SlideShare a Scribd company logo
SPSS программын талаар товчхон
Аливаа судалгааны мэдээллийг боловсруулахад зориулагдсан олон
тооны програм зохиогдсон ба өдгөө ч шинээр зохиогдож, эргэлтэнд
орж эсхүл мартагдаж, эсхүл шинэчлэгдэн сайжирсаар байгаа билээ.
Тэдгээрээс дэлхий нийтээр өргөн дэлгэр хэрэглэдэг, манай
судлаачдын дунд ч нэлээд тархсан, байнга тогтвортой хэрэглэгдэж
байгаа нь SPSS програм юм. SPSS програмын гол давуу тал нь
нийгэм хүмүүнлэгийн ухааныханд зориулагдсан учир хэрэглэхэд
хялбар (SPSS -нь Statistical Packeges for Social Science гэсэн үгний
товчлол), Windows-ын орчинд ажилладаг болсон (SPSS 7.0 –оос
эхлээд), Windows-ын орчинд ажилладаг бусад програмуудтай
цонхны бүтэц, үндсэн үйлдлүүд нь ижил, өгөгдлийн сантай
ажилладаг ихэнх програмтай мэдээлэл солилцох өргөн боломжтой
байдагт оршино. Тиймээс ч хэрэглээний статистикийн талаар бага
зэрэг мэдлэгтэй, компьютерийн анхан шатны дадлагатай хэнд ч
гэсэн энэ програмыг ашиглахад төдийлөн хүндрэл учирдаггүй юм.
Ер нь SPSS програмын хэрэглээ маш өргөн, зөвхөн нийгэм
хүмүүнлэгийн ухааныхан төдийгүй биологи, газар зүй, геологи гэх
мэт байгалийн ухааны зарим салбарынхан ч байнга ашигладаг
ажээ. Харин STATISTICA, SAS, STATA зэрэг програмууд нь нэлээд
гүнзгийрүүлсэн боловсруулалт, нарийвчилсан шинжилгээ хийхэд
зориулагдсан, байгалийн ухааны салбарын мэргэжилтнүүд
ашиглахад зориулагдсан гэж ойлгож болно. Хүсвэл та ч гэсэн эдгээр
програмуудыг ашиглаж болно. Гэхдээ урьдаар SPSS програмтай
сайтар танилцаж, сайн эзэмшчих гэж танд зөвлөх байна. Нэг
програмыг сайн эзэмшчихвэл бусад програмуудыг ашиглахад
төдийлөн хүндрэл учрахгүй, гол гол үйлдлүүдийг дүйцүүлэн,
харьцуулах замаар амархан суралцах боломжтой байдаг. Тэгээд ч
статистик боловсруулалтын үндсэн суурь арга нь нэгэнт ижил тул
ялгараад нэг их сүйд болохгүй билээ.
SPSS програмтай ажиллахад дараах үндсэн гурван цонх
ашиглагддаг.
- Data Editor /хянах/
- Output /гаргах цонх/
- Syntax /командын цонх/
Data Editor буюу хянах цонх. SPSS програмтай ажиллаж эхлэхэд
хамгийн түрүүнд энэ цонх идэвхждэг. Энэ цонх бол бидний анхлан
ажиллаж эхлэх гол ажлын цонх юм. Шинээр мэдээллийг оруулах,
оруулсан мэдээллийн алдааг шалгаж засварлах, зарим мэдээллийг
хасах, өгөгдлүүдийг дахин бүлэглэх, хувьсагчийн төрлийг тогтоох,
өгөгдлүүдийг санамсаргүйгээр болон тодорхой шалгуураар сонгож
харуулах зэрэг тооцоог хийх урьдчилсан бэлтгэл ажлыг Data Editor
цонхонд гүйцэтгэнэ.
