SlideShare a Scribd company logo
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В
1
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: СОНГОХ ДААЛГАВАР
Санамж:
1.Эхийг анхааралтай уншиж, ойлгоод даалгаврыг гүйцэтгээрэй.
2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй.
3. Эхээс сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн утга санаатай холбож ажиглаарай.
4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгоорой. (Даалгавар бүр 2 оноотой)
Намар
Намрын шар наран над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж, уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн, малчин хүнийг зугаацуулна
Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр, дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж, янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ
Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад
Гадна сойсон морь бүг бүг, бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ
Урьхан хонгор салхин өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно (Д.Нацагдорж)
1. Эх нь тоочимж болохыг баталсан хэсгийг олоорой.
A. Юмс үзэгдлийн гол шинжийг нарийн дэс дараалалтай зураглан бичжээ.
B. Хэрэг явдлыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт хүүрнэн бичжээ.
C. Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргажээ.
D. Агуулга нь баримт жишээнд тулгуурлажээ.
E. Шалтгаан, үр дагавар, дүрэм тодорхойлолтод тулгуурлажээ.
2. “Малчин хүнийг зугаацуулна.” гэсэн өгүүлбэрийн өгүүлэхүүнийг асуух өгүүлбэрийн өгүүлэхүүн
болгон хувиргасан хэсгийг олоорой.
A. зугаацууллаа B. зугаацуулж уу C. зугаацууллаа даа
D. зугаацуулсангүй E. зугаацуулаарай
3. Дагуул үг нь үйл үгээр илэрсэн холбоо үгийг олоорой.
A. уул усыг баясга B. зөөлөн зөөлнөөр урс C. бөн бөн чичир
D. өвс модыг намилзуул E. гялтганан бууралт
4. “Найган найгах улиралд нь бид бас найгана.” гэсэн өгүүлбэрийг шууд утга санаагаар хувиргасан
хэсгийг олоорой.
A. Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь дуртай.
B. Айраг шаагих намар, ажлын цуурай, замын тоос тэнгэрт хадна.
C. Налгар намрын цагт хүн бүрийн сэтгэл тайван.
D. Нарийн хяруу гадаа унаад, намрын өглөө жихүүн байна.
E. Урт сайхан намар унага унан чавхдана.
5. Дараах өгүүлбэрүүдээс эхийн санаанд холбогдолгүй хэсгийг олоорой.
A. Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
B. Буга хандгай урамдаж, уул усыг баясгахад
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В
2
C. Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад
D. Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
E. Шарласан модны навч хоёр нэгээр унахад
6. “Шарласан модны навч хоёр нэгээр унахад ...” гэдэгтэй ойролцоо санаат хэлцийг олоорой.
A. Цаг нь ирвэл, цасан дээр түймэр шатна
B. Уулын мод урттай, богинотой
C. Хүний зөөлнийг хүн олох, модны зөөлнийг тоншуул олох
D. Өнгө өнгөөрөө байдаггүй, өвс ногооноороо байдаггүй
E. Өмх модонд үндэсгүй, үхэл зовлонд нүдгүй
7. Эхийн гол санааг илэрхийлсэн холбоо үгийг олоорой.
A. Нимгэн цагаан үүл B. Гадна сойсон морь C.Хөгшин залуу хүмүүс
D. Тунгалаг мөрөн E. Найган найгах улирал
8. Зүйлчилсэн утгаараа бусдаас ялгаатай хэсгийг олоорой.
A. Найгах улирал B. Хонгор салхи C. Өглөөний хяруу D. Цагаан үүл E. Өвс мод
9. Эхийн сэдвийг тодорхойлсон өгүүлбэрийг олоорой.
A. Буга хандгай урамдаж уул усыг баясгана.
B. Намрын шар наран над дээр, чам дээр тусна.
C. Идэр залуус алс газар сурахаар одно.
D. Гэрийн эзэн эртлэн босож, үнэг чоно гөрөөлөхөөр одно.
E. Үхэр шар мөргөлдөн, малчин хүнийг зугаацуулна.
10. “Түүний дотроо саран мишээж...” гэсэн өгүүлбэрийг найруулгын ерийн зэрэгт хувиргасныг
олоорой.
A. Сарны туяаг залгилж B. Сарны гэрэл тусаж
C. Сарны зөөлөн шаргал өнгө навчсанд хувилж D. Саран авхай инээмсэглэж
E. Сарны туулай бүжиж
11. Эхэд өгүүлэгчийн дотоод сэтгэлийн ямар үнэлэмж, өнгө аяс илэрсэн бэ?
A. Үйл байдалд эргэлзэж тээнэгэлзсэн B.Үйл байдалд санаашран, уйтгарласан
C. Үйл байдлыг тааварлан барагцаалсан D. Үйл байдлын таагүйг илэрхийлсэн
E. Үйл байдал сэтгэлд зохистойг илэрхийлсэн
12. “Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад
Гадна сойсон морь бүг бүг, бөн бөн чичирнэ” гэдгийн мөр хоорондын холбоосыг солин
найруулахад аль нь тохирох вэ?
A. үед B. харин C. мэт D. төлөө E. эсвэл
13. “Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд...” гэдгийг эрдэм шинжилгээний найруулгад
зөв хувиргасан хэсгийг олоорой.
A. Бараан өнгийн суурьтай зузаан давхаргыг хамарсан бөөн үүл.
B. Бага нягттай үүл нь агаарын урсгалаар зөөгдөх нь элбэг.
C. Үүлний орших өндөр янз бүр, хамгийн дээд хил нь экваторт 18 км.
D. Усны уур өтгөрөх явцад агаарт үүл үүснэ.
