SlideShare a Scribd company logo
1 of 26
Download to read offline
1
ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭÌэдээлэл, танин мэдэхүйн цахим ñîíèí Цуврал №15(15)
ЯРИЛЦЛАГА
НИЙТЛЭЛ
ХУУЛЬЧИЙН ШАЛГАЛТ-2018
Хуульч хүн бол жинхэнэ хүн байх ёстой. Б.Чимид
АМЬДРАЛД ЮУ Ч ТОХИОЛДСОН
ХҮН ХҮНЭЭРЭЭ ҮЛДЭЖ,
ЖУДГАА Л ГЭЭЖ БОЛОХГҮЙ
Төгсгөл нь XV-XIX нүүрт
V нүүрт
XXII нүүрт
С.Цэдэндамба:
-Өмгөөлөгчийн ажил бусад
хуульчдаас онцлогтой. Тухайлбал,
Үйлчлүүлэгчийн эрх ашгийг
хамгаалах үүднээс хууль зүйн
үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр
хэлбэл, үйлчлүүлэгчийнхээ эрх
ашигт тохирсон үйл ажиллагааг
хуулийн хүрээнд явуулдаг
онцлогтой.
Я.Нямжав:
-Өмгөөллийн ажил гэдэг
бол нийгмийн гишүүдэд
ялгаварлалгүйгээр үйлчилдгээрээ
онцлогтой. Нас хүйс,
үйлчлүүлэгчийн эд хөрөнгийн
байдал, эрх мэдэл, хүүхэд хөгшид
гэхгүйгээр бүх хүний эрхийн төлөө
өмгөөлөгч хүн л ажилладаг.
	 Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан
“Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд явуулах эрх, түүний
баталгаа: өнгөрсөн–одоо-ирээдүй” сэдэвт симпозиумын хүндэт
зочдоор ахмад хуульч, өмгөөлөгч Сэрээтэрийн Цэдэндамба,
Лхамсүрэнгийн Даваасүрэн, Рэгзэнгийн Лхамсүрэн, Ядмаагийн
Нямжав нарыг урин оролцуулж, эдгээр ахмад буурлуудын сургамжийг
сонсож, өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрхэн явуулж байсан
туршлагыг хуваалцсан юм. Тус ярилцлагыг Монголын Хуульчдын
холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан хөтлөн явуулсан бөгөөд тэрбээр
ярилцлагын эхэнд “Бид эдгээр буурлуудаар бахархаж байна. Өнөөдрийг
хүртэл өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлээд явж байгаа
эдгээр ахмадууд маань бидэнд туршлага хэзээ ч тэтгэвэрт гардаггүй
гэдгийг нотлон харуулж байна” гэдгийг онцолж байлаа.
С.ЦЭДЭНДАМБА:
Хууль зүйн салбарт
35 жил ажилласан.
Л.ДАВААСҮРЭН:
Хууль зүйн салбарт
48 жил ажилласан.
Р.ЛХАМСҮРЭН:
Хууль зүйн салбарт
40 жил ажилласан.
Я.НЯМЖАВ:
Хууль зүйн салбарт
40 жил ажилласан.
-Та өмгөөлөгчийн ажлын онцлогийг юу гэж хардаг вэ? Бусад
хуульчийнхаас өмгөөлөгчийн ажил юугаараа ялгаатай вэ?
ХУУЛЬЧИЙН
МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ
АЖИЛЛАГААНД
БАРИМТЛАХ
ДҮРМЭЭС НИЙТЛЭГ
ЗӨРЧИГДӨЖ БУЙ
ЗОХИЦУУЛАЛТ
ХУУЛЬЧИЙН
ШАЛГАЛТАД
240 ЭРХ ЗҮЙЧ
ТЭНЦЭВ
Монголын Хуульчдын
холбоо нь Монгол Улсын Засгийн
газраас баталсан “Бүх нийтийн
эрх зүйн боловсролыг дээшлүүлэх
үндэсний хөтөлбөр”, Хуульчийн
нийтэд тустай мэргэжлийн үйл
ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүргийн
хүрээнд Олон Улсын хөдөлмөрийн
байгууллага, Нээлттэй нийгэм
форумын дэмжлэгтэйгээр хууль зүйн
анхан шатны зөвлөгөө, мэдээллийг
иргэдэд үнэ төлбөргүй өгөх цахим
хуудсыг ажиллуулж эхэллээ.
Иргэд өдөр тутмын амьдралд
тохиолддог эрх зүйн ач холбогдол
бүхий асуудлаар анхан шатны хууль
зүйн зөвлөгөө, мэдээ, мэдээлэл
авахыг хүсвэл http://legalaid.mgl-
bar.mn/ цахим хуудсанд хандах
боломжтой бөгөөд Монголын
Хуульчдын холбооны гишүүн хуульч,
өмгөөлөгч 72 цагийн дотор иргэдийн
асуултад хариулах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://
legalaid.mglbar.mn/ цахим хуудас
болон 70116004 утсанд холбогдож
авах боломжтой.
Хууль зүйн үнэгүй
зөвлөгөө өгөх цахим
хуудас ажиллуулж эхэллээ
2
ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ “ШИЛДЭГ ПРО БОНО ХУУЛЬЧ”
ШАГНАЛЫГ АНХ УДАА МОНГОЛ ХУУЛЬЧ ХҮРТЛЭЭ
Хуульчид бид бол хувиа бодсон үхээнц биш харин уужуухан бодолтой,
юмны учрыг эргэцүүлж, зарчмаа барьдаг, харахад хатуу дүртэй ч
ханилахад бусдын төлөө уясч байдаг хүмүүс билээ. Б.Чимид
БАЯР ХҮРГЭЕ! ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
Дэлхийн хуульчдын хамгийн том
нэгдэл болох Олон Улсын Барын
холбооноос жил бүр Олон Улсын
хуульчдын нэгдсэн чуулга (IBA An-
nual Conference) уулзалтыг зохион
байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ
жилийн чуулга уулзалт Италийн Ром
хотноо 2018 оны 10 дугаар сарын 07-
12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж
байна. Тус чуулга уулзалтад Монгол
Улсыг төлөөлөн Монголын Хуульчдын
холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан
бусад хуульчдын хамт оролцож
байгаа билээ.
Нийт 80.000 гишүүн хуульч,
190 гишүүн хуульчдын холбоо,
нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн
тус Барын холбооноос жил бүрийн
чуулга уулзалтын үеэр оны шилдэг
хуульчдыг 10 гаруй төрлөөр
шалгаруулан, алдаршуулдаг бөгөөд
тэдгээрийн онцлох нэг төрөл нь “IBA
Pro Bono Award” буюу шилдэг про
боно хуульчийн шалгаруулалт юм.
Тодруулбал, улс орон болон олон
нийтийг хамарсан нэн тэргүүний,
хүний эрхийн чухал асуудалд сайн
дурын үндсэн дээр хууль зүйн
туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэн,
бусад орны хуульчдад жишээ
болохуйц сайн туршлагыг бий болгож
буй хуульчийг дээрх номинацийн
дагуу шалгаруулдаг байна.
Энэ жилийн “IBA Pro Bono Award”-д
дэлхийн олон орны чадварлаг
хуульчид өрсөлдөхөөр материалаа
ирүүлснээс сүүлийн шатанд Их
Британи, Нигер, АНУ, Бангладеш,
Монгол, Австрали, Польш гэсэн
орнуудаас нийт долоон хуульч
өрсөлдөхөөр нэрлэгдээд байснаас
Монголын Хуульчдын холбооны
гишүүн, өмгөөлөгч Хүрэлбаатарын
Баасанжаргал шилдгээр шалгарч
Олон улсын Барын холбооны
ерөнхийлөгч Мартин Шолцоос
өнөөдөр шагналаа гардан авлаа.
Энэнь1947oндүүсгэнбайгуулагдсан
Олон улсын Барын холбооны түүхэнд
анх удаагаа монгол эмэгтэй хуульч
шилдэг про боно хуульчийн шагнал
гардан авч байгаа явдал бөгөөд
Монголын хуульчид дэлхийн шилдэг
хуульчдын зэрэгт хүрч буйн олон
сайхан жишээний нэг боллоо.
Өмгөөлөгч Х.Баасанжаргал нь өвөл,
хаврын цагт бага насны хүүхдээр
хурдан морь унуулж уралдуулах тухай
Засгийн газрын шийдвэрийн эсрэг
олон улсын болон дотоодын хүүхдийн
эрхийн төрийн бус байгууллагуудад
хууль зүйн туслалцаа үзүүлэн,
хамтран ажиллаж, Захиргааны
хэргийн шүүхээс Засгийн газрын
шийдвэрийг хууль бус байсан болохыг
тогтоолгож чадсанаараа энэхүү
хүндтэй шагналын эзэн болсон юм.
Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, эзэн
байхын үр дүнг харуулж, олон залуу
хуульчдад итгэл, үнэмшил төрүүлсэн
Х.Баасанжаргал хуульчид баяр
хүргэж, улам ихийг бүтээж, үргэлж
сайн сайхны үлгэр дуурайл болж
явахыг хүсэн ерөөе!
Монгол Улсад өмгөөллийн
байгууллага үүсэж хөгжсөний
90 жил, Өмгөөлөгчдийн өдрийг
тохиолдуулан хүний эрхийг
хамгаалах, нийгэмд шударга ёсыг
тогтоох хүндтэй үүргээ нэр төртэй
гүйцэтгэж яваа өмгөөлөгчдийг
шагнаж, урамшууллаа.
Тодруулбал, Хууль зүй дотоод
хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-
ээр өмгөөлөгч Г.Өлзийсайхан,
Д.Майцэцэг, Х.Наранзул,
Д.Эрдэнэчимэг нарын шагнасныг
өнөөдөр Монголын Хуульчдын
холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан
гардуулан өгч, баяр хүргэлээ.
Мөн Монголын Хуульчдын холбооны
Ерөнхийлөгчийн тушаалаар
Хуульчдын холбооны зөвлөлийн
гишүүн Л.Ононбаяр, Дархан-Уул
аймаг дахь салбарын зохицуулагч,
өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Сэлэнгэ аймаг дахь салбарын
зохицуулагч, өмгөөлөгч Л.Доржсүрэн,
Өмгөөлөгчдийн хорооны удирдах
зөвлөлийн гишүүн Т.Баярсайхан
нарыг Монголын Хуульчдын холбооны
“Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
ӨМГӨӨЛӨГЧИД ШАГНУУЛЛАА
3
ОНЦЛОХ МЭДЭЭ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
Монголын Хуульчдын
холбоо нь Хуульчдын Ази,
Номхон далайн бүсийн
холбоо /LAWASIA/- нд
гишүүнээр элсэх асуудлыг
2016 оноос хойш судалж, энэ
оны эхэнд гишүүнээр элсэх
өргөдлөө өгөөд байсан билээ.
Хуульчдын Ази, Номхон
далайн бүсийн холбоо нь
өргөдлийг судлан 2018 оны
11 дүгээр сарын 02-ны өдрийн
Камбожи улсын Сием Реап
хотод зохион байгуулагдсан
Зөвлөлийн ээлжит хурлаараа
хэлэлцэж, Монголын
Хуульчдын холбоог тэргүүлэх
гишүүнээр элсүүлэх асуудлыг
100 хувь дэмжлээ.
Монголын Хуульчдын холбоог
төлөөлж тус арга хэмжээнд
Ерөнхийлөгч Ж.Хунан оролцож,
Монголын Хуульчдын холбооны
чиг үүрэг, хэрэгжүүлж буй
ажлынхаа талаар танилцуулж,
Хуульчдын Ази, Номхон
далайн бүсийн холбооны
дэд ерөнхийлөгчийг сонгох
санал хураалтад оролцон
бүсийн холбооны тэргүүлэх
гишүүнийхээ бүрэн эрхийг
хэрэгжүүлсэн юм.
Мөн Хуульчдын холбооны
Ерөнхийлөгч Ж.Хунан нь
Зөвлөлийн хурлын дараа
тус холбооны Ерөнхийлөгч
Кристофер Лэонг болон
Гүйцэтгэх удирдлагын багийн
гишүүн Чунгван Чой, Стивен
Тиру, Ерөнхий нарийн бичгийн
дарга Майкл Тидбол нартай
албан ёсны уулзалт хийсэн.
Уулзалтын үеэр бүсийн
холбооны зүгээс Монголын
Хуульчдын холбоог дэмжиж
ажиллахаа илэрхийлж, 2019 онд
хамтран Монгол Улсад LAWASIA-
гийн арга хэмжээг зохион
байгуулахаар тохиролцлоо.
Хуульчдын Ази, Номхон далайн
бүсийн холбоо нь 1966 оны
наймдугаар сарын 10-ны өдөр 17
улсын төлөөлөлтэй албан ёсоор
үүсгэн байгуулагдаж байсан
бөгөөд өдгөө 40 гаруй улс, эрх
зүйн тогтолцооны төлөөллийг
багтаасан бүс нутгийн тэргүүлэх
байгууллага болж чадсан байна.
Нийт 44 хуульчдын байгууллага
гишүүнчлэлтэй байдгаас 32 нь
тэргүүлэх байгууллага бөгөөд
Монголын Хуульчдын холбоо нь
33 дахь тэргүүлэх байгууллагаар
бүртгэгдсэн.
Тус байгууллагын гишүүн
болсноор бүс нутгийн хуульчид,
хуульчдын мэргэжлийн
байгууллагуудтай харилцаа
холбоо тогтоох, Хуульчдын
Ази, Номхон далайн бүсийн
холбооноос эрхлэн гаргадаг
мэргэжлийн сонин, сэтгүүлийг
авах, эдгээрт нийтлэл гаргах,
тус холбооноос зохион байгуулж
буй семинар, чуулга уулзалтад
хөнгөлөлттэй үнээр оролцох,
илтгэл тавих, бусад арга
хэмжээнд хамрагдах зэрэг давуу
талтай юм.
Хуульчдын Ази, Номхон далайн
бүсийн холбооны талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг https://
www.lawasia.asn.au/ холбоосоор
орж үзнэ үү.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО LAWASIA-ИЙН
ТЭРГҮҮЛЭХ ГИШҮҮН БОЛЛОО
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар
жимэр оршихуйн гол арга мөн. Б.Чимид
4
Хуулийг сэтгэлээр хийдэггүй, жам ёсоор боловсруулж баталдаг.
Б.Чимид
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
Монголын Хуульчдын
холбооны Ерөнхийлөгчийн 2018
оны арваннэгдүгээр сарын 13-ны
өдрийн 198, 199 дүгээр тушаалаар
тус холбооны гишүүнээр элссэн
120 шинэ хуульчийн тангараг
өргөх ёслолын ажиллагааг 2018
оны арваннэгдүгээр сарын 19,
20-ны өдрүүдэд “Хуульчдын
танхим”-д зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын
ажиллагаанд Монголын
Хуульчдын холбооны Ерөнхийлөгч
Ж.Хунан, Хуульчдын холбооны
Зөвлөлийн гишүүн, Захиргааны
хэргийн давж заалдах шатны
шүүхийн шүүгч О.Номуулин,
Хуульчдын холбооны Захиргааны
эрх зүйн хорооны тэргүүн,
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ,
ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Захиргааны хэргийн давж заалдах
шатны шүүхийн шүүгч Ц.Цогт,
Хуульчдын холбооны сургалтын
хорооны дарга, Баянзүрх дүүргийн
прокурорын газрын ерөнхий
прокурор Ц.Батболд, Хуульчдын
холбооны Зөвлөлийн гишүүн,
Үндсэн хуулийн эрх зүйн хорооны
тэргүүн В.Удвал, Хуульчдын
холбооны хуульчийн мэргэжлийн
дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн
хорооны дарга Н.Баасанжав,
Хуульчдын холбооны Хуульчийн
нийтэд тустай мэргэжлийн үйл
ажиллагаа эрхлэх хорооны
тэргүүн Л.Энхсайхан, хууль
зүйн доктор Б.Гүнбилэг нарын
зочид урилгаар оролцсон. Тэд
тангараг өргөх ёслолын үеэр
шинэ хуульчдад мэргэжлийн үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн
гэрчилгээ гардуулж, баяр хүргэсэн
юм.
Хуульчийн эрх зүйн байдлын
тухай хуулийн 19 дүгээр зүйлийн
19.1-д заасны дагуу хуульчийн
мэргэжлийн шалгалтад тэнцэж
батламж авсан иргэн нь
батламжаа авсан өдрөөс хойш
90 хоногийн дотор Хуульчдын
холбоонд гишүүнээр элсэх
өргөдлөө гаргах ёстой. Үүний
дагуу Хуульчдын холбооны
гишүүнээр элсэх өргөдлийг тус
холбооны Тамгын газар 2018 оны
аравдугаар сарын 24-ний өдрөөс
авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд
өргөдлөө гаргаад байсан 123
хуульчийг Холбооны гишүүнээр
элсүүлж, хуульчийн мэргэжлийн
үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
олгоод байгаа нь энэ юм.
Эдгээр шинэ хуульчид нь хүний
эрх, иргэний хууль ёсны ашиг
сонирхлыг хүндлэн дээдэлж,
хуульчийн үүрэг, мэргэжлийн
дүрмээ чанд сахиж, шударга ёсны
манаанд хоёргүй сэтгэлээр зогсож
чадахаа төр, ард түмэндээ ийнхүү
батлан тангараглалаа.
5
Хууль шүүх хоёр цэвэр байх юм бол нийгмийн авлига
нэг зүгт шударна. Б.Чимид
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ-2018 ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
6
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
"Үндсэн хуулийн болон Захиргааны
эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт
олон улсын эрдэм шинжилгээний
хурлыг Монгол Улсын Их Сургууль,
Монголын Хуульчдын холбоо,
Нагояагийн Их сургууль, Ханнс-
Зайделийн сан, Чимид сан хамтран
зохион байгуулсан бөгөөд хуралд
Монгол, БНСУ, Япон, Канад, ХБНГУ,
ОХУ зэрэг нийт 6 орны эрдэмтэн,
судлаач, доктор, профессорууд 21
илтгэл хэлэлцүүлж, 230 гаруй хуульч,
эрдэмтэд оролцсон.
Олон улсын эрдэм шинжилгээний
хурлын үеэр Үндсэн хуулийн эрх зүйн
тулгамдсан асуудал, Захиргааны эрх
зүйн тулгамдсан асуудал сэдвээр
хоёр салбар хуралдаан явагдсан
бөгөөд доорх илтгэлүүд тавигдсан
юм. Үүнд:
Үндсэн хуралдаанд:
“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД 1999
ОНД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ,
ТҮҮНЭЭС ҮҮДСЭН ТҮҮХЭН СУРГАМЖ”,
С.Нарангэрэл, Академич, МУИС-ийн
Эмирит профессор, хууль зүйн шинжлэх
ухааны доктор (Sc.D.)
“ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
БА УЛС ТӨРИЙН ОЛОН ЭШТ ҮЗЭЛ”,
Ж.Амарсанаа, Академич, хууль зүйн
шинжлэх ухааны доктор (Sc.D.)
“ГЛОБАЛ ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС БА
ХАРЬЦУУЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ
ЗҮЙН СУДАЛГАА”,
Айкёо Кожи, Нагояагийн их сургууль,
Хуулийн сургуулийн дэд захирал,
профессор, хууль зүйн доктор (LL.D.)
“ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ:
ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ БА ШҮҮХИЙН
ХЯНАЛТ”,
Петер Казиске, Аугсбургийн их сургууль,
Нийтийн эрх зүйн хүрээлэн, профессор,
хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.)
“СОЛОНГОСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН
ТҮҮХИЙН СУРГАМЖ БА ГҮЙЦЭТГЭХ
ҮҮРЭГ”,
Пак Жон Вон, Күүкмин их сургууль, Хууль
зүйн сургуулийн захирал, хууль зүйн
доктор (Ph.D.)
“КАНАД УЛСЫН ЗАХИРГААНЫ АКТЫГ
ШҮҮХЭЭС ХЯНАХ НЬ”,
Дэвид Спрул, Канад Улсаас Монгол
Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин
сайд
“ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ТУСГАЙ
АНГИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БА
ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ”,
П.Одгэрэл, МУИС, Хууль зүйн сургууль,
Нийтийн эрх зүйн тэнхим, профессор,
хууль зүйн доктор (Ph.D.)
“ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДАЛ” СЭДЭВТ
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Салбар хуралдаанууд:
Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан
асуудал:
“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД
ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН
ТӨСӨЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”,
Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн,
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах
нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан
УИХ-д өргөн барих ажлын хэсгийн ахлагч,
профессор, хууль зүйн шинжлэх ухааны
доктор (Sc.D.)
“ТӨРИЙГ БАЙГУУЛАХУЙ БА ЗҮҮН ХОЙД
АЗИЙН УЛСУУДЫН ҮНДСЭН ХУУЛИЙН
СЭТГЭЛГЭЭ”,
Кокүбүн Норико, Нагояагийн их сургууль,
Азийн эрх зүйн солилцооны төвийн
захирал, профессор
“ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, ТҮҮНИЙ
ХЭРЭГЖИЛТ”,
Ц.Сарантуяа, Ханнс-Зайделийн Сангийн
Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн,
профессор, хууль зүйн шинжлэх ухааны
доктор (Sc.D.)
“ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
БА ОЛОН ТҮМНИЙ ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС”,
Окочи Минори, Нагояагийн их сургууль,
Хууль зүйн сургууль, профессор
“ШИЛЖИЛТ ЯВАГДАЖ БУЙ УЛС
ОРНУУДЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯНАЛТ
БА ЕРДИЙН ШҮҮХИЙН ХАРЬЯАЛЛЫН
АСУУДАЛ – ОХУ-ЫН ТУРШЛАГА”,
Сато Фүмито, Нагояагийн их сургууль,
Хууль зүйн сургууль, профессор
“ХУУЛЬ ТОГТООГЧ, ГҮЙЦЭТГЭХ
ЗАСАГЛАЛЫН ХАРИЛЦАА БА ҮНДСЭН
ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ”,
Д.Гангабаатар, МУИС, Хууль зүйн
сургууль, Нийтийн эрх зүйн тэнхим,
профессор, хууль зүйн доктор (LL.D.)
“ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БА ҮНДСЭН
ЭРХИЙН ХАМГААЛАЛТ”,
О.Мөнхсайхан, МУИС, Хууль зүйн
сургууль, Нийтийн эрх зүйн тэнхим,
профессор, хууль зүйн доктор (LL.D.)
Захиргааны эрх зүйн тулгамдсан
асуудал:
“ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ ДЭХ ЭРХ ЗҮЙН
ТУСЛАЛЦАА БА ХУУЛЬ ЗҮЙН ТАЙЛБАР",
Ичихаши Кацүяа, Нагояагийн их сургууль,
Хууль зүйн сургууль, профессор
“СОЛОНГОС УЛС ДАХЬ ЗАХИРГААНЫ
ЭРХ ЗҮЙН ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦОО
БА ПРОЦЕССЫН ШУДАРГА ЁС”,
Юү Жин Шиг, Чонбукийн үндэсний их
сургууль, Хууль зүйн сургууль, профессор,
хууль зүйн доктор (Ph.D.)
“ОХУ ДАХЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН
ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ОРЧИН ҮЕИЙН
ХӨГЖИЛ”,
Тышкенова Айгуль Григорьевна,
Буриадын улсын их сургууль, Хууль зүйн
сургууль, Үндсэн хууль, захиргаа, нутгийн
удирдлагын эрх зүйн тэнхим, ахлах багш
“ЯПОН УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ
ТОГТОЛЦООНЫ МӨХӨЛ”,
Исода Фүмио, Нагояагийн их сургууль,
Азийн сателит кампусын захирал,
профессор
“ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БА
ЗАХИРГААНЫ ШҮҮХИЙН МАРГААНЫ
ХАРЬЯАЛЛЫН АСУУДАЛ”,
Д.Сүнжид, Удирдлагын академи, дэд
профессор, хууль зүйн доктор (Dr.Jur.)
“ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ ДЭХ
СУБЬЕКТИВ ЭРХИЙН ЗАРИМ
АСУУДАЛ: АЛБАН ТУШААЛТНЫ ЭРХ
ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ БОЛ
ХОРИГЛОГДОХ ЗАРЧИМД ҮНДЭСЛЭГДЭХ
НЬ”,
Д.Мөнхтуяа,Улсындээдшүүх,Захиргааны
хэргийн танхимын шүүгч
“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН
БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙД УЛС
ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭС САЛАНГИ
АКТЫН ТУХАЙ УХАГДАХУУНЫГ
ТОДОРХОЙЛОХ НЬ”,
Ц.Цогт, Захиргааны хэргийн давж заалдах
шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор
(LL.D.)
Парламентын тогтолцоог
бэхжүүлэх хүрээнд Үндсэн хуульд
нэмэлт өөрчлөлт оруулах төслийг
боловсруулан хэлэлцэж байгаа
энэ үед энэхүү олон улсын хурал
зохион байгуулагдаж буй нь өндөр
ач холбогдолтой болсон бөгөөд
хуралд оролцож буй Монгол, Япон,
БНСУ, ХБНГУ, Канад, ОХУ-ын
эрдэмтэд өөрийн улсын Үндсэн
хуульт ардчиллын ололт, амжилт,
туршлага, тулгамдсан асуудлаа
хуваалцаж, санал, зөвлөмжүүдийг
хэлэлцүүлснээр онцлогтой байлаа.
     Мөн тус Олон улсын хурал нь
сүүлийн жилүүдэд Монгол Улсад болж
байгаагүй өргөн хүрээнд 6 улсын
хуульч, эрдэмтэд оролцсноороо
онцлог байсан бөгөөд хурлыг зохион
байгуулахад хамтран ажилласан
Монгол Улсын Их Сургууль,
Нагояагийн Их сургууль, Ханнс-
Зайделийн сан, Чимид сангийн хамт
олондоо талархал илэрхийлье.
     Илтгэлүүдийн бичлэгийг холбооны
https://www.facebook.com/Mongo-
lianBarAssociation/ хуудасны видео
хэсгээс үзэх боломжтой.
7
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
Албадан хөдөлмөрийн талаар
29-р конвенцын нэмэлт протоколд
нэгдэн ороход Монгол Улс хууль
эрх зүйн орчин бүрдсэн эсэх
талаарх хууль эрх зүйн тандан
судалгааг Европын холбоо,
Олон улсын хөдөлмөрийн
байгууллагын дэмжлэгтэйгээр
Монголын Хуульчдын холбооны
Хөдөлмөрийн эрх зүйн дэд
хорооноос хийж байгаа
билээ. Энэхүү судалгааны
хүрээнд тус хорооны тэргүүн
өмгөөлөгч Н.Баасанжаваар
ахлуулсан багийнхан уулзалт,
хэлэлцүүлгүүдийг хууль тогтоомж
боловсруулагч, зохицуулагч
болон хууль тогтоомжийг
хэрэгжүүлэгч төрийн болон
төрийн бус байгууллагын
холбогдох мэргэжилтнүүдийн
хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын
6-7-ны өдрүүдэд амжилттай
зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт
судалгаагаар хөндөгдөх “албадан
хөдөлмөр”, олон улсын эрх зүйн
зохицуулалт, үндэсний хууль
тогтоомжийн байдлын талаарх
илтгэлийг тус хорооны зөвлөх
Хууль зүйн доктор, профессор
Б.Уранцэцэг хэлэлцүүлсэн.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт
Хөдөлмөрийн нийгмийн
хамгааллын яам, Хууль зүй
дотоод хэргийн яам, Батлан
хамгаалах яам, Гадаад хэргийн
яам, Гадаадын иргэн харьяатын
газар, хууль тогтоомжийн
хэрэгжилт, хяналтын чиглэлээр
Улсын Ерөнхий прокурорын
газар, Нийслэлийн шүүх,
Мэргэжлийн хяналтын ерөнхий
газар, Нийслэлийн хүүхэд,
гэр бүл хөгжлийн газар болон
АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ОУХБ-ЫН
29-Р КОНВЕНЦЫН 2014 ОНЫ НЭМЭЛТ ПРОТОКОЛЫН
СУДАЛГААНЫ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Хүний эрхийн үндэсний комисс,
Олон Улсын Хөдөлмөрийн
Байгууллагын төлөөлөгчийн
газар, Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх үндэсний зөвлөл,
Хүйсийн тэгш эрхийн төв
ТББ, Барилгын хөгжлийн төв,
Монголын барилгын үндэсний
ассоциаци зэрэг ТББ-ын
төлөөлөл оролцлоо. Мөн
хэлэлцүүлэгтхүүхдийнтэвчишгүй
хөдөлмөрийгхориглохасуудлаар
хүүхдийн эрхийг шүүхээр
амжилттай хамгаалж чадсан
өмгөөлөгч Х.Баасанжаргал,
хүн худалдаалах гэмт хэргийн
хохирогчийн өмгөөлөгчөөр
амжилттай ажиллаж шийдвэр
гаргуулсан өмгөөлөгч
Д.Баасансүрэн нар оролцсон
юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид
Албадан хөдөлмөрийг зөв
тодорхойлох, хохирогч төвтэй
хамгаалал, урьдчилан сэргийлэх,
нөхөн төлүүлэх эрх зүйн орчинг
төлөвшүүлэхэд саналаа өгч,
хууль тогтоомжийг зөрчил,
хийдэл, салбарын онцлог,
хүндрэл бэрхшээлтэй асуудлыг
нээлттэй хэлэлцэж ярилцсан.
Тус судалгааны урьдчилсан
тайланг танилцуулах
хэлэлцүүлгийг эдгээр
оролцогчид болон бусад
сонирхогч судлаачдын хүрээнд
2018 оны 12 дугаар сарын 11-ний
өдөр зохион байгуулах бөгөөд
энэ үеэр ОУХБ-ын Монгол Улсыг
хариуцдаг Алан Пэлис ирж
илтгэл хэлэлцүүлж оролцоно.
Мөн тэрбээр Хөдөлмөрийн эрх
зүйн дэд хорооны гишүүдэд 12
дугаар сард сургалт хийхээр
төлөвлөөд байна.
Монголын Хуульчдын холбоо,
Өмгөөлөгчдийн хорооноос Шүүхийн ерөнхий
зөвлөлтэй харилцан тохиролцсоны үндсэн
дээр шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын
өрөөг бий болгон тохижуулсаар байна.
Энэхүү ажлын хүрээнд Өвөрхангай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд
өмгөөлөгчийн ажлын өрөөг тохижуулж,
нээлтийн ёслолын ажиллагааг 2018 оны 11
дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Нээлтэд Аймгийн давж заалдах шатны
шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг,
Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, Өвөрхангай
аймгийн Ерөнхий прокурор Ш.Дамдинбазар,
Монголын Хуульчдын холбооны Салбарын
зохицуулагч Б.Батсайхан, МХХ-ны сургагч
багш Нийслэлийн Захиргааны хэргийн анхан
шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, хуульч
Ц.Азбаяр болон өмгөөлөгчдийн төлөөлөл
оролцсон юм.
Өмгөөлөгчийн өрөөнд хууль тогтоомж,
канон принтер, компьютер, зурагт, интернэт /
wifi/байрлуулжөгснөөрөмгөөлөгчмэргэжлийн
үйл ажиллагаагаа явуулахад түлхэц болж
байгаа төдийгүй шүүх хурал хүлээх зуураа
бусад нээлттэй шүүх хурлуудыг онлайнаар
үзэх боломжтой болж байна. Түүнчлэн
өмгөөлөгчидшүүхийнбайрандажлынөрөөтэй
болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн
хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах,
үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах,
шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр
үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар
тухлах зэрэг олон давуу талтай.
Өмгөөлөгчийн ажлын өрөөг тохижуулж,
үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор
хангаж, дэмжлэг үзүүлсэн тус шүүхийн
Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, Салбарын
зохицуулагч Б.Батсайхан нарт талархал
илэрхийлье.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ
СУМ ДУНДЫН АНХАН БОЛОН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХЭД ӨМГӨӨЛӨГЧИД АЖЛЫН
ӨРӨӨТЭЙ БОЛЛОО
Шүүгч хүн шатрын зальтай нүүдэл шиг юм хийж болохгүй. Б.Чимид
8
Тогтвортой амьдралын үндэс бол хууль. Б.Чимид
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
Монголын Хуульчдын
холбооноос “Өмгөөлөгчийн
мэргэжлийн үйл ажиллагаа
явуулах эрх, түүний баталгаа:
Өнгөрсөн-одоо-ирээдүй” сэдэвт
симпозиумыг 2018 оны 09 дүгээр
сарын 14-нд зохион байгууллаа.
Өмгөөллийн байгууллага
үүсэж хөгжсөний 90 жилийн ойд
зориулан зохион байгуулсан тус
арга хэмжээний онцлох нэг хэсэг
нь хүндэт зочны ярилцлага байсан
бөгөөд Монголын Хуульчдын
холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан
ахмад өмгөөлөгч С.Цэдэндамба,
Р.Лхамсүрэн, Л.Даваасүрэн,
Я.Нямжав нартай сонирхолтой
ярилцлага өрнүүлж, тэдний
"ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ,
ТҮҮНИЙ БАТАЛГАА: ӨНГӨРСӨН-ОДОО-ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
туршлага, дурсамжаас
хуваалцсан нь оролцогчдод
сонирхолтой байлаа. Мөн энэ
үеэр эдгээр ахмад өмгөөлөгчдийн
Монгол Улсад өмгөөллийн үйл
ажиллагаа үүсэж, хөгжихөд
оруулсан хувь нэмрийг нь өдрөөр
үнэлж, Монголын Хуульчдын
холбооны Ерөнхийлөгчийн
тушаалаар Хуульчдын холбооны
“Хүндэт тэмдэг”-ээр энгэрийг нь
мялаасан юм.
Монголын Хуульчдын
холбооны Өмгөөлөгчдийн
хорооноос санаачлан бусад
хороодын дэмжлэгтэйгээр зохион
байгуулсан тус симпозиумын
хүрээнд эрүү, иргэн, захиргааны
процесс дахь өмгөөлөгчийн эрх
зүйн байдлын асуудлыг хөндөн
ярилцахын зэрэгцээ өмгөөлөгчийн
мэргэжлийн үйл ажиллагаа
дэлхийн хөгжсөн орнуудад
ямар түвшинд байгаа талаар
туршлага судалсан. Тодруулбал,
Монголын Улсад шинээр
батлагдсан гарсан хуулиуд тэр
дундаа өмгөөлөгчийн мэргэжлийн
үйл ажиллагаанд хамгийн их
хамааралтай процессын хуулиуд
нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл
ажиллагаа явуулах эрхийг хангаж
чадаж байгаа эсэх, тулгамдаж
буй ямар асуудал байна, түүнийг
хэрхэн шийдвэрлэх талаар санал
бодлоо солилцож, зөвлөмж
гаргасан юм.
Мөн энэ үеэр “Өмгөөлөгчийн
мэргэжлийн үйл ажиллагаатай
холбоотой маргаан, түүний
шийдвэрлэлтийн байдал”,
“Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл
ажиллагаанд гаргаж буй зөрчилд
хийх анализ, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх асуудал” гэсэн сэдвээр
Хуульчдын холбооны Мэргэжлийн
хариуцлагын хороо, Хуульчийн
мэргэжлийн дүрэм, ёс зүйн
асуудал эрхэлсэн хорооноос
оролцогчдод мэдээлэл өгсөн.
300 орчим хуульч, өмгөөлөгч
оролцсон тус симпозиумыг
зохион байгуулахад өмгөөллийн
“Ананд адвокатс” ХХН, ИЭлСи”
ХХН, “GTS” ХХН, “Азийн сан”
зэрэг байгууллага ивээн
тэтгэж оролцсон бөгөөд эдгээр
байгууллагын хамт олонд нийт
хуульчдын өмнөөс талархал
илэрхийлье!
СИМПОЗИУМААС
ГАРГАСАН ЗӨВЛӨМЖИЙГ
ДАРААГИЙН ХУУДАСНААС
ҮЗНЭ ҮҮ!
9
ЗӨВЛӨМЖ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
Монголын Хуульчдын
холбооны Өмгөөлөгчдийн хорооны
санаачилгаар Мэргэжлийн
хариуцлагын хороо, Иргэний эрх
зүйн хороо, Эрүүгийн эрх зүйн
хороо, Захиргааны эрх зүй хороо,
Өмгөөллийн нөхөрлөлийг дэмжих
хороодтой хамтран Монгол Улсад
Өмгөөллийн байгууллага үүсэж
хөгжсөний 90 жилийн ойд зориулж,
“Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл
ажиллагаа явуулах эрх, түүний
баталгаа: Өнгөрсөн-Одоо-Ирээдүй”
сэдвийн дор эрүү, иргэн, захиргааны
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан
дахь өмгөөлөгчийн оролцоо, эрх зүйн
байдлыг сайжруулснаар өмгөөллийн
үйл ажиллагааны баталгаа бодитоор
хангагдах болно гэдэгтэй санал
нэгдэж, өмгөөлөгчид, салбарын
мэргэжилтнүүд, судлаачдын
илтгэлийг хэлэлцүүлэн холбогдох
асуудлаар санал солилцож, 200
гаруй өмгөөлөгчдийн оролцоотойгоор
симпозиумыг амжилттай зохион
байгууллаа.
Симпозиумын хүрээнд
хэлэлцсэн багц асуудал бүрээр
дэлгэрэнгүй зөвлөмж, саналыг
төрийн эрх барих дээд болон
гүйцэтгэх засаглалын, салбарын
мэргэжлийн байгууллагуудад
тусгайлан хүргүүлэхээр оролцогчид
санал нэгтэй шийдвэрлэв.
НЭГ. ЕРӨНХИЙ ХЭСЭГ
Өмгөөлөгч нь мэргэжлийн үйл
ажиллагаагаа хууль зүйн туслалцаа
ба шүүхийн өмнө үйлчлүүлэгчийнхээ
хууль ёсны эрх, ашиг сонирхлыг
хамгаалах үндсэн 2 чиг үүргийн
хүрээнд явуулж байна. Өмгөөлөгчийн
мэргэжлийн үйл ажиллагаа явуулах
баталгаа нь НҮБ-ын 1990 оны
Хуульчийн (Өмгөөлөгчийн) чиг
үүргийн тухай үндсэн зарчмууд гэх
Удиртгал хэсэгтэй 29 зүйл бүхий
зарчмаар тодорхойлогддог.
НҮБ-ын энэхүү зарчмын 1-4
дүгээр зүйлд “Хуульчид хандах, хууль
зүйн үйлчилгээ авах”, 5-8 дугаар зүйлд
“Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх
ажиллагаан дахь өмгөөлөгчийн
тусгайлсан хамгаалалт”, 9-11
дүгээр зүйлд “Хуульчийн мэргэшсэн
байдал, сургалт”, 12-22 дугаар
зүйлд “Хуульчийн хүлээх үүрэг,
хариуцлага”, 23 дугаар зүйлд
“Хуульчийн үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх”,
24-26 дугаар зүйлд “Хуульчдын
мэргэжлийн холбоо”, 27-29 дүгээр
зүйлд “Хуульчийн сахилга, ёс
зүйн хэргийг хянан шийдвэрлэх”
