More Related Content
Similar to Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн, өнөө, хэтийн төлөвд баримтлах бодлогын асуудалд
Similar to Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн, өнөө, хэтийн төлөвд баримтлах бодлогын асуудалд (20)
More from Ankhbileg Luvsan
More from Ankhbileg Luvsan (20)
Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн, өнөө, хэтийн төлөвд баримтлах бодлогын асуудалд
- 1. ДАРХАН ХОТЫН ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ӨНГӨРСӨН, ӨНӨӨ, ХЭТИЙН ТӨЛӨВД
БАРИМТЛАХ БОДЛОГЫН АСУУДАЛД
Цолмон.О
Дархан-уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Tsolmon88888@yahoo.com
Хураангуй :
Дархан хотын үйлдвэржилтийн өнгөрсөн ба өнөөгийн байдалд дүн
шинжилгээ хийж, үйлдвэрлэл хөгжих дотоод ба гадаад хүчин зүйлүүд, зах
зээлийн боломж, байгалийн болоод эдийн засгийн нөөцийг дэлгэрүүлэн
судалж, тэдгээр боломжийг ашиглан Дархан-Уул аймагт сэргээн засварлах
үйлдвэрүүд болон шинээр байгуулах үйлдвэрүүдийн ирээдүйн зураглалыг
гаргахыг зорилоо.
Дархан-Уул аймаг ньдэлхийн болон дотоодын зах зээлд өрсөлдөх
чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан импортыг орлох, экспортын
баримжаатай үйлдвэрлэл үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж олон талтай, мэдлэгт
суурилсан эдийн засгийг бий болгосноор Төвийн бүсийн хөгжлийн тулгуур
аймаг болоход оршино.
Түлхүүр үг: Өндөр технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэл,
мэдлэгт суурилсан эдийн засаг.
Оршил:
Дархан хотыг анх Евро-Азийн төмөр замын дагуу, барилгын материалын түүхий
эдийн нөөц бүхий түшиц газрыг сонгон байгуулсан түүхтэй. Аж үйлдвэрийн хот
болгохоор анх удаа төлөвлөсөн.
Дархан хотыг бүтээн байгуулах ажил 1961 онд эхэлж, хуучин ЭЗХТЗ-ийн орнууд
болох ЗХУ, Болгар, Польш, Унгар, Чехословак, БНАГУ зэрэг орнуудын техник
эдийн засгийн тусламжтайгаар Мах комбинат, Гурил тэжээлийн үйлдвэр,
Цементийн завод, Керамзитын завод, Байшин үйлдвэрлэх комбинат, Силикат
тоосго шохойн үйлдвэр, Нэхий эдлэлийн үйлдвэр, Эрдэс хөвөнгийн үйлдвэр,
Хүнсний комбинат, Дулааны цахилгаан станц зэрэг томоохон аж үйлдвэрүүдийг
бий болгож, орчин үеийн Дархан хот бий болох үндсийг тавьсан.
- 2. Тэр үеэс Найрамдлын Дархан хот гэж нэрлэгдэх болсон. Учир нь энэ хотод
Монгол улсын өнцөг бүлан бүрээс хүмүүс ирж, хуучин социалист орнуудын
мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, аж төрж, Дархан хотыг хамтдаа
бүтээлцсэн түүхтэй.
Өнөөдөр тэгвэл Дархан хот аж үйлдвэрийн бүс нутаг маань ямар байгааг
харъя.
Хүснэгт 1.
Дархан-Уул аймгийн томоохон үйлдвэрүүдийн талаарх мэдээлэл:
№ Нэр Чиглэл Хүчин чадал Ажлын
байр
Үйл ажиллагаа
1
Дархан Мах
Экспо ХК
Мал нядлах,
Мах
боловсражуулах
13.000 толгой мах
нядалж,
боловсруулах,
хадгалах-жилд
700 -800 Зогссон
2
Дархан
гурил тэжээл
ХК
Үр тариа, гурил
тэжээл, малын
тэжээл
50.000 тн гурил
үйлдвэрлэх,
86.000 тн үр
тариа хадгалах-
жилд
400 Зогссон
3
Орхон Жимс
Ногоо ХК
Жимс ногооны
консервийн
үйлдвэр
3240 тн
бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, 1000
тн ногооны
агуулах-жилд
400 Зогссон
4
Байшин
үйлдвэрлэх
комбанит ХК
Барилгын
хавтан хийц
70.000 м2
талбар
бүхий орон
сууцны хийц
эдлэл, 2300
айлыг орон
сууцаар хангах-
жилд
230 Зогссон
5 Дархан Эрдэс хөвөн 60.000 м3
100 Зогссон
- 3. хөвөн ХК эрдэс хөвөн
үйлдвэрлэх
6
ХАА-н
машин
техник
хэрэгсэл
угсралт,
засварын
үйлдвэр
Үйл ажиллагаа явуулж байгаагүй. Барилгыг
нь буулгасан. Үйлдвэрлэлийн барилга
баригдаж, тоног төхөөрөмжөө суурилуулж
эхэлж байсан.
