More Related Content
PDF
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар PPTX
ODP
PDF
PDF
2. Ажлын удирдамж бичих.pdf PDF
PDF
PPTX
What's hot
PPTX
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс DOCX
PPTX
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах PPTX
ODP
тойргийг тэнцүү хуваах арга PPTX
PPTX
менингит - -мэдрэл судлал PDF
PPTX
PPT
PDF
PPT
Shuud ba shuud bus tatwar PPSX
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас PDF
PDF
PPTX
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн DOCX
PPTX
монголын шинэ үеийн урлаг DOCX
М.Золзаяа - ӨНГӨ СЭТГЭЛ ЗҮЙД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ PPT
Similar to Нэрийн хуудасны талаар
DOCX
DOCX
PPT
Түншийн харилцаа холбоо тогтооход харилцааны зарчмуудыг хэрэглэх нь ба харилц... PPTX
PPTX
PPTX
PDF
DOCX
Стив Жобсын алдартай илтгэл DOC
PPTX
DOCX
PPT
PPT
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү PPTX
DOCX
DOCX
DOC
Ажилтны анкет - www.mhri.mn PPTX
суралцагчийн судалгааны толь ODP
PDF
More from Temuulen Nyamdorj
DOCX
DOCX
DOCX
Магадлал статистикийн онол бие даалт DOCX
Эх орондоо оруулах миний хувь нэмэр DOCX
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженер DOCX
Дээд математик 3 MT103 бодлого DOCX
Samsung Galaxy хуваарилалтын суваг DOCX
BSB - гадаад дотоод орчны судалгаа DOCX
PPTX
Уурхайн менежмент бодлого PPTX
багануур хк-ийн бүтээмжийн хэмжилт PPTX
PPTX
PPTX
PPTX
Микро эдийн засаг - Үйлдвэрлэлийн зардал PPTX
PPTX
Нүүрсний талаарх зарим тоон мэдээлэл PPTX
PPTX
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадвар PPTX
Нэрийн хуудасны талаар
- 1.
Нэрийн хуудасны тухай
Өнөөгийнсоёлт ертөнцөд хүн бүрийн халаасанд нэрийн хуудас явдаг болсон.
Чухамдаа энэ бол тухайн хүний соёл, боловсролын түвшин, хэн бэ гэдгийг илтгэх нэр
нүүр гэж болно. Харин зүгээр л таарсан хүн бүрт өгөөд байдаг хуудас юм уу гэвэл өөр.
Нэрийн хуудсаа хэрхэн хийх, хэрхэн ашиглах нь нэг ёсондоо шинжлэх ухаан гэнэ.
Нэрийн хуудасны түүх
Энэ бүр Манай эриний II-III зууны үед Хятадад үүссэн гэдэг. Тэр үеийн Хятадын
түшмэлүүд нэр, албан тушаалаа бичсэн улаан цаас хэрэглэдэг байж. Хань улсын баруун
зүгийн Хуаншиянь мужид 21,5х6,5 см-ийн модон хавтан хэрэглэж байсан баримт ч бий.
Орчин үеийн гэж болох албан ёсны нэрийн хуудсыг XIY Людовик хааны үед нийгмийн
дээд давхаргынхан хэрэглэж эхэлж. Харин анхны хэвлэмэл нэрийн хуудсыг 1786 онд
Германд гаргажээ. Гэрэл зурагтай нэрийн хуудсыг 1854 онд Адольф-Эжен Диздери
хэвлэсэн.
Нэрийн хуудасны хэмжээ
Хамгийн өргөн дэлгэрсэн нь зээлийн картны хэмжээ буюу ISO 7810 ID-1. Бидний
өнөөдөр хэрэглэж байгаа 85,6 × 53,98 мм гэсэн үг.