асуудлыг тус тус зохицуулсан. Эдгээр
зарчмууд нь манай улсад “Хуульчийн
эрх зүйн байдлын тухай хууль”
болон “Хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагаанд баримтлах дүрэм”-ээр
хэрэгжиж байна.
Монголын Хуульчдын холбооны
анхдугаар их хурлаар нийт хуульчдын
төлөөлөл болох 500 гаруй хуульчийн
баталсан “Хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагаанд баримтлах дүрэм”-ийн
2 дугаар бүлгээр үйлчлүүлэгчтэй
харилцах, 3 дугаар бүлгээр хууль
зүйн зөвлөгөө, 4 дүгээр бүлгээр
өмгөөллийн үйлчилгээ, 5 дугаар
бүлгээр үйлчлүүлэгч бус этгээдтэй
харилцах, 6 дугаар бүлгээр
Өмгөөллийн нөхөрлөл, 7 дугаар
бүлгээр нийтэд тустай мэргэжлийн
үйл ажиллагаа, 8 дугаар бүлгээр
хууль зүйн үйлчилгээтэй холбоотой
харилцааг зохицуулж, Өмгөөлөл,
хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл
ажиллагааны стандартыг Монгол
улсад анх удаа хуульчид өөрсдөө
тогтоосон билээ.
Хэдийгээр хууль зүйн туслалцаа,
өмгөөллийн үйл ажиллагааг дээрх
хууль тогтоомжуудаар зохицуулсан
хэдий ч өмгөөлөгчийн мэргэжлийн
үйл ажиллагааны баталгаа нь:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаан дахь өмгөөлөгчийн
эрхийн хамгаалалтыг Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулинд,
иргэний хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаан дахь өмгөөлөгчийн
оролцоог Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулинд,
захиргааны хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд дахь өмгөөлөгчийн эрх
үүрэг, оролцоог Захиргааны хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулинд тусгайлан зохицуулж өгсөн
нөхцөлд бүрэн утгаар хэрэгжих
болохыг;
-Хэдийгээр Монгол Улсад хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй хууль бүрт
хуульч, өмгөөлөгчийн эрх, үүргийг
тусгах боломжгүй боловч шүүн таслах
ажиллагааг нарийвчлан зохицуулсан
процессын хууль тогтоомжийн
хүрээнд “Өмгөөлөгчийн эрх зүйн
байдал”-ыг дээшлүүлсэн тусгайлсан
зохицуулалтыг суулгаж өгснөөр
бие даасан Өмгөөллийн хуультай
байхаас илүүтэйгээр өмгөөлөгчдийн
өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг
шийдвэрлэх болно гэдэгтэй оролцогч
өмгөөлөгч хуульчид санал нэгдлээ.
	 НҮБ-ын 1990 оны Хуульчийн
(Өмгөөлөгчийн) чиг үүргийн тухай
үндсэн зарчмуудад хуульчийн чиг
үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж буй
хуульч буюу өмгөөлөгчийн эрхгүй
хүнд нэгэн адил хэрэглэнэ гэж
заасан нь “Хуульчийн мэргэжлийн
үйл ажиллагаа явуулах тусгай
зөвшөөрөлгүй атлаа итгэмжлэлийн
үндсэн дээр өмгөөлөгчийн нэгэн
адил үйлчилгээний хөлс мөнгө авч,
хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж,
иргэдийн эрх ашгийг зөрчиж буй
этгээдүүдийн хууль зүйн туслалцаа
үзүүлэх асуудлыг хязгаарлах эрх зүйн
үндэс болохоор байгааг оролцогчид
онцлон тэмдэглэж байлаа.
ХОЁР. ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС ДАХЬ
ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН
БАЙДАЛ
Монгол улсын Их хурал 2017 оны
5 дугаар сарын 28-ны өдөр баталсан
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хууль (цаашид “ЭХХШТХ”
гэх)-ийг Монгол улсын Үндсэн хууль
болон Монгол Улсын нэгдэн орсон
олон улсын гэрээнд заасан хүний
эрхийн стандартын үүднээс анализ
хийж үзэхэд шүүхийн урьдчилсан
хэлэлцүүлгийг бий болгосон,
цагдан хорих үндэслэл, журмыг
тодорхой болгосон зэрэг дэвшилтэт
зохицуулалт орсныг талархан хүлээн
авч байна.
Гэмт хэрэг илрүүлэх, түүнээс
урьдчилан сэргийлэхийн тулд
эрүүгийн процессын хуульд заасан
үндэслэл, журмаар хүний зарим
эрхийг хязгаарлах нь зүй ёсны боловч
ийнхүү хязгаарлахдаа тэнцвэртэй
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ,
ТҮҮНИЙ БАТАЛГАА: ӨНГӨРСӨН-ОДОО-ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ
СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, Баасан гараг
Хуульд нэмэлт оруулна гэдэг бол байгаа юмыг тодруулдаг болохоос
байхгүй юмыг нэмдэггүй. Б.Чимид
10
ЗӨВЛӨМЖ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
хандах баталгааг бүрдүүлэх ёстой
(Үндсэн хуулийн 19 дүгээр зүйл).
Харамсалтай нь, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуульд ийм
баталгаа хангалттай тусгагдаагүй
байна. Тухайлбал, Үндсэн хуулийн
16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт
буй халдашгүй чөлөөтэй байх эрхэд
хувийн халдашгүй байдал, захидал
харилцааны нууцын халдашгүй
байдал, гэр бүлийн халдашгүй
байдал, орон байрны халдашгүй
байдал, өмчийн халдашгүй байдал
зэрэг эрхүүд багтдаг учраас
эрүүгийн процесс дахь эдгээр
эрхийн хамгаалалт нь хувийн эрх
чөлөөний хамгаалалттай адил
түвшинд байх ёстой. Өөрөөр хэлбэл,
хүнийг баривчлах, цагдан хорих
арга хэмжээнд тавигддаг өндөр
шаардлага, нарийвчлал нь хүний
биед болон орон байранд үзлэг
хийх, нэгжлэг хийх, нууцаар мөрдөн
шалгах зэрэг ажиллагаанд үйлчлэх
хэрэгтэй ч 2017 оны Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуульд
ийм өндөр шаардлага тавиагдаагүй,
нарийвчлсан зохицуулалтыг
оруулаагүй байна.
Нэг. Прокурорын зөвшөөрлийг
шүүгчийн зөвшөөрлөөр солих
Санал. Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 22.1
дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт
жагсаасан дараах ажиллагааг
прокурорын зөвшөөрлөөр бус
шүүгчийн зөвшөөрлөөр явуулахаар
өөрчлөх, улмаар Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2
дугаар зүйл, 22.2, 22.3, 22.4, 23.1,
23.4, 23.5, 24.1, 24.2, 24.3, 24.5, 26.1,
26.2, 26.3, 26.4, 26.5, 26.6, 26.7 зэрэг
зүйлд буй прокурорын зөвшөөрөл
гэдгийг шүүгчийн зөвшөөрөл гэсэн
үгээр солих саналтай байна. Үүнд:
•	 үзлэгийг нууцаар хийх,
•	 нэгжлэг хийх,
•	 эд зүйл, баримт бичиг
хураан авах,
•	 мэдээлэл, баримт бичиг
гаргуулан авах,
•	 хөрөнгийн шилжилт
хөдөлгөөнийг хянах, хязгаарлах,
хяналт тогтоох,
•	 хүний биеэс шинжилгээнд
зориулж биологийн дээж авах,
•	 сэтгэц, эмгэг судлалын
шинжилгээ хийх,
•	 цогцост шинжилгээ хийх,
•	 оршуулсан цогцсыг гарган
шинжлэх,
•	 харилцаа холбооны
сүлжээнд нэвтэрч хяналт тогтоох,
•	 харилцаа холбооны
сүлжээгээр дамжсан
мэдээллийн агуулгыг холбогдох
байгууллагаас гаргуулан авах,
•	 харилцаа холбооны
сүлжээний хэрэглэгч, эзэмшигч
хэн болох, тэдгээрийн байршил,
холбогдсон цаг хугацаа, техник
хэрэгсэл, төхөөрөмж болон
хандалт зэрэг мэдээллийг
холбогдох байгууллагаас
гаргуулан авах,
•	 харилцаа холбооны
сүлжээгээр дамжсан мэдээллийн
агуулгад хамаарахгүй бусад
мэдээллийг холбогдох
байгууллагаас гаргуулан авах,
•	 харилцаа холбооны
сүлжээнд нэвтрэх боломжийг
хязгаарлах талаар холбогдох
байгууллагад даалгах,
•	 хяналттай хүргэлт,
•	 хяналтын худалдан авалт,
•	 мөрдөн шалгах нууц
туршилт,
•	 нууц ажиглалт,
•	 мөрдөн шалгах бусад нууц
ажиллагаа.
Хоёр. Прокурор хянан шалгах
ажиллагаагаараа халдашгүй,
чөлөөтэй байх эрхийг
хязгаарлахад шүүгчийн
зөвшөөрөл авдаг болох
Санал. Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 4.3
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг
бүртгэлт, мөрдөн байцаалтын
явцад гэрч, хохирогч, сэжигтэн,
яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн
дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах
ажиллагаа хуульд заасан үндэслэл,
журмын дагуу явагдаагүй гэж
прокурор үзвэл оролцогчийн гаргасан
гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар
гэрч,хохирогч,сэжигтэн,яллагдагчаас
биечлэн мэдүүлэг авах, шинжээч
дахин томилж дүгнэлт гаргуулах,
үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан
хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа
хуульд заасан үндэслэл, журмын
дагуу явагдсан эсэхийг хянан шалгах
ажиллагаа явуулж болно” гэж заасны
дараа “2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт
заасны дагуу прокурор үзлэг, нэгжлэг
хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа
явуулахад энэ хуульд заасан
үндэслэл, журмыг баримтлах бөгөөд
шүүгчийн зөвшөөрөл урьдчилан
авсан байна” гэж нэмэх.
Гурав. Орон байранд нэгжлэг хийх
үед хууль зүйн туслалцаа авах
үндсэн эрхээ эдлэх боломж олгох
Санал. Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 24.3
дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дараа
дараах хэсгүүдийг нэмэх:
“3. Орон байранд нэгжлэг хийх үед
хуульчдаа мэдэгдэж байлцуулах
эрхтэй гэдгийг тухайн байрны оршин
суугчид мэдэгдэнэ.
4. Оршин суугч нэгжлэг хийлгэх
үед хуульчаа байлцуулахыг хүсвэл
мөрдөгч хуульчийг хүрэлцэн ирэх
хүртэл нэгжлэг хийхийг хойшлуулна.
5. Нэгжлэгийн тухай хуульчид
мэдэгдсэнээс хойш хоёр цагаас илүү
хугацаагаар нэгжлэгийг хойшлуулж
болохгүй.
6. Хойшлуулшгүй тохиолдолд мөрдөгч
энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан
хугацаа дуусахаас өмнө нэгжлэгийг
хийж болно.”
Дөрөв. Хүний биед хийх үзлэг,
нэгжлэгийг эсрэг хүйсийн хүнээр
хийлгэх
Санал.Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 23.2
дугаар зүйлийн 3 дахь хэсгийг
“Үзлэгийг хийхдээ хүний нэр төрийг
хүндэтгэж, хүний эрүүл мэнд, аюулгүй
байдлыг хамгаална,” мөн зүйлийн
4 дэх хэсгийг “Хүний биед үзлэгийг
ижил хүйсийн албан тушаалтан
хийнэ. Шаардлагатай бол хүний эмч,
сувилагчийг оролцуулж болно,” мөн
зүйлийн 4 дэх хэсгийг “Үзлэг хийх
үед адил хүйсийн албан тушаалтан
байхгүй бол адил хүйсийн өөр хүнээр
үзлэг хийлгэхийг даалгаж, чиглэл
өгнө,” “Үзлэг хийхэд эсрэг хүйсийн
хүнийг байлцуулах, харуулахыг
хориглоно” гэж тус тус өөрчлөх
хэрэгтэй.
Тав. Хүний биед болон орон
байранд үзлэг хийхэд нэгжлэгтэй
адил шаардлага тавих
Санал. Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 23.1
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үзлэгийг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1
дэх хэсэгт нэгжлэгийг тодорхойлжээ.
Мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн
2-8 дахь хэсэгт заасан журам үзлэг
болон нэгжлэг хоёрт адил үйлчлэхээр
заасан боловч Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр
зүйлийн 4 дэх хэсэгт үзлэгийг мөрдөгч
ямар ч зөвшөөрөл авахгүйгээр бие
Хуулиа мэдэхгүй хүн хуульч байх нь гутамшиг. Л.Баасан
11
даан явуулахаар заажээ. Хүний биед
болон орон байранд үзлэг хийхэд
шүүгчийн зөвшөөрөл авдаг болох
зэргээр нэгжлэгтэй адил шаардлага
тавих эсхүл ийм үзлэгийг нэгжлэгтэй
нэгтгэж зохицуулах саналтай.
Зургаа. Нууц хадгалах үүрэгтэй
мэргэжилтний орон байранд
нэгжлэг хийхэд тусгай журам
үйлчлэх
Санал. Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 24.3
дугаар зүйлд дараах хэсгийг нэмэх
саналтай байна.
“3.Тодорхой мэдээллийг нууцлах
мэргэжлийн үүрэг хүлээсэн хүмүүсийн
орон байр, бусад газарт нэгжлэг
явуулахад шүүгч эсхүл тухайн
мэргэжлийг төлөөлөх этгээдийг
байлцуулна.”
Долоо. Хүний биеэс биологийн
дээж авах ажиллагааг нарийвчлан
журамлах
Санал. Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 27.10
дугаар зүйлийн 1 дэх хэсгийг
“Мөрдөгч шинжилгээнд зориулж хүний
биеэс биологийн дээж авах дараах
ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр
шинжээч, эсхүл мэргэжилтний
тусламжтайгаар явуулна:
1.1. хүний биеийн дотор эсхүл гадна
талын үзлэг
1.2. үснээс дээж авах;
1.3. шүлсний дээр авах;
1.4. шээсний дээж авах;
1.5. арьсны салстын дээж авах;
1.6. хурууны хумсны дээр авах;
1.7. эсийн дээж авах;
1.8. цусны дээж авах,”
Мөн, 27.10 дугаар зүйлийн 4
дэх хэсгийг “Хүний биеэс биологийн
дээж авах явцад хүний нэр төрийг
доромжлох, тухайн хүний эрүүл
мэндэд хохирол учруулахыг
хориглоно” гэж тус тус өөрчлөх
саналтай байна. Түүнчлэн, уг зүйлийн
4 дэх хэсгийн дараа
“5. Хүний биеэс шинжилгээнд
зориулж авсан биологийн дээжийг
мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах
зориулалтаар шинжилгээний нэгдсэн
санд авна.
6. Энэ зүйлийн дэх хэсэгт заасны
дагуу авсан биологийн дээжийн бүрэн
бүтэн байдлыг хамгаалах, хадгалах
арга хэмжээг авна,”
7. Энэ зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны
дагуу авсан эсийн болон цусны
дээжийг хэрэглэж дууссаны дараа
даруй устгана” гэж нэмэх саналтай
байна:
Найм. Мөрдөн шалгах нууц
ажиллагааг нарийвчлан журамлах
Санал. Хуульд өмгөөлөгчөөс
ажиллаж байгаа хэрэгтэй нь
холбогдуулж мэдүүлэг авах, нууцаар
тагнаж, чагнахыг хориглох тухай
заалт бий. Гэтэл одоо авилгын,
эсвэл дуулиан шуугиантай хэрэг
дээр ажиллаж байгаа өмгөөлөгчдийн
гар утсыг тогтмол чагнаж, тагнаж
байгаа явдал хэрээс хэтэрлээ гэж
өмгөөлөгчид ярьсан. Энэ бол ноцтой
асуудал. Мөрдөн шалгах нууц
ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр
явуулах, хойшлуулшгүй тохиолдолд
шүүгчийн зөвшөөрөлгүй хийх
нөхцөлийг тодорхой заахаас гадна
нарийвчилсан журам шаардлагатай.
Юуны өмнө, Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 26.7
дугаар зүйлийг дараах байдлаар
өөрчлөх саналтай байна:
“1. Дараах бүх нөхцөл хангагдсан
тохиолдолд прокурор мөрдөн шалгах
нууц ажиллагаа явуулах саналыг
шүүгчид гаргаж болно:
1.1. яллагдагч гэмт хэрэг үйлдсэн
эсхүл үйлдэхийг завдсан тухай
хангалттай үндэслэл байгаа;
1.2. уг ажиллагаа явуулах нь хайж буй
мэдээлэл, баримтын ач холбогдол,
гэмт хэргийн хүнд хөнгөний байдал
зэрэг тухайн хэргийн бүх нөхцөл
байдалд зайлшгүй бөгөөд тохирсон;
1.3. уг ажиллагаагаар авах
боломжтой мэдээллийг хувийн
халдашгүй байдалд илүү бага халдах
ажиллагаагаар авах боломжгүй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 2
дахь хэсэгт, 26.3 дугаар зүйлийн 1.1-
т заасан ажиллагааг зөвхөн таван
жилээс дээш ял оногдуулж болох гэмт
хэргийг мөрдөн шалгахад хэрэглэж
болно.
3. Энэ хуулийн 26.2 дугаар зүйлийн
2 дахь хэсэг, 26.3 дугаар зүйлийн
1.1-т заасан мөрдөн шалгах
нууц ажиллагааг хойшлуулшгүй
тохиолдолд явуулахыг хориглоно.
4. Цагдан хорих байранд мөрдөн
шалгах нууц ажиллагаа явуулахыг
хориглоно.
5. Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9
дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь
хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь
хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3,
26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5,
26.6 дугаар зүйлд заасан мөрдөн
шалгах нууц ажиллагааг мөрдөн
шалгах нууц ажиллагаа явуулах
эрх бүхий байгууллага, түүнээс эрх
олгосон мөрдөгч гүйцэтгэнэ.
6. Энэ хуулийн 26.5, 26.6 дугаар зүйлд
заасан ажиллагааг хэрэгжүүлэхэд
дэмжин оролцох шаардлагатай
төрийн байгууллага, бусад хуулийн
этгээдийг шүүгчийн зөвшөөрөлд
заана.”
Ес. Мөрдөн шалгах нууц
ажиллагааг гүйцэтгэх, дуусгавар
болгохыг журамлах
Санал. Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 26.9
дүгээр зүйлийн дараа дараах шинэ
зүйлийг нэмж тусгах саналтай байна.
“26.10 дугаар зүйл. Мөрдөн шалгах
