• Like
Txm 2012 2014 tanilcuulga
Upcoming SlideShare
Loading in...5
×

Txm 2012 2014 tanilcuulga

  • 2,985 views
Uploaded on

 

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
2,985
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
61
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ,2013-2014 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛӨЛ Улаанбаатар хот 2011 оны 4 дүгээр сарын 28 1
  • 2. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2013- 2014 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТАНИЛЦУУЛГАНЭГ. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд баримтласан төсвийн бодлого, зорилт Энэхүү дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болонтөсвийн дунд хугацааны үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын баримтбичиг юм. Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв зохиох, хэрэгжүүлэхажлыг шинэ шатанд гаргах, төсвийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох, төсвийнсахилга батыг сайжруулах, улсын төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль эрх зүйнорчинг бүрдүүлж, батлагдсан төсвийг тоон хязгаарт барьж ажиллах зорилтыг хангахад энэхүүдунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн зорилго оршино. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн баримт бичгийг Монгол Улсын “МянганХөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Эдийн засаг, нийгмийнхөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд”, “Засгийн газрын 2008-2012 оны үйлажиллагааны мөрийн хөтөлбөр”-т тусгагдсан бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэдшаардлагатай хөрөнгийг Монгол Улсын төсөв, санхүүгийн нөөц боломжтой уялдуулах байдлаархолбогдох хуульд заасан төсвийн удирдлагын зарчмыг баримтлан боловсрууллаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Тухайн зорилтыг хэрхэн хангаж Д/д тусгагдсан зорилтууд байгаа тутай 2.1.4 Дотоодын нийт бүтээгдэхүүнд нэгдсэн Дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн зарлагын эзлэх хэмжээг жил бүр нэгдсэн төсвийн зарлагын эзлэх бууруулах бодлого хэрэгжүүлнэ. хэмжээг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна. 2011 онд 52.1 хувь байсан бол 2012 1 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 36.5 хувь, 2013 онд 29.4 хувь, 2014 онд 26.0 хувьтай байхаар төсвийн хүрээний мэдэгдэлийг боловсруулаад байна. 2.1.5. Төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, Монгол Улсын эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын хурдацтай өсөлтийн суурийг бий төсөв, төсвийн тодотголыг боловсруулах, болгох, дэмжих, бэхжүүлэх, эдийн батлахад улсын төсвийн нийт зарлагыг засгийн гүн хямралаас ангижрах чиг дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувиас баримжаатай “тэлсэн” сангийн хэтрүүлэхгүй байх, хөрөнгө оруулалт, бүтээн бодлогыг Засгийн газар баримтлан байгуулалтын шинжтэй зарлагаас бусад ажилласан. Энэхүү бодлогын зайлшгүй шаардлагатай бус урсгал зардлыг хүрээнд эдийн засгийн бодит 2 нэмэгдүүлэхгүй байх, гадаад өрийн зохистой сэргэлт ажиглагдаж байгаа тул харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах цаашид төсвөөр дамжуулан эдийн бодлогыг баримтална. засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх болно. Иймд 2012 оны төсвийн нийт зарлагын хэмжээ дотоодын 2
