• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
2009 Tailan
 

2009 Tailan

on

  • 13,424 views

 

Statistics

Views

Total Views
13,424
Views on SlideShare
12,436
Embed Views
988

Actions

Likes
3
Downloads
113
Comments
0

5 Embeds 988

http://www.must.edu.mn 920
http://must.edu.mn 52
http://www.slideshare.net 13
http://74.125.155.132 2
http://webcache.googleusercontent.com 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    2009 Tailan 2009 Tailan Presentation Transcript

    • ШИНЖЛЭХ У ХААН ТЕХНОЛ О ГИЙН ИХ СУРГУУЛЬ 2009 оны үйл ажиллагааны тайлан УЛААНБААТАР ХОТ 2010 он
      • 2009 оны хичээлийн жилд ШУТИС ректор, 4 проректор, 3 газар, 4 алба, 9 төв, бүрэлдэхүүн 14 сургууль, 3 хүрээлэн, харъяа 3 сургууль, 3 хүрээлэн, 97 профессорын баг, 7 тэнхим, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 6 төвд нийт 902 багш, 632 ажилтан, ажилчид ажиллав. М эргэжлийн сургалтанд 3035 , бакалаврын 13 1 мэргэжлээр 25136 , магистрын 1 31 мэргэжлээр 2948 , докторын 26 чиглэлээр 831 хүн суралц жээ.
      • Энэ хичээлийн жилд магистрантурт 1079, докторантурт 10 4 , бакалаврын сургалтанд 5705, мэргэжлийн сургалтанд 1143 оюутан шинээр элсэн оржээ.
      • 2009 оны х аврын улиралд мэргэжлийн дипломтой 172, бакалаврын зэрэгтэй 1953 , магистрийн зэрэгтэй 156 хүн төгсөж, 28 багш доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалан 25 хүн доктор(Ph.D)-ын сургалт дүүргэн гэрчилгээ авлаа.
      • 2009 оны намрын улиралд мэргэжлийн дипломтой 85, бакалаврын зэрэгтэй 1243 , магистрийн зэрэгтэй 275 хүн төгсө ж байна.
      • 2009 онд их сургуулийн Удирдах зөвлөл
      • 2 сард 2008 оны үйл ажиллагааны үр дүн, ерөнхий менежерийн үр дүнгий гэрээний биелэлт, 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөө (бизнес төлөвлөгөө, төсвийн төсөл),
      • 4 сард Удирдах зөвлөлийн бүтэц зохион байгуулалтын асуудал,
      • 6 сард 2008 оны санхүүгийн тайланд хийсэн шинжилгээ, 2009-2011 оны хичээлийн жилд мөрдөх 1 кредит цагийн хичээлийн үнэлгээ,
      • 9 сард 2009-2010 оны хичээлийн жилд мөрдөх 1 кредит цагийн хичээлийн үнэлгээнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудаар хуралдсан байна.
      Удирдлага, зохион байгуулалт
      • Эрдмийн зөвлөл 2 удаа, Ректорын зөвлөл 23 удаа хуралдаж 48 асуудал хэлэлцжээ. Үүнээс заримыг нь дурдвал:
      • -Баянгол цогцолбор, ШУТИС хотхоны тухай
      • -Кредит системийн үе дэх сургалтын чанарыг баталгаажуулах асуудал
      • -2009-2010 оны хичээлийн жилийн элсэлтийн журам, хяналтын тоо батлуулах
      • -ШУТИС-ийн багш, ажилтан, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тухай
      • -Аялал жуулчлалын сургалтын бааз байгуулах тухай
      • -2010 оны төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тухай
      • -Сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаатай холбоотой журмуудад өөрчлөлт оруулах тухай
      • -Зайн сургалтын төв байгуулах
      • -ШУТИС үүсч байгуулагдсаны 50 жилийн ойн бэлтгэл хангах, тэмдэглэн өнгөрүүлэх комиссын ажлын тайлан
      • -ЭХИС-ийн 50 жилийн ой тэмдэглэх тухай гэх зэрэг асуудлыг авч хэлэлцэн холбогдох шийдвэрүүд гаргав.
      • Ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажиллагсадын цалинг 2009 оны 01 дүгээр сарын 01-нээс дунджаар 2 2 %-иар нэмэгдүүлэв. Мөн 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс профессор багш, ажилтан, ажилчдын орлогыг 20 -30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн, мөн ажлын үр дүнгээр урамшуулалт цалингийн нэмэгдэл олгох систем хэрэгжүүлж эхэллээ. Ажлын үр дүнгээс хамааран багш, ажиллагчдын орлого 10-15 хувь нэмэгдэх боломж бүрдэж байна. ШУТИС-ийн “Багшийн хөгжил” хөтөлбөр хуваарийн дагуу хэрэгжиж байна.
      • Баянголын ам дахь “ШУТИС хотхон”-ы болон уг хотхонд багш нартаа хувийн орон сууцны газар олгуулах Улаанбаатар хотын Засаг даргын захирамжийг хөөцөлдөж 2009 онд гаргуулсан. Гэрчилгээ бичих ажил хийгдэж байгаа боловч удаашралтай байна. Гэрчилгээнд гарын үсэг зурах хүлээгдэж байна
      • Сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, орон тоог хэмнэх ажлыг 2009 онд багтаан хийхээр удирдах зөвлөлөөс өгсөн чиг үүргийн дагуу Ректорын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажил ласан . Ажлын хэсэг ажлын байрны тооллого, ачааллын судалгаа хийсэн ба нэгжүүдийн дарга нарын саналыг авсан. Үүний мөрөөр бүтцийг оновчтой болгох, ажлын ачааллыг нягтруулах, орон тоог багасгах талаар шийдвэр гаргах түвшинд ажилласнаар захиргаан д харьяалагдаж байсан 24 орон тоог шилжүүлсэн , профессорын 106 багийг 97 болгон шинэчлэн зохион байгуулсан, барилгын 3 засварчин, 7 хувцас харагчийг гэрээгээр ажиллуулах болов, Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албыг татан буулгаж Техникийн нэгдсэн үйлчилгээний хэсэг болгон зохион байгуулж, хичээлийн 1-р байрны цэвэрлэгээ, үйлчилгээг бүрэлдэхүүн сургуулиудад шилжүүл ж, Нийгмийн технологийн сургуулийн профессорын багуудад өөрчлөлт оруулах зэрэг ажлууд хийгдээд байна.
      • ШУТИС-ийн үүсч байгуулагдсаны 50 жилийн ойг төлөвлөгөө гарган зохион байгуулж, олон үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулсан.
      • 900 хүний суудалтай 7 давхар Номын сангийн цогцолборын барилгыг 2009 онд ашиглалтанд оруулж, сүүлийн 3 жилийн дүнгээр номын сангийн санхүүжилтэнд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Улс хөгжүүлэх сангаас 1.145 сая төгрөг хөөцөлдөж олж авсан.Бусдыг сургуулийн санхүүжилтээр гүйцэтгэв.
      • Нийт 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн
      • Шинээр баталсан журам-1
      • “ ШУТИС-д ажиллаж буй ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах журам”
      • Шинэчлэн боловсруулж баталсан журам-13
      • “ ШУТИС-ийн дотоод хяналт шалгалтын журам”
      • ” ШУТИС-ийн профес-сорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”
      • “ Гадаадын зочид, төлөөлөгчидөд үйлчлэх журам ”
      • “ ШУТИС-ийн профессор, багш, ажилтан албан хэргээр гадаадад зорчих журам“
      • “ Гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах журам”
      • “ ШУТИС-ийн Элсэлтийн журам”
      • “ Оюутны мэдлэгийг үнэлэх журам”
      • “ Шилдэг оюутан шалгаруулах журам”
      • “ Бакалаврын сургалтын дипломын төсөл, ажил хамгаалах журам”
      • “ Зуны сургалтыг зохон байгуулан явуулахад баримтлах журам”
      • “ Оюутны давхар мэргэжил эзэмших сургалтыг зохион байгуулах журам”
      • “ Оюутны шилжилт хөдөлгөөний журам”
      • “ Дээд боловсролын диплом олгоход баримтлах журам”-уудыг шинэчлэн боловсруулж батлуулан мөрдөж байна.
      Сургуулийн эрдэм судлал, сургалтын болон бусад үйл ажиллагааг явуулахад шаардлагатай эрх зүйн баримт бичиг, дүрэм журмыг шинээр боловсруулах, шинэчлэн сайжруулж мөрдөх
      • ШУТИС-ийн үйл ажиллагаанд инновацийг хөгжүүлэн үйл ажиллагааг төгөлдөржүүлнэ
      • Шинжлэх ухаан технологийн номын сан барьж ашиглалтанд оруулсан сурах, судлах таатай орчин бүрдүүлэв.
      • ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн номын сангийн цогцолборын 4 дүгээр давхрыг бүхэлд нь мэдээлэл холбооны орчин үеийн ололт амжилтыг сургалтанд ашиглах орчин болгон тоноглож ашиглалтанд оруулж эхлээд байна.
      • БСШУ-ны Сайдын тушаалыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн тул Е- С ургууль (U-танхим, онлайн хурлын танхим, гадаад хэлний Е -сургалтын танхим, мультимедиа студи, Е -тестийн танхим, Е -уншлагын танхим) байгуулах шийдвэр гарч байна.
      • ШУТИС-ийн инкубаторын төвд БСШУЯ-ны ШУТСангийн санхүүжилтээр хүнсний 4 лабораторийг байгуулан сургалт, туршилтын үйл ажиллагаанд ашиглаж байна.
      • МХТС дээр “SKYTEL”, “ZTE” компаниудын тусламжаар 1.7 тэрбум төгрөгийн өртөгтэй үүрэн телефоны томоохон сургалт судалгааны лаборатори байгуулсан.
      • ЭХИС дээр цахилгаан хангамжийн лаборатори(Чехийн ЗГ 253 сая төг),
      • Японы Нагоя их сургуулийн “Хээрийн судалгааны төв” хамтарсан лаборатори(80 сая төг, одоо өргөжүүлж байна),
      • Механик инженерийн сургуулийн экскаваторын виртуаль симулятор гэх зэрэг 14 сургалт судалгааны төв лаборатори шинээр байгуулж, 9 сургууль 24 лабораторийг сургалтын тоног төхөөрөмжөөр шинэчлэн тоноглосон байна(Туркийн ЗГ, 17 сая төг).
      • Хөдөө орон нутагт байгаа бүрэлдэхүүн болон харъяа сургуулиудтай хиймэл дагуулаар холбогдон онлайн хичээл зааж сургалт явуулах систем байгуулах төслийн санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэрээр зөвшөөрүүлэв (184 сая төг) .
    • Хүний нөөцийн үйлчилгээ Бүтээгдэхүүн Зорилт Биелэлт Үндсэн багш ийн тоо 900 902 Эрдмийн зэрэг, цолтой багш 313 328 Мэргэжил дээшлүүлсэн нийт багш
      • дотоодод-180
      • гадаадад-110
      191 143 Англи хэлний сургалтанд хамрагдах багш 170 157 Түвшин тогтоох шалгалтанд орох англи хэлний багш 100 86 (TOEFL)
    • Хүний нөөцийн удирдлагаар Д эвшүүлсэн зорилт Гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүн Зарим ажил, үйл ч илгээг гэрээгээр гүйцэтгүүлэн төсөвт эзлэх цалингийн сангийн хувь хэмжээг бууруулах: А. Тогтоолын 6.2-т заасан үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх. Барилгын ажил, ч имэглэл, байруудын харуул хамгаалалт , сургалтын өр барагдуулах ажил үйл ч илгээ Б. Тогтоолын 4.2-т заасан ч иглэлээр оюутны байрын үйл ч илгээг “ Оюут-ны төв ”-ийн хүрээнд оюутнуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх А. 2009 оны эхнээс харуул хамгаалалтын ажил, барилгын урсгал засварын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж ирснээс зөвхөн барилгын ажлаас 9.2 сая төгрөгийн цалингийн сан хэмнэв. Харин сургалтын төлбөрийн өр барагдуулах асуудлыг гэрээгээр зохион байгуулна. 134 багшийг гэрээгээр, “Багшийн хөгжил” хөтөлбөрийн дагуу үе шаттайгаар багш бэлтгэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд багшаар бэлтгэгдэж байгаа 51 хүнийг цалинтай гэрээтээр тус тус ажиллуулж, цалингийн санд 300.9 сая төгрөгийн хэмнэлт гарган ажиллаж байна. Мөн үйлчилгээний зарим ажилчдыг гэрээгээр ажиллуулж байна. Б. Оюутны 5 байрны интернет танхимд 20, ахуйн хэрэглээний худалдааны цэгүүдэд 12, халуун усны газар, угаалгад 25, номын санд 10 оюутан, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд 52, нийт 109 оюутан гэрээгээр ажил эрхэлж байна.
    • Багш, ажилтны гүйцэтгэх ажил үүргийн онцлогийг харгалзан ШУТИС-д мөрдөх цалингийн сүлжээг шинэ ч лэн боловсруулж мөрдөх Профессор багш нарын цалингийн зэрэглэл, шатлалд оны эхэнд болон 9 дүгээр сард зарим өөр ч лөлт, тохируулга, засвар оруулан батлуулсан. Энэ оны 1 дүгээр сарын 01-нээс нийт ажиллагсдын цалинг дунджаар 22%-иар нэмэгдүүлэн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох систем хэрэгжүүлж эхэллээ. Ажлын үр дүнгээс хамааран багш, ажиллаг ч дын орлого 10-15 хувь нэмэгдэх боломж бүрдэж байна. Эрдэмтэн багш нарыг эрдэм шинжилгээ, судалгааны төсөлд хамруулах замаар цалингаас гадуур орлого олох боломжийг нэмэгдүүлэх Энэ онд нийтдээ 1. 61 тэрбум төгрөгний төсөвт өртөг бүхий 125 төсөл, гэрээт ажил гадаад, дотоодын санхүүжилтээр гүйцэтгэж, цалингаас гадуур орлого нэмэгдэж байна. ШУТИС-ийн эрдмийн зэрэг, цолтой багшийн тоог 35-аар нэмэгдүүлэх ШУТИС-ийн эрдмийн зэрэг, цолтой багшийн тоо 33-аар нэмэгдсэн. 5 доктор ирсэн. Залуу багш нарыг сургалт болон заах арга зүйн боловсрол олгох хөтөлбөрт хамруулж багшлах эрхийн үнэмлэхтэй болгох Хавар, намар зохиогдсон хоёр удаагийн сургалтанд нийт 91 багш хамрагдан багшлах эрхийн үнэмлэх авлаа.
    • Байгууллагынхаа үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний зорилго, зорилттой уялдуулан манлайлах ур чадвар, удирдахуйн ухааны мэдлэг, шинэ арга технологи, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Өнгөрсөн жил проректорууд, газрын дарга нар болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, менежментийн профессорууд зэрэг их сургуулийн удирдах албан тушаалтнуудыг хамруулсан “Дэлхийн менежментийн тэргүүн туршлага судлах замаар байгууллагын өрсөлдөх чадвар, үр ашгийг дээшлүүлэх” сургалт-семинарийн явцад өгсөн зөвлөмжийг байгууллагынхаа үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний зорилго, зорилттой уялдуулан хэрэгжүүлэх боломжийг судлан з ах зээлийн нөхцөлд их сургуулийн удирдлагын болон бодит үйл ажиллагааг зохицуулан сайжруулах ажлыг төлөвлөж байна. Мөн бүрэлдэхүүн сургуулиудын дэд захирлууд, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарын семинарыг 20 гаруй удаа зохион байгуулав.
    • Төрийн алба, ТАХ-тай холбоотой стандартыг мөрдөж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжийн дагуу чанд сахих ШУТИС-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам болон ажиллагсадтай байгуулах хөдөлмөрийн гэрээнд ёс зүйн хэм хэмжээтэй заалтуудыг оруулан мөрдөж төрийн алба, төрийн албан хаагчийн стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Сургуулийн удирдлагын бүрэлдэхүүнийг ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллахад хяналт тавин зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээлгэн арга хэмжээ авч ирэв. Төрийн албан хаагчийн бүртгэлийг шинэчлэн хийж, Е -хэлбэрээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Менежерийн үр дүнгийн гэрээний тайланг тогтоосон хугацаанд нь гарган БСШУЯ-нд хүргүүлэх Үр дүнгийн гэрээ дүгнэх журам болон гэрээнд заасан хугацааг баримтлахаас гадна явцын тайланг шаардсан хугацаанд нь гаргаж өгдөг.
    • Багш, ажиллагсдын эрүүл мэнд
      • 2009/10 оны хичээлийн жлийн хамтын гэрээний холбогдох заалтыг хэрэгжүүлэн Ректорын 2009 оны 113 тоот тушаалын дагуу нийт багш, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг Ионсей, ЭМШУИС-ийн дэргэдэх “Эрхэс” зөвлөх поликлиник, клиникийн 3-р эмнэлэг зэрэг газруудтай гэрээ байгуулан 4-6 сард зохион байгуулж, нийтдээ 902 хүн хамр уул а н, 22.55 сая төгрөг зарцууллаа .
