SlideShare a Scribd company logo
1 of 10
ҮХРИЙН АЖ АХУЙ
       Монгол орны бод малын дотор тоо толгой, ашиг шимийн үзүүлэлтээрээ тэргүүн
зэргийн ач холбогдолтой нь үхэр сүрэг юм. Манай улсад монгол үхэр, сарлаг энэ хоѐрын
эрлийз хайнаг зэрэг өөр өөр зүйл үхрийг өсгөж үржүүлдэг. Монгол үхэр нь төв Азийн эх
газрын эрс тэс уур амьсгалын нөхцөлд жилийн турш бэлчээрээр малладаг, тэсвэр
хатуужил, амьдрах чадвар сайтай зэрэг онцлогтой. Монгол үүлдрийн үхэр дунджаар 240
кг амьдын жинтэй, сүү нь тослог ихтэй, хамгийн амтлаг адахтай, хөөвөр хялгас зэрэг олон
нэрийн бүтээгдэхүүн өгдөг. Үхэр сүргийн дийлэнх буюу 3/4 илүү нь монгол үхэр, үлдэх нь
сарлаг, хайнагийн үхэр юм. Хайнаг бол сарлаг болон монгол үхрийн аль алиных нь давуу
тал удамшсан сайн талтай ч цэврээр нь өсгөж болдоггүй онцлогтой. Тус орны мах
бэлтгэлийн 40-өөд хувь, төвлөрсөн хэрэщээнд бэлтгэж байгаа сүүг бараг бүхэлд нь үхрийн
аж ахуйгаас бэлтгэж байна. Мөн тэргэнд хөллөж ердийн хөсөгт ашиглана. Нийт 2503.4
мянган толгой үхэртэйгээс Хангайн бүсийн уулархаг нутгийн аймгууд хамгийн олон
үхэртэй. Үхэр сүргийн тоо толгойгоор Архангай, Хөвсгөл аймгууд тус бүр 350.0 мянган
толгой, Төв, Булган, Хэнтий, Завхан аймгууд 150.0-200.0 мян толгой, Баянхонгор, Дорнод,
Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд аймгууд 100.0-150.0 мян толгой Сүхбаатар, Баян-Өлгий,
Улаанбаатарын дүүрэг 50.0-100.0 мян толгой үхэртэй бол говийн бүсийн Дорноговь,
Дундговь. Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон зэрэг аймгууд 50.0 мян толгойгоос
доош үхэртэй, Өмнөговь аймаг 12.0 мян толгой буюу хамгийн цөөн үхэртэй аймаг юм.
Хөдөө аж ахуйн эдэлбэрийн 100 га-д ноогдох үхрээр Архангай, Сэпэнгэ, Хөвсгөл, Булган
аймгуудад 5.0 толгойгоос дээш Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Төв, Увс, Хэнтий
аймгууд 2.0-3.0 хүртэл толгой, Баянхонгор, Сүхбаатар, Ховд аймгуудад 1.0-2.0 хүртэл
бусад аймгуудад 1.0 доош толгой буюу хамгийн цөөн үхэр ноогддог байна. Өндөр өвс
ургамал бүхий ойт хээр, хээрийн бүсэд илүү тохиромжтой, сарлаг, хайнагийн уулархаг
өндөрлөг гадаргатай нутагт өсгөж үржүүлдэг.
Хөдөө аж ахуйн эдэлбэрийн 100 га-д үхрийн тоогоор Хангай Хөвсгөлийн уулархаг нутагт
хамгийн олон үхэр ноогдоно. Тус улсын үхэр сүргийн 80 гаруй хувь нь ойт хээр, уулархаг
хээрийн бүсэд байршдаг. Монгол орны тал хээр, говийн бүс дундаж өндөр уулсын, уул
хоорондын хөндийгөөр монгол үхрийг өсгөдөг.
Үхрийн аж ахуйгаас ашиглах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд сүүний болон
махны чиглэлийн үхрийг цэврээр үржүүлэх, шинэ үүлдрийн үхэр гаргаж авах ажил
тодорхой үр дүнд хүрэв. Томоохон хотын хүн амын сүүний хэрэгцээг хангахын тулд
хотын дүүрэг бүсэд нь саалийн аж ахуйг байгуулж Хар тарлан, Сементаль, Талын улаан
ээрэг сүүний чиглэлийн үхрийг цэврээр өсгөж байгаад одоо фермерийн аж ахуй болгон
өөрчлөх туршилтыг хийж байна. Энэ явдал хотыг сүү цагаан идээгээр хангах чиглэлтэй,
бэлчээр ба хагас бэлчээрийн аргаар өсгөдөг үхрийн аж ахуй хөгжиж байгаатай холбоотой.
Орхон, Сэлэнгийн сав нутагт махны чиглэлийн "Сэлэнгэ" үүлдрийн үхрийг оий болгосон
нь амьдын жин махны гарцаар монгол үхрээс давуутай байдаг.

       Тэрчлэн Дорнод талын хээрийн бэлчээрт тохирсон махны чиглэлийн улаан үхэр,
уулархаг нутагт Уянгын бор сарлаг зэрэг нутгийн шилмэл омгийн үхрүүд ашиг шим ихтэй
байдаг.
Монгол малын хамгийн үнэтэй мальш удмын сан, цөөхөн оронд үржүүлдэг мал бол сарлаг
юм. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд сарлагийн удмын санг зохистой ашиглан
хамгаалах нь чухал юм. Сарлагийн сүү экологийн цэвэр бүтээгдэхүүн төдийгүй өөр ямар ч
малын сүүтэй зүйрлэшгүй тослогтой. Сарлагийн хөөврийг төгс боловсруулж ээрмэл
хийхэд ямааны ноолуураас бapar дутахгүй хөнгөн, зөөлөн бүтээгдэхүүн болж олон улсын
үзэсгэлэнгээс хоѐр ч удаа алтан медаль хүртжээ. Сарлаг экологийн зохистой бүс нутагтаа
тархсан, ашиг шимийн хувьд тогтворжсон нутгийн малын бие даасан үүлдрээр батлагдсан.
Нийт үхэр сүргийн 25 хувийг орчим нь сарлаг эзлэнэ. Сарлаг өсгөх газарзүй-экологийн
орчин хязгаарлагдмал, дийлэнх нь Хангай, Хөвсгөлийн уулсад, Алтайн өндөр уулын бүсэд
цөөн тоотой бий. Өндөр уулын хүйтэн сэрүүн бүсэд дасан зохицсон, тагийн бэлчээр
ашиглаж өсөн үржиж ашиг шимээ өгдөг мал юм. Саалийн хугацаанд сарлагын нэг
үнээнээс 6.5 хувийн тослогтой 250 л сүү сааж дунджаар 500 гр хөөвөр, 600 гр хялгас
ашигладаг. Сарлагийн аж ахуйг эрхлэх менежментийг сайжруулах, өндөр уульш бүсэд
сарлаг дагнасан фермерийн аж ахуйг жижиг үйлдвэртэй хослон байгуулж, элдэв өвчнөөс
урьдчилан сэргийлэх, судалгааны ажлыг өрнүүлэх хэрэгтэй юм. Одоогоор нийт сарлагийн
үхрийн 10 хувь нь хайнаг байна. Хайнаг бол Монгол үхэр, сарлагийн үхэр гэсэн хоѐр өөр
зүйлийн нэгдүгээр үеийн эрлийзийг нэрлэдэг ба сарлаг, Монгол үхрийн аль алиных нь
сайн чанарууд удамшжээ. Гэвч хайнаг үхрийг цэврээр нь үржүүлж болдоггүй бөгөөд
дамжсан ортоом, усан гүзээ зэрэг дараагийн төлүүд нь амьдрах чадвар муутай, ашиг шим
нь ч буурдаг байна. Сарлагийн үнээнээс гарсан монгол бухын тугалыг саран хайнаг,
монгол үнээнээс гарсан сарлагийн бухны тугалыг наран хайнаг гэж нэрлэдэг. Гадаад төрх
байдал, ашиг шимээрээ гойд ялгаа байдапүй. Хайнаг нь сүү, махны ашиг шим өгөхөөс
гадна ердийн хөсөгт ашиглахад тэнхээ ихтэй. Хөллөсөн шар 400 хүртэл кг ачаа даадаг.

       Үхрийн байршилд ус бэлчээр зэрэг байгалийн нөхцлөөс зах зээлийн хэрэгцээ,
бордооны нөөц, аж ахуйн нөхцөл их нөлөөлж байгааг харуулж байна.
•    Үхрийн аж ахуйг өсгөхдөө томоохон хот орчимд сүү, сүү-махны чиглэлээр өсгөж
фермерийн аж ахуй байгуулах замаар цэвэр болон эрлийз үхрийн тоог нэмэгдүүлнэ.
• Ойт хээр, хээрийн бүсийн хойт хэсгээр мах-сүүний чиглэлийн үхэр өсгөнө. Энэ бүсэд
цөцгийн тос бэлтгэх чиглэлтэй байсан бол одоо энэ хэмжээ эрс багасаж харин Монгол
цагаан идээ бэлтгэж зах зээлд борлуулах хандлагатай болжээ.
• Говийн болон бусад нутгуудад махны чиглэлээр үхэр сүргийг өсгөдөг. Үүний үр дүнд
үхрийн аж ахуй тодорхой чиглэлтэй болжээ.


                           Ямааны аж ахуй
       Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд гойд зохицсон мал аж ахуйн нэг салбар
нь ямааны аж ахуй билээ. Ямаан сүрэг тоо толгойн хувьд нийт мал сүрэгт тэргүүлж, 20
саяд хүрч богино хугацаанд түргэн өсчээ. Нэг хүнд ноогдох ямааныхаа тоогоор дэлхийд
тэргүүн байр эзэлдэг. Монгол ямаа бие цогцос, ясны хөгжил сайтай, чийрэг, өргөн гүн
багтаамж бүхий цээжтэй, богиновтор булчинлаг хөлтэй байна. Ихэвчлэн хөх, улаан. хар
зэрэг олон янзын зүстэй байдаг нь нарны илч дулааныг биедэз шингээхэд зохицсонтой
холбоотой. Монгол ямаа олон талын ашиг шим өгдөг. Амьдын дундаж жин 30 кг бөгеөд
махны нядалгааны цэвэр жин 45 орчим хувь байна. Саалийн хугацаанд 50 л орчим сүү
өгдөг учир уулархаг хээр, говийн бүсийн үхэр цөөтэй сум аж ахуйн хүн амыг сүүгээр
хангахад чухал ач холбогдолтой. Ямааны гол бүтээгдэхүүн бол ноолуур юм. Монгол ямаа
Азийн ноолуурын хэвшлийн /кашмир/ сүрэгт хамаарна. Маш нарийн, уян зөөлөн
ноолууртай. Нутгийн Монгол ямаанаас дээд зэргийн чанартай 250 гр, эрлийз болон
ноолуурын чиглэлийн Говь гурван сайхан зэрэг бусад үүлдрийн ямаанаас дунджаар 400 гр
орчим, нас гүйцсэн сэрх болон ухнаас 1.2 кг ноолуур самнадаг.
       Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс ноолуурын эрэлт эре ихсэн
ямааны тоо өсөж ноолуурын үйлдвэрлэл нэмэгдэн валютын хамгийн гол эх үүсвэрийн нэг
болжээ. Ингэж ямааны аж ахуйн таваарлаг чанар эрс дээшилсэн юм. Манай улс жилд 4
мянга гаруй тонн дээд зэргийн чанартай ноолуур бэлтгэж байгаа нь дэлхийн нарийн
ноолуурын 1/3-тэй тэнцдэг. Нутгийн Монгол үүлдрийн ямааны дотор сүүний чиглэлийн
ямаан сүргийн нэг нь "Тулман хөхт" юм. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн уг
ямааг Говь-Алтай аймгийн Шарга суманд төвлөрүүлэн-үржүүлж Алтай нуруу Дагуух
сумууд, Ховд, Завхан аймгуудад өсгөж байна. Тулман хөхт ямааны сүү нь саалийн 7 сарын
хугацаанд 100 л гаруй байдаг, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Завхан аймгийн
Дөрвөлжин, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Увс аймгийн Өлгий, Баянхонгор аймгийн
Шинэжинст, Баян-Өндөр сумдад үржүүлж байгаа ноолуур-махны хэвшлийн ямааг шилмэл
"Омог"-оор тус тус баталжээ. Байгалийн цогцолборын янз бүрийн хэв шинжтэй газарзүйн
орчинд өсөж : байгаа нь ноолуур бэлтгэхэд их нөөц байгааг харуулдаг. Баяндэлгэрийн
улаан: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын говь, тал хээр, цөлөрхөг нутагт гол төлөв
улаан, үзмэн хүрэн, шар зүстэй ямаа үржүүлдэг. Чийрэг биетэй уг ямааны ноолуур нь
манай орны хамгийн нарийн хэвшилд хамаарна. Голч нь 15 мм-ээс нарийн урт нь 40 мм-
ээс богино, жигд атираатай цайвар өнгөтэй, ноолуураар нь хамгийн чанартай бүтээгдэхүүн
үйлдвэрлэх боломжтой. Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр зэрэг эдрэнгийн
нурууны салбар уул, говь цөлөрхөг нутагт цагаан зүстэй ямаа өсгөж үржүүлдэг. Манай
орны хамгийн нарийн хэвшлийн цагаан ноолуур өгнө.
       Энэ нутагтай залгаа орших Өвөрмонголын Ордос зэрэг бусад аймгуудад Арвисын
цагаан ямааг ноолуурын чиглэлээр өсгөж алдаршсан бөгөөд түүнд зориулан Ордосын
Отог хошуунд хөшөө босгожээ. Энэ ямаа хувьсгалын эхэн үеэр манай орны говийн
аймгуудаас дүрвэн гарсан малчдын сүрэгт         байсан залаа Жинстийн цагаан ямаатай
холбоотой байж болохыг судлаж байна.