  • 3. нийт бүтээгдэхүүний 36.5 хувь, 2013 онд 29.4 хувь, 2014 онд 26.0 хувьтай байхаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулаад байна. 2.1.7.Төсвийн зарлагыг зохистой түвшинд Төсвийн тогтвортой байдлын тухай хязгаарлан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хуульд нэгдсэн төсвийн алдагдлын дээшлүүлж, төсвийг алдагдалгүй байлгах хэмжээг 2013 оноос эхлэн дотоодын бодлого баримтална. нийт бүтээгдэхүүний 2 хувиас ихгүй бөгөөд алдагдалгүй байхаар заасны дагуу төсвийн дунд хугацааны мэдэгдлийг боловсруулж, 2013-2014 онуудад 3 төсвийн алдагдлийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас хэтрэхгүй байхаар тооцлоо. Цаашид эдийн засгийн огцом тэлэлтийн үр дүнд тэлж буй татварын баазын үр нөлөөгөөр нэгдсэн төсөв алдагдалгүй гарах дүр зураг ажиглагдаж байна. Сангийн яамнаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран 2012-2014 оныМонгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөллийгболовсруулсан. /Хавсралт №1/ Эдгээр үзүүлэлтүүд нь 2012-2014 оны төсвийн суурь тооцоогболовсруулах үндсэн үзүүлэлт болон ашиглагдсан болно. Төсвийн хүрээний мэдэгдлийн суурь тооцоо хүснэгтийг мөн хавсаргав. /Хавсралт №2/ХОЁР. Монгол Улсын 2011 оны макро эдийн засгийн байдал2.1 Эдийн засгийн өсөлт Монгол улсын 2010 оны ДНБ-ий 6.1 хувийн бодит өсөлт нь шилжилтийн эдийн засагтайорнуудтай харьцуулбал харьцангуй дээгүүр байсан бөгөөд нэрлэсэн хэмжээгээрээ 25.3 хувиарөссөн байна. Уул уурхайн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт, экспортын огцом өсөлтүүнд голлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбар хурдацтай өссөн, тухайлбал нүүрсний олборлолт 25 сая тонн хүрч өмнөх оноос хоѐр дахин нэмэгдсэн, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл 24 хувиар, үндсэн металлын үйлдвэрлэл 30 хувиар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. 3
  • 4. Зураг 1. Эдийн засгийн өсөлт 2005-2011ХБГ Монгол Улсын эдийн засаг 2011 онд 11.8 хувиар өсөхөөр, үүнээс уул уурхайн салбар 10.6 хувиар, бусад салбар 12 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна. 2009-2010 оны өвөл болсон зудын улмаас малын тоо 11.3 саяар, бойжсон төлийн тоо 6.4 саяар буурч, малын зүй бус хорогдол 8.6 саяар нэмэгдсэн. Энэ онд мал аж ахуйн салбар өсөлттэй байхаар таамаглаж байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар дамжин эдийн засгийн бусад салбаруудын өсөлт нэмэгдэнэ.Эх сурвалж: Шилжилтийн тайлан, 2010. Сэргэлт ба шинэчлэл, Европын Сэргээн босголт хөгжлийн банк2.2 Инфляци 2010 онд эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж, мөнгөний нийлүүлэлт 62 хувиарөссөн, өрхийн хэрэглээ нэмэгдсэн нь инфляцийн түвшинг 13 хувьд хүрэхэд нөлөөлжээ. Энэ ондинфляцийн түвшин 9.7 хувь байхаар төсөөлж байна.2.3 Валютын ханш Валютын дотогшилох урсгал 2010 онд 9500.0 ихээхэн 1500 нэмэгдэж улмаар төгрөгийн 9000.0 1450 ам.