SlideShare a Scribd company logo
1 of 16
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын
20....... оны ....... дугаар сарын .........-ний өдрийн
............дугаар тушаалын хавсралт 1
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журам нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн
албаны тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл
мэндийн тухай хууль, Дүрэм бүтцийг батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2005
оны 62 тоот тушаал, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 213 тоот
тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар" болон
холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэсэн болно.
1.2. Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв /цаашид “Эрүүл мэндийн төв” гэх/-ийн үйл
ажиллагааг хэвийн явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх,
ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн
тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг
шийдвэрлэхэд оршино.
1.3. Энэхүү журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж
мөрдөнө.
1.4. Журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд
хяналт тавина.
ХОЁР. УДИРДЛАГЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1. Эрүүл мэндийн төвийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын
тушаалаар томилогдсон дарга удирдана.
2.2. Даргын дэргэд Удирдлагын зөвлөл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний
алба, Нийгмийн эрүүл мэндийн алба, Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн
алба, Чанарын алба, Сувилахуйн алба ажиллана.
2.3. Удирдлагын зөвлөл нь эрхэлсэн ажлынхаа хүрээнд асуудал шууд
хариуцсан дарга, мэргэжилтнүүдээс бүрдэнэ.
2.3.1. Удирдлагын зөвлөлийн гүйцэтгэх үүрэг:
2.3.1.1.Эрүүл мэндийн төвийн үндсэн үйл ажиллагаанд хяналт тавьж, цаг
үеийн шаардлагатай арга хэмжээг тухай бүр авах, шийдвэрлэх
2.3.1.2. Байгууллагын төлөвлөгөөний биелэлт, тайланг хагас бүтэн жилээр,
эрүүл мэндийн чанарын үзүүлэлтүүдийг сар бүр хэлэлцэх
2.3.1.3. Эмнэлгийн төсөв, нөөцийг төлөвлөгөөт үйл ажиллагааны хүрээнд
захиран зарцуулах
2.3.1.4. Санхүү, төсвийн зарцуулалт, хүний нөөцийн ил тод байдлыг ханган
ажиллах
2.3.1.5. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар үүрэг өгөх, урьдчилан
сэргийлэх үзлэг, зөвлөгөөний тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх
2.3.1.6. Статистикийн тоон болон чанарын үндсэн үзүүлэлтүүдэд дүн
шинжилгээ хийж, шийдвэр гаргахдаа үндэслэл болгох
2.3.1.7. Гадаад харилцааг хөгжүүлэх, ажилтнуудыг сургалтанд хамруулах,
туршлага солилцох, олон улсын аргахэмжээнд оролцуулах талаар санаачлагатай
ажиллах, шинэлэг дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэхэд дэмжих
2.3.1.8. Шинээр ажилтан авах, чөлөөлөх, шагнаж урамшуулах, сахилгын
арга хэмжээ авах, ажилтан бүрийн талаар хэлэлцэн зохих шийдвэр гаргах
2.3.1.9. Ажилтнуудын нийгмийн асуудал, санхүүгийн болон удирдлагын
менежментийн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах.
2.4. Дотоод аудит, хяналт үнэлгээний баг нь эрүүл мэндийн төвийн
даргын тушаалаар томилогдсон дотоод хяналт хариуцсан ажилтан, чанарын
албаны дарга, чанарын менежер, амбулатори, поликлиникийн чанарын багууд
гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллана.
2.4.1.Дотоод аудит, хяналт үнэлгээний багийн хэлэлцэх асуудал:
2.4.1.1.Эрүүл мэндийн төвийн чиг үүргийн хүрээнд мөрдөж ажиллах
эмнэлзүйн удирдамж, оношлогоо эмчилгээ, түгээмэл үйлдлийн стандарт, хууль
тогтоомжын хэрэгжилтийн байдал, үр дүнд хяналт, үнэлгээ хийх, хөтөлбөр,
төслийн хэрэгжилт, үр дүнд хяналт, үнэлгээ хийх
2.4.1.2.Эх, нярайн өвчлөл, эндэгдэл, халдварт өвчин гарахад нөлөөлж
байгаа хүчин зүйлүүдийг судалж тогтоон арилгах талаар авч хэрэгжүүлж байгаа
ажил, үйлчилгээний үр дүнг хэлэлцэх, хяналт, үнэлгээ хийх
2.4.1.3.Эм, тариа, урвалж бодис, тарилга, оношлуур, тариур, биобэлдмэл,
нөөцийн байдал, ашиглалт, үр дүнг хэлэлцэх,хяналт, үнэлгээ хийх
2.4.1.4.Салбар, нэгжийг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж
байгаа байдал, үр дүнд хяналт, үнэлгээ хийх.
2.4.1.5. Ариун цэвэр, халдвараас сэргийлэх дэглэм, хөдөлмөрийн аюулгүй
ажиллагааг хангах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнд хяналт, үнэлгээ
хийх
2.4.1.6. Эрүүл мэндийн төвийн статистик мэдээ, мэдээллийн шуурхай,
бодит байдлыг хангаж, мэдээлэл цуглуулах, дамжуулах, эргэн мэдээлэл,
мэдээллийн төлөвлөлт, тайлан гаргахад ашиглаж байгаа байдалд хяналт, үнэлгээ
хийх
2.4.1.7.Хяналт, үнэлгээний төлөвлөгөөний биелэлтийн тайланг хагас бүтэн
жилээр, эрүүл мэндийн чанарын үзүүлэлтүүдийг сар бүр удирдлагын зөвлөлийн
хурлаар хэлэлцүүлэх
2.4.1.8.Нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний
чанарын зорилтын хэрэгжилт үр дүнд хяналт, үнэлгээ хийх
2.4.1.9.Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн
судалгаа үр дүнг танилцуулах,хяналт, үнэлгээ хийх
2.4.1.10. Ижил мэргэжилтний үзлэгийн үр дүнд ажиглалт хийх, хяналт,
үнэлгээ хийх
2.4.1.11. Байгууллагын даргын өгсөн үүрэг даалгаврын болон тушаал,
шийдвэрийн биелэлт, цаг үеийн болон гамшиг, онцгой байдлын ажлын хэсэг,
багийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, Удирдлагын зөвлөлд тайлагнах,
эрсдлийг илрүүлэх, мэдээлэх
2.5. Төсөл, төр хувийн хэвшлийн түншлэл, байгууллагын хөгжил
хариуцсан баг ажиллах бөгөөд захиргаа, хяналт, мэдээлэл, технологийн албаны
дарга, төсөл, хөтөлбөр, төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан мэргэжилтэн,
өрхийн эрүүл мэндийн төв, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, ахлах нягтлан
бодогч, нярав, бичиг хэргийн ажилтан, хүний нөөцийн менежер гэсэн
бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүл мэндийн төвийн үндсэн үйл ажиллагаанд хяналт тавьж, цаг үеийн
шаардлагатай арга хэмжээг тухай бүр авах, шийдвэрлэх
2.5.1. Байгууллагын хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх,
ажиллагсдын дунд урлаг, спортын арга хэмжээг улирал тутам зохион байгуулах
2.5.2. Төлөвлөгөөний биелэлтийн тайлан, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг
хагас бүтэн жилээр нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэх
2.5.3. Санхүү, төсвийн зарцуулалт, үндсэн хөрөнгийн орлого зарлага, хүний
нөөцийн ил тод байдлыг ханган ажиллах
2.5.4. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх
үзлэг, зөвлөгөөнийг эрчимжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах
чиглэлээр санаачлагатай ажиллах
2.5.5. Статистикийн тоон болон чанарын үндсэн үзүүлэлтүүдэд дүн
шинжилгээ хийж төсөл хөтөлбөр боловсруулах үндэслэл болгох
2.5.6. Удирдлагын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр, хэрэгжиж байгаа
арга хэмжээг баримтжуулан хамт олонд тогтмол мэдээлэх
2.5.7. Байгууллагын салбар дундын болон гадаад хамтын ажиллагааг
өргөжүүлэх талаар санаачлагатай ажиллах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх
шинэлэг дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх
2.5.8. Ажиллагсдын нийгмийн асуудлыг судлан удирдлагын зөвлөлийг
мэдээллээр хангаж ажиллах, шийдвэрлэх талаар санаачлагатай ажиллах.
2.5.9. Хүний нөөцийн цахим програмыг нэвтрүүлэх, хүний нөөцийн хөгжлийн
богино, дунд хугацааны төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэх
ГУРАВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1. Эрүүл мэндийн төвийн хуралдаан:
3.1.1. Удирдлагын зөвлөлийн хурлыг 7 хоногт 1 удаа хийж, цаг үеийн үйл
ажиллагааны тайланг танилцуулах болон төлөвлөгдсөн ажил, цаг үеийн
тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ.
3.1.2. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарын шуурхай мэдээллийг сар
бүрийн эхний 7 хоногийн Мягмар гаригт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын болон
Баянзүрх дүүргийн шуурхай хурлаас өгсөн мэдээллээр хийж, мэргэжил арга
зүйгээр хангана.
3.1.3. Чанарын албаны хурлыг сар бүрийн эхний 7 долоо хоногийн Баасан
гарагийн 16 цагт хийж, зохих шийдвэрийг гаргаж, хэрэгжилтэнд хяналт тавина.
3.1.4 Амбулатори, поликлиникийн шуурхай зөвлөгөөнийг 7 хоног бүрийн
Мягмар гаригт хийнэ.
3.1.5. Бусад хурал, семинар, мэргэжлийн болон хуулийн хичээлийг
батлагдсан хуваарийн дагуу хийнэ.
3.1.6. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлуудыг зарлан
хуралдуулна.
3.1.7. Улс орны онцгой байдал зарласан нөхцөлд тусгай зарлан дуудах
дохиоллоор цугларч хуралдана.
3.2. Эрүүл мэндийн төвийн даргын тушаал шийдвэр:
3.2.1. Даргын шийдвэр нь тушаал, албан даалгавар, хурлын тэмдэглэл
байна. Даргын зөвлөлийн хурлаар орлогч дарга, албадын дарга нар,
мэргэжилтнүүд, амбулатори, поликлиникийн эрхлэгч, өрхийн эрүүл мэндийн
төвийн дарга нарт тэмдэглэлээр үүрэг өгнө. Үүргийн биелэлтийг энэхүү журмын
2.4.1.11-д зааснаар дүгнэнэ.
3.2.2. Дарга нь Хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад хууль
тогтоомжтой нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон
асуудлаар тушаал, албан даалгавар гаргана.
3.2.3. Үйл ажиллагааны хүрээнд тушаал, албан тоот, хөтөлбөр, төлөвлөгөө,
удирдамж, төслийн санал боловсруулахад тухайн материалыг боловсруулсан
ажилтан холбогдох мэргэжилтэн, дарга, эрхлэгч нарын саналыг авч тусган өөрийн
шууд удирдах ажилтанд танилцуулан хянуулж, Эрүүл мэндийн төвийн даргад
танилцуулна.
3.2.4. Тушаалын хэрэгжилтэнд бичиг хэргийн ажилтан Төрийн албан хэрэг
хөтлөлтийн үндсэн зааварт заасны дагуу хяналтын картаар хяналт тавина.
3.2.5. Даргын тушаалаар тодорхой эрх мэдлийн хүрээний асуудлыг орлогч
дарга, албадын дарга, нэгжийн эрхлэгч нараар төлөөлүүлэн гүйцэтгүүлж болно.
3.2.6. Төвийн дарга, албадын дарга, салбар нэгжийн эрхлэгч нарыг эзгүйд
орлон ажиллах эмч, мэргэжилтнийг даргын тушаалаар томилон ажиллуулна.
ДӨРӨВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЗАХИРГААНЫ ЭРХ, ҮҮРЭГ
4.1.Хэрэгжүүлэх эрх
4.1.1. Хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжинд
нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам боловсруулан мөрдүүлэн ажиллана.
4.1.2. Хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомжийн заалт, хөдөлмөрийн
дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй
ажилтнуудад Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.1.3. Байгууллагын бодлого зохицуулалт, ажлын шаардлага,
хөдөлмөрийн үнэлгээг үндэслэн ажилтныг тухай бүр албан тушаал өөрчлөх,
дэвшүүлэх, бууруулах, шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах, хөдөлмөрийн
гэрээг дуусгавар болгон чөлөөлнө.
4.1.4. Ажилтны хэрэглэж байгаа байгууллагын бүртгэлтэй болон
санхүүжилттэй тоног төхөөрөмж, эм урвалж бодис, эм, эмнэлгийн хэрэгсэл,
телефон утас, интернэт, сүлжээний ашиглалт хэрэглээний байдалд гэнэтийн
болон төлөвлөгөөт хяналт, үнэлгээг явуулна.
4.1.5. Шалгалтын явцад албан бус зориулалтаар хэрэглэсэн нь тогтоогдвол
зардлыг төлүүлэх, хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулна.
4.1.6. Ажил олгогч ажлын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хос
мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн дагуу өөр ажлын
байранд шилжүүлэн /сэлгүүлэн/ ажиллуулах шийдвэр гаргана.
4.1.7. Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа
ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, хууль тогтоомжинд
заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил албан
тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоож, Эрүүл мэндийн
төвийн даргын тушаалаар томилогдсон комиссын дүгнэлтийг үндэслэн
хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно.
4.1.8. Байгууллагад гадаадын мэргэжилтэн урьж ажиллуулах тохиолдолд
ажиллах хугацаанаас үл хамааран хөдөлмөр эрхлэх ангиллын виз, мэргэжлийн
үйл ажиллагаа болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг заасан хугацаанд нь
бүрдүүлнэ.
4.2.Хүлээх үүрэг
4.2.1. Ажлын байрны тодорхойлолтонд заасан хөдөлмөрийн нөхцлөөр
хангана.
4.2.2. Засгийн газрын тогтоолд заасан цалингийн сүлжээтэй уялдуулан
хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, мэргэжлийн зэрэг хамгаалуулах,
хөдөлмөрийг зөв зохион байгуулж, нэмэгдэл олгоно.
4.2.3. Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээр
хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлнэ.
4.2.4. Алба нэгжийн дарга нар Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.10 болон
11.1.4 –ийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллана.
ТАВ. АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
5.1. Эдлэх эрх
5.1.1. Ажилтан нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, аюулгүй ажиллагааг
хангасан хөдөлмөрийн нөхцлөөр хангуулна.
5.1.2. Засгийн газрын тогтоолоор батлагдсан албан тушаалын ангилал,
зэрэглэлд тохирсон цалин хөлс авна.
5.1.3. Хөдөлмөрийн хууль болон дотоод журамд заасны дагуу ээлжийн
амралт эдэлнэ.
5.1.4. Хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж,
хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авна.
5.1.5. Хөдөлмөрийн ба хамтын гэрээнд заасан бусад эрх, хөнгөлөлт эдэлнэ.
5.1.6. Ажилтнууд нь хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор
эвлэлдэн нэгдэх эрхтэй.
5.1.7 Захиргаанд санал, хүсэлт, гомдол гарган хандах эрхтэй.
5.2. Хүлээх үүрэг
5.2.1. Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, хөдөлмөрийн
гэрээнд заасны дагуу үнэнчээр хөдөлмөрлөнө.
5.2.2. Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын тухай хууль, Авлигатай тэмцэх
үндэсний хөтөлбөрийн заалтыг чанд баримтлан дагаж мөрдөнө.
5.2.3. Дотоод журамд заагдсан эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцааны хэм
хэмжээг чанд сахин мөрдөнө.
5.2.4. Ажлын байрны онцлогт тохирсон ажлын болон хамгаалах хувцас
хэрэглэл, ариутгал, угаалга, цэвэрлэгээний бодисыг стандартын дагуу тогтмол зөв
хэрэглэнэ.
5.2.5. Хариуцаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн
техник ашиглалтын паспортыг нарийн хөтөлж, техникийн урсгал засвар үйлчилгээг
тогтмолжуулан ариг гамтай ашиглана.
5.2.6. Хэрэглэж байгаа эд хогшил, бараа материал, эм, урвалж бодисын
хадгалалт, хамгаалалтын горимыг сахиж зүй зохистой ашиглана.
5.2.7. ДОХ, тарваган тахал, холер, АЦХХШ болон бусад шинэ сэргэж байгаа
халдварт өвчин, шувууны болон гахайн томуу гарсан үед халдварын голомтонд
ажиллах шуурхай төлөвлөгөө, хуваарийг чанд мөрдөн хэрэгжүүлнэ.
5.2.8. Ажлын байранд гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж,
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг чанд сахина.
5.2.9. Ажлын байр, техник хэрэгсэл /компъютер, телефон утас, факс/-ийг
хувийн хэрэглээнд болон ашиг хонжоо олох зорилгоор ашиглахгүй байна.
5.2.10 Ажилтан нь шаардлагагүй тохиолдолд захиргааны чөлөө авахгүй
байх, хуурамчаар өвчлөхгүй байх, цахим бүртгэлийн журам зөрчихгүй байх
үүрэгтэй.
5.3. Ажилтны ёс зүй
5.3.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446
дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-г
мөрдөж ажиллана.
5.3.2. Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзэл бодол, шашин шүтлэг, яс үндэс,
хөрөнгө чинээ, боловсрол зэргийг үл харгалзан тэгш хүртээмжтэй үзүүлнэ.
5.3.3. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй,
чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг сурталчлах, дэмжих, худалдах,
эмийн сүлжээ үүсгэн ажиллахыг хориглоно.
5.3.4. Мэргэжлийн давуу талыг ашиглан хууль бус үйлдэл хийх, төлбөр
авах, хүний эрүүл мэндэд хохирол учруулахыг хориглоно.
5.3.5. Эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийнхээ хувийн болон ажил мэргэжлийн
нууцыг чанд хадгална.
5.4. Харьцааны соёл, хэм хэмжээ
5.4.1. Эрүүл мэндийн төвийн захиргаа нь ажлын зохих шаардлагыг хангасан
хүмүүст арьсны өнгө, хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал, үүсэл, хөрөнгө чинээний
байдал, намын харъяалал, удам угсаа, шашин шүтлэг, нас, хөгжлийн бэрхшээлтэй
байдал, гэр бүлийн байдал, бэлгийн харьцааны сонирхлыг үл харгалзан ажил
төрлийн хувьд эрх тэгш боломж олгох бодлого баримтална.
5.4.2. Бүх шатны удирдах ажилтнаас хамтран ажиллагсад, харилцагч,
үйлчлүүлэгчидтэй, ажилтнууд удирдлагатайгаа болон өөр хоорондоо зүй бусаар
харьцахыг хориглоно. Зүй бусаар харьцах гэдэгт хэл ам, бичгээр болон биеэр
буюу мэдэгдэхүйц өөр ямар нэгэн хэлбэрээр хүмүүсийн ажиллах орчин нөхцөлд
таагүй байдал бий болгосон, үүсгэсэн буюу айдас, түгшүүр төрүүлэхээр
дайсагнасан, дарамталсан эсвэл доромжилсон зэрэг аливаа үйлдэл багтана.
5.4.3. Эмнэлгийн мэргэжилтэн нь үг хэл, үйл хөдлөл, сэтгэлээрээ
үйлчлүүлэгч, эмчлүүлэгчтэй харилцах соёлыг бүрэн эзэмшсэн, сайн санааны
үүднээс харилцан бие биедээ тусалдаг, мэргэжил нэгт нөхдийнхөө нэр алдрыг
гутаах, бүдүүлэг үгээр хэлэх, зүй бусаар харьцахыг хориглоно.
5.4.4. Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийг эмчлэгч
эмчийн зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзэж /яаралтай тусламжаас бусад
тохиолдолд/ зөвлөгөө өгөх нь ёс зүйд нийцэхгүй.
5.4.5. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж авах,
эмчээ сонгох, эрхээ эдлэхэд хөндлөнгийн нөлөө үзүүлэхгүй байх ба
үйлчлүүлэгчийн хувийн нууц, нэр төрийг гутааж болох мэдээллийг хуульд зааснаас
бусад тохиолдолд чандлан хадгална.
ЗУРГАА. ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН ТҮҮНД ТАВИХ
ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО
6.1. Эрүүл мэндийн төв нь ажлаа хагас, бүтэн жил, улирлаар ажлаа
төлөвлөнө. Шаардлагатай үед Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн
газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар бусад байгууллагын санал
зөвлөмжийг үндэслэн төлөвлөгөөнд нэмэлт хийж болно.
6.2. Эрүүл мэндийн төвийн ажлын төлөвлөгөөг дараах журмаар
боловсруулна. Үүнд:
6.2.1. Орлогч дарга, албаны дарга нар дараа оны ажлын төлөвлөгөөг
гарган жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Төсөл, хөтөлбөр, төр хувийн
хэвшлийн түншлэл, байгууллагын хөгжил хариуцсан багийн даргад ирүүлнэ.
Төсөл, хөтөлбөр, төр хувийн хэвшлийн түншлэл, байгууллагын хөгжил хариуцсан
багийн гишүүн Өрхийн эрүүл мэндийн төв, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
төлөвлөгөөг нэгтгэн Эрүүл мэндийн төвийн даргаар хянуулж Нийслэлийн эрүүл
мэндийн газрын даргаар батлуулна.
6.2.2. Төлөвлөгөөг боловсруулахдаа Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11
сарын 01 өдрийн 134 тоот тогтоолоор батлагдсан үлгэрчилсэн журмыг
баримтална.
6.3. Удирдах дээд байгууллагын тогтоол шийдвэр, даргын тушаал, ирсэн
албан бичиг, байгууллагын төлөвлөгөө, өргөдөл, гомдлын хариуг даргын өгсөн
чиглэл удирдамжийг үндэслэн дотоод хяналтын ажилтан, орлогч дарга, албадын
дарга нар, поликлиник, амбулаторийн эрхлэгч нар биечлэн хариуцна.
6.4. Эрүүл мэндийн төвийн хагас, бүтэн жилийн тайланг албадуудаас
заасан хугацаанд нь гаргуулан авч Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
хариуцсан орлогч нэгтгэн заагдсан хугацаанд нь холбогдох байгууллагад
цахимаар болон хэвлэмэл хэлбэрээр хүргүүлнэ. Төвийн дарга, бусад албадын
дарга нарт цахим хэлбэрээр хүргүүлнэ.
6.5. Өрхийн эрүүл мэндийн төвийн хагас, бүтэн жилийн тайланг Өрхийн
эрүүл мэндийн төв хариуцсан мэргэжилтэн нэгтгэн, Нийгмийн эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ хариуцсан орлогчоор хянуулан цахимаар болон хэвлэмэл
хэлбэрээр заагдсан хугацаанд нь холбогдох байгууллагад хүргүүлнэ. Төвийн
дарга, бусад албадын дарга нарт цахим хэлбэрээр хүргүүлнэ.
ДОЛОО. БАЙГУУЛЛАГЫН ТЭМДЭГ, ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХЭРЭГЛЭХ,
ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ, БАРИМТ БИЧИГ ХУВИЛАХ, ОЛШРУУЛАХ, АЛБАН
ХЭРЭГ ХӨТЛӨХ, АРХИВЫН НЭГЖ БОЛГОХ
7.1. Эрүүл мэндийн төвийн тэмдгийг бичиг хэргийн ажилтан барина.
Санхүүгийн тэмдгийг ахлах нягтлан бодогч барина.
7.2. Тэмдэг барих албан тушаалтны эзгүй үед төвийн дарга, орлогч нар
барина.
7.3. Албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах,
бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах, архивын
нэгж болгох, тэдгээрийг албажуулах үйл ажиллагааг Архивын тухай хууль болон
батлагдсан төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, холбогдох хууль
тогтоомжийн дагуу явуулна.
7.4. Гаднаас ирсэн бичиг, өргөдлийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч
бүртгэж, даргад танилцуулан өгсөн чиглэлийн дагуу холбогдох албан тушаалтанд
шилжүүлж хугацаатай хариутай бичигт бүртгэл хяналтын картаар хяналт тавина.
7.5. Эрүүл мэндийн төвийн хэмжээнд гадагш явуулах бичгийг бичиг
хэргийн ажилтан хүлээн авч бүртгэн нэгдсэн журмаар явуулна.
7.6. Эрүүл мэндийн төвийн даргын эрх хэмжээний хүрээнд гаргасан
холбогдох тушаалуудыг албадын дарга, амбулатори, поликлиникийн эрхлэгч нар
хамт олонд танилцуулна.
НАЙМ. ИРГЭНИЙГ АЖИЛД АВАХ, АЖИЛТНЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ
8.1. Эрүүл мэндийн төв нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль,
Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн ажлын
байрны тодорхойлолтонд тавигдах шаардлагыг хангасан, байгууллагын
хэрэгцээтэй ажил үүргийг гүйцэтгэх туршлага, чадвар бүхий эмч, ажилтны ажлын
байрны зарыг өөрийн цахим хуудсанд байршуулан шударга, ил тод зарчмыг
баримтлан сонгон шалгаруулах замаар ажилд авч хүний нөөцийг бүрдүүлнэ.
8.2. Хүний нөөцийн менежерт ажилд орохыг хүссэн иргэний хувийн хэргийн
бүрдүүлэлтэнд шаардагдах дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ.
Үүнд:
-Ажилд орохыг хүссэн өргөдөл
-Иргэний үнэмлэх, 3x4 хэмжээтэй зураг 4%
-Боловсролын үнэмлэх, диплом, сертификат / хуулбарын хамт/
-Мэргэжлийн зөвшөөрөл
-Хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнө ажиллаж байсан бол/
-Нийгмийн даатгалын дэвтэр
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
-Эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн тухай магадлагаа
-Анкет /3 үеийн намтар/
-Өмнө нь ажиллаж, суралцаж байсан байгууллагын тодорхойлолт
8.3. Ажилд орохыг хүссэн иргэний бичиг баримтыг Удрдлагын зөвлөлийн
гишүүдэд танилцах хуудсаар танилцуулж, Оношлогоо эмчилгээний удирдамж,
түгээмэл үйлдлийн стандартыг судлуулж, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446
дугаар тушаалаар сорил авч, дэмжигдсэн нөхцөлд даргын тушаал гарч ажилд
авна.
8.4. Шинээр ажилд орж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа
туршилтын хугацаагаар буюу 3 хүртэл сарын хугацаатай байгуулна.
8.5. Ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг холбогдох удирдах
ажилтан, мэргэжилтнүүд хамтран боловсруулж баталгаажуулна.
8.6. Иргэнийг ажилд авахдаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан
гүйцэтгэх ажил үүрэг болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хамтын
гэрээ, холбогдох бусад журмыг танилцуулна.
8.7. Захиргааны чөлөөний хугацааг хэтрүүлсэн буюу хүндэтгэх
шалтгаангүйгээр 3-аас дээш хоногоор ажлын байраа орхин явсан ажилтныг
албадын дарга, амбулаторийн эрхлэгч нар тухайн хүний талаарх саналаа хүний
нөөцийн менежерт албан ёсоор тавьж, ажлаас чөлөөлж, орны хүн авах асуудлыг
шийдвэрлэнэ.
8.8. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууль энэхүү журамд заасан
нөхцлөөр цуцлах ба ажилтан дор дурьдсан зөрчил гаргасан тохиолдолд
хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар шууд цуцалж, шаардлагатай гэж
үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ. Үүнд:
8.8.1. Ажлын цагаар ажлын байрандаа буюу албан байгууллагад архи,
дарс, согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн
8.8.2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, бусад холбогдох хууль
тогтоомжийн дагуу чөлөө аваад ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн
бол
8.8.3. Бусдын эрх чөлөөнд халдаж хохирол учруулсан нь тогтоогдсон бол
8.8.4. Эмчлэх, сувилах, эх барих, эм барих эрхийн зөвшөөрөлгүй үйл
ажиллагаа явуулсан бол
8.8.5. Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил
үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагын шийдвэр үүрэг даалгаврыг
биелүүлээгүйгээс ажил үйлчилгээнд ноцтой зөрчил дутагдал гаргаж,
үйлчлүүлэгчдээс гомдол гаргасан нь тогтоогдсон бол
8.8.6. Хариуцлагын болон мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил, дутагдал
гаргаж, ажил үйлчилгээ нь үйлчлүүлэгчдэд хохирол учруулсан бол
8.8.7. Холбогдох хууль дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл хийж, түүний улмаас
байгууллагад 50.000 төгрөгнөөс доошгүй хэмжээний хохирол учруулсан бол
8.8.8. Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон
мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан, удирдлагыг зориуд хууран
мэхэлж, төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл өгсөн бол
8.9. Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу
өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан гэрээг цуцлан
хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно.
8.10. Ажилтан өөрөө ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлөө
байгууллагын захиргаанд бичгээр гаргана. Захиргаа ажлаас чөлөөлөгдөх
хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
ЕС. АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ГОРИМ
9.1. Ажлын цаг:
9.1.1. Эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажиллах цаг 8.30–17.00 цаг
хүртэл үргэлжлэх буюу 12.30-13.00 цагт завсарлаж, өдрийн ажиллах цаг 8, 7
хоногт 40 цагаас дээшгүй байна. Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны
ажлын цаг 8.30-15.00 цагт үргэлжилж, өдөрт 6 цагаар тооцож, 7 хоногт 30 цагаас
дээшгүй хугацаагаар /доор дурьдсан ажлын байрны жагсаалтаар/ ажиллах бөгөөд
энэ заалт үйл ажиллагааны үед хамаарна. Үдийн цай 30 минутын завсарлагатай
байна.
9.1.2. Ажлын цагийн ялгаврыг тогтоохдоо ажлын байрны тодорхойлолтод
заасан нөхцлийг баримтална.
9.1.3. Эрүүл мэндийн төвийн ажилтнууд цахимаар буюу хурууны хээгээр цаг
бүртгүүлэхдээ дараахь журмыг мөрдөж ажиллана. Үүнд:
9.1.3.1.Ажилтан бүр өглөө 08.30 цагт ирж хурууны хээгээр тухайн өдрийн
ажлын цагаа бүртгүүлнэ. Ажилтан нь ажил тарахдаа 17.00 цагт явсан цагаа
хурууны хээгээр бүртгүүлнэ. Хэвийн бус нөхцөлд ажилладаг эмч, ажиллагсад
15.00 цагт цагт явсан цагаа хурууны хээгээр бүртгүүлнэ.
9.1.3.2. Удирдлагын зөвлөлийн гишүүд, амбулатори поликлиникийн эрхлэгч
нар хурууны хээгээр цагаа бүртгүүлнэ.
9.1.3.3. Ажилтны хурууны хээгээр бүртгэсэн 1 сарын ажилласан цагийн
гүйцэтгэл нь тухайн сарын сүүлчийн ажлын өдрөөр тасалбар болох ба гүйцэтгэл
тайланг Мэдээлэл технологийн ажилтан программаас хуулж санхүүд хүлээлгэн
өгнө.
9.1.3.4. Тухайн сард ажилтан амралттай, өвчтэй, чөлөөтэй зэрэг хүндэтгэн
үзэх шалтгаантай байсан бол Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу
нотлох баримт бичгийг урьдчилан бүрдүүлж хүний нөөцийн менежер болон салбар
амбулатори, поликлиникийн бага эмч нар цалингийн хүснэгтийн хамт хавсарган
ирүүлнэ.
9.1.3.5. Ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр хурууны хээгээ бүртгүүлээгүй
тохиолдолд ажил тасалсанд тооцогдож, дотоод журмын дагуу арга хэмжээ авна.
9.1.3.6. Ажил тасалсан буюу хоцорсон цаг, минутыг сар бүрийн эцэст
нэгтгэж ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хасч тооцно.
9.1.3.7.Ажилтны нийт тасалсан цаг ажлын 3 өдөр буюу 24 цагаас хэтэрвэл
хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлаас халах хүртэлх арга хэмжээ авна.
9.2. 7 хоногийн амралтын өдөр, баярын амралтын өдрүүдэд жижүүрийн
үүрэг гүйцэтгэсэн ажилтны амралтыг жижүүр хийсний дараа биеэр нөхөн амраана.
9.3. Ажилтан нь ажлын цагаар албан ажлын шаардлагаар өөр
байгууллагад /гадуур ажлаар/ түр гадагш явах тохиолдолд өөрийг нь шууд
харъяалах албан тушаалтан буюу хүний нөөцийн менежерт албан ёсоор
мэдэгдэхээс гадна гадуур ажлаар явсан тухай дэвтэрт заавал бичиж тэмдэглэнэ.
9.4. Ажилтан нь өөрийн үндсэн ажлын зэрэгцээгээр эрдмийн, судалгааны
болон сургалтын ажилд амжилттай оролцож буй бол тодорхойлолтыг үндэслэн
үндсэн ажлын цагийг хорогдуулж болно.
9.5. Амралтын цаг:
9.5.1. Жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан ажиллагсдын ээлжийн
амралтын хуваарийг Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар баталгаажуулж
гаргах бөгөөд амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд
заасны дагуу тогтооно. Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй
байна. Шинээр ажилд орсон ажилтан 11 сар ажилласны дараа ээлжийн амралтын
хоногийг бүрэн эдлэх эрх үүснэ. Бусад тохиолдолд ажилласан хугацааны
амралтыг олгоно. Жирэмсний тэтгэмжтэй чөлөө авч байгаа ажилтанд ажилласан
хугацааны амралтыг тооцож олгоно.
9.5.2. Ачаалал ихтэй зарим нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтний ээлжийн
амралтыг холбогдох удирдах ажилтны гаргасан хуваарийн дагуу ээлжийн
амралтыг эдлүүлнэ.
9.5.3. Хөдөлмөрийн хуулиар тогтоосон хууль ёсны баярын амралтыг
заасан хугацаанд нь эдэлнэ.
9.5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаас бусад
тохиолдолд албан хаагчдыг захиргааны санаачлагаар илүү цагаар
ажиллуулахыг хориглоно.
9.5.5. Хөдөлмөрийн хуулийн 79.4-д заасны дагуу ажилтны хүсэлтээр
шаардлагатай тохиолдолд ээлжийн амралтыг хэсэгчлэн олгож болно.
9.5.6. Хөдөлмөрийн хэвийн ба хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа
ажилтны нэмэгдэл амралтын хоногийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай
хуулийн 79.6-д зааснаар бодож олгоно.
9.5.7. Ажилтан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай асуудал
тавиагүй тохиолдолд түүний ээлжийн амралтыг бүтэн жилээр тооцож олгоно.
9.5.8. Ээлжийн амралтын хоногт жирэмсний болон амаржсаны амралт,
хөдөлмөрийн чадвар түр алдсан, ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан
хугацааг оруулахгүй.
9.5.9. Ээлжийн амралтын хугацаанд гэмтэл, мэс засал болон эмнэлэгт
хэвтсэнээс бусад тохиолдолд эмнэлгийн хуудас эдлүүлэхгүй.
9.6. Хөдөлмөрийн нөхцөл:
9.6.1. Хэвийн бус нөхцлийн жагсаалт:
9.6.1.1.Лабораторийн эмч, лаборант, цитологийн эмч, цитотехникч 6 цаг
9.6.1.2. Рентгений их эмч, рентген техникч 6 цаг
9.6.1.3.Халдвартын эмч, сувилагч 6 цаг
9.6.1.4.Сэргээн засах эмчилгээний эмч, сувилагч 6цаг
9.6.1.5. Сүрьеэгийн эмч, бага эмч, лаборант, сувилагч 6 цаг
9.6.1.6. Сэтгэц, наркологийн эмч, сувилагч 6 цаг
9.6.1.7. БЗДХ/ХДХВ/ДОХ-н эмч, сувилагч, ажилтан 6 цаг
9.6.1.8. Лабораторийн шил угаагч 6 цаг
9.6.1.9. Ариутгагч /Халуун нөхцөлд/ 6 цаг
9.6.2. Засгийн газрын 150 дугаар тогтоолоор:
9.6.2.1 Хүүхэд болон өсвөр үеийн эмч, сувилагч 8 цаг
9.6.2.2. Эмэгтэйчүүдийн эмч, эх баригч 8 цаг
9.6.2.3 Эм зүйч, эм найруулагч 8 цаг
9.6.3.Тусгай заалттай ажлын байрны жагсаалт:
9.6.3.1.Шүдний эмч, сувилагч 7 цаг
9.6.3.2. Дүрс оношлогооны эмч 7 цаг
9.6.3.3. Дархлаажуулалтын сувилагч 7 цаг
9.6.3.4. Тархины цахилгаан бичлэгийн сувилагч 7 цаг
9.6.1, 9.6.2-д заасан ажилтнуудад хэвийн бус нөхцлийн нэмэгдэл үндсэн
цалингийн 10 хувийг олгоно.
АРАВ . ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛАЛ, ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ
10.1. Цалин хөлс:
10.1.1. Ажилтнуудын албан тушаалын сарын цалинг тогтоохдоо Засгийн
газрын тогтоол шийдвэрийг үндэслэн тогтооно. Ажилтны зэрэглэл, шатлалыг
Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн тогтооно.
10.1.2. Ажилтны цалинг сар бүрийн 2, 4 дүгээр 7 хоногт 2 удаа олгох бөгөөд
энэ өдрүүдэд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөртэй
давхацвал өмнөх ажлын өдөр нь цалин хөлсийг олгоно. Илүү цагийн хөлсийг
гүйцэтгэлээр сараар олгоно.
10.1.3. Ажилтан нь үндсэн ажлынхаа зэрэгцээгээр орлон болон хослон
ажиллах гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн бол ажлын ачаалал, үр дүнг харгалзан
40 хүртэл хувийн нэмэгдэл хөлс олгоно.
10.1.4. Ээлжийн амралтаа эдлэх ажилтны ээлжийн амралтын олговрыг
амралт авахын өмнө зохих хууль тогтоомжийн дагуу бодож олгоно.
10.1.5. Ажилтанд ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр 5
жил тутамд 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
10.1.6. Ажлын бус цагаар буюу нийтийн амралтын өдрүүдэд хуваарийн
дагуу жижүүрт гарсан ажилтнуудын цагийн бүртгэл, холбогдох албан тушаалтны
тодорхойлолтыг үндэслэн биеэр амраана.
10.1.7. Зөвлөх эмчид ажилласан цагаас хамааран Засгийн газрын
тогтоолоор батлагдсан сүлжээний үндсэн цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх
хэмжээний цалин хөлс олгоно.
10.1. 8 Цалингийн нэмэгдэл:
10.1. 8.1 Цалингийн нэмэгдлийг дараах хэлбэрээр олгоно:
 Ур чадвар-10-15%
 Эрдмийн зэрэг, цол-10-15%
 Нөхцлийн – 10%
 Мэргэжлийн зэрэг (зур) ахлах-10%,15%,тэргүүлэх -20%
 Унаа - 22000 төг
 Хоол - 33000 төг
10.2. Шагнал урамшуулал:
10.2.1. Ажилтанд хөдөлмөрийнх нь үнэлэмжийг үндэслэн амжилт гаргасан,
идэвхи санаачлагатай ажилласан ажилтнуудыг байгууллага, дээд байгууллагын
шагнал, урамшуулалд нэр дэвшүүлэх асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаар
хэлэлцэн дор дурдсан хэлбэрээр шагнаж урамшуулна.
10.2.2.Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эмнэлгийн
мэргэжилтэнд урамшуулал олгох журмын дагуу тогтвортой ажиллаж эрхэлсэн
ажилдаа тодорхой амжилт гаргасан хүмүүсийн хөдөлмөрийн алдар тэмдэглэх,
өргөмжлөх, шагнал урамшуулал болон шагналт цалин тогтоон жилээр нэгж
салбаруудын ажлыг дүгнэж тэргүүний салбар нэгжүүдийг шалгаруулан шагнаж,
урамшуулахаас гадна цаг үеийн асуудлаар /баяр, тэмдэглэлт өдөр/ болзолт
уралдааныг зарлаж, удирдамжийг үндэслэн зохих урамшуулал олгоно.
10.2.3. Нэгж салбаруудын ажлыг бүтэн жилээр дүгнэж, шалгарсан тэргүүний
хамт олныг “Шилдэг хамт олон”-оор шалгаруулж 200,000 төгрөгийн мөнгөн
урамшуулал, өргөмжлөлөөр, эрхэлсэн ажилдаа тодорхой амжилт гаргасан тухайн
оны “Байгууллагын хөдөлмөрийн аварга” ажилтныг албан тушаалын 1 сарын
үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал, өргөмжлөлөөр шагнана.
10.2.4. Засгийн газрын, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн
газрын шагналд тодорхойлно.
10.2.5. Төрийн ба Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж
байгууллагын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан ажилтныг шагнаж урамшуулах
асуудлыг харъяа алба, нэгжээс санаачлан дэвшүүлж болно.
10.2.6. Чанарын албанаас жил бүр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс 3
хүнийг шалгаруулж “Чанарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, өргөмжлөлийг
олгож тухайн шагнагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг үндсэн цалингийн 20
хувиар урамшуулан шагнана.
10.2.7. Үндсэн үйл ажиллагааны хүрээнд төвлөрүүлсэн орлогын 5 хувийг
эмч мэргэжилтний урамшуулалд, бусад хувийг байгууллагын тогтвортой үйл
ажиллагааг хангах зорилгоор зарцуулна.
10.2.8. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй
холбоотой болон ёс зүйн алдаа, зөрчил гаргаж чанарын болон ёс зүйн хэсгийн
хорооны хурлаар орсон тохиолдолд ажилтанд тухайн сарын урамшууллыг
олгохгүй.
10.3. Тэтгэмж, тусламж
10.3.1. Ажилтан хүнд өвчний улмаас 3 сараас дээш хугацаагаар
хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуугийн группэд орсон, цэргийн жинхэнэ
албанд татагдсан, ахмад насны тэтгэвэрт гарах эрх үүссэн, эрүүл мэндийн хувьд
албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол 200000 төгрөг, байгууллага
татан буугдсан, орон тоо хасагдсан буюу ажилтны тоог цөөрүүлсэн, бүтцийн
өөрчлөлт хийсэн тохиолдолд 1 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх
хэмжээний мөнгөн тусламжийг тухайн жилийн төсөвт тэтгэмжийн зардал
батлагдсан тохиолдолд үзүүлнэ.
10.3.2. Ажилтны хүсэлтийг үндэслэн амьдралын хүнд байдалд орсон,
онцгой шаардлага гарсан тохиолдолд 2 хүртэл сарын цалинг зохих баримтыг
үндэслэн урьдчилан олгож болно. Мөн цалингийн зээл олгуулах хүсэлтийг
харилцагч банкинд уламжлан олгуулна. Энэ заалт түр болон туршилтын
хугацаанд ажиллаж байгаа ажилтанд хамаарахгүй.
10.3.3. Ээлжийн амралтаараа орон нутагтаа явж амарсан ажилтанд унааны
зардлыг тухайн жилийн төсөвт батлагдсан тохиолдолд 2 жилд 1 удаа (авто
машин, галт тэрэгний үнэлгээгээр орон нутгийн Засаг даргын тодорхойлолтыг
үндэслэн) олгоно.
10.3.4. Ажилтны эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, хадам
эцэг, эх, хүүхэд нас барсан тохиолдолд хотод ажлын 5 хоног, хөдөөд 7 хоногийн
цалинтай чөлөөг нас барсан тухайн өдрөөс эхлэн олгоно.
10.3.5. Ажилтны өвөө, эмээ, авга, нагац, эхнэр, нөхрийн талын авга нагац
нас барсантохиолдолд хотод ажлын 5 хоног, хөдөөд 7 хоногийн цалингүй чөлөөг
нас барсан тухайн өдрөөс олгоно.
10.3.6. Ажилтны гэр бүлд шинэ хүн мэндлэхэд эцэгт нь ажлын 5 хоногийн
цалинтай чөлөө олгоно.
10.3.7. Мэргэжлийн зэргийн шалгаруулалтанд орж байгаа ажилтанд ажлын 7
хоногийн цалинтай чөлөө олгоно.
10.3.8.Эмнэлгийн мэргэжилтэний тасралтгүй сургалтын бодлогыг
хэрэгжүүлэн ажлын байрны сургалтуудыг зохион байгуулах, эмнэлгийн
мэргэжилтэн мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх үүрэг, хариуцлагын үүднээс
байгууллагын шаардлагаар болон өөрийн хүсэлтээр сурах тохиолдолд тогтвортой
ажиллах гэрээ байгуулан сургаж гарсан зардлыг хуваалцах, нөхөн олгож болно.
10.3.9. Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг жилд 1 удаа эрүүл мэндийн
үзлэг шинжилгээнд /дурангийн шинжилгээ, эсийн шинжилгээ, вирусийн маркер
тодорхойлох шинжилгээ/ төлбөргүй хамруулна.
10.3.10. Батлагдсан төсвийн хүрээнд эмч, ажиллагсдад хоол, унааны
мөнгийг нэмэгдүүлэн олгох асуудлыг шийдвэрлэнэ.
АРВАН НЭГ.ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА, ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГА
11.1. Хөдөлмөрийн сахилга
11.1.1. Ажилтан хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон
тухайн өдрөө шууд удирдах ажилтан буюу хүний нөөцийн менежерт заавал
мэдэгдэж ажилдаа ирснээс хойш 2 хоногийн дотор ажилд ирээгүй шалтгаанаа
баримтаар нотолно.
11.1.2. Захиргааны чөлөө авах тухай ажилтны амаар болон бичгээр
гаргасан хүсэлтийг үндэслэн 1-2 хоногийн чөлөөг удирдах ажилтнууд чөлөө
олгоно. 3 хоногоос 3 сар хүртэл хугацаагаар цалингүй чөлөөг даргын шийдвэрээр
олгоно. Чөлөө авсан тохиолдол бүрт хүний нөөцийн менежөрт заавал мэдэгдэнэ.
Онцгой тохиолдолд 3 сараас дээш хугацаагаар чөлөө олгох бол Удирдлагын
зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.
11.1.3. Ажилтан нь захиргааны зөвшөөрөлгүйгээр гадаад, дотоодод
томилолтоор явсан бол ажил тасалсанд тооцож, цалинг олгох эсэхийг Удирдлагын
зөвлөлийн хурлаар шийднэ.
11.1.4. Ажилтан нь захиргааны чөлөөг хэтрүүлэхгүй байх, хуурамчаар
өвчлөхгүй байх, цахим бүртгэлийн журам зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд зөрчсөн
тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлд
заасан сахилгын шийтгэлийг ногдуулна.
11.1.5. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болон
удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй ба
давтан зөрчил гаргасан ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн
131.1 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулна.
11.2. Хөдөлмөрийн гэрээг цуцлах:
11.2.1. Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцохоор нэрлэж хөдөлмөрийн
харилцааг зогсоохоор сахилгын зөрчил гаргасан, эсвэл сахилгын зөрчлийг давтан
/2 удаа/ гаргасан, удирдлагад мэдэгдэлгүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан
тохиолдолд
11.2.2. Сануулах, цалин бууруулах сахилгын арга хэмжээг дараалан
авагдсан боловч зөрчил, дутагдал хэвээр үргэлжилсэн тохиолдолд
11.2.3. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн буюу согтууруулах
ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн тохиолдолд
11.2.4. Ёс зүйн ноцтой алдаа, зөрчил гаргасан тохиолдолд
11.2.5. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй
тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ, орлогыг зарцуулах журмыг
ноцтой зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална.
11.3. Эд хөрөнгийн хариуцлага:
11.3.1. Эрүүл мэндийн төвийн ажилтнууд өөрийн ажилд шаардагдах
тавилга, тоног төхөөрөмжийг картаар хариуцан эзэмшинэ. Ажилтны буруутай
үйлдлээс эд хөрөнгө алдагдсан болон эвдэрсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн
ажилтнаар төлүүлнэ.
11.3.2. Байгууллагын эд хариуцагч нар эд хөрөнгийн аюулгүй байдлыг
бүрэн хариуцна.
11.3.3. Байгууллагын суурин телефоныг хариуцсан албан тушаалтан
тогтоосон хязгаарлалтын дагуу ашиглана. Телефон яриа, интернэт хэрэглээнд
байгууллага хяналт тавина.
11.3.4. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг байгууллагаас тоног төхөөрөмж, эд
хөрөнгө хариуцаж байгаа бүх ажилтнууд хариуцна.

