Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...

on

  • 33,915 views

Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...

Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...

Statistics

Views

Total Views
33,915
Views on SlideShare
33,821
Embed Views
94

Actions

Likes
21
Downloads
1,710
Comments
2

4 Embeds 94

http://ayush.blogmn.net 68
http://www.slideshare.net 23
http://mchuluun.blogmn.net 2
http://www.blogmn.net 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel

12 of 2

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • BAYRLLALALALALA
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
    by Адилбишийн Гэлэгжамц on Feb 16, 2009

    14,981 views

    Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ... Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ... Presentation Transcript

    • Байгууллагын орчин, Харилцаа холбоо “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Байгууллага систем болох нь Менежер хүн байгууллагынхаа гадаад, дотоод орчны хүчин зүйлсийг байнга хянаж түүнд зохицуулан үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй болдог. Байгууллагын талаарх ойлголтыг судлаачид янз бүрээр тодорсойлсон байдаг. Тухайлбал: Менежментийн сонгодог чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан Гилбрет " Байгууллагад зорилго, бүтэц, хүмүүс, шагналын систем, мэдээлэл шийдвэрийн үйл явц чухал бөгөөд эдгээрийн хоорондын хамаарал илүү ач холбогдолтой " гэсэн байхад, Вейборд " Зорилго, бүтэц, харилцан хамаарал, дэмжих механизм, шагнал, орчин, манлайлал чухал нөлөөтэй" гэжээ. Дээрхтэй адил судалгааг Петерс, Вотерман нар хийсэн бөгөөд тэд "Шилдгийн шилдгийн эрэлд" номондоо үүнийг "7-S" загвараараа тайлбарласан байдаг.
    • Үргэлжлэл... 7 S Бүтэц Стратенги Систем Ажилтан Авъяас чадвар Нийтлэг үнэт зүйлс Арга барил "7S" загварын агуулга нь стратеги /зорилго/ , бүтэц, албан хаагчид, yp чадвар, системүүд, арга барил, үнэ цэнийн тухай нийтлэг ойлголт зэрэг нь хоорондоо харилцан нөлөөлж байдаг. Тэрээр эдгээр нь байгууллагын соёлыг бүрдүүлэх бөгөөд байгууллагын зорилгын хэрэгжилтийг үр дүнтэй хангах, түүнийг удирдах гол зэвсэг болно" гэж үзсэн байна. “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Үргэлжлэл... Байгууллагын тухай өөр нэг судалгаа бол Надлер, Тушман нарын судалгаа юм. Тэд байгууллагыг нилээд өргөн хүрээнд судалж, дараах тодорхойлолтыг өгсөн. "Байгууллага гэдэг нь хооронооо уялдаа холбоо бүхий нэгж хэсгүүдийн харилцан хамаарал бөгөөд гадаад орчинтой зохицсон нээлттэй систем юм." гэжээ. Орчны уялдаа холбоо гэдэгт нийгэм эдийн засгийн байдал, байгууллагын түүх, байгууллагуудын өрселдөөн, нөөц олж авах арга, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн борлуулдаг зэрэг үйл ажиллагааг хамруулдаг.
    • Надлер, Тушман нарын судлагааны тойм ОРЦ ХУВИРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ГАРЦ
      • ОРЦ:
      • Орчин: зохицуулалт нөөц, ажил үилчилгээний туршлага, орчны тогтвортой байдал болон хамаарал.
      • Нөөц: мөнгө, хүмүүс, байшин барилга, технологи, бусад зүйл
      • Түүх: Байгууллагын төлөв байдал, гол шинж, үйл явдал, өнөөгийн үйл ажиллагаанд үзүүлэх тэдгээрийн нөлөө
      • Эдгээр нь байгууллагын стратегийг тодорхойлох ба стратеги нь орчны нөхцөл байдалд нийцүүлэх хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд өгөгдсөн нөөцөөр урт хугацаанд тогтвортой хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа байна.
      “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Үргэлжлэл...
      • ХУВИРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
      • Зорилго нь биелүүлэх ёстой даалгавар юм. Зорилгын нарийн төвөгтэй байдал, ур чадварын түвшин, хамтын ажиллагаа, таамаглал нь хоорондоо харилцан шүтэлцээтэй.
