SlideShare a Scribd company logo
1 of 23
Download to read offline
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамаарах
нийт 15 зорилт, арга хэмжээ тусгагдсан болно. Эдгээр зорилт, арга хэмжээг яамны 2014 оны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх
ажлыг зохион байгуулж байна. 2014 оны жилийн эцсийн байдлаар Үндсэн чиглэлийн салбарт хамаарах зорилтын биелэлтийн
дундаж үзүүлэлт 88.6 хувь байна. Биелэлтийг арга хэмжээгээр харуулбал:
Хувь
0% 10% 30% 50% 70% 90% 100% Дүн
Арга
хэмжээний
тоо -15
- - - 2 2 1 10 88.6%
2014 оны Үндсэн чиглэлд боловсрол, шинжлэх ухааны салбарт дэвшүүлсэн зорилтуудаас боловсролын удирдлагын
мэдээллийн системийг нэвтрүүлэх, Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, инженерийн
боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж, олон улсын загварыг турших, дэлхийн шилдэг сургуулиудад оюутан сургах зэрэг
зорилтууд бүрэн биелсэн байна.
Хэрэгжилт 50 хувьтай хэрэгжиж байгаа арга хэмжээний тухайд 16.1дэх “Цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын
сургуулийн бага ангийн багшийн ажлын ачааллыг багасгах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар бодлого
боловсруулж, хэрэгжүүлэх” зорилтын хэрэгжилтэд нэмэлт судалгаа, хувилбар боловсруулах ажлыг үргэлжлүүлэх
шаардлагатай нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан удааширсан байна. 18.1 дэх “Монгол судлалын сан байгуулж үйл
ажиллагааг нь төрөөс тусгайлан дэмжих” зорилтын хүрээнд 20 судалгааны төсөл хэрэгжүүлэхээр батлагдсан боловч 2014 оны
Улсын төсвийн хуулиар энэ хөрөнгө батлагдаагүй тул шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй байна.
Төрийн захиргааны удирдлагын газар
2013-12-25
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд
боловсрол, шинжлэх ухааны салбарт дэвшүүлсэн зорилтын
хэрэгжилтийн тайлан
2014-12-25
Д/д Урт ба дунд
хугацааны
хөтөлбөр,
бодлогын
баримт
бичиг
Зорилт, арга
хэмжээ
Шалгуур
үзүүлэлт
2014
онд
хүрэх
түвш
ин, үр
дүн
Хөрөнги
йн эх
үүсвэр
/тэрбум
төгрөг/
2014 онд
хүрсэн түвшин, хэрэгжилт
Хэрэг
жил-
тийн
хувь/
үнэлг
ээ
1 2 3 4 5 6 7
Зорилт 16. Хүүхэд, сурагч, багш, оюутан нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, боловсролын тогтолцоог шинэчилнэ.
16.1 ЗГҮАХХАХТ-
ний 194 дэх
заалт
Боловсролын
байгууллагын
олон улсын
солилцооны
хөтөлбөр
боловсруулж,
хэрэгжүүлэх
Хөтөлбөрт
хамрагдах
багшийн
тоо
40 0.8
Улсын
төсөв
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд
Найрамдах Солонгос Улсын Боловсролын яамтай
хамтран “Багш солилцооны хөтөлбөр”-ийг 2012 оноос
хэрэгжүүлж өнгөрсөн хугацаанд нийт 180 багш
хөтөлбөрт хамрагдаад байна. 2014 оны эхний хагас
жилд Монгол-Солонгосын “Багш солилцооны
хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд, Архангай, Булган, Говь-
Сүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Төв, Увс аймгаас 10
багш, Улаанбаатар хотоос 15 багш нийт 25 багшийг
хамруулсан бол 2014 оны 8 дугаар сард Солонгосын 25
багш манай оронд ажиллав.
Мөн аймаг, нийслэлийн 10 цэцэрлэгийн эрхлэгчдийг
БНХАУ-ын Хөх хотын цэцэрлэгүүдийн үйл
ажиллагаатай танилцах, судлах 7 хоногийн
хөтөлбөрийг зохион байгуулав.
Уг хөтөлбөрт улсын төсвөөс хөрөнгө зарцуулаагүй,
БНСУ-ын Боловсролын яам, БНХАУ-ын ӨМӨЗОрны
Ардын засгийн газраас зардлыг тус тус хариуцсан
байна.
100%
16.2 ЗГҮАХХАХТ-
ний 187.3,
Олон улсын
жишигт нийцсэн
Үйл
ажиллагаан
100 9.5 Бага боловсрол: “Бага, дунд боловсролын
шинэчлэлийн зураглал”, “Бага, дунд боловсролын
100%
187.4 дэх
заалт
үндэсний
хөтөлбөрийг
боловсруулж,
арга зүй,
технологийн
шинэчлэл хийх
ы
хэрэгжилт,
хувиар
Улсын
төсөв
чанарын шинэчлэлийн үзэл баримтлал”-ыг Боловсрол,
шинжлэх ухааны сайдын А/155 тоот тушаалаар
баталсан бөгөөд 2013-2017 онд хэрэгжүүлэх юм.
Шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны
сайдын 2014 оны “Сургалтын төлөвлөгөө, цөм
хөтөлбөр, багийн бүрэлдэхүүн батлах тухай” А/240
дугаар тушаалаар “Бага боловсролын цөм хөтөлбөр”-
ийг батлан 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн
үндэсний хэмжээнд мөрдөж эхлээд байна. Цөм
хөтөлбөрөөр нийт бага ангийн 9132 бүлэгт 251204
сурагч хичээллэж байна.
Бага боловсролын түвшний шинэчилсэн цөм
хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах ажлын хүрээнд
бага ангийн багш нары сургалтыг аймаг, дүүргүүдэд
зохион байгуулж, 2014-2015 оны хичээлийн жилд 1-5
дугаар ангид хичээл заах багш нарыг 100 хувь
хамруулав. Мөн үндэсний сургагч багш бэлтгэх
сургалтад аймаг, нийслэлийн Бага боловсрол
хариуцсан мэргэжилтийг хамруулав.
Цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан
“Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг
үндэсний түвшинд хэрэгжүүлэх тухай" БШУ-ны сайд
албан даалгавар гаргаж, аймаг, нийслэлийн
Боловсролын газарт хүргүүлжээ.
Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн дагуу
шинээр зохиосон 33 нэрийн сурах бичгийг үндэсний 40
лаборатори сургуулийн бага ангид туршиж, түүний үр
дүнг тусган сайжруулж, 2014-2015 оны хичээлийн жил
эхлэхээс өмнө нийлүүлж дуусгалаа.
2014-2015 оны хичээлийн жилд бага боловсролын
цөм хөтөлбөрөөр ерөнхий боловсролын сургуулийн
бага ангийн нийт бүлэг хичээллэж байна. Цөм
хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад, багш нарт зөвлөн
туслах ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион
байгуулж байна. Нийслэлийн Сүхбаатар, Баянгол,
Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Архангай,
Булган, Сүхбаатар, Төв аймгийн зарим сургуулиудын
бага ангийн хичээлд ажиглалт хийж, зөвлөн туслах
ажлыг зохион байгуулав.
Суурь боловсрол: Кембрижийн олон улсын
хөтөлбөртэй уялдуулан XI ангийн математик, физик,
хими, биологи, англи хэлний сургалтын хөтөлбөрийг
боловсруулж, 2013-2014 оны хичээлийн жилд
лаборатори 31 сургуульд туршлаа. Энэхүү туршилтад
XI ангийн 115 бүлгийн 5387 сурагч, 155 багш туршилтад
хамрагдсан. Дээрх 5 хичээл тус бүрээр сургагч багш
нарыг бэлтгэх сургалтыг Кембрижийн 5 мэргэжилтэнтэй
хамтран зохион байгуулсан. Энэ сургалтаар 30 сургагч
багш бэлтгэгдэж, туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
лаборатори сургуулийн XI ангийн 141 багшийг арга зүйн
сургалтад хамруулсан.
Мөн шинээр байгуулагдсан 9 лаборатори сургуулийн
багш нарт дунд боловсролын хөтөлбөрийн туршилтыг
хэрэгжүүлэхтэй холбогдуулан математик, хими, физик,
биологи, англи хэлний шинэчилсэн хөтөлбөрийн арга
зүйн сургалтыг дээрх хичээлүүдээр бэлтгэгдсэн
үндэсний 30 сургагч багшийг зохион байгуулсан бөгөөд
хотын 6, орон нутгийн 3 сургуулийн 6-9 дүгээр ангийн
нийт 162 багш 3 өдрийн сургалтад хамрагдсан.
XII ангийн физик, хими, биологи, математик, англи
хэлний сургалтын хөтөлбөр боловсруулж дуусгасан
бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд XI, XII ангийн
дээрх хичээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн туршиж
байгаа бөгөөд туршилтын үр дүнд сургалтыг
хөтөлбөрийг сайжруулсны дараа баталгаажуулах ажил
хийгдэнэ.
2014 оны 12 дугаар сарын байдлаар математикийн 1-
12 дугаар ангийн 12 хөтөлбөр, физикийн 6-12 дугаар
ангийн 6 хөтөлбөр, химийн 6-12 дугаар ангийн 6
хөтөлбөр, биологийн 6-12 дугаар ангийн 6 хөтөлбөр,
англи хэлний 5-12 дугаар ангийн 10 хөтөлбөр, 1-5
дугаар ангийн байгалийн ухааны 5 хөтөлбөр нийт 45
хөтөлбөрийг ерөнхий боловсролын олон улсын
хөтөлбөрт нийцүүлэн боловсруулаад байна.
16.3 Цэцэрлэгийн
болон ерөнхий
боловсролын
сургуулийн бага
ангийн багшийн
ажлын
ачааллыг
багасгах,
хөдөлмөрийн
үнэлэмжийг
нэмэгдүүлэх
талаар бодлого
боловсруулж,
хэрэгжүүлэх
Ээлжийн
болон
туслах
багшийн
тоо
2500 - Энэ асуудлын хүрээнд судалгааны ажил хийгдэж байна.
Урьдчилсан байдлаар 2013-2014 оны хичээлийн жилд
анги дүүргэлт сургуулийн өмнөх боловсролд дундаж 33,
бага боловсролд дундаж 24,4 хүүхэд байна. Хүүхдийн
тооноос хамаарч цэцэрлэг, ерөнхий боловсролын
сургуулийн бага ангид туслах болон ээлжийн багш
ажиллуулах тооцооны хувилбаруудыг гаргаж байна. 30
болон 35 хүүхдээс илүү гарсан анги, бүлэгт ээлжийн
болон туслах багш ажиллахаар тооцож боловсруулж
байна.
Урьдчилсан байдлаар 2013/2014 оны хичээлийн жилд
анги дүүргэлт:
- СӨБ – min 7, max – 67.7, дундаж 33 хүүхэд
- Бага ангид – min 4,5, max -52.2, дундаж 24,4 байна.
Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх,
ачааллыг багасгах энэ арга хэмжээ нь цалин хөлс,
норм, нормативтай холбоотой эдийн засгийн үр
дагавартай тул нэмэлт судалгаа, хувилбар
боловсруулах ажлын үргэлжүүлэх шаардлагатай болно.
Засгийн газрын 393 дугаар тогтоол, БШУСайдын А/293,
А/112 дугаар тушаалаар “Сургуулийн нийгмийн
ажилтанд нэмэгдэл хөлс олгох журам”, “Цэцэрлэг,
ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг
үнэлэх журам”, “Төрийн өмчийн сургуулийн өмнөх
болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын
багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн
урамшил олгох журам”-аар боловсролын байгууллагын
багш, удирдах ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, нэмэгдэл
хөлс олгох чиглэлээр эрхзүйн зохицуулалтыг шинэчлэн
батлан хэрэгжилтийг хангаж байна. Эдгээр
шийдвэрүүдэд багш, ажилтны ажлын чанар, хөдөл-
мөрийн үр бүтээлийг цаасаар биш ажлын бодит үр дүн,
50%
ахиц дэвшлээр үнэлэх, үр дүнд өөрийн болон
хөндлөнгийн хяналтыг бий болгох зохицуулалтыг
тусгалаа.
16.4 Хүүхэд нэг бүрийг
хөгжүүлэх арга
зүй технологийг
багшид
эзэмшүүлэх
"Багшийн хөгжил"
хөтөлбөрийг
хэрэгжүүлэх
Олон улсын
солилцоо
үндэсний
сургалтад
хамрагдах
багшийн
тоо
12.000 4.0
Улсын
төсөв
Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд үндсэн болон
төрөлжсөн сургалтад нийт 8247 багш, удирдах ажилтан
хамрагдав. Үүнд: үндсэн болон төрөлжсөн сургалтад
7322 багш, ажилтан, захиалгат сургалтад 925 хүн
