SlideShare a Scribd company logo
МОНГОЛ УЛСЫН
ТАТВАРЫН
УЛСЫН
БАЙЦААГЧИЙН
ЁС ЗҮЙН ДҮРЭМ
ДҮРМИЙН ЗОРИЛГО
Монгол улсын татварын байцаагчийн ёс зүйн дүрэм нь Татварын
албаны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зөв явуулах
нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хууль болон
Татварын Ерөнхий хуульд заасан үүргээ чанд биелүүлэх, Татварын
албанд ажиллаж байгаа Төрийн захиргааны албан хаагчийн үйл
ажиллагаанд хориглох үйлдлийг гаргуулахгүй байлгах, улмаар
тэднийг аливаа зөрчил, дутагдалаас сэргийлж, нэр төрийг нь
хамгаалахад чиглэгдэнэ.
Татварын улсын байцаагчийн ёс зүйн
үндсэн зарчим, хэм хэмжээ
Татварын байцаагч нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд
өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын хууль тогтоомж,
татварын байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, аргачлалыг
чанд биелүүлж, бусдын нөлөөнд үл автан, татвар төлөгчийн хууль
ёсны эрх ашгийг хүндэтгэж, шударга, үнэнч ажиллах үүргээ
биелүүлэхийн тулд дараахь ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээг
баримтлан ажиллана.
1. Ёс зүйн үндсэн зарчим
Төрийн албан хаагчийн өргөсөн тангарагтаа
үнэнч байж, Монгол Улсын хууль тогтоомж,
Татварын албанаас гаргасан дүрэм, журам, заавар
аргачлалыг даган мөрдөж, үүрэгт ажлаа
мэргэжлийн өндөр түвшинд шударгаар
гүйцэтгэнэ.
Ёс зүйн хэм, хэмжээ
1. Төрийн захиргааны албан хаагчийн хариуцлага, нэр хүндийг ямагт
ухамсарлан, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ажиллана.
2. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд баримтлан ажиллахын
зэрэгцээ албан үүргээ гүйцэтгэж байх үедээ болон албан ажлын цагаар архи,
согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
3. Татварын байцаагч сахилгын зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн байдал
илэрвэл тухай бүр нь тухайн шатны татварын албаны удирдлагад мэдэгдэж
байна.
2.Ёс зүйн үндсэн зарчим
Бусдын нөлөөнд автахгүй, хэнийг ч
ялгаварлахгүй байхын зэрэгцээ эрхэлсэн ажлаа
гүйцэтгэхдээ хүнд суртал гаргах, бусдыг
чирэгдүүлэх, дарамтлах зэргийг цээрлэнэ.
Ёс зүйн хэм, хэмжээ
1. Татвар төлөгчтэй харьцахдаа ялгаварлах, үүргээ биелүүлэхдээ хүнд суртал
гаргах, чирэгдүүлэх, дарамтлах зэргийг хориглоно.
2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад татварын хяналт шалгалт хийх явцад
бусдын нөлөөнд автах, эрхшээлд нь орж болзошгүй нөхцөл байдал бий болох
аливаа харилцаанаас зайлсхийх
3. Албан үүргээ биелүүлэхдээ гэр бүлийн гишүүд, төрөл садны хүмүүс, бусад
этгээдийн нөлөөнд автахгүй, танил тал харахгүй, аливаа хувь хүн болон
байгууллагын эрх ашигт нийцүүлэн татварын хууль тогтоомж зөрчсөн үйл
ажиллагаа явуулахыг хориглоно. Энэ талаар бусад байцаагчдад хүсэлт тавьж,
дарамт, шахалт үзүүлэхийг цээрлэнэ.
3. Ёс зүйн үндсэн зарчим
Татвар төлөгчийн эрх ашгийг хүндэтгэн үзэж,
байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалан
ажиллана.
Ёс зүйн хэм, хэмжээ
1. Албан тушаалынхаа чиг үүргийн хүрээнд олж мэдсэн, эсвэл өөрт
нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, иргэний нууцыг чандлан
хадгалж, түүнийг буруугаар ашиглахаас хамгаална. Түүнчлэн
хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглахыг хориглоно.
2. Татвар төлөгчийн талаарх мэдээллийг албан ёсны хүсэлтийг нь
үндэслэн байгууллага, иргэнд гаргаж өгөхдөө тухайн шатны
татварын албаны дарга буюу түүнийг орлож байгаа албан
тушаалтны албан ёсны зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
4.Ёс зүйн үндсэн зарчим
Төрийн байгууллага, Төрийн албан хаагчийн нэр
хүндийг дээдлэх ба хэн нэгэн этгээдийн хувийн
сонирхлын үүднээс албан тушаалаа урвуулан
ашиглахыг хориглоно.
Ёс зүйн хэм, хэмжээ
1. Татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, тайлан тэнцэл гаргах,
аудит хийхийг хориглоно.
2. Төрийн ашиг сонирхол зөрчигдөх нь татварын албаны нэр хүндэд нөлөөлөх
төдийгүй улсад хор, хохирол учруулж болох тул дараахь зүйлийг хориглоно:
албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих
албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны
нэгжид ажиллах, түүнийг албан тушаал дэвшүүлэх, дотоод, гадаадын сургалтад
сонгон шалгаруулах, тендер шалгаруулагчийн бүрэлдэхүүнд оролцох, ажил
үүргийн хуваарийн дагуу хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагад ажилд оруулах
Гэр бүлийн гишүүн, төрөл, садан, найз нөхдийн удирддаг болон тэдний
ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй татварын тооцоо хийх, хяналт
шалгалт явуулах, ивээлдээ байлгах, хэрэв дээрхи татвар төлөгч тендерийн
шалгаруулалтад оролцож байгаа бол тухайн тендерийг шалгаруулах