      • Хувь хүн нь ур чадвар, чадавхи, дадлага туршлага, авъяасын нэгдэл юм. Түүнчлэн тэд физиологийн хэрэгцээ, өөрийгөө хегжүүлэх тэмүүлэлтэй байдаг.
      • Албан бус зохион байгуулалт нь жижиг бүлэг, бүлэг хоорондыг хөгжил эрх мэдлийн уялдаа, албан бус арга хэрэгсэл, байгууллагын соёл, харилцааны сүлжээнд нөлөөлнө.
      • Албан зохион байгуулалт нь байгууллагын бүтэц ажлын хэлбэр, систем ба дэг үнэлгээ болон шагналын систем, нөөц болон хүмүүсийг удирдах үйл ажиллагааг хамарна.
      ГАРЦ: • Системийн үйл ажиллагаа: тавигдсан зорилгыг хэрхэн хангах, нөөцийг хэрхэн ашиглах, өөрчлөлтөнд дасан зохицох болон хөгжүүлэх ямар боломж байна вэ? • Бүлэг ба бүлгийн хоорондын төлөв байдал: жижиг бүлэг үүсэх, бүлгийн хөгжлийг дэмжих, бүлгүүдийн харилцааг сайжруулахад нөлөөлнө • Хувь хүний араншин: гишүүдийг үнэлэх, зорилгыг биелүүлэх, хүний хөгжлийг хангахад нөлөөлнө.
    • Үргэлжлэл... Байгууллагын дотоод орчныг дээрх загвараар авч үзэх нь тэр бүр оновчтой байхгүй ч хамгийн гол нь байгууллагын стратеги зорилготой бусад хүчин зүйлүүд хэрхэн зохицож байгаад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл менежер тухайн нөхцөлд ямар хүчин зүйлд ач холбогдол өгөхөв зөв тсдорхойлох хэрэгтэй гэсэн үг. Албан байгууллагын хувьд түүнийг бутцийн хэлбэр системийн дэг журам, дүрэм, гол үүрэгтэй байдаг бол албан бус хэлбэрт жижкг бүлгийн үйл ажиллагаа, ам дамжсан яриа байгууллагьн соёл эрх мэдлийн хуваарилалт, манлайлагчийн товойн гарах байдал зэрэг их нөлөөтэй. Иймд байгууллагыг зөв таньж цаашдын үйл ажиллагааг нь хааш нь чиглүүлэхээ шийдэх хэрэгтэй.
    • Байгууллагын ерөнхий төлөв байдлын загвар Орчин Нөөц Түүх Зорилго Албан зохион байгуулалтын арга хэрэгсэл Зохион байгуулалттай бүлэг, хувь хүн ажлын үр дүн Албан бус зохион байгуулалт Хувь хүн Стратеги Хувиргах үйл явц Гарц Орц Дээрх зураг нь менежер тодорхой нэг үр дүнд эсвэл аль нэг элементэд чиглэхээсээ илүү байгууллагын зорилгыг хангах олон дэд системүүд тэдгээрийн уялдаа холбоонд бүхэлд нь системтэйгээр хандаж ажиллах хэрэгтэйг харуулсан байна.
    • Байгууллагын дотоод орчин Байгууллагын оршин тогтнох үндэс нь түүний орчин юм. Байгууллагын орчин гэдэг нь байгууллага оршин тогтноход нөлөөлж байдаг хүчин зүйлс тэдгээрийн хоорондын харилцаа холбоо, шүтэлцээ юм. Байгууллага гадаад орчны нөхцөл байдлаа судалж үзсэний үндсэн дээр туүнтэй дотоод үйл ажиллагаагаа оновчтой уялдуулах хэрэгтэй болдог. Байгууллагын орчныг ерөнхийд нь гадаад, дотоод гэж хоёр ангилдаг. Байгууллага үйл ажиллагаагаа явуулахын өмнө орчны ямар хүчин зүйлүүд ажлын үр дүнд эерэг эсвэл сөргөөр нөлөөлж байгааг мэдэх шаардлагатай . Үүний тулд байгууллагын дотоод орчны дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй байдаг. Үүнд: 1. Эрхэм зорилго 2. Зорилго, зорилт 3. Зохион байгуулалтын бүтэц 4. Хүний нөөц 5. Технологи
    • 1. Эрхэм зорилго Эрхэм зорилго нь байгууллагык хурэхээр тэмүүлж буй эцсийн үр дүн юм. Аливаа байгууллагын эрхэм зорилго нь тодорхой гишүүд нь түүнийг сайтар ойлгосон байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл байгууллагын гишүүд чухам юунд тэмүүлж, эрмэлзэх ёстойгоо мэдэж байх учиртай. Энэ утгаараа байгууллагын үндсэн чиглүүлэгч зүйл нь ЭРХЭМ ЗОРИЛГО байдаг. “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • 2. Зорилго, зорилт Зорилт гэдэг нь эрхэм зорилгод хүрэхийн тулд тодорхой хугацаанд тогтоосон аргаар гүйцэтгэх ёстой ажил буюу ажлын хэсэг юм. Байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны бүх талыг амаарсан зорилтуудыг боловсруулах шаардлагатай. Зорилтууд нь : 1. Бодитой 2. Хэмжигдэхүйц 3. Тодорхой хугацаатай. 4. Байгууллагын нийт гишүүдэд ойлгомжтой байх хэрэгтэй. Байгууллагууд янз бүрийн зорилго, зорилтуудыг өмнөө тавьдаг. Зорилгуудыг салбар, нэгж, хэсгийн гэх мэтчилэн байгууллагын дээд үвшингөөс доод түвшин хүртэл дэвшүүлэн тавьдаг. Дэвшүүлсэн зорилгууд нь өөр хоорондоо авцалдаатай, цаг хугацааны хувьд зөрөхгүй байх ёстой. Аль нэг ажлын хэрэгжиж дуусах хугацаа, нөгөө ажлын эхлэх хугацаанд шууд нөлөөлдөг тал бий.
