More Related Content
PDF
9 р ангийн жишиг даалгавар PPTX
PPTX
PPTX
бэр гуйх ба хурим хийх ёс ODP
PPTX
PPTX
PPTX
What's hot
PDF
монгол хэлний тест 11 анги PDF
PDF
PPTX
хэлний дүрслэх хэрэглүүр PDF
PDF
Ediin zasgiin matematic hicheeliin lekts ODP
DOCX
монгол хэл-5-анги-жишиг-даалгавар PDF
PPTX
PPTX
өгүүлбэрийн өгүүлэхүүн,өгүүлэгдэхүүн PPTX
PPT
PPTX
6-р анги уран зохиол нүүдлийн цай PPTX
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс PPTX
10 r angi awiyas duunii dolgion duu awia ODP
PPTX
пүршин дүүжингийн хөдөлгөөн ODP
р.о өгүүлбэрийг салаалах-8 PPT
Similar to монгол хэлний тест
PDF
800.mn - 2011 Монгол хэл ЭЕШ by byambaa avirmed PDF
PDF
ODT
PDF
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed DOCX
Mongol hel8 uguulber gishuud PDF
PDF
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed PDF
DOCX
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 PDF
DOCX
DOCX
уншиж ойлгоод задлал хийх эх PDF
PDF
PDF
DOCX
DOCX
PDF
DOCX
монгол хэлний тест
- 1.
ХУМСЫН ЧИНЭЭХЭН НАР
Өвөөгийн цээж давхрагагүй гэрт хүн ярих шиг дүнгэнэнэ. Хумсын чинээхэн нар
тоононы дааганаас мултарч ядна. Өвөө тэр холоос сульдсан зүрхнээсээ дуугарна.
-Хүү адуугаа олоо болов уу? Адуу тургилахыг сонсох юмсан ...гээд хэлсэн үгэндээ
хахах мэт дуугүй болов.
Ашгүй уяан дээр дөрөө дуугарч, адуу гүнгэнэн үүрсэв. Өвөө бүтээсэн зовхио дааж
ядан инээж ,
-Хүү ирэв үү? Адуугаа олоо болов уу? гэх нь түрүүчийнхээс тод дуулдав.Гарч
хараагүй байж би
-Тийм байна аа. Ах ирж байна. Адуугаа олчихож...гэж санаандгүй цээжний бангаар
хэлчихлээ.
Өвөө, -Өө ашгүй дээ гээд гүнзгий амьсгал татлаа...Сумын эмч орж ирүүтээ баруун
хатавчинд цагаан нөмрөгөө өмсч гарлаа...Хумсын чинээхэн нар тоонон дааганаас нисэн
гарлаа.
1.Эхийн төрсөн санааг илэрхийлсэн тулгуур үгсийг олоорой.
А . Хүү, цээж, дөрөө б. Өвөө, адуу , нар д.Өвөө, эмч, нар
в. Зовхи, амьсгал, нөмрөг г. Хүү, адуу, ах
2.Эхийн гол санааг тодорхойлоорой.
а.Хүүхдийн гэнэн томоогүй , болчимгүй байдлыг харуулжээ.
б.Төрсний эцэст үхнэ гэдэг хорвоогийн жам .
в.Монгол хүн, адуу хоёрын холбоо билэгдлийг харуулжээ.
г.Монгол хүний амьдралын хэв маягийг харуулжээ.
3.Шинэ санааг илэрхийлсэн дүрслэх ур маягийг олоорой.
“Хумсын чинээхэн , хэлсэн үгэндээ хахах мэт, давхрагагүй гэрт хүн ярих шиг бүтээсэн өрх
шиг”
а.Адилтгал б.хэтрүүлэл в.төлөөлөл г.зүйрлэл д.ихэсгэл
4.Дараах өгүүлбэрийн баймж утгыг тодорхойлоорой.
5.“Адуугаа олчихож...гэж санаандгүй цээжний бангаар хэлчихлээ.”
а.Зайлшгүй баймж б.Бодит баймж в. Үнэн магадлалт баймж
г.Хэм хэмжээт баймж д.бололцоот баймж
6.Дараах өгүүлбэрийг бүтцээр тодорхойлоорой.
7.“Адуу тургилахыг сонсох юмсан ...гээд хэлсэн үгэндээ хахах мэт дуугүй болов. ”
а. УНӨ б.ХУНӨ в. ХоНӨ г.ЗНӨ д.Энгийн хэрлэсэн өгүүлбэр
8.Дараах үгсийн утга бүтцийг ажиглаад бусдаасаа өвөрмөц үгийг олоорой.
а. Дүгнэ б. Хөгнө в. цэгнэ г. гагна д. шагна
9.Зохиогчийн үнэлэмжийг илэрхийлсэн зорьсон санаа бүхий өгүүлбэрийг олоорой.
а.Мал адгуулах арга ухаан алдагдаж буйд харамссан.