шалгаруулагчийн бүрэлдэхүүнд оролцох, тендер шалгаруулагчийн шийдвэрт
нөлөөлөх, татварын албанд бараа, үйлчилгээ авах, гэрээ, хэлэлцээр байгуулахад
оролцох
Татвар төлөгчдөөр өөртөө болон гэр бүлийн гишүүн, төрөл, садан, найз
нөхөддөө үнэгүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх
Өөрийн болон хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашгийн үүднээс хариуцсан
татвар төлөгчид ямар нэгэн хэлбэр /оюуны болон биет/-ийн хөрөнгө оруулалт
хийх
Өөр газар, байгууллагад давхар ажил, үүргийг гүйцэтгэх.
3. Татварын байцаагч нь татвар төлөгчийн хууль бус үйлдлийг нуун дарагдуулах,
албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглоно. Үүнд:
Ашиг олох зорилгоор албан тушаалаа ашиглах, орлого татвараа нуух, татвар
төлөхөөс зайлсхийхтэй холбогдсон зөвлөгөө өгөх, мэргэжил, арга зүйн
туслалцаа үзүүлэх
Бусад байцаагч нарт дарамт, шахалт үзүүлэх, заналхийлэх
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль бусаар эдлүүлэх, өөрийн хариуцсан
татвар төлөгчөөс мөнгө зээлдэх, эд хөрөнгө, барилга байгууламж, бусад
зүйлсийг зах зээлийн жишгээс хямд үнээр худалдан авах, түрээслэх
Өөрийн санаачилгаар хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашгийн үүднээс
татварын хяналт шалгалт хийх
Татварын хяналт шалгалтын ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр
дутуу хийх, татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил дутагдлыг
илрүүлэхгүй орхих, татвар төлөгчтэй хувийн журмаар үгсэн
тохирох, ая тал засах, татварын зөрчил, төлбөрийг хөнгөлөх, нуун
дарагдуулах, хяналт, шалгалтын ажлын явц, үр дүнгийн талаар ажил
үүргийн хуваарийн дагуу удирдах албан тушаалтнаас бусад этгээдэд
мэдээлэх, баримт бүрдээгүй байхад акт, дүгнэлт, илтгэх хуудас бичих
Татварын хяналт шалгалт хийсэн боловч Татварын улсын
байцаагчийн акт, дүгнэлт, илтгэх хуудсанд гарын үсэг зурж, тэмдгээ
дарахгүй байх, эсвэл татварын хяналт шалгалтанд оролцоогүй байж
тухайн хяналт шалгалтын материалд гарын үсэг зурж, тэмдэг дарах,
мөн татвар төлөгчийн талаар баталгаа, тодорхойлолт гарган өгч,
тэмдэг дарах
4. албан үүргээ хэрэгжүүлсний төлөө аль нэгэн этгээдийн өмнө
хууль тогтоомжид заагдаагүй үүрэг хүлээх, бэлэг, дурсгал, шан
харамж, шагнал, урамшуулал авахыг хориглоно
5. Татвар төлөгчийн аливаа урилгаар дайллага, цайллагад оролцох
бол өөрийн татварын албаны даргадаа мэдэгдэж зөвшөөрөл авна.
Албаны аливаа үйл ажиллагааны өмнө, явцад болон дараа нь
өөрийн санаачилга ба татвар төлөгчийн урилгаар зоог, дайллагад
оролцох, Гэрээ, хэлэлцээрт оролцогчид, тендер зарлагч, бараа
нийлүүлэгчийн санал болгосон зоог, дайллагад оролцох нөхцөлд
урилгыг хүлээн авахыг хориглоно
6. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын
төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт
болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны
зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж,
иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад,
дотоодод зорчихыг хориглоно.
7. Татвар төлөгчдөөс авилгал авах, бусад байцаагчид авилгал өгөхөд зуучлахыг
хориглоно.
8. Өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн өш хонзон авах
зорилгоор ашиглахыг хориглоно.
9. Онцгой албан татварын тэмдэг, патент, торгууль шийтгэврийн хуудас зэрэг
үнэт цаас, тооцоот маягтыг өөрөө ашиглах, бусдад ашиглуулахыг эрс
цээрлэнэ.
10.Татварын төлбөрийг татвар төлөгчөөс бэлэн мөнгөөр хураан
авснаас хойш 12 цагийн дотор төсвийн орлогод оруулж байх,
үүнээс хэтрүүлбэл төсвийн мөнгийг хувьдаа ашигласан гэж үзэж
хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
11.Татварын албаны удирдах ажилтан, нягтлан бодогч, байцаагчид
нь төсвийн орлогыг цаг тухайд нь холбогдох дансанд
шилжүүлэхгүй авч үлдэн байгууллагын болон хувийн хэрэгцээнд
ашиглахыг хориглоно.
5.Ёс зүйн үндсэн зарчим
Татвар төлөгчдөд Төр, засгийн бодлого, хууль
тогтоомжийг сөргөөр тайлбарлан таниулах,
сурталчилах, хууль бус заавар, зөвлөгөө өгөх,
үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
Ёс зүйн хэм, хэмжээ
1. Засгийн газраас явуулж буй бодлого, татварын албанаас хийж буй
ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээ, татвар төлөгчийн талаарх
мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тайлбар хийх, нийтэд
мэдээлэхдээ тухайн татварын албаны даргын зөвшөөрлийг
үндэслэнэ. Гэхдээ татвар төлөгчийн нэр хүнд, бизнесийн нууцад
сөргөөр нөлөөлөхүйц мэдээллийг тухайн татвар төлөгчийн
зөвшөөрөлгүйгээр мэдээлэх, татварын алба, татварын байцаагч,
татвар төлөгчийн талаархи аливаа мэдээллийг өөрийн болон хэн
нэгэн этгээдийн хувийн зорилгод ашиглахыг тус тус хориглоно.