Output гаргах цонх буюу үр дүнгийн цонх. SPSS програмд оруулсан
аливаа өгөгдлөөс ямар нэгэн үр дүнг гаргаж авахад шинэ Output
цонх автоматаар нээгддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн
боловсруулалт, харьцуулалт хийх, ямар нэгэн үйлдэл хийж команд
өгөхөд үр дүн нь Output цонхонд гардаг байна. Иймээс ч энэ цонхыг
Output буюу гаргах цонх хэмээн нэрлэжээ. Энэ цонх зүүн баруун
хоёр хэсгээс тогтоно. Баруун талын хэсэгт боловсруулалтын эцсийн
үр дүнгүүд гарах бөгөөд үүнийг хураангуйлан зүүн талын дэлгэц
дээр байрлуулсан байна.
Syntax командын цонх. Нэгэнт оруулсан өгөгдөлтэй ажиллахад янз
бүрийн үйлдлийг гүйцэтгэх шаардлага гарна. Эдгээр үйлдэл нь
бодолт, боловсруулалт, шинжилгээнээс гадна өгөгдлийг дахин
зохион байгуулах, шинэ хувьсагч үүсгэх, хувьсагчдыг нэгтгэх,
өгөгдлийг шүүх, мөн түүнчлэн туслах чанарын үйлдүүд ч байж
болно. Үүнийг гүйцэтгэхдээ командын цэсийг ашиглаж болох боловч
түүнд байхгүй үйлдлийг гүйцэтгэх шаардлага тохиолдсон эсвэл хэд
хэдэн үйлдлийг нэгтгэх, олон давтагдах үйлдлүүдийг гүйцэтгэхийн
тулд Syntax цонхонд гүйцэтгэх үйлдлийн дарааллыг бичиж өгнө.
Өөрөөр хэлбэл Syntax цонхонд аливаа үйлдлийг гүйцэтгэх
командын дараалал, хялбар програмыг бичиж өгдөг. Иймээс энэ
цонхтой ажиллахад хэрэглэгчээс програмчлалын ойр зуурын мэдлэг
шаардагдана. Ядаж л тухайн үйлдлийг ямар командаар
гүйцэтгэдгийг мэдэх шаардлагатай.
Ер нь ямар ч үйлдлийг гүйцэтгэхдээ Syntax цонхыг ашиглаж болох
боловч хялбар үйлдлүүдийг гүйцэтгэхдээ командын цэс болон
командын хэрэгслүүдийг ашиглах нь дөхөмтэй. Миний хувьд тэгж
ойлгож, оюутнуудад зөвлөдөг, гэхдээ хүн бүрийн сурах арга барил
янз янз байж болох тул зарим хүнд Syntax цонхыг ашиглах нь ч
хялбар байж болох юм. SPSS 9.0 болон түүнээс хойшхи
хувилбарууд нь энэ талаараа бүр ч давуу, хэрэглэхэд хялбар
болсон байдаг.
SPSS програмын эдгээр гурван цонх нь нэгдсэн нэг ерөнхий
командын цэстэй (Menu) байх бөгөөд харин цонх болгон өөрийн
гэсэн зориулалтын командын хэрэгслүүдтэй (Toolbars) байна.
Шинжилгээ хийх үндсэн дараалал.
SPSS програмыг ашиглан мэдээлэл боловсруулах ажиллагаа нь
дараах үндсэн үе шаттай байна.
I алхам
Өгөгдлөө ханах цонх буюу Data Editor –t оруулах
II алхам
Боловсруулах арга, гүйцэтгэх үйлдэл, командаа сонгох
III алхам
Шинжилгээ хийх хувьсагчдыг сонгож авах
IY алхам
Гарсан үр дүнг шинжлэх, тайлбарлах
1. Өгөгдлийг Data Editor цонхонд шууд оруулж болно. Энэ цонх
өгөгдлийн сантай ажилладаг бусад бүх програмтай адил олон нүд
