Skip to main content
Монгол ардын оньсого
Зорилго Монгол ардын аман зохиолын төрөл зүйл болох оньсоготой танилцаж, оньсогын хэл уран сайхны онцлогийг танин мэдүүлэх.
ЗорилтОньсогын тухай ойлголтыг танин мэдүүлэхОньсогын хэл, уран сайхны онцлогийг ойлгуулахОньсогыг таалгаж, оюун ухааныг хөгжүүлж, зохиолгож сургах.
ОньсогоОньсого нь аман яруу найргийн товч хураангуй бүтээл бөгөөд хүний ухаан билгийг шалгаж, бодох сэтгэх чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн гүн агуулгатай, юмны онцлого шинжийг яруу тод, ёгт хэлбэрээр илэрхийлсэн уран асуулт юм. Монголчууд эрт дээр цагаас оньсогыг ихэд эрхэмлэж, цэцэн ухаанаа сорьсон оюун ухааны дасгал гэж үзсээр иржээ. Оньсогыг амьтан, ургамал, хүн түүний ажил хөдөлмөр, сансар гараг ертөнцийн тухай оньсого гэж ангилж үздэг юм.
Баяраа гэртээБаяраа хүү аавынхаа хавтаснаас “ Цас цагаан царайтай цардгар нимгэн биетэй” – г аваад ширээн дээр тавив. Дараа нь эгчийнхээ цүнхнээс“ Гурван нөхрөөр түшүүлдэг гуа нарийн биетэй, улсын хэргийг товчилдог, уран сайхан хошуутай, цангаг ангаг зантай  цагаан газар явдалтай” –г гаргаад “ Бувар бувар бултгануухай бутны цаагуур нуугдуухай” – г зураарай гэв. Баяраа оньсогыг таажээ. Ээж нь: Сайн байна. Одоо ядарна, амрах хэрэгтэй гэснээ
“ Сохор хар өртөө нэхнэ” гэв. Хүү:   - Баярлалаа гэж хэлээд ор уруугаа явжээ.
Дөрвөн хүү нь шавар нухнаХоёр охин нь холыг харнаӨвгөн нь өвс хаднаЭмгэн нь элээ үргээнэ.
Өөхөн бөмбөөхэйАраг сэгсээхэй
Урдаа сэрээтэйДундаа хөхүүртэйАрдаа ташууртай
Төр улсыг тогтоходТүргэн зорчих хурдТүмэн газрыг гэтлэхэдТөмөр сэлүүрт онгоц
Ээрэм талын бурхадЭр эмгүй сахалтай