       Завханы халтар: Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Их нуурын хотгор
орчимд ямаа үржүүлэхэд тохиромжтой. Энд дээр үеэс өсгөж байсан нутгийн ямааг шилэн
сонгож үржлийн сүрэг бий болгон "Завханы халтар" ямаа гэж нэршжээ. Хэдийгээр хар,
улаан, цагаан зүс голлох боловч "Халтар" ямаа хэмээн дундач нэр өгсөн байна.

      Завханы буурал: Завхан аймгийн бүх сумын ямааны ноолуурын чанарыг судалсан.
Судалгаагаар Отгон, Алдархаан, Дөрвөлжин, Ургамал, Идэр, Цагаан хайрхан сумуудын
ямааны ноолуур 9.8-13.8 микрон буюу хамгийн нарийн болох нь тогтоогджээ. Эдгээр
сумдыг "Завханы буурал" буюу Завханы Халтар омгийн ямаатай гэдэг байна.

      Өлгийн улаан: Увс аймгийн Өлгий сумын нутагг "Өлгийн улаан" буюу "Уулын
бор" нэртэй ямаа үржүүлдэг. Уламжлалт селекцийн арга хэрэглэсний үр дүнд сумын
ямааны 90.4% нь улаан зүсмийн болжээ. Увс аймгийн Өлгий сумын нутагт Их нуурын
хотгорт оршдог говийн бүсэд хамаарагдана.
Эрчимийн хар: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт дээр үеэс үржүүлж
ирсэн ямаан сүрэгт шилж тохируулан сонголт хийж үржлийн ферм бүрдүүлсний үр дүнд
"эрчим" ямааны шилмэл сүрэг бий болжээ. "Эрчим" нь өндөр уулын бүсийн бэлчээрт
зохицсон, бие томтой, хар зүстэй ямаа юм. Ноолуур махны чиглэлийн шилмэл омгийн
эдгээр ямаанууд дунджаар нэг толгойгоос 350-400 гр дээд зэргийн нарийн ноолуур
самнадаг нутгийн шилмэл омгийн ямааг өсгөж байна. Эдгээр шинэ үүлдрийн ямааны
ноолуурын гарц нэмэгдэж чанар нь буурах хандлагатай байгаа юм. Иймд судалгааны
ажлыг улам гүнзгийрүүлэх шаардлагатай.

       Ноолуурын бэлтгэл өсөхийн хирээр боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг
нэмэгдүүлж байна. Говь, Буян, Гоѐо, Алтай зэрэг ноолууран бүтээгдэхүүн хийдэг олон
үйлдвэртэй болов. Бэлтгэсэн ноолуурт анхан шатны боловсруулалт хийж гадаадад
гаргахад түүний үнэ хэд дахин нэмэгддэг. Байгаль газарзүйн тодорхой орчинд өсдөг тул
ямаан сүргийн байршлын хамгийн тохиромжтой нутаг нь Монгол ба Говь Алтайн
уулархаг нутаг говийн бүс юм. Баянхонгор, Говь Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймгууд
1500.0 мян толгойгоос дээш Архангай, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Ховд аймгууд 1000.0-
1500.0 мян толгой бусад аймгууд 500.0-1000.0 мян толгой ямаатай байна. Хөдөө аж ахуйн
эдэлбэрийн 100 га-д ноогдох ямааныхаа тоогоор Хөвсгөл, Булган, Ховд, Увс, Завхан,
Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад 20-оос дээш, Баян Өлгий, Говь Алтай,
Баянхонгор, Дундговь, Хэнтий аймгууд 15-20 хүртэл Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр,
Сүхбаатар, Дорнод аймгуудад 15 аас доош толгой ямаа ноогдож байна. Дээрхээс үзэхэд
ямаан сүрэг зохистой байршлын гол бүсээсээ хойшилж Хангай, Хөвсгөлийн уулс Орхон-
Сэлэнгийн сав зэрэг нутагруу тэлжээ.

       Ямааны аж ахуйн хэтийн төлөв: Ямаа нь өндөр уулын хээр, говийн бүсийн
бэлчээрийг ашиглах чадвар, нөхөн үржил сайтай, таваарлаг бүтээгдэхүүн нь жилээс жилд
бог малын дотор ямаан сүргийн тоо, дотоод бүтцийг зөв барьж зохистой харьцаагаар
өсгөхийг чухалчилдаг. Бэлчээрийн мал маллагааны уламжлалаас үзэхэд нийт малын 1/4 нь
ямаа, 3/4 нь хонь байсан харьцаа алдагдаж 1:1.08 болжээ. Манай орны нутгийн цөлийн
бүс, тагийн бүслүүрийг оруулалгүй үлдсэн бүх газрын 70 хувь эрчимтэй цөлжилтөд өртөж
байгааг судлан тогтоожээ. Гэтэл ямаа өвс ургамлыг таслан иддэггүй үндсээр нь зулгааж
иддэг, модны холтсыг хүртэл хэмлэн иддэгээс гэмтээдэг байна.
Ямаан сүргийн өсөлтийг тогтвортой тооны харыдаанд байлгах, жижиг дунд үйлдвэрийг
тус аж ахуйтай хосолж таваарын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх нутгийн шилмэл омгийн
ямааг үржилд ашиглан ноолуур бэлтгэлийг бууруулахгүй байх төлөвтэй байна.



                       АДУУНЫ АЖ АХУЙ
       Монголын мал аж ахуй, Монгол нутаг, Монголчуудыг адуугүйгээр төсөөлөх
аргагүй юм. Монгол адууны өвөг тахийг Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд сэргээн
нутагшуулж одоо хэдэн зуугаар тоологдох болов.
       Манай орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд гойд зохицсон, жилийн турш
бэлчээрээр малладаг бие багатай ч маш их тэнхээтэй, онцгой тэсвэр хатуужилтай, амьдрах
чадвар сайтай, олон зүйл ашиг шим өгдөг зэрэг онцлог шинжтэй биеэ даасан монгол
үүлдрийн адуу юм. Адуун сүргийн тоо толгой өсөлтийн хувьд тогтонги, сүүлийн
жилүүдэд дунджаар 2187.0 мян хүрчээ.
XIII зууны Монголчууд дэлхийн талыг эзлэн хүчирхэг гүрэн болж мандасныг хожмын
судлаачид олон талаар судалгаа хийсний дотор монгол адуутай холбон дүгнэсэн нь
олонтой.

       Адууг Монгол улсын батлан хамгаалах үйлсэд өнө эртнээс "морин цэргийн" арми
байгуулж ашиглаж ирсэн ба XIII зууны үеэс XX зууны дунд үе хүртэл өртөө улааны алба
залгуулдаг гол унаа байв. Одоо бусад төрлийн малыг маллах болон уналга эдэлгээнд өдөр
тутам гурван зуун мянгаас доошгү-й адууг ашигладаг байна. Адууны амьдын жин
дунджаар 240 кг махны нядалгааны гарц 50 хувь байдаг.
Адууг өдөр тутмын уналга эдэлгээнд хэрэглэхийн зэрэгцээ мах, сүү, шир, хөөвөр, хялгас
зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн авч ашигладаг. Сүүлийн таван жилийн дунджаар 300
мянга гаруй толгой адууг хэрэглээнд зарцуулжээ. Адууны махыг хүнсний зориулалтаар
түгээмэл хэрэглэдэг тул дэлхийн зах зээлийн эрэлт хэрэщээ ихтэй байдаг. Иймд манай
улсад дэлхийн жишигт тохирсон адууны махан бүтээгдэхүүний үйлдвэрийг
Улаанбаатарын дүүрэг Багахангайд барьжээ. Үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглахад
адууг бордох, гадаад зах зээлд тохирохоор "бүтээгдэхүүнийг боловсруулах шаардлагатай.
Адууны мах хүнсний бүтээгдэхүүнээс гадна эмчилгээний зориулалтаар ашигладаг болжээ.
Адуунаас ашиглах өөр нэг гол бүтээгдэхүүн бол гүүний сүү юм. Саалийн ^жугацаанд нэг
гүүнээс 200 гаруй литр сүү сааж айраг бэлтгэх боломжтой. L Гуүний айраг бол
       Монголчуудын хэрэглэж ирсэн өвөрмөц ундаа, янз бүрийн амин дэм элбэгтэй тул
эмчилгээний зориулалтаар түгээмэл хэрэглэдэг. Манай улсад амралт сувиллын, олон
газрууд гүүний айраг, саамыг эмчилгээ сувилгаанд ашиглан үр дүнд хүрчээ. Гүүний
саамыг бүрэн ашиглаж чадахгүйгээс их хэмжээний нөөц алдаж байна. Булган, : Архангай,
Өвөрхангай, Баянхонгор, Төв, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Өмнөговь зэрэг төвийн
болон говийн бүсэд л айраг бэлтгэдэг уламжлалтай 5, r-м Хэрэв бусад аймгуудад айргийг
бэлтгэвэл үйлдвэрлэлийн хэмжээг одоогийнхоос хэд дахин нэмэгдүүлэх боломжтой.
Саамаар хуурай сүү хийдэг аргыг нэмэгдүүлбэл хүн амыг сүүн бүтээгдэхүүнээр хангахад
ихээхэн ахиц гарч, адууны яж ахуйн таваарын бүтээгдэхүүн нэмэгдэх юм.
Адууг өсгөхдөө зөвхөн бүтээгдхүүнийг ашиглах төдийгүй уналга эдэлгээний, хурдны,
уургын, жороо, гоѐлын зэрэг олон чиглэлээр өсгөдөг. Адуун сүрэг харьцангуй жигд
байршилтайн дийлэнх нь ойт хээр, хээрийн бүс зэрэг хамгийн тохиромжтой бүсэд
хамаарна. Иймд тал хээр, халхын дундад тэгш өндөрлөг, томоохон гол мөрний сав, бэсрэг
уулсын хөндийгөөр орших аймгууд хамгийн олон адуутай төдийгүй хөдөө аж ахуйн
эдэлбэрийн 100 га-д ноогдох адуу олонтой. Адуун сүргийн тоогоор Архангай, Төв
аймгууд 200.0 мян толгойгоос дээш, Булган, Өвөрхангай, Хөвсгөл. Сүхбаатар, Хэнтий
аймгууд 150.0-200.0 мян толгой, Дорнод, Дундговь, Завхан аймгууд 100.0-150.0 мян
толгой. Говь Алтай, Увс, Ховд, Баянхонгор, Дорноговь, аймгууд 50.0-100.0 мян толгой,
бусад аймгууд 50.0 мянгаас доош толгой адуутай байна. Хөдөө аж ахуйн эдэлбэрийн 100
га-д ноогдох адуугаараа Архангай, Булган, Төв аймгууд 3.0 дээш толгой , Хөвсгөл,
Өвөрхангай, Сэлэнгэ, Хэытий аймгууд 2.0-3.0 хүртэл, Баян Өлгий, Увс, Ховд, Завхан,
Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгууд 1.0-2.0 хүртэл бусад аймгууд 1.0 доош толгой адуу
ноогдож байна. Говийн бүс, тайгын бүслүүрт адуу цөөтэй. Адуун сүргийн таваарлаг
чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч адууны ашиг, шим бүтээгдэхүүний чанарыг
сайжруулахын тулд гүүний айргийг үйлдвэрийн аргаар боловсруулах, хуурай сүү хийх,
айргийг удаан хадгалах арга ажиллагааг хэрэглэх, адууны мах гадаадад гаргах хэмжээг
нэмэгдүүлэх, хиам, каз үйлдвэрлэхэд өргөн ашиглах, бага насны адууг уналга, эдэлгээ
тэргэнд сурган аж ахуйн дотоодод буюу хот суурин газрын ердийн хөсгийн тээвэрт
ашиглах, морин тэрэг, чарга, тоног хэрэгсэл, эмээл хазаар, чөдөр ногтыг элбэгшүүлж
зүтгэх хүчийг сайтар ашиглах, морин спортыг хөгжүүлэх, ашиг шимийг үрэгдэл
хаягдалгүй бүрэн ашиглах хэрэгтэй юм. Адууны аж ахуйд Галширын, Тэсийн голын,
Халхын дундад.тэгш өндөрлөгийн зэрэг хурдны удамтай шилмэл омгийн адууг эрт дээр
үеэс эхэлж өсгөж үржилд ашиглаж иржээ. Хурдан морины шинж, сойх чиглэлээр олон
ном бүтээл өвлөгдөж өнөөг хүрчээ. Сүүлийн жилүүдэд монгол адуунд сонголт хийж өсгөх
чиглэлээр монгол адуу нийгэмлэг байгуулагдсан юм. Монгол адууг зургаан насанд сойж
уралдуулдаг төдийгүй бага насны хүүхэд унадаг дэлхийн цорын ганц уралдаан наадам
билээ. Хурдан морийг сойж уралдуулдаг уяач бол малчин хүний нарийн мэргэжил
"дасгалжуулагч" юм. Улсын наадам төдийгүй зүүн бүсийн, төвийн бүсийн, баруун бүсийн,
хотгойдын зэрэг бүсийн наадмуудыг хийдэг болсон нь нийт Монгол орны хурдан
хөлгүүдийг бүс нутгуудаар шалгаруулах боломж олгожээ. Хурдны чиглэлийн адууг хөрш
болон Арабын орнуудаас авчиран цэврээр өсгөхийн зэрэгцээ монгол адуутай.
эрлийзжүүлэн үр дүнд хүрч байна. Адууны аж ахуйд спорт, үйлчилгээний чиглэлийн,
морин поло, , аялал жуулчлал, морин аялал зэрэг шинэлэг хэлбэрүүд үүслээ. Адууны аж
ахуйг тогтвортой өстөхийн тулд дээр дурьдсан таваарлаг чанарыг нь нэмэгдүүлэхийн
зэрэгцээ нийт сүргийн дунд хээлтэгчийн хувийн жинг тогтвортой өсгөх, хээл хаялт,
сувайралт, зүй бусын хорогдлыг бууруулах, 100 эхээс бойжуулах төлийн тоог
нэмэгдүүлэх, тэжээл бэлтгэл, усан хангамж, байран маллагааг дээшлүүлэх, зэрэг
уламжлалт ажлуудад анхаарах болов.