хамрагдсан. Мөн бага боловсролын шинэчилсэн
хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бага ангийн
13706 багш, удирдах ажилтанд зориулсан сургалтыг
үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Ингэснээр нийт
21953 багш, ажилтан үндэсний хэмжээний сургалтад
хамрагдлаа. “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилтэд
1,7 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. 2013 онд
Боловсролын шинэчлэл төслийн 48,7 сая төгрөгийн
санхүүжилтээр Багшийн мэргэжил дээшлүүлэх
институтийн цахим сургалтын албанд “Багшийн хөгжил
портал” сайтыг нээн ажиллуулсны үр дүнд 2014 оны 12
дугаар сарын 15-ны байдлаар нийт 32 чиглэлээр 5892
төрлийн технологи, арга зүй байршуулж, түүнд 22286
багш, ажилтан хандаж, ажлын байрандаа мэргэжил,
аргазүйгээ дээшлүүлжээ. Цахим сайт нь багш нарыг
ажлын байран дээрээ аргазүйгээ хөгжүүлэх, туршлага
судлах боломжоор хангасан төдийгүй боловсролын
салбарт эдийн засгийн хэмнэлт, эерэг үр дагаврыг бий
болгосон байна.
Мөн Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт
2014 онд 25 монгол, 25 солонгос багш хамрагдсан
байна.
2014 онд үндэсний хэмжээнд зохион байгуулсан
танхимын болон онлайн сургалтаар нийт 30533 багш
хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйгээ сайжруулж, 25
багшийг олон улсын солилцооны хөтөлбөрт
хамруулснаар энэ зорилтын биелэлт бүрэн хангагдлаа.
100%
16.5
ЗГҮАХХАХТ-
ний 201.1
дэх заалт
Инженерийн
боловсролын
шинэчлэлийг
Загвар
турших
сургуулийн
1
0.5
Улсын
CDIO инженерийн боловсролын стандартыг Шинжлэх
ухаан, технологийн их сургуулийн /ШУТИС/
Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль /ҮТДС/ дээр
100%
хэрэгжүүлж, олон
улсын загварыг
турших
тоо төсөв эхлүүлж, “Шинжлэх ухаан, технологийн их сургуульд
инженерийн боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж,
CDIO загварыг Үйлдвэрлэлийн технологи, дизайны
сургууль дээр турших 2012-2016 оны үйл ажиллагааны
төлөвлөгөө”-г баталсан.
Туршилтын хүрээнд дараахь ажлууд хийгдлээ.
- Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн
сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулгыг CDIO-гийн
бодлого, агуулга, загварт уялдуулан шинэчлэн
боловсруулж, “Хөнгөн үйлдвэрлэлийн технологи” багц
мэргэжлийн шинэ сургалтын төлөвлөгөөг
боловсруулан 2013-2014 оны хичээлийн жилийн
намрын улиралд шинээр элссэн оюутнуудад
мөрдүүлж эхлэв.
- Мөн "Үйлдвэрлэлийн автоматжуулалт", ҮТДС-ийн
Дизайны хөтөлбөрийн 2 хичээлийн агуулгыг шинээр
CDIO-ийн зарчмаар боловсруулаад байна.
- "Хөтөлбөрийн хороо" 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр
байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд CDIO
хөтөлбөрийн арга технологи, оюутны үнэлгээний
талаар танилцуулга, сургалтууд зохион байгуулж,
хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна.
- Мөн Испани улсын Барселона хотод зохион
байгуулагдсан " CDIO 2014" олон улсын хуралд 4
хүний бүрэлдэхүүнтэй баг 2014 оны 6 дугаар сарын
14-20-ны өдрүүдэд 6 хоногийн хугацаанд ажиллав
- 2014 оны 4 дүгээр сард “Инженерийн боловсролын
тулгамдсан асуудал ба шинэчлэл” хурлыг зохион
байгуулж, инженер бэлтгэдэг их дээд сургуулиудыг
хамрууллаа.
- Инженерийн боловсролын шинэчлэл-CDIO
хөтөлбөрийн арга технологи, оюутныг үнэлэх
үнэлгээний талаар олон улсын 70 шахам их дээд
сургуулийн хөтөлбөр, агуулга, баримт бичгийг
орчуулах, судлах, танилцуулах ажил явагдаж байна.
Туршилтын үр дүнд “Үйлдвэрлэлийн автомажуулалт”,
Дизайны хөтөлбөрийн агуулгыг CDIO-ийн зарчмаар
боловсруулж турших ажлыг 2013-2014 оны хичээлийн
жилд эхлүүллээ.
- CDIO-ийн санаачлагад элсэх хүсэлтээ Зүүн өмнөд
Азийн CDIO-ийн боловсролын хөгжлийн төвд албан
ѐсоор тавьсан байна.
- Улсын төсвөөс хөрөнгө зарцуулаагүй болно.
16.6 ЗГҮАХХАХТ-
ний 201.2
дахь заалт
Багш,
инженерийн
чиглэлийн
мэргэжлээр
амжилттай
суралцаж байгаа
оюутны
сургалтын
төлбөрт
хөнгөлөлт
үзүүлэх
Хөнгөлөлт
үзүүлэх
оюутны тоо
4200
2.5
Улсын
төсөв
Төрийн өмчийн багш бэлтгэдэг их, дээд сургуульд
өндөр оноотой элсэн амжилттай суралцаж буй оюутанд
сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, хөдөө орон
нутагт дадлага хийх тухай Засгийн газрын 2013 оны 181
дүгээр тогтоолын дагуу 2013-2014 оны хичээлийн жилд
958 оюутан 70-100%-ийн хөнгөлөлт эдэлж, 1608 оюутан
хөдөө, орон нутагт дадлага хийх зардал авсан. 2014
оны дүнгээр багш мэргэжлээр суралцаж байгаа 1236
оюутан 1186.5 сая төгрөг хөнгөлөлт эдэлж, багшлах
дадлага хийсэн 2603 оюутанд 843.7 сая төгрөгийн
дэмжлэг үзүүлжээ.
Инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын
сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх зорилгоор
Сургалтын төрийн сангаар суралцагчдын хяналтын тоо
батлах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд,
Сангийн сайдын хамтарсан тушаалын төслийг бэлтгэн
санал авахаар Сангийн яаманд хүргүүлсэн. Уг тушаалд
инженерийн хөтөлбөрт 30-аас доошгүй хувьд зээл
олгож хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан болно.
”Зээлийн хэлэлцээр соѐрхон батлах тухай” Монгол
Улсын хууль, Улсын Их хурлын 2014 оны 05 дугаар
сарын 23-ны өдрийн хуралдаанаар батлагдсаны дагуу
"Инженер, технологийн дээд боловсролын төсөл"-ийг
хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд төслийн хүрээнд аж
100%
үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар
бүхий 1000 инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэгдэнэ
16.7 ЗГҮАХХАХТ-
ний 204.1,
204.2 дахь
заалт
“Өрсөлдөх
чадвартай
Монгол хүн”
хөтөлбөр
хэрэгжүүлэх,
дэлхий н шилдэг
сургуулиудад
оюутан сургах
арга хэмжээг үе
шаттайгаар авч
хэрэгжүүлэх
Дэлхийн
шилдэг
сургуульд
суралцах
оюутны тоо
75 2.6
Улсын
төсөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 78 дугаар
зарлиг, Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолоор
баталсан Дэлхийн шилдэг их сургуульд оюутан
суралцуулах журам, Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2013 оны А/316 дугаар тушаалаар баталсан “Дэлхийн
шилдэг их сургуульд суралцуулах оюутныг сонгон
шалгаруулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах сонгон
шалгаруулалтыг зохион байгуулж, шаардлага хангасан
98 иргэнийг суралцуулахаар Боловсрол, шинжлэх
ухааны сайдын 2014 оны А/219 дүгээр тушаалаар
шийдвэрлэсэн болно. Үүнд улсын төсвөөс нийт 2.528.3
мянган ам.доллар зарцууллаа. Дэлхийн шилдэг их
сургуульд суралцаж байгаа эдгээр суралцагчдын 60 хувь
инженер технологийн мэргэжлээр суралцаж байгаа юм.
2014 онд нийтдээ Засгийн газар хоорондын гэрээ,
хэлэлцээрийн хүрээнд 815 оюутан шинээр элсэн
суралцаж байна. Мөн сургалтын төрийн сангийн зээлээр
184 оюутан суралцуулахаар шийдвэрлэжээ. 2014 оны
жилийн эцсийн байдлаар сургалтын төрийн сангийн
зээлээр суралцаж байгаа оюутны төлбөрт 3.504.4 сая ам
доллар зарцуулаад байна.
100%
Зорилт 17.Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулна.
17.1 Хүүхэд бүрийг
авьяаст нь
тулгуурлан
хөгжүүлэх
“Авьяас”
хөтөлбөрийг
хэрэгжүүлэх
Секц,
дугуйлан
хичээллэхэ
д
шаардлагат
ай тоног
төхөөрөмж,
хэрэгслээр
250 3.2
Улсын
төсөв
1. Авьяас" хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 120
ерөнхий боловсролын сургуульд дугуйлан, секцийн
тоног төхөөрөмж худалдан авахад зориулж тус бүр 10
сая, нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн зардлыг олгохоор
шийдвэрлэн, шилжүүллээ. Сургуулиуд хэрэгцээндээ
үндэслэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан
авсан бөгөөд хотын захын дүүрэг, хөдөөгийн сум, олон
бүлэгтэй сургууль зэрэг тодорхой шалгуураар сонголт
хийж үйл ажиллагааг зохион байгууллаа.
100%
хангагдах
сургуулийн
тоо
2. 2013-2014 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд
төрийн болон төрийн бус өмчийн бүх ерөнхий
боловсролын сургуульд 121 төрлийн дугуйлан, секц
хичээллүүллээ. Эдгээр дугуйлан, секцүүдэд нийт 382 000
хүүхэд суралцсанаас 43 000 хүүхэд энэ хичээлийн жилд
шинээр элсэн суралцсан байна. Төрийн өмчийн ерөнхий
боловсролын сургуульд нийт 410 000 цагийн дугуйлан,
секцийг 3250 багш, иргэн хичээллүүлсэн. Эдгээр багш,
иргэний ажлын хөлсөнд нийт 500 сая төгрөг зарцууллаа.
Авьяас хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-
шинжилгээний дүнгээр нийт суралцагчдын 93.3%-г
авьяас хөгжүүлэх дугуйлан секцэд хамрагдаж, сургалт
болон хичээлээс гадуурх соѐл, спорт, хүмүүжлийн олон
хэлбэрийн үйл ажиллагааны үр дүнд сурагчдын 55.7 хувь
нь өөрийгөө хөгжүүлэх, 62.6 хувь нь биеэ даан сурах арга
барилд суралцсан гэсэн байна.
17.2 ЗГҮАХХАХТ-
ний 187.7,
192.3 дахь
заалт
Хүүхэд бүрд ном
уншуулах
эрмэлзэл
төрүүлэх, унших
арга зүйг түгээн
дэлгэрүүлэх
“Ном”
хөтөлбөрийг
хэрэгжүүлэх
Шинээр
бүтээх
хүүхдийн
номын тоо
12 7.6
Улсын
төсөв
 1. Хүүхдийн унших роман, тууж, өгүүллэг, баримтат
өгүүлэл, яруу найраг болон орчуулгын роман, өгүүллэг,
тууж зохиох уралдаан зарлаж 61 шилдэг зохиол
шалгарууллаа. Энэхүү уралдаанд шалгарсан бүтээлийг
хэвлүүлж, 2014-2015 оны хичээлийн жилийн 2 дугаар
улиралд багтаан ерөнхий боловсролын сургуулийн
номын санд нийлүүлэхээр төлөвлөсөн ч хөрөнгө,
санхүүгийн асуудлаас шалтгаалан хэвлүүлэх ажил
хойшлогдоод байна.
 “Хүүхдийн үндэсний ном-2014”-д орох сурагчдын эссэ,
захидал, сургамжит өгүүллэг, цэцэрлэгийн хүүхдийн гар
зургийн бүтээлийг эмхтгэн, хэвлүүлэхэд бэлэн болсон ч
улсын төсөв, эдийн засаг хэмнэлтийн горимоор
ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан хэвлэгдэх ажил
удаашраад байна.
 БШУЯам санхүүгийн 1 жилийн хугацаанд 12 ном
хэвлүүлэх боломжгүй бөгөөд шалгуур үзүүлэлтийг 12
70%
Ангийн
номын сан
байгуулах
сургууль,
цэцэрлэгий
н бүлгийн
тоо
2500 гэж баталсан нь төлөвлөлт эсхүл техникийн алдаа
байж болзошгүй гэж үзэж байна. Хэрэгжилт 70%

