Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн даргын 
2014 оны 03 дугаар сарын 03 -ны өдрийн 
А /25 дугаар тушаалын хавсралт 
ЧИНГЭЛТЭЙ...
Эрхэм зорилго: 
Гэр бүл төвтэй нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн чанартай 
тусламж үйлчилгээг иргэдэд ээлтэй, аюулгүй...
4.Эмнэлгийн ерөнхий бүтцийн хүрээнд ажиллах нэгжүүдийг даргын 
тушаалаар батална. 
5. Эмнэлгийн бүтцийн нэгжүүдийн орон то...
4. Боловсролын болон мэргэжил, зэргийн үнэмлэх, мэргэжлийн үйл 
ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар 
5. Сүүл...
8. Шаардлагатай тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсоноор 
Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтлан, ө...
3.12.5. Хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл 
ажиллагаа явуулсан, бусдын нэр хүндийг гутаах зори...
3.14. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа харьяалагдах тасаг, албадын удирдлага, 
үйлдвэрчний хорооны дарга,захиргаа, хүний нөөци...
8. Хөдөлмөрийн хөлсний зохион байгуулалтыг боловсронгуй болгож, цалин 
хөлсний санг зөв зохицуулан, хөдөлмөрийн цалин хөлс...
11. Хариуцсан ажилд идэвх санаачилга, үр бүтээлтэй хандаж ажлын цагийг 
нягт баримтлан, бүтээлчээр ашиглан, ажил мэргэжлий...
6.5. Чанарын алба болон чанарын багууд нь улиралд тус бүр 1 удаа хуралдах 
бөгөөд чанарын алба нь иргэдэд үзүүлж байгаа эм...
Долоо. Хөдөлмөр зохион байгуулалт 
1. Ажил амралтын цаг 
1. Ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40, ердийн ажлын өдрийн 
ү...
 Шүд 1 цаг 
 Гэмтэлгипсний кабинет 1 цаг 
 ДОХ/БЗДХ-н кабинет 1 цаг 
 Сүрьеэ 2 цаг 
 Рентген кабинет 2 цаг 
 Бактерл...
3. Ажилтны ар гэрт гачигдал тохиолдсон (өөрийн болон хадам эцэг, эх, 
төрсөн ах, эгч, дүү ба нөхөр /эхнэр/, үр хүүхэд, шуу...
13. Ажил олгогчоос томилогдсон эмчийн үйл ажиллагаанд улиралд нэг 
удаа чанарын албаны дарга, хүний нөөцийн менежер хяналт...
НЭМ-ийн үндэсний хөтөлбөрүүдийн, өрхийн, хамтын ажиллагааны, 
сургалтын, эрүүл мэндийн сайн санааны туслагч хөтөлбөрийн 
...
8.15. Хүүхдийн түргэний жижүүр эмч, жолооч нарын хоол болон хоолны мөнгийг 
давхардуулалгүй, аль нэгийг нь олгоно. 
8.16. ...
урамшуулна. Мөн ажилтан өөрийн санаачилагаарбайгууллагадаа оруулсан 
хөрөнгө оруулалтын мөнгөн дүн нь 1.000 ам.доллараас д...
10.2. Мэргэжил, ур чадвараараа хамт олноо манлайлсан ажилтанд ур 
чадварын нэмэгдэл олгоно. 
10.3. Байгууллагын зүгээс зох...
10. Хууль бус ажил хаялт болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг 
алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зох...
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл болон Эмнэлгийн 
мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээнд заасан шийтгэлийн аль нэгийг...
сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажиллаагүй цаг, өдөрт ноогдох 
хөдөлмөрийн хөлсийг олгохгүй: 
12.9.1. Нийлбэр дүнгээр 4-...
13.5 Гаднаас ирсэн бичиг, тушаал, шийдвэрийг хүлээн авсан албан тушаалтан 
өгсөн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг хэ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

6,014 views

Published on

2

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

  1. 1. Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03 -ны өдрийн А /25 дугаар тушаалын хавсралт ЧИНГЭЛТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1. Энэхүү Хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, бусад хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, заавар, хамтын гэрээнд үндэслэгдсэн бөгөөд Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгасан эрх зүйн баримт бичиг мөн. 1.2. Дотоод журмын зорилго нь: 1.2.1.Хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах 1.2.2.Ажлын цагийн хуваарилалтыг зөв тогтоож үр бүтээлтэй ашиглах 1.2.3.Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх 1.2.4.Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх 1.2.5.Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэхэд оршино 1.3. Дотоод журмаар дараах харилцааг зохицуулна. Үүнд: 1.3.1.Ерөнхий зүйл 1.3.2.Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт 1.3.3.Байгууллагын дотоод үйл ажиллагаа 1.3.4.Хөдөлмөр зохион байгуулалт 1.3.5.Хүний нөөцийн менежмент 1.4. Уг журмаар зохицуулагдаагүй асуудлыг байгууллагын даргын тушаалаар холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. 1.5. Энэхүү журмыг Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн бүх албад, тасаг, нэгжүүдэд дагаж мөрдөх ба хэрэгжилтэд нь байгууллагын захиргаа хяналт тавина. Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт 1. Чингэлтэй эрүүл мэндийн нэгдэл нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын бодлого, чиглэл шийдвэрүүдийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хүн амд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага мөн. 2. Байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлстэй байна.
  2. 2. Эрхэм зорилго: Гэр бүл төвтэй нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг иргэдэд ээлтэй, аюулгүй орчинд мэргэжилтний ёс зүй, өндөр мэдлэг, ур чадвартай багаар үзүүлнэ. Алсын хараа: Эрүүл өрх - Эрүүл дүүрэг Үнэт зүйл: Ч- Чин сэтгэлээсээ мэргэжилдээ үнэнч байх Э- Энэрэнгүй хүнлэг сэтгэлээр үйлчлүүлэгчиддээ хандах М- Мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай баг Н- Нотолгоонд суурилсан оновчтой, хамтын шийдэл 3. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж ажиллана: 1. Дүүргийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтэд тулгуурлан Үндэсний эрүүл мэндийн хөтөлбөр, стратегиудыг бүтээлчээр хэрэгжүүлэх 2. Анагаах ухааны орчин үеийн оношлогоо эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх 3. Эмнэлгийн мэргэжилтнийг сургах, мэргэжлийн ур чадвар, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх, зэрэг цол хамгаалуулах, туршлага судлуулах 4. Гадаад улс орны байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 4. Зохион байгуулалт, үйл ажиллагааны төрөл, чиглэл: 1. Байгууллагыг эрүүл мэндийн нэгдлийн дарга удирдах бөгөөд ажлаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын өмнө хариуцан тайлагнана. 2. Эрүүл мэндийн нэгдлийн дарга нь Захиргаа, хүний нөөцийн албаны дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга, Поликлиникийн эрхлэгчтэй шууд харилцаж удирдлагын үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. 3. Даргын дэргэд зөвлөх эрхтэй Удирдах зөвлөл ажиллана. Удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:  Эрүүл мэндийн нэгдлийн дарга  Захиргаа, хүний нөөцийн албаны дарга  Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга  Поликлиникийн эрхлэгч  Ерөнхий нягтлан бодогч  Чанарын албаны дарга  Сувилгааны албаны дарга  Хамтын ажиллагааны менежер
