SlideShare a Scribd company logo
1 of 30
МУИС
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль
Дадлагын тайлан
Санко Соолар Монголиа ХХК
Шалгасан: /……………………………….. / А. Амарбаяр
Хянасан: /……………………………….. / О.Батгэрэл
Гүйцэтгэсэн: /……………………………….. / О.Эрдэнэсувд
Улаанбаатар
2014 он
Дадлага хийсэн компаний танилцуулга
Нэр : Санко Соолар Монголиа.
Хаяг: Сонгино Хайрхан дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Сүлжмэлийн
үйлдвэрийн 1 давхарт.
Уг компани нь 100% Япон улсын хөрөнгө оруулалтаар Sanko Seiki группын
Санко Тек Монголиа, Санко Маркетинг, Санко Соолар Монголиа гэсэн салбар
компаниудын 1 болж байгуулагдсан бөгөөд 2011 оны 1 сарын 1-ний өдрөөс
нарны зайн үйлдвэрлэл ,худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Дэлхийн жишигт нийцсэн чанартай нарны зай үйлдвэрлэхийг гол зорилгоо
болгосон учраас чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-ийг үйлдвэрлэлдээ
нэвтрүүлж , TUV Rheinland магадлан итгэмжлэлийн байгууллагаар шалгуулж
бүтээгдэхүүнээ баталгаажуулснаар Азийн орнууд болон Европын холбоонд
экспортлох эрхтэй болжээ. Иймээс ч бүтээгдэхүүндээ 20 жилийн баталгаат
хугацаа олгодог.
Япон болон БНХАУ – аас оруулж ирсэн тоног төхөөрөмж дээр үйлдвэрлэлээ
явуулдаг ба 21 төрлийн түүхий эдийг импортлон авч ашигладаг байна. Жилдээ
10MW үйлдвэрлэх хүчин чадалтай хагас автоматжсан үйлдвэр бөгөөд Моно болон
Поли цахиуран нарны зайн дэлгэц үйлдвэрлэдэг. Нарны зайн дэлгэцээ хувь хүн ,
албан байгууллагын хэрэгцээ, захиалгын дагуу 70W-260W хэмжээтэйгээр
дотооддоо болон гадаад улс руу худалдаалж байна. Экспортлогч гол улс нь Япон
ба одоогийн байдлаар 5MW нарны зайн дэлгэц экспортолжээ.
Оршил
Сэргээгдэх эрчим хүчний инженер. Энэ бол миний сонгосон мэргэжил. Цаг
хугацаа улиран өнгөрөх тусам хүн төрөлхтөн байгальд ээлтэй зүйлст дурлах болж,
түүнийгээ дагаад шинжлэх ухааны олон гайхалтай нээлт хийгдсээр байгаагийн нэг
нь нөхөн сэргээгдсээр байдаг байгалийн баялгийг эрчим хүч болгон хувиргах арга
билээ. Угаас байсан байгалийн энгийн л үзэгдлээс дулааны болон цахилгаан
энергийг гарган авч байгаа нь тун ч сонирхолтой санагдаж энэхүү чиглэлээр
суралцахыг хүссэн юм.
Улмаар 3 жил суралцан олж авсан онолын мэдлэгээ бататган, өөрийн биеэр
түүхий эд материалаас авахуулаад тоног төхөөрөмжийг судлан мэдэж авах,
дадлагажих зорилгоор 4 долоо хоногийн дадлагат гарлаа.
Сэргээгдэх эрчим хүч олон төрөл байдгаас дэлхий дээр хамгийн их буюу 1.2*106
TW нөөцтэй нарны эрчим хүчийг ашигладаг нарны зайн дэлгэц үйлдвэрлэдэг
Санко Соолар Монголиа ХХК дээр дадлага хийхээр сонгов.
Учир нь нарны зайн дэлгэц нь бусад төрлийн эрчим хүч гарган авах
төхөөрөмжүүдээс хамгийн авсаархан, хямд , хаана ч хэрэглэж болох давуу
талаараа олон нийтэд хамгийн ихээр тархаж энгийн хэрэглээнд шилжээд байгаа
билээ. Тиймээс нарны зайн дэлгэц ямар түүхий эд материалаар, хэдэн шат
дамжлагыг дамжин бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр очдог хүртэлх
бүхий л үйл явцыг судлахыг зорилтоо болголоо.
Үйлдвэрлэлийн дамжлагын схем
Түүхий эд, материалууд (260 W MONO MODULE)
№ Материалын нэр Тодорхойлолт Орц
1. Cell Inventec 156*156, monocrystalline
19.2%, 2 busbar
60 pcs
2. Glass Low iron tempered, AR coated 3.2
mm,1656mmx990mm
1 pcs
3. EVA FLCE-618,
1656mm(L)x990mm(W)x0.45mm(T)
200 m per roll
3.32 m
4. Tedlar PV Backsheet , Toray,LTW-
07S,PET,235µm
1.68 m
5. Inter connect
ribbon
Pb coated copper wire, Luvata,
0.150x2000x20µ ATPB
0.13155 kg
6. Bus ribbon Pb coated copper wire,
Luvata,0.300X5000X20µ TPB
0.03132 kg
7. Frame 1663mmx997mmx38.2mm siliver 1 set
8. Junction box Solar PV Junction box , Tyco 1 pcs
9. Label Thermotransfer label, 98mmx98mm 1 pcs
10. Silicon Silicone adhesive, Momentive,
TSE382-W,333ml
32.538 ml
11. Double side tape Double sided tape, 3M,9R110 G,
17mm(W)x1.1mm(T)
5.3m
12. Junction wire PV wire LEONI Studer AG, Betatherm
145, 1.5mm2*100m
0.26 m
13. FLUX Isopropyl alcohol, Kester, NC flux 952S 0.01443 lit
14. Solder wire Leaded NC Solder Wire, Kester 245,
245/58 63/37, Dia: 1.0 mm
0.001688 kg
Дээрх 14 нэрийн түүхий эдийг нарийн тооцсон хэмжээсийн дагуу бэлтгэж 1ширхэг
нарны зайн дэлгэц үйлдвэрлэхэд ашиглана.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дараах үндсэн 5 туслах 5 шат дамжлагатайгаар
явагдана.
Үндсэн дамжлага :
 Tabbing and Stringing
 Lay-up
 Laminator
 Холболтын ажил (junction box)
 Хүрээлэх хэсэг
Туслах дамжлага : (түүхий эдийн бэлдэц)
o Bus Ribbon Cutting
o Wire Cutting
o EVA Cutting
o Backsheet Cutting
o Glass washing
Дамжлагын дарааллын дагуу туслах дамжлагаас эхлэн тайлбарлая:
Bus ribbon- г таслахдаа
I. 565 mm-ээр таслаад татан тэгшилж дахин 275 mm-ээр 2 хэсэг
II. 747 mm-ээр таслаад татан тэгшилж дахин 249 mm-ээр 3 хэсэг
III. 838 mm-ээр таслаад татан тэгшилж дахин 419 mm-ээр 2 хэсэг
болгон хувааснаар I ба III bus ribbon-г модулийн дээд талд, II bus ribbon-г доод
талд тугалгыг 400˚C-ээр хайлуулан гагнахад бэлэн болно. Bus ribbon нь өөрөө
бүрмэл зэс утас бөгөөд наалдах чадварыг сайжруулах тусгай бодис FLUX-ийн
хольцтой.
Wire буюу холбох утсыг эхлээд 60мм-ээр таслан бэлтгэнэ. Үүнийхээ 2 талыг 10mm
болон 6 mm-ээр бүрхүүл утсыг салган авч бага талыг эхлээд FLUX шингэнд дараа
нь 350˚C-т бүрэн хайлах тугалганд дүрж junction box-г модультай холбоход
бэлтгэнэ.
1. 3.
Wire утсыг тасалж байна. Үзүүрлэсэн утсаа FLUX-нд дүрнэ.
2. 4.
Тасалсан утсаа үзүүрлэнэ. Тугалганд дүрж байгаа хэсэг
EVA бол 145˚C-н халуунд хайлан тунгалаг өнгөтэй цавуу болдог дүүргэгч
материал юм. Энэ нь шил, cell ,backsheet-н завсар байрлаж хөдөлгөөнгүйгээр
нааж өгөх үүрэгтэй. Энэхүү түүхий эд агуулахаас урт ороодос хэлбэртэй ирэх ба
зузаан нь 0.45mm, өргөн нь 990mm байх тул уртыг нь 1656mm урттай тасалснаар
шилтэйгээ яг ижил хэмжээстэй болгож хуйлан үндсэн дамжлагад хэрэглэхэд
хялбараар бэлдэж өгнө.
EVA зүсэж байна
Зүссэн EVA-гээ хуйлж байна.