 2. Улсын төсвийн санхүүжилтээр нийслэлийн ерөнхий
боловсролын сургуулийн бүх дунд ангийн номын санд
ном худалдан авах 1 тэрбум төгрөгийн төсөв бүхий
тендер зохион байгуулж, нийт 2000 бүлэгт ангийн
номын сан, номын клуб байгууллаа. Нийт 70 төрлийн
74450 ширхэг номыг түгээжээ. Төрийн өмчийн 440
цэцэрлэгт хүүхэд номтой харилцахад шаардагдах
сургалтын хэрэглэгдэхүүн, ном худалдан авахад
зориулан тус бүр 1-2 сая, нийт 750 000 сая төгрөгийн
санхүүжилт хийлээ. “Ном” хөтөлбөрийн 2014 оны
хэрэгжилт урьдчилсан дүнгээр 90 хувьтай хэрэгжсэн
дүнтэй байна. Хэрэгжилт 100%
 3. Цахим сургалтын үндэсний төвийг байгуулах хөрөнгө
2014 оны улсын төсөвт тусгагдаагүй тул хэрэгжилт
хангагдаагүй. БШУЯам дотоод, гадаад нөөц боломжоо
ашиглан “Дээд боловсролын шинэчлэл” төслийн
хүрээнд 2015 онд багш бэлтгэдэг их дээд сургуулийн
зайны сургалтын үндэсний болон салбар төвүүд,
“Цахим номын сан” 1-ийг байгуулахаар төлөвлөн,
ажиллаж байна. Хэрэгжилт 30%
Цахим
сургалтын
үндэсний
төвийн тоо
2
17.3 ЗГҮАХХАХТ-
ний
205.1-205.6
дахь заалт
Тусгай хэрэгцээт
боловсролын
үйлчилгээг
тогтолцооны хэв
шинжид оруулж,
хөгжлийн
бэрхшээлтэй
хүүхдийн
Шинээр
боловсру
улах
журам
1 5.0
Улсын
төсөв
1. Эрхзүйн зохицуулалтын талаар: Тусгай
боловсролын тогтолцооны хэв шинж, үйлчилгээний
хэрэгцээг тодорхойлж зохицуулахаар Боловсролын
тухай багц хуулийн нэмэлт, өөрчлөлт, “Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль”
шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд тусган
ажиллаж байна. БШУЯ-ны сайдын 2013 оны А311
дугаар тушаалаар оюуны болон хараа, сонсголын
90%
Хэвлэгдэ
х сурах
бичгийн
тоо
2
оношилгоо,
үнэлгээг
сайжруулж,
багшлах
боловсон хүчнийг
бэлтгэн
мэргэшүүлж,
давтан сургаж,
сургалтын
хөтөлбөр, сурах
бичгийг
боловсронгуй
болгох
Байгуула
х
танхимын
тоо
3 бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн сургалтын
төлөвлөгөөг тус тус баталсан. Тусгай боловсролын
сургалтын төлөвлөгөөг 1990 оноос хойш
шинэчлээгүй байсан бөгөөд хөтөлбөрийг 2013-2014
оны хичээлийн жилд амжилттай хэрэгжүүллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын
үнэлгээний журмыг боловсруулах ажлын хэсэг
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 3
дугаар сарын 11-ний А/68 дугаар тушаалаар
байгуулагдан журмын төсөл боловсруулан
холбогдох байгууллага хүмүүсээс санал авч
нэгтгээд байна. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй
суралцагчийн боловсролыг тусгайлан үнэлэх
аргачлал, журам байгаагүй бөгөөд энэ журам
хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн
мэдлэг, чадварыг бодит ахицаар нь үнэлэх
боломжтой болно. Журмын боловсруулалтын явц 70
хувьтай байна. Энэ шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт
90 хувь
2. Сурах бичгийн талаар: Тусгай хэрэгцээт
боловсролын сурах бичгийн эх зохиох багийг анх
удаа 2012 онд албан ѐсоор зарлан гэрээ байгуулж
оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан
2, сонсголын бэрхшээлтэй сурагчдад зориулсан 1,
нийт 3 сурах бичгийг /Математик I (255ш), Монгол
хэл II (268ш), Монгол хэл IV (670ш)/ зохиож, тусгай
сургалттай 5 сургуульд суралцаж буй сурагчдын
статистик мэдээнд үндэслэн хэвлэн нийлүүлсэн.
Одоо Математик-2, Монгол хэл-3 сурах бичгүүд
зохиогдож байна. Хэрэгжилт 100%
3. Дээд боловсролын сургалтын байгууллагад
суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад
дэмжлэг үзүүлэх чиглэлээр их дээд сургууль,
коллежийн захирлуудад БШУЯамны Дээд
боловсролын хэлтсээс 4/6297 тоот албан бичгийг
2013-2014 оны хичээлийн жилд хүргүүлсэн болно.
Мэргэжли
йн
ажилтны
тоо
90
4/6297 албан бичгээр хүргүүлсэн чиглэлийн дагуу
холбогдох сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй
оюутны тоо, тэдэнд зориулсан ном гарын авлагын
судалгаа, сургалтын орчны нөхцөл байдлын
судалгааг ирүүлсэн. Сургууль бүр хөгжлийн
бэрхшээлтэй суралцагчдын тоо, өөрийн сургалтын
онцлогоос хамааран дотоод дүрэм, журамдаа зохих
өөрчлөлт оруулсан төдийгүй дэд бүтэц, сурах орчны
чиглэлээр арга хэмжээ авчээ. АШУҮСургууль,
ШУТИС үүд болон үүдний шатыг стандартын дагуу
шинээр хийж, хөгжлийн бэрхшээлтэй оюутан,
иргэдэд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Монос, Ач
дээд сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй
суралцагчдад зориулан алжаал тайлах, биеийн
тамирын төвийг шинээр байгуулсан байна.
Хэрэгжилт 70%
4. Багш бэлтгэх, мэргэшүүлэх талаар
Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг дотооддоо
бэлтгэх зорилгоор Монгол Улсын Боловсролын их
сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуульд
тусгай хэрэгцээт боловсролын багшийн мэргэжлийн 1
жилийн сургалттай ангийг нээж, тусгай хэрэгцээт
боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа
багш, ажилтан, мэргэжлийн холбоод, хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхээс 47 хүнийг сургаж
төгсгөлөө.
Монгол Улсын боловсролын их сургуульд тусгай
хэрэгцээт боловсролын багшийг 4 жилээр бэлтгэх
бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсруулан шинэ
анги нээх бэлтгэл ажлыг хангаад байна.
БНСУ-ын БШУЯамтай хамтран хэрэгжүүлж байгаа
“Багш солилцооны хөтөлбөр”-т 2014 онд тусгай
хэрэгцээт боловсролын багш нарыг хамрууллаа.
Хэрэгжилт100%
17.4 ЗГҮАХХАХТ-
ний 187.9,
187.12,
187.13 дахь
заалт
Насан туршийн
боловсролын
тогтолцоог
бэхжүүлж, олон
нийтийн
хандлага,
төлөвшлийг
хөгжүүлэх
хөтөлбөр
хэрэгжүүлэх
Үйл
ажиллагаан
ы
хэрэгжилт,
хувиар
100 6.0
Улсын
төсөв
- Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны
“Чиглэл, дүрэм, бүтэц, ажлын байрны тодорхойлолт
батлах тухай” А/242 дугаар тушаалаар “Насан туршийн
боловсролын талаар баримтлах чиглэл”, “Насан
туршийн боловсролын үндэсний төвийн дүрэм”-ийг
батлан 2013-2014 оны хичээлийн жилд хэрэгжилтийг
зохион байгууллаа.
- 2014 онд 17 аймаг, 8 дүүрэгт тухайн орон нутгийн
Засаг даргын захирамжаар Насан туршийн
боловсролын төв байгуулагдаад байна.
- Насан туршийн үндэсний төв 2014 онд 2 зорилтын
хүрээнд 8 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүллээ. Насан
туршийн боловсролын тогтолцоог бэхжүүлэх, багш
ажилтныг сургах, олон нитийн хандлага, ойлголтыг
төлөвшүүлэх чиглэлээр ажиллажээ. Тухайлбал,
- НҮБ-ын Хүн амын сан, БШУЯ-тай хамтран
хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил” дэд төслийн
хүрээнд үндэсний хэмжээнд Амьдрах ухааны 25 сургагч
багшийг МУБИС-тай хамтран бэлтгэв. Үндэсний
хэмжээнд бэлтгэгдсэн 25 багш 11 аймагт Албан бус-
насан туршийн боловсролын төв, Их дээд сургууль
болон ЕБС-ийн нийт 325 багш нарт сургалт зохион
байгуулав. Уг сургалтад Албан бус-насан туршийн
боловсролын төв болон нэгжийн 83 багш хамрагдсан нь
нийт сургагч багшийн 36,8 хувийг эзэлж байна.
- Насан туршийн боловсролын сургалтын 5 чиглэл
болох гэр бүл, иргэн, ѐс суртахуун-төлөвшил, гоо зүйн-
мэдрэмж, амьдрах ухааны чиглэлээр нийт 8 нэр
төрлийн 7 цаг 53 минутын хичээлийг бэлтгэн түгээж,
төвийн www.nfde.mn сайтанд байршуулсан ба насан
туршийн боловсролын чиглэлээр 2 удаа 1 цаг 10
минутын нэвтрүүлгийг бэлтгэж МҮОНТ-ээр хоѐр
удаагийн давтамжтайгаар цацжээ.
- “Насан туршийн боловсролын өнөөгийн чиг
хандлага” сэдвийн хүрээнд Баян-Өлгий, Сүхбаатар,
100%
Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Хэнтий,
Баянхонгор, Ховд, Говь-Алтай, нийслэлийн 8 дүүрэг (9
аймаг, 8 дүүрэг)-ийн Албан бус - насан туршийн
боловсролын төв болон нэгжийн давхардсан тоогоор
340, давхардаагүй тоогоор 257 багшийг хамруулсан
сургалтыг зохион байгуулжээ.
- “Залуучуудын хөгжил” дэд төслийн хүрээнд Албан
бус-насан туршийн боловсролын төв-11, ЕБС-5, Их дээд
сургууль-4 түшиглэж нийт “Амьдрах ухааны 20 –н
танхим”-ыг байгуулав. “Амьдрах ухааны танхим”-д
сургалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор 36 сая
төгрөгний засварын ажлыг хийв (засварын мөнгийг
НҮБ-ын Хүн амын сангаас шууд шилжүүлсэн).
- Орон нутагт байгуулж буй “Амьдрах ухааны
танхим”-ын үйл ажиллагааг жигдрүүлэх, сургалтын
чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 126 сая
төгрөгний сургалтын хэрэглэгдэхүүнийг худалдан авах
ажлыг зохион байгуулаад байна.
17.5 ЗГҮАХХАХТ-
ний 199.1
дэх заалт
Техник,
технологийн
чиглэлээр
Монгол-
Германы
хамтарсан дээд
сургууль
байгуулах
ажлыг эхлүүлэх
Элсүүлэх
оюутны тоо
100 5.0
Улсын
төсөв
Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн
95 дугаар тогтоолоор “Монгол-Германы хамтарсан
технологийн дээд сургууль байгуулах шийдвэр
батлагдсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013
оны А/172 дугаар тушаалаар тус сургуулийн үйл
ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах
Монгол-Германы хамтарсан хороог байгуулж, мөн
сайдын А/223 дугаар тушаалаар тус сургуульд
сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон
байна. 2013-2014 оны хичээлийн жилд тус сургуулийн
инженерийн бэлтгэл курсэд 39 оюутан суралцсан
бөгөөд сургуулийн элсэлтийн журамд даасны дагуу 3
оюутны сургалтын төлбөрийг 100%, 3 оюутны
сургалтын төлбөрийг 50% тус тус хөнгөлөн
суралцуулсан байна. Хэлний бэлтгэл ангийг төгсөгчид
2014-2015 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох
70%
хөтөлбөрт дэвшин суралцаж байна.
2014-2015 оны хичээлийн жилд уул уурхайн болон
механик инженер, байгаль орчны инженерийн
баклаврын хөтөлбөрт нийтдээ 65 оюутан суралцаж
байна.
2014-2015 оны хичээлийн жилд БШУЯамнаас тус
сургуульд элсэх оюутны тоог 160-аар баталж, оюутан
элсүүлэх эрхзүйн нөхцлийг бүрдүүлсэн ч элсэлтийн
шалгалтын босго оноог цөөн хүүхэд хангаж, хяналтын
тоонд хүрээгүй байна.
2014 онд улсын төсвийн хөрөнгөөр тус сургуульд 2.2
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 1.2
төгрөгийн өртөг бүхий физик, химийн лаборатори
нийлүүлж, үлдсэн хөрөнгөөр хичээлийн байрны болон
оюутны байрны тохижилт хийгджээ.
Мөн монголын анхны цогц оюутны хотхон баригдаж
бэлэн болсон бөгөөд Налайхад байрлах энэхүү орчин
үеийн оюутны хотхонд удахгүй шилжин байрших
бэлтгэл ажлыг зохион байгуулж байна.
17.6 ЗГҮАХХАХТ-
ний 200.1
дэх заалт
Их сургуулиудын
хотхон байгуулах
чиглэлээр
ажиллах
Үйл
ажиллагаан
ы
хэрэгжилт
- - Энэ зорилтын хүрээнд БШУЯам 2014 оны
төлөвлөгөөндөө “Хотхоны хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөө, барилгажилтын төсөл боловсруулж,
инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, барилгажилтын
зураг төсөв гаргана” гэж зорилт тусган, хэрэгжилтийг
зохион байгуулж ажиллалаа.
Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх
захиргааг мэргэжлийн боловсон хүчнээр хангах,
хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ
боловсруулах, батлуулах зэрэг үйл явцыг хууль
100%
тогтоомжийн дагуу зохион байгуулав.
1. Их сургуулиудын хотхоны ТЭЗҮ-ийг хийлгэж
дуусган Барилга, хот байгуулалтын сайдын “Орон тооны
бус экспертүүд томилох тухай” тушаалаар хөндлөнгийн
экспертүүд томилогдож “Их сургуулиудын хотхоны
хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний техник эдийн засгийн
үндэслэл”-ийн магадлалын ерөнхий дүгнэлт гарсан буюу
Техник эдийн засгийн үндэслэл 100% хийгдсэн.
2. Их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөөг
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын техникийн
зөвлөлийн хурлаар хоѐр удаа, Нийслэлийн удирдлагын
зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлэн дэмжүүлэн
Засгийн газрын ээлжит хурлаар Их сургуулиудын
хотхоны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцүүлэн дэмжсэн.
Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил 100% хийгдсэн.
3. Багануур дахь их сургуулийн хотхоны танилцуулгыг
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Техникийн
зөвлөлийн хурал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн
хурлаар хэлэлцүүлэн, Засгийн газрын хуралдааны 2014
оны 6 дугаар сарын 21 ний өдөр хэлэлцүүллээ. Хотхоны
ерөнхий төлөвлөгөө, үйл ажиллагааны явцыг хэлэлцэн
дэмжиж, 32 дугаар тэмдэглэл гаргасан байна.
4. Мөн Монгол-Германы технологийн дээд сургуулийг
түшиглэн оюутны хотхон байгуулах ажил явагдаж байна.
17.7 ЗГҮАХХАХТ-
ний 193.1
дэх заалт
Боловсролын
удирдлага,
мэдээллийн
үндэсний
системийг
хөгжүүлэх
Мэдээллий
н нэгдсэн
сангийн
бүрдэлт,
хувиар
100 1.0
Улсын
төсөв
Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Азийн
хөгжлийн банкны Боловсролын салбарын шинэчлэл
төслийн
хүрээнд Боловсролын байгууллагын мэдээллийн
нэгдсэн сан бүхий “Боловсролын удирдлага,
мэдээллийн үндэсний систем” ийг
боловсруулж эхэлсэн.
2014 оны төлөвлөлтөөр уг ажлын хүрээнд мэдээллийн
системийн суурь модуль болох хүний нөөцийн болон
статистик модулыг бүрэн боловсруулж ажиллалаа.
Улсын төсвөөс 1.479.8 сая төгрөг, ADB боловсролын
салбарын шинэчлэл төслөөс 940.1сая төгрөг зарцуулсан
байна.
100%
Боловсруулсан модулаар нийслэл, 21 аймгийн ЕБС-
ийн нийт 770 сургалтын менежерт 24 удаагийн сургалт
зохион байгуулж, 2014-2015 оны хичээлийн жилийн
статистик мэдээлийг цуглуулах, нэгтгэх, тайлан гаргах
ажлыг улсын хэмжээнд хийж гүйцэтгэлээ.
Мөн тус модулийг ашиглан 2014 - 2015 оны хичэлийн
жилд дээд боловсролын бакалавр, магистр, докторын
хөтөлбөрт элсэгч, суралцагч, хөтөлбөр, сургалтын
төлөвлөгөө, багш, ажилтан, сургалтын орчны
мэдээллийг цуглуулах, нэгтгэх, тайлан гаргах ажлыг
зохион байгууллаа.
Боловсруулсан модулыг ашиглаж эхэлснээр 2014-2015
оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын
байгууллагын өдрийн ангид баклаврын хөтөлбөрт
элсэгчдийн томилолт олгох ажлыг цахим хэлбэрээр
зохион байгуулахад жил бүр улсын төсвөөс элсэгчдийн
томилолтыг хэвлүүлэхэд зарцуулдаг зардал болох 180.0
сая төгрөгийг хэмнэсэн үр дүн гарсан байна.
Зорилт 18. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлнэ.
18.1 Үндэсний
Аюулгүй
Байдлын
Үзэл
баримтлалы
н 3.1.4.1 дэх
заалт,
Монгол
Улсын
Ерөнхийлөгч
ийн 2012
оны 14
дүгээр
зарлиг
Монгол
судлалын сан
байгуулж үйл
ажиллагааг нь
төрөөс
тусгайлан
дэмжих
Хэрэгжүүлэ
х
судалгааны
төслийн тоо
20 2.7
Улсын
төсөв
Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 7-ны
өдрийн 402 тоот тогтоолын дагуу Монгол судлалын сан
2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан.
2014 онд тус сангийн үйл ажиллагааны төсөв 100
сая, үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх төсөв 700 сая
төгрөг батлагдлаа. Засгийн газрын 2014 оны 143 дүгээр
тогтоолоор “Монгол судлалын Үндэсний зөвлөл”-ийг
байгуулж, бүрэлдэхүүн, дүрмийг баталсан. 2014 оны 5
сарын 20-нд анхны хуралдаанаа хийгээд байна.
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх 700 сая төгрөгийн
төсвийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж төлөвлөгөө
баталсан.
50%
Тус зорилтын дагуу доорх арга хэмжээнүүдийг үе
шаттайгаар зохион байгууллаа.
- Австралийн Үндэсний их сургуулийн харьяа
"Монголын хүрээлэн"-г “Монгол судлалын төв болгон
өргөжүүлж үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор тус
сангаас 18.000.000 төгрөгийн санхүүжилт олгов. Тус
санхүүжилтийн хүрээнд “Монголын өнөөгийн байдал”
эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 11 сарын 10-ний
өдөр зохион байгууллаа. Хуралд нийт 80 гаруй
зочид,төлөөлөгч оролцож Монголын өнөөгийн нийгэм,
эдийн засгийн байдлаар илтгэл тавин хэлэлцэж дүгнэлт
гаргасан байна.
- БНУУ Өтвөш Лөрандын их сургуулийн дэргэдэх
монгол судлалын төв, ХБНГУ-ын Бонны их сургуулийн
дэргэдэх монгол судлалын төв, Австралийн Үндэсний их
сургуулийн дэргэдэх монгол судлалын төв, Английн
Кемберижийн их сургуулийн дэргэдэх монгол судлалын
төв, АНУ-ын Индианагийн их сургуулийн Евро-Ази
судлалын тэнхимд зохих дэмжлэг үзүүлж, тус бүртэй
2015 онд монгол судлалын чиглэлээр хамтран ажиллах
гэрээ байгуулаад байна. Тус ажилд 90,500,000
төсөвлөгдсөн боловч 34,400,000 төгрөг нь шилжигдсэн.
- “Монголын уламжлалт мэдлэг ухаан, хэл бичиг,
соѐл, орон судлалын сургалтын хэрэглэгдэхүүнийг
боловсруулах хэвлэх”,“Монголчуудын уламжлалт зан
үйл, утга соѐлыг дүрсжүүлсэн видео DVD бэлтгэх”
зорилгоор төслийн 2 багийг сонгон шалгаруулж
шалгарсан судалгааны багууд хэрэгжүүлбэл зохих
ажлаа 100 хувь гүйцэтгэлээ. Үүнд 69000000 төгрөг
зарцуулагдсан.
- Өсвөр үед монгол ахуй,аж төрөхуламжлалт
мэдлэгухааныг таниулах эх хэрэглэгдэхүүн
боловсруулж,нийтийн хүртээл болгох төслийн багийг
сонгон шалгаруулсан. Тус ажилд 45000000
төлөвлөгдсөн боловч 43708000 төгрөгийн санхүүжилт
хүлээгдэж байна.
- Гадаад хэлээрх монгол судлалын шилдэг
бүтээлүүдийг орчуулан цувралаар хэвлэх, олны хүртээл
болгох ажлын хүрээнд Нэрт монголч эрдэмтэн
Б.Я.Владимирцовын “Общественный строй Монголов”,
“Сравнительная грамматика монгольского письменного
языка и халх наречия” гэсэн 2 түүхэн бүтээлийг монгол
хэлнээ хөрвүүлэн хэвлүүлэхэд бэлэн болгосон. Тус
ажилд 14 000 000 төгрөг төлөвлөгдсөнөөс 13 606 340
төгрөгийг зарцуулсан.
- Зуны сургуульд суралцагсад болон олон нийтэд
зориулан зургийн үзэсгэлэн гаргах ажлын хүрээнд
“Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнтэй
хамтран “Дэлхийд дээдлэгдсэн Чингэс хаан” үзэсгэлэн
зохион байгуулж 10 хоногийн хугацаагаар нийтэд
үйлчилсэн бөгөөд тус үзэсгэлэнг 1000 гаруй хүн үзэж
сонирхолоо. Тус ажилд 2 295 900 төгрөг зарцуулсан.
-Залуу судлаачдын эрдэм шинжилгээний олон улсын
бага хурал хийж илтгэлийг хэлэлцэн 3 илтгэгчийг
шилдгээр шалгаруулж БШУ-ны сайдын нэрэмжит
шагнал олгов. Тус ажилд 2 000 000 төгрөг зарцуулсан.
- Монгол судлаачдын их семинар, лекцийг МУИС-тай
хамтран зуны сургуулийн үеэр семинарыг зохион
байгуулснаар тухайн улсдаа монгол судлалыг
хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэр хүнд
бүхий судлаачийн тоо нэмэгдсэн байна. Тус ажилд 3
000 000 төгрөг зарцуулсан.
- Монгол судлалаар ажиллаж байгаа анхны төгсөгч
багш нарыг урих, хамтарсан судалгаа хийх, лекц
уншуулах ажлын хүрээнд Шинжлэх ухааны академи,
Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын
их сургуулийн болон гадаадын нэрт эрдэмтэд /зуны
сургуулийн анхны суралцагчдын төлөөлөл/ монголын
түүх, соѐл, хэл шинжлэл, утга зохиол, археологи,
нүүдлийн мал аж ахуйн чиглэлээр сонирхолтой лекцүүд
уншиж хэлэлцүүлэг хийсэн нь монгол судлалын хамтын
ажиллагааг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр болсон.
Тус ажилд 10 000 000 төгрөг зарцуулсан.
Монгол судлалын чиглэлээр зохион байгуулагдаж
байгаа эрдэм шинжилгээний хурлуудыг дэмжих ажлын
хүрээнд.
а/ Монголын төр нийгмийн зүтгэлтэн О.Жамьянгийн
мэндэлсний 150, Оросын нэрт монгол судлаач
Б.Я.Владимирцовын мэндэлсний 130 жилийн ойг хэрхэн
тэмдэглэх тухай дугуй ширээний ярилцлагыг тус тус
зохион байгуулж, ШУА, МУИС, ОУМСХ, Дорнод дээд
сургуулийн эрдэмтэн судлаачид оролцсон.
б/ 2. “Ил хаадын судлал, шинэ чиг хандлага”,
“Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн О.Жамьян”,
“Монгол нэр томьѐо судлал - 90”, “Хөшөө чулууны
бичээс судлал” “Монгол судлалын шинэ чиг хандлага II”
эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулахад 54
000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
- Гадаад, дотоодын алдарт монголч эрдэмтдийг
алдаршуулах, тэгш ойг тэмдэглэх ажлын хүрээнд
Оросын нэрт монголч эрдэмтэн В.Я.Владимирцов,
Английн монголч эрдэмтэн Ч.Бауден, монголч
эрдэмтэн, хөдөлмөрийн баатар Дашцэдэн, Түүхч Д.
Гонгор нарын тэгш ойг тэмдэглэн тус ойнуудын хүрээнд
эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, бүтээлээр
нь үзэсгэлэн гарган олны хүртээл болгов. Тус ажилд 12
762 400 төгрөг зарцууллаа.
-Гадаад дахь монгол судлалын төвүүдийн тухай
хэвлэл мэдээллээр сурталчлах, Монголын бахархал
түүхэн баримтат нэвтрүүлэг хийх, үзэсгэлэн гаргах
ажлын хүрээнд NTV телевизтэй хамтран Хубилай хааны
дөрвөлжин бичгийг тодруулсан эрдэм шинжилгээний
хурал зохион байгуулж, үүнтэй холбогдуулан тайлбарт
үзэсгэлэн гаргаж нийтийн хүртээл болгосон. Тус ажилд
955 400 төгрөг зарцуулсан.
-Монгол судлалын мэдээллийн нэгдсэн
(www.mongolstudies.gov.mn)вэб хуудсыг шинэчлэн,
баяжуулж мэдээллээр хангах ажлын хүрээнд
www.mongolstudies.gov.mn цахим хуудсыг шинэчлэн,
гадаад, дотоод дахь монгол судлалын талаарх
мэдээллийг олон нийтэд хүргэж байна. 2014 оны
байдлаар 1300 хандалттай байсан веб хуудас өнөөгийн
байдлаар 12.000 хэрэглэгчтэй болсон байна. Тус ажилд
1 100 000 төгрөг зарцуулсан.
-Монгол Улсын монгол судлалын тулгамдсан
асуудал”- нээлттэй хэлэлцүүлэг- эрэл шийдэл ажлын
хүрээнд Монгол судлалын чиглэлээр үйл ажиллаагаа
явуулдаг сургалт, эрдэм шинжилгээний
байгууллагуудын эрдэмтэд, багш нарын дунд “Монгол
судлалын өнөөгиййн байдал, цаашдын чиг
хандлага”нээлттэй ярилцлага, хэлэлцүүлгийг 1 сарын
хугацаанд зохион байгууллаа. Үүнд: Төрийн болон
төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын
төлөөлөл болох 167 эрдэмтэн, судлаач оролцов. Тус
ажилд 12 114 000 төгрөг зарцуулсан.
- Монгол судлалыг дэмжих сан, МУИС хамтран Залуу
Монгол судлаачдын зуны сургуулийг 2014 оны 7-р
сарын 29-нөөс 8-р сарын 11-ний өдрүүдэд зохион
байгууллаа. Сургалтанд ОХУ, БНХАУ, Солонгос,
Герман, Турк, Казакстан, Монгол зэрэг 8 орны 36 залуу
судлаач оролцож Зуны сургуульд оролцогчдын тавьсан
илтгэлээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулж мөнгөн
шагнал олгож, эмхтгэлийг хэвлэж гадаад, дотоодын
монгол судлалыг төв, судлаачдад түгээсэн. Тус ажилд
47 487 523 төгрөг зарцуулсан.
2014 онд Монгол судлалын чиглэлээр 700 сая
төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн боловч Засгийн
газрын 2014 оны 291 дүгээр тогтоолын дагуу төсвийн
байгууллагууд хэмнэлтийн горимд шилжсэнтэй
холбогдон зарим үйл ажиллагааны зардал хасагдсан
боловч арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх
шаардлагатай хүлээгдэж байна.
Хувь
0% 10% 30% 50% 70% 90% 100% Дүн
Арга
хэмжээний
тоо -15
- - - 2 2 1 10 88.6%
--- 000 ---

