More Related Content
Similar to Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь
Similar to Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь (20)
More from Ankhbileg Luvsan
More from Ankhbileg Luvsan (20)
Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь
- 1. ДАРХАНЫ ТҮҮХ, БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙГ ХАДГАЛАХ,
ХАМГААЛАХ НЬ
Жамбалдорж.Д, дэд проф
Дархан Дээд Сургууль
Хураангуй
“Соѐлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг сайжруулж,
тус аймгийн 4 сумдын нутаг дэвсгэрт орших соѐлын өвийн жагсаалтыг сум
бүрээр гаргаж, ангилан, мөн эвдэж сүйтгэсэн соѐлын өвийн жагсаалтыг
гаргаж, иргэд, хүүхэд, залуучуудад тэдгээрийг хайрлан хамгаалах үзэл
төлөвшүүлэх олон ажил зохион байгуулах боломжийн талаар шинэлэг
санаанууд дэвшүүлж, дүгнэлт хийв.
Түлхүүр үг: Соѐл, өв, ирээдүй, хөгжил.
Оршил
УИХ-аас батлан гаргасан “Соѐлын өвийг хамгаалах тухай” хуулийг
хэрэгжүүлэх зорилгоор Дархан – Уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор,
Орхон сумдын нутаг дэвсгэрт орших түүх, соѐл болон байгалийн дурсгалт
зүйлсийг бүртгэн жагсаалт хийж тэдгээрийг хадгалан хамгаалж, иргэд,
хүүхэд, залуучуудад таниулах ажлыг Аймгийн музейн Бүртгэл мэдээллийн
санч, ажилтнууд хийх ѐстой. Төрийн ачаа ихдээд, ачаагаа даахаа больжээ.
Иймээс ТББ-ууд, сайн дурынхан тэдний ачаанаас дундлан үүрэлцэж болох
боломж бий.
1961 онд Дархан хот байгуулагдсанаас хойш нийт 82 хөшөө, баримал,
түүх соѐлын дурсгалт зүйлсийг барьж босгосноос Хуримын ордны өмнөх
залуу хосын зэс хөөмөл, Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал,
Ардын өргөн чөлөө дэх “Мэлмий” баримал, Залуучуудын театрын гаднах
“Урлагийн мод”-ны нэг зэс хөөмөл, ОХУ-ын Ерөнхий Консулын Газрын өмнөх
“Энхийн цагаан тагтаа” барималын хүрэл бөмбөрцөг, “Тэмээ, буга хоѐр”
баримал, Алтанхундага дахь дурсгалын багана, Богочийн хөтөл, Манхан
- 2. толгойн хөшөөний бичээс бүхий өнгөт металл, төмрийг эвдлэн авч
сүйтгэжээ.
Иймээс эдгээр хөшөө, түүх соѐлын дурсгалт зүйлсийг сэргээн босгох
талаар нэгэнт бодож, хийх цаг нь болжээ. Хөшөө дурсгал түүх өгүүлнэ.
Сэдэв сонгосон үндэслэл: Дээр нэр дурьдагдсан 9 хөшөө, баримал,
зэс хөөмөл зэргийг олон сая төсвийн хөрөнгөөр социализмын үед байгуулж
босгоод, дараа нь хариуцах эзэн, харуул хамгаалалттгүй орхисоноос
тэдгээрийг ашиг хонжоо хайсан шунаг сэтгэлтнүүдийн бузар гарт
устгуулжээ.
Судалгааны ажлын зорилго: Аймгийн нутаг дэвсгэрт орших улсын
төсвийн болон хувийн хөрөнгөөр босгосон бүх хөшөө, түүх соѐлын дурсгалт
зүйлсийг ангилан судалгаа хийж, Хуримын ордны өмнөх залуу хосын зэс
хөөмөл, Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал зэрэг 9 хөшөө, түүх,
соѐлын дурсгалт зүйлсийн гашуун түүхийг иргэд, хүүхэд, залуучуудад
ойлгуулан таниулж, соѐлын өвийг хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэн
хүмүүжүүлэхэд оршино.
