рефрат8. Номын сангийн фонд нэгэн байшингийн туургаар хязгаарлагдан түгжигдмэл байдалд оршдогоосоо чөлөөлөгдөж дэлхийн хэмжээнд мэдээлэл солилцоно. 10. Хайлтын нэр томъёонд тохирох бүхийл ном, сурах бичиг мөн бусад мэдээллийн эх сурвалжуудыг жагсаалтыг гаргаж гарах. 14. Хүн болгонд хүртээмжтэй биш. Учир нь өндөр настан болон ерөнхий боловсролын сурагчид энэ компьютерын праграммыг ашиглахад хэцүү. 15. Электрон каталог нь интернет сүлжээгээр ашиглагддаг учир гадны халдлагад өртөх өндөр эрсдэлтэй.акрууд нэвтэрч уншигчдын ID хаягийг өөр бусад зүйлд ашиглах магадлалтайОрчин үед номын санчаас номон болон картан хэлбэрийн каталог зохион байгуулдаг байхаас гадна электрон каталогтой ажиллах чадварыг эзэмшсэн байхыг шаардаж байна. Тиймээс номын санч нь өөрийн номын сангийн онцлогт тохирсон уламжлалт каталогуудыг зохих дүрэм журмын дагуу зохион байгуулж, хэрэглэгчдэд зориулан тухайн каталогийг ашиглах зааврыг бэлддэг байх нь зүйтэй. Номын санчид фонд, каталог, компьютер, мэдээллийн сантай ажиллахаас гадна олон нийттэй ажилладаг учир стрессд орох явдал их байдаг. Төгс төгөлдөр утгаараа байдагсан бол номын сан нь чимээгүй, амарлингуй байдал, бодрол бясалгалын орон байх бөгөөд номын санчид нь нуур нугас мэт зохицон хамтарч, хэрэгтэй мэдээлэл, судалгаа материалыг эрэн хайдаг байхсан билээ. Мэдээж бодит байдал ийм байдаггүй. Тухайлбал номын сангийн дүрэм журам, катлогоос хайлт хийхэд төвөгтэй байдал, материал хүлээгдэх, фондын бүрэн бус байдал зэрэг нь уншигчдыг бухимдуулдаг. Ингэж уурлаж бухимдсан үйлчлүүлэгчид, ажлын ачаалал зэрэг нь номын санчийн стрессд орох шалтгаан болдог. Стресс /бие болоод сэтгэлийн ядрал/ -д орохоос сэргийлэхийн тулд өөрийнхөө болон ажлынхаа тухай эерэгээр бодож, бухимдсан үйлчлүүлэгчдийг дагаж бухимдахгүйгээр харилцах чадварт суралцах, өөрийн хүчин чадлаас хэтэрсэн амлалтаас зайлсхийх хэрэгтэй.
Шинэлэг санаа:
Мэдээллийн арвин их нөөцийг ашиглахтай уялдан мэдээллийг эрж хайх арга хэрэгслийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болсон энэхүү хайлтын шинэ хэлбэр бол электрон каталог бөгөөд энэ нь номын сангийн үйлчилгээг түргэн шуурхай, боловсронгуй болгож хэрэглэгчдийг мэдээлэл олж авахад томоохон хувьсгал хийж чадсан билээ.
Гэхдээ өнөөдрийн түвшинд электрон каталог нь тийм ч төгс болтлоо хөгжиж чадаагүй нь бас учир дутагдалтай юм. Мэдээллийн шинэ технологи нь даяарчилсан электрон номын сан байгуулах боломжийг олгож, электрон каталогийг сайжруулахыг эрмэлзэж байгаа хэдий ч үүнийг шийдвэрлэх арга зам нь нилээд бэрхшээлтэй тулгарах төлөвтэй байна .