                    ТЭМЭЭНИЙ АЖ АХУЙ
       Манай орны эрс тэс, эх газрын уур амьсгалтай бэлчээрийн маллагаанд зохицон
ашиг шим өгдөг, унаа эдэлгээний их хүч чадалтай малын нэг бол тэмээн сүрэг юм. Тэмээ
нь олон мянган жилийн хөгжил хувьслын үр дүнд говь цөлийн нөхцөлд зохицон амьдрах
өвөрмөц шинж чанартай болжээ. Монголчууд тэмээг 5 мянган жилийн тэртээгээс эхлэн
маллан өсгөн үржүүлж иржээ. Тэмээн сүрэг бол цөл, хагас цөлийн . байгаль, цаг уур, аж
ахуйн онцлог нөхцөлд бусад төрлийн малаас илүү зохицсон. Тэмээг нэг бөхт ба хоѐр бөхт
гэж ангилна. Хоѐр бөхт тэмээ хамгийн их ашиг шим өгдөг төдийгүй тархалтын хүрээ
багатай тоо толгойн хувьд цөөн байдаг. Монгол оронд хоѐр бөхт тэмээг үржүүлдэг бөгөөд
дэлхийд өсгөж байгаа ийм тэмээний бараг тавин хувь нь ноогдоно. Өвөрмонгол, Казакстан
зэрэг хил залгах нутгуудад өсгөдөг. Манай улсын мал аж ахуйд тэмээн сүрэг онцгой байр
эзэлдэг, говь цөлийн бүсийн мал аж ахуйд чухал үүрэгтэй. Монгол тэмээ бол өндөр ашиг
шимтэй мал юм. Max, ноос, сүү, шир зэрэг бүтээгдэхүүн өгөхийн зэрэгцээ уналга
эдэлгээнд түгээмэл ашигладаг. Тэмээнээс дунджаар 5 кг ноос ашигладаг ч шилмэл омгийн
буур 18 кг ноос егдөг. Ноосны 3/4-өөс дээшхи нь сайн чанарын ноолуур байдаг. Жилдээ
1400 гаруй тонн сайн чанарын тэмээний ноос бэлтгэдэг. Тэмээний ноосыг ямааны
ноолуурын нэг адил боловсруулж дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг.
Тэмээний сүү найрлагадаа хүний биед чухал ач холбогдолтой олон төрлийн амин дэм,
уураг, тос, чихэрлэгийг агуулсан байдаг. Ингэний ундааг эмчилгээний зориулалтаар
хэрэглэнэ. Ингэний сүүгээр олон төрлийн цагаан идээ хийдэг. Ингэ жил өнжиж ботголдог
тул саалийн хугацаа жил тойрон үргэлжилж 320 гаруй литр сүү өгдөг. Тэмээ нуруу ачаанд
240 кг, хөллөгөөнд 600 кг ачаатай өдерт өртөө илүү зам туулах чадвартай. Тэмээний хоол
тэжээл, маллагаа, эдэлгээнд сургах үржүүлгийн ажил нь бусад малынхаас өвөрмөц
онцлогтой. Ямар ч улиралд тэмээнд бор шаваг, божмаг, хялгана, дэрс, суль, цулхир, зэрэг
гашуун ба цагаалж өвс ургамал, заг, баглуур, улаан бор бударгана зэрэг шорвог
ургамалтай бэлчээр тохиромжтой. Таана, хөмүүл, гогод, мангир, зэрэг сонгинолог ургамал
тарга хүч авахад нь сайтар нөлөөлнө. Иймд говирхог нам дор газар, тал хөндий буюу
уужим ухаа, жижиг толгод бүхий нөмөр хужирлаг, дэрс, бут, бударгана, элбэгтэй нутаг
бэлчээр тохиромжтой. Жилийн дөрвөн улирлаар бэлчэЗр, маллагаа нь ялгаатай байдаг.
Тэмээг эдэлгээнд ашиглахдаа сойдог. Сойсон тэмээний тарга хүч тогтох, тэсвэр нь
нэмэгдэх, ул таваг нь бэхждэг. Сойлт тохирсон тэмээ нь хоѐр cap хүртэл аянг зүдрэлгүй
даадаг.

       Тэмээн сүргийн үүлдрийн чанарыг сайжруулж ашиг шимийг дээшлүүлэхэд бусад
малын нэгэн адил үржүүлгийн үндсэн аргуудыг хэрэглэнэ. Ангилалт хийсэн тэмээний
үржүүлгийн үед үүлдрийн чанарыг байнга дээшлүүлэх зорилгоор үүлдрийн шинжийг
бүрэн хадгалсан, ашиг шим сайтай буур ингийг үржилд ашиглана. Тэмээний дундаж
амьдын жин 360 кг боловч шилмэл омгийн атан тэмээ 650 кг хүрдэг. Тэмээ бэлчээрээр
тарга хүч сайн авдаг учир махных нь гарц чанар сайтайгаас гадна 100 кг аас илүү өөх
өгдөг. Бөхний өөх нь дотор өөхний нэгэн адил бодисын солилцооны үр дүнд ус болох тул
усны дутагдлыг нөхдөг ач холбогдолтой. Манай улс 1954 онд 895.3 мян толгой буюу
хамгийн олон тэмээтэй байсан бол сүүлийн жилүүдийн дунджаар 266.4 мянга буюу 3.4
дахин буурчээ. Манай орны тэмээн сүргийн тоо толгой жил дараалан буурч байгааг
зогсоох арга хэмжээ авч байгаа боловч тедийлөн үр дүнд хүрэхгүй байна. Ялангуяа тэмээ
зонхилон өсгөдөг говь целийн бүсийн аж ахуйнуудад хорогдол нэг адил буурахгүй байна.
       Тэмээний тоо толгой огцом буурсныг судлаачид олон янзын хүчин зүйлээр
тайлбарладаг ч хөдөөд нэгдэлжих хөдөлгөөн ялах хожим нэгдлүүд тарж мал хувьчлахад
тэмээний уламжлалт маллагаа алдагдсан нь их нөлөөлсөн байна. Биологи аж ахуйн
давтагдашгүй өвөрмөц үнэт чанар бүхий нутгийн унаган үүлдрийн удмын сан, бэлчээрийн
мал аж ахуйн их өв, уламжлалаараа Монгол орон дэлхий дахинаа алдаршихад тэмээ
хэмээх гайхамшигт сүрэг багагүй үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Монгол малын хамгийн
үнэтэй удмын сан үүний дотор цөөхөн хэдхэн оронд үржүүлж үлдээд байгаа хоѐр бөхт
тэмээгээрээ бахархдаг. Харамсалтай нь энэ төрлийн малын үржил, есөлтийн байдал
Монголчуудын анхаарал татсан асуудал болоод байна. Тэмээний аж ахуйн нөхцел байдал
туйлын эгзэгтэй, магадгүй удмын сан нь бүхэлдээ алдагдахад хүрчээ. Энэ бүхэнд дүн
шинжилгээ хийж олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Тэмээн сүргийнхээ тоогоор
Өмнөговь 80.8 мян толгой, Баянхонгор, Говь Алтай аймгууд тус бүр 27.0 мян толгой,
Дорноговь 25.1 мн толгой, Дундговь 20.0 мян толгой буюу хамгийн олон тэмээтэй
аймгуудад орно.
Ховд, Увс, Өвөрхангай аймгууд 15.0- 20.0 хүртэл мянган толгой, Сүхбаатар, Завхан,
Дорнод, Баян-Өлгий, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгууд 1.0-10.0 хүртэл мян толгой бусад
аймгууд 0.1-1.0 хүртэл мянган толгой тэмээтэй байна. Монгол орны тэмээн сүргийн дотор
амьдын жин, ноосны гарц, зүтгэх хүчзэрээ илүү нутгийн шилмэл омгийн тэмээнүүд бий.
Эдгээрээс Галбын говийн улаан тэмээг Өмнөговь аймгийн Ханбогд, Баян овоо, Номгон
зэрэг сум аж ахуйнуудад өсгөдөг. Атан тэмээ буурны амьдын жин 700 кг, ингэ 590 кг-д
хүрч үржлийн шигшмэл буурнаас 18 кг хүртэл ноос авдаг. Улааннуурын хотгороос зүүн
тийш Ханын хэцийн хүрэн тэмээг Өмнөговийн Манлай, Булган, Хүрмэн, Дундговийн
Өлзийтийг хүртэл өргөн уудам говьд өсгөдөг. Ашиг шимийн хувьд Галбын говийн улаан
тэмээтэй адил юм. Говь Алтай аймгийн Шаргын говийн дагуух сум аж ахуйнуудад Хос
зогдортой ноосны чиглэлийн тэмээг өсгөдөг. Эдгээр нь уналга эдэлгээ, ашиг шимийн
чиглэлийн нутгийн шилмэл омгийн тэмээ учир Монгол тэмээний ашиг шимийг
дээшлүүлэх чиглэлээр үржилд ашигладаг. Цаашид тэмээн сүргийг өсгөхдөө:

   •   Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангайн говийн сумуудын нутаг
       Сулинхээр, Замын үүдийн талархаг газар, Дорнод говийн хотгор, Умард говийн
       ухаа толтодлог тал нутгуудын хөндийг хамарсан аж ахуйнууд

   •   Говь Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Их нууруудын хотгорт хамаарах Шаргын
       говь, Хүйсийн говь, Хар Ус, Хяргас, Увс нууруудын хотгорт орших сум аж
       ахуйнууд

   •   Монгол болон Говь Алтайн Өврийн говь, Зүүн гарын говь, Алтайн Өвөр говь, Заг
       сүүжийн говийг хамарсан нутагтай сум аж ахуйнууд бол тэмээнд тохиромжтой уур
       амьсгал, тэжээл, усны хувьд тэмээний нутаг гэж нэрлэгддэг. Тэмээн сүргийг өсгөх
       байршлыы нэн тохиромжтой бүсэд голлон өсгөх болно. Сүүлийн жилүүдэд тэмээ
       хоргодох нь зогсож цөөн тоогоор ч гэсэн өсөх хандлагатай байгааг хадгалахын
       тулд тэмээн сүргийн өсөлт нь ингэ нийлүүлгийг зохион байгуулалттай явуулж хээл
       авах насны болон ээлжийн ингэ бүрийг хээл авахуулах, гарсан төлийг
       хорогдуулалгүй бойжуулах явдлаас шалтгаална. Тэмээний аж ахуйн таваарлаг
       чанарыг дээшлүүлэхийн тулд ашиг шимийг бүрэн ашиглаж бүтээгдэхүүний үнийг
       зах зээлийн хуулиар зохицуулах тэмээний уралдаан, тэмээн поло, тэмээний сүүгээр
       сум нэг бүр бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ердийн хөсгийн тээвэрт өргөнөөр ашиглах
       зэрэг спорт аж ахуйн чиглэлийн ажлыг улам ернүүлнэ. Тэмээ нь өл дааж халууныг
       тэсвэрлэх талаар онцгой байдгийг ашиглан хүмүүс, жуулчид говь цөлөөр аялахдаа
       хэрэглэн говь цөлийн хөлөг онгоц гэж нэрлэсэн байдгийг ямагт санаж дотоод
       гадаадын аялал жуулчдад өргөнөөр ашиглана.