б.Монгол өвгөдийн хатамжит чанар ,уужуу сэтгэл, зан төрхийг бахадсан.
в.Залуу үеийнхнийг ухааруулан сургамжилсан.
г.Атьдралын жамаар насан эцэслэж буй өвгөнийг өрөвдсөн.
д.Тарсний эцэст үхэх хорвоогийн жамтай эвлэрсэн.
10. “Надад” гэдэг үгийн язгуур аль нь вэ?
а.над б.на в.би г.надад д.миний
ИЖИЙГЭЭ ГОМДООЖ БОЛОХГҮЙ
- 2.
Хэрэг төвөгт орооцолдсоншөнө миний нойр хулжиж, орондоо хөрвөөж, өөрийн
хийсэн алдаагаа бодож хэвттэ , ижий минь мэншин сонстов. Мсанд мэнд босож очвол надаас
нууж уйлсан ижий минь нүдийг нь бөлцийлгөж, хацрыг нь норгожээ.
Үүнийг үзээд миний элэг эмтрэх шиг, зүрх зүсэгдэх шиг болов. Үр миний төлөө
ээжийн минь өр зүрх, сэтгэл надаас илүү шаналж, надаас илүү зовж байдгийг мэдсэн юм.
Намайг шагнуулж магтаал хүлээхэд надаас илүү баярлан гялайдаг, намайг шийтгүүлж ял
хүлээхэд надаас илүү шаналан зовдог хүн бол ээж минь л юм. Ээжээ ээ хүү чинь таныгаа
баярлуулахаас илүү гомдоосон, хайрлахаасаа илүү зовоосон нь олон билээ,Та хүүгийнхээ
төлөө хэчнээн өдөр шаналж, хэчнээн шөнө нойргүйтэж, нойтон нулимсаар дэрээ норгоо бол
оо...
1.Эхийн гол санааг агуулсан хэсэг аль нь вэ?
а. ...Хацрыг нь норгожээ. в.ээж имнь л юм д. ...ухаарсан нь зол
б. ...мэдсэн юм г. ...норгоо болоо
2.”Үүнийг үзээд миний элэг эмтрэх шиг, зүрх зүсэгдэх шиг болов. ” гэсэн өгүүлбэрийн
дүрслэх ур маягийг ол.
а.зүйрлэл б.адилтгал в.хэтрүүлэл г.төлөөлөл д.ёгтлол
3.”Та хүүгийнхээ төлөө хэчнээн өдөр шаналж, хэчнээн шөнө нойргүйтэж, нойтон нулимсаар
дэрээ норгоо бол оо...”гэсэн өгүүлбэрт тохирох шинжийг ол.
а.ЗНӨ б.ЭДӨ в.УНӨ г.ХаЗНӨ д.ХоНӨ
4.Дараах холбоо үгсийн аль нь утгажсан холбоо үг вэ?
а.Хэрэг төвөг б.санд мэнд в.элэг эмтрэх
г.зовж байх д.үр миний
5.”...ээж минь л юм “ нэхэд илэрч буй баймж утгыг ол.
а.Зайлшгүй баймж б.болоцоот баймж в.үнэн магадлалт баймж
г.тодорхой болох бодит баймж д.салган онцолсон бодит баймж
6. Дараах өгүүлбэрүүдийн утгын харьцааг тодорхойлоорой.
“Хумсын чинээхэн нар тоононы дааганаас мултарч ядна. Өвөө тэр холоос сульдсан
зүрхнээсээ дуугарна.”
а. Зүйлчилсэн б.Төсөөт в.Эсрэг г.Ойролцоо д.Ижил
7. Эхийн сэдвийг ол.
а.Хүү нь хэрэг төвөгт орооцолдсон тухай.
б.Эхийн сэтгэлийн тухай.
в.Хүүгийн шагнал, магтаалын тухай.
г.Хүүгийн нойр хулжсан тухай
д.эхийн нулимсны тухай
8. Дээрх эхэд байгаа “хэчнээн” гэсэн үгийн төлөөлж байгаа утгыг ол.
А.Бодот нэрийг Б.тоо ширхэгийг В.Цаг хугацааг
Г. Орон байрыг Д.орон байрыг
9.Дараах өгүүлбэрүүдээс “Тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ”-ийг ол.
А.Намар надад аймшигтай санагддаг
Б.Зүсэр бороо нь зүүгээр шивэх шиг зүсийг минь арьсыг минь гэмтээж орхидог.
В.Намар бидэнд юу бэлдсэнийг хараач
Г.Тэр шувуу наддтай хамт даарч, тэр надтай хамт дуугаа хурааж, зөвхөн насны тухай
өвлийн тухай бодолгоширно.
Д.Гинших навчсын чимээ гэрт байхгүй эмээг минь санагдуулна.
10. “Миний” гэдэг үгийн язгуур аль нь вэ?
а. миний б. минь в. ми г. би д. мин