Судалгааны ажлын зорилтууд:
1. Аймгийн нутаг дэвсгэрт орших улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр
босгосон бүх хөшөө, түүх соѐлын дурсгалт зүйлсийг ангилан судалгаа хийх
2. Хуримын ордны өмнөх залуу хосын зэс хөөмөл
3. Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал, Ардын өргөн чөлөө
дэх “Мэлмий” баримал
4. Залуучуудын театрын гаднах “Урлагийн мод”-ны нэг зэс хөөмөл
5. ОХУ-ын Ерөнхий Консулын Газрын өмнөх “Энхийн цагаан тагтаа”
барималын хүрэл бөмбөрцөг, “Тэмээ, буга хоѐр” баримал
6. Алтанхундага дахь дурсгалын багана, Богочийн хөтөл, Манхан
толгойн хөшөөний бичээсийн талаар сурвалжлан судалгаа хийх зэрэг
болно.
Судалгааны аргууд:
- 3. Дотоод, гадаад ажиглалтын, баримт бичиг, эх зохиол судлах, түүвэр
судалгааны, хүснэгтийн,графикийн, ярилцлагын, нэгтгэн дүгнэх аргууд.
Судалгааны хэсэг
“Дархан – Уул аймгийн соёлын өвийг ангилах нь”
Дархан – Уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдын
нутаг дэвсгэрт 80 гаруй хөшөө, түүх, соѐлын дурсгалт зүйлс байдаг.
Эдгээрийг 18 бүлэгт ангилан судалж үзлээ. Үүнд:
1. Археологийн олдвор – 8
2. Хот, байгуулалтын ойд зориулсан хөшөө, барималууд – 26
3. Түүхэн хүмүүст зориулсан уран барималууд -10
4. Уран барималууд – 23
5. Чингис хааны түүхтэй холбоотой газар, дурсгалууд – 5
6. Ардын Хувьсгалын түүхтэй холбоотой газар, хөшөө, дурсгалын багана
– 5
7. Тахилгат уул, овоо, толгой, мод – 15
8. Буддын сүм хийд, тэдгээрийн тууриуд, бурхан багшийн сэрэг дүр – 13
9. Суврагууд – 10
10. Агуй – 5
11. Амьтдын дүрс бүхий барималууд – 30
12. Ханын шигтгэмэл зураг /мозайка/ - 4
13. Ханын дурсгалын самбар – 5
14. Чулуун сийлбэр – 15
15. Рашаан – 3
16. Сумын төв, шохойн заводын туурь – 2
17. Хөөмөл дурсгал – 4
18. Хүрэл хөшөө, дурсгал – 9
Дээрх түүх, соѐлын дурсгалт зүйлсээс гадна Дархан сумын нутаг дэвсгэрт
/Хуримын Ордны өмнөх залуу хосын зэс хөөмөл, ах дүүгийн найрамдалт
хотуудын нэг баримал, “Мэлмий” баримал, “Урлагийн мод”-ны нэг зэс
хөөмөл, “Энхийн цагаан тагтаа” баримал, Манхан толгойн хөшөө/, Хонгор
- 4. сумын нутаг Зулзагын голын “Залуу нас” амралтын газраас зүүнтээ орших
Богочийн хөтөлийн хөшөө, мөн Хараа голын баруун эрэгт одоогийн Сэлэнгэ
аймгийн Сайхан сумын нутагт орших Алтанхундага дахь дурсгалын баганын
бичээс бүхий төмөр пайзыг авч сүйтгэсэн зэрэг эвдэж сүйтгэсэн 7 соѐлын
өвүүд бий.
График - 1 . Соёлын өвийг ангилсан судалгаа:
- 5. 5
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
- 6. Дархан, Хонгор сум дахь эвдэж сүйтгэсэн соёлын өвийн
жагсаалт гаргах нь:
Хуримын Ордоны өмнөх залуу хосын зэс хөөмөл
Дархан хотын Хуримын Ордонг 1984 оны VI сард барьж ашиглалтанд
оруулжээ. Тэр цагаас олон мянган залуус гэрлэлтээ бүртгүүлсэн, гал
голомтоо бадраан хуримаа хийсэн.