More Related Content

What's hot

Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Azzaya L
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментUsukhuu Galaa
 
anhan-shat (1).docx
anhan-shat (1).docxanhan-shat (1).docx
anhan-shat (1).docxMindControl4
 
хүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтхүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтBuka King
 
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигЗохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигipsrgovmn
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ N G
 
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГААЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАJavkhlan Odkhuu
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтАжлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтOyundari.Ts mph
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
гар ба цахилгаан багажаар ажиллах үеийн аюулгүй ажиллагааны
гар ба цахилгаан багажаар ажиллах  үеийн аюулгүй ажиллагааныгар ба цахилгаан багажаар ажиллах  үеийн аюулгүй ажиллагааны
гар ба цахилгаан багажаар ажиллах үеийн аюулгүй ажиллагааныBold Round
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварСумъяа Алтангэрэл
 
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Adilbishiin Gelegjamts
 
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]kuzkolilo
 
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженерАжлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженерTemuulen Nyamdorj
 
лекц1
лекц1лекц1
лекц1Pmunkh
 

What's hot (20)

Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежмент
 
anhan-shat (1).docx
anhan-shat (1).docxanhan-shat (1).docx
anhan-shat (1).docx
 
хүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтхүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлт
 
sudalgaa01
sudalgaa01 sudalgaa01
sudalgaa01
 
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигЗохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
 
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГААЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
 
MMCG CATI center_mn
MMCG CATI center_mnMMCG CATI center_mn
MMCG CATI center_mn
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтАжлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолт
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
гар ба цахилгаан багажаар ажиллах үеийн аюулгүй ажиллагааны
гар ба цахилгаан багажаар ажиллах  үеийн аюулгүй ажиллагааныгар ба цахилгаан багажаар ажиллах  үеийн аюулгүй ажиллагааны
гар ба цахилгаан багажаар ажиллах үеийн аюулгүй ажиллагааны
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
 
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
 
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]
 
Hariltsaa
HariltsaaHariltsaa
Hariltsaa
 
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженерАжлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
 
хэлэлцүүлэг
хэлэлцүүлэгхэлэлцүүлэг
хэлэлцүүлэг
 
лекц1
лекц1лекц1
лекц1
 

Similar to Dj

ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамAsaa Tumee
 
Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emgrtumur
 
илтгэх хуудас2017.11.01
илтгэх хуудас2017.11.01илтгэх хуудас2017.11.01
илтгэх хуудас2017.11.01admiral_mgl
 
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагааЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагааBatzusemSharkhuu
 
Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*
Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*
Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*Mbg Muugii
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26Tumuruu Shiileg
 
захиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтзахиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтmecss
 
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагааЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагааBatzusemSharkhuu
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Altantuya9915
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Zoogii6
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Altantuya9915
 
Дотоод аудитын дурэм
Дотоод аудитын дурэмДотоод аудитын дурэм
Дотоод аудитын дурэмmecss
 
байгууллагын тухай
байгууллагын тухайбайгууллагын тухай
байгууллагын тухайOdnoo Odnush
 
Банкны хяналт шинжилгээ power point-6
Банкны хяналт шинжилгээ power point-6Банкны хяналт шинжилгээ power point-6
Банкны хяналт шинжилгээ power point-6Ikhzasag SEZS
 

Similar to Dj (20)

Dotood juram
Dotood juramDotood juram
Dotood juram
 
375 havsralt(1)
375 havsralt(1)375 havsralt(1)
375 havsralt(1)
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
 
Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emg
 
илтгэх хуудас2017.11.01
илтгэх хуудас2017.11.01илтгэх хуудас2017.11.01
илтгэх хуудас2017.11.01
 
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагааЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагаа
 
Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*
Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*
Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
 
захиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтзахиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналт
 
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагааЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
 
Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
 
Дотоод аудитын дурэм
Дотоод аудитын дурэмДотоод аудитын дурэм
Дотоод аудитын дурэм
 
344 havsralt
344 havsralt344 havsralt
344 havsralt
 
байгууллагын тухай
байгууллагын тухайбайгууллагын тухай
байгууллагын тухай
 
чанарын үнэлгээ
чанарын үнэлгээчанарын үнэлгээ
чанарын үнэлгээ
 
Банкны хяналт шинжилгээ power point-6
Банкны хяналт шинжилгээ power point-6Банкны хяналт шинжилгээ power point-6
Банкны хяналт шинжилгээ power point-6
 

More from admiral_mgl

Bzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassanBzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassanadmiral_mgl
 
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудас
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудасажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудас
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудасadmiral_mgl
 
жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгadmiral_mgl
 
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөл
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөлбаянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөл
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөлadmiral_mgl
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12admiral_mgl
 
Huvaari 2017.11sar
Huvaari 2017.11sarHuvaari 2017.11sar
Huvaari 2017.11saradmiral_mgl
 
Balans hagas jil(1)
Balans hagas jil(1)Balans hagas jil(1)
Balans hagas jil(1)admiral_mgl
 
гэрээний загвар-батлах
гэрээний загвар-батлахгэрээний загвар-батлах
гэрээний загвар-батлахadmiral_mgl
 
тттө эргэн 41
тттө эргэн 41тттө эргэн 41
тттө эргэн 41admiral_mgl
 
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/admiral_mgl
 
Tohijilt tailan.
Tohijilt tailan.Tohijilt tailan.
Tohijilt tailan.admiral_mgl
 
Ulaan esergene zuwlumj
Ulaan esergene zuwlumjUlaan esergene zuwlumj
Ulaan esergene zuwlumjadmiral_mgl
 

More from admiral_mgl (20)

Bzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassanBzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassan
 
а20
а20а20
а20
 
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудас
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудасажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудас
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудас
 
жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтг
 
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөл
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөлбаянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөл
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөл
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12
 
2017.11 sar
2017.11 sar2017.11 sar
2017.11 sar
 
Huvaari 2017.11sar
Huvaari 2017.11sarHuvaari 2017.11sar
Huvaari 2017.11sar
 
Balans hagas jil(1)
Balans hagas jil(1)Balans hagas jil(1)
Balans hagas jil(1)
 
гэрээний загвар-батлах
гэрээний загвар-батлахгэрээний загвар-батлах
гэрээний загвар-батлах
 
140
140140
140
 
422
422422
422
 
446
446446
446
 
2013 a 189
2013 a 1892013 a 189
2013 a 189
 
2017.9 sar 2
2017.9 sar 22017.9 sar 2
2017.9 sar 2
 
2017.10 sar
2017.10 sar2017.10 sar
2017.10 sar
 
тттө эргэн 41
тттө эргэн 41тттө эргэн 41
тттө эргэн 41
 
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/
 
Tohijilt tailan.
Tohijilt tailan.Tohijilt tailan.
Tohijilt tailan.
 
Ulaan esergene zuwlumj
Ulaan esergene zuwlumjUlaan esergene zuwlumj
Ulaan esergene zuwlumj
 