2. Төр, засгийн болон татварын албаны удирдлагаас явуулж буй
бодлого, арга хэмжээг улс төрийн үзэл бодлын үүднээс сөргөөр
тайлбарлан таниулахыг хориглоно.
3. Удирдах албан тушаалтнаас өгсөн чиглэл, даалгавар болон хууль
тогтоомжид заасан нууцалбал зохих шийдвэрлэгдээгүй мэдээллийг
тараах, татварын албанаас явуулж буй бодлого, татварын хууль
тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан бусад заавар журам,
аргачлал зэргийг татвар төлөгчдөд гуйвуулан тайлбарлахыг
цээрлэнэ.
6.Ёс зүйн үндсэн зарчим
Татварын байцаагч нь үйл ажиллагаандаа төрийн
хуулийг дээдэлж, төрийн ашиг сонирхолд
захирагдан, улс төрийн талаар төвийг сахиж,
захирах, захирагдах ёсыг тууштай хэрэгжүүлнэ.
Ёс зүйн хэм хэмжээ
1. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль нэг улс төрийн хүчнийг илт
дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандах ёсгүй бөгөөд улс төрийн
хувьд төвийг сахиж ажиллана.
2. Төрийн бус байгууллагад сонгогдон ажиллаж болох боловч тэрхүү сонгууль,
томилолт нь албан хаагчийн хувьд албан үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй
байвал зохино.
3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүнийн сонгуульд нэрээ
дэвшүүлэх бол албан тушаалаас чөлөөлөх хүсэлтээ гаргаж, төрийн бус
байгууллагын орон тооны албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлэх бол энэ
тухайгаа байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдсэн
байна.
4. Үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх
эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй
хандаж, Төрийн байгууллага, түүгээр үйлчлүүлэгч олон түмний
хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдал
гаргахыг цээрлэнэ.
5. Үнэнч шудрага, төлөв төвшин байдал, соёлтой харьцаагаараа
бусдын итгэл хүндэтгэлийг хүлээж, хууль тогтоомжид заасан албан
үүргээ гүйцэтгэхдээ бүх хүнтэй соёлч боловсон харилцаж, ард
түмний ёс заншлыг хүндэтгэж, сахин биелүүлнэ. Аливаа асуудлыг
шийдвэрлэхдээ бусдыг айлган сүрдүүлэх, нэр төрийг гутаах,
гүтгэх, басамжлах, зүй бус үг хэрэглэх, доромжлохыг хориглоно.
7.Ёс зүйн үндсэн зарчим
Татварын байцаагч нь байгууллагын эд
хөрөнгийг ариг, гамтай хэрэглэж, албан ажлаас
бусад нөхцөлд ашиглах, бусдад түрээслүүлэх, түр
хэрэглүүлэх, ашиглуулахыг хориглоно.
Ёс зүйн хэм, хэмжээ
1. Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйлс болон
байгууллагын албан хэрэгцээний мэдээ, мэдээллийн санг албаны
бус зориулалтаар ашиглах, бусдад ашиглуулах, албан ажилд
зориулсан хөрөнгийг бусад ажилд, хувийн хэрэгцээнд ашиглахыг
хориглоно.
2. Өөрийн хэрэглэдэг үнэмлэх, тамга, тэмдэг, үнэт цаасны хадгалалт,
хамгаалалтыг бүрэн хариуцаж, бусдад ашиглуулах нөхцөл
боломжийг олгохгүй байх, албан бланк, тамга, тэмдэг, албан бичиг
баримтыг хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.
8.Ёс зүйн үндсэн зарчим
Татварын байцаагч нь өөрийн өмчийн байдал,
орлогын талаар үнэн зөв мэдээлж байна.
Ёс зүйн хэм, хэмжээ
Өөрийн гэр бүлийн хөрөнгө, орлогын байдал, түүнд
орсон өөрчлөлтөө Татварын албанд шинээр орж буй
төрийн захиргааны албан хаагч нь орсон тухай үед,
бусад татварын байцаагч нь тогтоосон журмын дагуу
жилд нэг удаа үнэн зөв гарган дараа оны эхний улиралд
багтаан мэдээлнэ.
Ёс зүйн байдлын удирдлага, хяналт
• Татварын байцаагчийн ёс зүйн байдалд татварын газар, хэлтсийн дарга,
түүний шийдвэрээр томилогдсон Ёс зүйн хороо хяналт тавьж байна
• Татварын албаны удирдлага нь татварын байцаагч татвар төлөгчөөс
авилгал болон бэлэг шан харамж авсан болон нууцлах ёстой мэдээллийг
бусдад дамжуулсан эсэхэд иргэд болон хамт ажилладаг хүмүүсийн
мэдээлэл, өөрийн ажиглалтаар хяналт тавьж тийм зөрчил гаргахаас
урьдчилан сэргийлэх, аливаа зөрчил илэрвэл албан ёсоор сануулга өгөх,
Ёс зүйн хороогоор шалгалт хийлгүүлэн холбогдох арга хэмжээ авах
зэргээр ажиллана.
Хүлээлгэх хариуцлага• .Хууль тогтоомж, өргөсөн тангараг, энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг
зөрчсөн татварын байцаагчийн үйлдэл, эс үйлдэл нь түүнд сахилгын шийтгэл
ногдуулах үндэслэл болж Сахилгын шийтгэлийг татварын албаны дарга
тушаалаар ногдуулна.
• Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас
илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй.
• Албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг татварын ахлах байцаагчид
ногдуулна. Татварын байцаагчид татварын байцаагчийн эрхийг хасч, албан
тушаал бууруулж болно.
• Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан
ногдуулж болохгүй.
• Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрвөл
сахилгын шийтгэлгүйд тооцно.