  3. 3. 4.Эмнэлгийн ерөнхий бүтцийн хүрээнд ажиллах нэгжүүдийг даргын тушаалаар батална. 5. Эмнэлгийн бүтцийн нэгжүүдийн орон тоо, цалингийн санг дарга батлах ба орлогч дарга нар, албадын дарга, тасгийн эрхлэгч, ажилтнуудыг ажилд томилж, чөлөөлнө. 6. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэлдэхүүн нь нийгмийн эрүүл мэндийн тасаг, поликлиник, салбар амбулатори, стационари (эмнэлэг) байна.  Нийгмийн эрүүл мэндийн тасаг нь хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тандан судлах, хянах, хүн амд аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг явуулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллана. Тасгийн өдөр тутмын үйл ажиллагааг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга удирдан зохион байгуулж, хариуцан ажиллана.  Поликлиник нь иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Поликлиникийн өдөр тутмын үйл ажиллагааг Поликлиникийн эрхлэгч удирдан зохион байгуулж, хариуцан ажиллах бөгөөд салбар амбулаторийг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллана.  Салбар амбулатори нь иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Салбар амбулаторийн өдөр тутмын үйл ажиллагааг Амбулаторийн эрхлэгч удирдан зохион байгуулж, хариуцан ажиллана.  Стационари(эмнэлэг) нь хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, хүүхдийн хүлээн авах - эрчимт эмчилгээ, дотор, мэдрэл, хүүхдийн эмчилгээ, уламжлалт, сэргээн засах эмчилгээ, дүрс оношлогоо, лаборатори, эмийн сан – ариутгалын үйлчилгээ үзүүлнэ. Стационарийн өдөр тутмын үйл ажиллагааг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга удирдан зохион байгуулж, хариуцан ажиллана. Гурав. Ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөх Ажилд авах: 1. Ажилд орох шаардлага хангасан иргэнийг байгууллагын хүний нөөцийн төлөвлөсөн хэрэгцээнд үндэслэн захиргаа, хүний нөөцийн алба хариуцан хүлээн авч судалж, холбогдох нэгжийн саналыг харгалзан, дараах шалгуурыг үндэслэн сонгоно. 1. Боловсрол 2. Мэргэжил 3. Ажлын дадлага туршлага, ур чадвар (Ажлын байр-албан тушаалын тодорхойлолтын шаардлагад нийцсэн) 2. Ажилд орохыг хүсэгч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Ажилтны анкет /төрийн албан хаагчийн/ 2. Чингэлтэй ЭМН-ийн захиргаанд гаргасан ажилд орохыг хүссэн өргөдөл 3. Гурван үеийн намтар
  4. 4. 4. Боловсролын болон мэргэжил, зэргийн үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар 5. Сүүлд ажиллаж байсан албан байгууллагын тодорхойлолт 6. Хаягийн зөрчилгүй иргэний үнэмлэхний хуулбар 7. Ажил байдлын болон эрүүл мэндийн тодорхойлолт 8. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг 2 % 9. Эрүүл мэндийн үзлэг хийлгэж, ажилд тэнцэх тухай дүгнэлт гаргуулсан байх 3. Ажлын байранд тавигдах шаардлагын дагуу болзол хангасан иргэнтэй Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогч нь харилцан тохиролцож “Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулна. Хөдөлмөрийн гэрээг туршилтын буюу 3 сар хүртэлх хугацаатай байгуулах ба туршилтын хугацаа дуусахад гэрээг сунгах асуудлыг Захиргаа, хүний нөөцийн алба зохион байгуулна. Туршилтын 3 сарын хугацаанд ажилтанг Засгийн газрын тогтоолын цалингийн жишгээр цалинжуулах бөгөөд ажилтны туршилтын хугацаа дуусч үндсэн ажилтнаар ажиллуулах үед нэгдлийн даргын тушаалаар батлагдсан цалингийн жишгээр цалинжуулан ажиллуулна. Туршилтын хугацаанд ажлын доголдол гаргаагүй, хамт олон, удирдлагын зүгээс хамтран ажиллах боломжтой гэж үзвэл үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулах ба тушаал төлөвлөхгүйгээр хөдөлмөрийн гэрээнд өөрчилөлт хийнэ.Туршилтын хугацаа нь шинээр ажилд орж буй ажилтанд хамаарах ба жирэмсэний амралттай, чөлөөтэй байсан ажилтанд хамаарахгүй. 4. Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө ажилтантай тохиролцон ажлын 3- 5 хоног ажлын байранд дагалдуулан ажиллуулж, дадлагажуулах арга хэмжээ авч болно. 5. Захиргаа, хүний нөөцийн албанаас шинээр орсон ажилтанд үнэмлэх, энгэрийн тэмдэг олгож, хувийн хэрэг нээн, ажилтны талаар мэдээллийг авч хадгалан, өөрчлөлт орсон тухай бүрт тэмдэглэж байна. 6. Захиргаа, хүний нөөцийн алба нь ажилтныг ажилд авсаны дараа доорх үүргийг гүйцэтгэнэ: 1. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын үйл ажиллагаандаа мөрдлөг, удирдамж болгодог хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, Тамхины хяналтын тухай хуулийн 9 ба 13-р зүйл, байгууллага болон түүний нэгжийн тухай танилцуулан, ажилтнаар судлуулж гарын үсэг зуруулна. 2. Аюулгүй ажиллагаа, халдвар хамгаалал, хөдөлмөр хамгааллын дүрэм, ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх журам, гамшгийн үед ажиллах журам, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалтын талаар холбогдох тасаг, албадын удирдлагуудаар зааварчилгаа өгүүлж баримтжуулна. 3. Шинээр орсон ажилтныг эмч нарын яриа, тасаг, албадын хурал дээр хамт олонд танилцуулна. 7. Эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагаар болон түр ба сул ажлын байранд ажиллах ажилтантай гэрээт ажилтны заалтаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.
  5. 5. 8. Шаардлагатай тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсоноор Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтлан, өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно. 9. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, цуцлах, дуусгавар болгохдоо Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон энэхүү журмыг баримтлах ба тушаалдаа ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан, vндэслэлийг тодорхой бичнэ. Ажлаас чөлөөлөх: 10. Ажилтан өөрийн хүсэлтээр болон эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдана. 11. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40-р зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр дуусгавар болгоно. Үүнд: 3.11.1. Жирэмсэн болон төрүүлсэн хүүхдээ асрах чөлөөтэй байсан ажилтан ажилдаа эргэн орох үед түүний оронд томилогдон ажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээ 3.11.2. Ажлын шаардлагаар түр хугацаагаар томилогдсон ажилтны хөдөлмөрийн гэрээ зайлшгүй шаардлага арилмагц 3.11.3. Туршилтын хугацаанд ажлын шаардлага хангаагүй бол туршилтын хугацаа дуусмагц 3.11.4. Хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн /нэг дутагдлыг 3- с дээш давтан гаргах эсвэл 3 сарын дотор 3-с илүү төрлийн дутагдал гаргасан/ 3.11.5. Энэ зүйлийн 3.12-т заасан үндэслэлээр 3.12. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үндэслэлүүдээр болон сахилгын зөрчлийг дахин давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан дараах ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална: 3.12.1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дарааллан 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсвэл хуанлийн 1 сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 ба түүнээс дээш өдөртэй тэнцэх, хуурамч эмчийн магадлагаа гаргуулсан. (чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацаа хамрагдана) 3.12.2. Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажлын байрандаа ирсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, согтуу хүн ажлын байранд нэвтрүүлсэн. 3.12.3. Эрүүл мэндийн нэгдлийн эд хөрөнгийг болон бусдын эд зүйл, өмч хөрөнгийг дур мэдэн авсан, авахаар завдсан, сольсон нь баримтаар нотлогдсон бол. 3.12.4. Ээлжийн ажилтан нь ажлын цагаар ажлын байраа дур мэдэн орхиж явсан нь 2-с дээш удаа давтагдсан.