      • Үзлэгийн дүнг үндэслэн ЭМТ-д бүх ажиллагсадын картыг төвлөрүүлэн шаардлагатай зарим хүмүүсийг эмчийн хяналтанд авах, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор бялдаржуулах төв энэ жил байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
    • Сургалтын үйл ажиллагаа № Сургалтын хэлбэр Зорилт Биелэлт 1.1 Мэргэжлийн сургалт Сайдын тушаалаар баталсан хяналтын тоог баримтална ( 297 ) 1143 1.2 Бакалаврын сургалт -Нийт 5705 Үүнээс: өдөр 4429 орой 1276 эчнээ 0 1.3 Магистр ын сургалт -Нийт 1020 1079 Үүнээс: өдөр 920 935 орой - 144 (е-хэлбэрийн зайн сургалтаар) эчнээ 100 1.4 Доктор ын сургалт -Нийт 120 10 4 Үүнээс: өдөр 70 10 4 эчнээ 50 - экстернат - -
    • Элсэгчдийн тоо
    • Төгсөгчдийн тоо 156 25 2976 172
      • Төгсөгчдийн үнэлгээний голч
      • дүнгийн дундаж
      Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт ийн хувь № Сургалтын хэлбэр Зорилт Биелэлт 1.1 Мэргэжлийн сургалт 78 78.8 1.2 Бакалаврын сургалт 78 79,1 № Сургалтын хэлбэр Зорилт Биелэлт 1.2 Бакалаврын сургалт 2,7 2,69 1.3 Магистрын сургалт 3,2 3.4 1.2 Докторын сургалт 3,8 3,8
    • Сурлагын чанар 3.4 3. 8 2.0 5 3.62 3.9 2 . 6 9
    • Сургалтын ч анарын аяны хөтөлбөр Гурван жилийн хугацаанд үргэлжлэх “ШУТИС-ийн сургалтын чанарын аяны хөтөлбөр”-ийг Ректорын зөвлөлийн 2009.04.27 - ны хурлаар хэлэлцэн баталж, хөтөлбөрийн дагуу тодорхой үе шатууд бүхий үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд суралцагчдын үнэлгээний голч дүн 2,05 болж өссөн байна. Е -Сургалтын хөтөлбөр 2008/09 оны хичээлийн жилээс магистрын 14 мэргэжлийг е-сургалтаар зохион байгуулах боломжтой болов. * Элсэлт авч байгаа мэргэжлүүдийн хичээлийг онлайн хэлбэрт оруулахын тулд ректорын 2009 оны 67 тоот тушаалын дагуу “UNIМ I S” - ийг ашиглан хичээлүүдийг бэлтгэж 2009/10 оны хичээлийн жилийн намрын улиралд е-Хичээлийн санг стандартын шаардлага хангасан 23 хичээлээр нэмэгдүүллээ. * Мэдээллийн технологи ашиглан хичээл заадаг багш нарын тоо 94 хувьд хүрэв. Багш нар 1560 е-файл сургалтанд ашиглаж байна. * 2008/09 оны хичээлийн жилийн хаврын улиралд 9 магистр оюутан онлайнаар суралцаж, 244 оюутан электрон хичээлийг сонгон үзсэн байна.      
    • * Магистрын 59 хичээл, бакалаврын 31 хичээл бүхий е-Хичээлийн санг бүрдүүлсэн байна. * 2009/10 оны хичээлийн жилийн намрын улиралд 144 оюутан электрон хичээлийг сонгон үзэж, 12 оюутан онлайнаар суралцаж байна. * 2009 онд элсэлтийн бүртгэлийг онлайн хэлбэрээр хийж, бүртгэлийн үед гардаг хүндрэл, чирэгдлийг арилган элсэгчид, хөдөлмөрчдөд үйлчилгээ шуурхай, тохиромжтой болгов. * Оюутны дүнгийн жагсаалт г.м өөрийн зарим мэдээллийг хэвлэн гаргах ажлыг автоматжуулах зорилгоор мэдрэмтгий дэлгэц бүхий автомат машиныг МХТС бүтээн ашиглалтанд оруулж, зүгшрүүлж байна. * Удирдлагын мэдээллийн “UNIMIS” системтэй холбогдон ажиллаж буй оюутны иж бүрэн мэдээлэл бүхий RFID цахим карт (ухаалаг) –ыг шинээр бий болгон МХТС дээр ашиглаж эхлэв. * ШУТИС-ийн Мультимедиа студи байгуулснаар багш нарт е-Хичээл бэлтгэхэд мэргэжлийн түвшинд үйлчлэх үйлчилгээг бий болгов. * Төв байртай тусдаа байртай сургуулиудыг IP холбооны системээр хангах бэлтгэл хийгдэж туршилтын шатанд байна. МХТС-ийн Холбоо сүлжээ ба холболтын технологийн профессорын баг гүйцэтгэх гэж байна. Энэ ажил хийгдсэнээр холбооны зардал хэмнэнэ.  
    • Гадаад хэлний сургалтын чанар, үр нөлөөг сайжруулах хөтөлбөр * Гадаад хэлний сургалтын чанар, үр нөлөөг сайжруулах хөтөлбөр 1, 2”-ийн хүрээнд, ХБС-иас S.EL210* Англи хэл III хичээлийн сургалтанд ашиглах зориулалттай “English e-learning program” хэрэглээний програм хангамжийг боловсруулан бэлэн болгож, туршилт, зүгшрүүлэлт хийж байна. Ингэснээр гадаад хэлний сургалтанд мультимедиа хэрэгслүүдийг хэрэглэх, аудио, видео материалууд ашиглах боломж бүрдэж байна. * Америкийн багшаар заалгасан англи хэлний 2 сарын сургалтанд ҮТДС, КТМС, МХТС, МИС – ийн нийт 157 багшийг хамруулж англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлсэн. Багшийн хөгжил хөтөлбөр ШУТИС-иас нийт 143 залуу багш, эрдэмтэн судлаачдыг гадаадын их дээд сургуульд магистр, доктор болон богино хугацааны сургалт, дадлагад хамруулж мэргэжил дээшлүүлсэн. * МХТС, КТМС, МИС, ҮТДС-иудад америк багшаар заалгасан англи хэлний тус бүр 2 сарын сургалт явуулж, нийт 157 багш хамрагдсан. Дэлхийн 21 оронд 190 багш, ажилчид олон улсын хурал, семинар, чуулган, симпозиумд оролцож илтгэл тавих, судалгаа хийх, туршлага солилцох зэрэг ажлаар томилогдон ажилласан болно.    
    • “ Сургууль-Төгсөгч-Ажил олгогч”-ийн гурвалсан холбоог б эхжүүлэн хамтын ажиллагааг зохих т ү вшинд гарга х зорилгоор “Оюутны бирж” програм хангамжийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх
      • Их сургууль-Төгсөгч хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, төгсөгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тус сургуулийн төгсөгчдийн хот, хөдөөгийн төлөөлөл цугларч 2009 оны III сарын 13-ны өдөр ШУТИС-ийн Төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулсан.
      • ШУТИС-ийн 50 жилийн ойн үеэр төгсөгчдийн төлөөлөгчдийн чуулга уулзалт зохион байгуулж уриалга гаргасан.
      • Төгсөгчдөө мэдээлэл шуурхай хүргэх, тэднийг нэгтгэн зохион байгуулалтанд оруулах зорилгоор Төгсөгчдийн холбооны нэгдсэн вэб сайт www.must-alumni.mn ажиллуулж байна.
      • Төгсөгчдийн холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш хагас жилийн хугацаанд хөдөө орон нутагт салбар зөвлөлүүд байгуулж, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж эхлээд байна.
      • Нийгмийн хамгаалал ,хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 84/223 тоот хамтарсан тушаал, ШУТИС-ийн ректорын 2009 оны 215 тоот тушаалаар ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулан, төвийн эрхлэгч, àæèëòàí, íèéãìèéí ажилтан гэсэн гурван орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
    • Электрон сургалт
        • Электрон сургалтын UNILMS – програм хангамжийн салбар сургуулиудад зориулсан шинэчлэсэн хувилбар
        • 2008/2009 оны хичээлийн жилд электрон сургалтын хөтөлбөрийн хүрээнд 47 электрон хичээл сургалтанд орсон.
        • 2009/2010 оны хичээлийн жилд 14 мэргэжлээр 89 электрон хичээлийг 320 оюутан үзэж судлав.