                       ХОНИНЫ АЖ АХУЙ
      Монгол хонь жилийн турш бэлчээрээр өсгөхөд зохицсон эрс тэс уур амьсгалтай
байгалийн нөхцлийг тэсвэрлэх чадвартай бие даасан үүлдэр юм. Таван хошуу малын
дотор тоо толгойгоор II таваарын бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүн байранд ордог.
Монгол хонийг мах, өөх, ноос, арьс, сүү зэрэг бүтээгдэхүүнийг ашиглах чиглэлээр
өсгөдөг боловч мах өөхний чиглэлтэй.

      Монгол улс 18.2 сая гаруй хоньтой бөгөөд нэг хүнд ноогдох хонинк тоогоор
дэлхийд Шинэ Зеланд, Австралийн дараа орно. Сүүлийн арван жилийн дунджаар жилд 3.2
сая орчим хонийг хэрэглээний эарлага; ашиглаж нядалгааны жингээр 107 мян тн бог
малын мах бэлтгэсний 3/4 илүү нь хонины мах юм. Жил тутам 20 мянга гаруй тонн ноос
бэлтгэдэг

      Монгол хонины амьдын жин дунджаар 40 кг, махны гарц 53 хувь байда: Нэг
хониноос дунджаар 1.5 кг орчим ноос авна. Ширүүн, ширүүвтэр ноос 5 нь хивс, ноосон
нэхмэл, сүлжмэл, эсгий, эсгий гутлын үйлдвэрийн гаг түүхий эд болдог. Арьс нь савхин
болон нэхийний үйлдвэрт үндсэн түүхю; эд болон ашиглагдана. Монгол үүлдрийн хонь
бусад төрлийн малыг бодвол түргэн өсөлттэй, тэсвэр хатуужилтай, жилийн турш
бэлчээрээр маллахаг дулааны улиралд таргалж, хүйтний улиралд нилээд туравч үхэл
хорогдол харьцангуй бага байдаг онцлогтой. Монгол хонь отроор гойд сайн таргалдаг, амт
чанар сайтай махтай, тэсвэр хатуужилтай өвөрмөц үүлдэр юм. Хонин аж ахуйд сүргийн
зохистой бүтэц бий болгож хээлтэгчийн төллөгчлйг| ойртуулж, хувийн жинг 70-д хүргэж
сүргийг өсвөр насанд нь таваарт : шилжүүлэн технологийн шинэ ТОГТОЛЦОО нэвтрүүлэх нь
чухал юм. Хонинк аж ахуйд гиссар, эдельбаев зэрэг гадаадын түргэн өсөлттэй
үүлдрүүдийг ашиглан эрлийзжүүлбэл таваарын бүтээгдэхүүн нэмэгдэнэ.

      Нутгийн монгол хонийг сонгож үржүүлэх буюу ноос ихтэй өөр үүлдрийн хоньтой
эрлийзжүүлэн хонины ноосны гарц, чанарыг дээшлүүлж байна. Эдгээрийн дотроос
Орхонд хэд хэдэн үүлдрийн хонийг оролцуулж биеэр том, чийрэг, отор нүүдлийн тууврыг
сайн дааж чаддаг, нарийвтар ноосны "Орхон" үүлдрийг бий болгожээ. "Орхон" үүлдрийн
хонины амьдын жин монгол үүлдрийн хонины амьдын жингээс 15 хувиар илүү юм. Мөн
ийк өндөр ашиг шимтэй нарийн ноосны "Хангай", ширүүвтэр ноост "Байдраг” хонины
үүлдрийг бий болгов. Монгол үүлдрийн хонин сүрэгт гойд ашиг шимтэй. амьдын жин,
ноосны гарц сайтай нутгийн шилмэл кирей, сартуул илүү нугаламт, Баяд, Говь-Алтай,
Сутай, Торгууд, Дархад, Үзэмчин, Барга 1 омгийн хонийг сонгон үржүүлэх нь бага
зардлаар бүтээгдэхүүний нэмэгдүүлэх нэг гол арга гэж үздэг. Эдгээр хонийг үржлийн
ажилд үүлдэр сайжруулагчаар олон аж ахуйд ашиглаж байна. Хонин сүргийн байршил
харьцангуй жигдэвтэр боловч ойт хээрийн бүсийн бэсрэг уулсын бэл хөндий, хээрийн бүс,
говийн бүсийн хойт захаар хонь өсгөх хамгийн тохиромжтом 1 нутаг юм. Одоогоор Төв,
Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Увс, Булган, Завхан, Хэнтий аймгууд 1000.0-1618.0
мянган толгой буюу хамгийн олон хоньтой. Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод,
Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймгууд 500.0-1000.0 мянган толгой, Дорноговь,
Өмнөговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгууд 500.0 мянгаас цөөн хоньтой. Монгол
хонь богино хугацаанд тарга хүчээ авч үржин өсөхдөө сайн байдаг. Нөгөө талаар зарим
аймгуудын хонин сүргийн тоо толгой Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймгууд дээрхээс
хоѐр дахин цөөн байна. Гэвч эдгээр узүүлэлт нь хонин сүргийн байршлыг тодорхой
харуулж чадахгүй. Учир нь аймаг бүрийн нутаг дэвсгэр, эдэлбэр газрын хэмжээ
адилгүйтэй холбоотой. Иймд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 100 га-д ноогдох байдлаар
авч үздэг. Ийм үзүүлэлтээр Монгол улсад хөдөө аж ахуйн эдэлбэрийн 100 га газарт
дунджаар 10 хонь ноогдох боловч Өвөрхангай, Архангай, Хөвсгөл. Увс, Булган, Завхан,
Төв, Хэнтий, Дундговь, Ховд, Сэлэнгэ, Баян-Өлгий, аймагт дунджаас хоѐр дахин илүү 20-
30 толгой хонь ноогдож "айхад Дорноговь, Баянхонгор, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай,
Баянхонгор, аймагт хоѐр дахин цеөн хонь буюу 10-20 толгой ноогдож байна. Хонины
байршлын тэгш биш байгаа нь юуны өмнө байгалийн онцлогоос хамаардаг. Үүний хамт
хонины аж ахуйн байршилд аж ахуй тус бүрийн чиглэл зохих нөлөөгөө үзүүлж байна.
Хонин сүргийг тогтвортой өсгөхийн тулд бэлчээр, тэжээлийг зохистой хослох, хээлтэгч
болон бойжуулах төлийн тоог нэмэгдүүлэх зэрэг олон аpra хэмжээг авна. Орон нутгийн
газарзүйн орчинд зохицсон хонийг сонгон уржүүлж нутгийн сонгомол үүлдрийн удмын
санг хадгалах явдал юм. Цаашдын зорилт бол орон нутгийн байгалийн байдалд зохицсон
хонин сургийг сонгон үржүүлж нутгийн сонгомол үүлдрийн удамшлыг хадгалан
жамгаалах явдал юм. Энэ талаар цар хүрээтэй цогцолбор арга хэмжээг судлан үзэж монгол
нутагт зохицсон олон үүлдрийн ашиг шим арвин хонин сүргийг үржүүлнэ.
       Хонин сүргийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ таваарлаг чанарыг ць лээшлүүлэх
зорилго тавьж тодорхой бүсээр өсгөнө.

   •   Ойт хээр, хээрийн бүсийн хойд хэсгээр орших аймгуудын зарим сум аж
       ахуйнуудад нарийн ба нарийвтар ноост хонь
    • Уулархас хээрийн бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар өөхөн сүүлт
       болон ууцан сүүлт хонийг мах, өөх, нэхий, ширүүн ба ширүүвтэр ноосны
       чиглэлээр өсгөж
    • Уулын хээр, говийн бүсийн Говь-Алтайн хойд, Дундговь, Дорноговийн хойд
       хэсэг Өвөрхангай. Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр өөхөн сүүлт монгол хонийг
       нутгийн шилмэл омгийн хониор сайжруулж амьдын жин, ноосны гарцыг
       нэмэгдүүлж өсгөнө.
    • Говь цөлийн бүсийн хойд хэсгээр Өмнөговь, Дорноговь аймгийн нутагт арьс
       нэхийний чиглэлийн каракуль хонь өсгөж үржүүлэх боломжтой.
Энэ бол хонь өсгөх байгалийн нөхцөл байдал, газарзүйн хувьд тохиромжтой өндөрлөг,
тэгш талархаг гадарга ихтэй хуурайвтар уур амьсгалтайд оршино.

More Related Content

What's hot

Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
Adilbishiin Gelegjamts
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Scenography Zaya
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
Adilbishiin Gelegjamts
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Just Burnee
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
Kun Martice
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
batsuuri
 

What's hot (20)

Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
Lecture6
Lecture6Lecture6
Lecture6
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
бэлгийн үржил
бэлгийн үржилбэлгийн үржил
бэлгийн үржил
 
Legts 13
Legts 13Legts 13
Legts 13
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
дадлага тайлан
дадлага тайландадлага тайлан
дадлага тайлан
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголт
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
 
Guide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongoliaGuide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongolia
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
Хоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцооХоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцоо
 
Correlation
CorrelationCorrelation
Correlation
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
 

Viewers also liked

малын ашиг шим! с.нараа
малын ашиг шим! с.нараамалын ашиг шим! с.нараа
малын ашиг шим! с.нараа
ulzii_7777
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу мал
NNaraa
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу мал
togs99
 
монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсого
hishgee79
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Batbaatar Everlastinghero
 
Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёс
zulalazu
 

Viewers also liked (11)

Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
Монголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үеМонголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үе
 
5 хошуу мал
5 хошуу мал5 хошуу мал
5 хошуу мал
 
малын ашиг шим! с.нараа
малын ашиг шим! с.нараамалын ашиг шим! с.нараа
малын ашиг шим! с.нараа
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу мал
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу мал
 
монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсого
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёс
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Физик ном 2010
Физик ном 2010Физик ном 2010
Физик ном 2010
 

Similar to МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ

Баянхонгор аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн...
Баянхонгор аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн...Баянхонгор аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн...
Баянхонгор аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн...
99447039
 
отгонцэцэг
отгонцэцэготгонцэцэг
отгонцэцэг
otgaa
 
Dund hut in angi mongol hool lekts 2
Dund hut in angi  mongol hool lekts 2 Dund hut in angi  mongol hool lekts 2
Dund hut in angi mongol hool lekts 2
Lha Bolorerdene
 
Ms powerpoint
Ms powerpointMs powerpoint
Ms powerpoint
199510
 
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүнмонгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
gganchimeg
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
Changmi Rose
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
otgoo80
 
говь цөлийн амьтад
говь цөлийн амьтадговь цөлийн амьтад
говь цөлийн амьтад
Oyun_och85
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
Uuganaa_9x9
 

Similar to МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ (20)

65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан 65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
 
Баянхонгор аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн...
Баянхонгор аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн...Баянхонгор аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн...
Баянхонгор аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн...
 