нууц ажиллагааг гүйцэтгэх, дуусгавар
болгох
1. Шүүгчийн зөвшөөрлийг олгосон
өдрөөс хойш хоёр сарын хугацаанд
мөрдөн шалгах нууц ажиллагаа
явуулна. Энэ хугацаа өнгөрсний
дараа шаардлагатай тохиолдолд
мөрдөн шалгах нууц ажиллагаа
явуулах шүүгчийн зөвшөөрлийг энэ
хуульд заасан үндэслэл, журмын
дагуу авна.
2. Мөрдөн шалгах нууц ажиллагааг
явуулах явцад тухайн ажиллагаанд
хамааралгүй этгээдийн хувийн
халдашгүй байдалд аль болох бага
халдах аргаар уг ажиллагааг явуулна.
3. Энэ хуулийн 26.7 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл үгүй
болсон тохиолдолд мөрдөн шалгах
нууц ажиллагааг дуусгавар болгоно.
4. Мөрдөн шалгах нууц ажиллагааг
дуусгавар болгосны дараа прокурор
уг ажиллагааны талаарх тайланг
бичгээр гаргаж шүүгчид хүргүүлнэ.
5. Прокурор мөрдөн шалгах нууц
ажиллагаа явагдсан яллагдагчийг
яллахаас татгалзаж шийдвэрлэсэн
бол энэ тухай шүүгчид бичгээр даруй
мэдэгдэнэ.
6. Яллахаар татгалзсан шийдвэрийг
хүлээн авсан эсхүл мөрдөн шалгах
нууц ажиллагаа дуусгавар болсноос
хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгч
өөрийн хяналт дор цугларсан
мэдээлэл, баримтыг устгах тухай
шийдвэр гаргах бөгөөд энэхүү
шийдвэрт мэдээллийг устгах огноог
заана.
7. Мөрдөн шалгах нууц ажиллагаагаар
цуглуулсан мэдээллийг устгах өдрөөс
өмнө уг ажиллагаа явагдсан этгээдэд
энэ тухай мэдэгдэнэ.
ЗӨВЛӨМЖ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
Хууль шүүх хоёр цэвэр байх юм бол нийгмийн авлига нэг зүгт
шударна. Б.Чимид
12
8.Хойшлуулшгүй тохиолдолд
прокурорын саналаар шүүгч энэ
зүйлийн зүйлийн 7 дахь хэсэгт
заасан этгээдэд мэдэгдэхгүй байхаар
шийдвэрлэж болно.
9. Өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах
нууц ажиллагаа явагдсан гэдгийг
мэдсэн хүн цуглуулсан мэдээлэл,
баримтыг үзэх эрхтэй.
9. Мөрдөн шалгах нууц ажиллагааны
явцад цуглуулсан мэдээлэл, баримтыг
устгах өдрөөс 15-аас доошгүй
хоногийн өмнө энэ тухай прокурор,
мөрдөгч, болон уг ажиллагаа явагдсан
хүнд мэдэгдэнэ.
10. Цуглуулсан мэдээлэл, баримтыг
устгахад шүүгч эсхүл түүний
зөвшөөрсөн этгээд байлцаж
тэмдэглэл үйлдэнэ.”
Арав. Мөрдөн шалгах нууц
ажиллагааг явуулах журмыг
хуулиар зохицуулах
Санал. Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 26.7
дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ
хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх
хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь
хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь
хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь
хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан
мөрдөн шалгах нууц ажиллагааг
явуулах журам, зааврыг Тагнуулын
ерөнхий газрын дарга Улсын ерөнхий
прокурортой хамтран батална”
заасныг хасаж Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуульд уг журмыг
нарийвчлан зохицуулах саналтай
байна.
Арваннэг. Цагаатгах нотлох
баримт цуглуулуулах боломжийг
өмгөөлөгчид өгөх
Санал. Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх явцад яллах болон
өмгөөлөх тал тэгш эрхтэй гэсэн
эрүүгийн эрх зүйн чухал зарчим
байдаг. Энэ зарчим зөвхөн тухайн
хэрэг шүүхэд шилжсэний дараа
хэрэгжих боломжтой харагддаг.
Гэтэл хэрэг бүртгэх, мөрдөн шалгах
үе шатанд ямар ч тэгш эрхийн
баталгааг хуульчлаагүй. Жишээлбэл,
ЭХШХШТХ-аар мөрдөгч, прокурор
нь яллах болон цагаатгах нотлох
баримтыг цуглуулах үүрэгтэй гэж
заасан. Гэтэл прокурор маань алсдаа
энэ хэргээ боогоод шүүхэд очихоороо
"Улсын яллагч" болдог. Улсын яллагч
хийх прокурор маань цагаатгах талын
баримт цуглуулах нь ховор, үүнийг
түүнээс шаардах нь бодитой биш.
Тийм хүсэл зориг прокурорт угаасаа
байдаггүй. Энэ байдлыг засахын тулд
ЭХШХШТХ-д хэрэг хянан шийдвэрлэх
холбоотой аливаа үйлдэл хийхэд
өмгөөлөгч, прокурор хоёрын санал
зөрөлдвөл шүүхэд очиж хагалуулдаг
хуулийн зохицуулалт зайлшгүй
шаардлагатай. Тэгэж гэмээнэ
харьцангүй тэгш эрхтэй оролцооны
тухай яригдах юм.
Арванхоёр. Гэрчийн хувьд өгсөн
мэдүүлгийг өөрийнх нь эсрэг
ашиглахгүй байх
Санал. Аливаа хэрэг гарахад
мөрдөгчид тухайн иргэнийг дуудаад
гэрчээр мэдүүлэг авдаг. Мэдүүлэг
авахдаа "Худал ярих юм бол эрүүгийн
хариуцлага хүлээнэ шүү!" гэж
анхааруулаад авдаг. Тэгснээ дараа
нь нөгөө хүнээ өөрийнх нь өгсөн
мэдүүлгийг үндэслээд яллагдагчаар
татчихдаг зохисгүй арга хэрэглээд
байна. Үүнийг болиулах хэрэгтэй.
Арвангурав.Өмгөөлөгч
үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан
уулзах баталгааг хангах
Санал.Хуульд "Өмгөөлөгч
үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан
уулзах эрхтэй" гэсэн заалт бий.
Гэтэл 461-р ангид уулзалтын
үеэр үйлчлүүлэгчдээ нэг цаас
дамжуулаад үзүүлэх гэхээр л хянагч
нь гүйгээд ороод ирдэг. Ганцаарчлан
уулзана гэдэг чинь гадны ямар
нэгэн хяналтгүйгээр уулзахыг
хэлдэг болохоос байнгын хяналт
дор уулзахыг хэлдэггүй. Энэ буруу
практикийг хориглосон хуулийн заалт
оруулах нь зүйтэй.
Арвандөрөв. Прокурор дүрэмт
хувцас өмсдөг явдлыг зогсоох
Санал. Прокурорууд цэнхэр
дүрэмт хувцас өмсдөгийг болих санал
болгож байна. Учир нь, дүрэмт хувцас
нь өмгөөлөгчөөс давуу байдалтай мэт
сэтгэгдлийг олон нийтэд төрүүлдэг.
Дүрэмт хувцас өмсөх гол философи
нь, шалгуур үзүүлэлт нь албан
тушаалын эрэмбэ заахаас гадна
эрэмбийн дагуу ёслох, номхон зогсох
зэрэг дэг жаягийн хэрэгжилт байдаг.
Прокурор ёслох шаардлагагүй.
Арвантав. Шүүх хуралдааны
танхимд өмгөөлөх болон яллах
талыг эн тэнцүү байрлуулах
Санал. Шүүгчдэгч, түүний
өмгөөлөгч болон прокурор нь шүүх
танхимд эн тэнцүү байр сууринд
суудаг болох хэрэгтэй. Шүүх танхимд
прокурор урд ганцаараа яагаад суудаг
юм бэ, өмгөөлөгчөөс ямар давуу эрх
эдэлж байгаа вэ гэдэгтэй энэ асуудал
холбогддог. Дүрэмт хувцас өмсчихөөд
шүүгчид ойрхон сууж нөлөөлөх гээд
байдаг юм уу гэсэн шүүмжлэл гардаг.
Зарим шүүх хуралдаанд шүүгч,
прокурор хоёр нийлчихээд яллагдагч,
түүний өмгөөлөгч рүү дайрах үзэгдэл
гарч л байдаг. Нөгөө талаар энэ нь
тэгш бус байдлыг илэрхийлдэг.
ГУРАВ. ЗАХИРГААНЫ ПРОЦЕСС
ДАХЬ ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН
БАЙДАЛ
Монголын Хуульчдын
холбооноос зохион байгуулсан
тус симпозиумын “Захиргааны
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо,
эрхзүйнзохицуулалт”сэдвийнхүрээнд
симпозиумд оролцогч өмгөөлөгчид,
судлаачид, шүүгч, хуульчдын зүгээс
захиргааны процесст оролцож буй
иргэд, үйлчлүүлэгчдийн хууль ёсны
эрх, ашиг сонирхлыг хамгаалахад үр
нөлөөтэй өмгөөллийн үйл ажиллагааг
явуулах нь чухал ач холбогдолтой
байгааг дүгнээд, цаашид тулгамдаж
буй дараах асуудлуудыг шийдвэрлэх
арга замын талаар доорх саналыг
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Улсын Дээд шүүхийн Захиргааны
хэргийн танхим, Монголын Хуульчдын
холбооны Захиргааны эрх зүйн
хороонд хүргүүлэхээр тогтов. Үүнд:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх ажиллагаа удаашралтай
явагдаж байгаа нь иргэд,
үйлчлүүлэгчдийг залхаах, зөрчигдсөн
эрх ашгийг нь сэргээхэд хүндрэл
учруулах, иргэдийн шүүхэд итгэх
итгэлийгалдагдуулах,өмгөөллийнүйл
ажиллагааны нэр хүнд, ач холбогдлыг
унагах зэрэг сөрөг үр дагаврыг
бий болгож байна. Захиргааны
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
ажиллагаа ялангуяа анхан шатны
шүүх дээр хэт удаашралтай явагдаж
байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 70
дугаар зүйлд заасан “Урьдчилсан
хэлэлцүүлэг явуулах журам”-ын дагуу
ажиллагаа явагдсанаас хойш үндсэн
шүүх хуралдааны хэлэлцүүлгийн
явцад талуудаас гаргаж байгаа
хүсэлтүүд шүүх хүлээн авч байгаатай
салшгүй холбоотой гэж дүгнээд, шүүх
ЗӨВЛӨМЖ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
Хуулийг сэтгэлээр хийдэггүй, жам ёсоор боловсруулж баталдаг.
Б.Чимид
13
хуралдаан товлохоос өмнө гаргаж
өгөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа
нотлоогүй тохиолдолд шүүх нотлох
баримт цуглуулах тухай хүсэлтийг
хүлээн авахгүй байх хуулийн үзэл
баримтлалыг шүүхийн практикт
тогтоох шаардлагатай байна гэж
үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 32
дугаар зүйлийн 32.4-д заасан “Шүүх
хуралдаан товлохоос өмнө хэргийн
оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөгч нотлох баримт гаргаж
өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох
баримт цуглуулахыг захиргааны
хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэж
заасныг нэг мөр ойлгож баримтлах,
урьдчилсан хэлэлцүүлгээс хойш
хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр
гаргасан нотлох баримт цуглуулахтай
холбоотой аливаа хүсэлтийг шүүхээс
хүлээн авахгүй байх тухай хуулийн
тайлбарыг Монгол улсын Үндсэн
хуулийн 50 дугаар зүйлийн 4-т заасан
“Улсын дээд шүүх Үндсэн хуулиас
бусад хуулийг зөв хэрэглэх талаар
албан ёсны тайлбар гаргах” бүрэн
эрхийнхээ хүрээнд Улсын Дээд
шүүхийн Захиргааны хэргийн танхим
гаргах боломжтой байгааг албан
ёсоор уламжлах нь зүйтэй байна.
Хуульч, өмгөөлөгчдийн
зүгээс захиргааны хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааг хуулийн
хугацаанд, алдаагүй, ёс зүйтэй,
үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг
бүрэн тууштай хамгаалах, шүүхийн
үйл ажиллагаанд саад учруулахгүй
байхаар зохицуулан явуулах асуудлыг
практикт хэвшүүлэх ажлыг Монголын
Хуульчдын холбооны Захиргааны эрх
зүйн хороо, Өмгөөлөгчдийн хороотой
хамтран хэлэлцүүлэг, сургалт
хийх байдлаар эрчимтэй явуулах
шаардлагатай байна.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд итгэмжлэлээр оролцох
эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр
олгож байгаа нь хуульчийн тусгай
зөвшөөрөлгүй атлаа хууль зүйн
туслалцаа үзүүлэн үйлчилгээний хөлс
авч, зөвшөөрөлгүйгээр хуульчийн
мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
боломжийг олгож байна. Үүнээс үүдэн
хүн, хуулийн этгээдийн мэргэжлийн,
чанартай, үр нөлөөтэй хууль зүйн
туслалцаа авах эрх зөрчигдөх,
өмгөөлөгчдийн нэр хүндэд сөргөөр
нөлөөлөх хандлагыг бий болгож
байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх ажиллагаанд
итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох
тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар
зүйлд дараах өөрчлөлтийг оруулах
санал, зөвлөмжийг Хууль зүйн яамны
ажлын хэсэгт хүргүүлж байна. Үүнд:
•Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд хүнийг төрсөн эцэг,
эх, үр хүүхэд, ах эгч зэрэг зөвхөн
гэр бүлийн гишүүн, садан, төрлийн
хүн эсхүл шүүхэд төлөөлөх эрхтэй,
хуульчийн тусгай зөвшөөрөлтэй
өмгөөлөгч төлөөлөх;
•Хуулийн этгээдийг тухайн хуулийн
этгээдийг итгэмжлэлгүйгээр
төлөөлөхөөр хуульд заасан этгээд,
хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр
байнгын ажлын байранд ажиллаж
байгаа ажилтан эсхүл шүүхэд
төлөөлөх эрхтэй, хуульчийн тусгай
зөвшөөрөлтэй өмгөөлөгч төлөөлөх.
3.Захиргааны шийдвэр гаргах
ажиллагаа болон урьдчилан
шийдвэрлэх ажиллагаан дахь
өмгөөлөгчийн оролцоо, эрх, үүргийн
тодорхой тусгасан зохицуулалтгүйгээс
үүдэн хүн, хуулийн этгээдийн хууль
ёсны эрх, ашиг сонирхлыг захиргааны
байгууллага, албан тушаалтны өмнө
бүрэн, тууштай хамгаалахад саад
бэрхшээл гарсаар байна. Иймд
захиргааны шийдвэр гаргах болон
урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд
хүн, хуулийн этгээдийг өмгөөлөгчийн
хамт оролцох эрхийг нь хангах
хуулийн зохицуулалтуудыг бий болгох
талаар холбогдох ажлуудыг зохион
байгуулахыг Монголын Хуульчдын
холбооны Захиргааны эрх зүйн
хороонд хандаж хүсэх нь зүйтэй
байна.
4.Захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх ажиллагаанд
оролцож буй хуульч, өмгөөлөгчдийг
мэргэшүүлэх, захиргааны хэргээр
мэргэшсэн хуульчдыг нийтэд
мэдээлэх, мэргэшсэн хуульчид
тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг
бий болгож, батламж олгох журмыг
Зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулах
ажлуудыг Монголын Хуульчдын
холбооны холбогдох сайн дурын
болон чиг үүргийн хороод хэрэгжүүлэх
зайлшгүй шаардлага байгааг энэхүү
зөвлөмжөөр уламжилж байна.
ДӨРӨВ. ИРГЭНИЙ ПРОЦЕСС
ДАХЬ ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН
БАЙДАЛ
Монголын Хуульчдын холбоо,
Өмгөөлөгчдийн хороо болон
Иргэний эрх зүйн хорооноос Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуульд шинэчлэл хийхтэй
холбогдуулан Хууль зүй, дотоод
хэргийн яам болон бусад холбогдох
байгууллагуудтай идэвхтэй хамтран
ажиллаж байгаа билээ.
Симпозиумын хүрээнд хэлэлцсэн
асуудлаар Монголын Хуульчдын
холбоонд Ажлын хэсэг байгуулан
дараах шаардлагатай арга хэмжээг
авч хэрэгжүүлэх санал зөвлөмжийг
үүгээр хүргүүлж байна. Үүнд:
1.Хуульчийн эрх зүйн байдлын
тухай хуулийн 35 дугаар зүйлийн
35.2 дахь заалтад “Эрүү, иргэн,
захиргааны хэрэг маргааныг эрх
бүхий байгууллага хянан шийдвэрлэх
ажиллагаанд өмгөөлөгчийн
хэрэгжүүлэх бүрэн эрхийг холбогдох
хуулиар тогтооно” гэж заасан.
Энд заасан холбогдох хуулиудаас
Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хууль /цаашид
“ИХШХШТХ” гэх /-ийн зохицуулалт
нь Өмгөөлөгчөөс мэргэжлийн ажил
үүргээ чанартай явуулах хэрэгцээ
шаардлагыг хангахгүй, зарим талаар
орчин цагийн хэрэгцээ шаардлагаас
хоцорч байх тул шинэчлэн өөрчлөх
зайлшгүй шаардлагатай гэж үзэж
байна. Ийнхүү шинэчлэн өөрчлөхдөө
Хууль тогтоомжийн тухай хуулийн
дагуу ИХШХШТХ-ийн хэрэгжилтийн
судалгааг цогц байдлаар хийж уг
хуулийг шинэчлэн өөрчлөх эсхүл
нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг
зөв тодорхойлж, хэрэгжүүлэхдээ хэсэг
хэсгээр буюу багцаар хэрэгжүүлэх нь
зохимжтой байна.
2.Өмгөөлөгч нь бусдын хууль ёсны
эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлж
хамгаалах, хууль зүйн туслалцаа
үзүүлэх үүрэгтэй этгээд тул
“Өмгөөлөгчийн эрх” гэдэг ойлголтыг
“Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл
ажиллагааг хэрэгжүүлэх эрх”,
“Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийн эрх,
ашиг сонирхлыг төлөөлөх эрх” гэж
цаашид нэг мөр ойлгож хэрэглэх
нь зохистой байна. Одоогийн
зохицуулалт нь өмгөөлөгчийн
хэрэгжүүлэх бүрэн эрхийг бүрэн
тогтоож чадахгүй байгаа тул
ИХШХШТХ-ийг өөрчлөн шинэчлэхдээ
Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох
боломжийг хязгаарлах зохицуулалтыг
тусгах, “Өмгөөлөгч” нь бусдыг шүүхэд
төлөөлөн өмгөөлөх чиг үүргийг
хэрэгжүүлэх, хууль зүйн туслалцаа
үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа
явуулж буй хэргийн оролцогч болохыг
тодруулах, үүгээр Өмгөөлөгчийг
ЗӨВЛӨМЖ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
Шүүгч хүн шатрын зальтай нүүдэл шиг юм хийж болохгүй. Б.Чимид
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ

More Related Content

Similar to Хуульчийн мэдээ

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааХуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааGalbaatar Lkhagvasuren
 
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньGreengoldMongolia
 
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцооХуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцооGalbaatar Lkhagvasuren
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamBujinlkham Buya
 
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньМонголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньGalbaatar Lkhagvasuren
 
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨНШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨНOrgil Bold
 
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМUmguullin Mongol Umguulugch
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.Hodolmor
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...The Business Council of Mongolia
 
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Lesson 1 about cooperative
Lesson 1 about cooperativeLesson 1 about cooperative
Lesson 1 about cooperativeNeil Dsouza
 
Changes in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monChanges in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monOchir Consulting Ltd
 
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.БатзоригThe Business Council of Mongolia
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэзanhmabn
 
Хөвсгөл аймгийн буухиа шуудан 2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан 2013.09.07Ellsi Nick
 

Similar to Хуульчийн мэдээ (20)

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааХуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа
 
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцооХуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxam
 
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньМонголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
 
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨНШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
 
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.
 
Nu 9 r angi
Nu 9 r angiNu 9 r angi
Nu 9 r angi
 
Niigem sudlal 11
Niigem sudlal 11Niigem sudlal 11
Niigem sudlal 11
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
 
ёс суртахуун
ёс суртахуунёс суртахуун
ёс суртахуун
 
Nu 11 r angi
Nu 11 r angiNu 11 r angi
Nu 11 r angi
 
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
 
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
Lesson 1 about cooperative
Lesson 1 about cooperativeLesson 1 about cooperative
Lesson 1 about cooperative
 
Changes in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monChanges in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 mon
 
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэз
 
Хөвсгөл аймгийн буухиа шуудан 2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан 2013.09.07
 

More from Azzaya Byambadorj

Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамAzzaya Byambadorj
 
Тамгын газар тайлан
Тамгын газар тайланТамгын газар тайлан
Тамгын газар тайланAzzaya Byambadorj
 
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ Azzaya Byambadorj
 
Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамAzzaya Byambadorj
 
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлжурамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлAzzaya Byambadorj
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёогAzzaya Byambadorj
 
саналын товъёог (1)
саналын товъёог (1)саналын товъёог (1)
саналын товъёог (1)Azzaya Byambadorj
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёогAzzaya Byambadorj
 
журмын төсөлд ирүүлсэн санал 170421
журмын төсөлд ирүүлсэн санал 170421журмын төсөлд ирүүлсэн санал 170421
журмын төсөлд ирүүлсэн санал 170421Azzaya Byambadorj
 
хуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэмхуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэмAzzaya Byambadorj
 
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтСонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтAzzaya Byambadorj
 

More from Azzaya Byambadorj (20)

IBA-2019
IBA-2019IBA-2019
IBA-2019
 
Тогтоол 09
Тогтоол 09Тогтоол 09
Тогтоол 09
 
Тогтоол 08
Тогтоол 08Тогтоол 08
Тогтоол 08
 
Тогтоол 07
Тогтоол 07Тогтоол 07
Тогтоол 07
 
Шийдвэр
ШийдвэрШийдвэр
Шийдвэр
 
20180213 15
20180213 1520180213 15
20180213 15
 
15.16 tushaal zar
15.16 tushaal zar15.16 tushaal zar
15.16 tushaal zar
 
Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журам
 
Тамгын газар тайлан
Тамгын газар тайланТамгын газар тайлан
Тамгын газар тайлан
 
85, 86 ын зар (1)
85, 86 ын зар (1)85, 86 ын зар (1)
85, 86 ын зар (1)
 
Шүүгч
ШүүгчШүүгч
Шүүгч
 
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
 
Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журам
 
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлжурамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёог
 
саналын товъёог (1)
саналын товъёог (1)саналын товъёог (1)
саналын товъёог (1)
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёог
 
журмын төсөлд ирүүлсэн санал 170421
журмын төсөлд ирүүлсэн санал 170421журмын төсөлд ирүүлсэн санал 170421
журмын төсөлд ирүүлсэн санал 170421
 
хуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэмхуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэм
 
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтСонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалт
 