Хуучин зөвлөлтийн улс орнуудад бол 90х50 мм хэрэглэдэг А4 цаасыг 16 хуваасны
нэг хэмжээ
DIN C8 буюу 81х57 см
АНУ-д бол 88,9 × 50,8 мм гэсэн хэмжээг илүүтэй хэрэглэдэг.
Японд болохоор өөрийнх нь yongo хэмээх 91 × 55 мм хэмжээг хэрэглэнэ.
Нэрийн хуудас хэрэглэх соёл
Францын математикч, онолч Жан Серре “Ажил хэргийн харилцаа нэрийн, хуудас
солилцохоос эхэлдэг” гэсэн байдаг. Үнэхээр өдийг хүртэл нэрийн хуудсыг өндөр
албаныхан, дипломатууд голдуу хэрэглэдэг байсан бол өнөөдөр хүн бүр өөрийн нэрийн
хуудастай болж, нийгмийн харилцааны салшгүй нэг хэсэг болсон. Хамгийн гол анхаарах
зүйл бол нэрийн хуудсан дээрх бичлэг уншихад хялбар шрифтээр бичигдсэн байх ёстой.
Хэт тод биш, хагас бүдүүн үсгээр нэг их том том үсгээр ч биш, дэндүү жижигхэн үсгээр ч
биш бичүүлээрэй. Хэтэрхий чамин, гоёмсог үсэг ашиглахгүй байвал сайн. Нэрийн хуудсан
дээр өөрийгөө таниулах гол гол зүйлээ бичих ёстой ч дэндүү их зүйл бичих нь бас л онц
биш. Ямар нэгэн хүрээ, хашлага, хээ хийж чамирхах хэрэггүй. Ялангуяа хар хүрээ бол
гашуудал илэрхийлдэг. Одоо цагт нэрийн хуудсаа янз бүрийн өнгөөр хийдэг ч хамгийн
даруухан төв өнгө бол цагаан. Хүн уншихад ч амар байдаг. Нэрийн хуудас нь ажил
хэргийн, хувийн болон гэр бүлийн гэсэн хэлбэртэй.
Хувийн нэрийн хуудас
Энд овог нэр, ургийн овог байна. Ихэвчлэн хувийн харилцаа тогтооход өгдөг
учраас утас, шуудангийн хаяг, E-mail хаяг байна. Нэг их чухал биш хүнд өгч байгаа,
тэгээд ч олон уулзахгүй дээ гэж бодож байгаа бол утасны дугаараа гараар бичиж өгдөг.
Энд бас цол, эрдмийн зэргээ нэрийн дор бичнэ. Шаардлагатай гэвэл зүүн буланд өөрийн
хамаардаг клуб, нийгэмлэгийг бичдэг бол баруун доод буланд гэрийн хаяг байж болно.
Эмэгтэйчүүд бол овог нэрээсээ өөрийг нэг их бичдэггүй. Тэгээд бусад мэдээллээ өгөх
шаардлагатай бол дан гараар бичдэг.
- 2.
Гэр бүлийн нэрийнхуудас
Гэр бүлийн нэрийн хуудсыг бол гэр бүлээрээ найз нөхөд болох, баяр хүргэх, баяр
ёслолоор бэлэг сэлт хүргүүлэхдээ хамт илгээх зорилгоор хийдэг. Зарим оронд эмэгтэйн
нэрийг нөхрийнхөө нэрийн өмнө бичдэг. Гэрийн хаягийг тэр бүрий бичдэггүй.
Шаардлагатай гэсэн гэр бүлийнхэнд өгөхдөө гараар бичиж өгч болно.
Ажил хэргийн нэрийн хуудас
Бидний хамгийн их хэрэглэдэг зүйл. Энэ хуудсан дээр таны овог нэр, байгууллага
компанийн нэр, таны албан тушаал, шуудангийн хаяг, утасны дугаар, E-mail хаяг байна.
