SlideShare a Scribd company logo
1 of 68
Download to read offline
Удирдах зөвлөлийн 2007 оны 12-р

                                                                            сарын 24 өдрийн хурлаар батлав.

                              ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ

                                                  Нэгдүгээр бүлэг.

                                                  Нийтлэг үндэслэл

1.1. Хөдөө аж ахуйн их сургуулийн (цаашид “их сургууль” гэнэ) үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл
     ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах хэм хэмжээг тодорхойлж, их
     сургуулийн үйлажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2. Их сургууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль,
     Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөнө.
1.3. Их сургуулийн үндсэн зорилт нь иргэнд дээд боловсрол эзэмшүүлэх, шинжлэх ухааны суурь болон хавсарга
     судалгаа эрхлэн шинэ мэдлэг бүтээх, хүн амд мэдлэг түгээх, боловсрол, соёлынтөвшинг нь дээшлүүлэхэд
     оршино.
1.4. ХААИС-ийн эрхэм зорилго нь хөдөөгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлээр шинжлэх ухаан, сургалтыг
     үйлдвэрлэл, бизнестэй хосолсон манлайлах их сургууль болоход оршино.
1.5. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосны дагуу тус сургууль нь Их
     сургуулийн ангилалд багтан үйл ажиллагаа явуулна.
1.6. Их сургууль нь үндсэн үйл ажиллагаа (сургалт, мэдлэг үйлдвэрлэх)-ны хувьд ашгийн төлөө бус байгууллага
     бөгөөд зардлаа нөхөх санхүү, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, суралцагч, багш, ажиллагсадын ажиллаж,
     амьдрах орчин, нөхцөл, материаллаг хангамжийг дээшлүүлэх, мэдлэгийг үйлдвэрлэл, бизнес болгох
     чиглэлээр холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.
1.7. Их сургууль нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд
     өөрийн бэлгэдэлтэй байна.

     Их сургууль дараах хаягт байрлана. Үүнд:

       Монгол Улс, Улаанбаатар хот -210153

       Зайсан, Хөдөө аж ахуйн Их сургууль

       Утас: 341770, 341377

       Факс: 341770, 341153

       Mongolian State University of Agricuture

       Web: www.msua.edu.mn

       E-mail: haaint@magicnet.mn, infotech@magicnet.mn

                                                  Хоёрдугаарбүлэг.

                                  Их сургуулийн зохион байгуулалтын бүтэц

2.1. Их сургууль нь өөрийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах нөхцлийг бүрэн дүүрэн хангасан зохион
      байгуулалт, бүтцийн нэгжтэй байна. Их сургуулийн зохион байгуулалтын бүтцийг Удирдах зөвлөл
      тогтооно.
2.2. Их сургуулийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгж нь тэнхим, лаборатори байна. Тэнхим нь
      мэдлэгийн тодорхой салбараар төрөлжсөн, сургалтын процессийг хариуцан зохион байгуулах нэгж байна.
      Лаборатори нь сургалт, судалгаа болон туршилт-зохион бүтээх ажил эрхэлдэг нэгж байна.
  2.2.1. Судалгаа, сургалтын ажлын тогтсон уламжлал, санхүүгийн эх үүсвэрт түшиглэн их сургууль нь тэнхимээ
         профессорын баг болон бусад үр ашигтай хэлбэрээр зохион байгуулж болно.
  2.2.2. Их сургууль нь сургалт, судалгаа явуулах чиглэлээр төрөлжсөн бүрэлдэхүүний сургууль, коллеж,
         гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль, төвтэй байж болно. Коллеж нь зарим
         мэргэжлээр шаталсан сургалт зохион байгуулж болно.
2.2.3. Их сургууль нь өөрийн оршин байгаа газраас нь өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь
         буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж буюу харъяа нэгжүүдтэй байж болно.
  2.2.4. Их сургууль бүрэлдэхүүний болон харъяа байгууллага байгуулах, түүнийг өөрчлөх, татан буулгах
         асуудлыг ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
  2.2.5. Их сургууль нь өөрийн бүрэлдэхүүний болон харъяа байгууллагыг өөрчлөх, татан буулгахад суралцагч,
         ажилтнуудын эрх ашгийг хохироолгүйгээр зохицуулах үүргийг үүсгэн байгуулагчтай хамтран хариуцна.
2.5. Их сургуулийн бүтцийн нэгжүүд хуулийн этгээдийн эрх эдлэхгүй. Гэхдээ батлагдсан төсвийн хүрээнд бие
      даан ажиллаж, ажлынхаа чанар, үр дүнг их сургуулийн удирдлагын өмнө хариуцна.
2.6. Их сургуулийн харъяа байгууллага нь бие даасан хуулийн этгээд байна.
2.7. Их сургуулийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг
      сургуулийн дүрмээр тогтооно
2.8. ХААИС-ийн сургалт эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгж нь
      мэргэжлийн тэнхим, эрдэм шинжилгээний лаборатори байна. Үндсэн нэгж нь тухайн мэргэжлийн чиглэлээр
      сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулах, үр дүнг үйлдвэрлэлд шилжүүлэх, багш, судлаач, оюутнуудыг
      сургаж дадлагажуулах үүргийг хэрэгжүүлнэ.
2.9. Сургалт, эрдэм шинжилгээ, мэдээлэл, гадаад харилцаа, нийгэм, соёл, ахуйн үйлчилгээ, номын сан,
      компьютерийн төв зэрэг тус сургуулийн хэмжээнд үйлчилдэг нэгжийн үйл ажиллагаа, эзэмшил газар,
      байшин барилга, үл хөдлөх эд хөрөнгө, түүний ашиглалт, санхүү, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалт, их
      засвартай холбогдох асуудал нь ректорын чиг үүргийн хүрээнд нэгдсэн зохицуулалттай байна.
2.10. ХААИС нь улсын захиалгаар суурь, хавсарга судалгааны төсөл хэрэгжүүлэх ба аж ахуйн нэгж,
      байгууллага, иргэдийн захиалгаар судалгааны гэрээт ажил гүйцэтгэж үр дүнг үйлдвэрлэлд шилжүүлж
      нэвтрүүлнэ.
2.11. ХААИС төр засгаас хөдөөгийн болон хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын үндэс, түүний үзэл
      баримтлалыг боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээний тухай              шинжлэх ухааны үндэслэлийг
      боловсруулах, шинжлэх ухаан технологийн төсөлд магадлан шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд оролцоно.
2.12. Бүтцийн буюу бүрэлдэхүүний сургуулийн үйл ажиллагааг сургуулийн дүрэмд нийцүүлэн захирлын
      тушаалаар баталсан тус тусын дүрмээр зохицуулна.
2.13. Бүрэлдэхүүний сургуулийн захирлыг удирдлагын түвшинд зөвшилцөх замаар, тэнхмийн эрхлэгчийг
      журмын дагуу сонгон шалгаруулж их сургуулийн захирлын тушаалаар томилох бөгөөд эдгээр албан
      тушаалд ажиллах хүн нь боловсролын доктор, түүнээс дээш эрдмийн зэрэгтэй, хоёроос доошгүй гадаад хэл
      эзэмшсэн, багаар ажиллаж тэднийг манлайлах чадвартай тухайн сургууль нэгжийн мэргэжлийн чиглэлээр
      мэргэшсэн хүн байна.
2.14. Их сургууль нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах ажил үүргийн албан тушаалтан, нэгжүүдэд
      зохистой хуваарилсан зохион байгуулалтын оновчтой бүтэцтэй байна.
2.15. Их сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагч, багш ажиллагчдын амьдрах орчин нөхцлийг
      дээшлүүлэх, мэдлэгийг үйлдвэрлэл бизнес болгох болон салбар, нэгжийн ажлын уялдаа холбоог
      сайжруулах, хяналт, шинжилгээ, үнэлгээ дүгнэлт өгөх иглэлээр бүтцийн нэгж, цех, туршилт сорилт эрдэм
      шинжилгээний болон дадлагын баазтай байж болно.
2.16. Дээр дурьдсан бүтцийн нэгж, цех, туршилт сорилт, дадлагын баазын дарга, эрхлэгч нар нь зохих хууль,
      дүрэм журамд нийцүүлэн боловсруулж их сургуулийн захирлын тушаалаар батлагдсан дүрэм, журам,
      ажлын байрны тодорхойлолтын хүрээнд үйл ажиллагаа явуулж үр дүнг холбогдох чиглэлийн дэд
      захирлуудаар уламжлан буюу өөрийн биеэр их сургуулийн Захиралд тайлагнана.
2.17. Сургууль нь архив, бичиг хэргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. Сургуулийн үйл
      ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл, мэдээллийг бүрэн хөтөлж, суралцагчид, төгсөгчдийн сурлага,
      олгосо нболовсролын баримт бичгийн талаархи мэдээллийг алдагдахгүй, засвар өөрчлөлт хийгүй, бодитой
      байлгах нөхцлийг бүрдүүлнэ.
2.18. Их сургууль болон бүрэлдэхүүний, харъяа сургууль нэгжүүд татан буугдсан тохиолдолд архивыг зохих
      ёсоор бүрдүүлж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу холбогдох
      байгууллагад хүлээлгэн өгнө.

                                Гуравдугаарбүлэг.Их сургуулийнудирдлага

3.1.    Их сургуулийн удирдах зөвлөл
  3.1.1. Их сургуулийн өөрийн удирдлагыг сургуулийн Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.
  3.1.2. Их сургуулийн Удирдах зөвлөлийг Монгол улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны
         дагуу байгуулна. Удирдах зөвлөл дэх багшийн төлөөлөл нь багш нарын хурлаас, эрдэм шинжилгээний
         ажилтны төлөөлөл нь харьяа хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хурлаас сонгогдсон
эрдэм шинжилгээний ажилтан, төгсөгчдийн төлөөлөл нь төгсөгчдийн төлөөлөгчдийн хурлаас
         сонгогдсон төгсөгч, оюутны төлөөлөл нь Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт оюутнуудаас сонгогдсон
         суралцаж буй оюутан байна. Удирдах зөвлөлнь боловсролын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын
         баталсан Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг үндэслэнболовсруулж баталсан
         өөрийн дүрэмтэй байна.
 3.1.3. Удирдахзөвлөлньдордурдсанчигүүргийггүйцэтгэнэ:
     3.1.3.1. Их сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт
              оруулах;
     3.1.3.2. их сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах;
     3.1.3.3. их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох;
     3.1.3.4. Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарийг хянан баталж, зарцуулалтад хяналт тавих;
     3.1.3.5. хөрөнгө, санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох;
     3.1.3.6. “Санхүүгийн хяналтын ажлын хэсэг байгуулах;
     3.1.3.7. Сургалтын төлбөр, дотуур байрны болон үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох;
     3.1.3.8. их сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх.
 3.1.4. Удирдах зөвлөл нь их сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж
         болно.

3.2. Эрдмийнзөвлөл

 3.2.1.   Их сургууль нь сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга
          зүйн төвшин, үр дүнг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх зэргээр сургалт-арга зүй,
          эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий Эрдмийн зөвлөлтэй байна.
 3.2.2.   Эрдмийн зөвлөл нь сургуулийн үндсэн нэгжүүдийн багш нарын хурал, харьяа хүрээлэнгүүдийн
          эрдмийн зөвлөлөөс сонгогдсон болон ректорын зөвлөлөөс санал болгосон эрдмийн зэрэгтэй, сургалт-
          эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн, дадлага, туршлагатай төлөөллөөс бүрдэнэ.
 3.2.3.   Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хуралдаан байна. Хуралдааны
          хооронд Эрдмийн зөвлөлийг төлөөлөх Тэргүүлэгчид, түүний чиг үүрэгт хамаарах үндсэн асуудлаар
          төрөлжсөн хороодыг ажиллуулж болно. Эрдмийн болон Сургалт арга-зүйн зөвлөлийн дарга нь
          сургуулийн захирал байна
 3.2.4.   Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд хэрэгжүүлэх үүднээс тухайн
          сургуулиудад эрдмийн зөвлөл байгуулж болно. Эдгээр зөвлөлийг байгуулах, түүний үйл ажиллагаа,
          бүтэц, бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Эрдмийн зөвлөлийн ажиллах журамд тусгана.
 3.2.5.   Эрдмийн болон Сургалт- арга зүйн зөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар батална.

3.3. Их сургуулийн захирал

 3.3.1.  Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана. Сургуулийн захирал орон тооны байна.
         Захирал нь томилсон этгээдэд болон Удирдах зөвлөлд ажлаа тайлагнаж, түүний өмнө хариуцлага
         хүлээнэ.
 3.3.2. Захирлаас сургуулийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрэм, сургуулийн дотоод
         журам, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Захирал эзгүй байх хугацаандаа
         албан үүргээ аль нэг дэд захирал, өөр албан тушаалтанд түр орлуулан гүйцэтгүүлж болно.
 3.3.3. Захирал нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна:
   3.3.3.1. Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа
            хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн
            шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
   3.3.3.2. багш, ажилтны цалин, урамшууллын бодлого, журам боловсруулж батлуулан мөрдүүлэх;
   3.3.3.3. бүтцийн нэгж, бүрэлдэхүүн, харьяа сургуулийг хэвийн, тогтвортой ажиллах нэгдсэн зохицуулалт,
            удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн дүүрэн
            мэдээлэлтэй байх, үр дүнг тооцож хариуцлага хүлээлгэх, урамшуулах;
   3.3.3.4. суралцагчдын амжилттай суралцах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, нийгмийн үйлчилгээнд
            хамрагдах нөхцлийг бүрдүүлэх;
   3.3.3.5. суралцагчдаа дадлага хийх, сурч буй мэргэжлийн чиглэлээр ажлын туршлага эзэмшихэд зуучлах,
            төгсөгчдөө ажлын байр олоход нь туслах үйлчилгээ үзүүлэх;
   3.3.3.6. багш, эрдэм шинжилгээний ажилтны үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлж, тэднийг хөгжүүлэх ;
3.3.3.7.  сургуулийн үндсэн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах бүтэц, механизмын тогтвортой
             ажиллагааг хангах;
   3.3.3.8. сургуулийг хөгжүүлэх санхүү, хөрөнгийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх;
   3.3.3.9. сургуулийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, судалгааны түншлэлийг өргөжүүлэх;
   3.3.3.10. иргэдийн боловсрол, соёлын төвшинг дээшлүүлэх болон нийгмийн халамж, хүмүүнлэгийн
             үйлчилгээ үзүүлэх;
   3.3.3.11. “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай ”хуульд заасан Ерөнхий менежерийн
             бүрэн эрхийг эдлэж, үүргийг хүлээх;
   3.3.3.12. Сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах;
   3.3.3.13. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
 3.3.4. Сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад
         зөвлөлгөө өгөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Захирлын
         зөвлөлийг дэргэдээ ажиллуулж болно. Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг сургуулийн
         захирал батална.
 3.3.5. Сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээний асуудлаар тушаал гаргана. Захирлын тушаалын
         дугаарыг тухайн жилийн 1 дүгээрсарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл
         хугацаанд дараалсан тоогоор алгасалгүй, давхардуулалгүйдугаарлана.
 3.3.6. Захирал нь сургуулийн эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд үндсэн чиг
         үүргийн тодорхой хэсгийг хариуцсан дэд захиралуудыг Удирдах зөвлөлийн баталсан орон тооны дагуу
         томилон ажиллуулна. Тэрчлэн бүрэлдэхүүний сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчийг томилон
         ажиллуулна. Дэд захирал, бүрэлдэхүүний сургуулийн захирал эрхэлсэн албан тушаалын чиглэлээр
         бодлого, чиглэл боловсруулж, арга хэмжээ зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, зохицуулах,
         ажилтныг шагнал урамшилд тодорхойлох, хариуцлага тооцох асуудлыг ректорт тавьж шийдвэрлүүлэх
         эрхтэй.
 3.3.7. Дэд захирлуудыг салбарын сургалт эрдэм шинжилгээний хамт олны дотор танигдсан, нэр хүндтэй,
         зохион байгуулах, багаар ажиллах чадвар бүхий эрдмийн зэрэг цолтой хүмүүсийг удирдлагын төвшинд
         зөвшилцөх замаар ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагыг баримтлан сонгон шалгаруулж
         сургуулийн захирлын тушаалаар томилно.