  6. 6. 3.12.5. Хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, байгууллага, тасаг, албадын удирдлагад ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь нотлох баримтаар нотлогдсон. 3.12.6. Байгууллагын тамга тэмдэг, албан бичгийн бланкийг албан бус зорилгоор, эсвэл хувьдаа ашигласан болон байгууллагын нэрийг ашиглан өөр бусад байгууллага, хүмүүсийг хуурч мэхэлсэн, байгууллага болон ажилтныг залилан мэхэлсэн, байгууллага хамт олон, ажилтны хувийн нууцад зөвшөөрөлгүй халдсан, бусдад дэлгэсэн, худалдсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. 3.12.7. Ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан, байгууллагын үйл ажиллагаанд саад болсон, хохирол учруулсан. 3.12.8. Зохион байгуулалтын нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзсэн. 3.12.9. Эмчлэx, сувилах стандарт зөрчсөний улмаас эмчилгээ, сувилгаа, ажилбар, халдвар хамгааллын хүндрэл гарсан. 3.12.10. Эмнэлгийн эмч, ажилтнууд хоорондоо болон үйлчлүүлэгчидтэй харьцахдаа харьцаа хандлага, ёс зүйн зөрчил гаргасан, удаа дараа хамт ажиллаж буй ажилтан үйлчлүүлэгчдийг сэтгэл зүйн дарамтад оруулсан нь ёс зүйн салбар хорооны дүгнэлтээр батлагдсан. 3.12.11. Тус байгууллагын эмч, сувилагч, ажилтан нь эмнэлгийн төрөл бүрийн эмчилгээ, оношлогоо, тусламж, үйлчилгээтэй холбогдуулан бусдаас авилгал, хээл хахууль авсан, эм бусад шаардлагатай эмнэлгийн тусламжийн материалыг гар дээрээс худалдаалсан нь нотлогдсон. 3.12.12. Байгууллагын эд хөрөнгийн ашиглалтын горимыг зөрчсөнөөс тасралтгүй үйл ажиллагаа, гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг зөрчсөн болон өөрийн болон бусдын эзэмшиж буй компьютер дахь байгууллагын үйл ажиллагаатай холбоотой материалыг санаатай устгасан нь нотлогдсон 3.12.13. Тухайн жилд байгууллагын ёс зүйн хэсгийн хорооны хурал болон Чанарын албаны хурлаас 2 удаа сануулга авсан 3.12.14. Байгууллагын нягтлан бодогч, нярав даргын тушаал биелүүлээгүй,суутгал дутуу суутгасан, огт суутгаагүй, цалин хөлс буруу болон дутуу бодсон, санхүүгийн баримт үрэгдүүлсэн, устгасан, өр авлага ихээр гаргасан 3.12.15. Ажилд орохдоо хуурамч бичиг баримт ашигласан, худал мэдээлэл өгсөн. 3.13. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд ажилтны өргөдөл хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор захиргаа, хүний нөөцийн алба шийдвэрлэнэ.
  7. 7. 3.14. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа харьяалагдах тасаг, албадын удирдлага, үйлдвэрчний хорооны дарга,захиргаа, хүний нөөцийн албаны даргын саналыг үндэслэн нэгдлийн даргын тушаалаар шийдвэрлэнэ. Тушаалд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл, ажил хүлээлцэх хугацаа, ээлжийн амралтын тооцоо хийсэн хугацаагаар ажлаас халсан эцсийн өдрийг тогтооно. 3.15. Захиргаа, хүний нөөцийн алба ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлцэх хугацааг тогтоож, ажил хүлээлцэх комиссыг томилно. Ажил хүлээлцэх хугацаа ажлын 3 өдрөөс илүүгүй байна. Ажилтан тойрох хуудсаа хаалгаж, ажлын газрын үнэмлэхээ хураалгаж, тооцоо дууссаны дараа нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлэн, гар дээрээ авна. 3.16. Ажилтан тушаалд заасан хугацаанд санхүүгийн болон бусад холбогдох тооцоог “Тойрох хуудас”-аар хийнэ. 3.17. Эзэмшин ашиглаж байгаа үндсэн хөрөнгөө холбогдох картаар няравт хүлээлгэн өгнө. 3.17.1. Бараа материалын тооцоог тооцооны нягтлан бодогчтой хийнэ. 3.17.2. Цалин хөлс, тэтгэмж, нийгмийн даатгалын холбогдолтой тооцоог цалин хөлсний нягтлан бодогчтой хийнэ. 3.17.3. Эзэмшиж буй компьютер, түүнд хадгалагдаж буй байгууллагын үйл ажиллагаатай холбогдол бүхий бүх материалууд, дагалдах хэрэгслэлүүдийг мэдээллийн технологичид хүлээлгэн өгнө. 3.17.4. Бусад холбогдох тооцоог хүний нөөцийн менежертэй тус тус хийх бөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг бусад бичиг баримтын хамт ажилтанд өгч гарын үсэг зуруулна. 3.18. Эрүүл мэндийн улмаас хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувь тогтоогдвол ажилтны асуудлыг хэрхэх талаар удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Дөрөв. Ажил олгогчийн эрх, үүрэг 1. Монгол улсын Эрүүл мэндийн тухай болон хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдэлж үүргээ хэрэгжүүлнэ. 2. Ажил олгогч нь Үйлдвэрчний эвлэлийн хороо, хамт олны саналыг авч хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдөн ажиллана. 3. Ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх эрхтэй. 4. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийн ашиглалт, тусламж үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авна. 5. Ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй,эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж ажилтны эрүүл мэндийг хамгаална. 6. Хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх үүрэгтэй. 7. Ажлын шаардлагаар тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл шаардлагатай ажилтнуудыг хувцас, ажлын болон багаж хэрэгслээр хангана.
  8. 8. 8. Хөдөлмөрийн хөлсний зохион байгуулалтыг боловсронгуй болгож, цалин хөлсний санг зөв зохицуулан, хөдөлмөрийн цалин хөлсийг сард хоёр удаа тавьж олгоно. 9. Байгууллагын ажилтнуудыг харъяалал харгалзахгүйгээр эмчийн үзлэгт (ажилтнуудын эмч) хамруулж, шаардлагатай үед эмнэлгийн хуудас олгож эмч нарын зөвлөлгөөнөөр сунгуулна, хэвтүүлэн эмчилнэ. 10. Захиргаа, хүний нөөцийн алба нь хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, байгууллагын ажлын шаардлага, тухайн мэргэжилтний мэргэжил, дадлага туршлага, хөрвөж ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ажилтны ажлын байрыг сольж өөрчилж ажиллуулах асуудлыг зохих журмаар шийдвэрлүүлнэ. Тав. Ажилтны эрх, үүрэг 1. Ажиллагсад нь хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангагдах, тогтоогдсон хөдөлмөрийн хөлсийг хугацаанд нь авах, хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу амрах, тэтгэвэр авах буюу бусад хөнгөлөлт авах эрхтэй. 2. Урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчилгээний ажил, хариуцсан ажлын чанар, үр дүн, арга барилыг сайжруулахад чиглэсэн санаа, санаачилга дэвшүүлэх, боловсрол мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх, эрхэлсэн ажил үйлчилгээ мэргэжлийн чиглэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд өөрийн биеэр оролцох, санал сэтгэгдлээ илэрхийлэх, шийдвэр гаргахад оролцох эрхтэй. 3. Хамт олны хурал, зөвлөлгөөнд оролцож ажил сайжруулах, дутагдал зөрчлийг арилгуулах талаар санал шүүмжлэл гаргах эрхтэй. 4. Өөрийн үйл ажиллагаатай шууд холбогдолгүй буюу аюулгүй ажиллах нөхцөл бүрдээгүй ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэх, үүрэг даалгавар хүлээн авахаас татгалзах эрхтэй. 5. Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын заавар, ажлын байрны тодорхойлолт, хийж буй ажилтай шууд холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэнэ. 6. Хөдөлмөрийн дотоод журам эмчилгээний техник тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, заавруудын шаардлагыг чанд сахин биелүүлнэ. 7. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, хүнлэг энэрэнгүй үзлийг эрхэмлэн, үнэнчээр хөдөлмөрлөж хуулиар тогтоогдсон өвчтөний нууцыг хадгална. 8. Эрүүл мэндийн холбогдолтой хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг стандарт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас гаргасан мэргэжлийн үүргийг чанд биелүүлж ажиллана. 9. Эмнэлгийн дүрэмт хувцсыг цэвэр үзэмжтэй, өөрийн биед тохируулан өмсөнө. 10. Ажилтан бүр өөрийн зураг, байгууллагын тэмдэг, нэгдлийн даргын гарын үсэг бүхий үнэмлэх энгэртээ зүүнэ.