Backsheet нь 3 үе давхаргаас бүтдэг бөгөөд модулийн хамгийн ард талын хэсэгт
байрладаг. Хэмжээсийн хувьд EVA хайлаад илүү гарахаас сэргийлэн дарж өгөх
учраас хааш хаашаагаа 1см-р илүү гарах буюу өргөн нь 1000mm, урт нь
1676mm,зузаан нь 235µm байна. Гол зориулалт нь салхи шороо, гэмтэл зэргээс
дотоод бүтцийг хамгаалахад оршино.
Backsheet-г зүсэж байгаа байдал.
Шил нь матрицын толгойн талаас дээш 53±1mm, баруун зүүн талаас 19.5±1mm,
доош 26±1 mm илүү гарч байх ёстой учир 990mm өргөн,1656mm урт , 3.2mm
зузаан хэмжээс бүхий нүүрэн тал нь нарны тусгалыг өөртөө сайн шингээж авахад
зориулалттай боловсруулалт хийгдсэн байдаг бөгөөд барзгар гадаргуутай байна.
Шил угаагч машинд 3 шил хүртэл зэрэг угааж болох ба хоорондох зайг 10 см-ээс
багагүйгээр эргэлдэх ролькон замаар тэгш гулсуулан оруулна. Тасралтгүй
эргэлдэх ролькон замаар явахдаа дээр доороосоо зэрэг цельсийн 50˚C
температуртай нэрсэн усаар угаагдан цаашаа ус шүүгч доогуур гарахдаа илүүдэл
усаа шүүлгээд мөн 50˚C халуун агаараар үлээгдэж бүрэн хатаагдан гарч ирнэ.
Шил угаагч машинд шилээ оруулж байна.
Угаагдаад гарч ирж байгаа шилийг оператор тосон авч байна.
Дээрх дамжлагуудаар орсон түүхий эд , материалууд маань үндсэн дамжлагуудад
хэрэглэгдэх бэлдэц болон дажлагаас дамжлагын хооронд нэгдэн нийлсээр 1
нарны зайн дэлгэц болон бүтээгдэнэ.
Үндсэн дамжлага
I. Stringer
Хамгийн эхний бөгөөд чухал үйл ажиллагааг явуулдаг Stringer бол cell-
үүдийг цуваагаар гагнах хий болон 110 вольтоор ажилладаг бүрэн автомат машин
юм. 19.2%-н ашигт үйлийн коэффициенттэй, 0.23мм зузаантай моно cell-үүдийг
зориулалтын хайрцганд хийн машин руу оруулна. 1 хайрцаг буюу магазинд 200
ширхэг cell багтана.
Cell alligment robot cell-үүдийг хайрцагнаас 1 бүрчлэн авч камераар хагарлыг
шалгаад ямар нэгэн асуудалтай (NG) бол гологдлын хайрцганд хийдэг. Харин
хэвийн (OK) байгаа cell дараагийн дамжлага дээр очиж дээр, доороосоо FLUX
цацуулна.
Үүний дараа cell-ийг хийгээр соруулан авч дараагийн тавцанд шилжүүлэн cell-
үүдийг 31 см урт, 2 мм өргөнтэй нарийн ribbon-оор цуваагаар холбоно. Нэг
цуваанд 10 ширхэг cell байдаг. Гагнагдсан цуваа сорогчоор дээш өргөгдөн зөөх
тавцанд тавигдах ба 18 ширхэг цуваа cell-г ойролцоогоор 20 минутанд гаргадаг.
Cell alligmentrobot
Гологдлын хайрцаг
Хагарал шалгах хайрцаг
Магазин
Flux цацуулсан cell-ийг сорогч
дараагийн тавцанд шилжүүлж
байна.
Риббон утас таслагдах явц
Cell сорогч Цуваа гагнагдсан cell Cell зөөх тавиур
Гар ажиллагаа буюу нүдэн шалгалт
Cell-ийг тусгай гэрэлд цуваа, цуваагаар нь нэг бүрчлэн харж хог, хагархай, далий
болон дутуу гагнагдсан байгаа эсэхийг шалгана. Ямар нэгэн гэмтэл илэрвэл
гараар засвар хийнэ. Үүнийг дараагийн шалгагч хүн дахин шалгаж II дамжлага
lay-up руу (+),(-) туйлаар нь байрлуулж өгдөг.
Ингээд stringer-ийн үйл ажиллагаа дуусна. Гэхдээ өдөр бүр машины ажиллагаа
эхлэхээс өмнө 2 ширхэг cell туршилтанд оруулж хуулралтыг шалгадаг ба 200гр/мм-
ээс дээш байх ёстой. Хэвийн бус тохиолдолд 280˚C-400˚C температурын хооронд
тохиргоог хийж өгнө.
Цуваа cell-ийг шалгах явц
Cell хагарсан байна.
Бүрэн автомат stringer машины харагдах байдал.
II. Хагас автомат машин Lay-up
Ажлын тавцан 2 ширээнээс бүтнэ. Машин тоног төхөөрөмжөө шалгаад cell
хоорондох зай тохируулагчийг I ширээн дээр суурилуулна. Мөн урьдчилан
бэлтгэсэн busribbon-оо байрлуулж өгдөг.
Stringer-ээс шалгагдаад гарч ирсэн cell-үүдийг сорогч машин сорж аван I ширээн
дээр нэмэх 3, хасах 3 цуваагcell хоорондын зай 3 мм байхаар сөөлжлүүлэн
тавина. Ингээд 6 цувааг зэрэгцээгээр гар багажны тусламжтай busribbon-оор
нэмэх, хасахаар холбон гагнасны дараа сорогч машин cell-ийг I-р ширээнээс II-р
ширээ рүү явах замд дээш өргөхөд хог болон хагарал байгаа эсэхийг гэрэл тусгаж
мөн халуунд тэсвэртэй скоч наан шалгадаг. Үүний дараа шил болон EVA
тавигдсан II ширээ сорогчийн доор очиход матриц хэлбэрт орсон 60 ширхэг cell
тавигдана. Үүнийгээ авч тавиур дээр байрлуулснаар 2-р дамжлага дуусах юм.
Lay-up машины харагдах байдал
Cell зөөх тавиур цуваа cell I ширээ bus ribbon
Хийгээр сорогч машин цуваа cell-үүдийг нэмэх хасахаар нь зөөж байна.
Операторууд cell-ний нэмэх хасах туйлыг холбон зэрэгцээгээр гагнана.
Гагнасан cell-ээ II ширээн дээр ирэхэд шил болон EVA-г бэлдэж байна.
Cell-ний хагарлыг шалгаж байна.
II ширээ cell-ний доор очин cell тавигдаж ажиллагаа дуусна.
III дамжлага Laminator
Шил, EVA, Backsheet, cell давхаргуудыг нийлүүлж нэг хавтан болгодог машин.
Эхлээд операторууд lay-up аас гарсан бэлдэцийн хүчдлийг шалгадаг.
(29.5V-37.32V) Үүний дараа EVA болон Backsheet-ийг давхарлан тавихдаа мөн л
элдэв хог шороог шалгана. Ингээд шил+EVA+cell+EVA+Backsheet гэсэн
дараалалтай 3 бэлдэц 145˚C-ээр халсан laminator руу орон 19 мин 40 секунтын
дараа гарч ирэхэд эцсийн бүтээгдэхүүний маань эх бие бэлэн болсон байх болно.
Эцэст нь илүү гарсан EVA, backsheet-г өөлж цэвэрлэдэг.
Laminator машины харагдах байдал.
Хамгийн түрүүнд хүчдэлийг хэмжинэ.
Cell болон EVA-нд наалдсан хогийг шалган цэвэрлэх.
Cell дээр EVA тавигдах байдал.
EVA-ний дээр backsheet тавигдана.
Гурван бэлдэцийг зэрэг laminator-т оруулна.
IV. Junction box холболтын хэсэг
Холболтын хайрцагны суурь гадаргууд силикон түрхэгдэх ба энэ нь ус , чийг
аливаа бохирдлоос утасны холбоосыг хамгаалах үүрэгтэй. Силикон түрхэгдэх үйл
явц нь автоматаар 2 минутын турш явагдах ба энэ хооронд оператор laminator-
аас гарч ирсэн бүтээгдэхүүний ард талын дээд ribbon байрлах хэсэгт 4 нүх гаргана.
Нүхнүүд нь нэмэх хасах цэнэгийг холбосон зэс утаснуудыг ил гаргаснаар junction
box-той урьдчилан бэлтэгсэн 4 ширхэг wire утсаар холбогдож өгдөг. Үүнийгээ
богино холболт үүсэхээс сэргийлэн силиконоор бүрээд холболтын хайрцгийг
хавтантайгаа бэхэлж өгснөөр холболтын хэсэгт явагдах ажиллагаа дуусна.
Нүх гаргаж байгаа нь Холбосон утаснуудыг силиконоор бүрэх
Холболтын хайрцгийг суурилуулсан байдал.
V. Хүрээлэх дамжлага
4 дамжлага дамжин бий болсон модулийн ирмэгийг дагуулан 2 талаараа наалддаг
