СУИС-ийн Соёлын сургууль
1565275274955
230 Б.Лхагвамаа
Гарчиг
1.оршил....................1-2хуудас<br ...
Агуулгын тэмдэг
Өгөгдөхүүний агуулга

Эдгээр нэгдүгээр нь болох “Бичвэрийн бүтэц” бол агууллагаа тодорхойлох тэмдэгбүхий талбайд з...
Номын сангийн ном зүйн ажиллагаа нарийсна.
Төрөлжүүлэлт боловсронгуй болж, тооцоо бүртгэл сайжрана.
Фонд цэгцэрнэ.
Номын сан хоорондын ном солилцооны ажил өргөн хүрээтэй шуурхай мэдээлэл сайтай болно.
Номын сангийн фонд нэгэн байшингийн туургаар хязгаарлагдан түгжигдмэл байдалд оршдогоосоо чөлөөлөгдөж дэлхийн хэмжээнд мэд...
Интернетийн хангамжтай болно гэх зэргийг дурьдаж болох юм.
Хайлтын нэр томъёонд тохирох бүхийл ном, сурах бичиг мөн бусад мэдээллийн эх сурвалжуудыг жагсаалтыг гаргаж гарах.
Хэрэглэгчийн сонгосон ном яг одоо уншлаганд гарсан эсэхийг мэдэх боломжтой байдаг.

Сөрөг тал:

Компью...
Тог цахилгааны саатал гарч унтарсан тохиолдолд электрон каталогийг ашиглах боломжгүй.
Бусад  каталогийг бодвол санхүүгийн зардал тодорхой хэмжээгээр их.
Хүн болгонд хүртээмжтэй биш. Учир нь өндөр настан болон ерөнхий боловсролын сурагчид энэ компьютерын праграммыг ашиглахад ...
Электрон каталог нь интернет сүлжээгээр ашиглагддаг учир гадны халдлагад өртөх өндөр эрсдэлтэй.хакрууд нэвтэрч уншигчдын I...
Katalog
Katalog
Katalog
Katalog
Katalog
Upcoming SlideShare
Loading in …5

Katalog

1,349 views

Published on

0 Comments
2 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,349
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
12
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