доллартай харьцах ханш 12.9 хувиар чангарсан. Монголбанкнаас төгрөгийн ханшны 8500.0 1400 огцом сулралтын эсрэг арга хэмжээг үе 8000.0 1350 шаттайгар авсны дүнд 2010 оны эцсийн 7500.0 байдлаар 2.1 тэрбум ам.долларын нөөцтэй 7000.0 1300 болжээ. Манай улсын экспортын гол нэр 1250 төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа, 6500.0 гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд 6000.0 1200 хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэхийн хэрээр хөрөнгийн дотогшилох урсгал хүчтэй нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч байна. Энэ нь Төгрөгийн ханш зэсийн үнэ Австрали, Канад болон Шинэ Зеландын зэрэг уул уурхайд түшиглэсэн улс орнуудад болж буйвалютын ханшийн чангаралттай адилтгахуйц үйл явц юм. Энэ онд төгрөгийн ам.доллартайхарьцах дундаж ханш 1222.1 байхаар төсөөлөв.Эх сурвалж: Блүүмберг, Лондон метал бирж, Монгол банк 4
  • 5. 2.4 Гадаад худалдаа Гадаад худалдааны эргэлт 2011 онд 39 орчим хувиар өсөхөөр байгаа бөгөөд, үүнээс 20.3 хувьнь импортын, 18.7 хувь нь экспортын өсөлт байна. 5,500.0 Импорт 9,000.00 2.5 Экспорт Экспорт 8,000.00 4,500.0 Гадаад худалдааны тэнцэл, зүүн тэнхлэг Гадаад худалдааны эргэлт 7,000.00 Өнгөрсөн онтой харьцуулахад 2011 онд 3,500.0 6,000.00 1 тэрбум орчим ам.доллараар буюу 36 2,500.0 5,000.00 хувиар өсөхөөр байна. Энэ өсөлтөд 4,000.00 нүүрсний экспортын өсөлт голлон 1,500.0 3,000.00 нөлөөлжээ. Манай улсын экспортын 500.0 бүтцэд эрдэс бүтээгдэхүүний эзлэх хувь 2,000.00 -500.0 тасралтгүй өсч 2010 онд 81 хувьд хүрсэн 2006 2007 2008 2009 2010 2011* 1,000.00 бөгөөд цаашид энэ байдал улам-1,500.0 ХБГ - ХБГ-хүлээгдэж буй гүйцэтгэл нэмэгдэх хандлагатай байна. *-урьдчилсан таамаглал2.6 Импорт 2011 онд импорт өмнөх оноос 1.3 тэрбум ам.доллараар буюу 39 хувиар өсөхөөр байна.Уул уурхайн салбарын машин механизм, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой тоногтөхөөрөмжүүдийн импортын өсөлт голлон нөлөөлнө.ГУРАВ. Монгол Улсын макро эдийн засгийн байдал: 2012-2014 онуудад3.1 Эдийн засгийн өсөлт: 2012-2014 онуудад Эдийн засгийн өсөлт 2012-2014 онуудад дунджаар 18-20 хувьтай байхаар байна. Энэөсөлтөд уул уурхайн салбарт орж буй хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хүчин чадлынхэмжээний өсөлт, экспортын бараа, бүтээгдэхүүний үнийн өөдрөг төсөөлөл нөлөөллөө. ДНБ-ийбодит хэмжээ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 5,606.1 тэрбум төгрөг, 2013-2014 онуудад 6,246 ба7,381 тэрбум төгрөг болохоор байна. Монгол улсын зээлжих зэрэглэл 2010 оноос эхлэн сайжирч байна. Зээлжих зэрэглэлтогтоодог Фитч, Мүүдийз, Стандарт энд Пүүрс компаниуд Монгол улсын эдийн засгийгтогтвортой гэж үнэлсэн нь Монгол улсад орох гадны хөрөнгө оруулалтыг татах чухал үзүүлэлтболжээ. Зээлжих зэрэглэл Монгол Улсын Зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага /төлөв байдал/ Фитч B+/Тогтвортой/ Стандарт энд Пүүрс BB-/Тогтвортой/ Мүүдийз B1/Тогтвортой/ Эх сурвалж: Сангийн яам 5