3.4. Сургалт эрхэлсэн дэд захирлын гүйцэтгэх чиг, үүрэг, эрх:

 3.4.1.  Сургалт эрхэлсэн дэд захирал нь сургалтын бодлого зохицуулалтын албыг удирдаж, сургуулийн
         сургалтын бодлого боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулж дараах чиг үүрэгтэй ажиллана.
   3.4.1.1. Сургуулийн сургалтын бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах
   3.4.1.2. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, суралцагчдын хүсэл сонирхолд нийцүүлж бэлтгэх
             мэргэжлийн чиглэлийг тодорхойлох
   3.4.1.3. Сургалтын агуулга, технологийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх,
             материаллаг орчин нөхцлийг сайжруулах ажлыг удирдлагаар хангах;
   3.4.1.4. Багш бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг дээшлүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
   3.4.1.5. Багш, тэнхимийн эрхлэгчид, бүрэлдэхүүний сургуулийн захирлаар дамжуулан сургалт-хүмүүжлийн
             ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;
   3.4.1.6. Багш нарын ажлыг үнэлж, дүгнэх, ажлын үр дүнгээр урамшуулах асуудлыг хариуцан зохион
             байгуулах;
   3.4.1.7. Сургалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хянах, үнэлгээ
             өгөх ажлыг арга зүйн удирдлагаар хангах;
   3.4.1.8. Суралцагчдын элсэлт, төгсөлтийн ажлыг удирдан зохион байгуулах;
   3.4.1.9. Ном, сурах бичиг, гарын авлагын хангамж, номын сангийн үйлчилгээг сайжруулах;
   3.4.1.10. Сургуулийн компьютер, интернет, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг удирдлагаар хангах;
   3.4.1.11. Өөрийн хариуцсан ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт
             өгөх, санал боловсруулан хэрэгжүүлэх;
   3.4.1.12. Сургалтын агуулга, заах арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр гадаад хамтын ажиллагааг
             хөгжүүлэх;
   3.4.1.13. Оюутны холбоо, зөвлөлтэй хамтран ажиллаж, оюутны соёл, хүмүүжлийн ажлыг зохион байгуулах
   3.4.1.14. Сургууль харъяа байгууллагын ажиллагчид, багш нарын гадаад хэлний мэдлэгийг системтэй
             дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
3.4.1.15. Гадаадын их, дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл,
             хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг Гадаад хамтын ажиллагааны албатай хамтран зохион байгуулж,
             хяналт тавих;

3.5. Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлынгүйцэтгэх чиг, үүрэг, эрх:

 3.5.1.  Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал нь ХАА-н шинжлэх ухааны зөвлөлийг удирдаж, ХАА-
         ншинжлэхухааныталаархибодлогоболовсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж дараах чиг үүрэгтэй
         ажиллана.
   3.5.1.1. ХАА-н шинжлэх ухааны талаарх бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
   3.5.1.2. Шинжлэх ухаан, технологийн төрийн бодлогын хүрээнд эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, үр
             дүнг тайлагнах, экстейншн хийх, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж,
             хэрэгжилтийг зохион байгуулах;
   3.5.1.3. Харъяа болон бүтцийн эрдэм шинжилгээний хүрээлэн, салбар, төв, нэгж газрын судалгааны чиглэл,
             арга зүйн түвшин, хэтийн чиглэлийг тодорхойлох, нэгдсэн удирдлагаар хангах;
   3.5.1.4. Шинжлэх ухаан, технологийн төслүүдэд холбогдох хүрээлэн, сургууль, тэнхим, багш, ажилтан
             нарыг баг болгон өргөнөөр оролцуулах асуудлыг зохион байгуулах;
   3.5.1.5. Стратегийн ач холбогдол бүхий чиглэлээр судалгааны лабораториуд байгуулах асуудлыг холбогдох
             байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих;
   3.5.1.6. Шинжлэх ухаан, технологийн мэдээлэл, патент, лицензийн холбогдолтой           ажлыг хариуцаж
             хэрэгжүүлэх;
   3.5.1.7. Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослох, уялдуулан зохицуулах үйл ажиллагаа явуулах ;
   3.5.1.8. Шинжлэх ухаан, технологийн төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх ажлыг удирдан зохион
             байгуулах;
   3.5.1.9. Хүндэт профессор, хүндэт доктор, профессор, дэд профессор цол олгох, магистр, боловсролын
             докторын зэрэг хамгаалах ажилд хянан магадлагаа гаргуулах, шүүн хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;
   3.5.1.10. Залуу эрдэмтэд, оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих ажил зохиох
   3.5.1.11. Гадаад, дотоодын болон олон улсын шинжтэй эрдэм шинжилгээний бага хурал, семинар зохион
             байгуулах, багш, эрдэмтдийг оролцуулах;
   3.5.1.12. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих, сургуулийн эрдэм шинжилгээний
             бичгийг эрхлэн хэвлүүлэх;
   3.5.1.13. Мэдээлэл экстейншний үйл ажиллагаа явуулах чиглэлийг тогтоох,түгээх;
   3.5.1.14. Шинжлэх ухааны зөвлөлийн дүрмийн заалтуудыг хэрэгжүүлэх
   3.5.1.15. Гадаадын их, дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл,
             хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг Гадаад хамтын ажиллагааны албатай хамтран зохион байгуулж,
             хяналт тавих;

3.6. Гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн дэдзахирлын чиг үүрэг, эрх

 3.6.1. Гадаад хамтын ажиллагааны албыг удирдаж, сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагааны бодлогыг
        боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж, дараах чиг үүрэгтэй ажиллана.
   3.6.1.1. Гадаадулс,
            олонулсынбайгууллагатайхамтранажиллахгэрээхэлэлцээрүүдийгбайгуулахчиглэлийгтогтоож,
            үндэслэлийггарган хэрэгжилтийг зохион байгуулах;
   3.6.1.2. Гадаадын их, дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл,
            хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;
   3.6.1.3. Олон улсын болон гадаад хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг
            боловсруулж, холбогдох газруудад тавих, баталгаажуулах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр олж,
            нийлүүлэх;
   3.6.1.4. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан , мэдээлэлийг гаргах, үнэлгээ
            өгөх;
   3.6.1.5. Гадаад хамтын ажиллагааны үйл ажиллагаанд оролцох оюутан, багш эрдэм шинжилгээний
            ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний мэдлэг, чадвар хэлний боловсролыг дээшлүүлэх
            асуудлыг тогтмол явуулах;
   3.6.1.6. Сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн болон бусад чиглэлээрх олон улсын хурал симпозиумыг
            зохион байгуулах;
   3.6.1.7. Бусад албад, сургууль, хүрээлэн салбар, нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах;
3.6.1.8.   Сургуулийн гадаад харилцаа, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг гадаад харилцааны ёс зүй, хэм
              хэмжээнд зохион байгуулах;

3.7. Нийгэм, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэдзахирлын гүйцэтгэх чиг үүрэг, эрх;

 3.7.1.  Нийгэм, эдийн засгийн албыг удирдаж, сургуулийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээний
         чиглэл, сургалтын орчны талаархи бодлогыг боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулж дараах чиг
         үүрэгтэй ажиллана.
   3.7.1.1. Сургуулийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, сургалтын орчны талаарх
            бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
   3.7.1.2. Хөрөнгө оруулалт, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр олох;
   3.7.1.3. Аж ахуйн нэгдсэн хангамж, нийлүүлэлт үйлчилгээний ажлыг зохион байгуулах;
   3.7.1.4. Барилга, байгууламжийн ашиглалт, хуваарилалт, өргөтгөлийн асуудлыг хариуцан гүйцэтгэх;
   3.7.1.5. Барилга, байгууламж, хичээлийн өрөө, танхимын тохижилтыг сайжруулж сургалт явуулах таатай
            орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
   3.7.1.6. Багш, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх;
   3.7.1.7. Сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай явуулах материаллаг нөхцлийг хангах;
   3.7.1.8. Сургуулийн харъяа үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, тэдгээрийн
            бие даасан ажиллагаа, үр өгөөжийг сайжруулах.

3.8.ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн захирлынгүйцэтгэхчигүүрэг, эрх:

 3.8.1.   Өөрийн сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр бодлого боловсруулж,
          хэрэгжилтийг зохион байгуулж дараахь чиг үүрэгтэй ажиллана.
   3.8.1.1.   Бүрэлдэхүүний сургуулийн захирал нь Монгол улсын хууль тогтоомж, удирдах дээд байгууллагын
              шийдвэрт нийцүүлэн эрх, үүргийнхээ хүрээнд захирамж гаргана.
   3.8.1.2.   Өөрийн сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр бодлого
              боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
   3.8.1.3.   Мэргэжлийн чиглэл бүрээр шаталсан сургалтын (бакалавр, магистр, доктор) төлөвлөгөөг
              боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих;
   3.8.1.4.   Тэнхим, нэгжийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
   3.8.1.5.   Сургалтын ажлын технологийг сахиулах, элсэлт, төгсөлтийн чанарыг сайжруулах;
   3.8.1.6.   Тэнхим, лаборатори, багш, ажилтны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, урамшуулах;
   3.8.1.7.   Мэргэжлийн чиглэлээрээ суурь болон хавсарга судалгааг дэмжин хөгжүүлж, сургалт, эрдэм
              шинжилгээний ажлын нэгдлийг хангах;
   3.8.1.8.   Багш, суралцагчдын ажиллах, суралцах тохилог орчин, нөхцлийг бий болгох, оюутны дунд
              хүмүүжлийн ажлыг зохион байгуулах;
   3.8.1.9.   Ажиллагсад болон суралцагчидтай холбогдолтой асуудлыг их сургуулийн захиргаатай зөвшилцөн
              шийдвэрлэх;
   3.8.1.10. Сургалтын төлбөрийг тогтоосон цаг хугацаанд төлүүлж санхүүгийн эх үүсвэрийн найдвартай
             байдлыг хангахын зэрэгцээ хөрөнгийн бусад эх үүсвэрийг бүрдүүлэх;
   3.8.1.11. Хуваарилагдсан төсвөөр үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж, орлогоо нэмэгдүүлэх;
   3.8.1.12. Дотоод, гадаадын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх;
   3.8.1.13. Сургуулийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, төсөв боловсруулж, гүйцэтгэлийг хамт олон,
             удирдлагад тайлагнах;
3.9. Тэнхим, лабораторийн эрхлэгч нарынгүйцэтгэх чиг үүрэг, эрх;
 3.9.1.  Удирдах албан тушаалтнуудаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний үйл
         ажиллагаатай холбоотой өдөр тутмын асуудлыг шийдвэрлэж, хичээлийн технологид хяналт тавина.
   3.9.1.1. Сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
3.9.1.2.   Тэнхимийн хариуцсан хичээлийн болон сургалт, үйлдвэрлэлийн дадлагын технологийн хэрэгжилтэд
                  өдөр тутмын хяналт тавих;
       3.9.1.3.   Эрдэм шинжилгээний ажил эрхлэн явуулах, төслийн санал боловсруулах, санхүүгийн эх үүсвэр
                  олох;
       3.9.1.4.   Багш, туслах ажилтныг удирдан ажиллаж, тэднийг ажлын чанар, үр дүнгээр нь урамшуулах;
       3.9.1.5.   Багш нарыг сонгож ажиллуулах, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, магистрантур, докторантурт
                  дэвшүүлэн суралцуулах санал дэвшүүлж шийдвэрлүүлэх;
       3.9.1.6.   Тэнхим нь үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг сургуулийн удирдлагын зөвшөөрлөөр
                  батлагдсанжурмындагуугэрээгээрявуулж,
                  орлогыгсургалтынматериаллагбаазыгбэхжүүлэхэдзарцуулах;
       3.9.1.7.   Оюутнуудын дунд урлаг, спорт, олон нийт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд
                  хяналт тавих;
       3.9.1.8.   Үйл ажиллагааныхаа талаар сургуулийн эрдмийн зөвлөл, захирал, дэдзахиралдтайлагнах;

                                                Дөрөвдүгээрбүлэг.

                                       Сургуулийнсургалтынүйлажиллагаа

4.1.       Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат гэсэн хэлбэртэй байна. Сургууль нь
           үндсэн сургалтын зэрэгцээ шинээр элсэгчид, боловсрол нөхөн эзэмшигчдэд зориулан бэлтгэл болон
           богино хугацааны тусгай сургалт зохион байгуулна.
4.2.       Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт мэргэжил, сургалтын чиглэл, төвшин бүрээр зохих стандартыг
           үндэслэн боловсруулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлийн
           хуваарийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
           байгууллагын зөвшөөрснөөр сургуулийн захирал батална.
4.3.       Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулахад энэ
           талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална.
           Тухайн хөтөлбөрийн сургалтын бүх хэлбэрт боловсролын нэгдсэн нэг стандартыг мөрдөнө.
4.4.       Их сургуулийн өдөр, оройн сургалтын хичээлийн жил 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ. Эчнээ, экстернат
           хэлбэрийн сургалтын хичээлийн жил эхлэх хугацааг сургалтын төлөвлөгөөгөөр буюу холбогдох журмын
           дагуу зохицуулна.
4.5.       Дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд боловсролын асуудал эрхэлсэн төрий захиргааны төв
           байгууллагаас баталсан дээд боловсролын сургалт эрхлэх нийтлэг журмыг баримтална.
4.6.       Суралцагчдаас суралцах хугацаандаа сургуулийн лаборатори, кабинет, эрдэм шинжилгээний болон
           үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад багш, тусгайлан томилсон удирдагчийн удирдлага дор гүйцэтгэх
           үйлдвэрлэлийн дадлага нь үндсэн сургалтын бүрэлдэхүүн хэсэг болно. Сургуулийн үйлдвэрлэлийн
           дадлагын хөтөлбөр, дүрмийг Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн захирал батална.
4.7.       Суралцагчийн мэдлэг чадвары гболовсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас
           баталсан журмыг үндэслэн боловсруулж, сургуулийн эрдмийн зөвлөл хэлэлцэн баталсан сургуулийн
           хэмжээнд мөрдөх журмын дагуу дүгнэнэ.
4.8.       Суралцагч элсүүлэхэд боловсролы насуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан
           холбогдох журмыг баримтлана.
4.9.       Сургууль нь төгсгөгчиддөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас
           тогтоосон журмын дагуу диплом олгоно.
4.10.      Их сургууль суралцагчийн суралцсан байдлын талаар холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хүсэлтээр
           саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.

                                                 Тавдугаарбүлэг.