    • Үргэлжлэл... Гордан Доналдсаны судалгаагаар компаниуд зорилгоо дэвшүүлэхдээ эдийн засгийн нөхцөл байдал, өрсөлдөгчийн үйл ажиллагаа зэрэг хязгаарлагч хүчин зүйлүүдийг харгалздаггүйгээс бодит биш зорилт дэвшүүлэх явдал элбэг байдаг байна. Мөн зорилгоо тодорхойлохдоо менежерүүд өөрийн сонирхлын үүднээс хандах, хэтэрхий олон зорилго дэвшүүлэн тавьснаас ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх зэрэг асуудал гарч болохыг анхаарах хэрэгтэй. Зорилгын жишээг харна уу. Маркетингийн албаны зорилго Реклам сурталчилгааны зардлыг 10 хувь нэмэгдүүлсэнээр жилийн борлуулалтын орлогыг 20% өсгөх Үйлдвэрлэлийн албаны зорилго Дөрөвдүгээр улиралд чанарын түвшинг алдагдуулахгүйгээр 100000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх Санхүүгийн албаны зорилго Жилийн эцэст хөрөнгө оруулалтын 35%-ийг эргэж төлөх Хүний нөөцийн албаны зорилго 2004 - 2005 онд ажилчдын 30%- ийг мэргэжил дзэшлүүлэх сургалтанд хамруулах
    • 3. Зохион байгуулалтын бүтэц Байгууллагын зорилт, зорилтонд илүү үр ашигтай хүрэх боломжийг сайн зохион байгуулалтын бүтэц бий болгодог. Зохион байгуулалтын бүтэц нь хөдөлмөр хуваарилалтын үр дүнд бий болох бөгөөд энэ нь байгууллагын өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн хэвтээ хуваарилалт буюу Функциональ хэсэг, хөдөлмөрийн босоо хуваарлилт буюу удирдлагын түвшний хоорондын эрэмбэ дараатай хамаарал юм. Зохион байгуулалтын оновчтой бүтцийг сонгохдоо байгууллагын стратеги, гадаад, дотоод орчны нөхцөл байдлыг сайтар судлах шаардлагатай. Байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тодорхойлогч үндсэн ойлголт нь хяналтын хүрээ, удирдлагын түвшний тоо юм. Энэ тухай зохион байгуулалтын сэдэвт тодорхой үзэж, судална.
    • 4. Хүний нөөц Удирдлага байгууллагын зорилгод хүмүүсийн хүчээр хүрдэг. Хувь хүн бүр хоорондоо адилгүй өөрөөр хэлвэл нас хүйс, боловсрол авьяас чадвар, сонирхол, зан төрхөөрөө ялгаатай байдаг тул менежер хүмүүсийнхээ онцлогт тохируулан тэднийг хэрхэн яаж удирдах, манлайлах, нөлөөлөл үзүүлэх вэ? гэдгээ шийдвэрлэх хэрэгтэй болдог. Удирдагч хүний хувьд ажилчдынхаа ур чадвар, байгалиас заяасан авьяас, харилцаа, хэрэгцээ, үнэт зүйлс, хүлээлт зэрэгт зүйлсд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Энэ тухай хүний нөөцийн менежмент хэсэгт тодорхой үзнэ.
    • 5. Технологи Байгууллагын дотоод орчинг тодорхойлогч чухал хүчин зүйл бол технологи юм . Технологи гэдэг нь байгууллагын бүх төрлийн нөөц болох түүхий эд, материл, мэдлэг мэдээлэл, хөрөнгө, мөнгө зэргийг бүтээгдэхүүн үйлчилгэ болгон хувиргадаг үйл явц юм. Люи Дейвис технологийг " хүмүүс мэдээлэл эсвэл материалд хүссэн өөрчлөлтүүдийг хийхэд чухал болох мэргэжлийн чадавх, туршлага, тоног төхөөрөмж , дэд бүтцүүд, тохирох техникийн мэдлэгийн хослол хэмээн тодорхойлсон байдаг.
    • Дотоод орчны хүчин зүйлсийн уялдаа холбоо Технологи Хүний нөөц Бүтэц Зорилт ЭРХЭМ ЗОРИЛГО “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Байгууллагын гадаад орчин Байгууллага нь гадаад орчноос хамаарч байдаг нээлттэй систем юм. Байгууллага гадаад орчноо сайн таньж мэдэхгүйгээр өөрчлөлт шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй юм. Байгууллагын гадаад орчин гэдэг нь системийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа түүний гадна орших элементүүдийн олонлог юм. Байгууллагын амжилтыг тодорхойлох хүчин зүйлийн нэг нь түүний удаан оршин тогтнох чадвар юм. Үүнийг дээшлүүлэх гол арга зам нь байгууллагын гадаад орчин нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, байгууллагын үйл ажиллагаагаа орчны өөрчлөлттэй оновчтой уялдуулах , зөв бодлого з арчмыг тодорхойлох явдал юм.