66675893445Үүнтэй холбоотойгоор номын сангийн электрон каталог нь номын санчийн ажил болон уншигчдын цаг хугацааг 100 хувь хөнгөвчилж чадсан гэдэг нь бас өрөөсгөл ойлгот юм. 1. Тийм учраас номын санчдын ажилд илүү амар хялбар болгох мөн уншигчдийн цаг хугацааг хэмнэх үүднээс touch screen хэмээх зүйлийг нэвтрүүлж болох юм.
Энэхүү төхөөрөмжийг электрон каталогдоо ашиглан уншигч бүрийн ширээн дээр нэгийг байрлуулан, хэрэгтэй ном тохимолоо амар хялбар олж бүгдийг нэг доороос хийх боломжтой юм. Номын санчийнхаа компьютертэй дотоод сүлжээгээр холбогдсоноор хайж шүүж олсон номоо энэүү touch screen-ий тусламжтай шууд ширээн дээрээсээ захиалан, лавлах боломтой юм.
Энэхүү төхөөрөмжийн гол давуу тал нь гар, mouse гэж уншигчийн цаг хугацаанаас хомслохгүй. Уншигч бүрийн ширээн дээр байрлуулах учир үйлчлүүлэгч ихтэй үед тухайн номоо электрон каталогоос хайх гэж оочир хүлээн зогсохгүй зэрэг олон давуу талтай юм. Мөн орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж оруулж номын сандаа ашигласанаар уншигчдийн тоо болон номын эргэлт сайжрана. Мөн энэхүү төхөөрөжинд автомат хариулагч суулгаж өгсөнөөр хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй хүмүүс каталогоос ном шүүхэд бүрэн боломжтой юм. Ингэж хүн бүрийн ширээн дээр touch screen-ийг байрлуулсанаар каталогийн ажил улам бүр өргөн далайцтай явагдах болно. Мөн энэүү touch screen-дээ ямар ямар ном хаана байрлаж байгаа зэрэг тухайн номын сан дахь мэдээлэлээ бүгдийг суулгаж өгвөл номын сангийн бүх ажил хөнгөвчлөгдөнө гэсэн үг. Автоматчилсан горимд шилжихээс өмнө байсан фондын бүтэц, агууллагын талаарх мэдээллийг Электрон каталогт оруулах асуудал чухал байдаг.
Үг үсэгийн ямар нэг алдаагүй, зохиогч болон номын нэрийг алдаагүй зөв бичиж оруулах нь хамгийн чухал зүйлийн нэг. Энгийн каталогийг электрон каталогт шилжүүлэх асуудал нь өнөөдөр дэлхийн олон орны номын сангийн өмнө зогсож буй бол чухал асуудлын нэг юм. Ийм учраас номын санч бүр санаачлага, идэвхитэй байж, аль болох шинийг эрэлхийлж байх ёстой.
Каталог нь тухайн номын сан оршин тогтнох гол үндсэн зүйлийн нэг учих электрон каталогийг нэвтрүүлж өшөө илүү шинэлэг санаа санаачилдаг хэрэгтэй. Номын сангуудыг электрон каталогжуулж дэвшилтэд технологи ашиглах энэ асуудал олон улсын болон үндэсний хурал, зөвөлгөөн, семинараар хэлэлцэж, зохих шийдвэр, чиглэлийг гаргаж ажиллаж байна.
Электрон каталог бусад улсад:
АНУ-ын Үндэсний номын сан болох Конгрессын номын сан
Конгрессын номын сан нь гэрээт каталогчтой ба Гэрээт каталогч нар нь оруулсан номын тоо, чанар, хийсэн ажлын хүнд хөнгөн, мэргэжлийн чадвараа хэрхэн харуулсанаараа цалингаа авдаг. Номын каталогийн бичлэгт завсар хийсэн каталогч нарын код нь MARC бичлэгийн 955 tag дээр өдөртэйгээ бичигддэг, жишээлбэл “th28 2010-10-02 (Cyrillic)”. Ингэж оруулсан мэдээллээр нь каталогжуулалтын албаны дарга нь хайлт хийж, засвар хийсэн номын тоог гаргаж, цалинг боддог.
