SlideShare a Scribd company logo
1 of 5
НИТХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ ЗАСАГ ДАРГА Э.БАТ-ҮҮЛИЙГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ
ӨРГӨН БАРЬЛАА
НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр буюу 2015.10.14-ны өдөр
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах
саналыг өргөн барьлаа.
Хурал дахь МАН-ын бүлгээс Засаг дарга Э.Бат-Үүлийг эдийн засаг хүндэрч,
иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн
410 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл
ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг Агаар цэвэр, Амины сууцтай,
Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй, найрсаг хот болгох амлалтыг
авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус,
холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл
хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа
илэрхийллээ.
Нийслэлийн төсвийн орлого 2014 оны гүйцэтгэлээр 556.7 тэрбум төгрөг болж
2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны
гүйцэтгэлээс 2 дахин, хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130
гаруй хувиар тус тус өссөн. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол
Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн
банк”-ны 1.3 тэрбум орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн
хөрөнгө оруулалтыг Нийслэл хотод зарцуулсан байтал Засаг дарга Э.Бат-Үүлийн
хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн нь зарцуулсан мөнгөн дүнгийнхээ
хаана ч хүрэхгүй, чамлалттай байгааг Иргэдийн хурал дахь сөрөг хүчин онцолж
байна.
Хотын удирдлагууд бондын хөрөнгийг Улсын болон Нийслэлийн төсөвт ирэх
онуудад төсвийн дарамт учруулах эдийн засгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт,
төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулж байгаад иргэд дургүйцсээр
байтал, НИТХ дахь МАН-ын бүлгийн эсрэг байр сууриа илэрхийлсээр атал Ардчилсан
нам олонхиороо хүч түрэн өнгөрсөн 3 жилийн хугацаанд
1. Хогны ногоон уут – 12.7 тэрбум
2. З сарын настай Нэг наст цэцэг, тохижилт – 95.0 тэрбум
3. Даншиг наадам, овоо тахилга – 0.8 тэрбум
4. Гэр хорооллын дахин төлөвлөлт – 158.3 тэрбум
5. Нийтийн тээврийн ухаалаг систем – 30.0 орчим тэрбум
6. Угсраа автобус – 20.0 тэрбум
7. Рейлбус – 8 орчим тэрбум
8. Найрсаг Улаанбаатар хөтөлбөр – 4.6 тэрбум
9. 2900 орон тоо нэмэгдсэн цалингийн зардал – 75.0 тэрбум
10.Авто худалдааны цогцолбор – 4.8 тэрбум
Нийт 410 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан тоон дүн гарч
байгааг анхаарах цаг нэгэнт болсон гэж хотын парламент дахь сөрөг хүчин байр
сууриа илэрхийлж байна.
Хотын захирагч Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Рейлбус, Тусгай
замын автобусны үйлчилгээ, Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг
шат дараалалтайгаар бууруулах, Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр,
байгууллагыг хотоос гадагш нүүлгэх, 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр
байгуулах, Зуслангийн болон шинэ суурьшлын бүсэд бие даасан инженерийн шугам
сүлжээг бий болгох, Өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэнд оруулах эрх зүйн орчинг
бүрдүүлэх, Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгох, Хөрөнгө оруулалтын
тодорхой хувийг нөхөн олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, Баянхошуу, 5-н буудалд
дулааны станц байгуулах, Шар хад, Амгалан, Орбит, Толгойт, Хайлааст, 7-н буудлын
орчмын гэр хорооллын бохир усны гол шугамыг барих, Хотын захиргааны
цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх, Ерөнхий боловсролын сургууль,
бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн, хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги
дүүргэлтийн стандартыг мөрдүүлэх, Туул голын сав газрыг түшиглэн усан парк,
амьтны хүрээлэн байгуулах, Хотын бонд гаргаж хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх,
Компанийн засаглалын кодексийг мөрдүүлэх, Олон түвшний огтлолцолыг 6-н
уулзварт барих, Гэр хорооллын замуудыг хатуу хучилттай болгох, 18-н км-ийн
урттай метро байгуулах, Нийслэлийг гамшигаас хамгаалах хөтөлбөр боловсруулж
хэрэгжүүлэх, Газрын бирж байгуулах зэрэг олон заалтууд бүрэн эрхийн хугацаа
дуусч байгаа энэ үед огт хэрэгжээгүй нь засаг дарга суудлаасаа огцрох хангалттай
шалтгаан гэж тэд үзжээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг
огцруулах тогтоолын төсөлд:
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН АСУУДЛААР:
1. НИТХ-ын ээлжит хуралдаанаас “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн
24-н байршлыг баталж “Орон сууцжуулах төсөл”-ийг сонгон шалгаруулах ажил
явагдсан билээ. Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-