Хуульчийн мэдээ

  • 1. 1 ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭÌэдээлэл, танин мэдэхүйн цахим ñîíèí Цуврал №15(15) ЯРИЛЦЛАГА НИЙТЛЭЛ ХУУЛЬЧИЙН ШАЛГАЛТ-2018 Хуульч хүн бол жинхэнэ хүн байх ёстой. Б.Чимид АМЬДРАЛД ЮУ Ч ТОХИОЛДСОН ХҮН ХҮНЭЭРЭЭ ҮЛДЭЖ, ЖУДГАА Л ГЭЭЖ БОЛОХГҮЙ Төгсгөл нь XV-XIX нүүрт V нүүрт XXII нүүрт С.Цэдэндамба: -Өмгөөлөгчийн ажил бусад хуульчдаас онцлогтой. Тухайлбал, Үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль зүйн үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийнхээ эрх ашигт тохирсон үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулдаг онцлогтой. Я.Нямжав: -Өмгөөллийн ажил гэдэг бол нийгмийн гишүүдэд ялгаварлалгүйгээр үйлчилдгээрээ онцлогтой. Нас хүйс, үйлчлүүлэгчийн эд хөрөнгийн байдал, эрх мэдэл, хүүхэд хөгшид гэхгүйгээр бүх хүний эрхийн төлөө өмгөөлөгч хүн л ажилладаг. Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд явуулах эрх, түүний баталгаа: өнгөрсөн–одоо-ирээдүй” сэдэвт симпозиумын хүндэт зочдоор ахмад хуульч, өмгөөлөгч Сэрээтэрийн Цэдэндамба, Лхамсүрэнгийн Даваасүрэн, Рэгзэнгийн Лхамсүрэн, Ядмаагийн Нямжав нарыг урин оролцуулж, эдгээр ахмад буурлуудын сургамжийг сонсож, өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрхэн явуулж байсан туршлагыг хуваалцсан юм. Тус ярилцлагыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан хөтлөн явуулсан бөгөөд тэрбээр ярилцлагын эхэнд “Бид эдгээр буурлуудаар бахархаж байна. Өнөөдрийг хүртэл өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлээд явж байгаа эдгээр ахмадууд маань бидэнд туршлага хэзээ ч тэтгэвэрт гардаггүй гэдгийг нотлон харуулж байна” гэдгийг онцолж байлаа. С.ЦЭДЭНДАМБА: Хууль зүйн салбарт 35 жил ажилласан. Л.ДАВААСҮРЭН: Хууль зүйн салбарт 48 жил ажилласан. Р.ЛХАМСҮРЭН: Хууль зүйн салбарт 40 жил ажилласан. Я.НЯМЖАВ: Хууль зүйн салбарт 40 жил ажилласан. -Та өмгөөлөгчийн ажлын онцлогийг юу гэж хардаг вэ? Бусад хуульчийнхаас өмгөөлөгчийн ажил юугаараа ялгаатай вэ? ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ДҮРМЭЭС НИЙТЛЭГ ЗӨРЧИГДӨЖ БУЙ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬЧИЙН ШАЛГАЛТАД 240 ЭРХ ЗҮЙЧ ТЭНЦЭВ Монголын Хуульчдын холбоо нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй өгөх цахим хуудсыг ажиллуулж эхэллээ. Иргэд өдөр тутмын амьдралд тохиолддог эрх зүйн ач холбогдол бүхий асуудлаар анхан шатны хууль зүйн зөвлөгөө, мэдээ, мэдээлэл авахыг хүсвэл http://legalaid.mgl- bar.mn/ цахим хуудсанд хандах боломжтой бөгөөд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч 72 цагийн дотор иргэдийн асуултад хариулах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг http:// legalaid.mglbar.mn/ цахим хуудас болон 70116004 утсанд холбогдож авах боломжтой. Хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цахим хуудас ажиллуулж эхэллээ
  • 2. 2 ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ “ШИЛДЭГ ПРО БОНО ХУУЛЬЧ” ШАГНАЛЫГ АНХ УДАА МОНГОЛ ХУУЛЬЧ ХҮРТЛЭЭ Хуульчид бид бол хувиа бодсон үхээнц биш харин уужуухан бодолтой, юмны учрыг эргэцүүлж, зарчмаа барьдаг, харахад хатуу дүртэй ч ханилахад бусдын төлөө уясч байдаг хүмүүс билээ. Б.Чимид БАЯР ХҮРГЭЕ! ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ Дэлхийн хуульчдын хамгийн том нэгдэл болох Олон Улсын Барын холбооноос жил бүр Олон Улсын хуульчдын нэгдсэн чуулга (IBA An- nual Conference) уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн чуулга уулзалт Италийн Ром хотноо 2018 оны 10 дугаар сарын 07- 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан бусад хуульчдын хамт оролцож байгаа билээ. Нийт 80.000 гишүүн хуульч, 190 гишүүн хуульчдын холбоо, нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн тус Барын холбооноос жил бүрийн чуулга уулзалтын үеэр оны шилдэг хуульчдыг 10 гаруй төрлөөр шалгаруулан, алдаршуулдаг бөгөөд тэдгээрийн онцлох нэг төрөл нь “IBA Pro Bono Award” буюу шилдэг про боно хуульчийн шалгаруулалт юм. Тодруулбал, улс орон болон олон нийтийг хамарсан нэн тэргүүний, хүний эрхийн чухал асуудалд сайн дурын үндсэн дээр хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэн, бусад орны хуульчдад жишээ болохуйц сайн туршлагыг бий болгож буй хуульчийг дээрх номинацийн дагуу шалгаруулдаг байна. Энэ жилийн “IBA Pro Bono Award”-д дэлхийн олон орны чадварлаг хуульчид өрсөлдөхөөр материалаа ирүүлснээс сүүлийн шатанд Их Британи, Нигер, АНУ, Бангладеш, Монгол, Австрали, Польш гэсэн орнуудаас нийт долоон хуульч өрсөлдөхөөр нэрлэгдээд байснаас Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Хүрэлбаатарын Баасанжаргал шилдгээр шалгарч Олон улсын Барын холбооны ерөнхийлөгч Мартин Шолцоос өнөөдөр шагналаа гардан авлаа. Энэнь1947oндүүсгэнбайгуулагдсан Олон улсын Барын холбооны түүхэнд анх удаагаа монгол эмэгтэй хуульч шилдэг про боно хуульчийн шагнал гардан авч байгаа явдал бөгөөд Монголын хуульчид дэлхийн шилдэг хуульчдын зэрэгт хүрч буйн олон сайхан жишээний нэг боллоо. Өмгөөлөгч Х.Баасанжаргал нь өвөл, хаврын цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах тухай Засгийн газрын шийдвэрийн эсрэг олон улсын болон дотоодын хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагуудад хууль зүйн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж, Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгож чадсанаараа энэхүү хүндтэй шагналын эзэн болсон юм. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, эзэн байхын үр дүнг харуулж, олон залуу хуульчдад итгэл, үнэмшил төрүүлсэн Х.Баасанжаргал хуульчид баяр хүргэж, улам ихийг бүтээж, үргэлж сайн сайхны үлгэр дуурайл болж явахыг хүсэн ерөөе! Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жил, Өмгөөлөгчдийн өдрийг тохиолдуулан хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа өмгөөлөгчдийг шагнаж, урамшууллаа. Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”- ээр өмгөөлөгч Г.Өлзийсайхан, Д.Майцэцэг, Х.Наранзул, Д.Эрдэнэчимэг нарын шагнасныг өнөөдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан гардуулан өгч, баяр хүргэлээ. Мөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн Л.Ононбаяр, Дархан-Уул аймаг дахь салбарын зохицуулагч, өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Сэлэнгэ аймаг дахь салбарын зохицуулагч, өмгөөлөгч Л.Доржсүрэн, Өмгөөлөгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Баярсайхан нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. ӨМГӨӨЛӨГЧИД ШАГНУУЛЛАА
  • 3. 3 ОНЦЛОХ МЭДЭЭ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ Монголын Хуульчдын холбоо нь Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо /LAWASIA/- нд гишүүнээр элсэх асуудлыг 2016 оноос хойш судалж, энэ оны эхэнд гишүүнээр элсэх өргөдлөө өгөөд байсан билээ. Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо нь өргөдлийг судлан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Камбожи улсын Сием Реап хотод зохион байгуулагдсан Зөвлөлийн ээлжит хурлаараа хэлэлцэж, Монголын Хуульчдын холбоог тэргүүлэх гишүүнээр элсүүлэх асуудлыг 100 хувь дэмжлээ. Монголын Хуульчдын холбоог төлөөлж тус арга хэмжээнд Ерөнхийлөгч Ж.Хунан оролцож, Монголын Хуульчдын холбооны чиг үүрэг, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооны дэд ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад оролцон бүсийн холбооны тэргүүлэх гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлсэн юм. Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нь Зөвлөлийн хурлын дараа тус холбооны Ерөнхийлөгч Кристофер Лэонг болон Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн Чунгван Чой, Стивен Тиру, Ерөнхий нарийн бичгийн дарга Майкл Тидбол нартай албан ёсны уулзалт хийсэн. Уулзалтын үеэр бүсийн холбооны зүгээс Монголын Хуульчдын холбоог дэмжиж ажиллахаа илэрхийлж, 2019 онд хамтран Монгол Улсад LAWASIA- гийн арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцлоо. Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо нь 1966 оны наймдугаар сарын 10-ны өдөр 17 улсын төлөөлөлтэй албан ёсоор үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 40 гаруй улс, эрх зүйн тогтолцооны төлөөллийг багтаасан бүс нутгийн тэргүүлэх байгууллага болж чадсан байна. Нийт 44 хуульчдын байгууллага гишүүнчлэлтэй байдгаас 32 нь тэргүүлэх байгууллага бөгөөд Монголын Хуульчдын холбоо нь 33 дахь тэргүүлэх байгууллагаар бүртгэгдсэн. Тус байгууллагын гишүүн болсноор бүс нутгийн хуульчид, хуульчдын мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооноос эрхлэн гаргадаг мэргэжлийн сонин, сэтгүүлийг авах, эдгээрт нийтлэл гаргах, тус холбооноос зохион байгуулж буй семинар, чуулга уулзалтад хөнгөлөлттэй үнээр оролцох, илтгэл тавих, бусад арга хэмжээнд хамрагдах зэрэг давуу талтай юм. Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https:// www.lawasia.asn.au/ холбоосоор орж үзнэ үү. МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО LAWASIA-ИЙН ТЭРГҮҮЛЭХ ГИШҮҮН БОЛЛОО Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимэр оршихуйн гол арга мөн. Б.Чимид
  • 4. 4 Хуулийг сэтгэлээр хийдэггүй, жам ёсоор боловсруулж баталдаг. Б.Чимид МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 198, 199 дүгээр тушаалаар тус холбооны гишүүнээр элссэн 120 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2018 оны арваннэгдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, Хуульчдын холбооны сургалтын хорооны дарга, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболд, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал, Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны тэргүүн Л.Энхсайхан, хууль зүйн доктор Б.Гүнбилэг нарын зочид урилгаар оролцсон. Тэд тангараг өргөх ёслолын үеэр шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэсэн юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж авсан иргэн нь батламжаа авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргах ёстой. Үүний дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг тус холбооны Тамгын газар 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрөөс авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд өргөдлөө гаргаад байсан 123 хуульчийг Холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоод байгаа нь энэ юм. Эдгээр шинэ хуульчид нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ ийнхүү батлан тангараглалаа.
  • 5. 5 Хууль шүүх хоёр цэвэр байх юм бол нийгмийн авлига нэг зүгт шударна. Б.Чимид ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ-2018 ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ
  • 6. 6 МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ "Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Сургууль, Монголын Хуульчдын холбоо, Нагояагийн Их сургууль, Ханнс- Зайделийн сан, Чимид сан хамтран зохион байгуулсан бөгөөд хуралд Монгол, БНСУ, Япон, Канад, ХБНГУ, ОХУ зэрэг нийт 6 орны эрдэмтэн, судлаач, доктор, профессорууд 21 илтгэл хэлэлцүүлж, 230 гаруй хуульч, эрдэмтэд оролцсон. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал, Захиргааны эрх зүйн тулгамдсан асуудал сэдвээр хоёр салбар хуралдаан явагдсан бөгөөд доорх илтгэлүүд тавигдсан юм. Үүнд: Үндсэн хуралдаанд: “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД 1999 ОНД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНЭЭС ҮҮДСЭН ТҮҮХЭН СУРГАМЖ”, С.Нарангэрэл, Академич, МУИС-ийн Эмирит профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) “ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА УЛС ТӨРИЙН ОЛОН ЭШТ ҮЗЭЛ”, Ж.Амарсанаа, Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) “ГЛОБАЛ ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС БА ХАРЬЦУУЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН СУДАЛГАА”, Айкёо Кожи, Нагояагийн их сургууль, Хуулийн сургуулийн дэд захирал, профессор, хууль зүйн доктор (LL.D.) “ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ: ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ БА ШҮҮХИЙН ХЯНАЛТ”, Петер Казиске, Аугсбургийн их сургууль, Нийтийн эрх зүйн хүрээлэн, профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) “СОЛОНГОСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ТҮҮХИЙН СУРГАМЖ БА ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ”, Пак Жон Вон, Күүкмин их сургууль, Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор (Ph.D.) “КАНАД УЛСЫН ЗАХИРГААНЫ АКТЫГ ШҮҮХЭЭС ХЯНАХ НЬ”, Дэвид Спрул, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд “ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ТУСГАЙ АНГИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БА ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ”, П.Одгэрэл, МУИС, Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхим, профессор, хууль зүйн доктор (Ph.D.) “ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Салбар хуралдаанууд: Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал: “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”, Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих ажлын хэсгийн ахлагч, профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) “ТӨРИЙГ БАЙГУУЛАХУЙ БА ЗҮҮН ХОЙД АЗИЙН УЛСУУДЫН ҮНДСЭН ХУУЛИЙН СЭТГЭЛГЭЭ”, Кокүбүн Норико, Нагояагийн их сургууль, Азийн эрх зүйн солилцооны төвийн захирал, профессор “ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ”, Ц.Сарантуяа, Ханнс-Зайделийн Сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн, профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) “ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БА ОЛОН ТҮМНИЙ ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС”, Окочи Минори, Нагояагийн их сургууль, Хууль зүйн сургууль, профессор “ШИЛЖИЛТ ЯВАГДАЖ БУЙ УЛС ОРНУУДЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯНАЛТ БА ЕРДИЙН ШҮҮХИЙН ХАРЬЯАЛЛЫН АСУУДАЛ – ОХУ-ЫН ТУРШЛАГА”, Сато Фүмито, Нагояагийн их сургууль, Хууль зүйн сургууль, профессор “ХУУЛЬ ТОГТООГЧ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ХАРИЛЦАА БА ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ”, Д.Гангабаатар, МУИС, Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхим, профессор, хууль зүйн доктор (LL.D.) “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БА ҮНДСЭН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ”, О.Мөнхсайхан, МУИС, Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхим, профессор, хууль зүйн доктор (LL.D.) Захиргааны эрх зүйн тулгамдсан асуудал: “ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ ДЭХ ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА БА ХУУЛЬ ЗҮЙН ТАЙЛБАР", Ичихаши Кацүяа, Нагояагийн их сургууль, Хууль зүйн сургууль, профессор “СОЛОНГОС УЛС ДАХЬ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦОО БА ПРОЦЕССЫН ШУДАРГА ЁС”, Юү Жин Шиг, Чонбукийн үндэсний их сургууль, Хууль зүйн сургууль, профессор, хууль зүйн доктор (Ph.D.) “ОХУ ДАХЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ОРЧИН ҮЕИЙН ХӨГЖИЛ”, Тышкенова Айгуль Григорьевна, Буриадын улсын их сургууль, Хууль зүйн сургууль, Үндсэн хууль, захиргаа, нутгийн удирдлагын эрх зүйн тэнхим, ахлах багш “ЯПОН УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ТОГТОЛЦООНЫ МӨХӨЛ”, Исода Фүмио, Нагояагийн их сургууль, Азийн сателит кампусын захирал, профессор “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БА ЗАХИРГААНЫ ШҮҮХИЙН МАРГААНЫ ХАРЬЯАЛЛЫН АСУУДАЛ”, Д.Сүнжид, Удирдлагын академи, дэд профессор, хууль зүйн доктор (Dr.Jur.) “ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ ДЭХ СУБЬЕКТИВ ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ: АЛБАН ТУШААЛТНЫ ЭРХ ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ БОЛ ХОРИГЛОГДОХ ЗАРЧИМД ҮНДЭСЛЭГДЭХ НЬ”, Д.Мөнхтуяа,Улсындээдшүүх,Захиргааны хэргийн танхимын шүүгч “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙД УЛС ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭС САЛАНГИ АКТЫН ТУХАЙ УХАГДАХУУНЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ”, Ц.Цогт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор (LL.D.) Парламентын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулан хэлэлцэж байгаа энэ үед энэхүү олон улсын хурал зохион байгуулагдаж буй нь өндөр ач холбогдолтой болсон бөгөөд хуралд оролцож буй Монгол, Япон, БНСУ, ХБНГУ, Канад, ОХУ-ын эрдэмтэд өөрийн улсын Үндсэн хуульт ардчиллын ололт, амжилт, туршлага, тулгамдсан асуудлаа хуваалцаж, санал, зөвлөмжүүдийг хэлэлцүүлснээр онцлогтой байлаа. Мөн тус Олон улсын хурал нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад болж байгаагүй өргөн хүрээнд 6 улсын хуульч, эрдэмтэд оролцсноороо онцлог байсан бөгөөд хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан Монгол Улсын Их Сургууль, Нагояагийн Их сургууль, Ханнс- Зайделийн сан, Чимид сангийн хамт олондоо талархал илэрхийлье. Илтгэлүүдийн бичлэгийг холбооны https://www.facebook.com/Mongo- lianBarAssociation/ хуудасны видео хэсгээс үзэх боломжтой.