More Related Content

What's hot

монгол улсын татварын тогтолцоо
монгол улсын татварын тогтолцоомонгол улсын татварын тогтолцоо
монгол улсын татварын тогтолцооpagmapagma
 
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлСТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
Enebish Vandandulam
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Adilbishiin Gelegjamts
 
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Adilbishiin Gelegjamts
 
Ias 8
Ias 8Ias 8
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэлМөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
DOtgontsetseg
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСChuluun Zulaa
 
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүдолон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүдPrime Rose Snowdrop
 
Авлагын бүргэл
Авлагын бүргэлАвлагын бүргэл
Авлагын бүргэл
Enebish Vandandulam
 
хөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвархөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвар
Batdorj Tuvaan
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
Nomin-Erdene Gantur
 
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээСТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
Enebish Vandandulam
 
6 medeelel tsugluulah
6  medeelel tsugluulah6  medeelel tsugluulah
6 medeelel tsugluulah
Timon CL
 
сэдэв 2-хотш
сэдэв 2-хотшсэдэв 2-хотш
сэдэв 2-хотш
Byambadrj Myagmar
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөDavaa Davaa
 
даатгалын зах зээлийн хөгжил монголд
даатгалын зах зээлийн хөгжил монголддаатгалын зах зээлийн хөгжил монголд
даатгалын зах зээлийн хөгжил монголдBilgee Zaya
 
Татварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголтТатварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголт
ИЗ-СЭЗС багш А.Цэрэнбямба
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
лекц № 7, 8
лекц № 7, 8лекц № 7, 8
лекц № 7, 8
Khaliuna Khina
 

What's hot (20)

монгол улсын татварын тогтолцоо
монгол улсын татварын тогтолцоомонгол улсын татварын тогтолцоо
монгол улсын татварын тогтолцоо
 
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлСТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
 
Sb 4 avl
Sb 4 avlSb 4 avl
Sb 4 avl
 
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
 
Ias 8
Ias 8Ias 8
Ias 8
 
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэлМөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
 
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүдолон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд
 
Авлагын бүргэл
Авлагын бүргэлАвлагын бүргэл
Авлагын бүргэл
 
хөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвархөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвар
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээСТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
 
6 medeelel tsugluulah
6  medeelel tsugluulah6  medeelel tsugluulah
6 medeelel tsugluulah
 