отгонцэцэг
отгонцэцэготгонцэцэг
отгонцэцэг
 
амьтад
амьтадамьтад
амьтад
 
Lekts 13
Lekts 13Lekts 13
Lekts 13
 
Dund hut in angi mongol hool lekts 2
Dund hut in angi  mongol hool lekts 2 Dund hut in angi  mongol hool lekts 2
Dund hut in angi mongol hool lekts 2
 
Ms powerpoint
Ms powerpointMs powerpoint
Ms powerpoint
 
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүнмонгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
Сартуул хонины танилцуулга
Сартуул хонины танилцуулгаСартуул хонины танилцуулга
Сартуул хонины танилцуулга
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
хавтгай.
хавтгай.хавтгай.
хавтгай.
 
Maa deer anhaarah zuiluud
Maa deer anhaarah zuiluudMaa deer anhaarah zuiluud
Maa deer anhaarah zuiluud
 
Khishigjargal 2
Khishigjargal 2Khishigjargal 2
Khishigjargal 2
 
Мал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжилМал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжил
 
тууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудастууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудас
 
Сүргийн бүтэц
Сүргийн бүтэцСүргийн бүтэц
Сүргийн бүтэц
 
говь цөлийн амьтад
говь цөлийн амьтадговь цөлийн амьтад
говь цөлийн амьтад
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
туулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлогтуулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлог
 

More from saikhanaa.o

Hiin mandliin ue dawharga
Hiin mandliin ue dawhargaHiin mandliin ue dawharga
Hiin mandliin ue dawharga
saikhanaa.o
 
Дэлхийн дотоод бүтэц
Дэлхийн дотоод бүтэцДэлхийн дотоод бүтэц
Дэлхийн дотоод бүтэц
saikhanaa.o
 
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãè
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãèÃàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãè
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãè
saikhanaa.o
 
Дэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшигДэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшиг
saikhanaa.o
 
2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
saikhanaa.o
 
Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
saikhanaa.o
 
2011 оны малын тооо
2011 оны малын тооо2011 оны малын тооо
2011 оны малын тооо
saikhanaa.o
 
сэргээгдэх эрчим хүч
сэргээгдэх эрчим хүчсэргээгдэх эрчим хүч
сэргээгдэх эрчим хүч
saikhanaa.o
 
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
saikhanaa.o
 
монгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбармонгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбар
saikhanaa.o
 
арлын япон орон
арлын япон оронарлын япон орон
арлын япон орон
saikhanaa.o
 
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүдэрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
saikhanaa.o
 

More from saikhanaa.o (20)

Hiin mandliin ue dawharga
Hiin mandliin ue dawhargaHiin mandliin ue dawharga
Hiin mandliin ue dawharga
 
Дэлхийн дотоод бүтэц
Дэлхийн дотоод бүтэцДэлхийн дотоод бүтэц
Дэлхийн дотоод бүтэц
 
тайлан
тайлантайлан
тайлан
 
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãè
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãèÃàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãè
Ãàçàðç¿éí õè÷ýýëèéí çºâëºìæ 10-12 àíãè
 
Дэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшигДэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшиг
 
2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
 
Gazarzui02hariu
Gazarzui02hariuGazarzui02hariu
Gazarzui02hariu
 
Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
 
Gazarzui02
Gazarzui02Gazarzui02
Gazarzui02
 
2011 оны малын тооо
2011 оны малын тооо2011 оны малын тооо
2011 оны малын тооо
 
эрчим хүч
эрчим хүчэрчим хүч
эрчим хүч
 
сэргээгдэх эрчим хүч
сэргээгдэх эрчим хүчсэргээгдэх эрчим хүч
сэргээгдэх эрчим хүч
 
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
 
монгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбармонгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбар
 
япон токио
япон токиояпон токио
япон токио
 
China
ChinaChina
China
 
арлын япон орон
арлын япон оронарлын япон орон
арлын япон орон
 
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүдэрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
 