сайн чанарын туузыг нааж өгөх бөгөөд энэ нь хөнгөн цагаан хүрээг бэхэлж өгөх гол
бэхэлгээ төдийгүй модуль, хүрээ хоёрын завсраар ус чийг орж, бохирдохоос
сэргийлнэ. Хүрээ нь нэг орсон л бол эргэж салдаггүй онцлогтой ба шингэн бодис
түрхэн барьцалдуулж өгдөг. Түүнчлэн хүрээний ирмэгүүдийг хуурайдаж өгдөг нь
гараар зөөж тээвэрлэх явцад бэртэхээс хамгаалах юм.
Хүрээлсэн модулиа дараагийн ширээн дээр тавьж ISO газардуулгыг хэмжин,
junction box-н таглааг тавьж , дагалдах хуудсанд тэмдэглэгээ хийх ба 3000В-р
1минутын турш хүчдэл гүйлгэж хэдий хэмжээний эсэргүүцэл гаргаж байгааг
хэмжинэ.
Модулийг хүрээлж байгаа нь.
Эсэргүүцлийг хэмжиж байна.
Чанарын шалгалтууд ба бүтээгдэхүүн баталгаажуулалт
Материалын хүлээн авах үзлэг
Энэхүү үзлэгээр агуулахад ирсэн бүх материал түүхий эдийг захиалсан тоо
хэмжээгээр ирсэн болон сав баглааны бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэсэн хугацаа
зэргийг шалгадаг.
Талбайн шалгалт
Талбайн шалгалт нь үндсэн 2 хэсэгтэй.
1. Түүхий эд материалын шалгалт – үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа cell,
backsheet, ribbon, тугалга, шил, холболтын хайрцаг, силикон, frame, EVA,
double side tape зэргийн хэмжээ, зузаан, төрөл, үйлдвэрлэсэн хугацаа
зэргийг шалгаж тэмдэглэгээ хийнэ.
2. Талбайн шалгалт - үндсэн дамжлагын хэвийн ажиллагаа, гарч байгаа
бүтээгдэхүүний хэмжээсүүдийг нарийн шалгаж тэмдэглэдэг.
Хуулралтын шалгалт
Хуулралтыг мөн 2 янзаар шалгана. Ингэхдээ EVA-г 10мм×21мм харьцаатайгаар 2
ширхэг, Backsheet-г 8мм×19мм хэмжээтэйгээр мөн 2 ширхэгийг зүсэн авч бэлдэнэ.
1. Шилэн дээр нэг тал нь наалддаггүй гялгар цаас тавин дээрээс нь бэлдсэн
EVA-г тавьж өгнө. Улмаар laminator-т оруулж EVA шил хоёрын наалдацыг
шалгана.
2. Харин шилэн дээр EVA тавиад гялгар цаасаа тавиад backsheet-ийг тавин
laminator-т оруулж өгснөөр EVA backsheet хоёрын наалдацыг шалгадаг.
Шалгахдаа force measurement төхөөрөмжөөр наалдсан хуудсаа татаж, татагдах
чадлыг ньютоноор хэмждэг. Хэмжилтийн явцыг доорх зурагт харуулав
Гелийн агуулгын шалгалт
Энэхүү шалгалтаар EVA-ний наалдах чадварыг шалгадаг ба нэг тал нь
наалддаггүй гялгар уутан дотор 7мм×14мм хэмжээтэй EVA зүсэж хийгээд
laminator- т оруулдаг. Үүнийгээ 3мм×0,8мм харьцаатайгаар 6 ширхэгийг зүсэн авч
жинг хэмжээд 2 шүүлтүүр дотор хуваан хийж 8 цаг сокслятны аппаратанд нэрнэ.
Аппаратнаас гаргаад хатаах шүүгээнд 4 цагийн турш 90˚C темпрературт хатаана.
Хатсан EVA-г дахин жинлэж анхны утганд нь харьцуулахад наалдацын хувь гарч
ирэх ба 80%-аас дээш байх ёстой.
EL шалгалт
Энэ нь хүний нүдэнд үл үзэгдэх микро хагарлыг рентген туяаны тусламжтайгаар
олж хардаг шалгалт юм.
Модуль шалгах хэсэг компьютерт харагдах байдал
Cell-ний микро хагарал
Бүтээгдэхүүн баталгаажуулах
Энэ хэсэгт модулийг цэвэрлэж хог орсон, ribbon утасны хоорондох зай ойртсон
эсвэл холдсон эсэхийг нүдээр шалгадаг юм. Түүний дараа нарны цацрагтай ижил
хэмжээний гэрлийн эрчмийг модуль руу тусгадаг бөгөөд тухайн агшинд
цахилгааны гаралтын үзүүлэлтүүдийг хэмжиж авдаг.
Гологдол бүтээгдэхүүн Модулийг цэвэрлэж байна Модуль шалгах хэсэг
Гологдол бүтээгдэхүүнийг элемент, бөмбөлөг, гадны биет, backsheet, шил, риббон,
холболтын хайрцаг, хүрээ, давхарга, EL test гэсэн төрлүүдээр 29 янзаар A,B,C
ангилалд хамааруулдаг.
Цахилгааны гаралтын үзүүлэлт гүйдэл, хүчдэлийг харуулсан график.
Бэлэн болсон бүтээгдэхүүн бүрд тухайн модулийн илэрхийлэх бүх утга болон TUV
баталгаажлын тэмдэгийг тавьсан шошго нааж өгдөг.
Бэлэн болсон модулийн бүтцийг доорх зурагт харуулав.
Ийнхүү маш өндөр чанартай нарны зайн дэлгэц маань хэрэглэгчдийн гар дээр
очсоноор ирээдүйн хөгжлөөс хоцрохгүй байж, хүрээлэн буй орчиндоо аюул
учруулахгүйгээр ая тухтай амьдрах боломжийг нээж өгнө.
Дадлагын хугацаандаа дараах дамжлагууд дээр ажиллаж үзсэн.
1. Модуль цэвэрлэх
Модулийг хүний биед хоргүй хүнсний спиртээр арчдаг ба шилэн дээр
тогтсон хогийг сайн цэвэрлэхээс гадна үзлэг шалгалтын стандартын дагуу
бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Мөн bus ribbon хоорондох
зай 5мм-ээс их зөрсөн болон далий цоолсон эсэхийг харах хэрэгтэй.
2. Шил угаах
Өдөрт үйлдвэрлэх модульны тооноос хамааран шилээ угааж бэлтгэдэг.
Юуны түрүүнд шил угаагч машинаа 50 хэм хүртэл халааж , ролькон
замныхаа тоосыг арчина. Шил угаах ус нь жирийн биш нэрмэл ус байна.
Шил хоорондох зайг 10см-ээс багагүйгээр дараалуулан хийдэг. Нөгөө талд
зогсох хүн угаагдаад гарч ирж буй шилийг доороос тусах гэрэлд хог шороог
сайтар харан авна. Хангалтгүй бол дахин угаана.
3. Холболтын утас таслах
4. Bus ribbon таслах
Мөн өөрийн гараар cell-ийг гагнаж, салгаж суран бага оврын нарны зай
хийсэн.
Дүгнэлт
Эх орондоо баялгийг бүтээж буй нөхөрсөг агаад хөдөлмөрч хамт олны
дэмжлэгтэйгээр үйлдвэрлэл гэж чухам юу болох, ямар нарийн эмх цэгц
дараалалтайгаар явагддагийг дамжлага бүр дээрээс харан, зарим зүйлийг хийж
үзэн мэдэж авч байлаа.
Нийтдээ 4 долоо хоногийн хугацаанд үйлэдвэрийн шат дамжлага бүртэй
танилцаж, тэдгээр хэсгүүд дээр дадлагажин гарч , тайлангаа бичих
дараалалтайгаар дадлагаа хийж дуусгав.
Дадлага хийх явцдаа ажигласан зүйл бол ажилчин бүр өөрийн ажилдаа маш
хариуцлагатай хандаж, гярхай бөгөөд нямбай ажиллах ёстой. Хамгийн гол түүхий
эд болох cell гэхэд маш нимгэн, эмзэг бүтээгдэхүүн тул их зөөлөн уян хандах
хэрэгтэй. Бас гагнах үйл ажиллагаа бүр миллиметрийн нарийвчлалтай явагдана.
Тиймээс нэг л оператор алдаа гаргахад бусад операторуудын хийсэн хөдөлмөр
үгүй болж гологдол бүтээгдэхүүн болдог.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн нарны зайн экспортын 51%-ийг
азийн орнууд эзэлдэг гэж гарчээ. Үүнд манай орны Санко Соолар компанын
үйлдвэрлэл багтаж байгаа. Дотоод зах зээлийн хувьд эрэлттэй байгаагаас гадна
дэлхийн хэмжээнд яригдаж буй Говьтек болон Азийн супер сүлжээ төсөлд оролцох
бүрэн боломжтой үйлдвэрлэл явуулдаг Монголдоо №1 компанид дадлага хийсэн
маань тун өгөөжтэй байлаа.