сэдэв 2-хотш
сэдэв 2-хотшсэдэв 2-хотш
сэдэв 2-хотш
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгө
 
даатгалын зах зээлийн хөгжил монголд
даатгалын зах зээлийн хөгжил монголддаатгалын зах зээлийн хөгжил монголд
даатгалын зах зээлийн хөгжил монголд
 
Татварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголтТатварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголт
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
лекц № 7, 8
лекц № 7, 8лекц № 7, 8
лекц № 7, 8
 

Similar to tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй

Зөрчлийн тухай хуульд татварын зөрчлийг зохицуулсан байдал
Зөрчлийн тухай хуульд татварын зөрчлийг зохицуулсан байдалЗөрчлийн тухай хуульд татварын зөрчлийг зохицуулсан байдал
Зөрчлийн тухай хуульд татварын зөрчлийг зохицуулсан байдал
Umguullin Mongol Umguulugch
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
The Business Council of Mongolia
 
Bai durem 2012
Bai durem   2012Bai durem   2012
Bai durem 2012altaamecs
 
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2Bachkana Enhbat
 
Uzel barimtlal
Uzel barimtlalUzel barimtlal
Uzel barimtlal
naranhuu
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
Gantulga Ulzii
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
Tumuruu Shiileg
 
Yos zui
Yos zuiYos zui
Yos zui
rtumur
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 
Turuun sanhuu L15.2019-2020
Turuun sanhuu L15.2019-2020Turuun sanhuu L15.2019-2020
Turuun sanhuu L15.2019-2020
hicheel2020
 
Lecture 14 appraiser's ethic
Lecture 14  appraiser's ethicLecture 14  appraiser's ethic
Lecture 14 appraiser's ethic
Baterdene Batchuluun
 
Hudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptxHudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptx
Manibazar Amarnasaa
 
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГАНОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
Tatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsooTatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsoo
E-Gazarchin Online University
 
монгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудитмонгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудитByambadrj Myagmar
 
монгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудитмонгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудитByambadrj Myagmar
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standartJigmee
 

Similar to tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй (20)

Зөрчлийн тухай хуульд татварын зөрчлийг зохицуулсан байдал
Зөрчлийн тухай хуульд татварын зөрчлийг зохицуулсан байдалЗөрчлийн тухай хуульд татварын зөрчлийг зохицуулсан байдал
Зөрчлийн тухай хуульд татварын зөрчлийг зохицуулсан байдал
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
 
Bai durem 2012
Bai durem   2012Bai durem   2012
Bai durem 2012
 
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2
 
Uzel barimtlal
Uzel barimtlalUzel barimtlal
Uzel barimtlal
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 
10
1010
10
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
 
Yos zui
Yos zuiYos zui
Yos zui
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
Turuun sanhuu L15.2019-2020
Turuun sanhuu L15.2019-2020Turuun sanhuu L15.2019-2020
Turuun sanhuu L15.2019-2020
 
Lecture 14 appraiser's ethic
Lecture 14  appraiser's ethicLecture 14  appraiser's ethic
Lecture 14 appraiser's ethic
 
Hudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptxHudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptx
 
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГАНОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Tatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsooTatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsoo
 
монгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудитмонгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудит
 
монгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудитмонгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудит
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standart
 

More from Bachkana Enhbat

урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл Bachkana Enhbat
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBachkana Enhbat
 
Batjargal-tusuwlult төсөвлөлт
Batjargal-tusuwlult төсөвлөлтBatjargal-tusuwlult төсөвлөлт
Batjargal-tusuwlult төсөвлөлтBachkana Enhbat
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйBachkana Enhbat
 
менежерийн ёс зүй
менежерийн ёс зүйменежерийн ёс зүй
менежерийн ёс зүйBachkana Enhbat
 

More from Bachkana Enhbat (6)

урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
 
Batjargal-tusuwlult төсөвлөлт
Batjargal-tusuwlult төсөвлөлтBatjargal-tusuwlult төсөвлөлт
Batjargal-tusuwlult төсөвлөлт
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүй
 