шанхай
шанхайшанхай
шанхай
 
Japan
JapanJapan
Japan
 

МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ

  • 1. ҮХРИЙН АЖ АХУЙ Монгол орны бод малын дотор тоо толгой, ашиг шимийн үзүүлэлтээрээ тэргүүн зэргийн ач холбогдолтой нь үхэр сүрэг юм. Манай улсад монгол үхэр, сарлаг энэ хоѐрын эрлийз хайнаг зэрэг өөр өөр зүйл үхрийг өсгөж үржүүлдэг. Монгол үхэр нь төв Азийн эх газрын эрс тэс уур амьсгалын нөхцөлд жилийн турш бэлчээрээр малладаг, тэсвэр хатуужил, амьдрах чадвар сайтай зэрэг онцлогтой. Монгол үүлдрийн үхэр дунджаар 240 кг амьдын жинтэй, сүү нь тослог ихтэй, хамгийн амтлаг адахтай, хөөвөр хялгас зэрэг олон нэрийн бүтээгдэхүүн өгдөг. Үхэр сүргийн дийлэнх буюу 3/4 илүү нь монгол үхэр, үлдэх нь сарлаг, хайнагийн үхэр юм. Хайнаг бол сарлаг болон монгол үхрийн аль алиных нь давуу тал удамшсан сайн талтай ч цэврээр нь өсгөж болдоггүй онцлогтой. Тус орны мах бэлтгэлийн 40-өөд хувь, төвлөрсөн хэрэщээнд бэлтгэж байгаа сүүг бараг бүхэлд нь үхрийн аж ахуйгаас бэлтгэж байна. Мөн тэргэнд хөллөж ердийн хөсөгт ашиглана. Нийт 2503.4 мянган толгой үхэртэйгээс Хангайн бүсийн уулархаг нутгийн аймгууд хамгийн олон үхэртэй. Үхэр сүргийн тоо толгойгоор Архангай, Хөвсгөл аймгууд тус бүр 350.0 мянган толгой, Төв, Булган, Хэнтий, Завхан аймгууд 150.0-200.0 мян толгой, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд аймгууд 100.0-150.0 мян толгой Сүхбаатар, Баян-Өлгий, Улаанбаатарын дүүрэг 50.0-100.0 мян толгой үхэртэй бол говийн бүсийн Дорноговь, Дундговь. Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон зэрэг аймгууд 50.0 мян толгойгоос доош үхэртэй, Өмнөговь аймаг 12.0 мян толгой буюу хамгийн цөөн үхэртэй аймаг юм. Хөдөө аж ахуйн эдэлбэрийн 100 га-д ноогдох үхрээр Архангай, Сэпэнгэ, Хөвсгөл, Булган аймгуудад 5.0 толгойгоос дээш Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Төв, Увс, Хэнтий аймгууд 2.0-3.0 хүртэл толгой, Баянхонгор, Сүхбаатар, Ховд аймгуудад 1.0-2.0 хүртэл бусад аймгуудад 1.0 доош толгой буюу хамгийн цөөн үхэр ноогддог байна. Өндөр өвс ургамал бүхий ойт хээр, хээрийн бүсэд илүү тохиромжтой, сарлаг, хайнагийн уулархаг өндөрлөг гадаргатай нутагт өсгөж үржүүлдэг. Хөдөө аж ахуйн эдэлбэрийн 100 га-д үхрийн тоогоор Хангай Хөвсгөлийн уулархаг нутагт хамгийн олон үхэр ноогдоно. Тус улсын үхэр сүргийн 80 гаруй хувь нь ойт хээр, уулархаг хээрийн бүсэд байршдаг. Монгол орны тал хээр, говийн бүс дундаж өндөр уулсын, уул хоорондын хөндийгөөр монгол үхрийг өсгөдөг. Үхрийн аж ахуйгаас ашиглах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд сүүний болон махны чиглэлийн үхрийг цэврээр үржүүлэх, шинэ үүлдрийн үхэр гаргаж авах ажил тодорхой үр дүнд хүрэв. Томоохон хотын хүн амын сүүний хэрэгцээг хангахын тулд хотын дүүрэг бүсэд нь саалийн аж ахуйг байгуулж Хар тарлан, Сементаль, Талын улаан ээрэг сүүний чиглэлийн үхрийг цэврээр өсгөж байгаад одоо фермерийн аж ахуй болгон өөрчлөх туршилтыг хийж байна. Энэ явдал хотыг сүү цагаан идээгээр хангах чиглэлтэй, бэлчээр ба хагас бэлчээрийн аргаар өсгөдөг үхрийн аж ахуй хөгжиж байгаатай холбоотой. Орхон, Сэлэнгийн сав нутагт махны чиглэлийн "Сэлэнгэ" үүлдрийн үхрийг оий болгосон нь амьдын жин махны гарцаар монгол үхрээс давуутай байдаг. Тэрчлэн Дорнод талын хээрийн бэлчээрт тохирсон махны чиглэлийн улаан үхэр, уулархаг нутагт Уянгын бор сарлаг зэрэг нутгийн шилмэл омгийн үхрүүд ашиг шим ихтэй байдаг. Монгол малын хамгийн үнэтэй мальш удмын сан, цөөхөн оронд үржүүлдэг мал бол сарлаг юм. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд сарлагийн удмын санг зохистой ашиглан хамгаалах нь чухал юм. Сарлагийн сүү экологийн цэвэр бүтээгдэхүүн төдийгүй өөр ямар ч
  • 2. малын сүүтэй зүйрлэшгүй тослогтой. Сарлагийн хөөврийг төгс боловсруулж ээрмэл хийхэд ямааны ноолуураас бapar дутахгүй хөнгөн, зөөлөн бүтээгдэхүүн болж олон улсын үзэсгэлэнгээс хоѐр ч удаа алтан медаль хүртжээ. Сарлаг экологийн зохистой бүс нутагтаа тархсан, ашиг шимийн хувьд тогтворжсон нутгийн малын бие даасан үүлдрээр батлагдсан. Нийт үхэр сүргийн 25 хувийг орчим нь сарлаг эзлэнэ. Сарлаг өсгөх газарзүй-экологийн орчин хязгаарлагдмал, дийлэнх нь Хангай, Хөвсгөлийн уулсад, Алтайн өндөр уулын бүсэд цөөн тоотой бий. Өндөр уулын хүйтэн сэрүүн бүсэд дасан зохицсон, тагийн бэлчээр ашиглаж өсөн үржиж ашиг шимээ өгдөг мал юм. Саалийн хугацаанд сарлагын нэг үнээнээс 6.5 хувийн тослогтой 250 л сүү сааж дунджаар 500 гр хөөвөр, 600 гр хялгас ашигладаг. Сарлагийн аж ахуйг эрхлэх менежментийг сайжруулах, өндөр уульш бүсэд сарлаг дагнасан фермерийн аж ахуйг жижиг үйлдвэртэй хослон байгуулж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, судалгааны ажлыг өрнүүлэх хэрэгтэй юм. Одоогоор нийт сарлагийн үхрийн 10 хувь нь хайнаг байна. Хайнаг бол Монгол үхэр, сарлагийн үхэр гэсэн хоѐр өөр зүйлийн нэгдүгээр үеийн эрлийзийг нэрлэдэг ба сарлаг, Монгол үхрийн аль алиных нь сайн чанарууд удамшжээ. Гэвч хайнаг үхрийг цэврээр нь үржүүлж болдоггүй бөгөөд дамжсан ортоом, усан гүзээ зэрэг дараагийн төлүүд нь амьдрах чадвар муутай, ашиг шим нь ч буурдаг байна. Сарлагийн үнээнээс гарсан монгол бухын тугалыг саран хайнаг, монгол үнээнээс гарсан сарлагийн бухны тугалыг наран хайнаг гэж нэрлэдэг. Гадаад төрх байдал, ашиг шимээрээ гойд ялгаа байдапүй. Хайнаг нь сүү, махны ашиг шим өгөхөөс гадна ердийн хөсөгт ашиглахад тэнхээ ихтэй. Хөллөсөн шар 400 хүртэл кг ачаа даадаг. Үхрийн байршилд ус бэлчээр зэрэг байгалийн нөхцлөөс зах зээлийн хэрэгцээ, бордооны нөөц, аж ахуйн нөхцөл их нөлөөлж байгааг харуулж байна. • Үхрийн аж ахуйг өсгөхдөө томоохон хот орчимд сүү, сүү-махны чиглэлээр өсгөж фермерийн аж ахуй байгуулах замаар цэвэр болон эрлийз үхрийн тоог нэмэгдүүлнэ. • Ойт хээр, хээрийн бүсийн хойт хэсгээр мах-сүүний чиглэлийн үхэр өсгөнө. Энэ бүсэд цөцгийн тос бэлтгэх чиглэлтэй байсан бол одоо энэ хэмжээ эрс багасаж харин Монгол цагаан идээ бэлтгэж зах зээлд борлуулах хандлагатай болжээ. • Говийн болон бусад нутгуудад махны чиглэлээр үхэр сүргийг өсгөдөг. Үүний үр дүнд үхрийн аж ахуй тодорхой чиглэлтэй болжээ. Ямааны аж ахуй Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд гойд зохицсон мал аж ахуйн нэг салбар нь ямааны аж ахуй билээ. Ямаан сүрэг тоо толгойн хувьд нийт мал сүрэгт тэргүүлж, 20 саяд хүрч богино хугацаанд түргэн өсчээ. Нэг хүнд ноогдох ямааныхаа тоогоор дэлхийд тэргүүн байр эзэлдэг. Монгол ямаа бие цогцос, ясны хөгжил сайтай, чийрэг, өргөн гүн багтаамж бүхий цээжтэй, богиновтор булчинлаг хөлтэй байна. Ихэвчлэн хөх, улаан. хар зэрэг олон янзын зүстэй байдаг нь нарны илч дулааныг биедэз шингээхэд зохицсонтой холбоотой. Монгол ямаа олон талын ашиг шим өгдөг. Амьдын дундаж жин 30 кг бөгеөд махны нядалгааны цэвэр жин 45 орчим хувь байна. Саалийн хугацаанд 50 л орчим сүү өгдөг учир уулархаг хээр, говийн бүсийн үхэр цөөтэй сум аж ахуйн хүн амыг сүүгээр хангахад чухал ач холбогдолтой. Ямааны гол бүтээгдэхүүн бол ноолуур юм. Монгол ямаа
  • 3. Азийн ноолуурын хэвшлийн /кашмир/ сүрэгт хамаарна. Маш нарийн, уян зөөлөн ноолууртай. Нутгийн Монгол ямаанаас дээд зэргийн чанартай 250 гр, эрлийз болон ноолуурын чиглэлийн Говь гурван сайхан зэрэг бусад үүлдрийн ямаанаас дунджаар 400 гр орчим, нас гүйцсэн сэрх болон ухнаас 1.2 кг ноолуур самнадаг. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс ноолуурын эрэлт эре ихсэн ямааны тоо өсөж ноолуурын үйлдвэрлэл нэмэгдэн валютын хамгийн гол эх үүсвэрийн нэг болжээ. Ингэж ямааны аж ахуйн таваарлаг чанар эрс дээшилсэн юм. Манай улс жилд 4 мянга гаруй тонн дээд зэргийн чанартай ноолуур бэлтгэж байгаа нь дэлхийн нарийн ноолуурын 1/3-тэй тэнцдэг. Нутгийн Монгол үүлдрийн ямааны дотор сүүний чиглэлийн ямаан сүргийн нэг нь "Тулман хөхт" юм. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн уг ямааг Говь-Алтай аймгийн Шарга суманд төвлөрүүлэн-үржүүлж Алтай нуруу Дагуух сумууд, Ховд, Завхан аймгуудад өсгөж байна. Тулман хөхт ямааны сүү нь саалийн 7 сарын хугацаанд 100 л гаруй байдаг, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Завхан аймгийн Дөрвөлжин, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Увс аймгийн Өлгий, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумдад үржүүлж байгаа ноолуур-махны хэвшлийн ямааг шилмэл "Омог"-оор тус тус баталжээ. Байгалийн цогцолборын янз бүрийн хэв шинжтэй газарзүйн орчинд өсөж : байгаа нь ноолуур бэлтгэхэд их нөөц байгааг харуулдаг. Баяндэлгэрийн улаан: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын говь, тал хээр, цөлөрхөг нутагт гол төлөв улаан, үзмэн хүрэн, шар зүстэй ямаа үржүүлдэг. Чийрэг биетэй уг ямааны ноолуур нь манай орны хамгийн нарийн хэвшилд хамаарна. Голч нь 15 мм-ээс нарийн урт нь 40 мм- ээс богино, жигд атираатай цайвар өнгөтэй, ноолуураар нь хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр зэрэг эдрэнгийн нурууны салбар уул, говь цөлөрхөг нутагт цагаан зүстэй ямаа өсгөж үржүүлдэг. Манай орны хамгийн нарийн хэвшлийн цагаан ноолуур өгнө. Энэ нутагтай залгаа орших Өвөрмонголын Ордос зэрэг бусад аймгуудад Арвисын цагаан ямааг ноолуурын чиглэлээр өсгөж алдаршсан бөгөөд түүнд зориулан Ордосын Отог хошуунд хөшөө босгожээ. Энэ ямаа хувьсгалын эхэн үеэр манай орны говийн аймгуудаас дүрвэн гарсан малчдын сүрэгт байсан залаа Жинстийн цагаан ямаатай холбоотой байж болохыг судлаж байна. Завханы халтар: Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Их нуурын хотгор орчимд ямаа үржүүлэхэд тохиромжтой. Энд дээр үеэс өсгөж байсан нутгийн ямааг шилэн сонгож үржлийн сүрэг бий болгон "Завханы халтар" ямаа гэж нэршжээ. Хэдийгээр хар, улаан, цагаан зүс голлох боловч "Халтар" ямаа хэмээн дундач нэр өгсөн байна. Завханы буурал: Завхан аймгийн бүх сумын ямааны ноолуурын чанарыг судалсан. Судалгаагаар Отгон, Алдархаан, Дөрвөлжин, Ургамал, Идэр, Цагаан хайрхан сумуудын ямааны ноолуур 9.8-13.8 микрон буюу хамгийн нарийн болох нь тогтоогджээ. Эдгээр сумдыг "Завханы буурал" буюу Завханы Халтар омгийн ямаатай гэдэг байна. Өлгийн улаан: Увс аймгийн Өлгий сумын нутагг "Өлгийн улаан" буюу "Уулын бор" нэртэй ямаа үржүүлдэг. Уламжлалт селекцийн арга хэрэглэсний үр дүнд сумын ямааны 90.4% нь улаан зүсмийн болжээ. Увс аймгийн Өлгий сумын нутагт Их нуурын хотгорт оршдог говийн бүсэд хамаарагдана.