More Related Content

What's hot

Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Сумъяа Алтангэрэл
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
Anaro Nyamdorj
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
Adilbishiin Gelegjamts
 
манлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагуудманлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагууд
Buka King
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
Buka King
 

What's hot (20)

Umchiin erh zui ppt
Umchiin erh zui pptUmchiin erh zui ppt
Umchiin erh zui ppt
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
 
anhan-shat (1).docx
anhan-shat (1).docxanhan-shat (1).docx
anhan-shat (1).docx
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
реферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэвреферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэв
 
Хог хаягдал
Хог хаягдалХог хаягдал
Хог хаягдал
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтАжлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолт
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
эд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамэд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журам
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
 
манлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагуудманлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагууд
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголт
 

Viewers also liked

дипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаадипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаа
Tumendemberel Buyanjargal
 
Microsoft excel
Microsoft excelMicrosoft excel
Microsoft excel
Akhyt
 
Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 2014 оны тайлан
Чингэлтэй дүүргийн  1-р хорооны 2014 оны тайланЧингэлтэй дүүргийн  1-р хорооны 2014 оны тайлан
Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 2014 оны тайлан
Sainbold Nyamtsetseg
 
цаг ашиглалт ба бүтээмж
цаг ашиглалт ба бүтээмжцаг ашиглалт ба бүтээмж
цаг ашиглалт ба бүтээмж
Amgalanbayar Gongorbayar
 
цагийн менежмент 2рр
цагийн менежмент 2ррцагийн менежмент 2рр
цагийн менежмент 2рр
ts_tseegii
 
Болорцэцэг - ЦАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ
Болорцэцэг - ЦАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН  АРГА ЗҮЙБолорцэцэг - ЦАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН  АРГА ЗҮЙ
Болорцэцэг - ЦАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ
batnasanb
 
томъотой ажиллах 11
томъотой ажиллах 11томъотой ажиллах 11
томъотой ажиллах 11
henjii
 
тооцоо, томёолол хийх
тооцоо, томёолол хийхтооцоо, томёолол хийх
тооцоо, томёолол хийх
Batbayar Bolormaa
 