Тус Хуримын Ордоны өмнө залуу хосын сууж буй 2 м өндөртэй зэс
хөөмөлийг УБ хотын Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийн уран баримлын
багш Хайнзангийн Цэгмид бүтээж байрлуулжээ. Энэ зэс хөөмөл 1990- ээд
он хүртэл нилээд хэдэн жил байсан, харамсалтай нь ашиг хонжоо хайсан
шунаг сэтгэлтнүүдийн бузар гарт сүйтгэгдсэн гашуун түүхтэй.
Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал
6-р хорооллын Бурхантын гудамжинд 1988 онд Дархан хотын урчуудын
эвлэлийн салбарын дарга, уран бүтээлч Чүлтэмийн Болдбаатарын
загвараар барьсан дөрвөн баримал байдаг. Эдгээр баримлууд анх
Найрамдлын Дархан хотыг байгуулсан социалист 5 орны ах дүүгийн
найрамдалт хотуудын бэлгэ тэмдгүүдийг керамикаар хийж голд нь
суурилуулсан юм. Харамсалтай нь керамик бэлгэ тэмдгүүд хагарч үрэгдсэн
тул одоогийн хэлбэрээр сэргээн завсарлан барьжээ. Анх таван баримал
барьсан ч хамгийн хойд талын баримлыг машин дайрч нураасан, суурь нь
одоо ч бий.
Ардын өргөн чөлөө дэх “Мэлмий” баримал
Шинэ Дарханд Ардын өргөн чөлөөнд замын голын тусгаарлах хэсэгт уран
барималч Ц.Намдаг, Д.Чинбат нар 1991 оны хавар барьсан дөрвөн баримал
бий. Эдгээр барималуудыг тойрог руу өгсөх дарааллаар байрлуулсан. 1-р
баримал – “Өглөө”, 2-р баримал – “Хавар”, 3-р баримал – “Шөнө”, 4-р
баримал “Мэлмий” /одоо энэ баримал байхгүй, машин дайрч сүйтгэжээ./, 5-р
баримал – “Амьдрал” нэртэй.
- 7. “Өглөө” барималд ургах нарын аруйн шинэхэн туяаг хүүхэд насны
баяр баясгалантай адилтган зүйрлэсэн юм. “Хавар” барималд урь орж, цас
хайлан 4 зүгт байгаль дэлхий сэргэхэд хөгшин хүн өөрийгөө залуу болсон
юм шиг санана гэсэн санаа дэвшүүлжээ. “Шөнө” баримил нь одод түгсэн
шөнийн тэнгэрийн үй олон од гариг эрхэсийг дүрслэхийг зорьсон. “Мэлмий”
барималд хүний мэлмий тунгалаг байж хорвоо ертөнцийг зөвөөр харж чадна
гэсэн санааг илэрхийлдэг. “Амьдрал” барималд хүмүүний амьдралыг
эмзэг түүхий өндөгтэй зүйрлэн, зорилгодоо хүрэхийн төлөө үүрд мөнхөд
тэмүүлж явахыг бэлгэдэж дүрсэлсэн юм.
“Тэмээ, буга хоёр” баримал
Эдгээр баримлуудыг Монгол ардын “Тэмээ, буга хоѐр” үлгэрээс сэдэвлэн
уран барималч Д.Буяндалай 1979 онд барьсан юм. Анх Политехникумын
(одоогийн “Од” цогцолборын А байр) зүүн талын хашаанд байсан. Одоо
тэмээ нь Хүүхэд залуучуудын соѐл, амралтын төв дотор, харин эвэргүй
бугын баримал хуучин байрандаа бий. Тэмээний баримлын суурин дээр:
“Сургуулийн 40 жилийн ойд дурсгав. 1979 оны төгсөгчид” гэсэн бичиг буй.
“Тэмээ, буга хоѐр” Монгол ардын үлгэрийн эвэртэй тэмээний хөшөөг хуучин
байранд нь авчирч байрлуулах шаардлагатай.