  9. 9. 11. Хариуцсан ажилд идэвх санаачилга, үр бүтээлтэй хандаж ажлын цагийг нягт баримтлан, бүтээлчээр ашиглан, ажил мэргэжлийн шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллана. 12. Мэдлэг мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлж, ёс суртахуун, зан харьцааны хэм хэмжээг сахин, урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээний ажилд гологдол чирэгдэлгүй ажиллана. 13. Ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа төлөвлөн, гүйцэтгэлийн тооцоо судалгаатай, үр дүнг тооцон ажиллана. 14. Байгууллагын өмч, эд хогшил, техник хэрэгслийн ашиглалт хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгаж, ямар нэгэн зөрчил, дутагдалгvй ажиллаж, өөрийн буруугаас болж гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлнө. 15. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг чанд мөрдөж, осол гэмтлээс сэргийлж ажиллана. 16. Хөдөлмөрийн эрvvл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас сэргийлэх болон архидан согтуурах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар гарсан хууль, дvрэм, журмыг сахин биелvvлнэ. 17. Ажлын байранд болон албан vvргээ гvйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татахыг эрс цээрлэхийн хамт бусадтай чанга дуугаар маргалдах, хараалын vг хэллэг хэрэглэхгvй байна. 18. Албан тасалгаанд удирдлагын зөвшөөрөлгvйгээр гадны хvн байлгах, ажлын цагаар үүрэгт ажилд холбогдолгvй vйл ажиллагаа явуулахгvй байх. 19. Байгууллагын захиргаа, тасаг нэгжээс ажил мэргэжлийн чиглэлээр зохион байгуулах хурал цуглаан, хичээл сургуульд бүрэн хамрагдаж, шаардлагатай тохиолдолд захиргаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын /яаралтай авах арга хэмжээ, дайчилгаа, субботник/ гүйцэтгэлийг эргэж мэдээлнэ. 20. Ажил тарах, ажлын байрыг урт богино хугацаагаар орхиж явах тохиолдолд өрөө байрны аюулгүй байдлыг хангаж, байгууллагын гэрээт харуул хамгаалалтын албаны ажилтанд өрөөг хүлээлгэн өгнө. Зургаа. Дотоод үйл ажиллагаа А. Дотоод ажлын зохион байгуулалт 6.1. Байгууллагын удирдах болон хариуцлагатны зөвлөлийн хурлыг сард хоёр удаа хийнэ. Яаралтай тохиолдолд зарлан хуралдуулна. 6.2. Эрүүл мэндийн нэгдлийн нийт эмч нарын яриаг 14 хоног тутмын Пүрэв гаригийн 1530 цагт чанарын алба зохион байгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга удирдаж явуулна. 6.3. Стационарын эмч нарын яриаг долоо хоног бүрийн Мягмар гаригт 800- 840 цагийн хооронд хийж, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга удирдаж явуулах ба стационарын тасгуудын эмч, ажилтнуудын хурлыг 14 хоногт 1 удаа тасгийн эрхлэгч нарын удирдлага дор зохион байгуулна. 6.4. Сувилгааны албаны хурлыг 14 хоног тутмын Пүрэв гаригт, нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хурлыг сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гаригт сувилгааны албаны дарга зохион байгуулж явуулна.
  10. 10. 6.5. Чанарын алба болон чанарын багууд нь улиралд тус бүр 1 удаа хуралдах бөгөөд чанарын алба нь иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж болон эмчилгээ, үйлчилгээний стандарт мөрдөлтийн хэрэгжилтэнд өдөр бүр явцын болон графикт хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгуулах, ололт амжилтыг сурталчилах ажлыг зохион байгуулж хэвшүүлэх ба байгууллагын хэтийн төлөвлөгөө, орчин цагийн шаардлага эрэлт хэрэгцээнд уяалдуулсан чанарын хөтөлбөрийг батлуулан, хэрэгжүүлж ажиллана. 6.6. Ёс зүйн хэсгийн хорооноос улирал тутам ёс зүй, хууль эрхийн сургалтыг нийт ажиллагсдад зохион байгуулна. 6.7. Ажлын байр сэлгэн суралцах үйл ажиллагааг захиргааны санаачлагаар зохион байгуулна. 6.8. Өдөр бүрийн 1200-1210 цагийн хооронд тус эмнэлгийн нийт ажилтнууд ажлын байрны дасгалыг хамтдаа хийнэ. 6.9. Өдөр тутмын үйл ажиллагааны явцын хяналтын үр дүн, стандарт, удирдамж, дүрэм зааврын хэрэгжилт болон илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, тулгамдсан асуудлын хүрээнд чанарын алба, удирдах зөвлөл, хариуцлагатны зөвлөл, ёс зүйн хэсгийн хороо болон эрүүл мэндийн нэгдлийн даргын тушаалаар байгуулагдсан орон тооны бус зөвлөл, комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 6.10. Албадын дарга нарыг удирдах зөвлөлийн хурлаар, тасгийн эрхлэгч болон ахлах сувилагч нарыг хамт олны хурлаар сонгон шалгаруулах журмаар удирдах зөвлөлд санал оруулна. Б. Дотоодын хяналт шалгалт 6.11. Дотоодын хяналт шалгалт нь байгууллагын ажлыг сайжруулах, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, нэгэнт гарсан зөрчлийг нуун дарагдуулалгүйгээр, учирсан хохирлыг шуурхай арилгахад чиглэгдэнэ. 6.12. Байгууллага дараах төрлийн дотоод хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлнэ. Үүнд: 6.12.1.Техник тоног төхөөрөмжийн улирлын шалгалт 6.12.2.Байгууллага, нэгжийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийх санхүүгийн хяналт шалгалт 6.12.3.Эмчилгээ, үйлчилгээнийн чанарын шалгалт 6.12.4.Төрөл бүрийн мэргэжлийн чиглэлээр хийх төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт 6.12.5.Иргэд, үйлчлүүлэгч, ажилтны мэдээллийн мөрөөр хийгдэх шалгалт 6.12.6.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн шалгалт 6.13. Хяналт шалгалтыг байгууллагын даргын тушаалаар томилогдсон комисс буюу ажлын хэсэг хийж гүйцэтгэнэ. Хяналт шалгалтын үйл ажиллагаа бүр батлагдсан удирдамжийн дагуу, тодорхой хугацаанд хийгдэж, шалгалт бүрийн үр дүнгээр тайлан гарч, холбогдох албан тушаалтанд танилцуулан, чанарын алба, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргаж хэрэгжүүлнэ.
