More Related Content
PPTX
PDF
ойрын зайн гүйлтийн техник заах арга PPTX
ойрын зайн гүйлтийн техник задлал PPTX
PPTX
волейболын хичээлийн заах арга зүй, хичээлд ODP
ODP
PPT
What's hot
PPTX
8 r angi bieiin tamir-onol PPTX
PPTX
DOCX
ODP
DOCX
PPTX
ODP
4.волейбол үүсэл хөгжил.даваа PPT
PPTX
PPTX
PPT
ODP
PPTX
Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр ODP
PPT
PPT
PPTX
PPTX
амьд биеийн үржлийн хэлбэр PPTX
Viewers also liked
DOC
БАГА БОЛОВСРОЛ - БИЕИЙН ТАМИР ODP
PPTX
DOC
бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухай PPTX
7 анги Биеийн тамирын хичээл "Сагсан бөмбөг" PPT
ODP
PPTX
Similar to хөнгөн
PDF
биеийн тамир хичээлийн хөтөлбөр PPTX
PPTX
хөнгөн атлетик 3 р улирал ODP
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр PPT
ODP
4.волейбол дээрээс авалт.даваа ODP
ODP
ODP
ODP
ODP
ODP
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр PPTX
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр DOCX
PPTX
ODP
PPTX
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр PPTX
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр DOCX
PPTX
More from Baterdene Tserendash
PPTX
PPTX
химийн урвал, түүний төрөл PPT
PPTX
PPT
PPTX
PPT
PPTX
PPT
PPTX
PPTX
PDF
PDF
PPTX
PPTX
PDF
Khicheeliin jiliin butets taniltsuulga PPTX
PPTX
PDF
PPTX
хөнгөн
- 1.
- 2.
Оршил МЭӨ776 онд эртний Грекэд явагдсан Олимпийн анхны тоглолтод 192м 27 см буюу 100 ярдын гүйлт орсноор хөнгөн атлетик нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Хөнгөн өтлетик нь алхалт, гүйлт, харайлт, шидэлтийн төрлийг агуулсан дэлхий нийтэд спортын хаан гэгддэг өвөрмөц шинж чанартай агуу спортын төрөл билээ. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо нь 1912 онд байгуулагджээ. /IAAF/2011 оны байдлаар дэлхийн 243 орныг нэгтгэсэн спортын томоохон холбоо болж өргөжжээ. - 3.
Орчин үеийн хөнгөнатлетикийн хөгжил.Орчин үеийн хөнгөн атлетик нь 1789-1839 онуудад Герман, Их британи, Ирланд, Канад зэрэг улс орнуудад тус тусийн хөгжлийн замаар дэлгэрч, 1837 оноос Английн Их сургуулиудад ойрын зайн гүйлтүүд, саадай гүйлт, шидэлтийн төрлүүдээр, 1851 оноос урт, өндрийн харайлтын төрлүүдээр тэмцээнүүд явагддаг болсноор түүхэнд тэмдэглэгдэж 1864 оноос Оксфорд болон Кембриджийн сургуулиудын хооронд жил бүр уламжлалт тэмцээн зохиогдож байжээ. - 4.
1865 онд Лондонгийнхөнгөн атлетикийн клуб байгуулагдсан бол 1880 онд Британийн эзэн хаан сонирхогчдын хөнгөн атлетикийн холбоог нэгтгэсэн байна. - 5.
1868 ондНью-Иоркт хөнгөн атлетикийн клуб, 1875 онд АНУ-ын оюутны спорт холбоо үүсч хөнгөн атлетик их дээд сургуулиудад маш хурдацтай хөгжсөн байна. - 6.
1880-1890 онуудаддэлхийн олон орнуудад хөнгөн атлетик сонирхогчдын холбоо зохион байгуулагдаж 1896 онд явагдсан орчин үеийн анхны олимпийн тоглолтонд хөнгөн атлетик нь чухал хувь нэмэр оруулсан юм.Хөнгөн атлетикийн спортын хөгжлийн түүхийн он дараалалаас.Зуны олимпийн тоглолтонд – 1896 оноос - 7.
Задгай цэнгэлдэхэд дэлхийнаварга шалгаруулах тэмцээн – 1983 оноос 2 жил тутамд сондгой тоот онуудад явагдаж байна. 2011оны 8 сард Солнгосын Дэгуд явагдсан. - 8.
Битүү цэнгэлдэхэддэлхийн аварга шалгаруулах тэмцээн - 1985 оноос 2 жил тутамд тэгш тоот онуудад явагдаж байна. 2012 онд Туркийн Станбулд явагдана. - 9.
- 10.
- 11.
- 12.
- 13.
- 14.