        • 2009/10 оны намрын улиралд магистрийн сургалтанд оруулахаар 48-н электрон хичээл бэлтгэгдэж байгаагаас 22 хичээлийг төслийн загвар хичээл болгохоор бэлтгэж байна.
        • е-Сургалтын хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн 1,2,Т-байранд Оюутанд зориулсан Утасгүй Интернэтийг бий болго í сүлжээний тохиргоо хийж, төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглалтанд оруулсан.
        • е-Сургалтын хөтөлбөрийн хүрээнд е-Хичээл бэлтгэх, аудио-видео материал бэлтгэхэд зориулсан “Мул ü т è медиа Студи” байгуулсан
    • Электрон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, е-хи ч ээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх ажлыг эр ч имжүүлэх зорилтын хүрээнд ор ч ин үеийн стандартын шаардлагыг хангасан тоног төхөөрөмж бүхий Мультимедиа студийг 2009.06 сард ШУТИС-ийн Мэдээллийн технологийн төвийн дэргэд байгуулав.
        • ШУТИС-ийн нийт багш, профессорт зориулсан Е-Хичээл бэлтгэх програм хангамжийн сургалт 2008/2009 хичээлийн жилийн турш зохион байгуулан явуулж 142 профессор багш нар хамрагдав.
        • БСШУЯ, ШУТИС-МТТөв, МТПарк, МХХТГазар хамтарсан “Мэдээллийн Технологийн тулгамдсан асуудал” семинар 1 удаа
        • БСШУЯ, МТТөв-ШУТИС хамтарсан “Монголын их, дээд сургуулиудын мэдээллийн технологийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх” улсын хэмжээний 7 хоногийн сургалт 3 удаа явагдан нийт 120 багш хамрагдав.
        • “ Электрон хичээл бэлтгэх арга зүй ” сэдэвт семинар 1 удаа зохион байгуулагдав.
    • * Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан мэргэжлийн дээд боловсролын 98 хичээлийн стандартыг шинэчлэн боловсруулж БСШУЯ-аар баталгаажуулан СХЗҮТ-д хүргүүлснээс 32 стандарт батлагдан, 14 стандартын анхны хэлэлцүүлэг хийгдэ эд бай н а . * Магистрантурын 131 мэргэжлийн, докторантурын 26 чиглэлийн 108 мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, БСШУЯ-аар баталгаажуулсан. * Д окторантурын 26 чиглэл ээр сургалт явуулах тусгай зөвшөөрл ий г ши н эчлэн боловсруулж батлуулсан. * 2009/10 оны намрын хичээлийн жилд е-Хичээлийн санг стандартын шаардлага хангасан 23 хичээлээр нэмэгдүүлсэн. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрийн стандартыг шинэчлэн боловсронгуй болгох, ШУТИС-ийн e-хичээлийн санг баяжуулах
    • UNIMIS- удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэх
        • UNIMIS системийн сургалтын албаны дэд хэсгийн хичээлийн төлөвлөгөөний шинэчлэсэн хувилбар
        • Эрдэм шинжилгээний програм хангамжийн шинэчлэсэн хувилбар
        • Багшийн вэбийн шинэчлэсэн хувилбар хийгдсэнээр дүнгийн онлайн бөглөлт хийгдсэн
        • Е-Оffice дэд системийн Time Sheet бүхий шинэчлэсэн хувилбар
        • ТАХ бүртгэлийн системийн шинэчлэсэн хувилбар
        • 2009/10 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн Элсэлтийн бүртгэлийг хийх онлайн хувилбар
    • 2009/10 оны хи ч ээлийн жилийн элсэлт Элсэлтийн мэдээлэл, сурта л чилгаа 2009/10 оны хи ч ээлийн жилд ШУТИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагаа, элсэлтийн журам зэргийг веб сайт, өдөр тутмын сонин, телевз, радио зэрэг мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд суртал ч илав.   Элсэгчдийн он-лайн бүртгэл 2009/10 оны хи ч ээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг ШУТИС-ийн элсэлтийн журамд заагдсан хугацаанд (VI.26-VII.03) Улаанбаатар хотод он-лайн хэлбэрээр явуулж байна. Бүртгэлийн сайтууд: www.elselt.edu.mn , www.must.edu.mn
    • 2009/10 оны хи ч ээлийн жилийн элсэлт (Э лсэгчдийн он-лайн бүртгэл )
    • Мэдээллийн технологийн үйлчилгээ Бүтээгдэхүүн Зорилт Биелэлт Е-мэйл хаягтай оюутан Бүх оюутан хаягтай Бакалавр 21877, магистр 1755, доктор 587 оюутан хаягтай Е-мэйл хаягтай багш Бүх багш хаягтай 902 багш хаягтай Веб сайттай багш 50 135 Компьютер ийн тоо Сургалтанд- 1745 захиргааны – 924 Сургалтанд- 1854 захиргааны - 924 Н эг компьютерт ногдох оюутан 12 10.8 М Т- ийн мэргэжлийн сургуулийн нэг компьютерт оногдох оюутны тоо 7 6.07 Сүлжээний хурд Дотоод-100 mbps, интернет– 5mbps Дотоод-100 mbps, интернет– 20mbps Пентиум IV-өөс дээш хү ч ин ч адалтай компьютер 2161 2325
    • Номын сангийн үйлчилгээ Бүтээгдэхүүн Зорилт Биелэлт Номын фонд 275000 292244 Суудлын тоо 1500 1887 Мэдээлэл лавлагаа, ном зүйн үйл ч илгээ үзүүлэх тоо 750 750 Автоматжуулалт, мэдээллийн технологийн үйл ч илгээнд нэмж хэрэг - лэх компьютерийн тоо 17 26 компьютер , утасгүй интернетийн (wireless) ор ч ин Нэвтрүүлэх шинэ үйл ч илгээ -2 Н ом сэлбэн засах, сургалт арга зүйн танхим, гадаад номын төрөлжсөн номын үйл ч илгээ, хувилах, олшруулах, мэдээлэл авах, шинэ номын мэдээллийг цаасан ба ВЭБ сайтаар өгөх шинэ үйл ч илгээ г нэвтрүүлсэн Номын фондын баяжилт С ургуулийн төсвийн хөрөнгөөр-85,000 мян.төг - төсөл, хандив аа р 292,244.0 мян.төг 204,606.3 мян.төг 87,638.0 мян.төг
    • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ч иглэлээр
      • Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын хамтарсан 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 84/223 тоот тушаал, “ШУТИС-ийн сургалтын чанарын аяны хөтөлбөр”-ийг үндэслэн “ Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ”-ийг 2009 оны 06 сард ШУТИС-ийн Ректорын тушаалаар байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
      • Үйл ажиллагааны үндсэн ч иглэл:
        • Оюутнуудыг ажлын байранд бэлтгэх, бизнес эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйл ч илгээ үзүүлэх
        • Төгсөг ч дийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалтуудыг зохион байгуулах
        • Оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах
        • Цагийн ажил хийх, бизнес эрхлэхийг хүссэн оюутнуудыг бүртгэж, “Оюутны хөдөлмөрийн бирж”-ээр зуу ч луулах, зээлийн хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах
        • Төгсөг ч дийн ажлын байрны хангалтын асуудлыг судлах
        • Үйлдвэрлэлийн дадлагыг аж ахуйн нэгж, байгуулагад хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
    • Оюутны эрүүл мэндийн даатгал * Бүрэлдэхүүн сургуулиудаас ЭМД-ийн хураамж төлсөн оюутнуудын бүртгэл, дэвтрийг хүлээн авч, СБД-ийн НДХ-т өгч, бичилт баталгаажуулалт хийлгэв. * ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оюутнуудыг хамруулах ажлыг зохион байгуулав. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, танилцуулгыг Оюутны холбоотой хамтран хичээлийн болон оюутны байруудын мэдээллийн самбаруудад байрлуулж, мэдээллээр тогтмол хангаж байна. * А хүрээний /H1N1/ хүрээний вирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих зорилгоор ШУТИС-ийн Ректорын албан далгааврыг гаргав. * 2009.10.21-нд Оюутны 5 дотуур байранд томуугийн А хүрээний /H1N1/ хүрээний вирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар байрны эрхлэгч, оюутны зөвлөлийн гишүүд, оюутнуудад зөвлөмж өгсөн. Мөн 2009.10.22-нд нийт 1828 ширхэг амны хаалт, Витамин С болон яаралтай тусламжийн “Эмийн сан” /хайрцаг/-г оюутны дотуур байр бүрт хүлээлгэн өгсөн. Байрын оюутнууд, болон хичээлийн байрууд дахь цайны газруудаар эм, витамин, амны хаалт, аарц, чацаргана болон бусад зүйлийг өгөхөд сургуулиас 7,280.826 сая төгрөг зарцуулж 24623 оюутанд(давхардсан тоогоор) үйлчил ж , эмчийн үзлэгт хамруулсан.