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
azora14
 
Excel ийн функцийн сан
Excel ийн функцийн санExcel ийн функцийн сан
Excel ийн функцийн сан
Skhaan Battulga
 
Managing warehouse operations. How to manage and run warehouse operations by ...
Managing warehouse operations. How to manage and run warehouse operations by ...Managing warehouse operations. How to manage and run warehouse operations by ...
Managing warehouse operations. How to manage and run warehouse operations by ...
Omar Youssef
 

Viewers also liked (18)

Bayaraa
BayaraaBayaraa
Bayaraa
 
дипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаадипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаа
 
дадлагын тайлан
дадлагын тайландадлагын тайлан
дадлагын тайлан
 
Tailan
TailanTailan
Tailan
 
Microsoft excel
Microsoft excelMicrosoft excel
Microsoft excel
 
Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 2014 оны тайлан
Чингэлтэй дүүргийн  1-р хорооны 2014 оны тайланЧингэлтэй дүүргийн  1-р хорооны 2014 оны тайлан
Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 2014 оны тайлан
 
цаг ашиглалт ба бүтээмж
цаг ашиглалт ба бүтээмжцаг ашиглалт ба бүтээмж
цаг ашиглалт ба бүтээмж
 
Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017
 
цагийн менежмент 2рр
цагийн менежмент 2ррцагийн менежмент 2рр
цагийн менежмент 2рр
 
Болорцэцэг - ЦАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ
Болорцэцэг - ЦАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН  АРГА ЗҮЙБолорцэцэг - ЦАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН  АРГА ЗҮЙ
Болорцэцэг - ЦАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ
 
томъотой ажиллах 11
томъотой ажиллах 11томъотой ажиллах 11
томъотой ажиллах 11
 
2017.01.25
2017.01.252017.01.25
2017.01.25
 
тооцоо, томёолол хийх
тооцоо, томёолол хийхтооцоо, томёолол хийх
тооцоо, томёолол хийх
 
түүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлантүүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлан
 
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
 
Excel ийн функцийн сан
Excel ийн функцийн санExcel ийн функцийн сан
Excel ийн функцийн сан
 
Managing warehouse operations. How to manage and run warehouse operations by ...
Managing warehouse operations. How to manage and run warehouse operations by ...Managing warehouse operations. How to manage and run warehouse operations by ...
Managing warehouse operations. How to manage and run warehouse operations by ...
 