Байгууллага, компанийн чинь таних тэмдэг байж болно. Төрийн албан хаагчид бол төрийн
далбаа, сүлд, соёмбо байрлуулдаг. Нэрийн хамт цол, зэрэг дэвээ бичнэ. Байгууллагын утас
бичиж болох ч тэр утсан дээр өөр хүн суудаг бол хэрэггүй. Харилцагч тань тантай ярих
гэтэл өөр хүн аваад байвал эвгүй.
Нэрийн хуудсыг хэзээ яаж ашигладаг вэ
Нэрийн хуудас нь зөвхөн танилцах, холбоо тогтоох, өөрийгөө тэр хүнд сануулж
байхын төдий хэрэглэдэг зүйл биш. Баяр талархал, сайхан сэтгэл, эмгэнэлээ ч илэрхийлэх
нэгэн хэлбэр. Энэ нь олон улсад хэдийнээ хэвшил болсон франц үгийн товчлол юм. Энэ
хэдэн үсгийг нэрийн хуудасны зүүн дээд өнцөгт харандаагаар бичиж илгээнэ.
p.r. (Pour remercier) Талархал илэрхийлье
p.f. (Pour feter) Баярын мэнд хүргэе
p.f.c. (Pour faire connaissance) Танилцсандаа таатай байна
p.f.N.A. (Pour feter Nouvel An) Шинэ жилийн мэнд хүргэе
p.p.c. (Pour prendre congre) Уулзалгүй явлаа шүү
p.c. (Pour condoleance) Эмгэнэл илэрхийлье
p.p. (Pour presenter) Тоглолтыг чинь тохиолдуулж
Нэрийн хуудас бол яахын аргагүй танилцах холбоо тогтоохын эхлэл. Танилцах
хүнтэйгээ уулзахдаа өгч болно, танилцахаа илэрхийлж эчнээгээр илгээж болно. Уулзсан
даруйдаа мэндчилснийхээ дараа л нэрийн хуудсаа өгнө. Нөгөө хүн чинь нэрийн хуудсаа
өгвөл нэрийг нь анхааралтай унш. Хайш яайшхан халаасандаа хийчихвэл нөгөө хүнээ
хүндэтгэхгүй байгаа хэрэг. Яг тэр үед таны нэрийн хуудас байгаагүй бол дараа нь заавал
илгээх хэрэгтэй. Танилцах үед залуу хүн нь ахмад хүндээ, эрэгтэй нь эмэгтэйдээ эхлээд
нэрийн хуудсаа өгдөг. Ажил хэргийн уулзалт, ярилцлагын үед бол ярьж байхдаа шинэ
танилынхаа нэр, албан тушаалыг буруу хэлэхгүйн тулд өгсөн нэрийн хуудсыг нь өмнөө
тавьж болно.
Нэрийн хуудсаа эчнээгээр илгээх
Зайлшгүй танилцах, албан ажлын холбоо тогтоох хүндээ нэрийн хуудсаа эчнээгээр
илгээж болно. Заавал уулзаж цагийг нь үрэхгүйн тулд шүү дээ. Нөгөө хүн чинь танд ингэж
нэрийн хуудсаа явуулсан бол өөрөө нэрийн хуудсаа нэг хоногийн дотор эргүүлээд явуулах
хэрэгтэй. Ажил албан тушаалаа өөрчилсөн бол хуучин түншүүддээ мөн нэрийн хуудсаа
эчнээгээр илгээдэг. Нэрийн хуудсаа эчнээгээр илгээхдээ цаашид хамтран ажиллана
гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн товч захидал хавсаргаж болно.
Гэрлэсэн эмэгтэйд хувийн юм уу, гэр бүлийн нэрийн хуудсаа илгээж байгаа бол заавал
хоёр ширхэгийг илгээгээрэй.
- 3.