    • МУ-ын Ерөнхийлөг ч ийн ивээл дор зохион байгуулагдсан “ Эрдмийн эзэд” эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн (24 оюутны 15 бүтээл) Уламжлалт Эрдмийн IХ ч уулган 8 их, дээд сургуулийн 86 оюутны 57 илтгэл шалгаран хэлэлцэгдсэн: - Техник технологийн салбар хуралдаанд 24 илтгэл - Байгалийн ухаан, экологи 9 илтгэл - Хүмүүнлэгийн ухаан, хэл шинжлэл, дизайн 12 илтгэл - Эдийн засаг, менежмент 13 илтгэл Бүрэлдэхүүн, салбар сургуулиудаас нийт 272 илтгэл “ Оюутны хүмүүжил” уулзалт ярилцлага, лекц: - ШУТИС ба дэлхийн боловсрол - XXI зуун оюутан биднээс юу хүс ч байна - Хүн байна гэдэг урлаг юм - Оюутан удирдаг ч гэж хэн бэ, өөрийгөө ялан дийлье - Гадаад хэл бидний амьдралд “ Оюунлаг оюутан нийгмийн баялаг” Оюутны холбоо байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан гаргасан ном Оюутны хөгжлийн төв Оюутны холбоо:
    • “ Манай байр – Миний гэр” аян “ Цэвэр орчин – Амьдралын баталгаа” их цэвэрлэгээ “ Хэн байрандаа тохитой амьдрах вэ” уралдаан “ Алтан намар – Ургацын далай” өдөрлөг Цасны баяр, Урлагийн үзлэг, Спортын 4 төрөлт тэмцээн Оюутан төвүүдийн үйл ажиллагааны хүрээнд 109 оюутан ажлын байраар хангагдсан. БСШУЯ, МОХ хамтран их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан шилдэг байр шалгарууах уралдаанд МТХС-Тэргүүний байраар шалгарсан. “ Оюутны цэцэрлэгт хүрээлэн”-гийн нээлтийн өдөр 120 мод суулгасан. “ Нэг л алдвал”, “Архинаас урьд ч илан сэргийлье” баримтат киног Нийслэлийн цагдаагийн олон нийттэй харьцах хэлтэстэй ШУТИС-ийн Соёмбо клуб хамтран оюутнуудын хүртээл болгон, уулзалт ярилцлага зохион байгуулсан. ШУТИС -50 жилийн ойг угтсан ажлын хүрээнд “Ногоон төгөл” төслийг хэрэгжүүлсэн. * Оюутны I байрны 11 оюутан “Оюутан, цэцэрлэгт хүрээлэн”-гийн нээлтэнд оролцон 40 модны суулгац тарьж, ургуулах талаар анхааран ажиллаж байна. * ХИБС-ийн төгсөх ангийн оюутнууд хичээлийн 1-р байрны гадна 30 ш мод тарьж ургуулсан. Оюутны байруудын гадна 47 ш мод суулгасан. Оюутны хөгжлийн төв Оюутны холбоо: Амьдрах таатай ор ч ин бүрдүүлэх
    • Монголын Оюутны Спортын II их наадамд 15 төрөлд оролцож, нэгдсэн дүнгээр V байранд шалгарсан. ШУТИС-ийн нэрийн өмнөөс баг тамир ч ид уралдаан тэмцээнд амжилттай оролцож нийт 150 медаль авснаас: - Алтан медаль 25 - Мөнгөн медаль 48 - Хүрэл медаль 77 ШУТИС-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн, хөл бөмбөгийн, аэробик, волейболын, Багш нарын баярын нэрэмжит 4 төрөлтийн тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдсан. ШУТИС-ийн “Оюутны урлагийн IX наадам”-ын шилдэг номинацуудаас бүрдсэн Гала концерт UB Palace-д тоглосон. “ Хаврын баяр” цэнгээнт бүжгийн XXV наадамд Хос уянга бүжгийн хамтлаг III байр эзэлж, хүрэл медалийн эзэн болсон. Би бүжиглэх дуртай улсын уралдаанд “Бөртэ ч онын үрс” ч өлөөт бүжгийн хамтлаг шилдэгийн шилдэг хамтлаг болсон. Оюутны хөгжлийн төв Оюутны холбоо: Урлаг, Спорт
    • Сургалтын тэтгэлэг, урамшуулал: Ректорын нэрэмжит тэтгэлэг 3 оюутан - 900 мян төгрөг Бусад сан, тэтгэлгээс нийт 54 оюутан: Тоёота –ШУТИС сургалтын сангийн тэтгэлэг 17 оюутан - 5100 ам.дол Тайваны ЗГ-ын тэтгэлэгт 8 оюутан хаврын улиралд, 2009/10 оны хичээлийн жилийн намрын улиралд 10 оюутан - 4500 ам.дол “ Хөх сүлд соёл сан” тэтгэлэгт 11 оюутан -7700 мян төгрөг БНСУ-ын Вуяан Скай сангаас 17 оюутанд сургалтын тэтгэлэг болох 5610 ам.доллар тус тус олгов. Оюутны хөгжлийн төв Оюутны холбоо:
    • Эрдэм шинжилгээ, судалгаа Төрөл Бүтээгдэхүүн Зорилт Биелэлт 2.1. ЭШ, судал - гаа, бүтээл Нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд Үүнээс: Олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоо 12, 2 12 98 (гадаадын хэвлэлд) Нийт суралцаг ч дын дотор докторантын эзлэх хувь 4.5% 3.4% Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн судалгааны ажлууд 35 35 Шинээр авсан патент 38 38 Шинээр авсан лиценз 2 2 Нийт суралцаг ч дын дотор ЭША-д оролцдог суралцаг ч дын эзлэх хувь 25% 25 % 2.2. ЭШ-ний төс - лийн ажил Төсөл, судалгааны ажил- 125 125 БСШУЯ-аар дамжуулж Олон улсын байгууллагад тавих төслүүд 15 15(СЯ-7, БСШУЯ-8) Нийт суралцаг ч дын дотор ЭША-д оролцдог суралцаг ч дын эзлэх хувь 25% 25 %
    • Эрдэм шинжилгээний төсөл
      • 2010 оны улсын захиалгат төслийн 66 санал хүлээн авч, нэгтгэн холбогдох 7 яам, албан байгууллагад хүргэсэн.
      • ШУТИС-ийн Технологийн сангаас 2009 онд хэрэгжүүлэх төслийг шалгаруулах ажлын хэсэг 13 төслийн саналыг хүлээн авч хэлэлцэн 4 төсөл шалгаруулж гэрээгээр баталгаажуулав.
      • 2009 оноос эхлэсэн улсын захиалгат төслийн гэрээг байгуулах ажлыг зохион байгуулсан.
      • Эдийн засгийн хямралтай холбоотойгоор төслийн санхүүжилтэнд дараах хүндрэлүүд гарч байна. Үүнд:
      • 1. 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн дэвшилтэт технологийн 4 төслийн 2-г зогсоосон.
      • 2. Шинээр батлагдсан 5 сэдэвт ажлаас 3 ажл ын санхүүж илт дэмжигдээгүй .
      • 3. Шинээр батлагдсан ШУТ-ийн 6 төслийн 2 -ынх нь санхүүжилт дэмжигдээгүй .
      • 4. Нийт төслийн санхүүжилт өмнөх он той харьцуулахад 42.4 хувиар, гэрээт ажил 51.8 хувиар тус тус буурсан байна.
    • Судалгааны төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрийн газруудтай хамтран ажиллах талаар
      • Судалгааны төвүүдийн 2008 оны үйл ажиллагааны үр дүн, тайланг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэн зарим төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, шаардлагагүй давхардсан төвийг татан буулгах асуудлыг шийдвэрлэсэн.
      • Оношлогоо зураг төслийн реконстракшн төв, Архитектур зураг төсөл судалгааны төв, Гадаад хэлний сургалт судалгааны төв, Сэргээгдэх эрчим хүч, өндөр хүчдэлийн туршилт судалгааны төв, Барилгын бүтээц, шинэ материалын судалгааны төв зэрэг нийт 12 төвийн гэрээний хугацааг сунгав.
      • Монгол Японы хамтарсан Барилгын технологи, хүний нөөцийн хөгжлийн болон Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвүүд шинээр байгуулагдаж, бүртгэлийн гэрчилгээ авлаа.