Үүл “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан
тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий
этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах,
хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг
хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг
ноцтой зөрчсөн. Мөн Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа тус хуулийн
23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг
сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.”, “Авлигын эсрэг хууль”-ийн 7
дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа
хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын
эрхийг хязгаарлах;” гэснийг тус тус зөрчин өөрийн хүү Б.Чулуудайн “Грандлайн”
ХХК-ийг илтэд нуун дарагдуулж, сонгон шалгаруулсан.
2. Эдийн засгийн хямралыг даван туулах, хэмнэлтийн горимоор ажиллах
зорилгоор төрийн дээд байгуллагаас олон тооны шийдвэр, хууль тогтоомж гаргаж
мөрдүүлж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг
төр рүү” төрийн шинэтгэлийн бодлого, Улсын Их Хурлын 2014 оны 34-р тогтоолоор
батлагдсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний
чиглэл”-ийн 1.1 заасан “төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн
горимд шилжих; төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж,
тогтолцоог боловсронгуй болгох;”, “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай
хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 70-р
тогтоолын 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нийслэлийн Засаг дарга хоёр,
аймаг, сум, дүүргийн Засаг дарга, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог
байгууллага, Засгийн газрын агентлаг тус бүр нэг орлогч дарга, эсхүл дэд даргатай,
орон тооны зөвлөхгүй байх, бусад бүх шатны төсвийн байгууллага орлогч
дарга, эсхүл дэд дарга болон орон тооны зөвлөхгүй байхаар тооцож
холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг тооцоо судалгаанд үндэслэн
боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай бол Монгол Улсын Их Хуралд өргөн
мэдүүлэх;”, Засгийн Газрын 2014 оны 147-р тогтоолоор батлагдсан “Төсвийг
хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэжээний тухай” тогтоолын 1-р
зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэг, 2-р зүйл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-
ийн “а”-д заасан “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын
шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ
хэмжээнд зохион байгуулах;”, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан “Засаг
даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн
Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг
даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.”, 30
дугаар зүйлийн 30.1.2-т заасан “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн
Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын
Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;” гэснийг тус тус зөрчсөн.
3. “Гэр хорооллыг дахин төлөвлөх”, “Газар шинэчлэн зохион байгуулах
төсөл”-ийг хэрэгжүүлэх журам нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 17-р зүйлд
“Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй. Хэний
ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй.”, Монгол Улсын Үндсэн Хуулийн
Арванзургадугаар зүйлийн 3-т “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан
авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй
хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх
олговор, үнийг төлнө.”, НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын хорооноос гаргасан
“Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн тухай” 4-р ерөнхий зөвлөмжид
“Урьдчилан төлөвлөж бусдын өмч хөрөнгийг буулгах, албадан нүүлгэх зэрэгт
шүүхийн шийдвэрийг үндэслэх, үүнээс бусад тохиолдолд аливаа хүний эрхийг
хязгаарлах үйлдэл гаргахыг хориглох” талаар заасныг зөрчин “хүний эрхийг
хүндэтгэн, хангаж хамгаалах зохицуулалт хангалтгүй байна” гэж Монгол Улсын
Хүний эрхийн Үндэсний Комисс 2014 оны 11-р сарын 25-ны 2/818 тоот бичгээр байр
сууриа илэрхийлсэн байна.
Энэ нь “Монгол улсын засаг захиргаа, нутал дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Засаг дарга гэмт
хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон,
түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол
тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах
саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.” гэж заасны
дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг
үүрэгт ажлаас нь чөлөөх үндэслэл болж байна зэрэг тодорхой саналуудыг тусгасан
байна.
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа

More Related Content

What's hot

Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Buka King
 
2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg 2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg Evsel Nith
 
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.Sundui Batbold
 
ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ТУХАЙ
ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ТУХАЙГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ТУХАЙ
ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ТУХАЙUrtaa Lozboo
 
zamiin hodolgoon
zamiin hodolgoonzamiin hodolgoon
zamiin hodolgoonEvsel Nith
 
Авто тээврийн
Авто тээврийнАвто тээврийн
Авто тээврийнEvsel Nith
 
Концессын жагсаалт
Концессын жагсаалтКонцессын жагсаалт
Концессын жагсаалтEvsel Nith
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖUmguullin Mongol Umguulugch
 

What's hot (18)

Tmp e1f9
Tmp e1f9Tmp e1f9
Tmp e1f9
 
Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг
 
2014.07.01
2014.07.012014.07.01
2014.07.01
 
2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg 2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg
 
Zahiramjuud
ZahiramjuudZahiramjuud
Zahiramjuud
 
33
3333
33
 
хууль зүй
хууль зүйхууль зүй
хууль зүй
 
33.10 12
33.10 1233.10 12
33.10 12
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.
 
ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ТУХАЙ
ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ТУХАЙГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ТУХАЙ
ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ТУХАЙ
 
Zahiramj1
Zahiramj1Zahiramj1
Zahiramj1
 
3asfasfasf
3asfasfasf3asfasfasf
3asfasfasf
 
zamiin hodolgoon
zamiin hodolgoonzamiin hodolgoon
zamiin hodolgoon
 
Zahiramj
ZahiramjZahiramj
Zahiramj
 
Авто тээврийн
Авто тээврийнАвто тээврийн
Авто тээврийн
 
Концессын жагсаалт
Концессын жагсаалтКонцессын жагсаалт
Концессын жагсаалт
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
 

Viewers also liked

Viewers also liked (13)

Elsa SAQA
Elsa SAQAElsa SAQA
Elsa SAQA
 
Images1
Images1Images1
Images1
 
Liposukcija
LiposukcijaLiposukcija
Liposukcija
 
Alex
AlexAlex
Alex
 
1470006960-109966130
1470006960-1099661301470006960-109966130
1470006960-109966130
 
TOPSpot-Volume-8-Issue-2-August-24-2015
TOPSpot-Volume-8-Issue-2-August-24-2015TOPSpot-Volume-8-Issue-2-August-24-2015
TOPSpot-Volume-8-Issue-2-August-24-2015
 
Open_ricostruzione_smart_city_exibition_2015
Open_ricostruzione_smart_city_exibition_2015Open_ricostruzione_smart_city_exibition_2015
Open_ricostruzione_smart_city_exibition_2015
 
Dien dan lay back link
Dien dan lay back linkDien dan lay back link
Dien dan lay back link
 
como insertar hipervinculos en word
como insertar hipervinculos en wordcomo insertar hipervinculos en word
como insertar hipervinculos en word
 
SOLLY MATRIC
SOLLY MATRICSOLLY MATRIC
SOLLY MATRIC
 
My real name
My real nameMy real name
My real name
 
My portfolio!
My portfolio!My portfolio!
My portfolio!
 
Redes inalambricas
Redes inalambricasRedes inalambricas
Redes inalambricas
 

Similar to нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа

Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramGazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramEvsel Nith
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махнBuka King
 
Awligiin esreg uil ajillagaanii hotolbor
Awligiin esreg uil ajillagaanii hotolborAwligiin esreg uil ajillagaanii hotolbor
Awligiin esreg uil ajillagaanii hotolborEvsel Nith
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Togtooliin tosol
Togtooliin tosolTogtooliin tosol
Togtooliin tosolBuka King
 
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...Umguullin Mongol Umguulugch
 
хөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журамхөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журамEvsel Nith
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухайEvsel Nith
 
6 баыхыжэх ыжх ыжх ыжх
6 баыхыжэх ыжх ыжх ыжх6 баыхыжэх ыжх ыжх ыжх
6 баыхыжэх ыжх ыжх ыжхEvsel Nith
 
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэмулаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэмBuka King
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Batka Ayush
 
Niitiin teewer
Niitiin teewerNiitiin teewer
Niitiin teewerBuka King
 
Terguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanTerguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanBuka King
 
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...Buka King
 
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а 8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а Evsel Nith
 
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжмонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжDelgermaa Battulga
 
Shagdarragchaa
ShagdarragchaaShagdarragchaa
ShagdarragchaaEvsel Nith
 

Similar to нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа (20)

Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramGazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
 
Awligiin esreg uil ajillagaanii hotolbor
Awligiin esreg uil ajillagaanii hotolborAwligiin esreg uil ajillagaanii hotolbor
Awligiin esreg uil ajillagaanii hotolbor
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Togtooliin tosol
Togtooliin tosolTogtooliin tosol
Togtooliin tosol
 
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилс...
 
za
zaza
za
 
Tmp3697
Tmp3697Tmp3697
Tmp3697
 
хөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журамхөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журам
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
 