Ажиллаж
байгаагүй,
хувьчлагдсан
7
Керамзитын
үйлдвэр ХХК
Керамзит,
хайрга, блок
200.000 тн
барилгын
дүүргэгч , дуу,
дулаан
тусгаарлагч
материал
үйлдвэрлэх
240 Зогссон
8
Керамзитын
үйлдвэрийн
өргөтгөл
Өргөтгөлийн барилга баригдаж байгаад
орхигдсон. Үйлдвэрлэлийн барилга баригдаж
дуусаад тоног төхөөрөмжөө суурилуулж эхэлж
байсан.
Ажиллаж
байгаагүй,
хувьчлагдсан
9
Барилгын
материалын
иж
бүрдүүлэх
үйлдвэр ХК
Барилгын
материалын иж
бүрдүүлэх эд
анги
Орон сууцны
барилгад
шаардлагатай
материалуудыг
бүрдүүлэх,
100 Зогссон
10 Чулуун
карьер ХХК
Чулуу бутлах
ангилах
25.000 м хайрга
195
Зогссон
11 Элсэн
карьер ХХК
Угаагдсан элс
ангилан гаргах
340.000 м хайрга,
элс
12 Цагаан
тоосгоны
үйлдвэрийн
өргөтгөл
Тоосго хийх
Үйлдвэрлэлийн
барилга баригдаж
дуусаад тоног
төхөөрөмжөө
суурилуулж эхэлж
байсан
Ажиллаж
байгаагүй,
хувьчлагдсан
13 MGWood
модны
үйлдвэр
Уурын
технологиор
мод
боловсруулах
10.000-12.000 мод
боловсруулах,
модон хавтан
боловсруулах-
жилд
40 Зогссон
14 Сэргэн
Мандалт ХК
Үслэг арьс, том шир боловсруулах,
нэхий үслэг бүтээгдэхүүн
үйлдвэрлэх
Зогссон
- 4. 1990 оноос өмнөх онуудад шинэ шинэ үйлдвэрийг байгуулах, түүний хүчин
чадлыг бүрэн ашиглах, засвар үйлчилгээ хийж сурах, технологийг түүхий эдийн
судалгаанд тулгуурлаж стандартын түвшинд төлөвшүүлэх, инженер , техникийн
ажилчдыг сурган бэлтгэх, дадлагажуулах нүсэр ажлыг хийж гүйцэтгэсэн он жилууд
байв. Мөн Дархан хотыг үйлдвэржүүлэхийн тулд төмөр зам, засмал зам, өндөр
хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, газар доогуурхи инженерийн байгууламж
зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийдэж өгсөн.Гэвч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн
засагтай байсан тул төлөвлөгөө биелүүлэхэд гол анхаарлаа хандуулж, техник
технологийн бодлого алдагдаж үйлдвэрийг шинэчлэх ажил хоцрогдож байлаа.
Үйлдвэрийн орлогыг төвлөрүүлж байсан тул үйлдвэрт зориулсан хуримтлал
байхгүйгээс, техник технологио шинэчилж чадахгүй, үйлдвэрийн ажиллагаа
зогсонги байдалд орж улмаар уналтад орсон. Мөн өмч хувьчлал буруу явагдаж,
үйлдвэржүүлэх төрийн бодлого алдагдаж, орон нутгийн удирдлагууд энэ талаар
бага анхаарснаас болсон.
Хүснэгт 2.