  • 4. Эрчимийн хар: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт дээр үеэс үржүүлж ирсэн ямаан сүрэгт шилж тохируулан сонголт хийж үржлийн ферм бүрдүүлсний үр дүнд "эрчим" ямааны шилмэл сүрэг бий болжээ. "Эрчим" нь өндөр уулын бүсийн бэлчээрт зохицсон, бие томтой, хар зүстэй ямаа юм. Ноолуур махны чиглэлийн шилмэл омгийн эдгээр ямаанууд дунджаар нэг толгойгоос 350-400 гр дээд зэргийн нарийн ноолуур самнадаг нутгийн шилмэл омгийн ямааг өсгөж байна. Эдгээр шинэ үүлдрийн ямааны ноолуурын гарц нэмэгдэж чанар нь буурах хандлагатай байгаа юм. Иймд судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэх шаардлагатай. Ноолуурын бэлтгэл өсөхийн хирээр боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Говь, Буян, Гоѐо, Алтай зэрэг ноолууран бүтээгдэхүүн хийдэг олон үйлдвэртэй болов. Бэлтгэсэн ноолуурт анхан шатны боловсруулалт хийж гадаадад гаргахад түүний үнэ хэд дахин нэмэгддэг. Байгаль газарзүйн тодорхой орчинд өсдөг тул ямаан сүргийн байршлын хамгийн тохиромжтой нутаг нь Монгол ба Говь Алтайн уулархаг нутаг говийн бүс юм. Баянхонгор, Говь Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймгууд 1500.0 мян толгойгоос дээш Архангай, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Ховд аймгууд 1000.0- 1500.0 мян толгой бусад аймгууд 500.0-1000.0 мян толгой ямаатай байна. Хөдөө аж ахуйн эдэлбэрийн 100 га-д ноогдох ямааныхаа тоогоор Хөвсгөл, Булган, Ховд, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад 20-оос дээш, Баян Өлгий, Говь Алтай, Баянхонгор, Дундговь, Хэнтий аймгууд 15-20 хүртэл Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймгуудад 15 аас доош толгой ямаа ноогдож байна. Дээрхээс үзэхэд ямаан сүрэг зохистой байршлын гол бүсээсээ хойшилж Хангай, Хөвсгөлийн уулс Орхон- Сэлэнгийн сав зэрэг нутагруу тэлжээ. Ямааны аж ахуйн хэтийн төлөв: Ямаа нь өндөр уулын хээр, говийн бүсийн бэлчээрийг ашиглах чадвар, нөхөн үржил сайтай, таваарлаг бүтээгдэхүүн нь жилээс жилд бог малын дотор ямаан сүргийн тоо, дотоод бүтцийг зөв барьж зохистой харьцаагаар өсгөхийг чухалчилдаг. Бэлчээрийн мал маллагааны уламжлалаас үзэхэд нийт малын 1/4 нь ямаа, 3/4 нь хонь байсан харьцаа алдагдаж 1:1.08 болжээ. Манай орны нутгийн цөлийн бүс, тагийн бүслүүрийг оруулалгүй үлдсэн бүх газрын 70 хувь эрчимтэй цөлжилтөд өртөж байгааг судлан тогтоожээ. Гэтэл ямаа өвс ургамлыг таслан иддэггүй үндсээр нь зулгааж иддэг, модны холтсыг хүртэл хэмлэн иддэгээс гэмтээдэг байна. Ямаан сүргийн өсөлтийг тогтвортой тооны харыдаанд байлгах, жижиг дунд үйлдвэрийг тус аж ахуйтай хосолж таваарын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх нутгийн шилмэл омгийн ямааг үржилд ашиглан ноолуур бэлтгэлийг бууруулахгүй байх төлөвтэй байна. АДУУНЫ АЖ АХУЙ Монголын мал аж ахуй, Монгол нутаг, Монголчуудыг адуугүйгээр төсөөлөх аргагүй юм. Монгол адууны өвөг тахийг Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд сэргээн нутагшуулж одоо хэдэн зуугаар тоологдох болов. Манай орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд гойд зохицсон, жилийн турш бэлчээрээр малладаг бие багатай ч маш их тэнхээтэй, онцгой тэсвэр хатуужилтай, амьдрах чадвар сайтай, олон зүйл ашиг шим өгдөг зэрэг онцлог шинжтэй биеэ даасан монгол
  • 5. үүлдрийн адуу юм. Адуун сүргийн тоо толгой өсөлтийн хувьд тогтонги, сүүлийн жилүүдэд дунджаар 2187.0 мян хүрчээ. XIII зууны Монголчууд дэлхийн талыг эзлэн хүчирхэг гүрэн болж мандасныг хожмын судлаачид олон талаар судалгаа хийсний дотор монгол адуутай холбон дүгнэсэн нь олонтой. Адууг Монгол улсын батлан хамгаалах үйлсэд өнө эртнээс "морин цэргийн" арми байгуулж ашиглаж ирсэн ба XIII зууны үеэс XX зууны дунд үе хүртэл өртөө улааны алба залгуулдаг гол унаа байв. Одоо бусад төрлийн малыг маллах болон уналга эдэлгээнд өдөр тутам гурван зуун мянгаас доошгү-й адууг ашигладаг байна. Адууны амьдын жин дунджаар 240 кг махны нядалгааны гарц 50 хувь байдаг. Адууг өдөр тутмын уналга эдэлгээнд хэрэглэхийн зэрэгцээ мах, сүү, шир, хөөвөр, хялгас зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн авч ашигладаг. Сүүлийн таван жилийн дунджаар 300 мянга гаруй толгой адууг хэрэглээнд зарцуулжээ. Адууны махыг хүнсний зориулалтаар түгээмэл хэрэглэдэг тул дэлхийн зах зээлийн эрэлт хэрэщээ ихтэй байдаг. Иймд манай улсад дэлхийн жишигт тохирсон адууны махан бүтээгдэхүүний үйлдвэрийг Улаанбаатарын дүүрэг Багахангайд барьжээ. Үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглахад адууг бордох, гадаад зах зээлд тохирохоор "бүтээгдэхүүнийг боловсруулах шаардлагатай. Адууны мах хүнсний бүтээгдэхүүнээс гадна эмчилгээний зориулалтаар ашигладаг болжээ. Адуунаас ашиглах өөр нэг гол бүтээгдэхүүн бол гүүний сүү юм. Саалийн ^жугацаанд нэг гүүнээс 200 гаруй литр сүү сааж айраг бэлтгэх боломжтой. L Гуүний айраг бол Монголчуудын хэрэглэж ирсэн өвөрмөц ундаа, янз бүрийн амин дэм элбэгтэй тул эмчилгээний зориулалтаар түгээмэл хэрэглэдэг. Манай улсад амралт сувиллын, олон газрууд гүүний айраг, саамыг эмчилгээ сувилгаанд ашиглан үр дүнд хүрчээ. Гүүний саамыг бүрэн ашиглаж чадахгүйгээс их хэмжээний нөөц алдаж байна. Булган, : Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Өмнөговь зэрэг төвийн болон говийн бүсэд л айраг бэлтгэдэг уламжлалтай 5, r-м Хэрэв бусад аймгуудад айргийг бэлтгэвэл үйлдвэрлэлийн хэмжээг одоогийнхоос хэд дахин нэмэгдүүлэх боломжтой. Саамаар хуурай сүү хийдэг аргыг нэмэгдүүлбэл хүн амыг сүүн бүтээгдэхүүнээр хангахад ихээхэн ахиц гарч, адууны яж ахуйн таваарын бүтээгдэхүүн нэмэгдэх юм. Адууг өсгөхдөө зөвхөн бүтээгдхүүнийг ашиглах төдийгүй уналга эдэлгээний, хурдны, уургын, жороо, гоѐлын зэрэг олон чиглэлээр өсгөдөг. Адуун сүрэг харьцангуй жигд байршилтайн дийлэнх нь ойт хээр, хээрийн бүс зэрэг хамгийн тохиромжтой бүсэд хамаарна. Иймд тал хээр, халхын дундад тэгш өндөрлөг, томоохон гол мөрний сав, бэсрэг уулсын хөндийгөөр орших аймгууд хамгийн олон адуутай төдийгүй хөдөө аж ахуйн эдэлбэрийн 100 га-д ноогдох адуу олонтой. Адуун сүргийн тоогоор Архангай, Төв аймгууд 200.0 мян толгойгоос дээш, Булган, Өвөрхангай, Хөвсгөл. Сүхбаатар, Хэнтий аймгууд 150.0-200.0 мян толгой, Дорнод, Дундговь, Завхан аймгууд 100.0-150.0 мян толгой. Говь Алтай, Увс, Ховд, Баянхонгор, Дорноговь, аймгууд 50.0-100.0 мян толгой, бусад аймгууд 50.0 мянгаас доош толгой адуутай байна. Хөдөө аж ахуйн эдэлбэрийн 100 га-д ноогдох адуугаараа Архангай, Булган, Төв аймгууд 3.0 дээш толгой , Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэытий аймгууд 2.0-3.0 хүртэл, Баян Өлгий, Увс, Ховд, Завхан, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгууд 1.0-2.0 хүртэл бусад аймгууд 1.0 доош толгой адуу ноогдож байна. Говийн бүс, тайгын бүслүүрт адуу цөөтэй. Адуун сүргийн таваарлаг чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч адууны ашиг, шим бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд гүүний айргийг үйлдвэрийн аргаар боловсруулах, хуурай сүү хийх,
  • 6. айргийг удаан хадгалах арга ажиллагааг хэрэглэх, адууны мах гадаадад гаргах хэмжээг нэмэгдүүлэх, хиам, каз үйлдвэрлэхэд өргөн ашиглах, бага насны адууг уналга, эдэлгээ тэргэнд сурган аж ахуйн дотоодод буюу хот суурин газрын ердийн хөсгийн тээвэрт ашиглах, морин тэрэг, чарга, тоног хэрэгсэл, эмээл хазаар, чөдөр ногтыг элбэгшүүлж зүтгэх хүчийг сайтар ашиглах, морин спортыг хөгжүүлэх, ашиг шимийг үрэгдэл хаягдалгүй бүрэн ашиглах хэрэгтэй юм. Адууны аж ахуйд Галширын, Тэсийн голын, Халхын дундад.тэгш өндөрлөгийн зэрэг хурдны удамтай шилмэл омгийн адууг эрт дээр үеэс эхэлж өсгөж үржилд ашиглаж иржээ. Хурдан морины шинж, сойх чиглэлээр олон ном бүтээл өвлөгдөж өнөөг хүрчээ. Сүүлийн жилүүдэд монгол адуунд сонголт хийж өсгөх чиглэлээр монгол адуу нийгэмлэг байгуулагдсан юм. Монгол адууг зургаан насанд сойж уралдуулдаг төдийгүй бага насны хүүхэд унадаг дэлхийн цорын ганц уралдаан наадам билээ. Хурдан морийг сойж уралдуулдаг уяач бол малчин хүний нарийн мэргэжил "дасгалжуулагч" юм. Улсын наадам төдийгүй зүүн бүсийн, төвийн бүсийн, баруун бүсийн, хотгойдын зэрэг бүсийн наадмуудыг хийдэг болсон нь нийт Монгол орны хурдан хөлгүүдийг бүс нутгуудаар шалгаруулах боломж олгожээ. Хурдны чиглэлийн адууг хөрш болон Арабын орнуудаас авчиран цэврээр өсгөхийн зэрэгцээ монгол адуутай. эрлийзжүүлэн үр дүнд хүрч байна. Адууны аж ахуйд спорт, үйлчилгээний чиглэлийн, морин поло, , аялал жуулчлал, морин аялал зэрэг шинэлэг хэлбэрүүд үүслээ. Адууны аж ахуйг тогтвортой өстөхийн тулд дээр дурьдсан таваарлаг чанарыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийт сүргийн дунд хээлтэгчийн хувийн жинг тогтвортой өсгөх, хээл хаялт, сувайралт, зүй бусын хорогдлыг бууруулах, 100 эхээс бойжуулах төлийн тоог нэмэгдүүлэх, тэжээл бэлтгэл, усан хангамж, байран маллагааг дээшлүүлэх, зэрэг уламжлалт ажлуудад анхаарах болов. ТЭМЭЭНИЙ АЖ АХУЙ Манай орны эрс тэс, эх газрын уур амьсгалтай бэлчээрийн маллагаанд зохицон ашиг шим өгдөг, унаа эдэлгээний их хүч чадалтай малын нэг бол тэмээн сүрэг юм. Тэмээ нь олон мянган жилийн хөгжил хувьслын үр дүнд говь цөлийн нөхцөлд зохицон амьдрах өвөрмөц шинж чанартай болжээ. Монголчууд тэмээг 5 мянган жилийн тэртээгээс эхлэн маллан өсгөн үржүүлж иржээ. Тэмээн сүрэг бол цөл, хагас цөлийн . байгаль, цаг уур, аж ахуйн онцлог нөхцөлд бусад төрлийн малаас илүү зохицсон. Тэмээг нэг бөхт ба хоѐр бөхт гэж ангилна. Хоѐр бөхт тэмээ хамгийн их ашиг шим өгдөг төдийгүй тархалтын хүрээ багатай тоо толгойн хувьд цөөн байдаг. Монгол оронд хоѐр бөхт тэмээг үржүүлдэг бөгөөд дэлхийд өсгөж байгаа ийм тэмээний бараг тавин хувь нь ноогдоно. Өвөрмонгол, Казакстан зэрэг хил залгах нутгуудад өсгөдөг. Манай улсын мал аж ахуйд тэмээн сүрэг онцгой байр эзэлдэг, говь цөлийн бүсийн мал аж ахуйд чухал үүрэгтэй. Монгол тэмээ бол өндөр ашиг шимтэй мал юм. Max, ноос, сүү, шир зэрэг бүтээгдэхүүн өгөхийн зэрэгцээ уналга эдэлгээнд түгээмэл ашигладаг. Тэмээнээс дунджаар 5 кг ноос ашигладаг ч шилмэл омгийн буур 18 кг ноос егдөг. Ноосны 3/4-өөс дээшхи нь сайн чанарын ноолуур байдаг. Жилдээ 1400 гаруй тонн сайн чанарын тэмээний ноос бэлтгэдэг. Тэмээний ноосыг ямааны ноолуурын нэг адил боловсруулж дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
