Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Монгол бичгийн жимсний Ж, тарианы Т үсгийн тухай

268 views

Published on

Монгол бичиг

  • Be the first to comment

  • Be the first to like this

Монгол бичгийн жимсний Ж, тарианы Т үсгийн тухай

  1. 1. Монгол бичгийн жимсний “ж”, тарианы “т” үсгийн тухай Ц.Буянхишиг Ts.Buyka8888yahoo.com Хураангуй. Ухаант өвөг дээдэс маань монгол бичгээ зохиохдоо бидний амьдарч байгаа “Сав, шим” ертөнцийн бодит зүйлийн дүрс хэлбэрийг утгын хамт бичиг үсэгтээ авч оруулсанг бид монгол бичиг сурах “Сав,шим”-ийн арга хэмээн томьёолж байгаа юм. Монгол бичгийн үсгүүдийн утга, бүтэц, хувиргалыг сав шим ертөцийн дүр төрх, хувирал өөрчлөлт, болц явц, монгол ахуй, нөхцөлтэй хамтатган харьцуулан дүрсэлж загварчилснаар бэхжин хадгалах зан үйл-суралцагчийн урт хугацааны ой тогтоолт үүсэх нөхцөл болдог нь тодорхой болж байна. Энэхүү илтгэлд жимс, тарианы болц, явцын дүр хэлбэрийг өөртөө шингээсэн “ж,т” үсгийн тухай өгүүлнэ. Түлхүүр үг: монгол гүн ухаан, монгол сэтгэхүй, сав, шим ертөнцийн дүр, бичиг Удиртгал “ Монголын гүн ухаан ба монгол сэтгэлгээ” Амьдралын оршин байх үндэс нь сав, шим ертөнц мөн. Сав ертөнц нь эзлэхүүн бүхий бодит зүйлийг, шим ертөнц нь үржихүйн хэмжээт орчинг илэрхийлнэ. Эрдэмтэн зохиолч Л.Түдэв “Үгэн бороо” эсээ номондоо “ Монголчууд ямар нэгэн бурхан сахиус шүтэж байсангүй. Харин дээд шүтээн тэнгэр, дэргэдэх шүтээн эцэг эх, доорхи шүтээн газар гэсэн цорын ганц үзэл баримтлалтай байсаар өнөөг хүрлээ” гэж бичжээ. “Газарт ойчсон хүн газраа тулж босьюу” гэсэн үг эртний монгол сударт байдаг. /16-19/ Иймээс монголчууд бидний гүн ухаанд сав, шим ертөнцийн тухай үзэл баримтлал гүн бат суурьтай шингэсэн байна. Монголчуудын сэтгэлгээний язгуур онцлогт өөрөөсөө илүү малдаа санаа тавих, газар дэлхийгээ шүтэх зэрэг соёлын түгээмэл хэм хэмжээний үндэс хадгалагдаж иржээ. Монголчууд оторлон нүүж явахдаа ч, орон гэрээ бий болгохдоо ч мөн түүнийгээ эдэлж хэрэглэхдээ ч дугуйлан дүгрэглэх сэтгэхүйг бүрдүүлсэн нь монгол бичгийн хэлбэрт тусгалаа олжээ. “Хүнд гаднаас нөлөөлсөн юмс үзэгдлийн шинж чанар, дүр байдал, ул мөрийг оюун ухаанд бүрэн юм уу эсвэл тодорхой хугацаанд үлдээн хадгалдаг механизм бол их тархины гадарт явагдах мэдрэлийн түр холбоос юм” /13-73/ Монгол бичгийн үсэг бүрийн дүрс хэлбэрийг сав шим ертөнцийн зүйлстэй адилтгаж байгаа нь мэдрэлийн түр холбоос ажиллаж мэдлэг хуримтлуулахын физиологи үндэс болж байгаа юм. Монголчууд байхын утга, оршихын үндэс нь хүний хийсэнд бус байгалийн байгаад хэмээн сэтгэнэ. ”Тийм учраас сэтгэцийн туслалцаатайгаар амьд байгал, түүний хүрээлэн байгаа гадаад орчны хооронд байнгын холбоо явагдана” /13- 17/ Иймээс бид “Сав шим”-ертөнцтэй байнгын холбоонд байна гэсэн үг. Үндсэн хэсэг. “Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга” ба жимсний “Ж”, тарианы “Т” үсэг Монгол хүн аливаа юмыг нэгтгэн ерөнхийлж, дараа нь задлан тусгайлж сэтгэдэг, өөрөөр хэлбэл ерөнхийгөөс тусгайд шилжих сэтгэлгээний хэв маягтай гэж хэлж болно. “Ингэж ерөнхийлөн дүгнэсэн дохионуудыг задлан шинжилж нэгтгэн дүгнэх үйл нь хүний хийсвэр сэтгэхүйн физиологи үндэс болж байгаа юм” /13-77/ Жишээ нь: “Сав,шим”-ийн аргаар үсэг бүрийн дүрсийг оюун ухааны анализын үндсэн дээр сэтгэж ойлгоход юуны түрүүнд тэр нь юуг дүрсэлсэн, үсгийн хэлбэр дүрс юутай төсөөтэй, яагаад төсөөтэй