                                          Сургуулийнбагш, бусадажилтан

5.1.       Сургуулийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш
           байна. Их сургуулийн багшийн албан тушаалын нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсролын
           асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
5.2.       Багш нь тухайн албан тушаал (ажлын байрын тодорхойлолт)-д хамаарах ажил үүргийг захирал буюу
           түүний эрх олгосон этгээдтэй байгуулсан хедөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр гүйцэтгэнэ. Уг
           гэрээ, контракт, ажлын байрын тодорхойлолтонд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах нөхцөл,
           ажлын цаг, давхар, нэмэлт болон сургуулиас гадуур ажил эрхлэх журам, хариуцах эд хөрөнгө, хүлээх
хариуцлага, тусгай шаардлага, багшийн ёс зүйн хэм хэмжээ зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу
        тодорхой тусгасан байна.
5.3.    Багшийн ажлын сул байрыг нийтэд зарлаж, батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн
        дээр багш сонгож авна,
5.4.    Сургуулийн багш дараах эрх эдэлнэ:
  5.4.1. Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо (ажиллах өрөө, ширээ, сандал, интернетэд
          холбогдсо нкомпьютер, бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг)-гоор хангуулах;
  5.4.2. Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, тухайн салбарын чиглэлээр манай оронд хийгдсэ
          нсудалгааны ажлын үр дүн, практик арга барилыг тусгасан, боловсролын стандартад нийцсэн сурах
          бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх;
  5.4.3. Суралцагчид зөвлөлгөө өгөх, шаардлага тавих, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний
          авъяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх;
  5.4.4. Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах;
  5.4.5. судалгаа, шинжилгээний ажил хийх, мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах;
  5.4.6. сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох, сонгогдох, мэргэжлийн нийгэмлэг,
          холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэх;
  5.4.7. хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх;
  5.4.8. бүтээлийн чөлөө авах;
5.5.    хууль тогтоомжид заасан бусад эрх.
5.6.    Багш дараах үүрэгтэй:
  5.6.1. Хуваарьт хичээлийг төлөвлөсөн цагт тасралтгүй, чанартай хөтлөн явуулж, боловсролын стандартыг
          хэрэгжүүлэх;
  5.6.2. Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих;
  5.6.3. Суралцагчдад сурах төлөвлөгөөгөө боловсруулах, бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө,
          чиглэл өгч, удирдах;
  5.6.4. онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх;
  5.6.5. суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан
          гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах;
  5.6.6. суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг
          үзүүлэх;
  5.6.7. суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих;
  5.6.8. эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах;
  5.6.9. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
5.7. Багшийн гүйцэтгэх сургалт, судалгаа, нийтэд үйлчлэх ажлын ачаалал, түүнийг тооцох журмыг сургуулийн
      Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтооно.
5.8. Багшийн ажлыг батлагдсан журмын дагуу дүгнэж, үнэлгээ өгнө.
5.9. Захиргаа аж ахуй, инженер-техникийн, үйлдвэрлэлийн, сургалт, судалгааны туслах ажилтан болон бусад
      ажилтны эрх үүргийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, сургуулийн дүрэм, дотоод журам,
      албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлно. Эдгээр ажилтны хөдөлмөрийн харилцаа
      захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр зохицуулагдана.

                                      Зургаадугаар бүлэг. Суралцагч

6.1. Суралцагч нь зохих журмын дагуу элсэлтийн шалгалт өгч, захирлын тушаалаар сургуульд элссэн байна.
6.2. Суралцагч дараах эрхийг эдэлнэ:
  6.2.1. Зохих шаардлагыг хангасан сургалт явуулах хичээлийн байр, дотуур байр, ширээ, сандал, үзүүлэн
         таниулах, номын сан, лаборатори, туршилтын үйлдвэр, сургалт, эрдэм шинжилгээний болон бусад
         хэрэгсэл, номын сан, интернетийн сүлжээ, сургуулийн эмч зэрэг суралцахад шаардлагатай нөхцөл
         бололцоогоор хангуулах, тэдгээрийг зохих журмын дагуу ашиглах;
  6.2.2. Сургуулийн санал болгосон хичээлээс сонгон судлах, хувийн төлөвлөгөө гаргах, зөвлөгөө чиглэл авах,
         суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх;
  6.2.3. сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;
  6.2.4. хууль, тогтоомжид заасны дагуу тусламж, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх;
  6.2.5. сургалтын төлбөр ашиглалтын талаа рмэдээлэл авах, хяналт тавих;
  6.2.6. зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх;
  6.2.7. эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох;
  6.2.8. бүтээлээ хэвлүүлэхээр санал дэвшүүлж, шийдвэрлүүлэх;
6.2.9.   сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу төлөөлөн
          оролцох;
  6.2.10. магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах;
  6.2.11. докторант нь хичээл заах, оюутан, магистрантын эрдэм шинжилгээний ажил удирдах;
  6.2.12. хууль тогтоомжид заасан бусад эрх.
6.3. Суралцагч дараах үүрэгтэй:
  6.3.1. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;
  6.3.2. Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
  6.3.3. Бие дааж суралцах арга барилыг эзэмших;
  6.3.4. багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;
  6.3.5. сургуулийн дүрэм, дотоод журмыг хүндэтгэн сахих;
  6.3.6. сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх;
  6.3.7. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
6.4. Суралцагчийг шилжүүлэх, хасах, тэдэнд чөлөө олгох, түүний сургалтын төлбөр болон хүлээх хариуцлагатай
      холбоотой асуудлыг холбогдох журам, заавар, суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ.
6.5. Сургуулийн нэрийн өмнөөс Улсын болон олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцож спорт,
      урлагийн өндөр амжилт гаргасан тохиолдолд сургалтын төлбөрийн болон бусад хөнгөлөлт үзүүлнэ.
6.6. Суралцагч нэг сургуулиас нөгөө сургуульд шилжин сурч болно. Ийнхүү шилжин сурахад түүний багц
      цагийг хүлээн зөвшөөрөх журмыг сургууль тогтооно. Шилжүүлэн авагч сургууль шилжин ирж буй
      суралцагчийн сургалттай холбогдолтой барим тбичгийн бодит байдлыг хянах үүрэг хүлээнэ. Суралцагчийн
      суралцаж байсан сургууль нь түүнд зохих тодорхойлолт, лавлагаа, бичиг баримтыг шуурхай гаргаж өгнө.

                                            Долоо дугаар бүлэг.

                                 Бүрэлдэхүүний болон харьяа байгууллага

7.1. Сургуулийн харяанд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар
     тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн,
     Алтайн бүсийн салбар сургууль, Дорнодын эрдэм шинжилгээний салбар, Батсүмбэр дэх Зөгийн аж ахуйн
     эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц байх бөгөөд тэдгээр нь хуулийн этгээд байна.
7.2. Байгууллагын харъяалалын асуудлыг Засгийн газрын шийдвэрээр буюу Боловсрол, соёл, шинжлэх ухааны
     асуудал эрхэлсэн төрий захиргааны төв байгууллага тогтоох бөгөөд тэдгээрийн бүтэц, зохион байгуулалтыг
     их сургуулийн захирлын зөвлөлөөр баталгаажуулна.
7.3. Харъяа байгууллагын захирал, дарга нарыг их сургуулийн удирдлагын түвшинд зөвшилцөх замаар их
     сургуулийн захирлын тушаалаар томилно. Хуулийн этгээдийн эрхтэй харъяа байгууллагын захирал, дарга
     нараас холбогдох хавсралт бүхий хөдөлмөрийн гэрээг их сургуулийн захиралтай жил бүр байгуулж,
     баталгаажуулах бөгөөд жилийн эцэст тайлангаа гарган дүгнүүлж байна.
7.4. Харъяа байгууллага нь тус их сургуулийн дүрэм, дотоод журам бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн
     дүрмийг боловсруулан хамт олны хурлаар хэлэлцэн баталгаажуулж мөрдөнө.
7.5. Тус их сургуулиас зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээнд харъяа байгууллагууд идэвхтэй оролцож,
     тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зохих хууль, дүрмийн дагуу хамтран ажиллана.
                                            Наймдугаар бүлэг.

                                          Сургуулийн эдийн засаг

8.1. ХААИС-ийн эд хөрөнгө нь төрийн өмч байна.
8.2. ХААИС ба бүрэлдэхүүний сургуулийн хоорондын санхүүгийн харилцааг ректорын тушаалаар баталсан
      “ХААИС-ийн санхүүгийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулна.
8.3. Жил бүрийн II улиралд дараа оны төсвөө бүрэлдэхүүний сургууль ХААИС-ийн ректорын зөвлөлөөр
      хэлэлцүүлэн батлуулна.
8.4. ХААИСийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
  8.4.1. Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажиллагаатай холбогдсон улсын төсвийн санхүүжилт;
  8.4.2. Сургалтын төлбөр, гэрээ ба захиалгаар явуулах сургалт, судалгааны ажлын үр дүн, зөвлөгөө өгөх, төсөл
         хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанаас олох орлого;
  8.4.3. Өөрийн нэр дээр бүртгэгдсэн газар, байшин барилга зэргийг хөлслүүлэх буюу түрээсээр эзэмшүүлсний
         орлого;
8.4.4. Гадаад, дотоодын ивээн тэтгэгч, ашгийн ба ашгийн бус байгууллага, сан, аж ахуйн нэгжүүдээс өгсөн
         хандив, хөрөнгө, санхүүгийн тусламж;
  8.4.5. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, зуучлалын ажил гүйцэтгэсний орлого;
  8.4.6. Үйлчилгээний хураамж;
  8.4.7. ХААИС-ийг хөгжүүлэх сан;
  8.4.8. Хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлого зэрэг болно.
8.5. Санхүүгийн тайлан тэнцлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргаж, жилийн эцсийн тайлан тэнцлийг
      Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, санхүүгийн дээд байгууллагад тайлагнана.
8.6. ХААИС жил бүрийн зургаадугаар сард багтаан жилийн төсөв зохион Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж
      Санхүү эдийн засгийн яамаар батлуулна.
8.7. Үндсэнхөрөнгийгхудалданборлуулах, бүртгэлээсхасахдааудирдахзөвлөлдтанилцуулжшийдвэрлэх.
8.8. Сургуулийн хэмжээнд хагас, бүтэн жилээр аж ахуйн тооллого явуулж байх ба 2 жил тутамд санхүүгийн үйл
      ажиллагаандаа хяналт хийлгэх, эрх бүхий байгууллагаар жил бүр аудитын хяналт хийлгэж дүнг удирдах
      зөвлөлд танилцуулж байна.

                                             Есдүгээр бүлэг.

                                  Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба

                                         хүчин төгөлдөр болох

9.1. ХААИС-ийн дүрэм батлагдсан өдрөөс эхлэн хүчинтэйд тооцогдоно.
9.2. ХААИС-ийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа Сургуулийн эрдмийн зөвлөл, Ректор, Ректорын зөвлөлийн
     саналыг үндэслэн Удирдах зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.


                                                                               Ректорын 2007 оны … тоот

                                                                                       тушаалын хавсралт

                                ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН
                                 ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