Warehouse
WarehouseWarehouse
Warehouse
 

дадлага тайлан

  • 1. МУИС Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль Дадлагын тайлан Санко Соолар Монголиа ХХК Шалгасан: /……………………………….. / А. Амарбаяр Хянасан: /……………………………….. / О.Батгэрэл Гүйцэтгэсэн: /……………………………….. / О.Эрдэнэсувд Улаанбаатар 2014 он
  • 2. Дадлага хийсэн компаний танилцуулга Нэр : Санко Соолар Монголиа. Хаяг: Сонгино Хайрхан дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Сүлжмэлийн үйлдвэрийн 1 давхарт. Уг компани нь 100% Япон улсын хөрөнгө оруулалтаар Sanko Seiki группын Санко Тек Монголиа, Санко Маркетинг, Санко Соолар Монголиа гэсэн салбар компаниудын 1 болж байгуулагдсан бөгөөд 2011 оны 1 сарын 1-ний өдрөөс нарны зайн үйлдвэрлэл ,худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Дэлхийн жишигт нийцсэн чанартай нарны зай үйлдвэрлэхийг гол зорилгоо болгосон учраас чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-ийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж , TUV Rheinland магадлан итгэмжлэлийн байгууллагаар шалгуулж бүтээгдэхүүнээ баталгаажуулснаар Азийн орнууд болон Европын холбоонд экспортлох эрхтэй болжээ. Иймээс ч бүтээгдэхүүндээ 20 жилийн баталгаат хугацаа олгодог. Япон болон БНХАУ – аас оруулж ирсэн тоног төхөөрөмж дээр үйлдвэрлэлээ явуулдаг ба 21 төрлийн түүхий эдийг импортлон авч ашигладаг байна. Жилдээ 10MW үйлдвэрлэх хүчин чадалтай хагас автоматжсан үйлдвэр бөгөөд Моно болон Поли цахиуран нарны зайн дэлгэц үйлдвэрлэдэг. Нарны зайн дэлгэцээ хувь хүн , албан байгууллагын хэрэгцээ, захиалгын дагуу 70W-260W хэмжээтэйгээр дотооддоо болон гадаад улс руу худалдаалж байна. Экспортлогч гол улс нь Япон ба одоогийн байдлаар 5MW нарны зайн дэлгэц экспортолжээ.
  • 3. Оршил Сэргээгдэх эрчим хүчний инженер. Энэ бол миний сонгосон мэргэжил. Цаг хугацаа улиран өнгөрөх тусам хүн төрөлхтөн байгальд ээлтэй зүйлст дурлах болж, түүнийгээ дагаад шинжлэх ухааны олон гайхалтай нээлт хийгдсээр байгаагийн нэг нь нөхөн сэргээгдсээр байдаг байгалийн баялгийг эрчим хүч болгон хувиргах арга билээ. Угаас байсан байгалийн энгийн л үзэгдлээс дулааны болон цахилгаан энергийг гарган авч байгаа нь тун ч сонирхолтой санагдаж энэхүү чиглэлээр суралцахыг хүссэн юм. Улмаар 3 жил суралцан олж авсан онолын мэдлэгээ бататган, өөрийн биеэр түүхий эд материалаас авахуулаад тоног төхөөрөмжийг судлан мэдэж авах, дадлагажих зорилгоор 4 долоо хоногийн дадлагат гарлаа. Сэргээгдэх эрчим хүч олон төрөл байдгаас дэлхий дээр хамгийн их буюу 1.2*106 TW нөөцтэй нарны эрчим хүчийг ашигладаг нарны зайн дэлгэц үйлдвэрлэдэг Санко Соолар Монголиа ХХК дээр дадлага хийхээр сонгов. Учир нь нарны зайн дэлгэц нь бусад төрлийн эрчим хүч гарган авах төхөөрөмжүүдээс хамгийн авсаархан, хямд , хаана ч хэрэглэж болох давуу талаараа олон нийтэд хамгийн ихээр тархаж энгийн хэрэглээнд шилжээд байгаа билээ. Тиймээс нарны зайн дэлгэц ямар түүхий эд материалаар, хэдэн шат дамжлагыг дамжин бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр очдог хүртэлх бүхий л үйл явцыг судлахыг зорилтоо болголоо.
  • 5. Түүхий эд, материалууд (260 W MONO MODULE) № Материалын нэр Тодорхойлолт Орц 1. Cell Inventec 156*156, monocrystalline 19.2%, 2 busbar 60 pcs 2. Glass Low iron tempered, AR coated 3.2 mm,1656mmx990mm 1 pcs 3. EVA FLCE-618, 1656mm(L)x990mm(W)x0.45mm(T) 200 m per roll 3.32 m 4. Tedlar PV Backsheet , Toray,LTW- 07S,PET,235µm 1.68 m 5. Inter connect ribbon Pb coated copper wire, Luvata, 0.150x2000x20µ ATPB 0.13155 kg 6. Bus ribbon Pb coated copper wire, Luvata,0.300X5000X20µ TPB 0.03132 kg 7. Frame 1663mmx997mmx38.2mm siliver 1 set 8. Junction box Solar PV Junction box , Tyco 1 pcs 9. Label Thermotransfer label, 98mmx98mm 1 pcs 10. Silicon Silicone adhesive, Momentive, TSE382-W,333ml 32.538 ml 11. Double side tape Double sided tape, 3M,9R110 G, 17mm(W)x1.1mm(T) 5.3m 12. Junction wire PV wire LEONI Studer AG, Betatherm 145, 1.5mm2*100m 0.26 m 13. FLUX Isopropyl alcohol, Kester, NC flux 952S 0.01443 lit 14. Solder wire Leaded NC Solder Wire, Kester 245, 245/58 63/37, Dia: 1.0 mm 0.001688 kg Дээрх 14 нэрийн түүхий эдийг нарийн тооцсон хэмжээсийн дагуу бэлтгэж 1ширхэг нарны зайн дэлгэц үйлдвэрлэхэд ашиглана.
  • 6. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дараах үндсэн 5 туслах 5 шат дамжлагатайгаар явагдана. Үндсэн дамжлага :  Tabbing and Stringing  Lay-up  Laminator  Холболтын ажил (junction box)  Хүрээлэх хэсэг Туслах дамжлага : (түүхий эдийн бэлдэц) o Bus Ribbon Cutting o Wire Cutting o EVA Cutting o Backsheet Cutting o Glass washing Дамжлагын дарааллын дагуу туслах дамжлагаас эхлэн тайлбарлая: Bus ribbon- г таслахдаа I. 565 mm-ээр таслаад татан тэгшилж дахин 275 mm-ээр 2 хэсэг II. 747 mm-ээр таслаад татан тэгшилж дахин 249 mm-ээр 3 хэсэг III. 838 mm-ээр таслаад татан тэгшилж дахин 419 mm-ээр 2 хэсэг болгон хувааснаар I ба III bus ribbon-г модулийн дээд талд, II bus ribbon-г доод талд тугалгыг 400˚C-ээр хайлуулан гагнахад бэлэн болно. Bus ribbon нь өөрөө бүрмэл зэс утас бөгөөд наалдах чадварыг сайжруулах тусгай бодис FLUX-ийн хольцтой.
  • 7. Wire буюу холбох утсыг эхлээд 60мм-ээр таслан бэлтгэнэ. Үүнийхээ 2 талыг 10mm болон 6 mm-ээр бүрхүүл утсыг салган авч бага талыг эхлээд FLUX шингэнд дараа нь 350˚C-т бүрэн хайлах тугалганд дүрж junction box-г модультай холбоход бэлтгэнэ. 1. 3. Wire утсыг тасалж байна. Үзүүрлэсэн утсаа FLUX-нд дүрнэ. 2. 4. Тасалсан утсаа үзүүрлэнэ. Тугалганд дүрж байгаа хэсэг
  • 8. EVA бол 145˚C-н халуунд хайлан тунгалаг өнгөтэй цавуу болдог дүүргэгч материал юм. Энэ нь шил, cell ,backsheet-н завсар байрлаж хөдөлгөөнгүйгээр нааж өгөх үүрэгтэй. Энэхүү түүхий эд агуулахаас урт ороодос хэлбэртэй ирэх ба зузаан нь 0.45mm, өргөн нь 990mm байх тул уртыг нь 1656mm урттай тасалснаар шилтэйгээ яг ижил хэмжээстэй болгож хуйлан үндсэн дамжлагад хэрэглэхэд хялбараар бэлдэж өгнө. EVA зүсэж байна Зүссэн EVA-гээ хуйлж байна.