No notes for slide

Katalog

1. 1. СУИС-ийн Соёлын сургууль
1565275274955
230 Б.Лхагвамаа
Гарчиг
1.оршил....................1-2хуудас
2.Онол........................3-6 хуудас
3.Шинэлэг санаа..............6-7 хуудас
4.Электрон каталог монгол болон бусад улсад..............8-11 хуудас
5. Электрон каталог нь номын сангийн бусад ажилтай холбогдох нь...........12-13хуудас
6. Дүгнэлт...................14-16 хуудас
7. Ашигласан ном зүй...............17 хуудас
Оршил
Монголын ҮНС анх Судар бичгийн хүрээлэнгийн номын сан хэлбэрээр байгуулагдаж хориод оны үед цуглуулсан номынхоо сан хөмрөгт каталогийн лавлах буй болгох талаар мэргэжлийн боловсон хүчин дутмаг байснаас гадна номын сан хөмрөгч тийм их баялаг байсангүйн улмаас төдий л нарийвчилсан каталогтой болж чадаагүй зөвхөн нэр төрлийн данс бүртгэл хөтлөх хэмжээнд байлаа. 1940 он хүртэл зөвхөн нэр төрлийн бүртгэл хөтөлж байсан бөгөөд 1941 оноос УННС-д монгол номын төрөл ангийн каталогийг буй болгох ажил эхэлсэн байна. Каталоги бол мэдээлэл эрэн хайж яваа хүмүүст мэргэжлийн мэдээлэл товч тодорхой өгч чадах энгийн мэдээлэл мөн.
Соёл түгээх гол хэрэглүүр бол ном юм. унших чадвартай ямарч хүнд урьд нь гэрт нь цүнхэнд нь байж өдөр ч шөнө ч ялгалгүй хүссэн цагт нь тэр уншигчид мэдээлэл өгөх боломжтойгоор ном бол соёл, эрдэм түгээгч хамгийн олон нийтэч хэрэглүүр. Гэвч ном хэвлэлийн хамгамж болон эргэлт манайд муудсаа байна. Урьд 10-20 мянган хувиар ном хэвлэдэг байсан бол одоо дээд зах нь 500% гардаг боллоо. Энэ гүйлгээгүйдээ биш хэрэглэгчээсээ хол байгаагаас, хэрэглэгчдийн 40% нь ядуу байгаагаас тэрчлэн каталогижуулалтаас болж байна.
Орчин үед номын санг мэдээлэл, соёл болон боловсролын байгууллага гэж тодорхойлж байгаа нь өнөөгийн нийгэмд номын сангийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, онцгой байр суурийг эзлэх болсныг гэрчилж байна. Хүн төрөлхтөн орчин үеийн соёл иргэншлийг мэдээлэлгүйгээр төсөөлөх боломжгүй болж байна. Чухамхүү мэдлэг мэдээллийн хуримтлал, түгээлтийн хурд, хэмжээ, мэдээлэлийн ашиглалтын идэвхээс алив улс орны хөгжил шууд шалтгаалах болов. Үүнтэй уялдан мэдээллийн бүх төрлийн эх үүсвэрийг хайх, олох, боловсруулах, бүтээлчээр ашиглах асуудал эдүгээгийн хүн төрөлхтөний эгзэгтэй чухал асуудлын тоонд багтах болжээ.
Мэдээлэл нь бид бүхний дассан уламжлалт ном, хэвлэлийг хэлбэрээс хальж тоон электрон бичлэгтэй, тоо хэмжээ эргэлтийн хувьд хязгааргүй их болсон байна. Үүнд юуны түрүүн орчин үеийн компьютер, харилцаа холбооны техник асар их нөлөөлсөн нь ойлгомжтой. Нэг талаас хүн төрөлхтөний орчин үеийн хөгжлийн бодит шаардлага, хэрэгцээ, нөгөө талаас техник, технологийн эрчимтэй хөгжил нь өнөөгийн мэдээлэлийн хэрэглээг ийнхүү цоо шинэ түвшинд гаргасан байна.
Үүнээс үүдэн уламжлалт номын сангийн дүр төрх эрс өөрчлөгджээ. Ямарваа номын санд заавал байх ёстой бөгөөд үйлчилгээний уулзвар зангилаа болсон зүйл бол каталоги юм. өнөөдөр манай улсын хэмжээнд номын санг автоматжуулах ажил эхлэл төдий байгаа бөгөөд төвийн цөөн хэдэн номын сангуудад нэвтрүүлж тодорхой туршлага хуримтлуулжээ. Тухайлбал: Д.Нацагдоржийн нэрэмжит улаанбаатар хотын төв номын сан, МУ-ын үндэсний номын сан, ШУТИС-ын номын сан, ЭМШУИС-ын номын сан, ШУТМТөвийн хуучнаар номын сангууд автоматжуулалтын программыг ашиглан фондын ном хэвлэлийг электрон каталогт оруулж, уншигчдаа бүртгэн номын сангийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх ажлыг зохион явуулж байна. Техник технологи хөгжиж байгаа өнөө үед олон мянган ном материалтай танилцаж, уншигчдад үйлчлэхэд өнөөдрийн бидний хэрэглэж байгаа цаасан каталог нь гар ажиллагаа ихтэй, хийхэд хүндрэлтэй байдаг учраас орчин үед түүнийг хөнгөн шуурхай боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор урган гарч дэлхийн олон орны эрдэмтэд, номын сангийн мэргэжилтнүүд комьютерийг энэ чиглэлд хэрэглэсэн нь тодорхой амжилтанд хүрчээ.
Электрон каталог гэдэг нь номын сангийн уншигчдын мэдэлд олгогдсон бодит горимоор ажилладаг машинаар унших хэлбэрийг агуулсан каталог юм. Гадаад орны номын сангуудад үүнийг OPACOnline public catalog гэж нэрлэдэг. Электрон каталог нь бүх төрлийн каталогийн үүргийг гүйцэтгэхүйц каталог юм.Электрон каталогтой терминалын тусламжтайгаар ажиллана. Мөн энэ каталог нь Online Монгол улсын номын сангуудад нэвтэрсэн каталог бүрдүүлэх арга барил нь улсын төв номын сангаас эхлэн дэлгэрсэн европын хэлбэр байсан бөгөөд түүнээс өмнө бол монгол номын донтор гэдэг ном бүрийн баримтагны өнцөгт унжуулан оёж бэхэлсэн уул номын тухай товч мэдээлэл ихэвчлэн сүм хийдийн номын сангуудад хэрэглэгдэж байсан билээ.
Өнгөрсөн зууны гучаад он, ялангуяа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш монгол улсын нийтийн номын санд аравтын ангиллаар номын каталогжуулалт эхэлж өргөнөөр хэрэглэгдэх болсон нь тухайн зуундаа дэвшилттэй тогтолцоо байлаа. Гэвч хорьдугаар зууны сүүлчээс комьютерчлэх үйл явц дэлхийн хэмжээнд хүчтэй өрнөж мэдээлэл, холбооны үйл ажиллагаанд хувьсгал гарсан тул монголын ном зүйчид уул шинэчлэлээс хоцрохгүйг хичээх болсон билээ.
Хуучин маягийн каталогжуулалт хэдийгээр олон жилийн урт замыг туулж баялаг туршлага хуримтлуулсан боловч зарим талаар учир дутагдалтай байсан юм. Тэрхүү дутагдалыг электрон каталог бүрэн арилгахаар барахгүй харьцуулшгүй их дэвшилттэй юм. Гар каталог, гар хөдөлмөр их шаарддаг, цаг хугацааны алдагдал эзэлдэг, үйлчилгээнд хүндрэлтэй, эрэл хайгуулд их хугацаа шаарддаг зэрэг олон сул талтай байсан юм. Харин электрон каталог нэвтрүүлснээр дээр дурдсан дутагдлууд бараг бүрэн арилгах замд шуудран оржээ.
Номын сангийн үйл ажиллагаа бүхэлдээ автоматчилагдаагүй нөхцөлд электрон каталогийг дангаар нь нэвтрүүлэхэд багагүй бэрхшээлтэй юм. Гэхдээ энэхүү дэд бүтцээс ч номын сангийн автоматжуулалт эхлэхэд бас өвөрмөц сайн тал ч бий. Юуны урьд өөрийн фондонд байгаа мэдээллүүдийг нягтлан бүртгэж, нэгтгэн цэгцлээд санах байгууламжинд хийгээд авна гэдэг “юутай вэ?”гэдэг асуултад хариу өгөхөөр барахгүй “юу дутуу” байна гэдгийг ч баримжаатай болгоод өгнө. Уламжлагдаж ирсэн каталогийг машинаар унших боломжтой хэлбэрт оруулан шинэчлэх ажил бол тийм ч их хүнд хэцүү биш боловч нэлээд нарийн мэргэжил, няхуур ажиллагаа шаардах болно. Нэг мөсөн бүгдийг хийж амжихгүй тохиолдолд уламжлалт болон электрон каталогийг хослуулах юмуу зэрэгцүүлэн хөтөлсөн байх ч боломж бий. Ном болон мэдээлэл эрж хайхад зарцуулах цаг ихээхэн хэмнэгдэж, эрэл хайлтын ажил боловсронгуй түргэн болно.
Номын сангийн каталогийг машинаар унших форматын төрөл зүйлд хоёр гол хэлбэртэй байгаа билээ. Үүний анхдагч МАКС форматmachine readable catalogue and cataloguing юм. Үүнийг нилээд өрөөсгөл гэж арай боловсронгуй нэгдсэн формат зохион гаргажээ.
Номын сангийн каталогийг комьютерт оруулахад ихээхэн тохиромжтой стандарт болсон учир МАКС форматыг дэлхийн номын сангууд өргөн хэрэглэж байна. Гэхдээ олон улс, үндэстнүүдийн номын сангийн дүрэм, каталогийн онцлог зэргээс болж ялгаануудтай UKMARC, INTERMARC, USMARC зэрэг хэлбэрүүд гарч улмаар хорь гаруй төрөл зүйлтэй болсноос форматуудын агууллагын зөрөө үүсч тэр нь олон улсын номын сан хоорондын ном солилцооны үйл ажиллагаанд бэрхшээлтэй байв. Үүнийг харгалзан MARC форматын олон хэлбэрүүдийг боловсруулахад тохирсон нэгдсэн формат болох UNIMARC хувилбарыг гаргажээ. MARC форматын бичлэг хөрвөх буюу MARC форматынхтай UNIMARC-ийн бичлэг хөрвөх чадвартайгаар зохиогджээ. Нэгэнт хоёр тийш хөрвөх чадвартай тул олонхи улс энэхүү UNIMARC форматыг авч хэрэглэдэг болжээ.
UNIMARC формат нь 1974 оноос хойш гарсан 130-982-1972, ISO-2014-1976, 150-3307-1975, 130-1007-1979, 150-1007-1979, 150-2022-1983, 150-2375-1985 зэрэг олон төрлийн 80 стандартуудыг хэрэглэх боломжтой юм.
Электрон каталогийг UNIMARC формат хэвээр бичлэг хийхэд нийтээр зөвшөөрөгдсөн хэв хэмжээний бичлэг ЗХХ гэж товчлон хэрэглэж болно ийнхүү зөвшөөрөгдсөн хэв хэмжээний бичлэгээс өөрөөр бичсэн бол машин уншлаганд хүндрэлтэй байх болно.
MARC хэв формат бол гурван бүрэлдэхүүнтэй байна.