бүхий хүснэгтээс тогтох бөгөөд эдгээр нь мөр багануудад
хуваагдана. Судалгааны мэдээллийг хүснэгтэд шивж оруулахдаа
мөрийн дагуу тухайн нэг анкетын /тухайн тохиолдолд анкет гэе/
өгөгдлүүд, баганын дагуу хувьсах хэмжигдэхүүнийг байрлуулдаг.
Өөрөөр хэлбэл нэг респондентын хариулт буюу нэг анкетын
өгөгдлүүд бие даасан нэг мөр болно. Үүнийг case буюу бичлэг
хэмээн нэрлэнэ. Харин нэг багананд тодорхой нэг шинж тэмдгийн
утгууд бичигддэг. Тухайлбал судалгаанд оролцогчдын нас, хүйс
болон судалгааны аливаа бусад үзүүлэлтүүд тус тусдаа нэг
багананд байрлах ба түүнийг Variable буюу хувьсах хэмжигдэхүүн
гэж нэрлэдэг ажээ.
Үүнээс гадна өөр бусад төрлийн өгөгдлийн файлуудыг (Жишээ нь:
EXCEL, DBASE, STATISTICA, ACCESS болон текст өгөгдлүүд)
SPSS програмд зориулж, Data Editor цонх руу хөрвүүлэн татаж авч
болно. Түүнчлэн мэдээлэл оруулахад зориулагдсан, хялбаршуулсан
туслах чанарын програмууд (Data entry г.м) болон мэдээллийг
оруулах бусад техник /микрофон, скайнер г.м/, шинэ технологийг ч
өргөн ашиглах боломжтой юм.
2. Судалгааны анхдагч мэдээллийг компьютерт шивж, Data editor
цонхонд оруулснаар судалгааны дүнг боловсруулж, шинжилж үр
дүнг гаргаж авахад бэлэн болно. Судалгааны дүнг гаргаж авахад
Analyze командын цэс голлон ашиглагддаг. Статистик шинжилгээг
түвшингээр нь Descriptive statistics буюу анхдагч статистик
боловсруулалт, Inferential statistics буюу статистик шинжилгээ
хэмээн ангилж, боловсруулалтыг дэс дараатайгаар гүйцэтгэнэ.
Анхдагч боловсруулалтыг хийхдээ Analyze цэсийн Descriptive
statistics командыг ашиглана. Корреляцийн, регрессийн, хүчин
зүйлийн, кластер болон дисперсийн зэрэг шинжилгээний аргууд
тусдаа бие даасан командаар биелэгдэхийн зэрэгцээ Compare
means, Nonparametric tests команд дахь статистик шинжүүрүүдийг ч
ашиглах боломжтой.
Маусны заагчийг Descriptive statistics команд дээр аваачин, улмаар
Frequency командыг сонговол судалгааны мэдээллийг хувьсагч тус
бүрээр нь давтамж, хувь, хуримтлагдсан хувь бүхий хүснэгт
хэлбэрээр гаргаж авч болно. Үүнийг социологид ихэвчлэн дан
тоололт хэмээн нэрлэдэг билээ. Харин Descriptive statistics -аас
Cross tabs командыг сонгосноор харьцуулсан тоололт буюу хоёр ба
түүнээс дээш шинж тэмдгүүдийн хувьд солбицсон хүснэгтийг гаргаж
авч болно.
Судалгааны дүнг харагдах байдлаар нь хүнд ойлгомжтой байлгахын
тулд график диаграмыг өргөнөөр ашигладаг. SPSS-ийн үндсэн
програм дахь графикийн төрлүүд баялаг биш боловч хүрэлцээтэй,