                                         Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хөдөө аж ахуйн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам /цаашид ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод
     журам гэх/ нь захиргаа ба багш, ажилтан /ажиллагчид гэх/-ны хоорондын хөдөлмөрийн харилцааг тус
     сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын онцлог нөхцөлд тохируулан Хөдөлмөрийн
     тухай хууль, Боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай, Төсвийн байгууллагын
     удирдлага, санхүүжилтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад
     мөрдлөг болгох үндсэн баримт бичиг мөн.
1.2. ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь сургалт, судалгаа, үйлдвэрлэл, бизнес, үйлчилгээ
     тэдгээрийн харилцан уялдааг оновчтой болгох, ажиллагчдын хөдөлмөрлөх эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг
     тодорхойлох, захиргаа, ажиллагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.3. Энэхүү ХААИС-ын хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн бусад дүрэм, журам, зааврыг батлан мөрдөж
     болно.
1.4. Сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх болон өдөр тутмын үйл ажиллагааны удирдлагыг ректорын зүгээс
     хэрэгжүүлэхдээ албадаар дамжуулж явуулна. Албадын бүтэц, орон тоо, ажил үүргийн хуваарь, ажлын
     байрны тодорхойлолтыг Ректор өөрийн эрхийн дагуу батална.
1.5. ХААИС–ийн хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн их сургуулийн бүрэлдэхүүний сургууль, харъяа
     байгууллага, нэгж өөрсдийн онцлогийг тусгасан хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдөж болно.
1.6. Дотоод журмын биелэлтэд захиргаа болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагууд өөрийн
     эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу хяналт тавина.
1.7. Энэхүү Хөдөлмөрийн дотоод журмыг нийт ажиллагчид мөрдлөг болгон ажиллана.
1.8. ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хоёр. Иргэнийг ажилд авах,
                                  ажиллуулах, хөдөлмөрийн гэрээ цуцлах
2.1. Иргэнийг ажилд авах
 2.1.1.   Чөлөөтэй байгаа ажлын байранд ажиллахыг хүссэн иргэний хүсэлтийг хүний нөөцийн асуудал
          хариуцсан албан тушаалтан хүлээн авч судлан холбогдох алба, нэгжийн саналын хамт Ректорт
          танилцуулна.
 2.1.2.   Иргэнийг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн гуравдугаар бүлгийн дүгээр зүйлд заасны дагуу
          их сургуулийн захиргаа тухайн иргэнтэй гэрээний үндсэн болон бусад нөхцлийг хэлэлцэн тохиролцож
          хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.
 2.1.3.   Их сургуулийн ректор нь проректорууд, алба нэгжийн дарга нар, хүрээлэн, бүрэлдэхүүний болон харъяа
          сургуулиудын захирлуудтай хөдөлмөрийн ба бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгуулна.
          Хөдөлмөрийн гэрээний дагалдах баримт бичиг нь тухайн албан тушаалтны ажлын байрны тодорхойлолт
          төлөвлөгөө байна.
 2.1.4.   Их сургуулийн проректор, алба нэгжийн дарга нар нь хариуцаж байгаа албадын, бүрэлдэхүүний
          сургуулийн захирлууд, харъяа хүрээлэнгийн захирал нар өөрийн хариуцаж байгаа сургууль
          хүрээлэнгийн бүх ажилтан багш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил олгогчийн хариуцлага
          хүлээнэ.
 2.1.5.   Иргэдийг ажилд авч хөдөлмөрийн гэрээ хийхдээ гэрээний хугацааг дараах байдлаар тусгаж болно.
          Хугацаатай /туршилтын хугацаагаар 1-3 сар хүртэл), тодорхой хугацаагаар (1 сараас 4 жил хүртэл)
          ажиллуулах, хугацаагүй ажиллуулах гэсэн 2 хэлбэртэй байна.
2.2. ХААИС-д ажилд орох хүсэлтэй иргэд доорх бичиг баримтыг үндсэн эхээр нь бүрдүүлж Хүний нөөцийн
     асуудал эрхэлсэн ажилтанд хүлээлгэж өгнө. Иргэний үнэмлэх, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын
     дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, мэргэжлийн диплом, үнэмлэх, урьд нь ажиллаж байсан байгууллагын болон
     ажил эрхлээгүй бол оршин суугаа орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах байгууллагын
     тодорхойлолт, хувийн өргөдөл, анкет (маягт-1)
2.3. Иргэнийг ажилд авахдаа мэргэжил, боловсролын түвшин, хөдөлмөрлөх чадамж (эрүүл мэнд), хувийн
     сонирхол, соёл, ажил хэрэгч болон шударга, зарчимч чанар, ажиллах ур чадварыг гол шалгуур болгоно.
     Тодорхой албан тушаалд тавигдах шалгуурыг ХААИС-ийн дүрэм болон ректорын тушаалаар батлагдсан
     ажлын байрны тодорхойлолтоор тогтооно.
2.4. Иргэдийг ажилд авахдаа тэнхим, салбар нэгжүүд урьдчилан судалж, тухайн сургууль нэгж дээр
     хэлэлцүүлнэ.
 2.4.1.   Бүх зэрэглэлийн багш, эрдэм шинжилгээний ажилтныг батлагдсан журмын дагуу шийдвэрлэнэ.
 2.4.2.   Бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхим,
          лабораторийн эрхлэгч нарыг ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгож бүрэлдэхүүний сургуулийн
          захирлын зөвлөлөөр хэлэлцэж гарсан саналыг ректорын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлнэ.
 2.4.3.   Бусад ажилтныг алба, нэгжийн дарга эрхлэгч нар шалгаруулж удирдах ажилтанд танилцуулан Ректорын
          тушаалаар эцэслэн шийдвэрлэнэ.
 2.4.4.   Шинээр ажилд орж байгаа багш, удирдах ба хөрөнгө хариуцсан хариуцагч ажилтныг Ректорын
          зөвлөлийн хуралд биеэр байлцуулж хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.
2.5. ХААИС-ийн ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах асуудлыг
     Ректорын тушаалаар шийдвэрлэнэ.
2.6. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, ректорын тушаал гараагүй тохиолдолд уг хүнээр ажил
     гүйцэтгүүлэхийг хориглох ба онцгой авъяас шаардсан ажилд контрактын гэрээгээр ажиллуулах асуудлыг
     ректорын тушаалаар шийдвэрлэнэ. Улирлын чанартай хөлсний ажлыг иргэний гэрээгээр гүйцэтгүүлэхдээ
     хэд хэдэн гүйцэтгэгчийн төслөөс шалгаруулалт хийж ректорын зөвлөлд танилцуулан зөвшөөрөл авсны
     дараа эрх бүхий ажилтан гэрээ хийж Ректор батална.
2.7. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ хийж, иргэнийг ажилд авахдаа дор дурьдсан үүрэг хүлээнэ.
2.7.1.   Ажилтны албан тушаал, ажлын байрны тодорхойлолт буюу гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл,
          хөдөлмөрийн үндсэн болон нэмэгдэл хөлсийг танилцуулж эрх, үүргийг нь тайлбарлаж өгнө.
 2.7.2.   Тус сургуульд мөрдөгдөж байгаа “ХААИС-ийн дүрэм”, “Хөдөлмөрийн дотоод журам”, бусад дүрэм
          журам, хамтын гэрээг танилцуулна.
 2.7.3.   Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ариун цэвэр эрүүл ахуйн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх
          талаар зааварчилга өгч, холбогдох журам, хөдөлмөр хамгааллын дүрмийг танилцуулна.
 2.7.4.   Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл бүхий ажилд авахдаа эрүүл мэндийн үзлэг заавал хийлгэнэ.
2.8. Албан үүрэгт ажлаа чадварлаг хийж, гадаад хэлний зохих мэдлэг эзэмшсэн багш, удирдах ажилтан,
     боловсон хүчнийг ажилд дэвшүүлэх, цол, зэрэг ахиулах, гадаад улсын өндөр зэрэглэлтэй их, дээд сургуульд
     мэргэжлийг нь дээшлүүлэх бодлого баримтлана. Профессор багш, ажилтны ажлын зэрэг, ур чадварын
     нэмэгдлийг ахиулах буюу бууруулах санал дүгнэлтийг Ректорын тушаалаар томилогдсон ажлын хэсэг
     комисс гаргана. Ажлын хэсгийн удирдамж, тэдний санал, дүгнэлтийг ректорын зөвлөлөөр хэлэлцэж
     шийдвэрлэнэ.
2.9. Хөдөлмөрийн гэрээ дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа
     тохиолдолд уг гэрээг дахин 1 жилээр сунгасанд тооцно.
2.10. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болон ажил үүргээ шаардлагын түвшинд гүйцэтгэж
      чадахгүй байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг зөвхөн “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан
      үндэслэлээр цуцлана.
2.11. Ажилтны болон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн
      39.40 дүгээр зүйлийг үндэслэл болгоно.
2.12. Ажлаас халах, цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг хасах ба олгохыг зогсоосон тушаал гараагүй байхад
      ажилтанг ажлаас халсанд тооцох, цалин урамшуулал олгохгүй байхыг хориглоно.
2.13. Ажилтан нь ажлаас халагдах, өөр байгууллагад шилжих тохиолдолд ажлаа хүлээлгэж өгөх өдрөөс өмнө
      тойрох хуудас зуруулж эцсийн тооцоог санхүүтэй хийсний дараа ажлын хөдөлгөөний тухай тэмдэглэлээ
      нийгмийн даатгалын дэвтэрт хийлгэж авна.
2.14. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад 1
      сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.
2.15. Тэтгэвэр тогтоолгох нас нь хүрсэн багш, ажилтан тэтгэвэрээ тогтоолгож чөлөөлөгдөнө. Тэтгэвэр
      тогтоолгосон багшийг цаашид ажиллуулах шаардлага гарвал ХААИС-ийн дүрмийн дагуу зохицуулна.

                            Гурав. Сургуулийн захиргаа, ажилтны эрх, үүрэг
3.1. Сургуулийн захиргаа сургуулийн дүрмээр заагдсан эрх, үүргийн зэрэгцээ дараах үүрэг хүлээнэ.
 3.1.1.   Ажиллагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэднийг мэргэшлийн дагуу ажиллуулах,
          хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлөөр хангах, мэдлэг чадварыг нь байнга дээшлүүлэх, машин
          техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлгах, шаардлагатай материалаар
          тасралтгүй хангах:
 3.1.2.   Хамт олны нийгмийн асуудалд анхаарал тавьж хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг
          дээшлүүлэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулж, хүнд хүчир ажлыг хөнгөвчлөх, соёлжилтыг
          сайжруулах арга хэмжээг хамтын гэрээнд тусгасны үндсэн дээр үе шаттайгаар хэрэгжүүлэх;
 3.1.3.   Хөдөлмөрийн хөлсийг тухайн ажилтны хөдөлмөрийн үр дүн, чанартай уялдуулан тогтоож хугацаанд нь
          тавьж олгож байх:
 3.1.4.   ХАА-н салбарын бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдааг иж бүрэн зохицуулах,
          сургалтад шинэлэг арга аргачлал нэвтрүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, мэдээлийн хангамжийг
          сайжруулан материаллаг баазыг бэхжүүлэн шинэчлэхэд хүч хөрөнгийг оновчтой чиглүүлэх;
 3.1.5.   Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн эцсийн үр дүнг дээшлүүлж, хамт олны хөдөлмөрийн болон
          нийгмийн идэвхийг өрнүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний ажлын чанарыг дээшлүүлэх,
          ажлыг нь бодитой дүгнэж байх:
3.1.6.   Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах аргыг боловсронгуй болгох, үйл
          ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах:
 3.1.7.   Сургалт-үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх,
          эмнэлгийн үзлэг хийлгэх, хэвийн бус нөхцлийн хөнгөлөлтийг эдлүүлэх, ажлын тусгай хувцас, хамгаалах
          хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;
3.2. Ажилтан нь дор дурьдсан эрх, үүрэг хүлээнэ.
 3.2.1.   ХААИС-ийн дүрмээр олгогдсон эрх, үүргийн зэрэгцээ Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж,
          хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваариар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.
 3.2.2.   Сургалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн горимыг хатуу сахиж, сургалт хүмүүжил, эрдэм
          шинжилгээ, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ.
 3.2.3.   ХААИС-ийн эрхэм зорилгыг биелүүлэхэд хүч, мэдлэг, авъяасаа дайчлан ажиллаж, үйлчлүүлэгчдээс
          гомдол бус талархал хүлээн авч ажиллана.
 3.2.4.   Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг чанд мөрдөж, үйлдвэрлэлийн ослоос
          урьдчилан сэргийлэх үүрэг хүлээнэ.
 3.2.5.   Мэдлэг, мэргэжил,ажлын ур чадвараа байнга дээшлүүлж ээлжит аттестатчилалд орж байна.
 3.2.6.   Үндсэн ажлын чанар үр дүнг бууруулахгүй, сургалтын технологи, хөдөлмөрийн хэвийн үйл
          ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр ажлынхаа зэрэгцээ курс, дамжаа, сургалтад хамрагдаж ажил
          хавсрах ба хослон гүйцэтгэж болно. Ингэхдээ үндсэн нэгжээс санал, бүрэлдэхүүний сургуулийн
          захирал, ХААИС-ийн проректор, ректороос зөвшөөрөл авсан байна.
3.3. Проректор, алба, нэгжийн дарга, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, ерөнхий санхүүч, хүний нөөцийн
     асуудал хариуцсан ажилтан, ректорын референт, бичиг хэрэг архивын эрхлэгч нар нь ректорын шууд
     удирдлагад байж үүрэгт ажлынхаа зэрэгцээ дээд байгууллагын шийдвэр, тогтоол, удирдамж, ректорын
     тушаал, ректорын болон эрдмийн зөвлөлийн шийдвэрийг ажил хэрэгчээр хугацаанд нь биелүүлж, үр дүнг
     ректорт тайлагнана.
3.4. Ажиллагчид нь Хөдөө аж ахуйн их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмаар тогтоогдсон албан эрх,
     үүргийнхээ хүрээ, хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Сургуулийн дүрэм, журамд харш ямар нэгэн үйл
     ажиллагаа явуулж хэрэгжүүлэхийг хориглоно.
3.5. ХААИС-ийн ажилтан нь харъяалах тэнхим, салбар нэгж, сургуулийн эвсэг хамт олныг бүрдүүлж нэгдмэл
     зорилготой ажиллах бөгөөд хамт олны эв нэгдэл, хувь хүний нэр төрд сөрөг нөлөө үзүүлэхүйц аливаа үйл
     ажиллагаа явуулах, маргаан хийхийг хориглоно.
3.6. Багш, ажилтан нь өөрсдийн эрх ашгийг сургуулийн дүрмийн 5.6-д заасны дагуу үйлдвэрчний эвлэл, багш
     нарын холбоо гэх мэт олон нийтийн байгууллагаар дамжуулан илэрхийлж, хамгаалан тэмцэх эрхтэй.

                                          Дөрөв. Ажлын цаг
4.1. Сургуулийн захиргаа нь Хөдөрмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн (ажлын 5 өдрийн) долоо
     хоногийн ажлын цагийг тогтооно.
4.2. Ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна.
4.3. Ажил эхлэх, дуусах цаг болон амрах, хооллоход зориулсан завсарлагын цагийн хэмжээг хамт олны саналыг
     харгалзан сургуулийн захиргаа тогтооно. Хичээл сургалтын ажил өглөө 8 цаг 40 минутаас эхлэнэ. Ажилтан
     нь 12 цаг 40 минутаас нэг цагийн хугацаагаар завсарлаж 13 цаг 40 минутаас ажлаа үргэлжүүлэн 17 цаг 40
     минутад ажлын цаг дуусна. Харин үйлчилгээний ажилчид 8 цагаас 12 цаг, 14-18 цаг хүртэл ажиллана.
     Үйлчилгээний ажилчдын цагийн эхлэх, дуусах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг
     зөрчихгүйгээр Маркетинг, үйлчилгээний албанаас өөрчилж болно.
4.4. Хичээлийн нэгж цагийн үргэлжлэх хугацаа 90 минут, хичээл хоорондын завсарлага 10 минут байна. Хичээл
     11 цаг 50 минутаас 30 минутаар их завсарлага хийнэ.
4.5. Багш нар тэнхимдээ өдөрт 6-аас доошгүй цаг ажиллана. Номын сан, эрдэм шинжилгээний байгууллагад
     ажилласан цаг нь тэнхимийн эрхлэгчид бүртгэгдэнэ.
4.6. Хөдөлмөрийн болон хамтын гэрээнд оролцогч талууд байгууллагын болон ажлын онцлогоос шалтгаалан
     харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлын өдрийн үргэлжлэлийг долоо хоногийн ажлын цагт багтаан
     өөрчлөн тогтоож болно.
4.7. Ажилтан бүр ажилдаа ирэх, завсарлах болон ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын өдрийн цаг
     дуусахад болон хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүйд хүрвэл харъяалах нэгжийн удирдах
     ажилтанд өөрөө бүртгүүлэн мэдэгдэж байна.
4.8. Ажилтны цаг ашиглалтын бүртгэлийг тэнхимийн эрхлэгч, алба, нэгжийн дарга нар нэгтгэн холбогдох
     удирдах ажилтнаар хянуулж сар бүрийн 15, 30-нд санхүүд гаргаж өгнө.
4.9. Сургуулийн захиргаа нь хөдөлмөрийн стандартыг баримтлан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг
     мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгон тогтооно.
4.10. Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй ажилтныг сургууль дотроо хооллох
      бололцоогоор хангана. Тасралтгүй ажиллагаатай ажил үүрэгтэй ажилтан дараагийн ээлжийн хүнийг ирэхээс
      өмнө ажлаа орхин явж болохгүй бөгөөд ирээгүй тохиолдолд хариуцсан нэгжийн даргад мэдэгдэж өөр
      хүнийг ажиллуулна.
4.11. Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р бүлгийн 74-р зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтныг захиргааны
      санаачлагаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно.
4.12. Ажилтанд ажлын удирдамжийг үндэслэн их сургуулийн ажилтнууд, бүрэлдэхүүний сургуулийн захирал,
      проректор нарт ректор, багш, тэнхмийн эрхлэгч бусад ажилтанд бүрэлдэхүүний сургуулийн захирлын
      зөвшөөрснөөр албан томилолтыг олгоно. Томилолтоор гүйцэтгэсэн ажлаа томилолтын хугацаа дууссанаас
      хойш 3 хоногийн дотор тайлагнана.

                                 Тав. Цалинтай ба цалингүй чөлөө олгох


5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэн ажилтанд цалинтай ба цалингүй чөлөөг дараах
     журмаар олгоно.
5.2. Чөлөө авахыг хүссэн хүн чөлөө авах учир шалтгаанаа тодорхой заасан өргөдөл, холбогдох бичиг баримтыг
     бүрдүүлэн нэгжийн дарга, эрхлэгчдэд хүсэлт гаргана.
5.3. Нэгжийн дарга, эрхлэгчид чөлөө хүссэн өргөдлийг холбогдох ажилтанд танилцуулан бүрэлдэхүүний
     сургуулийн захирлын болон ректорын тушаалаар шийдвэрлүүлнэ.
5.4. Гачигдлыг харгалзан нэг жил хүртэл цалингүй чөлөө олгоно. 1-5 өдрийн чөлөөг тэнхмийн эрхлэгч, нэгжийн
     дарга нар, ажлын 5-30 өдрийн чөлөөг проректор, бүрэлдэхүүний сургуулийн захирал, 30-90 хоногийн
     чөлөөг ректор, 90 хоногоос жил хүртэл чөлөөг ректорын зөвлөлөөр шийдвэрлэнэ. Харин тэнхмийн туслах
     /хичээлийн зохицуулагч/ ажилтан, мастер багш зэрэг бага тушаалын ажилтан 30-90 хоног хүртэл
     хугацаагаар цалингүй чөлөө авах, түүний оронд түр хугацаагаар ажилтан авах,чөлөөлөх асуудлыг
     бүрэлдэхүүний сургуулийн захирал нар өөрийн тушаалаар шийдвэрлэж болно. Ажилтан 6 сараас дээш
     ажилласан нөхцөлд 3 сараас 1 жил хүртэл хугацаатай чөлөө олгож болно.
5.5. Эхнэр нь төрөх, гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг, эх нь нас барах, байгалийн гамшиг, гэнэтийн осолд өртөх
     тохиолдолд 14 хүртэл хоногийн, эчнээ ангийн төгсөлтийн шалгалт өгөх, 3 сар хүртэл гадаадад мэргэжил
     дээшлүүлэхээр явахад 3 хүртэл сарын цалинтай чөлөө олгох ба ректорын тушаалаар шийдвэрлэнэ.
5.6. Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтын дагуу хүүхэд асрах чөлөөг ректорын тушаалаар олгож,
     ажилласан хугацаанд тооцно.

