгч болон хуулийн зөвлөхийг
ялгаж үздэг байсан Франц энэ ангиллаасаа 23 жилийн өмнө буюу 1992
онд татгалзаж, хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчдад нийтлэг нэг
стандарт үйлчилж эхэлдэг болсон.15
Олон улсад мэргэшсэн хуульчид тусгай объектив шаардлага
тавьж хангасан хүмүүс ийм нэршлийг хэрэглэх эрхтэй. АНУ-ийн ихэнх
мужуудад ийм объектив шалгуурыг хангасан хүмүүс мэргэшсэн хуульч
гэсэн нэршлийг хэрэглээд зогсохгүй мужийн хуульчдын холбоо нь
мэргэшсэн хуульчдын нэрсийг өөрсдийн цахим хуудаст  тавьж олон
нийт болон бизнес эрхлэгчид итгэлтэйгээр сонголт хийх боломж
олгодог.16
Германд бол мэргэшсэн хуульч (Fachanwälte)-ийн тухай илүү
нарийвчлан зохицуулдаг.17
Энэ улсад захиргааны эрх зүй, санхүүгийн эрх
зүй, хөдөлмөрийн эрх зүй, социал эрх зүйгээр хуульч мэргэшиж болох
ч хоёроос илүү чиглэлээр мэргэшихийг хориглодог. Германд мэргэших
хүсэлтэй чиглэлээрээ үнэхээр мэргэшсэн, туршлагатай эсэхийг нь
Хуульчдын холбооны тусгай хороо шалгаж тогтоодог бөгөөд мэргэшсэн
хуульч тухайн чиглэлийнхээ сургалтад тогтмол суух шаардлагатай
байдаг.  Францад хуульчид “мэргэшсэн хуульч” гэж нэрлэгдэхийн тулд
тусгай сургалтад сууж диплом авдаг.18
ХЭЗБТХ ба Хуульчийн мэргэжлийн дүрэм: нэгдмэл стандарт 
2012 оны ХЭЗБТХ болон Хуульчийн мэргэжлийн дүрмээр нийт
хуульчдад, ялангуяа хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчид нэг
стандарт үйлчилдэг. ХЭЗБТХ-ийн 26-р зүйлд хуульчдын нийтлэг үүрэг,
27-р зүйлд хуульчид хориглох зүйлс, 32-р зүйлд мэргэшсэн хуульчид
тавигдах шаардлага, 33-р зүйлд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны
нууц зэргийг заасан. Мөн Хуульчийн мэргэжлийн дүрмийн Нэгдүгээр
ангид заасан хуульчийн нийтлэг зарчим, үүрэг, Хоёрдугаар ангид
заасан хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульчийн үүрэг, Гуравдугаар
ангид заасан хуульчийн зарчимч байдлыг хангах үүргүүдийг хууль зүйн
үйлчилгээ үзүүлж буй бүх хуульчид биелүүлэх ёстой. Өмгөөлөл бол
хууль зүйн үйлчилгээний нэг төрөл учраас өмгөөлөгч хуульчийн нийтлэг
үүрэг, зарчим болон хууль зүйн үйлчилгээтэй холбоотой бүх үүргийг
14
Board of Directors of the Czech Bar Association, “The Rules of Professional Conduct and
the Rule of Competition of Lawyers of the Czech Republic,” 1997, http://www.ccbe.eu/index.
php?pageNum_Liste_tri=1&totalRows_Liste_tri=50&id=107.
15
Кристофер Осакве, Харьцуулсан эрх зүй судлал: ерөнхий ба тусгай анги (бүдүүвч), орч.
Ж.Нямдорж нар (УБ, 2005), 77.
16
“List of Specialized Attorneys,” Alabama State Bar, accessed June 30, 2015, https://www.
alabar.org/resources/specialization/list-of-specialized-attorneys/.
17
“The Federal Lawyers’ Act (Bundesrechtsanwaltsordnung- BRAO),” n.d., http://www.brak.
de/w/files/02_fuer_anwaelte/brao_engl_090615.pdf.
18
“What Is a ‘Specialized’ French Attorney?,” French-Business-Law.com, accessed June 30,
2015, http://www.french-business-law.com/what-is-a-specialized-french-attorney-page17.html.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
95
биелүүлнэ. Өмгөөллийг үйлчилгээг зөвхөн өмгөөлөгч явуулах бөгөөд
ингэхдээ ХЭЗБТХ-ийн Тавдугаар бүлэг болон Хуульчийн мэргэжлийн
дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт заасан өмгөөлөгчийн тусгай үүргүүдийг
мөрдөнө.  Дүрмийн эдгээр заалтуудыг уншвал 2013 оны Хуульчийн
мэргэжлийн дүрэм олон улсын стандартын дагуу хууль зүйн үйлчилгээ
үзүүлэгч хуульчийн бүх үүргийг багтаасан гэдэг нь харагдана.
ХЭЗБТХ-ийн 32-р зүйлд мэргэшсэн хуульчид тавигдах шаардлагыг
анх удаа хуульчилсан. Энэ зүйлд зааснаар хуульч нь шүүхийн өмнө
төлөөлөх чиглэлээрээ мэргэшсэн хуульч гэх нэршлийг хэрэглэж болох
бөгөөд дараах шаардлагын аль нэгийг хангаагүй бол уг нэршлийг
хэрэглэх эрхгүй: (1) шүүхийн өмнө төлөөлөх нэг чиглэлийг онцлон
тухайн чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагааг түлхүү явуулж түүгээрээ
мэргэшсэн хуульч нэршил авахыг хүсэж байх; (2) гурваас доошгүй жил
Хуульчдын холбооны тухайн чиглэлийн хороонд гишүүнчлэлтэй байх;
(3) хуульчийн үргэлжилсэн сургалтаар гурван жил тутам хангах ёстой
багц цагийн гуравны хоёроос доошгүй нь тухайн мэргэшсэн чиглэлийн
сургалтын агуулгыг багтаасан байх. Мэргэшсэн хуульч гэж өөрийгөө
нэрлэх эрхтэй болохын тулд хуульч тухайн чиглэлээр түлхүү өмгөөлөл
хийх, тухайн чиглэлийн хороонд гишүүнээр ажиллах, энэ чиглэлийн
үргэлжилсэн сургалтад тогтмол хамрагдах зэргээр өөрийгөө бэлдэх
ёстой гэсэн объектив шалгуурыг тогтоож өгснөөрөө ач холбогдолтой.
Нийгмийн харилцаа хөгжиж даяарчлагдахын хэрээр хууль зүйн
үйлчилгээг мэргэшсэн байхыг олон улсад төдийгүй манай улсад
шаардаж буй өнөө үед ийм зохицуулалт 2012 онд орж ирсэн нь цагаа
олсон явдал байсан. ХЭЗБТХ батлагдахаас өмнө мэргэшсэн хуульч гэж
хэн бэ гэдгийг тодорхойлох объектив шалгуур байхгүй байсан учраас
хэн дуртай нь өөрийгөө тодорхой чиглэлээр мэргэшсэн гэж тодорхойлж
сурталчилдаг байсан бөгөөд үүнийг хянах механизмгүй байсан. Тухайн
чиглэлээр мэргэшсэн биш этгээд өөрийгөө мэргэшсэн гэж нэрлэн олон
нийтийг төөрөгдүүлж хохироодог байсан нь хуульчдын нэр хүндэд
сөргөөр нөлөөлж байв.
2. ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ХУУЛЬЧИЙН САХИЛГЫН
НЭГДМЭЛ ТОГТОЛЦОО
Олон улсын туршлага: Нэгдмэл сахилгын шийтгэлийн
тогтолцоо
Олон улсад хуульчид мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах
нэгдмэл зарчим, үүрэг үйлчилж, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх
нэгдмэл стандарт бүхий шийтгэлээс тохирохыг нь оногдуулдаг бөгөөд
ихэвчлэнхуульчийнзөвшөөрөлтэйуялдсансахилгыншийтгэлоногдуулах
замаар хуульчдыг хариуцлагатай болгодог. Жишээлбэл, Америкийн
хуульчдын холбооноос санал болгосон Хуульчийн сахилга сахиулах
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
96
тухай загвар дүрэмд хуульчид хүлээлгэх шийтгэлийн нэгдсэн тогтолцоог
зөвлөдөг.19
АНУ-д хуулийн зөвлөх болон өмгөөлөгчид хүлээлгэх
хариуцлагыг ялгадаггүй төдийгүй прокурорыг оруулаад бүх хуульчдад
адилхан мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тавьж, зөрчвөл нэгдмэл
сахилгын шийтгэлүүдээс тохирохыг нь сонгож хэрэглэдэг. Түүнчлэн,
Австри, Бельги, Чех, Дани, Эстон, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар,
Исланд, Итали, Нидерланд, Норвеги, Португали, Словак, Словени,
Испани, Швед зэрэг улсуудад хуульчид хүлээлгэх сахилгын шийтгэлийн
нэгдсэн стандарт үйлчилдэг гэдгийг Олон улсын хуульчдын холбооны
тойм судалгаанаас харж болно.20
Эдгээр улсуудын олонход сануулах,
торгох, хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хуульчийн зөвшөөрлийг
хүчингүй болгох шийтгэл түгээмэл хэрэгждэг бөгөөд өмгөөлөгч
болон хуулийн зөвлөхөд ялгамжтай сахилгын шийтгэлийн стандарт
үйлчилдэггүй аж.
Олон улсад хуульчийн ажил хийж байгаа эсэхээс нь үл хамааран
зөрчил гаргасан хуульчид хариуцлага хүлээлгэх боломжтой байдаг.
Жишээлбэл, Германд Хуульчийн сахилгын шүүх гэж тусгай шүүх хуульчид
сахилгыншийтгэлоногдуулдаг.Эрхбүхийөөрэтгээдээсхуульчидялэсхүл
сахилгын шийтгэл оногдуулсан бол Хуульчийн сахилгын шүүх дараах
нөхцөлд тухайн адилхан үйлдэл дээр хянан шийдвэрлэх ажиллагаа
явуулдаг: эрх бүхий өөр этгээдээс шийтгэл хүлээсэн хуульчаар үүргийг
нь биелүүлүүлэх болон хуульчийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад
шаардлагатай тохиолдолд Хуульчийн сахилгын шүүх хуульчийнх нь
хувьд шийтгэл нэмж оногдуулж болдог (Холбооны хуульчдын хуулийн
115b).21
Хуульчийн сахилгын шүүхээс өөр этгээд оногдуулсан шийтгэл
нь хууль зүйн тодорхой чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах
эрхийг түдгэлзүүлэх болон хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгох
шийтгэлийг уг шүүхээс оногдуулахад саад болох ёсгүй гэж үздэг.
ХЭЗБТХ: Нэгдмэл сахилгын шийтгэлийн тогтолцоо
Мэргэжлийн хариуцлагын хороо Хуульчийн мэргэжлийн дүрэм
зөрчсөн зөрчлийг хянан шийдвэрлэж, сахилгын шийтгэл ногдуулдаг.
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил тогтоогдвол дараах
8 төрлийн сахилгын шийтгэлээс тохирох аль нэгийг тухайн хуульчид
оногдуулахаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29-р зүйлд
заасан: (1) хаалттай сануулах; (2) нээлттэй сануулах; (3) шүүхэд
төлөөлөх эрхийг хугацаатай түдгэлзүүлэх; (4) шүүхэд төлөөлөх эрхийг
хугацаагүй түдгэлзүүлэх; (5) хуульчийн зөвшөөрлийг хугацаатай
түдгэлзүүлэх; (6) хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй түдгэлзүүлэх;
19
ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement.”
20
IBA, “Summary of Disciplinary Proceedings and Contact Points in the EU and EEA Member
States, CCBE,” 2004.
21
“The Federal Lawyers’ Act (Bundesrechtsanwaltsordnung- BRAO).”
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
97
(7) хуульчийг зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгох; (8) хуульчийн
зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгох. Эдгээр шийтгэлүүдийн агуулга,
хэрэгжих аргын талаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан
хянан шийдвэрлэх журам (2014)-ын Хоёрдугаар бүлэгт нарийвчлан
зохицуулсан. ХЭЗБТХ-иар шүүхэд төлөөлөх эрхийг түдгэлзүүлэх шийтгэл
зөвхөн өмгөөлөгчийн ажилтай холбоотой боловч бусад бүх шийтгэлийн
төрөл нь өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд адилхан үйлчилдэг.
Мөн ноцтой зөрчил гаргасан өмгөөлөгчийн хуульчийн зөвшөөрлийг
түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох боломжтой.
3. НОЦТОЙ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЭТГЭЭД ОЛОН
НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛ БОЛОН ХУУЛЬЧДЫН НЭР ХҮНДИЙГ
ДАХИН ХОХИРООХООС СЭРГИЙЛСЭН
Олон улсын туршлага: Хуульчийн зөвшөөрлийг сэргээх болон
дахин олгох
Хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон
бол дахин зөрчил гаргахгүй, засарсан, хохирлоо барагдуулсан зэрэг
хуульчаар эргэж ажиллах ёс зүй, зан байдлын шаардлага хангасан
гэдгээ нотлох үүргийг тухайн этгээдэд хүлээлгэж, энэ талаарх мөрдөн
шалгах ажиллагаа явуулж, төвийг сахисан этгээдээр сонсгол хийлгэж,
цугларсан нотлох баримтад үндэслэн түүний хуульчийн зөвшөөрлийг
сэргээх эсхүл дахин олгох асуудлыг шийдвэрлүүлдэг жишиг олон
улсад бий. Жишээлбэл, Америкийн хуульчдын холбоо (ABA) хуульчийн
мэргэжлийн хариуцлагын хороонд зөрчил гаргасан хуульчид сахилгын
шийтгэл хүлээлгэх төдийгүй түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон хугацаа
дууссаны дараа хуульчийн зөвшөөрлийг сэргээх, дахин олгох эсэх
асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг өгөхийг зөвлөдөг бөгөөд тус улсын
олонх мужид ийм тогтолцоо үйлчилдэг.22
Мөн Канадын олонх мужид
мэргэжлийн хариуцлагын хороо шиг чиг үүрэгтэй хороо яг адилхан
журмаар хуульчийн зөвшөөрлийг сэргээх болон дахин олгох асуудлыг
шийдвэрлэдэг.23
Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхэд шалгалтаас
гадна зан байдлын шаардлага хангасан эсэхийг нь үнэлдэг тогтолцоо
цөөнгүй улсад бий.24
Мэргэжлийн хариуцлагын хороо: Хугацаагүй түдгэлзүүлсэн хууль-
чийн зөвшөөрлийг сэргээх болон хугацаатай хүчингүй болгосон хууль-
чийн зөвшөөрлийг дахин олгох үндэслэлийг тогтоох
22
ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement.”
23
Жишээлбэл, Канадын Алберта мужийн Хууль зүйн нийгэмлэгийн дүрмийн 108-112-
р зүйлийг харна уу: “The Rules of the Law Society of Alberta, Canada,” 2014, http://www.
lawsociety.ab.ca/docs/default-source/regulations/rules7b8d07ad53956b1d9ea9ff0000251143.
pdf?sfvrsn=0.
24
Murtaugh, “Establishing and Reforming Bar Associations in Post-Conflict States,” 12.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
98
Хуульчийн зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгох шийтгэл
хүлээсэн этгээд уул хугацаа дууссаны дараа хуульчийн шалгалтад
тэнцэж хуульчийн зөвшөөрлийг дахин авахыг хүссэн тохиолдолд тухайн
этгээд хуульчид тавигдах ёс зүй, зан байдлын шаардлага хангасан
эсэхийг шалгасны дараа шийдвэрлэдэг зохицуулалтыг анх удаа 2012
оны ХЭЗБТХ, 2014 оны МХХМХШЖ-д бий болгосон.
Мэргэжлийн хариуцлагын хороо олон нийтийг хамгаалахын тулд
хоёр төрлийн сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийн үр дагаврыг
авч үздэг шинэлэг зохицуулалт анх удаа хуульчлагдсан. МХХ хуульчийн
зөвшөөрлийг хугацаагүй түдгэлзүүлсэн бол дараа түүнийг сэргээх
эсэх асуудлыг ХЭЗБТХ-ийн 29.4, МХХМХШЖ-ын 19-р бүлэгт заасны
дагуу шийдвэрлэхээр хуульчилсан. Хугацаагүй түдгэлзүүлэх шийтгэл
хүлээсэн этгээд хуульчийн зөвшөөрлөө сэргээлгэхийн тулд МХХМХШЖ-
ийн 19.4-р зүйлд заасан дараах шаардлагыг хангасан гэдгээ МХХ-ны
өмнө нотлох үүрэгтэй: (1) хуульч нь нэмэгдэл шийтгэл оногдуулсан
шийдвэрийг бүрэн биелүүлсэн; (2) хуульч шүүхэд төлөөлөх эрх эсхүл
хуульчийн зөвшөөрөл нь түдгэлзсэн хугацаанд шүүхэд төлөөлөх үйл
ажиллагаа явуулаагүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй
эсхүл тийм үйлдэл хийхээр завдаагүй; (3) хуульч шүүхэд төлөөлөх
эрх эсхүл хуульчийн зөвшөөрөл нь түдгэлзсэн хугацаанд мэргэжил,
ур чадварын төвшин хангалтгүй байдалд ороогүй; (4) хуульч шүүхэд
төлөөлөх эрх эсхүл хуульчийн зөвшөөрлийг нь түдгэлзүүлснээс хойш
хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны өөр зөрчил гаргаагүй; (5)
хуульч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд ёс зүйн хувьд
харшлах шалтгаангүй; (6) эрх, зөвшөөрөл түдгэлзсэн байх хугацаанд
хууль, тогтоомжоор тогтоосон үүргийг бүрэн биелүүлж байсан; (7)
сахилгын шийтгэл оногдуулах тогтоолд заасан тохиолдолд хохирлыг
нөхөн төлсөн байх.
Хуульчийн зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгох шийтгэл
хүлээсэн этгээд дахин хуульчийн зөвшөөрөл авах боломжтой эсэхийг
МХХ шийдвэрлэнэ. Хуульчийн зөвшөөрлийг хугацаатай хүчингүй
болгосон бол уул хугацаа дууссаны дараа тухайн этгээд хуульчийн
шалгалт өгөх эрхтэй. Хэрэв хуульчийн шалгалтад тэнцэж чадахгүй бол
хуульчийн зөвшөөрөл нь дахин олгогдохгүй. Хэрэв хуульчийн шалгалтад
тэнцвэл Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргаж болох
боловч шууд гишүүн болохгүй. Өмнө нь хуульч байж байгаад ноцтой
ёс зүйн зөрчил гарган хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэл
хүлээсэн этгээд учраас түүнийг хуульчийн шалгалтад тэнцсэн ч
гэсэн хуульчийн зөвшөөрлийг шууд өгч болохгүй. Учир нь, одоогийн
хуульчийн шалгалт тухайн хүний ёс зүй, зан байдлыг бүрэн шалгадаггүй
бөгөөд мэдлэг, ур чадварыг голлон шалгадаг. Хэрэв тэр хүн зөрчил
гаргаснаасаа хойш засарч хүмүүжээгүй байхдаа хуульч болбол дахин
дахин хуульчийн нэр хүндийн унагаах төдийгүй олон нийтийг хохироох
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
99
өндөр магадлалтай. Тиймээс, Хуульчдын холбоо нь шалгалтад тэнцсэн
этгээдийн талаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил,
сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг МХХ руу
хүргүүлэх бөгөөд МХХ энэ хүсэлтийн дагуу дүгнэлт гаргана. ХЭЗБТХ-
ийн 63.1-т МХХ нь “Хуульчдын холбооны хүсэлтээр хуульчийн сахилга,
хариуцлага, ёс зүйн байдалд дүгнэлт гаргана” гэж заасан. Энэ дүгнэлт
бол хуульчийн зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгох шийтгэл
хүлээсэн этгээд хуульчийн шалгалтад тэнцсэн бол тухайн этгээд сахилга,
хариуцлага, ёс зүйн хувьд дахин хуульч болох боломжтой эсэхийг
тогтоох дүгнэлт гэж Хуульчдын холбооны зөвлөл утгажуулж журмалсан.
Энэхүү дүгнэлтийг гаргах үндэслэл, журмыг ХЭЗБТХ-ийн 29.5, 18.1, 19.3,
63.1, МХХМХШЖ-ын 20-р бүлгээр зохицуулдаг. Хуульчийн шалгалтад
тэнцэж, дахин хуульч болох өргөдөл гаргасан этгээд МХХМХШЖ-ын
20.4-т байгаа шаардлагуудыг хангасан гэдгээ нотлох үүрэгтэй бөгөөд
МХХ эдгээр шаардлагыг хангасан эсэхийг хянан шийдвэрлэж үндэслэл
бүхий дүгнэлт гаргана. МХХ шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргавал
Хуульчдын холбоо тухайн этгээдэд хуульчийн зөвшөөрөл дахин олгохгүй
боловч тэрбээр Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлийг нэг
жилийн дараа дахин гаргах эрхтэй.
4. МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН ХУВЬД ЭРГЭЛЗЭЭТЭЙ
ХУУЛЬЧ ОЛОН НИЙТИЙГ ХОХИРООХ, ХУУЛЬЧДЫН НЭР ХҮНДИЙГ
УНАГАХААС СЭРГИЙЛСЭН
Олон улсын туршлага: Хуульч чадамжгүй болсон эсэх
маргааныг шийдвэрлэнэ
МХХ-ны харьяалалд байгаа “хуульчийн мэргэжил, ур чадварын
төвшинд эргэлзсэн тухай маргаан”-ыг АНУ-д хуульчийн чадамжгүй
байдлын маргаан гэж нэрлэдэг.25
Энэ маргаан нь тухайн хүн чадамжтай
эсэх фактын асуудлыг шийдвэрлэдэг учраас мэргэжлийн үйл
ажиллагааны зөрчлийг хянан шийдвэрлэдэг төвийг сахисан институтэд
давхар харьяалуулан шийдвэрлүүлдэг. Хуульчийн сахилгын асуудлыг
шийдвэрлэдэг хорооны зорилго бол олон нийтийг хамгаалах явдал.26
Тиймээс, хуульч зөрчил гаргаагүй боловч мэргэжлийн үйл ажиллагаагаа
хэвийн явуулах чадамжгүй болсноор одоогийн болон боломжит
үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хохироохоос урьдчилан сэргийлдэг
байх ёстой. Чадамжгүй байдал нь мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил
биш учраас Хуульчийн мэргэжлийн дүрмийг санаатай зөрчсөн зөрчлөөс
ялгаатай авч үздэг.
25
ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement.”
26
Bolocan, Professional Legal Ethics, 79.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
100
Мэргэжлийн хариуцлагын хороо: хуульчийн мэргэжил, ур
чадварын төвшинд эргэлзсэн тухай маргааныг шийдвэрлэнэ
ХЭЗБТХ-ийн 63.1-т хуульчийн мэргэжил, ур чадварын түвшний
эргэлзээтэй байдлыг тогтоох, энэ талаарх маргааныг шийдвэрлэх
эрхийг МХХ-д хамааруулсан. Энэ маргааныг бие махбодын эсхүл
сэтгэцийн байдлын улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
эрхлэх чадамжгүй болсон эсэх маргаан гэсэн агуулгаар тодорхойлон
МХХМХШЖ-ын Арван зургадугаар бүлгээр зохицуулсан. Өөрөөр
хэлбэл, эргэлзээтэй байдал бол АНУ-ийн эрх зүйд буй чадамжгүй
байдалтай адил агуулгатай юм. Тодруулбал, хуульч хар тамхи, архинд
донтох, ойр ойрхон татаж унах, ой санамжаа байн байн алдах, хараа,
сонсголгүй болох зэргээр мэргэжлийн ажлаа хариуцах чадамжгүй
болсон (мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй болсон) ч өөрөө
сайн дураараа зөвшөөрлөө түдгэлзүүлэхгүй байгаа тохиолдолд МХХ
түүний хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргана. Ийм
нөхцөлд хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх нь түүний үйлчлүүлэгч
хохирох, хуульчдын нэр хүнд унахаас сэргийлдэг. Мөн тухайн хуульчийг
өр төлбөрт орох, нэр хүндээ алдахаас сэргийлж, өөрийг нь хамгаалдаг.
Эргэлзээтэй байдал нь мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил биш боловч
мэргэжлийн үйл ажиллагааг зохих төвшинд хариуцлагатай явуулж
чадахгүй болсон тохиолдол юм. Хуульч мэргэжил, ур чадварын хувьд
эргэлзээтэй болсноо өөрөө зөвшөөрсөн эсхүл шүүхээс тогтоосон бол
түүний зөвшөөрлийг түдгэлзүүлэх хэрэгтэй. Гэвч, эргэлзээтэй болсон
гэдгээ хүмүүс тэр болгон хүлээн зөвшөөрдөггүй учраас энд яригдаж буй
журмаар төвийг сахисан байгууллагаар шийдвэрлэх шаардлага гардаг.
Мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй байдлыг шалгагч
шалгах, сахилгын шинжээч нотлох чиг үүрэгтэй бөгөөд хариуцагч
эргэлзээтэй болоогүй гэдэг байр суурийг хамгаалах эрхтэй. МХХ-ны
таван гишүүний бүрэлдэхүүн эргэлзээтэй байдал бий болсон эсэхийг
шийдвэрлэдэг. Эргэлзээтэй байдал тогтоогдвол хуульчийн зөвшөөрлийг
түдгэлзүүлэх бөгөөд хожим уг байдал арилсан гэдгийг тухайн этгээд
МХХ-ны өмнө нотолбол хуульчийн зөвшөөрлийг нь сэргээнэ. Жишээ нь,
нэг хуульч донтолтын улмаас архины хэт хамааралд орж, мэргэжлийн
үйл ажиллагаагаа чанартай, хариуцлагатай явуулах, хичээл зүтгэл
гаргах чадамжаа алдаж эргэлзээтэй байдалд орсон бол МХХ түүний
зөвшөөрлийг түдгэлзүүлж, архины хамаарлаасаа гарах сургалтад
суух, архи уухгүй байх зэргийг даалгаж болно. Эргэлзээтэй болсон
этгээд хуульчийн зөвшөөрлийг нь түдгэлзүүлснээс хойш жилд нэг удаа
эсхүл МХХ-ны бүрэлдэхүүний тогтоосноор түүнээс цөөн давтамжаар
зөвшөөрлөө сэргээлгэх өргөдөл гаргах эрхтэй. Тэрбээр архинаас гарсан
гэдгээ нотлон харуулбал түүний хуульчийн зөвшөөрлийг сэргээнэ.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
101
5. ХУУЛЬЧИЙН САХИЛГЫН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХӨНДЛӨНГИЙН ГИШҮҮДЭЭР БҮРДҮҮЛЖ, ТҮҮНД
ИТГЭХ ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН
Олон улсын туршлага: Холимог бүрэлдэхүүн
Хуульчийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэх бүрэлдэхүүн ерөнхийдөө
гурван янз. Нэгд, дан хуульчдаас бүрдсэн бүрэлдэхүүн. Жишээлбэл,
өмгөөлөгчдөөс бүрдсэн бүрэлдэхүүн өмгөөлөгчийнхөө асуудлыг
шийдвэрлэхньөмгөөллийнүйлажиллагаагилүүсайнойлгожөмгөөллийн
бие даан ажиллах өндөр баталгааг өгч болох ч энэ нь өмгөөлөгчдөө
хаацайлах, хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлөх эрсдэлийг
дагуулдаг бөгөөд үгүй байсан ч олон нийт тэгж үзэхэд хүргэдэг. Хоёрт,
дан шүүгчдээс бүрдсэн бүрэлдэхүүн. Жишээлбэл, АНУ-ын Флорида
болон Мериленд мужид сахилгын хэргийг ердийн анхан шатны шүүх,
Калифорни болон Колорадо мужид байнгын ажиллагаатай сахилгын
шүүх шийдвэрлэдэг.27
Өмгөөлөгч ороогүй бүрэлдэхүүн нь өмгөөлөгчийг
үндэслэлгүйгээр хаацайлах эрсдэл багатай ч өмгөөлөгчийн ажлын
онцлогийг ойлгохгүй байх, оновчгүй хариуцлага хүлээлгэх магадлалыг
өндөрсгөдөг. Тиймээс, хуульчийн асуудлыг зөвхөн хуульчдаар нь
шийдвэрлүүлэхээс татгалзаж, холимог бүрэлдэхүүнд харьяалуулах
хандлага ажиглагдаж байна. Жишээ нь, өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг
шийдвэрлэхэд Данид 3 шүүгч, 6 иргэн, 9 өмгөөлөгч, Эстонд өмгөөлөгчөөс
гадна шүүгч, эрдэмтэн, Шведэд иргэдийн төлөөлөл оролцдог.28
АНУ-ын
олон мужид хуульч болон хуульч биш хүмүүсээс бүрдсэн бүрэлдэхүүн
хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг шийдвэрлэдэг бөгөөд
хуульч биш бүрэлдэхүүн сайн дураараа, хөлсгүйгээр ажилладаг.29
Мэргэжлийн хариуцлагын хороо: Нэр хүндтэй шүүгчид,
прокурор, өмгөөлөгчөөс бүрдсэн бүрэлдэхүүн
2012 оны ХЭЗБТХ-ийн 63.2-т зааснаар Мэргэжлийн хариуцлагын
хороо гурван жилийн бүрэн эрхийн хугацаатай томилогддог 30 гишүүнтэй
бөгөөд үүний 18 нь шүүгч, 6 нь прокурор, 6 нь өмгөөлөгч байна. Шүүгч
гишүүдийн 10 нь анхан шатны шүүхийн шүүгч, зургаа нь давж заалдах
шатны шүүхийн шүүгч, хоёр нь хяналтын шатны шүүхийн шүүгч байхаар
заасан. МХХ нэр хүндтэй хуульчдаас бүрдэхээр хуульчилсан (ХЭЗБТХ
63.3). Ийм хүнийг шилж олох нь амаргүй боловч одоогийн хуулиар
онцлог механизмыг тогтоосон. МХХ-ны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх
эрх Хуульчдын холбооны прокурор, өмгөөлөгчдийн хороодод,
27
Мөн тэнд.
28
IBA, “Summary of Disciplinary Proceedings and Contact Points in the EU and EEA Member
States, CCBE.”
29
Bolocan, Professional Legal Ethics, 79.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
102
прокурор гишүүнд нэр дэвшүүлэх эрх шүүгч, өмгөөлөгчдийн хороодод,
өмгөөлөгч гишүүнд нэр дэвшүүлэх эрх шүүгч, прокурорын хороодод
байх бөгөөд Хуульчдын холбооны их хурал олонхын саналаар тэднийг
батламжилдаг (ХЭЗБТХ 46.2.5, 46.8). Нэр хүндтэй хуульч гэдэг бол
хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг гурваас доошгүй жил тасралтгүй
явуулсан бөгөөд энэ хугацаандаа мэргэжлийн үйл ажиллагааны
зарчим, стандартаа ягштал мөрдөж, үүгээрээ бусад хуульчдадаа
хүлээн зөвшөөрөгдсөн байхыг ойлгодог. Хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагаанаас гурван голлох ажлыг хийж буй хуульчид бие биеэ
сөөлжлөн сонгохоор заасан нь нэр хүндтэй хүмүүсийг шилж олох нэгэн
арга юм. МХХ маргааныг таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан
шийдвэрлэх бөгөөд бүрэлдэхүүнд шүүгч гурав, прокурор, өмгөөлөгч тус
бүр нэг байна (ХЭЗБТХ 63.8). МХХ нь шүүгч болон прокуророос бусад
хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг хянан шийдвэрлэж
байгаа бөгөөд ингэхдээ дийлэнхдээ өмгөөлөгчийн талаарх гомдол,
мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж байгаа билээ. Иймээс, дийлэнх нь
өмгөөлөгч биш бүрэлдэхүүнтэй байгаа учраас өмгөөлөгчийн талаарх
гомдол, мэдээллийг хараат бус, үр нөлөөтэй шийдвэрлэх боломжтой
байна.
Хэрэв МХХ-ны бүрэлдэхүүнийг өөрчлөх гэж байгаа бол
явцууруулах биш харин ч өргөжүүлэх, тухайлбал шүүгч, прокурор,
өмгөөлөгчөөс гадна жирийн иргэн орох боломжийг нээх хэрэгтэй.
Хуульч биш хүмүүсийг бүрэлдэхүүнд оруулах нь хуульчийн мэргэжлийн
хариуцлагын тогтолцоонд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлдэг.30
Учир нь, хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоонд олон нийтийн
хяналт хэрэгжиж хуульчид бие биеэ хаацайлах явдал бодитой гарахаас
сэргийлж, бас хий хардалтыг багасгана.
6. МАРГААНЫГ ШАЛГАХ, НОТЛОХ, ШИЙДВЭРЛЭХ ЧИГ ҮҮРГИЙГ
ХУВААРИЛЖ ПРОЦЕССЫН ШУДАРГА ЁСЫГ ХАНГАСАН
Олон улсад хуульчийн сахилгын журамд шалгах, нотлох,
шийдвэрлэх чиг үүргийг хуваарилах хандлага бий болсныг харгалзаж,
Монголд урьд байгаагүй шинэ тогтолцоо, журмыг ХЭЗБТХ болон
МХХМХШЖ-д өөрийн онцлогийг харгалзан нэвтрүүлсэн.
Олон улсын туршлага: Шалгах, нотлох, шийдвэрлэх чиг
үүргийг хуваарилсан
Олон улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил
болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй
байдал (хуульчийн мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй байдал)-
ыг шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг салгаж өөр өөр этгээдээр
30
Bolocan, 79.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
103
гүйцэтгүүлдэг. Жишээлбэл, АНУ-д хуульчийн сахилгын хэргийн нотлох
баримт цуглуулдаг мөрдөгч, зөрчил эсхүл чадамжгүй байдал гарсан
гэдгийг нотолдог сахилгын хуульч (прокурор шиг) ажилладаг.31
Эдгээр
мөрдөгч нь эрүүгийн хэргийн мөрдөгчтэй адилхан мөрдөн шалгах
эрх мэдэлтэй. Сахилгын хуульч ч прокурортой адилхан эрх мэдлийг
хэрэгжүүлдэг. Сахилгын хуульч нотлох баримт дээр тулгуурлаад дүгнэлт
(яллах дүгнэлт шиг) үйлдэж түүнийгээ маргаан шийдвэрлэх хорооны
эсхүл шүүх бүрэлдэхүүний өмнө нотолдог. Бүрэлдэхүүн нь шүүх
шиг төвийг сахиж, хоёр талын нотлох баримт, хууль зүйн үндэслэлд
тулгуурлан маргаан шийдвэрлэдэг.
Шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг өөр өөр этгээдээр
гүйцэтгүүлэхийг Америкийн хуульчдын холбоо зөвлөдөг32
төдийгүй Олон
улсын хуульчдын холбоо төстэй зөвлөгөө өгдөг.33
Олон улсын эрүүгийн
шүүхийн өмнө өмгөөлөл хийдэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны
зөрчлийг шалгах, нотлох чиг үүрэгтэй шинжээч (Commissioner)-
ээр толгойлуулсан алба (Registry) ажилладаг бөгөөд энэ нь тухайн
маргааныг шийдвэрлэх Сахилгын зөвлөлөөс тусдаа байдаг.34
Зөрчил
гаргасан гэж буруутгагдаж байгаа хуульч болон шинжээч нь Сахилгын
зөвлөлийн сонсголд талууд болон оролцдог ажээ. Хуульчийн сахилгын
хэргийг хянан шийдвэрлэх талаарх Америкийн хуульчдын холбоо болон
Олон улсын хуульчдын холбооны загваруудыг хуульчийн хариуцлагын
тогтолцоог шинээр эсхүл шинэчлэн байгуулах гэж байгаа улсад тохирох
үр нөлөөтэй тогтолцоо гэж үнэлдэг.35
Маргааныг шалгах, нотлох чиг үүргийг шийдвэрлэх чиг үүргээс
салгадаг жишиг Европын улсуудад ч бий. Чех, Словени зэрэг хууль
дээдлэх ёсыг амжилттай төлөвшүүлж буй пост-социалист орнуудад
Хуульчдын холбоог төлөөлсөн хуульч шалгах, нотлох чиг үүрэгтэйгээр
сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд оролцдог.36
Мөн Австри, Бельги
31
Жишээ нь, Калифорни мужид Chief Trial Counsel гэх нэртэй хуульч шалгах, нотлох
чиг үүргийг хэрэгжүүлж, Мужийн Сахилгын шүүхийн өмнө Хуульчдын холбоог төлөөлөн
оролцдог. “Rules of Procedure of the State Bar of California,” 2014, http://rules.calbar.ca.gov/
Portals/10/documents/Rules_Title5_Procedure.pdf.
32
ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement.”
33
IBA Council, “Guide for Establishing and Maintaining Complaints and Discipline Procedures,”
2007, www.ibanet.org.
34
Assembly of State Parties, “Code of Professional Conduct for Counsel,” Resolution ICC-
ASP/4/Res.1 § (2005), http://www.icc-cpi.int/NR/rdonlyres/BD397ECF-8CA8-44EF-92C6-AB-
4BEBD55BE2/140121/ICCASP432Res1_English.pdf.
35
Rachel C. Schreck, “Lawyer Discipline: What Is Considered ‘Effective Discipline?,’” SSRN
Scholarly Paper (Rochester, NY: Social Science Research Network, April 21, 2010), 29, http://
papers.ssrn.com/abstract=1631256.uc0u8220{}Lawyer Discipline: What Is Considered 
uc0u8216{}Effective Discipline?,uc0u8217{}uc0u8221{} SSRN Scholarly Paper (Roch-
ester, NY: Social Science Research Network, April 21, 2010
36
IBA, “Summary of Disciplinary Proceedings and Contact Points in the EU and EEA Member
States, CCBE.”
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
104
зэрэг улсад ийм чиг үүрэгтэй хуульч маргааны нэг тал болж ажилладаг.37
Герман зэрэг улсад прокурорын газар хуульчийн сахилгын хэргийг
шалгах, нотлох чиг үүрэгтэй.38
Мэргэжлийн хариуцлагын хороо: Шалгах, нотлох, шийдвэрлэх
чиг үүргийг хуваарилсан
ХЭЗБТХ-иар хуульчтай холбоотой маргааныг шалгах, нотлох,
шийдвэрлэх чиг үүргийг МХХ-нд харьяалуулсан боловч МХХ-ны дотор
эдгээр чиг үүрийг салган өөр өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр хууль
болон МХХМХШЖ-аар зохицуулсан. Шалгах чиг үүргийг шалгагч,
нотлох чиг үүргийг сахилгын шинжээч39
хэрэгжүүлдэг. ХЭЗБТХ-ийн
64.3-т “Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх
бүрэлдэхүүн маргаантай холбогдуулж мэдээлэл цуглуулах, мэргэжлийн
дүгнэлт гаргуулах зорилгоор бие даасан шинжээч томилуулах
эрхтэй” гэж заасан нь шалгах, нотлох чиг үүрэгтэй сахилгын шинжээч
ажиллах хууль зүйн үндэслэл болсон. Сахилгын шинжээч бол гарын
үсгийн жинхэнэ эсэх зэргийг шинжилдэг мэргэжлийн шинжээч биш,
харин нотлох чиг үүрэг бүхий хуульч бөгөөд үүгээрээ түүний чиг үүрэг
прокурорынхтой төстэй. Маргааныг шийдвэрлэх чиг үүргийг Мэргэжлийн
хариуцлагын хорооны бүрэлдэхүүн хэрэгжүүлдэг. МХХ-ны гишүүн бол
өөрөө шалгахгүй, нотлохгүй, харин шалгах, нотлох ажиллагаа хууль
болон журмын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах эсхүл бүрэлдэхүүнд
орж төвч байр сууриас тухайн маргааныг шийдвэрлэхээр зохицуулсан.
ХЭЗБТХ-ийн 64.4-т МХХ-ны маргаан хянан шийдвэрлэх журам
“эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зарчмыг жишиг болгосон”
байна гэж заасан учраас эрүүгийн журамд мөрдөх, яллах, шүүх чиг
үүргийг салгасан шиг МХХ доторх шалгах, нотлох, шийдвэрлэх чиг
үүргийг салгасан (Эрүүгийн журмын бүх зохицуулалт хуульчийн
сахилгын журамд тохирохгүй боловч тохирох заримыг нь олон улсын
жишигт нийцүүлэн авсан нь энэ). Чиг үүргийг хуваарилж байгаа нь
МХХ-ны дотор ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, эдгээр чиг
үүргийг илүү үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шударга бусыг гаргахгүй эсхүл
тийнхүү харагдахгүй байлгах зорилготой. Шалгагч болон сахилгын
шинжээчийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хорооны гишүүн
хэрэгжүүлдэг боловч гишүүн өөрийн хяналт тавьсан маргааныг
шийдвэрлэх бүрэлдэхүүнд орохгүй учраас ашиг сонирхлын зөрчил
37
Мөн тэнд.
38
Мөн тэнд.
39
Шалгах, нотлох чиг үүрэг бүхий хуульчийг Олон улсын эрүүгийн шүүхэд шинжээч
(commissioner), АНУ-д сахилгын хуульч (disciplinary lawyer), шүүхийн ахлах зөвлөх (chief
trial counsel) зэргээр нэрлэдэг бол зарим оронд энэ чиг үүргийг прокуророор гүйцэтгүүлдэг.
Энэ жишгийн дагуу МХХМХШЖ-д “сахилгын шинжээч” гэх тусгай нэр томьёог Хуульчдын
холбооны зөвлөлийн гишүүн, хуульч М.Мөнхбатын саналаар хэрэглэсэн.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
105
үүсэхгүй. Маргааныг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орсон гишүүн шалгах,
нотлох, хянах ажиллагаанд оролцоогүй учраас жинхэнэ утгаараа төвийг
сахих байр сууриас хандах боломжтой. Маргааныг шалгах, нотлох,
эсхүл үүнд хяналт тавьсан этгээдэд тодорхой үндэслэлтэй итгэл бий
болох магадлалтай учраас түүнийг маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд
оруулахаас татгалзсан.
МХХ-ны Ажлын алба нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны
зөрчил болон хуульчийн мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй
байдлыг шалгах, нотлох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлдэг (МХХМХШЖ
3.1-р зүйл). Ажлын алба даргатай байх бөгөөд тэрээр нотлох баримт
цуглуулах, нотлох чиг үүргийг хариуцахын зэрэгцээ уг албыг удирдлага,
зохион байгуулалтаар хангадаг. МХХ-ны даргын санал болгосноор
Хуульчдын холбооны зөвлөл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг
таваас доошгүй жил эрхэлсэн, 30 нас хүрсэн хуульчийг Ажлын албаны
даргаар дөрвөн жилийн хугацаатай томилдог (МХХАЖ 5.6-р зүйл).
Ажлын албаны дарга нээлттэй сонгон шалгаруулалтад үндэслэн
хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг гурваас доошгүй жил эрхэлсэн,
25 нас хүрсэн хуульчийг сахилгын шинжээчид нэр дэвшүүлэх бөгөөд
түүнийг Хуульчдын холбооны зөвлөл томилдог (МХХАЖ 5.5, 5.7-р зүйл).
Шалгагчийг мөн Ажлын албаны даргын санал болгосноор Хуульчдын
холбооны зөвлөл томилдог. Ажлын албаны дарга, сахилгын шинжээч
нь прокурортой нэгэн адил Хуульчийн мэргэжлийн дүрэмд захирагдах,
хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтмол,
үнэн, зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд багшлах, эрдэм шинжилгээнийхээс
бусад ажил, албан тушаалыг цалинтай хавсран эрхлэх болон хууль зүйн
үйлчилгээ үзүүлэх хориотой (МХХАЖ 5.8-р зүйл).
Сахилгыншинжээчтухайнзөрчилэсхүлэргэлзээтэйбайдлыгнотлох
баримтыг цуглуулах бөгөөд шалгагч үүнд нь тусална. Мөн зөрчил гарсан
эсхүл эргэлзээтэй байдал нотлогдсон гэж үзвэл хорооны гишүүний
зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн дүгнэлт үйлдэнэ. Мэргэжлийн дүгнэлт
гэдэг нь эрүүгийн процесст байдаг яллах дүгнэлт шиг баримт бичиг юм.
Үүнд мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан гэдэг нь тодорхой
нотлох баримтаар нотлогдсон бөгөөд энэ зөрчилд тохирох сахилгын
шийтгэлийг санал болгон бичсэн байна. Тэгээд МХХ-ны хуралдаан дээр
сахилгын шинжээч мэргэжлийн дүгнэлтээ нотлох байр сууриас оролцож
буруутгагдаж байгаа хуульч (хариуцагч)-тай мэтгэлцэнэ. Сахилгын
шинжээч маргаантай холбоотой шийдвэрийг бие даан гаргахгүй.
Хорооны гишүүн эсхүл бүрэлдэхүүний зөвшөөрлөөр маргаан үүсгэнэ,
мэргэжлийн дүгнэлт үйлдэнэ. МХХМХШЖ-ын 3.3-р зүйлээр сахилгын
шинжээчийн эдгээр болон бусад бүрэн эрхийг тодорхойлсон.
Сахилгын шинжээчийг бий болгож байгаа нь олон нийтийн ашиг
сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой. 2012 оноос өмнөх хууль,
журмаар гомдол гаргасан хүн маргааны нэг тал болдог байсан бол
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
106
үүнийг МХХМХШЖ-аар халсан. Сахилгын шинжээч болон хариуцагчид
маргааны талууд юм. Гомдол, мэдээлэл гаргагч бол гомдлын шаардлага
аа нотлох боломж хязгаарлагдмал бөгөөд тэр бүр хохирсон хүн биш
байдаг. Бусад хуульч мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасныг
мэдвэл хуульч энэ талаар МХХ-нд мэдэгдэх үүрэгтэй гэж ХЭЗБТХ-
ийн 28.1-д заачихсан. Энэ тохиолдолд хуульч хохирсондоо биш харин
нийтийн ашиг сонирхлын төлөө мэдээлэл гаргана. Мөн хуульчийн
зөрчлөөс хохирсон этгээд хуульчийн эсрэг гомдол гаргаж болох ч МХХ
түүний хохирлыг барагдуулахгүй. Гомдол гаргагч бол иргэний журмаар
хохирлоо барагдуулах боломжтой. Зөрчил гарсан эсхүл эргэлзээтэй
болсон эсэх маргаан бол хувийн эрх зүйн биш нийтийн эрх зүйн
маргаанд тооцогддог. Энд нэг иргэн нөгөө иргэнийхээ эрхийг зөрчсөн
иргэд хоорондын маргаан биш хүний эрх, хуулийн засаглал, шударга ёс
хэрэгжихэд шаардагдах мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг хуульч
мөрдсөн эсэх маргаан байдаг. Хуульч мэргэжлийн үйл ажиллагаагаа
стандартын дагуу явуулсан уу, эсхүл мэргэжил, ур чадварын хувьд
эргэлзээтэй болсон уу гэсэн нийтийн ашиг сонирхлыг асуудлыг орон
тооны хуульч шалгаж, нотлох нь орон тооны бус этгээдэд шийдвэрлэх
чиг үүрэгтэй давхардуулан харьяалуулснаас илүү үр нөлөөтэй.
7. МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦООНЫ БИЕ
ДААСАН БАЙДЛЫГ БАТАЛГААЖУУЛСАН
Олон улсын туршлага: Бие даасан байдлыг баталгаажуулсан
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг хянан
шийдвэрлэх чиг үүргийг хаана харьяалуулснаас нь хамааруулан ангилж
үздэг. Энэ чиг үүргийг Хуульчдын холбоо нь хэрэгжүүлж байвал хараат
загвар гэдэг бол түүнийг Хуульчдын холбооны удирдлага болон төрийн
байгууллагаас хараат бус сахилгын хороо (эсхүл шүүх) хэрэгжүүлж
байвал бие даасан загвар гэж нэрлэж болно.40
Аль ч загвартай байсан
сахилгын хорооны шийдвэрийг шүүхийн хяналтад өгөх нь элбэг. Бие
даасан загвар нь сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг
хараат бус явуулах боломжийг олгодог учраас илүү үр нөлөөтэй,
шударга ажилладаг гэж үнэлэгддэг. “Хуульчдын холбооны хяналтад
байдаг байгууллагад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг
харьяалуулах нь илт тод байдлыг багасгах, тал зассан шийдвэр гарах,
хуульчид сахилгын шийтгэл хүлээлгэх системд бүхэлд нь үл итгэх
байдлыг олон нийтэд үүсгэх боломжтой.”41
Хуульчийн гүйцэтгэх үүрэг
(роль)-ийн тухай НҮБ-ын үндсэн зарчмуудад хуульчийн сахилгын
хэргийг бие даасан сахилгын хороогоор шударга хянан шийдвэрлүүлэх
ёстой гэж заасан.42
40
Murtaugh, “Establishing and Reforming Bar Associations in Post-Conflict States,” 14.
41
Bolocan, Professional Legal Ethics, 89.