Залуучуудын театрын гаднах “Урлагийн мод”-ны нэг зэс
хөөмөл
Энэ хоѐр хөшөөг 1978 онд Залуучууд театр анх байгуулагдахад
Улаанбаатар хотын уран барималч Р.Энхтайван барьжээ. Харамсалтай нь
1990-ээд онд нэг хөшөөг нь хөрөөдөн авч сүйтгэсэн юм. Хөшөөний өргөн нь
1.6м, өндөр нь 2м.
ОХУ-ын Ерөнхий Консулын Газрын өмнөх “Энхийн цагаан
тагтаа” барималын хүрэл бөмбөрцөг
Оросын Холбооны Улсын Ерөнхий Консулын Газрын өмнө нэгэн баримал
бий. Энэ баримлыг 1988 оны хавар уран бүтээлч Чүлтэмийн Болдбаатарын
эх загвараар БҮК-д цутгаж Дархан хотын урчуудын эвлэлийн салбарын уран
бүтээлчид угсарчээ. Энэхүү барималд энх тайвны бэлгэдэл-энхийн цагаан
- 8. тагтааг дүрсэлж, голд нь дэлхийн бөмбөрцгийг хүрлээр цутгаж байрлуулсан
байв. Харамсалтай нь бөмбөрцгийг эвдэж сүйтгэжээ.
Алтанхундага дахь дурсгалын багана
Хараа голын доод гүүрнээс 4-5 зм зайтай Улаан эргийн баруун хойхно
орших Алтанхундага хэмээх эргэн тойрон алтан шаргал элсээр
хүрээлэгдсэн хонхорын баруун дээр 1921 оны Ардын хувьсгалын үед
журамт цэрэгт агт морьд хоол хүнс нийлүүлсэн нутгийн ардуудыг гамин
цэргүүд хоѐр гэрт бөөгнүүлэн галдан шатаажээ. Эдгээр эрэлхэг зоригт
ардуудад зориулж 1986 оны 6-р сарын 25-нд босгосон дурсгалтай багана
байдаг. Харамсалтай нь дурсгалын баганан дээр байрлуулсан бичээс бүхий
төмрийг мултлан авч сүйтгэжээ.
Богочийн хөтөл
Зулзагын голд “Залуу нас” амралтын газраас зүүн урагш 1 км зайтай
орших Богочийн хөтөл дээрх 4м гаруй өндөр хөшөөг 1980 оны 6-р сарын 25-
нд Монголын хувьсгалчдын өдрийг тохиолдуулан Ардын журамт цэрэг
гамин, цагаантны үлдэгдлийг бут цохисны дурсгалд зориулан босгожээ.
1921 оны 6-р сарын сүүлчээр Ардын журамт цэрэг Хиагтаас Нийслэл Хүрээг
чөлөөлөхөөр явж байхдаа энэ хөтөл дээр үлдэх үед нутгийн ардууд цэргийн
хүнсэнд шар үхэр өгч тусалж байв. Хөшөөг сэргээн засварлах
шаардлагатай.
Манхан толгойн хөшөөний бичээс
Хуучин Дарханд гэрлэх ѐслолын ордоны баруун урд талд орших
хөшөө бөгөөд түүний хойд талын баганы цонхон дотор давхар уулсаар
Монгол нутгийн байгаль, эх барилгын бүтээн байгуулалтыг дүрсэлсэн бол
урд баганы цонхон дотор монгол гэрийг зуржээ. Мөн хөшөөний эргэн тойрон
орчмыг жижиг хавтанцар суулган тохижуулсан байлаа. Харамсалтай нь тус
хөшөөн дээр байрлуулсан бичээс бүхий төмрийг мултлан авч сүйтгэжээ.
Шинээр дэвшүүлж буй санаа:
- 9. 1. Дархан суманд МУ-ын Төрийн гурван өндөрлөгүүд болон гадаадын албан
ѐсны төлөөлөгчид ирэхэд цэцэг өргөх хөшөө алга. Иймээс Чингис хааны
хөшөөг
“Найрамдал” талбайн урд талд Морьт хөшөөний дэргэд босгох боломжтой.