E. Үүлний өндөр нь улирлын өөрчлөлтөөс хамаарна.
14. Эхэд байгаа “Урьхан хонгор салхи” гэсэн адилтгасан дүрслэлийн шинжийг олоорой.
A. халуун B. ширүүн C. сэрүүн D. хүчтэй E. хүйтэн
15. Эхээс “Эхнэр хүүхэд түүнийг хүлээнэ.” гэсэн өгүүлбэрийг дэлгэрүүлсэн цагийн байц буюу захын
дэлгэрүүлэгч гишүүн өгүүлбэрийг олоорой.
A. Гэрийн эзэн эртлэн B. Өглөөний хяруу бууралтахад
C. Эхнэр хүүхэд аарц нэрж D. Гэрийн эзэн одоход
E. Үнэг чоныг гөрөөлөхөөр
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В
3
16. “Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.” гэсэн өгүүлбэрийн үйлийн
хамжсан тодотгол гишүүнийг салаалан хувиргасныг олоорой.
A. санагдана B. гунигт C. үе үе D. учрал E. сэтгэлд байсан
17. Аль хэсэг нь эхэд хүний дотоод сэтгэлийн өөрчлөлт хувирлыг илэрхийлээгүй вэ?
A. Бид бас найгана. B. Идэр залуус сурахаар одно. C. Малчин хүнийг зугаацуулна.
D. Сэтгэл бөн бөн бөмбөрнө. E. Уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.
18. “Найган найгах улиралд нь бид бас найгана.” гэдгийг “Найган найгах тарианы улиралд нь
бид бас найгана.” гэж хувиргавал эхийн найруулгад өөрчлөлт гарах уу?
A. Үг буруу сонгосон алдаа болно. B. Үг илүүдэж шүлгийн айзам хэмнэл алдагдана.
C. Үг дутсан алдаа болно. D. “Тарианы улирал” гэдэг нь учир зүйн алдаа.
E. Үр тарианы улирал тул оновчтой.
19. Намрын улиралд холбогдолгүй хэсгийг олоорой.
A. Урьхан хонгор салхин B. Буга хандгай урамд C. Өглөөний хяруу гялтгана
D. Шарласан модны навч E. Зургаан мичид орой дээр
20. Эхэд эсрэг утгатай байгаа үгсийг олоорой.
A. бөмбөрөх – зугаацах B. урсах – өгүүлэх C. бууралтах – чичрэх
D. нүүх – одох E. баясгах – зугаацуулах
21. “зугаацуулна” гэдгийн утгат хэсгийг зөв тайлбарласныг олоорой.
A. зугаа – идэвхтэй үйл язгуур, үгийн үүсмэл үндэс
B. зугаацуул – идэвхтэй нэр язгуур, үйлийн үндэс үүсгэх дагавар авсан, үйлдэлцэх хэвд
C. зугаац – идэвхтэй нэр язгуур, үйлийн үндэс үүсгэх дагавар авсан
D. зугаацуулна – үйл үг, үүсмэл бус, анхдагч үндэс, үйлдэгдэх хэвд
E. зуга – идэвхгүй язгуур, үйлийн үндэс үүсгэх дагавар авсан
22. Өгүүлбэрийн цэгийн оронд жинхэнэ нэрийг тохируулан нөхөөрэй.
Ат орилон, ..... шаргиж Пунсаагийнх ачаална.
Алаг нүдэн Пунсаа гарыг минь байн байн атгана. (Б.Л)
A. дотор B. өглөө C. үе үе D. унь E. гадаа
23. Дараах хэлзүйн тайлбарт тохирох үгийг олоорой.
Үйл үг, үүсмэл, өөрөө үйлдэх хэв, энгийн үйлдэх байдалд, ирээдүй цагаар тодотгон холбох нөхцөл
(цагт нэрийн ирээдүй цаг), өгөх оршихын тийн ялгалд
A. найгана B. зугаацуулна C. гялтганан D. бууралтахад E. бодогдоход
24. Дараах таван үгээс төрөл биш утгат үгийг олоорой.
A. амла B. амар C. амгай D. амт E. амд
25. Эхийн дараах хэсэгтэй ойролцоо санаат өгүүлбэрийг олоорой.
Урьхан хонгор салхин өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
A. Намрын салхи сэвэлзэхээр нартын жамыг ухаарах юм даа.
B. Өвсний толгой халиурахын дундуур түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно. (Д.Н)
C. Намрын навчис шар – р хийнэ, шаргиснаа хийснэ. (Ч.Д)
D. Намираа цэнхэр бороо шивэрсэн намрын хонгор өдрөө дурс даа чи.
E. Алтан навчис хийслээ дээ, есөн сарын нэгэн бол ерөөсөө бидний баяр даа.
26. Дараах хэсэгт харь үг хэрэглэснийг хэрхэн дүгнэх вэ?
“За би нэг сайн эр болж, нэг амьсгаагаар “гучин хоёр трейд” хэлье ээ. Интер трейд, Алтай трейд,
Чингис трейд, Очир трейд, Цайны зам трейд, Таван трейд ... Ээ харла аа, хорин дөрөв хүргээд
алдчихлаа. “Лонх” гэвэл болдог юм, “Трейд” гэхээр тээглээд явдаггүй шүү. (Д.Ө)
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В
4
A. Харь үг хэлний хөгжлийг тодорхойлж байгааг сайшаажээ.
B. Харь үгийг утга зохиолын хэлний аль ч найруулгад чөлөөтэй хэрэглэнэ.
C. Хаяг харийншиж, хэл хүнийшиж байгааг егөөджээ.
D. Харь үгийг уран зохиолын найруулгад огт хэрэглэхгүй.
E. “Гучин хоёр цагаан лонх” – ыг шүүмжилжээ.
27. Дараах хэсгийн тодруулсан бүтээврийн (- хан4
) баймж утгатай хамгийн ойр хэсгийг олоорой.
“Урьхан хонгор салхин өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө”
A. Аавгүйхэн ботго нь араар тэнээд буйлна
B. Тавьхан лангийн үнэтэй миний ээж хаачив?
C. Голын хэдэн нарс ав адилхан өндөр, ав адилхан намхан ургажээ.
D. Хөвсгөрхөн цагаан үүл нь хөвөлзөнхөн нүүдэллэнэ.
E. Таван зуугаадхан хонийг чинь нүдэлж цөхөөд байх юу байхав дээ.
28. Дараах өгүүлбэрийн утга санааг эсрэг санаагаар солин найруулахад цэгийн оронд дарааллаараа
тохирох хэсгийг ол.
Олны тусыг бодогч мэргэдийн санаа сайн. Олны тусыг ... бодогч мэргэдийн санаа сайн ...
A. битгий, на B. маш, аарай C. үл, гүй D. эс, лаа E. гүй, жээ
29. Утга төгс өгүүлбэр бүтээхэд, цэгийн оронд аль бүтээвэр нь дарааллаараа тохирох вэ?
Өндөр уул ... ын орой ... будан хүдэн зугаа...на.