42
The Eight UN Congress on the Prevention of Crime and the Treatment of Offenders, “Basic
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
107
Хуульчийн сахилгын бие даасан загвар хамгийн амжилттай
хэрэгжиж байгаа газар бол АНУ. Америкийн хуульчдын холбооноос
зөвлөмж болгосон Хуульчийн сахилга сахиулах загвар дүрмээс үүнийг
харж болно.43
Энэ загвар дүрмийн дагуу сахилгын хэргийг хянан
шийдвэрлэх байгууллага Хуульчдын холбооноос бие даан оршиж үйл
ажиллагаа явуулах хэрэгтэй. Гомдол, мэдээллийг хүлээн авах алба
ажиллана. Сахилгын хэргийг шалгах, нотлох чиг үүрэгтэй сахилгын
хуульч ажиллах бөгөөд тэрээр өөрийн удирдлагад ажиллах туслах
сахилгын хуульч, мөрдөгч нарыг өөрөө сонгоно. Мужийн дээд шүүхийн
хяналтад байдаг Сахилгын зөвлөл сахилгын асуудлыг шийдвэрлэх
бөгөөд хороогоор дамжуулан сонсгол хийнэ. Хуульч болон хууль биш
гишүүдээс бүрдсэн сахилгын зөвлөл нь мужийн хуульчдын холбооны
бүтцэд харьяалагдахгүй. Зөвлөлийн гишүүдийг хуульчдын холбоо
биш мужийн дээд шүүх гурван жилийн хугацаатай томилох бөгөөд нэг
гишүүн нэгээс илүү удаа дахин томилогдохыг хориглоно. Мөн хуульчдын
холбооны албан тушаалтан болон аливаа хуульч нь сахилгын хуульч,
туслах сахилгын хуульч, мөрдөгч, зөвлөлийн гишүүнд зүй бусаар
нөлөөлөхийг хориглодог.
Хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо нь Хуульчдын
холбооны удирдлагаас эдийн засгийн хувьд бүрэн хараат бус.
Калифорни мужийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж
байсан профессор Ховард Б. Миллер тус мужийн хуульчийн хариуцлагын
тогтолцооэдийнзасгийнболонбусадбүхталаарааХуульчдынхолбооноос
хараат бус ажилладаг талаар Монгол хуульчидтай хийсэн уулзалт дээр
тайлбарласан. Түүний хэлснээр Калифорни мужид хуульчид Хуульчдын
холбооны татвар болон мэргэжлийн хариуцлагын татвар гэсэн хоёр
төрлийн татвар төлдөг учраас мэргэжлийн хариуцлагын тогтолцоо нь
холбооноос эдийн засгийн хувьд хараат бус. Хуульчдын холбооны нийт
төсөвтэй тэнцэх хэмжээний төсөв мэргэжлийн хариуцлагын тогтолцоонд
орж зарцуулагддаг гэсэн.44
Мэргэжлийн хариуцлагын хороо: Бие даасан байдлын
баталгааг журамласан
Монголд хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг
шийдвэрлэдэг хорооны бие даасан байдлыг анх удаа нарийвчлан
зохицуулсан хууль, журмууд (МХХАЖ, МХХМХШЖ) батлагдсан бөгөөд
Principles on the Role of Lawyers,” 1990, http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/
RoleOfLawyers.aspx.
43
ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement.”
44
Энэ харьцааг профессор Миллэр хэлсэн. Калифорни мужийн Хуульчдын холбооны
төсөл ил тод байдаг бөгөөд үүнийгээ мужийн хууль тогтоогчид явуулж хянуулдаг. The State
Bar of California, “2014 Proposed Baseline Budget,” 2013, http://www.calbar.ca.gov/LinkClick.
aspx?fileticket=2meRYYuv8EY%3D&tabid=224&mid=1534.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
108
үүнээс өндөр баталгааг хуульд тусгах шаардлага бий.
Хэм хэмжээ тогтоох, түүнийг хэрэгжүүлэх, түүнийг зөрчсөн эсэх
маргааныг шийдвэрлэх эрх мэдэл Монголын Хуульчдын холбооны дотор
хуваарилагдсан. Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн
дүрмийг батлах бүрэн эрхийг Хуульчдын их хурал, бусад дүрэм, журам
батлах бүрэн эрхийг Зөвлөл хэрэгжүүлдэг. Эдгээр дүрэм, журмыг
хэрэгжүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгч, Тамгын газар хэрэгжүүлдэг
бөгөөд чиг үүргийн хороод үүнд мөн оролцдог. Хуульчийн мэргэжлийн
дүрмээ зөрчсөн эсэх эсхүл мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй
болсон эсэх маргааныг шийдвэрлэх бүрэн эрхийг Мэргэжлийн
хариуцлагын хороонд өгсөн. МХХ нь Хуульчдын холбооны удирдлагад
захирагдах бус харин түүнээс хараат бусаар бие даан ажилладаг.
МХХ нь Хуульчдын холбоо болон бусад аливаа этгээдээс бие даасан
байхгүйгээр маргааныг зөвхөн хууль, дүрэм, журам, нотлох баримтад
тулгуурлан шийдвэрлэх чиг үүргийг , шударга хэрэгжүүлж чадахгүй.
Мэргэжлийн хариуцлагын бие даасан байдлын баталгааг дөрвөн
талаас нь хангахаар ХЭЗБТХ болон МХХАЖ-д тусгасан: (1) бие даасан
бүтэцтэй, 2) бие даасан хүний нөөцтэй, (3) зүй бус нөлөөг хориглосон, (4)
бие даасан төсөвтэй. Нэгд, МХХ бол Хуульчдын холбооны удирдлагаас
бүтцийн хувьд бие даасан, төвийг сахисан байгууллага. Бусад чиг
үүргийн хороод Хуульчдын холбооны удирдлагын бүтцэд багтдаг бол
МХХ-ны бүтцийг Хуульчдын холбооны бүтцээс салгаж, ХЭЗБТХ-ийн
Долдугаар бүлгээр зохицуулсан. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч,
Хуульчдын холбооны зөвлөл, МХХ нь гурвуулаа Хуульчдын их хурлаас
сонгогдож, батламжлагдаж, байгуулагддаг эн тэнцүү статустай (ХЭЗБТХ-
ийн 46.2) бөгөөд өөр өөрийн чиг үүрэгтэй институтүүд. Мөн МХХ-ны
Ажлын алба Хуульчдын холбооны Тамгын газраас тусдаа (ХЭЗБТХ-ийн
63.10). МХХ болон түүний ажлын албаны бүтэц, статусыг тодорхойлсон
эдгээр зохицуулалт нь түүнийг Хуульчдын холбооны зөвлөл болон
Ерөнхийлөгчөөс хараат бус ажиллана гэдгийг илтгэдэг.
Хоёрт, МХХ Хуульчдын холбооны удирдлагаас хүний нөөцийн хувьд
бие даасан. МХХ-ны гишүүдийг Хуульчдын их хурал батламжилдаг. Мөн
МХХ-ны Ажлын албаны дарга, сахилгын шинжээч, шалгагчийг Холбооны
зөвлөл 4 жилийн хугацаатай томилдог нь тэдний хараат бус байдлын
баталгаа (МХХАЖ, 2.5, 2.6-р зүйлүүд). Сахилгын шинжээч, шалгагчид
нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ажлын албаны даргад өгсөн учраас тэрээр
энэ албан тушаал дээр хэн ажиллах вэ гэдэгт шийдвэрлэх нөлөөтэй.
Ажлын албаны дарга, сахилгын шинжээч, шалгагч бол Хуульчдын
холбооны Тамгын газрын ажилчид биш. Холбооны зөвлөлийн гишүүн,
Ерөнхийлөгч, Тамгын газрын дарга, Хяналтын зөвлөл, чиг үүргийн
хорооны дарга, гишүүн зэрэг Холбооны албан тушаалтан, ажилтан
Хорооны гишүүн, Ажлын албаны дарга, сахилгын шинжээч, шалгагч,
бусад ажилтнаар ажиллахыг хориглодог (МХХАЖ, 2.2-р зүйл, 4).
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
109
Өнөөдрийн байдлаар МХХ-ны Ажлын алба 8 хүний бүрэлдэхүүнтай
ажиллаж байгаа аж: Ажлын албаны дарга 1, сахилгын шинжээч 2,
шалгагч 2, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 1, архив, бичиг хэрэг
хариуцсан ажилтан 1, жолооч 1.
Гуравт, МХХ-ны бие даасан байдалд халдахыг хориглосон.
МХХАЖ-ийн 2.2-р зүйлд бие даасан байдлыг хангах гурван төрлийн
шаардлага, хориглолтыг заасан. МХХ нь маргаан хянан шийдвэрлэх эрх
мэдлийг аливаа байгууллага, албан тушаалтан, бусад этгээдээс хараат
бусаар хэрэгжүүлнэ. МХХ-ны үйл ажиллагаанд аливаа байгууллага,
албан тушаалтан, бусад этгээд хөндлөнгөөс оролцож болохгүй бөгөөд
МХХ-ны гишүүд, ажилтан ийм оролцоо, нөлөөнд автахгүй байх үүрэгтэй.
Мөн Хуульчдын холбооны удирдлагаас зүйл бусаар нөлөөлж болохгүй.
Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч, Тамгын газрын
дарга, Хорооны дарга, гишүүн зэрэг аливаа албан тушаалтан, ажилтан
нь МХХ, түүний гишүүн, бусад ажилтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд
хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, заавар өгөх зэргээр үйл ажиллагаанд
нь саад учруулахыг хориглосон. Хэрэв ийнхүү нөлөөлсөн эсхүл
нөлөөлөхийг оролдсон бол тухайн албан тушаалтан огцрох төдийгүй
сахилгын шийтгэл хүлээх боломжтой. Жишээлбэл, Хуульчдын холбооны
ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүн эсхүл чиг үүргийн хорооны дарга МХХ-
ны гишүүн, сахилгын шинжээч, шалгагч руу утастаж тодорхой хэргийн
талаар асуувал энэ нь мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил болж,
хариуцлагахүлээнэ.Хуульчдынхолбоондалбантушаалхашдаггүйхуульч
ч зүй бусаар нөлөөлөхийг оролдвол хариуцлага хүлээнэ. Түүнчлэн, МХХ-
ны гишүүдийн бие даасан байдлыг баталгаажуулсан.  МХХ-ны дарга,
хуралдаан даргалагч нь хорооны бусад гишүүн хянан шийдвэрлэх чиг
үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, заавар өгөх, удирдамжаар
хангах, гишүүнд тодорхой маргааныг нэр заан хуваарилах зэргээр
гишүүний хараат бус байдалд халдахыг хориглодог.
Дөрөвт, эдийн засгийн хувьд хараат бус. Эдийн засгийн хувьд
Хуульчдын холбооны удирдлагаас хараат тохиолдолд уг хороо чиг
үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй. МХХАЖ-ын 2.3-р зүйлд Мэргэжлийн
хариуцлагын хорооны эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулж
өгсөн. МХХ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, үндсэн чиг үүргээ
бүрэн хэрэгжүүлэх санхүүгийн баталгааг Хуульчдын холбоо хангах үүрэг
хүлээсэн. МХХ дараах зорилгыг бүрэн хангаж чадах орон тооны ажилтан
болон санхүүгийн эх сурвалжтай байна: (1) маргааныг цаг алдалгүй
шалгах, мэргэжил, ур чадварын төвшин хангалтгүй байдал болон
зөрчлийг нотлох, шийдвэрлэх; (2) ажилтан бүрийн ажлын ачаалал нь
өөрийн хүлээсэн үүргийг бүрэн гүйцэтгэх боломжтой байх; (3) хорооны
чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар бүхий
хүмүүсийг сонгон ажиллуулах, тэдгээрийг тогтвортой ажиллуулахад
шаардагдахуйц хэмжээний цалин, хангамжийг олгох; (4) хорооны ажлыг
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
110
үр ашигтай, шуурхай явуулах, үр дүнтэй ажиллах орчин бүрдүүлэхэд
шаардлагатай ажлын байр болон техник хэрэгслээр хангах; (5) маргааныг
хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын
талаар сургалт явуулах. Мөн МХХ-ны Ажлын алба дараах зорилгыг
биелүүлэхэд шаардлагатай орон тооны сахилгын шинжээч, шалгагч,
бусад ажилтан болон санхүүгийн эх сурвалжтай гэж заасан: (1) өргөдөл,
гомдол, хүсэлт, мэдээллийг шалгах (хэргийн газар руу шалгагч явуулах,
гэрчтэй ярилцлага хийх, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судлах
зэргээр гомдлыг бүрэн шалгах); (2) мэдээллийн эх сурвалжийг шалгах
(зөрчил болон мэргэжил, ур чадварын төвшин хангалтгүй байдлын
талаарх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн
эх сурвалжийг шалгах). Энэ бүх зорилгыг хангахуйц төсвийг баталж өгөх
үүргийг Хуульчдын холбооны зөвлөл өөртөө хүлээсэн. Монголд өмнө нь
ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа сахилгын хороодоос эдийн
засгийн хувьд хамгийн бие даасан нь МХХ байна. Тухайлбал, 2016 онд
МХХ-нд 167,698, 304 төгрөг төсөвлөж байжээ.45
Мөн, уг хороо нь үйл
ажиллагаандаа хэрэглэх нэг машинтай ажээ. МХХ-ны гишүүнд албан
үүргийн дагуу явуулсан үйл ажиллагааны урамшуулал олгох бөгөөд
хөдөө орон нутгаас ирэх, явахад зарцуулсан унааны, албан томилолтын
болон үйл ажиллагаатай холбогдон гарсан бусад зардлыг Холбооны
төсвөөс нөхөн төлүүлж болно. Ажлын албаны дарга, сахилгын шинжээч,
шалгагч, хуралдааны нарийн бичгийн дарга болон бусад ажилтны цалин
болон зардлыг Холбооны төсвөөс гаргана.
ДҮГНЭЛТ
Хуульчид бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, харилцаа,
боловсрол зэрэг амьдралын чухал зүйлс нь эрсдэлд орохоос сэргийлэх
эсхүл эрсдэлд орсон тохиолдолд шударгаар шийдвэрлэх эсхүл
шийдвэрлэхэд оролцдог учраас тэдэнд ёс зүйн өндөр шаардлага тавьж
мөрдүүлдэг. Эдгээр шаардлагыг зөрчих нь бусдын ашиг сонирхол,
эрхийг зөрчих төдийгүй нийт хуульчдын нэр хүндийг унагааж хуульчид
болон хуульд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулдаг. Тийм учраас,
хууль дээдлэх ёс төлөвшсөн олон улсад хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагааны зөрчил гаргасан эсэх болон мэргэжил, ур чадварын хувьд
эргэлзээтэй болсон эсэх маргааныг үр нөлөөтэй, хараат бус, шударга
хянан шийдвэрлэх тогтолцоог бий болгож хэрэгжүүлдэг. Ийм шаардлага
хангасан тогтолцооны суурь 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын
тухай хууль, түүнд үндэслэн гарсан Хуульчийн мэргэжлийн дүрэм (2013)
болон Мэргэжлийн хариуцлагын хорооны журмууд (2014)-аар Монгол
улсад тавигдсан.
45
2016 оны хагас жилийн гүйцэтгэл, Монголын Хуульчдын холбооны вэбсайт, https://www.
mglbar.mn/?action=content&view=article&id=1519
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
111
Судлаачийн хувьд 2012 оны ХЭЗБТХ дахь мэргэжлийн хариуцлагын
тогтолцоонд засахаар зүйл бий гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч
шинэчлэн найруулах замаар түүнийг дордуулах бус цөөн тооны
нэмэлт өөрчлөлт оруулах замаар уг хуулийг сайжруулах боломжтой.
Жишээлбэл, прокурор болон шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ болон
түүний зөрчлийг шийдвэрлэх журмын давхардлыг арилгаж нэг тийш
нь болгох, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийн талаарх
иргэд гомдол, мэдээлэл гаргах боломжийг илүү тодорхой хуульчлах,
МХХ-ны Ажлын албанд гомдол, мэдээллийг шалгах эрх мэдэл өгөх
хэрэгтэй. 2015, 2018 онуудад хууль зүйн асуудал эрхэлсэн сайдын
даалгавраар боловсруулагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай
хуулийн шинэчилсэн найруулга болон Өмгөөллийн тухай хуулийн
төслүүд нь эдгээр асуудлын эхний ганц хоёрыг шийдвэрлэх гэж оролдсон
ч хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны шинэчлэлийн
ололтыг ухраах, дордуулах, олон нийтийн итгэлийг хүлээж чадахгүйгээ
нотолсон, “бие биеэ хаацайлдаг” гэж шүүмжлэгддэг хуучин тогтолцоо
руу шилжихэд хүргэж, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч
болох гээд байна. Тухайлбал, хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг хуульчдыг
өмгөөлөгч болон хуулийн зөвлөх гэж хувааж тэдгээрийн ёс зүй,
сахилгыг ялгамжтайгаар зохицуулах, өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг
дан өмгөөлөгчид нь батлах, түүнийг зөрчсөн эсэхийг Өмгөөлөгчдийн
холбооны нэг хороонд харьяалуулж, дийлэнх нь өмгөөлөгчдөөс бүрдсэн
бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэх санаа төсөлд байгаа нь хэрэгжвэл уг
зөрчлийг хараат бусаар, үр нөлөөтэй хянан шийдвэрлэх, ёс зүйн зөрчил
гаргасан өмгөөлөгчид сахилгын шийтгэл ногдуулах чадамжийг ноцтой
сулруулна. Энэ мэт өөрчлөлтөөс болж, мэргэжлийн үйл ажиллагааны
зөрчил гаргасан хуульчид хариуцлага тооцох чадавх буурахын зэрэгцээ
муу болон чадамжгүй хуульчаас олон нийтийг хамгаалж, хуульчдын
нэр хүндийг хамгаалж чадахгүйд хүрэх аюултай. Олон улсын төвшинд
боловсруулагдсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг
явцууруулах, түүнийг зөрчсөн эсэх асуудлыг үр нөлөөтэй, хараат бус,
шударга шийдвэрлэх тогтолцоог үгүй хийхээр байна. Тиймээс, ХЭЗБТХ-
ийг сайжруулахаас илүүтэй уг хууль, Хуульчийн мэргэжлийн дүрэм
болон МХХ-ны журамд орсон дэвшилтэт зохицуулалтуудыг авч үлдэх нь
хуулийн засаглал, шударга ёсонд итгэдэг хуульчид болон судлаачдын
хувьд амин чухал асуудал болоод байна. Хуульчийн ёс зүй, сахилгын
тогтолцоо хараат бус, төвийг сахиж, шударга ажиллаж чадахгүй бол
мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан хуульчид хариуцлага
тооцохгүй, мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй болсон хуульчийн
зөвшөөрлийг түдгэлзүүлэхгүй улмаар олон нийт хохирно, хуульчид
болон хуулийн засаглалд итгэх олон нийтийн итгэл сэргэхгүй, шударга
ёс биелэл болохгүй, хүний эрх бүрэн хамгаалагдахгүй. Учир нь,
хариуцлагатай, ёс зүйтэй хуульчид л эдгээр үнэт зүйлийг бодит амьдрал
дээр буулгахад тусалдаг. 
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
112
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд тавхан
жил болж байгаа бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан хянан
шийдвэрлэж эхлээд дөрвөн жил ч болоогүй. Шинэ хуулийг хэрэгжүүлж үр
дүнг нь үзэхэд наад зах нь 10 жил өнгөрсөн байх шаардлагатай боловч
ийм хугацааны талыг ч туулаагүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай
хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрхэн хэрэгжсэн бэ, ямар үр дүнд
хүрсэн бэ гэдэг талаарх мониторинг, судалгаа хийгдэж хэвлэгдээгүй
байна. Ийм мониторинг, цогц судалгаа хийлгүйгээр хуулийн суурь үзэл
баримтлал – хуульчийн хариуцлагын тогтолцоо үр нөлөөтэй, шударга,
хараат бус, бие даасан байх шинэчлэлээс ухарсан төсөл боловсруулж
байгаа нь хариуцлагагүй явдал. Хууль тогтвортой үйлчилж байж л үр
дүнгээ өгдөг. Хуулийг бүхэлд нь байн байн өөрчилснөөр хүмүүс юу зөв бэ,
юу буруу вэ гэдгийг мэдэхгүй болж, улмаар ажил амьдралаа төлөвлөж
чадахгүйд хүрдэг учраас хуулийн засаглалд хамгийн их хор хөнөөлтэй.
НОМ ЗҮЙ
Монгол хэлээр:
2016 оны хагас жилийн гүйцэтгэл, Монголын Хуульчдын холбооны
вэбсайт, https://www.mglbar.mn/?action=content&view=article&id=1519
О.Мөнхсайхан. “Монгол Улс дахь шүүгчийн сахилгын процедур:
амжилт ба сорилт.” Шүүгчийн ёс зүй ба сахилга (олон улсын бага хурал:
илтгэл, зөвлөмж) дотор. УБ, 2017.
О.Мөнхсайхан. “Үндсэн хуульт ардчиллын төлөө: хуульчийн
мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн ач холбогдол.” Үндсэн
хуульт ардчиллын төлөө (blog), 2013.10.23, http://munkhsaikhan-o.blog-
spot.com/2013/10/1.html.
Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын алба, “Мэргэжлийн
хариуцлагын хороонд гаргасан гомдол, түүний агуулга, төрөл,
шийдвэрлэлт,” 2018.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төслийн хэлэлцүүлэг, ХЗҮХ-гийн Хуульчдын танхим, 2018.03.14, https://
www.mglbar.mn/?action=content&view=article&id=2601
Осакве, Кристофер. Харьцуулсан эрх зүй судлал: ерөнхий ба тусгай
анги (бүдүүвч). Орчуулагч Ж.Нямдорж нар. УБ, 2005.
“Өмгөөллийн тухай хуулийн төсөл.” Монгол Улсын Их Хурал,
2016.06.16. http://www.parliament.mn/laws/projects/647
Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас авсан мэдээлэл (2018).
Англи хэлээр:
ABA. “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement,” 1989. http://
www.americanbar.org/groups/professional_responsibility/resources/lawyer_
ethics_regulation/model_rules_for_lawyer_disciplinary_enforcement.html.
———. “Model Rules of Professional Conduct,” 2013. http://www.amer-
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
113
icanbar.org/groups/professional_responsibility/publications/model_rules_
of_professional_conduct/model_rules_of_professional_conduct_table_of_
contents.html.
Assembly of State Parties. Code of Professional Conduct for Coun-
sel, Resolution ICC-ASP/4/Res.1 § (2005). http://www.icc-cpi.int/NR/
rdonlyres/BD397ECF-8CA8-44EF-92C6-AB4BEBD55BE2/140121/IC-
CASP432Res1_English.pdf.
Board of Directors of the Czech Bar Association. “The Rules of Pro-
fessional Conduct and the Rule of Competition of Lawyers of the Czech
Republic,” 1997. http://www.ccbe.eu/index.php?pageNum_Liste_tri=1&total-
Rows_Liste_tri=50&id=107.
Bolocan, Maya Goldstein. Professional Legal Ethics: A Comparative
Perspective. Central European and Eurasian Law Initiative, 2002.
Federation of Law Societies of Canada. “Model Code of Professional
Conduct,” 2011. http://flsc.ca/wp-content/uploads/2014/12/conduct1.pdf.
IBA. “Summary of Disciplinary Proceedings and Contact Points in the
EU and EEA Member States, CCBE,” 2004.
IBA Council. “Guide for Establishing and Maintaining Complaints and
Discipline Procedures,” 2007. www.ibanet.org.
“List of Specialized Attorneys.” Alabama State Bar. Accessed June 30,
2015. https://www.alabar.org/resources/specialization/list-of-specialized-at-
torneys/.
Murtaugh, Chirstina. “Establishing and Reforming Bar Associations in
Post-Conflict States.” INPROL, 2010. http://inprol.org/publications/3968/es-
tablishing-and-reforming-bar-associations-in-post-conflict-states.
“Rules of Procedure of the State Bar of California,” 2014. http://rules.
calbar.ca.gov/Portals/10/documents/Rules_Title5_Procedure.pdf.
Schreck, Rachel C. “Lawyer Discipline: What Is Considered ‘Effective
Discipline?’” SSRN Scholarly Paper. Rochester, NY: Social Science Re-
search Network, April 21, 2010. http://papers.ssrn.com/abstract=1631256.
Sumati L., and Sergelen Ts. “Trend Lines in Public Perception of Judi-
cial Administration in Mongolia (Comparative Study Based on Nationwide
Surveys 2001, 2003, 2005, 2007).” Sant Maral, 2007. http://pdf.usaid.gov/
pdf_docs/PDACL250.pdf.
The Eight UN Congress on the Prevention of Crime and the Treatment
of Offenders. “Basic Principles on the Role of Lawyers,” 1990. http://www.
ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/RoleOfLawyers.aspx.
“The Federal Lawyers’ Act (Bundesrechtsanwaltsordnung- BRAO),”
n.d. http://www.brak.de/w/files/02_fuer_anwaelte/brao_engl_090615.pdf.
“The Rules of the Law Society of Alberta, Canada,” 2014. http://www.
lawsociety.ab.ca/docs/default-source/regulations/rules7b8d07ad53956b-
1d9ea9ff0000251143.pdf?sfvrsn=0.
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
114
The State Bar of California. “2014 Proposed Baseline Budget,”
2013.http://www.calbar.ca.gov/LinkClick.aspx?fileticket=2meRYYu-
v8EY%3D&tabid=224&mid=1534.
“What Is a ‘Specialized’ French Attorney?” French-Business-Law.com.
Accessed June 30, 2015. http://www.french-business-law.com/what-is-a-
specialized-french-attorney-page17.html
-----оОо-----

Эмхэтгэл

  • 1.
    МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО УЛААНБААТАРХОТ 2019 ОН ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСНЫ БАТАЛГАА: ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
  • 2.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА Эмхэтгэсэн:   О.Мөнхсайхан, Б.Аззаяа Хянасан: Ц.Ганболд Хэвлэлийн эхийг: Б.Цэрэнлхам Хэвлэсэн тоо: 500 ш Хэвлэсэн он, сар: 2019 оны 1 дүгээр сар ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСНЫ БАТАЛГАА: ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА
  • 3.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 3 ЭМХЭТГЭЛИЙН АГУУЛГА I БҮЛЭГ. ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨМЖ, САНАЛ 1. Хуульчдын форум зөвлөмж /2018/ 2. Монголын Хуульчдын холбооноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн санал /2018/ 3. Симпозиумын зөвлөмж /2018/ 4. Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид хүргүүлсэн санал /2015/ 5. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулиудын төслийн хэлэлцүүлгээс гарсан санал /2015/ II БҮЛЭГ. ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛ, СУДАЛГАА 6. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан: Хуульчдын холбоог улам бэхжүүлж, олон улсад жишиг байгууллага болгон хөгжүүлэх бүрэн боломж бий /2018/ 7. Л.Нинжбат: Өмгөөллийн тухай хууль батлуулж, өрх тусгаарлахыг хуульчид дэмжихгүй /2018/ 8. Хуульчид: Өмгөөллийн тухай хууль батлагдахгүй байлаа гээд хүний эрх зөрчигдөхгүй 9. О.Мөнхсайхан: Хууль дээдлэх ёсны баталгаа болсон Хуульчдын холбоог татан буулгах гэж үү? /2018/ 10. Өмгөөлөгчид өрх тусгаарлах нь хэнд хэрэгтэй вэ? /2018/ 11. Б.Баяр:Өмгөөллийн хуулийг өөрчлөөгүй шалтгаан /2015/ 12. О.Мөнхсайхан: Өмгөөлөгч мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн ч хариуцлага хүлээдэггүй болох уу? /2018/ 13. О.Мөнхсайхан: Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлсэн нь /2018/ 5 10 13 29 33 46 50 56 69 72 78 86 38
  • 4.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 4
  • 5.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 5 I.БҮЛЭГ. ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨМЖ, САНАЛ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД-ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО “ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018”-ААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ 2018.06.19 Хуульчид БИД Монгол Улсын тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүрэг, оролцоогоо чухалчилж; Улсын тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхан, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө нь ардчилсан нийгмийн үнэт зүйлс гэдэгт итгэж; Шударга ёсыг сахиулан хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид БИД үнэнч шударга, улс төрөөс ангид, хараат бус, хариуцлагатай байж, мэргэжлийн хандах үүргээ гүнээ ухамсарлаж; Хуульчдад үзүүлсэн иргэд, төр, засгийн итгэлийг нэр төртэй хадгалж, хөгжүүлэх; Хууль зүйн бодлогын асуудлаарх хуульчдын байр суурийг иргэд, хууль тогтоогч, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, иргэний нийгэмд хүргэх; Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих; Мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэдэг, өндөр мэдлэг, ур чадвар бүхий хуульчдыг бэлтгэх, чанаржуулах зорилгоор Хуульчдын үндэсний форум нэрийн дор хуран чуулж нийгэм, тогтвортой хөгжил, хууль зүйн салбарын тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж ЗӨВЛӨМЖ гаргах нь цаг үеийн зайлшгүй хэрэгцээ, шаардлага мөн гэж үзлээ. ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018 нь “Тогтвортой хөгжлийн зорилтууд- Хуульчдын оролцоо” уриан дор есөн багц асуудлын хүрээнд нийгэм хийгээд хууль зүйн салбарын тулгамдсан асуудал, Хуульчдын холбооны хороод, төрийн бус болон олон улсын зарим байгууллагын хийсэн судалгаа, гадаад улсын сайн туршлагыг хэлэлцэж, төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх эрх мэдлийн, салбарын мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, хуульчдад хандсан зөвлөмжийг гаргав. “ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018”-ын хүрээнд хэлэлцсэн асуудал тус бүрээр дэлгэрэнгүй зөвлөмж, саналыг Төрийн эрх барих дээд болон
  • 6.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 6 гүйцэтгэх засаглал, салбарын мэргэжлийн байгууллага, олон нийтийн байгууллага, хуульчдад тусгайлан хүргүүлэхээр шийдвэрлэв. ЕРӨНХИЙ ХЭСЭГ НЭГ. Үндсэн хууль болон хууль зүйн бодлогын тогтвортой байдал нь улсын тогтвортой хөгжлийн үндэс мөн гэх уриалга дор нэн тулгамдаж буй асуудлын хүрээнд: 1.1. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн цэцийг иргэний үндсэн эрхийг хамгаалдаг, гагцхүү мэргэжлийн, хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, эрдэмтдээс бүрдүүлэх, улс төржилтөөс ангид, Үндсэн хуулийн шүүх болгон бэхжүүлэх; 1.2. Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны шүүхийн хяналтад байлгах; 1.3. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд улс төрийн намын ашиг сонирхлын баримжаа, нөлөөллөөр ханддаг хандлагыг халж намын бодлого, хөтөлбөрийг зөвхөн улс төрийн арга хэрэгсэл төдий хэмжээнд төлөвшүүлэх; 1.4. Төрийн зарим чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан Монголын Хуульчдын холбоог бие даасан, хараат бус, шударга ёсны зарчмыг хангах бүх хуульчдын нэгдсэн өөрөө удирдах ёсны байгууллага хэлбэрээр нь давхардал, хийдэлгүйгээр, хуучин тогтолцоонд эргэж буцалгүйгээр дэвшилттэйгээр төлөвшүүлэх; 1.5. Хүний эрх, эрх чөлөөг хөндөх хууль тогтоомжийг тухай бүр судлан үзэж, дүгнэлт гаргаж, энэ тухай хууль санаачлагч, тогтоогч нар болон эрх зүйн актын төсөл боловсруулсан, баталсан байгууллага, албан тушаалтанд тухай бүр хүргүүлж, нөлөөллийн ажил хийх замаар хуульчдын оролцоог нэмэгдүүлэх; 1.6. Ардчилсан, шударга нийгмийн үндэс болох хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх эрхэм зорилгоор түүний төлөв байдал, ахиц дэвшлийг бодитой, хараат бусаар үнэлэх, тодорхойлох хэмжүүр болох “Хууль дээдлэх ёсны үндэсний индекс”-ийг боловсруулан гаргах, түүнийгээ тогтмол хэрэгжүүлж хэвших. ХОЁР. Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс: 2.1. Шүүхийн захиргааны бие даасан загварыг улам бэхжүүлэх; 2.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг зохистой бүрдүүлэх, хариуцлагажуулах, хараат бус болгох; 2.3. Шүүхийн ерөнхий зөвлөлд төвлөрсөн шүүхийн захиргааны эрх мэдлийг задалж хуваарилах;
  • 7.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 7 2.4. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг хангах; 2.5. Шүүгчийг сонгох, томилох, огцруулах, чөлөөлөх, шилжүүлэх үндэслэл, журмыг боловсронгуй болгох; 2.6. Шүүгчид нэр дэвшигч шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлөвтэй эсэхийг илүү нарийвчлан судалсны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг болох; 2.7. Шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоог нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагад нийцүүлж үр нөлөөтэй болгох. ГУРАВ. Хил хязгааргүй хууль зүйн туслалцаа: 3.1. Хилийн чанадад буй Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцаа авах эрхийг хүртээмжтэй, чанартай болгох асуудлыг Төр, засгаас анхааралдаа авч боловсронгуй тогтолцоог судлан бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох; 3.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгох; 3.3. Хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийн асуудлыг шийдвэрлэх зохистой механизмыг бий болгон хөгжүүлэх; 3.4. Хил дамнасан хууль зүйн туслалцааны хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, өрнүүлэх. ДӨРӨВ. Хуульчийн ёс зүй ба хариуцлага: 4.1. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг Шүүхийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөлөөс гомдол, маргааныг шийдвэрлэхэд нэг мөр хэрэглэх, шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгох; 4.2. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хараат бус байдлыг хүний нөөц, санхүүгийн зэрэг хүчин зүйлээр улам бэхжүүлж, боловсронгуй болгох; 4.3. Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хороог хуульчдад зөвлөх, туслахчигүүргээхэрэгжүүлэхнөхцөлбололцоогхангахзамаархуульчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог улам боловсронгуй болгох. Улмаар төрийн албан хаагч бусад мэргэжлийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, туршлага солилцох ажлыг Хуульчдын холбоо манлайлан гүйцэтгэх.
  • 8.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 8 ТАВ. Байгаль орчны асуудал: Хариуцлагатай уул уурхай - Нөхөн сэргээх асуудал: 5.1. Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн эмзэг асуудал болох байгаль орчны асуудалд онцгой анхаарал хандуулах; 5.2. Уул уурхайн хариуцлагыг дээшлүүлэх, уурхайн хаалтын эрх зүйн орчинг бүрдүүлэн хөгжүүлэх; 5.3. Бэлчээр, тариалангийн асуудлын хүрээнд алсыг харсан бодлого хэрэгжүүлэх; 5.4. Уул уурхай, байгаль орчны хууль тогтоомжийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох; 5.5. Хариуцлагатай уул уурхай, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Иргэний нийгмийн байгууллагын оролцоог идэвхжүүлэх. ЗУРГАА. Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал: 6.1. Эрүүгийн хуулийг дагаж гарах дүрэм, журмыг яаралтай батлах, Эрүүгийн хууль тогтоомжийн зарим нэмэлт, өөрчлөлтийг шинэчлэлийн үзэл баримтлалын хүрээнд боловсруулж, батлах; 6.2. Шинэ эрх зүйн орчинд ажиллах сэтгэлгээ, хандлага бүхий, чадавхтай хуульчид, хууль сахиулагчдыг бэлтгэх зорилгоор сургалтын хөтөлбөр, гарын авлага, хуулийн тайлбар боловсруулах, чанартай сургалт зохион байгуулах; 6.3. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор шинэ техник, технологийг нэвтрүүлэх, төсөв санхүүжилтийг шийдэх. ДОЛОО. Хүний эрх ба цахим ертөнц: 7.1. Цахим эринд мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд улсын болон иргэний хувийн мэдээллийн хамгаалалтыг сайжруулах эрх зүйн орчинг төлөвшүүлэх, шүүхийн хяналтад байх тогтолцоог бүрдүүлэх; 7.2. Цахим гэмт хэргээс сэргийлэх, тэмцэх талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох; 7.3. Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах, зохих зохицуулалтыг хийх; 7.4. Интернэтийн зохистой хэрэглээг бий болгох урт хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
  • 9.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 9 НАЙМ. Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил: 8.1. Нийт хуульчдад хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн мэдлэг, чадварыг төлөвшүүлэх, мэргэшүүлэх; 8.2. Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг сайжруулахад хуульчдын оролцоог нэмэгдүүлэх. ЕС. Чанартай хууль зүйн боловсрол: Магадлан итгэмжлэл ба үргэлжилсэн сургалт: 9.1. Хууль зүйн боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтын давхардлыг арилгах; 9.2. Хууль зүйн боловсролын магадлан итгэмжлэлийн үндсэн шалгуур болох мэргэжлийн стандартыг шинэчлэх, магадлан итгэмжлэлийг хийх сайн арга, туршлагыг судлан нутагшуулах. -----оОо-----
  • 10.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 10 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН ТАНАА Санал хүргүүлэх тухай 2018 Монголын Хуульчдын холбоо нь 2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу байгуулагдсан, улсын хэмжээнд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн, 5469 гишүүнтэй, өөрөө удирдах ёсны зарчимд үндэслэн зохион байгуулагдсан, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Хуульчдын холбооны зүгээс Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэж байгаа Өмгөөллийн тухай хуулийн төслийг доорх үндэслэлээр дэмжих боломжгүй байгааг Танд уламжилж байна. Үүнд: Өмгөөллийн тухай хуулийн төсөлд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, өмгөөлөгчийн эрх зүйн байдал, өмгөөллийн үйл ажиллагаа, Өмгөөлөгчдийн холбооны чиг үүрэг, зохион байгуулалт, өмгөөлөгчийн мэргэжлийн, ёс зүйн хариуцлага, түүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх харилцааг зохицуулсан нь зарим талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай давхцаж, зөрчилдөхөөр байна. Уг төслийн 1-4 дүгээр бүлэгт заасныг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зохицуулсан байдаг бөгөөд аливаа сайжруулалт, нэмэлт өөрчлөлтийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хийх бүрэн боломжтой байна. Харин 5-7 дугаар бүлэг нь Өмгөөлөгчдийн байгууллага гэдэг шинэ бүтцийг хуулиар байгуулахаар байгаа нь одоо байгаа хуультай зөрчилдөх ба дор дурдсан үндэслэлээр хуульч, өмгөөлөгчид дэмжихгүй байгаа болно. Хуульчийн эрх олгох чиг үүргийг, эрх зүйчдийг хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх, шалгалтын агуулгыг хуульчийн мэргэжлийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан Холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөллөөс оролцуулан зохион байгуулж байгаа нь шалгалтын чанар улам сайжирч хуульчдын эгнээг мэдлэгтэй, хууль хэрэглэх арга зүйтэй хуульчдаар бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хараат бусаар бие даан, зах зээлийн зарчмаар ажиллах өмгөөлөгчийн ажил мэргэжлийг эрхлэх хуульчдыг нэмэлт шалгалт, дүгнэлт гаргах байдлаар сонгох бус харин сургах, чадваржуулах, мэргэшүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, Өмгөөллийн нөхөрлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх хуулийн этгээдийг хөгжүүлэн дэмжих хэлбэрээр олон улсын жишгийн дагуу бэлтгэх хэрэгцээ шаардлага байгааг үгүйсгэхгүй. Энэ нь багагүй цаг хугацаа, хүчин чармайлт шаардсан ажил хэдий ч Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны эрх үүргийг нэмэгдүүлэх, боловсронгуй болгох, одоо байгаа хуулиа сайжруулах замаар дээрх шаардлагыг хангах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.
  • 11.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 11 Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.14-т Монгол Улсын иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” эрхийг баталгаажуулсан. Хүний энэхүү эрхийг өмгөөлөгч, хуульчаар дамжуулан хэрхэн хүргэх талаар болон өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны баталгаа, өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаан дах эрх, үүргийг бэхжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх байдлаар хэрэгжүүлэхийг нийт хуульчид дэмжинэ. Гишүүдийн татвараар, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж байгаа Өмгөөлөгчдийн хороо, сургалт, мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын алба, хүний нөөц бүхий Монголын Хуульчдын холбоо нь дахин давхардсан бүтэц, давхар татвар бүхий Өмгөөлөгчдийн байгууллагыг хуулиар (энэхүү Өмгөөллийн тухай хуулийн төслөөр) байгуулах хэрэгцээ, шаардлагыг үгүйсгэнэ. Өмгөөллийн хууль нэрийн дор Өмгөөлөгчдийн шинэ бүтэц, байгууллага байгуулах хэрэгцээ, шаардлага алга байгаа нь хуульчдын дунд явуулсан олон удаагийн хэлэлцүүлэг, форум, симпозиум улмаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн судалгаанаас харагдаж байна. Өмгөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд Хуульчдын холбооноос 2015 онд нийт өмгөөлөгчдийн дунд явуулсан судалгаагаар өмгөөлөгчдийн 62.5 хувь нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулахыг дэмжсэн бөгөөд 40.1 хувь нь Өмгөөллийн тухай бие даасан хуультай болсноор өмгөөлөгчийн эрх зүйн байдал сайжирч, өмгөөлөгчийн нэр хүнд, мэргэжлийн ур чадвар өснө гэж хариулсан байна” гэжээ. Өөрөөр хэлбэл олонх нь буюу судалгаанд хамрагдсан өмгөөлөгчдийн 62.5 хувь нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн, 59.9 хувь нь Өмгөөллийн тухай бие даасан хуультай болсноор өмгөөлөгчийн эрх зүйн байдал сайжирч, өмгөөлөгчийн нэр хүнд, мэргэжлийн ур чадвар өсөхгүй гэж үзсэн байна. Хуульч, өмгөөлөгчдийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлэг, хурлаас Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгаа нь бие даасан Өмгөөллийн тухай хуулиар эсхүл Өмгөөллийн байгууллага байгуулснаар бус харин Өмгөөлөгчийн ажлын талбар болох эрүү, иргэн, захиргаа, шийдвэр гүйцэтгэл зэрэг процессын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн хамгаалалтыг сайжруулснаар хэрэгжинэ гэдэгтэй хуульчид санал нэгдсэн тул Монголын Хуульчдын холбоо, түүний доторх салбар эрх зүйн хороодын өмгөөлөгч, судлаач, мэргэжилтнүүд процессын эрх зүйн шинэчлэл, ялангуяа Иргэний процессын эрх зүйн шинэчлэл, Эрүүгийн процессын зарим зүйлийг засахад хамтран ажиллахаа илэрхийлээд байгаа ба ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж, төслүүдийг Танд хүргэн ажиллахад бэлэн байна. “Монголын Өмгөөлөгчдийн холбоо” ТББ нь устаж алга болоогүй бөгөөд “Хуульчдын нийгэмлэг” зэрэг бусад өмгөөлөгчдийг нэгтгэсэн ТББ-ууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгааг энд тэмдэглэх нь
  • 12.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 12 зүйтэй. “Монголын өмгөөлөгчдийн холбоо” ТББ-ын зохион байгуулалт, мэргэжлийн удирдлага, бүтэц, үйл ажиллагааг хуулиар зохицуулах нь өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны баталгааг нэмэгдүүлэхгүй, харин давхар бүтэц, дарамтыг бий болгох эрсдэлтэй юм. Учир нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа зах зээлийн зарчмаар явж, үйлчлүүлэгч, өмгөөлөгч хоёрын тохиролцоо, гэрээнд тулгуурлаж мэргэжлийн захиргааны удирдлагад баригдах ёсгүй. Үүнээс гадна Өмгөөлөгчдийн холбоо хуультай болсноор Нотариатчдын холбоо, Шүүгчдийн холбоо, Прокуроруудын холбоо болон бусад салбарын мэргэжлийн холбоод бүгд өөрийн хуультай болох давлагааг эхлүүлэхийг үгүйсгэхгүй юм. Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хуульч, өмгөөлөгчийн мэргэжлийн ур чадвар, хариуцлага, ёс зүйн асуудалд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд олон улсын жишигт нийцсэн, боловсронгуй процессын журмаар гомдол, маргааныг шийдвэрлэж байна. Мэргэжлийн хариуцлагын хороо 2014 оноос хойш нийт 95 хуульчид “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”- ийн 29-р зүйлийн 29.1-д заасан 4 төрлийн хариуцлага хүлээлгэж, 14 гомдолд ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар шүүхийн журмаар давж заалдах гомдол гаргаж шийдвэр нь хүчингүй болсон тохиолдол байхгүй байгаа нь уг хорооны тогтоол, шийдвэрийн чанарыг илтгэнэ. Цаашид Монголын Хуульчдын холбооны хариуцлагын тогтолцоог улам боловсронгуй болгон бэхжүүлэх, нийт хуульчдад хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг сайжруулах, давхардлыг арилгах шаардлагатай байна. Гомдолд шалгагдсан өмгөөлөгчдийн олонх нь 2013 оноос өмнө Өмгөөлөгчийн эрхийг авсан харьцангуй туршлагатай, мэргэжлийн ур чадвартай гэж үзэж болох өмгөөлөгчид байгаа нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар өмгөөлөгчийн чанар муудсан гэдгийг бүрэн үгүйсгэж байна. Харин өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа хуульчдын сургалт, хариуцлагын тогтолцоог улам сайжруулах, бэхжүүлэх шаардлагатай байгааг үгүйсгэж болохгүй. Монголын Хуульчдын холбоо нь нийт хуульчдын нийтлэг эрх ашиг болох хууль зүйн боловсрол, хуульчийн давтан, үргэлжилсэн, мэргэшүүлэх сургалт, хариуцлага тооцох, мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээч, бодлогын нөлөөлөл хийх чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж байгааг өнгөрсөн 5 жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, үйл ажиллагаанаас харж болно. Хуульчдын холбоо нь Олон улсын байгууллагууд, гадаад, дотоодын мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагууд, сангуудтай хамтын ажиллагаатай болсон төдийгүй үндэсний Төрийн бус байгууллагууд Монголын Хуульчдын холбооны жишгээр Мэргэжлийн холбоог зохион байгуулахаар туршлага судлан ажиллаж байна.
  • 13.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 13 “ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ, ТҮҮНИЙ БАТАЛГАА: ӨНГӨРСӨН-ОДОО-ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ 2018.09.14 Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны санаачилгаар Мэргэжлийн хариуцлагын хороо, Иргэний эрх зүйн хороо, Эрүүгийн эрх зүйн хороо, Захиргааны эрх зүй хороо, Өмгөөллийн нөхөрлөлийг дэмжих хороодтой хамтран Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулж, “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн- Одоо-Ирээдүй” сэдвийн дор эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, эрх зүйн байдлыг сайжруулснаар өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа бодитоор хангагдах болно гэдэгтэй санал нэгдэж, өмгөөлөгчид, салбарын мэргэжилтнүүд, судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэн холбогдох асуудлаар санал солилцож, 200 гаруй өмгөөлөгчдийн оролцоотойгоор симпозиумыг амжилттай зохион байгууллаа. Симпозиумын хүрээнд хэлэлцсэн багц асуудал бүрээр дэлгэрэнгүй зөвлөмж, саналыг төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх засаглалын, салбарын мэргэжлийн байгууллагуудад тусгайлан хүргүүлэхээр оролцогчид санал нэгтэй шийдвэрлэв. НЭГ. ЕРӨНХИЙ ХЭСЭГ Өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль зүйн туслалцаа ба шүүхийн өмнө үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үндсэн 2 чиг үүргийн хүрээнд явуулж байна. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгаа нь НҮБ-ын 1990 оны Хуульчийн (Өмгөөлөгчийн) чиг үүргийн тухай үндсэн зарчмууд гэх Удиртгал хэсэгтэй 29 зүйл бүхий зарчмаар тодорхойлогддог. НҮБ-ын энэхүү зарчмын 1-4 дүгээр зүйлд “Хуульчид хандах, хууль зүйн үйлчилгээ авах”, 5-8 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн тусгайлсан хамгаалалт”, 9-11 дүгээр зүйлд “Хуульчийн мэргэшсэн байдал, сургалт”, 12-22 дугаар зүйлд “Хуульчийн хүлээх үүрэг, хариуцлага”, 23 дугаар зүйлд “Хуульчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх”, 24- 26 дугаар зүйлд “Хуульчдын мэргэжлийн холбоо”, 27-29 дүгээр зүйлд “Хуульчийн сахилга, ёс зүйн хэргийг хянан шийдвэрлэх” асуудлыг тус тус зохицуулсан. Эдгээр зарчмууд нь манай улсад “Хуульчийн эрх зүйн
  • 14.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 14 байдлын тухай хууль” болон “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ээр хэрэгжиж байна. Монголын Хуульчдын холбооны анхдугаар их хурлаар нийт хуульчдын төлөөлөл болох 500 гаруй хуульчийн баталсан “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ийн 2 дугаар бүлгээр үйлчлүүлэгчтэй харилцах, 3 дугаар бүлгээр хууль зүйн зөвлөгөө, 4 дүгээр бүлгээр өмгөөллийн үйлчилгээ, 5 дугаар бүлгээр үйлчлүүлэгч бус этгээдтэй харилцах, 6 дугаар бүлгээр Өмгөөллийн нөхөрлөл, 7 дугаар бүлгээр нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа, 8 дугаар бүлгээр хууль зүйн үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулж, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны стандартыг Монгол улсад анх удаа хуульчид өөрсдөө тогтоосон1 билээ. Хэдийгээр хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагааг дээрх хууль тогтоомжуудаар зохицуулсан хэдий ч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны баталгаа нь: -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрхийн хамгаалалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахь өмгөөлөгчийн эрх үүрэг, оролцоог Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд тусгайлан зохицуулж өгсөн нөхцөлд бүрэн утгаар хэрэгжих болохыг; -Хэдийгээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль2 бүрт хуульч, өмгөөлөгчийн эрх, үүргийг тусгах боломжгүй боловч шүүн таслах ажиллагааг нарийвчлан зохицуулсан процессын хууль тогтоомжийн хүрээнд “Өмгөөлөгчийн эрх зүйн байдал”-ыг дээшлүүлсэн тусгайлсан зохицуулалтыг суулгаж өгснөөр бие даасан Өмгөөллийн хуультай байхаас илүүтэйгээр өмгөөлөгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх болно гэдэгтэй оролцогч өмгөөлөгч хуульчид санал нэгдлээ. НҮБ-ын 1990 оны Хуульчийн (Өмгөөлөгчийн) чиг үүргийн тухай үндсэн зарчмуудад хуульчийн чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж буй хуульч буюу өмгөөлөгчийн эрхгүй хүнд нэгэн адил хэрэглэнэ3 гэж заасан нь “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй атлаа итгэмжлэлийн үндсэн дээр өмгөөлөгчийн нэгэн адил үйлчилгээний 1 https://www.mglbar.mn/?action=content&view=article&id=1948. 2 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Монгол Улсад 600 гаруй хууль мөрдөгдөж байна. 3 НҮБ-ын 1990 оны Хуульчийн (Өмгөөлөгчийн) чиг үүргийн тухай үндсэн зарчмуудын Удиртгал хэсэг.