More Related Content

Similar to Undsen chigleltailan2014

монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
Kocmoc Umbrella
 
Reform policy
Reform policyReform policy
Reform policy
tungalag
 
Quality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationQuality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary education
Biligsaikhan Khishigsuren
 
Bodlogo presentation 3
Bodlogo presentation 3Bodlogo presentation 3
Bodlogo presentation 3
tungalag
 

Similar to Undsen chigleltailan2014 (20)

монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
 
схд1
схд1схд1
схд1
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
 
Reform policy
Reform policyReform policy
Reform policy
 
сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.
сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.
сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.
 
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжилХичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
 
Management
ManagementManagement
Management
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
 
Tusliin taniltsuulga
Tusliin taniltsuulgaTusliin taniltsuulga
Tusliin taniltsuulga
 
Material avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMaterial avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copy
 
хөгжлийн төлөвлөгөө
хөгжлийн төлөвлөгөөхөгжлийн төлөвлөгөө
хөгжлийн төлөвлөгөө
 
Quality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationQuality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary education
 
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
 
Bodlogo presentation 3
Bodlogo presentation 3Bodlogo presentation 3
Bodlogo presentation 3
 
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014    “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014
 
Сургуулийн танилцуулга.pptx
Сургуулийн танилцуулга.pptxСургуулийн танилцуулга.pptx
Сургуулийн танилцуулга.pptx
 
Өвөрхангай МСҮТөв 2014 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны танилцуулга
Өвөрхангай МСҮТөв 2014 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны танилцуулгаӨвөрхангай МСҮТөв 2014 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны танилцуулга
Өвөрхангай МСҮТөв 2014 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны танилцуулга
 
2008 12-10-54
2008 12-10-542008 12-10-54
2008 12-10-54
 
Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1
 
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургуульМонгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
Монгол Тэмүүлэл олон хөтөлбөрийн сургалттай ахлах сургууль
 

More from mecss

утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
mecss
 
утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
mecss
 
Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09
mecss
 
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
mecss
 
Хөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайХөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухай
mecss
 
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайБиеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
mecss
 
Журам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайЖурам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухай
mecss
 
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайзохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
mecss
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиас
mecss
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
mecss
 
хөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайхөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухай
mecss
 

More from mecss (20)

утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
 
утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
 
Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09
 
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
Хөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайХөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухай
 
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайБиеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
 
Журам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайЖурам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухай
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
журам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухайжурам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухай
 
инновацийн тухай
инновацийн тухайинновацийн тухай
инновацийн тухай
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухай
 
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайзохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
 
патентийн тухай
патентийн тухай патентийн тухай
патентийн тухай
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиас
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
зөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухайзөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухай
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
хөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайхөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухай
 
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
 
соёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухайсоёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухай
 