  • 7. 7 МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ Албадан хөдөлмөрийн талаар 29-р конвенцын нэмэлт протоколд нэгдэн ороход Монгол Улс хууль эрх зүйн орчин бүрдсэн эсэх талаарх хууль эрх зүйн тандан судалгааг Европын холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын Хуульчдын холбооны Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооноос хийж байгаа билээ. Энэхүү судалгааны хүрээнд тус хорооны тэргүүн өмгөөлөгч Н.Баасанжаваар ахлуулсан багийнхан уулзалт, хэлэлцүүлгүүдийг хууль тогтоомж боловсруулагч, зохицуулагч болон хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт судалгаагаар хөндөгдөх “албадан хөдөлмөр”, олон улсын эрх зүйн зохицуулалт, үндэсний хууль тогтоомжийн байдлын талаарх илтгэлийг тус хорооны зөвлөх Хууль зүйн доктор, профессор Б.Уранцэцэг хэлэлцүүлсэн. Тус уулзалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Гадаадын иргэн харьяатын газар, хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналтын чиглэлээр Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн шүүх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар болон АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ОУХБ-ЫН 29-Р КОНВЕНЦЫН 2014 ОНЫ НЭМЭЛТ ПРОТОКОЛЫН СУДАЛГААНЫ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО Хүний эрхийн үндэсний комисс, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөл, Хүйсийн тэгш эрхийн төв ТББ, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци зэрэг ТББ-ын төлөөлөл оролцлоо. Мөн хэлэлцүүлэгтхүүхдийнтэвчишгүй хөдөлмөрийгхориглохасуудлаар хүүхдийн эрхийг шүүхээр амжилттай хамгаалж чадсан өмгөөлөгч Х.Баасанжаргал, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн өмгөөлөгчөөр амжилттай ажиллаж шийдвэр гаргуулсан өмгөөлөгч Д.Баасансүрэн нар оролцсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчид Албадан хөдөлмөрийг зөв тодорхойлох, хохирогч төвтэй хамгаалал, урьдчилан сэргийлэх, нөхөн төлүүлэх эрх зүйн орчинг төлөвшүүлэхэд саналаа өгч, хууль тогтоомжийг зөрчил, хийдэл, салбарын онцлог, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг нээлттэй хэлэлцэж ярилцсан. Тус судалгааны урьдчилсан тайланг танилцуулах хэлэлцүүлгийг эдгээр оролцогчид болон бусад сонирхогч судлаачдын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулах бөгөөд энэ үеэр ОУХБ-ын Монгол Улсыг хариуцдаг Алан Пэлис ирж илтгэл хэлэлцүүлж оролцоно. Мөн тэрбээр Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны гишүүдэд 12 дугаар сард сургалт хийхээр төлөвлөөд байна. Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөөг бий болгон тохижуулсаар байна. Энэхүү ажлын хүрээнд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн ажлын өрөөг тохижуулж, нээлтийн ёслолын ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Нээлтэд Аймгийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг, Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, Өвөрхангай аймгийн Ерөнхий прокурор Ш.Дамдинбазар, Монголын Хуульчдын холбооны Салбарын зохицуулагч Б.Батсайхан, МХХ-ны сургагч багш Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, хуульч Ц.Азбаяр болон өмгөөлөгчдийн төлөөлөл оролцсон юм. Өмгөөлөгчийн өрөөнд хууль тогтоомж, канон принтер, компьютер, зурагт, интернэт / wifi/байрлуулжөгснөөрөмгөөлөгчмэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад түлхэц болж байгаа төдийгүй шүүх хурал хүлээх зуураа бусад нээлттэй шүүх хурлуудыг онлайнаар үзэх боломжтой болж байна. Түүнчлэн өмгөөлөгчидшүүхийнбайрандажлынөрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухлах зэрэг олон давуу талтай. Өмгөөлөгчийн ажлын өрөөг тохижуулж, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж, дэмжлэг үзүүлсэн тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, Салбарын зохицуулагч Б.Батсайхан нарт талархал илэрхийлье. ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД ӨМГӨӨЛӨГЧИД АЖЛЫН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО Шүүгч хүн шатрын зальтай нүүдэл шиг юм хийж болохгүй. Б.Чимид
  • 8. 8 Тогтвортой амьдралын үндэс бол хууль. Б.Чимид МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй” сэдэвт симпозиумыг 2018 оны 09 дүгээр сарын 14-нд зохион байгууллаа. Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан тус арга хэмжээний онцлох нэг хэсэг нь хүндэт зочны ярилцлага байсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан ахмад өмгөөлөгч С.Цэдэндамба, Р.Лхамсүрэн, Л.Даваасүрэн, Я.Нямжав нартай сонирхолтой ярилцлага өрнүүлж, тэдний "ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ, ТҮҮНИЙ БАТАЛГАА: ӨНГӨРСӨН-ОДОО-ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО туршлага, дурсамжаас хуваалцсан нь оролцогчдод сонирхолтой байлаа. Мөн энэ үеэр эдгээр ахмад өмгөөлөгчдийн Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа үүсэж, хөгжихөд оруулсан хувь нэмрийг нь өдрөөр үнэлж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрийг нь мялаасан юм. Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос санаачлан бусад хороодын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус симпозиумын хүрээнд эрүү, иргэн, захиргааны процесс дахь өмгөөлөгчийн эрх зүйн байдлын асуудлыг хөндөн ярилцахын зэрэгцээ өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа дэлхийн хөгжсөн орнуудад ямар түвшинд байгаа талаар туршлага судалсан. Тодруулбал, Монголын Улсад шинээр батлагдсан гарсан хуулиуд тэр дундаа өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамгийн их хамааралтай процессын хуулиуд нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хангаж чадаж байгаа эсэх, тулгамдаж буй ямар асуудал байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцож, зөвлөмж гаргасан юм. Мөн энэ үеэр “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой маргаан, түүний шийдвэрлэлтийн байдал”, “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гаргаж буй зөрчилд хийх анализ, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал” гэсэн сэдвээр Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос оролцогчдод мэдээлэл өгсөн. 300 орчим хуульч, өмгөөлөгч оролцсон тус симпозиумыг зохион байгуулахад өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН, ИЭлСи” ХХН, “GTS” ХХН, “Азийн сан” зэрэг байгууллага ивээн тэтгэж оролцсон бөгөөд эдгээр байгууллагын хамт олонд нийт хуульчдын өмнөөс талархал илэрхийлье! СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖИЙГ ДАРААГИЙН ХУУДАСНААС ҮЗНЭ ҮҮ!
  • 9. 9 ЗӨВЛӨМЖ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны санаачилгаар Мэргэжлийн хариуцлагын хороо, Иргэний эрх зүйн хороо, Эрүүгийн эрх зүйн хороо, Захиргааны эрх зүй хороо, Өмгөөллийн нөхөрлөлийг дэмжих хороодтой хамтран Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулж, “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-Одоо-Ирээдүй” сэдвийн дор эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, эрх зүйн байдлыг сайжруулснаар өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа бодитоор хангагдах болно гэдэгтэй санал нэгдэж, өмгөөлөгчид, салбарын мэргэжилтнүүд, судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэн холбогдох асуудлаар санал солилцож, 200 гаруй өмгөөлөгчдийн оролцоотойгоор симпозиумыг амжилттай зохион байгууллаа. Симпозиумын хүрээнд хэлэлцсэн багц асуудал бүрээр дэлгэрэнгүй зөвлөмж, саналыг төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх засаглалын, салбарын мэргэжлийн байгууллагуудад тусгайлан хүргүүлэхээр оролцогчид санал нэгтэй шийдвэрлэв. НЭГ. ЕРӨНХИЙ ХЭСЭГ Өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль зүйн туслалцаа ба шүүхийн өмнө үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үндсэн 2 чиг үүргийн хүрээнд явуулж байна. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгаа нь НҮБ-ын 1990 оны Хуульчийн (Өмгөөлөгчийн) чиг үүргийн тухай үндсэн зарчмууд гэх Удиртгал хэсэгтэй 29 зүйл бүхий зарчмаар тодорхойлогддог. НҮБ-ын энэхүү зарчмын 1-4 дүгээр зүйлд “Хуульчид хандах, хууль зүйн үйлчилгээ авах”, 5-8 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн тусгайлсан хамгаалалт”, 9-11 дүгээр зүйлд “Хуульчийн мэргэшсэн байдал, сургалт”, 12-22 дугаар зүйлд “Хуульчийн хүлээх үүрэг, хариуцлага”, 23 дугаар зүйлд “Хуульчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх”, 24-26 дугаар зүйлд “Хуульчдын мэргэжлийн холбоо”, 27-29 дүгээр зүйлд “Хуульчийн сахилга, ёс зүйн хэргийг хянан шийдвэрлэх” асуудлыг тус тус зохицуулсан. Эдгээр зарчмууд нь манай улсад “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль” болон “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ээр хэрэгжиж байна. Монголын Хуульчдын холбооны анхдугаар их хурлаар нийт хуульчдын төлөөлөл болох 500 гаруй хуульчийн баталсан “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ийн 2 дугаар бүлгээр үйлчлүүлэгчтэй харилцах, 3 дугаар бүлгээр хууль зүйн зөвлөгөө, 4 дүгээр бүлгээр өмгөөллийн үйлчилгээ, 5 дугаар бүлгээр үйлчлүүлэгч бус этгээдтэй харилцах, 6 дугаар бүлгээр Өмгөөллийн нөхөрлөл, 7 дугаар бүлгээр нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа, 8 дугаар бүлгээр хууль зүйн үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулж, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны стандартыг Монгол улсад анх удаа хуульчид өөрсдөө тогтоосон билээ. Хэдийгээр хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагааг дээрх хууль тогтоомжуудаар зохицуулсан хэдий ч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны баталгаа нь: -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрхийн хамгаалалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахь өмгөөлөгчийн эрх үүрэг, оролцоог Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд тусгайлан зохицуулж өгсөн нөхцөлд бүрэн утгаар хэрэгжих болохыг; -Хэдийгээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль бүрт хуульч, өмгөөлөгчийн эрх, үүргийг тусгах боломжгүй боловч шүүн таслах ажиллагааг нарийвчлан зохицуулсан процессын хууль тогтоомжийн хүрээнд “Өмгөөлөгчийн эрх зүйн байдал”-ыг дээшлүүлсэн тусгайлсан зохицуулалтыг суулгаж өгснөөр бие даасан Өмгөөллийн хуультай байхаас илүүтэйгээр өмгөөлөгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх болно гэдэгтэй оролцогч өмгөөлөгч хуульчид санал нэгдлээ. НҮБ-ын 1990 оны Хуульчийн (Өмгөөлөгчийн) чиг үүргийн тухай үндсэн зарчмуудад хуульчийн чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж буй хуульч буюу өмгөөлөгчийн эрхгүй хүнд нэгэн адил хэрэглэнэ гэж заасан нь “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй атлаа итгэмжлэлийн үндсэн дээр өмгөөлөгчийн нэгэн адил үйлчилгээний хөлс мөнгө авч, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрх ашгийг зөрчиж буй этгээдүүдийн хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг хязгаарлах эрх зүйн үндэс болохоор байгааг оролцогчид онцлон тэмдэглэж байлаа. ХОЁР. ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС ДАХЬ ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ Монгол улсын Их хурал 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид “ЭХХШТХ” гэх)-ийг Монгол улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрхийн стандартын үүднээс анализ хийж үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг бий болгосон, цагдан хорих үндэслэл, журмыг тодорхой болгосон зэрэг дэвшилтэт зохицуулалт орсныг талархан хүлээн авч байна. Гэмт хэрэг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүгийн процессын хуульд заасан үндэслэл, журмаар хүний зарим эрхийг хязгаарлах нь зүй ёсны боловч ийнхүү хязгаарлахдаа тэнцвэртэй “ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ, ТҮҮНИЙ БАТАЛГАА: ӨНГӨРСӨН-ОДОО-ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, Баасан гараг Хуульд нэмэлт оруулна гэдэг бол байгаа юмыг тодруулдаг болохоос байхгүй юмыг нэмдэггүй. Б.Чимид
  • 10. 10 ЗӨВЛӨМЖ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ хандах баталгааг бүрдүүлэх ёстой (Үндсэн хуулийн 19 дүгээр зүйл). Харамсалтай нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ийм баталгаа хангалттай тусгагдаагүй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт буй халдашгүй чөлөөтэй байх эрхэд хувийн халдашгүй байдал, захидал харилцааны нууцын халдашгүй байдал, гэр бүлийн халдашгүй байдал, орон байрны халдашгүй байдал, өмчийн халдашгүй байдал зэрэг эрхүүд багтдаг учраас эрүүгийн процесс дахь эдгээр эрхийн хамгаалалт нь хувийн эрх чөлөөний хамгаалалттай адил түвшинд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүнийг баривчлах, цагдан хорих арга хэмжээнд тавигддаг өндөр шаардлага, нарийвчлал нь хүний биед болон орон байранд үзлэг хийх, нэгжлэг хийх, нууцаар мөрдөн шалгах зэрэг ажиллагаанд үйлчлэх хэрэгтэй ч 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ийм өндөр шаардлага тавиагдаагүй, нарийвчлсан зохицуулалтыг оруулаагүй байна. Нэг. Прокурорын зөвшөөрлийг шүүгчийн зөвшөөрлөөр солих Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт жагсаасан дараах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр бус шүүгчийн зөвшөөрлөөр явуулахаар өөрчлөх, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, 22.2, 22.3, 22.4, 23.1, 23.4, 23.5, 24.1, 24.2, 24.3, 24.5, 26.1, 26.2, 26.3, 26.4, 26.5, 26.6, 26.7 зэрэг зүйлд буй прокурорын зөвшөөрөл гэдгийг шүүгчийн зөвшөөрөл гэсэн үгээр солих саналтай байна. Үүнд: • үзлэгийг нууцаар хийх, • нэгжлэг хийх, • эд зүйл, баримт бичиг хураан авах, • мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, • хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, хяналт тогтоох, • хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах, • сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ хийх, • цогцост шинжилгээ хийх, • оршуулсан цогцсыг гарган шинжлэх, • харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тогтоох, • харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгыг холбогдох байгууллагаас гаргуулан авах, • харилцаа холбооны сүлжээний хэрэглэгч, эзэмшигч хэн болох, тэдгээрийн байршил, холбогдсон цаг хугацаа, техник хэрэгсэл, төхөөрөмж болон хандалт зэрэг мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, • харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгад хамаарахгүй бусад мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, • харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлах талаар холбогдох байгууллагад даалгах, • хяналттай хүргэлт, • хяналтын худалдан авалт, • мөрдөн шалгах нууц туршилт, • нууц ажиглалт, • мөрдөн шалгах бусад нууц ажиллагаа. Хоёр. Прокурор хянан шалгах ажиллагаагаараа халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлахад шүүгчийн зөвшөөрөл авдаг болох Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар гэрч,хохирогч,сэжигтэн,яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулж болно” гэж заасны дараа “2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурор үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахад энэ хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах бөгөөд шүүгчийн зөвшөөрөл урьдчилан авсан байна” гэж нэмэх. Гурав. Орон байранд нэгжлэг хийх үед хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхээ эдлэх боломж олгох Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дараа дараах хэсгүүдийг нэмэх: “3. Орон байранд нэгжлэг хийх үед хуульчдаа мэдэгдэж байлцуулах эрхтэй гэдгийг тухайн байрны оршин суугчид мэдэгдэнэ. 4. Оршин суугч нэгжлэг хийлгэх үед хуульчаа байлцуулахыг хүсвэл мөрдөгч хуульчийг хүрэлцэн ирэх хүртэл нэгжлэг хийхийг хойшлуулна. 5. Нэгжлэгийн тухай хуульчид мэдэгдсэнээс хойш хоёр цагаас илүү хугацаагаар нэгжлэгийг хойшлуулж болохгүй. 6. Хойшлуулшгүй тохиолдолд мөрдөгч энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаа дуусахаас өмнө нэгжлэгийг хийж болно.” Дөрөв. Хүний биед хийх үзлэг, нэгжлэгийг эсрэг хүйсийн хүнээр хийлгэх Санал.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Үзлэгийг хийхдээ хүний нэр төрийг хүндэтгэж, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаална,” мөн зүйлийн 4 дэх хэсгийг “Хүний биед үзлэгийг ижил хүйсийн албан тушаалтан хийнэ. Шаардлагатай бол хүний эмч, сувилагчийг оролцуулж болно,” мөн зүйлийн 4 дэх хэсгийг “Үзлэг хийх үед адил хүйсийн албан тушаалтан байхгүй бол адил хүйсийн өөр хүнээр үзлэг хийлгэхийг даалгаж, чиглэл өгнө,” “Үзлэг хийхэд эсрэг хүйсийн хүнийг байлцуулах, харуулахыг хориглоно” гэж тус тус өөрчлөх хэрэгтэй. Тав. Хүний биед болон орон байранд үзлэг хийхэд нэгжлэгтэй адил шаардлага тавих Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үзлэгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэгжлэгийг тодорхойлжээ. Мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2-8 дахь хэсэгт заасан журам үзлэг болон нэгжлэг хоёрт адил үйлчлэхээр заасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт үзлэгийг мөрдөгч ямар ч зөвшөөрөл авахгүйгээр бие Хуулиа мэдэхгүй хүн хуульч байх нь гутамшиг. Л.Баасан