  • 6. 3.2 Инфляци: 2012-2014 онуудад Эдийн засгийн тэлэлттэй уялдан инфляцийн түвшин нэмэгдэж байгаа бөгөөд дундхугацаанд инфляцийг нэг оронтой тоонд барихыг зорьж ажиллаж байна. 2012-2014 онуудадинфляцийн түвшинг 8-9 хувьд байлгахаар төлөвлөж байна.3.3 Валютын ханш: 2012-2014 онуудад Дунд хугацаанд гадаадаас орох хөрөнгө оруулалт, валютын дотогшилох урсгалаасшалтгаалан төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарах төлөвтэй байна.Төгрөгийн ам.доллартай харьцах 2011 ХБГ 2012* 2013* 2014* ханшЖилийн эцэст 1187.3 1142.7 1099.7 1058.3Жилийн дундаж 1222.1 1164.6 1120.8 1078.7*-төсөөлөл ХБГ - хүлээгдэж буй гүйцэтгэл3.4 Гадаад худалдаа: 2012-2014 онуудад Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2012-2014 онуудад дундажаар 24 орчим хувиар өсөххандлагатай байна. Гадаад худалдааны тэнцэл 2012 онд 0.4 тэрбум ам.доллар, 2013 онд 1.8тэрбум ам.доллар, 2014 онд 2.2 тэрбум ам.долларын ашигтай байхаар байна. 5,500.0 Импорт 18,000.0 4,500.0 Экспорт 16,000.0 3.5 Экспорт : 2012-2014 онуудад Гадаад худалдааны тэнцэл, зүүн тэнхлэг 14,000.0 3,500.0 Гадаад худалдааны эргэлт 12,000.0 2,500.0 10,000.0 Уул уурхайн томоохон төслүүдийн үйл 1,500.0 8,000.0 ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор 500.0 6,000.0 экспортын хэмжээ 2012 онд 49 хувиар, 4,000.0 2013 онд 32 хувиар, 2014 онд 18 орчим -500.0 2,000.0 2009 2010 2011* 2012* 2013* 2014* хувиар тус тус өсөхөөр тооцооллоо.-1,500.0 0.0 ХБГ ХБГ-хүлээгдэж буй гүйцэтгэл *-урьдчилсан таамаглал3.6 Импорт: 2012-2014 онуудад Уул уурхайн томоохон тоног төхөөрөмжүүд, дэд бүтцийн төслүүдэд шаардлагатай техникхэрэгсэлүүдийн импорт 2011, 2012 онуудад дунджаар 30 орчим хувиар нэмэгдэхээр төсөөллөө.Харин 2013-2014 онуудаас тоног төхөөрөмжийн импортын өсөлт саарах бөгөөд шатахуун,түлшний импорт өсөх хандлагатай байна.ДӨРӨВ. Монгол Улсын нэгдсэн төсвийн үзүүлэлтүүд: 2012-2014 онуудад 4.1 Төсвийн орлого Дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогынболомжит эх үүсвэрүүдийг дайчилж, өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, УИХ, Засгийн 6
  • 7. газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хүрээнд, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчнынөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2012 онд ДНБ-ний 29.8 хувь,2013 онд 27.5 хувь, 2014 онд 24.0 хувь байхаар тооцлоо. Эдийн өсөлттэй холбогдуулан экспортын хэмжээ 2012-2014 онуудад 31 хувь, 53 хувь, 22хувиар тус тус нэмэгдэхээр байна. Үүний нөлөөгөөр орлогын албан татвар, дотоодын бараа,үйлчилгээний татварын орлого зэрэг зарим төрлийн татварын орлогод харьцангуй өндөр өсөлтгарахаар байна. Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд баримтлах, 2013-2014 оны төсвийн төсөөлөлдтусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг Төсвийн тогтвортой байдлынтухай хуулийн дагуу Олон Улсын санхүүгийн байгууллагаас гаргасан түүхий эдийн үнийнстатистикт тусгасан сүүлийн 12 жилийн дундаж үнэ, дараагийн 3 жилийн үнийн төсөөллийндунджийг харьцуулан гаргасан. Тэнцвэржүүлсэн үнэ зэсийн хувьд 2012 онд 6443 ам.доллар, 2013 онд 6970.8 ам.доллар,2014 онд 7005.2 ам.доллар, боловсруулсан нүүрсний хувьд 2012 онд 151.1 ам.доллар, 2013 онд158.8 ам.доллар, 2014 онд 160 ам.доллар байхаар тооцооллоо. Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн үнийн төсөөлөл 2012 онд 9837.5 ам.