Сургамжит өгүүллэг-1
Үгээр илэрхийлжүл барам ухаарахуйгаар дүүрэн алаг хорвоод аз жаргалдаа
ташуурч, зовлонтой нөхөрлөж явсны эцэст бид амьдралыг хэтэрхий янз бүрээр
буруутгадаг. Жинхэнэ амьдралын сайхан нь уучлалт, хүлээн зөвшөөрөлт, хайр дүүрэн,
бусдаас илүү гарах зүйлгүй ч байгаа тэр л амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун байгаа тэр
л амьдрал юм. Сэтгэл дүүрэн аз жаргал гэдэг юугаар ч солишгүй үнэт эрдэнэ. Тиймээс энэ
зүйл бидний оюун бодлоос гарч байдаг учраас хүн амдралыг ямар нүдээр харна тийм л
хувь тавиланг авдаг. Энэхүү зүйлийг “Нууц” гэх номонд ч мөн адил тусгасан байдаг.
Тэгвэл сөрөг зүйлд ч мөн адил эерэг тал байдгийг, зүрхээ өгөхөд ч харамсмааргүй сайхан
хайр байдаг гэдгийг үнэхээр сайхнаар энэ номонд харуулсан байна.
Энэ дэлхий дээр 7 тэбум хүн оршин, өөрөө өөрийн гэсэн амьдрал, түүх замналаар
амьдарч байгаа. Гэвч энэ хүмүүсүүдийн ялгалгүй бүх хүнд байдаг зүйл бол зүрх сэтгэл,
хайр дурлал. Нандин бүхнээ бусадтай хуваалцаж, инээж хөөрч байгаа эсвэл бусдад
багахан ч болов сэтгэлээсээ тусалж байгаагийн хариу их бага боловч хэзээ нэгэн цагт
ирдэг. Яг л цоорхой хувин лугаа.
Тэрхүү хувин цоорхойдоо ихэд гуниж гутардаг байлаа. Нэгэн өдөр эзэндээ хандан
үргэлж тал устай ирдгээсээ ичиж уучлалт гуйхыг хүсдэг. Гэтэл яг үнэн байдал дээрээ
цлоорхой хувин өдөр бүр хажуугын замаар явахдаа цоргоороо газраа усалж явдаг байсанг
нь харуулдаг. Цэцэгс ч өнгө өнгөөрөө алаглан үнэхээр сайхан ургаж, ургасан цэцгийг
усчин залуу гэртээ аваачиж тавьдаг байсандаа цоорхой хувиндаа харин ч их баярладаг.
Юм бүхнийг ганц талаас нь биш олон талаас нь сайн сайхан зүйлийг олж харж түүнийг
урамшуулж байх хэрэгтэй.
Үүний адилаар юм болгоныг муу муухайгаар биш, үргэлж сайн сайханыг нь харж
байх хэрэгтэй. Эцэг эхдээ царай муутай төрүүлсэн гэж гомдоллох бус эрүүл саруул эрхтэн
бүтэн төрүүлсэнд нь баярлах хэрэгтэй. Эцэг эх нь ямар нэр зүйлийг хийхийг нь хориглож
баыйгаа бүл түүнд нь бухимдах биш яагаад хорих болсон бэ? Надад ямар ач тустай вэ? гэх
зэргийг сайтар тунгаан бодох, хэдий завгүй үр хүүхдийнхээ төлөө гээд нойр хоолоо хасан
байж хөдөлмөрлөж байгаа ч гэсэн хамтдаа өнгөрүүлэх аз жаргалтай цаг хугацааг гаргаж,
хэзээ ч мартахааргүй хүүхэд насыг нь үдэж өгөх хэрэгтэй гэдгийг Сургамжит өгүүллэг-1
номны “Эцэг” өгүүллэгэд харуулсан.