  • 15.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 15 хөлс мөнгө авч, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрх ашгийг зөрчиж буй этгээдүүдийн хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг хязгаарлах эрх зүйн үндэс болохоор байгааг оролцогчид онцлон тэмдэглэж байлаа. ХОЁР. ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС ДАХЬ ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ Монгол улсын Их хурал 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид “ЭХХШТХ” гэх)-ийг Монгол улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрхийн стандартын үүднээс анализ хийж үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг бий болгосон, цагдан хорих үндэслэл, журмыг тодорхой болгосон зэрэг дэвшилтэт зохицуулалт орсныг талархан хүлээн авч байна. Гэмт хэрэг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүгийн процессын хуульд заасан үндэслэл, журмаар хүний зарим эрхийг хязгаарлах нь зүй ёсны боловч ийнхүү хязгаарлахдаа тэнцвэртэй хандах баталгааг бүрдүүлэх ёстой (Үндсэн хуулийн 19 дүгээр зүйл).4 Харамсалтай нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ийм баталгаа хангалттай тусгагдаагүй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт буй халдашгүй чөлөөтэй байх эрхэд хувийн халдашгүй байдал, захидал харилцааны нууцын халдашгүй байдал, гэр бүлийн халдашгүй байдал, орон байрны халдашгүй байдал, өмчийн халдашгүй байдал зэрэг эрхүүд багтдаг учраас эрүүгийн процесс дахь эдгээр эрхийн хамгаалалт нь хувийн эрх чөлөөний хамгаалалттай адил түвшинд байх ёстой.5 Өөрөөр хэлбэл, хүнийг баривчлах, цагдан хорих арга хэмжээнд тавигддаг өндөр шаардлага, нарийвчлал нь хүний биед болон орон байранд үзлэг хийх, нэгжлэг хийх, нууцаар мөрдөн шалгах зэрэг ажиллагаанд үйлчлэх хэрэгтэй ч 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ийм өндөр шаардлага тавиагдаагүй, нарийвчлсан зохицуулалтыг оруулаагүй байна.   Нэг. Прокурорын зөвшөөрлийг шүүгчийн зөвшөөрлөөр солих Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт жагсаасан дараах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр бус шүүгчийн зөвшөөрлөөр явуулахаар өөрчлөх, улмаар 4 О.Мөнхсайхан, “Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, түүний хэрэгжилт,” Ардчиллын хөгжил – иргэдийн оролцоо (ЭШБХ-ын илтгэлийн эмхтгэл) дотор (УБ, 2017). 5 О.Мөнхсайхан, “Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийн хүрээг тодорхойлох нь,” Хүний эрх: онол, арга зүйн сэтгүүл, Дугаар 1 (2016): 13–22.
  • 16.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 16 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, 22.2, 22.3, 22.4, 23.1, 23.4, 23.5, 24.1, 24.2, 24.3, 24.5, 26.1, 26.2, 26.3, 26.4, 26.5, 26.6, 26.7 зэрэг зүйлд буй прокурорын зөвшөөрөл гэдгийг шүүгчийн зөвшөөрөл гэсэн үгээр солих саналтай байна. Үүнд: • үзлэгийг нууцаар хийх, • нэгжлэг хийх, • эд зүйл, баримт бичиг хураан авах, • мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, • хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, хяналт тогтоох, • хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах, • сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ хийх, • цогцост шинжилгээ хийх, • оршуулсан цогцсыг гарган шинжлэх, • харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тогтоох, • харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгыг холбогдох байгууллагаас гаргуулан авах, • харилцаа холбооны сүлжээний хэрэглэгч, эзэмшигч хэн болох, тэдгээрийн байршил, холбогдсон цаг хугацаа, техник хэрэгсэл, төхөөрөмж болон хандалт зэрэг мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, • харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгад хамаарахгүй бусад мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, • харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлах талаар холбогдох байгууллагад даалгах, • хяналттай хүргэлт, • хяналтын худалдан авалт, • мөрдөн шалгах нууц туршилт, • нууц ажиглалт, • мөрдөн шалгах бусад нууц ажиллагаа.
  • 17.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 17 Хоёр. Прокурор хянан шалгах ажиллагаагаараа халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлахад шүүгчийн зөвшөөрөл авдаг болох Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулж болно” гэж заасны дараа “2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурор үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахад энэ хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах бөгөөд шүүгчийн зөвшөөрөл урьдчилан авсан байна” гэж нэмэх. Гурав. Орон байранд нэгжлэг хийх үед хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхээ эдлэх боломж олгох Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дараа дараах хэсгүүдийг нэмэх: “3. Орон байранд нэгжлэг хийх үед хуульчдаа мэдэгдэж байлцуулах эрхтэй гэдгийг тухайн байрны оршин суугчид мэдэгдэнэ. 4. Оршин суугч нэгжлэг хийлгэх үед хуульчаа байлцуулахыг хүсвэл мөрдөгч хуульчийг хүрэлцэн ирэх хүртэл нэгжлэг хийхийг хойшлуулна. 5. Нэгжлэгийн тухай хуульчид мэдэгдсэнээс хойш хоёр цагаас илүү хугацаагаар нэгжлэгийг хойшлуулж болохгүй. 6. Хойшлуулшгүй тохиолдолд мөрдөгч энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаа дуусахаас өмнө нэгжлэгийг хийж болно.” Дөрөв. Хүний биед хийх үзлэг, нэгжлэгийг эсрэг хүйсийн хүнээр хийлгэх Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Үзлэгийг хийхдээ хүний нэр төрийг хүндэтгэж, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаална,” мөн зүйлийн 4 дэх хэсгийг “Хүний биед үзлэгийг ижил хүйсийн албан тушаалтан хийнэ. Шаардлагатай бол хүний эмч, сувилагчийг оролцуулж болно,” мөн
  • 18.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 18 зүйлийн 4 дэх хэсгийг “Үзлэг хийх үед адил хүйсийн албан тушаалтан байхгүй бол адил хүйсийн өөр хүнээр үзлэг хийлгэхийг даалгаж, чиглэл өгнө,” “Үзлэг хийхэд эсрэг хүйсийн хүнийг байлцуулах, харуулахыг хориглоно” гэж тус тус өөрчлөх хэрэгтэй. Тав. Хүний биед болон орон байранд үзлэг хийхэд нэгжлэгтэй адил шаардлага тавих Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үзлэгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэгжлэгийг тодорхойлжээ. Мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2-8 дахь хэсэгт заасан журам үзлэг болон нэгжлэг хоёрт адил үйлчлэхээр заасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт үзлэгийг мөрдөгч ямар ч зөвшөөрөл авахгүйгээр бие даан явуулахаар заажээ. Хүний биед болон орон байранд үзлэг хийхэд шүүгчийн зөвшөөрөл авдаг болох зэргээр нэгжлэгтэй адил шаардлага тавих эсхүл ийм үзлэгийг нэгжлэгтэй нэгтгэж зохицуулах саналтай. Зургаа. Нууц хадгалах үүрэгтэй мэргэжилтний орон байранд нэгжлэг хийхэд тусгай журам үйлчлэх Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.3 дугаар зүйлд дараах хэсгийг нэмэх саналтай байна. “3. Тодорхой мэдээллийг нууцлах мэргэжлийн үүрэг хүлээсэн хүмүүсийн орон байр, бусад газарт нэгжлэг явуулахад шүүгч эсхүл тухайн мэргэжлийг төлөөлөх этгээдийг байлцуулна.” Долоо. Хүний биеэс биологийн дээж авах ажиллагааг нарийвчлан журамлах Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Мөрдөгч шинжилгээнд зориулж хүний биеэс биологийн дээж авах дараах ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр шинжээч, эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулна: 1.1. хүний биеийн дотор эсхүл гадна талын үзлэг 1.2. үснээс дээж авах; 1.3. шүлсний дээр авах; 1.4. шээсний дээж авах;
  • 19.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 19 1.5. арьсны салстын дээж авах; 1.6. хурууны хумсны дээр авах; 1.7. эсийн дээж авах; 1.8. цусны дээж авах,” Мөн, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Хүний биеэс биологийн дээж авах явцад хүний нэр төрийг доромжлох, тухайн хүний эрүүл мэндэд хохирол учруулахыг хориглоно” гэж тус тус өөрчлөх саналтай байна. Түүнчлэн, уг зүйлийн 4 дэх хэсгийн дараа “5. Хүний биеэс шинжилгээнд зориулж авсан биологийн дээжийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах зориулалтаар шинжилгээний нэгдсэн санд авна. 6. Энэ зүйлийн дэх хэсэгт заасны дагуу авсан биологийн дээжийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах арга хэмжээг авна,” 7. Энэ зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу авсан эсийн болон цусны дээжийг хэрэглэж дууссаны дараа даруй устгана” гэж нэмэх саналтай байна: Найм. Мөрдөн шалгах нууц ажиллагааг нарийвчлах журамлах Санал. Хуульд өмгөөлөгчөөс ажиллаж байгаа хэрэгтэй нь холбогдуулж мэдүүлэг авах, нууцаар тагнаж, чагнахыг хориглох тухай заалт бий. Гэтэл одоо авилгын, эсвэл дуулиан шуугиантай хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчдийн гар утсыг тогтмол чагнаж, тагнаж байгаа явдал хэрээс хэтэрлээ гэж өмгөөлөгчид ярьсан. Энэ бол ноцтой асуудал. Мөрдөн шалгах нууц ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр явуулах, хойшлуулшгүй тохиолдолд шүүгчийн зөвшөөрөлгүй хийх нөхцөлийг тодорхой заахаас гадна нарийвчилсан журам шаардлагатай. Юуны өмнө, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлийг дараах байдлаар өөрчлөх саналтай байна: “1. Дараах бүх нөхцөл хангагдсан тохиолдолд прокурор мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах саналыг шүүгчид гаргаж болно: 1.1. яллагдагч гэмт хэрэг үйлдсэн эсхүл үйлдэхийг завдсан тухай хангалттай үндэслэл байгаа; 1.2. уг ажиллагаа явуулах нь хайж буй мэдээлэл, баримтын ач холбогдол, гэмт хэргийн хүнд хөнгөний байдал зэрэг тухайн хэргийн бүх нөхцөл байдалд зайлшгүй бөгөөд тохирсон; 1.3. уг ажиллагаагаар авах боломжтой мэдээллийг хувийн халдашгүй байдалд илүү бага халдах ажиллагаагаар авах боломжгүй.
  • 20.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 20 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүй- лийн 2 дахь хэсэгт, 26.3 дугаар зүйлийн 1.1-т заасан ажиллагааг зөвхөн таван жилээс дээш ял оногдуулж болох гэмт хэргийг мөрдөн шалгахад хэрэглэж болно. 3. Энэ хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3 дугаар зүйлийн 1.1-т заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулахыг хориглоно. 4. Цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно. 5. Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, түүнээс эрх олгосон мөрдөгч гүйцэтгэнэ. 6. Энэ хуулийн 26.5, 26.6 дугаар зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжин оролцох шаардлагатай төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийг шүүгчийн зөвшөөрөлд заана.” Ес. Мөрдөн шалгах нууц ажиллагааг гүйцэтгэх, дуусгавар болгохыг журамлах Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.9 дү- гээр зүйлийн дараа дараах шинэ зүйлийг нэмж тусгах саналтай байна. “26.10 дугаар зүйл. Мөрдөн шалгах нууц ажиллагааг гүйцэтгэх, дуусгавар болгох 1. Шүүгчийн зөвшөөрлийг олгосон өдрөөс хойш хоёр сарын хугацаанд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулна. Энэ хугацаа өнгөрс- ний дараа шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах шүүгчийн зөвшөөрлийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу авна. 2. Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах явцад тухайн ажиллагаанд хамааралгүй этгээдийн хувийн халдашгүй байдалд аль болох бага халдах аргаар уг ажиллагааг явуулна. 3. Энэ хуулийн 26.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл үгүй болсон тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагааг
  • 21.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 21 дуусгавар болгоно. 4. Мөрдөн шалгах нууц ажиллагааг дуусгавар болгосны дараа прокурор уг ажиллагааны талаарх тайланг бичгээр гаргаж шүүгчид хүргүүлнэ. 5. Прокурор мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан яллагдагчийг яллахаас татгалзаж шийдвэрлэсэн бол энэ тухай шүүгчид бичгээр даруй мэдэгдэнэ. 6. Яллахаар татгалзсан шийдвэрийг хүлээн авсан эсхүл мөрдөн шалгах нууц ажиллагаа дуусгавар болсноос хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгч өөрийн хяналт дор цугларсан мэдээлэл, баримтыг устгах тухай шийдвэр гаргах бөгөөд энэхүү шийдвэрт мэдээллийг устгах огноог заана. 7. Мөрдөн шалгах нууц ажиллагаагаар цуглуулсан мэдээллийг устгах өдрөөс өмнө уг ажиллагаа явагдсан этгээдэд энэ тухай мэдэгдэнэ. 8. Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын саналаар шүүгч энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан этгээдэд мэдэгдэхгүй байхаар шийдвэрлэж болно. 9. Өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан гэдгийг мэдсэн хүн цуглуулсан мэдээлэл, баримтыг үзэх эрхтэй. 9. Мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, баримтыг устгах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай прокурор, мөрдөгч, болон уг ажиллагаа явагдсан хүнд мэдэгдэнэ. 10. Цуглуулсан мэдээлэл, баримтыг устгахад шүүгч эсхүл түүний зөвшөөрсөн этгээд байлцаж тэмдэглэл үйлдэнэ.” Арав. Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах журмыг хуулиар зохицуулах Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах журам, зааврыг Тагнуулын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурортой хамтран батална” гэж заасныг хасаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг журмыг нарийвчлан зохицуулах саналтай байна.
  • 22.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 22 Арваннэг. Цагаатгах нотлох баримт цуглуулуулах боломжийг өмгөөлөгчид өгөх Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад яллах болон өмгөөлөх тал тэгш эрхтэй гэсэн эрүүгийн эрх зүйн чухал зарчим байдаг. Энэ зарчим зөвхөн тухайн хэрэг шүүхэд шилжсэний дараа хэрэгжих боломжтой харагддаг. Гэтэл хэрэг бүртгэх, мөрдөн шалгах үе шатанд ямар ч тэгш эрхийн баталгааг хуульчлаагүй. Жишээлбэл, ЭХШХШТХ-аар мөрдөгч, прокурор нь яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл прокурор маань алсдаа энэ хэргээ боогоод шүүхэд очихоороо «Улсын яллагч» болдог. Улсын яллагч хийх прокурор маань цагаатгах талын баримт цуглуулах нь ховор, үүнийг түүнээс шаардах нь бодитой биш. Тийм хүсэл зориг прокурорт угаасаа байдаггүй. Энэ байдлыг засахын тулд ЭХШХШТХ-д хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой аливаа үйлдэл хийхэд өмгөөлөгч, прокурор хоёрын санал зөрөлдвөл шүүхэд очиж хагалуулдаг хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Тэгэж гэмээнэ харьцангуй тэгш эрхтэй оролцооны тухай яригдах юм. Арванхоёр. Гэрчийн хувьд өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглахгүй байх Санал. Аливаа хэрэг гарахад мөрдөгчид тухайн иргэнийг дуудаад гэрчээр мэдүүлэг авдаг. Мэдүүлэг авахдаа «Худал ярих юм бол эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү!» гэж анхааруулаад авдаг. Тэгснээ дараа нь нөгөө хүнээ өөрийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслээд яллагдагчаар татчихдаг зохисгүй арга хэрэглээд байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Арвангурав.Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах баталгааг хангах Санал. Хуульд «Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах эрхтэй» гэсэн заалт бий. Гэтэл 461-р хорих ангид уулзалтын үеэр үйлчлүүлэгчдээ нэг цаас дамжуулаад үзүүлэх гэхээр л хянагч нь гүйгээд ороод ирдэг. Ганцаарчлан уулзана гэдэг чинь гадны ямар нэгэн хяналтгүйгээр уулзахыг хэлдэг болохоос байнгын хяналт дор уулзахыг хэлдэггүй. Энэ буруу практикийг хориглосон хуулийн заалт оруулах нь зүйтэй. Арвандөрөв. Прокурор дүрэмт хувцас өмсдөг явдлыг зогсоох Санал. Прокурорууд цэнхэр дүрэмт хувцас өмсдөгийг болих санал болгож байна. Учир нь, дүрэмт хувцас нь өмгөөлөгчөөс давуу байдалтай мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлдэг. Дүрэмт хувцас өмсөх
  • 23.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 23 гол философи нь, шалгуур үзүүлэлт нь албан тушаалын эрэмбэ заахаас гадна эрэмбийн дагуу ёслох, номхон зогсох зэрэг дэг жаягийн хэрэгжилт байдаг. Прокурор ёслох шаардлагагүй. Арвантав. Шүүх хуралдааны танхимд өмгөөлөх болон яллах талыг эн тэнцүү байрлуулах Санал. Шүүгчдэгч, түүний өмгөөлөгч болон прокурор нь шүүх танхимд эн тэнцүү байр сууринд суудаг болох хэрэгтэй. Шүүх танхимд прокурор урд ганцаараа яагаад суудаг юм бэ, өмгөөлөгчөөс ямар давуу эрх эдэлж байгаа вэ гэдэгтэй энэ асуудал холбогддог. Дүрэмт хувцас өмсчихөөд шүүгчид ойрхон сууж нөлөөлөх гээд байдаг юм уу гэсэн шүүмжлэл гардаг. Зарим шүүх хуралдаанд шүүгч, прокурор хоёр нийлчихээд яллагдагч, түүний өмгөөлөгч рүү дайрах үзэгдэл гарч л байдаг. Нөгөө талаар энэ нь тэгш бус байдлыг илэрхийлдэг. ГУРАВ. ЗАХИРГААНЫ ПРОЦЕСС ДАХЬ ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан тус симпозиумын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо, эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд симпозиумд оролцогч өмгөөлөгчид, судлаачид, шүүгч, хуульчдын зүгээс захиргааны процесст оролцож буй иргэд, үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад үр нөлөөтэй өмгөөллийн үйл ажиллагааг явуулах нь чухал ач холбогдолтой байгааг дүгнээд, цаашид тулгамдаж буй дараах асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар доорх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороонд хүргүүлэхээр тогтов. Үүнд: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдаж байгаа нь иргэд, үйлчлүүлэгчдийг залхаах, зөрчигдсөн эрх ашгийг нь сэргээхэд хүндрэл учруулах, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулах, өмгөөллийн үйл ажиллагааны нэр хүнд, ач холбогдлыг унагах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ялангуяа анхан шатны шүүх дээр хэт удаашралтай явагдаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан “Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журам”-ын дагуу ажиллагаа явагдсанаас хойш үндсэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад талуудаас гаргаж байгаа хүсэлтүүд шүүх хүлээн авч байгаатай салшгүй холбоотой гэж дүгнээд, шүүх хуралдаан товлохоос өмнө гаргаж өгөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй тохиолдолд шүүх нотлох баримт цуглуулах тухай
  • 24.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 24 хүсэлтийг хүлээн авахгүй байх хуулийн үзэл баримтлалыг шүүхийн практикт тогтоох шаардлагатай байна гэж үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасан “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэж заасныг нэг мөр ойлгож баримтлах, урьдчилсан хэлэлцүүлгээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргасан нотлох баримт цуглуулахтай холбоотой аливаа хүсэлтийг шүүхээс хүлээн авахгүй байх тухай хуулийн тайлбарыг Монгол улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 4-т заасан “Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим гаргах боломжтой байгааг албан ёсоор уламжлах нь зүйтэй байна. Хуульч, өмгөөлөгчдийн зүгээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хугацаанд, алдаагүй, ёс зүйтэй, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг бүрэн тууштай хамгаалах, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхаар зохицуулан явуулах асуудлыг практикт хэвшүүлэх ажлыг Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Өмгөөлөгчдийн хороотой хамтран хэлэлцүүлэг, сургалт хийх байдлаар эрчимтэй явуулах шаардлагатай байна. 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр оролцох эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр олгож байгаа нь хуульчийн тусгай зөвшөөрөлгүй атлаа хууль зүйн туслалцаа үзүүлэн үйлчилгээний хөлс авч, зөвшөөрөлгүйгээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгож байна. Үүнээс иргэн хүн, хуулийн этгээдийн мэргэжлийн, чанартай, үр нөлөөтэй хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдөх, өмгөөлөгчдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх хандлагыг бий болгож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд дараах өөрчлөлтийг оруулах санал, зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэгт хүргүүлж байна. Үүнд: • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүнийг төрсөн эцэг, эх, үр хүүхэд, ах эгч зэрэг зөвхөн гэр бүлийн гишүүн, садан, төрлийн хүн эсхүл шүүхэд төлөөлөх эрхтэй, хуульчийн тусгай зөвшөөрөлтэй өмгөөлөгч төлөөлөх; • Тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөхөөр хуульд заасан этгээд, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын
  • 25.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 25 байранд ажиллаж байгаа ажилтан эсхүл шүүхэд төлөөлөх эрхтэй, хуульчийн тусгай зөвшөөрөлтэй өмгөөлөгч төлөөлөх. 3. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, эрх, үүргийг тодорхой тусгасан зохицуулалтгүйгээс үүдэн иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан тушаалтны өмнө бүрэн, тууштай хамгаалахад саад бэрхшээл гарсаар байна. Иймд захиргааны шийдвэр гаргах болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг өмгөөлөгчийн хамт оролцох эрхийг нь хангах хуулийн зохицуулалтуудыг бий болгох талаар холбогдох ажлуудыг зохион байгуулахыг Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороонд хандаж хүсэх нь зүйтэй байна. 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хуульч, өмгөөлөгчдийг мэргэшүүлэх, захиргааны хэргээр мэргэшсэн хуульчдыг нийтэд мэдээлэх, мэргэшсэн хуульчид тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг бий болгож, батламж олгох журмыг Зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулах зэрэг ажлуудыг Монголын Хуульчдын холбооны холбогдох чиг үүргийн болон сайн дурын хороод хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг энэхүү зөвлөмжөөр уламжилж байна. ДӨРӨВ. ИРГЭНИЙ ПРОЦЕСС ДАХЬ ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн хороо болон Иргэний эрх зүйн хорооноос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шинэчлэл хийхтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ. Симпозиумын хүрээнд хэлэлцсэн асуудлаар Монголын Хуульчдын холбоонд Ажлын хэсэг байгуулан дараах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх санал зөвлөмжийг үүгээр хүргүүлж байна. Үүнд: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтад “Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг холбогдох хуулиар тогтооно” гэж заасан. Энд заасан холбогдох хуулиудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид “ИХШХШТХ” гэх /-ийн зохицуулалт нь Өмгөөлөгчөөс мэргэжлийн ажил үүргээ чанартай явуулах хэрэгцээ шаардлагыг хангахгүй, зарим талаар орчин цагийн хэрэгцээ шаардлагаас хоцорч байх тул шинэчлэн өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
  • 26.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 26 Ийнхүү шинэчлэн өөрчлөхдөө Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу ИХШХШТХ-ийн хэрэгжилтийн судалгааг цогц байдлаар хийж уг хуулийг шинэчлэн өөрчлөх эсхүл нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг зөв тодорхойлж, хэрэгжүүлэхдээ хэсэг хэсгээр буюу багцаар хэрэгжүүлэх нь зохимжтой байна. 2. Өмгөөлөгч нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлж хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй этгээд тул “Өмгөөлөгчийн эрх” гэдэг ойлголтыг “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх”, “Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөх эрх” гэж цаашид нэг мөр ойлгож хэрэглэх нь зохистой байна. Одоогийн зохицуулалт нь өмгөөлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг бүрэн тогтоож чадахгүй байгаа тул ИХШХШТХ-ийг өөрчлөн шинэчлэхдээ Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох боломжийг хязгаарлах зохицуулалтыг тусгах, “Өмгөөлөгч” нь бусдыг шүүхэд төлөөлөн өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хэргийн оролцогч болохыг тодруулах, үүгээр Өмгөөлөгчийг хэргийн бусад оролцогч болохыг зохицуулах шаардлагатай. 3.Орчин үеийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид “ИХШХША/ нь төрийн зүгээс иргэддээ үзүүлж буй үйлчилгээ тул ил тод, ойлгомжтой, талуудын сайн дурын үндсэн дээр үүссэн харилцаанаас үүдэлтэй маргааныг шийдвэрлэж буй онцлогийг харгалзан аль болох талуудын хүсэл зоригийн дагуу ажиллагааг явуулах, харин ажиллагаанд оролцогчид нь хариуцлагатай байх, шүүх нь хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэх үүрэгтэй хараат бус этгээд байх, шүүх хурлын бэлтгэл ажлыг хангахад туслах, зохион байгуулах, үйлчлэх, шүүхийн зардлын хувьд үр өгөөжтэй, үр дүнтэй байхаар хүний эрхийг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх нь тэргүүн ээлжинд бизнес бус харин Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа байх үзэл баримтлалаар шинэчлэл хийх хэрэгтэй. 4.Шүүхийн ажиллагаанд техникийн дэвшил, инновацийг хэрэгжүүлэх боломжийг судлан нэгэнт практикт хэрэглэгдэж буй зохигчид шүүх хуралд цахим хэлбэрээр оролцох процессыг хуульчлахын зэрэгцээ хурлын товыг талууд харилцан тохирох, талуудын хүсэлтийг цахим шуудангаар хүлээн авах гэх мэт боломжит хэмжээнд ажиллагааг хөнгөвчлөх арга хэрэгслийг нэвтрүүлэх шаардлагатай байна. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хийсэн судалгаа, Өмгөөлөгчид, хуульчдын дунд явуулсан хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн санал, хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага байгааг нотолж байна. Тухайлбал шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах,
  • 27.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 27 хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргуулах, гэрч, гуравдагч этгээд оролцуулах, шинжээч томилуулах, Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зэрэг хүсэлт гаргах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, сунжруулах, шүүх хурлыг хойшлуулах голлох үндэслэлүүд болж байх тул хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны өмнө “Бэлтгэл хурал”-тай байх зохицуулалтыг ИХШХШТХ-д шинээр оруулах нь үр дүнтэй юм. Уг шинэчлэлийг оруулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид “ЗХШХШТХ” гэх/-д тусгагдсан урьдчилсан хэлэлцүүлэг нь үр өгөөжтэй хэрэгжиж чадахгүй байгааг харгалзан үзэж: 1.1.Нэхэмжлэл гаргахад Иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх шатыг халж, харин бэлтгэл шатыг оруулах; 1.2.Хүсэлтийг хангахгүй үндэслэлээр Шүүгчээс татгалзах асуудлыг ЗХШХШТХ-ийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь заалтыг шууд нэвтрүүлэх замаар шийдвэрлэх; 1.3.Бүх материаллаг хууль тогтоомж байхгүй байж болох ч хэм хэмжээг төстэй хэрэглэх, гэрээг хуультай адил эх сурвалж болгон хэрэглэх зохицуулалтыг боловсронгуй болгох; 1.ИХШХШТХ-ийг шинэчлэн найруулахдаа илэрхий, тодорхой хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг оруулж, бусад орнуудын сайн туршлагыг судлан өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулах шаардлагатай байна. Тухайлбал байр, ус, цахилгаан ашигласны төлбөр, СӨХ-ны төлбөр, утасны төлбөр зэргийг гаргуулахтай холбогдох хэрэг маргааныг хангалттай нотлох баримттай бол шууд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрвөл ердийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэдэг байх. 2. Нэхэмжлэлийн шаардлага нь эдийн засгийн үр дагавартай байх тул Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлага, хуульч, шүүгчийн ур чадвартай холбоотой хуулийг хэрэглэж чадахгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хурал товлогдсоноос хойш нотлох баримт гаргавал хүлээн авахгүй байх, давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэлбэрийн төдий алдааг засварлах боломжгүй гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгааг өөрчлөн хэргийг давж заалдах болон хяналтын шатанд эцэслэн шийдвэрлэдэг байх. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Тамгын газар, Өмгөөлөгчдийн хорооноос нийт Өмгөөлөгчид болон Шүүхүүд, Шүүхийн захиргааны байгууллагад албан бичиг хүргүүлж дараах зарим асуудлыг
  • 28.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 28 шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд: 1.Өмгөөллийн бие даасан хуультай болох нь процесс дахь Өмгөөлөгчийн эрх зүйн баталгааг хангаж чадахгүй, процесс дахь өмгөөлөгчийн үүрэг оролцоог нэмэгдүүлсэнээр баталгаа хангагдах боломжтой гэж үзэж байна. 2.Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ИХШХШТХ-ийн хүрээнд өмгөөлөгчийн хөлс, зардлыг буруутай талаас гаргуулдаг байх, энэ тохиолдолд өмгөөлөгчийн зүгээс Өмгөөллийн гэрээгээр хөлс, зардлыг тодорхой тохирсон, хөлс зардлыг дансаар шилжүүлэн авсан байх ба нотлох баримтыг шүүхэд гарган өгч, буруутай талаас өмгөөлөгчийн хөлс зардлыг гаргуулан үйлчлүүлэгчид олгуулах талаар идэвхтэй ажиллахыг нийт өмгөөлөгчиддөө зөвлөж байна. 3.Шүүх хуралдааныг хойшлуулж буй түгээмэл шалтгааны нэг болох “Өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулдаг” асуудлыг шийдвэрлэх буюу шүүх хурлын товыг тогтоохдоо (анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх) талуудын өмгөөлөгч нарын шүүх хурлын товыг харилцан зөвшилцөж тогтоодог байх практикийг шүүгч, өмгөөлөгчид хэрэгжүүлж, хэвшихийг өмгөөлөгчид, шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд албан бичгээр хүсч, хэрэгжилтийг хангуулахад Өмгөөлөгчдийн хороо идэвхтэй хамтран ажиллах. 4.Үйлчлүүлэгчид заавал шүүхээр бус хэмнэлттэй замаар маргаан шийдвэрлэх боломжийг Өмгөөлөгч хайх ёстой. Өмгөөлөгчид мэргэших, ур чадвараа тогтмол дээшлүүлэх шаардлагатай байхаас гадна шүүх цаашид жишиг болгох тайлбар, шийдвэр (сонгомол шийдвэр)-ийг гаргах шаардлагатай байна. Дээд шүүхийн шүүгчийн сургалт, зөвлөмжийг шүүгчид дагахгүй байх, Өмгөөлөгч, шүүгчид эдийн засгийн мэдлэг, мэдрэмжтэй байх нь олон нийт, үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцнэ. 5.Дээд шүүхийн шүүгчид зуны улиралд бүтэн 2 сарын турш нийтээр амарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй байх зарчмыг алдагдуулж буй практикийг халах; 6.Шинжээчийн зардлыг төр хариуцах, шинжилгээ хийх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг бүрдүүлэх зэрэг болно. -----оОо-----
  • 29.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 29 МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН, ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО  МХХ-ны Ерөнхийлөгчид санал хүргүүлэх тухай 2015.10.13 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэм, Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн хороодын үйл ажиллагаа явуулах нийтлэг журмын 4-р бүлгийн 4.1-д зааснаар МХХ-ны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурлыг хийж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Өмгөөллийн тухай хуулийн төслийн талаар 2015.10.13-ны өдрийн 12.00 цагт ХЗҮХ-ийн 402 тоотод нийт 6 гишүүний ирцтэй хуралдаж дараах саналыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Үүнд: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан Монголын Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь хууль зүйн салбарын шинэчилсэн нэг том алхам болсон. Энэ хууль хэрэгжиж эхлээд 2 жилийн хугацаанд МХХ-ны зарим чиг үүрэг, тухайлбал магадлан итгэмжлэлийн, шалгалтын чиг үүрэг огт хэрэгжиж эхлээгүй байхад тодорхой бус үндэслэлээр шалтаглан хуулийг өөрчлөх нь хуулийн тогтвортой байдал, төдийгүй нийгмийн тогтвортой байдалд ч дамаа сөрөг нөлөөтэй. ХЭЗБТХ-д зааснаар магадлан итгэмжлэлийн чиг үүрэг бол хуульчийн эзэмшсэн байх шаардлагатай ур чадвар, туршлагын стандартыг хуульчид өөрөө тогтоогоод энэ шаардлагыг хангасан Хууль зүйн улсын болон хувийн сургуулиудыг магадлан итгэмжлээд, энэ сургуулийг төгсөгчид шалгалтаа өгөөд хуульчийн шалгалт өгөх эрх нь нээгддэг зохицуулалт юм. Иргэн хүсвэл магадлан итгэмжлэгдээгүй сургуульд сурвал сурч, эрх зүйн боловсрол эзэмшиж болох хэдий ч хуульчийн шалгалт өгч болохгүй гэсэн ийм тогтолцоог Монгол улс аваад хэрэгжүүлж эхлэхээс нь өмнө ямар ч судалгаагүй хасахаар тусгасаныг дэмжих боломжгүй. 2. ХЭБТХШН-ын төсөл болон ӨТХ-ийн төсөлтэй танилцахад ХЭБТХШН-ын төслийг боловсруулах үндэслэл, шаардлага, яагаад шинэчилж байгаа үзэл баримтлал нь маш тодорхойгүй ерөнхий байна. Ингэснээрээ өмнө олон жилийн харьцуулсан судалгааны үр дүнд бий болгосон гол зарчмуудыг алдагдуулах байдлыг үүсгэж байна.  
  • 30.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 30 3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжсэн энэ 2 жилийн хугацаанд аль зохицуулалт, аль заалт нь сайн хэрэгжсэн, оролцогчдод эерэг нөлөөтэй байсан, ямар зохицуулалт, заалт нь хэрэгжихгүй буюу давхардал, хийдэл үүсгэсэн эсхүл уг харилцаанд оролцогчдод сөрөг нөлөөтэй байв гэдэг хуулийн хэрэгжилтийн мониторинг, үнэлгээ, холбогдох судалгаа, тооцоо огт хийгдээгүй байгаа нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга боловсруулах хэрэгцээ, шаардлагыг илэрхийлэхгүй байна. Хуульчид бид өөрсдийнхөө эрх зүйн зохицуулалтыг хийхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй хандлага, шийдлийг 21-р зуунд хийж чаддаг байх хэрэгтэй байна. 4. Өмгөөллийн тухай хууль батлагдвал үүсэх нэн тэргүүний эрх зүйн үр дагавар нь өмгөөлөгчид 2 дахин татвар үүрэх нөхцөл байдал үүсэхээр байна. Ойролцоогоор тооцоод үзэхээр одоогийн хуульчдын холбоо бол 5000 гишүүнтэй, жилийн 240000 төгрөгийн татвараар 1.2 тэрбумыг орлоготой байна. Үүн дээр нэмж сургалтын зардлыг тооцвол нэг хуульч жилд 170000 төгрөг сургалтанд төлдөг тул нэг жилд 680 сая хүртэл төгрөг сургалтаас төвлөрөх боломжтой. Ийнхүү нийтдээ Хуульчдын холбооны жилийн төсөв 1.88 тэрбум болж байна. Энэ бол их мөнгө. Гэтэл өмгөөлөгчдийн холбоо давхар байгуулагдсанаар нийт 2000 өмгөөлөгч дахиад 240000 төгрөг жилдээ татварт нэмж төлнө гэж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Ганбаатар 2015 оны 10 сарын 7-ны хурал дээр хэлж байсан. Ингээд бодвол Хуульчдын холбооны төсөв 480 саяар нэмэгдэж, түүний жилийн төсөв 2 тэрбум 360 орчим сая төгрөг төвлөрнө. 2000 өмгөөлөгчийн татвар, сургалтын төлбөрт хураах 820 сая төгрөг нь Өмгөөлөгчдийн холбооны төсөв болохоор тооцоо байна. Энэ бол асар их мөнгө бөгөөд зардал нь Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн цалин хөлс, гадаад дотоод томилолт, ажлын албаны зардал, бүтцийн зардал, байрны түрээс захиргааны зардал механикаар өсгөж байгаа нь өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэхэд ямар ч ач холбогдолгүй, үр дагаваргүй. Үндсэн хуулиараа заасан эрхийн хүрээнд өмгөөлөгчдийн холбоо гэсэн ТББ байх эрх нь нээлттэй. 5. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, баталгааг сайжруулах үнэхээр зайлшгүй хэрэгцээ байгаа бол өнөөдрийн процессын болон ХЭЗБТХ-д заасан зохицуулалт хангалтгүй байгаа бол, тодорхой үндэслэл бүхий судалгаа, тооцоо, дүн шинжилгээнд үндэслэн ХЭЗБТХ- нд оруулах замаар шийдэх бүрэн боломжтой. 6. Өмгөөллийн хуулийн төслийн танилцуулгад “хуульчид УДШ-д бүртгүүлж өмгөөлөгч болсноор хариуцлагагүй чадваргүй өмгөөлөгчид олширсон” гэсэн үндэслэлийг судлаад үзэхээр яг хэдэн өмгөөлөгч дээд
  • 31.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 31 шүүхэд шинээр бүртгүүлсэн бөгөөд хэдэн өмгөөлөгч сүүлийн 2 жилийн хугацаанд хэдэн хүнийг хэрхэн яаж хохироосон талаар судалгаа, дүн шинжилгээ огт байхгүй, дам ярианы байдлаар байна. Мөн тус хуулийн төслийн үзэл баримтлалд “Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ” хэмээн тусгасан боловч доторхи зохицуулалтанд одоогийн ХЭЗБТХ- ийн заалтыг хуулсан, байгууллагын захиргааны зохицуулалт дийлэнхи хувийг эзэлсэн хууль болсон байна. Тиймээс Өмгөөллийн тухай хуулийн төслийн батлуулах тодорхой хэрэгцээ, бодит шаардлага, үндэслэл бүхий тооцоо, судалгаа байхгүй учир хувь хүний, үзлээр дүгнэлт хийж, субьектив хандахаас зайлсхийж уг хуулийн төслийн үнэлгээ хийлгэх шаардлагатай. 7. Шинэ хуулийн төслүүд хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны шинэчлэлийг ухраах, дордуулах, олон нийтийн итгэлийг хүлээж чадахгүйгээ нотолсон, “бие биеэ хаацайлдаг” гэж шүүмжлэгддэг хуучин тогтолцоо руу шилжихэд хүргэж, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болж байна. Жишээлбэл, олон улсын төвшинд боловсруулагдсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг явцууруулах, түүнийг зөрчсөн эсэх асуудлыг үр нөлөөтэй, хараат бус, шударга шийдвэрлэх тогтолцоог үгүй хийхээр байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд анализ хийж үзэхэд дараах долоон сул тал байна: (1) хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хоёрдмол стандарт үүсгэнэ; (2) өмгөөлөгчид давуу байдал олгож, хуулийн зөвлөхийг ялгаварласан сахилгын шийтгэл оногдуулна; (3) ёс зүйн ноцтой зөрчил гаргасан этгээдээс олон нийтийн ашиг сонирхол болон хуульчдын нэр хүндийг дахин хохироохоос сэргийлэхгүй; (4) хуульчийн мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй болсон хуульч олон нийтийг хохироох, хуульчдын нэр хүндийгунагахаассэргийлэхгүй;(5)маргааншийдвэрлэхбүрэлдэхүүнийг явцууруулснаас түүнд итгэх олон нийтийн итгэл буурах аюултай; (6) шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг нэг гарт төвлөрүүлнэ; (7) хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны бие даасан байдал баталгаажих эсэх нь тодорхойгүй болно. Төсөл батлагдвал ийм ухралт болно гэдэг нь хуульчийн мэргэжлийн хариуцлагын талаарх Олон улсын хуульчдын холбоо, Америкийн хуульчдын холбоо, Европын улсуудын шилдэг туршлага, судалгаатай харьцуулахад харагдана. 8. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015.10.05-наас эхэлж нийтэд хүртээмжтэй болсон нь нийт хуульчдын оролцоо, хэлэлцэх боломжийг хангахад маш тулгамдуу хугацаа бөгөөд хамгийн сүүлд 4 сард нийтэд танилцуулж, хэлэлцүүлж байсан хувилбараас зарчмын зөрүүтэй зохицуулалт тусгасан байгаа тул нийт хуульчдаар хэлэлцүүлэх нь зохистой бөгөөд Хуульчийн дүрэмд өөрчлөлт оруулахаар асуудлыг МХХ-ны Их хурлаар шийдвэрлэхээр
  • 32.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 32 ХЭЗБТХ-ийн зохицуулалттай болохыг анхаарч нийт хуульчдын дунд идэвхтэйгээр хэлэлцүүлэг, санал солилцох арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай. 9.ХЭЗБТХ-ийн шинэчилсэн найруулгад тусгагдсан “Хуульч эрдэмтэн” гэдэгт ХЗШУ-аар доктор хамгаалж байгаа хүн болгон хуульч эрдэмтэн байх бус, эрдэмтэн боловч хуульчийн шалгалтад тэнцсэн эрхээ авсан доктор профессор хүн л хуульч эрдэмтэн гэдэг нэр томьёог хэрэглэх талаар, өмгөөлөгч, хуулийн зөвлөх 2 тусдаа салгалгүйгээр, энэ 2-ын ёс зүйн үүргүүд нь бараг 95 хувь нь адилхан байгаа тул адилаар зохицуулах талаар, мэргэжлийн хариуцлагын хорооны чиг үүрэг давхардалтай эсэх, нотариатчийг хуульч байх нь зохистой эсэх зэрэг асуудлаар өнөөдрийн хүчин төгөлдөр хуульд хэрэгжилтийн мониторинг хийлгэхэд тодорхой болно гэж үзэж байна. -----оОо-----
  • 33.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 33 ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРГАСАН САНАЛ1 2015.06.22 Монголын ард түмэн 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, аливаа хэрэг, маргааныг хараат бус, төвийг сахисан, шударга шүүхээр шийдвэрлүүлэх тогтолцооны үндсийг тавьсан. УИХ дахь гол улс төрийн намууд шүүх эрх мэдлийн шинэчлэлийг илүү далайцтай хийхийг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд амжилттай хэрэгжиж, хуульчид мэргэжлийн үйл ажиллагаагаа шинэ стандарт, тогтолцооны дагуу явуулж, олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлийн байгууллагууд болон хуульчдад итгэх итгэл дээшилж, шүүх, прокурорын ачаалал урьдынхаасаа илүү жигдэрч, улмаар ард түмэнд үзүүлэх шударга ёсны үйлчилгээний чанарт зарим ахиц гарч байна. Харамсалтай нь, сүүлийн 10 сард шүүх эрх мэдлийн шинэтгэлийн чухал хэсэг болох хуульчийн өөрийн удирдлагын тогтолцоо, мэргэжлийн хариуцлагын зарчмаас ухарсан үйлдлүүд хийгдэж, үндэслэлгүй, ташаа мэдээллийг тараагдах боллоо. 2015 оны хавар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төсөл, Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Д.Дорлигжав сайдын даалгавраар боловсруулж, Өмгөөллийн тухай хуулийн төслийг энэ оны зургадугаар сарын 16- нд УИХ-д өргөн барьсан2 бөгөөд нөгөө хоёр төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барих гэж байгаа ажээ. Эдгээр хуулийн төслүүдийн эхний хувилбарыг 2015.04.09-нд хуульчид болон холбогдох байгууллагуудад танилцуулсан. Гэвч, зарчмын шинжтэй өөрчлөлтийг нэмж оруулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хоёр дахь хувилбарыг зургадугаар сард боловсруулсан боловч олон нийт төдийгүй хуульчдад огт танилцуулаагүй байсан. Эдгээр төслийг аравдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулах гэж байгаад больж долоо хоногоор хойшлуулжээ.3 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан 2015 оны зургадугаар сарын 22- ны өдөр 40 гаруй өмгөөлөгч, хуульч, судлаачид Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор 1 https://www.trends.mn/n/3874 2 “Өмгөөллийн тухай хуулийн төсөл” (Монгол Улсын их хурал, 2016.06.16), http://www. parliament.mn/laws/projects/647. 3 “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг дагалдан гарах бусад хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулга” (Монголын шүүгчдийн холбоо, 2015.10.05), http://judge.mn/home/view/?id=217.
  • 34.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 34 О.Мөнхсайхан, “ИЭлСи” ХХН-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Б.Баяр, “Ананд Адвокейтс” ХХН-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Н.Энхцэцэг, өмгөөлөгч Н.Баасанжав, судлаач Х.Номингэрэл, өмгөөлөгч А.Мандуул нар хийсэн судалгаа, хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж, мэдээлэл солилцон, мөн хуульч, өмгөөлөгч Р.Мөнхзул, Ө.Энхтайван, Д.Энхзул, Д.Энхтөр, Д.Дашдорж, Н.Энхсайхан нар саналаа хэлсэн юм. Хууль зүйн сайд нэгэнт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байгаа тул зургадугаар сард хийсэн энэхүү хэлэлцүүлгээс гаргасан саналыг тоймлон танилцуулъя: - Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрхийг зөрчсөн, өмгөөлөгчдийн бүрэн эрхийг хязгаарласан, хараат бус байдалд халдсан, хуульч, өмгөөлөгч бидний эрх ашигт нийцэхгүй үйл ажиллагааг Монголын хуульчдын холбоо (цаашид “Хуульчдын холбоо” гэх)-ны удирдлагын цөөн хэдэн хүн хийж эхэлсэн нь харамсалтай. - 2012 онд хүчингүй болсон Өмгөөллийн хуулийг дахин батлах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах санал бол нийт хуульчдын байр суурь биш. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны дүрмээр Хуульчдын холбооны дүрэмд өөрчлөлт оруулах бүрэн эрхийг зөвхөн Хуульчдын их хурал эдэлдэг. Гэтэл, Хуульчдын холбооны дүрмийг хүчингүй болгох үр дагавартай шинэчилсэн найруулгыг хэдхэн хүн батлуулахаар явж байгаа нь хууль, дүрмийн энэ шаардлагыг зөрчиж, нийт 5000 гаруй хуульчид болон шударга ёсны үйлчилгээ авагч олон нийтийн ашиг сонирхлыг хохироож байна.Иймтомөөрчлөлтийгхэсэгхүнийявцууашигсонирхлоорсудалгаа, үндэслэлгүй хийж болохгүй. Тиймээс, хуулийг шинэчлэн найруулах төвшинд өөрчлөх шаардлага үнэхээр байгаа эсэхийг Хуульчдын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж хэлэлцүүлэхийг Хуульчдын холбооны удирдлагаас шаардах хэрэгтэй. Одоогийн Хуульчдын холбооны удирдлага ардчилсан Үндсэн хуулийн дагуу сонгуулиар эрх мэдэлд гарчхаад эргээд уг Үндсэн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар хууль бусаар өөрчлөхийг санаархагчидтай адил харагдаж байна. - Төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлдэг олон улсын жишгээр нийтийн эрх зүйн этгээд болох Хуульчдын холбоонд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн. Энэ чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхийн төлөө явахын оронд Хуульчдын холбооны чиг үүргийг багасгах гэж байна. Энэ холбоо нь хуульчийн мэргэжилтэй холбоотой төрийн чиг үүргийг нийтийн ашиг сонирхлын төлөө хэрэгжүүлэхгүй, олгогдсон потенциалиа бүрэн ашиглахгүй бол төр энэ чиг үүргээ мэргэжилтэн биднээс буцаан авч мэднэ. - Бид шинэ хууль, дэвшилтэт зохицуулалтыг туршиж үзээд хоёрхон жил ч болоогүй. Шинэ хуулийг хэрэгжүүлж үр дүнг нь үзэхэд 5-10 жил өнгөрсөн байх шаардлагатай боловч ийм хугацааны талыг ч туулаагүй.