  2. 2. байгаа зэргийг задлан сэтгэн ангилдаг. Чингэхдээ ямагт нэгийг нөгөөгөөс ялгах буюу хувиргах, жишин харьцуулах, ажиглах замаар сэтгэхүйн үйлдлүүд хийж улмаар түүнээсээ оюун дүгнэлт гаргаж танин мэддэг. Энэхүү жишиг хэмжүүр нь харьцууллаас үүснэ. Харьцуулал нь адилтгал, зүйрлэл үүсэх гол арга болно. “Юмс үзэгдлүүдийн адил төстэй ба ялгаатай шинж чанарыг тогтоон сэтгэх процессыг сэтгэхүйн харьцуулах үйлдэл гэнэ” /13-212/ Монгол бичгийн “т”, “ж” үсэг шим ертөнцийн зүйлстэй төсөөтэй байгааг жишин харьцуулах ажиглах замаар сэтгэхүйн хийсвэрлэх, тодруулах, дүгнэн цэгцлэх, ангилах үйлдлүүд хийхдээ тариа, жимсний хувирал өөрчлөлт дээрх үсгүүдийн хувирал өөрчлөлтэй тохирч байгаа зэрэгт оюун дүгнэлт гарган танин мэдсэнээрээ хүнд бүтээлч сэтгэхүй төлөвшиж байгаа юм. “Урьд бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоос тархинд хадгалагдаж байгаад дахин сэргэх процесс нь төсөөллийн физиологи үндэс юм” /13- 155/ Хүүхдүүд тариа, жимсийг хожим аль нэг цагт төсөөлөн санаж чадна. Ингэхдээ дахин үзэж, дахин сонсож тусгаж байгаа мэтээр дүр байдлыг санаж гаргах хэлбэрээр биет бодит шинжийг илэрхийлдэг. Мөн хэд хэдэн төстэй дүрүүдийг нэг дүрд нэгтгэх хэлбэрээр төсөөллийн ерөнхийлөн дүгнэсэн шинжийг илэрхийлдэг. “Хэд хэдэн сэтгэмжийн дундаас нэг шинэ сэтгэмж буй болгох процесс нь оюун дүгнэлт юм” /13-215/ Өөрөөр хэлбэл “ж” үсэгний тухай сурагчдын олсон хэд хэдэн сэтгэмжээс “ж” үсгийн хэлбэрийн утга, бүтэц, хувиргалд тохирох “жимсний ж” гэсэн сэтгэмжийг буй болгож байгаа нь оюун дүгнэлт юм. Мөн хүүхдийн харааны ойд тулгуурлан явуулж байгаа үйл юм. Данзандагвын зохиосон “Зүрхний толтын тайлбар огторгуйн маань хэмээх судар оршивой”-д “Юуны тул гийгүүлэгч хэмээвээс үгс утгасыг тодруулагчийн тул тийн хэмээн өгүүлбэй” гэжээ. Кирил цагаан толгойн Ж,З,Д,Т, үсэгнүүд нь монгол бичигт эхэндээ нэг дүрстэй, дунд адагтаа нэг ижил дүрстэй байдаг. “Бодит юмсыг ямар нэгэн тэмдгээр төлөөлөн сэтгэх нь хийсвэр сэтгэхүй хөгжихөд маш чухал алхам болдог”/14-225/ гэж доктор Б.Жавзан бичсэн байдаг. Лувсанчойнхор “Монгол үсгийн гол ёсыг тодотгогч толь хэмээх бичиг”-т дээрх үсэгнүүдийг” урвах”үсэг гэсэн байдаг. Мөн Лхамсүрэн “Монгол үсгийн ёсыг тодорхойлон гаргасан алтан толь хэмээгдэх оршивой”-д “Үсгийн хэлбэр адил бөгөөтөл дуудах аялгуу өөр болох буйн тул тэдгээр зургаан үсгүүдийг тус тус таниулан тодорхойлбоос:” гэх мэтээр эртний хэл зүйн бичгүүдэд эдгээр 6 үсгийг хоёр хоёроор нь заах арга зүйг бичсэн байна. Ж.