  • 9. Backsheet нь 3 үе давхаргаас бүтдэг бөгөөд модулийн хамгийн ард талын хэсэгт байрладаг. Хэмжээсийн хувьд EVA хайлаад илүү гарахаас сэргийлэн дарж өгөх учраас хааш хаашаагаа 1см-р илүү гарах буюу өргөн нь 1000mm, урт нь 1676mm,зузаан нь 235µm байна. Гол зориулалт нь салхи шороо, гэмтэл зэргээс дотоод бүтцийг хамгаалахад оршино. Backsheet-г зүсэж байгаа байдал. Шил нь матрицын толгойн талаас дээш 53±1mm, баруун зүүн талаас 19.5±1mm, доош 26±1 mm илүү гарч байх ёстой учир 990mm өргөн,1656mm урт , 3.2mm зузаан хэмжээс бүхий нүүрэн тал нь нарны тусгалыг өөртөө сайн шингээж авахад зориулалттай боловсруулалт хийгдсэн байдаг бөгөөд барзгар гадаргуутай байна. Шил угаагч машинд 3 шил хүртэл зэрэг угааж болох ба хоорондох зайг 10 см-ээс багагүйгээр эргэлдэх ролькон замаар тэгш гулсуулан оруулна. Тасралтгүй эргэлдэх ролькон замаар явахдаа дээр доороосоо зэрэг цельсийн 50˚C температуртай нэрсэн усаар угаагдан цаашаа ус шүүгч доогуур гарахдаа илүүдэл усаа шүүлгээд мөн 50˚C халуун агаараар үлээгдэж бүрэн хатаагдан гарч ирнэ.
  • 10. Шил угаагч машинд шилээ оруулж байна. Угаагдаад гарч ирж байгаа шилийг оператор тосон авч байна. Дээрх дамжлагуудаар орсон түүхий эд , материалууд маань үндсэн дамжлагуудад хэрэглэгдэх бэлдэц болон дажлагаас дамжлагын хооронд нэгдэн нийлсээр 1 нарны зайн дэлгэц болон бүтээгдэнэ.
  • 11. Үндсэн дамжлага I. Stringer Хамгийн эхний бөгөөд чухал үйл ажиллагааг явуулдаг Stringer бол cell- үүдийг цуваагаар гагнах хий болон 110 вольтоор ажилладаг бүрэн автомат машин юм. 19.2%-н ашигт үйлийн коэффициенттэй, 0.23мм зузаантай моно cell-үүдийг зориулалтын хайрцганд хийн машин руу оруулна. 1 хайрцаг буюу магазинд 200 ширхэг cell багтана. Cell alligment robot cell-үүдийг хайрцагнаас 1 бүрчлэн авч камераар хагарлыг шалгаад ямар нэгэн асуудалтай (NG) бол гологдлын хайрцганд хийдэг. Харин хэвийн (OK) байгаа cell дараагийн дамжлага дээр очиж дээр, доороосоо FLUX цацуулна. Үүний дараа cell-ийг хийгээр соруулан авч дараагийн тавцанд шилжүүлэн cell- үүдийг 31 см урт, 2 мм өргөнтэй нарийн ribbon-оор цуваагаар холбоно. Нэг цуваанд 10 ширхэг cell байдаг. Гагнагдсан цуваа сорогчоор дээш өргөгдөн зөөх тавцанд тавигдах ба 18 ширхэг цуваа cell-г ойролцоогоор 20 минутанд гаргадаг. Cell alligmentrobot Гологдлын хайрцаг Хагарал шалгах хайрцаг Магазин
  • 12. Flux цацуулсан cell-ийг сорогч дараагийн тавцанд шилжүүлж байна. Риббон утас таслагдах явц Cell сорогч Цуваа гагнагдсан cell Cell зөөх тавиур
  • 13. Гар ажиллагаа буюу нүдэн шалгалт Cell-ийг тусгай гэрэлд цуваа, цуваагаар нь нэг бүрчлэн харж хог, хагархай, далий болон дутуу гагнагдсан байгаа эсэхийг шалгана. Ямар нэгэн гэмтэл илэрвэл гараар засвар хийнэ. Үүнийг дараагийн шалгагч хүн дахин шалгаж II дамжлага lay-up руу (+),(-) туйлаар нь байрлуулж өгдөг. Ингээд stringer-ийн үйл ажиллагаа дуусна. Гэхдээ өдөр бүр машины ажиллагаа эхлэхээс өмнө 2 ширхэг cell туршилтанд оруулж хуулралтыг шалгадаг ба 200гр/мм- ээс дээш байх ёстой. Хэвийн бус тохиолдолд 280˚C-400˚C температурын хооронд тохиргоог хийж өгнө. Цуваа cell-ийг шалгах явц Cell хагарсан байна.
  • 14. Бүрэн автомат stringer машины харагдах байдал. II. Хагас автомат машин Lay-up Ажлын тавцан 2 ширээнээс бүтнэ. Машин тоног төхөөрөмжөө шалгаад cell хоорондох зай тохируулагчийг I ширээн дээр суурилуулна. Мөн урьдчилан бэлтгэсэн busribbon-оо байрлуулж өгдөг. Stringer-ээс шалгагдаад гарч ирсэн cell-үүдийг сорогч машин сорж аван I ширээн дээр нэмэх 3, хасах 3 цуваагcell хоорондын зай 3 мм байхаар сөөлжлүүлэн тавина. Ингээд 6 цувааг зэрэгцээгээр гар багажны тусламжтай busribbon-оор нэмэх, хасахаар холбон гагнасны дараа сорогч машин cell-ийг I-р ширээнээс II-р ширээ рүү явах замд дээш өргөхөд хог болон хагарал байгаа эсэхийг гэрэл тусгаж мөн халуунд тэсвэртэй скоч наан шалгадаг. Үүний дараа шил болон EVA тавигдсан II ширээ сорогчийн доор очиход матриц хэлбэрт орсон 60 ширхэг cell тавигдана. Үүнийгээ авч тавиур дээр байрлуулснаар 2-р дамжлага дуусах юм.
  • 15. Lay-up машины харагдах байдал Cell зөөх тавиур цуваа cell I ширээ bus ribbon
  • 16. Хийгээр сорогч машин цуваа cell-үүдийг нэмэх хасахаар нь зөөж байна. Операторууд cell-ний нэмэх хасах туйлыг холбон зэрэгцээгээр гагнана.
  • 17. Гагнасан cell-ээ II ширээн дээр ирэхэд шил болон EVA-г бэлдэж байна. Cell-ний хагарлыг шалгаж байна. II ширээ cell-ний доор очин cell тавигдаж ажиллагаа дуусна.
  • 18. III дамжлага Laminator Шил, EVA, Backsheet, cell давхаргуудыг нийлүүлж нэг хавтан болгодог машин. Эхлээд операторууд lay-up аас гарсан бэлдэцийн хүчдлийг шалгадаг. (29.5V-37.32V) Үүний дараа EVA болон Backsheet-ийг давхарлан тавихдаа мөн л элдэв хог шороог шалгана. Ингээд шил+EVA+cell+EVA+Backsheet гэсэн дараалалтай 3 бэлдэц 145˚C-ээр халсан laminator руу орон 19 мин 40 секунтын дараа гарч ирэхэд эцсийн бүтээгдэхүүний маань эх бие бэлэн болсон байх болно. Эцэст нь илүү гарсан EVA, backsheet-г өөлж цэвэрлэдэг. Laminator машины харагдах байдал.
  • 19. Хамгийн түрүүнд хүчдэлийг хэмжинэ. Cell болон EVA-нд наалдсан хогийг шалган цэвэрлэх.
  • 20. Cell дээр EVA тавигдах байдал. EVA-ний дээр backsheet тавигдана. Гурван бэлдэцийг зэрэг laminator-т оруулна.
  • 21. IV. Junction box холболтын хэсэг Холболтын хайрцагны суурь гадаргууд силикон түрхэгдэх ба энэ нь ус , чийг аливаа бохирдлоос утасны холбоосыг хамгаалах үүрэгтэй. Силикон түрхэгдэх үйл явц нь автоматаар 2 минутын турш явагдах ба энэ хооронд оператор laminator- аас гарч ирсэн бүтээгдэхүүний ард талын дээд ribbon байрлах хэсэгт 4 нүх гаргана. Нүхнүүд нь нэмэх хасах цэнэгийг холбосон зэс утаснуудыг ил гаргаснаар junction box-той урьдчилан бэлтэгсэн 4 ширхэг wire утсаар холбогдож өгдөг. Үүнийгээ богино холболт үүсэхээс сэргийлэн силиконоор бүрээд холболтын хайрцгийг хавтантайгаа бэхэлж өгснөөр холболтын хэсэгт явагдах ажиллагаа дуусна. Нүх гаргаж байгаа нь Холбосон утаснуудыг силиконоор бүрэх Холболтын хайрцгийг суурилуулсан байдал.