Бичвэрийн бүтэц
2. 2. Агуулгын тэмдэг
3. 3. Өгөгдөхүүний агуулга

Эдгээр нэгдүгээр нь болох “Бичвэрийн бүтэц” бол агууллагаа тодорхойлох тэмдэгбүхий талбайд захлаа бичигдэнэ. Өгөгдөхүүнүүд нь өргөтгөсөн тэмдэг АСКОИ ашиглан хийсэн байх тул тогтоцоонуудын системүүд хоорондоо бичлэг солилцох боломжтойгоор хийгдэнэ.
Талбай нь захлаа, поля шалгуурын дугаартай байж болно.
“Агуулгын тэмдэг ” бол бичлэгийн дотрох өгөгдөхүүн зүйлүүд жишээ нь: зохиогч, гарчиг, сэдэв ижилсгүүртэй, батлагдсан хэлэлцээрэн заалтанд тохирч байх ёстой.
“Өгөгдөхүүний агуулга” нь талбайд захлаа бичэгдсэн байх ба нэг бол кодолсон нэг бол ном зүйн бичлэгээр байна. Кодолсон өгөгдөхүүн нь ерөнхий мэдээлэл буюу шалгуурын дугаар, хэвлэлийн огноо, бичвэрийн үндэс гол гэх мэтэд хэрэглэдэг
Ном зүйн бичлэг өгөгдөхүүн бол ерөнхий гарчиг, гарчгийн өгөгдөхүүн, дүрслэн тодорхойлолтоос Англи-Америкийн Каталогичлалын Дүрмээр бүррдэж болох жишээтэй юм.
Мэдээллийн нөөц ихсэхийн хэрээр түүнээс өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах нь улам хүндрэлтэй болж , хайлт хийхэд хугацаа их шаарддаг. Их хэмжээний мэдээллээс богино хугацаанд хэрэгцээт мэдээллээ олж авахад номын сангийн каталог тусалдаг. Тэгвэл одоо электрон каталогийн сөрөг болон эерэг талыг авч үзье.
Эерэг тал:

Лавлагаа, мэдээллийн үйлчилгээ түргэсч, чанар нь эрс дээшлэн, ажил хөнгөвчлөгдөнө.
4. 4. Номын сангийн ном зүйн ажиллагаа нарийсна.
5. 5. Төрөлжүүлэлт боловсронгуй болж, тооцоо бүртгэл сайжрана.
6. 6. Фонд цэгцэрнэ.
7. 7. Номын сан хоорондын ном солилцооны ажил өргөн хүрээтэй шуурхай мэдээлэл сайтай болно.
8. 8. Номын сангийн фонд нэгэн байшингийн туургаар хязгаарлагдан түгжигдмэл байдалд оршдогоосоо чөлөөлөгдөж дэлхийн хэмжээнд мэдээлэл солилцоно.
9. 9. Интернетийн хангамжтай болно гэх зэргийг дурьдаж болох юм.
10. 10. Хайлтын нэр томъёонд тохирох бүхийл ном, сурах бичиг мөн бусад мэдээллийн эх сурвалжуудыг жагсаалтыг гаргаж гарах.
11. 11. Хэрэглэгчийн сонгосон ном яг одоо уншлаганд гарсан эсэхийг мэдэх боломжтой байдаг.

Сөрөг тал:

Компьютерын аль нэг праграмм гэмтсэн тохиолдолд түүнд агуулагдаж буй мэдээлэл арчигдах магадлал өндөр.
12. 12. Тог цахилгааны саатал гарч унтарсан тохиолдолд электрон каталогийг ашиглах боломжгүй.
13. 13. Бусад каталогийг бодвол санхүүгийн зардал тодорхой хэмжээгээр их.
14. 14. Хүн болгонд хүртээмжтэй биш. Учир нь өндөр настан болон ерөнхий боловсролын сурагчид энэ компьютерын праграммыг ашиглахад хэцүү.
15. 15. Электрон каталог нь интернет сүлжээгээр ашиглагддаг учир гадны халдлагад өртөх өндөр эрсдэлтэй.хакрууд нэвтэрч уншигчдын ID хаягийг өөр бусад зүйлд ашиглах магадлалтай.