  • 11. 11 даан явуулахаар заажээ. Хүний биед болон орон байранд үзлэг хийхэд шүүгчийн зөвшөөрөл авдаг болох зэргээр нэгжлэгтэй адил шаардлага тавих эсхүл ийм үзлэгийг нэгжлэгтэй нэгтгэж зохицуулах саналтай. Зургаа. Нууц хадгалах үүрэгтэй мэргэжилтний орон байранд нэгжлэг хийхэд тусгай журам үйлчлэх Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.3 дугаар зүйлд дараах хэсгийг нэмэх саналтай байна. “3.Тодорхой мэдээллийг нууцлах мэргэжлийн үүрэг хүлээсэн хүмүүсийн орон байр, бусад газарт нэгжлэг явуулахад шүүгч эсхүл тухайн мэргэжлийг төлөөлөх этгээдийг байлцуулна.” Долоо. Хүний биеэс биологийн дээж авах ажиллагааг нарийвчлан журамлах Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Мөрдөгч шинжилгээнд зориулж хүний биеэс биологийн дээж авах дараах ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр шинжээч, эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулна: 1.1. хүний биеийн дотор эсхүл гадна талын үзлэг 1.2. үснээс дээж авах; 1.3. шүлсний дээр авах; 1.4. шээсний дээж авах; 1.5. арьсны салстын дээж авах; 1.6. хурууны хумсны дээр авах; 1.7. эсийн дээж авах; 1.8. цусны дээж авах,” Мөн, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Хүний биеэс биологийн дээж авах явцад хүний нэр төрийг доромжлох, тухайн хүний эрүүл мэндэд хохирол учруулахыг хориглоно” гэж тус тус өөрчлөх саналтай байна. Түүнчлэн, уг зүйлийн 4 дэх хэсгийн дараа “5. Хүний биеэс шинжилгээнд зориулж авсан биологийн дээжийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах зориулалтаар шинжилгээний нэгдсэн санд авна. 6. Энэ зүйлийн дэх хэсэгт заасны дагуу авсан биологийн дээжийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах арга хэмжээг авна,” 7. Энэ зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу авсан эсийн болон цусны дээжийг хэрэглэж дууссаны дараа даруй устгана” гэж нэмэх саналтай байна: Найм. Мөрдөн шалгах нууц ажиллагааг нарийвчлан журамлах Санал. Хуульд өмгөөлөгчөөс ажиллаж байгаа хэрэгтэй нь холбогдуулж мэдүүлэг авах, нууцаар тагнаж, чагнахыг хориглох тухай заалт бий. Гэтэл одоо авилгын, эсвэл дуулиан шуугиантай хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчдийн гар утсыг тогтмол чагнаж, тагнаж байгаа явдал хэрээс хэтэрлээ гэж өмгөөлөгчид ярьсан. Энэ бол ноцтой асуудал. Мөрдөн шалгах нууц ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр явуулах, хойшлуулшгүй тохиолдолд шүүгчийн зөвшөөрөлгүй хийх нөхцөлийг тодорхой заахаас гадна нарийвчилсан журам шаардлагатай. Юуны өмнө, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлийг дараах байдлаар өөрчлөх саналтай байна: “1. Дараах бүх нөхцөл хангагдсан тохиолдолд прокурор мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах саналыг шүүгчид гаргаж болно: 1.1. яллагдагч гэмт хэрэг үйлдсэн эсхүл үйлдэхийг завдсан тухай хангалттай үндэслэл байгаа; 1.2. уг ажиллагаа явуулах нь хайж буй мэдээлэл, баримтын ач холбогдол, гэмт хэргийн хүнд хөнгөний байдал зэрэг тухайн хэргийн бүх нөхцөл байдалд зайлшгүй бөгөөд тохирсон; 1.3. уг ажиллагаагаар авах боломжтой мэдээллийг хувийн халдашгүй байдалд илүү бага халдах ажиллагаагаар авах боломжгүй. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 26.3 дугаар зүйлийн 1.1- т заасан ажиллагааг зөвхөн таван жилээс дээш ял оногдуулж болох гэмт хэргийг мөрдөн шалгахад хэрэглэж болно. 3. Энэ хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3 дугаар зүйлийн 1.1-т заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулахыг хориглоно. 4. Цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно. 5. Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, түүнээс эрх олгосон мөрдөгч гүйцэтгэнэ. 6. Энэ хуулийн 26.5, 26.6 дугаар зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжин оролцох шаардлагатай төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийг шүүгчийн зөвшөөрөлд заана.” Ес. Мөрдөн шалгах нууц ажиллагааг гүйцэтгэх, дуусгавар болгохыг журамлах Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.9 дүгээр зүйлийн дараа дараах шинэ зүйлийг нэмж тусгах саналтай байна. “26.10 дугаар зүйл. Мөрдөн шалгах нууц ажиллагааг гүйцэтгэх, дуусгавар болгох 1. Шүүгчийн зөвшөөрлийг олгосон өдрөөс хойш хоёр сарын хугацаанд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулна. Энэ хугацаа өнгөрсний дараа шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах шүүгчийн зөвшөөрлийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу авна. 2. Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах явцад тухайн ажиллагаанд хамааралгүй этгээдийн хувийн халдашгүй байдалд аль болох бага халдах аргаар уг ажиллагааг явуулна. 3. Энэ хуулийн 26.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл үгүй болсон тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагааг дуусгавар болгоно. 4. Мөрдөн шалгах нууц ажиллагааг дуусгавар болгосны дараа прокурор уг ажиллагааны талаарх тайланг бичгээр гаргаж шүүгчид хүргүүлнэ. 5. Прокурор мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан яллагдагчийг яллахаас татгалзаж шийдвэрлэсэн бол энэ тухай шүүгчид бичгээр даруй мэдэгдэнэ. 6. Яллахаар татгалзсан шийдвэрийг хүлээн авсан эсхүл мөрдөн шалгах нууц ажиллагаа дуусгавар болсноос хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгч өөрийн хяналт дор цугларсан мэдээлэл, баримтыг устгах тухай шийдвэр гаргах бөгөөд энэхүү шийдвэрт мэдээллийг устгах огноог заана. 7. Мөрдөн шалгах нууц ажиллагаагаар цуглуулсан мэдээллийг устгах өдрөөс өмнө уг ажиллагаа явагдсан этгээдэд энэ тухай мэдэгдэнэ. ЗӨВЛӨМЖ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ Хууль шүүх хоёр цэвэр байх юм бол нийгмийн авлига нэг зүгт шударна. Б.Чимид
  • 12. 12 8.Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын саналаар шүүгч энэ зүйлийн зүйлийн 7 дахь хэсэгт заасан этгээдэд мэдэгдэхгүй байхаар шийдвэрлэж болно. 9. Өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан гэдгийг мэдсэн хүн цуглуулсан мэдээлэл, баримтыг үзэх эрхтэй. 9. Мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, баримтыг устгах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай прокурор, мөрдөгч, болон уг ажиллагаа явагдсан хүнд мэдэгдэнэ. 10. Цуглуулсан мэдээлэл, баримтыг устгахад шүүгч эсхүл түүний зөвшөөрсөн этгээд байлцаж тэмдэглэл үйлдэнэ.” Арав. Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах журмыг хуулиар зохицуулах Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах журам, зааврыг Тагнуулын ерөнхий газрын дарга Улсын ерөнхий прокурортой хамтран батална” заасныг хасаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг журмыг нарийвчлан зохицуулах саналтай байна. Арваннэг. Цагаатгах нотлох баримт цуглуулуулах боломжийг өмгөөлөгчид өгөх Санал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад яллах болон өмгөөлөх тал тэгш эрхтэй гэсэн эрүүгийн эрх зүйн чухал зарчим байдаг. Энэ зарчим зөвхөн тухайн хэрэг шүүхэд шилжсэний дараа хэрэгжих боломжтой харагддаг. Гэтэл хэрэг бүртгэх, мөрдөн шалгах үе шатанд ямар ч тэгш эрхийн баталгааг хуульчлаагүй. Жишээлбэл, ЭХШХШТХ-аар мөрдөгч, прокурор нь яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл прокурор маань алсдаа энэ хэргээ боогоод шүүхэд очихоороо "Улсын яллагч" болдог. Улсын яллагч хийх прокурор маань цагаатгах талын баримт цуглуулах нь ховор, үүнийг түүнээс шаардах нь бодитой биш. Тийм хүсэл зориг прокурорт угаасаа байдаггүй. Энэ байдлыг засахын тулд ЭХШХШТХ-д хэрэг хянан шийдвэрлэх холбоотой аливаа үйлдэл хийхэд өмгөөлөгч, прокурор хоёрын санал зөрөлдвөл шүүхэд очиж хагалуулдаг хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Тэгэж гэмээнэ харьцангүй тэгш эрхтэй оролцооны тухай яригдах юм. Арванхоёр. Гэрчийн хувьд өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглахгүй байх Санал. Аливаа хэрэг гарахад мөрдөгчид тухайн иргэнийг дуудаад гэрчээр мэдүүлэг авдаг. Мэдүүлэг авахдаа "Худал ярих юм бол эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү!" гэж анхааруулаад авдаг. Тэгснээ дараа нь нөгөө хүнээ өөрийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслээд яллагдагчаар татчихдаг зохисгүй арга хэрэглээд байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Арвангурав.Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах баталгааг хангах Санал.Хуульд "Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах эрхтэй" гэсэн заалт бий. Гэтэл 461-р ангид уулзалтын үеэр үйлчлүүлэгчдээ нэг цаас дамжуулаад үзүүлэх гэхээр л хянагч нь гүйгээд ороод ирдэг. Ганцаарчлан уулзана гэдэг чинь гадны ямар нэгэн хяналтгүйгээр уулзахыг хэлдэг болохоос байнгын хяналт дор уулзахыг хэлдэггүй. Энэ буруу практикийг хориглосон хуулийн заалт оруулах нь зүйтэй. Арвандөрөв. Прокурор дүрэмт хувцас өмсдөг явдлыг зогсоох Санал. Прокурорууд цэнхэр дүрэмт хувцас өмсдөгийг болих санал болгож байна. Учир нь, дүрэмт хувцас нь өмгөөлөгчөөс давуу байдалтай мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлдэг. Дүрэмт хувцас өмсөх гол философи нь, шалгуур үзүүлэлт нь албан тушаалын эрэмбэ заахаас гадна эрэмбийн дагуу ёслох, номхон зогсох зэрэг дэг жаягийн хэрэгжилт байдаг. Прокурор ёслох шаардлагагүй. Арвантав. Шүүх хуралдааны танхимд өмгөөлөх болон яллах талыг эн тэнцүү байрлуулах Санал. Шүүгчдэгч, түүний өмгөөлөгч болон прокурор нь шүүх танхимд эн тэнцүү байр сууринд суудаг болох хэрэгтэй. Шүүх танхимд прокурор урд ганцаараа яагаад суудаг юм бэ, өмгөөлөгчөөс ямар давуу эрх эдэлж байгаа вэ гэдэгтэй энэ асуудал холбогддог. Дүрэмт хувцас өмсчихөөд шүүгчид ойрхон сууж нөлөөлөх гээд байдаг юм уу гэсэн шүүмжлэл гардаг. Зарим шүүх хуралдаанд шүүгч, прокурор хоёр нийлчихээд яллагдагч, түүний өмгөөлөгч рүү дайрах үзэгдэл гарч л байдаг. Нөгөө талаар энэ нь тэгш бус байдлыг илэрхийлдэг. ГУРАВ. ЗАХИРГААНЫ ПРОЦЕСС ДАХЬ ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан тус симпозиумын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо, эрхзүйнзохицуулалт”сэдвийнхүрээнд симпозиумд оролцогч өмгөөлөгчид, судлаачид, шүүгч, хуульчдын зүгээс захиргааны процесст оролцож буй иргэд, үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад үр нөлөөтэй өмгөөллийн үйл ажиллагааг явуулах нь чухал ач холбогдолтой байгааг дүгнээд, цаашид тулгамдаж буй дараах асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар доорх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороонд хүргүүлэхээр тогтов. Үүнд: 1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдаж байгаа нь иргэд, үйлчлүүлэгчдийг залхаах, зөрчигдсөн эрх ашгийг нь сэргээхэд хүндрэл учруулах, иргэдийн шүүхэд итгэх итгэлийгалдагдуулах,өмгөөллийнүйл ажиллагааны нэр хүнд, ач холбогдлыг унагах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ялангуяа анхан шатны шүүх дээр хэт удаашралтай явагдаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан “Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журам”-ын дагуу ажиллагаа явагдсанаас хойш үндсэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад талуудаас гаргаж байгаа хүсэлтүүд шүүх хүлээн авч байгаатай салшгүй холбоотой гэж дүгнээд, шүүх ЗӨВЛӨМЖ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ Хуулийг сэтгэлээр хийдэггүй, жам ёсоор боловсруулж баталдаг. Б.Чимид
  • 13. 13 хуралдаан товлохоос өмнө гаргаж өгөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй тохиолдолд шүүх нотлох баримт цуглуулах тухай хүсэлтийг хүлээн авахгүй байх хуулийн үзэл баримтлалыг шүүхийн практикт тогтоох шаардлагатай байна гэж үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасан “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэж заасныг нэг мөр ойлгож баримтлах, урьдчилсан хэлэлцүүлгээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргасан нотлох баримт цуглуулахтай холбоотой аливаа хүсэлтийг шүүхээс хүлээн авахгүй байх тухай хуулийн тайлбарыг Монгол улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 4-т заасан “Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим гаргах боломжтой байгааг албан ёсоор уламжлах нь зүйтэй байна. Хуульч, өмгөөлөгчдийн зүгээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хугацаанд, алдаагүй, ёс зүйтэй, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг бүрэн тууштай хамгаалах, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхаар зохицуулан явуулах асуудлыг практикт хэвшүүлэх ажлыг Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Өмгөөлөгчдийн хороотой хамтран хэлэлцүүлэг, сургалт хийх байдлаар эрчимтэй явуулах шаардлагатай байна. 2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр оролцох эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр олгож байгаа нь хуульчийн тусгай зөвшөөрөлгүй атлаа хууль зүйн туслалцаа үзүүлэн үйлчилгээний хөлс авч, зөвшөөрөлгүйгээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгож байна. Үүнээс үүдэн хүн, хуулийн этгээдийн мэргэжлийн, чанартай, үр нөлөөтэй хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдөх, өмгөөлөгчдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх хандлагыг бий болгож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд дараах өөрчлөлтийг оруулах санал, зөвлөмжийг Хууль зүйн яамны ажлын хэсэгт хүргүүлж байна. Үүнд: •Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүнийг төрсөн эцэг, эх, үр хүүхэд, ах эгч зэрэг зөвхөн гэр бүлийн гишүүн, садан, төрлийн хүн эсхүл шүүхэд төлөөлөх эрхтэй, хуульчийн тусгай зөвшөөрөлтэй өмгөөлөгч төлөөлөх; •Хуулийн этгээдийг тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөхөөр хуульд заасан этгээд, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын байранд ажиллаж байгаа ажилтан эсхүл шүүхэд төлөөлөх эрхтэй, хуульчийн тусгай зөвшөөрөлтэй өмгөөлөгч төлөөлөх. 3.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, эрх, үүргийн тодорхой тусгасан зохицуулалтгүйгээс үүдэн хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан тушаалтны өмнө бүрэн, тууштай хамгаалахад саад бэрхшээл гарсаар байна. Иймд захиргааны шийдвэр гаргах болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээдийг өмгөөлөгчийн хамт оролцох эрхийг нь хангах хуулийн зохицуулалтуудыг бий болгох талаар холбогдох ажлуудыг зохион байгуулахыг Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороонд хандаж хүсэх нь зүйтэй байна. 4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хуульч, өмгөөлөгчдийг мэргэшүүлэх, захиргааны хэргээр мэргэшсэн хуульчдыг нийтэд мэдээлэх, мэргэшсэн хуульчид тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг бий болгож, батламж олгох журмыг Зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулах ажлуудыг Монголын Хуульчдын холбооны холбогдох сайн дурын болон чиг үүргийн хороод хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг энэхүү зөвлөмжөөр уламжилж байна. ДӨРӨВ. ИРГЭНИЙ ПРОЦЕСС ДАХЬ ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн хороо болон Иргэний эрх зүйн хорооноос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шинэчлэл хийхтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ. Симпозиумын хүрээнд хэлэлцсэн асуудлаар Монголын Хуульчдын холбоонд Ажлын хэсэг байгуулан дараах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх санал зөвлөмжийг үүгээр хүргүүлж байна. Үүнд: 1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтад “Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг холбогдох хуулиар тогтооно” гэж заасан. Энд заасан холбогдох хуулиудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид “ИХШХШТХ” гэх /-ийн зохицуулалт нь Өмгөөлөгчөөс мэргэжлийн ажил үүргээ чанартай явуулах хэрэгцээ шаардлагыг хангахгүй, зарим талаар орчин цагийн хэрэгцээ шаардлагаас хоцорч байх тул шинэчлэн өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Ийнхүү шинэчлэн өөрчлөхдөө Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу ИХШХШТХ-ийн хэрэгжилтийн судалгааг цогц байдлаар хийж уг хуулийг шинэчлэн өөрчлөх эсхүл нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг зөв тодорхойлж, хэрэгжүүлэхдээ хэсэг хэсгээр буюу багцаар хэрэгжүүлэх нь зохимжтой байна. 2.Өмгөөлөгч нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлж хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй этгээд тул “Өмгөөлөгчийн эрх” гэдэг ойлголтыг “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх”, “Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөх эрх” гэж цаашид нэг мөр ойлгож хэрэглэх нь зохистой байна. Одоогийн зохицуулалт нь өмгөөлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг бүрэн тогтоож чадахгүй байгаа тул ИХШХШТХ-ийг өөрчлөн шинэчлэхдээ Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох боломжийг хязгаарлах зохицуулалтыг тусгах, “Өмгөөлөгч” нь бусдыг шүүхэд төлөөлөн өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хэргийн оролцогч болохыг тодруулах, үүгээр Өмгөөлөгчийг ЗӨВЛӨМЖ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ Шүүгч хүн шатрын зальтай нүүдэл шиг юм хийж болохгүй. Б.Чимид