  11. 11. Долоо. Хөдөлмөр зохион байгуулалт 1. Ажил амралтын цаг 1. Ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40, ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна. 2. Ээлжийн ажилтан 8/16 цагаар 4 ээлжээр ажиллана. Ээлжийн ажилтны 7 хоногийн ажил амралтын цагийг тусгай графикаар зохицуулна. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын эмч 16 цаг, диспетчер эмч, жолооч 24 цагаар 3 ээлжээр ажил амралтыг зохицуулсан тусгай хуваарийн дагуу ажиллана. 3. Нийтээр амрах баярын өдөр болон Бямба, Ням гарагт ээлжийн болон дежурийн ажил 900 ,1700цагаас эхэлнэ. 4. Ажилтан бүр ажилдаа ирэх болон ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын цаг дууссанаа өөрийн биеэр заавал бүртгүүлнэ. Бүртгэл нь ажилтанд цалин олгох үндэслэл болно. Бүртгэлийн дэвтрийг нэгжийн ахлах сувилагч бүртгэж, хянана. 5. Ажлын цагийн эхлэх, дуусах хуваарийг тухайн ажлын байрны онцлог, байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн дарга баталж мөрдүүлж ажиллана. 6. Тасралтгүй ажиллагаатай тасгуудын ээлжийн ажилтан дараагийн ээлжийн ажилтан ирээгүй байхад /тасгийн эрхлэгч, хүний нөөцийн менежерт мэдэгдэх/ дур мэдэн ажлаа орхиж явахыг хориглоно. Хүлээлгэсэн цагийг буруутай этгээдийн ажилласан цагийн хөлснөөс хасч шилжүүлэн олгоно. 7. Поликлиник болон салбар амбулаторид ажиллагсадын ажлын цаг 0800 цагт эхэлж, 1700 цагт тарна. 1200-1300 цагийн хооронд цайны завсарлагаатай байна. Тасралтгүй ажиллагаатай стационарийн тасгийн цайны цагийн 30 минутыг үдээс хойш шилжүүлэн тооцож, ажил 0800 цагт эхэлж, 1630 цагт тарна. 8. Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан, ажлын байрны хэвийн бус нөхцөлд тооцогдох ажилтнуудын ажлын цагийг дараах байдлаар богиносгоно. Богиносгосон цагтай ажилтнууд 1200-1300 цагийн хооронд цайны завсарлагаатай байна.  Лаборатори 1 цаг  Ариутгал 1 цаг  Физик эмчилгээ 1 цаг  Вакцинатори эмч, сувилагч 1 цаг  Эм зүйч, технологич 1 цаг  Эм олгогч рецептар 1 цаг  Эмийн сангийн дефектар 1 цаг  Эмийн сангийн шил угаагч 1 цаг  Дискамерчин 1 цаг
  12. 12.  Шүд 1 цаг  Гэмтэлгипсний кабинет 1 цаг  ДОХ/БЗДХ-н кабинет 1 цаг  Сүрьеэ 2 цаг  Рентген кабинет 2 цаг  Бактерлоги 2 цаг  Сэтгэц 2 цаг 9. Ээлжийн хуваариар ажилладаг ажилтан дараагийн ээлжийн ажилтанд ажлаа заавал хүлээлгэн өгч, тэмдэглэл хөтөлсөн байна. Ээлжийн ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийг сольж ажиллахгүй байх. 10. Ажил олгогч нь ажилтны ажилласан хугацааг тодорхойлж, ээлжийн амралтыг хуваарийн дагуу олгоно. Ажилтны 2 амралтын хоорондох хугацаа 6 сараас багагүй байна. 11. Ажилтан нь үндсэн амралт дээр хэвийн, хэвийн бус нөхцлийн нэмэгдэл амралтыг хөдөлмөрийн хуульд заасан хэмжээгээр, эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд 1 хоногийн нэмэгдэл амралтыг эрүүл мэндийн хуульд заасны дагуу эдэлнэ. 12. Ээлжийн амралтыг заавал эдлүүлэх бөгөөд ар гэрийн гачигдал, ажлын шаардлагаар жилд 2 удаа хуваан, хэсэгчилэн олгох бол даргын тушаалаар шийдвэрлэнэ. 13. 8 сар ба түүнээс дээш хугацааны сургалтанд хамрагдсан тохиолдолд ээлжийн амралтыг олгохгүй. 14. Ээлжийн амралтын тооцоог хүний нөөцийн менежер, цалингийн нягтлан бодогчтой хийнэ. Хоёр он дамнуулан амралтын тооцоо хийгдэхгүй. 15. Төрсний дараа 2-3 жил хүүхдээ асраад ирсэн /эх/ ажилтанд 8 сараас доошгүй хугацаагаар, шинээр ажилд орсон ажилтанд 6 сар, сургууль төгсөөд анх удаа ажилд орсон ажилтанд 11 сарын дараа тус тус ээлжийн амралт олгоно. 16. Ажилтан ажлаа хүлээлцэн амарсан тохиолдолд ажил хүлээн авсан ажилтан нь ээлжийн амралтаа эдлэх эрх үүсэхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд тухайн ажлыг өөр хүнд шилжүүлэхгүй. 17. Ажилтан өвдсөн, чөлөө авсан, ээлжийн амралт авсан тохиолдолд хүний нөөцийн менежертэй тооцоо хийж ажилд орно. 2. Чөлөө олгох журам 1. Ажлын 4 цагийн чөлөөг нэгжийн эрхлэгч, 1 ба түүнээс дээш өдрийн чөлөөг ажилтны өргөдлөөр олгох ба тухайн ажилтан нь ахлах сувилагч, нэгжийн эрхлэгчээрээ цохолт хийлгэн Захиргаа, хүний нөөцийн албанд ирүүлснээр сарын эцэст нэгтгэн эрүүл мэндийн нэгдлийн даргын тушаалаар баталгаажуулна. 2. Хүндэтгэн үзэх шалтгаангүй 4 цаг болон түүнээс дээш хугацаагаар ажилдаа ирээгүй тохиолдолд ажилтанг ажил тасалсанд тооцно.
  13. 13. 3. Ажилтны ар гэрт гачигдал тохиолдсон (өөрийн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү ба нөхөр /эхнэр/, үр хүүхэд, шууд асрамжинд нь байдаг хүмүүс хүндээр өвчлөх, нас барах) үед түүний хүсэлтийг үндэслэн /нотлох баримтыг үндэслэнэ/ Улаанбаатар хотод 3 хоногийн, хөдөө орон нутагт 6 хоногийн цалинтай чөлөө олгоно. 4. Ажилтны өөрийн болон хадам ах, эгч, дүү ба хүүхэд нь гэрлэх, гэр бүлд нь хүүхэд төрөх, хүүхэд үрчлэн авах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтийг нь үндэслэн /нотлох баримтыг үндэслэнэ/ Улаанбаатар хотод 3, хөдөө орон нутагт 6 хоногийн цалинтай чөлөө олгоно. 5. Эхнэр нь хүүхэд төрүүлсэн тохиолдолд ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгоно. 6. Байгууллагын ажлын зайлшгүй шаардлагаар гадаад, дотоодод мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд: 1. 6 сар хүртэлх хугацаагаар хамрагдах болсон тохиолдолд ажилтантай 3 жил тогтвортой ажиллах гэрээ байгуулан, сургалтын хугацаанд 6 сар үндсэн цалингийн 60 хувийг олгож, ажлаас түр чөлөөлнө. 2. 12 сар хүртэлх хугацаагаар хамрагдах бол ажилтантай 5 жил тогтвортой ажиллах гэрээ байгуулан ажлаас түр чөлөөлж сургалтын хугацаанд 6 сар үндсэн цалингийн 60 хувь, 6 сар үндсэн цалингийн 30 хувийг олгоно. 3. Гэрээний хугацаанаас өмнө ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах санал гаргасан тохиолдолд суралцсан хугацааны цалин болон түүнтэй холбогдон гарах зардлыг төлүүлнэ. 7. Олон улсын чанартай хурал, семинарт оролцох ажилтанд дотоодод бол ажлын 3 хоногийн, гадаадад бол ажлын 7 хоногийн цалинтай чөлөөг ажлын доголдол үүсэхгүй байхаар тооцон олгоно. Ажилтан жилд 2 удаа хамрагдаж болно. 8. Ажилтан өөрөө хүсэлт гарган суралцах тохиолдолд төлбөрийг ажил олгогч олгохгүй ба 6 сар хүртэлх хугацааны цалингүй чөлөө олгоно. Урт хугацааны /6 сараас дээш/ сургалтанд хамрагдахад хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар цуцлан, 1 жил хүртэлх хугацаанд ажлын байрыг хадгална. 9. Төрийн сангийн зээлээр суралцсан хүн 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах бөгөөд хугацаанаас өмнө өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах санал гаргасан тохиолдолд сургалтын төлбөр бусад зардлыг төлүүлнэ. 10. Үндсэн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа докторын зэрэг хамгаалах үед эмч, ажилтанд 1 сарын цалинтай чөлөө, магистрын болон мэргэжлийн зэрэг хамгаалах үед эмч, ажилтанд ажлын 7 хоногийн цалинтай чөлөөг тус бүр 1 удаа олгоно. 11. Өвдсөн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд ажил олгогчоос томилогдсон эмчид үзүүлж, шинжилгээ, эмчилгээний асуудлыг шийдүүлнэ. 12. Үндэслэлгүйгээр магадлагаа олгосон тохиолдолд ажил олгогчоос томилогдсон эмчид Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дүгээрт заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна.