Орчин үед номын санчаас номон болон картан хэлбэрийн каталог зохион байгуулдаг байхаас гадна электрон каталогтой ажиллах чадварыг эзэмшсэн байхыг шаардаж байна. Тиймээс номын санч нь өөрийн номын сангийн онцлогт тохирсон уламжлалт каталогуудыг зохих дүрэм журмын дагуу зохион байгуулж, хэрэглэгчдэд зориулан тухайн каталогийг ашиглах зааврыг бэлддэг байх нь зүйтэй. Номын санчид фонд, каталог, компьютер, мэдээллийн сантай ажиллахаас гадна олон нийттэй ажилладаг учир стрессд орох явдал их байдаг. Төгс төгөлдөр утгаараа байдагсан бол номын сан нь чимээгүй, амарлингуй байдал, бодрол бясалгалын орон байх бөгөөд номын санчид нь нуур нугас мэт зохицон хамтарч, хэрэгтэй мэдээлэл, судалгаа материалыг эрэн хайдаг байхсан билээ. Мэдээж бодит байдал ийм байдаггүй. Тухайлбал номын сангийн дүрэм журам, катлогоос хайлт хийхэд төвөгтэй байдал, материал хүлээгдэх, фондын бүрэн бус байдал зэрэг нь уншигчдыг бухимдуулдаг. Ингэж уурлаж бухимдсан үйлчлүүлэгчид, ажлын ачаалал зэрэг нь номын санчийн стрессд орох шалтгаан болдог. Стресс /бие болоод сэтгэлийн ядрал/ -д орохоос сэргийлэхийн тулд өөрийнхөө болон ажлынхаа тухай эерэгээр бодож, бухимдсан үйлчлүүлэгчдийг дагаж бухимдахгүйгээр харилцах чадварт суралцах, өөрийн хүчин чадлаас хэтэрсэн амлалтаас зайлсхийх хэрэгтэй.
Шинэлэг санаа:
Мэдээллийн арвин их нөөцийг ашиглахтай уялдан мэдээллийг эрж хайх арга хэрэгслийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болсон энэхүү хайлтын шинэ хэлбэр бол электрон каталог бөгөөд энэ нь номын сангийн үйлчилгээг түргэн шуурхай, боловсронгуй болгож хэрэглэгчдийг мэдээлэл олж авахад томоохон хувьсгал хийж чадсан билээ.
Гэхдээ өнөөдрийн түвшинд электрон каталог нь тийм ч төгс болтлоо хөгжиж чадаагүй нь бас учир дутагдалтай юм. Мэдээллийн шинэ технологи нь даяарчилсан электрон номын сан байгуулах боломжийг олгож, электрон каталогийг сайжруулахыг эрмэлзэж байгаа хэдий ч үүнийг шийдвэрлэх арга зам нь нилээд бэрхшээлтэй тулгарах төлөвтэй байна .
66675893445Үүнтэй холбоотойгоор номын сангийн электрон каталог нь номын санчийн ажил болон уншигчдын цаг хугацааг 100 хувь хөнгөвчилж чадсан гэдэг нь бас өрөөсгөл ойлгот юм. 1. Тийм учраас номын санчдын ажилд илүү амар хялбар болгох мөн уншигчдийн цаг хугацааг хэмнэх үүднээс touch screen хэмээх зүйлийг нэвтрүүлж болох юм.
Энэхүү төхөөрөмжийг электрон каталогдоо ашиглан уншигч бүрийн ширээн дээр нэгийг байрлуулан, хэрэгтэй ном тохимолоо амар хялбар олж бүгдийг нэг доороос хийх боломжтой юм. Номын санчийнхаа компьютертэй дотоод сүлжээгээр холбогдсоноор хайж шүүж олсон номоо энэүү touch screen-ий тусламжтай шууд ширээн дээрээсээ захиалан, лавлах боломтой юм.
Энэхүү төхөөрөмжийн гол давуу тал нь гар, mouse гэж уншигчийн цаг хугацаанаас хомслохгүй. Уншигч бүрийн ширээн дээр байрлуулах учир үйлчлүүлэгч ихтэй үед тухайн номоо электрон каталогоос хайх гэж оочир хүлээн зогсохгүй зэрэг олон давуу талтай юм. Мөн орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж оруулж номын сандаа ашигласанаар уншигчдийн тоо болон номын эргэлт сайжрана. Мөн энэхүү төхөөрөжинд автомат хариулагч суулгаж өгсөнөөр хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй хүмүүс каталогоос ном шүүхэд бүрэн боломжтой юм. Ингэж хүн бүрийн ширээн дээр touch screen-ийг байрлуулсанаар каталогийн ажил улам бүр өргөн далайцтай явагдах болно. Мөн энэүү touch screen-дээ ямар ямар ном хаана байрлаж байгаа зэрэг тухайн номын сан дахь мэдээлэлээ бүгдийг суулгаж өгвөл номын сангийн бүх ажил хөнгөвчлөгдөнө гэсэн үг. Автоматчилсан горимд шилжихээс өмнө байсан фондын бүтэц, агууллагын талаарх мэдээллийг Электрон каталогт оруулах асуудал чухал байдаг.
Үг үсэгийн ямар нэг алдаагүй, зохиогч болон номын нэрийг алдаагүй зөв бичиж оруулах нь хамгийн чухал зүйлийн нэг. Энгийн каталогийг электрон каталогт шилжүүлэх асуудал нь өнөөдөр дэлхийн олон орны номын сангийн өмнө зогсож буй бол чухал асуудлын нэг юм. Ийм учраас номын санч бүр санаачлага, идэвхитэй байж, аль болох шинийг эрэлхийлж байх ёстой.
Каталог нь тухайн номын сан оршин тогтнох гол үндсэн зүйлийн нэг учих электрон каталогийг нэвтрүүлж өшөө илүү шинэлэг санаа санаачилдаг хэрэгтэй. Номын сангуудыг электрон каталогжуулж дэвшилтэд технологи ашиглах энэ асуудал олон улсын болон үндэсний хурал, зөвөлгөөн, семинараар хэлэлцэж, зохих шийдвэр, чиглэлийг гаргаж ажиллаж байна.
Электрон каталог бусад улсад:
АНУ-ын Үндэсний номын сан болох Конгрессын номын сан