      • Үйлдвэрлэлийн болон технологийн хамтын ажиллагааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Технологи дамжуулах төв, ХХААХҮЯаманд албан уулзалт зохион байгуулан хамтран ажиллаж байна.
      • Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор гялтгануур боловсруулах талаар хамтран ажиллах тухай Японы “Hitachi engineering” компанитай харилцан ярилцлага зохиов.
      • Цахилгаан моторын засварын үйлдвэр хамтран байгуулах, нарны эрчим хүчийг ашиглах зэрэг асуудлаар ШУТИС-ийн удирдлага, холбогдох сургууль, төвүүдэд уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
      • Салхин сэнс үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах талаар эхний тохиролцоонд хүрэв.
      • Нагояа их сургуультай хээрийн судалгааны хамтарсан төв байгуулсан
      • ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд 2008 онтой харьцуулахад 2009 онд ШУТИС үүсч байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд олон улсын болон улсын хэмжээнд харьцангуй олон эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулжээ. Бүрэлдэхүүн сургуулийн 50 жилийн ой тэмдэглэх ажлын хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БИАС 9, КТМС 3, ЭХИС 3, УУИС 2, МИС 2, МХТС 2 , улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг ГГТС 6, ҮТДС 8, ХИБС 3, МХТС 3, КТМС 3-ыг тус тус зохион байгуулсан байна.
      • ШУТИС үүсч байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж “Шинжлэх ухаан, технологи-Монгол улсын хөгжил” сэдэвт энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг 2009 оны 10 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) зохион байгуулав. Хурал нь үндсэн хуралдаан, “Е(U)-сургалт дээд боловсролд” , “Нанотехнологи, НаноМон 2009” сэдэвт 2 салбар хуралдаантай явагдав. Хуралд Япон, Герман, БНСУ, ОХУ, Болгар зэрэг орнуудын эрдэмтэд оролцож илтгэл хэлэлцүүлсэн.
      • Âüåòíàì óëñûí Õîøèìèí õîтод болсон IFOST2009 îëîí óëñûí ýðäýì øèíæèëãýýíèé õóðлыг ШУТИС-ийн эрдэмтэн багш нар хамтран зохион байгуулж оролцсон.
      Эрдэм шинжилгээний хурал
    • Эрдэм шинжилгээний хурал
      • Улсын хэмжээнд уламжлал болон зохиогддог “Оюутны эрдмийн IX чуулган” –д 8 их дээд сургуулийн оюутнууд оролцож, нийт 272 илтгэл хэлэлцэгдлээ.
      • 2009 оны 3 сарын 2-ноос 4 сарын 2-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиуд болон их сургуулийн хэмжээнд 2 шатлалаар зохион байгуулсан, ШУТИС-ийн 50 жилийн ойн нэрэмжит магистрант, докторант нарын “Залуу судлаач-хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд нийт 56 докторант, 158 магистрант илтгэл хэлэлцүүлэн оролцсон бөгөөд шалгарсан илтгэлүүдээр ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн тусгай дугаар хэвлүүлэн гаргалаа.
        • “ Барилга архитектурын сургалт ба эрдэм шинжилгээ”, “Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал,
        • “ Гадаад дахь монголчууд: Миграци” олон улсын хурал зохион байгуулж эмхтгэл хэвлүүлсэн,
        • “ Механик хөгжлийн асуудлууд” олон улсын хурал,
        • “ Мэдээлэл холбооны технологи2009” олон улсын хурал,
        • “ Эрдэс баялгийн олборлолт шинэ зуунд” олон улсын хурал,
        • “ Оюунлаг ирээдүй” оюутны эрдэм шинжилгээний хурал
        • Бакалавр, магистр, доктор оюутны болон багш нарын эрдэм шинжилгээний хурлыг бүрэлдэхүүн 14 сургууль, харьяа 3 сургууль болон хүрээлэнгүүд зохион байгуулсан.
        • Хүнсний хангамж аюулгүй байдлын жил болон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, ЭМЯ, УМХГ, Нийслэлийн Захирагчийн алба, НМХГ, МУИС, Хүнсний коллеж зэрэг газруудтай хамран хүнсний салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлаар онол практикийн ач холбогдол бүхий 17 эрдэм шинжилгээний хурал семинар зохион байгууллаа.
    • Хэвлэн нийтлэх ажил
      • “ Шинжлэх ухаан технологи” сэтгүүлийн 3 дугаар;
      • “ ШУТИС мэдээлэл ” сэтгүүлийн 2 дугаар
      • “ Манай эрдэмтэд” цуврал бүтээлийн 11 дугаар хэвлэн гаргав
      • 2009 оны хичээлийн жилд магистр, докторантын эрдэм шинжилгээний хуралд оролцсон илтгэлүүдээр эрдэм шинжилгээний эмхэтгэлийн 6 дугаар ;
      • 2009 оны “Оюутны эрдмийн IX чуулган”-ы илтгэлүүдийн өгүүллийг нэгтгэж гаргасан дугаар
      • “ Инженерийн лавлах” цувралын 1 дугаар хэвлэхэд бэлэн болсон
      • ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл 6 дугаар гарсаны 1 дугаар нь англи хэл дээр гаргасан.
    • Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа, хүндэт цол олгох
      • Эрдмийн зөвлөлийн хуралдааныг 2009 оны 3 сарын 5-нд зохион байгуулж, МУ-ын ерөнхийлөгч Н.Энхбаярт ШУТИС-ийн Хүндэт доктор цол олгох, Нийгмийн технологийн сургуулийн бүтцийн өөрчлөлт, зарим эрдэмтэн багш нарт дэд профессор, профессор цол олгох асуудлуудыг хэлэлцэж тус тус шийдвэрлэв.
      • Дотоодын 5, гадаадын 1 хүнд ШУТИС-ийн хүндэт профессор цол олгов.
      • 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Япон улсын Нагояагийн их сургуулийн Музейн захирал Мамору Адачи , ХБНГУ-ын Дармштадтын их сургуулийн профессор Ханс Алберт , Кувейт улсын Ерөнхий сайдын зөвлөх Шайх Нассер Савах Али-Ахмед Али-Жабер Али-Сабах нарт ШУТИС-ийн Хүндэт доктор цол, С.Доржсүрэн, Б.Саранцэцэг, Б.Бямбагар, Ч.Даваасамбуу, Ж.Цэвэгмид, Я.Наранцэцэг, Н.Галиймаа, Э.Намсрай, Д.Буянтогтох, Д.Батхуяг нарт профессор цол, Д.Гэрэлт-Од, С.Дугармаа, Ц.Цэцэгмаа, Д.Оюунбилэг, Ч.Ганзориг, Д.Сэрдарам, Б.Долгор, Ц.Цэвэгжав нарт ШУТИС-ийн дэд профессор цол тус тус олгохоор шийдвэрлэсэн.
    • Магистрын сургалт
      • Элсэлт
      • 2009 оны хичээлийн жилийн намрын улиралд 1079 хүн магистрантурт элсэж, шинээр элсэгчдийн судалгааны ажлын сэдэв, удирдагч, зөвлөх нарыг Ректорын тушаалаар баталгаажуул л аа.
      • Сургалт
      • 2009 хичээлийн жилд магистранту рт суралцагчдын үнэлгээний голч дүн(GPA)-гийн дундаж 3.4
      • Магистрантурын сургалтаа дүүргэсэн төгсөх магистрантуудаас гадаад хэлээр нэгдсэн шалгалт авлаа.
      • Төгсөлт
      • Магистрантурын хаврын улирлын төгсөлтийн ажлыг зохион байгуулан, төгсөлтийн ажил хамгаалуулах комиссын бүрэлдэхүүнийг Ректорын тушаалаар баталгаажуулж, магситрын төгсөлтийн судалгааны ажлаа амжилттай хамгаалсан нийт 156 төгсөгч дипломоо гардан авлаа.
      • Болзолт магистрын диплом олгох ажлыг 3 удаа зохион байгуулж, нийт 85 хүнд диплом олгов.
    • Докторын сургалт
      • Элсэлт
      • Докторантурын сургалтын 2009 оны намрын элсэлтийн бүртгэлийн ажлыг зохион байгуулан нийт 1 04 хүнийг докторантурт элсүүлсэн.
      • Сургалт
      • 2009 оны 1 сарын 2-ноос 30-ны хооронд МДА-наас докторантурын суурь шинжлэх ухааны хичээлүүдэд нийт 97 докторантыг хамруулсан болно.
      • Докторантурын нэгдсэн сургалты н (РС801, ES801, PS801, SS801 хичээлүүд)-ийг зохион байгуулан, суурь хичээлийн шалгалт авах ажлыг зохион байгууллаа.