  14. 14. 13. Ажил олгогчоос томилогдсон эмчийн үйл ажиллагаанд улиралд нэг удаа чанарын албаны дарга, хүний нөөцийн менежер хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллана. 14. Яаралтайгаас бусад тохиолдолд ажил олгогчоос томилогдсон эмчээс өөр эмчийн магадлагааг тооцохгүй бөгөөд ажил олгогчоос томилогдсон эмчид хандан зохих шийдвэр гарахаас өмнө ажлын байрыг орхисон тохиолдолд ажил тасалсанд тооцно. 15. Цалингүй чөлөөг ажилтны хүсэлтийг харгалзан олгоно: 1. Өргөдлийг заавал өөрийн биеэр бичгээр гаргаж өгнө. 2. Чөлөө хүссэн ажилтан өргөдлөө захиргаанд яаралтайгаас бусад тохиолдолд 3-7 хоногийн өмнө өгч, захиргааны шийдвэр гарсны дараа чөлөө авсанд тооцно. 3. Цалингүй чөлөөг жилд ажлын 22 хоногоос хэтрэхгүй байхаар тооцон олгоно. 4. Ээлжийн амралт эдлээгүй тохиолдолд 14-өөс дээш өдрийн чөлөө авах хүсэлт гаргахад ээлжийн амралтыг эхлэн олгоно. 5. Хүндэтгэн үзэх онц шалтгаангүй бол ээлжийн амралтын дараа үргэлжлүүлэн чөлөө олгохгүй. 16. Цалинтай, цалингүй чөлөө авсан тохиолдолд хоол, унааны мөнгө олгогдохгүй. Найм. Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж 8.1. Ажил олгогчоос ажилтнуудад ажилдаа ирэх, ажлаас буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.3 дугаар заалтыг үндэслэн, хамтын гэрээнд заасны дагуу ажилласан нэг өдөрт 800 төгрөгөөр, хоолны мөнгийг ажилласан нэг өдөрт 2000 төгрөгөөр тооцож олгоно. 8.2. Тус байгууллагад нэг жилээс доошгүй хугацаагаар ажилласан, гэрт болон ердийн галлагаатай орон сууцанд амьдардаг ажилтнуудад жилд нэг удаа түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлнэ. 8.3. Нийт ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын хувцсаар жилд 2 удаа бүрэн хангаж, хувцасны зардлыг байгууллага 100 хувь хариуцна. 8.4. Ажилтны хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болсон сүүлчийн өдөр нь ажил олгогч энэ тухай шийдвэрээ гаргаж, төлбөр тооцоогүй бол Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, ажилтанд өөрт нь өгнө. Гэрээг дуусгавар болгосон, цуцалсан үндэслэлийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн тохирох заалтын дагуу захиргааны шийдвэрт тэмдэглэн, ажил олгогч нь мөн хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2,40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд зохих тэтгэмжийг олгоно. 8.5. Мэргэжлийн зэрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах албан тушаалтны цалингийн нэмэгдлийг захиргаа дараах байдлаар тооцож олгоно. Ахлах зэргийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувь Тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, ахлах лаборантын нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувь
  15. 15. НЭМ-ийн үндэсний хөтөлбөрүүдийн, өрхийн, хамтын ажиллагааны, сургалтын, эрүүл мэндийн сайн санааны туслагч хөтөлбөрийн менежерүүд болон халдвар судлагч үндсэн цалингийн 10 хувь Тэргүүлэх зэргийн нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувь Албадын дарга нарын нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувь 8.6. Мэргэжлийн зэрэг хамгаалсан тохиолдолд ажлын үр бүтээл, идэвх санаачилга, ур чадварыг харгалзан зохих журмын дагуу төлбөрийн 30 хувийг төлнө. 8.7. Хөдөлмөрийн стандартын дагуу хортой, хүнд, хэвийн бус нөхцөлд тооцогдох ажилтнуудад сүүг зохих журмын дагуу ажлын байранд олгох ба холбогдох тушаал, шийдвэрийн дагуу тогтоогдсон цалингийн нэмэгдлийг олгож, ажлын цагийг хорогдуулан ажиллуулна. 8.8. Хөдөлмөрийн чадвараа түр алдаж, Хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр урд эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд ажилтанд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг олгоно. 8.9. Өндөр насны тэтгэвэрт гарахад эмнэлгийн мэргэжилтэнд Эрүүл мэндийн тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан мөнгөн тусламжийг ажил олгогчоос нэг удаа, эмнэлгийн мэргэжлийн бус ажилтанд холбогдох журмын дагуу заасан тэтгэмжийг олгоно. 8.10. Байгууллагын захиргаа, үйлдвэрчний хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний дагуу ажилтны гэр бүлд гачигдал гарсан тохиолдолд /өөрийн хүүхэд, эхнэр, нөхөр, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү нас барсан/ байгууллагаас 100.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно. 8.11. Ажилтан нас барсан тохиолдолд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг олгоно. 8.12. Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээгээр хөдөлмөрийн чадвар түр алдалттайгаас чөлөөтэй байгаа ажилтны, эзгүй байгаа, ээлжийн бус ажилтай албан тушаалын ажилтны үүргийг захиргааны шийдвэрээр ажлын 15 хоногоос дээш түр орлон гүйцэтгэсэн, хавсран ажилласан, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд ажлын тайланг харьцуулсан үзүүлэлтээр гаргуулан, статистик мэдээтэй хавсарган авч, үр дүнг тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар албан тушаалын цалингийн 40 хүртлэх хувиар нэмэгдэл хөлс олгоно. 8.13. Ажилтан 3 хүртэлх сарын богино хэмжээний сургалтанд хамрагдах бол нэгдлийн удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр ажлаа зохицуулан суралцах боломж бололцоогоор нэгжийн эрхлэгч ханган ажилтныг сургалтанд хамруулна. 8.14. Ажилтны ажлыг зохицуулан сургах боломжгүй бол сургалтанд хамрагдсан ажилтны 3 сар хүртэлх хугацааны цалинг 60%-иар тооцон олгох ба ээлжийн бус ажилтай ажилтны ажлыг орлон гүйцэтгэсэн ажилтанд 40 хүртэлх хувийн цалин хөлсийг тайлан мэдээ, ажлын үр дүнг үндэслэн олгох ба хавсран хийсэн ажлын хугацааг тасгийн эрхлэгч, ахлах сувилагчаар хянуулсан байна.
  16. 16. 8.15. Хүүхдийн түргэний жижүүр эмч, жолооч нарын хоол болон хоолны мөнгийг давхардуулалгүй, аль нэгийг нь олгоно. 8.16. Ээлжийн ажилтай ажилтнуудын хоол, унааны мөнгийг ээлжийн буюу гарааны тоогоор олгоно. 8.17. Ээлжийн ажилтай ажилтнууд амралтын өдөр чөлөө авсан тохиолдолд чөлөө авсан, тасалсан цагийг /фонд цагийг бууруулахгүй/ хорогдуулж тооцно. 8.18. Нийт ажиллагсдыг жилд нэг удаа эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, витаминжуулах ажлыг зохион байгуулна. Өвчин, эмгэг илэрсэн ажилтнуудыг нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд оруулж, эрүүлжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 8.19. Захиргаа нь жил бүрийн “Олон улсын ахмадын өдөр”- г тохиолдуулан тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. 8.20. Тус эмнэлгийн ажилтны төрсөн эцэг, эх, хүүхэд, эхнэр, нөхөрт эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай байгаа үед харъяалал харгалзахгүй шууд хүлээн авч үйлчилнэ. 8.21. Жирэмсэний чөлөөтэй байгаа ажилтнуудын Нийгмийн даатгалын төлөлтийг цаг тухайд нь хийн, бүртгэж байна. 