Мөнгөн цом-ын тэмцээнүүдийгОУХАС-ын /IAAF/ холбооноос албан ёсоор зохион байгуулж байна. Хөнгөн атлетикийн хичээлийн ач холбогдол.Хөнгөн атлетик нь өөрөө хүний идэвхитэй хөдөлгөөний маш олон төрөлүүдийг хамарсан спортын төрөл билээ. Хөнгөн атлетикийн тэдгээр төрлүүдийн дасгал хөдөлгөөнийг сургалтанд ашиглан хичээлүүлж, сургаж,хөгжүүлснээр тухайн суралцагчийн бие бялдрын хөгжилд ихээхэн өөрчлөлт гарч буй нь тодорхой мэдрэгддэг.Алхалт, гүйлт, харайлт, шидэлт нь суралцагсдын эрхтэн, системийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж чадах биеийн тамирын хичээлийн хэрэглүүр тул дээрхи дасгал хөдөлгөөнүүдийг ашиглан хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх нь эрхэм сурган хүмүүжүүлэгч та бидний гол зорилт мөн. - 15.
Хөнгөн атлетикаар хичээллэснээр: - Хурдны чанар - Хүчний чанар - Авхаалж самбаа - Тэсвэр тэвчээрийн чанар - Уян хатаны чанар хөгжиж хүүхдийн биеийн ерөнхий хөгжил, төлөвшилд онцгой ач холбогдолтой спортын төрөл учраас дэвшилтэт хүмүүн төрөлхтөн энэ спортоор өргөн хичээллэдэг байна. - 16.
- 17.
Гүйлт Ойрын зай: 60м,100м, 200м 400м Дундын зай : 800м, 1500м Холын зай : 3000м, 5000м, 10000м Марафон : 21км97,5м , 42 км 195м Хэт холын зай : 50км, 100 км Буухиа : 4*100м , 4*400м Халхалттай : 100м /эм/ 110м /эр/ 400мСаадтай : 3000м - 18.
- 19.
- 20.
- 21.
Хөнгөн атлетикийн төрлүүдийгбиеийн тамирын хичээлээр эзэмшүүлэх заах арга зүй.Алхаа – дээрхи алхааны төрлүүдийн онцлог ялгааг суралцагсдад /дунд ангид нь/ ойлгуулж тайлбарлах хэрэгтэй. Харин бага ангийн 1-2-р ангид энгийн алхаа болон жагсаалын алхааны анхдагч хэлбэр дөхүүлэх дасгалуудыг олон хувилбараар өргөн ашиглах нь зүйтэй. Ж.нь: энгийн алхаагаар хоорондын зайг барьж нэгийн цуваагаар бие биеэндээ саад болохгүй алхаж сурах./2-3 цуваа ч байж болно/ Ингэж алхуулах нь жагсаалын алхааны үндэс болно. Улмаар алхаж явах үед нь тоолох /1,2/ хэрэгтэй энэ үед хүүхдүүд хөл гараа тааруулах хэрэгтэй гэсэн тэдрэмж өмнөх олж авсан ойлголтоосоо илэрч байдаг. Багшийн зүгээс алхааг нь жигдрүүлэх, хөл гарын хөдөлгөөнийг тааруулах гэж яарч адгах хэрэггүй. Энэ үед харин хөл гарын зөв хөдөлгөөн үйлдэхэд нь онцгой анхаарах шаардлагатай юм. Тухайлбал өрөөлдөж алхах хөдөлгөөн хийсэн хүүхдийн хөдөлгөөнийг засах шаардлагатай. Мөн түүнчлэн алхалтын үеийн хөлийн өлмийн тавилтад тун их анхаарч ажиллах шаардлагатай. Зарим хүүхэд тоолоод эхлэхээр байдаг хүчээрээ хөлөө бүтэн улаар нь дэвсэж алхах тохиолдол олонтоо гарч байдаг. - 22.
Бага ангийн 2-3-рангид хөнгөн атлетикийн хичээлээр дороо алхах, жагсаалын алхааг бүрэн эзэмшүүлж, могойчлон алхах, жагсаалын эсрэг алхах, хавсралттай алхалт, хэрж алхах, диагналдан алхах зэрэг жагсаалын болон энгийн алхааны хувилбаруудыг хичээлд өргөн ашиглах нь чухал ач холбогдолтой байдаг. Тэгвэл 4-5-р ангийн сургалтанд дээрхи үзсэн алхаанууд, түүний хувилбар элементүүдийг улам боловсронгуй болгож, сурагчдын өмнөх ангиудадаа олж авсан мэдлэг чадвар дадлыг нь төгөлдөршүүлэн эзэмшүүлэх шаардлага зайлшгүй тавигддаг. Тухайлбал хурдаа өөрчлөн алхах7-9-р ангийн хөнгөн атлетикийн хичээлээр энгийн болон жагсаалын алхааг эзэмшсэн чадварыг нь бататган дадалжуулж, спорт алхааны техник элементийг зааж сурган эзэмшүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой. Хөнгөн атлетикийн спорт алхаа нь нилээд нарийн техникийн гүйцэтгэлтэй спорт билээ. Энэ төрлөөр хичээллэж өөрийн бие бялдрыг өндөр хөгжүүлж спортын амжилт гаргах чухал алхам болдгийг сурагчдад ойлгуулах нь чухал юм. Спорт алхаа нь хүний бие бялдрын өв тэгш хөгжлийг хангаж, эрхтэн системийн үйл ажиллагааг сайжруулан , бэхжүүлдэг хурд-тэсвэрийн чанарын хөгжлийг бүрэн хангадаг спорт билээ. - 23.