                                     Зургаа. Амралт, цалин, тэтгэмж
6.1. Ажилтан нь долоо хоногт дараалсан хоёр өдөр амарна.
6.2. Ажиллагчдын ээлжийн амралтын хуваарийг оны эхэнд гаргаж амралтыг биеэр нь эдлүүлэх нөхцлийг
     бүрдүүлэхэд анхаарна. Ректор нь проректорууд, алба нэгжийн дарга нар, харъяа хүрээлэн, бүрэлдэхүүний
     сургуулиудын захирлуудын болон захиргааны үндсэн ажилтан нарын, бүрэлдэхүүний сургуулийн
     захирлууд өөрийн сургуулийн багш, ажилтан бүрийн ажилласан хугацааг Хүний нөөцийн асуудал
     хариуцсан ажилтнаар хянуулж нэмэгдэл амралтын хугацааг жил бүр шинэчлэн тогтооно.
6.3. Ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79, Боловсролын тухай хуулийн 43.1.2 дугаар
     заалтын дагуу тооцон олгоно.
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121

More Related Content

Similar to Haais teacher handbook_your_20121

дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасmecss
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульTsuntsaga Ch
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1uundram20
 
оюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэмоюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэмDagvadorj Munkhbaatar
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмuunaa1991
 
Zorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBGZorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBGMbg Muugii
 
Rel
RelRel
RelMUST
 
сургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэмсургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэмDagvadorj Munkhbaatar
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамnaranbatn
 
2009 Tailan
2009 Tailan2009 Tailan
2009 TailanMUST
 
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...oyutnii_xolboo
 
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...oyutnii_xolboo
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Altantuya9915
 

Similar to Haais teacher handbook_your_20121 (20)

1 муис ийн дүрэм
1 муис ийн дүрэм1 муис ийн дүрэм
1 муис ийн дүрэм
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиас
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хууль
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
 
Dept of education
Dept of educationDept of education
Dept of education
 
оюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэмоюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэм
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
Zorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBGZorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBG
 
63462565831654durem 1
63462565831654durem 163462565831654durem 1
63462565831654durem 1
 
Rel
RelRel
Rel
 
сургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэмсургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэм
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
 
Songon shalgaruulalt
Songon shalgaruulaltSongon shalgaruulalt
Songon shalgaruulalt
 
2009 Tailan
2009 Tailan2009 Tailan
2009 Tailan
 
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
 
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
 
9. bagshiin hogjil
9. bagshiin hogjil9. bagshiin hogjil
9. bagshiin hogjil
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
 