    • Гадаад орчны шинжилгээ Байгууллагын гадаад орчны дүн шинжилгээ хийхдээ орчны нөхцөл байдлыг оновчтой зохицуулах нь чухал байдаг. Үүний тулд дараах 4 хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:
      • Гадаад орчны хүчин зүйлсийн уялдаа холбоо: Энэ нь нэг хүчин зүйлсийн өөрчлөлт нөгөөд үзүүлэх нөлөөллийн хэмжээ юм.
      • Гадаад орчны оөрчлөлмтгий хөдөлгөвнт чанар. Энэ нь гадаад орчны хүчин зүйлсийн өөрчлөлтийн хурдцаар тодорхойлогдоно. Гадаад орчны хүчин зүйлс байнга өөрчлөгдөж байдаг.
      • Гадаад орчны нарийн нийлмзл шинж. Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн тоо юм. Энэ тоо их байх тусам шийдвэр гаргах орчин төвөгтэй болно.
      • Гадаад орчны тодорхойгүй байдал. Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гадаад орчны талаарх мэдээлэл, түүний үнэн зөвийг тодорхойлогч функц юм. Гадаад орчны өөрчлөлт нь байгууллагын оршин тогтнох чадварт асар нөлөөтэй бөгөөд түүнийг үнэн зөв тооцож чадахгүй бол пүүс зах зээлээ алдах, улмаар далпууралд хүрэх аюултай.
    • Гадаад орчны хүчин зүйлсийг 1. Шууд үйлчлэх 2. Шууд бус үйлчлэх орчны хүчин зүйл гэж 2 хэсэгт хуваадаг.
      • Шууд үйлчлэх орчны хүчин зүйлд:
      • Хэрэглэгч
      • Өрсөлдөгч
      • Нийлүүлэгч
      • Үйлдвэрчний эвлэл
      • Төрийн зохицуулалт
      • зэрэг хамаарна.
      • Шууд бус үйлчлзх орчны хүчин зүйлд:
      • Эдийн засгийн байдал
      • Нийгэм соёлын op чин
      • Олон улсын байдал
      • Улс төрийн байдал гэх мэт орно.
      “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Шууд үйлчлэх орчны хүчин зүйлс ХЭРЭГЛЭГЧ: Энэ нь байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авч, төлбөр хийж байгаа хувь хүн, байгууллагууд юм. Шууд үйлчлэх орчны хүчин зүйлээс хамгийн чухал нь энэ бөгөөд хэрэглэгчийн сонголт нь компаний оршин тогтнох үндэс нь болдог. Иймд хэрэглэгчийн зорилтот зах зээлийг зөв сонгож, хэнд, юуг, хэзээ, хаана, яаж гэсэн зарчмаар хэрэглэгчид чиглэсэн стратеги боловсруулан улмаар зах зээлд нэр хүнд бүхий байр суурь эзэлснээр байгууллагын удаан оршин тогтнох чадвар нэмэгдэнэ. Үүний тулд чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хэрэглэгчдийг байнга татаж байх хэрэгтэй.
    • Үргэлжлэл... ӨРСӨЛДӨГЧИД: Энэ нь хэрэглэгчид болох шаардлагатай нөөцийг олж авахын төлөө өрсөлдөж буй хувь хүн, байгууллагууд юм. Өөрөөр хэлбэл байгууллагын өрсөлдөгч нь ижил төрлийн буюу бие биенээ орлох бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг компаниуд юм. Жишээ нь Талх Чихэр, Өгөөж -чихэр боов, Чингис, Баянгол, Улаанбаатар зочид буудал гэх мэт. Байгууллага цаг ямагт өрсөлдөгчийн талаар судалгаа хийж, тэдний зорилго, стратеги, давуу сул талыг судалж энэ мэдээлэл дээр үндэслэх хариу үйлдэл хийх боломжтой болно.
    • Үргэлжлэл... БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ: Байгууллага бүр бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхийн тулд түүхий эд материал, хөрөнгө мөнгө цахилгаан энерги тоног төхөөрөмж, ажиллах хүч зэрэг нөөцүүд шаардлагтай. Эдгээр нөөцүүдээр байгууллагыг хангаж байгаа хувь хүн байгууллагуудыг нийлүүлэгчид гэнэ. Байгууллагуудын гадаад орчныг хязгаарлагдмал нөөцийг авч түүнийг орчинд зориулан чанартай байх үйлчилгээнд хувиргадаг. Байгууллага сайн түүхий эд материал нөөцөөр хангаж чадах тийм найдвартай харилцагчидтай холбоо тогтоох нь чухал. Иймд менежер банк санхүүгийн байгууллага үйлдвэрлэгчид, худалдааны байгууллага, их дээд сургууль зэрэг олон байгууллагатай харилцаа холбоотой ажиллах шаардлага гардаг.