төрөл бүрийн графикуудыг байгуулах бололцоотой. Үүнийг тулд
Graphs меню дэх командуудыг ашиглана. Харин нэлээд
нарийвчилсан график, диаграм байгуулахдаа нэмэлт програм
ашиглах боломж бий.
3. SPSS програм дээр ямар нэгэн үйлдэл гүйцэтгэх, ямар нэг
боловсруулалт хийхдээ нэгэнт өгөгдлүүдтэй ажиллаж байгаа учраас
хэрэгтэй хувьсагчаа сонгож авах шаардлагатай болдог.
Боловсруулах арга, гүйцэтгэх үйлдлээ сонгосны дараагаар аль аль
хувьсагчийн хувьд бодолт хийх вэ гэдгийг сонгож авах Dialog Box
буюу харилцах цонх идэвхждэг. Өөр өөр үйлдэл өөр өөр командын
хувьд харилцах цонхны бүтэц харилцан адилгүй байдаг боловч
боловсруулалт хийх команд сонгох үед гарч ирэх харилцах цонх нь
үндсэндээ sourse буюу суурь target буюу зорилгын гэсэн хоёр
хэсгээс бүрдэнэ.
Харилцах цонхны зүүн талд байрлаж буй, тухайн судалгааны хувьд
суурь болох бүх хувьсагчдын жагсаалтаас боловсруулалтад
шаардлагатай хувьсагчдаа сонгон авч зорилгын хэсэг рүү
шилжүүлнэ. Үүний тулд сумтай товчийг ашиглах бөгөөд энэ нь зүүн
ба баруун хэсгүүдийн дунд байрлаж, нэгээс нөгөөд хувьсагчдыг
шилжүүлэхэд ашиглагддаг байна.
Харилцах цонхтой ажиллаж байх явцдаа хувьсагч тус бүрийн
талаарх нэмэлт мэдээллийг авч болдог. Хэрэв та маусны заагчийг
сонирхож буй хувьсагч дээр аваачин маусныхаа баруун талын /
туслах товч/ товчийг дарвал тухайн хувьсагчийн талаарх тодорхой
мэдээллүүд гарч ирнэ. Түүнээс гадна хувьсагч тус бүрийн өмнө
түүний ямар төрлийн хувьсагч болохыг харуулах тэмдэгт
дүрслэгдсэн байна. Та анх өгөгдлөө оруулахдаа тухайн хувьсагчийг
ямар төрлийн хувьсагч болохыг зааж өгсөн боловч харилцах
цонхонд ажиллах үедээ ямар төрлийн хувьсагч билээ гэж эргэлзэх
шаардлага гаргахгүйн тулд эдгээр тэмдэгтүүд хэрэглэгддэг ажээ.
Жишээлбэл өмнөө # тэмдэгт бүхий хувьсагчид бүгд тоон утга бүхий
хувьсагчид байх бөгөөд шинж тэмдгийн утгууд тоогоор
илэрхийлэгдсэн л бол нэрлэсэн шкалтай байна уу эрэмбийн
шкалтай байна уу ялгаагүй ийм тэмдэгтээр дүрслэгдэнэ. Харин
урдаа А үсэг бүхий хувьсагчид үсэгт (String) хувьсагчид байна.
Шинж тэмдгийн утгуудад ямар нэг үсэг оролцсон л бол түүнийг үсэгт
хувьсагч хэмээн тооцдог. Энэ нь текстэн мэдээлэл ч юм уу эсвэл нэг
буюу хэд хэдэн үсгээр тэмдэглэгдсэн өөр төрлийн хувьсагч байж
болно. Тэмдэгтийнх нь тоогоор богино буюу Short string, урт буюу
Long string хэмээн ангилдаг ажээ. Short string хувьсагч нь 8 -аас
илүүгүй үсгээс тогтох ба А үсгэн дээр нэмэлт < тэмдэгтэй, харин