Пиаже хүүхдийн сурах үйл явцыг сэтгэл зүйн ухаанд тулгуурлан нарийвчлан судлаад “хүүхэд мэдээллийг цээжилж суралцдаггүй, шинэ мэдээлэлтэй ажиллах замаар өөрийн бүтээлч үйл ажиллагаагаар мэдлэгээ бүтээн суралцдаг” гэж үзжээ. Жимсний “ Ж” / З/ үсэг ᠊᠊᠊᠊ ᠊᠊᠊ ᠊᠊ гэж дүрсэлсэн нь жимс ургаж эхлэхдээ өвс нь ургаж нарийн үзүүртэй байдаг бөгөөд болохдоо ишнээс нь булцруу үүсч боловсорч эхэлдэг дүр зураг буюу жимсний ургах үе, болох үе харагдаж байгаа юм. Тарианы “ Т” / Д/ үсэг ᠊᠊᠊᠊ ᠊᠊᠊᠊ ᠊᠊᠊ гэж бичиж байгаа нь мөн тарианы ургах явц, болох үеийн үйл явцыг дүрсэлжээ. Хүннүгийн булшнаас тариа олдсон нь бид аль эрт тариа тарьж хэрэглэж байсанг гэрчилнэ. Мөн үгийн дунд дэвсгэрлэж “д” / гэдэс шүд /, үгийн адагт / гэдэс сүүл / болж байгаа нь бас тарианы үр гэж ойлгож болно. Мөн ургаж эхэлж байгаа тариан толгойтой “Т” нь хавар, их ургаад түрүү нь тонгойсон байгааг зун цагийн тариа, үр нь унасан байгааг намар цагийн тариа буюу дэвсгэр Д гэж хүүхдүүд сэтгэж бодож олоод олсон зүйлдээ урамшин их идэвхи зүтгэлтэй болж байсан. Дээрх 2 үсгийг нэг цагт жимсний “ж” , тарианы “ т” гэж заавал үсэг болон зурлаганы учир холбогдлыг ойлгоход их дөхөмтэй бөгөөд хүүхдүүд Ж,З болон Ц,Ч үсгийн дүрсийг хольж буруу бичдэг алдаа 18-25 % ᠊᠊᠊᠊᠊ ᠊᠊᠊᠊᠊ ᠊᠊ ᠊᠊᠊ ᠊᠊᠊᠊
  3. 3. багассан байна. Мөн энэ хоёр үсгийн тухай эрдэмтэн Ж. Цолоо “Хэлний авиа ярианы урсгалд харилцан нөлөөлсний үр дүнд тодорхой хувьсгал гарч, үгийн утга хэлбэр өөрчлөгддөг. Жнь: гадар- газар, дүрэм- журам гэх мэт гэсэн нь / 3-38/ Д, Т ба Ж, З нэг язгууртай байснаа ярианы харилцан нөлөөллийн хуулиар 2 өөр үг болжээ. Мөн “Жи” язгуурт үгийн ерөнхий утга нь салаалах, хоёр болох гэсэн утгыг хадгалдаг. Жимсний “Ж”, тарианы “Т” гэсэн аргаар заасан хичээлийн статистик шинжилгээний дүн: ANOVA Source of Variation SS df MS F P-value F crit Rows 119,46 39,00 3,06 9,29 0,00 1,44 Columns 56,49 8,00 7,06 21,42 0,00 1,97 Error 102,84 312,00 0,33 Total 278,79 359,00 /Багшийн үнэлгээ/ MS Excel –програмын Data Analysis дэд програм ашиглан давталтгүй хоёр хүчин зүйлийн шинжилгээ хийхэд мөрөөр Фишерийн утга F=9,29>Fcrid=1,44 онолын утгаас их буюу багуудын хооронд хүчин зүйлийн нөлөөлөлтэй. Мөн баганаар Фишерийн утга F=21,42>Fcrid=1,97 онолын утгаас их буюу чадваруудын хүчин зүйлийн нөлөөлөлтэй. Чадваруудын хооронд корреляцийн хамаарлын хүснэгт/багшийн үнэлгээ/ уншихчадвар т/б 1минунших чадвар т/б бичихчадвар сонсох чадвар Эргэцүүлэн асуулттавих чадвар бусадчадвар унших чадвар 1 r1 т/б 0,74 1 r2 1мин унших чадвар 0,71 0,65 1 r3 т/б 0,62 0,64 0,71 1 r4 бичих чадвар 0,71 0,61 0,55 0,63 1 r5 т/б 0,60 0,56 0,47 0,44 0,66 1 r6 сонсох чадвар 0,38 0,39 0,25 0,37 0,29 0,36 1 r7 Эргэцүү 0,59 0,53 0,36 0,47 0,51 0,38 0,62 1 r8 бусад чадвар 0,35 0,33 0,22 0,30 0,33 0,18 0,45 0,36 1 /Багшийн үнэлгээ/ MS Excel –програмын Data Analysis дэд програм ашиглан чадваруудын хооронд корреляцийн шинжилгээ хийж үзэхэд: r1=0,74 буюу унших чадвар танил биш сэдэв унших чадвар хоёр хүчтэй хамааралтай. r2=0,71 буюу унших чадвар 1 мин унших чадвар хоёр хүчтэй хамааралтай. r4=0,71 буюу унших чадвар бичих чадвар хоёр хүчтэй хамааралтай.