  • 35.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 35 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрхэн хэрэгжсэн бэ, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг талаар мониторинг хийж дүгнэлт гаргах ёстой. Ийм мониторинг огт хийлгүйгээр хуулийн суурь үзэл баримтлалаас ухарсан төсөл санаачилж байгаа нь туйлын хариуцлагагүй. Хууль тогтвортой үйлчилж байж л үр дүнгээ өгдөг. - Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн дүрэм болон Мэргэжлийн хариуцлагын хорооны журмын төслүүдийг боловсруулахад ажлын хэсгийн гишүүд болон бусад олон хуульчдын олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр, санал орсон, АНУ, Герман, Япон, Чех зэрэг улсын туршлагаас судалсан. Эдгээртшинээр орсончбүрэнхэрэгжижамжаагүйолончухал ололтуудыг устгах төсөл боловсруулагджээ. - Шинэ хуулийн төслүүд хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны шинэчлэлийг ухраах, дордуулах, олон нийтийн итгэлийг хүлээж чадахгүйгээ нотолсон, “бие биеэ хаацайлдаг” гэж шүүмжлэгддэг хуучин тогтолцоо руу шилжихэд хүргэж, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болж байна. Жишээлбэл, олон улсын төвшинд боловсруулагдсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг явцууруулах, түүнийг зөрчсөн эсэх асуудлыг үр нөлөөтэй, хараат бус, шударга шийдвэрлэх тогтолцоог үгүй хийхээр байна. Төсөл батлагдвал ийм ухралт болно гэдэг нь хуульчийн мэргэжлийн хариуцлагын талаарх Олон улсын хуульчдын холбоо, Америкийн хуульчдын холбоо, Европын улсуудын шилдэг туршлага, судалгаатай харьцуулахад харагдана. - 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар мэргэжлийн өөрийн удирдлагын бие даасан анхны байгууллагыг олон улсын жишгийн дагуу байгуулсан бөгөөд хуульч, өмгөөлөгчдийн үйл ажиллагааг хангалттай, зохих ёсоор зохицуулж байна. Бусад орны нэгэн адил Монгол Улсад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүрэг нь эрүү, иргэн, захиргааны процессын хуулиудаар баталгаажиж, зохицуулагдаж ирсэн. Гэтэл, энэ талаар зохицуулалтгүй болсон мэтээр Хуульчдын холбооны удирдлага ухуулж, түүхэн замнал, үнэнийг гуйвуулж байна. - Хуульч Улсын дээд шүүхэд бүртгүүлж өмгөөлөгч болдог болсноор хариуцлагагүй, чадваргүй өмгөөлөгчид олширч, олон нийт хохирч байна гэж Хуульчдын холбооны удирдлага мэдэгдсэн нь болчимгүй алхам. Энэ нь мэдэгдэл хийсэн цөөн хэдэн хүний л бодол. Яг хэдэн өмгөөлөгчөөс болоод хэдэн хүн хохирсон талаарх нэг ч судалгаа хийгдэж хэвлэгдээгүй. Өмгөөлөгч хариуцлагатай юу үгүй юу гэдгийг шийдвэрлэдэг газар бол Мэргэжлийн хариуцлагын хороо. Энэ хороонд 2013 оны арваннэгдүгээр сараас 2015 оны гуравдугаар сар хүртэл 237 гомдол ирснээс 48-д нь маргаан үүсгэж, 10 хүрэхгүй хуульчид нээлттэй сахилгын шийтгэл оногдуулаад байна. Эндээс харахад тийм яахаа алдсан биш юм. Харин ч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тодорхой болж хуульчид илүү хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдсэн. Мөн, үнэхээр
  • 36.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 36 хуульчийн мэргэжилд санаа тавьж байгаа бол хуульчийн зөвшөөрөлгүй мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, шүүхэд итгэмжлэлээр өмгөөлөл хийж байгаа хүмүүсийг зогсоох хэрэгтэй ч энэ чиглэлд дорвитой алхам хийсэнгүй. Хуульчийн ажил хийж байгаа хуульч биш хүмүүс л өмгөөлөгч, нийт хуульчдын нэр хүндийг унагаж, олон нийтийг ихээр хохироодог ч мэргэжлийн хариуцлага огт хүлээдэггүй. - Энэхүү шинэчлэлийн эсрэг үндэслэл болгож буй нэг ташаа мэдээлэл бол Хуульчдын холбооны зарим удирдлагаас танилцуулж яваа “Дэлхий дээр өмгөөллийн хуульгүй цорын ганц улс нь Монгол боллоо” гэсэн мэдэгдэл юм. 2014 онд Лондонд төвтэй Олон улсын хуульчдын холбооноос явуулсан судалгаанаас харахад Өмгөөллийн тухай хуультай зөвхөн 10 улс бий. Үүнд Армен, Беларусь, Грузин, Киргизстан, Орос, Тажикстан, Украин, Узбекистан, Оман болон Судан ордог. Үлдсэн 80 орон буюу 150 эрх зүйн дэглэмийн хувьд манай одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай ижил төстэй хуулиар эсвэл тухайн хуульчдын холбооны дотоод дүрэм, журмаар зохицуулдаг. - Маш олон өмгөөлөгчид одоо явж байгаа хуулийн төслүүдийг ухралт боллоо гэж үзэж байгаа. Тухайлбал, өмгөөлөгчдийг давхар холбоонд хамруулбал тэд Өмгөөлөгчдийн холбоо гэдэг илүүц бүтэц, аппаратын зардлыг, түүний дарга нарын цалин, хөлс, гадаад, дотоод томилолтын зардлыг нуруун дээрээ нэмж үүрэх нь. Иймд нэг төрийн бус байгууллагын удирдлагын явцуу ашиг сонирхолд зориулагдсан энэ хуулийн төслийг УИХ-аар батлах шаардлагагүй, одоогийн хуулийн хүрээнд Хуульчдын холбоогоо улам бэхжүүлэх, чадавхжуулахыг хүсэж байна. Мөн, өмгөөлөгчөөр ажиллахын тулд хоёр тусдаа байгууллагад заавалгишүүнчлэлтэйбайхыгшаардвалажилмэргэжлээрньялгаварлаж иргэний үндсэн эрхийг зөрчинө. - Хуульчдын холбооны хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх ёстой байсан ч ямар ч судалгаа, үндэслэлгүйгээр энэ чиг үүргийг нь хасахаар төсөлд тусгажээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчдын холбоонд өгсөн нэг чухал чиг үүрэг бол хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, зөвхөн ийнхүү магадлан итгэмжлэгдсэн сургууль төгссөн эрх зүйчийг хуульчийн шалгалтад оруулах бөгөөд энэ чиг үүргийг тус холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хороо хариуцдаг. Уг хорооны гишүүд хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх стандарт, журам, ёс зүйн стандартыг судалж байгаа. Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл бол хууль зүйн сургуулиудын хөтөлбөрийг оюутны хэрэгцээнд нийцүүлэх, хуульчид хэрэгтэй мэдлэг, ур чадвар, туршлага, ёс зүй, дадал суулгах хичээлүүд заахыг хууль зүйн сургуулиудаас шаардах, хууль зүйн боловсролыг дэлхий нийтийн түвшинд ойртуулах үр нөлөөтэй механизм. Гэтэл, шинэ төслөөр Хуульчдын холбооны хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргийг хасаж, зүгээр л “хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг батлах” төдий болгожээ.
  • 37.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 37 Нэгдсэн шаардлагыг мөрдүүлэх механизм буюу магадлан итгэмжлэх бүрэн эрх Хуульчдын холбоонд байхгүйгээр уг шаардлага хэрэгжихгүй. - 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд цөөн тооны асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, шүүгч, прокурорын ёс зүйн зөрчлийн давхардсан харьяалал, гадаадын хуульчийн эрх зүйн байдал зэрэг асуудал байгаа боловч үүнийг хуулийн шинэчилсэн найруулгаар бус нэмэлт өөрчлөлтөөр шийдэх бүрэн боломжтой. Гэхдээ, одоогийн төсөлд орсон шиг судалгаагүй, таамаг, сургаар өөрчлөх нэрийдлээр дордуулж болохгүй. Иймд гарсан саналууд дээр үндэслэн хэлэлцүүлэгт оролцогчид дараах дүгнэлтэд хүрсэн: - цаашид хуульчид зохион байгуулалтад орж, энэхүү хууль болон дүрэм зөрчиж оруулж ирж байгаа саналын эсрэг дуу хоолойгоо илэрхийлэх, - энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Хууль зүйн сайдад хандах, - ээлжит бус Хуульчдын их хурлыг хуралдуулж энэ асуудлыг хэлэлцүүлэх, - Ажлын хэсэг байгуулж, мэдээлэл түгээх, санал, судалгаа авах хэрэгтэй. Эдгээр санал, дүгнэлтийн үндсэн санааг дэмжиж байгаа хуульч, эрх зүйч, судлаач, хуулийн ангийн оюутан байвал дараах имэйл хаяг руу зурвас илгээнэ үү: mongolianlaw@gmail.com Дэмжсэн имэйл явуулсан тохиолдолд таны нэрийг энэхүү санал, дүгнэлтэд нэгдсэн хүмүүсийн нэрсэд нэмэлтээр оруулна. Хуульчийн мэргэжлийн өөрийн удирдлага, хариуцлагын тогтолцоо, хуульч болон хуульд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх эдгээр хуулийн төслүүдтэй холбоотой байр сууриа илэрхийлэхийг хуульч мэргэжлийн ирээдүйд санаа зовдог, хуулийн засаглалд итгэдэг бүх хүмүүст уриалж байна. -----оОо-----
  • 38.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 38 II.БҮЛЭГ. ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛ, СУДАЛГАА Ж.ХУНАН:ХУУЛЬЧДЫН ХОЛБООГ УЛАМ БЭХЖҮҮЛЖ, ОЛОН УЛСАД ЖИШИГ БАЙГУУЛЛАГА БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖ БИЙ “Хуульч ньюс” сэтгүүл 2018.12 дугаар сар №5, 6 (25, 26) Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунантай ярилцлаа. -Та Хуульчдын холбоог удирдаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар үр дүн, ахиц дэвшлийг авчирсан талаар ярилцлагаа эхлүүлье? -Юуны өмнө Монголын Хуульчдын холбоо гэх мэргэжлийн, өөрөө удирдах ёсны байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргүүдийг чанарын өндөр түвшинд, тасралтгүй хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллалаа. Бүтцийн хувьд ч тэр, үйл ажиллагааны хувьд ч шинэ байгууллага учир зохих түвшинд нь хүргэх, улам бэхжүүлэх нь юу юунаас илүү чухал. Монголын Хуульчдын холбоо нь аль нэг улс төрийн нам, бүлэглэл, төрийн байгууллагаас хараат бусаар, санхүүгийн хувьд бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. Хуульчдын нэгдсэн бүртгэлтэй боллоо. Сургалтаа өөрсдөө явуулж байна. Мэргэжлийн хариуцлагаа ч өөрсдөө тооцож байна. Хамгийн гол зүйл бол бид мэргэжлийн хувьд, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага болон гүйцэтгэх үүргээ өөрсдөө шийдвэрлэх боломжтой болсон. Энэ дэвшил, амжилтыг улам бэхжүүлэх нь чухал юм. Хуульчид бидний байгуулсан Хуульчдын холбоо бусад улсын хуульчдын хувьд мөрөөдөл болсон байгууллага юм билээ. Мэдээж алдаа дутагдал, засаж сайжруулах асуудал байгааг үгүйсгэхгүй. Өнгөрсөн хугацаанд хийж эхлүүлсэн зарим нэг тодорхой ажлуудыг дурдвал Хуульчдын нэгдсэн бүртгэлийн системийг сайжруулах, “Хуульч апликейшн» бүтээх, сургалтын тогтолцоог шинэчлэх, цахимаар зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг нэрлэж болох юм. -”Хуульч апликэйшн” бүтээж, сургалтын тогтолцоог шинэчилж байгаа гэлээ. Энэ талаар тодруулбал? -”Хуульч апликейшн” гэдэг нь технологийн дэвшлийг ашиглаж хуульч гишүүн бүрт хүрч ажиллах, хуульчдынхаа цаг зав, зардлыг хэмнэх зорилгоор хийгдэж байгаа ажил юм. Өнөөдөр хүн бүр ухаалаг утас, төхөөрөмж ашиглаж байна. Тиймээс гар утсаар нь дамжуулж гишүүддээ мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүргэх, сургалтынхаа хуваарь, сэдвийг өөрсдөө сонгодог болох, аудио, видео, зайны сургалтандаа хамрагдах, сургалтын төлбөр, гишүүний татвараа төлөх боломжийг олгох юм. Мөн
  • 39.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 39 тодорхойлолт, лавлагаа зэргийг авах, судалгаанд хамрагдах гэх мэт боломжууд нээгдэнэ. Сургалтын тогтолцооны хувьд өмнө бид танхимын 2-4 өдөр үргэлжилсэн сургалтад суудаг байсан. Энэ нь хуульч цаг заваа зохицуулахаас эхлээд бүтэн 4 өдрийн хөтөлбөр боловсруулах, багшийн боломжийг харгалзах гээд зөндөө асуудал дагуулдаг. Сургалтын хороотойбидхамтраадхэдхэдэнсудалгаа,хэлэлцүүлэгявуулсныүндсэн дээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн зарим өөрчлөлтүүдийг хийхээр шийдвэрлэсэн. Ирэх жилээс сургалтыг үргэлжилсэн байдлаар биш сэдэвчилсэн байдлаар явуулах хувилбарыг туршина. Өөрөөр хэлбэл, тодорхой нэг сэдвийн хүрээнд хичээлийн агуулга боловсруулна. -Жишээлбэл? -Татварын эрх зүйн чиглэлээр гэхэд дотор нь задлаад Хүн амын орлогын албан татвар, НӨАТ, Татварын маргаан гэх мэт нарийвчилсан сэдвээр 1-1:30 цагийн хугацаанд үргэлжлэх танхимын хичээлүүд байна. Үүний зэрэгцээ хичээл заах багш, болох газар, цагийн хуваарь нь нээлттэй байх тул хуульчид өөрсдийн зав чөлөөндөө тохируулж хичээл сонголтоо хийгээд явах юм. Мөн үүний хажуугаар зайн, видео, аудио хэлбэрээр хичээлээ сонгодог байхаар төлөвлөж байна. -Хуульчдын холбоог олон улсад таниулах, хүлээн зөвшөөрүүлэх ажлуудад нэлээд анхаарч байгаа харагдсан? -Тийм ээ. Гэхдээ олон улсад Монголын Хуульчдын холбоог хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл байхгүй. Гадаад харилцаа гэдэг их чухал. Гадаад харилцааг хөгжүүлж байж хамтын ажиллагаа бий болно. Ер нь гадаад харилцаа, хамтын ажиллагаа сайн байж бид хуульчиддаа гадаадад, олон улсын түвшинд гарах үүд хаалгыг нээж өгнө. Миний хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн төсөлд ажиллаж байсан болохоор энэ чиглэлээр чамгүй туршлага хуримтлуулсан гэж боддог. Том корпорациуд монгол хуульчаас зөвлөгөө авдаг, олон улсын хөгжлийн болон хуулийн байгууллага, олон улсын эрүүгийн хэргийн шүүх, арбитр гэх мэт газруудад монгол хуульчид ажилладаг болоосой гэж хүсэж, мөрөөдөж явдаг хүний нэг. Нийгэм, эдийн засаг хөгжин худалдаа наймаа өргөжиж, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн ихсэхийн хирээр тэдгээрийг тойрсон хуулийн асуудал үүсдэг. Өөрөөр хэлбэл, хуульчдын гадаад болон олон улсын эрх зүйн орчинд ажиллахад харилцаа, мэдлэг, ур чадвар шаардагддаг. Хуульчид бид үүнд бэлтгэгдсэн байх ёстой. Тиймээс тэр нөхцөл боломжийг бүрдүүлэх, гадаадаас туршлага судлах боломжийг нээх чиглэлээр нилээдгүй ажлыг хийсэн. Тодорхой жишээ дурдвал, Олон Улсын хуульчдын холбооны Хүний эрхийн хүрээлэн, Хуульчдын холбоодын асуудал хариуцсан хороотой хамтран тодорхой асуудлаар арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсон. Мөн Монголын Хуульчдын холбоо Азийн хуульчдын холбоонд саналын эрхтэй тэргүүлэх гишүүнээр элсэн орж, Монголын
  • 40.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 40 хуульчдын санал, дуу хоолойг Ази-номхон далайн бүсийн түвшинд гаргах, Монголын хуульчдын эрх ашгийг хамгаалахад бүс нутгийн дэмжлэг туслалцааг авах зэрэг боломжууд нээгдсэн. Түүнчлэн БНХАУ- ын Засаг захиргааны тусгай нэгж Хонг Конгийн Хуульчдын нийгэмлэгтэй хамтран хоёр улсын хуульчдад зориулсан харилцан туршлага солилцох арга хэмжээг 2019 онд зохион байгуулахаар тохирсон байгаа. Мөн Буриадын Улсын их сургуулийн Хуулийн сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан «Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал» олон улсын хуралд Буриадын их сургуулийн хуульч эрдэмтэн, судлаачдыг урьж оролцууллаа. Хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог сайжруулах, бэхжүүлэх зорилгоор Азийн сантай 40-50 сая орчим төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Үүнээс гадна Нээлттэй нийгэм форумтай хамтарч сургалтын аргачлал, арга зүйг шинэчлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болсон. Мөн Ханнс Зайделийн сантай хамтарч Монголын хуульчдыг сургах, Герман улсад туршлага судлах арга хэмжээнд хуульчдыг хамруулах ажлуудыг ярилцаж тохироод байна. 2019 онд Азийн хуульчдын холбоотой хамтран Монгол Улсад олон улсын хурал зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хурлыг ямар сэдвийн хүрээнд явуулах вэ гэдгийг хуульчдаасаа санал авч тодорхойлно. Аль болох Монголын хуульчдад тулгамдсан, хэрэгцээтэй гэсэн асуудлаар сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх сонирхол байна. Цаашдаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж өргөжүүлэхээр төлөвлөж байна. -Монголын Хуульчдын холбооны хувьд хуульчийн мэргэжлийн шалгалтыг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Хуульчийн шалгалт нь цахим хэлбэрээр явагддаг гэдгээрээ онцлог байдаг. Гэхдээ мөнгө өгөөд тэнцдэг, аргалж болдог гэх яриа тасрахгүй л байгаад байна. Хуульчийн шалгалт хэр чанаржсан бэ, Хуульчдын холбоо авснаараа ямар дэвшил гарсан бэ? -Шалгалтад арын хаалгаар тэнцсэн, мөнгөөр тэнцүүлдэг гэсэн яриа байнга л гардаг. Хуульчийн шалгалтыг Хуульчдын холбоо бие дааж аваад гурван жилийн нүүрийг үзэж байна. Ямар ч байсан энэ гурван жилийн хугацаанд тэр яриа эрс багассан гэж харж байгаа. Шалгалтыг цахимаар авч, кодчилж байгаа, үнэлгээг богино хугацаанд ил, нээлттэй болгосноор ямар нэг байдлаар шалгалтын дүнг өөрчлөх, эсхүл хууль бус, хуурч мэхлэх аргаар шалгалтад тэнцэх боломжийг бүрэн хаасан. Мэдээж шалгалтын тогтолцоог улам боловсронгуй болгох ажил хийгдэнэ. Жилд нэгээс илүү удаа авдаг болох саналууд ирж байгаа. Шалгалтын хороо холбогдох судалгаа, хэлэлцүүлгийг хийсний үндсэн дээр шийдлийн санал гаргана.
  • 41.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 41 -Хуульчийн шалгалтад жилд дунджаар 1000 гаруй хүн ордог ч 20 хүрэхгүй хувь нь тэнцэж байгаа харагддаг. Цөөн хүн тэнцээд байгаа нь юундаа байна? - Нэг талаараа энэ тоо юуг харуулж байна вэ гэвэл, хуульчийн шалгалт, хуульчийн мэргэжил амаргүй даваа гэдгийг, нөгөө талаар сургалтын чанар, тухайн шалгалт өгөгчийн хичээл зүтгэлийн чанар чансаа харагдаж байгаа юм. Хуулийн сургуулийг төгсөөд хоёр жил дадлага хийсний дараа энэ шалгалтад орж, тэнцсэнээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг олж авч байгаа. Үнэхээр сайн сураад дадлага, бэлтгэлээ сайн хангасан бол үр дүн нь сайн л гарна. Тэгж чадаагүй хүн бол тааруу л оноо авна. Тэгэхээр шалгалтын үр дүн бодит байдлыг л харуулж байна. -Одоогийн нөхцөлд бол хуульчдын нэр хүнд тийм ч өндөр байж чадахгүй байна л даа. Шалтгаан нь юунд байна? -Бодит байдлыг аваад үзье л дээ. Ганц нэг хуульчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, нэр холбогдсон хэрэг, зээлийн асуудал гарсан. Гэтэл энэ асуудлыг 100 мянган хүн олон нийтийн сүлжээгээр бие биендээ дамжуулсаныг, эсвэл ганц нэг их хурлын гишүүн, өндөр албан тушаалтан бүгдэд нь хамааруулж хэлснийг “нээрээ тийм юм байна” гэдэг давлагаа явчихлаа л даа. Ийм зохиомол давлагаа нийт хуульчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Үнэхээр хэн нэгэн хуульч ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэг үйлдсэн, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил гаргасан талаар мэдээ байвал шалгадаг байгууллагад нь гомдол гаргаад шалгуулах хэрэгтэй. Тогтоогдсон тохиолдолд ажил, албанаас нь чөлөөлөх, хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт бий. Гэхдээ нөгөө талдаа хуульч гэхээр ганц бие, цалингаас өөр орлогогүй байх ёстой юм шиг хандаж болохгүй. Адилхан хүн учир гэр бүлтэй, үр хүүхэдтэй болно. Гэр бүлийн хүн нь, үр хүүхдүүд нь бизнес эрхэлж болно. Эсвэл тухайн ажил албанд томилогдохоосоо өмнө бизнес эрхэлж хөрөнгийн эх үүсвэр бий болгосон гээд зөндөө л зүйл байж болохыг бодолцох нь зүйтэй. -Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой маргаан хуульчдын дунд өрнөж байна. Ер нь шинэчлэх хэрэгцээ шаардлага нь юу байна? -Энэ асуудал Өмгөөллийн хуультай холбоотой үүссэн л дээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад 5 жил болж байна. Засаж залруулах, сайжруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Үүнийг засаж, залруулж, илүү боловсронгуй болгоод цааш явна уу гэхээс хуулийг хүчингүй болгоод Хуульчдын холбоог татан буулгана гэвэл маш том ухралт болно. Бид өнгөрсөн хугацаанд зөндөө ухралт хийсэн. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, ХЗДХЯ-ны бүтцэд байсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Зөвлөлийн Ажлын алба, Хүний
  • 42.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 42 эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн Ажлын алба, Гэр бүл, бэлгийн хүчирхийллийн хохирогчид нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв, Тахарын алба зэргийг татан буулгасан. Эдгээр байгууллага нь бүгд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан зөв бүтэц байсан. Зарим нэгэн хуульч, өмгөөлөгч, прокурор, шүүгч “нэг дээвэр дор ороод хараат бус байдал алдагдлаа, холбоонд татвар төлж байгаа, бусад хуульчидтай хамт сургалтанд сууж байгаа нь хараат бус, бие даасан байдалд нөлөөлж байна” гэж ярьдаг л даа. Ер нь аливаа ажил алба эрхэлж байгаа хуульчийн хувьд хамгийн түрүүнд өөрөө өөрөөсөө хараат бус байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө шунал тачаал, сэтгэл хөдлөл, өөрийнхөө ойр дотны хүмүүсээс хараат бус байх ёстой. Хараат бус гэдэгт бүх зүйлийг хамруулж ойлгох нь өрөөсгөл юм. Үндсэндээ шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, яам, тамгын газрын хуулийн мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын хуулийн зөвлөхийг хэн гэж хардаг вэ гэхээр хуульч л гэж хардаг. Хуульчийг юу тодорхойлдог вэ гэхээр, хүний эрхийг дээдэлдэг, өндөр мэдлэг, ёс зүй, хариуцлагатай, шударга зан чанар. Тэгэхээр шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, хариуцлага нь хуульчдын нийтлэг эрх ашигтай салшгүй холбоотой. Тиймээс хуульч бүр ямар ажил алба эрхэлж байгаагаас үл хамаараад ирээдүйн хуульчид, ямар байх вэ гэдэгт санаа бодлоо хуваалцах, хуульчдын мэдлэг, ур чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, аль нэгнийх нь эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд дуу хоолойгоо нэгтгэж нэгнийхээ төлөө дуугарах, хууль зүйн шинжлэх ухаан, салбарын эрх зүй хэрхэн хөгжих вэ гэдэгт хувь нэмрээ оруулах ёстой. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь бидэнд энэ бүх боломжийг олгосон. -Өмгөөллийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдээд байгаа. Энэ төсөлтэй холбоотой ямар байр суурьтай байгаа вэ? -Би үүнийг жаахан үл ойлголцол гэж харж байгаа. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаа. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий. Хуульчдын холбоо энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, дүгнэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Өмгөөллийн тухай хуулийн төсөлд байгууллагын хуультай болох зохицуулалт орсон. Тэгэхээр байгууллагын бие даасан хуулийн хэрэгцээ, шаардлага байна уу, үгүй гэдэг асуудал гарч ирж байна. Тусгайлсан байгууллагын хууль баталж, шинэ бүтэц дахин бий болгоод өмгөөлөгчдөд давхар санхүүгийн болон захиргааны ачаалал бий болгох нь үр дүнтэй гэж харахгүй байна. Зарим өмгөөлөгч “Монголын Өмгөөлөгчдийн холбоо хуульгүй болсноор
  • 43.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 43 өмгөөлөгчдийн чанар, чансаа муудсан, нэр хүнд унасан” гэж ойлгоод байх шиг байгаа юм. Нэг жишээ хэлэхэд, сая 10 сард Олон улсын хуульчдын холбооны 2018 оны шилдэг про боно хуульчийн шагналыг анх удаа монгол хуульч, өмгөөлөгч эмэгтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газрын шийдвэрийг шүүхээр хүчингүй болгуулж чадсаныхаа төлөө авлаа. Мөн анх удаа залуу хуульч, өмгөөлөгч Олон улсын хуульчдын холбооны тэтгэлгийн уралдаанд татварын эрх зүйн чиглэлээр бүтээл бичиж шалгарсан. Үүнд Өмгөөлөгчдийн холбоо байгууллагын хуультай байсан эс байсан нь нөлөөлсөн гэж бодож байна уу. Үүнээс гадна маш олон өмгөөлөгч хэрэг маргаанаа амжилттай шийдүүлж байна. Өмгөөлөгчийн ажил бол байнга сайн, муу хэл амыг дагуулж байдаг. Төлбөртэй өмгөөллийн үйлчилгээний онцлог нь ажил үйлчилгээ, үнэ хөлсөө тохирдог, түүнийгээ дагаад “нөгөө талаас мөнгө авчихлаа, илүү мөнгө өгсөнд нь үйлчиллээ, хөлсөндөө таарсан үйлчилгээ үзүүлсэнгүй эсвэл хөлсөө авчихаад алга болчихлоо” гэх асуудал байнга л яригддаг. Энэ асуудал Өмгөөлөгчдийн холбоо байгууллагын хуультай больсноор шийдэгдэхгүй. Шүүх, прокурор, нотариатын байгууллагууд хуультай байдаг нь төрийн онцгой чиг үүрэг хэрэгжүүлдэгтэй холбоотой учир эдгээртэй барьцах ч хэрэггүй. Өнөөдрийн байдлаар Өмгөөлөгчдийн холбоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хуульчдын холбоотойгоо хамтраад сургалт, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өмгөөлөгчдийн холбоог хэн ч татан буулгаагүй, одоо ч гэсэн гишүүд нь сайн дураараа нэгдээд, жаргал зовлонгоо яриад явж байна. Тэгэхээр энэ байгууллагын дотоод зохион байгуулалт, бүтцийг хуулиар зохицуулж, байгууллагын хуультай болсноороо өмгөөлөгчдийн эрх зүйн баталгаа бүрэн хангагдаж, үйл ажиллагаа нь чанаржина гэдэг өрөөсгөл ойлголт. Харин эсрэгээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд, аль ажиллагаанд өмгөөлөгчид ямар баталгаа, эрх зүйн хамгаалалт хэрэгтэй байгаа, аль хуулийн аль заалт нь хүний эрх зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байгааг судалж нийт хуульчдынхаа дэмжлэгтэйгээр өөрчлөх, зөв жишиг тогтоолгохын төлөө ажиллавал өмгөөлөгчийн эрх зүйн байдал сайжирна гэж харж байна. -“Хуульчийн гэрчилгээтэй хүн хүссэн үедээ шүүхэд төлөөлөх эрх нээлгээд байгаа нь өмгөөлөгчдийн нэр хүндийг унагааж байна” гэх шүүмжлэл байна л даа. Тухайлбал, Цагдаад ажиллаж байгаад ажлаасаа гараад шууд л өмгөөлөгч болж, алдаа дутагдал гаргаад өмгөөлөгчдийн нэр хүндийг унагааж байна гэх? - Бид ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж болохгүй. Энэ асуудал ганц өмгөөлөгчийн хувьд гараад байгаа хэрэг биш л дээ. Бусад ажил албаны хувьд мөн адил тохиолддог л зүйл. Тухайн ажлын туршлага, ойлголтгүйгээс ажилдаа алдаа дутагдал гаргаж хуульчийн нэр хүнд унах асуудал үүсдэг. Тиймээс ажил дээр гарч туршлага хуримтлуулдаг байдлыг тухайн ажил албанд очихоос өмнө нь тодорхой
  • 44.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 44 урт хугацааны чиглүүлэх сургалтад хамруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Холбооны зүгээс ийм чиглүүлэх сургалтыг 2019 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Жишээ нь өмгөөлөгчөөр ажиллах гэж байгаа хуульч шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэхээсээ өмнө заавал өмгөөлөгчөөр ажиллах чиглүүлэх сургалтад хамрагдсан байх шаардлагатай болно, эсвэл прокуророор ажиллах гэж байгаа хуульч заавал прокурорын чиглүүлэх сургалтад хамрагдсан байхыг шаардах гэх мэт. Ер нь цаашид бид хамгийн шилдэг, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хуульчийг аливаа ажил албанд томилохгүй бол хуульчид, хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл буурна. Түрүүн хэлсэнчлэн засаж сайжруулах асуудлын нэг нь энэ. -ӨмгөөллийнтухайхуульбатлагдчихвалХуульчдынхолбооны чиг үүрэг хумигдах уу? -Хуульчдын холбоонд хуулиар хариуцуулсан хэд хэдэн чиг үүрэг бий. Хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтлөх, хариуцлагын нэгдсэн стандартыг тогтоох, хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, хуульчийн шалгалт, хуульчдын үргэлжилсэн болон давтан сургалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн дүрэм боловсруулж батлах, мэргэжлийн хариуцлага тооцох, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гээд. Эдгээр чиг үүргийг хуульчдаас өөр мэргэжилтэн, Холбооноос өөр мэргэжлийн байгууллага хэрэгжүүлэх боломжгүй. -Хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг одоо шийдэж байгаагаар бол шүүгчийнхийг Шүүхийн мэргэшлийн хороо, Прокурорынхыг Прокурорын ерөнхий газар, өмгөөлөгч, бусад хуульчдынхыг Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороо шийдээд байх шиг байна. Ер нь хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг нэг газар нэгдсэн байдлаар шийдвэрлэх боломж бий юу? -Анхны хуулийн үзэл баримтлалаар Хуульчдын холбооны чиг үүрэгт нэгдсэн хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал багтаж байсан юм билээ. Шүүгч ч бай, прокурор ч бай, өмгөөлөгч ч бай цаана нь хуульч гэдэг мэргэжил яригдаж байгаа учраас тэр. Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурор, өмгөөлөгч гэхээсээ илүүтэй хуульчид л гэж хардаг. Тэгэхээр хүссэн хүсээгүй хуульч, хуульчийн мэргэжлийн хариуцлага, ёс зүйн асуудал яригдана. Нийгэмд төдийгүй хуульчдын дунд нэг хардлага байдаг. “Шүүгч шүүгчээ хамгаална, прокурор прокуророо, өмгөөлөгч, өмгөөлөгчөө хамгаална” гэдэг. Үүнээс гадна хариуцлагын асуудал тухайн харьяалагддаг байгууллагын дэргэд байхаар удирдлагаас хамааралтай болох эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хөндлөнгийн байгууллага буюу ажил олгогчоос үл хамаарах Хуульчдын мэргэжлийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зөв хувилбар юм.
  • 45.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 45 Ингэснээр иргэдийн хардалт ч алга болно. Дээрээс нь ажил алба эрхэлж байгаахуульчудирдлагыннөлөөнөөсангидайдасгүйболно.Мэдээжодоо байгаа бүтцээ сайжруулж, өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоогийн байдлаар орон тооны бус 30 гишүүнтэй Мэргэжлийн хариуцлагын хороо үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 18 шүүгч, 6 прокурор, 6 өмгөөлөгч юм. Энэ бүтцийн бүрэлдэхүүнд шүүгчид олонх нь бөгөөд үндсэн ажлын хажуугаар хорооны ажлыг хийж байгаа болохоор ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бий. Тэгэхээр бүтцийн хувьд хорооны гишүүдийн тоог багасгаад бусад төлөөллийг иргэний төлөөлөлтэй тэнцүү тоогоор орон тооны гишүүдтэй болгох хувилбар нь оновчтой харагдаад байгаа юм. Тиймээс хуульчдын мэргэжлийн хариуцлагын асуудлыг Хуульчдын холбоо хариуцаад цааш нь улам бэхжүүлээд, боловсронгуй болгоод явах нь зүйтэй гэж харж байгаа. -Хуульчдын холбооны цаашдын зорилго, хөгжлийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ? -2019 онд хуульчид бид стратеги төлөвлөгөөтэй болно. Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн хөгжлийг нэвтрүүлэх замаар хуульчдынхаа мэдлэг, чадвар, туршлага, мэргэжлийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Хууль зүйн салбарт технологийн ашигтай шийдлүүд ихээр нэвтэрч цахим эрин үе хэдийнээ эхэлчихсэн. Жишээ нь хууль зүйн анхан шатны зөвлөгөө, бичиг баримтын боловсруулалтыг хиймэл оюун ухаан хийж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд блокчейн технологийг туршиж байна. Хавтаст хэргийн материал бүрдүүлэхэд блокчейн технологид суурилсан дата бий болгож байна. Нотлох баримт алга болох, нотлох баримтыг солих асуудал зөндөө яригддаг. Тэгвэл энэ найдвартай, баталгаатай блокчейн технологийн тусламжтайгаар нэг оруулсан мэдээлэл хэд хэдэн газар хадгалагдаж өөрчлөх боломжгүй болсноор нотлох баримт солих, өөрчлөх зэрэг хууль бус ажиллагаа хийх боломжгүй болно. Мөн ухаалаг гэрээ, хил дамнасан үүргийн гүйцэтгэл, онлайн маргаан шийдвэрлэлт гэх мэт шинэ зүйл нэвтэрч байна. Монголын хуульчид гадны туршлагатай танилцах, хилийн чанадад юу болж байгааг харж өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, боломжтойг нь нэвтрүүлээд явах хэрэгцээ шаардлага байна. -Баярлалаа, танд амжилт хүсье!
  • 46.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 46 Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ 2018.04.16 Сүүлийн үед Монголын хуульчдын холбоог тойрсон элдэв асуудал чих дэлсэж, савнаасаа халин нийгэмд эргэлзээ төрүүлж эхэллээ. Тодруулбал, 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, Монголын Хуульчдын холбоог байгуулснаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөхүүд нэг дээвэр дор орсон юм. Хуульчид нэг дээвэр дор өөрийн удирдлага, хяналт, зохицуулалтын байгууллагатай, асуудлаа хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж чаддаг болсон. Гэвч энэхүү том дээвэр дороос өмгөөлөгчид, шүүгчдийг холбооноосоо өрх тусгаарлаж гарахаар болсон гэх яриа гадуур тархаад удав. Тэгвэл хуульчид холбооноосоо гарах нь хэнд ашигтай юм бэ, гарах шалтгаан нь юу юм, өмгөөлөгчид үнэхээр тусдаа хуультай болж, холбоо байгуулах гэж байгаа нь үнэн үү гэсэн асуудлуудаар өмгөөлөгч Л.Нинжбаттай ярилцлаа. -Хуульчдын холбооноос өмгөөлөгчид өрх тусгаарлаж тусдаа гарах нь хэнд ашигтай юм бэ? -Шууд гарна гэж ойлгож болохгүй. Өмгөөллийн тухай хуулийг санаачлаад явж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа ажил гэж харж байгаа. Энэ хууль батлагдсанаар Монголын хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй хуульчид шууд гарчихгүй. Харин давхар гишүүнчлэлтэй явах асуудал бий. Өөрөөр хэлбэл, МХХ-ны гишүүн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн ч байна гэсэн үг. Хоёр төрийн бус байгууллагад хамааралтай болно. Ер нь бол дээрх хууль батлагдаад, өрх тусгаарлалаа гэхэд өмгөөлөгч бидэнд ашигтай хувилбар харагдахгүй байгаа. Харин үүнийг санаачлаад явж байгаа хүмүүст тодорхой ашиг сонирхол байгаа болов уу. -Тэгэхээр татварын асуудлаас эхлээд л гишүүдэд дарамт болж эхлэх үү? -Тийм. Давхар гишүүнчлэлийн хураамж төлөгдөнө гэсэн үг. Хувь хүний зүгээс харвал надад нэг татварын дарамт нэмэгдэнэ. Уг нь Монголын Хуульчдын холбоо 5500 гаруй хуульчтай. Гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, хуульчдыг сонгон шалгаруулж, зөвшөөрөл олгодог нэгдсэн том байгууллага шүү дээ. Хуучин бол Хууль зүйн яаманд харьяалагддаг байсан. Харин 2012 онд төр өөрийнхөө
  • 47.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 47 чиг үүрэг, ачаагаа хөнгөлж төрийн бус байгууллагад шилжүүлж болдог хамгийн том зарчмын шийдлийг манай холбоо бий болгосон. Үйл ажиллагаа нь олон улсын жишгээр явж байгаа. Зөв явж байгаа үйл ажиллагаа, төслийг дундаас нь ингэж зогсоож, хувааж, тараах хэлбэрээр бусниулах нь буруу гэж харж байгаа. -Гишүүд татвар гэж хэчнээн төгрөг холбоондоо төлдөг вэ. Татварын мөнгийг юунд зарцуулдаг вэ. Та нарт тайлангаа тавьдаг уу? -Хуульчдын холбооны гишүүн сард 20 мянга гэхээр жилд 240 мянган төгрөгний татвар төлдөг. Энэ мөнгө Холбоонд төвлөрдөг. Миний ойлгосноор Холбоо мөнгөө хуримтлуулж өөрийн гэсэн байртай болох гэж байгаа гэсэн. Холбооны санхүүгийн зарцуулалтын зориулалтыг хууль, дүрэм, журмаар зохицуулсан байдаг. Голдуу хуульчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх сургалт, форум, их хурлын зохион байгуулалтын зардал, Холбооны ажилчдын цалин, байрны түрээс зэрэгт зарцуулагддаг байх. -Шүүгчид бас гарах гээд байгаа гэсэн шум байсан. Үнэн үү? -Зарим нэг хүмүүсээс тийм яриа гарсан сураг байсан. Холбоонд гишүүнчлэлтэй байх нь шүүгчдийн хараат бус байдалд нөлөөлж байна гэсэн бололтой юм билээ. Яг яаж нөлөөлөөд байгаа талаар жишээ баримт хараахан яригдаагүй байдаг. Хэрвээ Өмгөөллийн тухай хууль батлагдаад өмгөөлөгчид гараад явбал, дараа нь шүүгчид, прокурорууд нь дагаад гараад явчихна. Тэгээд л үндсэндээ Монголын хуульчдын холбоо тарах байх гэж би бодож байгаа. -Өмгөөллийн тухай хуулийг шинээр баталж гаргахаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэсэн. Тэр хуулийн төслийг олж харсан уу? -Хууль зүйн яаманд Ажлын хэсэг байгуулагдсан гэж сонссон. Төсөлтэй хальт танилцсан. Хуулиар хэн нэгэн нь өөртөө эрх мэдлийг олж авдаг. Тухайлбал, хуульчдад өмгөөлөгчөөр ажиллах эсэх зөвшөөрөл олгохын тулд шалгалт авна, дүгнэлт гаргана гэдэг чинь өөртөө тэрхүү эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн л санаа. Одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зохих шалгалт шүүлгийг нь өгөөд өмгөөллийн эрхээ авах зохицуулалтууд нь байгаа. Хуульчдын холбоо эрх зүйч нараас шалгалт аваад тэнцсэн этгээдэд хуульч гэсэн гэрчилгээ өгдөг. Ийм байхад Өмгөөллийн тухай хуульд яг адилхан чиг үүрэг харагдаад байгаа. Хоёрдугаарт, татвар хураамжийн асуудал. Би Холбоондоо татвар төлдөг байсан бол Өмгөөллийн холбоонд бас төлөх болно. Яахаараа
  • 48.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 48 би хоёр Холбоонд татвар төлөх ёстой гэж. Эцэст нь, өмгөөлөгчдөд хариуцлага тооцох асуудлыг хийсэн нь бас л хуулийн давхардалт юм. Угаасаа Монголын хуульчдын холбоонд Мэргэжлийн хариуцлагын хороо гээд хуульчдад хариуцлага тооцдог бүтэц бий. АнхХуульчдынхолбоогбайгуулахболсонголсанааньтөрөөрийнхөө чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлээд, олон улсын Барын холбооны хэлбэрээр хуульчид нэгэн дээвэр дор орсон. Энэ холбоог байгуулахын тулд багц хуулиуд батлагдан гарсны нэг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. Энэ хуулийнхаа дүрэм журмаар явж ирсэн. Энэ бүх өөрчлөлт, зохион байгуулалт чинь бүгд мөнгөөр хийгдэнэ. Ард түмний, төсвийн багагүй хөрөнгө зарцуулагдсан байх. Үндсэндээ бол төр өөрийнхөө ачааг ТББ-д үүрүүлээд маш зөв хувилбараар явж байгаа. Үүнийг бүр сайжруулж төгс болгохын оронд бяцхан амбицанд хөтлөгдөж буцаагаад нурааж эвдэж сүйтгэж болохгүй. -Ер нь Өмгөөллийн тухай бие даасан хуультай байх шаардлагатай юу? -Ний нуугүй хэлэхэд, одоогоор ийм хууль байх шаардлага байхгүй байгаа юм. -Хэрвээ энэ хууль батлагдвал холбооны чиг үүрэг адилхан, хуулийн давхардалт их болно хэмээн хуульчид харж байгаа юм билээ? -Хуулийн давхардалт бий болно. Уг нь хуульчид нэг дээвэр дор байх нь ашигтай. Наад зах нь эрх ашгаа хамгаалуулахад нь хэрэгтэй. Жишээ нь, одоо нийгмээрээ шүүх рүү, шүүгчид рүү дайрч давшилж эхэллээ. Тэдний эрх ашгийг мэргэжлийн энэ том Холбоо нь хамгаалах ёстой. Прокурорууд босоо удирдлагатай учраас тэдний эрх ашгийг ч хамгаалахад мэргэжлийн холбооны үүрэг чухал юм. Хэрвээ хуульчдын нэгдэл ингээд жижгэрээд явчихвал тэднийг хэн ч тоохгүй, эрх ашгаа хамгаалж чадахгүйд хүрнэ. -Нэг тогоонд байгаа хуульчид хоорондоо хэр уялдаа холбоотой ажилладаг вэ? -Хуульчдын холбоонд чиг үүргийн хороод, сайн дурын хороод гэсэн дотоод бүтэц гэж бий. Жишээ нь, Иргэний эрх зүйн хороо, Захиргааны хэргийн эрх зүйн хороо гэж бий. Энэ хороод дотор шүүгч, өмгөөлөгч, бусад хуульчид нэгдэж хууль тогтоомжийг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх талаар онол-практикийн санал, бодлоо хуваалцдаг. Энэ бол том ололт, дэвшил гэж би боддог.