Ажиллаж байгаа томоохон үйлдвэрүүдийг авч үзвэл:
№ Нэр Чиглэл Хүчин чадал Ажлын
байр
Үйл
ажиллагаа
1
Дарханы
төмөрлөгийн
үйлдвэр ТӨХК
Хаягдал төмөр
боловсруулах
100.000 тн
төмөр
боловсруулах
983 Хэвийн
2
Дарханы
ДЦстанц ХК
Цахилгаан,
дулааны эрчим
хүч үйлдвэрлэх
48 мвт
цахилгаан эрчим
хүч
570 Хэвийн
3 Эрэл цемент ХК Цементийн
үйлдвэр
180.000 тн
цемент
үйлдвэрлэх
415 Хэвийн
4 Шарын гол ХК Чулуун нүүрс 50.000 тн нүүрс
олборлох
500 Шинэчлэл
5
Дархан Нэхий
ХК
Нэхий эдлэл,
оѐдол
700.000 хонины
арьс 435
6
Силикат ХК Силикат тосго
шохой
үйлдвэрлэх
29 сая тоосго,
22.000 тн шохой
үйлдвэрлэх
60 Шинэчлэл
7
Дулаан Шарын
гол ХК
Дулаан
цахилгаан эрчим
хүч үйлдвэрлэх
109 Хэвийн
- 5. 8 Дархан хүнс ХК
Сүү, сүүн
бүтээгдэхүүн,
талх гурилан
бүтээгдэхүүн
Хоногт 19 тн
гурилан
бүтээгдэхүүн 20
тн сүүн
бүтээгдэхүүн
107 Хэвийн
9
Алтан хүнс ХК
групп ХК
Газар тариалан,
хүнсний
үйлдвэрлэл,
архи-спирт
47
Хэвийн
10 Дархан минж ХК Нэхий эдлэл,
оѐдол
61 Хэвийн
11 Монгол Алтан
тос ХК
Ургамлын
боловсруулах
тос
100 тн ургамлын
тос, 3тн майонес 100 Хэвийн
Аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 250 орчим жижиг дунд үйлдвэрүүд үйл
ажиллагаа явуулахын зэрэгцээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөнгөлттэй зээл,
тусламжийн хүрээнд олон жижиг үйлдвэрүүд үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод
байна.
Хүснэгт 3.
Дархан-Уул аймгийн үйлдвэржилтийн СВОТ шинжилгээ:
Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн судалгааны багийн үр дүнг
үндэс болгов. 2009 оны 3-р сар Мөн ДУА-ийн хөгжлийн цогц бодлого 2009-
2021 -д тусгагдсан хөгжлийн давуу сул талуудыг тооцож үзсэн болно.
Давуу тал Сул тал
Дэд бүтэц: төмөр зам, олон улсын
авто зам тээвэр, харилцаа холбоо,
дулаан цахилгаан
Байгалийн нөөц баялаг: Барилгын
материалын түүхий эд, нүүрс,
төмрийн хүдрийн нөөцтэй
Хөнгөн аж үйлдвэрүүдийн барилга
байгууламжууд сайтай.
70-80 аад оны туршлагатай ажиллах
хүчний нөөцтэй гэхдээ нилээд
насжилт явагдаж байна
Их дээд сургуулиуд олонтой, МСУГ-
үүд олон чиглэлээр мэргэжил
олгодог зэрэг боловсрол, мэргэжил
олгох бааз сайн.
Ургамал, газар тариалангийн ЭШХ-
Санхүүжилтийн орон нутгийн боломж
хомс
Төмөрлөгийн хүдэр боловсруулах
үйлдвэр байгуулах шаардлагатай
Дотоод зах зээл бага
Нарийн мэргэжилтнүүд зарим
салбарт дутагдалтай.
Төвөөс зайтай нутгуудад бизнес
эрхлэхэд эрчим хүч татах, тээврийн
зардал өндөр
Социализмын үед байсан зарим том
үйлдвэрүүд зогсонги ажиллах
Орхон суманд цэвэр бохир усан
хангамж байхгүйгээс үйлдвэр эрхлэх
боломж сул
- 6. тэй
Төмөрлөг, цемент, нэхий зэрэг
үйлдвэрүүд тогтвортой ажиллаж
байгаа.