- Номын MARC бичлэгт 010 tag дээр LOC Control number (он+IDNumber) гэсэн бүтэцтэй тоо, Нүүрэн дээрх Паралель гарчиг 246 tag-ийн 3-ийн 1-д, Нурууны гарчиг 246-ийн 1-ийн 8 дээр бичигддэг.
- 260b tag буюу Publisher дээр Монголын тод бичиг судлалын төв гэж бичих ёстой болохоос хэвлэлтийг гүйцэтгэж, үдэж хавтасласан Ганпринт ХХК-ийн нэрийг бичихгүй
- Зарим тохиолдолд Гаднах хавтаснаас Дотор нүүрний хавтас илүү чухал гэж үздэг,
- Монгол төдийгүй Япон, Солонгос, Орос үгийг латинаар галиглаж каталогтоо бүртгэдэг, улмаар Каталогжуулалтын латин галигаа стандарт болгоод эрт үед эхэлчихсэнийг мэдэж авлаа, энэ нь хэлний бэрхшээлийг компьютер дээр шийдсэн эртний алхам байж, одоо ч хэрэглэгдэж байгаа.
Зохиогчийн овгийг бүтэн нэрээр, төрсөн он, хэрвээ нас барсан бол нас барсан он гэсэн 3 мэдээллийг заавал оруулах ёстой,
- Хэрвээ энэ оруулж байгаа номыг нь өөр бусад нэгдсэн каталог OCLC гэх мэтэд өмнө оруулсан байгаа бол ISBN дугаараар нь хайлт хийж олоод, каталогийн бичлэгийг автоматаар Voyager Cataloguing програмдаа дуудан авчирч, нэмж засварладаг юм.
Балтимор хотын - Enoch Pratt Free Library-н каталог
Computer Commons гэдэг талбайн наахан талын багануудын 2 талд Catalog Only гэсэн бичигтэйгээр зөвхөн Каталогоос Ном хайх зориулттай 4 компьютерийг байрлуулжээ. Давхар бүрдээ тустай каталогжуулалттай ажээ.
Эдгээрээс үзэхэдд дэлхий нийтийн технологийн хөгжлийн чиг хандлага нь ерөхийдөө нэгдсэн нэг урсгал гольдролд орж, улс болгон олон улсын мэдээллийн сүлжээнд өөрийн гэсэн байр суурь, онцлогийг хадгалан тодорхой хувь нэмэртэйгээр оролцож хамгийн сүүлийн үеийн техник, технологи бүхий нэгдсэн нэг сүлжээгээр дажуулан хөгжил дэвшлийнхээ хэрэгтэй гэсэн бүх төрлийн мэдээллийг багц багцаар нь бааз өгөгдэхүүнээр аван хэрэглэх, төлбөр тооцооны шинэ хэлбэрийг нэвтрүүлэн бага буурай, хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнуудад гэж бие биенээсээ ялгаралгүй, хөгжилтэй нь дэмжих, сул дорой нь тусламж эрэх замаар хөгжих чиглэлд орж байна.
Дээрх хоёр жишээнээс л харахад гадаадын улс орнуудын номын сангийн электрон каталог нь маш өндөр түвшинд хөгжсөн бөгөөд каталогтой маш их анхаарал тавьдаг нь илэрхий байна. Гадаадын номын сангуудад электрон каталог, электрон хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж, ном зүйн мэдээ баримтыг орон нутгийн түвшинд мэдээлэл солилцох ажлыг явуулан, нэгдсэн каталог, номын сан хоорондоо захиалга хөтлөх, номын сангууд нь хамтран мэдээллийн нөөцөө ашиглаж байна.
Мөн номын сангийн үйлчлүүлэгчдийн клуб гэж ихэнх орны номын санд байдаг болохоор уншигчид нь санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байдаг. Жижигхэн зүйлээс эхэлж тухайн номын сангийн ажлын үр дүн харагдана.
Ихэнх улс нь номын сангийн электрон каталогт интернетээр дамжуулан шууд нэвтрэн орж сонгосон материалаа захиалах боломжтой интернетэд суурилсан электрон каталог ашигладаг.