    • Үргэлжлэл... ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ: Ажилчны эрх ашгийг хамгаалах хөдөлмөрийн холбоонд, ажилчны зөвлөл, үйпдвэрчний эвлэл зэрэг байгууллагуудтай нягт харилцаа холбоотой хамтран ажиллах хэрэгтэй. Ажилтныхаа нийгмийн байдалд анхаарч эрх ашгийг нь зөрчихгүй байвал байгууллагын ажлын бүтээмж дээшилж үр ашигтай ажиллах болно. Хөдөлмөрийн холбоодын үйл ажиллагаа нь байгууллагад хүчтэй нөлөө үзүүлдэг учраас байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлах нь зүйтэй юм.
    • Үргэлжлэл... ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ: Засгийн Газрын тусгай байгууллагууд нь байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг. Жишээ нь Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын алба, Эрүүл ахуй, халдвар судлалын төв, Татвар, Нийгмийн даатгалын газар гэх мэт. Эдгээр байгууллагууд нь бизиесийн үйл ажиллагаанд бодлогын чанартай нөлөөллийг үзүүлдэг. Тухайлбал: Бизнесийн үйл ажиллагааг зохицуулах тушаал, шийдвэр, тогтоол нь байгууллагын үйл ажиллагааг шууд зохицуулах үндэс болдог.
    • Шууд бус үйлчлэх орчны хүчин зүйлс ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ: Бизнесийн үйл ажиллагаанд мөнгөний болон сангийн бодлого, мөнгөний ханш, зээлийн хүү, ажилгүйдэл нийт эрэлт зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөө үзүүлдэг. Ханш уналтын үед компани нөөцүүдийг худалдан авахад их хэмжээний зардал энэ нь өртөгийг нэмэгдүүлж, үнийг хөөргөддөг. Зээлийн хүү өндөр хөрөнгө оруулалтыг багасгаж ажилгүйдлийг нэмэгдүүлдэг ба хэрэглэгчдийн худалдан авалт буурна. Ийнхүү үйлдвэрлэж байгаа бүтээгдхүүний эрэлт буурах нь эдийн засгийн цаашдын өсөлт хөгжилт сөрөг нөлөө үзүүлдэг. Эдийн засгийн орчны шинжилгээ хийхэд ажил эрхлэлт, хэрэглээний барааны үнийн индекс, үндэсний цэвэр бүтээгдэхүүн.хүн амын мөнгөн орлого, хадгаламж, зээлийн хүү, хүчин чадал ашиглалт, бутээмж, мөнгөний нийлүүлэт, бөөний болон жижиглэн худалдаа, түүний сүлжээ, бүтээгдэхүүн ба түүний эдийн засгийн нөөц зэрэг гол гол үзүүлэлтийн ашигладаг.
    • Үргэлжлэл... НИЙГЭМ СОЁЛЫН ОРЧИН: Энэ орчинд байгууллагын үйл ажиллагаа явуулж буй нийгэм дэхь хүн ам зүйн шинж байдал, үнэт зүйл, зан заншил, дадал туршил, ёс зүй зэргийг багтаан ойлгож болно. Аливаа тулгамдсан бэрхшээлийг давж зорилгоо шийдвэрлэхэд боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спорт, оюун. санаа, амьдарлын бүх салбарын ололтыг ашиглах чадварыг нийтэд нь соёл гэдэг. Байгууллага нь тодорхой соёлын орчинд үйл ажиллагаа явуулж байдаг ба орчны онцлогоо судалж, эцсийн үр дүнгээ түүнд зохицуулах нь чухал юм. Аливаа улс орон өөрийн гэсэн уламжлал, зан заншил, соёлтой байдаг. Соёлып хүчин зүйлийг харгалзаж үзэхгүй бол нийгмийн бүлгүүдийн зүгээс янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээл учирч болно.
    • Үргэлжлэл... ТЕХНОЛОГИ: Байгууллага нөөцөө бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ болгон хувиргаж буй систем болон үйл явцын нэгдлийг технологи тодорхойлдог. Технологийн хүчин зүйл нь нэг талаас байгууллагын гадаад орчинг тодорхойлотч хүчин зүйл юм. Өнөөдөр бүтээгдэхүүнийг " хаана үйлдвэрлэсэн бэ? " гэхээсээ илүү " ямар технологиор үйлдвэрлэсэн бэ?" гэдгийг харгалзан сонгох болов. Улс орны хөгжлийн янз бүрийн арга замаар тодорхойлох боловч үйлдвэрлэлийн хөгжлийг техник, технологийн хөгжилгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Орчин үед үйлдвэрлэлийн технологи нь ямар шатанд байна вэ? гэдгээр тухайн орны хөгжлийг тодорхойлж байна. Өнөөдөр эрчим хүч, материал, тээвэр, мэдээлэл ба холбоо харилцаа, удамшил /беомедикал, агрономик/ зэрэг хүрээг хамарсан 5 ангилалын технологи байна.