Хувийн хэвшлийн хүнсний
үйлдвэрүүд олонтой
Боломж Аюул
Сибирийн зах зээл ойрхон
Бүс нутгийн төвд оршдог. Аймгийн
төв, Сэлэнгэ аймгийн бүх сумаас 350
км радиуст оршдог
Атрын III аян үр өгөөжөө өгсөн
Дээд сортын үрийн аж ахуй эрхлэх
бүрэн боломжтой
ЗГ-аас Дархан, Сэлэнгийн бүс
нутгийг “Эрчимжсэн МАА, газар
тариалангийн бүс нутаг” гэж
зарласан
Нарийн ноост хонь үржүүлж сайн
чанарын ноос, арьсаар
үйлдвэрүүдийг хангах боломж
Төмрийн ордуудыг ашиглаж эхлэх
гэж байгаа
Төр засгийн дэмжлэг, төрийн
үйлчилгээ
ТББ, олон улсын байгууллагуудын
төсөл хөтөлбөрүүд олноор хэрэгждэг
Хөрш зэргэлдээ аймаг болон бүсийн
байгалийн нөөцүүд их
Хүн амын өсөлт нэмэгдэж байгаа,
шилжилт хөдөлгөөн их
Аймаг төдийгүй Монголын зах зээл
бага
Баруун аймгуудаас малчдын нүүдэл
ихсэж бэлчээрийн даац хэтэрсэн,
малчид тариаланчдын хоорондын
маргаан ихсэж байна
Банкны зээлийн хүү өндөр байгаа нь
үйлдвэрлэгчдэд хүнд тусаж байна
Орон нутгийн стандарт байхгүйгээс
үйлдвэрлэгчдэд мэргэжлийн
хяналтын байгууллагууд төрийн
дарамт мэт санагдах болсон
Хэтэрхий бага нутаг дэвсгэртэй, нэг
аймгийн дотор оршдог байдал нь
тийм ч зохимжтой биш учраас
асуудлууд үүсдэг
Төгрөгийн ханшны уналт импортын
түүхий эдийн уналт өсгөж байгаа
Улс орны эдийн засгийн хямрал,
хэрэглэгчдийн худалдан авах
чадварын бууралт, барилга
угсралтын салбарын бууралт
Хөгжих ирээдүйтэй, өнөөгийн ба шинэ үйлдвэрүүдийг тодорхойлохдоо доор
дурдсан 2 үе шаттайгаар тодруулан Дархан-Уул аймгийн ирээдүйн үйлдвэрүүд
хэмээн авч үзэж байна. Үүнд:
1. Үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, борлуулагчид, төрийн ба төрийн бус
байгууллагуудын төлөөлөгчдийн санал асуулгаар тодорхойлогдсон
үйлдвэрүүдийг авч жагсаалт гаргасан.
2. Тэдгээр санал асуулгаар тодорсон үйлдвэрүүдийг Монгол улсын Засгийн
газрын тэргүүлэх 12 чиглэлд багтсан, Дархан-Уул аймгийн тэргүүлэх чиглэлд
- 7. багтсан зэргийг харгалзан үнэлгээ авсан байдлаар тус бүр оноо өгөн
үйлдвэрүүдийг сонгон авсан болно.
Хүснэгт 4.
Дархан-Уул аймгийн хөгжих ирээдүйтэй өнөөгийн үйлдвэрүүд:
Дархан сум Орхон сум
Төмөрлөгийн үйлдвэр
Барилгын материалын үйлдвэрүүд
Цементийн үйлдвэрүүд
Арьс шир, нэхий боловсруулах
үйлдвэр
Оѐдлын үйлдвэрүүд
Гурилын үйлдвэрүүд
Хүнсний үйлдвэр
Мах комбинат
Мах, сүүний эрчимжсэн аж ахуй
Жимс, ногоо боловсруулах ЖДУ
Хаягдал боловсруулах хуванцарын
үйлдвэр
Ургамлын тосны үйлдвэр
Төмс, хүнсний ногоо
Зөгийн аж ахуй
Мах, сүүний эрчимжсэн аж ахуй
Хонгор сум Шарын гол сум
Үр тариа
Төмс, хүнсний ногоо
Мах, сүү, ноосны эрчимжсэн аж ахуй
Шарын гол нүүрсний уурхай
Зөгийн аж ахуй
Барилгын материалын үйлдвэрлэл
Хүснэгт 5.