нбб ёс зүй
нбб ёс зүйнбб ёс зүй
нбб ёс зүй
 
менежерийн ёс зүй
менежерийн ёс зүйменежерийн ёс зүй
менежерийн ёс зүй
 

tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй

  • 2. ДҮРМИЙН ЗОРИЛГО Монгол улсын татварын байцаагчийн ёс зүйн дүрэм нь Татварын албаны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зөв явуулах нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хууль болон Татварын Ерөнхий хуульд заасан үүргээ чанд биелүүлэх, Татварын албанд ажиллаж байгаа Төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох үйлдлийг гаргуулахгүй байлгах, улмаар тэднийг аливаа зөрчил, дутагдалаас сэргийлж, нэр төрийг нь хамгаалахад чиглэгдэнэ.
  • 3. Татварын улсын байцаагчийн ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээ Татварын байцаагч нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын хууль тогтоомж, татварын байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, аргачлалыг чанд биелүүлж, бусдын нөлөөнд үл автан, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, шударга, үнэнч ажиллах үүргээ биелүүлэхийн тулд дараахь ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээг баримтлан ажиллана.
  • 4. 1. Ёс зүйн үндсэн зарчим Төрийн албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын хууль тогтоомж, Татварын албанаас гаргасан дүрэм, журам, заавар аргачлалыг даган мөрдөж, үүрэгт ажлаа мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэнэ.
  • 5. Ёс зүйн хэм, хэмжээ 1. Төрийн захиргааны албан хаагчийн хариуцлага, нэр хүндийг ямагт ухамсарлан, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ажиллана. 2. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд баримтлан ажиллахын зэрэгцээ албан үүргээ гүйцэтгэж байх үедээ болон албан ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. 3. Татварын байцаагч сахилгын зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн байдал илэрвэл тухай бүр нь тухайн шатны татварын албаны удирдлагад мэдэгдэж байна.
  • 6. 2.Ёс зүйн үндсэн зарчим Бусдын нөлөөнд автахгүй, хэнийг ч ялгаварлахгүй байхын зэрэгцээ эрхэлсэн ажлаа гүйцэтгэхдээ хүнд суртал гаргах, бусдыг чирэгдүүлэх, дарамтлах зэргийг цээрлэнэ.
  • 7. Ёс зүйн хэм, хэмжээ 1. Татвар төлөгчтэй харьцахдаа ялгаварлах, үүргээ биелүүлэхдээ хүнд суртал гаргах, чирэгдүүлэх, дарамтлах зэргийг хориглоно. 2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад татварын хяналт шалгалт хийх явцад бусдын нөлөөнд автах, эрхшээлд нь орж болзошгүй нөхцөл байдал бий болох аливаа харилцаанаас зайлсхийх 3. Албан үүргээ биелүүлэхдээ гэр бүлийн гишүүд, төрөл садны хүмүүс, бусад этгээдийн нөлөөнд автахгүй, танил тал харахгүй, аливаа хувь хүн болон байгууллагын эрх ашигт нийцүүлэн татварын хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Энэ талаар бусад байцаагчдад хүсэлт тавьж, дарамт, шахалт үзүүлэхийг цээрлэнэ.
  • 8. 3. Ёс зүйн үндсэн зарчим Татвар төлөгчийн эрх ашгийг хүндэтгэн үзэж, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалан ажиллана.
  • 9. Ёс зүйн хэм, хэмжээ 1. Албан тушаалынхаа чиг үүргийн хүрээнд олж мэдсэн, эсвэл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, иргэний нууцыг чандлан хадгалж, түүнийг буруугаар ашиглахаас хамгаална. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглахыг хориглоно. 2. Татвар төлөгчийн талаарх мэдээллийг албан ёсны хүсэлтийг нь үндэслэн байгууллага, иргэнд гаргаж өгөхдөө тухайн шатны татварын албаны дарга буюу түүнийг орлож байгаа албан тушаалтны албан ёсны зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
  • 10. 4.Ёс зүйн үндсэн зарчим Төрийн байгууллага, Төрийн албан хаагчийн нэр хүндийг дээдлэх ба хэн нэгэн этгээдийн хувийн сонирхлын үүднээс албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглоно.
  • 11. Ёс зүйн хэм, хэмжээ 1. Татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, тайлан тэнцэл гаргах, аудит хийхийг хориглоно. 2. Төрийн ашиг сонирхол зөрчигдөх нь татварын албаны нэр хүндэд нөлөөлөх төдийгүй улсад хор, хохирол учруулж болох тул дараахь зүйлийг хориглоно: албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид ажиллах, түүнийг албан тушаал дэвшүүлэх, дотоод, гадаадын сургалтад сонгон шалгаруулах, тендер шалгаруулагчийн бүрэлдэхүүнд оролцох, ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагад ажилд оруулах