  • 49.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 49 -2000 гаруй өмгөөлөгчөөс санал авсан уу. Дэмжиж байгаа нь хэр бол, эсэргүүцэж байгаа нь хэр вэ? -Өмгөөлөгчдийг хүсээгүй байгаа зүйлийг хүчээр хийлгэх гээд байх шиг байна. Энэ хуулийг батлуулах нь зөв үү, буруу юу гэдгээр санал аваагүй. Үнэндээ хуулийн төсөл болон өрх тусгаарлаж тусдаа гарах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа олон хуульч бий. Бид нарын асуудлыг зохицуулах гэж байгаа юм бол эхлээд бид нараас санал авах хэрэгтэй биз дээ. Эхлээд өмгөөлөгчдөөсөө асуухын оронд хамаг юмаа бэлэн болгоод цаанаа улс төрийн тохироо хийсэн явж байх шиг харагдаад байгаа. Миний бодлоор эхлээд бүх өмгөөлөгчдөөсөө, эсвэл бүх хуульчдаас “Өмгөөллийн тухай хууль хэрэгтэй юу?” гэж санал асуулга хэлбэрээр асуух хэрэгтэй. -Өмгөөлөгчдийн хариуцлагын асуудал их яригддаг. Тухайлбал, шүүх хуралдаа суудаггүй, өмгөөллийн хөлс аваад алга болдог гэх мэт асуудлууд их гардаг. Энэ талаар ямар бодолтой байна вэ? -Уулын мод урттай богинотой. Хуульчид дотор асуудал гаргасан хүмүүс мэр сэр байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ мэргэжлийн хариуцлагын хороо гэж бүтэц байна, Хуульчийн ёс зүйн дүрэм гэж зүйл байна. Энэ дүрэм журмынхаа хүрээнд хариуцлага тооцох боломж байдаг, тооцдог. Өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд хэн гомдох вэ гэхээр үйлчлүүлэгч гомдоно. Гаргах ч эрхтэй. Энэ нэг их тийм хурцадсан асуудал гэж би боддоггүй. Харин ч хуульчид чинь тангараг өргөдөг, олон шатлалтай шалгалт өгч байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ олж авдаг тул нэг их хүн хохироогоод яваад байдаг нь цөөн байдаг. О.Сайханцэцэг Эх сурвалж: olloo.mn -----оОо-----
  • 50.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 50 ХУУЛЬЧИД: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАХГҮЙ БАЙЛАА ГЭЭД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХГҮЙ 2019.01.29 Улстөрийнбужигнаантайэнэцагүедхэдхэдэнхуульшинээрбатлах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж буй. Үүний нэг нь Өмгөөллийн тухай хуулийг батлаж, цаашлаад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуулийн салбарт шинэчлэл нэртэй “бантан” хутгахаар зэхэж байна гэдгийг салбарынхан онцолж байна. Тэгвэл энэ тал дээр шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч нар ямар байр суурьтай байгааг сонирхсон юм. Ингээд тэдний байр суурийг нэгтгэн хүргэе. Өмгөөлөгч: О.Алтангэрэл: Өмгөөллийн тухай хууль гэхээс илүүтэй процессийн хуулиудад өөрчлөлт хийх хэрэгтэй. -Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуульд өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хэр хангалттай түвшинд тусгаж өгсөн бэ. Энэ хуулиараа цааш явах боломж хэр байгаа гэж та үзэж байна вэ? -Яг үнэндээ Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй танилцаж үзээгүй. Гэхдээ Өмгөөллийн тухай хууль гэхээс илүүтэй процессийн хуулиудад өөрчлөлт хийх хэрэгтэй. Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэсэн үг. Энэ зүгээс нь харвал бодит байдалд илүү наалдах болов уу. Хэрвээ үнэхээр эрх зүйн байдал илүү дээрдвэл сайн. Гэхдээ процессийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь үүнээс илүү чухал. -Процессийн хуулиудад ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж та үзэж байна вэ? -Өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоорондын нууцыг хадгалах. Мөн өмгөөлөгчийн бие даасан хараат бус байдалтай холбоотой заалтууд байна. Үүнийг процессийн хуулиар зохицуулах ёстой. Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаяр: ХУУЛИЙН САЛБАР ОНЦЛОГОТОЙ САЛБАР -Таван жилийн өмнө батлагдсан хууль өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хэр сайжруулсан бол. Та үүнийг юу гэж бодож байна вэ? -Одоо байгаа өмгөөлөгчийн тухай хуулийг батлуулах гээд байгаа батлуулах ажлын хэсгийн хувьд уг харилцааг бүрэн төгсгөж өгөөгүй гэж үздэг юм шиг байна лээ. Хуульчийн эрх зүйн тухай хуульд бол минийхээр бол Хуульчийн эрх зүйн тухай байдлын хууль хангалттай өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хангалттай тусгаж өгсөн. Харин шүүгч, прокуроруудын эрх зүйн байдал эргэлзээтэй. Учир нь тус тусад хууль батлаж өгөхдөө
  • 51.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 51 нарийн тодорхой зохицуулалт хийж өгөөгүй, дээр нь хуулийн давхцал үүсгэх эрсдэл байсан. Тиймээс тодорхой зохицуулалт хийж өгөөгүй. Хуульчийн эрх зүйн тухай байдлын хуульд өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хангалттай тусгасан. Хэрвээ шүүгч, прокурор шиг болгох гээгүй л юм бол ямар хэрэгтэй юм бэ. Эрх ашгийн сонирхол явагдаж байна гэж харсан. -Та дээд шүүхийн шүүгч. Хүний эрхийн комиссын дарга өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байна гэж хэлсэн. Та үүнийг юу гэж харж байна вэ. Шүүхийн практикаас харахад үүнтэй санал нэгдэх үү? -Хуулийн салбар их онцлогтой. Магадгүй дагнасан хууль гарвал илүү сайн нарийвчилсан зохицуулалттай болох байх. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 80 хувь нь өмгөөллийн тухай зохицуулалт. Дагнасан хуультай болбол сайн л биз. Өмгөөллийн тухай хууль батлагдахгүй байлаа гээд эрх зүйн орчин дутагдаж, хүний эрх зөрчигдсөн зүйл байхгүй. -ХУУЛЬЧ Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛӨГЧ ӨМГӨӨЛӨГЧӨӨ ШАЛГАНА ГЭЖ ХАА Ч БАЙХГҮЙ -Өмгөөллийн тухай хуулийн төслийг батлах эсэх асуудал ид яригдаж байна. Хуулийн төсөл дэмжигдвэл өмгөөлөгчдийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж та харж байна уу? -Миний хувьд энэ хуулийн шинэ төслийг дэмжихгүй байгаа. Учир нь маш жижиг эрх ашгийн төлөөх санаархал. Уг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад таван жил болж байна. Мөн Хуульчдын холбоо байгуулагдаад таван жил боллоо. Энэ үйл ажиллагаа цаашид төгөлдөржиж, боловсронгуй болох замыг нь хааж, эрх мэдлийг нь булаах гэсэн, хуульчдын таван төгрөгийн хураамжийн төлөө шунаж ийм төсөл хийж яваа хэсэг бүлэг хүн бий. Миний хамгийн их гайхаж байгаа зүйл нь Монголд 2500 орчим өмгөөлөгч бий. Энэ хуулийн төсөл өмгөөлөгч нарт хэрэгтэй юу гэдгийг өмгөөлөгч нараас нэг ч удаа асуугаагүй. Санал хураагаагүй хэрнээ хэт лобидож байна. Монголын Өмгөөлөгчдийн холбоо Монголын хуульчдын үйл ажиллагааны дотор ороод “Энэ хуулийн төсөлд дэмжмээр санаа бий” гээд зохицуулалтаа холбооны хүрээнд хийж болмоор. Хэрвээ энэ хууль батлагдах юм бол өмгөөлөгч, шүүгч, прокурорууд хуульчдын холбооноос гарахаас өөр замгүй болно. Ингэхээр үндсэндээ Монголын хуульчдын холбоо 3-4 жилийн дотор тарна хэмээн би хувьдаа харж байна. Хуульчдын холбоонд хуульчдын хураамж гээд жилд тэрбум төгрөг цуглардаг. Яг үнэндээ үүний 300-400 сая төгрөгийг нь авах гэсэн хүмүүс шүү дээ. Дээр нь өмгөөлөгчид өмгөөлөл хийх зөвшөөрлийн эрхийг нь авна. Өмгөөлөгчид
  • 52.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 52 хариуцлага тооцдог эрхийг нь авна. Ийм л юм байгаа юм. -Цагдаа цагдаагаа шалгахгүй гэдэг шиг өмгөөлөгчид өмгөөлөгчөө шалгадаг, хянадаг тогтолцоо байж болохгүй гэж үү? -Тэгэлгүй яах вэ. Ийм балай юм байж болохгүй шүү дээ, угаасаа. -Хүний эрхийн комиссын дарга нь өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байна гээд хэлсэн. Таны хувьд үүнийг юу гэж бодож байна. Үнэхээр өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байна уу? -Тийм юм байхгүй. Ямар агуулгаар хэлснийг нь би ойлгоогүй. Монголд өмгөөлүүлэх эрх нээлттэй байгаа. Харин ч маш өргөн хүрээтэй зааж өгсөн. Үүний заримыг нь хумих шаардлага бий. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг итгэмжлэлээр өмгөөлөөд, Монголын өмгөөлөгчдын нэр хүндийг унагаагаад байгаа үзэгдэл бий. Үүнийг хуулиар зохицуулах л хэрэгтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан: Манай одоогийн хууль дэлхийн тэр жишгээр л явж байгаа -Өмгөөллийн тухай хууль батлах нь нийгэмд ямар ашиг тустай юм бэ. Энэ асуудал хуулийн салбарынхны дунд халуун сэдвийн нэг болоод байна. Та багш хүнийхээ хувьд яг гэж дүгнэж байна вэ? -Өмгөөлөгчдийн холбоог байгуулах агуулгатай Өмгөөллийн хуулийн төслийг батлах шаардлага байхгүй. Өмгөөлөгчийн хараат бус байдал, баталгаа алдагдсан учраас ийм хууль хэрэгтэй гэж зарим хүн хэлдэг. Гэвч, Өмгөөллийн хуулийн төслийг харвал, өмгөөлөгчийн үйлчилгээний баталгаа, нууц, өмгөөлөгчид хориглох зүйлс, түүний хүлээх үүрэг зэрэгтэй холбоотой хэсэг нь одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд байгаатай бараг адилхан байгаа юм. Шинэ зүйл нэмж тусгах шаардлагатай гэвэл одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явах бүрэн боломжтой. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад тус тусын процессын хуулийг чанд баримталдаг учраас бусад хуульд хичнээн сайхан заалт бичээд процессын хуульд ороогүй бол ямар ч үр дүнгүй. Өмгөөлөгчийн хараат бус байдал, үйл ажиллагааны баталгааг хангахын тулд тусдаа хууль байхаасаа илүүтэй процессын хуулиудад нарийвчилсан заалт суулгах өгвөл зохино. Жишээлбэл, манай Үндсэн хуулиар хүний биед болон орон байранд үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрлийг хөндлөнгийн, хараат бус шүүгч өгөх ёстой байтал одоо мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлэгч, босоо удирдлагатай прокурор уг зөвшөөрлийг өгдөг. Ийм ажиллагаагаар хүний хувийн халдашгүй байдал руу халдах
  • 53.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 53 зайлшгүй шаардлага бий эсэхийг шүүх хянаж зөвшөөрөл өгдөг болох ёстой. Франц зэрэг маш олон улсад өмгөөлөгчийн орон байранд нэгжлэг хийх бол шүүгчийн зөвшөөрлөөс гадна Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг нь байлцуулж илүү өндөр хамгаалалтаар хангадаг. 2002 оны болон 2017 оны эрүүгийн процессын хуулиар өмгөөлөгчөөс зөвхөн эрүүгийн хэрэгтэй нь холбоотой мэдүүлэг авахыг хориглодог. Эрүүгийнхээс бусад буюу иргэний болон захиргааны хэргийн өмгөөлөгчөөс өмгөөллийн ажилтай нь холбоотой мэдүүлэг авч, үйлчилгээнийхээ нууцыг хадгалах эрхийг нь зөрчих эрсдэл үүсгэж байна. Мөн, АТГ болон ТЕГ-ийн харьяаллын болон бусад томоохон хэрэг, маргаанд өмгөөлөгчөөр ажилладаг хүмүүс өөрсдийг нь тагнаж чагнадаг хэмээн хэлдэг. Ийм явдал гарах эрсдэл бүхий эрх зүйн орчин байна. Эрүүгийн процессын явцад нууцаар тагнаж чагнах, шалгах, өмч хөрөнгө хураах ажиллагааг шүүхийн хяналтад оруулаагүй, нарийвчлан зохицуулаагүй байгаа нь жирийн иргэний хувийн халдашгүй байдал төдийгүй өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг эрсдэлд оруулж байна. Энэ мэт зүйлийг процессын хуулиудад нь тусгаж өгч байж өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээрдэнэ. Түүнээс биш Хуульчийн эрх зүйн байдлын хуультай агуулга ижил өөр нэг хууль гаргаснаар зарм нэг хүний явцуу сонирхлыг хангахыг эс тооцвол юу ч сайжрахгүй. -Өмгөөлөгчийн нэр хүнд унасан учир энэ хуулийг батлах нь зүйтэй гэдэг зүйл бас яригдаж байна лээ? -Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульчийн шалгалт өгч зөвшөөрөл авсан хүн шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж өмгөөлөгч болдог болсны улмаас өмгөөлөгчийн нэр хүнд унасан, эрх зүйн байдал дордсон гэж зарим хүн ярьдаг нь үндэслэлгүй. Яагаад гэхээр хуульч болохын тулд дийлэнх ардчилсан улсад нэг л шалгалтыг шударгаар, хараат бусаар, сайн зохион байгуулж авдаг. Жишээлбэл, АНУ-д мужийн хуульчийн шалгалтыг давсан хүн тухайн мужийн болон холбооны түвшинд шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжтой болдог бөгөөд өмгөөлөгчөөр ажиллахын тулд тусгайлсан шалгалт нэмж авдаггүй. ХБНГУ-ын хувьд улсын нэг болон хоёрдугаар шалгалт өгч тэнцсэн хүн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажилладаг. Хуульчийн шалгалтад тэнцсэн хүмүүст өмгөөлөгчийн ажлыг хийх эрх нээгддэг. Манай одоогийн хууль дэлхийн тэр жишгээр л явж байгаа. Түүнээс биш хуульчийн шалгалт авчхаад дахиад өмгөөлөгчийн шалгалт авдаг жишиг маш ховор. Өмгөөлөгчийн шалгалт авахаа больсноор хуульчдын чанар уначихлаа гэдэг бол батлагдахгүй л байгаа. 2013 онд батлагдсан Хуульчийн мэргэжлийн дүрэмд хуульч өмгөөллийн ажлыг хийх мэдлэг, ур чадвартай байх, хичээл зүтгэл гаргах ёстой
  • 54.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 54 гэсэн үүрэг байдаг. Шинэ өмгөөлөгчид ажлаа хийж чадахгүй байна гэж яриад байгаа хүмүүс тэднийг эдгээр үүргээ зөрсөн гэж Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдээлэл өгөх ёстой. Одоогоор ийм мэдээлэл өгсөн гэж дуулаагүй. Дээрээс нь, Мэргэжлийн хариуцлагын хорооноос хариуцлага хүлээлгэсэн өмгөөлөгчдийг харахаар бүх л үеийнхэн байдаг. Шийтгүүлсэн өмгөөлөгчдийн зарим нь настай, зарим нь дунд үеийнх, зарим нь залуу байна. Зөвхөн залуу өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаад байгаа гэдэг бол хэт өрөөсгөл, бодитой биш дүгнэлт. ӨМГӨӨЛӨГЧ Н.БААСАНЖАВ: ШАЛГАЛТ АВДАГ БОЛСНООРОО ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХГҮЙ -Өмгөөллийн тухай хуулийн төслийг батлах эсэх асуудал ид яригдаж байна. Хуулийн төсөл дэмжигдвэл өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээрдэх үү эсвэл дордох уу. Та үүнийг юу гэж харж байна вэ? -Яг үнэндээ ийм, тийм зүйл нь дээрдэнэ гээд хэлчих зүйл алга. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг батлах эрх зүйн шаардлагагүй гэсэн үг. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хамтатгаж зохицуулсан. Хэрвээ Өмгөөллийн тухай хуулийг баталвал хуулийн давхардсан асуудал үүснэ. Хоёрдугаарт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн эрх авснаараа өмгөөлөгчийн эрхийг шууд авдаг байсан байсан бол шинэ хуулийн төслөөр дунд нь давхар хяналт шалгалттай болгоно. Ингэхээр шинэ, залуу өмгөөлөгчдийн зах зээлийг хаана гэсэн үг. Шинээр гарч ирсэн өмгөөлөгчдийг “Та туршлагагүй байна, туршлагатай болчихоод өмгөөлөгчийн эрхээ ав” гэвэл юу болох вэ. Уг нь бол хуульчийн шалгалтаа өгчихсөн шүү дээ. Ийм маягаар өмгөөлөгчийн эрхийг нь нээж өгөхгүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эрх зүйн байдал сайжирна гэж шууд хэлж чадахгүй. -Тэгвэл өмгөөлүүлэх эрхээс илүүтэй өмгөөлөх эрх зөрчигдөх эрсдэлтэй гэж байна уу? -Өмгөөлөлөөр ажиллах эрхээ нээлгэхэд улам бүр хүндрэлтэй болно. -Уг нь өмгөөлөгчдийн хяналтын шүүлтүүрийг чангатгах нь сайн биш үү? -Шалгалт авснаараа хүний эрхийг хамгаалж, өмгөөлөгчийг хариуцлагатай болгоно гэж байхгүй. Өмгөөлөгч муу ажиллаа гэвэл Хуульчдын холбоонд хандаж болно. Тэнд ёс зүйн хороо нь бэлэн бий. Иргэд гомдол гаргавал шаардлагатай бүх арга хэмжээг авдаг. Гэхдээ зөвхөн “Чи ажлаа муу хийлээ гэж ярихгүй”. Хариуцлага тооцно. Дээр нь
  • 55.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 55 илүү чадавхжуулахын тулд сургалтад хамруулдаг. Ингэж шат дараатай ажлыг явуулах ёстойгоос биш шалгалт нэрээр далайлгаж болохгүй. -Гэхдээ зарим тохиолдолд залуу өмгөөлөгчид туршлагагүйгээсээ алдлаа гэдэг шүүмж байдаг шүү дээ? -Та нэг сайн хараарай. Нийгэмд шуугиан тарьсан, онц ноцтой гэмт хэргийг хэн өмгөөлж байна. Олонх нь залуу өмгөөлөгчид. Харин ч нэг ажил дээр удсан өмгөөлөгчид ёс зүйн алдаа гаргах нь их байдаг. Г.Нацаг-Эрдэнэ -----оОо-----
  • 56.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 56 ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСНЫ БАТАЛГАА БОЛСОН ХУУЛЬЧДЫН ХОЛБООГ ТАТАН БУУЛГАХ ГЭЖ ҮҮ?1   МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан 2018.11.04   Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Өмгөөллийн тухай хуулийн төслийг 2018 оны 10-р сарын 31-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн гэж мэдээлжээ. Сүүлийн хоёр жилд Өмгөөллийн тухай хуулийн төслийн хоёр хувилбарыг тус яам дээр боловсруулаад байсан юм. Эхний хувилбар нь Монголын Хуульчдын холбоотой зэрэгцүүлэн Өмгөөлөгчдийн холбоо гэж байгууллага хуулиар байгуулах агуулгатай байсан. Хоёр дахь хувилбар нь Хуульчдын холбооны талаар огт дурдалгүйгээр Өмгөөлөгчдийн холбоог байгуулах, Хуульчийн шалгалтын тухай хууль байх талаар заасан байсан. Хэдийгээр Засгийн газрын хуралдаанд төслийн энэ хоёр хувилбарын аль нь хэлэлцэгдэж дэмжигдсэн нь тодорхойгүй ч тус хуулийн төслийн ажлын хэсгийн сүүлийн хуралдаануудаар хоёр дахь хувилбарыг хэлэлцсэн учраас түүнийг Засгийн газрын хуралдаанд оруулсан байх магадлалтай. Өмгөөллийн тухай хуулийн төслийн энэ хувилбар хуульч-өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлах, түүнийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг чиг үүргийг Хуульчдын холбооноос Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх, хуульчийн шалгалт авах чиг үүргийг Хуульчдын холбооноос хасах агуулгатай учраас уг хууль үйлчилсэн даруйд эсхүл урт хугацаандаа Хуульчдын холбоог сулруулах, татан буулгах үр дагавартай юм. Энэ нийтлэлээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан шалтгаан болон уг хуулийн дагуу байгуулагдсан Хуульчдын холбооны чиг үүрэг, ач холбогдлыг танилцуулна. Хэрэв Өмгөөллийн тухай хуулийн төслийг баталж Өмгөөлөгчдийн холбоог байгуулбал Хуульчдын холбооны хүчийг сарниулж эсхүл устгах аюултай учраас энэ нь хараат бус, бие даасан, хариуцлагатай хуульчийн мэргэжлийг төлөвшүүлэх замаар хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх үр дүнтэй тогтолцооноос ухарсан алхам болно гэдгийг мөн харуулах болно. 1 Үндэсний шуудан сонин, 2018-11-05 http://www.undesniishuudan.mn/content/read/161322. htm; http://www.trends.mn/n/8500
  • 57.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 57 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан шалтгаан 2008-2012 онд ажилласан УИХ-ийн бүрэлдэхүүн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдөр баталсан. Миний хувьд энэ хуулийг боловсруулах, батлах үед Монголд байгаагүй. Гэхдээ, энэ хуулийг батлах хоёр шалтгаан байсан болов уу. Нэгдүгээрт, Монголд хууль дээдлэх ёс хангалттай хэрэгжихгүй байна гэж шүүмжлэгдэж ирсэн. Олон улсын “Транспаренси Интернэшл”  байгууллагын авлигын төсөөллийн индексээр Монгол Улс нь 180 орчим улсаас 100-120-д буюу авлига ихтэй улсын тоонд байнга орсоор ирсэн. 2000-аад онд авлигад хамгийн их автсан төрийн байгууллагуудын эхний тавд шүүх, хуулийн байгууллага багтаж байв. Шүүх хараат бус, хариуцлагатай ажиллахгүй байна гэх шүүмжлэл нь зарим талаараа хуульчидтай холбоотой. Яагаад гэхээр хууль өөрөө амь ороод засаглахгүй, харин хүнээр дамжиж хэрэгждэг. Хууль дээдлэх ёс хэрэгжихгүй, авлига ихтэй байна гэдэг бол нийт хуульчдын нэр хүнд төдийлөн өндөр биш, хуульчид мэргэжлийн үүргээ хангалттай сайн биелүүлэхгүй гэдгийг харуулж байсан. Хоёрдугаарт, Монголд Хуульчийн өөрөө удирдах ёс бүрэн утгаараа хэрэгжихгүй байсан. Жишээлбэл, 2012 оноос өмнө Өмгөөлөгчдийн холбоо гэж байсан боловч тэр холбооны хувьд улс төрөөс бүрэн хараат бус байсан гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл өмгөөлөгчийн зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд шийддэг байсан. Мөн энэ байгууллагын гишүүнчлэл нь зөвхөн өмгөөлөгчийг л багтаадаг байсан ч хуульчийн зөвшөөрөлтэй бусад хүмүүс багтаадаггүй явцуу байсан. Бүх хуульчийг нэгтгэсэн, хуульчийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг, бие даасан мэргэжлийн холбоо байсангүй. 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг харвал нэг талаас хуульчийн эрх зүйн байдал, эрх, үүрэгтэй холбоотой харилцааг, нөгөө талаас хуульчийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Хуульчдын холбооны талаар зохицуулсан. Энэ хоёр зохицуулалтын аль алины хүрээнд ахиц дэвшил гарсан. Энэ нийтлэлийн хүрээнд Хуульчдын холбоон дээр төвлөрч ярья (мөн хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг өндөрсгөж, үүнийг зөрчсөн хуульчид хариуцлага зайлшгүй хүлээлгэх тогтолцооны суурь тавигдсан талаар тус сонины дараагийн дугаарт нийтлэх болно). Хуульчдын холбоог хоёр ангилдаг. Юуны өмнө, хуульчийн зөвшөөрөлтэй этгээд сайн дураараа нэгддэг холбоод байдаг. Хуульч нь энэ холбооны гишүүн биш байж болдог. Манайд Монголын Хуульчдын нийгэмлэг, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Шүүгчдийн холбоо, Прокурорын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо гэх мэт хуульчид сайн дурын үндсэн дээр нэгдсэн холбоод өнөөдөр ажиллаж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар байгуулагдсан Хуульчдын холбоо бол
  • 58.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 58 заавал гишүүнчлэлтэй гэдгээрээ сайн дурын холбоодоос арай өөр юм. Үүнийг “unified bar association” гэж хэлдэг. Монголын Хуульчдын холбоо бол сайн дураараа нэгдсэн төрийн бус байгууллага биш харин бүх хуульчдыг нэгтгэсэн, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Яагаад гэвэл хуульчийн мэргэжилтэй холбоотой, өмнө нь төрд байсан зарим чиг үүргийг Хуульчдын холбоонд шилжүүлж өгсөн. Мэргэжлийн хамт олон нь эдгээр чиг үүргийг хараат бусаар, илүү сайн хэрэгжүүлнэ гэсэн бодлогын үүднээс эдгээрийг Хуульчдын холбоонд шилжүүлж өгсөн. Энэ холбоонд хуульчийн зөвшөөрөлтэй бүх хүмүүсийг нэгдэхийг хуулиар шаарддаг бөгөөд ийм холбоо нь хуульчийн мэргэжлийн нийгэмд хүлээх үүргийг хариуцаж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад зориулагдсан.   Монголын Хуульчдын холбооны чиг үүрэг ба хараат бус байдал Хуульчдын холбоонд байгаа үндсэн чиг үүргийг ерөнхийдөө тав ангилж авч үзэж болно. Нэгдүгээрт, хуульч болох хүмүүсийг анхнаас нь хэрхэн бэлтгэх вэ, дадлага яаж хийлгэж туршлагажуулах вэ, хэрхэн шалгаруулж авах вэ гэдгийг Хуульчдын холбоонд хариуцуулсан. Хуульчдын холбоо сүүлийн гурван удаа хуульчийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан. Хуульчдын холбоо нь 2016 онд анх удаа бие даан хуульчийн шалгалтыг зохион байгуулж, тус шалгалтад нийт 1325 эрх зүйч хамрагдсанаас 154 нь тэнцэж хуульчийн зөвшөөрлөө авчээ. 2017 оны хуульчийн шалгалтад нийт 1083 эрх зүйч хамрагдсанаас 229 нь шалгалтад тэнцэж хуульчийн тангаргаа өргөсөн бол 2018 оны Хуульчийн шалгалтад 1143 эрх зүйч хамрагдаж 240 эрх зүйч хуульч болох шаардлагыг хангажээ. Хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүрэгтэй болсон. Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдээгүй сургуулийгтөгссөнхүнхуульчийншалгалтадорохэрхгүйгэжхуульчилсан. Олон жилийн судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага болон Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журмыг Хуульчдын холбооны зөвлөл 2017 онд батлаад байна. Ингэснээр хууль зүйн сургуулиуд илүү сайжрах, шинэчлэгдэх суурь тавигдсан. Залуу хуульчдын мэдлэг, ур чадварын талаар 2013 онд хийсэн судалгаа бий. Үүний дагуу 194 залуу хуульчаас өөрсдийнх нь мэдлэг ур чадвар хангалттай юу гэж асуухад 54.3 хувь нь “хангалтгүй” гэж хариулсан байдаг. Мөн оюутнуудын олонх ч өөрсдийгөө доогуур үнэлсэн байна. 151 удирдах ажилтнаас хуульчийн ур чадварын 10 багц асуудлаар өөрсдийнх нь удирдлагад ажилладаг залуу хуульч, эрх зүйчдийн ур чадварыг үнэлүүлэхэд 37.6 хувь сайн, 62.4 хувь дунд болон түүнээс доош гэжээ. Тэд “Сургууль төгссөн хүүхдүүд, шинэ залуу хуульч нар мэргэжлийн ур чадвар дадлага дутуу байна. Наад зах нь
  • 59.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 59 нэхэмжлэл яаж бичих, гэрээ яаж байгуулахыг сайн мэдэхгүй, анхнаас нь сургаж байна” гэж үзсэн байна. Мөн хуульчийн шалгалт өгсөн хүмүүсийн 15-20 орчим хувь нь л тэнцдэг. Энэ бүхнээс хууль зүйн сургуулиуд төдийлөн сайн ажиллахгүй байна гэдгийг дүгнэж болно. Тиймээс үүнийг шийдэх, сайжруулах үүднээс Хуульчдын холбоонд магадлан итгэмжлэх чиг үүргээр өгсөн. Хоёрдугаарт, нэгэнт хуульч болчихсон хүмүүсийг мэргэжлийн өндөр төвшинд, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бий болгох чиг үүргүүд Хуульчдын холбоонд байна. Юуны өмнө, тус холбоо хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулж байна. Нийгмийн харилцаа асар хурдан хөгжиж байгаа энэ үед хуульчид өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгцээ байна. Хуульчийн үргэлжилсэн сургалтад хуульчид жил болгон заавал хамрагдаж, тодорхой багц цаг хангах ёстой. Үүнийг хариуцсан тусгайлсан хороо ажиллаж, сургалтын бодлого, хөтөлбөр ямар байх вэ, хэнээр хичээл заалгах вэ гэдгийг шийдвэрлэж, хөгжүүлэх боломжтой болсон. Тэр боломжийг бүрэн утгаар нь хуульчдын өөрсдийнх нь гарт өгсөн. 2014-2018 онд Хуульчдын холбоо 96 хөтөлбөрийн дагуу 94 удаагийн сургалтыг 11,313 хуульч (давтагдсан тоо)-д Улаанбаатар болон 21 аймагт зохион байгуулжээ. Хуульчийн үргэлжилсэн сургалтад зориулсан видео хичээлүүдийг цахим хуудаст байршуулсан бөгөөд зайны сургалт болон аудио сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Ингэснээр хуульчид орон зай, цаг хугацааны саадгүйгээр үргэлжилсэн сургалтын багц цагаа тооцуулах боломжтой болжээ. Мэргэшсэн хуульч гэдэг ойлголт Монгол Улсад анх удаа 2012 онд нэвтрүүлсэн. Өмнө нь хуульчид өөрийгөө хүссэнээрээ мэргэшсэн гэж нэрлээд явчихдаг байсан ч зарим тохиолдолд тэр төвшинд хүрч үйлчилж чаддаггүй байсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар мэргэшсэн хуульч нэршлийг хэрэглэх тусгайлсан шалгуурыг тогтоох, нарийвчлан хөгжүүлэх, шалгах чиг үүргийг Хуульчдын холбоонд өгсөн нь олон нийтийн хуульчдад итгэх итгэлийг хамгаалахад тустай. Жишээ нь, мэргэшсэн хуульч гэх нэр хэрэглэхийн тулд тухайн чиглэлийн хуульчийн үргэлжилсэн сургалтад гурваас доошгүй жил хамрагдсан байх, тэр чиглэлээрээ түлхүү өмгөөлөл хийдэг байх гэх зэрэг объектив шалгуурыг тавьж өгсөн. Түүнчлэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ямар зарчим, стандарт байх вэ гэдгээ хуульчид өөрсдөө хамтран тогтоох, тэрийг зөрчсөн эсэх асуудлыг бие даасан хороо- Мэргэжлийн хариуцлагын хороогоор шийдвэрлүүлэх зохицуулалт орсон. Энэ бүхнээс харахад Хуульчдын холбоо бол хуульчдыг илүү мэдлэг, ур чадвартай, өндөр хариуцлагатай ажиллуулдаг болгох тогтолцоо юм. Гуравдугаарт, шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой бүрэн эрхийг Хуульчдын холбоо хэрэгжүүлдэг.
  • 60.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 60 Тухайлбал, Хуульчдын холбоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг гишүүнд нэр дэвшүүлдэг. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй. Тэгэхээр бүх хуульчдын төлөөлөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орно гэдэг бол уг зөвлөл дурдсан зорилгоороо ажиллахад тустай. 2013 онд шүүгч Б.Сарантуяа, 2017 онд хуульч В.Оюумаа Хуульчдын холбооноос нэр дэвшин Ерөнхийлөгчийн зарлигаар тус зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Мөн, шүүгчид тавигдах болзол, шаардлагыг нэр дэвшигч хангасан эсэх үнэлгээ өгөх чиг үүрэгтэй Мэргэшлийн хорооны есөн гишүүнийг бүгдийг нь Хуульчдын холбооноос санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөл томилдог. Түүнчлэн, Хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигч бүр дээр мэргэжил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах ажлыг хийдэг. Энэ дүгнэлт нь Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдээс сонгож Ерөнхийлөгч рүү нэрийг нь явуулахад харгалзаж үзэх бас нэг бие даасан эх сурвалж болж байна. Учир нь, шүүгчид нэр дэвшигч нь шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар, зан төлөвтэй юу гэдгийг хамгийн сайн мэддэг хүмүүс нь бусад хуульчид нь байдаг. Хуульчдын холбооны зөвлөл нь Ёс зүйн хороо болон Шалгалтын хорооны саналд үндэслэн нийт 22 удаагийн хурлаар хэлэлцүүлж, давхардсан тоогоор нийт 852 шүүгчид нэр дэвшигчийн талаар холбогдох дүгнэлтийг гаргажээ. Өнгөрсөн хугацааны сургамж, хуульчдын санал шүүмж, бусад орны сайн туршлагад үндэслэн “Шүүгчид нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргах журам”-ын төслийг шинэчлэн боловсруулсныг Хуульчдын холбооны зөвлөл 2018 оны 10 сард эхний удаа хэлэлцээд байна. Түүнчлэн, Шүүхийн ёс зүйн хорооны есөн гишүүний гурвыг Хуульчдын холбооноос нэр дэвшүүлж байгаа нь шүүгчийн хариуцлагатай байдлыг хангахад хуульчийн мэргэжлийн оролцоог хангасан хэрэг. Дөрөвдүгээрт, хууль тогтоох ажиллагаанд шинжээчээр оролцох, хуулийн төсөл, бодлого боловсруулахад санал зөвлөмж гаргах чиг үүрэг Хуульчдын холбоонд бий. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны Тамгын газар, чиг үүргийг болон сайн дурын хороод байнга санаачлан зохион байгуулж ирсэн. 2015-2018 онд тус холбоо Зөрчлийн тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг 25 хуулийн төслийн талаар судалгаа хийж, хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь нам, эвслийн бүлэгт хүргүүлжээ. Үүнээс гадна зөвхөн хууль тогтоох хүрээнд биш хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гарч байгаа тулгамдсан асуудлаар байнга хэлэлцэж, зөвлөмж гаргаж ирсэн. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийг ноцтой зөрчих замаар 13 шүүгчийг чөлөөлсөн (дахин томилоогүй), нэр бүхий 34 шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр
  • 61.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 61 шүүх рүү шилжүүлсэн, Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилгүй гурван хүнийг нэр дэвшүүлж томилсон зэрэг тулгамдсан асуудал дээр хуульчдын нэгдсэн дуу хоолой урд өмнө байгаагүйгээр хүчтэй гарч, шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүрсэн. Мөн, Засгийн газраас шүүгчдийн цалин бууруулах төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, Хуульчдын холбооны зүгээс “шүүгчийн цалинг бууруулах нь шүүгчийн хараат бус байдалд халдаж буй хэрэг” гэсэн агуулга бүхий уриалгыг УИХ-д хүргүүлж танилцуулсан. Түүнчлэн, Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг гаргаж хууль дээдлэх ёсны хэрэгжилтэд ухралт авчруулах хуулийн төслийг эсэргүүцсэн хэлэлцүүлгийг Хуульчдын холбоо хэд хэд зохион байгуулсан билээ. Хуульчдын өдрийг тохиолдуулан Хуульчдын холбооноос “Хуульчийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, чиг хандлага” сэдэвт “Хуульчдын форум 2017”- г зохион байгуулж, 253 хуульч хамруулсан бол 2018 онд “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” сэдэвт “Хуульчдын форум 2018”-г зохион байгуулж 451 хуульч, төлөөлөгчийг нэгэн дор цуглуулж хуралдуулжээ. Энэ форумаар хууль зүйн салбарын хамгийн тулгамдсан асуудлуудыг нэгдсэн болон салбар хуралдаануудаар хэлэлцсэний үндсэн дээр гаргасан дэлгэрэнгүй зөвлөмж, саналыг төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх байгууллагууд, салбарын мэргэжлийн байгууллага, олон нийтийн байгууллага, хуульчдад тусгайлан хүргүүлдэг болоод байна. Энэ мэтчилэн хуулийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хуулийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хууль зүйн мэргэжлийн өөр өөр ажил хийдэг хүмүүс тал талаасаа уулзаж, хэлэлцэж, шийдэл дэвшүүлж байна. Тавдугаарт, Хуульчдын холбоо нь хуульчдын сайн дурын оролцоонд тулгуурлаж, төлбөрийн чадваргүй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, боловсронгуй болгох ажил хийдэг. Тухайлбал, 2014 оноос хойш хандсан 649 иргэнд өмгөөлөгч томилох ажлыг зохион байгуулжээ. Мөн, Хуульчдын холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай “Санамж бичиг” байгуулж 2018 оны 06 сараас хойш хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг Драгон, Мишээл экспо, Дүнжингарав, 6-н буудал зэрэг үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэдэд өгч эхлээд байна. Энэ богино хугацаанд нийт 424 хүнд эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгчээ. Хуульчдын холбооны хэрэгжүүлж байгаа чиг үүргүүд нь өмнө нь төрийн өөр өөр байгууллагад, эсвэл ямар нэг зохицуулалтгүй байсан. Эдгээр чиг үүрэг бол бүх хуульчдын санаа зовох нийтлэг ашиг сонирхол учраас эдгээрийг нэгдсэн байдлаар хуульчид өөрсдөө хэрэгжүүлэхээр
  • 62.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 62 итгэж шилжүүлсэн. Энэ нь хуульчийг бэлтгэхээс эхлээд хариуцлагатай ажиллах, хууль дээдлэх ёс болон хараат бус, хариуцлагатай шүүх эрх мэдэл бэхжихэд хуульчид хувь нэмрээ оруулна гэсэн философи дээр тулгуурласан. Хуульчдынхолбооныдээрхчигүүргүүдбүгднийтийнашигсонирхлыг хамгаалахад чиглэгддэг. Нэг талаасаа бүх хуульчдыг нэгтгэж байгаа учраас бүх хуульч тэгш эрхтэй оролцоно, хэрэгжилтэд нь хяналт тавина, бүгд санаачилга гаргаад оролцох, хуульчдын санал шүүмжлэлийг сонсох боломжтой. Нөгөө талаас энэ холбоо нь улс төр, төрийн байгууллага, аливаа этгээдээс хараат бус. Төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой маргааныг шүүх шийддэг. Энэ маргааныг шийдэхэд хуульчид мэргэжилтнийхээ хувьд оролцдог. Энэ мэргэжилтнүүдийн холбоо нь өөрөө төр, улс төрөөс хараат бус байж, аль нам парламентад олонх болж, засгийн эрх барьж байгаас үл хамаараад чиг үүргүүдээ тууштай хэрэгжүүлэхнөхцөлбүрдэжэхэлсэн.Мөн,Хуульчдынхолбоотөрдбайсан чиг үүргүүдийг хэрэгжүүлэх төсвөө өөрөө хариуцдаг тул эдийн засгийн хувьд бие даасан байгууллага. Гишүүдийнхээ татвараар санхүүждэг учраас өөр аливаа этгээдээс санхүүгийн хувьд хамааралгүйн зэрэгцээ гишүүд нь төлсөн татвараар нь Хуульчдын холбоо хэр ажиллаж байна вэ гэдэгт хяналт, шаардлага байнга тавьж байдаг. Ерөнхий дүр зургаараа хуульчийг бэлтгэх, хуульчийг нэр хүндтэй, хариуцлагатай байлгах, хараат бус шүүхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, Хуульчдын холбооны чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх орчин бол одоогийн хуулиар бүрдсэн. Манайд тодорхой хэмжээнд хэрэгжээд эхэлсэн учраас энэ тал дээр ахицтай явж байгаа. Бие даасан Хуульчдын холбоо нь хууль дээдлэх ёсны нэг чухал баталгаа гэж үздэг учраас ийм холбоог бэхжүүлэх нь маш чухал байдаг. Чиг үүргээ сайн хэрэгжүүлж байгаа Хуульчдын холбоо нь хуульчдынхаа нийгэмд нэр хүндтэй, хариуцлагатай байх тодорхой хэмжээний баталгаа болдог. Тодруулбал, нийгмийн өмнө хуульчийн мэргэжлийг өндөр хариуцлагатай байлгах үүргийг хүлээж байгаа юм. Дэлхийн улсуудад манай Хуульчдын холбоонд байдаг шиг чиг үүргүүдээс хэрэгжүүлдэг холбоод нэлээд олон бий. Тухайлбал, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн стандартыг тогтоох, зөрчсөн эсэхийг шийдвэрлэг зэрэг чиг үүргүүдийг Хуульчдын холбоондоо өгсөн улсууд бий. Манайхтай адилхан бусад посткомунист улсад хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд хараат бус мэргэжлийн Хуульчдын холбоог байгуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж, судалгаа байдаг. Хуульчдын холбооны хэрэгжүүлж буй бүх чиг үүрэг дээр олон улсын сайн туршлага ярьж болох ч энэ удаа зөвхөн хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх талаар нь дурдъя. Хуульчдын холбоо хууль зүйн
  • 63.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 63 сургуулийг магадлан итгэмжилдэг чиг үүрэг анх АНУ-д одоогийн утгаар үүсэж хөгжсөн. 100 гаруй жилийн өмнө Америкийн хуулийн сургуулиуд чанарыг хойш тавьж мөнгөний хойноос хөөцөлддөг байж. Америкийн хуульчдын холбоо гэх байгууллага хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргийг хэрэгжүүлж, тэгээд муж улсууд нь тус холбоогоор магадлан итгэмжлэгдээгүй хууль зүйн сургууль төгссөн бол хуульчийн шалгалт өгөх эрхгүй гэдэг зохицуулалтыг аажмаар хийж өгсөн. Энэ явцдаа Америкийн хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг төгсөгч ямар ур чадвартай төгсөх вэ, ямар үр дүн гарах вэ, үүний тулд хичээлийн ямар хөтөлбөр байх, багшлах бүрэлдэхүүн ямар байх вэ, оюутнаа яаж элсүүлэх вэ гэх мэт стандартыг тогтоож, хууль зүйн сургуулиудыг магадлан итгэмжилдэг болсон. Энэ урт хугацаанд Америкийн хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын төгсөгчид мэдлэг, ур чадвараараа Америктаа төдийгүй дэлхийд үнэлэгддэг болж төлөвшсөн байна. Хуульчид чухал асуудлаа өөрсдөө хариуцаад, сайжруулаад, хэрэгжүүлээд явсан ийм сайн жишээ олон бий.   Өмгөөлөгчдийн холбоог байгуулах агуулгатай Өмгөөллийн хуулийг батлах шаардлага байхгүй Өмгөөлөгчдийн холбоог байгуулах агуулгатай Өмгөөллийн хуулийн төслийг батлах шаардлага байхгүй. Өмгөөлөгчийн хараат бус байдал, баталгаа алдагдсан учраас ийм хууль хэрэгтэй гэж зарим хүн хэлдэг. Гэвч, Өмгөөллийн хуулийн төслийг харвал өмгөөлөгчийн үйлчилгээний баталгаа, нууц, өмгөөлөгчид хориглох зүйлс, түүний хүлээх үүрэг зэрэгтэй холбоотой хэсэг нь одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд байгаатай бараг адилхан байгаа юм. Шинэ зүйл нэмж тусгах шаардлагатай гэвэл одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явах бүрэн боломжтой. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад тус тусын процессын хуулийг чанд баримталдаг учраас бусад хуульд хичнээн сайхан заалт бичээд процессын хуульд ороогүй бол ямар ч үр дүнгүй. Өмгөөлөгчийн хараат бус байдал, үйл ажиллагааны баталгааг хангахын тулд тусдаа хууль байхаасаа илүүтэй процессын хуулиудад нарийвчилсан заалт суулгаж өгвөл зохино. Жишээлбэл, манай Үндсэн хуулиар хүний биед болон орон байранд үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрлийг хөндлөнгийн, хараат бус шүүгч өгөх ёстой байтал одоо мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлэгч, босоо удирдлагатай прокурор уг зөвшөөрлийг өгдөг. Иймажиллагаагаархүнийхувийнхалдашгүйбайдалруухалдахзайлшгүй шаардлага бий эсэхийг шүүх хянаж зөвшөөрөл өгдөг болох ёстой. Франц зэрэг маш олон улсад өмгөөлөгчийн орон байранд нэгжлэг хийх бол шүүгчийн зөвшөөрлөөс гадна Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг
  • 64.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 64 нь байлцуулж илүү өндөр хамгаалалтаар хангадаг. 2002 оны болон 2017 оны эрүүгийн процессын хуулиар өмгөөлөгчөөс зөвхөн эрүүгийн хэрэгтэй нь холбоотой мэдүүлэг авахыг хориглодог. Эрүүгийнхээс бусад буюу иргэний болон захиргааны хэргийн өмгөөлөгчөөс өмгөөллийн ажилтай нь холбоотой мэдүүлэг авч, үйлчилгээнийхээ нууцыг хадгалах эрхийг нь зөрчих эрсдэл үүсгэж байна. Мөн, АТГ болон ТЕГ-ийн харьяаллын болон бусад томоохон хэрэг, маргаанд өмгөөлөгчөөр ажилладаг хүмүүс өөрсдийг нь тагнаж чагнадаг хэмээн хэлдэг. Ийм явдал гарах эрсдэл бүхий эрх зүйн орчин байна. Эрүүгийн процессын явцад нууцаар тагнаж чагнах, шалгах, өмч хөрөнгө хураах ажиллагааг шүүхийн хяналтад оруулаагүй, нарийвчлан зохицуулаагүй байгаа нь жирийн иргэний хувийн халдашгүй байдал төдийгүй өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг эрсдэлд оруулж байна. Энэ мэт зүйлийг процессын хуулиудад нь тусгаж өгч байж өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээрдэнэ. Түүнээс биш Хуульчийн эрх зүйн байдлын хуультай агуулга ижил өөр нэг хууль гаргаснаар зарим нэг хүний явцуу сонирхлыг хангахыг эс тооцвол юу ч сайжрахгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульчийн шалгалт өгч зөвшөөрөл авсан хүн шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж өмгөөлөгч болдог болсны улмаас өмгөөлөгчийн нэр хүнд унасан, эрх зүйн байдал дордсон гэж зарим хүн ярьдаг нь ямар ч үндэслэлгүй. Яагаад гэхээр хуульч болохын тулд дийлэнх ардчилсан улсад нэг л шалгалтыг шударгаар, хараат бусаар, сайн зохион байгуулж авдаг. Жишээлбэл, АНУ-д мужийн хуульчийн шалгалтыг давсан хүн тухайн мужийн болон холбооны түвшинд шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжтой болдог бөгөөд өмгөөлөгчөөр ажиллахын тулд тусгайлсан шалгалт нэмж авдаггүй. ХБНГУ-ын хувьд улсын нэг болон хоёрдугаар шалгалт өгч тэнцсэн хүн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажилладаг. Хуульчийн шалгалтад тэнцсэн хүмүүст өмгөөлөгчийн ажлыг хийх эрх нээгддэг. Манай одоогийн хууль дэлхийн тэр жишгээр л явж байгаа. Түүнээс биш хуульчийн шалгалт авчхаад дахиад өмгөөлөгчийн шалгалт авдаг жишиг маш ховор. Өмгөөлөгчийн шалгалт авахаа больсноор хуульчдын чанар уначихлаа гэдэг бол батлагдахгүй л байгаа. 2013 онд батлагдсан Хуульчийн мэргэжлийн дүрэмд хуульч өмгөөллийн ажлыг хийх мэдлэг, ур чадвартай байх, хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн үүрэг байдаг. Шинэ өмгөөлөгчид ажлаа хийж чадахгүй байна гэж яриад байгаа хүмүүс тэднийг эдгээр үүргээ зөрсөн гэж Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдээлэл өгөх ёстой. Одоогоор ийм мэдээлэл өгсөн гэж дуулаагүй. Дээрээснь,Мэргэжлийнхариуцлагынхорооноосхариуцлагахүлээлгэсэн өмгөөлөгчдийг харахаар бүх л үеийнхэн байдаг. Гомдолд мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан гэж буруутгагдсан өмгөөлөгчдийн зарим
  • 65.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 65 нь настай, зарим нь дунд үеийнх, зарим нь залуу байна. 2018.10.17- ны байдлаар Мэргэжлийн хариуцлагын хорооны хүлээн авсан гомдолд буруутгагдсан хуульчдын 80 хувь нь 2013 оноос өмнө буюу Хуульчдын холбоо байгуулагдахаас өмнө хуульчийн гэрчилгээ авчээ. Ийм зөрчил гаргаад шийтгэл хүлээсэн бараг бүх өмгөөлөгч 2013 оноос өмнө буюу Хуульчдын холбоо байгуулагдахаас өмнө хуульчийн гэрчилгээ авчээ (Хавсралтыг харна уу). Тиймээс, залуу өмгөөлөгч нар илүү их ёс зүйн зөрчил гаргаад байгаа, хариуцлагагүй болсон гэдэг бол хэт өрөөсгөл, бодитой биш дүгнэлт. Өмгөөллийн тухай хуулийн талаас илүү хувьд нь Өмгөөлөгчдийн холбооны шинэ бүтэц бий болгохоор байгаа юм. Өмгөөллийн хуулийн төслийн хоёр дахь хувилбараар бол Монголын Хуульчдын холбоо бараг татан буугдах үр дагавартай гэж ойлгогдож байгаа. Харин, тус төслийн эхний хувилбарт Өмгөөлөгчдийн холбоог Хуульчдын холбоотой зэрэгцүүлэн байгуулах агуулга бий. Ийм давхардсан бүтэц бий болсноор өмгөөлөгчдийн эрх зүйн байдал дээрдчихгүй. Харин ч бүр эдийн засгийн хувьд өмгөөлөгчид хоёр дахин их зардал төлөхөөр байгаа юм. Одоогийн Хуульчдын холбоо 37 ажилтантай, жилд 300 гаруй сая төгрөг зарцуулдаг гэсэн. Тэгэхээр дахиад ийм хэмжээний санхүүжилт шаардсан бүтэц бий болгох шаардлагатай юу? Өмгөөлөгчид сар бүр хоёр газар 20, 20 мянгын татвар төлөх хэрэгтэй болно. Тэгснээрээ одоогийн байдал дээшлэх үү гэдэг нь эргэлзээтэй. Зарим нь татвараа хоёр хуваачихъя гэж байна. Татвараа хоёр хуваалаа ч захиргааны зардал нь хоёр дахин өснө. Хоёр талд захиргааны зардалд жилд ойролцоогоор 600 сая төгрөг зарцуулахын зэрэгцээ тус тусдаа байрны түрээс, урсгал зардал төлнө. Ер нь бол 5500-хан гишүүнтэй хуульчийн мэргэжил (Хуульчдын холбоо)- ийг хоёр хуваах гээд байна. Ингэвэл хүч тарамдаж Хуульчдын холбоонд буй одоогийн чиг үүргүүд бүрэн хэрэгжиж чадахгүй. Хуульчдын холбоонд шалгалт авах, сургалт зохион байгуулах, мэргэжлийн хариуцлагын дээшлүүлэх зэрэг нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чухал чиг үүргүүд бий. Эдгээр нь хуульчдын идэвхтэй оролцоогүйгээр хэрэгжиж чадахгүй. Мөн, Хуульчдын холбоон дээр байгуулагдсан сайн дурын хороодод өөр өөр ажил эрхэлж буй хуульчид нэгдэж тухайн чиглэлийн асуудлаа шийдвэрлэх, эрх зүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Захиргааны эрх зүйн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүй туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо сайн ажиллаж байна. Эдгээр хороодод шүүгч, прокурор, өмгөөлөгчид, хуулийн зөвлөх гээд бүгд салбарын асуудлаа шийдвэрлэх гээд л хамтран ажиллаж байна. Гэтэл, Өмгөөлөгчдийн холбоон дээр дахиад ийм сайн дурын хороод бий болчихвол идэвхтэй хуульчид хаа хаана аа хүрэлцэхгүй, улмаар хамтын ажиллагаа унтарна. Өмгөөлөгчдийн холбоо гээд бүтэц үүсгэж, 5500 хуульчийг хоёр хувааж, хоёр тийшээ харах, үргүй зардал гаргах
  • 66.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 66 хэрэгтэй юу, үгүй юу? Ийм их үргүй зардал гаргах зэрэгцсэн бүтцүүд бий болгохын оронд 5500 хуульчдыг нэгтгэсэн Хуульчдын холбоогоо бэхжүүлэх, хуульчдаа хөгжүүлэхэд зарцуулж болно шүү дээ. Хууль дээдлэх ёс нь шинээр бий болгосон тогтолцоог тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь үзэхийг шаарддаг. Бүх хуульчдыг нэгтгэсэн, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй Хуульчдын холбоог байгуулж ажиллуулаад тавхан жил болчихоод орвонгоор нь өөрчлөх нь энэ шаардлагад үл нийцнэ. Өнгөрсөн таван жилд Хуульчдын холбоо урьд өмнө нь байгаагүй олон асуудлаар буюу үндсэн чиг үүрэгтэйгээ холбоотой олон арван дүрэм, журмыг олон улсын сайн туршлага, өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулан баталжээ. Мэргэжлийн холбоо хэрхэн яаж ажиллах вэ, ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлийг хэрхэн манах вэ гэдэгт суралцаж учраа олж байна. Мэдээж одоогийн тогтолцоог сайжруулах зарим нэг өөрчлөлт байж болох ч төсөлд байгаа шиг сууриар нь өөрчилж болохгүй. Ямар ч тогтолцоог авчихаад байн байн өөрчлөөд байвал хэзээ ч үр дүнг нь үзэж чадахгүй. Хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах байгууллага буюу Хуульчдын холбоог бэхжүүлж чадахгүй бол хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх эрх, хууль дээдлэх зарчим хэрэгжиж чадахгүй хэвээр байх болно.   Хавсралт: Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос сахилгын шийтгэл хүлээсэн өмгөөлөгчдийн хуульчийн гэрчилгээ авсан огноо д/д Нэгдсэн бүртгэлийн дугаар2 Сахилгын шийтгэл Хэдэн онд хуульч болсон Гэрчилгээ хүлээн авсан огноо 1 Хаалттай сануулах 2004 2007.03.05 2 Нээлттэй сануулах 2004 2004.02.16 3 Хугацаатай хүчингүй болгох 2004 2009.11.05 4 Хугацаатай хүчингүй болгох 2007 2008.01.10 5 Хаалттай сануулах 2008 2008.11.07 6 Хаалттай сануулах 2005 2006.08.30 7 Хаалттай сануулах 2004 2010.12.01 8 Хаалттай сануулах 2011 2011.09.12 9 Хаалттай сануулах 2004 2006.09.12 10 Хаалттай сануулах 2005 2006.09.11