Дархан-Уул аймагт шинээр байгуулах үйлдвэрүүд, сумдаар:
Дархан сум Орхон сум
Хар төмөрлөгийн үйлдвэрийн
цогцолбор
Жижиг төмөр хийцийн үйлдвэрүүд
Хуурай сүүний үйлдвэр, сүү
цуглуулах цэгүүд
Хүлэмжийн аж ахуй
Тэжээлийн үйлдвэр
Эрчимжсэн МАА
Хуурай хог хаягдал
УТП
Нүүрс коксжуулах үйлдвэр
Цэвэр бохир усны нэгдсэн систем
Хүнсний ногоо боловсруулах
үйлдвэр
Хүлэмжийн аж ахуй
Хүнсний ногооны үрийн аж ахуй
Зоорийн аж ахуй
Хүнсний ногооны арготехникийн парк
Шуудайны үйлдвэр
Талх нарийн боовны цех
Хонгор сум Шарын гол сум
Төмрийн орд ашиглах
Нефть боловсруулах үйлдвэр
Шилмэл сортийн үрийн аж ахуй
Замааскны үйлдвэр
Керамзит шавар ашиглан тоосго,
блок, хавтангийн үйлдвэр
- 8. Үтрэм зоорийн аж ахуй
Тэжээлийн ургамал тариалан
Тэжээлийн ЖДУ
Усалгаатай тариалан
Сүү цуглуулах хөргөлтийн цэгүүд
Сүү боловсруулах цех
Ногоо боловсруулах үйлдвэр
Хүлэмжийн аж ахуй
Дүгнэлт :
Төвийн бүсийн тулгуур төв Дархан-Уул аймаг 97.3 мянган хүн амтай дэд
бүтэц бүх талаар сайн хөгжсөн, барилгын материалын түүхий эд, төмрийн хүдэр,
нүүрс, керамзит, шаврын ордоор баялаг бүс нутаг юм. Үйлдвэрлэл эрхлэх
туршлага сэтгэлгээ харьцангуй өндөр, их дээд сургууль, МСҮТ-д олноор байдаг,
мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх бааз суурийг бүрдүүлсэн, ОХУ, нийслэл
Улаанбаатар, Эрдэнэт зэрэг хүн ам олноор суурьшсан хотуудад ойрхон зэрэг нь
зах зээлийн хувьд таатай боломж бүрдүүлж байгаа. Үйлдвэржилтийн хувьд
ихээхэн боломж бүхий нутаг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед томоохон
үйлдвэрүүдийг олноор барьж байгуулсан боловч тэдгээрийн дийлэнхи нь өнөөгийн
зах зээлийн нөхцөлд өндөр өртөг,ашигт ажиллагааны түвшин бага, хувьчлан
авагчдын үйлдвэрлэх сэтгэлгээ сул зэргээс шалтгаалан зогсонги байдалтай байна.
Үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа үндсэн бэрхшээлийг үйлдвэрлэгчид санхүүжилт,
түүнтэй холбоотой асуудал гэж үзэцгээж байна. Төрөөс тэд, банкны уян хатан
бодлогоор бага хүүтэй дунд ба урт хугацааны зээлээр шийдвэрлэж өгөхийг
хүсэцгээж байна. Хонгор сумын нутагт байрлах Төмөр толгойн төмрийн хүдэр
олборлолт, Дархан суманд орших Дархан Төмөрлөг ТӨХК-н төмөр баяжуулах
болон Хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр, ҮТП зэргийг шинээр бий болгох нь зах
зээлийн хувьд ихээхэн боломжтой боловч шаардагдах санхүүжилтийн хэмжээ,
өнөөгийн нөхцөл зэргийг тооцоход төмөрлөг баяжуулах болон нефть
боловсруулах үйлдвэр , ҮТП зэрэг нь ойрын хугацаанд санхүүжилтээ босгоход
хүндрэл учрахаар харагдаж байна. Иймд УИХ, төр засгаас дээрх үйлдвэрүүдийг
онцгойлон анхаарч бодлого шийдвэртээ тусгах, санхүүжилт босгох асуудлыг
гадаад дотоодын хөрөнгө оруулалт яаралтай шийдвэрлэх нь Дарханчуудын
хувьд цаашлаад улс эх орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггүй.