A.- с,- д, - ц, B. – ууд, - уур, -л, C.- нар,-г, -р, D. - д, - ын, - ц, E. - чин, -руу, - ц,
30. “- вий” - г сануулан хориглож, болгоомжлох баймж утгат өгүүлбэрт хэрэглэснийг олоорой.
A. Эрдэнэ уулын бараа нь илхэн тодорхой харагдана вий
B. Улайх нарны наахнуур униар будан татаа вий
C. Хайртай таныгаа ирнэ гэж, бардсаар харина гэж дуулна вий.
D. Наран булгийн эхнээс усны тунгалаг урсана вий.
E. Эргүүлэн төрүүлж болохгүй энэ л биеэ эндүүрэх вий
31. Дараах хэсэгт нэрлэхийн тийн ялгалын нөхцөлтэй үг хэд байна вэ?
Буга хандгай урамдаж, уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн, малчин хүнийг зугаацуулна
A. 6 B. 3 C. 4 D. 5 E.7
32. Цэгийн оронд зөв бичгийн дүрмийн алдаагүй үгийг нөхөж бичээрэй.
Баавгай цээжээ ................... ойн гүн рүү оров.
A. хүржгнүүлэн B. хүржэгнүүлэн C. хүржигинүүлэн D. хүржигнүүлэн E. хүржгэнүүлэн
33. “Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад...” гэсэн өгүүлбэрт үйлдэхийн тийн
ялгалын нөхцөл ямар утгатай байна вэ?
A. Үйлийн орон зай B.Үйлийн шинж байдал C. Үйлэнд өртөх юм
D. Үйлийн шалтгаан заах E. Үйлийн явдал хам болох
34. Ц.Дамдинсүрэн “Хэлдэг гурав, хийдэг ганц” өгүүллэгийн Сүрмаагийн дүрийг тодорхойлсныг олоорой.
A. Ажил сайтын амьдрал сайн
B. Залхуу хүн завагтаа хүрэхгүй
C. Эрдэмт хүн даруу их мөрөн дөлгөөн
D. Ишигний эвэр ургаж эхийн дэлэн чичих
E. Муу хүний үг мангираас гашуун
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В
5
35. Б.Лхагвасүрэн “Боржигоны бор тал” шүлгийн дараах мөрийн цэгийн оронд дарааллаараа тохирох
хэсгийг олоорой.
......... эрхэмсэг .......... туйл
............ царайчилсан газрын ........ хормой минь
A. Эгэл, нандин бүхний, сар нар, буянтай
B. Цэвэр, сайхан бүхний, бороо хур, хөрстэй
C. Ариун, үнэт бүхний, цас бороо, амьтай
D. Сайхан, ариун нандины, хур нар, устай
E. Нандин, эгэл боргилын, нар хур, саальтай
36. “Монголын нууц товчоо” зохиолд “Би сайн нөхөр чамайг мунгинаж явна гэж тус болохоор ханилж
явсан билээ. Би олз эрсэнгүй. Би Наху баяны ганц хөвүүн тул миний эцгийн зөөсөн хураасан
хөрөнгө надад элбэг хүрнэ.” гэсэн үгийг хэн хэлсэн байдаг вэ?
A. Бэлгүтэй B. Зэлмэ C. Жамуха D. Боорчи E. Борохул
37. Монгол бичгийн эхийг уншаад, зөв хөрвүүлгийг олоорой.
38. Цэгийн оронд тохирох дагаврыг олоорой. (Хоёр үгэнд ижил дагавар тохирно.)
A. B. C. D. E.
39. Монгол бичигт “-аарай4
” нөхцөл залгахад холбох эгшиг авах үг аль вэ?
A. Нүүгээрэй B. Суугаарай C. Бичээрэй D. Босоорой E. Хийгээрэй
40. “Хээр хөдөөд таван хошуу мал бэлчинэ.” гэсэн өгүүлбэрийн тодоор бичсэн үг аль нь вэ?
A. B. C. D. E.
A. Эрлийг хазаарлаж шунаг сэтгэлийг тэвч
B. Эрэл хүслээ хазаарлан шунахай сэтгэлийг тэвч
C. Эрэл хүслээ хазаарлаж шунаг сэтгэлийг тэвч
D. Эрлээ хазаарлавал шуналын сэтгэлийг тэвчинэ
E. Эрэл хүслийг хазаарлан хүний сэтгэлийг тэвч
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В
6
ХОЁРДУГААР ХЭСЭГ: ХАРГАЛЗУУЛАХ ДААЛГАВАР
Санамж: 1. Энэ хэсэг сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоож, хариуг бөглөөрэй.
2. Зөв харгалзуулсан хариулт бүр 1 оноотой
2.1.Хэлцийн утгыг тунгаан цэгийн оронд тохируулан харгалзуулаарай.
a. Дорнод уулын оройгоос цацарч байгаа нарны гэрэлд
ивээгдсэн Тамирын хөндийн бөөн бөөн гялалзсан
хар толбо ............... шиг өнхрөн тоглож байв.(Ч.Л)
b. Хуучны хуульч түшмэлийн нүдээр үзвэл энэ
айлтгалын үг найруулга нь ............ багтамгүй
найруулсан юм байна даа. (Б.Р)
c. Төмөрийн зүрх баяр догдлолоор дүүрч сэтгэл нь
доргиж байгаа ................ шиг чичирч байв.
d. Энгийн номхон ардаас .......... авсан хүнийг хамгийн
хатуу цээрлүүлнэ гэж Сүхбаатар өндөр дуугаар
хэлэв. (Ч.Л)
e. ........... шавраас гардаг гэгчээр Ням, Хишигт хоёроос
ийм эрдэнэ төрдөг байжээ. (Ч.Л)
1. лянхуа цэцэг
2. намрын хамхуул
3. бүдүүн өвс
4. чанга татсан утас
5. сэтэрхий зүү, сиймхий
самбаа
2.2. Оновчтой харгалзуулан дүрслэх ур маягийг бүтээгээрэй.
а. Гүүний айраг шиг сэрүүн 1. говь
b. Улайссан тогоо шиг 2. агаар
c. Хангай шиг түшигтэй 3. уул
d. Хаврын тэнгэр шиг 4. ааш
e. Наранд эрхлэн дуниарсан 5. аав
2.3. Нэг зохиолчийн хоёр бүтээлийг харгалзуулаарай.
а. “Цагаан сар ба хар нулимс” 1. “Монгол хэл”
b. “Би хаана төрөө вэ?” 2. “Шаргачин”
c. “Тунгалаг тамир” 3. “Хоёр цагаан юм”
d. “Нууцыг задруулсан захиа” 4. “Од”
e. “Буурал эжий минь” 5.“Тэхийн зогсоол”
2.4. Дараах үгсийг утгын тайлбартай нь зөв харгалзуулаарай.
a. Майхны ваадан 1. Майхны хоёр голын хойд урд хоёр хошуу
b. Майхны шувуу 2. Майхны хаяа тойрон хийсэн унжлага бөс
c. Майхны хэц 3. Майхны багана
d. Майхны хаяавч 4. Майхны ам талыг нээх, зөрүүлэх хоёр хошуу
e. Майхны шанаа 5. Майхны олон уузварт бэхлэн хийсэн олс дээс