Электрон каталог Монгол улсад:
Өнөөдөр манай улсын хэмжээнд номын санг автоматжуулах ажил эхлэх төдий байгаа бөгөөд төвийн цөөн хэдэн номын сангуудад нэвтрүүлж тодорхой туршлага хуримтлуулжээ. Монгол улсын хэмжээнд томоохон номын сангууд автоматжуулах ажлыг тэргүүлж байгаа нь хөгжлийн логик зөв дараалал боловч цаашид мэдээллийн эрин үед бусад номын сангууд өөрөөр хэлбэл хөдөө орон нутгийн болон ерөнхий боловсролын дунд сургууль зэрэг жижиг номын сангуудыг автоматжуулах асуудал хойшлуулшгүй зорилт болон тавигдаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх номын сангууд электрон каталогтой болсон нь ашиг тустай ч түүнийгээ бүрэн хэмжээнд ашиглаж хэрэглэж, номын сан ч нь төдийлөн идэвхи санаачлага гаргаж ажиллаж чадахгүй байна. Тэр тусмаа хөдөө орон нутгийн номын сангуудад электрон каталог ч байтугай цаасан каталог ч байдаг шүү дээ. Үүнээс үзэхэд электрон каталог монгол улсад ямар хэмжээнд хөгжиж явагдаж буй илт байна.
2001-2002 онд номын сангуудын үйлчилгээг автоматжуулах, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, материаллаг баазыг нэмэгдүүлэхх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд номын фондын баяжилт хийх, CDSSIS программыг нэвтрүүлэх, дохиолол, хяналтын систем суурилууах, төрөл бүрийн сургалт семинарыг зохион явуулсан байна.
Одоогоор монгол улсад зөвхөн Lib4U програмыг ашиглан нь электрон каталог болон электрон номын сан байгуулж байгаа. Lib4U програм нь Монгол улсын нийслэл болон бүх аймгуудад байрлах Ерөнхий боловсролын цогцолбор сургуулиуд, ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, СЭЗДС, Их Засаг Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүрээ Дээд Сургууль зэрэг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүд, Аймгийн төвийн Нийтийн номын сангууд, Нээлттэй Нийгэм Форум, Хууль Зүйн Үндэсний Төв, Хүний Эрхийн Үндэсний Комисс, ИНЕГ, Хүүхдийн номын ордон зэрэг нийт 100 гаруй байгууллагуудын номын санд хэрэглэгдэж байна.
Электрон каталог нь уламжлалт цаасан каталогийн тогтвортой байдлыг бодвол мэдээллийн үнэ цэнэ, хамрах хүрээгээрээ зүйрлэшгүй өргөн байдаг.
Тийм учраас электрон каталогийг илүү дэвшилттэй болгохын тулд номын сан ч хариуцлага санаачлагтай, тэднийг удирдаж байгаа хүмүүс ч гэсэн ажлын шаардлагагыг маш өндөрт тавих хэрэгтэй. Мөн уншигчид электрон каталог гэж чухам юу болохыг сайн ойлгуулж түүний давуу талыг бусдад ойлгуулан мэдрүүлэх хэрэгтэй. Мөн каталог сурталчлах ажлыг идэвхитэй явуулж чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй.
Электрон каталог нь номын сангийн бусад ажилтай холбогдох нь
Электрон каталог нь тухайн номын сангийн фонд оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Фондтой холбогдох нь:Электрон каталогийн тусламжтайгаар номын сангийнхаа фондонд байгаа ном хэвлэлийг тоолж, мөн ямар төрлийн хэд хэдэн ном, хэн гэдэг зохиогчийн ном хэдэн ширхэг байна вэ гэдгийг ч нарийвчлан тогтоож гаргаж болно.
Номын сангийн сурталчилгаатай холбогдох нь:каталог сурталчлах олон нийтийн ажил зохион байгуулах нь номын сангийн үйл ажиллагааг давхар сурталчлах болно.