  • 12. Гэр бүлийн гишүүн, төрөл, садан, найз нөхдийн удирддаг болон тэдний ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй татварын тооцоо хийх, хяналт шалгалт явуулах, ивээлдээ байлгах, хэрэв дээрхи татвар төлөгч тендерийн шалгаруулалтад оролцож байгаа бол тухайн тендерийг шалгаруулах шалгаруулагчийн бүрэлдэхүүнд оролцох, тендер шалгаруулагчийн шийдвэрт нөлөөлөх, татварын албанд бараа, үйлчилгээ авах, гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцох Татвар төлөгчдөөр өөртөө болон гэр бүлийн гишүүн, төрөл, садан, найз нөхөддөө үнэгүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх Өөрийн болон хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашгийн үүднээс хариуцсан татвар төлөгчид ямар нэгэн хэлбэр /оюуны болон биет/-ийн хөрөнгө оруулалт хийх Өөр газар, байгууллагад давхар ажил, үүргийг гүйцэтгэх.
  • 13. 3. Татварын байцаагч нь татвар төлөгчийн хууль бус үйлдлийг нуун дарагдуулах, албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглоно. Үүнд: Ашиг олох зорилгоор албан тушаалаа ашиглах, орлого татвараа нуух, татвар төлөхөөс зайлсхийхтэй холбогдсон зөвлөгөө өгөх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Бусад байцаагч нарт дарамт, шахалт үзүүлэх, заналхийлэх Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль бусаар эдлүүлэх, өөрийн хариуцсан татвар төлөгчөөс мөнгө зээлдэх, эд хөрөнгө, барилга байгууламж, бусад зүйлсийг зах зээлийн жишгээс хямд үнээр худалдан авах, түрээслэх Өөрийн санаачилгаар хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашгийн үүднээс татварын хяналт шалгалт хийх
  • 14. Татварын хяналт шалгалтын ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дутуу хийх, татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил дутагдлыг илрүүлэхгүй орхих, татвар төлөгчтэй хувийн журмаар үгсэн тохирох, ая тал засах, татварын зөрчил, төлбөрийг хөнгөлөх, нуун дарагдуулах, хяналт, шалгалтын ажлын явц, үр дүнгийн талаар ажил үүргийн хуваарийн дагуу удирдах албан тушаалтнаас бусад этгээдэд мэдээлэх, баримт бүрдээгүй байхад акт, дүгнэлт, илтгэх хуудас бичих Татварын хяналт шалгалт хийсэн боловч Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, илтгэх хуудсанд гарын үсэг зурж, тэмдгээ дарахгүй байх, эсвэл татварын хяналт шалгалтанд оролцоогүй байж тухайн хяналт шалгалтын материалд гарын үсэг зурж, тэмдэг дарах, мөн татвар төлөгчийн талаар баталгаа, тодорхойлолт гарган өгч, тэмдэг дарах
  • 15. 4. албан үүргээ хэрэгжүүлсний төлөө аль нэгэн этгээдийн өмнө хууль тогтоомжид заагдаагүй үүрэг хүлээх, бэлэг, дурсгал, шан харамж, шагнал, урамшуулал авахыг хориглоно 5. Татвар төлөгчийн аливаа урилгаар дайллага, цайллагад оролцох бол өөрийн татварын албаны даргадаа мэдэгдэж зөвшөөрөл авна. Албаны аливаа үйл ажиллагааны өмнө, явцад болон дараа нь өөрийн санаачилга ба татвар төлөгчийн урилгаар зоог, дайллагад оролцох, Гэрээ, хэлэлцээрт оролцогчид, тендер зарлагч, бараа нийлүүлэгчийн санал болгосон зоог, дайллагад оролцох нөхцөлд урилгыг хүлээн авахыг хориглоно
  • 16. 6. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчихыг хориглоно. 7. Татвар төлөгчдөөс авилгал авах, бусад байцаагчид авилгал өгөхөд зуучлахыг хориглоно. 8. Өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн өш хонзон авах зорилгоор ашиглахыг хориглоно. 9. Онцгой албан татварын тэмдэг, патент, торгууль шийтгэврийн хуудас зэрэг үнэт цаас, тооцоот маягтыг өөрөө ашиглах, бусдад ашиглуулахыг эрс цээрлэнэ.
  • 17. 10.Татварын төлбөрийг татвар төлөгчөөс бэлэн мөнгөөр хураан авснаас хойш 12 цагийн дотор төсвийн орлогод оруулж байх, үүнээс хэтрүүлбэл төсвийн мөнгийг хувьдаа ашигласан гэж үзэж хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. 11.Татварын албаны удирдах ажилтан, нягтлан бодогч, байцаагчид нь төсвийн орлогыг цаг тухайд нь холбогдох дансанд шилжүүлэхгүй авч үлдэн байгууллагын болон хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно.
  • 18. 5.Ёс зүйн үндсэн зарчим Татвар төлөгчдөд Төр, засгийн бодлого, хууль тогтоомжийг сөргөөр тайлбарлан таниулах, сурталчилах, хууль бус заавар, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
  • 19. Ёс зүйн хэм, хэмжээ 1. Засгийн газраас явуулж буй бодлого, татварын албанаас хийж буй ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээ, татвар төлөгчийн талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тайлбар хийх, нийтэд мэдээлэхдээ тухайн татварын албаны даргын зөвшөөрлийг үндэслэнэ. Гэхдээ татвар төлөгчийн нэр хүнд, бизнесийн нууцад сөргөөр нөлөөлөхүйц мэдээллийг тухайн татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэх, татварын алба, татварын байцаагч, татвар төлөгчийн талаархи аливаа мэдээллийг өөрийн болон хэн нэгэн этгээдийн хувийн зорилгод ашиглахыг тус тус хориглоно.