доллар, 2013 онд9330.0 ам.доллар, 2014 онд 8330 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийн төсөөлөл 2012 онд201.6 ам.доллар, 2013 онд 183.5 ам.доллар, 2014 онд 175.5 ам.доллар байх хандлагатай байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тухайн жилийн нэгдсэн төсвийнорлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх ашигт малтмалын бүтээгдэхүүнийг “гол нэртөрлийн эрдэс баялаг” гэж тодорхойлохоор заасан. 2012-2014 оны хувьд нэгдсэн төсвийнорлогын гурван хувьтай тэнцэх орлого нь дараах байдалтай байхаар байна. Үзүүлэлт Хэмжих нэгж 2011 төл 2012 ТХМ 2013 ТХМ 2014 ТХМ Нэгдсэн төсвийн орлогын дүн тэрбум төг. 3,304.6 4,176.1 4,601.1 4,823.5 Нэгдсэн төсвийн орлогын 3 хувь тэрбум төг. 99.1 125.3 138.0 144.7 Алт Хэмжээ тн 10.1 12.0 12.5 13.0 Үнэ ам.доллар 1,350.0 1,446.3 1,478.0 1,530.0 Орлого тэрбум төг. 68.8 77.3 82.8 92.4 Нүүрс /түүхий нүүрс/ Хэмжээ сая.тн 20.0 30.0 35.0 40.0 Үнэ ам.доллар 65.0-98.9 85.0-199.9 75.0-188.02 65.0-178.0 Орлого тэрбум төг. 291.5 598.7 642.6 675.7 Зэс Хэмжээ мян.тн 523.0 503.0 508.2 556.4 Үнэ ам.доллар 8,425.0 9,837.5 9,330.0 8,330.0 Орлого тэрбум төг. 436.0 381.5 334.4 283.9 Төмрийн хүдэр Хэмжээ сая.тн 3.4 4.0 4.5 5.0 Үнэ ам.доллар 102.0 172.5 150.0 130.0 Орлого тэрбум төг. 43.2 86.0 84.1 81.0 Цайр Хэмжээ мян.тн 124.5 130.0 143.0 214.5 Үнэ ам.доллар 2,200.0 2,555.0 2,350.0 2,150.0 Орлого тэрбум төг. 29.6 35.9 36.3 49.8 7
  • 8. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу зах зээлийн үнийн өсөлтөөс орохорлогын Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх гол нэр төрлийн эрдэс баялгийн шаардлагыгхангахын тулд тухайн төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнээс төсөвт төвлөрөх орлого 2012оны хувьд доод тал нь 125.28 тэрбум төгрөг байх шаардлагатай байна. Хуулийн шаардлагыг 2012-2014 оны хувьд зэс, нүүрс хангаж, харин урьдчилсантооцооллоос харахад алт, төмрийн хүдэр, цайр гэх мэт эрдэс бүтээгдэхүүний хувьд хуулийншалгуур үзүүлэлтийг хангахгүй байна. Тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын санд 2012 онд нийт 202.4тэрбум төгрөг, үүнээс зэсээс 181.1, нүүрснээс 21.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр, 2013 онднийт 134.0 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 122.2, нүүрснээс 11.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр,2014 онд нийт 79.0 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 70.9, нүүрснээс 8.1 тэрбум төгрөгтөвлөрүүлэхээр тус тус тооцлоо. Стратегийн ач холбогдол бүхий зарим ашигт малтмалын ордуудын бүтээн байгуулалтынажил эхэлж байгаатай холбогдуулан тэдгээрээс төсөвт төвлөрүүлэх орлогыг тооцож тусгалаа.Тухайлбал, 2012 онд Оюу толгой төслөөс төсөвт 180.0 сая ам.доллар, харин 2013 оноос эхлэнтус төслийн үйл ажиллагаанаас 96.0 сая ам.доллар, 2014 онд 47.0 сая ам.