Dj

  • 1. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 20....... оны ....... дугаар сарын .........-ний өдрийн ............дугаар тушаалын хавсралт 1 БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1. Энэхүү журам нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Дүрэм бүтцийг батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2005 оны 62 тоот тушаал, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 213 тоот тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар" болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэсэн болно. 1.2. Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв /цаашид “Эрүүл мэндийн төв” гэх/-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оршино. 1.3. Энэхүү журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө. 1.4. Журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина. ХОЁР. УДИРДЛАГЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 2.1. Эрүүл мэндийн төвийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар томилогдсон дарга удирдана. 2.2. Даргын дэргэд Удирдлагын зөвлөл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, Нийгмийн эрүүл мэндийн алба, Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн алба, Чанарын алба, Сувилахуйн алба ажиллана. 2.3. Удирдлагын зөвлөл нь эрхэлсэн ажлынхаа хүрээнд асуудал шууд хариуцсан дарга, мэргэжилтнүүдээс бүрдэнэ. 2.3.1. Удирдлагын зөвлөлийн гүйцэтгэх үүрэг: 2.3.1.1.Эрүүл мэндийн төвийн үндсэн үйл ажиллагаанд хяналт тавьж, цаг үеийн шаардлагатай арга хэмжээг тухай бүр авах, шийдвэрлэх 2.3.1.2. Байгууллагын төлөвлөгөөний биелэлт, тайланг хагас бүтэн жилээр, эрүүл мэндийн чанарын үзүүлэлтүүдийг сар бүр хэлэлцэх
  • 2. 2.3.1.3. Эмнэлгийн төсөв, нөөцийг төлөвлөгөөт үйл ажиллагааны хүрээнд захиран зарцуулах 2.3.1.4. Санхүү, төсвийн зарцуулалт, хүний нөөцийн ил тод байдлыг ханган ажиллах 2.3.1.5. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар үүрэг өгөх, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөний тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 2.3.1.6. Статистикийн тоон болон чанарын үндсэн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргахдаа үндэслэл болгох 2.3.1.7. Гадаад харилцааг хөгжүүлэх, ажилтнуудыг сургалтанд хамруулах, туршлага солилцох, олон улсын аргахэмжээнд оролцуулах талаар санаачлагатай ажиллах, шинэлэг дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэхэд дэмжих 2.3.1.8. Шинээр ажилтан авах, чөлөөлөх, шагнаж урамшуулах, сахилгын арга хэмжээ авах, ажилтан бүрийн талаар хэлэлцэн зохих шийдвэр гаргах 2.3.1.9. Ажилтнуудын нийгмийн асуудал, санхүүгийн болон удирдлагын менежментийн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах. 2.4. Дотоод аудит, хяналт үнэлгээний баг нь эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар томилогдсон дотоод хяналт хариуцсан ажилтан, чанарын албаны дарга, чанарын менежер, амбулатори, поликлиникийн чанарын багууд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. 2.4.1.Дотоод аудит, хяналт үнэлгээний багийн хэлэлцэх асуудал: 2.4.1.1.Эрүүл мэндийн төвийн чиг үүргийн хүрээнд мөрдөж ажиллах эмнэлзүйн удирдамж, оношлогоо эмчилгээ, түгээмэл үйлдлийн стандарт, хууль тогтоомжын хэрэгжилтийн байдал, үр дүнд хяналт, үнэлгээ хийх, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дүнд хяналт, үнэлгээ хийх 2.4.1.2.Эх, нярайн өвчлөл, эндэгдэл, халдварт өвчин гарахад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг судалж тогтоон арилгах талаар авч хэрэгжүүлж байгаа ажил, үйлчилгээний үр дүнг хэлэлцэх, хяналт, үнэлгээ хийх 2.4.1.3.Эм, тариа, урвалж бодис, тарилга, оношлуур, тариур, биобэлдмэл, нөөцийн байдал, ашиглалт, үр дүнг хэлэлцэх,хяналт, үнэлгээ хийх 2.4.1.4.Салбар, нэгжийг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж байгаа байдал, үр дүнд хяналт, үнэлгээ хийх. 2.4.1.5. Ариун цэвэр, халдвараас сэргийлэх дэглэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнд хяналт, үнэлгээ хийх 2.4.1.6. Эрүүл мэндийн төвийн статистик мэдээ, мэдээллийн шуурхай, бодит байдлыг хангаж, мэдээлэл цуглуулах, дамжуулах, эргэн мэдээлэл, мэдээллийн төлөвлөлт, тайлан гаргахад ашиглаж байгаа байдалд хяналт, үнэлгээ хийх 2.4.1.7.Хяналт, үнэлгээний төлөвлөгөөний биелэлтийн тайланг хагас бүтэн жилээр, эрүүл мэндийн чанарын үзүүлэлтүүдийг сар бүр удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх 2.4.1.8.Нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын зорилтын хэрэгжилт үр дүнд хяналт, үнэлгээ хийх
  • 3. 2.4.1.9.Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн судалгаа үр дүнг танилцуулах,хяналт, үнэлгээ хийх 2.4.1.10. Ижил мэргэжилтний үзлэгийн үр дүнд ажиглалт хийх, хяналт, үнэлгээ хийх 2.4.1.11. Байгууллагын даргын өгсөн үүрэг даалгаврын болон тушаал, шийдвэрийн биелэлт, цаг үеийн болон гамшиг, онцгой байдлын ажлын хэсэг, багийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, Удирдлагын зөвлөлд тайлагнах, эрсдлийг илрүүлэх, мэдээлэх 2.5. Төсөл, төр хувийн хэвшлийн түншлэл, байгууллагын хөгжил хариуцсан баг ажиллах бөгөөд захиргаа, хяналт, мэдээлэл, технологийн албаны дарга, төсөл, хөтөлбөр, төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан мэргэжилтэн, өрхийн эрүүл мэндийн төв, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, ахлах нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн ажилтан, хүний нөөцийн менежер гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Эрүүл мэндийн төвийн үндсэн үйл ажиллагаанд хяналт тавьж, цаг үеийн шаардлагатай арга хэмжээг тухай бүр авах, шийдвэрлэх 2.5.1. Байгууллагын хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, ажиллагсдын дунд урлаг, спортын арга хэмжээг улирал тутам зохион байгуулах 2.5.2. Төлөвлөгөөний биелэлтийн тайлан, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хагас бүтэн жилээр нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэх 2.5.3. Санхүү, төсвийн зарцуулалт, үндсэн хөрөнгийн орлого зарлага, хүний нөөцийн ил тод байдлыг ханган ажиллах 2.5.4. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөнийг эрчимжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр санаачлагатай ажиллах 2.5.5. Статистикийн тоон болон чанарын үндсэн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж төсөл хөтөлбөр боловсруулах үндэслэл болгох 2.5.6. Удирдлагын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр, хэрэгжиж байгаа арга хэмжээг баримтжуулан хамт олонд тогтмол мэдээлэх 2.5.7. Байгууллагын салбар дундын болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санаачлагатай ажиллах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх шинэлэг дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх 2.5.8. Ажиллагсдын нийгмийн асуудлыг судлан удирдлагын зөвлөлийг мэдээллээр хангаж ажиллах, шийдвэрлэх талаар санаачлагатай ажиллах. 2.5.9. Хүний нөөцийн цахим програмыг нэвтрүүлэх, хүний нөөцийн хөгжлийн богино, дунд хугацааны төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэх ГУРАВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1. Эрүүл мэндийн төвийн хуралдаан: 3.1.1. Удирдлагын зөвлөлийн хурлыг 7 хоногт 1 удаа хийж, цаг үеийн үйл ажиллагааны тайланг танилцуулах болон төлөвлөгдсөн ажил, цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. 3.1.2. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарын шуурхай мэдээллийг сар бүрийн эхний 7 хоногийн Мягмар гаригт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын болон
  • 4. Баянзүрх дүүргийн шуурхай хурлаас өгсөн мэдээллээр хийж, мэргэжил арга зүйгээр хангана. 3.1.3. Чанарын албаны хурлыг сар бүрийн эхний 7 долоо хоногийн Баасан гарагийн 16 цагт хийж, зохих шийдвэрийг гаргаж, хэрэгжилтэнд хяналт тавина. 3.1.4 Амбулатори, поликлиникийн шуурхай зөвлөгөөнийг 7 хоног бүрийн Мягмар гаригт хийнэ. 3.1.5. Бусад хурал, семинар, мэргэжлийн болон хуулийн хичээлийг батлагдсан хуваарийн дагуу хийнэ. 3.1.6. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлуудыг зарлан хуралдуулна. 3.1.7. Улс орны онцгой байдал зарласан нөхцөлд тусгай зарлан дуудах дохиоллоор цугларч хуралдана. 3.2. Эрүүл мэндийн төвийн даргын тушаал шийдвэр: 3.2.1. Даргын шийдвэр нь тушаал, албан даалгавар, хурлын тэмдэглэл байна. Даргын зөвлөлийн хурлаар орлогч дарга, албадын дарга нар, мэргэжилтнүүд, амбулатори, поликлиникийн эрхлэгч, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт тэмдэглэлээр үүрэг өгнө. Үүргийн биелэлтийг энэхүү журмын 2.4.1.11-д зааснаар дүгнэнэ. 3.2.2. Дарга нь Хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал, албан даалгавар гаргана. 3.2.3. Үйл ажиллагааны хүрээнд тушаал, албан тоот, хөтөлбөр, төлөвлөгөө, удирдамж, төслийн санал боловсруулахад тухайн материалыг боловсруулсан ажилтан холбогдох мэргэжилтэн, дарга, эрхлэгч нарын саналыг авч тусган өөрийн шууд удирдах ажилтанд танилцуулан хянуулж, Эрүүл мэндийн төвийн даргад танилцуулна. 3.2.4. Тушаалын хэрэгжилтэнд бичиг хэргийн ажилтан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааварт заасны дагуу хяналтын картаар хяналт тавина. 3.2.5. Даргын тушаалаар тодорхой эрх мэдлийн хүрээний асуудлыг орлогч дарга, албадын дарга, нэгжийн эрхлэгч нараар төлөөлүүлэн гүйцэтгүүлж болно. 3.2.6. Төвийн дарга, албадын дарга, салбар нэгжийн эрхлэгч нарыг эзгүйд орлон ажиллах эмч, мэргэжилтнийг даргын тушаалаар томилон ажиллуулна. ДӨРӨВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЗАХИРГААНЫ ЭРХ, ҮҮРЭГ 4.1.Хэрэгжүүлэх эрх 4.1.1. Хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжинд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам боловсруулан мөрдүүлэн ажиллана. 4.1.2. Хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомжийн заалт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтнуудад Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 4.1.3. Байгууллагын бодлого зохицуулалт, ажлын шаардлага, хөдөлмөрийн үнэлгээг үндэслэн ажилтныг тухай бүр албан тушаал өөрчлөх,
  • 5. дэвшүүлэх, бууруулах, шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон чөлөөлнө. 4.1.4. Ажилтны хэрэглэж байгаа байгууллагын бүртгэлтэй болон санхүүжилттэй тоног төхөөрөмж, эм урвалж бодис, эм, эмнэлгийн хэрэгсэл, телефон утас, интернэт, сүлжээний ашиглалт хэрэглээний байдалд гэнэтийн болон төлөвлөгөөт хяналт, үнэлгээг явуулна. 4.1.5. Шалгалтын явцад албан бус зориулалтаар хэрэглэсэн нь тогтоогдвол зардлыг төлүүлэх, хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулна. 4.1.6. Ажил олгогч ажлын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хос мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн дагуу өөр ажлын байранд шилжүүлэн /сэлгүүлэн/ ажиллуулах шийдвэр гаргана. 4.1.7. Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, хууль тогтоомжинд заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоож, Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар томилогдсон комиссын дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно. 4.1.8. Байгууллагад гадаадын мэргэжилтэн урьж ажиллуулах тохиолдолд ажиллах хугацаанаас үл хамааран хөдөлмөр эрхлэх ангиллын виз, мэргэжлийн үйл ажиллагаа болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг заасан хугацаанд нь бүрдүүлнэ. 4.2.Хүлээх үүрэг 4.2.1. Ажлын байрны тодорхойлолтонд заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангана. 4.2.2. Засгийн газрын тогтоолд заасан цалингийн сүлжээтэй уялдуулан хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, мэргэжлийн зэрэг хамгаалуулах, хөдөлмөрийг зөв зохион байгуулж, нэмэгдэл олгоно. 4.2.3. Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээр хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлнэ. 4.2.4. Алба нэгжийн дарга нар Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.10 болон 11.1.4 –ийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллана. ТАВ. АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ 5.1. Эдлэх эрх 5.1.1. Ажилтан нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, аюулгүй ажиллагааг хангасан хөдөлмөрийн нөхцлөөр хангуулна. 5.1.2. Засгийн газрын тогтоолоор батлагдсан албан тушаалын ангилал, зэрэглэлд тохирсон цалин хөлс авна. 5.1.3. Хөдөлмөрийн хууль болон дотоод журамд заасны дагуу ээлжийн амралт эдэлнэ. 5.1.4. Хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авна. 5.1.5. Хөдөлмөрийн ба хамтын гэрээнд заасан бусад эрх, хөнгөлөлт эдэлнэ.