  • 67.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 67 11 Нээлттэй сануулах 2004 2008.02.12 12 Нээлттэй сануулах 2004 2006.09.11 13 Нээлттэй сануулах 2009 2009.08.31 14 Нээлттэй сануулах 2004 2007.01.24 15 Нээлттэй сануулах 2004 2016.09.04 16 Нээлттэй сануулах 2004 2004.02.16 17 Нээлттэй сануулах 2008 2008.09.29 18 Хаалттай сануулах 2004 2007.09.25 19 Хаалттай сануулах 2004 2010.07.14 20 Хаалттай сануулах 2004 2004.02.16 21 Хаалттай сануулах 2004 2004.09.22 22 Хаалттай сануулах 2004 2004.09.22 23 Хаалттай сануулах 2006 2006.09.11 24 Хаалттай сануулах 2004 2006.08.22 25 Хаалттай сануулах 2005 2005 26 Хаалттай сануулах 2008 2008.09.29 27 Хаалттай сануулах 2012 2012.09.12 28 Хаалттай сануулах 2004 2007.05.28 29 Хаалттай сануулах 2004 2007.03.26 30 Нээлттэй сануулах 2004 2007.02.21 31 Нээлттэй сануулах 2004 2004.09.22 32 Нээлттэй сануулах 2005 2009.01.05 33 Нээлттэй сануулах 2004 2009.12.15 34 Шүүхэд төлөөлөх эрхийг түдгэлзүүлэх 2004 2011.10.13 35 Хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгосон 2004 2011.02.25 36 Хаалттай сануулах  2004 2004  37 Хаалттай сануулах 2004 2006.09.04 38 Хаалттай сануулах 2004 2008.11.18 39 Хаалттай сануулах 2011 2011.09.12
  • 68.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 68 40 Хаалттай сануулах 2006 2006.10.02 41 Хаалттай сануулах 2013 2012.09.20 42 Нээлттэй сануулах 2012 2012.09.19 43 Нээлттэй сануулах 2004 2006.09.12 44 Шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүй түдгэлзүүлэх 2012 2012.09.19 45 Хаалттай сануулах 2004 2007.09.06 46 Хаалттай сануулах 2004 2015-04-13 47 Хаалттай сануулах 2012 2012.09.19 48 МҮА эрхлэх зөвшөөрлийг 6 сар түдгэлзүүлэх 2011 2011.09.12 49 Нээлттэй сануулах 2004 2006.11.07 50 Хаалттай сануулах 2004 2007.01.24 Судалгаа гаргасан /2018.10.17/: - Нэгдсэн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Хундыз - МХХ-ны бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Т.Батчимэг -----оОо-----
  • 69.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 69 ӨМГӨӨЛӨГЧИД ӨРХ ТУСГААРЛАХ НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ? Ч.Болортуяа, Өнөөдөр сонин 2018.04.04 Манай улсад 5500 гаруй хуульч байгаагийн 2170 нь өмгөөлөгч. Тэднийг Монголын хуульчдын холбоо хэмээх байгууллага 2013 оны есдүгээр сарын 7-ноос нэгтгэн зангидаж ирсэн. Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдаж, Монголын хуульчдын холбоог байгуулсан. Энэ нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөхүүдийг нэг дээвэр доор оруулсан гэсэн үг. Ингэснээр хуульчид өөрийн удирдлага, хяналт, зохицуулалтын байгууллагатай,асуудлаахэнээсчхараатбусааршийдвэрлэхболомжтой болсон юм. Харин сүүлийн үед Монголын хуульчдын холбоог тойрсон элдэв асуудал чих дэлсэх болж, савнаасаа халин нийгэмд эргэлзээ төрүүлээд байна. Үүний нэг нь шүүгчид, өмгөөлөгчид тус холбооноос өрх тусгаарлах сонирхолтой болсон гэх яриа. Учир нь Өмгөөллийн тухай хуулийг шинээр гаргахаар, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулахаар ХЗДХЯ-нд ажлын хэсэг ажиллаж буй аж. Эдгээр хуулийн төсөлд санал авч буй учир УИХ-д өргөн барих, эсэх нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч Өмгөөллийн тухай хуулийг баталбал нэг улсад адил чиг үүрэг бүхий хоёр байгууллага бий болох бололтой. Өөрөөр хэлбэл, Монголын хуульчдын холбооноос гадна Өмгөөлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Одоогоор “Монголын өмгөөлөгчдийн холбоо” гэж төрийн бус байгууллага ажиллаж буй бөгөөд өмгөөлөгчид сайн дураараа татвар төлдөг аж. Тус байгууллага албан ёсны болчихвол өмгөөлөгчид Хуульчдын холбоонд гишүүнээр элсээд сар бүр төлдөг 20 мянган төгрөг дээр нэмээд дахин татвар өгөх болох нь. Өмгөөллийн тухай хуулийн дагуу гишүүнээр заавал элсэж, татвар төлөх аж. Үүнийг цөөнгүй өмгөөлөгч эсэргүүцэж буй юм билээ. “Өмгөөллийн тухай бие даасан хуультай байх шаардлагатай юу, хуульгүй байснаараа өмгөөлөгчдийн ямар эрх зөрчигдөж байгаа юм бэ зэрэг тодорхойгүй асуудал олон. Нөлөө бүхий өмгөөлөгчид эрх мэдлээ баталгаажуулах гэсэн санаа яваад байна уу” гэж нэгэн хуульч ярьсан. Өөр нэг нь “Өмгөөлөгчдийн холбоо давхар татвар авах, эрхээ баталгаажуулах лообий хийж байна. Ийм хуультай болох нь бидэнд ямар ч хэрэггүй” гэв. Орон нутгийн өмгөөлөгчид бас өмгөөлөгчдийн салбар зөвлөлдөө давхар татвар төлөх гэнэ. Нэр бүхий нэгэн өмгөөлөгч “Чиг үүрэг адилхан байгууллага хоёр байх шаардлагагүй. Харин Хуульчдын
  • 70.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 70 эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өмгөөлөгчдийг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж тооцдогийг өөрчлөх хэрэгтэй” гэв. Түүний хэлснээр өмгөөлөгчдийн нийгмийн асуудалд анхаарах шаардлага бий юм билээ. Тухайлбал, өмгөөлөгч мэргэжлээрээ ажиллах боломжгүй боллоо гэхэд ажилгүйдлийн тэтгэмж авдаггүй, бие давхар болж, хүүхэд төрүүлэхэд байгууллагаас цалинждаг даатгуулагчдаас 50 хувь бага тэтгэмж авдаг юм байна. Тиймээс шинээр хууль гаргаж, нэмж татвар авах бус, одоо байгаагаа сайжруулж, Өмгөөллийн холбоо байгуулах үргүй зардлыг өмгөөлөгчдийн сурч боловсрох, нийтийн эрх ашигт нь нийцсэн ажилд зарцуулах нь зөв гэдэгтэй цөөнгүй хуульч санал нийлж буй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Ардчилсан ихэнх улсад хуульчийн нэг л шалгалт өгдөг. Шалгалтад тэнцсэн бол Хуульчдын холбооны гишүүн болж, дахин өөр холбоонд нэгддэг тогтолцоо бараг байхгүй. Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн л бол өмгөөлөх эрх нээгддэг. Өмгөөллийн тухай хуулийн төсөлд байгаа шиг Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын болон Хуулийн зөвлөхийн сахилгын хэрэг шийддэг мэргэжлийн хариуцлагын хороо гэж хоёр тусдаа байгууллага бий болгох шаардлагагүй. Нэг хороогоо бэхжүүлэх нь илүү тустай. 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах бус, харин нэмэлт өөрчлөлт оруулахад болно. Хуульчид хамгийн рационал мэргэжилтэн тул өөрсдийн асуудлаа ухаалаг шийдэж чадна” гэж ярив. Харин Өмгөөллийн тухай хуулийн үзэл баримтлалаас харахад “2015 онд Хуульчдын холбооноос нийт өмгөөлөгчийн дунд явуулсан судалгаагаар тэдний 62.5 хувь нь Өмгөөллийн тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулахыг дэмжсэн бөгөөд 40.1 хувь нь Өмгөөллийн тухай бие даасан хуультай болсноор өмгөөлөгчийн эрх зүйн байдал сайжирч, нэр хүнд, мэргэжлийн ур чадвар нь өснө гэж үзжээ. 2012 онд Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосноор өмгөөлөгчдийн мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, өмгөөллийн үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдал алдагдаж, мэргэжлийн ёс зүй, хариуцлага суларч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг бүрэн хамгаалж чадахгүй байх нөхцөл үүсээд байна” гэжээ. Мөн тус хуулийн тавдугаар бүлэгт Монголын өмгөөлөгчдийн холбооны эрх зүйн байдал, бүтэц зохион байгуулалт, их хурал, удирдах зөвлөл, ерөнхийлөгч, Мэргэжлийн ёс зүйн хороо, хяналтын зөвлөл, мэргэшлийн хорооны эрх хэмжээ, тэдгээрийн зохион байгуулалттай холбоотой харилцааг хуульчлахаар тусгасан байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгсөн, Монголын
  • 71.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 71 хуульчдын холбооны Ёс зүйн хорооны дарга, өмгөөлөгч Н.Баасанжаваас энэ талаар тодруулахад “Монголын хуульчдын холбоо ардчилсан удирдлага, тогтолцоотой, бүх хуульч, олон нийтэд нээлттэй байгууллага. Удирдлага нь 2-3 жилийн давтамжаар солигдож, шинэчлэгддэг, таван жил хүрэхгүй хугацаанд дүрмийн дагуу гурав дахь ерөнхийлөгч нь сонгогдон ажиллаж байна. Хэрэв Өмгөөлөгчийн холбоо байгуулагдвал өмгөөлөгчид давхар татвар төлнө. Одоо хуульчдын холбоонд 37 хүн ажиллаж байна. Тэдний цалин, гишүүдийн урамшуулалд 300 орчим сая төгрөг зарцуулдаг. Өмгөөлөгчдийн холбоо мөн ийм хэмжээний цалин, урамшуулал зарцуулна. Тус тусын холбооны ерөнхийлөгчийн сонгууль, их хурлын сонгууль зэргийн зардал хоёр дахин өсөх нь. Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгоход 50-60 сая төгрөг зарцуулдаг юм байна. Тэгэхээр хоёр холбооны ерөнхийлөгчийн сонгуульд 100-120 сая төгрөг зарцуулахаар байгаа юм. Мөн Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороо жилд 160 орчим сая төгрөгийн төсөвтэй. Мэргэжлийн хариуцлагын хороотой болбол мөн л ийм хэмжээний үргүй зардал гаргах нь. Энэ мэтээр захиргааны, зохион байгуулалтын зардал хоёр дахин өсөх ч хуульчид, өмгөөлөгчдийн ажлын чанар сайжрах, хариуцлага дээшлэх, эрхээ хамгаалуулах асуудал дээрдэхгүй. Хууль батлуулж, холбоо байгуулахад зарцуулах мөнгөө хуульчдын хөгжил, сургалтад зориулах хэрэгтэй” гэж ярив. Өмгөөлөгчид шүүх хуралдаа суудаггүй, ажлаа хийдүүлдэг, үйлчлүүлэгчээсээ төлбөр авчихаад бултдаг зэрэг тааруу мэдээ цөөнгүй. Энэ бүхнийг цэгцлэх, өмгөөлөгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тэр хэрээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэйг зарим хуульч хэлдэг. Гол нь зургаан жилийн өмнө хүчингүй болсон хуулийг дахин “амилуулах” бус, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд дээрх асуудлыг тодорхой тусгаж, өмгөөллийн ажлаа гүйцэтгэхэд саад бэрхшээл учрахгүй байх, мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарахыг тэд хүсэж буй. Манай улсад 600 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Үүн дээр нэмээд байгууллага болгон өөрийн хуультай болно гэвэл хийрхэл гэхээс өөр юу гэх вэ. Гэхдээ Монголын Хуульчдын холбоо үйл ажиллагаагаа илүү чанаржуулж, шүүгч, прокурор, өмгөөлөгч гэж алагчилгүй адилхан хандаххэрэгтэйгхэлэхэдилүүдэхгүй.Өмгөөлөгчидингэжөрхтусгаарлаж, санхүү, хүний нөөц, эрх мэдлийн хувьд хүч тарамдах шаардлагатай, эсэхэд анхаарал хандуулаасай. -----оОо-----
  • 72.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 72 ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨӨГҮЙ ШАЛТГААН1 Хуульч, өмгөөлөгч Бүдрагчаагийн Баяр 2015.06.15 Хувийн хэвшилд ажиллаж байгаа хуульч, өмгөөлөгчид өнөөдрийг хүртэл төрөөс аливаа нэг дэмжлэг хүсэлгүй, тусгайлсан хөнгөлөлт, чөлөөлөлт шаардалгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Гэвч 2011 онд Өмгөөлөгчдийн холбоо Хууль зүйн яамтай хамтран Өмгөөллийн тухай хуулийн шинэ төслийг УИХ-д хүргүүлсэн нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхэнд халдсан, өмгөөлөгчдийн эрхийг хязгаарласан, бие даасан, хараат бусаар ажиллах эрхийг нь доройтуулсан явдал болсон юм. Тухайлбал, -Өмгөөлөгчөөр ажиллах насны дээд хязгаар 65 нас байна, өмгөөлөгч 65 хүрсэн бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өмгөөлөгчийн өөрийнх нь болон холбооны санаачилгаар хүчингүй болгоно, -Өмгөөллийн товчоо нь Өмгөөлөгчдийн холбооны салбар байх бөгөөд ашгийн төлөө бус хуулийн этгээд байна. Өмгөөллийн үйл ажиллагааг ашгийн төлөө хуулийн этгээд болгон өөрчлөн байгуулахыг хориглоно, -Товчоо байгуулах хүсэлтийг Холбоонд бичгээр гарган Холбоо нь товчоог улсын бүртгэлд бүртгүүлнэ, -Өмгөөлөгчдийн холбоо нь дадлагажигчийн бүртгэлийг хөтлөх бөгөөд ажиллах харьяаллыг тогтооно, -Өмгөөллийн үйлчилгээний хөлсний жишгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно, -Өмгөөлөгч нар төлбөрийн чадваргүй хоёр хүнийг шүүхэд төлөөлөх зардлыг төлнө... гэх зэрэг заалттай төсөл оруулж байв. Үнэн хэрэгтээ энэ хуулийн төслөөр Өмгөөлөгчдийн холбоо нь төрийн захиргааны байгууллага болж хувирсан мөртлөө ажилтнууд нь өөрөө өөрсдийгөө цалинжуулахаас гадна удирдлагаа хүртэл цалинжуулдаг, төрөөс санхүүжүүлэх ёстой төлбөрийн чадваргүй иргэдийг өмгөөллийн зардлыг хүртэл өөрөөсөө гаргах тийм л хуулийн төсөл явж байсан юм. Гэвч уг хуулийн төслийг бидний хэсэг өмгөөлөгчид эсэргүүцэн 1 http://www.itoim.mn/index.php/site/news/968
  • 73.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 73 гурван ч удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 140 гаруй өмгөөлөгчийн саналыг нэгтгэж гарган өөрсдийн хувилбараар засвар, өөрчлөлт оруулснаа тухайн үед ажиллаж байсан УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлж байв. Үүнийхээ араас УИХ-ын ажлын хэсгээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцон санал, хүсэлтээ гаргаж, ЕТГ-тай хамтран “Шүүх эрх мэдлийн шинэтгэл-шударга ёс” чуулганд /2012 он/ ажлын хэсгийн гишүүнээр, салбар хуралдаануудын үндсэн оролцогчоор, бусад хуралдаанд саналын эрхтэй оролцохдоо Өмгөөллийн хууль болон түүнтэй холбогдох өргөн хүрээтэй суурь сэдвээр асуудал дэвшүүлж, саналаа нэмэрлэж ажилласны хүчинд дээрх хуулийн төсөл буцаагдсан юм. 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулийг батлуулахад ч өмгөөлөгчид зохих хувь нэмрээ оруулсан билээ. Дутуу мэдээлэл ба давхардсан стандарт 2002 онд батлан хэрэгжүүлж ирсэн Өмгөөллийн тухай хуулийг 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан хүчингүйд тооцсон билээ. Гэвч 2015 онд Өмгөөлөгчдийн холбоо төрийн бус байгууллагаас хуульч, өмгөөлөгч бидний эрх ашигт халдсан халдлагыг дахин хийж эхэллээ. Харин одоо боловсруулагдаад явж байгаа Өмгөөллийн шинэ хуулийн төслөөр хуульч-өмгөөлөгчид хоёр байгууллагад харьяалагдаж давхар татвар төлөхөөр, сургалт, мэргэшлийн ёс зүйн хувьд ч давхар давхаршаардлагатавихаарнөхцөлүүсээдбайна.Өмгөөлөгчмэргэжлээр ажиллахын тулд хоёр тусдаа байгууллагад давхардсан шалгалт өгөх шаардлага тавьж байгаа нь Монгол Улсын иргэн хүн өмгөөллийн үйл ажиллагаа явуулсных нь төлөө Үндсэн хуулиар олгосон эрхийг нь хязгаарлаж, ажил мэргэжлээр нь ялгаварласан хэрэг болно гэж бид хувьдаа үзэж байна. Монгол Улсын 2000 гаруй иргэнд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан “Монгол Улсын иргэнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалт үйлчлэхгүй болж байна. Тиймээс эрхэм хууль тогтоогчид шинээр боловсруулсан Өмгөөллийн тухай хуулийн төсөл нь Үндсэн хууль зөрчиж, Монгол Улсад байдаггүй давхарласан стандарт шаардлага, төлбөр, хязгаарлалт ногдуулах гэж байгааг анхааралдаа авна уу. Хамгийн харамсалтай нь хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллага гэж нэрлэгддэг Хуульчдын холбооны удирдлага уг хуулийн төслийн үндэслэлийг дэмжиж Хууль зүйн яаманд тайлбар гаргахдаа “Дэлхий дээр өмгөөллийн хуульгүй цорын ганц улс нь Монгол боллоо” гэсэн тухай Хууль зүйн сайдын ярилцлагад дурдагдсан байна. Гэтэл үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Харин ч Монгол Улс өмгөөллийн тухай
  • 74.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 74 хуультай цөөхөн хэдэн орны /ихэнх нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан/ нэг байв. 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдан гарах хүртэл. Харин 2014 онд Олон улсын хуульчдын холбоо судалгаа явуулж нийт 90 орны 160 эрх зүйн дэглэмийг хамруулахад /холбооны бүтэцтэй улсуудын муж улс бүр өөрийн бие даасан эрх зүйн зохицуулалттай учир эрх зүйн дэглэм нь улс орны тооноос илүү байгааг анхаарна уу/ Өмгөөллийн тухай хуультай зөвхөн 10 улс байгаа нь Армени, Беларусь, Грузин, Киргизстан, Оросын Холбооны Улс, Тажикстан, Украин, Узбекстан, Оман болон Судан улсууд байна. Судалгаанд хамрагдсан үлдсэн80оронбуюу150эрхзүйндэглэмийнхувьдхуульчийнмэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах хууль үйлчилж, хуульч, өмгөөлөгчдийн шалгалт, эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, цуцлах зэрэг асуудлыг манай одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай ижил төстэй хуулиар зохицуулж байна. Хуульчдын мэргэжлийн холбооны дотоод асуудлыг /удирдлага, менежмент, татвар, хороод зэргийг/ эдгээр орнуудад заавал хуулиар биш тухайн хуульчдын холбооны дотоод дүрэм, журмаар зохицуулж байна. Монголын Өмгөөлөгчдийн холбоо бол төрийн бус байгууллагын эрх зүйн статустай байгууллага. Хуульчдын холбоо буй болсноор Өмгөөлөгчдийн холбоо төрийн бус байгууллагын хэлбэрт шилжиж сайн дурын гишүүнчлэлтэй болсон. Хуульчдын холбооноос гадна Өмгөөлөгчдийн холбоонд давхар элсэх нь хуульч-өмгөөлөгчдийн өөрсдийн үзэмж буюу хүний эрхийн асуудал бөгөөд үүнийг хуулиар шаардах нь дээр дурдсанаар илүүц, “ялгаварлан гадуурхсан” шинжтэй байна. Хэрвээ хуульчдыг давхар хуулийн үйлчлэлд хамруулбал хуульчид Монголын Хуульчдын холбоо байгууллагын гишүүнчлэл, татвараас гадна Өмгөөлөгчдийн холбоо гэдэг илүүц бүтэц, аппаратын зардлыг, түүний дарга, удирдагчдын цалин, хөлс, гадаад, дотоод томилолтын зардлыг нуруун дээрээ давхар үүрэх болж байна. Өмнө нь ч Өмгөөлөгчдийн холбоо 2002-2012 оны хооронд үйл ажиллагаагаа явуулахдаа хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа нь ил тод байгаагүй, удирдлага сонгох, сонгогдох ажиллагааг завхруулан, цөөхөн хүний хүрээллийн гарт орж, хувийн байгууллага шиг болсон, санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан тайлагнаж байсан удаагүй гэх мэтээр шүүмжлэлд өртөж байв. Харин 2012 оноос сайн дурын гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын хэлбэрт орсноор дээрх асуудал засагдсан эсэх, түүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь сайн дураар элсэж байгаа хуульч- өмгөөлөгчдийн өөрсдийн хувийн үзэмжийн асуудал болсон болов уу.
  • 75.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 75 ИймдэнэхуулийнтөслийгУИХ-аарбатлахшаардлагагүй,одоогийн Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааг хангалттай хуульчлан зохицуулж байгаа гэж өмгөөлөгчид үзэж байна. Шинэчилсэн найруулгыг шинжих нь Харамсалтай нь одоо яригдаж буй уг хуулийн төслийг ч бас Өмгөөллийн хуулийг сэргээх зорилгоор шинэчлэн найруулж байна гэж ойлгохоор байна. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиас өмгөөллийн үйл ажиллагааг зохицуулах зүйл заалтуудыг хасахдаа мэргэжлийн хариуцлагын тогтолцоог Өмгөөллийн хууль руу шилжүүлэхээр хийсэн байна. Дүгнэн хэлвэл, энэ хуулийн төсөл ердөө л (а) хуульчийн шалгалт өгөх, хуульчийн гэрчилгээ, эрх олгох; (б) хуульчид тавигдах шаардлага; (в) гадаадын хуульчдын зөвшөөрөл; (г) Хуульчдын холбооны ерөнхий зохицуулалт (д) бусад зүйлсийг зохицуулах хуулийн төсөл болсон байна. Эдгээрээс зарим анхаарал татсан өөрчлөлт дээр саналаа илэрхийлье. Дээр дурдсанчлан Өмгөөллийн хуулийн төсөл шаардлагагүй тул өмгөөлөгчийн шалгалт, гэрчилгээ болон өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохтой холбогдуулан оруулсан өөрчлөлт бүхий заалтуудыг тус тус одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хэмжээнд буцааж өөрчлөх саналтай байна. Хуулийн төслийн 3.1.4 ба 16.2 дугаар заалтад “Хууль зүйн боловсролын, эсхүл шинжлэх ухааны докторын” тухай ойлголт орж ирсэн ба ийм цолтой хүнээс хуульчийн шалгалт өгсөн байхыг шаардахгүйгээр зохицуулжээ. Судалгаа, шинжилгээний ажил хийж, эрдмийн цол зэрэгт хүрсэн байх явдлыг дэмжиж байгаа нь зөв боловч, докторын цолыг Монгол Улсын их дээд сургуулиудад өөр өөр журмаар олгож байгаа. Түүнчлэн гадаад улсуудад ч энэ цолыг мөн өөр өөр журмаар олгож, авч байгаа /тухайлбал, АНУ-ын зарим хуулийн сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөхөд Juris Doctor зэрэг олгодог/ зэргийг харгалзан ямар шалгуураар дээрх цолтнуудад шалгалтгүйгээр хуульчийн эрх өгөхийг тодорхой болгох нь зүйтэй байна. Хуулийн төслийн 20 дугаар зүйлийн 20.1.1 –д “зургаан сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон”; 20.1.2-д “зургаан сараас дээш хугацаагаар суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болсон”; 20.1.4-д “жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” тохиолдлуудад хуульчийн эрхийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэхээр заасан нь “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” талаар
  • 76.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 76 Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дүгээр хэсгийг зөрчсөн заалт болсон байна гэж үзэж байна. Эдгээр тохиолдлуудыг гэмт хэрэгт холбогдон эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа (20.1.5);сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон (20.1.6) тохиолдолтой адилтгасан нь зохисгүй байна. Гадаадын хуульч Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тухай Тавдугаар бүлгийн зүйл, заалтын тухайд ч мөн хэлэх хэдэн үг байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монголын иргэн хуульчийг нөхөрлөлийнхөө гишүүн болгосон бол гадаадын хуульчийн байгуулсан нөхөрлөл Монголын хууль тогтоомжоор хуулийн зөвлөх үйлчилгээ явуулж болохоор заасан. Энэ заалт нь Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно, 18.2 “Монгол Улс олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо уул иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална” гэсэн заалтуудтай зөрчилдөж байв. Энэхүү хуулийн төслөөр дээрх байдлыг залруулсан боловч төслийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Гадаадын хуульчид энэ хуулийн 27.1-д заасан зөвшөөрөл олгох, бүртгэх, уг үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна” гэсэн нь Үндсэн хуулийн дээр дурдсан “хууль, олон улсын гэрээгээр” эрх үүргийг тогтоох зарчмыг зөрчиж байна. Иймд хуулийн төсөлд энэ тухай тодорхой зохицуулалт оруулж, улмаар уг хуулийн зохицуулалтын дагуу Засгийн газрын гишүүн хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг олгох нь зүйтэй байна. Ийнхүү тодорхой журам оруулахдаа “Гадаадын хуульчид хориглох зүйл” гэсэн заалт нэмж оруулж “Монгол Улсын хууль тогтоомжоор шалгалт өгч эрх аваагүй бол Монгол Улсын хууль эрх зүйн асуудлаар ердийн үйлчилгээг гадаадын хуульч эрхлэхийг хориглоно. Гадаадын болон олон улсын хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх эрх бүхий гадаадын хуулийн товчоо Монгол Улсын хууль тогтоомжоор зөвлөгөө өгөх эрхтэй мэтээр танилцуулахыг хориглоно. Тухайн товчооны гадаадын хуульчдад бусдад ингэж танилцуулахыг зөвшөөрөхийг хориглоно. Түүнчлэн хэрэв тухайн гадаадын хуульч нь тухайн улсынхаа хууль тогтоомжоор зөвлөгөө өгөх эрхгүй бол уг хуулийн үйлчилгээг олон нийтэд санал болгох буюу санал болгохыг зөвшөөрөхийг хориглоно” гэсэн заалт оруулах шаардлагатай юм. Хуулийн төслийн Зургадугаар бүлэг буюу “Хуульчдын холбоо” бүлгийн 33 дугаар зүйлд Хуульчдын холбооны Их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулахаар байсныг гурван жил болгон өөрчилж, мөн Их
  • 77.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 77 хуралд төлөөлөгчид сонгон оролцуулахаар заажээ. Ийнхүү цөөн хэдхэн гишүүнтэй байгууллагын Их хурлыг төлөөлөгчдөөр дамжуулан хийдэг хоцрогдсон арга барилаас салж, Хуульчдын холбооны сонирхсон бүх гишүүд “Их хурлын хураамж” төлснөөр оролцдог болох шаардлагатай байна. Энэхүү “Их хурлын хураамж”-ийн төлбөрийг 20 кредит цагийн сургалтын төлбөрт тооцдог болвол хуульчдын идэвх оролцоо, хурлын үр дүн өндөр болно. ”Жилд 480 мянган төгрөгийг хоёр байгууллагад төлж, дээрээс нь кредит сургалтын төлбөр төлж байхын оронд жилд 240 мянган төгрөгийг Хуульчдын холбооны гишүүнчлэлд, мөн 240 мянган төгрөгийг Их хурлын хураамжид төлж байх нь хуульчдад цаг, зардалд хэмнэлттэй. Хуульчдын холбоонд ч үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн эх үүсвэр буй болох юм. Энэ шалтгаанаар Хуульчдын холбооны Их хурлыг жилд нэг удаа зохион байгуулах, ингэхдээ удирдлага сонгох хүнд суртлын уйтгарт зорилго биелүүлэх бус, харин хуульчид жилд нэг удаа уулзалдаж, онол, практикийн сургалтад сууж, бие биенээсээ суралцан, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх баярт үйл явдал байх нь зүйтэй юм. Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулан шүүгчид нэр дэвшүүлэх асуудлын хувьд энэ хуулиар бус, харин Шүүхийн тухай болон бусад хууль тогтоомжид шинэчлэлт өөрчлөлт хийх замаар зохицуулах боломжтой гэж үзэж тусад нь санал гаргах нь зүйтэй гэж үзэж байна. -----оОо-----
  • 78.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 78 ӨМГӨӨЛӨГЧ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГЭЭ ЗӨРЧСӨН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ БОЛОХ УУ?1 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан 2018.11.06 Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Өмгөөллийн тухай хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн гэж мэдээлсэн. Энэ төсөлтэй холбогдуулан “Хууль дээдлэх ёсны баталгаа болсон Хуульчдын холбоог татан буулгах гэж үү” гэсэн нийтлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 05- ны өдрийн Үндэсний шуудан сонинд нийтлүүлсэн билээ. Энэ удаагийн нийтлэлээр 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон түүнд үндэслэсэн дүрэм, журмаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг олон улсын жишигт нийцүүлэн өндөрсгөж, үүнийг зөрчсөн хуульчид хариуцлага зайлшгүй хүлээлгэх тогтолцооны суурь тавигдсан талаар танилцуулж, ХЗДХЯ-наас боловсруулсан Өмгөөллийн тухай хуулийн төсөл хууль болон батлагдвал мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн өмгөөлөгчид хариуцлага зайлшгүй хүлээлгэж чадахгүй болно гэдгийг харуулна. Хуульчид мэргэжлийн ёс зүйн маш өндөр шаардлага тавигддаг Аливаа ардчилсан улсад ёс зүйн маш өндөр шаардлагыг хангаж ажиллах ёстой цөөн мэргэжлийн нэг нь хуульчийн мэргэжил. Яагаад гэхээр хуульчид нь өөр өөрсдийнхөө ажлаар хувь хүний амьдралын, байгууллагын үйл ажиллагааны болон улс орны нийтлэг ашиг сонирхлын хамгийн чухал зүйлүүдийг эрсдэлд орохоос урьдчилсан сэргийлэхэд тусалдаг, эрсдэлд орсон тохиолдолд шийдвэрлэдэг, шийдвэрлэхэд оролцдог ажлыг хийдэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйлс хуулийн дагуу шударга, зөв шийдвэрлэгдэх үү гэдэг нь хуульчдын гарт байдаг. Ийм учраас хуульчдад маш өндөр хариуцлага хүлээлгэдэг. Хуулийн зөвлөх нь гэрээ байгуулах зэрэг тодорхой шийдвэр гаргахаас нь өмнө үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг хамгаалах боломжит гарцыг нээж өгдөг. Хүмүүс хуулийн зөвлөгөө авахын тулд төдийгүй амин чухал асуудлынх нь хувь заяа шүүхийн процессоор шийдвэрлэгдэх үед өмгөөлөгчид ханддаг. Прокурор нь Монголын нийгмийн үнэт зүйлсийг хамгаалсан Эрүүгийн хууль зөрчигдсөн эсэх асуудал дээр нийтийн ашиг 1 Үндэсний шуудан сонин, 2018-11-06, http://www.undesniishuudan.mn/content/read/161339. htm; http://www.trends.mn/n/8501
  • 79.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 79 сонирхлыг төлөөлж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьдаг, шүүхэд улсын яллагчаар ордог. Шүүгчийн хувьд хэрэг, маргааныг хуулийн дагуу хамгийн үндэслэлтэй, шударгаар шийдвэрлэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ бүх ажил хийж байгаа хуульчид маш том эрх мэдэл хэрэгжүүлдэг, түүнийгээ дагаад өндөр хариуцлага, олон нийтийн итгэл хүлээдэг. Иймээс л, ирээдүйд хуульч болох эрх зүйчдийг сайн бэлтгэх, үүний тулд хууль зүйн сургуулиудыг хараат бусаар, шударгаар магадлан итгэмжилдэг байх, сургуулиа төгсөөд хийдэг дадлагыг чанаржуулах нь маш чухал. Тэгээд шалгалтаа амжилттай өгч хуульч болчихсон хүмүүст маш өндөр ёс зүйн стандарт тавьдаг. Энэ талаар байнга сургалт, судалгаа хийх ажлыг Хуульчдын холбоо хариуцдаг. Хуульч нар хэрвээ ёс зүйн стандартаа зөрчвөл тохирох хариуцлагыг зайлшгүй хүлээлгэдэг, хараат бус хөндлөнгийн тогтолцоо Хуульчдын холбоонд ажиллаж эхэлсэн. Монголын хуульчдад өндөр хариуцлагатай байх механизмын суурь тавигдсан. 2013 онд Хуульчдын холбооны анхдугаар их хурал Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм (“Хуульчийн мэргэжлийн дүрэм”) гэдэг нэртэй дүрмийг баталж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, хэм хэмжээг олон улсын жишигт хүргэж тогтоосон юм. Энэ дүрэм нь ерөнхийдөө гурван хүрээнд хүрч үйлчилдэг. Мэргэжлийн үйл ажиллагааны стандарт нь хуульчийн мэргэжлийн ажил хийж байхад төдийгүй хувийн амьдралд нь үйлчилнэ, мөн энэ хоёроос бусад хүрээнд хүрч үйлчилнэ. Жишээлбэл, өмгөөлөгч хүн үйлчилгээ үзүүлнэ гэж мөнгө авчихаад шүүх хуралд нь очихгүй, хэргийг нь ч уншихгүй, ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байвал мэргэжлийн хүрээнд гарсан зөрчил болно. Түүнчлэн, хувийн амьдралдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар машин барих зэргээр хуулийг ноцтой эсхүл удаа дараа зөрчих асуудал ч хуульчид байж болохгүй. Бусад хүрээнд үйлчилнэ гэдэг нь өмгөөлөгч, прокурор, шүүгчийн хувьд багшлах, судалгаа хийх эрхтэй. Гэтэл судалгаа хийж байгаа гээд хүний номыг хуулаад биччихсэн ч байдаг юм уу эсвэл хуульчийн шалгалт авах комиссод орчихоод шалгалтын материалыг задруулсан байх ч юм уу. Ийм тохиолдолд үнэнч, шударга, зарчимч байх хуульчийн шаардлага хангах уу үгүй юу гэдэг асуудал яригддаг. Одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчийн мэргэжлийндүрмийгзөрчсөнхуульчидхаалттайэсхүлнээлттэйсануулах, шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх, хуульчийн зөвшөөрлийг хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх, хуульчийн зөвшөөрлийг хугацаатай эсхүл хугацаагүй хүчингүй болгох гэсэн найман төрлийн шийтгэлээс ногдуулдаг. Хуульчийн гаргасан зөрчлөөс нь хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлийг нь харгалзан
  • 80.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 80 тохирсон шийтгэл ногдуулдаг. Жишээлбэл, шинээр хуульч болсон хүн анх удаа мэдлэг, туршлага дутсанаасаа болоод хөнгөн хэлбэрийн зөрчил гаргасан байвал хаалттай сануулах шийтгэл ногдуулж болно. Хаалттай сануулах нь тухайн хүнд өөрт нь “дахин ийм зөрчил гаргуузай” гэж өгсөн анхааруулга юм. Үүнээс бусад нээлттэй шийтгэл ногдуулсан шийдвэрүүд нь бүгд Хуульчдын холбооны цахим хуудаст тавигддаг, эмхэтгэл болгон хэвлүүлдэг. Ийм ил тод, нээлттэй байдал өмнө нь Монголд хэрэгжиж байгаагүй. Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүгчийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөлийг давхардуулан байгуулсан нь Хуульчийн мэргэжлийн дүрэм нь хуульчийн зөвшөөрөлтэй бүх хүнд үйлчилдэг. 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Мэргэжлийн хариуцлагын хороог энэ дүрмийг зөрчиж мэргэжлийн үйл ажиллагаанызөрчилгаргасанэсэхийгхянаншийдвэрлэхчигүүрэгтэйгээр байгуулсан. Энэ хороо нь шүүгчийн, прокурорын, өмгөөлөгчийн, бусад хуульчийн ажил хийж байгаа бүх хүний мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан асуудлыг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй. Гэхдээ УИХ ийм хууль батлагдчихаад бусад хуулиуд дахь прокурор, шүүгчийн ёс зүйн асуудлыг тус тусад нь зохицуулсан зохицуулалтыг хэвээр үлдээсэн. Шүүгчийн ёс зүйн дүрэм байна, тэрийг нь Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо батална. Шүүгч ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааны Шүүхийн ёс зүйн хороо шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтууд хүчин төгөлдөр байгаа. Прокурор хувьд ч гэсэн Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт бий. 2014 оноос хойш Мэргэжлийн хариуцлагын хороо ажиллаж эхэлсэн. Бодит байдал дээр шүүгчийн ёс зүйн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо, прокурорын ёс зүйн асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдээд явж байна. Тэгэхээр нийт 5500 орчим хуульчийн 4500 гаруй хуульчийн асуудал бүхэлдээ Мэргэжлийн хариуцлагын хороонд харьяалагдаж байна. Энэ хороонд шүүгч, прокурортой холбоотой гомдол ирэхээр үүнийг ерөнхийдөө Шүүхийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөл рүү шилжүүлж байгаа гэж ойлгодог. Одоогоор шүүгч эсхүл прокурорт давхар хариуцлага хүлээчихсэн зүйл алга. Мэргэжлийн хариуцлагын хороо бусад хуульчид, ялангуяа өмгөөлөгчтэй холбоотой асуудлыг голчлон шийдвэрлэдэг. Одоо бид Мэргэжлийн дүрмээр давхардуулж шүүгч, прокурорын асуудлыг зохицуулах юм уу, Мэргэжлийн хариуцлагын хороонд шүүгч, прокурорын асуудлыг харьяалуулах юм уу гэдгийг нэг талд нь гаргаж шийдэх ёстой.
  • 81.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 81 Мэргэжлийн хариуцлагын хороог бэхжүүлэх нь харьяаллын давхардлыг арилгах гарц Хуульчдыг хэлмэгдүүлж, буруугүй байхад нь хариуцлага хүлээлгэж болохгүй боловч ёс зүйн зөрчил гаргасан хуульчид заавал хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Хуульчийн хариуцлагын тогтолцоо нь муу хуульчдаас олон нийтийг хамгаалах, хуульчид итгэх итгэлийг хамгаалах зорилготой бөгөөд дөрвөн шалгуурыг хангасан байх хэрэгтэй. Нэгдүгээрт, энэ тогтолцоо нь ёс зүйн зөрчил гаргасан хуульчдад хариуцлага зайлшгүй хүлээлгэх үр нөлөөтэй байх. Хоёрдугаарт, ямар ч хуульчийн асуудал шийдвэрлэж байгаа бүрэлдэхүүн нь өөрөө олон нийтийн итгэл хүлээхүйц хөндлөнгийн байх хэрэгтэй. Гуравдугаарт, уг асуудлыг шийдэж байгаа хороо нь хараат бус, бие даасан байх ёстой. Дөрөвдүгээрт, энэ маргааныг нарийвчилсан процессоор шалгаж шийдвэрлэж байх ёстой. Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүгчийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөл тус бүрт нь эдгээр дөрвөн шалгуурыг хангаж буй эсэхийг үнэлсний үндсэн дээр эдгээр гурван байгууллагын харьяаллын давхардлыг арилгах хэрэгтэй. Нэгдүгээр шалгуур - үр нөлөө. Мэргэжлийн хариуцлагын хороо нь үр нөлөөний талаасаа сайн ажиллаж байгаа. Энэ хорооны 2014-2017 онд хуульчтай холбоотой маргааныг шийдсэн статистикийг харахад, 791 гомдол хүлээж авснаас 751 өмгөөлөгчтэй, 162 нь шүүгчтэй, 20 нь прокурортой холбоотой гомдол иржээ. Үүнээс 52 өмгөөлөгчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, 31 өмгөөлөгчид хаалттай сануулах, 12 өмгөөлөгчид нээлттэй сануулах, 2 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүйгээр, 4 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай түдгэлзүүлэх, нэг хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, нэг хуульчийн зөвшөөрлийг хугацаатай, нэг хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгох шийтгэл ногдуулжээ. Энэ тооноос харахад Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчид хариуцлага тооцож байна. Шүүгчийн ёс зүйн асуудлыг шийддэг Шүүхийн ёс зүйн хороо 2014-2017 онд 807 гомдол хүлээж аваад 42 шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Үүнээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээр хянагдаад 31 нь хүчингүй болсон байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн хувьд шийдвэрүүд, хуралдаан нь ил тод бус, хэдэн прокурорт хариуцлага хүлээлгэж байгаа нь ч мэдэгддэггүй. Прокурорын ёс зүйн зөвлөлийг бид эргэж харах шаардлага бий. Үр нөлөө талаас нь харвал Мэргэжлийн хариуцлагын хороо хамгийн сайн нь, тэгээд Шүүхийн ёс зүйн хороо, хамгийн муу нь Прокурорын ёс зүйн зөвлөл байна. Хоёрдугаар шалгуур – хөндлөнгийн бүрэлдэхүүн. Бүрэлдэхүүний хувьд хөндлөнгийн, хараат бус байх шаардлагатай. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүн
  • 82.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 82 нь 18 шүүгч, 6 прокурор, 6 өмгөөлөгчөөс бүрддэг. Нэг маргааныг шийдэхдээ 3 шүүгч, нэг прокурор, нэг өмгөөлөгч ордог. Өмгөөлөгчийн асуудлыг шийдэхэд өмгөөлөгч нь цөөнх байгаа. Энэ бол өмгөөлөгчийн хариуцлагын тогтолцоонд гарсан маш том дэвшил. Шүүхийн ёс зүйн хорооны хувьд 9 гишүүнтэй, гурвыг нь гурван шатны шүүхээс, гурвыг нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гурвыг нь Хуульчдын холбоо тус тус нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Шүүгчдийн төлөөллөөс гурван л хүн байна гэсэн үг. Энэ бол олон улсын хандлага. Харамсалтай нь, прокурор дээр хөндлөнгийн, хараат бус бүрэлдэхүүнтэй байх гэсэн шаардлага хангагдахгүй байгаа. Одоо Прокурорын ёс зүйн зөвлөлд 100 хувь прокурорууд орж ажилладаг. Мөн, Улсын ерөнхий прокурор уг зөвлөлийн бүх гишүүдийг томилоод зогсохгүй, прокурорт хариуцлага хүлээлгэх эсэх эцсийн шийдвэрийг гаргадаг. Энэ нь Прокурорын ёс зүйн асуудлыг хөндлөнгөөс шийдэж чадаж байна уу гэдэгт эргэлзээ төрүүлдэг. Өмгөөлөгчийн сахилгын асуудлыг өмгөөлөгч нь цөөнх болсон бүрэлдэхүүн шийдсэнээр өмгөөлөгчийн хараат бус байдал руу халдаж буй нь хий хоосон яриа. Өмгөөлөгчийн хараат бус байдал руу халдсан нэг ч баримтыг гаргаж тавихгүй байна, ийм баримт олдохгүй байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг харахаар яах аргагүй, маргаангүй нотлогдсон зүйл дээр л хариуцлага хүлээлгэж байгаа. Тухайлбал, мөнгө авчихаад ямар ч хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, үйлчлүүлэгчээ хэл амаар доромжилсон өмгөөлөгчийг шийтгэснийг хараат бус байдалд нь халдсан гэх боломжгүй. Хараат бус байдал гэдэг нь ноцтой зөрчил гаргачихаад байхад хариуцлага хүлээлгэхээ болих зүйл биш. Хараат бус байдал болон хариуцлага хоёр бол хоёулаа зэрэгцэн хэрэгжих зарчмууд. Гуравдугаар шалгуур – хараат бус, бие даасан байдал. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Хуульчдын холбооны удирдлагаас бүрэн хараат бус. Бүтцийн хийгээд хүний нөөцийн хувьд ч гэсэн бие даасан, хараат бус байдаг. Хуульчдын холбооны удирдлага эсхүл аливаа хуульч хорооны үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлбөл мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд тооцдог. Энэ хороо нь жилд 150-160 сая төгрөгийн төсөвтэй, шалгалтын ажиллагаандаа хэрэглэдэг өөрийн машинтай гэх мэтчилэнгээр бие даасан. Шүүхийн ёс зүйн хороо Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тусдаа, бие даасан байгууллага ч санхүү, төсвийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамааралтай байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүх гишүүнийг бүрдүүлэхэд прокурор биш субъект оролцдоггүй, харин бүгдийг нь Улсын ерөнхий прокурор томилдог учраас түүнээс 100 хувь хараат гэсэн үг. Төсвийн хувьд ч бие даасан биш. Тэгэхээр одоогийн тогтолцооны хувьд хамгийн
  • 83.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 83 хараат бус нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо юм. Дөрөвдүгээр шалгуур – нарийвчилсан процесс. Энэ шалгуурыг ч Мэргэжлийн хариуцлагын хороо хамгийн сайн хангадаг. Энэ хорооны ажиллах журам болон Маргаан хянан шийдвэрлэх журам нь иргэний процессын хууль шиг нарийвчилсан төдийгүй манай онцлог, олон улс улсын сайн туршлагад тулгуурлан боловсруулагдсан. Ийм нарийвчилсан журам нь буруутгагдаж буй хуульчид шударга хандах, хариуцлага зайлшгүй байх нөхцөл болдог. Жишээлбэл, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг шалгаж нотлох баримт цуглуулах, тийнхүү шалгалтаар цугларсан нотлох баримтад үндсэн зөрчил гарсан эсэхийг дүгнэж нотлох, зөрчил гарсан эсэхийг тогтоож шийтгэл хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх чиг үүргийг салгаж гурван өөр этгээдээр гүйцэтгүүлдэг болсон нь эдгээр эрх мэдлийг урвуулан ашиглахгүй байх, хуульчид шударга хандах нэгэн баталгаа болдог. Мөн, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 1.7-р зүйлд “Хөөн хэлэлцэх хугацаа зөрчил гарсан өдрөөс хойш гурван жил байна. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэж заасан. Энэ журамд шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаанаас харьцангуй урт хугацаа тогтоож өгсний дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох зохицуулалтыг оруулж, зөрчил гаргасан хуульчдад хариуцлага тооцох, хуульчдын нэр хүндийг хамгаалах боломжийг нэмэгдүүлж өгснөөрөө ач холбогдолтой. Гэтэл, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1.3-д “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаас болж энэ хэт богино хугацаа өнгөрсөн л бол ямар ч ноцтой зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэж чадахгүй болсон нь шүүгчид хариуцлага тооцох механизмыг сулруулж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг унагах шалтгаан болж байна. Гадаад улсын сайн туршлага Шүүгчид Хуульчдын холбоонд гишүүн байж эсхүл идэвхтэй оролцдог тогтолцоо байдаг. Жишээлбэл, Америкийн Хуульчдын холбоо (ABA)-ны Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэлийн хорооны дарга нь Аризона Мужийн дээд шүүхийн шүүгч байх жишээтэй. Мөн, Холбооны улсын хуульчдын холбоо (FBA)-ны 19,000 гишүүний 1500 нь шүүгч гэж цахим хуудас дээр нь бичсэн байна. Гэвч, ихэнх улсад шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулахгүйн үүднээс шүүгчийн сахилга, хариуцлагыг бусад хуульчаас тусад нь салгаж шийддэг. Жишээлбэл, Франц, Итали, Португали зэрэг Европын зарим улсад прокурор, шүүгчийн асуудлыг нэг газар шийддэг. Прокурорын асуудлыг
  • 84.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 84 өөрт нь өгдөггүй. Шүүхийн дээд зөвлөл нь шийдээд явчихдаг. Харин, АНУ, Канадад шүүгчээс бусад хуульчдын хариуцлагын асуудлыг хамтад нь зохицуулж, шийдвэрлэдэг. Прокурор ч бусад хуульчтай адилхан хуульчдын холбооны хариуцлагын тогтолцоонд харьяалагдана гэсэн үг. Тэгэхээр манай улсын хувьд шүүгчээс бусад хуульчдыг салгаж болохгүй, нэг газраа шийддэг байх нь зөв. Олон улсад өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг зөвхөн өмгөөлөгчид нь хариуцуулахаас татгалзаж байгаа. Жишээлбэл, Германд өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг шийддэг тусдаа сахилгын шүүх ажилладаг. Түүнээс биш дан өмгөөлөгчөөс бүрдсэн холбоонд өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг өгдөггүй. Өмгөөлөгч нь олонх биш бүрэлдэхүүнээр шийддэг газрууд ч бий. Америкийн Флорида мужид өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг ердийн шүүх шийддэг. Калифорни, Колорадод сахилгын шүүх шийддэг. Дани улсад гурван шүүгч, 9 өмгөөлөгч, 6 иргэн орсон бүрэлдэхүүн шийдэг. Эстон, Шведэд ч гэсэн хуулийн профессор, иргэдийг оролцуулсан холимог бүрэлдэхүүн өмгөөлөгчийн асуудлыг шийдээд байгаа юм. ХЗДХЯ-аас боловсруулсан төсөл батлагдвал өмгөөлөгчийн хариуцлага суларна Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах, Өмгөөллийн тухай хууль гэсэн шинэ хууль гаргаж үүнийг шийднэ гэсэн бодлого барьж байгаа аж. Эдгээр хуулийн төслүүдэд шүүгчийн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо, прокурорын асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдэж байгааг хэвээр үлдээж, харин үлдсэн 4500 орчим хуульчийн хариуцлагын асуудлыг хоёр хуваах хувилбарыг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчдийн асуудлыг Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын хороо, Хуулийн зөвлөх гээд өмгөөллөөс бусад хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчдыг Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шийдэхээр төсөлд тусгажээ. Нийт хуульчдыг дөрөв, тав хуваах төсөл явж байгаа. Энэ бол нэлээд асуудалтай шийдэл харагдаад байгаа юм. Манай улсад хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг шийдэх хамгийн зөв шийдэл бол ямар ч хуульчийн ёс зүйн зөрчлийг шийдэхэд хараат бус, хөндлөнгийн, үр нөлөөтэй шийдэх механизмыг хөгжүүлэх. Одоогийн давхардлыг арилгахдаа бид шүүгчийн ёс зүйн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо шийдэж болно. Харин шүүгчээс бусад хуульчийн хувьд хариуцлагын асуудлыг нэг газар шийдэх нь зөв зүйтэй юм. Гэтэл, ХЗДХЯ-аас боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төслөөр прокурор, шүүгчээс бусад хуульчийг хоёр хуваах
  • 85.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 85 гээд байгааг дэмжих боломжгүй юм. Өмгөөлөгч, хуулийн зөвлөх хоёрын юу хийж болох, болохгүй гэсэн ёс зүйн стандарт нь 100-ны 95 хувь нь адилхан байдаг. Төслөөр энэ хоёрын ёс зүйн стандарт болон түүнийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх тогтолцоог салгах гээд байгаа нь давхардсан ёс зүйн стандарт үүснэ, хоёр газар шийдэхээр адилхан зөрчил дээр өөр өөр шийтгэл ногдуулах боломжтой. Жишээлбэл, хууль зүйн үйлчилгээний нууц задруулсан гэсэн үндэслэлээр хуулийн зөвлөхийн хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэхэд, яг адилхан нууц задруулсан өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нь хүчингүй болгож болно. Тэгвэл тэр өмгөөлөгч хуулийн зөвлөхийн ажил хийгээд явах эрх нь нээлттэй. Ингэснээр шударга бус шийтгэл ногдуулах нөхцөл байдал үүсэх боломжтой. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо дээр нэмээд адилхан чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороог ажиллуулах болох нь. Хуульч нарт санхүүгийн ийм хоёр дахин дарамт бий болгох шаардлага байна уу гэдэг зүйл бий. Өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө асуудлыг шийдвэл маш том ухралт болно. Өмгөөлөгчид хариуцлага тооцож чадахгүй болно. ХЗДХЯ-аас боловсруулсан Өмгөөллийн хуулийн төсөлд буй Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн ёс зүйн маргаан шийдвэрлэх институцид тавигдах дараах дөрвөн шалгуурыг хангажчадахааргүйхарагдажбайна:үрнөлөө;хөндлөнгийнбүрэлдэхүүн; хараат бус, бие даасан байдал; нарийвчилсан процесс. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төслөөр шүүгчийн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороонд, прокурорын асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөлд, өмгөөлөгчийн асуудлыг Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороонд, хуулийн зөвлөхийн ёс зүйн асуудлыг Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд харьяалуулж шийдэхээр байна. Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны олонх гишүүн нь өмгөөлөгч байхаар төсөлд заасан. Эцэстээ шүүгч шүүгчийнхээ асуудлыг, прокурор прокурорынхоо, өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө ёс зүйн асуудлыг шийддэг 2013 оны өмнөх байдал руу буцаж орвол Монголд хуульчийн хариуцлагын тогтолцоог сулруулсан, хариуцлага тооцож чаддаггүй, ухралт болохоор харагдаж байна. Мөн, дан өмгөөлөгчдөөс бүрдсэн Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороог байгуулбал одоогийн Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шиг хараат бус, бие даасан, үр нөлөөтэй ажиллаж чадах уу, түүний үйл ажиллагааг нь процессын шударга ёсны үүднээс нарийвчлан зохицуулж чадах уу гэдэг эргэлзээтэй. 2013 оноос өмнө байсан Өмгөөлөгчийн сахилгын хороо шиг хараат бус байдлын баталгаагүй, үр нөлөөгүй институци болох магадлалтай.