Конгрессын номын сан нь гэрээт каталогчтой ба Гэрээт каталогч нар нь оруулсан номын тоо, чанар, хийсэн ажлын хүнд хөнгөн, мэргэжлийн чадвараа хэрхэн харуулсанаараа цалингаа авдаг. Номын каталогийн бичлэгт завсар хийсэн каталогч нарын код нь MARC бичлэгийн 955 tag дээр өдөртэйгээ бичигддэг, жишээлбэл “th28 2010-10-02 (Cyrillic)”. Ингэж оруулсан мэдээллээр нь каталогжуулалтын албаны дарга нь хайлт хийж, засвар хийсэн номын тоог гаргаж, цалинг боддог.
- Номын MARC бичлэгт 010 tag дээр LOC Control number (он+IDNumber) гэсэн бүтэцтэй тоо, Нүүрэн дээрх Паралель гарчиг 246 tag-ийн 3-ийн 1-д, Нурууны гарчиг 246-ийн 1-ийн 8 дээр бичигддэг.
- 260b tag буюу Publisher дээр Монголын тод бичиг судлалын төв гэж бичих ёстой болохоос хэвлэлтийг гүйцэтгэж, үдэж хавтасласан Ганпринт ХХК-ийн нэрийг бичихгүй
- Зарим тохиолдолд Гаднах хавтаснаас Дотор нүүрний хавтас илүү чухал гэж үздэг,
- Монгол төдийгүй Япон, Солонгос, Орос үгийг латинаар галиглаж каталогтоо бүртгэдэг, улмаар Каталогжуулалтын латин галигаа стандарт болгоод эрт үед эхэлчихсэнийг мэдэж авлаа, энэ нь хэлний бэрхшээлийг компьютер дээр шийдсэн эртний алхам байж, одоо ч хэрэглэгдэж байгаа.
Зохиогчийн овгийг бүтэн нэрээр, төрсөн он, хэрвээ нас барсан бол нас барсан он гэсэн 3 мэдээллийг заавал оруулах ёстой,
- Хэрвээ энэ оруулж байгаа номыг нь өөр бусад нэгдсэн каталог OCLC гэх мэтэд өмнө оруулсан байгаа бол ISBN дугаараар нь хайлт хийж олоод, каталогийн бичлэгийг автоматаар Voyager Cataloguing програмдаа дуудан авчирч, нэмж засварладаг юм.
Балтимор хотын - Enoch Pratt Free Library-н каталог
Computer Commons гэдэг талбайн наахан талын багануудын 2 талд Catalog Only гэсэн бичигтэйгээр зөвхөн Каталогоос Ном хайх зориулттай 4 компьютерийг байрлуулжээ. Давхар бүрдээ тустай каталогжуулалттай ажээ.
Эдгээрээс үзэхэдд дэлхий нийтийн технологийн хөгжлийн чиг хандлага нь ерөхийдөө нэгдсэн нэг урсгал гольдролд орж, улс болгон олон улсын мэдээллийн сүлжээнд өөрийн гэсэн байр суурь, онцлогийг хадгалан тодорхой хувь нэмэртэйгээр оролцож хамгийн сүүлийн үеийн техник, технологи бүхий нэгдсэн нэг сүлжээгээр дажуулан хөгжил дэвшлийнхээ хэрэгтэй гэсэн бүх төрлийн мэдээллийг багц багцаар нь бааз өгөгдэхүүнээр аван хэрэглэх, төлбөр тооцооны шинэ хэлбэрийг нэвтрүүлэн бага буурай, хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнуудад гэж бие биенээсээ ялгаралгүй, хөгжилтэй нь дэмжих, сул дорой нь тусламж эрэх замаар хөгжих чиглэлд орж байна.
Дээрх хоёр жишээнээс л харахад гадаадын улс орнуудын номын сангийн электрон каталог нь маш өндөр түвшинд хөгжсөн бөгөөд каталогтой маш их анхаарал тавьдаг нь илэрхий байна. Гадаадын номын сангуудад электрон каталог, электрон хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж, ном зүйн мэдээ баримтыг орон нутгийн түвшинд мэдээлэл солилцох ажлыг явуулан, нэгдсэн каталог, номын сан хоорондоо захиалга хөтлөх, номын сангууд нь хамтран мэдээллийн нөөцөө ашиглаж байна.
Мөн номын сангийн үйлчлүүлэгчдийн клуб гэж ихэнх орны номын санд байдаг болохоор уншигчид нь санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байдаг. Жижигхэн зүйлээс эхэлж тухайн номын сангийн ажлын үр дүн харагдана.
Ихэнх улс нь номын сангийн электрон каталогт интернетээр дамжуулан шууд нэвтрэн орж сонгосон материалаа захиалах боломжтой интернетэд суурилсан электрон каталог ашигладаг.
Электрон каталог Монгол улсад:
Өнөөдөр манай улсын хэмжээнд номын санг автоматжуулах ажил эхлэх төдий байгаа бөгөөд төвийн цөөн хэдэн номын сангуудад нэвтрүүлж тодорхой туршлага хуримтлуулжээ. Монгол улсын хэмжээнд томоохон номын сангууд автоматжуулах ажлыг тэргүүлж байгаа нь хөгжлийн логик зөв дараалал боловч цаашид мэдээллийн эрин үед бусад номын сангууд өөрөөр хэлбэл хөдөө орон нутгийн болон ерөнхий боловсролын дунд сургууль зэрэг жижиг номын сангуудыг автоматжуулах асуудал хойшлуулшгүй зорилт болон тавигдаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх номын сангууд электрон каталогтой болсон нь ашиг тустай ч түүнийгээ бүрэн хэмжээнд ашиглаж хэрэглэж, номын сан ч нь төдийлөн идэвхи санаачлага гаргаж ажиллаж чадахгүй байна. Тэр тусмаа хөдөө орон нутгийн номын сангуудад электрон каталог ч байтугай цаасан каталог ч байдаг шүү дээ. Үүнээс үзэхэд электрон каталог монгол улсад ямар хэмжээнд хөгжиж явагдаж буй илт байна.
2001-2002 онд номын сангуудын үйлчилгээг автоматжуулах, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, материаллаг баазыг нэмэгдүүлэхх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд номын фондын баяжилт хийх, CDSISIS программыг нэвтрүүлэх, дохиолол, хяналтын систем суурилууах, төрөл бүрийн сургалт семинарыг зохион явуулсан байна.