Хүнсний үйлдвэрүүдийн хувьд арилжааны банкинд аль болох хандалгүйгээр
өөрсдийн хүч хөрөнгө, нөөц бололцоогоор үйлдвэрлэлээ босгох нь үр дүнтэй бол
- 9. боловсруулах болон барилгын материалын үйлдвэрүүдийг арилжааны банкуудаар
дамжин хэрэгжиж буй төслийн зээлд өргөнөөр хамруулах нь зүйтэй юм. Ингэхдээ
хөгжлийн банк, зээлийн баталгааны сангууд, даатгалын компаниуд бий болж
банкиудтай хамтарч ажиллах нь үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Дархан-Уул
аймгийн үйлдвэрүүд нь зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтийнхээ хууиар цаашид
хөгжих нь тодорхой боловч яг өнөөгийн манай нөхцөлд тэрхүү хөгжлийн хурдац
хэр их байх нь төрийн оролцоо, дэмжлэгээс ихээхэн хамаарахаар байна. Эцсийн
дүндээ төрийн бодлого үйлдвэрүүдийг шууд дэмжих, тэдэнд санхүүжилт өгөх
эсвэл нэг удаагийн тусламж үзүүлэх бус харин тогтвортой үйл ажиллагаа явуулах
боломжийг нь хангахын тулд Дэд бүтцийг нь шийдэх, дэд бүтцийн үнийг аль болох
бага байлгахад анхаарах, татварын хөнгөлөлт урамшууллыг шийдэхдээ импортыг
орлох, экспортын чиглэлтэй үйлдвэрүүдээ багцаар нь өөрөөр хэлбэл нийлүүэгч,
хэрэглэгч үйлдвэртэй нь хамтран авч үзэж хамруулах, санхүүжилтийн таатай
нөхцлүүдийг дэмжихээс өөрөө шууд оролцохгүй байх, зах зээлийг тэлэх,
экспортын боломжуудыг нэмэгдүүлэх зэрэг нь чухал гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Ажиллахгүй байгаа үйлдвэрүүдийн хувьд , уламжлалт барилгын материалын
үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчилж, бүтээгдэхүүний чанарыг
сайжруулж, нэр төрлийг олшруулах. Учир нь хуучин технологиуд ажиллуулахад
маш их зардал гарна. Тиймээс байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт
технологийг ашиглах нь зөв юм. Үүнийг төр засгийн хэмжээнд шийдвэрлэж
чаддаггүй юмаа гэхэд орон нутгийн хэмжээнд РРР буюу төр-хувийн хэвшлийн
түншлэлийн хүрээнд, орон нутгийн татварын эрх мэдлийн хөнгөлөлт үзүүлэх
замаар сэргээн ажиллуулах нь зөв юм. Ажиллаж байгаа үйлдвэрүүдийн хувьд,
байгаль орчинд ээлтэй, орчин үеийн инноваци нэвтрүүлэхийг урамшуулж,
татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжиж ажиллах нь зүйтэй юм.
Боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн, хүний хөдөлмөр орсон эх орныхоо баялаг
бүтээгч нарын бүтээгдэхүүнийг худалдаж авч байя гэж уриалмаар байна.
Ном зүй :
1. Дархан-Уул аймгийн “Хөгжлийн цогц бодлого” 2009-11-03
2. Алтангэрэл Ж. Жамбалдорж Д. нар “Дархан-50” жил Дархан 2011 он
- 10. 3. Алтангэрэл Ж. Жамбалдорж Д. нар “Миний мэдэх Дархан” Дархан 2011 он
4. Алтангэрэл Ж. “Дарханыг дархлагчдын дурдатгал” Дархан 2008
5. Алтангэрэл Ж. “Дархан бүтээн босголтын он жилүүд” түүхэн тэмдэглэх Дархан
2001
6. COAL Mongolia – 2011,2012 “Хурлын товхимол” УБ 2011,2012 он
7. “Эдийн засгийн хувьсгал” “Цуврал илтгэлийн эмхэтгэл” УБ 2012 он
Электрон эх сурвалж:
http://economy.news.mn/
http://1212.mn/
http://darkhan-uul.nso.mn/
http://darkhantip.mn/
http://MINING.mn
http://coalmongolia.mn