  • 86.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 86 МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНД ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛСЭН НЬ1 О.Мөнхсайхан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор (LL.D.) 2018.04.05 ОРШИЛ  2008 оны байдлаар судалгаанд оролцогчдын 80 хувь нь шүүхэд итгэлгүй байдгаа илэрхийлж байсан.2 Энэ нь зөвхөн шүүгчдээс гадна шүүн таслах ажилд оролдог өмгөөлөгч, прокурор, нийт хуульчид олон нийтийн итгэл дааж чадахгүй байсныг илтгэж байв. Яагаад гэвэл шүүгчийн ёс зүй, сахилгын тогтолцоо үр нөлөөтэй биш байсны зэрэгцээ прокурорын асуудлыг дан прокуророос, өмгөөлөгчийн асуудлыг дан өмгөөлөгчөөр шийдвэрлүүлдэг байсан хуучин тогтолцоо эдгээр асуудлыг хараат бус, төвийг сахиж, шударгаар шийдвэрлэж чадахгүй байсан. “Эд бие биеэ хаацайлдаг” гэж шүүмжлэгддэг байсан. Тиймээс, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхийн тулд нийт хуульчийн ёс зүй, сахилгын тогтолцоог эргэж харах шаардлагатай болсон. Ийм учраас, 2012 оны Шүүхийн тухай багц хуулийн нэг чухал зорилго бол хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны шинэчлэл байсан. Монголын Хуульчдын холбоо бол гишүүдийнхээ явцуу эрх ашгийг хамгаалдаг ТББ огт биш, харин төрийн тодорхой чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан нийтийн эрх зүйн этгээд. Тиймээс, Хуульчдын холбооны гол зорилго бол олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах явдал. 2013 оны 10 сарын 5-нд Хуульчдын анхдугаар их хурлаар “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм” (Хуульчийн мэргэжлийн дүрэм буюу ХМД)-ийг баталж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны шинэ стандартыг тогтоосон бөгөөд энэ дүрмийг зөв хэрэгжүүлэх эсэх нь Мэргэжлийн хариуцлагын хороо хэрхэн ажиллахаас шууд хамаарна. Мэргэжлийн хариуцлагын хороо (МХХ) хуульч мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан эсэх болон түүний мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээ үүссэн (чадамжгүй болсон) эсэх гэсэн хоёр төрлийн маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй. Энэ хороо нь муу эсхүл чадамжгүй хуульчдаас иргэд, олон нийтийг хамгаалах зорилготой. МХХ хуульчийн зөвшөөрөлтэй бүх хүмүүс буюу 1 Энэхүү өгүүллийн зарим хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг шүүх эрх мэдэл сэтгүүлийн 2015 оны №03-т хэвлэгдсэн. 2 Sumati L. and Sergelen Ts., “Trend Lines in Public Perception of Judicial Administration in Mongolia (Comparative Study Based on Nationwide Surveys 2001, 2003, 2005, 2007)” (Sant Maral, 2007), http://pdf.usaid.gov/pdf_docs/PDACL250.pdf.
  • 87.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 87 шүүгч, прокурор, хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульчид төдийгүй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахгүй байгаа хуульчидтай ч холбоотой маргааныг харьяалахаар хуульчилсан (ХМД, 1.1-р зүйл, 1). Гэвч, Мэргэжлийн хариуцлагын хороотой зэрэгцүүлэн Шүүхийн ёс зүйн хороо болон Прокурорын ёс зүйн зөвлөлийг байгуулан ажиллуулж байна. Иймд, шүүгч болон прокурорын ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх давхардсан харьяалал бий болсон. Өнөөдөр практикт Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчийн талаарх, Шүүхийн ёс зүйн хороо шүүгчийн талаарх, Прокурорын ёс зүйн зөвлөл прокурорын талаарх гомдлыг тус тус хянан шийдвэрлэж байна. Энэ өгүүллийн хүрээнд 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бий болгосон хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны онцлог, тулгамдсан асуудал, шийдлийг авч үзэх болно. 2012 оноос хойшх хуульчийн хариуцлагын тогтолцоог харвал прокуророос бусад хуульчдын хувьд “бие биеэ хаацайлах” боломж багассан. Шүүгч болон өмгөөлөгч (бусад хуульч)-ийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх бие даасан, хараат бус, хөндлөнгийн, үр нөлөөтэй тогтолцооны суурь тавигдсан тул үүнийг улам бэхжүүлэх хэрэгтэй, харин прокурорын ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх тогтолцоо ийм болж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг товч танилцуулна. Мөн, шүүгч болон прокуророос бусад хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэж буй Мэргэжлийн хариуцлагын хороо нь олон улсын сайн туршлагад тулгуурлан байгуулагдсан гэдгийг тайлбарлах болно. ХУУЛЬЧИЙН ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Хуульчийн мэргэжлийн дүрэм3 болон МХХ-ны журмын төслүүдийг боловсруулахад ажлын хэсгийн гишүүдээс гадна олон хуульчдын хичээл зүтгэл, хөдөлмөр, санал орсон. Энэ хорооны журмын төслийг боловсруулах ажлын хэсэг 2013 оны 10 сард байгуулагдаж, АНУ, Герман, Чех зэрэг гадаад улсуудын туршлага, 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал, Монголын онцлогийг судалж төслөө боловсруулсан. АНУ-ын Калифорни мужийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ховард Миллер тэргүүтэй төлөөлөгчидтэй 2014 оны хавар хоёр удаа биечлэн уулзаж, уг төслийн үзэлбаримтлалдээрзөвлөгөөавчзохихөөрчлөлтийгтусгасан.Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо, Прокурорын хороо, Өмгөөлөгчдийн хорооны гишүүдийн дунд тус тус хэлэлцүүлэг зохион байгуулсан, нийт хуульчдад зар хүргүүлэн имэйлээр болон бичгээр санал авч, шаардлагатай 3 Хуульчийн мэргэжлийн дүрэм хэрхэн боловсруулагдсан талаар дараах нийтлэлийг уншина уу: О.Мөнхсайхан, “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн ач холбогдол,” Үндсэн хуульт ардчиллын төлөө, 2013.10.23, http://munkhsaikhan-o.blog- spot.com/2013/10/1.html.
  • 88.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 88 хэмжээнд төслийг сайжруулсан. Хуульчдын холбооны Зөвлөл уг төслийг 2014 оны 3 сарын 10-нд хүлээн авснаасаа хойш 6 сарын турш нийт 6 удаагийн хуралдаанаараа нухацтай хэлэлцсэн бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журам (МХХАЖ)-ыг мөн оны 6-р сард, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам (МХХМХШЖ)-ыг 8-р сард, Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч сонгон шалгаруулах журмыг 9-р сард тус тус баталсан. Эдгээр гурван журам нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (ХЭЗБТХ), Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн дүрэмтэй хамт Мэргэжлийн хариуцлагын хороо ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлдэг. Хуульчдын анхдугаар их хурал МХХ-ны 30 гишүүнийг 2013 оны 9 сард батламжилсан боловч уг хорооны ажиллах журмуудыг боловсруулахад нухацтай хандаж нэг жил орчим хугацаа зарцуулсан. Холбогдох журмууд батлагдсаны дараа МХХ 2014 оны 11 сарын 1-ээс эхлэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. ХЭЗБТХ-д Мэргэжлийн хариуцлагын хороонд хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульч төдийгүй шүүгч, прокурорын сахилгын асуудлыг харьяалуулахаар батлагдсан боловч Мэргэжлийн хариуцлагын хороотой зэрэгцэн Прокурорын ёс зүйн зөвлөл болон Шүүхийн ёс зүйн хороо ажиллах давхардсан эрх зүйн орчин бий болсон. Иймд, прокурорын ёс зүйн зөрчлийг Прокурорын ёс зүйн зөвлөл, шүүгчийн ёс зүйн зөрчлийг Шүүхийн ёс зүйн хороо тус тус хянан шийдвэрлэж байгаа бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хороо нь прокурор, шүүгчээс бусад хуульчийн, ялангуяа өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэж байна. Мэргэжлийн хариуцлагын хороо өөрт ирсэн шүүгч болон прокурортой холбоотой ёс зүйн асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл болон Шүүхийн ёс зүйн хороо руу тус тус шилжүүлж байгаа бөгөөд нэг ч прокурор, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулаагүй байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг 2015 онд шинэчлэн баталжээ. Энэ журмаар Прокурорын ёс зүйн зөвлөл прокурорын ёс зүйн зөрчлийн асуудлаарх дүгнэлт гаргаж Улсын ерөнхий прокурорт өгөх бөгөөд хариуцлага хүлээлгэх асуудлыг Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ. Улсын ерөнхий прокурор Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүний саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж томилуулдаг. Мөн Улсын ерөнхий прокурор уг зөвлөлийн нарийн бичгийн даргыг шууд томилдог. Үүнээс, Прокурорын ёс зүйн зөвлөл Улсын ерөнхий прокуророос хараат институт гэж хэлж болно. Түүнчлэн, энэ зөвлөл зөвхөн прокуророос бүрдэхээр зааж. Тиймээс, прокурор прокурорынхоо асуудлыг шийдвэрлэдэг хуучин тогтолцоо хэвээр байна. 2017 онд Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан боловч Прокурорын ёс зүйн зөвлөлийн Улсын ерөнхий прокуророос томилсон түүнээс хараат, зөвхөн прокуророос бүрдсэн бүрэлдэхүүнтэй байх
  • 89.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 89 шинжийг өөрчлөөгүй байна. Шүүхийн ёс зүйн хороо нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд байдаг боловч уг зөвлөлөөс бие даасан статустай ажилладаг. 2012 оны Шүүхийн захиргааны тухай хууль (ШЗТХ)-ийн 32.2-т зааснаар ШЁЗХ нь нэр хүндтэй хуульч, эрдэмтэн, судлаач зэрэг есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гурван шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос гурав, Хууль зүйн яамнаас гурван хүний нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилдог. Бүрэлдэхүүнд нь шүүгч, ШЕЗ болон шүүхийн захиргааны ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглосон (2012 оны ШЗТХ, 32.2, 32.3). Үүний үр дүнд шүүгчийн ёс зүйн асуудлыг харьцангуй хөндлөнгийн шинжтэй бүрэлдэхүүн хянан шийдвэрлэх 2002 оны Шүүхийн тухай хуулиар авсан өмнөх тогтолцоог хэвээр хадгалсан юм. Өөрөөр хэлбэл, 2002 оноос хойш одоог хүртэл шүүгчийн ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд шүүгч нар нь цөөнх (гуравны нэг) байна. 2012 оны ХЭЗБТХ-ийн 63.2-т зааснаар Мэргэжлийн хариуцлагын хороо гурван жилийн бүрэн эрхийн хугацаатай томилогддог 30 гишүүнтэй бөгөөд үүний 18 нь шүүгч, 6 нь прокурор, 6 нь өмгөөлөгч байна. Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргааныг таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх ба бүрэлдэхүүнд шүүгч гурав, прокурор, өмгөөлөгч тус бүр нэг орж байна. Мэргэжлийн хариуцлагын хороо нь шүүгч болон прокуророос бусад бүх хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг харьяалж, бодит байдал дээр дийлэнхдээ өмгөөлөгчтэй холбоотой гомдол, мэдээллийг шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг дан өмгөөлөгчид нь цөөнх болсон бүрэлдэхүүн шийдвэрлэж байна. Одоо мэргэжлийн хариуцлагын хороон дээр ирж байгаа гомдлуудын ихэнх нь өмгөөлөгч холбоотой байгаа нь үнэн. 2014-2017 онд 791 гомдол, мэдээлэлд 955 хуульч холбогдсон ба эдгээрийн 751 буюу 80.5% нь өмгөөлөгч, 162 буюу 17.4% нь шүүгч, 20 буюу 2.1% нь прокурор байжээ.4 2015-2017 онд 52 хуульчид хариуцлага хүлээлгэсэн нь бүгд өмгөөлөгч байжээ (шүүгч, прокурорт тус хорооноос хариуцлага тооцоогүй нь эдгээртэй холбоотой гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлдэгтэй холбоотой). 52 сахилгын шийтгэлийн 31 хаалттай сануулах, бусад нь нээлттэй сануулах, шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх, хуульчийн зөвшөөрлийг хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх, хуульчийн зөвшөөрлийг хугацаатай эсхүл хугацаагүй хүчингүй болгох шийтгэлүүд байжээ. Хаалттай сануулахаас бусад сахилгын шийтгэл ногдуулсан 22 шийдвэр Хуульчдын холбооны цахим хуудас дээр тавигдсан. Эдгээрийг уншиж 4 Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын алба, “Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдол, түүний агуулга, төрөл, шийдвэрлэлт,” 2018.
  • 90.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 90 үзэхэд өмгөөлөгч зөрчил гаргасныг нь хөдөлшгүй тогтоогоод, хариуцлага хүлээлгэсэн байна. Жишээлбэл, үйлчлүүлэгчээ янз бүрийн хараалын үгээр доромжилчихсон, хүнээс мөнгө авчхаад юу ч хийгээгүй, ямар ч үйлчилгээ үзүүлээгүй зэрэг зөрчил гаргасан өмгөөлөгчид сахилгын шийтгэл ногдуулсан. Эдгээр зөрчлийг өмгөөлөгчийн хараат бус байдал руу халдсан гэж хэлэх боломжгүй. Одоогийн Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагаа өмгөөлөгчийн хараат бус байдал руу халдсан гэх нэг ч нотлох баримт олдохгүй байна. Шүүхийн ёс зүйн хороо, Мэргэжлийн хариуцлагын хорооны бүх статистик, шийдвэр ил байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүх юм нууц байдаг учраас энэ зөвлөлд жилд хэдэн гомдол хүлээн авч хэдэн сахилгын хэрэг үүсгэдэг, хэдэн прокурорт сахилгын шийтгэл ногдуулсан талаарх мэдээлэл олдохгүй байна. Шийдвэрүүд нь ч ил байдаггүй. Харин, 2014-2017 онд Шүүхийн ёс зүйн хороо шүүгчтэй холбоотой 807 гомдол хүлээн авч, эндээс 114 сахилгын хэрэг үүсгэж, 42 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гарсан байна.5 2014-2017 онд Мэргэжлийн хариуцлагын хороо 791 гомдол хүлээн авч, 317 маргаан үүсгэж, 52 хуульчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн бөгөөд эдгээр нь бүгд өмгөөлөгч байжээ.6 Эндээс үзэхэд Улсын ерөнхий прокуророос хараат ажилладаг Прокурорын ёс зүйн зөвлөл прокурорт хариуцлага тооцож чадаж буй нь эргэлзээтэй байгаа бол хөндлөнгийн бүрэлдэхүүнтэй, бие даасан нөгөө хоёр хороо нь харьцангуй үр нөлөөтэй ажиллаж байна. Шүүхийн ёс зүйн зүйн хороо шүүгчид сахилгын шийтгэл ногдуулж буй бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчид хариуцлага тооцож чадаж байна. Хуулийн зохицуулалт болон практикт Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүхийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөл гэсэн гурван хороо зэрэгцэн ажиллаж байгаа учраас шүүгч болон прокурорын ёс зүйн ёс зүйн зөрчлийн харьяаллын давхардлыг арилгах нь зүйтэй. Давхардлыг арилгахдаа хуульчийн хариуцлагатай байдал болон хараат бус байдлын балансыг нь олох ёстой. Түүнээс биш хараат бус байдал гэдгээр хариуцлагагүй, ёс зүйгүй үйл ажиллагааг хаацайлж болохгүй. Иймд, өнөөдөр Монголд прокурорын ёс зүйн зөрчлийг хараат бус, үр нөлөөтэй шийддэг тогтолцоог бий болгох нь тулгамдсан асуудал болоод байгаа бол шүүгч болон өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэж буй хараат бус, бие даасан, хөндлөнгийн тогтолцоог улам бэхжүүлэх хэрэгцээ байна. Прокурорын сахилгыг сайжруулах хамгийн боломжит арга зам бол Прокурорын ёс зүйн зөвлөлийг татан буулгаад прокурорынёсзүйнасуудлыгодоогийнХуульчдынхолбооныМэргэжлийн хариуцлагын хороонд харьяалуулах. Ингэснээр, прокурорын ёс зүйн 5 Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас авсан мэдээлэл (2018). 6 Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын алба, “Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдол, түүний агуулга, төрөл, шийдвэрлэлт,” (2018).
  • 91.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 91 маргаан өмгөөлөгч, бусад хуульчийнхтай адил хөндлөнгийн бие даасан байгууллагаар шийдвэрлэгдэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эн тэнцүү хоёр талыг төлөөлдөг хувьдаа өмгөөлөгч болон прокурорын ёс зүйд төстэй тал бий бөгөөд тэдгээрийн талаарх гомдлыг нэг хөндлөнгийн байгууллагад хамтатган харьяалуулах бүрэн боломжтой. АНУ зэрэг зарим улсад прокурорын, өмгөөлөгчийн болон бусад ажил хийж буй бүх хуульчдын ёс зүйн зөрчлийг нэг сахилгын хороонд харьяалуулж шийддэг туршлага ч байна.7 Хэрэв прокурорын ёс зүйн зөвлөлийг хэвээр байлгана гэвэл Улсын ерөнхий прокуророос бие даалгах, хараат бус, хөндлөнгийн бүрэлдэхүүнтэй болгохгүй бол болохгүй. Шүүгч болон өмгөөлөгчтэй адилхан прокурорын ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх хараат бус, нээлттэй, ил тод, төвийг сахисан тогтолцоо бий болгох хэрэгтэй. Хуудасны хязгаараас шалтгаалан прокурорын ёс зүй, сахилгын асуудлыг илүү дэлгэрэнгүй бичих боломжгүй байна. Шүүгчийн ёс зүй, сахилгыг сайжруулах арга замыг өөр өгүүлэлд8 дэлгэрэнгүй авч үзсэн тул энэ өгүүлэлд мөн хөндөхгүй. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд олонх нь өмгөөлөгчдөөс бүрдсэн бүрэлдэхүүнээр өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлүүлэх, ийм чиг үүрэгтэй хороог Өмгөөлөгчдийн холбооны дор байгуулах саналууд гарсаар байгаа бөгөөд энэ санал хэрэгжвэл ёс зүйн зөрчил гаргасан өмгөөлөгчид хариуцлага зайлшгүй тооцож чаддаггүй хуучин байдал сэргэнэ. Жишээлбэл, 2015 оны хавар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавын даалгавраар Хууль зүйн яамнаас боловсруулж, Өмгөөллийн төслийг УИХ-д өргөн барьсан9 ч уг төслийг УИХ хэлэлцээгүй өнгөрсөн. Мөн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төсөл хоёрыг боловсруулж эхний байдлаар 2016 оны 3-4 сард хуульчдын дунд хэлэлцүүлээд байна.10 Дээрх төслүүдэд буй нийтлэг тал нь өмгөөлөгч болон хуулийн зөвлөхийн ёс зүйн материаллаг хэм хэмжээг тус тусад зохицуулах, өөр өөр хороонд харьяалуулах, ингэхдээ Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хуулийн зөвлөхийн ёс зүйн зөрчлийг үлдээж, Өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг хянан 7 ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement,” 1989, http://www.americanbar.org/ groups/professional_responsibility/resources/lawyer_ethics_regulation/model_rules_for_law- yer_disciplinary_enforcement.html. 8 О.Мөнхсайхан, “Монгол Улс дахь шүүгчийн сахилгын процедур: амжилт ба сорилт,” Шүүгчийн ёс зүй ба сахилга (олон улсын бага хурал: илтгэл, зөвлөмж) дотор (УБ, 2017). 9 “Өмгөөллийн тухай хуулийн төсөл” (Монгол Улсын их хурал, 2016.06.16), http://www.par- liament.mn/laws/projects/647. 10 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг, ХЗҮХ-гийн Хуульчдын танхим, 2018.03.14, https://www.mglbar.mn/?action=content&view=art icle&id=2601
  • 92.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 92 шийдвэрлэх хороо байгуулах тухай зохицуулалт юм. Дээрх төслүүдэд дийлэнхдээ өмгөөлөгчдөөс бүрдсэн бүрэлдэхүүн өмгөөлөгч ёс зүй зөрчсөн эсэх, сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэхээр заажээ. Одоогийн Мэргэжлийн хариуцлагын хорооны эрх зүйн байдал, ажиллах болон маргаан хянан шийдвэрлэх журамд буй зарчмын шинжтэй дараах долоон ололт бий бөгөөд эдгээрийг хадгалж улам бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг энэ өгүүллийн үлдсэн хэсгүүдэд харуулна: 1. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэгдмэл стандарт тогтоосон; 2. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульчийн сахилгын нэгдмэл тогтолцоог бүрдүүлсэн; 3. Мэргэжлийн үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргаж хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэл хүлээсэн этгээдээс олон нийтийн ашиг сонирхол болон хуульчдын нэр хүндэд дахин хохирол учруулахаас сэргийлэх механизмыг бүрдүүлсэн; 4. Хуульчийн мэргэжил, ур чадварын төвшинд эргэлзсэн тухай маргааныг МХХ-нд харьяалуулж, энэ талаар эргэлзээтэй болсон хуульчаас олон нийтийн ашиг сонирхол болон хуульчдын нэр хүндэд хохирол учруулахаас хамгаалдаг болсон; 5. Хуульчийн сахилгын маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг хөндлөнгийн гишүүдээр бүрдүүлж, түүнд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлсэн; 6. Маргааныг шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг хуваарилж процессын шударга ёсны хангасан; 7. Маргааныг хянан шийдвэрлэх тогтолцооны бие даасан байдлыг баталгаажуулсан. Одоогийн хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны үр нөлөөтэй, хараат бус, шударга байдал хэрхэн хангагдаж байна вэ гэдгийг одоогийн хүчин төгөлдөр хууль, дүрэм, журам болон олон улсын туршлагатай харьцуулан дээрх долоон үзүүлэлт тус бүр дээр харуулах болно. Эдгээр долоон сэдэвт шинэлэг ойлголт, зохицуулалт олон байгаа учраас илүү дэлгэрэнгүй тайлбар, судалгаа хийх шаардлагатай боловч сэдэв бүрийг товч ч гэсэн хөндөхийг хичээлээ.
  • 93.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 93 1. ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДМЭЛ СТАНДАРТ ТОГТООСОН  Олон улсын туршлага: Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэгдмэл стандарт Олон улсад хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны стандарт нэг байдаг. Тухайлбал, үйлчилгээ үзүүлж буй бүх хуульч хичээл зүтгэл гаргах, хууль зүйн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвартай байх, хууль зүйн үйлчилгээтэй холбоотой гол гол асуудал дээр үйлчлүүлэгчийн шийдвэрийг дагах, үйлчлүүлэгчтэйгээ тогтмол харилцаа холбоотой байх, үндэслэлтэй хөлс, зардал тодорхойлох, мэдээллийн нууцлалыг хадгалах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг зохих ёсоор хадгалах, шаардлагатай тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, боломжит үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийнх нь эсрэг ашиглахгүй байх зэрэг үүргийг биелүүлэх ёстой. Мөн хууль зүйн зөвлөгөө, гуравдагч этгээдэд өгөх хууль зүйн дүгнэлт, хөндлөнгийн этгээдээр ажиллах тохиолдол, үйлчлүүлэгч бус этгээдтэй харилцах харилцаа, өмгөөллийн нөхөрлөл, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа, сурталчилгаа зэрэг асуудал ч өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд хамаардаг. Тиймээс, өмгөөлөгч болон хуулийн зөвлөх хоёрт үйлчлэх ёс зүйн хэм хэмжээг дийлэнх тохиолдолд ялгах боломжгүй бөгөөд өмгөөлөгч зөвхөн шүүхийн өмнө өмгөөлөл хийх үедээ л тухайлсан онцлог үүргийг биелүүлдэг. Ийм үүргүүдийг АНУ, Канад, Европын улсуудын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээр зохицуулагддаг гэдгийг дор ишилсэн хоёр харьцуулсан судалгаанаас харж болно.11 Өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд адилхан агуулгатай өөр өөр эх сурвалжууд үйлчилдэг жишиг судалгаанд хамрагдсан улсуудад алга. АНУ болон Канадын олон мужид хуулийн зөвлөх, өмгөөлөгчийн төдийгүй прокуророор ажиллаж байгаа хуульч хуульчдын холбооны гишүүн байж,12 бүх хуульчид мэргэжлийн үйл ажиллагааны нэг стандартад захирагддаг.13 Чех зэрэг Европын улсад өмгөөлөгч болон хуулийн зөвлөхийн ёс зүйн хэм хэмжээг ялгаж үздэггүй бөгөөд хуульчийн баримтлах нийтлэг 11 Chirstina Murtaugh, “Establishing and Reforming Bar Associations in Post-Conflict States” (INPROL, 2010), 19–24, http://inprol.org/publications/3968/establishing-and-reforming-bar-as- sociations-in-post-conflict-states; Maya Goldstein Bolocan, Professional Legal Ethics: A Com- parative Perspective (Central European and Eurasian Law Initiative, 2002), 11–76. 12 Murtaugh, “Establishing and Reforming Bar Associations in Post-Conflict States,” 8. 13 ABA, “Model Rules of Professional Conduct,” 2013, http://www.americanbar.org/groups/pro- fessional_responsibility/publications/model_rules_of_professional_conduct/model_rules_of_ professional_conduct_table_of_contents.html; Federation of Law Societies of Canada, “Model Code of Professional Conduct,” 2011, http://flsc.ca/wp-content/uploads/2014/12/conduct1.pdf.
  • 94.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 94 стандартыг тогтоож мөрдүүлдэг.14 Өмгөөлөгч болон хуулийн зөвлөхийг ялгаж үздэг байсан Франц энэ ангиллаасаа 23 жилийн өмнө буюу 1992 онд татгалзаж, хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчдад нийтлэг нэг стандарт үйлчилж эхэлдэг болсон.15 Олон улсад мэргэшсэн хуульчид тусгай объектив шаардлага тавьж хангасан хүмүүс ийм нэршлийг хэрэглэх эрхтэй. АНУ-ийн ихэнх мужуудад ийм объектив шалгуурыг хангасан хүмүүс мэргэшсэн хуульч гэсэн нэршлийг хэрэглээд зогсохгүй мужийн хуульчдын холбоо нь мэргэшсэн хуульчдын нэрсийг өөрсдийн цахим хуудаст  тавьж олон нийт болон бизнес эрхлэгчид итгэлтэйгээр сонголт хийх боломж олгодог.16 Германд бол мэргэшсэн хуульч (Fachanwälte)-ийн тухай илүү нарийвчлан зохицуулдаг.17 Энэ улсад захиргааны эрх зүй, санхүүгийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, социал эрх зүйгээр хуульч мэргэшиж болох ч хоёроос илүү чиглэлээр мэргэшихийг хориглодог. Германд мэргэших хүсэлтэй чиглэлээрээ үнэхээр мэргэшсэн, туршлагатай эсэхийг нь Хуульчдын холбооны тусгай хороо шалгаж тогтоодог бөгөөд мэргэшсэн хуульч тухайн чиглэлийнхээ сургалтад тогтмол суух шаардлагатай байдаг.  Францад хуульчид “мэргэшсэн хуульч” гэж нэрлэгдэхийн тулд тусгай сургалтад сууж диплом авдаг.18 ХЭЗБТХ ба Хуульчийн мэргэжлийн дүрэм: нэгдмэл стандарт  2012 оны ХЭЗБТХ болон Хуульчийн мэргэжлийн дүрмээр нийт хуульчдад, ялангуяа хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчид нэг стандарт үйлчилдэг. ХЭЗБТХ-ийн 26-р зүйлд хуульчдын нийтлэг үүрэг, 27-р зүйлд хуульчид хориглох зүйлс, 32-р зүйлд мэргэшсэн хуульчид тавигдах шаардлага, 33-р зүйлд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц зэргийг заасан. Мөн Хуульчийн мэргэжлийн дүрмийн Нэгдүгээр ангид заасан хуульчийн нийтлэг зарчим, үүрэг, Хоёрдугаар ангид заасан хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульчийн үүрэг, Гуравдугаар ангид заасан хуульчийн зарчимч байдлыг хангах үүргүүдийг хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй бүх хуульчид биелүүлэх ёстой. Өмгөөлөл бол хууль зүйн үйлчилгээний нэг төрөл учраас өмгөөлөгч хуульчийн нийтлэг үүрэг, зарчим болон хууль зүйн үйлчилгээтэй холбоотой бүх үүргийг 14 Board of Directors of the Czech Bar Association, “The Rules of Professional Conduct and the Rule of Competition of Lawyers of the Czech Republic,” 1997, http://www.ccbe.eu/index. php?pageNum_Liste_tri=1&totalRows_Liste_tri=50&id=107. 15 Кристофер Осакве, Харьцуулсан эрх зүй судлал: ерөнхий ба тусгай анги (бүдүүвч), орч. Ж.Нямдорж нар (УБ, 2005), 77. 16 “List of Specialized Attorneys,” Alabama State Bar, accessed June 30, 2015, https://www. alabar.org/resources/specialization/list-of-specialized-attorneys/. 17 “The Federal Lawyers’ Act (Bundesrechtsanwaltsordnung- BRAO),” n.d., http://www.brak. de/w/files/02_fuer_anwaelte/brao_engl_090615.pdf. 18 “What Is a ‘Specialized’ French Attorney?,” French-Business-Law.com, accessed June 30, 2015, http://www.french-business-law.com/what-is-a-specialized-french-attorney-page17.html.
  • 95.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 95 биелүүлнэ. Өмгөөллийг үйлчилгээг зөвхөн өмгөөлөгч явуулах бөгөөд ингэхдээ ХЭЗБТХ-ийн Тавдугаар бүлэг болон Хуульчийн мэргэжлийн дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт заасан өмгөөлөгчийн тусгай үүргүүдийг мөрдөнө.  Дүрмийн эдгээр заалтуудыг уншвал 2013 оны Хуульчийн мэргэжлийн дүрэм олон улсын стандартын дагуу хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульчийн бүх үүргийг багтаасан гэдэг нь харагдана. ХЭЗБТХ-ийн 32-р зүйлд мэргэшсэн хуульчид тавигдах шаардлагыг анх удаа хуульчилсан. Энэ зүйлд зааснаар хуульч нь шүүхийн өмнө төлөөлөх чиглэлээрээ мэргэшсэн хуульч гэх нэршлийг хэрэглэж болох бөгөөд дараах шаардлагын аль нэгийг хангаагүй бол уг нэршлийг хэрэглэх эрхгүй: (1) шүүхийн өмнө төлөөлөх нэг чиглэлийг онцлон тухайн чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагааг түлхүү явуулж түүгээрээ мэргэшсэн хуульч нэршил авахыг хүсэж байх; (2) гурваас доошгүй жил Хуульчдын холбооны тухайн чиглэлийн хороонд гишүүнчлэлтэй байх; (3) хуульчийн үргэлжилсэн сургалтаар гурван жил тутам хангах ёстой багц цагийн гуравны хоёроос доошгүй нь тухайн мэргэшсэн чиглэлийн сургалтын агуулгыг багтаасан байх. Мэргэшсэн хуульч гэж өөрийгөө нэрлэх эрхтэй болохын тулд хуульч тухайн чиглэлээр түлхүү өмгөөлөл хийх, тухайн чиглэлийн хороонд гишүүнээр ажиллах, энэ чиглэлийн үргэлжилсэн сургалтад тогтмол хамрагдах зэргээр өөрийгөө бэлдэх ёстой гэсэн объектив шалгуурыг тогтоож өгснөөрөө ач холбогдолтой. Нийгмийн харилцаа хөгжиж даяарчлагдахын хэрээр хууль зүйн үйлчилгээг мэргэшсэн байхыг олон улсад төдийгүй манай улсад шаардаж буй өнөө үед ийм зохицуулалт 2012 онд орж ирсэн нь цагаа олсон явдал байсан. ХЭЗБТХ батлагдахаас өмнө мэргэшсэн хуульч гэж хэн бэ гэдгийг тодорхойлох объектив шалгуур байхгүй байсан учраас хэн дуртай нь өөрийгөө тодорхой чиглэлээр мэргэшсэн гэж тодорхойлж сурталчилдаг байсан бөгөөд үүнийг хянах механизмгүй байсан. Тухайн чиглэлээр мэргэшсэн биш этгээд өөрийгөө мэргэшсэн гэж нэрлэн олон нийтийг төөрөгдүүлж хохироодог байсан нь хуульчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байв. 2. ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ХУУЛЬЧИЙН САХИЛГЫН НЭГДМЭЛ ТОГТОЛЦОО Олон улсын туршлага: Нэгдмэл сахилгын шийтгэлийн тогтолцоо Олон улсад хуульчид мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нэгдмэл зарчим, үүрэг үйлчилж, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх нэгдмэл стандарт бүхий шийтгэлээс тохирохыг нь оногдуулдаг бөгөөд ихэвчлэнхуульчийнзөвшөөрөлтэйуялдсансахилгыншийтгэлоногдуулах замаар хуульчдыг хариуцлагатай болгодог. Жишээлбэл, Америкийн хуульчдын холбооноос санал болгосон Хуульчийн сахилга сахиулах
  • 96.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 96 тухай загвар дүрэмд хуульчид хүлээлгэх шийтгэлийн нэгдсэн тогтолцоог зөвлөдөг.19 АНУ-д хуулийн зөвлөх болон өмгөөлөгчид хүлээлгэх хариуцлагыг ялгадаггүй төдийгүй прокурорыг оруулаад бүх хуульчдад адилхан мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тавьж, зөрчвөл нэгдмэл сахилгын шийтгэлүүдээс тохирохыг нь сонгож хэрэглэдэг. Түүнчлэн, Австри, Бельги, Чех, Дани, Эстон, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Нидерланд, Норвеги, Португали, Словак, Словени, Испани, Швед зэрэг улсуудад хуульчид хүлээлгэх сахилгын шийтгэлийн нэгдсэн стандарт үйлчилдэг гэдгийг Олон улсын хуульчдын холбооны тойм судалгаанаас харж болно.20 Эдгээр улсуудын олонход сануулах, торгох, хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэл түгээмэл хэрэгждэг бөгөөд өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд ялгамжтай сахилгын шийтгэлийн стандарт үйлчилдэггүй аж. Олон улсад хуульчийн ажил хийж байгаа эсэхээс нь үл хамааран зөрчил гаргасан хуульчид хариуцлага хүлээлгэх боломжтой байдаг. Жишээлбэл, Германд Хуульчийн сахилгын шүүх гэж тусгай шүүх хуульчид сахилгыншийтгэлоногдуулдаг.Эрхбүхийөөрэтгээдээсхуульчидялэсхүл сахилгын шийтгэл оногдуулсан бол Хуульчийн сахилгын шүүх дараах нөхцөлд тухайн адилхан үйлдэл дээр хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг: эрх бүхий өөр этгээдээс шийтгэл хүлээсэн хуульчаар үүргийг нь биелүүлүүлэх болон хуульчийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад шаардлагатай тохиолдолд Хуульчийн сахилгын шүүх хуульчийнх нь хувьд шийтгэл нэмж оногдуулж болдог (Холбооны хуульчдын хуулийн 115b).21 Хуульчийн сахилгын шүүхээс өөр этгээд оногдуулсан шийтгэл нь хууль зүйн тодорхой чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх болон хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэлийг уг шүүхээс оногдуулахад саад болох ёсгүй гэж үздэг. ХЭЗБТХ: Нэгдмэл сахилгын шийтгэлийн тогтолцоо Мэргэжлийн хариуцлагын хороо Хуульчийн мэргэжлийн дүрэм зөрчсөн зөрчлийг хянан шийдвэрлэж, сахилгын шийтгэл ногдуулдаг. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил тогтоогдвол дараах 8 төрлийн сахилгын шийтгэлээс тохирох аль нэгийг тухайн хуульчид оногдуулахаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29-р зүйлд заасан: (1) хаалттай сануулах; (2) нээлттэй сануулах; (3) шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай түдгэлзүүлэх; (4) шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүй түдгэлзүүлэх; (5) хуульчийн зөвшөөрлийг хугацаатай түдгэлзүүлэх; (6) хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй түдгэлзүүлэх; 19 ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement.” 20 IBA, “Summary of Disciplinary Proceedings and Contact Points in the EU and EEA Member States, CCBE,” 2004. 21 “The Federal Lawyers’ Act (Bundesrechtsanwaltsordnung- BRAO).”
  • 97.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 97 (7) хуульчийг зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгох; (8) хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгох. Эдгээр шийтгэлүүдийн агуулга, хэрэгжих аргын талаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам (2014)-ын Хоёрдугаар бүлэгт нарийвчлан зохицуулсан. ХЭЗБТХ-иар шүүхэд төлөөлөх эрхийг түдгэлзүүлэх шийтгэл зөвхөн өмгөөлөгчийн ажилтай холбоотой боловч бусад бүх шийтгэлийн төрөл нь өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд адилхан үйлчилдэг. Мөн ноцтой зөрчил гаргасан өмгөөлөгчийн хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох боломжтой. 3. НОЦТОЙ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЭТГЭЭД ОЛОН НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛ БОЛОН ХУУЛЬЧДЫН НЭР ХҮНДИЙГ ДАХИН ХОХИРООХООС СЭРГИЙЛСЭН Олон улсын туршлага: Хуульчийн зөвшөөрлийг сэргээх болон дахин олгох Хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон бол дахин зөрчил гаргахгүй, засарсан, хохирлоо барагдуулсан зэрэг хуульчаар эргэж ажиллах ёс зүй, зан байдлын шаардлага хангасан гэдгээ нотлох үүргийг тухайн этгээдэд хүлээлгэж, энэ талаарх мөрдөн шалгах ажиллагаа явуулж, төвийг сахисан этгээдээр сонсгол хийлгэж, цугларсан нотлох баримтад үндэслэн түүний хуульчийн зөвшөөрлийг сэргээх эсхүл дахин олгох асуудлыг шийдвэрлүүлдэг жишиг олон улсад бий. Жишээлбэл, Америкийн хуульчдын холбоо (ABA) хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороонд зөрчил гаргасан хуульчид сахилгын шийтгэл хүлээлгэх төдийгүй түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон хугацаа дууссаны дараа хуульчийн зөвшөөрлийг сэргээх, дахин олгох эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг өгөхийг зөвлөдөг бөгөөд тус улсын олонх мужид ийм тогтолцоо үйлчилдэг.22 Мөн Канадын олонх мужид мэргэжлийн хариуцлагын хороо шиг чиг үүрэгтэй хороо яг адилхан журмаар хуульчийн зөвшөөрлийг сэргээх болон дахин олгох асуудлыг шийдвэрлэдэг.23 Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхэд шалгалтаас гадна зан байдлын шаардлага хангасан эсэхийг нь үнэлдэг тогтолцоо цөөнгүй улсад бий.24 Мэргэжлийн хариуцлагын хороо: Хугацаагүй түдгэлзүүлсэн хууль- чийн зөвшөөрлийг сэргээх болон хугацаатай хүчингүй болгосон хууль- чийн зөвшөөрлийг дахин олгох үндэслэлийг тогтоох 22 ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement.” 23 Жишээлбэл, Канадын Алберта мужийн Хууль зүйн нийгэмлэгийн дүрмийн 108-112- р зүйлийг харна уу: “The Rules of the Law Society of Alberta, Canada,” 2014, http://www. lawsociety.ab.ca/docs/default-source/regulations/rules7b8d07ad53956b1d9ea9ff0000251143. pdf?sfvrsn=0. 24 Murtaugh, “Establishing and Reforming Bar Associations in Post-Conflict States,” 12.
  • 98.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 98 Хуульчийн зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгох шийтгэл хүлээсэн этгээд уул хугацаа дууссаны дараа хуульчийн шалгалтад тэнцэж хуульчийн зөвшөөрлийг дахин авахыг хүссэн тохиолдолд тухайн этгээд хуульчид тавигдах ёс зүй, зан байдлын шаардлага хангасан эсэхийг шалгасны дараа шийдвэрлэдэг зохицуулалтыг анх удаа 2012 оны ХЭЗБТХ, 2014 оны МХХМХШЖ-д бий болгосон. Мэргэжлийн хариуцлагын хороо олон нийтийг хамгаалахын тулд хоёр төрлийн сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийн үр дагаврыг авч үздэг шинэлэг зохицуулалт анх удаа хуульчлагдсан. МХХ хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй түдгэлзүүлсэн бол дараа түүнийг сэргээх эсэх асуудлыг ХЭЗБТХ-ийн 29.4, МХХМХШЖ-ын 19-р бүлэгт заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилсан. Хугацаагүй түдгэлзүүлэх шийтгэл хүлээсэн этгээд хуульчийн зөвшөөрлөө сэргээлгэхийн тулд МХХМХШЖ- ийн 19.4-р зүйлд заасан дараах шаардлагыг хангасан гэдгээ МХХ-ны өмнө нотлох үүрэгтэй: (1) хуульч нь нэмэгдэл шийтгэл оногдуулсан шийдвэрийг бүрэн биелүүлсэн; (2) хуульч шүүхэд төлөөлөх эрх эсхүл хуульчийн зөвшөөрөл нь түдгэлзсэн хугацаанд шүүхэд төлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй эсхүл тийм үйлдэл хийхээр завдаагүй; (3) хуульч шүүхэд төлөөлөх эрх эсхүл хуульчийн зөвшөөрөл нь түдгэлзсэн хугацаанд мэргэжил, ур чадварын төвшин хангалтгүй байдалд ороогүй; (4) хуульч шүүхэд төлөөлөх эрх эсхүл хуульчийн зөвшөөрлийг нь түдгэлзүүлснээс хойш хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны өөр зөрчил гаргаагүй; (5) хуульч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд ёс зүйн хувьд харшлах шалтгаангүй; (6) эрх, зөвшөөрөл түдгэлзсэн байх хугацаанд хууль, тогтоомжоор тогтоосон үүргийг бүрэн биелүүлж байсан; (7) сахилгын шийтгэл оногдуулах тогтоолд заасан тохиолдолд хохирлыг нөхөн төлсөн байх. Хуульчийн зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгох шийтгэл хүлээсэн этгээд дахин хуульчийн зөвшөөрөл авах боломжтой эсэхийг МХХ шийдвэрлэнэ. Хуульчийн зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгосон бол уул хугацаа дууссаны дараа тухайн этгээд хуульчийн шалгалт өгөх эрхтэй. Хэрэв хуульчийн шалгалтад тэнцэж чадахгүй бол хуульчийн зөвшөөрөл нь дахин олгогдохгүй. Хэрэв хуульчийн шалгалтад тэнцвэл Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргаж болох боловч шууд гишүүн болохгүй. Өмнө нь хуульч байж байгаад ноцтой ёс зүйн зөрчил гарган хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэл хүлээсэн этгээд учраас түүнийг хуульчийн шалгалтад тэнцсэн ч гэсэн хуульчийн зөвшөөрлийг шууд өгч болохгүй. Учир нь, одоогийн хуульчийн шалгалт тухайн хүний ёс зүй, зан байдлыг бүрэн шалгадаггүй бөгөөд мэдлэг, ур чадварыг голлон шалгадаг. Хэрэв тэр хүн зөрчил гаргаснаасаа хойш засарч хүмүүжээгүй байхдаа хуульч болбол дахин дахин хуульчийн нэр хүндийн унагаах төдийгүй олон нийтийг хохироох
  • 99.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 99 өндөр магадлалтай. Тиймээс, Хуульчдын холбоо нь шалгалтад тэнцсэн этгээдийн талаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг МХХ руу хүргүүлэх бөгөөд МХХ энэ хүсэлтийн дагуу дүгнэлт гаргана. ХЭЗБТХ- ийн 63.1-т МХХ нь “Хуульчдын холбооны хүсэлтээр хуульчийн сахилга, хариуцлага, ёс зүйн байдалд дүгнэлт гаргана” гэж заасан. Энэ дүгнэлт бол хуульчийн зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгох шийтгэл хүлээсэн этгээд хуульчийн шалгалтад тэнцсэн бол тухайн этгээд сахилга, хариуцлага, ёс зүйн хувьд дахин хуульч болох боломжтой эсэхийг тогтоох дүгнэлт гэж Хуульчдын холбооны зөвлөл утгажуулж журмалсан. Энэхүү дүгнэлтийг гаргах үндэслэл, журмыг ХЭЗБТХ-ийн 29.5, 18.1, 19.3, 63.1, МХХМХШЖ-ын 20-р бүлгээр зохицуулдаг. Хуульчийн шалгалтад тэнцэж, дахин хуульч болох өргөдөл гаргасан этгээд МХХМХШЖ-ын 20.4-т байгаа шаардлагуудыг хангасан гэдгээ нотлох үүрэгтэй бөгөөд МХХ эдгээр шаардлагыг хангасан эсэхийг хянан шийдвэрлэж үндэслэл бүхий дүгнэлт гаргана. МХХ шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргавал Хуульчдын холбоо тухайн этгээдэд хуульчийн зөвшөөрөл дахин олгохгүй боловч тэрбээр Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлийг нэг жилийн дараа дахин гаргах эрхтэй. 4. МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН ХУВЬД ЭРГЭЛЗЭЭТЭЙ ХУУЛЬЧ ОЛОН НИЙТИЙГ ХОХИРООХ, ХУУЛЬЧДЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАХААС СЭРГИЙЛСЭН Олон улсын туршлага: Хуульч чадамжгүй болсон эсэх маргааныг шийдвэрлэнэ МХХ-ны харьяалалд байгаа “хуульчийн мэргэжил, ур чадварын төвшинд эргэлзсэн тухай маргаан”-ыг АНУ-д хуульчийн чадамжгүй байдлын маргаан гэж нэрлэдэг.25 Энэ маргаан нь тухайн хүн чадамжтай эсэх фактын асуудлыг шийдвэрлэдэг учраас мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг хянан шийдвэрлэдэг төвийг сахисан институтэд давхар харьяалуулан шийдвэрлүүлдэг. Хуульчийн сахилгын асуудлыг шийдвэрлэдэг хорооны зорилго бол олон нийтийг хамгаалах явдал.26 Тиймээс, хуульч зөрчил гаргаагүй боловч мэргэжлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах чадамжгүй болсноор одоогийн болон боломжит үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хохироохоос урьдчилан сэргийлдэг байх ёстой. Чадамжгүй байдал нь мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил биш учраас Хуульчийн мэргэжлийн дүрмийг санаатай зөрчсөн зөрчлөөс ялгаатай авч үздэг. 25 ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement.” 26 Bolocan, Professional Legal Ethics, 79.