More Related Content

What's hot

наранчимэг
наранчимэгнаранчимэг
наранчимэгGanaa12
 
800.mn - 2010 Монгол хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2010 Монгол хэл ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2010 Монгол хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2010 Монгол хэл ЭЕШ by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn - 2009 ЭЕШ Англи хэл by byambaa avirmed
800.mn - 2009 ЭЕШ Англи хэл by byambaa avirmed800.mn - 2009 ЭЕШ Англи хэл by byambaa avirmed
800.mn - 2009 ЭЕШ Англи хэл by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээлAltantuya33
 
Эх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинжЭх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинж
Sukhee Sukh-Ochir
 
Уран зохиол
Уран зохиол Уран зохиол
Уран зохиол
ssuser8ad4021
 
800.mn - 2007 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2007 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2007 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2007 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгаварAmarjargal_se
 
эхийн тухайд
эхийн тухайдэхийн тухайд
эхийн тухайдehkhtuya
 
800.mn - 2010 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2010 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2010 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2010 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангиOyuhai1127
 
6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал
oogii553
 
оньсого ээлжит хичээл
оньсого ээлжит хичээлоньсого ээлжит хичээл
оньсого ээлжит хичээл
tnavka
 
Haiku
HaikuHaiku
монгол хэл-5-анги-жишиг-даалгавар
монгол хэл-5-анги-жишиг-даалгавармонгол хэл-5-анги-жишиг-даалгавар
монгол хэл-5-анги-жишиг-даалгавар
MunkhbayarBadamtsets
 
What's hot (20)

наранчимэг
наранчимэгнаранчимэг
наранчимэг
 
800.mn - 2010 Монгол хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2010 Монгол хэл ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2010 Монгол хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2010 Монгол хэл ЭЕШ by byambaa avirmed
 
800.mn - 2009 ЭЕШ Англи хэл by byambaa avirmed
800.mn - 2009 ЭЕШ Англи хэл by byambaa avirmed800.mn - 2009 ЭЕШ Англи хэл by byambaa avirmed
800.mn - 2009 ЭЕШ Англи хэл by byambaa avirmed
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээл
 
Chimeg
ChimegChimeg
Chimeg
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
Эх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинжЭх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинж
 
Уран зохиол
Уран зохиол Уран зохиол
Уран зохиол
 
800.mn - 2007 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2007 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2007 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2007 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
 
9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар
 
хөгшин чоно ульсан нь
хөгшин чоно ульсан ньхөгшин чоно ульсан нь
хөгшин чоно ульсан нь
 
8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга  8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга
 
эхийн тухайд
эхийн тухайдэхийн тухайд
эхийн тухайд
 
800.mn - 2010 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2010 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2010 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2010 Англи хэл ЭЕШ by byambaa avirmed
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 
6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал
 
оньсого ээлжит хичээл
оньсого ээлжит хичээлоньсого ээлжит хичээл
оньсого ээлжит хичээл
 
Haiku
HaikuHaiku
Haiku
 
монгол хэл-5-анги-жишиг-даалгавар
монгол хэл-5-анги-жишиг-даалгавармонгол хэл-5-анги-жишиг-даалгавар
монгол хэл-5-анги-жишиг-даалгавар
 
Similar to 800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed

800.mn 2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language a by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language c by byambaa avirmed800.mn   2013 mongolian language c by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 mongolian language b by byambaa avirmed
800.mn   2014 mongolian language b by byambaa avirmed800.mn   2014 mongolian language b by byambaa avirmed
800.mn 2014 mongolian language b by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
11 mongol
11 mongol11 mongol
11 mongolmuuduu
 
ганбаа
ганбааганбаа
ганбааseegiii
 
ганбаа
ганбааганбаа
ганбааseegiii
 
800.mn 2014 mongolian language c by byambaa avirmed
800.mn   2014 mongolian language c by byambaa avirmed800.mn   2014 mongolian language c by byambaa avirmed
800.mn 2014 mongolian language c by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 mongolian language d by byambaa avirmed
800.mn   2014 mongolian language d by byambaa avirmed800.mn   2014 mongolian language d by byambaa avirmed
800.mn 2014 mongolian language d by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1handmaa
 
test shuuTest 2
test shuuTest 2test shuuTest 2
test shuuTest 2
Lhamjav Enkhzaya
 
бие даалт1
бие даалт1бие даалт1
бие даалт1haliuk74
 
уншиж ойлгоод задлал хийх эх
уншиж ойлгоод задлал хийх эхуншиж ойлгоод задлал хийх эх
уншиж ойлгоод задлал хийх эхBuyanjargal_b
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тестschool14
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тестOrkhonoo
 
монгол хэл хувилбар
монгол хэл хувилбармонгол хэл хувилбар
монгол хэл хувилбарBuujaa
 
гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3haliuk74
 
Similar to 800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed (20)

800.mn 2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language a by byambaa avirmed
 
800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language c by byambaa avirmed800.mn   2013 mongolian language c by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed
 
800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed
 
Mongolian
MongolianMongolian
Mongolian
 
800.mn 2014 mongolian language b by byambaa avirmed
800.mn   2014 mongolian language b by byambaa avirmed800.mn   2014 mongolian language b by byambaa avirmed
800.mn 2014 mongolian language b by byambaa avirmed
 