Одоогоор монгол улсад зөвхөн Lib4U програмыг ашиглан нь электрон каталог болон электрон номын сан байгуулж байгаа. Lib4U програм нь Монгол улсын нийслэл болон бүх аймгуудад байрлах Ерөнхий боловсролын цогцолбор сургуулиуд, ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, СЭЗДС, Их Засаг Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүрээ Дээд Сургууль зэрэг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүд, Аймгийн төвийн Нийтийн номын сангууд, Нээлттэй Нийгэм Форум, Хууль Зүйн Үндэсний Төв, Хүний Эрхийн Үндэсний Комисс, ИНЕГ, Хүүхдийн номын ордон зэрэг нийт 100 гаруй байгууллагуудын номын санд хэрэглэгдэж байна.
Электрон каталог нь уламжлалт цаасан каталогийн тогтвортой байдлыг бодвол мэдээллийн үнэ цэнэ, хамрах хүрээгээрээ зүйрлэшгүй өргөн байдаг.
Тийм учраас электрон каталогийг илүү дэвшилттэй болгохын тулд номын сан ч хариуцлага санаачлагтай, тэднийг удирдаж байгаа хүмүүс ч гэсэн ажлын шаардлагагыг маш өндөрт тавих хэрэгтэй. Мөн уншигчид электрон каталог гэж чухам юу болохыг сайн ойлгуулж түүний давуу талыг бусдад ойлгуулан мэдрүүлэх хэрэгтэй. Мөн каталог сурталчлах ажлыг идэвхитэй явуулж чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй.
Электрон каталог нь номын сангийн бусад ажилтай холбогдох нь
Каталог нь номын сангийн ажлын нэг хэсэг учраас бусад хэсэгтэйгээ ямар нэг хэмжээгээр холбогдож байж хэвийн ажиллагаа явагдана. Каталог нь номын сангийн дараах ажлуудтай холбогдоно.
-номын сангийн фонд
-номын сангийн үйлчилгээ
-мэдээлэл
-номын сангийн менежмент, маркетинг
-заах арга зүй
Фондтой холбогдох нь:
Тухайн номын сан ямар ном, хэвлэлийн бүтээгдэхүүн , харьяалагдаж байгааг каталогийн тусламжтайгаар богино хугацаанд олж мэдэх боломжтой.
-Фонд бүрдүүлэлт хийхэд үсэг дарааллын каталог ашиглана.
Жишээ нь: шинээр авах гэж буй ном уг номын санд байгаа эсэхийг шалгах тоо ширхэг хэд дэх хэвлэлт зэргийг шалгах
-фондын ном, материал зөв байрлагдаж байгаа эсэхийг шалгах.
-зарим номын тавиурт нь тавихгүй өөр бусад тавиурт тавих тохиолдол байдаг.
Мэргэжлийн бус хүн тавиурыг олохгүй байх, андуурах гэх мэт.
Үйлчилгээтэй холбогдох нь:
Номын сангийн үйлчилгээг ерөнхийд нь мэдээллийн үйлчилгээ, лавлагааны үйлчилгээ гэж хувааж болно.
Лавлагааны үйлчилгээ
Хэрэглэгчийн асууж ирсэх асуултанд хариулт өгөхдөө номын санч нь каталогийг ашиглах.
Мэдээлэл ном зүйн ийн үйлчилгээ
-хэрэглэгчидэд ямар нэг зар түгээх
-шинэ номын мэдээ
-номын сэдэвчилсэн үзэсгэлэн
-номын реклам, сурталчилгаа
-санамж өгөх ном зүй
-каталог ашиглалт заавар гэх мэт.
Мэдээллийн үйлчилгээ
Шинэ номын болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргадаг. Тухайн номыг каталогоос хайж олох, фондын аль тавиурт байрлагдсан тухай танилцуулга бэлдэх.
Заах арга зүйн ажилтай холбогдох нь:
-хэрэглэгчдэд ном хайж олох аргыг заах
-номын сангийн ажилтнуудыг сургалт явуулах ,жишээ болгож ашиглах.
-шинэ ирсэн ажилтнууд
-тавиурт байрлуулахад туслах
Менежметийн маркетингтай холбогдох нь:
Номын сангийн байр талбай, хүний нөөцөөс шалтгаалаад каталогийн хэмжээ, ашиглалтын талаар тодорхой шийдвэр гаргах
-каталогийн сурталчилгааг марктингтай хослуулах
-орон нутгийн каталогийн тусламжтайгаар алдар хүндтэй хүмүүсийг сурталчлах
-тэдгээр алдартнуудын дэмжлэгийг авах
Гэх мэтчилэн маш олон номын сангийн ажлуудтай холбогдоно.
Дүгнэлт
Номын сан бол мэдээллийн үйлчилгээ үзүүлэх зорилготой байгууллага байдаг. Монгол улсад мэдээллийн онолын талаарх ном зохиол хомс, мөн мэдээллийг зохион байгуулж бусдад хүргэх талаар хүмүүст өрөөсгөл ойлголт бий болсон байна. Тухайлбал: Мэдээллийн технологийнхон гэдэгт компьютерийн программистууд, сэтгүүлчид л гол үүргийг гүйцэтгэнэ гэсэн ойлголт давамгайлах болжээ.Мэдээллийн ертөнцөд программист, сэтгүүлчдээс гадна номын санч, номзүйчид чухал үүрэг гүйцэтгэнэ.
Шинэ цагийн номын санчид нь компьютерийн сүлжээ, интернэт програмчлал, жава гэх мэт мэдээлэл түгээх технологийн суурь болсон ухагдахуунуудын талаар ойлголттой байх зайлшгүй шаардлагатай.