8.22. Ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон дэг журмыг үл хайхран, дагаж мөрдөөгүй ажилтанд нийгмийн хамгааллын ямар нэг урамшуулал, хөнгөлөлт үзүүлэхээс татгалзах эрхтэй. Ес. Хөдөлмөрийн хөлс 9.1. Хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал багтана. Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, Монгол улсын Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээг үндэслэн ажилтны үндсэн цалинг тогтоож, хөдөлмөрийн гэрээнд тусган, сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд 2 хуваан олгоно. Энэ өдөр нь баяр, амралтын өдөр байвал урагш нь татна. 9.2. Монгол улсын засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолыг үндэслэн сар бүр ажилтаны ажлын үр дүнг тооцон дүгнэж, ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь харгалзан, үндсэн цалин дээр нь албан тушаалын цалингийн 10-15 хүртэлх хувийн үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгоно. Үр дүнгийн урамшууллыг улирал тутам олгоно. Дараах тохиолдолд үр дүнгийн нэмэгдэл хөлс олгохгүй. Үүнд: 9.2.1.Ажилтан тухайн улиралддаргын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан бол 9.2.2.Шинээр ажилд орсон ажилтанд туршилтын хугацаанд 9.2.3.Ээлжийн амралтын хугацаанд 9.2.4.Түр хугацаагаар гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд 9.2.5. Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт хангалтгүй буюу 71 хувиас доош хувьтай байгаа тохиолдолд 9.3. Ажилтан нь ажилдаа амжилт гаргаж, шинэ шинэлэг зүйл санаачлан нэвтрүүлж, үр дүнг тооцож тогтоосон, захиргааны даалгавраар ажил үүрэг онцгой сайн гүйцэтгэсэн зэрэг тохиолдолд захиргааны шийдвэрээр шагнаж
  17. 17. урамшуулна. Мөн ажилтан өөрийн санаачилагаарбайгууллагадаа оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөн дүн нь 1.000 ам.доллараас дээш байвал нэг сарын үндсэн цалингаар урамшуулна. 9.4. Тасралтгүй үйл ажиллагаатай эмнэлгийн тусламж үйлчилгээний хэсгийн ажилтны энгийн өдөр ажилласан илүү цагийн хөлсийг 12 цагаар, амралт, баяр ёслолын өдрөөр ажилласан илүү цагийн хөлсийг 20 цагаар бодож, 4 цагийг заавал биеэр амруулна. 9.5. Эмч, эмнэлгийн ажилтан ажлын бус цагаар дуудагдан, илүү цагаар ажилласан тохиолдолд нөхөн амрах боломжгүй бол илүү цагаар ажилласан хөлсийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дүгээр заалт, 53 дугаар зүйлийн 53.1 дүгээр заалтын дагуу энгийн өдөр 1,5 дахин, амралт, баяр ёслолын өдрөөр ажилласан хөлсийг 2 дахин нэмэгдүүлэн тус тус бодож олгоно. Арав. Шагнал, урамшуулал 1. Тогвор суурьшил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай биелүүлж, ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэн ажиллаж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан эмч, ажиллагсадыг захиргаа нь дор дурдсан хэлбэрээр шагнана. Үүнд: 10.1.1. Төрийн дээд шагнал, одон медальд болон ЭМЯ, НЭМГ, ЧДЗДТГ-н шагналд нэрийг нь дэвшүүлэх. 10.1.2. Хагас жил тутам “Чанарыг эрхэмлэгч ажилтан” шалгаруулж, энгэрийн тэмдэг гардуулан тухайн улиралын турш үндсэн цалингийн 50 хувиар урамшуулна. 10.1.3. Чанарын албанаас жил бүр зохион байгуулдаг “Онол практикийн бага хурал”- д оролцож түрүүлсэн, байр эзэлсэн эмч, эмнэлгийн ажилчдад өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. 10.1.4. Оны шилдэг эмч, сувилагч, ажилтныг тус тус шалгаруулж өргөмжлөл, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн шагнал олгоно. 10.1.5. Оны шилдгээр шалгарсан хамт олонд өргөмжлөл гардуулж, байгууллагын ҮЭХ-ноос 500.000 төгрөгийн мөнгөн шагнал олгоно. 10.1.6. Чанарын албанаас жил бүр сайн туршлагын уралдаан зохион байгуулан явуулж, тэргүүн байр эзэлсэн эмч, эмнэлгийн ажилчдад өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. 10.1.7. Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны “Алтан чагнуур” шагналд эмч, ажилтнуудыг нэр дэвшүүлэх 10.1.8. Дүүрэг, нийслэл, харъяа дээд шатны байгууллагаас зохион байгуулсан урлаг спортын арга хэмжээнд амжилттай оролцсон баг, хамт олонд 50.000 төгрөг хүртэлх мөнгөн шагнал, байр эзэлсэн спорт, урлагийн багт 100,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.
  18. 18. 10.2. Мэргэжил, ур чадвараараа хамт олноо манлайлсан ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно. 10.3. Байгууллагын зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, явуулсан ажилтнуудад үр дүнгийн хувиар урамшуулна. 10.4. Шагналын хэмжээ, хэлбэрийг тухайн нөхцөлд тасаг, хамт олон, Үйлдвэрчний эвлэлийн хорооны саналыг харгалзан Удирдах зөвлөлийнхурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Арван нэг. Хориглох зүйл Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад дараах үйлдэл хийхийг хориглоно. Үүнд: 1. Ажлын байрны дотоод орчинд тамхи татах, ажлын болон ажлын бус цагаар согтуугаар ажлын байранд нэвтрэх, архидан согтуурах, согтуу хүн нэвтрүүлэх, ажлын цагаар болон ажлын цаг дууссанаас хойш ажлын байранд гадны хүн цуглуулах, ажлын цагаар сэлгүүцэх, гарч явах, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөх, компьютерийн тоглоом, бусад тоглоом тоглох. 2. Эмнэлэг, үйлчилгээний өрөө байранд эм тариа, бусад зүйл худалдах, төлбөрт үйлчилгээг бэлэн мөнгөөр хийх, өвчтөнөөс бэлэн мөнгө, эмчилгээ, үйлчилгээний төлбөр авах. 3. Ажлын байранд бусадтай маргах, өрөө тасалгаагаар сэлгүүцэх, хамт ажиллаж буй ажилтан болон үйлчлүүлэгчид, өвчтнийг сэтгэл зүйн хувьд дарамтлах, тэдэнтэй маргах, хэл амаар доромжлох, эрх чөлөөнд нь халдах, эмчилгээ, үйлчилгээний оочер дарааллыг алдагдуулах, чирэгдүүлэх. 4. Үйлчилгээ, шинжилгээ, оношлогоо эмчилгээний үед утсаар ярих, тамхи татах, юм идэж уух, үйлчлүүлэгчдийг өрөөндөө орхин явах. 5. Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй буюу гүйцэтгэхээс үндэслэлгүй татгалзах, хурал цуглаан таслах, хамт олныг хамарсан зохион байгуулалттай ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслах, ажлаас хоцрох, ажил таслах, ээлжийг дур мэдэн өөрчлөх. 6. Байгууллагын эд хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зөвшөөрөлгүй хувьдаа ашиглах, гадагш гаргах, бусдад эзэмшүүлэх,үрэгдүүлэх, хэвийн ажиллах боломжгүй болгох. 7. Эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт, дотоод журам, технологийн дүрэм, горим, хөдөлмөр хамгааллын журам зөрчих. /Эмч өвчтөний түүхэнд бичсэнээс бусад эмчилгээ, дусал, эм тариаг өвчтөнд хийхийг хатуу хориглоно/ 8. Ээлжийн ажилтан ажлын цагийн хугацаанд ажлын байрыг орхин явах, сэлгүүцэх, ажлын байранд гадны хүмүүс цуглуулах. 9. Албан үүрэгтэйгээ холбоогүй асуудлаар төлөөлөн шийдвэр гаргах, бусдад мэдээлэл, ярилцлага өгөх, албаны мэдээллийг ашиг олох зорилгоор бусдад зуучлах, ашиглах.