Номын санчийн ажилтай холбогдох нь:Номын санчийн ажлыг хөнгөвчилж, мэдлэг мэдээлэлийг нь дээшлүүлнэ.
Номын сангийн ажлууд нь бүгд хоорондоо нят холбоотой байдаг учраас нэг нь нэгэнгүйгээрээ оршин тогтнохгүй.
Дүгнэлт
Номын сан бол мэдээллийн үйлчилгээ үзүүлэх зорилготой байгууллага байдаг. Монгол улсад мэдээллийн онолын талаарх ном зохиол хомс, мөн мэдээллийг зохион байгуулж бусдад хүргэх талаар хүмүүст өрөөсгөл ойлголт бий болсон байна. Тухайлбал: Мэдээллийн технологийнхон гэдэгт компьютерийн программистууд, сэтгүүлчид л гол үүргийг гүйцэтгэнэ гэсэн ойлголт давамгайлах болжээ.Мэдээллийн ертөнцөд программист, сэтгүүлчдээс гадна номын санч, номзүйчид чухал үүрэг гүйцэтгэнэ.
Шинэ цагийн номын санчид нь компьютерийн сүлжээ, интернэт програмчлал, жава гэх мэт мэдээлэл түгээх технологийн суурь болсон ухагдахуунуудын талаар ойлголттой байх зайлшгүй шаардлагатай.
Номын санч нь номын сангийн фондонд буй хэвлэмэл материалууд, аудио, видео хуурцаг, микрофиш, микрофилм, гар бичмэл зэргийг уламжлалт, аргаар зохион байгуулж , хадгалан хамгаалахаас гадна электрон материалыг яаж зохион байгуулах, мэдээллийн аюулгүй байдал, нууцыг хамгаалах, зэрэг ажлуудыг хийдэг болж байна. Судалгаанаас үзэхэд монголын номын санчдын мэргэжлийн ур чадвар, ялангуяа компьютерийн мэдлэгийн түвшин сайн биш байгаа нь харагдаж байна. Орчин үеийн номын санч нь үйлчлүүлэгчдийг бухимдуулахгүй байх талаар анхаарч ажилладаг, өөрөө стрессд орохгүй байх чадвартай байх бөгөөд фонд, каталог, үйлчилгээ зэрэг номын сангийн бүхий л ажилд уламжлалт аргуудаас гадна компьютер, мэдээллийн технологийн ололт амжилтыг чадамгай ашигладаг байж л цаг үедээ нийцэх болоод байна. Номын сангийн үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхийн тулд юуны өмнө тэнд ажиллаж буй боловсон хүчний мэргэжлийн мэдлэг, чадварыг өндөржүүлэх шаардлагатай болжээ.
Номын сангийн боловсон хүчний мэргэжлийн мэдлэг чадварыг сайжруулахын тулд тэднийг мэргэжлийн зэрэгтэй болгох нь илүү үр дүнтэй байж болох талтай. Мэргэжлийн зэрэгтэй номын санч бэлдэхийн тулд хууль, эрх зүйн зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, ажиллагчдын цалин, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй нь харагдаж байна.
Номын сангийн боловсон хүчнийг мэргэжлийн зэрэгтэй болгосноор тэдний мэдлэг, ур чадварыг үнэлж ялгавартай цалин хөлс олгох, хаана ямар мэдлэг чадвартай боловсон хүчнийг ажиллуулахаа шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Нэмж хэлэхэд зөвхөн хууль тогтоол, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, цалин урамшууллын системийг орчин үед нийцүүлэн өөрчилсөнөөр номын сангийн боловсон хүчний мэргэжлийн ур чадварт эрс шинэчлэлт гарна гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл номын сангийн салбарт ажиллаж байгаа номын санчдын өөрсдийнх нь хичээл зүтгэл, идэвх санаачлага голлох үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй. Эцэст нь эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн <<Мэдээлэлжсэн соёл иргэншлийг амдан тосоцгоохтун, хойноос нь хөөгөөд гүйцэхгүй шүү>> гэж хэлснээр чадварлаг , өөрийн мэргэжилдээ эзэн болж чадсан, мэргэшсэн боловсон хүчин байж л төр засаг, олон нийтийн дэмжлэг туслалцааг авч Монголын номын санг хөгжүүлж, шинэ шатанд гаргаж чадна.