Номын санч нь номын сангийн фондонд буй хэвлэмэл материалууд, аудио, видео хуурцаг, микрофиш, микрофилм, гар бичмэл зэргийг уламжлалт, аргаар зохион байгуулж , хадгалан хамгаалахаас гадна электрон материалыг яаж зохион байгуулах, мэдээллийн аюулгүй байдал, нууцыг хамгаалах, зэрэг ажлуудыг хийдэг болж байна. Судалгаанаас үзэхэд монголын номын санчдын мэргэжлийн ур чадвар, ялангуяа компьютерийн мэдлэгийн түвшин сайн биш байгаа нь харагдаж байна. Орчин үеийн номын санч нь үйлчлүүлэгчдийг бухимдуулахгүй байх талаар анхаарч ажилладаг, өөрөө стрессд орохгүй байх чадвартай байх бөгөөд фонд, каталог, үйлчилгээ зэрэг номын сангийн бүхий л ажилд уламжлалт аргуудаас гадна компьютер, мэдээллийн технологийн ололт амжилтыг чадамгай ашигладаг байж л цаг үедээ нийцэх болоод байна. Номын сангийн үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхийн тулд юуны өмнө тэнд ажиллаж буй боловсон хүчний мэргэжлийн мэдлэг, чадварыг өндөржүүлэх шаардлагатай болжээ.
Номын сангийн боловсон хүчний мэргэжлийн мэдлэг чадварыг сайжруулахын тулд тэднийг мэргэжлийн зэрэгтэй болгох нь илүү үр дүнтэй байж болох талтай. Мэргэжлийн зэрэгтэй номын санч бэлдэхийн тулд хууль, эрх зүйн зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, ажиллагчдын цалин, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй нь харагдаж байна.
Номын сангийн боловсон хүчнийг мэргэжлийн зэрэгтэй болгосноор тэдний мэдлэг, ур чадварыг үнэлж ялгавартай цалин хөлс олгох, хаана ямар мэдлэг чадвартай боловсон хүчнийг ажиллуулахаа шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Нэмж хэлэхэд зөвхөн хууль тогтоол, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, цалин урамшууллын системийг орчин үед нийцүүлэн өөрчилсөнөөр номын сангийн боловсон хүчний мэргэжлийн ур чадварт эрс шинэчлэлт гарна гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл номын сангийн салбарт ажиллаж байгаа номын санчдын өөрсдийнх нь хичээл зүтгэл, идэвх санаачлага голлох үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй. Эцэст нь эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн <<Мэдээлэлжсэн соёл иргэншлийг амдан тосоцгоохтун, хойноос нь хөөгөөд гүйцэхгүй шүү>> гэж хэлснээр чадварлаг , өөрийн мэргэжилдээ эзэн болж чадсан, мэргэшсэн боловсон хүчин байж л төр засаг, олон нийтийн дэмжлэг туслалцааг авч Монголын номын санг хөгжүүлж, шинэ шатанд гаргаж чадна.
номын сангийн каталог гэдэг нь тухайн номын сангийн фондонд хадгалагдаж байгаа мэдээллийн нөөцийг хэрэглэгчдэд мэдээлэх үүрэг бүхий бүртгэлийг (жагсаалтыг) хэлнэ.
Номын сангийн каталогийг сурталчилна гэдэг нь каталогийн бүтэц, байршил, бүрэлдэхүүн (агуулга), ашиглах дүрэм журам, (ач холбогдолын) талаарх мэдээллийг хэрэлэгчдэд түгээнэ гэсэн үг юм.
Номын сангийн каталог гэж юу болох, каталог яаж ашиглах аргыг аль болох богино хугацаанд ойлгоход хялбар аргаар хэрэглэгчдэд (уншигчдад) мэдээлэх нь каталог сурталчлах ажлын зорилго байдаг
Номын сангийн каталог нь тухайн номын сангийн фондыг бүрэн гүйцэд нээн харуулж чаддаг онцлогтой. Иймд каталог, картын сан гэж чухам юу болох, ямар үүрэг ач холбогдолтойг тайлбарлаж, түүнийг яаж ашиглах талаарх зааврыг байнга таниулж байвал уншигчид өөрийн хэрэгцээт мэдээллийг /Тухайн номын санд байгаа/ төвөггүй олох боломжтой болно.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтэд үйлчилдэг номын сангуудаас УТНС, ХТНС хоёр л электрон каталог ашигладаг. Электрон каталогийн нэг давуу тал нь тухайн нэг номын зохиогч, номын нэр, сэдэв, төрөл анги, он, дансны дугаар, тэр бүү хэл зүйлчилсэн нэрээр ч хайх боломжтой байдаг.
Электрон каталогийг зөвхөн номын сангийн компьютерээр хэрэглээд зогсохгүй интернэт, CD-каталог хэлбэрээр ашиглаж болно.
Интернэт бол НСМНЗА явуулахад эргэх холбоо бүхий тохиромжтой хэрэгсэл билээ. Интернэтэд электрон каталогыг холбосноор НСМНЗА-ын интернэт дэх үйл ажиллагаа хязгарлагдаж болохгүй. Энд каталогоос гадна “Шинэ номын мэдээ”-г тайлбартайгаар, мөн нэрт зохиолчдын /алдартай,сурган хүмүүжүүлэх, танин мэдүүлэх ач холбогдол бүхий/ сонгодог бүтээлүүд, ямар нэгэн ашигтай зөвлөгөө, танин мэдэхүйн булан гэх мэтийг номын сангууд өөрийн вэб хуудсанд байрлуулж болно. Интернэтээр нийт уншигчдыг мэдээллээр хангах ажлыг явуулахаас гадна бүлэг уншигчид, тусгай уншигчдад зриулсан мэдээллийг хүргэх боломжтой.
Ном зүйн мэдээллийн дээрх аргуудаас гадна номын санд мэдээлэл түгээх аман хэлбэрийн аргууд бас бий. Үүнд: Ном зүйн тойм яриа, зохиогчтой хийх уулзалт гэх мэт. Өнөө үед эдгээр ажлуудыг уламжлалт аргаар зохион байгуулахад үр дүн багатай хэдий ч /уншигчдын цаг зав бага байдаг/ радио, телевизээр аман хэлбэрийн мэдээллийн ажлыг явуулахад илүү үр дүнд хүрч болно.
НСМНЗА-ын аль ч хэлбэрийн ажлыг чадварлаг мэргэжилтэн /номын санч, ном зүйч/ байж л үр дүнтэй удирдан зохион байгуулах бололцоотой.
Ашигласан ном зүй
1,Цэцэгмаа С.
Номын сангийн ангилал каталог.,УБ.2003
2.Оюунгэрэл З.
Номын сан –мэдээллийн төвийн автоматжуулалт
3.www.google.com