Haais teacher handbook_your_20121

  • 1. Удирдах зөвлөлийн 2007 оны 12-р сарын 24 өдрийн хурлаар батлав. ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл 1.1. Хөдөө аж ахуйн их сургуулийн (цаашид “их сургууль” гэнэ) үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах хэм хэмжээг тодорхойлж, их сургуулийн үйлажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино. 1.2. Их сургууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөнө. 1.3. Их сургуулийн үндсэн зорилт нь иргэнд дээд боловсрол эзэмшүүлэх, шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа эрхлэн шинэ мэдлэг бүтээх, хүн амд мэдлэг түгээх, боловсрол, соёлынтөвшинг нь дээшлүүлэхэд оршино. 1.4. ХААИС-ийн эрхэм зорилго нь хөдөөгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлээр шинжлэх ухаан, сургалтыг үйлдвэрлэл, бизнестэй хосолсон манлайлах их сургууль болоход оршино. 1.5. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосны дагуу тус сургууль нь Их сургуулийн ангилалд багтан үйл ажиллагаа явуулна. 1.6. Их сургууль нь үндсэн үйл ажиллагаа (сургалт, мэдлэг үйлдвэрлэх)-ны хувьд ашгийн төлөө бус байгууллага бөгөөд зардлаа нөхөх санхүү, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, суралцагч, багш, ажиллагсадын ажиллаж, амьдрах орчин, нөхцөл, материаллаг хангамжийг дээшлүүлэх, мэдлэгийг үйлдвэрлэл, бизнес болгох чиглэлээр холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна. 1.7. Их сургууль нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байна. Их сургууль дараах хаягт байрлана. Үүнд: Монгол Улс, Улаанбаатар хот -210153 Зайсан, Хөдөө аж ахуйн Их сургууль Утас: 341770, 341377 Факс: 341770, 341153 Mongolian State University of Agricuture Web: www.msua.edu.mn E-mail: haaint@magicnet.mn, infotech@magicnet.mn Хоёрдугаарбүлэг. Их сургуулийн зохион байгуулалтын бүтэц 2.1. Их сургууль нь өөрийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах нөхцлийг бүрэн дүүрэн хангасан зохион байгуулалт, бүтцийн нэгжтэй байна. Их сургуулийн зохион байгуулалтын бүтцийг Удирдах зөвлөл тогтооно. 2.2. Их сургуулийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгж нь тэнхим, лаборатори байна. Тэнхим нь мэдлэгийн тодорхой салбараар төрөлжсөн, сургалтын процессийг хариуцан зохион байгуулах нэгж байна. Лаборатори нь сургалт, судалгаа болон туршилт-зохион бүтээх ажил эрхэлдэг нэгж байна. 2.2.1. Судалгаа, сургалтын ажлын тогтсон уламжлал, санхүүгийн эх үүсвэрт түшиглэн их сургууль нь тэнхимээ профессорын баг болон бусад үр ашигтай хэлбэрээр зохион байгуулж болно. 2.2.2. Их сургууль нь сургалт, судалгаа явуулах чиглэлээр төрөлжсөн бүрэлдэхүүний сургууль, коллеж, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль, төвтэй байж болно. Коллеж нь зарим мэргэжлээр шаталсан сургалт зохион байгуулж болно.
  • 2. 2.2.3. Их сургууль нь өөрийн оршин байгаа газраас нь өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж буюу харъяа нэгжүүдтэй байж болно. 2.2.4. Их сургууль бүрэлдэхүүний болон харъяа байгууллага байгуулах, түүнийг өөрчлөх, татан буулгах асуудлыг ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ. 2.2.5. Их сургууль нь өөрийн бүрэлдэхүүний болон харъяа байгууллагыг өөрчлөх, татан буулгахад суралцагч, ажилтнуудын эрх ашгийг хохироолгүйгээр зохицуулах үүргийг үүсгэн байгуулагчтай хамтран хариуцна. 2.5. Их сургуулийн бүтцийн нэгжүүд хуулийн этгээдийн эрх эдлэхгүй. Гэхдээ батлагдсан төсвийн хүрээнд бие даан ажиллаж, ажлынхаа чанар, үр дүнг их сургуулийн удирдлагын өмнө хариуцна. 2.6. Их сургуулийн харъяа байгууллага нь бие даасан хуулийн этгээд байна. 2.7. Их сургуулийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг сургуулийн дүрмээр тогтооно 2.8. ХААИС-ийн сургалт эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгж нь мэргэжлийн тэнхим, эрдэм шинжилгээний лаборатори байна. Үндсэн нэгж нь тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулах, үр дүнг үйлдвэрлэлд шилжүүлэх, багш, судлаач, оюутнуудыг сургаж дадлагажуулах үүргийг хэрэгжүүлнэ. 2.9. Сургалт, эрдэм шинжилгээ, мэдээлэл, гадаад харилцаа, нийгэм, соёл, ахуйн үйлчилгээ, номын сан, компьютерийн төв зэрэг тус сургуулийн хэмжээнд үйлчилдэг нэгжийн үйл ажиллагаа, эзэмшил газар, байшин барилга, үл хөдлөх эд хөрөнгө, түүний ашиглалт, санхүү, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалт, их засвартай холбогдох асуудал нь ректорын чиг үүргийн хүрээнд нэгдсэн зохицуулалттай байна. 2.10. ХААИС нь улсын захиалгаар суурь, хавсарга судалгааны төсөл хэрэгжүүлэх ба аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн захиалгаар судалгааны гэрээт ажил гүйцэтгэж үр дүнг үйлдвэрлэлд шилжүүлж нэвтрүүлнэ. 2.11. ХААИС төр засгаас хөдөөгийн болон хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын үндэс, түүний үзэл баримтлалыг боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээний тухай шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, шинжлэх ухаан технологийн төсөлд магадлан шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд оролцоно. 2.12. Бүтцийн буюу бүрэлдэхүүний сургуулийн үйл ажиллагааг сургуулийн дүрэмд нийцүүлэн захирлын тушаалаар баталсан тус тусын дүрмээр зохицуулна. 2.13. Бүрэлдэхүүний сургуулийн захирлыг удирдлагын түвшинд зөвшилцөх замаар, тэнхмийн эрхлэгчийг журмын дагуу сонгон шалгаруулж их сургуулийн захирлын тушаалаар томилох бөгөөд эдгээр албан тушаалд ажиллах хүн нь боловсролын доктор, түүнээс дээш эрдмийн зэрэгтэй, хоёроос доошгүй гадаад хэл эзэмшсэн, багаар ажиллаж тэднийг манлайлах чадвартай тухайн сургууль нэгжийн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн хүн байна. 2.14. Их сургууль нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах ажил үүргийн албан тушаалтан, нэгжүүдэд зохистой хуваарилсан зохион байгуулалтын оновчтой бүтэцтэй байна. 2.15. Их сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагч, багш ажиллагчдын амьдрах орчин нөхцлийг дээшлүүлэх, мэдлэгийг үйлдвэрлэл бизнес болгох болон салбар, нэгжийн ажлын уялдаа холбоог сайжруулах, хяналт, шинжилгээ, үнэлгээ дүгнэлт өгөх иглэлээр бүтцийн нэгж, цех, туршилт сорилт эрдэм шинжилгээний болон дадлагын баазтай байж болно. 2.16. Дээр дурьдсан бүтцийн нэгж, цех, туршилт сорилт, дадлагын баазын дарга, эрхлэгч нар нь зохих хууль, дүрэм журамд нийцүүлэн боловсруулж их сургуулийн захирлын тушаалаар батлагдсан дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтын хүрээнд үйл ажиллагаа явуулж үр дүнг холбогдох чиглэлийн дэд захирлуудаар уламжлан буюу өөрийн биеэр их сургуулийн Захиралд тайлагнана. 2.17. Сургууль нь архив, бичиг хэргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл, мэдээллийг бүрэн хөтөлж, суралцагчид, төгсөгчдийн сурлага, олгосо нболовсролын баримт бичгийн талаархи мэдээллийг алдагдахгүй, засвар өөрчлөлт хийгүй, бодитой байлгах нөхцлийг бүрдүүлнэ. 2.18. Их сургууль болон бүрэлдэхүүний, харъяа сургууль нэгжүүд татан буугдсан тохиолдолд архивыг зохих ёсоор бүрдүүлж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу холбогдох байгууллагад хүлээлгэн өгнө. Гуравдугаарбүлэг.Их сургуулийнудирдлага 3.1. Их сургуулийн удирдах зөвлөл 3.1.1. Их сургуулийн өөрийн удирдлагыг сургуулийн Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ. 3.1.2. Их сургуулийн Удирдах зөвлөлийг Монгол улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулна. Удирдах зөвлөл дэх багшийн төлөөлөл нь багш нарын хурлаас, эрдэм шинжилгээний ажилтны төлөөлөл нь харьяа хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хурлаас сонгогдсон
  • 3. эрдэм шинжилгээний ажилтан, төгсөгчдийн төлөөлөл нь төгсөгчдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон төгсөгч, оюутны төлөөлөл нь Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт оюутнуудаас сонгогдсон суралцаж буй оюутан байна. Удирдах зөвлөлнь боловсролын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын баталсан Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг үндэслэнболовсруулж баталсан өөрийн дүрэмтэй байна. 3.1.3. Удирдахзөвлөлньдордурдсанчигүүргийггүйцэтгэнэ: 3.1.3.1. Их сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах; 3.1.3.2. их сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах; 3.1.3.3. их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох; 3.1.3.4. Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарийг хянан баталж, зарцуулалтад хяналт тавих; 3.1.3.5. хөрөнгө, санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох; 3.1.3.6. “Санхүүгийн хяналтын ажлын хэсэг байгуулах; 3.1.3.7. Сургалтын төлбөр, дотуур байрны болон үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох; 3.1.3.8. их сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх. 3.1.4. Удирдах зөвлөл нь их сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно. 3.2. Эрдмийнзөвлөл 3.2.1. Их сургууль нь сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн төвшин, үр дүнг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх зэргээр сургалт-арга зүй, эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий Эрдмийн зөвлөлтэй байна. 3.2.2. Эрдмийн зөвлөл нь сургуулийн үндсэн нэгжүүдийн багш нарын хурал, харьяа хүрээлэнгүүдийн эрдмийн зөвлөлөөс сонгогдсон болон ректорын зөвлөлөөс санал болгосон эрдмийн зэрэгтэй, сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн, дадлага, туршлагатай төлөөллөөс бүрдэнэ. 3.2.3. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хуралдаан байна. Хуралдааны хооронд Эрдмийн зөвлөлийг төлөөлөх Тэргүүлэгчид, түүний чиг үүрэгт хамаарах үндсэн асуудлаар төрөлжсөн хороодыг ажиллуулж болно. Эрдмийн болон Сургалт арга-зүйн зөвлөлийн дарга нь сургуулийн захирал байна 3.2.4. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд хэрэгжүүлэх үүднээс тухайн сургуулиудад эрдмийн зөвлөл байгуулж болно. Эдгээр зөвлөлийг байгуулах, түүний үйл ажиллагаа, бүтэц, бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Эрдмийн зөвлөлийн ажиллах журамд тусгана. 3.2.5. Эрдмийн болон Сургалт- арга зүйн зөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар батална. 3.3. Их сургуулийн захирал 3.3.1. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана. Сургуулийн захирал орон тооны байна. Захирал нь томилсон этгээдэд болон Удирдах зөвлөлд ажлаа тайлагнаж, түүний өмнө хариуцлага хүлээнэ. 3.3.2. Захирлаас сургуулийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрэм, сургуулийн дотоод журам, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Захирал эзгүй байх хугацаандаа албан үүргээ аль нэг дэд захирал, өөр албан тушаалтанд түр орлуулан гүйцэтгүүлж болно. 3.3.3. Захирал нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна: 3.3.3.1. Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх; 3.3.3.2. багш, ажилтны цалин, урамшууллын бодлого, журам боловсруулж батлуулан мөрдүүлэх; 3.3.3.3. бүтцийн нэгж, бүрэлдэхүүн, харьяа сургуулийг хэвийн, тогтвортой ажиллах нэгдсэн зохицуулалт, удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх, үр дүнг тооцож хариуцлага хүлээлгэх, урамшуулах; 3.3.3.4. суралцагчдын амжилттай суралцах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх; 3.3.3.5. суралцагчдаа дадлага хийх, сурч буй мэргэжлийн чиглэлээр ажлын туршлага эзэмшихэд зуучлах, төгсөгчдөө ажлын байр олоход нь туслах үйлчилгээ үзүүлэх; 3.3.3.6. багш, эрдэм шинжилгээний ажилтны үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлж, тэднийг хөгжүүлэх ;
  • 4. 3.3.3.7. сургуулийн үндсэн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах бүтэц, механизмын тогтвортой ажиллагааг хангах; 3.3.3.8. сургуулийг хөгжүүлэх санхүү, хөрөнгийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх; 3.3.3.9. сургуулийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, судалгааны түншлэлийг өргөжүүлэх; 3.3.3.10. иргэдийн боловсрол, соёлын төвшинг дээшлүүлэх болон нийгмийн халамж, хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх; 3.3.3.11. “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай ”хуульд заасан Ерөнхий менежерийн бүрэн эрхийг эдлэж, үүргийг хүлээх; 3.3.3.12. Сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах; 3.3.3.13. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг. 3.3.4. Сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад зөвлөлгөө өгөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Захирлын зөвлөлийг дэргэдээ ажиллуулж болно. Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг сургуулийн захирал батална. 3.3.5. Сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээний асуудлаар тушаал гаргана. Захирлын тушаалын дугаарыг тухайн жилийн 1 дүгээрсарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд дараалсан тоогоор алгасалгүй, давхардуулалгүйдугаарлана. 3.3.6. Захирал нь сургуулийн эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд үндсэн чиг үүргийн тодорхой хэсгийг хариуцсан дэд захиралуудыг Удирдах зөвлөлийн баталсан орон тооны дагуу томилон ажиллуулна. Тэрчлэн бүрэлдэхүүний сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчийг томилон ажиллуулна. Дэд захирал, бүрэлдэхүүний сургуулийн захирал эрхэлсэн албан тушаалын чиглэлээр бодлого, чиглэл боловсруулж, арга хэмжээ зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, зохицуулах, ажилтныг шагнал урамшилд тодорхойлох, хариуцлага тооцох асуудлыг ректорт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй. 3.3.7. Дэд захирлуудыг салбарын сургалт эрдэм шинжилгээний хамт олны дотор танигдсан, нэр хүндтэй, зохион байгуулах, багаар ажиллах чадвар бүхий эрдмийн зэрэг цолтой хүмүүсийг удирдлагын төвшинд зөвшилцөх замаар ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагыг баримтлан сонгон шалгаруулж сургуулийн захирлын тушаалаар томилно. 3.4. Сургалт эрхэлсэн дэд захирлын гүйцэтгэх чиг, үүрэг, эрх: 3.4.1. Сургалт эрхэлсэн дэд захирал нь сургалтын бодлого зохицуулалтын албыг удирдаж, сургуулийн сургалтын бодлого боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулж дараах чиг үүрэгтэй ажиллана. 3.4.1.1. Сургуулийн сургалтын бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах 3.4.1.2. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, суралцагчдын хүсэл сонирхолд нийцүүлж бэлтгэх мэргэжлийн чиглэлийг тодорхойлох 3.4.1.3. Сургалтын агуулга, технологийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, материаллаг орчин нөхцлийг сайжруулах ажлыг удирдлагаар хангах; 3.4.1.4. Багш бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг дээшлүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх; 3.4.1.5. Багш, тэнхимийн эрхлэгчид, бүрэлдэхүүний сургуулийн захирлаар дамжуулан сургалт-хүмүүжлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах; 3.4.1.6. Багш нарын ажлыг үнэлж, дүгнэх, ажлын үр дүнгээр урамшуулах асуудлыг хариуцан зохион байгуулах; 3.4.1.7. Сургалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хянах, үнэлгээ өгөх ажлыг арга зүйн удирдлагаар хангах; 3.4.1.8. Суралцагчдын элсэлт, төгсөлтийн ажлыг удирдан зохион байгуулах; 3.4.1.9. Ном, сурах бичиг, гарын авлагын хангамж, номын сангийн үйлчилгээг сайжруулах; 3.4.1.10. Сургуулийн компьютер, интернет, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг удирдлагаар хангах; 3.4.1.11. Өөрийн хариуцсан ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, санал боловсруулан хэрэгжүүлэх; 3.4.1.12. Сургалтын агуулга, заах арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх; 3.4.1.13. Оюутны холбоо, зөвлөлтэй хамтран ажиллаж, оюутны соёл, хүмүүжлийн ажлыг зохион байгуулах 3.4.1.14. Сургууль харъяа байгууллагын ажиллагчид, багш нарын гадаад хэлний мэдлэгийг системтэй дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • 5. 3.4.1.15. Гадаадын их, дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг Гадаад хамтын ажиллагааны албатай хамтран зохион байгуулж, хяналт тавих; 3.5. Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлынгүйцэтгэх чиг, үүрэг, эрх: 3.5.1. Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал нь ХАА-н шинжлэх ухааны зөвлөлийг удирдаж, ХАА- ншинжлэхухааныталаархибодлогоболовсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж дараах чиг үүрэгтэй ажиллана. 3.5.1.1. ХАА-н шинжлэх ухааны талаарх бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах; 3.5.1.2. Шинжлэх ухаан, технологийн төрийн бодлогын хүрээнд эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, үр дүнг тайлагнах, экстейншн хийх, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хэрэгжилтийг зохион байгуулах; 3.5.1.3. Харъяа болон бүтцийн эрдэм шинжилгээний хүрээлэн, салбар, төв, нэгж газрын судалгааны чиглэл, арга зүйн түвшин, хэтийн чиглэлийг тодорхойлох, нэгдсэн удирдлагаар хангах; 3.5.1.4. Шинжлэх ухаан, технологийн төслүүдэд холбогдох хүрээлэн, сургууль, тэнхим, багш, ажилтан нарыг баг болгон өргөнөөр оролцуулах асуудлыг зохион байгуулах; 3.5.1.5. Стратегийн ач холбогдол бүхий чиглэлээр судалгааны лабораториуд байгуулах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих; 3.5.1.6. Шинжлэх ухаан, технологийн мэдээлэл, патент, лицензийн холбогдолтой ажлыг хариуцаж хэрэгжүүлэх; 3.5.1.7. Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослох, уялдуулан зохицуулах үйл ажиллагаа явуулах ; 3.5.1.8. Шинжлэх ухаан, технологийн төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах; 3.5.1.9. Хүндэт профессор, хүндэт доктор, профессор, дэд профессор цол олгох, магистр, боловсролын докторын зэрэг хамгаалах ажилд хянан магадлагаа гаргуулах, шүүн хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх; 3.5.1.10. Залуу эрдэмтэд, оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих ажил зохиох 3.5.1.11. Гадаад, дотоодын болон олон улсын шинжтэй эрдэм шинжилгээний бага хурал, семинар зохион байгуулах, багш, эрдэмтдийг оролцуулах; 3.5.1.12. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих, сургуулийн эрдэм шинжилгээний бичгийг эрхлэн хэвлүүлэх; 3.5.1.13. Мэдээлэл экстейншний үйл ажиллагаа явуулах чиглэлийг тогтоох,түгээх; 3.5.1.14. Шинжлэх ухааны зөвлөлийн дүрмийн заалтуудыг хэрэгжүүлэх 3.5.1.15. Гадаадын их, дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг Гадаад хамтын ажиллагааны албатай хамтран зохион байгуулж, хяналт тавих; 3.6. Гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн дэдзахирлын чиг үүрэг, эрх 3.6.1. Гадаад хамтын ажиллагааны албыг удирдаж, сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагааны бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж, дараах чиг үүрэгтэй ажиллана. 3.6.1.1. Гадаадулс, олонулсынбайгууллагатайхамтранажиллахгэрээхэлэлцээрүүдийгбайгуулахчиглэлийгтогтоож, үндэслэлийггарган хэрэгжилтийг зохион байгуулах; 3.6.1.2. Гадаадын их, дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих; 3.6.1.3. Олон улсын болон гадаад хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, холбогдох газруудад тавих, баталгаажуулах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр олж, нийлүүлэх; 3.6.1.4. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан , мэдээлэлийг гаргах, үнэлгээ өгөх; 3.6.1.5. Гадаад хамтын ажиллагааны үйл ажиллагаанд оролцох оюутан, багш эрдэм шинжилгээний ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний мэдлэг, чадвар хэлний боловсролыг дээшлүүлэх асуудлыг тогтмол явуулах; 3.6.1.6. Сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн болон бусад чиглэлээрх олон улсын хурал симпозиумыг зохион байгуулах; 3.6.1.7. Бусад албад, сургууль, хүрээлэн салбар, нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах;