долларын татварынорлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо. Харин Таван толгойн нүүрсний орд бүрэн хүчинчадлаар ажиллан жилд 15 сая тонн хүртэл нүүрс экспортлохоор ТЭЗҮ боловсруулан Эрдэсбаялагын мэргэжлэлийн зөвлөлөөр батлуулсан бөгөөд 2012 онд 3 орчим сая тонн, 2013 онд 5 саятонн, 2014 онд 7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаагааг харгалзан Таван толгойордоос 2012 онд 70.6 тэрбум төгрөг, 2013 онд 117.7 тэрбум төгрөг, 2014 онд 164.7 тэрбумтөгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлэхээр тооцсон болно. 4.2 Төсвийн зарлага Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2012 онд ДНБ-ний 36.5 хувь, 2013 онд 29.5хувь, 2014 онд 26.0 хувьд хүрч өмнөх онуудтай харьцуулахад буурах дүр зураг гарч байгааболовч бодит дүнгээрээ 2012 онд 4,613.4 тэрбум, 2013 онд 4,919.4 тэрбум, 2014 онд 5,211.5тэрбум төгрөгт хүрч өсөлт гарахаар байна. Монгол улсын нэгдсэн төсвийн 2012 оны урсгал зардлын суурь түвшинг тооцохдоо 2011оны батлагдсан урсгал зардал дээр дараахь арга хэмжээний зардлуудыг нэмж тусгалаа. /тэрбум төгрөг/ Арга хэмжээ 1 Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаар үнэ тарифыг шинэчлэн 15.6 батласнаас нэмэгдэх зардал 2 Халамжийн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу нэмэгдэх 80.0 зардал / 4 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 40.0 оны 11 дүгээр тогтоолын дагуу гэр хорооллын газрыг чөлөөлөх, барилгажуулахад айл өрхөд нөхөн төлбөр олгох зардал 5 Монгол мал хөтөлбөрийн 2012 онд хэрэгжүүлж эхлэх зарим арга 15.0 хэмжээнд зориулж нэмэгдүүлэх зардал 6 Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Улсын төсвөөс олгох дүн /Хүнс, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих 45.0 чиглэлээр/ 8
  • 9. 7 2012 оноос шинээр хэрэгжиж эхлэх хөтөлбөр, арга хэмжээний 184.1 санхүүжилт Нийт дүн 379.7 Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дундхугацааны зорилтот хөтөлбөрийн дагуу Засгийн газрын шийдвэр гарч шууд гэрээ байгуулангүйцэтгэх авто замын ажлын жагсаалт батлагдсан. Энэхүү зорилтот хөтөлбөрүүд нь Хөгжлийнбанкнаас санхүүжихээр төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Улсын төсвөөс санхүүжих томоохон төсөлхөтөлбөрүүдийг Хөгжлийн банкаар санхүүжүүлж, Засгийн газраас тодорхой хөрөнгийг жил бүртөсөвт тусгаж явна. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 9.2-т заасны дагуу Засгийн газраасдэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд Нэгдүгээрт, орон сууцжуулах хөтөлбөр, Хоѐрдугаарт, дэдбүтцийн, Гуравдугаарт, эрчим хүчний, Дөрөвдүгээрт, автозамын томоохон төслүүдийгХөгжлийн банкнаас санхүүжүүлэхтэй холбогдон гарах зардал, Хөгжлийн банкны хүлээхалдагдлыг санхүүжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллана. 2011 оны хувьд Засгийн газраас Хөгжлийн банкны 800,0 тэрбум төгрөгийн бондодбаталгаа гаргасан бөгөөд 2012 онд нэмж 500,0 тэрбум төгрөгийн баталгаа гаргахаар төлөвөлсөн.Бондын хүүгийн зардалд 2012 онд 48.0 тэрбум, 2013 онд 78 тэрбум, 2014 онд 78 тэрбум төгрөгбайхаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тус тус тусгалаа. 4.3 Төсвийн хөрөнгийн зардал Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэгдсэн төсвийн нийтхөрөнгийн зардлыг 1,098.3 тэрбум төгрөгөөр тооцож байгаагаас төсвийн хөрөнгө оруулалтаархэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 937.2 тэрбум, гадаад зээлийн эх үүсвэрээрсанхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 144.0 тэрбум, улсын нөөц, геологийнсудалгааны ажил, ойжуулалт зэрэг хөрөнгийн бусад зардалд 17.1 тэрбум төгрөгийг тус тусзарцуулахаар төлөвлөлөө. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийгболовсруулахдаа эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлж буйтомоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Авто зам, эрчим хүч, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын төсөл,арга хэмжээг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломжгүй байгаагхаргалзан зарим барилга байгууламжийг Концессын тухай хуулийн дагуу төр, хувийн хэвшлийнтүншлэлийн механизм болон Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг ашиглан хэрэгжүүлнэ. Ирэх 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр эхлүүлэхээр тооцож байсанавто зам, эрчим хүч, орон сууцны томоохон барилга байгууламжийг Хөгжлийн банкнысанхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр төсвийн ачаалал багасч, бусад салбарын хөгжлийнбодлого, баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлж буй нийгэм,эдийн засгийн томоохон зорилт, хөтөлбөр, тухайлбал, Нийслэлийн агаарын бохирдлыгбууруулах, Атрын 3 дахь аян болон Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл 9
  • 10. мэндийн салбарт төрөөс үзүүлэх үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулахад 2012 оны хөрөнгөоруулалтын багагүй хэсэг чиглэгдэнэ. Монгол Улсын Засгийн газраас “Хөгжлийн банкны тухай” хуульд заасны дагуу нийт800.0 тэрбум төгрөгийн баталгааг гаргахаар төлөвлөж байна. Ирэх 2012 онд олон улсын болонулсын чанартай 9, Улаанбаатар хотын доторхи 19 авто замын барилга байгууламжийг шуудгэрээгээр гүйцэтгүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байгаа бөгөөд тэдгээрийг Хөгжлийнбанкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авна. 4.4 Хүний хөгжил сан Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн орлого 405.8 тэрбум төгрөг, 2013-2014 онуудад465.5-494.0 тэрбум төгрөг байхаар тооцлоо. Уг сангаас иргэдэд олгох хувь хишгийг 2012 ондүргэлжлүүлэн олгох, 2013 оноос эхлэн уг сангийн орлогыг хуримтлуулж, цаашид сангийнхөрөнгийг үр ашигтай байршуулах, хөрөнгө оруулалтын томоохон сан байгуулах боломж байна. 4.5 Төсвийн тэнцэл Төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлан, зарлага, хөрөнгө оруулалтыншаардлагатай өөрчлөлтүүдийг тооцон тусгаснаар нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-д эзлэххувиар 2012 онд -6.7 хувь, 2013 онд -2.0 хувь, 2014 онд -2.0 хувь байхаар байна.ТАВ. Монгол Улсын болзошгүй өр төлбөрийн талаар Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас2012 онд 150.0 тэрбум төгрөг, 2013 онд 180 тэрбум төгрөг, 2014 онд 200 тэрбум төгрөгийн гадаадзээлийг авч ашиглахаар төлөвлөж байна. Засгийн газрын гадаад зээлийн эргэн төлөлтийг 2011 оны төлөвлөсөн дүнтэйхарьцуулахад 2012 онд 2 дахин, 2013 онд 3 дахин өсөх хандлагатай байна. Гадаад зээлийн эргэн төлөлтийн хэмжээ өсч буй гол шалтгаан нь ОУВС-ын Станд-байхөтөлбөрийн хүрээнд авч ашигласан зээлийн 2012-2015 оны эргэн төлөлтийн төлөвлөгөөнөөсхамаарч байна. . Засгийн газрын гадаад зээлийн эргэн Улсын өрийн бүтэц Орон Төрийн өмчит төлөлт өмчит үйлдвэри үйлдвэри 300,000,000 йн газрын йн газрын өр өр 200,000,000 ЗГ-ын 5% 23% гадаад 100,000,000 зээл 61% 0 Засгийн 2020 2011 2014 2017 2023 2026 2029 2032 2035 2038 2041 2044 2047 газрын бонд Хүүгийн төлбөр Үндсэн төлбөр Станд-бай 11% 10