11 mongol
11 mongol11 mongol
11 mongol
 
ганбаа
ганбааганбаа
ганбаа
 
ганбаа
ганбааганбаа
ганбаа
 
800.mn 2014 mongolian language c by byambaa avirmed
800.mn   2014 mongolian language c by byambaa avirmed800.mn   2014 mongolian language c by byambaa avirmed
800.mn 2014 mongolian language c by byambaa avirmed
 
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
 
800.mn 2014 mongolian language d by byambaa avirmed
800.mn   2014 mongolian language d by byambaa avirmed800.mn   2014 mongolian language d by byambaa avirmed
800.mn 2014 mongolian language d by byambaa avirmed
 
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 
test shuuTest 2
test shuuTest 2test shuuTest 2
test shuuTest 2
 
Mongol hel8 uguulber gishuud
Mongol hel8 uguulber gishuudMongol hel8 uguulber gishuud
Mongol hel8 uguulber gishuud
 
бие даалт1
бие даалт1бие даалт1
бие даалт1
 
уншиж ойлгоод задлал хийх эх
уншиж ойлгоод задлал хийх эхуншиж ойлгоод задлал хийх эх
уншиж ойлгоод задлал хийх эх
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
монгол хэл хувилбар
монгол хэл хувилбармонгол хэл хувилбар
монгол хэл хувилбар
 
гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3
 
More from Бямбаа Авирмэд

Anglihel.mn - 001 01 Present continuous.pdf
Anglihel.mn - 001 01 Present continuous.pdfAnglihel.mn - 001 01 Present continuous.pdf
Anglihel.mn - 001 01 Present continuous.pdf
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
800.mn   2014 chemistry a by byambaa avirmed800.mn   2014 chemistry a by byambaa avirmed
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 physics d by byambaa avirmed
800.mn   2014 physics d by byambaa avirmed800.mn   2014 physics d by byambaa avirmed
800.mn 2014 physics d by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 physics c by byambaa avirmed
800.mn   2014 physics c by byambaa avirmed800.mn   2014 physics c by byambaa avirmed
800.mn 2014 physics c by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 physics b by byambaa avirmed
800.mn   2014 physics b by byambaa avirmed800.mn   2014 physics b by byambaa avirmed
800.mn 2014 physics b by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 physics a by byambaa avirmed
800.mn   2014 physics a by byambaa avirmed800.mn   2014 physics a by byambaa avirmed
800.mn 2014 physics a by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 social studies d by byambaa avirmed
800.mn   2014 social studies d  by byambaa avirmed800.mn   2014 social studies d  by byambaa avirmed
800.mn 2014 social studies d by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 social studies c by byambaa avirmed
800.mn   2014 social studies c by byambaa avirmed800.mn   2014 social studies c by byambaa avirmed
800.mn 2014 social studies c by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 social studies b by byambaa avirmed
800.mn   2014 social studies b by byambaa avirmed800.mn   2014 social studies b by byambaa avirmed
800.mn 2014 social studies b by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 social studies a by byambaa avirmed
800.mn   2014 social studies a by byambaa avirmed800.mn   2014 social studies a by byambaa avirmed
800.mn 2014 social studies a by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 mongolian language a by byambaa avirmed
800.mn   2014 mongolian language a by byambaa avirmed800.mn   2014 mongolian language a by byambaa avirmed
800.mn 2014 mongolian language a by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 mathematics d by byambaa avirmed
800.mn   2014 mathematics d by byambaa avirmed800.mn   2014 mathematics d by byambaa avirmed
800.mn 2014 mathematics d by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 mathematics c by byambaa avirmed
800.mn   2014 mathematics c by byambaa avirmed800.mn   2014 mathematics c by byambaa avirmed
800.mn 2014 mathematics c by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 mathematics b by byambaa avirmed
800.mn   2014 mathematics b by byambaa avirmed800.mn   2014 mathematics b by byambaa avirmed
800.mn 2014 mathematics b by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 mathematics a by byambaa avirmed
800.mn   2014 mathematics a by byambaa avirmed800.mn   2014 mathematics a by byambaa avirmed
800.mn 2014 mathematics a by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 geography d by byambaa avirmed
800.mn   2014 geography d by byambaa avirmed800.mn   2014 geography d by byambaa avirmed
800.mn 2014 geography d by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 geography c by byambaa avirmed
800.mn   2014 geography c by byambaa avirmed800.mn   2014 geography c by byambaa avirmed
800.mn 2014 geography c by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 geography b by byambaa avirmed
800.mn   2014 geography b by byambaa avirmed800.mn   2014 geography b by byambaa avirmed
800.mn 2014 geography b by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 geography a by byambaa avirmed
800.mn   2014 geography a by byambaa avirmed800.mn   2014 geography a by byambaa avirmed
800.mn 2014 geography a by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn 2014 english b by byambaa avirmed
800.mn   2014 english b by byambaa avirmed800.mn   2014 english b by byambaa avirmed
800.mn 2014 english b by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
More from Бямбаа Авирмэд (20)