  • 22. V. Хүрээлэх дамжлага 4 дамжлага дамжин бий болсон модулийн ирмэгийг дагуулан 2 талаараа наалддаг сайн чанарын туузыг нааж өгөх бөгөөд энэ нь хөнгөн цагаан хүрээг бэхэлж өгөх гол бэхэлгээ төдийгүй модуль, хүрээ хоёрын завсраар ус чийг орж, бохирдохоос сэргийлнэ. Хүрээ нь нэг орсон л бол эргэж салдаггүй онцлогтой ба шингэн бодис түрхэн барьцалдуулж өгдөг. Түүнчлэн хүрээний ирмэгүүдийг хуурайдаж өгдөг нь гараар зөөж тээвэрлэх явцад бэртэхээс хамгаалах юм. Хүрээлсэн модулиа дараагийн ширээн дээр тавьж ISO газардуулгыг хэмжин, junction box-н таглааг тавьж , дагалдах хуудсанд тэмдэглэгээ хийх ба 3000В-р 1минутын турш хүчдэл гүйлгэж хэдий хэмжээний эсэргүүцэл гаргаж байгааг хэмжинэ. Модулийг хүрээлж байгаа нь. Эсэргүүцлийг хэмжиж байна.
  • 23. Чанарын шалгалтууд ба бүтээгдэхүүн баталгаажуулалт Материалын хүлээн авах үзлэг Энэхүү үзлэгээр агуулахад ирсэн бүх материал түүхий эдийг захиалсан тоо хэмжээгээр ирсэн болон сав баглааны бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэсэн хугацаа зэргийг шалгадаг. Талбайн шалгалт Талбайн шалгалт нь үндсэн 2 хэсэгтэй. 1. Түүхий эд материалын шалгалт – үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа cell, backsheet, ribbon, тугалга, шил, холболтын хайрцаг, силикон, frame, EVA, double side tape зэргийн хэмжээ, зузаан, төрөл, үйлдвэрлэсэн хугацаа зэргийг шалгаж тэмдэглэгээ хийнэ. 2. Талбайн шалгалт - үндсэн дамжлагын хэвийн ажиллагаа, гарч байгаа бүтээгдэхүүний хэмжээсүүдийг нарийн шалгаж тэмдэглэдэг. Хуулралтын шалгалт Хуулралтыг мөн 2 янзаар шалгана. Ингэхдээ EVA-г 10мм×21мм харьцаатайгаар 2 ширхэг, Backsheet-г 8мм×19мм хэмжээтэйгээр мөн 2 ширхэгийг зүсэн авч бэлдэнэ. 1. Шилэн дээр нэг тал нь наалддаггүй гялгар цаас тавин дээрээс нь бэлдсэн EVA-г тавьж өгнө. Улмаар laminator-т оруулж EVA шил хоёрын наалдацыг шалгана. 2. Харин шилэн дээр EVA тавиад гялгар цаасаа тавиад backsheet-ийг тавин laminator-т оруулж өгснөөр EVA backsheet хоёрын наалдацыг шалгадаг. Шалгахдаа force measurement төхөөрөмжөөр наалдсан хуудсаа татаж, татагдах чадлыг ньютоноор хэмждэг. Хэмжилтийн явцыг доорх зурагт харуулав
  • 24. Гелийн агуулгын шалгалт Энэхүү шалгалтаар EVA-ний наалдах чадварыг шалгадаг ба нэг тал нь наалддаггүй гялгар уутан дотор 7мм×14мм хэмжээтэй EVA зүсэж хийгээд laminator- т оруулдаг. Үүнийгээ 3мм×0,8мм харьцаатайгаар 6 ширхэгийг зүсэн авч жинг хэмжээд 2 шүүлтүүр дотор хуваан хийж 8 цаг сокслятны аппаратанд нэрнэ. Аппаратнаас гаргаад хатаах шүүгээнд 4 цагийн турш 90˚C темпрературт хатаана. Хатсан EVA-г дахин жинлэж анхны утганд нь харьцуулахад наалдацын хувь гарч ирэх ба 80%-аас дээш байх ёстой. EL шалгалт Энэ нь хүний нүдэнд үл үзэгдэх микро хагарлыг рентген туяаны тусламжтайгаар олж хардаг шалгалт юм. Модуль шалгах хэсэг компьютерт харагдах байдал Cell-ний микро хагарал
  • 25. Бүтээгдэхүүн баталгаажуулах Энэ хэсэгт модулийг цэвэрлэж хог орсон, ribbon утасны хоорондох зай ойртсон эсвэл холдсон эсэхийг нүдээр шалгадаг юм. Түүний дараа нарны цацрагтай ижил хэмжээний гэрлийн эрчмийг модуль руу тусгадаг бөгөөд тухайн агшинд цахилгааны гаралтын үзүүлэлтүүдийг хэмжиж авдаг. Гологдол бүтээгдэхүүн Модулийг цэвэрлэж байна Модуль шалгах хэсэг Гологдол бүтээгдэхүүнийг элемент, бөмбөлөг, гадны биет, backsheet, шил, риббон, холболтын хайрцаг, хүрээ, давхарга, EL test гэсэн төрлүүдээр 29 янзаар A,B,C ангилалд хамааруулдаг.
  • 26. Цахилгааны гаралтын үзүүлэлт гүйдэл, хүчдэлийг харуулсан график. Бэлэн болсон бүтээгдэхүүн бүрд тухайн модулийн илэрхийлэх бүх утга болон TUV баталгаажлын тэмдэгийг тавьсан шошго нааж өгдөг.
  • 27. Бэлэн болсон модулийн бүтцийг доорх зурагт харуулав. Ийнхүү маш өндөр чанартай нарны зайн дэлгэц маань хэрэглэгчдийн гар дээр очсоноор ирээдүйн хөгжлөөс хоцрохгүй байж, хүрээлэн буй орчиндоо аюул учруулахгүйгээр ая тухтай амьдрах боломжийг нээж өгнө.
  • 28. Дадлагын хугацаандаа дараах дамжлагууд дээр ажиллаж үзсэн. 1. Модуль цэвэрлэх Модулийг хүний биед хоргүй хүнсний спиртээр арчдаг ба шилэн дээр тогтсон хогийг сайн цэвэрлэхээс гадна үзлэг шалгалтын стандартын дагуу бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Мөн bus ribbon хоорондох зай 5мм-ээс их зөрсөн болон далий цоолсон эсэхийг харах хэрэгтэй. 2. Шил угаах Өдөрт үйлдвэрлэх модульны тооноос хамааран шилээ угааж бэлтгэдэг. Юуны түрүүнд шил угаагч машинаа 50 хэм хүртэл халааж , ролькон замныхаа тоосыг арчина. Шил угаах ус нь жирийн биш нэрмэл ус байна. Шил хоорондох зайг 10см-ээс багагүйгээр дараалуулан хийдэг. Нөгөө талд зогсох хүн угаагдаад гарч ирж буй шилийг доороос тусах гэрэлд хог шороог сайтар харан авна. Хангалтгүй бол дахин угаана.
  • 29. 3. Холболтын утас таслах 4. Bus ribbon таслах Мөн өөрийн гараар cell-ийг гагнаж, салгаж суран бага оврын нарны зай хийсэн.
  • 30. Дүгнэлт Эх орондоо баялгийг бүтээж буй нөхөрсөг агаад хөдөлмөрч хамт олны дэмжлэгтэйгээр үйлдвэрлэл гэж чухам юу болох, ямар нарийн эмх цэгц дараалалтайгаар явагддагийг дамжлага бүр дээрээс харан, зарим зүйлийг хийж үзэн мэдэж авч байлаа. Нийтдээ 4 долоо хоногийн хугацаанд үйлэдвэрийн шат дамжлага бүртэй танилцаж, тэдгээр хэсгүүд дээр дадлагажин гарч , тайлангаа бичих дараалалтайгаар дадлагаа хийж дуусгав. Дадлага хийх явцдаа ажигласан зүйл бол ажилчин бүр өөрийн ажилдаа маш хариуцлагатай хандаж, гярхай бөгөөд нямбай ажиллах ёстой. Хамгийн гол түүхий эд болох cell гэхэд маш нимгэн, эмзэг бүтээгдэхүүн тул их зөөлөн уян хандах хэрэгтэй. Бас гагнах үйл ажиллагаа бүр миллиметрийн нарийвчлалтай явагдана. Тиймээс нэг л оператор алдаа гаргахад бусад операторуудын хийсэн хөдөлмөр үгүй болж гологдол бүтээгдэхүүн болдог. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн нарны зайн экспортын 51%-ийг азийн орнууд эзэлдэг гэж гарчээ. Үүнд манай орны Санко Соолар компанын үйлдвэрлэл багтаж байгаа. Дотоод зах зээлийн хувьд эрэлттэй байгаагаас гадна дэлхийн хэмжээнд яригдаж буй Говьтек болон Азийн супер сүлжээ төсөлд оролцох бүрэн боломжтой үйлдвэрлэл явуулдаг Монголдоо №1 компанид дадлага хийсэн маань тун өгөөжтэй байлаа.