Undsen chigleltailan2014

  • 1. ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамаарах нийт 15 зорилт, арга хэмжээ тусгагдсан болно. Эдгээр зорилт, арга хэмжээг яамны 2014 оны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 2014 оны жилийн эцсийн байдлаар Үндсэн чиглэлийн салбарт хамаарах зорилтын биелэлтийн дундаж үзүүлэлт 88.6 хувь байна. Биелэлтийг арга хэмжээгээр харуулбал: Хувь 0% 10% 30% 50% 70% 90% 100% Дүн Арга хэмжээний тоо -15 - - - 2 2 1 10 88.6% 2014 оны Үндсэн чиглэлд боловсрол, шинжлэх ухааны салбарт дэвшүүлсэн зорилтуудаас боловсролын удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлэх, Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, инженерийн боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж, олон улсын загварыг турших, дэлхийн шилдэг сургуулиудад оюутан сургах зэрэг зорилтууд бүрэн биелсэн байна. Хэрэгжилт 50 хувьтай хэрэгжиж байгаа арга хэмжээний тухайд 16.1дэх “Цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажлын ачааллыг багасгах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлэх” зорилтын хэрэгжилтэд нэмэлт судалгаа, хувилбар боловсруулах ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан удааширсан байна. 18.1 дэх “Монгол судлалын сан байгуулж үйл ажиллагааг нь төрөөс тусгайлан дэмжих” зорилтын хүрээнд 20 судалгааны төсөл хэрэгжүүлэхээр батлагдсан боловч 2014 оны Улсын төсвийн хуулиар энэ хөрөнгө батлагдаагүй тул шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй байна. Төрийн захиргааны удирдлагын газар 2013-12-25
  • 2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд боловсрол, шинжлэх ухааны салбарт дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн тайлан 2014-12-25 Д/д Урт ба дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичиг Зорилт, арга хэмжээ Шалгуур үзүүлэлт 2014 онд хүрэх түвш ин, үр дүн Хөрөнги йн эх үүсвэр /тэрбум төгрөг/ 2014 онд хүрсэн түвшин, хэрэгжилт Хэрэг жил- тийн хувь/ үнэлг ээ 1 2 3 4 5 6 7 Зорилт 16. Хүүхэд, сурагч, багш, оюутан нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, боловсролын тогтолцоог шинэчилнэ. 16.1 ЗГҮАХХАХТ- ний 194 дэх заалт Боловсролын байгууллагын олон улсын солилцооны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх Хөтөлбөрт хамрагдах багшийн тоо 40 0.8 Улсын төсөв Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яамтай хамтран “Багш солилцооны хөтөлбөр”-ийг 2012 оноос хэрэгжүүлж өнгөрсөн хугацаанд нийт 180 багш хөтөлбөрт хамрагдаад байна. 2014 оны эхний хагас жилд Монгол-Солонгосын “Багш солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд, Архангай, Булган, Говь- Сүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Төв, Увс аймгаас 10 багш, Улаанбаатар хотоос 15 багш нийт 25 багшийг хамруулсан бол 2014 оны 8 дугаар сард Солонгосын 25 багш манай оронд ажиллав. Мөн аймаг, нийслэлийн 10 цэцэрлэгийн эрхлэгчдийг БНХАУ-ын Хөх хотын цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцах, судлах 7 хоногийн хөтөлбөрийг зохион байгуулав. Уг хөтөлбөрт улсын төсвөөс хөрөнгө зарцуулаагүй, БНСУ-ын Боловсролын яам, БНХАУ-ын ӨМӨЗОрны Ардын засгийн газраас зардлыг тус тус хариуцсан байна. 100% 16.2 ЗГҮАХХАХТ- ний 187.3, Олон улсын жишигт нийцсэн Үйл ажиллагаан 100 9.5 Бага боловсрол: “Бага, дунд боловсролын шинэчлэлийн зураглал”, “Бага, дунд боловсролын 100%
  • 3. 187.4 дэх заалт үндэсний хөтөлбөрийг боловсруулж, арга зүй, технологийн шинэчлэл хийх ы хэрэгжилт, хувиар Улсын төсөв чанарын шинэчлэлийн үзэл баримтлал”-ыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/155 тоот тушаалаар баталсан бөгөөд 2013-2017 онд хэрэгжүүлэх юм. Шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Сургалтын төлөвлөгөө, цөм хөтөлбөр, багийн бүрэлдэхүүн батлах тухай” А/240 дугаар тушаалаар “Бага боловсролын цөм хөтөлбөр”- ийг батлан 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээнд мөрдөж эхлээд байна. Цөм хөтөлбөрөөр нийт бага ангийн 9132 бүлэгт 251204 сурагч хичээллэж байна. Бага боловсролын түвшний шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах ажлын хүрээнд бага ангийн багш нары сургалтыг аймаг, дүүргүүдэд зохион байгуулж, 2014-2015 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид хичээл заах багш нарыг 100 хувь хамруулав. Мөн үндэсний сургагч багш бэлтгэх сургалтад аймаг, нийслэлийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтийг хамруулав. Цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэх тухай" БШУ-ны сайд албан даалгавар гаргаж, аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлжээ. Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн дагуу шинээр зохиосон 33 нэрийн сурах бичгийг үндэсний 40 лаборатори сургуулийн бага ангид туршиж, түүний үр дүнг тусган сайжруулж, 2014-2015 оны хичээлийн жил эхлэхээс өмнө нийлүүлж дуусгалаа. 2014-2015 оны хичээлийн жилд бага боловсролын цөм хөтөлбөрөөр ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нийт бүлэг хичээллэж байна. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад, багш нарт зөвлөн туслах ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион
  • 4. байгуулж байна. Нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Архангай, Булган, Сүхбаатар, Төв аймгийн зарим сургуулиудын бага ангийн хичээлд ажиглалт хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулав. Суурь боловсрол: Кембрижийн олон улсын хөтөлбөртэй уялдуулан XI ангийн математик, физик, хими, биологи, англи хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, 2013-2014 оны хичээлийн жилд лаборатори 31 сургуульд туршлаа. Энэхүү туршилтад XI ангийн 115 бүлгийн 5387 сурагч, 155 багш туршилтад хамрагдсан. Дээрх 5 хичээл тус бүрээр сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг Кембрижийн 5 мэргэжилтэнтэй хамтран зохион байгуулсан. Энэ сургалтаар 30 сургагч багш бэлтгэгдэж, туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх лаборатори сургуулийн XI ангийн 141 багшийг арга зүйн сургалтад хамруулсан. Мөн шинээр байгуулагдсан 9 лаборатори сургуулийн багш нарт дунд боловсролын хөтөлбөрийн туршилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан математик, хими, физик, биологи, англи хэлний шинэчилсэн хөтөлбөрийн арга зүйн сургалтыг дээрх хичээлүүдээр бэлтгэгдсэн үндэсний 30 сургагч багшийг зохион байгуулсан бөгөөд хотын 6, орон нутгийн 3 сургуулийн 6-9 дүгээр ангийн нийт 162 багш 3 өдрийн сургалтад хамрагдсан. XII ангийн физик, хими, биологи, математик, англи хэлний сургалтын хөтөлбөр боловсруулж дуусгасан бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд XI, XII ангийн дээрх хичээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн туршиж байгаа бөгөөд туршилтын үр дүнд сургалтыг хөтөлбөрийг сайжруулсны дараа баталгаажуулах ажил хийгдэнэ. 2014 оны 12 дугаар сарын байдлаар математикийн 1- 12 дугаар ангийн 12 хөтөлбөр, физикийн 6-12 дугаар ангийн 6 хөтөлбөр, химийн 6-12 дугаар ангийн 6 хөтөлбөр, биологийн 6-12 дугаар ангийн 6 хөтөлбөр, англи хэлний 5-12 дугаар ангийн 10 хөтөлбөр, 1-5
  • 5. дугаар ангийн байгалийн ухааны 5 хөтөлбөр нийт 45 хөтөлбөрийг ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрт нийцүүлэн боловсруулаад байна. 16.3 Цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажлын ачааллыг багасгах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлэх Ээлжийн болон туслах багшийн тоо 2500 - Энэ асуудлын хүрээнд судалгааны ажил хийгдэж байна. Урьдчилсан байдлаар 2013-2014 оны хичээлийн жилд анги дүүргэлт сургуулийн өмнөх боловсролд дундаж 33, бага боловсролд дундаж 24,4 хүүхэд байна. Хүүхдийн тооноос хамаарч цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид туслах болон ээлжийн багш ажиллуулах тооцооны хувилбаруудыг гаргаж байна. 30 болон 35 хүүхдээс илүү гарсан анги, бүлэгт ээлжийн болон туслах багш ажиллахаар тооцож боловсруулж байна. Урьдчилсан байдлаар 2013/2014 оны хичээлийн жилд анги дүүргэлт: - СӨБ – min 7, max – 67.7, дундаж 33 хүүхэд - Бага ангид – min 4,5, max -52.2, дундаж 24,4 байна. Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ачааллыг багасгах энэ арга хэмжээ нь цалин хөлс, норм, нормативтай холбоотой эдийн засгийн үр дагавартай тул нэмэлт судалгаа, хувилбар боловсруулах ажлын үргэлжүүлэх шаардлагатай болно. Засгийн газрын 393 дугаар тогтоол, БШУСайдын А/293, А/112 дугаар тушаалаар “Сургуулийн нийгмийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох журам”, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх журам”, “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам”-аар боловсролын байгууллагын багш, удирдах ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, нэмэгдэл хөлс олгох чиглэлээр эрхзүйн зохицуулалтыг шинэчлэн батлан хэрэгжилтийг хангаж байна. Эдгээр шийдвэрүүдэд багш, ажилтны ажлын чанар, хөдөл- мөрийн үр бүтээлийг цаасаар биш ажлын бодит үр дүн, 50%
  • 6. ахиц дэвшлээр үнэлэх, үр дүнд өөрийн болон хөндлөнгийн хяналтыг бий болгох зохицуулалтыг тусгалаа. 16.4 Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй технологийг багшид эзэмшүүлэх "Багшийн хөгжил" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Олон улсын солилцоо үндэсний сургалтад хамрагдах багшийн тоо 12.000 4.0 Улсын төсөв Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд үндсэн болон төрөлжсөн сургалтад нийт 8247 багш, удирдах ажилтан хамрагдав. Үүнд: үндсэн болон төрөлжсөн сургалтад 7322 багш, ажилтан, захиалгат сургалтад 925 хүн хамрагдсан. Мөн бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бага ангийн 13706 багш, удирдах ажилтанд зориулсан сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Ингэснээр нийт 21953 багш, ажилтан үндэсний хэмжээний сургалтад хамрагдлаа. “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилтэд 1,7 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. 2013 онд Боловсролын шинэчлэл төслийн 48,7 сая төгрөгийн санхүүжилтээр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн цахим сургалтын албанд “Багшийн хөгжил портал” сайтыг нээн ажиллуулсны үр дүнд 2014 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар нийт 32 чиглэлээр 5892 төрлийн технологи, арга зүй байршуулж, түүнд 22286 багш, ажилтан хандаж, ажлын байрандаа мэргэжил, аргазүйгээ дээшлүүлжээ. Цахим сайт нь багш нарыг ажлын байран дээрээ аргазүйгээ хөгжүүлэх, туршлага судлах боломжоор хангасан төдийгүй боловсролын салбарт эдийн засгийн хэмнэлт, эерэг үр дагаврыг бий болгосон байна. Мөн Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт 2014 онд 25 монгол, 25 солонгос багш хамрагдсан байна. 2014 онд үндэсний хэмжээнд зохион байгуулсан танхимын болон онлайн сургалтаар нийт 30533 багш хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйгээ сайжруулж, 25 багшийг олон улсын солилцооны хөтөлбөрт хамруулснаар энэ зорилтын биелэлт бүрэн хангагдлаа. 100% 16.5 ЗГҮАХХАХТ- ний 201.1 дэх заалт Инженерийн боловсролын шинэчлэлийг Загвар турших сургуулийн 1 0.5 Улсын CDIO инженерийн боловсролын стандартыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн /ШУТИС/ Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль /ҮТДС/ дээр 100%
  • 7. хэрэгжүүлж, олон улсын загварыг турших тоо төсөв эхлүүлж, “Шинжлэх ухаан, технологийн их сургуульд инженерийн боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж, CDIO загварыг Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль дээр турших 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан. Туршилтын хүрээнд дараахь ажлууд хийгдлээ. - Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулгыг CDIO-гийн бодлого, агуулга, загварт уялдуулан шинэчлэн боловсруулж, “Хөнгөн үйлдвэрлэлийн технологи” багц мэргэжлийн шинэ сургалтын төлөвлөгөөг боловсруулан 2013-2014 оны хичээлийн жилийн намрын улиралд шинээр элссэн оюутнуудад мөрдүүлж эхлэв. - Мөн "Үйлдвэрлэлийн автоматжуулалт", ҮТДС-ийн Дизайны хөтөлбөрийн 2 хичээлийн агуулгыг шинээр CDIO-ийн зарчмаар боловсруулаад байна. - "Хөтөлбөрийн хороо" 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд CDIO хөтөлбөрийн арга технологи, оюутны үнэлгээний талаар танилцуулга, сургалтууд зохион байгуулж, хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна. - Мөн Испани улсын Барселона хотод зохион байгуулагдсан " CDIO 2014" олон улсын хуралд 4 хүний бүрэлдэхүүнтэй баг 2014 оны 6 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд 6 хоногийн хугацаанд ажиллав - 2014 оны 4 дүгээр сард “Инженерийн боловсролын тулгамдсан асуудал ба шинэчлэл” хурлыг зохион байгуулж, инженер бэлтгэдэг их дээд сургуулиудыг хамрууллаа. - Инженерийн боловсролын шинэчлэл-CDIO хөтөлбөрийн арга технологи, оюутныг үнэлэх үнэлгээний талаар олон улсын 70 шахам их дээд сургуулийн хөтөлбөр, агуулга, баримт бичгийг