“Гудамжных” гэж харж, боддог хүн чинь ч гэсэн сэтгэл зүрхтэй. Цагтаа амжилтанд
хүрч байсан ч сархаданд хэтэрхий хөлчүүрэхсэнээс болоод гундуу яваа ч юм билүү
гэдгийг хэн ч мэдэхгүй. Хүнийг өмсөж зүүснээр нь яриж хэлж байгаагаас нь харахаас нь
илүүтэй хүн гэдэг утгаар нь хүндлэх хэрэгтэй. Тэр хүн нь ч гэсэн өөрийн гэсэн бодолтой
олсон мөнгөөрөө архи авч уух биш хоол унд авч идэх хэрэгтэй. Үргэлж хүний гар харах
биш өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө зөв зарцуулах нь нэн чухал гэдгийг энэхүү номны
“Харамч” өгүүллэгэд тусгаж өгсөн.
Хүний амьдрал гэдэг үнэхээр хэврэгхэн. Нэг л секундэд хүн үхэж ч болох тийм л
хэврэгхэн байдаг. Ийм учраас машин барихдаа үргэлж болгоомжтой байх хэрэгтэй.
Хурдтай явах нь маш олон аюул ар араасаа дагуулдаг. Ганц өөрийгөө хохироох биш хамт
яваа нэгнээ, хүн дайрсан бол дайруулсан хүн, машинтай мөргөлдсөн бол өөрийн машин,
бусдын машин гэх зэрэг маш олон хохирол асуудал ар араасаа гарч ирдэг. Энэ л нэгхэн
секундын хэдхэн секундын хооронд гар болох амь насны тухай асуудал юм. Жишээ нь:
Жек болон түүний сүмийн найз Боб цагдаа бөгөөд Жек хурдаа хэтрүүлэн гэртээ яаран
харьж буй нэгэн. Боб түүнийг зогсоон торгууль бичиж өгөх байсан ч түүнд нэгэ цаас
өгчихөөд яваад өгсөн. Тэр цаасан дээр “Хүндэт Жек минь миний охин 6 настай байхдаа
хурдтай явж байсан машинд дайруулан нас барсан юм. Тэр хүнийг 3 сар шоронд
суулгасан бөгөөд тэх гарч ирчихээд өөрийнхөө хүүхдүүдийг тэвэрч, үнсэж байлаа. Гэтэл
би охиноо тэвэрч үнсэхийн тулд үхэх хүртлээ хүлээх хэрэгтэй болсон. Тэр хүнийг олон
- 4.
удаа уучилсан юмшиг боловч охиныхоо тухай бодсоор байна. Үүнээс хойш болгоомжтой
яв гуйя Жек. Одоо надад цорын ганц хүү минь үлдсэн ” хэмээн бичсэн байсан. Үүнийг
үзэхэд хүний амьдрал маш үнэ цэнэтэй учир үргэлж болгоомжтой байх хэрэгтэй. Машин
барьж байхдаа зөвхөн өөрийнхөө тухай биш бусдын талаар ч гэсэн бодож бай. Хүссэн
машинаа ахин дахин худалдан авч болох ч хүний амь насыг дахин худалдан авч болохгүйг
үргэлж санах хэрэгтэй.
Мөн үүгээр зогсохгүй өөрийн үзэл бодол, зорьсон зорилгодоо үнэнч байх
хэрэгтэй. Тэгсэн үед л амжилт, уучлал, аз жаргал, мөнгө хөрөнгө үргэлж дагаж ирдэг.
Зөвхөн бодсоноороо бус хүссэн зүйлийнхээ төлөө тэмүүлж, амжилт гаргахын тулд хийж
бүтээх хэрэгтэй. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалнаас, Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг
үг байдаг. Хэцүүхэн амьдралтай өлсөж яваад айлын хаалга тогшиж ус гуйхад үе тэнгийн
охин нь ус биш аягатай сүү өгдөг. Энэ тусыг нь тэр хүү марталгүй үргэлж талархан
бодсоор ирсэн байдаг. Олон жилийн дараа ядуу хөвгүүн улсынхаа нэртэй эмнэлэгт маш
том албан тушаалтай эмч болсон байх бөгөөд тухайн эчид эмчлүүлэхээр ирсэн хүнд
өвчтаний нэг нь олон жилийн өмнө аяга сүү өгсөн охин нь байж таардаг. Ингээд эмч чадах
чинээгээр тусалж, үхэж болох аюулт өвчнөөс нь салган эмнэлгийн бүх төлбөрийг нь хийн
“Та их олон жилийн өмнө эмчилгээний төлбөрийг 1 аяга сүүгээр төлсөн таньд баярлалаа”
Доктор Хорвард гэсэн байдаг. Сайн зүйл бүхэн хариутай байдаг гэдгийг энд харуулсан
байна.