6 баыхыжэх ыжх ыжх ыжх
6 баыхыжэх ыжх ыжх ыжх6 баыхыжэх ыжх ыжх ыжх
6 баыхыжэх ыжх ыжх ыжх
 
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэмулаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013
 
Niitiin teewer
Niitiin teewerNiitiin teewer
Niitiin teewer
 
Terguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanTerguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaan
 
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
 
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а 8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
 
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжмонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
 
Shagdarragchaa
ShagdarragchaaShagdarragchaa
Shagdarragchaa
 
Tmp ea7b
Tmp ea7bTmp ea7b
Tmp ea7b
 

More from Evsel Nith

Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudalEvsel Nith
 
Urgudul gomdoliin taniltsuulga
Urgudul gomdoliin taniltsuulgaUrgudul gomdoliin taniltsuulga
Urgudul gomdoliin taniltsuulgaEvsel Nith
 
Huuliin heregjilt taniltsuulga
Huuliin heregjilt taniltsuulgaHuuliin heregjilt taniltsuulga
Huuliin heregjilt taniltsuulgaEvsel Nith
 
хэлэлцэхdhd
хэлэлцэхdhdхэлэлцэхdhd
хэлэлцэхdhdEvsel Nith
 
Ulaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassanUlaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassanEvsel Nith
 
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд саналхэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд саналEvsel Nith
 

More from Evsel Nith (20)

Mandat.
Mandat.Mandat.
Mandat.
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudal
 
33
3333
33
 
32.32
32.3232.32
32.32
 
29.30.31
29.30.3129.30.31
29.30.31
 
32.28
32.2832.28
32.28
 
31 togtool
31 togtool31 togtool
31 togtool
 
Urgudul gomdoliin taniltsuulga
Urgudul gomdoliin taniltsuulgaUrgudul gomdoliin taniltsuulga
Urgudul gomdoliin taniltsuulga
 
Huuliin heregjilt taniltsuulga
Huuliin heregjilt taniltsuulgaHuuliin heregjilt taniltsuulga
Huuliin heregjilt taniltsuulga
 
Ded horoo
Ded horooDed horoo
Ded horoo
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
Tailan medeee
Tailan medeeeTailan medeee
Tailan medeee
 
Tailan medeee
Tailan medeeeTailan medeee
Tailan medeee
 
Tailan medeee
Tailan medeeeTailan medeee
Tailan medeee
 
хэлэлцэхdhd
хэлэлцэхdhdхэлэлцэхdhd
хэлэлцэхdhd
 
Ulaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassanUlaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassan
 
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд саналхэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
 
Heleltseh
HeleltsehHeleltseh
Heleltseh
 
Eeljit busaar
Eeljit busaarEeljit busaar
Eeljit busaar
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 

нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа

  • 1. НИТХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ ЗАСАГ ДАРГА Э.БАТ-ҮҮЛИЙГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ӨРГӨН БАРЬЛАА НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр буюу 2015.10.14-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа. Хурал дахь МАН-ын бүлгээс Засаг дарга Э.Бат-Үүлийг эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 410 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй, найрсаг хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Нийслэлийн төсвийн орлого 2014 оны гүйцэтгэлээр 556.7 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс 2 дахин, хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар тус тус өссөн. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны 1.3 тэрбум орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нийслэл хотод зарцуулсан байтал Засаг дарга Э.Бат-Үүлийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн нь зарцуулсан мөнгөн дүнгийнхээ хаана ч хүрэхгүй, чамлалттай байгааг Иргэдийн хурал дахь сөрөг хүчин онцолж байна. Хотын удирдлагууд бондын хөрөнгийг Улсын болон Нийслэлийн төсөвт ирэх онуудад төсвийн дарамт учруулах эдийн засгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулж байгаад иргэд дургүйцсээр байтал, НИТХ дахь МАН-ын бүлгийн эсрэг байр сууриа илэрхийлсээр атал Ардчилсан нам олонхиороо хүч түрэн өнгөрсөн 3 жилийн хугацаанд 1. Хогны ногоон уут – 12.7 тэрбум 2. З сарын настай Нэг наст цэцэг, тохижилт – 95.0 тэрбум 3. Даншиг наадам, овоо тахилга – 0.8 тэрбум 4. Гэр хорооллын дахин төлөвлөлт – 158.3 тэрбум 5. Нийтийн тээврийн ухаалаг систем – 30.0 орчим тэрбум 6. Угсраа автобус – 20.0 тэрбум 7. Рейлбус – 8 орчим тэрбум 8. Найрсаг Улаанбаатар хөтөлбөр – 4.6 тэрбум 9. 2900 орон тоо нэмэгдсэн цалингийн зардал – 75.0 тэрбум 10.Авто худалдааны цогцолбор – 4.8 тэрбум
  • 2. Нийт 410 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан тоон дүн гарч байгааг анхаарах цаг нэгэнт болсон гэж хотын парламент дахь сөрөг хүчин байр сууриа илэрхийлж байна. Хотын захирагч Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Рейлбус, Тусгай замын автобусны үйлчилгээ, Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг шат дараалалтайгаар бууруулах, Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллагыг хотоос гадагш нүүлгэх, 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулах, Зуслангийн болон шинэ суурьшлын бүсэд бие даасан инженерийн шугам сүлжээг бий болгох, Өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэнд оруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгох, Хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нөхөн олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, Баянхошуу, 5-н буудалд дулааны станц байгуулах, Шар хад, Амгалан, Орбит, Толгойт, Хайлааст, 7-н буудлын орчмын гэр хорооллын бохир усны гол шугамыг барих, Хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн, хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэх, Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах, Хотын бонд гаргаж хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх, Компанийн засаглалын кодексийг мөрдүүлэх, Олон түвшний огтлолцолыг 6-н уулзварт барих, Гэр хорооллын замуудыг хатуу хучилттай болгох, 18-н км-ийн урттай метро байгуулах, Нийслэлийг гамшигаас хамгаалах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Газрын бирж байгуулах зэрэг олон заалтууд бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа энэ үед огт хэрэгжээгүй нь засаг дарга суудлаасаа огцрох хангалттай шалтгаан гэж тэд үзжээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах тогтоолын төсөлд: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН АСУУДЛААР: 1. НИТХ-ын ээлжит хуралдаанаас “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн 24-н байршлыг баталж “Орон сууцжуулах төсөл”-ийг сонгон шалгаруулах ажил явагдсан билээ. Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат- Үүл “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг ноцтой зөрчсөн. Мөн Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.”, “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын
  • 3. эрхийг хязгаарлах;” гэснийг тус тус зөрчин өөрийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” ХХК-ийг илтэд нуун дарагдуулж, сонгон шалгаруулсан. 2. Эдийн засгийн хямралыг даван туулах, хэмнэлтийн горимоор ажиллах зорилгоор төрийн дээд байгуллагаас олон тооны шийдвэр, хууль тогтоомж гаргаж мөрдүүлж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” төрийн шинэтгэлийн бодлого, Улсын Их Хурлын 2014 оны 34-р тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийн 1.1 заасан “төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих; төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, тогтолцоог боловсронгуй болгох;”, “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 70-р тогтоолын 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, сум, дүүргийн Засаг дарга, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Засгийн газрын агентлаг тус бүр нэг орлогч дарга, эсхүл дэд даргатай, орон тооны зөвлөхгүй байх, бусад бүх шатны төсвийн байгууллага орлогч дарга, эсхүл дэд дарга болон орон тооны зөвлөхгүй байхаар тооцож холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай бол Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;”, Засгийн Газрын 2014 оны 147-р тогтоолоор батлагдсан “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэжээний тухай” тогтоолын 1-р зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэг, 2-р зүйл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6- ийн “а”-д заасан “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;”, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.”, 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;” гэснийг тус тус зөрчсөн. 3. “Гэр хорооллыг дахин төлөвлөх”, “Газар шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх журам нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 17-р зүйлд “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй. Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй.”, Монгол Улсын Үндсэн Хуулийн Арванзургадугаар зүйлийн 3-т “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.”, НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын хорооноос гаргасан “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн тухай” 4-р ерөнхий зөвлөмжид “Урьдчилан төлөвлөж бусдын өмч хөрөнгийг буулгах, албадан нүүлгэх зэрэгт
  • 4. шүүхийн шийдвэрийг үндэслэх, үүнээс бусад тохиолдолд аливаа хүний эрхийг хязгаарлах үйлдэл гаргахыг хориглох” талаар заасныг зөрчин “хүний эрхийг хүндэтгэн, хангаж хамгаалах зохицуулалт хангалтгүй байна” гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2014 оны 11-р сарын 25-ны 2/818 тоот бичгээр байр сууриа илэрхийлсэн байна. Энэ нь “Монгол улсын засаг захиргаа, нутал дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг үүрэгт ажлаас нь чөлөөх үндэслэл болж байна зэрэг тодорхой саналуудыг тусгасан байна.