  • 7. Тэмээний сүү найрлагадаа хүний биед чухал ач холбогдолтой олон төрлийн амин дэм, уураг, тос, чихэрлэгийг агуулсан байдаг. Ингэний ундааг эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ. Ингэний сүүгээр олон төрлийн цагаан идээ хийдэг. Ингэ жил өнжиж ботголдог тул саалийн хугацаа жил тойрон үргэлжилж 320 гаруй литр сүү өгдөг. Тэмээ нуруу ачаанд 240 кг, хөллөгөөнд 600 кг ачаатай өдерт өртөө илүү зам туулах чадвартай. Тэмээний хоол тэжээл, маллагаа, эдэлгээнд сургах үржүүлгийн ажил нь бусад малынхаас өвөрмөц онцлогтой. Ямар ч улиралд тэмээнд бор шаваг, божмаг, хялгана, дэрс, суль, цулхир, зэрэг гашуун ба цагаалж өвс ургамал, заг, баглуур, улаан бор бударгана зэрэг шорвог ургамалтай бэлчээр тохиромжтой. Таана, хөмүүл, гогод, мангир, зэрэг сонгинолог ургамал тарга хүч авахад нь сайтар нөлөөлнө. Иймд говирхог нам дор газар, тал хөндий буюу уужим ухаа, жижиг толгод бүхий нөмөр хужирлаг, дэрс, бут, бударгана, элбэгтэй нутаг бэлчээр тохиромжтой. Жилийн дөрвөн улирлаар бэлчэЗр, маллагаа нь ялгаатай байдаг. Тэмээг эдэлгээнд ашиглахдаа сойдог. Сойсон тэмээний тарга хүч тогтох, тэсвэр нь нэмэгдэх, ул таваг нь бэхждэг. Сойлт тохирсон тэмээ нь хоѐр cap хүртэл аянг зүдрэлгүй даадаг. Тэмээн сүргийн үүлдрийн чанарыг сайжруулж ашиг шимийг дээшлүүлэхэд бусад малын нэгэн адил үржүүлгийн үндсэн аргуудыг хэрэглэнэ. Ангилалт хийсэн тэмээний үржүүлгийн үед үүлдрийн чанарыг байнга дээшлүүлэх зорилгоор үүлдрийн шинжийг бүрэн хадгалсан, ашиг шим сайтай буур ингийг үржилд ашиглана. Тэмээний дундаж амьдын жин 360 кг боловч шилмэл омгийн атан тэмээ 650 кг хүрдэг. Тэмээ бэлчээрээр тарга хүч сайн авдаг учир махных нь гарц чанар сайтайгаас гадна 100 кг аас илүү өөх өгдөг. Бөхний өөх нь дотор өөхний нэгэн адил бодисын солилцооны үр дүнд ус болох тул усны дутагдлыг нөхдөг ач холбогдолтой. Манай улс 1954 онд 895.3 мян толгой буюу хамгийн олон тэмээтэй байсан бол сүүлийн жилүүдийн дунджаар 266.4 мянга буюу 3.4 дахин буурчээ. Манай орны тэмээн сүргийн тоо толгой жил дараалан буурч байгааг зогсоох арга хэмжээ авч байгаа боловч тедийлөн үр дүнд хүрэхгүй байна. Ялангуяа тэмээ зонхилон өсгөдөг говь целийн бүсийн аж ахуйнуудад хорогдол нэг адил буурахгүй байна. Тэмээний тоо толгой огцом буурсныг судлаачид олон янзын хүчин зүйлээр тайлбарладаг ч хөдөөд нэгдэлжих хөдөлгөөн ялах хожим нэгдлүүд тарж мал хувьчлахад тэмээний уламжлалт маллагаа алдагдсан нь их нөлөөлсөн байна. Биологи аж ахуйн давтагдашгүй өвөрмөц үнэт чанар бүхий нутгийн унаган үүлдрийн удмын сан, бэлчээрийн мал аж ахуйн их өв, уламжлалаараа Монгол орон дэлхий дахинаа алдаршихад тэмээ хэмээх гайхамшигт сүрэг багагүй үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Монгол малын хамгийн үнэтэй удмын сан үүний дотор цөөхөн хэдхэн оронд үржүүлж үлдээд байгаа хоѐр бөхт тэмээгээрээ бахархдаг. Харамсалтай нь энэ төрлийн малын үржил, есөлтийн байдал Монголчуудын анхаарал татсан асуудал болоод байна. Тэмээний аж ахуйн нөхцел байдал туйлын эгзэгтэй, магадгүй удмын сан нь бүхэлдээ алдагдахад хүрчээ. Энэ бүхэнд дүн шинжилгээ хийж олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Тэмээн сүргийнхээ тоогоор Өмнөговь 80.8 мян толгой, Баянхонгор, Говь Алтай аймгууд тус бүр 27.0 мян толгой, Дорноговь 25.1 мн толгой, Дундговь 20.0 мян толгой буюу хамгийн олон тэмээтэй аймгуудад орно. Ховд, Увс, Өвөрхангай аймгууд 15.0- 20.0 хүртэл мянган толгой, Сүхбаатар, Завхан, Дорнод, Баян-Өлгий, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгууд 1.0-10.0 хүртэл мян толгой бусад аймгууд 0.1-1.0 хүртэл мянган толгой тэмээтэй байна. Монгол орны тэмээн сүргийн дотор амьдын жин, ноосны гарц, зүтгэх хүчзэрээ илүү нутгийн шилмэл омгийн тэмээнүүд бий.
  • 8. Эдгээрээс Галбын говийн улаан тэмээг Өмнөговь аймгийн Ханбогд, Баян овоо, Номгон зэрэг сум аж ахуйнуудад өсгөдөг. Атан тэмээ буурны амьдын жин 700 кг, ингэ 590 кг-д хүрч үржлийн шигшмэл буурнаас 18 кг хүртэл ноос авдаг. Улааннуурын хотгороос зүүн тийш Ханын хэцийн хүрэн тэмээг Өмнөговийн Манлай, Булган, Хүрмэн, Дундговийн Өлзийтийг хүртэл өргөн уудам говьд өсгөдөг. Ашиг шимийн хувьд Галбын говийн улаан тэмээтэй адил юм. Говь Алтай аймгийн Шаргын говийн дагуух сум аж ахуйнуудад Хос зогдортой ноосны чиглэлийн тэмээг өсгөдөг. Эдгээр нь уналга эдэлгээ, ашиг шимийн чиглэлийн нутгийн шилмэл омгийн тэмээ учир Монгол тэмээний ашиг шимийг дээшлүүлэх чиглэлээр үржилд ашигладаг. Цаашид тэмээн сүргийг өсгөхдөө: • Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангайн говийн сумуудын нутаг Сулинхээр, Замын үүдийн талархаг газар, Дорнод говийн хотгор, Умард говийн ухаа толтодлог тал нутгуудын хөндийг хамарсан аж ахуйнууд • Говь Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Их нууруудын хотгорт хамаарах Шаргын говь, Хүйсийн говь, Хар Ус, Хяргас, Увс нууруудын хотгорт орших сум аж ахуйнууд • Монгол болон Говь Алтайн Өврийн говь, Зүүн гарын говь, Алтайн Өвөр говь, Заг сүүжийн говийг хамарсан нутагтай сум аж ахуйнууд бол тэмээнд тохиромжтой уур амьсгал, тэжээл, усны хувьд тэмээний нутаг гэж нэрлэгддэг. Тэмээн сүргийг өсгөх байршлыы нэн тохиромжтой бүсэд голлон өсгөх болно. Сүүлийн жилүүдэд тэмээ хоргодох нь зогсож цөөн тоогоор ч гэсэн өсөх хандлагатай байгааг хадгалахын тулд тэмээн сүргийн өсөлт нь ингэ нийлүүлгийг зохион байгуулалттай явуулж хээл авах насны болон ээлжийн ингэ бүрийг хээл авахуулах, гарсан төлийг хорогдуулалгүй бойжуулах явдлаас шалтгаална. Тэмээний аж ахуйн таваарлаг чанарыг дээшлүүлэхийн тулд ашиг шимийг бүрэн ашиглаж бүтээгдэхүүний үнийг зах зээлийн хуулиар зохицуулах тэмээний уралдаан, тэмээн поло, тэмээний сүүгээр сум нэг бүр бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ердийн хөсгийн тээвэрт өргөнөөр ашиглах зэрэг спорт аж ахуйн чиглэлийн ажлыг улам ернүүлнэ. Тэмээ нь өл дааж халууныг тэсвэрлэх талаар онцгой байдгийг ашиглан хүмүүс, жуулчид говь цөлөөр аялахдаа хэрэглэн говь цөлийн хөлөг онгоц гэж нэрлэсэн байдгийг ямагт санаж дотоод гадаадын аялал жуулчдад өргөнөөр ашиглана. ХОНИНЫ АЖ АХУЙ Монгол хонь жилийн турш бэлчээрээр өсгөхөд зохицсон эрс тэс уур амьсгалтай байгалийн нөхцлийг тэсвэрлэх чадвартай бие даасан үүлдэр юм. Таван хошуу малын дотор тоо толгойгоор II таваарын бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүн байранд ордог. Монгол хонийг мах, өөх, ноос, арьс, сүү зэрэг бүтээгдэхүүнийг ашиглах чиглэлээр өсгөдөг боловч мах өөхний чиглэлтэй. Монгол улс 18.2 сая гаруй хоньтой бөгөөд нэг хүнд ноогдох хонинк тоогоор дэлхийд Шинэ Зеланд, Австралийн дараа орно. Сүүлийн арван жилийн дунджаар жилд 3.2 сая орчим хонийг хэрэглээний эарлага; ашиглаж нядалгааны жингээр 107 мян тн бог
  • 9. малын мах бэлтгэсний 3/4 илүү нь хонины мах юм. Жил тутам 20 мянга гаруй тонн ноос бэлтгэдэг Монгол хонины амьдын жин дунджаар 40 кг, махны гарц 53 хувь байда: Нэг хониноос дунджаар 1.5 кг орчим ноос авна. Ширүүн, ширүүвтэр ноос 5 нь хивс, ноосон нэхмэл, сүлжмэл, эсгий, эсгий гутлын үйлдвэрийн гаг түүхий эд болдог. Арьс нь савхин болон нэхийний үйлдвэрт үндсэн түүхю; эд болон ашиглагдана. Монгол үүлдрийн хонь бусад төрлийн малыг бодвол түргэн өсөлттэй, тэсвэр хатуужилтай, жилийн турш бэлчээрээр маллахаг дулааны улиралд таргалж, хүйтний улиралд нилээд туравч үхэл хорогдол харьцангуй бага байдаг онцлогтой. Монгол хонь отроор гойд сайн таргалдаг, амт чанар сайтай махтай, тэсвэр хатуужилтай өвөрмөц үүлдэр юм. Хонин аж ахуйд сүргийн зохистой бүтэц бий болгож хээлтэгчийн төллөгчлйг| ойртуулж, хувийн жинг 70-д хүргэж сүргийг өсвөр насанд нь таваарт : шилжүүлэн технологийн шинэ ТОГТОЛЦОО нэвтрүүлэх нь чухал юм. Хонинк аж ахуйд гиссар, эдельбаев зэрэг гадаадын түргэн өсөлттэй үүлдрүүдийг ашиглан эрлийзжүүлбэл таваарын бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Нутгийн монгол хонийг сонгож үржүүлэх буюу ноос ихтэй өөр үүлдрийн хоньтой эрлийзжүүлэн хонины ноосны гарц, чанарыг дээшлүүлж байна. Эдгээрийн дотроос Орхонд хэд хэдэн үүлдрийн хонийг оролцуулж биеэр том, чийрэг, отор нүүдлийн тууврыг сайн дааж чаддаг, нарийвтар ноосны "Орхон" үүлдрийг бий болгожээ. "Орхон" үүлдрийн хонины амьдын жин монгол үүлдрийн хонины амьдын жингээс 15 хувиар илүү юм. Мөн ийк өндөр ашиг шимтэй нарийн ноосны "Хангай", ширүүвтэр ноост "Байдраг” хонины үүлдрийг бий болгов. Монгол үүлдрийн хонин сүрэгт гойд ашиг шимтэй. амьдын жин, ноосны гарц сайтай нутгийн шилмэл кирей, сартуул илүү нугаламт, Баяд, Говь-Алтай, Сутай, Торгууд, Дархад, Үзэмчин, Барга 1 омгийн хонийг сонгон үржүүлэх нь бага зардлаар бүтээгдэхүүний нэмэгдүүлэх нэг гол арга гэж үздэг. Эдгээр хонийг үржлийн ажилд үүлдэр сайжруулагчаар олон аж ахуйд ашиглаж байна. Хонин сүргийн байршил харьцангуй жигдэвтэр боловч ойт хээрийн бүсийн бэсрэг уулсын бэл хөндий, хээрийн бүс, говийн бүсийн хойт захаар хонь өсгөх хамгийн тохиромжтом 1 нутаг юм. Одоогоор Төв, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Увс, Булган, Завхан, Хэнтий аймгууд 1000.0-1618.0 мянган толгой буюу хамгийн олон хоньтой. Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймгууд 500.0-1000.0 мянган толгой, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгууд 500.0 мянгаас цөөн хоньтой. Монгол хонь богино хугацаанд тарга хүчээ авч үржин өсөхдөө сайн байдаг. Нөгөө талаар зарим аймгуудын хонин сүргийн тоо толгой Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймгууд дээрхээс хоѐр дахин цөөн байна. Гэвч эдгээр узүүлэлт нь хонин сүргийн байршлыг тодорхой харуулж чадахгүй. Учир нь аймаг бүрийн нутаг дэвсгэр, эдэлбэр газрын хэмжээ адилгүйтэй холбоотой. Иймд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 100 га-д ноогдох байдлаар авч үздэг. Ийм үзүүлэлтээр Монгол улсад хөдөө аж ахуйн эдэлбэрийн 100 га газарт дунджаар 10 хонь ноогдох боловч Өвөрхангай, Архангай, Хөвсгөл. Увс, Булган, Завхан, Төв, Хэнтий, Дундговь, Ховд, Сэлэнгэ, Баян-Өлгий, аймагт дунджаас хоѐр дахин илүү 20- 30 толгой хонь ноогдож "айхад Дорноговь, Баянхонгор, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, аймагт хоѐр дахин цеөн хонь буюу 10-20 толгой ноогдож байна. Хонины байршлын тэгш биш байгаа нь юуны өмнө байгалийн онцлогоос хамаардаг. Үүний хамт хонины аж ахуйн байршилд аж ахуй тус бүрийн чиглэл зохих нөлөөгөө үзүүлж байна.
  • 10. Хонин сүргийг тогтвортой өсгөхийн тулд бэлчээр, тэжээлийг зохистой хослох, хээлтэгч болон бойжуулах төлийн тоог нэмэгдүүлэх зэрэг олон аpra хэмжээг авна. Орон нутгийн газарзүйн орчинд зохицсон хонийг сонгон уржүүлж нутгийн сонгомол үүлдрийн удмын санг хадгалах явдал юм. Цаашдын зорилт бол орон нутгийн байгалийн байдалд зохицсон хонин сургийг сонгон үржүүлж нутгийн сонгомол үүлдрийн удамшлыг хадгалан жамгаалах явдал юм. Энэ талаар цар хүрээтэй цогцолбор арга хэмжээг судлан үзэж монгол нутагт зохицсон олон үүлдрийн ашиг шим арвин хонин сүргийг үржүүлнэ. Хонин сүргийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ таваарлаг чанарыг ць лээшлүүлэх зорилго тавьж тодорхой бүсээр өсгөнө. • Ойт хээр, хээрийн бүсийн хойд хэсгээр орших аймгуудын зарим сум аж ахуйнуудад нарийн ба нарийвтар ноост хонь • Уулархас хээрийн бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар өөхөн сүүлт болон ууцан сүүлт хонийг мах, өөх, нэхий, ширүүн ба ширүүвтэр ноосны чиглэлээр өсгөж • Уулын хээр, говийн бүсийн Говь-Алтайн хойд, Дундговь, Дорноговийн хойд хэсэг Өвөрхангай. Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр өөхөн сүүлт монгол хонийг нутгийн шилмэл омгийн хониор сайжруулж амьдын жин, ноосны гарцыг нэмэгдүүлж өсгөнө. • Говь цөлийн бүсийн хойд хэсгээр Өмнөговь, Дорноговь аймгийн нутагт арьс нэхийний чиглэлийн каракуль хонь өсгөж үржүүлэх боломжтой. Энэ бол хонь өсгөх байгалийн нөхцөл байдал, газарзүйн хувьд тохиромжтой өндөрлөг, тэгш талархаг гадарга ихтэй хуурайвтар уур амьсгалтайд оршино.