800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed

  • 1. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В 1 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: СОНГОХ ДААЛГАВАР Санамж: 1.Эхийг анхааралтай уншиж, ойлгоод даалгаврыг гүйцэтгээрэй. 2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. 3. Эхээс сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн утга санаатай холбож ажиглаарай. 4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгоорой. (Даалгавар бүр 2 оноотой) Намар Намрын шар наран над дээр, чам дээр тусна Найган найгах улиралд нь бид бас найгана Буга хандгай урамдаж, уул усыг баясгахад Үхэр шар мөргөлдөн, малчин хүнийг зугаацуулна Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр, дув дуугүй урсахад Түүний дотроо саран мишээж, янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад Гадна сойсон морь бүг бүг, бөн бөн чичирнэ Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ Урьхан хонгор салхин өвс модыг намилзуулахад Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө Шарласан модны навч хоёр нэгээр унахад Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно (Д.Нацагдорж) 1. Эх нь тоочимж болохыг баталсан хэсгийг олоорой. A. Юмс үзэгдлийн гол шинжийг нарийн дэс дараалалтай зураглан бичжээ. B. Хэрэг явдлыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт хүүрнэн бичжээ. C. Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргажээ. D. Агуулга нь баримт жишээнд тулгуурлажээ. E. Шалтгаан, үр дагавар, дүрэм тодорхойлолтод тулгуурлажээ. 2. “Малчин хүнийг зугаацуулна.” гэсэн өгүүлбэрийн өгүүлэхүүнийг асуух өгүүлбэрийн өгүүлэхүүн болгон хувиргасан хэсгийг олоорой. A. зугаацууллаа B. зугаацуулж уу C. зугаацууллаа даа D. зугаацуулсангүй E. зугаацуулаарай 3. Дагуул үг нь үйл үгээр илэрсэн холбоо үгийг олоорой. A. уул усыг баясга B. зөөлөн зөөлнөөр урс C. бөн бөн чичир D. өвс модыг намилзуул E. гялтганан бууралт 4. “Найган найгах улиралд нь бид бас найгана.” гэсэн өгүүлбэрийг шууд утга санаагаар хувиргасан хэсгийг олоорой. A. Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь дуртай. B. Айраг шаагих намар, ажлын цуурай, замын тоос тэнгэрт хадна. C. Налгар намрын цагт хүн бүрийн сэтгэл тайван. D. Нарийн хяруу гадаа унаад, намрын өглөө жихүүн байна. E. Урт сайхан намар унага унан чавхдана. 5. Дараах өгүүлбэрүүдээс эхийн санаанд холбогдолгүй хэсгийг олоорой. A. Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд B. Буга хандгай урамдаж, уул усыг баясгахад
  • 2. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В 2 C. Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад D. Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад E. Шарласан модны навч хоёр нэгээр унахад 6. “Шарласан модны навч хоёр нэгээр унахад ...” гэдэгтэй ойролцоо санаат хэлцийг олоорой. A. Цаг нь ирвэл, цасан дээр түймэр шатна B. Уулын мод урттай, богинотой C. Хүний зөөлнийг хүн олох, модны зөөлнийг тоншуул олох D. Өнгө өнгөөрөө байдаггүй, өвс ногооноороо байдаггүй E. Өмх модонд үндэсгүй, үхэл зовлонд нүдгүй 7. Эхийн гол санааг илэрхийлсэн холбоо үгийг олоорой. A. Нимгэн цагаан үүл B. Гадна сойсон морь C.Хөгшин залуу хүмүүс D. Тунгалаг мөрөн E. Найган найгах улирал 8. Зүйлчилсэн утгаараа бусдаас ялгаатай хэсгийг олоорой. A. Найгах улирал B. Хонгор салхи C. Өглөөний хяруу D. Цагаан үүл E. Өвс мод 9. Эхийн сэдвийг тодорхойлсон өгүүлбэрийг олоорой. A. Буга хандгай урамдаж уул усыг баясгана. B. Намрын шар наран над дээр, чам дээр тусна. C. Идэр залуус алс газар сурахаар одно. D. Гэрийн эзэн эртлэн босож, үнэг чоно гөрөөлөхөөр одно. E. Үхэр шар мөргөлдөн, малчин хүнийг зугаацуулна. 10. “Түүний дотроо саран мишээж...” гэсэн өгүүлбэрийг найруулгын ерийн зэрэгт хувиргасныг олоорой. A. Сарны туяаг залгилж B. Сарны гэрэл тусаж C. Сарны зөөлөн шаргал өнгө навчсанд хувилж D. Саран авхай инээмсэглэж E. Сарны туулай бүжиж 11. Эхэд өгүүлэгчийн дотоод сэтгэлийн ямар үнэлэмж, өнгө аяс илэрсэн бэ? A. Үйл байдалд эргэлзэж тээнэгэлзсэн B.Үйл байдалд санаашран, уйтгарласан C. Үйл байдлыг тааварлан барагцаалсан D. Үйл байдлын таагүйг илэрхийлсэн E. Үйл байдал сэтгэлд зохистойг илэрхийлсэн 12. “Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад Гадна сойсон морь бүг бүг, бөн бөн чичирнэ” гэдгийн мөр хоорондын холбоосыг солин найруулахад аль нь тохирох вэ? A. үед B. харин C. мэт D. төлөө E. эсвэл 13. “Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд...” гэдгийг эрдэм шинжилгээний найруулгад зөв хувиргасан хэсгийг олоорой. A. Бараан өнгийн суурьтай зузаан давхаргыг хамарсан бөөн үүл. B. Бага нягттай үүл нь агаарын урсгалаар зөөгдөх нь элбэг. C. Үүлний орших өндөр янз бүр, хамгийн дээд хил нь экваторт 18 км. D. Усны уур өтгөрөх явцад агаарт үүл үүснэ. E. Үүлний өндөр нь улирлын өөрчлөлтөөс хамаарна. 14. Эхэд байгаа “Урьхан хонгор салхи” гэсэн адилтгасан дүрслэлийн шинжийг олоорой. A. халуун B. ширүүн C. сэрүүн D. хүчтэй E. хүйтэн 15. Эхээс “Эхнэр хүүхэд түүнийг хүлээнэ.” гэсэн өгүүлбэрийг дэлгэрүүлсэн цагийн байц буюу захын дэлгэрүүлэгч гишүүн өгүүлбэрийг олоорой. A. Гэрийн эзэн эртлэн B. Өглөөний хяруу бууралтахад C. Эхнэр хүүхэд аарц нэрж D. Гэрийн эзэн одоход E. Үнэг чоныг гөрөөлөхөөр