  • 6. 3.6.1.8. Сургуулийн гадаад харилцаа, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг гадаад харилцааны ёс зүй, хэм хэмжээнд зохион байгуулах; 3.7. Нийгэм, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэдзахирлын гүйцэтгэх чиг үүрэг, эрх; 3.7.1. Нийгэм, эдийн засгийн албыг удирдаж, сургуулийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэл, сургалтын орчны талаархи бодлогыг боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулж дараах чиг үүрэгтэй ажиллана. 3.7.1.1. Сургуулийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, сургалтын орчны талаарх бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах; 3.7.1.2. Хөрөнгө оруулалт, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр олох; 3.7.1.3. Аж ахуйн нэгдсэн хангамж, нийлүүлэлт үйлчилгээний ажлыг зохион байгуулах; 3.7.1.4. Барилга, байгууламжийн ашиглалт, хуваарилалт, өргөтгөлийн асуудлыг хариуцан гүйцэтгэх; 3.7.1.5. Барилга, байгууламж, хичээлийн өрөө, танхимын тохижилтыг сайжруулж сургалт явуулах таатай орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулах; 3.7.1.6. Багш, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх; 3.7.1.7. Сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай явуулах материаллаг нөхцлийг хангах; 3.7.1.8. Сургуулийн харъяа үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, тэдгээрийн бие даасан ажиллагаа, үр өгөөжийг сайжруулах. 3.8.ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн захирлынгүйцэтгэхчигүүрэг, эрх: 3.8.1. Өөрийн сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж дараахь чиг үүрэгтэй ажиллана. 3.8.1.1. Бүрэлдэхүүний сургуулийн захирал нь Монгол улсын хууль тогтоомж, удирдах дээд байгууллагын шийдвэрт нийцүүлэн эрх, үүргийнхээ хүрээнд захирамж гаргана. 3.8.1.2. Өөрийн сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах; 3.8.1.3. Мэргэжлийн чиглэл бүрээр шаталсан сургалтын (бакалавр, магистр, доктор) төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих; 3.8.1.4. Тэнхим, нэгжийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх; 3.8.1.5. Сургалтын ажлын технологийг сахиулах, элсэлт, төгсөлтийн чанарыг сайжруулах; 3.8.1.6. Тэнхим, лаборатори, багш, ажилтны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, урамшуулах; 3.8.1.7. Мэргэжлийн чиглэлээрээ суурь болон хавсарга судалгааг дэмжин хөгжүүлж, сургалт, эрдэм шинжилгээний ажлын нэгдлийг хангах; 3.8.1.8. Багш, суралцагчдын ажиллах, суралцах тохилог орчин, нөхцлийг бий болгох, оюутны дунд хүмүүжлийн ажлыг зохион байгуулах; 3.8.1.9. Ажиллагсад болон суралцагчидтай холбогдолтой асуудлыг их сургуулийн захиргаатай зөвшилцөн шийдвэрлэх; 3.8.1.10. Сургалтын төлбөрийг тогтоосон цаг хугацаанд төлүүлж санхүүгийн эх үүсвэрийн найдвартай байдлыг хангахын зэрэгцээ хөрөнгийн бусад эх үүсвэрийг бүрдүүлэх; 3.8.1.11. Хуваарилагдсан төсвөөр үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж, орлогоо нэмэгдүүлэх; 3.8.1.12. Дотоод, гадаадын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх; 3.8.1.13. Сургуулийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, төсөв боловсруулж, гүйцэтгэлийг хамт олон, удирдлагад тайлагнах; 3.9. Тэнхим, лабораторийн эрхлэгч нарынгүйцэтгэх чиг үүрэг, эрх; 3.9.1. Удирдах албан тушаалтнуудаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаатай холбоотой өдөр тутмын асуудлыг шийдвэрлэж, хичээлийн технологид хяналт тавина. 3.9.1.1. Сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
  • 7. 3.9.1.2. Тэнхимийн хариуцсан хичээлийн болон сургалт, үйлдвэрлэлийн дадлагын технологийн хэрэгжилтэд өдөр тутмын хяналт тавих; 3.9.1.3. Эрдэм шинжилгээний ажил эрхлэн явуулах, төслийн санал боловсруулах, санхүүгийн эх үүсвэр олох; 3.9.1.4. Багш, туслах ажилтныг удирдан ажиллаж, тэднийг ажлын чанар, үр дүнгээр нь урамшуулах; 3.9.1.5. Багш нарыг сонгож ажиллуулах, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, магистрантур, докторантурт дэвшүүлэн суралцуулах санал дэвшүүлж шийдвэрлүүлэх; 3.9.1.6. Тэнхим нь үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг сургуулийн удирдлагын зөвшөөрлөөр батлагдсанжурмындагуугэрээгээрявуулж, орлогыгсургалтынматериаллагбаазыгбэхжүүлэхэдзарцуулах; 3.9.1.7. Оюутнуудын дунд урлаг, спорт, олон нийт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих; 3.9.1.8. Үйл ажиллагааныхаа талаар сургуулийн эрдмийн зөвлөл, захирал, дэдзахиралдтайлагнах; Дөрөвдүгээрбүлэг. Сургуулийнсургалтынүйлажиллагаа 4.1. Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат гэсэн хэлбэртэй байна. Сургууль нь үндсэн сургалтын зэрэгцээ шинээр элсэгчид, боловсрол нөхөн эзэмшигчдэд зориулан бэлтгэл болон богино хугацааны тусгай сургалт зохион байгуулна. 4.2. Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт мэргэжил, сургалтын чиглэл, төвшин бүрээр зохих стандартыг үндэслэн боловсруулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлийн хуваарийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр сургуулийн захирал батална. 4.3. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулахад энэ талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална. Тухайн хөтөлбөрийн сургалтын бүх хэлбэрт боловсролын нэгдсэн нэг стандартыг мөрдөнө. 4.4. Их сургуулийн өдөр, оройн сургалтын хичээлийн жил 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ. Эчнээ, экстернат хэлбэрийн сургалтын хичээлийн жил эхлэх хугацааг сургалтын төлөвлөгөөгөөр буюу холбогдох журмын дагуу зохицуулна. 4.5. Дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд боловсролын асуудал эрхэлсэн төрий захиргааны төв байгууллагаас баталсан дээд боловсролын сургалт эрхлэх нийтлэг журмыг баримтална. 4.6. Суралцагчдаас суралцах хугацаандаа сургуулийн лаборатори, кабинет, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад багш, тусгайлан томилсон удирдагчийн удирдлага дор гүйцэтгэх үйлдвэрлэлийн дадлага нь үндсэн сургалтын бүрэлдэхүүн хэсэг болно. Сургуулийн үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр, дүрмийг Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн захирал батална. 4.7. Суралцагчийн мэдлэг чадвары гболовсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг үндэслэн боловсруулж, сургуулийн эрдмийн зөвлөл хэлэлцэн баталсан сургуулийн хэмжээнд мөрдөх журмын дагуу дүгнэнэ. 4.8. Суралцагч элсүүлэхэд боловсролы насуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох журмыг баримтлана. 4.9. Сургууль нь төгсгөгчиддөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу диплом олгоно. 4.10. Их сургууль суралцагчийн суралцсан байдлын талаар холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хүсэлтээр саадгүй гаргаж өгөх үүрэгтэй. Тавдугаарбүлэг. Сургуулийнбагш, бусадажилтан 5.1. Сургуулийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна. Их сургуулийн багшийн албан тушаалын нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. 5.2. Багш нь тухайн албан тушаал (ажлын байрын тодорхойлолт)-д хамаарах ажил үүргийг захирал буюу түүний эрх олгосон этгээдтэй байгуулсан хедөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр гүйцэтгэнэ. Уг гэрээ, контракт, ажлын байрын тодорхойлолтонд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах нөхцөл, ажлын цаг, давхар, нэмэлт болон сургуулиас гадуур ажил эрхлэх журам, хариуцах эд хөрөнгө, хүлээх
  • 8. хариуцлага, тусгай шаардлага, багшийн ёс зүйн хэм хэмжээ зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхой тусгасан байна. 5.3. Багшийн ажлын сул байрыг нийтэд зарлаж, батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр багш сонгож авна, 5.4. Сургуулийн багш дараах эрх эдэлнэ: 5.4.1. Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо (ажиллах өрөө, ширээ, сандал, интернетэд холбогдсо нкомпьютер, бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг)-гоор хангуулах; 5.4.2. Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, тухайн салбарын чиглэлээр манай оронд хийгдсэ нсудалгааны ажлын үр дүн, практик арга барилыг тусгасан, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх; 5.4.3. Суралцагчид зөвлөлгөө өгөх, шаардлага тавих, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх; 5.4.4. Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах; 5.4.5. судалгаа, шинжилгээний ажил хийх, мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах; 5.4.6. сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох, сонгогдох, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэх; 5.4.7. хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх; 5.4.8. бүтээлийн чөлөө авах; 5.5. хууль тогтоомжид заасан бусад эрх. 5.6. Багш дараах үүрэгтэй: 5.6.1. Хуваарьт хичээлийг төлөвлөсөн цагт тасралтгүй, чанартай хөтлөн явуулж, боловсролын стандартыг хэрэгжүүлэх; 5.6.2. Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих; 5.6.3. Суралцагчдад сурах төлөвлөгөөгөө боловсруулах, бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч, удирдах; 5.6.4. онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх; 5.6.5. суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах; 5.6.6. суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх; 5.6.7. суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих; 5.6.8. эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах; 5.6.9. хууль тогтоомжид заасан бусад үүрэг. 5.7. Багшийн гүйцэтгэх сургалт, судалгаа, нийтэд үйлчлэх ажлын ачаалал, түүнийг тооцох журмыг сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтооно. 5.8. Багшийн ажлыг батлагдсан журмын дагуу дүгнэж, үнэлгээ өгнө. 5.9. Захиргаа аж ахуй, инженер-техникийн, үйлдвэрлэлийн, сургалт, судалгааны туслах ажилтан болон бусад ажилтны эрх үүргийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, сургуулийн дүрэм, дотоод журам, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлно. Эдгээр ажилтны хөдөлмөрийн харилцаа захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр зохицуулагдана. Зургаадугаар бүлэг. Суралцагч 6.1. Суралцагч нь зохих журмын дагуу элсэлтийн шалгалт өгч, захирлын тушаалаар сургуульд элссэн байна. 6.2. Суралцагч дараах эрхийг эдэлнэ: 6.2.1. Зохих шаардлагыг хангасан сургалт явуулах хичээлийн байр, дотуур байр, ширээ, сандал, үзүүлэн таниулах, номын сан, лаборатори, туршилтын үйлдвэр, сургалт, эрдэм шинжилгээний болон бусад хэрэгсэл, номын сан, интернетийн сүлжээ, сургуулийн эмч зэрэг суралцахад шаардлагатай нөхцөл бололцоогоор хангуулах, тэдгээрийг зохих журмын дагуу ашиглах; 6.2.2. Сургуулийн санал болгосон хичээлээс сонгон судлах, хувийн төлөвлөгөө гаргах, зөвлөгөө чиглэл авах, суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх; 6.2.3. сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих; 6.2.4. хууль, тогтоомжид заасны дагуу тусламж, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх; 6.2.5. сургалтын төлбөр ашиглалтын талаа рмэдээлэл авах, хяналт тавих; 6.2.6. зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх; 6.2.7. эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох; 6.2.8. бүтээлээ хэвлүүлэхээр санал дэвшүүлж, шийдвэрлүүлэх;
  • 9. 6.2.9. сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу төлөөлөн оролцох; 6.2.10. магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах; 6.2.11. докторант нь хичээл заах, оюутан, магистрантын эрдэм шинжилгээний ажил удирдах; 6.2.12. хууль тогтоомжид заасан бусад эрх. 6.3. Суралцагч дараах үүрэгтэй: 6.3.1. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших; 6.3.2. Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх; 6.3.3. Бие дааж суралцах арга барилыг эзэмших; 6.3.4. багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх; 6.3.5. сургуулийн дүрэм, дотоод журмыг хүндэтгэн сахих; 6.3.6. сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх; 6.3.7. хууль тогтоомжид заасан бусад үүрэг. 6.4. Суралцагчийг шилжүүлэх, хасах, тэдэнд чөлөө олгох, түүний сургалтын төлбөр болон хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг холбогдох журам, заавар, суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ. 6.5. Сургуулийн нэрийн өмнөөс Улсын болон олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцож спорт, урлагийн өндөр амжилт гаргасан тохиолдолд сургалтын төлбөрийн болон бусад хөнгөлөлт үзүүлнэ. 6.6. Суралцагч нэг сургуулиас нөгөө сургуульд шилжин сурч болно. Ийнхүү шилжин сурахад түүний багц цагийг хүлээн зөвшөөрөх журмыг сургууль тогтооно. Шилжүүлэн авагч сургууль шилжин ирж буй суралцагчийн сургалттай холбогдолтой барим тбичгийн бодит байдлыг хянах үүрэг хүлээнэ. Суралцагчийн суралцаж байсан сургууль нь түүнд зохих тодорхойлолт, лавлагаа, бичиг баримтыг шуурхай гаргаж өгнө. Долоо дугаар бүлэг. Бүрэлдэхүүний болон харьяа байгууллага 7.1. Сургуулийн харяанд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн бүсийн салбар сургууль, Дорнодын эрдэм шинжилгээний салбар, Батсүмбэр дэх Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц байх бөгөөд тэдгээр нь хуулийн этгээд байна. 7.2. Байгууллагын харъяалалын асуудлыг Засгийн газрын шийдвэрээр буюу Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрий захиргааны төв байгууллага тогтоох бөгөөд тэдгээрийн бүтэц, зохион байгуулалтыг их сургуулийн захирлын зөвлөлөөр баталгаажуулна. 7.3. Харъяа байгууллагын захирал, дарга нарыг их сургуулийн удирдлагын түвшинд зөвшилцөх замаар их сургуулийн захирлын тушаалаар томилно. Хуулийн этгээдийн эрхтэй харъяа байгууллагын захирал, дарга нараас холбогдох хавсралт бүхий хөдөлмөрийн гэрээг их сургуулийн захиралтай жил бүр байгуулж, баталгаажуулах бөгөөд жилийн эцэст тайлангаа гарган дүгнүүлж байна. 7.4. Харъяа байгууллага нь тус их сургуулийн дүрэм, дотоод журам бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн дүрмийг боловсруулан хамт олны хурлаар хэлэлцэн баталгаажуулж мөрдөнө. 7.5. Тус их сургуулиас зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээнд харъяа байгууллагууд идэвхтэй оролцож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зохих хууль, дүрмийн дагуу хамтран ажиллана. Наймдугаар бүлэг. Сургуулийн эдийн засаг 8.1. ХААИС-ийн эд хөрөнгө нь төрийн өмч байна. 8.2. ХААИС ба бүрэлдэхүүний сургуулийн хоорондын санхүүгийн харилцааг ректорын тушаалаар баталсан “ХААИС-ийн санхүүгийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулна. 8.3. Жил бүрийн II улиралд дараа оны төсвөө бүрэлдэхүүний сургууль ХААИС-ийн ректорын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулна. 8.4. ХААИСийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ. 8.4.1. Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажиллагаатай холбогдсон улсын төсвийн санхүүжилт; 8.4.2. Сургалтын төлбөр, гэрээ ба захиалгаар явуулах сургалт, судалгааны ажлын үр дүн, зөвлөгөө өгөх, төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанаас олох орлого; 8.4.3. Өөрийн нэр дээр бүртгэгдсэн газар, байшин барилга зэргийг хөлслүүлэх буюу түрээсээр эзэмшүүлсний орлого;