  4. 4. r6=0,38 буюу унших чадвар сонсох хоёр сул хамааралтай. r7=0,59 буюу унших чадвар эргэцүүлэн асуулт тавих чадвар дунд зэргийн хамааралтай. r8=0,35 буюу унших чадвар бусад чадвартай сул хамааралтай. ANOVA Source of Variation SS df MS F P-value F crit Rows 145,66 39,00 3,73 8,66 0,00 1,44 Columns 49,39 8,00 6,17 14,31 0,00 1,97 Error 134,61 312,00 0,43 Total 329,66 359,00 /Хөндлөнгийн үнэлгээ/ MS Excel –програмын Data Analysis дэд програм ашиглан давталтгүй хоёр хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ хийхэд мөрөөр Фишерийн утга F=8,66>Fcrid=1,44 онолын утгаас их буюу багуудын хооронд хүчин зүйлийн нөлөөлөлтэй. Мөн баганаар Фишерийн утга F=14,31>Fcrid=1,97 онолын утгаас их буюу чадваруудын хүчин зүйлийн нөлөөлөлтэй. Чадваруудын хооронд корреляцийн хамаарлын хүснэгт /хөндлөнгийн үнэлгээ/ уншихчадвар т/б 1минунших чадвар т/б бичихчадвар т/б сонсохчадвар Эргэцүүлэн асуулттавих чадвар бусадчадвар у/ч т 1 r1 т/б 0,79 1,00 r2 1мин у/ч т 0,81 0,73 1,00 r3 т/б 0,61 0,69 0,82 1,00 r4 бичих чадвар т 0,75 0,65 0,68 0,47 1,00 r5 т/б 0,59 0,68 0,60 0,58 0,72 1,00 r6 сонсох чадвар 0,40 0,24 0,46 0,26 0,45 0,22 1,00 r7 Ас тавих чадвар 0,31 0,02 0,35 0,08 0,54 0,18 0,64 1,00 r8 бусад чадвар 0,32 0,15 0,24 0,09 0,19 0,11 0,55 0,35 1,00 /Хөндлөнгийн үнэлгээ/ MS Excel –програмын Data Analysis дэд програм ашиглан чадваруудын хооронд корреляцийн шинжилгээ хийж үзэхэд: r1=0,79 буюу унших чадвар танил биш сэдэв унших чадвар хоёр хүчтэй хамааралтай. r2=0,81 буюу унших чадвар 1 мин унших чадвар хоёр хүчтэй хамааралтай. r4=0,75 буюу унших чадвар бичих чадвар хоёр хүчтэй хамааралтай. r6=0,40 буюу унших чадвар сонсох хоёр сул хамааралтай. r7=0,31 буюу унших чадвар эргэцүүлэн асуулт тавих чадвар сул хамааралтай. r8=0,32 буюу унших чадвар бусад чадвартай сул хамааралтай.