Ном бол ертөнцийг харах цонх гэж хүмүүс хэлдэг. Тэр гайхамшигт цонхоор
амьдралын зөвхөн сайн сайхныг харуулахыг хичээж, болохгүй зүйлийг нь ухааруулж
өгсөн номыг шимтэн уншихгүй байхын аргагүй. Гайхамшгаар түүвэрлэсэн энэхүү номны
хуудас бүрээс хайр, харуусал, гомдол гуниг, аз жаргал хийгээд сэтгэлийн гүн дэх бүхий л
амтыг мэдэрч үл ойлгогдох энэхэн хорвоогийн ээдрээт учгийг тайлахад багахан ч болов
дөхөм болсноороо бусад номоосоо илүү давуу. Утга агуулгаараа хүнд нэгийг
бодогдуулсан энэхүү өгүүллэгүүдээр бяцхан мэдлэг, бага зэрэг сургамж, хэсэгхэн аз
жаргал хүртээхийг бид зорьсон. Зүгээр нэг уншаад өнгөрөх өөр. Зөвхөн хүүхэд багачууд
гэлтгүй хөгшин залуу, нас хүйс үл хамааран уншин оюуны мэлмийгээ нээх
хэрэгтэй. Харин өгүүллэг болгоныг тогтон уншиж сэтгэлдээ амилуулах аваас таны
сэтгэлийн гүн дэн чавхдасыг хөглөхөөс гадна ерөнхий мэдлэгийн санд өөрийн хувь
нэмрээ оруулна.
- 5.
Ид шид
Бяцхан Селли,эцэг эх нь дүү Жоржийнх нь тухай ихэд чухалчлан ярьж байсанүед тэр
ердөө л 8 настай байлаа. Охины дүү нь эдгэшгүй өвчтэй байсан бөгөөд түүнийг аврахын тулд эцэг
эх нь хийж чадах бүхий л зүйлийг хийжээ. Гэвч эцэст нь Жоржийг мэс заслын аргаар аврах ганц л
арга байсан боловч эцэг эхийнх нь мөнгө хүрэлцэхгүй учир машид сэтгэл шаналж байлаа. Тэр үед
эцэг эх нь арга барагдсан байдлаар: “Хүүг маань зөвхөн ид шид л аварна” гэж ярихыг бяцхан
Селли сонссон байлаа. Үүнийг сонссон даруйдаа Селли өрөөндөө очиж оцон шувууны хэлбэртэй
мөнгө цуглуулдаг хайрцгаа нээн доторх мөнгийг нь тоолж эхэллээ. Бүр гурван ч удаа тоолж
шалгав. Дараа нь тэр мөнгөө халаасандаа хийгээд шалавхан гэрээс гарч булангийн эмийн санд
очив. Эмийн санчийн анхаарлыг татахын тулд тэвчээртэй нь аргагүй хүлээлээ. Эмийн санч орж
гарсан хүмүүст эмийн тухай тайлбарлан ярьж охиныг анхаарах ч сөхөөгүй их ажилтай байлаа. Энэ
их ажлын хажуугаар бяцхан охиныг анзаарамгүй байсан боловч Селлигийн удаан хүлээн зогсож
байгааг нь хараад түүнээс юу хүсэж байгааг нь асуув. Тэгээд за охин минь хурдан хэлээрэй, харж
байгаа биз дээ би ноёнтонд анхаарлаа хандуулан үйлчлэх хэрэгтэй байна хэмээн хажууд нь зогсож
байгаа хээнцэр цэвэрхэн хувцасласан эрэгтэй рүү заав. Селли “Миний дүү” гээд хоолой нь
зангиран хэсэг зогссоны дараа “Миний дүү хүнд өвчтэй байгаа, би нэг ид шид авмаар байна” гэж
хэлэв. Эмийн санч Селли рүү гайхсан шинжтэй харж түүнийг сайн ойлгож чадаагүйгээ хэллээ.