      • Төгсөлт
      • Докторантурын сургалтын кредитийг бүрэн биелүүлж, сургалтын төлбөрөө төлсөн докторант нараас нэгдсэн мэргэжлийн шалгалт авах ажлыг зохион байгуулж, болзол хангасан нийт 25 докторантын гэрчилгээг Ректорын тушаалаар баталгаажуулан олгосон ба нийт 28 докторант эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан байна. Доктор (Ph.D)-ын сургалтыг дүүргэснийг гэрчлэх гэрчилгээ олгож горилогчоор 25 докторантыг батламжлахаар шийдвэрлэсэн
    • Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх , зохистой менежмент нэвтрүүлэх
      • Гадаад харилцааны албан бичгүүдийг нэгдсэн нэг загварт оруулах, бүртгэл хяналтын тогтолцоог бүрдүүлэх, үнэн зөв, шуурхай байдлыг хангах, хяналт бүртгэлийн ажлыг сайжруулах үүднээс ОУХАА-ны вэб хуудас, бүртгэл, хяналтын дэд программыг UNNIMIS ñèñòåìä ñóóðèëóóëàх ажлыг шинээр зохион байгуулж хийв.
      • Гадаадын зочдод үйлчлэх үйчилгээний зардлын норм, журмыг шинэчлэн боловсруулж мөрдөж эхлэв.
      • Багш ажилтныг гадаадад урт, богино хугацаагаар явуулахтай холбоотой журмыг шинээр боловсруулсан.
      Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагааны үйлчилгээ Бүтээгдэхүүн Зорилт Биелэлт Гадаадаас бакалаврын сургалтын хөтөлбөрт элсүүлэх оюутан 35 . Үүнээс: ЗГ хоорондын гэрээгээр-10 Хувийн зардлаар-25 10 4 6 Гадаадаас элсүүлэх магистрант
      • Үүнээс:
      • ЗГ хоорондын хэлэлцээрээр-5
      • Хувийн зардлаар -0
      4 4 - Гадаадаас элсүүлэх д окторант 6 Үүнээс: ЗГ хоорондын хэлэлцээрээр – Хувийн зардлаар - 6 6 1 5 Гадаадаас ирэх мэргэжил дээшлүүлэг ч ид 90. Үүнээс: ЗГ хоорондын хэлэлцээрээр-35 Хувийн зардлаар-55 49 49 - Гадаадын зо ч ин багш 55 2 Гадаадын ЭША, судлаа ч 20 17 Англи хэлний гадаадын сайн дурын багш 2 5 (VSO-2, АНУ-3) Гадаадын байгууллага, сургуультай хамтран хэрэгжүүлэх төслүүд 20 36 Гадаадын төгсөг ч ид 2 Үүнээс: бакалаврын зэрэгтэй- магистрын зэрэгтэй-1 докторын зэрэгтэй-1 3 - 1 2
    • Гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр, төсөл
      • Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар өөрийн сургуулийн сургалтын чанар, материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 2008 / 2009 оны хичээлийн жилд гадаадын 52 их дээд сургуультай шинээр хамтын ажиллагааíû ãýðýý áàéãóóëàí àæèëëàæ áàéíà.
      • Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулсан гадаадын их дээд сургуулиуд:
      • - БНСУ - ын Чонбүкийн их сургуультай хос зэргийн 2+2, 3+2, 4+2 ;
      • - Малайзын Лимкоквины их сургуультай 2+2 ;
      • - БНСУ - ын Сүн Чён Хяны их сургуультай 2+2 ;
      • - БНХАУ-ын Бээжингийн Шинжлэх ухаан технологийн их сургууль ;
      • - ОХУ-ын Эрхүүгийн техникийн их сургууль.
    • Оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар
      • ОХУ-ын Москва хот “Металлын соронзон санамжийг ашиглан хийц, тоног төхөөрөмжийг оношлох нь” олон улсын ЭШ-ний 5-р бага хурал
      • Английн Лондон хот “Хэппи сайнс” институт “Орчин үеийн амьдралын философи” сэдэвт семинар
      • Австри улс “ Alone the Great Wall: Architecture and Identity in China and Mongolia ” олон улсын симпозиум
      • Япон улс Кочи хот “International Symposium on Society for Social manag e men t Systems” олон улсын симпозиум
      • “ Eduniversal World Convention “олон улсын хурал
      • Тайланд “IGCP516” ОУ хурал
      • БНСУ-ын Улсаны их сургууль “ IFOST 2009” олон улсын хурал
      • Âüåòíàì óëñûí Õîøèíìèí õîтод болсон IFOST2009 îëîí óëñûí ýðäýì øèíæèëãýýíèé õóðлыг ШУТИС-ийн эрдэмтэн багш нар хамтран зохион байгуулж оролцсон.
    • Гадаадын их дээд сургууль, байгууллагатай хамтарч хэрэгжүүлсэн төсөл, сургалт
      • МТС- ШУТГ-тай усны судалгааны Момо, Японы Мияконожо хотын захиргаатай Усны судалгааны, Чиба их сургуультай Агаар мандлыг зайнаас тандан судлах” төслүүд ;
      • ЭХИС- “Орон нутгийн дулаан хангамжийг сайжруулах“ төсөл ;
      • ДаТС- ХБНГУ-тай хамтран “Монгол орны усан хангамжийн мониторинг” , “Нарийн ширхэгт хонины ноосны чанарыг сайжруулах судалгаа” төслүүд ;
      • ҮТДС- Канадын болон Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан төсөл ;
      • ЭрТС “Эрдэнэт үйлдвэрийг 2007-2010 онд эрчимтэй хөгжүүлэх хөтөлбөр” төсөл сургалт зэрэг хамтарсан 21 төсөл хэрэгжүүлж байна.
      • БНСУ-ын Сун Чэн Хян болон Ёожүгийн их сургуулиудтай хамтарч зуны сургалт байнга зохион байгуулдаг.
      • 2009 оны 6-р сард Кёнхи их сургуультай хамтран “Монгол Солонгосын соёлын солилцоо ба ирээдүйн нийгэм” семинарыг зохион байгуулсан.
      • 2009 оны 6-р сард ОУХАА, ХБТС нь БНСУ-ын Пэксабан их сургуультай хамтран “Солонгос хоолны сургалт” зохион байгуулсан.
      • ÌÕÒÑ- Êàíàäûí IRDC-òýé õàìòàðñàí, ìºí ÁÍÑÓ-ûí ETRI-òýé õàìòàðñàí òºñë¿¿ä õýðýãæ¿¿ëæ áàéíà.
    • Гадаадын их дээд сургуулиудад багш нараа сургах, хэлний боловсролыг нь дээшлүүлэх
      • Хамтын ажиллагаатай сургуулиудтай байгуулсан гэрээнèéхээ хүрээнд урт, богино хугацааны сургалтанд хамруулах, судалгааны ажил хийлгэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор АНУ, Япон, БНСУ, Тайвань, Малайз, БНХАУ, ОХУ, Герман, Тайланд, Австри, Энэтхэг, Франц, Англи улсууд руу íèéò 400 áàãø, ажилтныг илгээсэн байна. Тухайлбал:
      • 1. Австри улсын оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд 1
      • 2. ХБНГУ Мюнхений ТИС-ийн магистрантурт 1
      • 3. ОХУ-ын Новосибирск хотын ТИС-ийн докторантурт 1
      • 4. АНУ-ын Лос Анжелесын Калифорнийн ИС-ийн докторантурт 1
      • 5. Австрийн Маквэр ИС-ийн докторантурт 1
      • 6. БНСУ, Турк, Польш улсуудад ЗГ хоорондын гэрээгээр магистрантурт
      • 1, докторантурт 3
      • 7. Малайзын Лимкоквины ИС-ийн англи хэлний 1 сарын курст 23
      • 8. БНСУ-ын Чонбукийн ИС-ийн докторантурт 5, бакалаврт 5, Ёнсэй ИС-ийн докторантурт 1, оюутан солилцооны хөтөлбөрөөр солонгос хэлний 6 сарын сургалтанд 1, Япон улсын Китамигийн технологийн ИС-ийн 4 оюутан, Японы Токио ИС-ийн ЖАЙКА-гийн шугамаар магистрантурт 1.
    • Гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах талаар
      • ОХУ, БНХАУ, БНСУ, БНЧУ, Япон, Турк, Унгар, Вьетнам, Лаос, Куба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад засгийн газар хоорондын гэрээний дагуу оюутан сургах шалгаруулалтын урьдчилсан бүртгэл, шалгаруулалтыг БСШУЯ, элчин сайдын яамдтай хамтран гүйцэтгэлээ.