2. Дээрх 8 хөшөөнүүд болон одоогийн “Од” цогцолборын хичээлийн “А” байрны
хашаан дотор Монгол ардын “Тэмээ, буга хоѐр” үлгэрээс сэдэвлэн 1979 онд
барьсан барималын тэмээг авчирч байранд нь буцааж байрлуулъя! Эсвэл
шинээр хийе!
3. Олон сая төгрөг зарж босгосон хөшөө, соѐлын өвүүдээ хяналтын камерын
системд хамруулж, шөнийн цагт гэрэлтүүлэгтэй болгох шаардлагатай.
4. Шинээр байгуулсан хөшөө, дурсгалын дэргэд самбар, байгалийн чулуун
дээр тус хөшөөний санаачлагч, уран барималч, ивээн тэтгэгч, зориулалт,
хийсэн материал, он сарын тухай мэдээлэл оруулж бичиж хэвших нь зүйтэй.
5. Дархан сумын 1-р хорооллын 18-р байрны өмнөх “Загасчин хүүхдүүд”,
нэгдсэн эмнэлгийн хашаанд доторх “Буга, согоо хоѐр” баримал зэрэг
барималуудыг шинэчлэн сэргээн босгож усан оргилуурын зориулалтаар
ашиглах нь зүйтэй.
Дүгнэлт
1. “Төвийн бүсийн аялал жуулчлалын сургалт, судалгааны төв” ТББ-аас
Дархан – Уул аймгийн 4 сумдын нутаг дэвсгэрт орших 83 соѐлын өвийн
жагсаалтыг сум бүрээр гаргаж цаашид хамгаалалтад авахаар боллоо.
2. Дархан – Уул аймгийн нутаг дэвсгэрт орших дээрх соѐлын өвүүдийг 18
бүлэгт хуваан ангилан судалж байна.
3. Дархан, Хонгор сум дахь эвдэж сүйтгэсэн 9 соѐлын өвийн жагсаалтыг
гаргаж, иргэд, хүүхэд, залуучууд, оюутнуудад сурталчлан соѐлын өвийг
хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх ажлууд зохиож байна.
Ном зүй:
1. Алтангэрэл Ж “Дарханыг дархлагдсан дурдатгал” Дархан, 1988.
2. Алтангэрэл Ж “Домогт комиссар” Дархан, 1989.
- 10. 3. Алтангэрэл Ж “Дархан бүтээн босголтын он жилүүд” Дархан, 2001.
4. Батдэлгэр Ч “УБ хот орчмын хөдөө аж ахуйн бүс” УБ, 2007.
5. Гармаа Д нар “Найрамдлаар овоглосон хот” УБ, 1985.
6. Гомбосүрэн С, Сүрэнжав Ж “Хотын сайн сайхан үйлсийн сан хөмрөг”
Дархан, 1981.
7. Гүрринчин И “Миний Дархан – Манай хот – Найрамдлын өргөө” Дархан,
1985.
8. Жамбалдорж Д “Хөтөч тайлбарлагч, орчуулагч нарын мэдвэл зохих газар
усны домог” Дархан, 2003.
9. Жамбалдорж Д “Дархан нутгийн газар, усны товчоон” Дархан, 2004.
10.Жамбалдорж Д “Дархан – Уул аймгийн аялал жуулчлалын газрын зураг”
Дархан, 2008. (англи хэлээр)
11.Жамбалдорж Д, Амарбат Д “Дархан нутгийн түүх, соѐлын дурсгалууд”
Дархан, 2009. (монгол, англи хэлээр)
12.Лхагваа Чой нар “Амжилтаараа тодорсон аваргууд” Дархан, 1984.
13.Майдар Д “Монголын архитектур ба хот байгуулалт” УБ, 1972.
14.Тарва Д “Найрамдлын Дархан” УБ, 1980.
15.Чүлтэм Н “Монголын уран барилга” УБ, 1980.
16.“Amazing buildings of the World” UK, 2004.
17.“Guinness World Records” London, 2005.
18.Jame Blunden “Mongolia The Bradt travel guide” UK, 2004.
19.“Улан – Удэ – столица Бурятий” Улан – Удэ, 2012.