Хариуд нь охин “Юу л даа, аав минь түүнийг зөвхөн ид шид л аварч чадна гэж хэлсэн юм, ид шид
ямар үнэтэй юм бэ ноёнтон” гэв. Үүнийг сонссон эмийн санч охиныг хайрлаж өрөвдсөн янзаар
харж “Харамсалтай байна охин минь, манайх ид шид зардаггүй, би чамд тусалж чадахгүй нь дээ”
гэж хэлэв. Селли тийм амархан байхгүй гэдэгт итгэхийг хүссэнгүй. Эмийн санчийн нүд рүү харан
“Надад худалдаж авах мөнгө байгаа, та зөвхөн ямар үнэтэйг нь хэлж өгөөч” гэв. Энэ үед Селли
эмийн санч хоёрын хажууд хүлээн зогсож байсан нөгөө цэвэрхэн хээнцэр хувцасласан хүн Селли
рүү харан “Бяцхан хатагтай минь дүүд чинь ямар ид шид хэрэгтэй юм болдоо?” гэж асуув. Селли
мэдэхгүй гэж хариуллаа. Дараа нь нүднээсээ нулимс дуслуулан “Ганц мэдэж байгаа зүйл минь
гэвэл, дүү минь их хүнд өвчтэй байгаа хэрэв хагалгаанд орохгүй бол аврагдах боломжгүй гэж ээж
хэлсэн, аав ээж хоёрт маань хагалгаанд оруулах мөнгө байхгүй. Харин аав маань түүнийг зөвхөн
ид шид л аварч чадна гэж хэлэхийг сонсоод би мөнгөө аваад наашаа ирлээ” гэж хэлэв.
Нөгөө цэвэрхэн сайхан хувцасласан хүн “Чамд хэр зэрэг мөнгө байгаа вэ?” гэж асуухад
“Нэг доллар арван нэгэн цент” хэмээн Селли хариулав. “Дэлхий дээрх бүх мөнгө минь л энэ”.
“Сайн байна бяцхан дүүд чинь хэрэгтэй тэрхүү ид шидийг худалдаж авахад энэ мөнгө хангалттай”
гэж нөгөө цэвэрхэн сайхан хувцасласан хүн хэллээ. Тэгээд нэг гартаа мөнгийг нь авч нөгөө
гараараа Селлиг хөтлөн “Намайг гэрлүүгээ авч явахыг гуйя” гээд “Би бяцхан дүү болон аав ээжтэй
чинь танилцмаар байна” гэв. Цэвэрхэн сайхан хувцасласан хүн бол Др.Карлтон Армстронг байсан
бөгөөд Жоржид хэрэгтэй хагалгааг хийдэг алдартай эмч байсан юм. Хагалгаа амжилттай болсон
бөгөөд Селлигийн гэр бүлийнхэн үүний төлөө ямарч мөнгө төлөөгүй юм. Бүгд баяр хөөртэй гэртээ
хариад энэ болсон явдалд итгэж ядан байлаа. “Итгэж чадахгүй нь энэ хагалгаа үнэхээр ид шид юм.
Ямар үнэтэй болохыг нь үнэндээ сонирхож л байна” гэж ээж нь хэллээ. Селли чимээгүйхэн
инээмсгэлэн байлаа. Тэр энэхүү ид шид ямар үнэтэй болохыг сайн мэдэж байсан юм Нэг доллар
арван нэгэн цент…