  • 11. УИХ-ийн 2011 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын баталгааны дээдхэмжээг 2011 оны төсвийн жилд ДНБ-ний 24.7 хувиас, 2012 оны төсвийн жилд ДНБ-ний 18.8хувиас хэтрэхгүй байхаар тус тус заасан. 2011 онд Хөгжлийн банкинд 800 тэрбум төгрөгийнбаталгаа гаргаснаас Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн хэмжээ нэмэгдэж байна. Төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийншинээр авах зээлийн хэмжээг тогтмолоор авч үзэн 2012-2014 оны улсын өрийн үлдэгдэлдтусгасан болно. 2012 онд улсын өрийн үлдэгдэл /оны үнээр/ 7.2 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээрилэрхийлвэл 5,5 их наяд төгрөгт хүрэхээр байна. Улсын нийт өрийн өнөөгийн үнээр илэрхийлсэн дүн ДНБ-д эзлэх хувь 2012 онд 51.9 хувь,2013 онд 42.9 хувь, 2014 онд 35.0 хувь байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн19.3 дахь заалтад Улсын нийт өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн дүн ДНБ-д эзлэх хувьхэмжээг 2011 оны төсвийн жилд 50%-иас, 2012 онд 60%-иас, 2013 онд 50%-иас, 2014 онд 40 %-иас хэтрэхгүй гэсэн үзүүлэлтийг бүрэн хангаж байна.ЗУРГАА. Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийнтөсөөлөл нь Төсвийн тусгай шаардлагыг хэрхэн хангаж байгаа тухай Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд Монгол Улсын 2012 онытөсвийн хүрээ, 2013-2014 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг Төсвийн тогтвортой байдлынтухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангахаар дараах байдлаар тооцсон болно. 1. Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байдал Нийт орлого 2012 2013 2014 Нийт орлого (тэрбум төгрөг) 4,378.5 4,735.1 4,900.4 Нийт тэнцвэржүүлсэн орлого (тэрбум төгрөг) 4,176.1 4,601.1 4,823.5 Тогтворжилтийн сан (тэрбум төгрөг) 202.4 134.0 76.9 2. Нэгдсэн төсвийн алдагдлын хувьд Нийт алдагдал 2012 2013 2014 Сэрэмжлэх түвшин - 2.0% 2.0% Нэгдсэн төсвийн алдагдал / ДНБ 6.7% 2.0% 2.0% 11
  • 12. 3. Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувьд Нийт өсөлт 2012 2013 2014 Сэрэмжлэх түвшин (ДНБ) 9.4% 11.8% 11.7% Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн 7.3% -1.1% 1.4% өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх; 4. Улсын өрийн хувьд Улсын өрийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 2012 2013 2014 Сэрэмжлэх түвшин 60.0% 50.0% 40.0% Улсын өр / ДНБ 51.9% 42.9% 35.0% Улсын (ӨҮЦ) / ДНБ 39.3% 32.5% 26.5% Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь 2014 оны үнээр - - 32.2% тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх. Дээрх тооцооноос дүгнэхэд Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээ, 2013-2014 онытөсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгайшаардлагуудыг бүрэн хангасан байхаар тооцлоо. ----ооОоо---- 12