  • 8. орчуулах, судлах, танилцуулах ажил явагдаж байна. Туршилтын үр дүнд “Үйлдвэрлэлийн автомажуулалт”, Дизайны хөтөлбөрийн агуулгыг CDIO-ийн зарчмаар боловсруулж турших ажлыг 2013-2014 оны хичээлийн жилд эхлүүллээ. - CDIO-ийн санаачлагад элсэх хүсэлтээ Зүүн өмнөд Азийн CDIO-ийн боловсролын хөгжлийн төвд албан ѐсоор тавьсан байна. - Улсын төсвөөс хөрөнгө зарцуулаагүй болно. 16.6 ЗГҮАХХАХТ- ний 201.2 дахь заалт Багш, инженерийн чиглэлийн мэргэжлээр амжилттай суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх Хөнгөлөлт үзүүлэх оюутны тоо 4200 2.5 Улсын төсөв Төрийн өмчийн багш бэлтгэдэг их, дээд сургуульд өндөр оноотой элсэн амжилттай суралцаж буй оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, хөдөө орон нутагт дадлага хийх тухай Засгийн газрын 2013 оны 181 дүгээр тогтоолын дагуу 2013-2014 оны хичээлийн жилд 958 оюутан 70-100%-ийн хөнгөлөлт эдэлж, 1608 оюутан хөдөө, орон нутагт дадлага хийх зардал авсан. 2014 оны дүнгээр багш мэргэжлээр суралцаж байгаа 1236 оюутан 1186.5 сая төгрөг хөнгөлөлт эдэлж, багшлах дадлага хийсэн 2603 оюутанд 843.7 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх зорилгоор Сургалтын төрийн сангаар суралцагчдын хяналтын тоо батлах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын төслийг бэлтгэн санал авахаар Сангийн яаманд хүргүүлсэн. Уг тушаалд инженерийн хөтөлбөрт 30-аас доошгүй хувьд зээл олгож хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан болно. ”Зээлийн хэлэлцээр соѐрхон батлах тухай” Монгол Улсын хууль, Улсын Их хурлын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар батлагдсаны дагуу "Инженер, технологийн дээд боловсролын төсөл"-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд төслийн хүрээнд аж 100%
  • 9. үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий 1000 инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэгдэнэ 16.7 ЗГҮАХХАХТ- ний 204.1, 204.2 дахь заалт “Өрсөлдөх чадвартай Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх, дэлхий н шилдэг сургуулиудад оюутан сургах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх Дэлхийн шилдэг сургуульд суралцах оюутны тоо 75 2.6 Улсын төсөв Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 78 дугаар зарлиг, Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолоор баталсан Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/316 дугаар тушаалаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шаардлага хангасан 98 иргэнийг суралцуулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/219 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн болно. Үүнд улсын төсвөөс нийт 2.528.3 мянган ам.доллар зарцууллаа. Дэлхийн шилдэг их сургуульд суралцаж байгаа эдгээр суралцагчдын 60 хувь инженер технологийн мэргэжлээр суралцаж байгаа юм. 2014 онд нийтдээ Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд 815 оюутан шинээр элсэн суралцаж байна. Мөн сургалтын төрийн сангийн зээлээр 184 оюутан суралцуулахаар шийдвэрлэжээ. 2014 оны жилийн эцсийн байдлаар сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж байгаа оюутны төлбөрт 3.504.4 сая ам доллар зарцуулаад байна. 100% Зорилт 17.Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулна. 17.1 Хүүхэд бүрийг авьяаст нь тулгуурлан хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Секц, дугуйлан хичээллэхэ д шаардлагат ай тоног төхөөрөмж, хэрэгслээр 250 3.2 Улсын төсөв 1. Авьяас" хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 120 ерөнхий боловсролын сургуульд дугуйлан, секцийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж тус бүр 10 сая, нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн зардлыг олгохоор шийдвэрлэн, шилжүүллээ. Сургуулиуд хэрэгцээндээ үндэслэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд хотын захын дүүрэг, хөдөөгийн сум, олон бүлэгтэй сургууль зэрэг тодорхой шалгуураар сонголт хийж үйл ажиллагааг зохион байгууллаа. 100%
  • 10. хангагдах сургуулийн тоо 2. 2013-2014 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн бүх ерөнхий боловсролын сургуульд 121 төрлийн дугуйлан, секц хичээллүүллээ. Эдгээр дугуйлан, секцүүдэд нийт 382 000 хүүхэд суралцсанаас 43 000 хүүхэд энэ хичээлийн жилд шинээр элсэн суралцсан байна. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд нийт 410 000 цагийн дугуйлан, секцийг 3250 багш, иргэн хичээллүүлсэн. Эдгээр багш, иргэний ажлын хөлсөнд нийт 500 сая төгрөг зарцууллаа. Авьяас хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт- шинжилгээний дүнгээр нийт суралцагчдын 93.3%-г авьяас хөгжүүлэх дугуйлан секцэд хамрагдаж, сургалт болон хичээлээс гадуурх соѐл, спорт, хүмүүжлийн олон хэлбэрийн үйл ажиллагааны үр дүнд сурагчдын 55.7 хувь нь өөрийгөө хөгжүүлэх, 62.6 хувь нь биеэ даан сурах арга барилд суралцсан гэсэн байна. 17.2 ЗГҮАХХАХТ- ний 187.7, 192.3 дахь заалт Хүүхэд бүрд ном уншуулах эрмэлзэл төрүүлэх, унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Шинээр бүтээх хүүхдийн номын тоо 12 7.6 Улсын төсөв  1. Хүүхдийн унших роман, тууж, өгүүллэг, баримтат өгүүлэл, яруу найраг болон орчуулгын роман, өгүүллэг, тууж зохиох уралдаан зарлаж 61 шилдэг зохиол шалгарууллаа. Энэхүү уралдаанд шалгарсан бүтээлийг хэвлүүлж, 2014-2015 оны хичээлийн жилийн 2 дугаар улиралд багтаан ерөнхий боловсролын сургуулийн номын санд нийлүүлэхээр төлөвлөсөн ч хөрөнгө, санхүүгийн асуудлаас шалтгаалан хэвлүүлэх ажил хойшлогдоод байна.  “Хүүхдийн үндэсний ном-2014”-д орох сурагчдын эссэ, захидал, сургамжит өгүүллэг, цэцэрлэгийн хүүхдийн гар зургийн бүтээлийг эмхтгэн, хэвлүүлэхэд бэлэн болсон ч улсын төсөв, эдийн засаг хэмнэлтийн горимоор ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан хэвлэгдэх ажил удаашраад байна.  БШУЯам санхүүгийн 1 жилийн хугацаанд 12 ном хэвлүүлэх боломжгүй бөгөөд шалгуур үзүүлэлтийг 12 70%
  • 11. Ангийн номын сан байгуулах сургууль, цэцэрлэгий н бүлгийн тоо 2500 гэж баталсан нь төлөвлөлт эсхүл техникийн алдаа байж болзошгүй гэж үзэж байна. Хэрэгжилт 70%   2. Улсын төсвийн санхүүжилтээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бүх дунд ангийн номын санд ном худалдан авах 1 тэрбум төгрөгийн төсөв бүхий тендер зохион байгуулж, нийт 2000 бүлэгт ангийн номын сан, номын клуб байгууллаа. Нийт 70 төрлийн 74450 ширхэг номыг түгээжээ. Төрийн өмчийн 440 цэцэрлэгт хүүхэд номтой харилцахад шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүн, ном худалдан авахад зориулан тус бүр 1-2 сая, нийт 750 000 сая төгрөгийн санхүүжилт хийлээ. “Ном” хөтөлбөрийн 2014 оны хэрэгжилт урьдчилсан дүнгээр 90 хувьтай хэрэгжсэн дүнтэй байна. Хэрэгжилт 100%  3. Цахим сургалтын үндэсний төвийг байгуулах хөрөнгө 2014 оны улсын төсөвт тусгагдаагүй тул хэрэгжилт хангагдаагүй. БШУЯам дотоод, гадаад нөөц боломжоо ашиглан “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд 2015 онд багш бэлтгэдэг их дээд сургуулийн зайны сургалтын үндэсний болон салбар төвүүд, “Цахим номын сан” 1-ийг байгуулахаар төлөвлөн, ажиллаж байна. Хэрэгжилт 30% Цахим сургалтын үндэсний төвийн тоо 2 17.3 ЗГҮАХХАХТ- ний 205.1-205.6 дахь заалт Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг тогтолцооны хэв шинжид оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Шинээр боловсру улах журам 1 5.0 Улсын төсөв 1. Эрхзүйн зохицуулалтын талаар: Тусгай боловсролын тогтолцооны хэв шинж, үйлчилгээний хэрэгцээг тодорхойлж зохицуулахаар Боловсролын тухай багц хуулийн нэмэлт, өөрчлөлт, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль” шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд тусган ажиллаж байна. БШУЯ-ны сайдын 2013 оны А311 дугаар тушаалаар оюуны болон хараа, сонсголын 90% Хэвлэгдэ х сурах бичгийн тоо 2
  • 12. оношилгоо, үнэлгээг сайжруулж, багшлах боловсон хүчнийг бэлтгэн мэргэшүүлж, давтан сургаж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг боловсронгуй болгох Байгуула х танхимын тоо 3 бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн сургалтын төлөвлөгөөг тус тус баталсан. Тусгай боловсролын сургалтын төлөвлөгөөг 1990 оноос хойш шинэчлээгүй байсан бөгөөд хөтөлбөрийг 2013-2014 оны хичээлийн жилд амжилттай хэрэгжүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын үнэлгээний журмыг боловсруулах ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 3 дугаар сарын 11-ний А/68 дугаар тушаалаар байгуулагдан журмын төсөл боловсруулан холбогдох байгууллага хүмүүсээс санал авч нэгтгээд байна. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсролыг тусгайлан үнэлэх аргачлал, журам байгаагүй бөгөөд энэ журам хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн мэдлэг, чадварыг бодит ахицаар нь үнэлэх боломжтой болно. Журмын боловсруулалтын явц 70 хувьтай байна. Энэ шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт 90 хувь 2. Сурах бичгийн талаар: Тусгай хэрэгцээт боловсролын сурах бичгийн эх зохиох багийг анх удаа 2012 онд албан ѐсоор зарлан гэрээ байгуулж оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан 2, сонсголын бэрхшээлтэй сурагчдад зориулсан 1, нийт 3 сурах бичгийг /Математик I (255ш), Монгол хэл II (268ш), Монгол хэл IV (670ш)/ зохиож, тусгай сургалттай 5 сургуульд суралцаж буй сурагчдын статистик мэдээнд үндэслэн хэвлэн нийлүүлсэн. Одоо Математик-2, Монгол хэл-3 сурах бичгүүд зохиогдож байна. Хэрэгжилт 100% 3. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад дэмжлэг үзүүлэх чиглэлээр их дээд сургууль, коллежийн захирлуудад БШУЯамны Дээд боловсролын хэлтсээс 4/6297 тоот албан бичгийг 2013-2014 оны хичээлийн жилд хүргүүлсэн болно. Мэргэжли йн ажилтны тоо 90
  • 13. 4/6297 албан бичгээр хүргүүлсэн чиглэлийн дагуу холбогдох сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй оюутны тоо, тэдэнд зориулсан ном гарын авлагын судалгаа, сургалтын орчны нөхцөл байдлын судалгааг ирүүлсэн. Сургууль бүр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тоо, өөрийн сургалтын онцлогоос хамааран дотоод дүрэм, журамдаа зохих өөрчлөлт оруулсан төдийгүй дэд бүтэц, сурах орчны чиглэлээр арга хэмжээ авчээ. АШУҮСургууль, ШУТИС үүд болон үүдний шатыг стандартын дагуу шинээр хийж, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, иргэдэд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Монос, Ач дээд сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулан алжаал тайлах, биеийн тамирын төвийг шинээр байгуулсан байна. Хэрэгжилт 70% 4. Багш бэлтгэх, мэргэшүүлэх талаар Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг дотооддоо бэлтгэх зорилгоор Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуульд тусгай хэрэгцээт боловсролын багшийн мэргэжлийн 1 жилийн сургалттай ангийг нээж, тусгай хэрэгцээт боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан, мэргэжлийн холбоод, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхээс 47 хүнийг сургаж төгсгөлөө. Монгол Улсын боловсролын их сургуульд тусгай хэрэгцээт боловсролын багшийг 4 жилээр бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсруулан шинэ анги нээх бэлтгэл ажлыг хангаад байна. БНСУ-ын БШУЯамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Багш солилцооны хөтөлбөр”-т 2014 онд тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг хамрууллаа.
  • 14. Хэрэгжилт100% 17.4 ЗГҮАХХАХТ- ний 187.9, 187.12, 187.13 дахь заалт Насан туршийн боловсролын тогтолцоог бэхжүүлж, олон нийтийн хандлага, төлөвшлийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх Үйл ажиллагаан ы хэрэгжилт, хувиар 100 6.0 Улсын төсөв - Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны “Чиглэл, дүрэм, бүтэц, ажлын байрны тодорхойлолт батлах тухай” А/242 дугаар тушаалаар “Насан туршийн боловсролын талаар баримтлах чиглэл”, “Насан туршийн боловсролын үндэсний төвийн дүрэм”-ийг батлан 2013-2014 оны хичээлийн жилд хэрэгжилтийг зохион байгууллаа. - 2014 онд 17 аймаг, 8 дүүрэгт тухайн орон нутгийн Засаг даргын захирамжаар Насан туршийн боловсролын төв байгуулагдаад байна. - Насан туршийн үндэсний төв 2014 онд 2 зорилтын хүрээнд 8 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүллээ. Насан туршийн боловсролын тогтолцоог бэхжүүлэх, багш ажилтныг сургах, олон нитийн хандлага, ойлголтыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллажээ. Тухайлбал, - НҮБ-ын Хүн амын сан, БШУЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил” дэд төслийн хүрээнд үндэсний хэмжээнд Амьдрах ухааны 25 сургагч багшийг МУБИС-тай хамтран бэлтгэв. Үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн 25 багш 11 аймагт Албан бус- насан туршийн боловсролын төв, Их дээд сургууль болон ЕБС-ийн нийт 325 багш нарт сургалт зохион байгуулав. Уг сургалтад Албан бус-насан туршийн боловсролын төв болон нэгжийн 83 багш хамрагдсан нь нийт сургагч багшийн 36,8 хувийг эзэлж байна. - Насан туршийн боловсролын сургалтын 5 чиглэл болох гэр бүл, иргэн, ѐс суртахуун-төлөвшил, гоо зүйн- мэдрэмж, амьдрах ухааны чиглэлээр нийт 8 нэр төрлийн 7 цаг 53 минутын хичээлийг бэлтгэн түгээж, төвийн www.nfde.mn сайтанд байршуулсан ба насан туршийн боловсролын чиглэлээр 2 удаа 1 цаг 10 минутын нэвтрүүлгийг бэлтгэж МҮОНТ-ээр хоѐр удаагийн давтамжтайгаар цацжээ. - “Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага” сэдвийн хүрээнд Баян-Өлгий, Сүхбаатар, 100%