номын сангийн каталог гэдэг нь тухайн номын сангийн фондонд хадгалагдаж байгаа мэдээллийн нөөцийг хэрэглэгчдэд мэдээлэх үүрэг бүхий бүртгэлийг (жагсаалтыг) хэлнэ.
Номын сангийн каталогийг сурталчилна гэдэг нь каталогийн бүтэц, байршил, бүрэлдэхүүн (агуулга), ашиглах дүрэм журам, (ач холбогдолын) талаарх мэдээллийг хэрэлэгчдэд түгээнэ гэсэн үг юм.
Номын сангийн каталог гэж юу болох, каталог яаж ашиглах аргыг аль болох богино хугацаанд ойлгоход хялбар аргаар хэрэглэгчдэд (уншигчдад) мэдээлэх нь каталог сурталчлах ажлын зорилго байдаг
Номын сангийн каталог нь тухайн номын сангийн фондыг бүрэн гүйцэд нээн харуулж чаддаг онцлогтой. Иймд каталог, картын сан гэж чухам юу болох, ямар үүрэг ач холбогдолтойг тайлбарлаж, түүнийг яаж ашиглах талаарх зааврыг байнга таниулж байвал уншигчид өөрийн хэрэгцээт мэдээллийг /Тухайн номын санд байгаа/ төвөггүй олох боломжтой болно.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтэд үйлчилдэг номын сангуудаас УТНС, ХТНС хоёр л электрон каталог ашигладаг. Электрон каталогийн нэг давуу тал нь тухайн нэг номын зохиогч, номын нэр, сэдэв, төрөл анги, он, дансны дугаар, тэр бүү хэл зүйлчилсэн нэрээр ч хайх боломжтой байдаг.
Электрон каталогийг зөвхөн номын сангийн компьютерээр хэрэглээд зогсохгүй интернэт, CD-каталог хэлбэрээр ашиглаж болно.
Интернэт бол НСМНЗА явуулахад эргэх холбоо бүхий тохиромжтой хэрэгсэл билээ. Интернэтэд электрон каталогыг холбосноор НСМНЗА-ын интернэт дэх үйл ажиллагаа хязгарлагдаж болохгүй. Энд каталогоос гадна “Шинэ номын мэдээ”-г тайлбартайгаар, мөн нэрт зохиолчдын /алдартай,сурган хүмүүжүүлэх, танин мэдүүлэх ач холбогдол бүхий/ сонгодог бүтээлүүд, ямар нэгэн ашигтай зөвлөгөө, танин мэдэхүйн булан гэх мэтийг номын сангууд өөрийн вэб хуудсанд байрлуулж болно. Интернэтээр нийт уншигчдыг мэдээллээр хангах ажлыг явуулахаас гадна бүлэг уншигчид, тусгай уншигчдад зриулсан мэдээллийг хүргэх боломжтой.
Ном зүйн мэдээллийн дээрх аргуудаас гадна номын санд мэдээлэл түгээх аман хэлбэрийн аргууд бас бий. Үүнд: Ном зүйн тойм яриа, зохиогчтой хийх уулзалт гэх мэт. Өнөө үед эдгээр ажлуудыг уламжлалт аргаар зохион байгуулахад үр дүн багатай хэдий ч /уншигчдын цаг зав бага байдаг/ радио, телевизээр аман хэлбэрийн мэдээллийн ажлыг явуулахад илүү үр дүнд хүрч болно.
НСМНЗА-ын аль ч хэлбэрийн ажлыг чадварлаг мэргэжилтэн /номын санч, ном зүйч/ байж л үр дүнтэй удирдан зохион байгуулах бололцоотой.