  • 100.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 100 Мэргэжлийн хариуцлагын хороо: хуульчийн мэргэжил, ур чадварын төвшинд эргэлзсэн тухай маргааныг шийдвэрлэнэ ХЭЗБТХ-ийн 63.1-т хуульчийн мэргэжил, ур чадварын түвшний эргэлзээтэй байдлыг тогтоох, энэ талаарх маргааныг шийдвэрлэх эрхийг МХХ-д хамааруулсан. Энэ маргааныг бие махбодын эсхүл сэтгэцийн байдлын улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чадамжгүй болсон эсэх маргаан гэсэн агуулгаар тодорхойлон МХХМХШЖ-ын Арван зургадугаар бүлгээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, эргэлзээтэй байдал бол АНУ-ийн эрх зүйд буй чадамжгүй байдалтай адил агуулгатай юм. Тодруулбал, хуульч хар тамхи, архинд донтох, ойр ойрхон татаж унах, ой санамжаа байн байн алдах, хараа, сонсголгүй болох зэргээр мэргэжлийн ажлаа хариуцах чадамжгүй болсон (мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй болсон) ч өөрөө сайн дураараа зөвшөөрлөө түдгэлзүүлэхгүй байгаа тохиолдолд МХХ түүний хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргана. Ийм нөхцөлд хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх нь түүний үйлчлүүлэгч хохирох, хуульчдын нэр хүнд унахаас сэргийлдэг. Мөн тухайн хуульчийг өр төлбөрт орох, нэр хүндээ алдахаас сэргийлж, өөрийг нь хамгаалдаг. Эргэлзээтэй байдал нь мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил биш боловч мэргэжлийн үйл ажиллагааг зохих төвшинд хариуцлагатай явуулж чадахгүй болсон тохиолдол юм. Хуульч мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй болсноо өөрөө зөвшөөрсөн эсхүл шүүхээс тогтоосон бол түүний зөвшөөрлийг түдгэлзүүлэх хэрэгтэй. Гэвч, эргэлзээтэй болсон гэдгээ хүмүүс тэр болгон хүлээн зөвшөөрдөггүй учраас энд яригдаж буй журмаар төвийг сахисан байгууллагаар шийдвэрлэх шаардлага гардаг. Мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй байдлыг шалгагч шалгах, сахилгын шинжээч нотлох чиг үүрэгтэй бөгөөд хариуцагч эргэлзээтэй болоогүй гэдэг байр суурийг хамгаалах эрхтэй. МХХ-ны таван гишүүний бүрэлдэхүүн эргэлзээтэй байдал бий болсон эсэхийг шийдвэрлэдэг. Эргэлзээтэй байдал тогтоогдвол хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх бөгөөд хожим уг байдал арилсан гэдгийг тухайн этгээд МХХ-ны өмнө нотолбол хуульчийн зөвшөөрлийг нь сэргээнэ. Жишээ нь, нэг хуульч донтолтын улмаас архины хэт хамааралд орж, мэргэжлийн үйл ажиллагаагаа чанартай, хариуцлагатай явуулах, хичээл зүтгэл гаргах чадамжаа алдаж эргэлзээтэй байдалд орсон бол МХХ түүний зөвшөөрлийг түдгэлзүүлж, архины хамаарлаасаа гарах сургалтад суух, архи уухгүй байх зэргийг даалгаж болно. Эргэлзээтэй болсон этгээд хуульчийн зөвшөөрлийг нь түдгэлзүүлснээс хойш жилд нэг удаа эсхүл МХХ-ны бүрэлдэхүүний тогтоосноор түүнээс цөөн давтамжаар зөвшөөрлөө сэргээлгэх өргөдөл гаргах эрхтэй. Тэрбээр архинаас гарсан гэдгээ нотлон харуулбал түүний хуульчийн зөвшөөрлийг сэргээнэ.
  • 101.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 101 5. ХУУЛЬЧИЙН САХИЛГЫН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХӨНДЛӨНГИЙН ГИШҮҮДЭЭР БҮРДҮҮЛЖ, ТҮҮНД ИТГЭХ ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН Олон улсын туршлага: Холимог бүрэлдэхүүн Хуульчийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэх бүрэлдэхүүн ерөнхийдөө гурван янз. Нэгд, дан хуульчдаас бүрдсэн бүрэлдэхүүн. Жишээлбэл, өмгөөлөгчдөөс бүрдсэн бүрэлдэхүүн өмгөөлөгчийнхөө асуудлыг шийдвэрлэхньөмгөөллийнүйлажиллагаагилүүсайнойлгожөмгөөллийн бие даан ажиллах өндөр баталгааг өгч болох ч энэ нь өмгөөлөгчдөө хаацайлах, хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлөх эрсдэлийг дагуулдаг бөгөөд үгүй байсан ч олон нийт тэгж үзэхэд хүргэдэг. Хоёрт, дан шүүгчдээс бүрдсэн бүрэлдэхүүн. Жишээлбэл, АНУ-ын Флорида болон Мериленд мужид сахилгын хэргийг ердийн анхан шатны шүүх, Калифорни болон Колорадо мужид байнгын ажиллагаатай сахилгын шүүх шийдвэрлэдэг.27 Өмгөөлөгч ороогүй бүрэлдэхүүн нь өмгөөлөгчийг үндэслэлгүйгээр хаацайлах эрсдэл багатай ч өмгөөлөгчийн ажлын онцлогийг ойлгохгүй байх, оновчгүй хариуцлага хүлээлгэх магадлалыг өндөрсгөдөг. Тиймээс, хуульчийн асуудлыг зөвхөн хуульчдаар нь шийдвэрлүүлэхээс татгалзаж, холимог бүрэлдэхүүнд харьяалуулах хандлага ажиглагдаж байна. Жишээ нь, өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэхэд Данид 3 шүүгч, 6 иргэн, 9 өмгөөлөгч, Эстонд өмгөөлөгчөөс гадна шүүгч, эрдэмтэн, Шведэд иргэдийн төлөөлөл оролцдог.28 АНУ-ын олон мужид хуульч болон хуульч биш хүмүүсээс бүрдсэн бүрэлдэхүүн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг шийдвэрлэдэг бөгөөд хуульч биш бүрэлдэхүүн сайн дураараа, хөлсгүйгээр ажилладаг.29 Мэргэжлийн хариуцлагын хороо: Нэр хүндтэй шүүгчид, прокурор, өмгөөлөгчөөс бүрдсэн бүрэлдэхүүн 2012 оны ХЭЗБТХ-ийн 63.2-т зааснаар Мэргэжлийн хариуцлагын хороо гурван жилийн бүрэн эрхийн хугацаатай томилогддог 30 гишүүнтэй бөгөөд үүний 18 нь шүүгч, 6 нь прокурор, 6 нь өмгөөлөгч байна. Шүүгч гишүүдийн 10 нь анхан шатны шүүхийн шүүгч, зургаа нь давж заалдах шатны шүүхийн шүүгч, хоёр нь хяналтын шатны шүүхийн шүүгч байхаар заасан. МХХ нэр хүндтэй хуульчдаас бүрдэхээр хуульчилсан (ХЭЗБТХ 63.3). Ийм хүнийг шилж олох нь амаргүй боловч одоогийн хуулиар онцлог механизмыг тогтоосон. МХХ-ны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх эрх Хуульчдын холбооны прокурор, өмгөөлөгчдийн хороодод, 27 Мөн тэнд. 28 IBA, “Summary of Disciplinary Proceedings and Contact Points in the EU and EEA Member States, CCBE.” 29 Bolocan, Professional Legal Ethics, 79.
  • 102.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 102 прокурор гишүүнд нэр дэвшүүлэх эрх шүүгч, өмгөөлөгчдийн хороодод, өмгөөлөгч гишүүнд нэр дэвшүүлэх эрх шүүгч, прокурорын хороодод байх бөгөөд Хуульчдын холбооны их хурал олонхын саналаар тэднийг батламжилдаг (ХЭЗБТХ 46.2.5, 46.8). Нэр хүндтэй хуульч гэдэг бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг гурваас доошгүй жил тасралтгүй явуулсан бөгөөд энэ хугацаандаа мэргэжлийн үйл ажиллагааны зарчим, стандартаа ягштал мөрдөж, үүгээрээ бусад хуульчдадаа хүлээн зөвшөөрөгдсөн байхыг ойлгодог. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас гурван голлох ажлыг хийж буй хуульчид бие биеэ сөөлжлөн сонгохоор заасан нь нэр хүндтэй хүмүүсийг шилж олох нэгэн арга юм. МХХ маргааныг таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх бөгөөд бүрэлдэхүүнд шүүгч гурав, прокурор, өмгөөлөгч тус бүр нэг байна (ХЭЗБТХ 63.8). МХХ нь шүүгч болон прокуророос бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг хянан шийдвэрлэж байгаа бөгөөд ингэхдээ дийлэнхдээ өмгөөлөгчийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж байгаа билээ. Иймээс, дийлэнх нь өмгөөлөгч биш бүрэлдэхүүнтэй байгаа учраас өмгөөлөгчийн талаарх гомдол, мэдээллийг хараат бус, үр нөлөөтэй шийдвэрлэх боломжтой байна. Хэрэв МХХ-ны бүрэлдэхүүнийг өөрчлөх гэж байгаа бол явцууруулах биш харин ч өргөжүүлэх, тухайлбал шүүгч, прокурор, өмгөөлөгчөөс гадна жирийн иргэн орох боломжийг нээх хэрэгтэй. Хуульч биш хүмүүсийг бүрэлдэхүүнд оруулах нь хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоонд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлдэг.30 Учир нь, хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоонд олон нийтийн хяналт хэрэгжиж хуульчид бие биеэ хаацайлах явдал бодитой гарахаас сэргийлж, бас хий хардалтыг багасгана. 6. МАРГААНЫГ ШАЛГАХ, НОТЛОХ, ШИЙДВЭРЛЭХ ЧИГ ҮҮРГИЙГ ХУВААРИЛЖ ПРОЦЕССЫН ШУДАРГА ЁСЫГ ХАНГАСАН Олон улсад хуульчийн сахилгын журамд шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг хуваарилах хандлага бий болсныг харгалзаж, Монголд урьд байгаагүй шинэ тогтолцоо, журмыг ХЭЗБТХ болон МХХМХШЖ-д өөрийн онцлогийг харгалзан нэвтрүүлсэн. Олон улсын туршлага: Шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг хуваарилсан Олон улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй байдал (хуульчийн мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй байдал)- ыг шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг салгаж өөр өөр этгээдээр 30 Bolocan, 79.
  • 103.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 103 гүйцэтгүүлдэг. Жишээлбэл, АНУ-д хуульчийн сахилгын хэргийн нотлох баримт цуглуулдаг мөрдөгч, зөрчил эсхүл чадамжгүй байдал гарсан гэдгийг нотолдог сахилгын хуульч (прокурор шиг) ажилладаг.31 Эдгээр мөрдөгч нь эрүүгийн хэргийн мөрдөгчтэй адилхан мөрдөн шалгах эрх мэдэлтэй. Сахилгын хуульч ч прокурортой адилхан эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Сахилгын хуульч нотлох баримт дээр тулгуурлаад дүгнэлт (яллах дүгнэлт шиг) үйлдэж түүнийгээ маргаан шийдвэрлэх хорооны эсхүл шүүх бүрэлдэхүүний өмнө нотолдог. Бүрэлдэхүүн нь шүүх шиг төвийг сахиж, хоёр талын нотлох баримт, хууль зүйн үндэслэлд тулгуурлан маргаан шийдвэрлэдэг. Шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг өөр өөр этгээдээр гүйцэтгүүлэхийг Америкийн хуульчдын холбоо зөвлөдөг32 төдийгүй Олон улсын хуульчдын холбоо төстэй зөвлөгөө өгдөг.33 Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө өмгөөлөл хийдэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг шалгах, нотлох чиг үүрэгтэй шинжээч (Commissioner)- ээр толгойлуулсан алба (Registry) ажилладаг бөгөөд энэ нь тухайн маргааныг шийдвэрлэх Сахилгын зөвлөлөөс тусдаа байдаг.34 Зөрчил гаргасан гэж буруутгагдаж байгаа хуульч болон шинжээч нь Сахилгын зөвлөлийн сонсголд талууд болон оролцдог ажээ. Хуульчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэх талаарх Америкийн хуульчдын холбоо болон Олон улсын хуульчдын холбооны загваруудыг хуульчийн хариуцлагын тогтолцоог шинээр эсхүл шинэчлэн байгуулах гэж байгаа улсад тохирох үр нөлөөтэй тогтолцоо гэж үнэлдэг.35 Маргааныг шалгах, нотлох чиг үүргийг шийдвэрлэх чиг үүргээс салгадаг жишиг Европын улсуудад ч бий. Чех, Словени зэрэг хууль дээдлэх ёсыг амжилттай төлөвшүүлж буй пост-социалист орнуудад Хуульчдын холбоог төлөөлсөн хуульч шалгах, нотлох чиг үүрэгтэйгээр сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд оролцдог.36 Мөн Австри, Бельги 31 Жишээ нь, Калифорни мужид Chief Trial Counsel гэх нэртэй хуульч шалгах, нотлох чиг үүргийг хэрэгжүүлж, Мужийн Сахилгын шүүхийн өмнө Хуульчдын холбоог төлөөлөн оролцдог. “Rules of Procedure of the State Bar of California,” 2014, http://rules.calbar.ca.gov/ Portals/10/documents/Rules_Title5_Procedure.pdf. 32 ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement.” 33 IBA Council, “Guide for Establishing and Maintaining Complaints and Discipline Procedures,” 2007, www.ibanet.org. 34 Assembly of State Parties, “Code of Professional Conduct for Counsel,” Resolution ICC- ASP/4/Res.1 § (2005), http://www.icc-cpi.int/NR/rdonlyres/BD397ECF-8CA8-44EF-92C6-AB- 4BEBD55BE2/140121/ICCASP432Res1_English.pdf. 35 Rachel C. Schreck, “Lawyer Discipline: What Is Considered ‘Effective Discipline?,’” SSRN Scholarly Paper (Rochester, NY: Social Science Research Network, April 21, 2010), 29, http:// papers.ssrn.com/abstract=1631256.uc0u8220{}Lawyer Discipline: What Is Considered uc0u8216{}Effective Discipline?,uc0u8217{}uc0u8221{} SSRN Scholarly Paper (Roch- ester, NY: Social Science Research Network, April 21, 2010 36 IBA, “Summary of Disciplinary Proceedings and Contact Points in the EU and EEA Member States, CCBE.”
  • 104.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 104 зэрэг улсад ийм чиг үүрэгтэй хуульч маргааны нэг тал болж ажилладаг.37 Герман зэрэг улсад прокурорын газар хуульчийн сахилгын хэргийг шалгах, нотлох чиг үүрэгтэй.38 Мэргэжлийн хариуцлагын хороо: Шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг хуваарилсан ХЭЗБТХ-иар хуульчтай холбоотой маргааныг шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг МХХ-нд харьяалуулсан боловч МХХ-ны дотор эдгээр чиг үүрийг салган өөр өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр хууль болон МХХМХШЖ-аар зохицуулсан. Шалгах чиг үүргийг шалгагч, нотлох чиг үүргийг сахилгын шинжээч39 хэрэгжүүлдэг. ХЭЗБТХ-ийн 64.3-т “Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн маргаантай холбогдуулж мэдээлэл цуглуулах, мэргэжлийн дүгнэлт гаргуулах зорилгоор бие даасан шинжээч томилуулах эрхтэй” гэж заасан нь шалгах, нотлох чиг үүрэгтэй сахилгын шинжээч ажиллах хууль зүйн үндэслэл болсон. Сахилгын шинжээч бол гарын үсгийн жинхэнэ эсэх зэргийг шинжилдэг мэргэжлийн шинжээч биш, харин нотлох чиг үүрэг бүхий хуульч бөгөөд үүгээрээ түүний чиг үүрэг прокурорынхтой төстэй. Маргааныг шийдвэрлэх чиг үүргийг Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүн хэрэгжүүлдэг. МХХ-ны гишүүн бол өөрөө шалгахгүй, нотлохгүй, харин шалгах, нотлох ажиллагаа хууль болон журмын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах эсхүл бүрэлдэхүүнд орж төвч байр сууриас тухайн маргааныг шийдвэрлэхээр зохицуулсан. ХЭЗБТХ-ийн 64.4-т МХХ-ны маргаан хянан шийдвэрлэх журам “эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зарчмыг жишиг болгосон” байна гэж заасан учраас эрүүгийн журамд мөрдөх, яллах, шүүх чиг үүргийг салгасан шиг МХХ доторх шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг салгасан (Эрүүгийн журмын бүх зохицуулалт хуульчийн сахилгын журамд тохирохгүй боловч тохирох заримыг нь олон улсын жишигт нийцүүлэн авсан нь энэ). Чиг үүргийг хуваарилж байгаа нь МХХ-ны дотор ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, эдгээр чиг үүргийг илүү үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шударга бусыг гаргахгүй эсхүл тийнхүү харагдахгүй байлгах зорилготой. Шалгагч болон сахилгын шинжээчийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хорооны гишүүн хэрэгжүүлдэг боловч гишүүн өөрийн хяналт тавьсан маргааныг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орохгүй учраас ашиг сонирхлын зөрчил 37 Мөн тэнд. 38 Мөн тэнд. 39 Шалгах, нотлох чиг үүрэг бүхий хуульчийг Олон улсын эрүүгийн шүүхэд шинжээч (commissioner), АНУ-д сахилгын хуульч (disciplinary lawyer), шүүхийн ахлах зөвлөх (chief trial counsel) зэргээр нэрлэдэг бол зарим оронд энэ чиг үүргийг прокуророор гүйцэтгүүлдэг. Энэ жишгийн дагуу МХХМХШЖ-д “сахилгын шинжээч” гэх тусгай нэр томьёог Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, хуульч М.Мөнхбатын саналаар хэрэглэсэн.
  • 105.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 105 үүсэхгүй. Маргааныг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орсон гишүүн шалгах, нотлох, хянах ажиллагаанд оролцоогүй учраас жинхэнэ утгаараа төвийг сахих байр сууриас хандах боломжтой. Маргааныг шалгах, нотлох, эсхүл үүнд хяналт тавьсан этгээдэд тодорхой үндэслэлтэй итгэл бий болох магадлалтай учраас түүнийг маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд оруулахаас татгалзсан. МХХ-ны Ажлын алба нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил болон хуульчийн мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй байдлыг шалгах, нотлох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлдэг (МХХМХШЖ 3.1-р зүйл). Ажлын алба даргатай байх бөгөөд тэрээр нотлох баримт цуглуулах, нотлох чиг үүргийг хариуцахын зэрэгцээ уг албыг удирдлага, зохион байгуулалтаар хангадаг. МХХ-ны даргын санал болгосноор Хуульчдын холбооны зөвлөл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн, 30 нас хүрсэн хуульчийг Ажлын албаны даргаар дөрвөн жилийн хугацаатай томилдог (МХХАЖ 5.6-р зүйл). Ажлын албаны дарга нээлттэй сонгон шалгаруулалтад үндэслэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг гурваас доошгүй жил эрхэлсэн, 25 нас хүрсэн хуульчийг сахилгын шинжээчид нэр дэвшүүлэх бөгөөд түүнийг Хуульчдын холбооны зөвлөл томилдог (МХХАЖ 5.5, 5.7-р зүйл). Шалгагчийг мөн Ажлын албаны даргын санал болгосноор Хуульчдын холбооны зөвлөл томилдог. Ажлын албаны дарга, сахилгын шинжээч нь прокурортой нэгэн адил Хуульчийн мэргэжлийн дүрэмд захирагдах, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтмол, үнэн, зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд багшлах, эрдэм шинжилгээнийхээс бусад ажил, албан тушаалыг цалинтай хавсран эрхлэх болон хууль зүйн үйлчилгээ үзүүлэх хориотой (МХХАЖ 5.8-р зүйл). Сахилгыншинжээчтухайнзөрчилэсхүлэргэлзээтэйбайдлыгнотлох баримтыг цуглуулах бөгөөд шалгагч үүнд нь тусална. Мөн зөрчил гарсан эсхүл эргэлзээтэй байдал нотлогдсон гэж үзвэл хорооны гишүүний зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн дүгнэлт үйлдэнэ. Мэргэжлийн дүгнэлт гэдэг нь эрүүгийн процесст байдаг яллах дүгнэлт шиг баримт бичиг юм. Үүнд мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан гэдэг нь тодорхой нотлох баримтаар нотлогдсон бөгөөд энэ зөрчилд тохирох сахилгын шийтгэлийг санал болгон бичсэн байна. Тэгээд МХХ-ны хуралдаан дээр сахилгын шинжээч мэргэжлийн дүгнэлтээ нотлох байр сууриас оролцож буруутгагдаж байгаа хуульч (хариуцагч)-тай мэтгэлцэнэ. Сахилгын шинжээч маргаантай холбоотой шийдвэрийг бие даан гаргахгүй. Хорооны гишүүн эсхүл бүрэлдэхүүний зөвшөөрлөөр маргаан үүсгэнэ, мэргэжлийн дүгнэлт үйлдэнэ. МХХМХШЖ-ын 3.3-р зүйлээр сахилгын шинжээчийн эдгээр болон бусад бүрэн эрхийг тодорхойлсон. Сахилгын шинжээчийг бий болгож байгаа нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой. 2012 оноос өмнөх хууль, журмаар гомдол гаргасан хүн маргааны нэг тал болдог байсан бол
  • 106.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 106 үүнийг МХХМХШЖ-аар халсан. Сахилгын шинжээч болон хариуцагчид маргааны талууд юм. Гомдол, мэдээлэл гаргагч бол гомдлын шаардлага аа нотлох боломж хязгаарлагдмал бөгөөд тэр бүр хохирсон хүн биш байдаг. Бусад хуульч мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасныг мэдвэл хуульч энэ талаар МХХ-нд мэдэгдэх үүрэгтэй гэж ХЭЗБТХ- ийн 28.1-д заачихсан. Энэ тохиолдолд хуульч хохирсондоо биш харин нийтийн ашиг сонирхлын төлөө мэдээлэл гаргана. Мөн хуульчийн зөрчлөөс хохирсон этгээд хуульчийн эсрэг гомдол гаргаж болох ч МХХ түүний хохирлыг барагдуулахгүй. Гомдол гаргагч бол иргэний журмаар хохирлоо барагдуулах боломжтой. Зөрчил гарсан эсхүл эргэлзээтэй болсон эсэх маргаан бол хувийн эрх зүйн биш нийтийн эрх зүйн маргаанд тооцогддог. Энд нэг иргэн нөгөө иргэнийхээ эрхийг зөрчсөн иргэд хоорондын маргаан биш хүний эрх, хуулийн засаглал, шударга ёс хэрэгжихэд шаардагдах мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг хуульч мөрдсөн эсэх маргаан байдаг. Хуульч мэргэжлийн үйл ажиллагаагаа стандартын дагуу явуулсан уу, эсхүл мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй болсон уу гэсэн нийтийн ашиг сонирхлыг асуудлыг орон тооны хуульч шалгаж, нотлох нь орон тооны бус этгээдэд шийдвэрлэх чиг үүрэгтэй давхардуулан харьяалуулснаас илүү үр нөлөөтэй. 7. МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦООНЫ БИЕ ДААСАН БАЙДЛЫГ БАТАЛГААЖУУЛСАН Олон улсын туршлага: Бие даасан байдлыг баталгаажуулсан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүргийг хаана харьяалуулснаас нь хамааруулан ангилж үздэг. Энэ чиг үүргийг Хуульчдын холбоо нь хэрэгжүүлж байвал хараат загвар гэдэг бол түүнийг Хуульчдын холбооны удирдлага болон төрийн байгууллагаас хараат бус сахилгын хороо (эсхүл шүүх) хэрэгжүүлж байвал бие даасан загвар гэж нэрлэж болно.40 Аль ч загвартай байсан сахилгын хорооны шийдвэрийг шүүхийн хяналтад өгөх нь элбэг. Бие даасан загвар нь сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хараат бус явуулах боломжийг олгодог учраас илүү үр нөлөөтэй, шударга ажилладаг гэж үнэлэгддэг. “Хуульчдын холбооны хяналтад байдаг байгууллагад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг харьяалуулах нь илт тод байдлыг багасгах, тал зассан шийдвэр гарах, хуульчид сахилгын шийтгэл хүлээлгэх системд бүхэлд нь үл итгэх байдлыг олон нийтэд үүсгэх боломжтой.”41 Хуульчийн гүйцэтгэх үүрэг (роль)-ийн тухай НҮБ-ын үндсэн зарчмуудад хуульчийн сахилгын хэргийг бие даасан сахилгын хороогоор шударга хянан шийдвэрлүүлэх ёстой гэж заасан.42 40 Murtaugh, “Establishing and Reforming Bar Associations in Post-Conflict States,” 14. 41 Bolocan, Professional Legal Ethics, 89. 42 The Eight UN Congress on the Prevention of Crime and the Treatment of Offenders, “Basic
  • 107.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 107 Хуульчийн сахилгын бие даасан загвар хамгийн амжилттай хэрэгжиж байгаа газар бол АНУ. Америкийн хуульчдын холбооноос зөвлөмж болгосон Хуульчийн сахилга сахиулах загвар дүрмээс үүнийг харж болно.43 Энэ загвар дүрмийн дагуу сахилгын хэргийг хянан шийдвэрлэх байгууллага Хуульчдын холбооноос бие даан оршиж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гомдол, мэдээллийг хүлээн авах алба ажиллана. Сахилгын хэргийг шалгах, нотлох чиг үүрэгтэй сахилгын хуульч ажиллах бөгөөд тэрээр өөрийн удирдлагад ажиллах туслах сахилгын хуульч, мөрдөгч нарыг өөрөө сонгоно. Мужийн дээд шүүхийн хяналтад байдаг Сахилгын зөвлөл сахилгын асуудлыг шийдвэрлэх бөгөөд хороогоор дамжуулан сонсгол хийнэ. Хуульч болон хууль биш гишүүдээс бүрдсэн сахилгын зөвлөл нь мужийн хуульчдын холбооны бүтцэд харьяалагдахгүй. Зөвлөлийн гишүүдийг хуульчдын холбоо биш мужийн дээд шүүх гурван жилийн хугацаатай томилох бөгөөд нэг гишүүн нэгээс илүү удаа дахин томилогдохыг хориглоно. Мөн хуульчдын холбооны албан тушаалтан болон аливаа хуульч нь сахилгын хуульч, туслах сахилгын хуульч, мөрдөгч, зөвлөлийн гишүүнд зүй бусаар нөлөөлөхийг хориглодог. Хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо нь Хуульчдын холбооны удирдлагаас эдийн засгийн хувьд бүрэн хараат бус. Калифорни мужийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан профессор Ховард Б. Миллер тус мужийн хуульчийн хариуцлагын тогтолцооэдийнзасгийнболонбусадбүхталаарааХуульчдынхолбооноос хараат бус ажилладаг талаар Монгол хуульчидтай хийсэн уулзалт дээр тайлбарласан. Түүний хэлснээр Калифорни мужид хуульчид Хуульчдын холбооны татвар болон мэргэжлийн хариуцлагын татвар гэсэн хоёр төрлийн татвар төлдөг учраас мэргэжлийн хариуцлагын тогтолцоо нь холбооноос эдийн засгийн хувьд хараат бус. Хуульчдын холбооны нийт төсөвтэй тэнцэх хэмжээний төсөв мэргэжлийн хариуцлагын тогтолцоонд орж зарцуулагддаг гэсэн.44 Мэргэжлийн хариуцлагын хороо: Бие даасан байдлын баталгааг журамласан Монголд хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэдэг хорооны бие даасан байдлыг анх удаа нарийвчлан зохицуулсан хууль, журмууд (МХХАЖ, МХХМХШЖ) батлагдсан бөгөөд Principles on the Role of Lawyers,” 1990, http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/ RoleOfLawyers.aspx. 43 ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement.” 44 Энэ харьцааг профессор Миллэр хэлсэн. Калифорни мужийн Хуульчдын холбооны төсөл ил тод байдаг бөгөөд үүнийгээ мужийн хууль тогтоогчид явуулж хянуулдаг. The State Bar of California, “2014 Proposed Baseline Budget,” 2013, http://www.calbar.ca.gov/LinkClick. aspx?fileticket=2meRYYuv8EY%3D&tabid=224&mid=1534.
  • 108.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 108 үүнээс өндөр баталгааг хуульд тусгах шаардлага бий. Хэм хэмжээ тогтоох, түүнийг хэрэгжүүлэх, түүнийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх эрх мэдэл Монголын Хуульчдын холбооны дотор хуваарилагдсан. Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн дүрмийг батлах бүрэн эрхийг Хуульчдын их хурал, бусад дүрэм, журам батлах бүрэн эрхийг Зөвлөл хэрэгжүүлдэг. Эдгээр дүрэм, журмыг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгч, Тамгын газар хэрэгжүүлдэг бөгөөд чиг үүргийн хороод үүнд мөн оролцдог. Хуульчийн мэргэжлийн дүрмээ зөрчсөн эсэх эсхүл мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй болсон эсэх маргааныг шийдвэрлэх бүрэн эрхийг Мэргэжлийн хариуцлагын хороонд өгсөн. МХХ нь Хуульчдын холбооны удирдлагад захирагдах бус харин түүнээс хараат бусаар бие даан ажилладаг. МХХ нь Хуульчдын холбоо болон бусад аливаа этгээдээс бие даасан байхгүйгээр маргааныг зөвхөн хууль, дүрэм, журам, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх чиг үүргийг , шударга хэрэгжүүлж чадахгүй. Мэргэжлийн хариуцлагын бие даасан байдлын баталгааг дөрвөн талаас нь хангахаар ХЭЗБТХ болон МХХАЖ-д тусгасан: (1) бие даасан бүтэцтэй, 2) бие даасан хүний нөөцтэй, (3) зүй бус нөлөөг хориглосон, (4) бие даасан төсөвтэй. Нэгд, МХХ бол Хуульчдын холбооны удирдлагаас бүтцийн хувьд бие даасан, төвийг сахисан байгууллага. Бусад чиг үүргийн хороод Хуульчдын холбооны удирдлагын бүтцэд багтдаг бол МХХ-ны бүтцийг Хуульчдын холбооны бүтцээс салгаж, ХЭЗБТХ-ийн Долдугаар бүлгээр зохицуулсан. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Хуульчдын холбооны зөвлөл, МХХ нь гурвуулаа Хуульчдын их хурлаас сонгогдож, батламжлагдаж, байгуулагддаг эн тэнцүү статустай (ХЭЗБТХ- ийн 46.2) бөгөөд өөр өөрийн чиг үүрэгтэй институтүүд. Мөн МХХ-ны Ажлын алба Хуульчдын холбооны Тамгын газраас тусдаа (ХЭЗБТХ-ийн 63.10). МХХ болон түүний ажлын албаны бүтэц, статусыг тодорхойлсон эдгээр зохицуулалт нь түүнийг Хуульчдын холбооны зөвлөл болон Ерөнхийлөгчөөс хараат бус ажиллана гэдгийг илтгэдэг. Хоёрт, МХХ Хуульчдын холбооны удирдлагаас хүний нөөцийн хувьд бие даасан. МХХ-ны гишүүдийг Хуульчдын их хурал батламжилдаг. Мөн МХХ-ны Ажлын албаны дарга, сахилгын шинжээч, шалгагчийг Холбооны зөвлөл 4 жилийн хугацаатай томилдог нь тэдний хараат бус байдлын баталгаа (МХХАЖ, 2.5, 2.6-р зүйлүүд). Сахилгын шинжээч, шалгагчид нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ажлын албаны даргад өгсөн учраас тэрээр энэ албан тушаал дээр хэн ажиллах вэ гэдэгт шийдвэрлэх нөлөөтэй. Ажлын албаны дарга, сахилгын шинжээч, шалгагч бол Хуульчдын холбооны Тамгын газрын ажилчид биш. Холбооны зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч, Тамгын газрын дарга, Хяналтын зөвлөл, чиг үүргийн хорооны дарга, гишүүн зэрэг Холбооны албан тушаалтан, ажилтан Хорооны гишүүн, Ажлын албаны дарга, сахилгын шинжээч, шалгагч, бусад ажилтнаар ажиллахыг хориглодог (МХХАЖ, 2.2-р зүйл, 4).
  • 109.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 109 Өнөөдрийн байдлаар МХХ-ны Ажлын алба 8 хүний бүрэлдэхүүнтай ажиллаж байгаа аж: Ажлын албаны дарга 1, сахилгын шинжээч 2, шалгагч 2, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 1, архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан 1, жолооч 1. Гуравт, МХХ-ны бие даасан байдалд халдахыг хориглосон. МХХАЖ-ийн 2.2-р зүйлд бие даасан байдлыг хангах гурван төрлийн шаардлага, хориглолтыг заасан. МХХ нь маргаан хянан шийдвэрлэх эрх мэдлийг аливаа байгууллага, албан тушаалтан, бусад этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ. МХХ-ны үйл ажиллагаанд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад этгээд хөндлөнгөөс оролцож болохгүй бөгөөд МХХ-ны гишүүд, ажилтан ийм оролцоо, нөлөөнд автахгүй байх үүрэгтэй. Мөн Хуульчдын холбооны удирдлагаас зүйл бусаар нөлөөлж болохгүй. Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч, Тамгын газрын дарга, Хорооны дарга, гишүүн зэрэг аливаа албан тушаалтан, ажилтан нь МХХ, түүний гишүүн, бусад ажилтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, заавар өгөх зэргээр үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглосон. Хэрэв ийнхүү нөлөөлсөн эсхүл нөлөөлөхийг оролдсон бол тухайн албан тушаалтан огцрох төдийгүй сахилгын шийтгэл хүлээх боломжтой. Жишээлбэл, Хуульчдын холбооны ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүн эсхүл чиг үүргийн хорооны дарга МХХ- ны гишүүн, сахилгын шинжээч, шалгагч руу утастаж тодорхой хэргийн талаар асуувал энэ нь мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил болж, хариуцлагахүлээнэ.Хуульчдынхолбоондалбантушаалхашдаггүйхуульч ч зүй бусаар нөлөөлөхийг оролдвол хариуцлага хүлээнэ. Түүнчлэн, МХХ- ны гишүүдийн бие даасан байдлыг баталгаажуулсан.  МХХ-ны дарга, хуралдаан даргалагч нь хорооны бусад гишүүн хянан шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, заавар өгөх, удирдамжаар хангах, гишүүнд тодорхой маргааныг нэр заан хуваарилах зэргээр гишүүний хараат бус байдалд халдахыг хориглодог. Дөрөвт, эдийн засгийн хувьд хараат бус. Эдийн засгийн хувьд Хуульчдын холбооны удирдлагаас хараат тохиолдолд уг хороо чиг үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй. МХХАЖ-ын 2.3-р зүйлд Мэргэжлийн хариуцлагын хорооны эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулж өгсөн. МХХ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх санхүүгийн баталгааг Хуульчдын холбоо хангах үүрэг хүлээсэн. МХХ дараах зорилгыг бүрэн хангаж чадах орон тооны ажилтан болон санхүүгийн эх сурвалжтай байна: (1) маргааныг цаг алдалгүй шалгах, мэргэжил, ур чадварын төвшин хангалтгүй байдал болон зөрчлийг нотлох, шийдвэрлэх; (2) ажилтан бүрийн ажлын ачаалал нь өөрийн хүлээсэн үүргийг бүрэн гүйцэтгэх боломжтой байх; (3) хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар бүхий хүмүүсийг сонгон ажиллуулах, тэдгээрийг тогтвортой ажиллуулахад шаардагдахуйц хэмжээний цалин, хангамжийг олгох; (4) хорооны ажлыг
  • 110.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 110 үр ашигтай, шуурхай явуулах, үр дүнтэй ажиллах орчин бүрдүүлэхэд шаардлагатай ажлын байр болон техник хэрэгслээр хангах; (5) маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын талаар сургалт явуулах. Мөн МХХ-ны Ажлын алба дараах зорилгыг биелүүлэхэд шаардлагатай орон тооны сахилгын шинжээч, шалгагч, бусад ажилтан болон санхүүгийн эх сурвалжтай гэж заасан: (1) өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг шалгах (хэргийн газар руу шалгагч явуулах, гэрчтэй ярилцлага хийх, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судлах зэргээр гомдлыг бүрэн шалгах); (2) мэдээллийн эх сурвалжийг шалгах (зөрчил болон мэргэжил, ур чадварын төвшин хангалтгүй байдлын талаарх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн эх сурвалжийг шалгах). Энэ бүх зорилгыг хангахуйц төсвийг баталж өгөх үүргийг Хуульчдын холбооны зөвлөл өөртөө хүлээсэн. Монголд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа сахилгын хороодоос эдийн засгийн хувьд хамгийн бие даасан нь МХХ байна. Тухайлбал, 2016 онд МХХ-нд 167,698, 304 төгрөг төсөвлөж байжээ.45 Мөн, уг хороо нь үйл ажиллагаандаа хэрэглэх нэг машинтай ажээ. МХХ-ны гишүүнд албан үүргийн дагуу явуулсан үйл ажиллагааны урамшуулал олгох бөгөөд хөдөө орон нутгаас ирэх, явахад зарцуулсан унааны, албан томилолтын болон үйл ажиллагаатай холбогдон гарсан бусад зардлыг Холбооны төсвөөс нөхөн төлүүлж болно. Ажлын албаны дарга, сахилгын шинжээч, шалгагч, хуралдааны нарийн бичгийн дарга болон бусад ажилтны цалин болон зардлыг Холбооны төсвөөс гаргана. ДҮГНЭЛТ Хуульчид бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, харилцаа, боловсрол зэрэг амьдралын чухал зүйлс нь эрсдэлд орохоос сэргийлэх эсхүл эрсдэлд орсон тохиолдолд шударгаар шийдвэрлэх эсхүл шийдвэрлэхэд оролцдог учраас тэдэнд ёс зүйн өндөр шаардлага тавьж мөрдүүлдэг. Эдгээр шаардлагыг зөрчих нь бусдын ашиг сонирхол, эрхийг зөрчих төдийгүй нийт хуульчдын нэр хүндийг унагааж хуульчид болон хуульд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулдаг. Тийм учраас, хууль дээдлэх ёс төлөвшсөн олон улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан эсэх болон мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй болсон эсэх маргааныг үр нөлөөтэй, хараат бус, шударга хянан шийдвэрлэх тогтолцоог бий болгож хэрэгжүүлдэг. Ийм шаардлага хангасан тогтолцооны суурь 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүнд үндэслэн гарсан Хуульчийн мэргэжлийн дүрэм (2013) болон Мэргэжлийн хариуцлагын хорооны журмууд (2014)-аар Монгол улсад тавигдсан. 45 2016 оны хагас жилийн гүйцэтгэл, Монголын Хуульчдын холбооны вэбсайт, https://www. mglbar.mn/?action=content&view=article&id=1519
  • 111.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 111 Судлаачийн хувьд 2012 оны ХЭЗБТХ дахь мэргэжлийн хариуцлагын тогтолцоонд засахаар зүйл бий гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч шинэчлэн найруулах замаар түүнийг дордуулах бус цөөн тооны нэмэлт өөрчлөлт оруулах замаар уг хуулийг сайжруулах боломжтой. Жишээлбэл, прокурор болон шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ болон түүний зөрчлийг шийдвэрлэх журмын давхардлыг арилгаж нэг тийш нь болгох, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийн талаарх иргэд гомдол, мэдээлэл гаргах боломжийг илүү тодорхой хуульчлах, МХХ-ны Ажлын албанд гомдол, мэдээллийг шалгах эрх мэдэл өгөх хэрэгтэй. 2015, 2018 онуудад хууль зүйн асуудал эрхэлсэн сайдын даалгавраар боловсруулагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Өмгөөллийн тухай хуулийн төслүүд нь эдгээр асуудлын эхний ганц хоёрыг шийдвэрлэх гэж оролдсон ч хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны шинэчлэлийн ололтыг ухраах, дордуулах, олон нийтийн итгэлийг хүлээж чадахгүйгээ нотолсон, “бие биеэ хаацайлдаг” гэж шүүмжлэгддэг хуучин тогтолцоо руу шилжихэд хүргэж, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болох гээд байна. Тухайлбал, хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг хуульчдыг өмгөөлөгч болон хуулийн зөвлөх гэж хувааж тэдгээрийн ёс зүй, сахилгыг ялгамжтайгаар зохицуулах, өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг дан өмгөөлөгчид нь батлах, түүнийг зөрчсөн эсэхийг Өмгөөлөгчдийн холбооны нэг хороонд харьяалуулж, дийлэнх нь өмгөөлөгчдөөс бүрдсэн бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэх санаа төсөлд байгаа нь хэрэгжвэл уг зөрчлийг хараат бусаар, үр нөлөөтэй хянан шийдвэрлэх, ёс зүйн зөрчил гаргасан өмгөөлөгчид сахилгын шийтгэл ногдуулах чадамжийг ноцтой сулруулна. Энэ мэт өөрчлөлтөөс болж, мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан хуульчид хариуцлага тооцох чадавх буурахын зэрэгцээ муу болон чадамжгүй хуульчаас олон нийтийг хамгаалж, хуульчдын нэр хүндийг хамгаалж чадахгүйд хүрэх аюултай. Олон улсын төвшинд боловсруулагдсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг явцууруулах, түүнийг зөрчсөн эсэх асуудлыг үр нөлөөтэй, хараат бус, шударга шийдвэрлэх тогтолцоог үгүй хийхээр байна. Тиймээс, ХЭЗБТХ- ийг сайжруулахаас илүүтэй уг хууль, Хуульчийн мэргэжлийн дүрэм болон МХХ-ны журамд орсон дэвшилтэт зохицуулалтуудыг авч үлдэх нь хуулийн засаглал, шударга ёсонд итгэдэг хуульчид болон судлаачдын хувьд амин чухал асуудал болоод байна. Хуульчийн ёс зүй, сахилгын тогтолцоо хараат бус, төвийг сахиж, шударга ажиллаж чадахгүй бол мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан хуульчид хариуцлага тооцохгүй, мэргэжил, ур чадварын хувьд эргэлзээтэй болсон хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэхгүй улмаар олон нийт хохирно, хуульчид болон хуулийн засаглалд итгэх олон нийтийн итгэл сэргэхгүй, шударга ёс биелэл болохгүй, хүний эрх бүрэн хамгаалагдахгүй. Учир нь, хариуцлагатай, ёс зүйтэй хуульчид л эдгээр үнэт зүйлийг бодит амьдрал дээр буулгахад тусалдаг. 
  • 112.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 112 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд тавхан жил болж байгаа бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан хянан шийдвэрлэж эхлээд дөрвөн жил ч болоогүй. Шинэ хуулийг хэрэгжүүлж үр дүнг нь үзэхэд наад зах нь 10 жил өнгөрсөн байх шаардлагатай боловч ийм хугацааны талыг ч туулаагүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрхэн хэрэгжсэн бэ, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг талаарх мониторинг, судалгаа хийгдэж хэвлэгдээгүй байна. Ийм мониторинг, цогц судалгаа хийлгүйгээр хуулийн суурь үзэл баримтлал – хуульчийн хариуцлагын тогтолцоо үр нөлөөтэй, шударга, хараат бус, бие даасан байх шинэчлэлээс ухарсан төсөл боловсруулж байгаа нь хариуцлагагүй явдал. Хууль тогтвортой үйлчилж байж л үр дүнгээ өгдөг. Хуулийг бүхэлд нь байн байн өөрчилснөөр хүмүүс юу зөв бэ, юу буруу вэ гэдгийг мэдэхгүй болж, улмаар ажил амьдралаа төлөвлөж чадахгүйд хүрдэг учраас хуулийн засаглалд хамгийн их хор хөнөөлтэй. НОМ ЗҮЙ Монгол хэлээр: 2016 оны хагас жилийн гүйцэтгэл, Монголын Хуульчдын холбооны вэбсайт, https://www.mglbar.mn/?action=content&view=article&id=1519 О.Мөнхсайхан. “Монгол Улс дахь шүүгчийн сахилгын процедур: амжилт ба сорилт.” Шүүгчийн ёс зүй ба сахилга (олон улсын бага хурал: илтгэл, зөвлөмж) дотор. УБ, 2017. О.Мөнхсайхан. “Үндсэн хуульт ардчиллын төлөө: хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн ач холбогдол.” Үндсэн хуульт ардчиллын төлөө (blog), 2013.10.23, http://munkhsaikhan-o.blog- spot.com/2013/10/1.html. Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын алба, “Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдол, түүний агуулга, төрөл, шийдвэрлэлт,” 2018. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг, ХЗҮХ-гийн Хуульчдын танхим, 2018.03.14, https:// www.mglbar.mn/?action=content&view=article&id=2601 Осакве, Кристофер. Харьцуулсан эрх зүй судлал: ерөнхий ба тусгай анги (бүдүүвч). Орчуулагч Ж.Нямдорж нар. УБ, 2005. “Өмгөөллийн тухай хуулийн төсөл.” Монгол Улсын Их Хурал, 2016.06.16. http://www.parliament.mn/laws/projects/647 Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас авсан мэдээлэл (2018). Англи хэлээр: ABA. “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement,” 1989. http:// www.americanbar.org/groups/professional_responsibility/resources/lawyer_ ethics_regulation/model_rules_for_lawyer_disciplinary_enforcement.html. ———. “Model Rules of Professional Conduct,” 2013. http://www.amer-
  • 113.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 113 icanbar.org/groups/professional_responsibility/publications/model_rules_ of_professional_conduct/model_rules_of_professional_conduct_table_of_ contents.html. Assembly of State Parties. Code of Professional Conduct for Coun- sel, Resolution ICC-ASP/4/Res.1 § (2005). http://www.icc-cpi.int/NR/ rdonlyres/BD397ECF-8CA8-44EF-92C6-AB4BEBD55BE2/140121/IC- CASP432Res1_English.pdf. Board of Directors of the Czech Bar Association. “The Rules of Pro- fessional Conduct and the Rule of Competition of Lawyers of the Czech Republic,” 1997. http://www.ccbe.eu/index.php?pageNum_Liste_tri=1&total- Rows_Liste_tri=50&id=107. Bolocan, Maya Goldstein. Professional Legal Ethics: A Comparative Perspective. Central European and Eurasian Law Initiative, 2002. Federation of Law Societies of Canada. “Model Code of Professional Conduct,” 2011. http://flsc.ca/wp-content/uploads/2014/12/conduct1.pdf. IBA. “Summary of Disciplinary Proceedings and Contact Points in the EU and EEA Member States, CCBE,” 2004. IBA Council. “Guide for Establishing and Maintaining Complaints and Discipline Procedures,” 2007. www.ibanet.org. “List of Specialized Attorneys.” Alabama State Bar. Accessed June 30, 2015. https://www.alabar.org/resources/specialization/list-of-specialized-at- torneys/. Murtaugh, Chirstina. “Establishing and Reforming Bar Associations in Post-Conflict States.” INPROL, 2010. http://inprol.org/publications/3968/es- tablishing-and-reforming-bar-associations-in-post-conflict-states. “Rules of Procedure of the State Bar of California,” 2014. http://rules. calbar.ca.gov/Portals/10/documents/Rules_Title5_Procedure.pdf. Schreck, Rachel C. “Lawyer Discipline: What Is Considered ‘Effective Discipline?’” SSRN Scholarly Paper. Rochester, NY: Social Science Re- search Network, April 21, 2010. http://papers.ssrn.com/abstract=1631256. Sumati L., and Sergelen Ts. “Trend Lines in Public Perception of Judi- cial Administration in Mongolia (Comparative Study Based on Nationwide Surveys 2001, 2003, 2005, 2007).” Sant Maral, 2007. http://pdf.usaid.gov/ pdf_docs/PDACL250.pdf. The Eight UN Congress on the Prevention of Crime and the Treatment of Offenders. “Basic Principles on the Role of Lawyers,” 1990. http://www. ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/RoleOfLawyers.aspx. “The Federal Lawyers’ Act (Bundesrechtsanwaltsordnung- BRAO),” n.d. http://www.brak.de/w/files/02_fuer_anwaelte/brao_engl_090615.pdf. “The Rules of the Law Society of Alberta, Canada,” 2014. http://www. lawsociety.ab.ca/docs/default-source/regulations/rules7b8d07ad53956b- 1d9ea9ff0000251143.pdf?sfvrsn=0.
  • 114.
    ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХЁСНЫ БАЙГУУЛЛАГА 114 The State Bar of California. “2014 Proposed Baseline Budget,” 2013.http://www.calbar.ca.gov/LinkClick.aspx?fileticket=2meRYYu- v8EY%3D&tabid=224&mid=1534. “What Is a ‘Specialized’ French Attorney?” French-Business-Law.com. Accessed June 30, 2015. http://www.french-business-law.com/what-is-a- specialized-french-attorney-page17.html -----оОо-----