Гүйлтийн хичээл заахарга зүй Гүйлт – нь хөнгөн атлетикийн төрөлд онцгой чухал төрөл бөгөөд хүүхдийн насны үе шат бүрт бие организмийн хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг хичээлийн хэрэглүүр мөн. Бага ангийн сурагчдад гүйлтийн техникийн гүйцэтгэлд гол анхаарлаа хандуулах нь чухал байдаг. Үүнд: гарын савалт нь мөрний үеэр хойш урагш зөв чиглэлтэй, тохойгоор бага зэрэг нугалсан байх ба хөлийн буулт, түхэлт нь өлмий дээр хийгдэж байвал зохино. Гүйлтийн техник буруу эзэмшсэн хүүхдийн бие эрхтэн доргиж, амархан ядрах улмаар гүйхээсээ бэрхшээх явдал практикт элбэг тохиолдож байдаг. Хичээлийн хөтөлбөрт бага ангийн хүүхдийг хэрхэн гүйлгэх талаар тодорхой зааж төлөвлөсөн байгаа хэдий ч бид хичээлээ тухайн суралцагсдын нас биеийн хөгжлийн онцлогт тулгуурлан заах ёстой. Тухайлбал ойрхон зайд нилээд завсарлагаатайгаар хэд хэдэн удаа давтан гүйлгэх, хос хосоор нь уралдуулах, гүйлт орсон тоглоомууд тоглох гэх мэт аргуудыг сургалтанд өргөн хэрэглэнэ. - 24.
Ойрын зайн гүйлт.Хөтөлбөрт 5-р ангиас эхлэн гүйлтийн хичээлийн сэдвүүд спортын төрлүүд тал руугаа нилээд түлхүү орж ирсэн байгаа. Энэ үеэс нам, босоо гарааны тухай анхны мэдэгдэхүүн гарааны хөөлт сэдвүүд орж байгаа. Энэ нь гүйлтийн хурд, хурд-хүчний, хурд-тэсвэрийн, хурд-авхаалж самбаа хөгжүүлэх зорилготой уялдан явагддаг учиртай. 6-7-р ангид ойрын зайн техник бүрэн эзэмшүүлж 60-100м-т хурдтай гүйх дасгалууд түлхүү орсон байгаа. Энэ насанд хүүхдийн хурдны чанар дээд зэргээр хөгжих онолын үндэслэлтэйг бид мэднэ. Иймээс 5-7-р ангийн сурагчдын ойрын зайн гүйлтийн сургалт, арга зүйд ихээхэн анхаарч давтан гүйлтүүдийг хийлгэж байх шаардлагатай байдаг. Мөн эдгээр ангиудад нам гараа /гараандаа, анхаар, марш/ болон ойрын зайн гүйлтийн техник задлалыг /гараа, гарааны хөөлт, зайн гүйлт, бариа/ хэлж ойлгуулах нь чухал юм. 8-р ангиас эхлэн суралцагсдын хурд-хүчний, хурдны тэсвэр хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалт явагдах ёстой. Үүний тулд гарааны хөөлтийг нилээд түлхүү давтах, зөөлөн гүйлтээс ойрхон зайд огцом хурд хийх, давтан гүйлт хийх гэх мэт аргуудыг хэрэглэж болох юм.Дундын зайн гүйлт. Дундын зайн гүйлт нь хүүхдэд жигд темтэй, хөдөлгөөний ритм нь нэгэн хэвийн давтамжтай гүйх нилээд хурд-тэсвэр шаарддаг билээ. Дундын зайд гүйх чадвар эзэмшүүлэхийн тулд манай багш нар маш олон арга барил хэрэглэдэг. Үүнд хүүхдийг бага ангиас нь эхлэн өөрсдийн насны онцлогт нь тохируулан тодорхой зайнуудад гүйлгэж сургах, 2 минут хүртэл хугацаа зааж гүйлгэх, 1-2 тойрог зөөлөн темптэй гүйлгэх гэх мэт аргуудыг өргөн хэрэглэдэг. Мөн дундын зайд гүйлгэж сургахын тулд алхалт, гүйлтийг хослуулан заасан зайг туулах арга их үр дүнтэй байдаг.Холын зай болон кросс гүйлт. Сургалтын хөтөлбөрт 7-8-р ангиас эхлэн холын зай болон кросс гүйлт орж байгаа. Энэ нь суралцагч нилээд ачаалал даах чадвартай болж төлөвшсөн, гүйлтийн темп, ритмийг тохируулж сурсан үе юм. Эдгээр гүйлтийг хийлгэхдээ багш сурагчдадаа хэрхэн гүйж зайг туулахад юуг анхаарвал зохихийг сайтар зөвлөх хэрэгтэй. Тухайлбал гүйлтийн үед жигд темптэй, гар хөлийн хөдөлгөөн нэгэн жигд ритмээр биеэ аль болохоор чангалалгүй хөнгөн авч явах, амьсгалаа зөв авах гаргах талаар сайтар зөвлөгөө өгөх шаардлагатай байдаг.Эдгээр гүйлтэд босоо гараанаас гүйдэг тул энэ талаар мэдлэг сайтар олгосон байвал зохионо. /гараандаа, марш/ - 25.