  • 6. 5.1.6. Ажилтнууд нь хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхтэй. 5.1.7 Захиргаанд санал, хүсэлт, гомдол гарган хандах эрхтэй. 5.2. Хүлээх үүрэг 5.2.1. Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үнэнчээр хөдөлмөрлөнө. 5.2.2. Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн заалтыг чанд баримтлан дагаж мөрдөнө. 5.2.3. Дотоод журамд заагдсан эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцааны хэм хэмжээг чанд сахин мөрдөнө. 5.2.4. Ажлын байрны онцлогт тохирсон ажлын болон хамгаалах хувцас хэрэглэл, ариутгал, угаалга, цэвэрлэгээний бодисыг стандартын дагуу тогтмол зөв хэрэглэнэ. 5.2.5. Хариуцаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн техник ашиглалтын паспортыг нарийн хөтөлж, техникийн урсгал засвар үйлчилгээг тогтмолжуулан ариг гамтай ашиглана. 5.2.6. Хэрэглэж байгаа эд хогшил, бараа материал, эм, урвалж бодисын хадгалалт, хамгаалалтын горимыг сахиж зүй зохистой ашиглана. 5.2.7. ДОХ, тарваган тахал, холер, АЦХХШ болон бусад шинэ сэргэж байгаа халдварт өвчин, шувууны болон гахайн томуу гарсан үед халдварын голомтонд ажиллах шуурхай төлөвлөгөө, хуваарийг чанд мөрдөн хэрэгжүүлнэ. 5.2.8. Ажлын байранд гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг чанд сахина. 5.2.9. Ажлын байр, техник хэрэгсэл /компъютер, телефон утас, факс/-ийг хувийн хэрэглээнд болон ашиг хонжоо олох зорилгоор ашиглахгүй байна. 5.2.10 Ажилтан нь шаардлагагүй тохиолдолд захиргааны чөлөө авахгүй байх, хуурамчаар өвчлөхгүй байх, цахим бүртгэлийн журам зөрчихгүй байх үүрэгтэй. 5.3. Ажилтны ёс зүй 5.3.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-г мөрдөж ажиллана. 5.3.2. Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзэл бодол, шашин шүтлэг, яс үндэс, хөрөнгө чинээ, боловсрол зэргийг үл харгалзан тэгш хүртээмжтэй үзүүлнэ. 5.3.3. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй, чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг сурталчлах, дэмжих, худалдах, эмийн сүлжээ үүсгэн ажиллахыг хориглоно. 5.3.4. Мэргэжлийн давуу талыг ашиглан хууль бус үйлдэл хийх, төлбөр авах, хүний эрүүл мэндэд хохирол учруулахыг хориглоно. 5.3.5. Эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийнхээ хувийн болон ажил мэргэжлийн нууцыг чанд хадгална. 5.4. Харьцааны соёл, хэм хэмжээ
  • 7. 5.4.1. Эрүүл мэндийн төвийн захиргаа нь ажлын зохих шаардлагыг хангасан хүмүүст арьсны өнгө, хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал, үүсэл, хөрөнгө чинээний байдал, намын харъяалал, удам угсаа, шашин шүтлэг, нас, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн байдал, бэлгийн харьцааны сонирхлыг үл харгалзан ажил төрлийн хувьд эрх тэгш боломж олгох бодлого баримтална. 5.4.2. Бүх шатны удирдах ажилтнаас хамтран ажиллагсад, харилцагч, үйлчлүүлэгчидтэй, ажилтнууд удирдлагатайгаа болон өөр хоорондоо зүй бусаар харьцахыг хориглоно. Зүй бусаар харьцах гэдэгт хэл ам, бичгээр болон биеэр буюу мэдэгдэхүйц өөр ямар нэгэн хэлбэрээр хүмүүсийн ажиллах орчин нөхцөлд таагүй байдал бий болгосон, үүсгэсэн буюу айдас, түгшүүр төрүүлэхээр дайсагнасан, дарамталсан эсвэл доромжилсон зэрэг аливаа үйлдэл багтана. 5.4.3. Эмнэлгийн мэргэжилтэн нь үг хэл, үйл хөдлөл, сэтгэлээрээ үйлчлүүлэгч, эмчлүүлэгчтэй харилцах соёлыг бүрэн эзэмшсэн, сайн санааны үүднээс харилцан бие биедээ тусалдаг, мэргэжил нэгт нөхдийнхөө нэр алдрыг гутаах, бүдүүлэг үгээр хэлэх, зүй бусаар харьцахыг хориглоно. 5.4.4. Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийг эмчлэгч эмчийн зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзэж /яаралтай тусламжаас бусад тохиолдолд/ зөвлөгөө өгөх нь ёс зүйд нийцэхгүй. 5.4.5. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж авах, эмчээ сонгох, эрхээ эдлэхэд хөндлөнгийн нөлөө үзүүлэхгүй байх ба үйлчлүүлэгчийн хувийн нууц, нэр төрийг гутааж болох мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд чандлан хадгална. ЗУРГАА. ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО 6.1. Эрүүл мэндийн төв нь ажлаа хагас, бүтэн жил, улирлаар ажлаа төлөвлөнө. Шаардлагатай үед Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар бусад байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн төлөвлөгөөнд нэмэлт хийж болно. 6.2. Эрүүл мэндийн төвийн ажлын төлөвлөгөөг дараах журмаар боловсруулна. Үүнд: 6.2.1. Орлогч дарга, албаны дарга нар дараа оны ажлын төлөвлөгөөг гарган жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Төсөл, хөтөлбөр, төр хувийн хэвшлийн түншлэл, байгууллагын хөгжил хариуцсан багийн даргад ирүүлнэ. Төсөл, хөтөлбөр, төр хувийн хэвшлийн түншлэл, байгууллагын хөгжил хариуцсан багийн гишүүн Өрхийн эрүүл мэндийн төв, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн төлөвлөгөөг нэгтгэн Эрүүл мэндийн төвийн даргаар хянуулж Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар батлуулна. 6.2.2. Төлөвлөгөөг боловсруулахдаа Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 сарын 01 өдрийн 134 тоот тогтоолоор батлагдсан үлгэрчилсэн журмыг баримтална. 6.3. Удирдах дээд байгууллагын тогтоол шийдвэр, даргын тушаал, ирсэн албан бичиг, байгууллагын төлөвлөгөө, өргөдөл, гомдлын хариуг даргын өгсөн
  • 8. чиглэл удирдамжийг үндэслэн дотоод хяналтын ажилтан, орлогч дарга, албадын дарга нар, поликлиник, амбулаторийн эрхлэгч нар биечлэн хариуцна. 6.4. Эрүүл мэндийн төвийн хагас, бүтэн жилийн тайланг албадуудаас заасан хугацаанд нь гаргуулан авч Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч нэгтгэн заагдсан хугацаанд нь холбогдох байгууллагад цахимаар болон хэвлэмэл хэлбэрээр хүргүүлнэ. Төвийн дарга, бусад албадын дарга нарт цахим хэлбэрээр хүргүүлнэ. 6.5. Өрхийн эрүүл мэндийн төвийн хагас, бүтэн жилийн тайланг Өрхийн эрүүл мэндийн төв хариуцсан мэргэжилтэн нэгтгэн, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогчоор хянуулан цахимаар болон хэвлэмэл хэлбэрээр заагдсан хугацаанд нь холбогдох байгууллагад хүргүүлнэ. Төвийн дарга, бусад албадын дарга нарт цахим хэлбэрээр хүргүүлнэ. ДОЛОО. БАЙГУУЛЛАГЫН ТЭМДЭГ, ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХЭРЭГЛЭХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ, БАРИМТ БИЧИГ ХУВИЛАХ, ОЛШРУУЛАХ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨХ, АРХИВЫН НЭГЖ БОЛГОХ 7.1. Эрүүл мэндийн төвийн тэмдгийг бичиг хэргийн ажилтан барина. Санхүүгийн тэмдгийг ахлах нягтлан бодогч барина. 7.2. Тэмдэг барих албан тушаалтны эзгүй үед төвийн дарга, орлогч нар барина. 7.3. Албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах, бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах, архивын нэгж болгох, тэдгээрийг албажуулах үйл ажиллагааг Архивын тухай хууль болон батлагдсан төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулна. 7.4. Гаднаас ирсэн бичиг, өргөдлийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч бүртгэж, даргад танилцуулан өгсөн чиглэлийн дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлж хугацаатай хариутай бичигт бүртгэл хяналтын картаар хяналт тавина. 7.5. Эрүүл мэндийн төвийн хэмжээнд гадагш явуулах бичгийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч бүртгэн нэгдсэн журмаар явуулна. 7.6. Эрүүл мэндийн төвийн даргын эрх хэмжээний хүрээнд гаргасан холбогдох тушаалуудыг албадын дарга, амбулатори, поликлиникийн эрхлэгч нар хамт олонд танилцуулна. НАЙМ. ИРГЭНИЙГ АЖИЛД АВАХ, АЖИЛТНЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ 8.1. Эрүүл мэндийн төв нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн ажлын байрны тодорхойлолтонд тавигдах шаардлагыг хангасан, байгууллагын
  • 9. хэрэгцээтэй ажил үүргийг гүйцэтгэх туршлага, чадвар бүхий эмч, ажилтны ажлын байрны зарыг өөрийн цахим хуудсанд байршуулан шударга, ил тод зарчмыг баримтлан сонгон шалгаруулах замаар ажилд авч хүний нөөцийг бүрдүүлнэ. 8.2. Хүний нөөцийн менежерт ажилд орохыг хүссэн иргэний хувийн хэргийн бүрдүүлэлтэнд шаардагдах дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд: -Ажилд орохыг хүссэн өргөдөл -Иргэний үнэмлэх, 3x4 хэмжээтэй зураг 4% -Боловсролын үнэмлэх, диплом, сертификат / хуулбарын хамт/ -Мэргэжлийн зөвшөөрөл -Хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнө ажиллаж байсан бол/ -Нийгмийн даатгалын дэвтэр -Эрүүл мэндийн даатгалын дэвтэр -Эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн тухай магадлагаа -Анкет /3 үеийн намтар/ -Өмнө нь ажиллаж, суралцаж байсан байгууллагын тодорхойлолт 8.3. Ажилд орохыг хүссэн иргэний бичиг баримтыг Удрдлагын зөвлөлийн гишүүдэд танилцах хуудсаар танилцуулж, Оношлогоо эмчилгээний удирдамж, түгээмэл үйлдлийн стандартыг судлуулж, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар сорил авч, дэмжигдсэн нөхцөлд даргын тушаал гарч ажилд авна. 8.4. Шинээр ажилд орж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа туршилтын хугацаагаар буюу 3 хүртэл сарын хугацаатай байгуулна. 8.5. Ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг холбогдох удирдах ажилтан, мэргэжилтнүүд хамтран боловсруулж баталгаажуулна. 8.6. Иргэнийг ажилд авахдаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан гүйцэтгэх ажил үүрэг болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, холбогдох бусад журмыг танилцуулна. 8.7. Захиргааны чөлөөний хугацааг хэтрүүлсэн буюу хүндэтгэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоногоор ажлын байраа орхин явсан ажилтныг албадын дарга, амбулаторийн эрхлэгч нар тухайн хүний талаарх саналаа хүний нөөцийн менежерт албан ёсоор тавьж, ажлаас чөлөөлж, орны хүн авах асуудлыг шийдвэрлэнэ. 8.8. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууль энэхүү журамд заасан нөхцлөөр цуцлах ба ажилтан дор дурьдсан зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар шууд цуцалж, шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ. Үүнд: 8.8.1. Ажлын цагаар ажлын байрандаа буюу албан байгууллагад архи, дарс, согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн 8.8.2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөө аваад ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн бол 8.8.3. Бусдын эрх чөлөөнд халдаж хохирол учруулсан нь тогтоогдсон бол 8.8.4. Эмчлэх, сувилах, эх барих, эм барих эрхийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бол
  • 10. 8.8.5. Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагын шийдвэр үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс ажил үйлчилгээнд ноцтой зөрчил дутагдал гаргаж, үйлчлүүлэгчдээс гомдол гаргасан нь тогтоогдсон бол 8.8.6. Хариуцлагын болон мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж, ажил үйлчилгээ нь үйлчлүүлэгчдэд хохирол учруулсан бол 8.8.7. Холбогдох хууль дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл хийж, түүний улмаас байгууллагад 50.000 төгрөгнөөс доошгүй хэмжээний хохирол учруулсан бол 8.8.8. Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан, удирдлагыг зориуд хууран мэхэлж, төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл өгсөн бол 8.9. Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан гэрээг цуцлан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно. 8.10. Ажилтан өөрөө ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлөө байгууллагын захиргаанд бичгээр гаргана. Захиргаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ. ЕС. АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ГОРИМ 9.1. Ажлын цаг: 9.1.1. Эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажиллах цаг 8.30–17.00 цаг хүртэл үргэлжлэх буюу 12.30-13.00 цагт завсарлаж, өдрийн ажиллах цаг 8, 7 хоногт 40 цагаас дээшгүй байна. Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажлын цаг 8.30-15.00 цагт үргэлжилж, өдөрт 6 цагаар тооцож, 7 хоногт 30 цагаас дээшгүй хугацаагаар /доор дурьдсан ажлын байрны жагсаалтаар/ ажиллах бөгөөд энэ заалт үйл ажиллагааны үед хамаарна. Үдийн цай 30 минутын завсарлагатай байна. 9.1.2. Ажлын цагийн ялгаврыг тогтоохдоо ажлын байрны тодорхойлолтод заасан нөхцлийг баримтална. 9.1.3. Эрүүл мэндийн төвийн ажилтнууд цахимаар буюу хурууны хээгээр цаг бүртгүүлэхдээ дараахь журмыг мөрдөж ажиллана. Үүнд: 9.1.3.1.Ажилтан бүр өглөө 08.30 цагт ирж хурууны хээгээр тухайн өдрийн ажлын цагаа бүртгүүлнэ. Ажилтан нь ажил тарахдаа 17.00 цагт явсан цагаа хурууны хээгээр бүртгүүлнэ. Хэвийн бус нөхцөлд ажилладаг эмч, ажиллагсад 15.00 цагт цагт явсан цагаа хурууны хээгээр бүртгүүлнэ. 9.1.3.2. Удирдлагын зөвлөлийн гишүүд, амбулатори поликлиникийн эрхлэгч нар хурууны хээгээр цагаа бүртгүүлнэ. 9.1.3.3. Ажилтны хурууны хээгээр бүртгэсэн 1 сарын ажилласан цагийн гүйцэтгэл нь тухайн сарын сүүлчийн ажлын өдрөөр тасалбар болох ба гүйцэтгэл тайланг Мэдээлэл технологийн ажилтан программаас хуулж санхүүд хүлээлгэн өгнө. 9.1.3.4. Тухайн сард ажилтан амралттай, өвчтэй, чөлөөтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу нотлох баримт бичгийг урьдчилан бүрдүүлж хүний нөөцийн менежер болон салбар амбулатори, поликлиникийн бага эмч нар цалингийн хүснэгтийн хамт хавсарган ирүүлнэ.