  5. 5. Туршилт хийсэн 8-9 анги, хяналтын 8-6 ангийн монгол бичгийн хичээлээр авсан шалгалтын үр дүнд / 2013-2014 оны хичээлийн жил 1-р улирал 2-р шалгалт/ MS Exsel-ийн Data Analysis дэд програм ашиглан тэнцүү биш дисперстэй хоёр түүврийн дунджийг жиших t тестийн шинжилгээг хийж үзэхэд: t-Test: Two-Sample Assuming Unequal Variances 8-6 8-9 Mean 86,11 91,17 Variance 29,88 36,09 Observations 19,00 36,00 Hypothesized Mean Difference 0,00 df 40,00 t Stat -3,15 P(T<=t) one-tail 0,00 t Critical one-tail 1,68 P(T<=t) two-tail 0,00 t Critical two-tail 2,02 |tstat|=|-3,15|=3,15>tcrit two=2,02 tstastic модулиараа онолын утгаас их буюу туршилтын анги жирийн ангийн дунджууд мэдэгдэм ялгаатай . Мөн tstat=-3,15<tcritcal one= 1.68 буюу туршилтын ангийн дундаж 91,17 жирийн ангиас дунджаас 86.11- ээс их болох нь онолоор батлагдаж байна. Туршилт үр дүнтэй гэсэн дүгнэлт гарч байна. Туршилт хийсэн 8-9 анги, хяналтын 8-6 ангийн монгол бичгийн хичээлээр авсан шалгалтын үр дүнд / 2013-2014 оны хичээлийн жил 2-р улирал 2-р шалгалт/ MS Exsel-ийн Data Analysis дэд програм ашиглан тэнцүү биш дисперстэй хоёр түүврийн дунджийг жиших t тестийн шинжилгээг хийж үзэхэд: t-Test: Two-Sample Assuming Unequal Variances 8-6 8-9 Mean 88,30 92,21 Variance 34,54 34,11 Observations 20 33 Hypothesized Mean Difference 0 df 40 t Stat -2,35 P(T<=t) one-tail 0,01 t Critical one-tail 1,68 P(T<=t) two-tail 0,02 t Critical two-tail 2,02 |tstat|=|-2,35|=2,35>tcrit two=2,02 tstastic модулиараа онолын утгаас их буюу туршилтын анги жирийн ангийн дунджууд мэдэгдэм ялгаатай .
  6. 6. Мөн tstat=-2,35<tcritcal one= 1.68 буюу туршилтын ангийн дундаж 92,21 жирийн ангиас дунджаас 88,30- ээс их болох нь онолоор батлагдаж байна. Туршилт үр дүнтэй гэсэн дүгнэлт гарч байна. Нэгдсэн дүгнэлт/ зорилгоосоо дүгнэлтээ гаргах/ 4. Бичиг үсгээрээ дамжуулан хүрээлэн буй орчноо таньж мэдэн хайрлан хамгаалах насан туршийн боловсрол олж авна. Ашигласан материал 1. Ү. Ариунболд “ Монгол бичгийн холбох ёс, түүний заах арга” / доктор /Ph/ зэрэг горилсон бүтээл. У 2. Д. Баттогтох “ Монгол бичгийн заах аргын уламжлал, шинэчлэл” УБ 1995, диссертаци 3. Д.Баттогтох “ Монгол бичгийн гайхамшиг оршвой” УБ 2013 4. Ч. Байгалмаа “ Багшийн мэргэжлийн хөгжил туршилт судалгаа” УБ 2013 5. БСШУЯ-ны сайдын 471-р тушаал, ЕБС-ын суралцагчдын үлгэрчилсэн дүрэмд / 2010 оны 10 сарын 28./ 6. С.Батхуяг, “ Дээд боловсролын сургалтын уламжлалт арга барилын шинэчлэл” 2012 он. 7. Ц.Буянхишиг “ ЕБДС-ийн монгол бичгийн хичээлээр мэдлэг бүтээх нь” --судалгааны ажлын материал 8. Б.Буяндэлгэр “ Монголын гүн ухааны байхуйн үзэл хувьсал” УБ 2009 9. Х.Далхжав “ Уйгаржин бичиг” УБ 1965 10. David A. Kolb, 1976, McBer and Co., Adepted from Learning Style Inventory, 137 Newbury Street, Boston, 11. Educational Psychology “Stephan N. Elliott. Thomas. R. Kratochwil. Boston 2000. 12. Б.Жадамбаа нарын “ Судалгааны арга зүй “УБ 2010 он 13. Л.Жамц “ Ерөнхий сэтгэл судлал” УБ 2013 14. Б.Жавзан нарын “Боловсролын сэтгэл судлал” УБ 2009 15. О. Мягмар “ Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд УБ 2013 16. Н.Нанзаддорж “ Сав шим ертөнцийн үүсэл” УБ 2010 17. Л.Түдэв. 9-р ангийн монгол бичгийн сурах бичиг УБ 2010 18. Ч.Пүрэвдорж “ Багшлахуйн менежмент” УБ 2013 Ц.Буянхишиг ХААИС-ийн харьяа Агроэкологи Бизнесийн Сургуулийн багш. Утас 99406277

×