    • Үргэлжлэл... ОЛОН УЛСЫН БА УЛС ТӨРИЙН ОРЧИН: Тухайн улс орны улс төрийн байдал засгийн газрын явуулж буй үйл ажиллагаа нь бусад орны засгийн газарт тийм ч чухал биш боловч бизнесийн мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Улс төрийн хандгага ба үйл явдал нь бизнесийн төлөвлөлт болон стратегиар тогтохгүй бүтэц, зохион байгуулалганд ч мөн адил нөлөөлдөг. 1980-аад оноос улс төрийн шинжтэй хүчин зүйлсүүд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх болсныг анхаарах хэрэгтэй. ЗГ болон бизнес хоорондын харилцааны асуудал нь тухайн улс оронд ямар байдгийг танин мэдсэнээр янз бүрийн хууль эрх зүйн хязгаарлалтуудын менежментийн бодлогод үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллүүдийг урьдчилан тодорхойлж, эрсдэлтэй алхам хийхээс сэргийлэх ба энэ нь урт хугацааны төлөвлөлт хийхэд ч чухал нөлөөлөлтэй байдгийг бодолцох хэрэгтэй.
    • Байгууллага дахь харилцаа (Коммуникаци) “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Удирдлагын үйл ажиллагаанд хамгийн чухал холбогч үйл явц нь харилцаа байдаг . Байгууллагын зорилгод хүрэх удирдлагын үйл ажиллагааг холбогч үйл явц нь харилцаа байдаг. Ер нь удирдлагад гүйцэтгэх харилцаа холбооны ач холбогдол асар их юм. Учир нь байгууллагад ажиллаж байгаа хүн бүр хоорондоо тодорхой мэдээлэл дамжуулан харилцаж байж ажил үүргээ явуулладаг. “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Үргэлжлэл... Менежер хүн ажлынхаа дийлэнх хувийг (50-90%) харилцаанд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Мөн судалагаагаар Америк менежерүүдийн 73% , Англи менежерүүдийн 63%, Япон менежерүүдийн 85% нь байгууллагын ажлын амжилтанд харилцаа холбоо бэрхшээл учруулдаг гэж үзсэн байна. Эндээс байгууллага доторх мэдээлэл солилцоо буюу харилцааг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах нь менежерийн үүрэг нөгөө талаас том хариуцлага гэж ойлгож болно. Үүний тулд байгууллагын чухам хаана нь үр ашигтай харилцааны үйл явц шаарлагатай байна вэ? гэдгийг олж илрүүлэх нь чухал юм. “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Үргэлжлэл... Харилцаа гэдгийг хамгийн ерөнхий утгаар нь хоёр буюу түүнээс дээш тооны хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох үйл явц гэж үздэг. Харилцааны үйл явц нь ярих, бичих, сонсох , дохио тэмдэгт гэх мэт хэлбэрээр дамжин илэрнэ. Коммуникаци гэдэг нь хүмүүс тодорхой нэг тэмдэгтийн тусламжтагаар ямар нэг утга санааг солилцох үйл явц (процесс) юм .
    • Үргэлжлэл... Менежер байгууллагын талаарх гадны байгууллага, хүмүүсийн сэтгэгдэл, тэдний юу яриж , бичиж, уншиж байгаад анхаарлаа хандуулж байх хэрэгтэй. Учир нь байгууллагын тухай үндэслэлгүй сөрөг муу мэдээлэл олны дунд тархвал түүнийг зайлшгүй засаж залруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах шаардлага гарч болно. Ер нь байгууллага гадаад орчинтой харилцаа холбоо тогтоохдоо янз бүрийн арга хэрэгсэлийг ашигладаг.
    • Коммуникацийн үүрэг Коммуникаци нь байгууллагад дараах үүргүүдийг гүйцэтгэнэ.
      • Хүмүүс хоорондын харилцааны
      • Мэдээллийн
      • Удирдлагын шийдвэр боловсруулах
      Коммуникацийг судлаачид янз бүрээр тодорхойлсон байдаг. Тухайлбал Америкийн удирдах ажилтаи бэлтгэх нийгэмлэг коммуникацийг хүмүүс харилцан ойлголцохын тулд санаа бодол, мэдээлэл солилцох явдал, эрдэмтэн Ньюмен, Саммер нар: баримт үзэл бодол, санаа, сэтгэл хөдлөлөө солилцох үйл явц хэмээн тайлбарласан байдаг. Ч.Бернард коммуникацид нилээн ач холбогдол өгч судласан бөгөөд тэрээр коммуникацийг хүмүүсийг байгууллагын нэгэн зорилго, тэмүүлэлд нэгтгэдэг хэрэгсэл гэж үзсэн. Коммуникацийн үйл явц нь хүмүүсээс хариуцлага хүлээхийг шаарддаг.
    • Коммуникацийн зарчмууд Коммуникацийн үйл явцад дараах зарчмууд байна.
      • Тодорхой байх
      • Бүхэл бүтэн байх
      • Албан ёсны бус байгууллагыг ашиглах