  • 15. Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Хэнтий, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, нийслэлийн 8 дүүрэг (9 аймаг, 8 дүүрэг)-ийн Албан бус - насан туршийн боловсролын төв болон нэгжийн давхардсан тоогоор 340, давхардаагүй тоогоор 257 багшийг хамруулсан сургалтыг зохион байгуулжээ. - “Залуучуудын хөгжил” дэд төслийн хүрээнд Албан бус-насан туршийн боловсролын төв-11, ЕБС-5, Их дээд сургууль-4 түшиглэж нийт “Амьдрах ухааны 20 –н танхим”-ыг байгуулав. “Амьдрах ухааны танхим”-д сургалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор 36 сая төгрөгний засварын ажлыг хийв (засварын мөнгийг НҮБ-ын Хүн амын сангаас шууд шилжүүлсэн). - Орон нутагт байгуулж буй “Амьдрах ухааны танхим”-ын үйл ажиллагааг жигдрүүлэх, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 126 сая төгрөгний сургалтын хэрэглэгдэхүүнийг худалдан авах ажлыг зохион байгуулаад байна. 17.5 ЗГҮАХХАХТ- ний 199.1 дэх заалт Техник, технологийн чиглэлээр Монгол- Германы хамтарсан дээд сургууль байгуулах ажлыг эхлүүлэх Элсүүлэх оюутны тоо 100 5.0 Улсын төсөв Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаар тогтоолоор “Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль байгуулах шийдвэр батлагдсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/172 дугаар тушаалаар тус сургуулийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах Монгол-Германы хамтарсан хороог байгуулж, мөн сайдын А/223 дугаар тушаалаар тус сургуульд сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байна. 2013-2014 оны хичээлийн жилд тус сургуулийн инженерийн бэлтгэл курсэд 39 оюутан суралцсан бөгөөд сургуулийн элсэлтийн журамд даасны дагуу 3 оюутны сургалтын төлбөрийг 100%, 3 оюутны сургалтын төлбөрийг 50% тус тус хөнгөлөн суралцуулсан байна. Хэлний бэлтгэл ангийг төгсөгчид 2014-2015 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох 70%
  • 16. хөтөлбөрт дэвшин суралцаж байна. 2014-2015 оны хичээлийн жилд уул уурхайн болон механик инженер, байгаль орчны инженерийн баклаврын хөтөлбөрт нийтдээ 65 оюутан суралцаж байна. 2014-2015 оны хичээлийн жилд БШУЯамнаас тус сургуульд элсэх оюутны тоог 160-аар баталж, оюутан элсүүлэх эрхзүйн нөхцлийг бүрдүүлсэн ч элсэлтийн шалгалтын босго оноог цөөн хүүхэд хангаж, хяналтын тоонд хүрээгүй байна. 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр тус сургуульд 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 1.2 төгрөгийн өртөг бүхий физик, химийн лаборатори нийлүүлж, үлдсэн хөрөнгөөр хичээлийн байрны болон оюутны байрны тохижилт хийгджээ. Мөн монголын анхны цогц оюутны хотхон баригдаж бэлэн болсон бөгөөд Налайхад байрлах энэхүү орчин үеийн оюутны хотхонд удахгүй шилжин байрших бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. 17.6 ЗГҮАХХАХТ- ний 200.1 дэх заалт Их сургуулиудын хотхон байгуулах чиглэлээр ажиллах Үйл ажиллагаан ы хэрэгжилт - - Энэ зорилтын хүрээнд БШУЯам 2014 оны төлөвлөгөөндөө “Хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл боловсруулж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, барилгажилтын зураг төсөв гаргана” гэж зорилт тусган, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллалаа. Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах, батлуулах зэрэг үйл явцыг хууль 100%
  • 17. тогтоомжийн дагуу зохион байгуулав. 1. Их сургуулиудын хотхоны ТЭЗҮ-ийг хийлгэж дуусган Барилга, хот байгуулалтын сайдын “Орон тооны бус экспертүүд томилох тухай” тушаалаар хөндлөнгийн экспертүүд томилогдож “Их сургуулиудын хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний техник эдийн засгийн үндэслэл”-ийн магадлалын ерөнхий дүгнэлт гарсан буюу Техник эдийн засгийн үндэслэл 100% хийгдсэн. 2. Их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын техникийн зөвлөлийн хурлаар хоѐр удаа, Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлэн дэмжүүлэн Засгийн газрын ээлжит хурлаар Их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцүүлэн дэмжсэн. Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил 100% хийгдсэн. 3. Багануур дахь их сургуулийн хотхоны танилцуулгыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Техникийн зөвлөлийн хурал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн, Засгийн газрын хуралдааны 2014 оны 6 дугаар сарын 21 ний өдөр хэлэлцүүллээ. Хотхоны ерөнхий төлөвлөгөө, үйл ажиллагааны явцыг хэлэлцэн дэмжиж, 32 дугаар тэмдэглэл гаргасан байна. 4. Мөн Монгол-Германы технологийн дээд сургуулийг түшиглэн оюутны хотхон байгуулах ажил явагдаж байна. 17.7 ЗГҮАХХАХТ- ний 193.1 дэх заалт Боловсролын удирдлага, мэдээллийн үндэсний системийг хөгжүүлэх Мэдээллий н нэгдсэн сангийн бүрдэлт, хувиар 100 1.0 Улсын төсөв Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банкны Боловсролын салбарын шинэчлэл төслийн хүрээнд Боловсролын байгууллагын мэдээллийн нэгдсэн сан бүхий “Боловсролын удирдлага, мэдээллийн үндэсний систем” ийг боловсруулж эхэлсэн. 2014 оны төлөвлөлтөөр уг ажлын хүрээнд мэдээллийн системийн суурь модуль болох хүний нөөцийн болон статистик модулыг бүрэн боловсруулж ажиллалаа. Улсын төсвөөс 1.479.8 сая төгрөг, ADB боловсролын салбарын шинэчлэл төслөөс 940.1сая төгрөг зарцуулсан байна. 100%
  • 18. Боловсруулсан модулаар нийслэл, 21 аймгийн ЕБС- ийн нийт 770 сургалтын менежерт 24 удаагийн сургалт зохион байгуулж, 2014-2015 оны хичээлийн жилийн статистик мэдээлийг цуглуулах, нэгтгэх, тайлан гаргах ажлыг улсын хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Мөн тус модулийг ашиглан 2014 - 2015 оны хичэлийн жилд дээд боловсролын бакалавр, магистр, докторын хөтөлбөрт элсэгч, суралцагч, хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, багш, ажилтан, сургалтын орчны мэдээллийг цуглуулах, нэгтгэх, тайлан гаргах ажлыг зохион байгууллаа. Боловсруулсан модулыг ашиглаж эхэлснээр 2014-2015 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагын өдрийн ангид баклаврын хөтөлбөрт элсэгчдийн томилолт олгох ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахад жил бүр улсын төсвөөс элсэгчдийн томилолтыг хэвлүүлэхэд зарцуулдаг зардал болох 180.0 сая төгрөгийг хэмнэсэн үр дүн гарсан байна. Зорилт 18. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлнэ. 18.1 Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл баримтлалы н 3.1.4.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгч ийн 2012 оны 14 дүгээр зарлиг Монгол судлалын сан байгуулж үйл ажиллагааг нь төрөөс тусгайлан дэмжих Хэрэгжүүлэ х судалгааны төслийн тоо 20 2.7 Улсын төсөв Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 402 тоот тогтоолын дагуу Монгол судлалын сан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан. 2014 онд тус сангийн үйл ажиллагааны төсөв 100 сая, үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх төсөв 700 сая төгрөг батлагдлаа. Засгийн газрын 2014 оны 143 дүгээр тогтоолоор “Монгол судлалын Үндэсний зөвлөл”-ийг байгуулж, бүрэлдэхүүн, дүрмийг баталсан. 2014 оны 5 сарын 20-нд анхны хуралдаанаа хийгээд байна. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх 700 сая төгрөгийн төсвийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж төлөвлөгөө баталсан. 50%
  • 19. Тус зорилтын дагуу доорх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгууллаа. - Австралийн Үндэсний их сургуулийн харьяа "Монголын хүрээлэн"-г “Монгол судлалын төв болгон өргөжүүлж үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор тус сангаас 18.000.000 төгрөгийн санхүүжилт олгов. Тус санхүүжилтийн хүрээнд “Монголын өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 11 сарын 10-ний өдөр зохион байгууллаа. Хуралд нийт 80 гаруй зочид,төлөөлөгч оролцож Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлаар илтгэл тавин хэлэлцэж дүгнэлт гаргасан байна. - БНУУ Өтвөш Лөрандын их сургуулийн дэргэдэх монгол судлалын төв, ХБНГУ-ын Бонны их сургуулийн дэргэдэх монгол судлалын төв, Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх монгол судлалын төв, Английн Кемберижийн их сургуулийн дэргэдэх монгол судлалын төв, АНУ-ын Индианагийн их сургуулийн Евро-Ази судлалын тэнхимд зохих дэмжлэг үзүүлж, тус бүртэй 2015 онд монгол судлалын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Тус ажилд 90,500,000 төсөвлөгдсөн боловч 34,400,000 төгрөг нь шилжигдсэн. - “Монголын уламжлалт мэдлэг ухаан, хэл бичиг, соѐл, орон судлалын сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах хэвлэх”,“Монголчуудын уламжлалт зан үйл, утга соѐлыг дүрсжүүлсэн видео DVD бэлтгэх” зорилгоор төслийн 2 багийг сонгон шалгаруулж шалгарсан судалгааны багууд хэрэгжүүлбэл зохих ажлаа 100 хувь гүйцэтгэлээ. Үүнд 69000000 төгрөг зарцуулагдсан. - Өсвөр үед монгол ахуй,аж төрөхуламжлалт мэдлэгухааныг таниулах эх хэрэглэгдэхүүн
  • 20. боловсруулж,нийтийн хүртээл болгох төслийн багийг сонгон шалгаруулсан. Тус ажилд 45000000 төлөвлөгдсөн боловч 43708000 төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байна. - Гадаад хэлээрх монгол судлалын шилдэг бүтээлүүдийг орчуулан цувралаар хэвлэх, олны хүртээл болгох ажлын хүрээнд Нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын “Общественный строй Монголов”, “Сравнительная грамматика монгольского письменного языка и халх наречия” гэсэн 2 түүхэн бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлэхэд бэлэн болгосон. Тус ажилд 14 000 000 төгрөг төлөвлөгдсөнөөс 13 606 340 төгрөгийг зарцуулсан. - Зуны сургуульд суралцагсад болон олон нийтэд зориулан зургийн үзэсгэлэн гаргах ажлын хүрээнд “Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнтэй хамтран “Дэлхийд дээдлэгдсэн Чингэс хаан” үзэсгэлэн зохион байгуулж 10 хоногийн хугацаагаар нийтэд үйлчилсэн бөгөөд тус үзэсгэлэнг 1000 гаруй хүн үзэж сонирхолоо. Тус ажилд 2 295 900 төгрөг зарцуулсан. -Залуу судлаачдын эрдэм шинжилгээний олон улсын бага хурал хийж илтгэлийг хэлэлцэн 3 илтгэгчийг шилдгээр шалгаруулж БШУ-ны сайдын нэрэмжит шагнал олгов. Тус ажилд 2 000 000 төгрөг зарцуулсан. - Монгол судлаачдын их семинар, лекцийг МУИС-тай хамтран зуны сургуулийн үеэр семинарыг зохион байгуулснаар тухайн улсдаа монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэр хүнд бүхий судлаачийн тоо нэмэгдсэн байна. Тус ажилд 3 000 000 төгрөг зарцуулсан. - Монгол судлалаар ажиллаж байгаа анхны төгсөгч
  • 21. багш нарыг урих, хамтарсан судалгаа хийх, лекц уншуулах ажлын хүрээнд Шинжлэх ухааны академи, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургуулийн болон гадаадын нэрт эрдэмтэд /зуны сургуулийн анхны суралцагчдын төлөөлөл/ монголын түүх, соѐл, хэл шинжлэл, утга зохиол, археологи, нүүдлийн мал аж ахуйн чиглэлээр сонирхолтой лекцүүд уншиж хэлэлцүүлэг хийсэн нь монгол судлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр болсон. Тус ажилд 10 000 000 төгрөг зарцуулсан. Монгол судлалын чиглэлээр зохион байгуулагдаж байгаа эрдэм шинжилгээний хурлуудыг дэмжих ажлын хүрээнд. а/ Монголын төр нийгмийн зүтгэлтэн О.Жамьянгийн мэндэлсний 150, Оросын нэрт монгол судлаач Б.Я.Владимирцовын мэндэлсний 130 жилийн ойг хэрхэн тэмдэглэх тухай дугуй ширээний ярилцлагыг тус тус зохион байгуулж, ШУА, МУИС, ОУМСХ, Дорнод дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцсон. б/ 2. “Ил хаадын судлал, шинэ чиг хандлага”, “Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн О.Жамьян”, “Монгол нэр томьѐо судлал - 90”, “Хөшөө чулууны бичээс судлал” “Монгол судлалын шинэ чиг хандлага II” эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулахад 54 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ. - Гадаад, дотоодын алдарт монголч эрдэмтдийг алдаршуулах, тэгш ойг тэмдэглэх ажлын хүрээнд Оросын нэрт монголч эрдэмтэн В.Я.Владимирцов, Английн монголч эрдэмтэн Ч.Бауден, монголч эрдэмтэн, хөдөлмөрийн баатар Дашцэдэн, Түүхч Д. Гонгор нарын тэгш ойг тэмдэглэн тус ойнуудын хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, бүтээлээр
  • 22. нь үзэсгэлэн гарган олны хүртээл болгов. Тус ажилд 12 762 400 төгрөг зарцууллаа. -Гадаад дахь монгол судлалын төвүүдийн тухай хэвлэл мэдээллээр сурталчлах, Монголын бахархал түүхэн баримтат нэвтрүүлэг хийх, үзэсгэлэн гаргах ажлын хүрээнд NTV телевизтэй хамтран Хубилай хааны дөрвөлжин бичгийг тодруулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, үүнтэй холбогдуулан тайлбарт үзэсгэлэн гаргаж нийтийн хүртээл болгосон. Тус ажилд 955 400 төгрөг зарцуулсан. -Монгол судлалын мэдээллийн нэгдсэн (www.mongolstudies.gov.mn)вэб хуудсыг шинэчлэн, баяжуулж мэдээллээр хангах ажлын хүрээнд www.mongolstudies.gov.mn цахим хуудсыг шинэчлэн, гадаад, дотоод дахь монгол судлалын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байна. 2014 оны байдлаар 1300 хандалттай байсан веб хуудас өнөөгийн байдлаар 12.000 хэрэглэгчтэй болсон байна. Тус ажилд 1 100 000 төгрөг зарцуулсан. -Монгол Улсын монгол судлалын тулгамдсан асуудал”- нээлттэй хэлэлцүүлэг- эрэл шийдэл ажлын хүрээнд Монгол судлалын чиглэлээр үйл ажиллаагаа явуулдаг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэд, багш нарын дунд “Монгол судлалын өнөөгиййн байдал, цаашдын чиг хандлага”нээлттэй ярилцлага, хэлэлцүүлгийг 1 сарын хугацаанд зохион байгууллаа. Үүнд: Төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөл болох 167 эрдэмтэн, судлаач оролцов. Тус ажилд 12 114 000 төгрөг зарцуулсан. - Монгол судлалыг дэмжих сан, МУИС хамтран Залуу Монгол судлаачдын зуны сургуулийг 2014 оны 7-р
  • 23. сарын 29-нөөс 8-р сарын 11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд ОХУ, БНХАУ, Солонгос, Герман, Турк, Казакстан, Монгол зэрэг 8 орны 36 залуу судлаач оролцож Зуны сургуульд оролцогчдын тавьсан илтгэлээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулж мөнгөн шагнал олгож, эмхтгэлийг хэвлэж гадаад, дотоодын монгол судлалыг төв, судлаачдад түгээсэн. Тус ажилд 47 487 523 төгрөг зарцуулсан. 2014 онд Монгол судлалын чиглэлээр 700 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн боловч Засгийн газрын 2014 оны 291 дүгээр тогтоолын дагуу төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбогдон зарим үйл ажиллагааны зардал хасагдсан боловч арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай хүлээгдэж байна. Хувь 0% 10% 30% 50% 70% 90% 100% Дүн Арга хэмжээний тоо -15 - - - 2 2 1 10 88.6% --- 000 ---