  • 3. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В 3 16. “Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.” гэсэн өгүүлбэрийн үйлийн хамжсан тодотгол гишүүнийг салаалан хувиргасныг олоорой. A. санагдана B. гунигт C. үе үе D. учрал E. сэтгэлд байсан 17. Аль хэсэг нь эхэд хүний дотоод сэтгэлийн өөрчлөлт хувирлыг илэрхийлээгүй вэ? A. Бид бас найгана. B. Идэр залуус сурахаар одно. C. Малчин хүнийг зугаацуулна. D. Сэтгэл бөн бөн бөмбөрнө. E. Уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно. 18. “Найган найгах улиралд нь бид бас найгана.” гэдгийг “Найган найгах тарианы улиралд нь бид бас найгана.” гэж хувиргавал эхийн найруулгад өөрчлөлт гарах уу? A. Үг буруу сонгосон алдаа болно. B. Үг илүүдэж шүлгийн айзам хэмнэл алдагдана. C. Үг дутсан алдаа болно. D. “Тарианы улирал” гэдэг нь учир зүйн алдаа. E. Үр тарианы улирал тул оновчтой. 19. Намрын улиралд холбогдолгүй хэсгийг олоорой. A. Урьхан хонгор салхин B. Буга хандгай урамд C. Өглөөний хяруу гялтгана D. Шарласан модны навч E. Зургаан мичид орой дээр 20. Эхэд эсрэг утгатай байгаа үгсийг олоорой. A. бөмбөрөх – зугаацах B. урсах – өгүүлэх C. бууралтах – чичрэх D. нүүх – одох E. баясгах – зугаацуулах 21. “зугаацуулна” гэдгийн утгат хэсгийг зөв тайлбарласныг олоорой. A. зугаа – идэвхтэй үйл язгуур, үгийн үүсмэл үндэс B. зугаацуул – идэвхтэй нэр язгуур, үйлийн үндэс үүсгэх дагавар авсан, үйлдэлцэх хэвд C. зугаац – идэвхтэй нэр язгуур, үйлийн үндэс үүсгэх дагавар авсан D. зугаацуулна – үйл үг, үүсмэл бус, анхдагч үндэс, үйлдэгдэх хэвд E. зуга – идэвхгүй язгуур, үйлийн үндэс үүсгэх дагавар авсан 22. Өгүүлбэрийн цэгийн оронд жинхэнэ нэрийг тохируулан нөхөөрэй. Ат орилон, ..... шаргиж Пунсаагийнх ачаална. Алаг нүдэн Пунсаа гарыг минь байн байн атгана. (Б.Л) A. дотор B. өглөө C. үе үе D. унь E. гадаа 23. Дараах хэлзүйн тайлбарт тохирох үгийг олоорой. Үйл үг, үүсмэл, өөрөө үйлдэх хэв, энгийн үйлдэх байдалд, ирээдүй цагаар тодотгон холбох нөхцөл (цагт нэрийн ирээдүй цаг), өгөх оршихын тийн ялгалд A. найгана B. зугаацуулна C. гялтганан D. бууралтахад E. бодогдоход 24. Дараах таван үгээс төрөл биш утгат үгийг олоорой. A. амла B. амар C. амгай D. амт E. амд 25. Эхийн дараах хэсэгтэй ойролцоо санаат өгүүлбэрийг олоорой. Урьхан хонгор салхин өвс модыг намилзуулахад Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө A. Намрын салхи сэвэлзэхээр нартын жамыг ухаарах юм даа. B. Өвсний толгой халиурахын дундуур түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно. (Д.Н) C. Намрын навчис шар – р хийнэ, шаргиснаа хийснэ. (Ч.Д) D. Намираа цэнхэр бороо шивэрсэн намрын хонгор өдрөө дурс даа чи. E. Алтан навчис хийслээ дээ, есөн сарын нэгэн бол ерөөсөө бидний баяр даа. 26. Дараах хэсэгт харь үг хэрэглэснийг хэрхэн дүгнэх вэ? “За би нэг сайн эр болж, нэг амьсгаагаар “гучин хоёр трейд” хэлье ээ. Интер трейд, Алтай трейд, Чингис трейд, Очир трейд, Цайны зам трейд, Таван трейд ... Ээ харла аа, хорин дөрөв хүргээд алдчихлаа. “Лонх” гэвэл болдог юм, “Трейд” гэхээр тээглээд явдаггүй шүү. (Д.Ө)
  • 4. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В 4 A. Харь үг хэлний хөгжлийг тодорхойлж байгааг сайшаажээ. B. Харь үгийг утга зохиолын хэлний аль ч найруулгад чөлөөтэй хэрэглэнэ. C. Хаяг харийншиж, хэл хүнийшиж байгааг егөөджээ. D. Харь үгийг уран зохиолын найруулгад огт хэрэглэхгүй. E. “Гучин хоёр цагаан лонх” – ыг шүүмжилжээ. 27. Дараах хэсгийн тодруулсан бүтээврийн (- хан4 ) баймж утгатай хамгийн ойр хэсгийг олоорой. “Урьхан хонгор салхин өвс модыг намилзуулахад Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө” A. Аавгүйхэн ботго нь араар тэнээд буйлна B. Тавьхан лангийн үнэтэй миний ээж хаачив? C. Голын хэдэн нарс ав адилхан өндөр, ав адилхан намхан ургажээ. D. Хөвсгөрхөн цагаан үүл нь хөвөлзөнхөн нүүдэллэнэ. E. Таван зуугаадхан хонийг чинь нүдэлж цөхөөд байх юу байхав дээ. 28. Дараах өгүүлбэрийн утга санааг эсрэг санаагаар солин найруулахад цэгийн оронд дарааллаараа тохирох хэсгийг ол. Олны тусыг бодогч мэргэдийн санаа сайн. Олны тусыг ... бодогч мэргэдийн санаа сайн ... A. битгий, на B. маш, аарай C. үл, гүй D. эс, лаа E. гүй, жээ 29. Утга төгс өгүүлбэр бүтээхэд, цэгийн оронд аль бүтээвэр нь дарааллаараа тохирох вэ? Өндөр уул ... ын орой ... будан хүдэн зугаа...