  • 20. 2. Төр, засгийн болон татварын албаны удирдлагаас явуулж буй бодлого, арга хэмжээг улс төрийн үзэл бодлын үүднээс сөргөөр тайлбарлан таниулахыг хориглоно. 3. Удирдах албан тушаалтнаас өгсөн чиглэл, даалгавар болон хууль тогтоомжид заасан нууцалбал зохих шийдвэрлэгдээгүй мэдээллийг тараах, татварын албанаас явуулж буй бодлого, татварын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан бусад заавар журам, аргачлал зэргийг татвар төлөгчдөд гуйвуулан тайлбарлахыг цээрлэнэ.
  • 21. 6.Ёс зүйн үндсэн зарчим Татварын байцаагч нь үйл ажиллагаандаа төрийн хуулийг дээдэлж, төрийн ашиг сонирхолд захирагдан, улс төрийн талаар төвийг сахиж, захирах, захирагдах ёсыг тууштай хэрэгжүүлнэ.
  • 22. Ёс зүйн хэм хэмжээ 1. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль нэг улс төрийн хүчнийг илт дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандах ёсгүй бөгөөд улс төрийн хувьд төвийг сахиж ажиллана. 2. Төрийн бус байгууллагад сонгогдон ажиллаж болох боловч тэрхүү сонгууль, томилолт нь албан хаагчийн хувьд албан үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байвал зохино. 3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүнийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бол албан тушаалаас чөлөөлөх хүсэлтээ гаргаж, төрийн бус байгууллагын орон тооны албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлэх бол энэ тухайгаа байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдсэн байна.
  • 23. 4. Үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандаж, Төрийн байгууллага, түүгээр үйлчлүүлэгч олон түмний хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдал гаргахыг цээрлэнэ. 5. Үнэнч шудрага, төлөв төвшин байдал, соёлтой харьцаагаараа бусдын итгэл хүндэтгэлийг хүлээж, хууль тогтоомжид заасан албан үүргээ гүйцэтгэхдээ бүх хүнтэй соёлч боловсон харилцаж, ард түмний ёс заншлыг хүндэтгэж, сахин биелүүлнэ. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бусдыг айлган сүрдүүлэх, нэр төрийг гутаах, гүтгэх, басамжлах, зүй бус үг хэрэглэх, доромжлохыг хориглоно.
  • 24. 7.Ёс зүйн үндсэн зарчим Татварын байцаагч нь байгууллагын эд хөрөнгийг ариг, гамтай хэрэглэж, албан ажлаас бусад нөхцөлд ашиглах, бусдад түрээслүүлэх, түр хэрэглүүлэх, ашиглуулахыг хориглоно.
  • 25. Ёс зүйн хэм, хэмжээ 1. Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйлс болон байгууллагын албан хэрэгцээний мэдээ, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглах, бусдад ашиглуулах, албан ажилд зориулсан хөрөнгийг бусад ажилд, хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно. 2. Өөрийн хэрэглэдэг үнэмлэх, тамга, тэмдэг, үнэт цаасны хадгалалт, хамгаалалтыг бүрэн хариуцаж, бусдад ашиглуулах нөхцөл боломжийг олгохгүй байх, албан бланк, тамга, тэмдэг, албан бичиг баримтыг хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.
  • 26. 8.Ёс зүйн үндсэн зарчим Татварын байцаагч нь өөрийн өмчийн байдал, орлогын талаар үнэн зөв мэдээлж байна.
  • 27. Ёс зүйн хэм, хэмжээ Өөрийн гэр бүлийн хөрөнгө, орлогын байдал, түүнд орсон өөрчлөлтөө Татварын албанд шинээр орж буй төрийн захиргааны албан хаагч нь орсон тухай үед, бусад татварын байцаагч нь тогтоосон журмын дагуу жилд нэг удаа үнэн зөв гарган дараа оны эхний улиралд багтаан мэдээлнэ.
  • 28. Ёс зүйн байдлын удирдлага, хяналт • Татварын байцаагчийн ёс зүйн байдалд татварын газар, хэлтсийн дарга, түүний шийдвэрээр томилогдсон Ёс зүйн хороо хяналт тавьж байна • Татварын албаны удирдлага нь татварын байцаагч татвар төлөгчөөс авилгал болон бэлэг шан харамж авсан болон нууцлах ёстой мэдээллийг бусдад дамжуулсан эсэхэд иргэд болон хамт ажилладаг хүмүүсийн мэдээлэл, өөрийн ажиглалтаар хяналт тавьж тийм зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, аливаа зөрчил илэрвэл албан ёсоор сануулга өгөх, Ёс зүйн хороогоор шалгалт хийлгүүлэн холбогдох арга хэмжээ авах зэргээр ажиллана.
  • 29. Хүлээлгэх хариуцлага• .Хууль тогтоомж, өргөсөн тангараг, энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн татварын байцаагчийн үйлдэл, эс үйлдэл нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж Сахилгын шийтгэлийг татварын албаны дарга тушаалаар ногдуулна. • Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. • Албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг татварын ахлах байцаагчид ногдуулна. Татварын байцаагчид татварын байцаагчийн эрхийг хасч, албан тушаал бууруулж болно. • Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй. • Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.