      “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Үргэлжлэл... Тодорхой байх зарчим: Энэ нь мэдээ хүлээн авч байгаа хүнд ойлгомжтой байхаар томъёологдож дамжуулагдсан байх зарчим юм. Өөрөөр хэлбэл мэдээлэл хүлээн авч байгаа хүнд дутуу эсвэл буруу ойлгогдохгүй байх ёстой. Үүний тулд мэдээг дэмжуулж буй этгээд явуулах мэдээллээ аль болох ойлгомжтой томъёолж бичгийн болон аман хэлбэрээр илэрхийлэх хэрэгтэй. Гэвч энд ажиглагдаж болох нэг сөрөг зүйл бол мэдээлэл сайн томъёологдож , хариуцлагатай дамжуулагдсан ч хүлээн авч байгаа хүн түүнийг ойлгохгүй, эсвэл анхааралгүй хандаж болно. Иймээс хүмүүсийг мэдээллийг хүлээн авч хариуцлагатай хандахад сургаж , бэлтгэх хэрэгтэй.
    • Үргэлжлэл... Бүхэл бүтэн байх зарчим: Энэ нь байгууллагын бүтцийн шат дамжлага, албан тушаал бүрийг мэдээлэл дамжуулах процесст зөв ашиглах хэрэгтэй гэсэн зарчим. Байгууллагын мэдээлэл нь зорилго зорилтыг биелүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагааны явцад хүмүүсийн хооронд харилцан ойлголцлыг бий болгоход чиглэгдэх учиртай. Иймээс удирдлагын түвшин бүрт мэдээлэл дамжих гүйцэтгэгчид хүрч байвал зохих ба энэ нь цаанаа мэдээлэл шаардлагатай x үн бүрт хүрч байх ёстой гэсэн зарчмыг агуулж байна.
    • Үргэлжлэл... Албан бус сувгийг ашиглах зарчим: Мэдээллийг албан ёснь сувгийн зэрэгцээ албан бус сувгийг ашиглан дамжуулвал илүү үр дүнтэй болно гэж үздэг. Ялангуяа зөвхөн албан ёсны сувгаар мэдээлэл дамжих нь учир дутагдалтай, үр нөлөөгүй байж болох талтай. Албан ёсны бус сувгийн сонгодог жишээ нь цуу яриа юм. Цуу яриа нь албан ёсны мэдээллээс илүү хурдан тархдаг бөгөөд хүмүүс хэсэг бүлгээрээ цугларсан газруудад олон тохиолддог.
    • Харилцааны үйл явцын үндсэн загвар Илгээгч ( шүүлт хийх ) Код тайлах Кодлох ( томъёолох ) Илгээгч ( шүүлт хийх ) Хүлээн авагч ( шүүлт хийх ) Чимээ ( саад ) Буцах холбоо Харилцааны үйл явцад илгээгч, хүлээн авагч гэсэн хоёр субьект оролцох бөгөөд дараах энгийн загвараар мэдээлэл солилцоо явагддаг. “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Үргэлжлэл... Илгээгч гэдэг нь мэдээллийг дамжуулж буй субьөкт. Хулээн авагч гэдэг нь мэдээллийн утгыг тайлж ойлгож буй субьект Кодлох гэдэг нь тодорхой үзэл санааг ямар нэг тэмдэг буюу үг, аялгуу, дүрс, дохио зангааг ашиглан мэдээний хэлбэрт оруулах үйл явц юм. Суваг гэдэг нь кодлогдсон мэдээллийг илгээгч аман болон бичгийн, видео бичлэг, комьютерийн сүлжээний аль оновчтой гэсэн сувгаар нь дамжуулдаг. Код тайлах: Илгээгчийн дамжуулсан мэдээллийг хүлээн авагч өөрийн санаанд хувиргах үйл явц юм. Кодыг тайлах үед дараах : хэд хэдэн тохиолдлуудаар мэдээ өөрчлөгдөж байж болохыг анхаарах хэрэгтэй. 1. Илгээгчийн шүүлтүүрээр шүүгдсэн 2. Чимээ саадаар гажуудсан 3. Хүлээн авагчийн шүүлтүүрээр шүүгдсэн Илгээгчийн явуулсан тэмдэгт, томьёололын утга нь хүлээн авагчийнхтай тохирч байвал мэдээ амжилтай дамжигдлаа гэж үзэж болно. Мэдээнд хариу өгөх шаардлагагүй бол мэдээлэл солилцох үйл ажиллагаа үүгээр төгсөнө. Янз бүрийн шалтгаанаар хүлээн авагч мэдээг илгээгчийн бодож байснаас өөр агуулгаар ойлгож болзошгүй, харин хүлээн авагч илгээгчийн хүлээсэн хариу үйлдлийг хийж байвал коммуникаци үр дүнтэй болсныг гэрчилнэ.
    • Үргэлжлэл... Саад (чимээ): Үүнийг шуугиан гэж бас нэрлэдэг бөгөөд коммуникацийн үед мэдээний утга санааг гажуудуулж байгаа хөндлөнгийн хүчин зүйлс юм. Нэг үгээр хэлвэл мэдээлэл солилцооны замд учрах янз бүрийн саад тотгор юм. Мэдээллийн системд хэл яриа, мэдрэхүй, биеийн xap илцан үйлчлэлийн гэх мэт хүчин зүйлийн нөлөөлөлөөр мэдээллийн утга алдагдах Тохиолдол олон байдаг. Буцах холбоо: Мэдээлэл солилцоо нь хоёр талын байх ёстой. Дамжуулсан мэдээг хүлээн авагч тал хэрхэн хүлээн авснаа буцах холбооны тусламжтайгаар илэрхийлдэг. Бизнесийн мэдээлэл солилцооны мэргэжилтэн профессор Филипп Льюис : "Буцах холбоог хүлээн авагч уг мэдээг хэрхэн ойлгож, итгэж зөвшөөрч мэдэх эсэхээ илгээгчид мэдэгдэж буй хэрэг " хэмээн тодорхойлсон байна. Буцах холбоо нь удирдлагын мэдээллийн солилцооны үр а шгийг дээшлүүлэх чухал нөлеөтэй . Шүүлт хийх: Илгээгч, хүлээн авагч хоёрт хоёуланд нь тохиолддог зүйл бол шүүлт хийх юм . Мэдээнд хувь хүн өөрийн үзэл бодол санаа, үнэлэмжээрээ хакдаж мэдээг кодлон цааш дамжуулах үйл явц бөгөөд ; мэдээ гажуудах нэг үндсэн шалтгаан болдог.