      • Москва хотын барилгын ИС, Цукуба ИС, Кёнхи ИС, Инчёны ИС, Москва хотын электрон техникийн ИС, Тувагийн Улсын ИС, Даэгугийн Католик ИС, Москва хотын сэтгэл судлал, боловсролын ИС-иудын төлөөлөгчид ШУТИС-д айлчлан, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
      • 2009 онд УНИНЕТ-ийн хөтөлбөрт хамрагдах багш оюутнуудыг шалгаруулах ажлыг 4 –р сард зохион байгууллаа.
      • 2008 / 2009 оны хичээлийн жилд УНИНЕТ-ийн шугамаар МУИС, ШУТИС, ШУА, ЭМШУИС-ийн нийт 18 доктор оюутнуудад 25500 Евро, 5 докторт 39300 Евроны тэтгэлэг олгосон.
      • IAESTE-ийн 50 хуваарийг мэргэжил болон мэдлэгээрээ шалгарсан ШУТИС-ийн 23 оюутанд хуваарилав.
      • 2009 оны 4-5 сард ÓÍÈÍÅÒ-èéí øóãàìààð Венийн ТДС-ийн ректор Шмеоллебек, С àíò П åîëòíèé ДС-ийн захирал Фернандес, УНИНЭТ-ийн ерөнхийлөгч хатагтай Винкленер нар айлчлав.
      • 2009 оны 4 сард АНУ-ын Массачусетсийн болон Индианагийн ИС-иудын урилгаар ректор Б.Дамдинсүрэн , ОУХАА-ны дарга Ц.Сарантуяа нар тус сургуулиудад зоч è лж, хамтын ажиллагааны эхлэл тавигдав.
      • IAESTE-ийн шугамаар Австри,Герман,Япон, Тайланд , Англи, Румын,Грек, Норвеги,Швейцари зэрэг орнуудад нийт 32 монгол оюутныг хүлээн авч 2 сараас 1 жилийн хугацаатай ажиллуулж байгаа ба ШУТИС нь 24 гадаад оюутныг хүлээн авч дадлаг àæèã÷ аар ажиллуулж байна.
      • 2009 оны 5 сард Австрийн Вена хотноо Монгол, Австрийн БСШУЯ болон их дээд сургуулиудын хамтарсан их, дээд сургуулиудын менежментийн хуралд проректор Я.Наранцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
      • 2009 оны 1-6 сард ХБНГУ-ын Дрездений ТИС, Австрийн Иннсбрукийн ИС, Италийн Трентогийн ИС-тай хамтран Европын Холбооны улсуудад доктор, магистр оюутан солилцох төсөл хэрэгжүүлэхээр тус тус тохиролцов.
      • 2008 оны эхнээс мөрдүүлж эхэлсэн “Санхүүгийн хуанли”-ийн дагуу мэдээ, тайлан авах, нэгтгэх төлөвлөгөөт ажлууд тогтмол хийгдэж байна. Их сургуулийн хэмжээнд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр :
      Санхүү, эдийн засгийн ажиллагаа Орлого 23 248 716 . 7 мян.төг Î рлогын төлөвлөгөөний биелэлт 116 . 1 % Үүнээс Сургалтын төлбөрийн орлого 114 . 4 % Бусад орлого 120 . 8 % Зардал 20 564 949 . 2 мян.төг Зарлагын төсвийн гүйцэтгэл 94 . 5 %
    • Зардлын бүтэц 71.0 % 26.9 % 2.1 %
    • Материаллаг бааз бэхжүүлэхэд зориулсан төсвийн зардал /мянган төгрөгөөр/ Үзүүлэлт Төлөвлөгөө Гүйцэтгэл Гүйцэтгэлийн хувь Сургалтын тоног төхөөрөмж худалдан авах 583 8 20 . 5 595 210 . 0 102 . 0 Хөрөнгө оруулалт 2 963 404 . 8 2 747 829 . 5 92 . 7 Барилга байгууламжийн 2 113 862 . 8 1 975 448 . 8 93.5 Лаборатори, тоног төхөөрөмжийн 693 9 92 . 0 617 131 . 0 88 . 9 Эд хогшлын 155 550 .0 155 2 49. 8 99 . 8 Аж ахуйн эд хогшил 290 962 .7 391 617 . 7 134 .6 Урсгал засвар 1 152 486 . 9 1 076 650 . 7 93 . 4
    • Н ийт зардал № Зардлын хэлбэр Зорилт Биелэлт 1.1 Мэргэжлийн сургалт 735,825.7 мян.төг (554,047.1) 2,192,511.1 мян.төг 1.2 Бакалаврын сургалт 11,466,200.0 мян.төг 13,250,684.6 мян.төг 1.3 Магистр ын сургалт 310,748.4 мян.төг 345,922.6 мян.төг 1.4 Доктор ын сургалт 325,992.8 мян.төг 327,048.1 мян.төг 2 Эрдэм шинжилгээ 1,623,589.9 мян.төг 1,621,307.3 мян.төг 3 Мэргэжил дээшлүүлэх 285,891.3 мян.төг 281,843.9 мян.төг 4 Оюу т ны үйлчилгээ 1,058,166.7 мян.төг 1,033,172.4 мян.төг 5 Гадаад харилцаа, хамтын ажиллагаа 300,123.6 мян.төг 369,013.2 мян.төг 6 Мэдээллийн технологи 365,462.6 мян.төг 400,503.7 7 Номын сан 923 , 160.2 мян.төг 1553,562.8 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн. Нийт 12.838766.9 мян.төг (14.147702.4) 16.116166.4 мян.төг
      • Өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг хийж, 200 9 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого бүртгэлийг явуулж, шинээр хөрөнгө авах, хуучныг актлах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж байна. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлыг нэг удаа зохион байгуулав.
      • Санхүүгийн ажилтнуудад зориулж 5 удаа сургалт семинар зохион байгуула в .
      • 2008 оны санхүүгийн нэгдсэн тайлан , 2009 оны 3-р улирлын бүрэлдэхүүн сургуулиудын санхүүгийн тайлан д “Далайван-Аудит” ХХК , “Сүлд-Аудит” ХХК -иар хөндлөнгийн аудит тус тус хийлг эсэн ба аудитын компанийн зүгээс санхүүгийн тайлагналын талаар үнэлгээ тавиулж, тэндээс өгөгдсөн зөвлөмжүүдийг нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байна.
      • Санхүүгийн програмд үндсэн хөрөнгө, элэгдлийн тооцоо, бүртгэл, сургалтын төлбөрийн тооцоо, мэдээ гаргах, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайланг шинэчилсэн маягтаар гаргах зэрэг засварыг “ЕСМ” ХХК-аар хийлгэв.
      • КтМС, НТС, УУИС, БИАС, ХБС, ХБТС зэрэг бүрэлдэхүүн 6 сургууль, оюутны холбооны зардлын гүйцэтгэлд дотоод аудит хийгдээд байна.
      • Сургалтын төлбөрийн өр авлагыг барагдуулах талаар :
      • - Төрийн сангийн суутган бүхий өр төлбөртэй оюутны хаяг тогтоох ажиллагаа хийгдлээ.
      • - Бүрэлдэхүүн 13 сургуулийн суутган бүхий 114 . 2 сая төгрөгийн өр төлбөрийг чөлөөлүүлсэн.
      • - 15 оюутанд холбогдох 10.0 гаруй сая төгрөгийн өр авлагыг барагдуулав .
      • - 17.5 сая төгрөгийн 3 асуудал шүүх хэлэлцэх үе шатандаа байна.
      • ШУТИС-ийн хэмжээнд байгаа түрээсийн гэрээг СЭЗГ-т төвлөрүүлж, 1 6 аж ахуйн нэгж, хувь хүний 3053 кв.м талбайн түрээсийн төлбөр тогтоосон хугацаанд орж байгаад хяналт тавин ажиллаж байна.
      • Номын сангийн барилгын ажлын асуудлаар 10 гаруй удаа хуралдаж, төсвийн тооцоог тодотгох ажлыг хийлээ.
      • Барилга засварын ажлын 150.0 гаруй сая төгрөгийн өртөгтэй 21 төсөв зохиосон. Бүрэлдэхүүн сургуулиудын засвар шинэчлэлтийн ажлын 79 төсөвт хяналт хийж 78.7 сая төгрөгийн хасалт хийсэн байна.
      • “ ШУТИС-Хөгжил” сан дансны бүртгэлийг улирал бүр хөтөлж, санхүүгийн болон татварын тайланг гарган холбогдох газарт тушаав.
      • АНХААРАЛ ТАВЬСАНД
      • БАЯРЛАЛАА