Long string хувьсагч нь 8-256 хүртэлх тэмдэгтээс бүрдэх бөгөөд А
үсгэн дээр нэмэлт > тэмдэгтээр тодотгосон байна.
Dialog box буюу харилцах цонхыг ашиглан шинжилгээнд /
боловсруулалтад/ зориулсан хувьсагчдыг сонгож авах нь өнгөц
харахад хамгийн амар үйлдэл мэт санагдаж болох боловч үнэн
хэрэг дээрээ тийм биш юм. Харьцуулсан тоололт хийхдээ аль
хувьсагчийг мөрийн дагуу, аль хувьсагчийг баганын дагуу
байрлуулах вэ, хувь бодохдоо мөрийн дагуу бодох уу эсвэл баганын
дагуу бодох уу гэдгээс эхлэн, аль хувьсагч нь үл хамааран хувьсагч
болох, ямар хувьсагчид нь хамааран хувьсагч байх зэргийг
тогтоохоос боловсруулалтын эцсийн үр дүн ихээхэн хамаарна. Тоон
талаасаа эдгээр нь маш хялбархан бодогдож, ямар нэгэн хариуг нүд
ирмэх зуур гаргаад ирэх боловч агуулгын хувьд ямар ч утгагүй зүйл
байх юм бол энэ нь мэдээллийг боловсруулж, цэгцэлж авч байгаа
биш харин ч холион бантан болгож буй хэрэг юм.
Аливаа судалгааны мэдээллийг боловсруулах ажиллагаа нь анкет
хэрэглэгдэхүүн зохиогдох явцад, бүр түүнээс ч өмнө судалгааны
дизайныг боловсруулах үеэс эхэлдэг бөгөөд судалгааныхаа зорилго
чиглэлтэй уялдуулан хожим нь ямар боловсруулалт хийхийгээ ийн
тооцох нь эцсийн үр дүнд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
4. Тоололт , боловсруулалт, шинжилгээний үр дүн Output цонхонд
гарна. Ямар нэг боловсруулалт хийх үед Output цонх урьд нь
нээгдээгүй байсан бол үр дүнг нь гаргаж харуулахын тулд шинэ
Output буюу гаргах цонх автоматаар нээгддэг. Хэрэв урьд нь ямар
нэгэн үр дүн гаргаад авчихсан, гаргах цонх нээгдчихсэн байвал,
боловсруулалтын үр дүн тухайн цонхонд нэмэгдэн гарна. Хянах
цонхон дахь өгөгдлийн сан *.sav гэсэн өргөтгөлтэйгөөр хадгалагддаг
бол аливаа боловсруулалт шинжилгээний үр дүн болох гаргах
цонхон дахь мэдээллүүд *.spo гэсэн өргөтгөлтэй бие даасан файл
болж хадгалагддаг.
Гаргаж авсан үр дүнгээ тайлан уншиж, шинжлэн судалж, дүгнэн
тайлбарлах нь боловсруулалтын эцсийн шат бөгөөд энэ нь
судлаачдаас онолын болон практик мэдлэг, судалгааны арвин
туршлага, уйгагүй хөдөлмөр оролдлого шаарддаг ажил билээ. Энэ
нь социологичийн /тухайн тохиолдолд/, тухайн судалгааны ажлын
эцсийн зорилго байдаг учраас судлаачдаас мэргэжлийн өндөр ур
чадвар, мэдрэмж, хэрэглээний статистикийн зохих мэдлэг
шаардагддагийг дурдах нь илүүц бизээ. Тэгээд ч судалгааны ажлын
үр дүн, чанарыг үнэлэх гол баримт нь судалгааны тайлан байдаг
учир үүнд л судлаачид анхаарлаа хандуулах учиртай.
http://www.orloo.info/forum/37-/4220-spss---