  • 11. 9.1.3.5. Ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр хурууны хээгээ бүртгүүлээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцогдож, дотоод журмын дагуу арга хэмжээ авна. 9.1.3.6. Ажил тасалсан буюу хоцорсон цаг, минутыг сар бүрийн эцэст нэгтгэж ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хасч тооцно. 9.1.3.7.Ажилтны нийт тасалсан цаг ажлын 3 өдөр буюу 24 цагаас хэтэрвэл хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлаас халах хүртэлх арга хэмжээ авна. 9.2. 7 хоногийн амралтын өдөр, баярын амралтын өдрүүдэд жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн ажилтны амралтыг жижүүр хийсний дараа биеэр нөхөн амраана. 9.3. Ажилтан нь ажлын цагаар албан ажлын шаардлагаар өөр байгууллагад /гадуур ажлаар/ түр гадагш явах тохиолдолд өөрийг нь шууд харъяалах албан тушаалтан буюу хүний нөөцийн менежерт албан ёсоор мэдэгдэхээс гадна гадуур ажлаар явсан тухай дэвтэрт заавал бичиж тэмдэглэнэ. 9.4. Ажилтан нь өөрийн үндсэн ажлын зэрэгцээгээр эрдмийн, судалгааны болон сургалтын ажилд амжилттай оролцож буй бол тодорхойлолтыг үндэслэн үндсэн ажлын цагийг хорогдуулж болно. 9.5. Амралтын цаг: 9.5.1. Жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан ажиллагсдын ээлжийн амралтын хуваарийг Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар баталгаажуулж гаргах бөгөөд амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно. Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байна. Шинээр ажилд орсон ажилтан 11 сар ажилласны дараа ээлжийн амралтын хоногийг бүрэн эдлэх эрх үүснэ. Бусад тохиолдолд ажилласан хугацааны амралтыг олгоно. Жирэмсний тэтгэмжтэй чөлөө авч байгаа ажилтанд ажилласан хугацааны амралтыг тооцож олгоно. 9.5.2. Ачаалал ихтэй зарим нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтний ээлжийн амралтыг холбогдох удирдах ажилтны гаргасан хуваарийн дагуу ээлжийн амралтыг эдлүүлнэ. 9.5.3. Хөдөлмөрийн хуулиар тогтоосон хууль ёсны баярын амралтыг заасан хугацаанд нь эдэлнэ. 9.5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд албан хаагчдыг захиргааны санаачлагаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно. 9.5.5. Хөдөлмөрийн хуулийн 79.4-д заасны дагуу ажилтны хүсэлтээр шаардлагатай тохиолдолд ээлжийн амралтыг хэсэгчлэн олгож болно. 9.5.6. Хөдөлмөрийн хэвийн ба хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны нэмэгдэл амралтын хоногийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79.6-д зааснаар бодож олгоно. 9.5.7. Ажилтан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай асуудал тавиагүй тохиолдолд түүний ээлжийн амралтыг бүтэн жилээр тооцож олгоно. 9.5.8. Ээлжийн амралтын хоногт жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсан, ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулахгүй. 9.5.9. Ээлжийн амралтын хугацаанд гэмтэл, мэс засал болон эмнэлэгт хэвтсэнээс бусад тохиолдолд эмнэлгийн хуудас эдлүүлэхгүй.
  • 12. 9.6. Хөдөлмөрийн нөхцөл: 9.6.1. Хэвийн бус нөхцлийн жагсаалт: 9.6.1.1.Лабораторийн эмч, лаборант, цитологийн эмч, цитотехникч 6 цаг 9.6.1.2. Рентгений их эмч, рентген техникч 6 цаг 9.6.1.3.Халдвартын эмч, сувилагч 6 цаг 9.6.1.4.Сэргээн засах эмчилгээний эмч, сувилагч 6цаг 9.6.1.5. Сүрьеэгийн эмч, бага эмч, лаборант, сувилагч 6 цаг 9.6.1.6. Сэтгэц, наркологийн эмч, сувилагч 6 цаг 9.6.1.7. БЗДХ/ХДХВ/ДОХ-н эмч, сувилагч, ажилтан 6 цаг 9.6.1.8. Лабораторийн шил угаагч 6 цаг 9.6.1.9. Ариутгагч /Халуун нөхцөлд/ 6 цаг 9.6.2. Засгийн газрын 150 дугаар тогтоолоор: 9.6.2.1 Хүүхэд болон өсвөр үеийн эмч, сувилагч 8 цаг 9.6.2.2. Эмэгтэйчүүдийн эмч, эх баригч 8 цаг 9.6.2.3 Эм зүйч, эм найруулагч 8 цаг 9.6.3.Тусгай заалттай ажлын байрны жагсаалт: 9.6.3.1.Шүдний эмч, сувилагч 7 цаг 9.6.3.2. Дүрс оношлогооны эмч 7 цаг 9.6.3.3. Дархлаажуулалтын сувилагч 7 цаг 9.6.3.4. Тархины цахилгаан бичлэгийн сувилагч 7 цаг 9.6.1, 9.6.2-д заасан ажилтнуудад хэвийн бус нөхцлийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувийг олгоно. АРАВ . ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛАЛ, ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ 10.1. Цалин хөлс: 10.1.1. Ажилтнуудын албан тушаалын сарын цалинг тогтоохдоо Засгийн газрын тогтоол шийдвэрийг үндэслэн тогтооно. Ажилтны зэрэглэл, шатлалыг Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн тогтооно. 10.1.2. Ажилтны цалинг сар бүрийн 2, 4 дүгээр 7 хоногт 2 удаа олгох бөгөөд энэ өдрүүдэд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөртэй давхацвал өмнөх ажлын өдөр нь цалин хөлсийг олгоно. Илүү цагийн хөлсийг гүйцэтгэлээр сараар олгоно. 10.1.3. Ажилтан нь үндсэн ажлынхаа зэрэгцээгээр орлон болон хослон ажиллах гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн бол ажлын ачаалал, үр дүнг харгалзан 40 хүртэл хувийн нэмэгдэл хөлс олгоно. 10.1.4. Ээлжийн амралтаа эдлэх ажилтны ээлжийн амралтын олговрыг амралт авахын өмнө зохих хууль тогтоомжийн дагуу бодож олгоно. 10.1.5. Ажилтанд ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр 5 жил тутамд 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно. 10.1.6. Ажлын бус цагаар буюу нийтийн амралтын өдрүүдэд хуваарийн дагуу жижүүрт гарсан ажилтнуудын цагийн бүртгэл, холбогдох албан тушаалтны тодорхойлолтыг үндэслэн биеэр амраана.
  • 13. 10.1.7. Зөвлөх эмчид ажилласан цагаас хамааран Засгийн газрын тогтоолоор батлагдсан сүлжээний үндсэн цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний цалин хөлс олгоно. 10.1. 8 Цалингийн нэмэгдэл: 10.1. 8.1 Цалингийн нэмэгдлийг дараах хэлбэрээр олгоно:  Ур чадвар-10-15%  Эрдмийн зэрэг, цол-10-15%  Нөхцлийн – 10%  Мэргэжлийн зэрэг (зур) ахлах-10%,15%,тэргүүлэх -20%  Унаа - 22000 төг  Хоол - 33000 төг 10.2. Шагнал урамшуулал: 10.2.1. Ажилтанд хөдөлмөрийнх нь үнэлэмжийг үндэслэн амжилт гаргасан, идэвхи санаачлагатай ажилласан ажилтнуудыг байгууллага, дээд байгууллагын шагнал, урамшуулалд нэр дэвшүүлэх асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дор дурдсан хэлбэрээр шагнаж урамшуулна. 10.2.2.Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эмнэлгийн мэргэжилтэнд урамшуулал олгох журмын дагуу тогтвортой ажиллаж эрхэлсэн ажилдаа тодорхой амжилт гаргасан хүмүүсийн хөдөлмөрийн алдар тэмдэглэх, өргөмжлөх, шагнал урамшуулал болон шагналт цалин тогтоон жилээр нэгж салбаруудын ажлыг дүгнэж тэргүүний салбар нэгжүүдийг шалгаруулан шагнаж, урамшуулахаас гадна цаг үеийн асуудлаар /баяр, тэмдэглэлт өдөр/ болзолт уралдааныг зарлаж, удирдамжийг үндэслэн зохих урамшуулал олгоно. 10.2.3. Нэгж салбаруудын ажлыг бүтэн жилээр дүгнэж, шалгарсан тэргүүний хамт олныг “Шилдэг хамт олон”-оор шалгаруулж 200,000 төгрөгийн мөнгөн урамшуулал, өргөмжлөлөөр, эрхэлсэн ажилдаа тодорхой амжилт гаргасан тухайн оны “Байгууллагын хөдөлмөрийн аварга” ажилтныг албан тушаалын 1 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал, өргөмжлөлөөр шагнана. 10.2.4. Засгийн газрын, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын шагналд тодорхойлно. 10.2.5. Төрийн ба Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгууллагын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан ажилтныг шагнаж урамшуулах асуудлыг харъяа алба, нэгжээс санаачлан дэвшүүлж болно. 10.2.6. Чанарын албанаас жил бүр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс 3 хүнийг шалгаруулж “Чанарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, өргөмжлөлийг олгож тухайн шагнагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг үндсэн цалингийн 20 хувиар урамшуулан шагнана. 10.2.7. Үндсэн үйл ажиллагааны хүрээнд төвлөрүүлсэн орлогын 5 хувийг эмч мэргэжилтний урамшуулалд, бусад хувийг байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор зарцуулна.
  • 14. 10.2.8. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой болон ёс зүйн алдаа, зөрчил гаргаж чанарын болон ёс зүйн хэсгийн хорооны хурлаар орсон тохиолдолд ажилтанд тухайн сарын урамшууллыг олгохгүй. 10.3. Тэтгэмж, тусламж 10.3.1. Ажилтан хүнд өвчний улмаас 3 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуугийн группэд орсон, цэргийн жинхэнэ албанд татагдсан, ахмад насны тэтгэвэрт гарах эрх үүссэн, эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол 200000 төгрөг, байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан буюу ажилтны тоог цөөрүүлсэн, бүтцийн өөрчлөлт хийсэн тохиолдолд 1 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг тухайн жилийн төсөвт тэтгэмжийн зардал батлагдсан тохиолдолд үзүүлнэ. 10.3.2. Ажилтны хүсэлтийг үндэслэн амьдралын хүнд байдалд орсон, онцгой шаардлага гарсан тохиолдолд 2 хүртэл сарын цалинг зохих баримтыг үндэслэн урьдчилан олгож болно. Мөн цалингийн зээл олгуулах хүсэлтийг харилцагч банкинд уламжлан олгуулна. Энэ заалт түр болон туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтанд хамаарахгүй. 10.3.3. Ээлжийн амралтаараа орон нутагтаа явж амарсан ажилтанд унааны зардлыг тухайн жилийн төсөвт батлагдсан тохиолдолд 2 жилд 1 удаа (авто машин, галт тэрэгний үнэлгээгээр орон нутгийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн) олгоно. 10.3.4. Ажилтны эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, хадам эцэг, эх, хүүхэд нас барсан тохиолдолд хотод ажлын 5 хоног, хөдөөд 7 хоногийн цалинтай чөлөөг нас барсан тухайн өдрөөс эхлэн олгоно. 10.3.5. Ажилтны өвөө, эмээ, авга, нагац, эхнэр, нөхрийн талын авга нагац нас барсантохиолдолд хотод ажлын 5 хоног, хөдөөд 7 хоногийн цалингүй чөлөөг нас барсан тухайн өдрөөс олгоно. 10.3.6. Ажилтны гэр бүлд шинэ хүн мэндлэхэд эцэгт нь ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгоно. 10.3.7. Мэргэжлийн зэргийн шалгаруулалтанд орж байгаа ажилтанд ажлын 7 хоногийн цалинтай чөлөө олгоно. 10.3.8.Эмнэлгийн мэргэжилтэний тасралтгүй сургалтын бодлогыг хэрэгжүүлэн ажлын байрны сургалтуудыг зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтэн мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх үүрэг, хариуцлагын үүднээс байгууллагын шаардлагаар болон өөрийн хүсэлтээр сурах тохиолдолд тогтвортой ажиллах гэрээ байгуулан сургаж гарсан зардлыг хуваалцах, нөхөн олгож болно. 10.3.9. Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд /дурангийн шинжилгээ, эсийн шинжилгээ, вирусийн маркер тодорхойлох шинжилгээ/ төлбөргүй хамруулна. 10.3.10. Батлагдсан төсвийн хүрээнд эмч, ажиллагсдад хоол, унааны мөнгийг нэмэгдүүлэн олгох асуудлыг шийдвэрлэнэ. АРВАН НЭГ.ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА, ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГА
  • 15. 11.1. Хөдөлмөрийн сахилга 11.1.1. Ажилтан хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тухайн өдрөө шууд удирдах ажилтан буюу хүний нөөцийн менежерт заавал мэдэгдэж ажилдаа ирснээс хойш 2 хоногийн дотор ажилд ирээгүй шалтгаанаа баримтаар нотолно. 11.1.2. Захиргааны чөлөө авах тухай ажилтны амаар болон бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 1-2 хоногийн чөлөөг удирдах ажилтнууд чөлөө олгоно. 3 хоногоос 3 сар хүртэл хугацаагаар цалингүй чөлөөг даргын шийдвэрээр олгоно. Чөлөө авсан тохиолдол бүрт хүний нөөцийн менежөрт заавал мэдэгдэнэ. Онцгой тохиолдолд 3 сараас дээш хугацаагаар чөлөө олгох бол Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ. 11.1.3. Ажилтан нь захиргааны зөвшөөрөлгүйгээр гадаад, дотоодод томилолтоор явсан бол ажил тасалсанд тооцож, цалинг олгох эсэхийг Удирдлагын зөвлөлийн хурлаар шийднэ. 11.1.4. Ажилтан нь захиргааны чөлөөг хэтрүүлэхгүй байх, хуурамчаар өвчлөхгүй байх, цахим бүртгэлийн журам зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулна. 11.1.5. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болон удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй ба давтан зөрчил гаргасан ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулна. 11.2. Хөдөлмөрийн гэрээг цуцлах: 11.2.1. Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцохоор нэрлэж хөдөлмөрийн харилцааг зогсоохоор сахилгын зөрчил гаргасан, эсвэл сахилгын зөрчлийг давтан /2 удаа/ гаргасан, удирдлагад мэдэгдэлгүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан тохиолдолд 11.2.2. Сануулах, цалин бууруулах сахилгын арга хэмжээг дараалан авагдсан боловч зөрчил, дутагдал хэвээр үргэлжилсэн тохиолдолд 11.2.3. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн тохиолдолд 11.2.4. Ёс зүйн ноцтой алдаа, зөрчил гаргасан тохиолдолд 11.2.5. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ, орлогыг зарцуулах журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. 11.3. Эд хөрөнгийн хариуцлага: 11.3.1. Эрүүл мэндийн төвийн ажилтнууд өөрийн ажилд шаардагдах тавилга, тоног төхөөрөмжийг картаар хариуцан эзэмшинэ. Ажилтны буруутай үйлдлээс эд хөрөнгө алдагдсан болон эвдэрсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн ажилтнаар төлүүлнэ. 11.3.2. Байгууллагын эд хариуцагч нар эд хөрөнгийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна. 11.3.3. Байгууллагын суурин телефоныг хариуцсан албан тушаалтан тогтоосон хязгаарлалтын дагуу ашиглана. Телефон яриа, интернэт хэрэглээнд байгууллага хяналт тавина.
  • 16. 11.3.4. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг байгууллагаас тоног төхөөрөмж, эд хөрөнгө хариуцаж байгаа бүх ажилтнууд хариуцна.