    • Байгууллага дахь коммуникацийн сүлжээ Байгууллагад коммуникацийн проц е сс явагдаж байгаа сувгуудын иж бүрдлийг коммуникацийн сүлжээ гэдэг.
      • Байгууллага дахь коммуникацийн сүлжээ нь:
      • Б осоо (өгсөх, уруудах)
      • Хэвтээ
      • Д иагналь
      • солбицох коммуникаци гэсэн төрлүүдтэй
      “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Үргэлжлэл... Босоо коммуникаци: Удирдлагын өөр өөр төвшингийн хооронд өгсөх уруудах чиглэлээр мэдээлэл дамжих үйл явц юм. Энэ нь өгсөх уруудах гэсэн хоёр чиглэлтэй . Уруудах коммуникаци: удирдлагаас; захирагдагсад руу чиглэсэн шугаман харилцаа, өгсөх коммуникаци нь захирагдагсдаас удирдлага руу хандсан харилцаа юм. Хэвтээ коммуникаци: Энэ нь байгууллагын удирдлагын нэг түвшингийн буюу ижил түвшний нэгж, хувь хүмүүсийн хооронд явагддаг харилцаа юм. Жишээ нь байгууллагын албадуудын дарга нарын хоорондын харилцаа байж болно. Диагналь коммуникаци: Энэ нь өөр өөр дарга нарийн болон захирагдагсадын хоорондын харилцаа юм. Энэ харилцаагаар хоорондоо огт харилцдаггүй нэгж, бүлэг, хувь хүмүүсийг холбож өгдөг. Эдгээр харилцааны хэлбэрүүд нь албан ёсны сувгуудыг ашиглахгүйгээр мэдээг хурдан дамжуулахад өргөн хэрэглэддэг байна. Солбицох коммуникаци: Энэ нь нэг нэгж хэсгийн ажилтан, өөр нэгжийн адил албан тушаалын бусад ажилтнуудын хооронд явагддаг коммуникаци юм. Солбицох коммуникацийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг ажилтнуудад олгож байх нь чухал .
    • Байгууллага дахь коммуникацийн процессыг гажуудуулагч хүчин зүйлс
      • Мэдээллийн гажуудал
      • Сул анхаарал
      • Яарсан дүгнэлт
      • Нийтлэг үгсийн сангийн хомсдол
      • Зөвтгөх
      • Эсэргүүцэл
      • Мэдээлэл дамжуулах хадгалах үеийн алдагдал
      • Мэдээ дамжуулах сувгийн сонголт
      “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
    • Байгууллагын харилцаа холбоог сайжруулах арга зам Байгууллагын мэдээлэл солилцоог зохицуулан удирдах олон арга бий. Тухайлбал:
      • Мэдээллийн урсгалыг чөлөөтэй байлгах
      • Буцах холбооны системийг бий болгох
      • Удирдлагын зүгээс уулзалт хийх
      • Санал хүсэл цуглуулах
      • Мэдээллийн хэрэгсэл ашиглах
      • Эсэргүүцэл
    • Үргэлжлэл... Байгууллагын ажил хэргийн болон хувь хүмүүсийн хоорондын харилцаанд хувь хүний зан төрх үйлдэл их нөлөөлдөг. Хамгийн энгийн жишээ авахад x үн бүр бусдыг сонсох чадварыг эзэмшээгүйгээс мэдээлэл солилцох явцад олон бэрхшээл учирдаг. Удирдагч хүн сонсох чадварынхаа зөвхөн 25%-ийг ашигладаг гэсэн судалгаа бий. Иймээс хүн бусдыг сомсох чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Просрессор Кет Девис үр ашигтай сонсох 10-н д үрмийг санал болгожээ. 1. Ярихаа боль. Ярьснаар та сонсож чадахгүй 2. Ярьж байгаа хүндээ чөлөөтэй байх боломжийг болго. 3. Сонсоход бэлэн, сонсож байгаагаа ярьж буй хүндээ харуул. 4. Эвгүүцэх байдал бүү гарга. Зураг бүү зур. Ширээ тогшихгүй бай. 5. Ярилцаж буй хүнийхээ оронд өөрийгөө тавь. 6. Тэвчээртэй байж ярьж буй хүнийхээ үгийг бүү тасал, гарахыг бүү яар. 7. Өөрийн зан авираа барьж бай. Эргүүцсэн байдлаа шууд илэрхийлж болохгүй. 8. Маргалдах хэрэггүй. Шүүмжлэлтэй байдал бүү гарга. 9 . Асуулт тавь. Энэ нь ярьж байгаа хүнийг урамшуулдаг. 10. Ярихаа боль. Энэ нь зөвөлгөөг энд дахин давтан Хэлье. Хэрэв та ярьвал сонсож чадахгүй.
    • Анхаар тавьсанд баярлалаа... “ Энх-Орчлон” дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/