  • 10. 8.4.4. Гадаад, дотоодын ивээн тэтгэгч, ашгийн ба ашгийн бус байгууллага, сан, аж ахуйн нэгжүүдээс өгсөн хандив, хөрөнгө, санхүүгийн тусламж; 8.4.5. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, зуучлалын ажил гүйцэтгэсний орлого; 8.4.6. Үйлчилгээний хураамж; 8.4.7. ХААИС-ийг хөгжүүлэх сан; 8.4.8. Хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлого зэрэг болно. 8.5. Санхүүгийн тайлан тэнцлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргаж, жилийн эцсийн тайлан тэнцлийг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, санхүүгийн дээд байгууллагад тайлагнана. 8.6. ХААИС жил бүрийн зургаадугаар сард багтаан жилийн төсөв зохион Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж Санхүү эдийн засгийн яамаар батлуулна. 8.7. Үндсэнхөрөнгийгхудалданборлуулах, бүртгэлээсхасахдааудирдахзөвлөлдтанилцуулжшийдвэрлэх. 8.8. Сургуулийн хэмжээнд хагас, бүтэн жилээр аж ахуйн тооллого явуулж байх ба 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа хяналт хийлгэх, эрх бүхий байгууллагаар жил бүр аудитын хяналт хийлгэж дүнг удирдах зөвлөлд танилцуулж байна. Есдүгээр бүлэг. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба хүчин төгөлдөр болох 9.1. ХААИС-ийн дүрэм батлагдсан өдрөөс эхлэн хүчинтэйд тооцогдоно. 9.2. ХААИС-ийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа Сургуулийн эрдмийн зөвлөл, Ректор, Ректорын зөвлөлийн саналыг үндэслэн Удирдах зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ. Ректорын 2007 оны … тоот тушаалын хавсралт ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Хөдөө аж ахуйн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам /цаашид ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод журам гэх/ нь захиргаа ба багш, ажилтан /ажиллагчид гэх/-ны хоорондын хөдөлмөрийн харилцааг тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын онцлог нөхцөлд тохируулан Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад мөрдлөг болгох үндсэн баримт бичиг мөн. 1.2. ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь сургалт, судалгаа, үйлдвэрлэл, бизнес, үйлчилгээ тэдгээрийн харилцан уялдааг оновчтой болгох, ажиллагчдын хөдөлмөрлөх эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлох, захиргаа, ажиллагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. 1.3. Энэхүү ХААИС-ын хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн бусад дүрэм, журам, зааврыг батлан мөрдөж болно. 1.4. Сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх болон өдөр тутмын үйл ажиллагааны удирдлагыг ректорын зүгээс хэрэгжүүлэхдээ албадаар дамжуулж явуулна. Албадын бүтэц, орон тоо, ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг Ректор өөрийн эрхийн дагуу батална. 1.5. ХААИС–ийн хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн их сургуулийн бүрэлдэхүүний сургууль, харъяа байгууллага, нэгж өөрсдийн онцлогийг тусгасан хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдөж болно. 1.6. Дотоод журмын биелэлтэд захиргаа болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагууд өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу хяналт тавина. 1.7. Энэхүү Хөдөлмөрийн дотоод журмыг нийт ажиллагчид мөрдлөг болгон ажиллана. 1.8. ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
  • 11. Хоёр. Иргэнийг ажилд авах, ажиллуулах, хөдөлмөрийн гэрээ цуцлах 2.1. Иргэнийг ажилд авах 2.1.1. Чөлөөтэй байгаа ажлын байранд ажиллахыг хүссэн иргэний хүсэлтийг хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан хүлээн авч судлан холбогдох алба, нэгжийн саналын хамт Ректорт танилцуулна. 2.1.2. Иргэнийг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн гуравдугаар бүлгийн дүгээр зүйлд заасны дагуу их сургуулийн захиргаа тухайн иргэнтэй гэрээний үндсэн болон бусад нөхцлийг хэлэлцэн тохиролцож хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. 2.1.3. Их сургуулийн ректор нь проректорууд, алба нэгжийн дарга нар, хүрээлэн, бүрэлдэхүүний болон харъяа сургуулиудын захирлуудтай хөдөлмөрийн ба бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгуулна. Хөдөлмөрийн гэрээний дагалдах баримт бичиг нь тухайн албан тушаалтны ажлын байрны тодорхойлолт төлөвлөгөө байна. 2.1.4. Их сургуулийн проректор, алба нэгжийн дарга нар нь хариуцаж байгаа албадын, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, харъяа хүрээлэнгийн захирал нар өөрийн хариуцаж байгаа сургууль хүрээлэнгийн бүх ажилтан багш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил олгогчийн хариуцлага хүлээнэ. 2.1.5. Иргэдийг ажилд авч хөдөлмөрийн гэрээ хийхдээ гэрээний хугацааг дараах байдлаар тусгаж болно. Хугацаатай /туршилтын хугацаагаар 1-3 сар хүртэл), тодорхой хугацаагаар (1 сараас 4 жил хүртэл) ажиллуулах, хугацаагүй ажиллуулах гэсэн 2 хэлбэртэй байна. 2.2. ХААИС-д ажилд орох хүсэлтэй иргэд доорх бичиг баримтыг үндсэн эхээр нь бүрдүүлж Хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтанд хүлээлгэж өгнө. Иргэний үнэмлэх, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, мэргэжлийн диплом, үнэмлэх, урьд нь ажиллаж байсан байгууллагын болон ажил эрхлээгүй бол оршин суугаа орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах байгууллагын тодорхойлолт, хувийн өргөдөл, анкет (маягт-1) 2.3. Иргэнийг ажилд авахдаа мэргэжил, боловсролын түвшин, хөдөлмөрлөх чадамж (эрүүл мэнд), хувийн сонирхол, соёл, ажил хэрэгч болон шударга, зарчимч чанар, ажиллах ур чадварыг гол шалгуур болгоно. Тодорхой албан тушаалд тавигдах шалгуурыг ХААИС-ийн дүрэм болон ректорын тушаалаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтоор тогтооно. 2.4. Иргэдийг ажилд авахдаа тэнхим, салбар нэгжүүд урьдчилан судалж, тухайн сургууль нэгж дээр хэлэлцүүлнэ. 2.4.1. Бүх зэрэглэлийн багш, эрдэм шинжилгээний ажилтныг батлагдсан журмын дагуу шийдвэрлэнэ. 2.4.2. Бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхим, лабораторийн эрхлэгч нарыг ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгож бүрэлдэхүүний сургуулийн захирлын зөвлөлөөр хэлэлцэж гарсан саналыг ректорын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлнэ. 2.4.3. Бусад ажилтныг алба, нэгжийн дарга эрхлэгч нар шалгаруулж удирдах ажилтанд танилцуулан Ректорын тушаалаар эцэслэн шийдвэрлэнэ. 2.4.4. Шинээр ажилд орж байгаа багш, удирдах ба хөрөнгө хариуцсан хариуцагч ажилтныг Ректорын зөвлөлийн хуралд биеэр байлцуулж хэлэлцүүлэн шийдвэрлэнэ. 2.5. ХААИС-ийн ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах асуудлыг Ректорын тушаалаар шийдвэрлэнэ. 2.6. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, ректорын тушаал гараагүй тохиолдолд уг хүнээр ажил гүйцэтгүүлэхийг хориглох ба онцгой авъяас шаардсан ажилд контрактын гэрээгээр ажиллуулах асуудлыг ректорын тушаалаар шийдвэрлэнэ. Улирлын чанартай хөлсний ажлыг иргэний гэрээгээр гүйцэтгүүлэхдээ хэд хэдэн гүйцэтгэгчийн төслөөс шалгаруулалт хийж ректорын зөвлөлд танилцуулан зөвшөөрөл авсны дараа эрх бүхий ажилтан гэрээ хийж Ректор батална. 2.7. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ хийж, иргэнийг ажилд авахдаа дор дурьдсан үүрэг хүлээнэ.
  • 12. 2.7.1. Ажилтны албан тушаал, ажлын байрны тодорхойлолт буюу гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн үндсэн болон нэмэгдэл хөлсийг танилцуулж эрх, үүргийг нь тайлбарлаж өгнө. 2.7.2. Тус сургуульд мөрдөгдөж байгаа “ХААИС-ийн дүрэм”, “Хөдөлмөрийн дотоод журам”, бусад дүрэм журам, хамтын гэрээг танилцуулна. 2.7.3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ариун цэвэр эрүүл ахуйн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар зааварчилга өгч, холбогдох журам, хөдөлмөр хамгааллын дүрмийг танилцуулна. 2.7.4. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл бүхий ажилд авахдаа эрүүл мэндийн үзлэг заавал хийлгэнэ. 2.8. Албан үүрэгт ажлаа чадварлаг хийж, гадаад хэлний зохих мэдлэг эзэмшсэн багш, удирдах ажилтан, боловсон хүчнийг ажилд дэвшүүлэх, цол, зэрэг ахиулах, гадаад улсын өндөр зэрэглэлтэй их, дээд сургуульд мэргэжлийг нь дээшлүүлэх бодлого баримтлана. Профессор багш, ажилтны ажлын зэрэг, ур чадварын нэмэгдлийг ахиулах буюу бууруулах санал дүгнэлтийг Ректорын тушаалаар томилогдсон ажлын хэсэг комисс гаргана. Ажлын хэсгийн удирдамж, тэдний санал, дүгнэлтийг ректорын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ. 2.9. Хөдөлмөрийн гэрээ дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа тохиолдолд уг гэрээг дахин 1 жилээр сунгасанд тооцно. 2.10. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болон ажил үүргээ шаардлагын түвшинд гүйцэтгэж чадахгүй байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг зөвхөн “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлана. 2.11. Ажилтны болон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 39.40 дүгээр зүйлийг үндэслэл болгоно. 2.12. Ажлаас халах, цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг хасах ба олгохыг зогсоосон тушаал гараагүй байхад ажилтанг ажлаас халсанд тооцох, цалин урамшуулал олгохгүй байхыг хориглоно. 2.13. Ажилтан нь ажлаас халагдах, өөр байгууллагад шилжих тохиолдолд ажлаа хүлээлгэж өгөх өдрөөс өмнө тойрох хуудас зуруулж эцсийн тооцоог санхүүтэй хийсний дараа ажлын хөдөлгөөний тухай тэмдэглэлээ нийгмийн даатгалын дэвтэрт хийлгэж авна. 2.14. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно. 2.15. Тэтгэвэр тогтоолгох нас нь хүрсэн багш, ажилтан тэтгэвэрээ тогтоолгож чөлөөлөгдөнө. Тэтгэвэр тогтоолгосон багшийг цаашид ажиллуулах шаардлага гарвал ХААИС-ийн дүрмийн дагуу зохицуулна. Гурав. Сургуулийн захиргаа, ажилтны эрх, үүрэг 3.1. Сургуулийн захиргаа сургуулийн дүрмээр заагдсан эрх, үүргийн зэрэгцээ дараах үүрэг хүлээнэ. 3.1.1. Ажиллагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэднийг мэргэшлийн дагуу ажиллуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлөөр хангах, мэдлэг чадварыг нь байнга дээшлүүлэх, машин техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлгах, шаардлагатай материалаар тасралтгүй хангах: 3.1.2. Хамт олны нийгмийн асуудалд анхаарал тавьж хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулж, хүнд хүчир ажлыг хөнгөвчлөх, соёлжилтыг сайжруулах арга хэмжээг хамтын гэрээнд тусгасны үндсэн дээр үе шаттайгаар хэрэгжүүлэх; 3.1.3. Хөдөлмөрийн хөлсийг тухайн ажилтны хөдөлмөрийн үр дүн, чанартай уялдуулан тогтоож хугацаанд нь тавьж олгож байх: 3.1.4. ХАА-н салбарын бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдааг иж бүрэн зохицуулах, сургалтад шинэлэг арга аргачлал нэвтрүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, мэдээлийн хангамжийг сайжруулан материаллаг баазыг бэхжүүлэн шинэчлэхэд хүч хөрөнгийг оновчтой чиглүүлэх; 3.1.5. Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн эцсийн үр дүнг дээшлүүлж, хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний ажлын чанарыг дээшлүүлэх, ажлыг нь бодитой дүгнэж байх:
  • 13. 3.1.6. Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах аргыг боловсронгуй болгох, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах: 3.1.7. Сургалт-үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн үзлэг хийлгэх, хэвийн бус нөхцлийн хөнгөлөлтийг эдлүүлэх, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах; 3.2. Ажилтан нь дор дурьдсан эрх, үүрэг хүлээнэ. 3.2.1. ХААИС-ийн дүрмээр олгогдсон эрх, үүргийн зэрэгцээ Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж, хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваариар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ. 3.2.2. Сургалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн горимыг хатуу сахиж, сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээ, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ. 3.2.3. ХААИС-ийн эрхэм зорилгыг биелүүлэхэд хүч, мэдлэг, авъяасаа дайчлан ажиллаж, үйлчлүүлэгчдээс гомдол бус талархал хүлээн авч ажиллана. 3.2.4. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг чанд мөрдөж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүрэг хүлээнэ. 3.2.5. Мэдлэг, мэргэжил,ажлын ур чадвараа байнга дээшлүүлж ээлжит аттестатчилалд орж байна. 3.2.6. Үндсэн ажлын чанар үр дүнг бууруулахгүй, сургалтын технологи, хөдөлмөрийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр ажлынхаа зэрэгцээ курс, дамжаа, сургалтад хамрагдаж ажил хавсрах ба хослон гүйцэтгэж болно. Ингэхдээ үндсэн нэгжээс санал, бүрэлдэхүүний сургуулийн захирал, ХААИС-ийн проректор, ректороос зөвшөөрөл авсан байна. 3.3. Проректор, алба, нэгжийн дарга, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, ерөнхий санхүүч, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан, ректорын референт, бичиг хэрэг архивын эрхлэгч нар нь ректорын шууд удирдлагад байж үүрэгт ажлынхаа зэрэгцээ дээд байгууллагын шийдвэр, тогтоол, удирдамж, ректорын тушаал, ректорын болон эрдмийн зөвлөлийн шийдвэрийг ажил хэрэгчээр хугацаанд нь биелүүлж, үр дүнг ректорт тайлагнана. 3.4. Ажиллагчид нь Хөдөө аж ахуйн их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмаар тогтоогдсон албан эрх, үүргийнхээ хүрээ, хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Сургуулийн дүрэм, журамд харш ямар нэгэн үйл ажиллагаа явуулж хэрэгжүүлэхийг хориглоно. 3.5. ХААИС-ийн ажилтан нь харъяалах тэнхим, салбар нэгж, сургуулийн эвсэг хамт олныг бүрдүүлж нэгдмэл зорилготой ажиллах бөгөөд хамт олны эв нэгдэл, хувь хүний нэр төрд сөрөг нөлөө үзүүлэхүйц аливаа үйл ажиллагаа явуулах, маргаан хийхийг хориглоно. 3.6. Багш, ажилтан нь өөрсдийн эрх ашгийг сургуулийн дүрмийн 5.6-д заасны дагуу үйлдвэрчний эвлэл, багш нарын холбоо гэх мэт олон нийтийн байгууллагаар дамжуулан илэрхийлж, хамгаалан тэмцэх эрхтэй. Дөрөв. Ажлын цаг 4.1. Сургуулийн захиргаа нь Хөдөрмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн (ажлын 5 өдрийн) долоо хоногийн ажлын цагийг тогтооно. 4.2. Ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна. 4.3. Ажил эхлэх, дуусах цаг болон амрах, хооллоход зориулсан завсарлагын цагийн хэмжээг хамт олны саналыг харгалзан сургуулийн захиргаа тогтооно. Хичээл сургалтын ажил өглөө 8 цаг 40 минутаас эхлэнэ. Ажилтан нь 12 цаг 40 минутаас нэг цагийн хугацаагаар завсарлаж 13 цаг 40 минутаас ажлаа үргэлжүүлэн 17 цаг 40 минутад ажлын цаг дуусна. Харин үйлчилгээний ажилчид 8 цагаас 12 цаг, 14-18 цаг хүртэл ажиллана. Үйлчилгээний ажилчдын цагийн эхлэх, дуусах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчихгүйгээр Маркетинг, үйлчилгээний албанаас өөрчилж болно. 4.4. Хичээлийн нэгж цагийн үргэлжлэх хугацаа 90 минут, хичээл хоорондын завсарлага 10 минут байна. Хичээл 11 цаг 50 минутаас 30 минутаар их завсарлага хийнэ. 4.5. Багш нар тэнхимдээ өдөрт 6-аас доошгүй цаг ажиллана. Номын сан, эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан цаг нь тэнхимийн эрхлэгчид бүртгэгдэнэ.
  • 14. 4.6. Хөдөлмөрийн болон хамтын гэрээнд оролцогч талууд байгууллагын болон ажлын онцлогоос шалтгаалан харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлын өдрийн үргэлжлэлийг долоо хоногийн ажлын цагт багтаан өөрчлөн тогтоож болно. 4.7. Ажилтан бүр ажилдаа ирэх, завсарлах болон ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын өдрийн цаг дуусахад болон хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүйд хүрвэл харъяалах нэгжийн удирдах ажилтанд өөрөө бүртгүүлэн мэдэгдэж байна. 4.8. Ажилтны цаг ашиглалтын бүртгэлийг тэнхимийн эрхлэгч, алба, нэгжийн дарга нар нэгтгэн холбогдох удирдах ажилтнаар хянуулж сар бүрийн 15, 30-нд санхүүд гаргаж өгнө. 4.9. Сургуулийн захиргаа нь хөдөлмөрийн стандартыг баримтлан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгон тогтооно. 4.10. Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй ажилтныг сургууль дотроо хооллох бололцоогоор хангана. Тасралтгүй ажиллагаатай ажил үүрэгтэй ажилтан дараагийн ээлжийн хүнийг ирэхээс өмнө ажлаа орхин явж болохгүй бөгөөд ирээгүй тохиолдолд хариуцсан нэгжийн даргад мэдэгдэж өөр хүнийг ажиллуулна. 4.11. Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р бүлгийн 74-р зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтныг захиргааны санаачлагаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно. 4.12. Ажилтанд ажлын удирдамжийг үндэслэн их сургуулийн ажилтнууд, бүрэлдэхүүний сургуулийн захирал, проректор нарт ректор, багш, тэнхмийн эрхлэгч бусад ажилтанд бүрэлдэхүүний сургуулийн захирлын зөвшөөрснөөр албан томилолтыг олгоно. Томилолтоор гүйцэтгэсэн ажлаа томилолтын хугацаа дууссанаас хойш 3 хоногийн дотор тайлагнана. Тав. Цалинтай ба цалингүй чөлөө олгох 5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэн ажилтанд цалинтай ба цалингүй чөлөөг дараах журмаар олгоно. 5.2. Чөлөө авахыг хүссэн хүн чөлөө авах учир шалтгаанаа тодорхой заасан өргөдөл, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нэгжийн дарга, эрхлэгчдэд хүсэлт гаргана. 5.3. Нэгжийн дарга, эрхлэгчид чөлөө хүссэн өргөдлийг холбогдох ажилтанд танилцуулан бүрэлдэхүүний сургуулийн захирлын болон ректорын тушаалаар шийдвэрлүүлнэ. 5.4. Гачигдлыг харгалзан нэг жил хүртэл цалингүй чөлөө олгоно. 1-5 өдрийн чөлөөг тэнхмийн эрхлэгч, нэгжийн дарга нар, ажлын 5-30 өдрийн чөлөөг проректор, бүрэлдэхүүний сургуулийн захирал, 30-90 хоногийн чөлөөг ректор, 90 хоногоос жил хүртэл чөлөөг ректорын зөвлөлөөр шийдвэрлэнэ. Харин тэнхмийн туслах /хичээлийн зохицуулагч/ ажилтан, мастер багш зэрэг бага тушаалын ажилтан 30-90 хоног хүртэл хугацаагаар цалингүй чөлөө авах, түүний оронд түр хугацаагаар ажилтан авах,чөлөөлөх асуудлыг бүрэлдэхүүний сургуулийн захирал нар өөрийн тушаалаар шийдвэрлэж болно. Ажилтан 6 сараас дээш ажилласан нөхцөлд 3 сараас 1 жил хүртэл хугацаатай чөлөө олгож болно. 5.5. Эхнэр нь төрөх, гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг, эх нь нас барах, байгалийн гамшиг, гэнэтийн осолд өртөх тохиолдолд 14 хүртэл хоногийн, эчнээ ангийн төгсөлтийн шалгалт өгөх, 3 сар хүртэл гадаадад мэргэжил дээшлүүлэхээр явахад 3 хүртэл сарын цалинтай чөлөө олгох ба ректорын тушаалаар шийдвэрлэнэ. 5.6. Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтын дагуу хүүхэд асрах чөлөөг ректорын тушаалаар олгож, ажилласан хугацаанд тооцно. Зургаа. Амралт, цалин, тэтгэмж 6.1. Ажилтан нь долоо хоногт дараалсан хоёр өдөр амарна. 6.2. Ажиллагчдын ээлжийн амралтын хуваарийг оны эхэнд гаргаж амралтыг биеэр нь эдлүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна. Ректор нь проректорууд, алба нэгжийн дарга нар, харъяа хүрээлэн, бүрэлдэхүүний сургуулиудын захирлуудын болон захиргааны үндсэн ажилтан нарын, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд өөрийн сургуулийн багш, ажилтан бүрийн ажилласан хугацааг Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнаар хянуулж нэмэгдэл амралтын хугацааг жил бүр шинэчлэн тогтооно. 6.3. Ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79, Боловсролын тухай хуулийн 43.1.2 дугаар заалтын дагуу тооцон олгоно.