Гүйлтийн сонгомол дасгалууд.Хөнгөнатлетикийн хичээлийн дээрхи гүйлтүүдийг заахын зэрэгцээ суралцагчийн гүйлтийн техник болон чадварыг боловсронгуй болгож өгдөг гүйлтийн сонгомол дасгалуудыг зааж сургах шаардлагатай. Үүнд: өвдөг өндөр өргөлттэй гүйлт шилбэний хэсгээр арагш шидэлттэй гүйлт хөлөөс хөлд түлхэлттэй гүйлт өвдөг шулуун өлмий татаж гүйх гүйлт өвдөг татаж шилбэний хэсгээр урагш савах гүйлт суллалттай гүйлт зэрэг дасгалуудыг сурагчдын нас биеийн хөгжлийн онцлогт нь уялдуулж зааж эзэмшүүлэх нь чухал байдаг ба дасгалуудыг хийх үед гарч байгаа алдааг нь сайн ойлгуулж хэлж өгч байгаарай. - 26.
Харайлтын хичээл заахарга зүйХарайлтын сэдвүүдийг заахад сургалтын орчинг бүрдүүлэх нь юунаас ч илүү яухал юм. Хичээлд хэрэглэх хэрэглэгдэхүүнүүд нь шаардлага хангасан суралцагчийг бэртэл гэмтэлд оруулахаас бүрэн сэргийлсэн байна гэсэн үг юм. Харамсалтай нь манай ихэнх сургуулиуд харайлтын хичээл ороход нилээд хүндрэлтэй байгаа билээ. Гэвч бид нөхцөл боломжоо түшиглэн энэ хичээлийн сургалтыг явуулах ёстой. Юуны түрүүнд урт өндрийн харайлтын онцлогт тохирсон сонгомол дасгалуудыг сайтар эзэмшүүлэх шаардлагатай байдаг. Сургалтын хөтөлбөрт харайлтын сэдвүүд хөнгөнөөсөө хүндрүүлэх бодлого чиглэлээр тусгагдсан байгааг сайтар анхаараарай. Харайлтын хичээл ороход бие халаалтын дасгал, дөхүүлэх болон сонгомол дасгалыг сайтар өгч байх нь хүүхэд бэртэж гэмтэхээс сэргийлэх гол үндэслэл болдог билээ. - 27.
Шидэлтийн хичээл заахаргаХөнгөн атлетикийн хичээлээр шидэлтийн төрлийг эзэмшүүлэх сэдвүүд сургалтанд чухал байр суурьтай. Өнөөдрийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг судалж үзэхэд бага ангийн сургалтанд бөмбөг шидэлт, дунд ахлах ангиудад гранат шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн төрлүүд орсон байна. Эдгээр хичээлийг явуулахад ахлах дунд ангид ялангуяа гранат шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн сургалтыг маш нарийн төлөвлөж зохион байгуулахгүй бол сурагч бэртэж гэмтэх нилээд өндөр магадлалтай байдаг. Иймд аюулгүй ажиллах нөхцөл боломжийг сайтар хангаж заавар зөвлөгөө сайн өгч байх шаардлагатай. Мөн техникийн гүйцэтгэлд нь анхаарч дөхүүлэх дасгал, дуураймал хөдөлгөөн хийлгэж чихмэл бөмбөг гэх мэт орлуулсан зүйлүүдийг сургалтанд ашиглах нь тун чухал ач холбогдолтой байдаг.