  19. 19. 10. Хууль бус ажил хаялт болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох. 11. Байгууллагын нууц болон ажилтны хувийн нууцад зөвшөөрөлгүй халдах, задруулах. 12. Байгууллагын үйл ажиллагаагтай холбоотой компьютерийн программ болон холбогдох материалыг устгах 13. 24 цагийн бус ажиллагаатай өрөө тасалгаанд ажлын бус цагаар албан бус ажил хөдөлмөр эрхлэх, хонож өнжих, орж сэлгүүцэх. 14. Байгууллагын автомашиныг зориулалтын бус ажилд хэрэглэх. /шаардлагатай тохиолдолд захиргааны шийдвэрээр зохицуулна/ Арван хоёр. Хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтан, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага 1. Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, энэхүү журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын заавар дүрэм, оношлогоо, эмчилгээний стандарт, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн харилцаанд ажилтны хүлээх үүргийг тодорхойлсон эрх зүйн бусад актыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэж үзэж, дараах журмаар сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд: 12.1.1. Зөвхөн хууль болон эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрэмд заасан хэлбэрийн шийтгэл ногдуулах. 12.1.2. Ногдуулах шийтгэлийн хэлбэр нь гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон байх. 12.1.3. Шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзах. 12.1.4. Хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хатуу баримтлах. 12.1.5. Ямар хэлбэрийн шийтгэл ногдуулснаа ажилтанд мэдэгдэж, энэ тухай тушаалын хуулбарыг өгөх. 12.1.6. Сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд тухайн ажилтанд аливаа нэмэгдэл, шагнал, урамшууллыг олгохгүй, хасч тооцно. 12.1.7. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримтыг үндэслэн, зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй. 12.1.8. Захиргааны сахилгын шийтгэл ногдуулахын өмнө харъяа тасаг нэгждээ шат дараалласан арга хэмжээ авсан байх ба албад, тасаг нэгжийн хамт олны хурлаар заавал авч хэлэлцэн, хурлын тэмдэглэлийг баталгаажуулж, сахилгын шийтгэл ногдуулах тухай саналаа холбогдох баримтын хамт тасаг, нэгжийн эрхлэгч нь захиргаа, хүний нөөцийн албанд хүргүүлнэ. Хамт олны шийдвэр, холбогдох нотлох баримтыг захиргаа, хүний нөөцийн алба хянан үзэж, удирдах зөвлөлд танилцуулснаар удирдах зөвлөлийн хурлаас
  20. 20. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээнд заасан шийтгэлийн аль нэгийг ногдуулж, даргын тушаал гаргана. Хэрэв сахилгын шийтгэл ногдуулах тасаг, албадын саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгоно. 12.1.9. Нэг жилийн хугацаанд хоёр буюу түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан бол хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасанд тооцно. 12.2. Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн гэрээг зөрчсөн ажилтанд зөрчил гаргаснаас хойш 6 сар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болно. 12.3. Хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн захиргааны шийдвэрээр шийтгэл ногдуулна. 12.3.1. Сануулах 12.3.2. Цалин хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах 12.3.3. Ажлаас халах 12.4. Дээрх сахилгын шийтгэлээс давхардуулж ногдуулахгүй ба ажилтныг зөрчлийн байдлыг нь харгалзан үзээд заавал шат дараалан ногдуулахгүйгээр аль тохирохыг шууд ногдуулж болно. Шийтгэлийг ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно. 12.5. Сахилгын шийтгэл хүлээсэн ажилтан эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан, шинэ зүйл санаачилан нэвтрүүлж үр дүнг тооцож тогтоосон, захиргааны даалгавараар онцгой сайн ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд зөрчлийн шинж байдлыг харгалзан хугацаанаас нь өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно. 12.6. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 6 сараас доошгүй хугацаа өнгөрсөн үед 12.5-д заасан болзлыг хангасан бол салбар нэгжээс хамт олны хүсэлтийг харгалзан даргын тушаалаар хугацаанаас нь өмнө сахилгын шийтгэлийг арилгаж болно. 12.7. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, эрүүл мэндийн нэгдлийн захиргаа нь учирсан хохирлын хэмжээгээ шууд хохирлоор тооцох ба нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл хорогдлыг хасаж жинхэнэ гарсан алдагдлаар тооцно. 12.8. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан ажилтан МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 135-р зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтныг нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй байна. 12.9. Сар бүр ажлын цагийн тооцоог нэгтгэн ажлаас хожимдсон, ажлын цагаас эрт явсан, цайны цагийг тогтоосон минутаас хэтрүүлсэн зэрэгудаа дараа
  21. 21. сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажиллаагүй цаг, өдөрт ноогдох хөдөлмөрийн хөлсийг олгохгүй: 12.9.1. Нийлбэр дүнгээр 4-6 цаг ажиллаагүй бол “Хөдөлмөрийн тухай” хуулиар сануулах 12.9.2. Нийлбэр дүн 6 цагаас дээш болсон тохиолдолд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл хувиар бууруулах хүртэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. 12.10. Ээлжийн ажилтай ажилтан дур мэдэн ээлж солих, ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна. 12.11. Ажлын цагаар зохиогдож байгаа хамт олныг хамарсан зохион байгуулалттай ажлыг хүндэтгэх шалтгаангүй тасалбал ажил тасалсанд тооцон цалинг хасах ба дахин давтагдвал холбогдох шат дараалсан шийтгэл ногдуулна. 12.12. Урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчилгээний ажилд гологдол гаргасан, өвчтөнг чирэгдүүлсэн, ноцтой зөрчил гаргасан, өвчтөн гомдол гаргасан, мэдээ тайланг хожимдуулсан, саатуулсан зэрэг бусад зөрчил гаргаж байгууллага болон хүмүүст хохирол учруулсан тохиолдолд хариуцлага тооцож шийтгэл ногдуулна. 12.13. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн хөлсийг хугацаатай бууруулах тохиолдолд үндсэн цалингаас тооцно. Арван гурав.Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх,хадгалах,хамгаалах, баримт бичиг хувилах, олшруулах,албан хэрэг хөтлөх, архивын нэгж болгох 13.1 Байгууллагын тамгыг дарга барина. Даргын эзгүйд байгууллагын тамгыг эмнэлэг эрхэлсэн орлогч дарга барина. Поликлиник, хүний нөөц, санхүү, лаборатори, БЗДХ/ХДХВ/ДОХ-ын диспансер, сүрьеэгийн диспансер, стационар, салбар амбулаторийн тэмдгийг тухайн асуудал хариуцсан албан тушаалтан, эрхлэгч нар барина. 13.2 Тэмдэг барих албан тушаалтны эзгүй болон ээлжийн амралттай үед тэмдгийг тухайн албан тушаалтны орлогч, ахлах эмч/ажилтан барина. 13.3 Албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах, бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах, архивын нэгж болгох, тэдгээрийг албажуулах үйл ажиллагааг архивын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу архивын ажилтан эрхлэн явуулна. 13.4 Гаднаас ирсэн бичиг, тушаал, шийдвэрийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч, зөв хаягласан, бүрдэл бүрэн эсэхийг шалгаж, бүртгэлд бүртгэн даргад танилцуулж, өгсөн чиглэлийн дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлж, биелэлтэнд хяналт тавина.
  22. 22. 13.5 Гаднаас ирсэн бичиг, тушаал, шийдвэрийг хүлээн авсан албан тушаалтан өгсөн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн биелэлтийг хангах үүргийг бүрэн хариуцна. Биелэлтийг хяналтын картанд бичилтийг бичиж, албан бичгийн хамт 3-15 хоногт багтаан бичиг хэргийн ажилтанд буцааж өгнө. Үүнд:  Шууд шийдвэрлэж болох асуудлыг 1-3 хоногт  Бусад байгууллагатай хамтран шийдвэрлэвэл зохих асуудлыг 5-15 хоногт  Баримт бичигт асуудал шийдвэрлэх хугацааг заасан бол дурьдсан хугацаанд нь мөн яаралтай албан бичиг цахилгааны хариуг нэн даруй илгээх. 13.6 Бичиг хэргийн ажилтан явуулах баримт бичгийг хүлээн авч бүрдлийг шалгах, бүртгэх, дугтуйлах, хаяглах, илгээх ажлыг хариуцан гүйцэтгэнэ. 13.7 Байгууллагын даргын тушаал болон явуулах баримт бичгийн утга агуулга, хэл найруулга, бүрдлийг боловсруулсан, хянасан ажилтан хариуцна. Бичиг хэргийн ажилтан үг үсгийн алдаа, бичиг баримтын стандартыг хянахаас утга агуулгыг засварлахгүйгээр дугаар олгож хэвлэмэл хуудсаар гаргаж даргын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсны дараа зохих ажилтнуудад тараана. 13.8 Даргыг албан ёсоор ажлаа түр хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тушаал, хөрөнгө, санхүүгийн баримтанд гарын үсгийг төлөөлөн зурахыг хориглоно. 13.9 Бичиг хэргийн ажилтан бүх төрлийн хэвлэмэл хуудсыг нэр төрлөөр нь ангилж, хэвлэмэл хуудасны баруун доод өнцөгт тус бүрийн дугаарыг тусгай дугаарлагчаар дугаарлан зарцуулалтанд хяналт тавин ажиллана. 13.10 Баримт бичгийн эргэлтийн хэмжээг жилийн эцэст хариуцсан ажилтан хуудасны тоогоор гаргаж, төрлөөр нь ангилан архивт хүлээлгэн өгөх ба архивын ажилтан хууль тогтоомжийн дагуу хүлээн авч, архивт хадгална. Арван дөрөв. Бусад асуудлын талаар 14.1 Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг, эсвэл тэдгээр нууцтай албан үүргийн дагуу танилцсан ажилтан уг нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд уг албан тушаалтан ажлын шугамаар олж мэдсэн нууцыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй. ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

×