на. A.- с,- д, - ц, B. – ууд, - уур, -л, C.- нар,-г, -р, D. - д, - ын, - ц, E. - чин, -руу, - ц, 30. “- вий” - г сануулан хориглож, болгоомжлох баймж утгат өгүүлбэрт хэрэглэснийг олоорой. A. Эрдэнэ уулын бараа нь илхэн тодорхой харагдана вий B. Улайх нарны наахнуур униар будан татаа вий C. Хайртай таныгаа ирнэ гэж, бардсаар харина гэж дуулна вий. D. Наран булгийн эхнээс усны тунгалаг урсана вий. E. Эргүүлэн төрүүлж болохгүй энэ л биеэ эндүүрэх вий 31. Дараах хэсэгт нэрлэхийн тийн ялгалын нөхцөлтэй үг хэд байна вэ? Буга хандгай урамдаж, уул усыг баясгахад Үхэр шар мөргөлдөн, малчин хүнийг зугаацуулна A. 6 B. 3 C. 4 D. 5 E.7 32. Цэгийн оронд зөв бичгийн дүрмийн алдаагүй үгийг нөхөж бичээрэй. Баавгай цээжээ ................... ойн гүн рүү оров. A. хүржгнүүлэн B. хүржэгнүүлэн C. хүржигинүүлэн D. хүржигнүүлэн E. хүржгэнүүлэн 33. “Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад...” гэсэн өгүүлбэрт үйлдэхийн тийн ялгалын нөхцөл ямар утгатай байна вэ? A. Үйлийн орон зай B.Үйлийн шинж байдал C. Үйлэнд өртөх юм D. Үйлийн шалтгаан заах E. Үйлийн явдал хам болох 34. Ц.Дамдинсүрэн “Хэлдэг гурав, хийдэг ганц” өгүүллэгийн Сүрмаагийн дүрийг тодорхойлсныг олоорой. A. Ажил сайтын амьдрал сайн B. Залхуу хүн завагтаа хүрэхгүй C. Эрдэмт хүн даруу их мөрөн дөлгөөн D. Ишигний эвэр ургаж эхийн дэлэн чичих E. Муу хүний үг мангираас гашуун
  • 5. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В 5 35. Б.Лхагвасүрэн “Боржигоны бор тал” шүлгийн дараах мөрийн цэгийн оронд дарааллаараа тохирох хэсгийг олоорой. ......... эрхэмсэг .......... туйл ............ царайчилсан газрын ........ хормой минь A. Эгэл, нандин бүхний, сар нар, буянтай B. Цэвэр, сайхан бүхний, бороо хур, хөрстэй C. Ариун, үнэт бүхний, цас бороо, амьтай D. Сайхан, ариун нандины, хур нар, устай E. Нандин, эгэл боргилын, нар хур, саальтай 36. “Монголын нууц товчоо” зохиолд “Би сайн нөхөр чамайг мунгинаж явна гэж тус болохоор ханилж явсан билээ. Би олз эрсэнгүй. Би Наху баяны ганц хөвүүн тул миний эцгийн зөөсөн хураасан хөрөнгө надад элбэг хүрнэ.” гэсэн үгийг хэн хэлсэн байдаг вэ? A. Бэлгүтэй B. Зэлмэ C. Жамуха D. Боорчи E. Борохул 37. Монгол бичгийн эхийг уншаад, зөв хөрвүүлгийг олоорой. 38. Цэгийн оронд тохирох дагаврыг олоорой. (Хоёр үгэнд ижил дагавар тохирно.) A. B. C. D. E. 39. Монгол бичигт “-аарай4 ” нөхцөл залгахад холбох эгшиг авах үг аль вэ? A. Нүүгээрэй B. Суугаарай C. Бичээрэй D. Босоорой E. Хийгээрэй 40. “Хээр хөдөөд таван хошуу мал бэлчинэ.” гэсэн өгүүлбэрийн тодоор бичсэн үг аль нь вэ? A. B. C. D. E. A. Эрлийг хазаарлаж шунаг сэтгэлийг тэвч B. Эрэл хүслээ хазаарлан шунахай сэтгэлийг тэвч C. Эрэл хүслээ хазаарлаж шунаг сэтгэлийг тэвч D. Эрлээ хазаарлавал шуналын сэтгэлийг тэвчинэ E. Эрэл хүслийг хазаарлан хүний сэтгэлийг тэвч
  • 6. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - В 6 ХОЁРДУГААР ХЭСЭГ: ХАРГАЛЗУУЛАХ ДААЛГАВАР Санамж: 1. Энэ хэсэг сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоож, хариуг бөглөөрэй. 2. Зөв харгалзуулсан хариулт бүр 1 оноотой 2.1.Хэлцийн утгыг тунгаан цэгийн оронд тохируулан харгалзуулаарай. a. Дорнод уулын оройгоос цацарч байгаа нарны гэрэлд ивээгдсэн Тамирын хөндийн бөөн бөөн гялалзсан хар толбо ............... шиг өнхрөн тоглож байв.(Ч.Л) b. Хуучны хуульч түшмэлийн нүдээр үзвэл энэ айлтгалын үг найруулга нь ............ багтамгүй найруулсан юм байна даа. (Б.Р) c. Төмөрийн зүрх баяр догдлолоор дүүрч сэтгэл нь доргиж байгаа ................ шиг чичирч байв. d. Энгийн номхон ардаас .......... авсан хүнийг хамгийн хатуу цээрлүүлнэ гэж Сүхбаатар өндөр дуугаар хэлэв. (Ч.Л) e. ........... шавраас гардаг гэгчээр Ням, Хишигт хоёроос ийм эрдэнэ төрдөг байжээ. (Ч.Л) 1. лянхуа цэцэг 2. намрын хамхуул 3. бүдүүн өвс 4. чанга татсан утас 5. сэтэрхий зүү, сиймхий самбаа 2.2. Оновчтой харгалзуулан дүрслэх ур маягийг бүтээгээрэй. а. Гүүний айраг шиг сэрүүн 1. говь b. Улайссан тогоо шиг 2. агаар c. Хангай шиг түшигтэй 3. уул d. Хаврын тэнгэр шиг 4. ааш e. Наранд эрхлэн дуниарсан 5. аав 2.3. Нэг зохиолчийн хоёр бүтээлийг харгалзуулаарай. а. “Цагаан сар ба хар нулимс” 1. “Монгол хэл” b. “Би хаана төрөө вэ?” 2. “Шаргачин” c. “Тунгалаг тамир” 3. “Хоёр цагаан юм” d. “Нууцыг задруулсан захиа” 4. “Од” e. “Буурал эжий минь” 5.“Тэхийн зогсоол” 2.4. Дараах үгсийг утгын тайлбартай нь зөв харгалзуулаарай. a. Майхны ваадан 1. Майхны хоёр голын хойд урд хоёр хошуу b. Майхны шувуу 2. Майхны хаяа тойрон хийсэн унжлага бөс c. Майхны хэц 3. Майхны багана d. Майхны хаяавч 4. Майхны ам талыг нээх, зөрүүлэх хоёр хошуу e. Майхны шанаа 5. Майхны олон уузварт бэхлэн хийсэн олс дээс