More Related Content

What's hot

Spss_lecture
Spss_lectureSpss_lecture
Spss_lectureoz
 
U.cs101 алгоритм программчлал-3
U.cs101   алгоритм программчлал-3U.cs101   алгоритм программчлал-3
U.cs101 алгоритм программчлал-3
Badral Khurelbaatar
 
Spss программын талаар товчхон
Spss программын талаар товчхонSpss программын талаар товчхон
Spss программын талаар товчхонMunkhbayar Tumurbat
 
Програм хангамжийн компаниудын дунд хийсэн судалгаа 2011
Програм хангамжийн компаниудын дунд хийсэн судалгаа 2011Програм хангамжийн компаниудын дунд хийсэн судалгаа 2011
Програм хангамжийн компаниудын дунд хийсэн судалгаа 2011Mongolian Software Industry Association
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
Odko Ts
 
Lec 8
Lec 8Lec 8
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
E-Gazarchin Online University
 
багц мэдээлэл
багц мэдээлэл багц мэдээлэл
багц мэдээлэл
Burotino Iosifob
 
Microsoft excel
Microsoft excelMicrosoft excel
Microsoft excelAkhyt
 
Lecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsxLecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsx
anujinmunkhbat3
 
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгжМэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Tudevdagva Uranchimeg
 
Descriptive statistics ph d
Descriptive statistics ph dDescriptive statistics ph d
Descriptive statistics ph dzorigoo.sph
 
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...batnasanb
 
электрон худалдаа кейс
электрон худалдаа кейсэлектрон худалдаа кейс
электрон худалдаа кейсTuru Turuu
 
What's hot (20)

Spss_lecture
Spss_lectureSpss_lecture
Spss_lecture
 
U.cs101 алгоритм программчлал-3
U.cs101   алгоритм программчлал-3U.cs101   алгоритм программчлал-3
U.cs101 алгоритм программчлал-3
 
Spss программын талаар товчхон
Spss программын талаар товчхонSpss программын талаар товчхон
Spss программын талаар товчхон
 
Excel
ExcelExcel
Excel
 
Програм хангамжийн компаниудын дунд хийсэн судалгаа 2011
Програм хангамжийн компаниудын дунд хийсэн судалгаа 2011Програм хангамжийн компаниудын дунд хийсэн судалгаа 2011
Програм хангамжийн компаниудын дунд хийсэн судалгаа 2011
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Lec 8
Lec 8Lec 8
Lec 8
 
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
 
багц мэдээлэл
багц мэдээлэл багц мэдээлэл
багц мэдээлэл
 
Microsoft excel
Microsoft excelMicrosoft excel
Microsoft excel
 
Lecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsxLecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsx
 
C++
C++C++
C++
 
Cs101 lec1
Cs101 lec1Cs101 lec1
Cs101 lec1
 
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгжМэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
 
Descriptive statistics ph d
Descriptive statistics ph dDescriptive statistics ph d
Descriptive statistics ph d
 
Human resource
Human resourceHuman resource
Human resource
 
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
 
It101 1
It101 1It101 1
It101 1
 
электрон худалдаа кейс
электрон худалдаа кейсэлектрон худалдаа кейс
электрон худалдаа кейс
 
хуваарилалтын суваг түүний онцлог
хуваарилалтын суваг түүний онцлогхуваарилалтын суваг түүний онцлог
хуваарилалтын суваг түүний онцлог
 
Similar to Spss programmiin talaar

Spss програмын талаар
Spss програмын талаарSpss програмын талаар
Spss програмын талаарtogtoxoo
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхMunkhbayar Tumurbat
 
SPSS программын хэрэглээ
SPSS программын хэрэглээSPSS программын хэрэглээ
SPSS программын хэрэглээ
Nael Narantsengel
 
Spssprogramm
SpssprogrammSpssprogramm
Spssprogramm
Batzaya Dashdondog
 
Mathcad beginning-part1
Mathcad beginning-part1Mathcad beginning-part1
Mathcad beginning-part1
Babaa Naya
 
Windows үйлдлийн систем
Windows үйлдлийн системWindows үйлдлийн систем
Windows үйлдлийн системBaaya Badrakh
 
Windows үйлдлийн систем
Windows үйлдлийн системWindows үйлдлийн систем
Windows үйлдлийн системBaaya Badrakh
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програмoz
 
Spss guid upd_
Spss guid upd_Spss guid upd_
Spss guid upd_altaamecs
 
machine learningsahfahsfahsfashfsahfsahfsahjf
machine learningsahfahsfahsfashfsahfsahfsahjfmachine learningsahfahsfahsfashfsahfsahfsahjf
machine learningsahfahsfahsfashfsahfsahfsahjf
BolderdeneJigmed1
 
IT-7
IT-7IT-7
Excel2007 data-data tools-what if analysis
Excel2007 data-data tools-what if analysisExcel2007 data-data tools-what if analysis
Excel2007 data-data tools-what if analysisorgil
 
Cs101nombook
Cs101nombookCs101nombook
Cs101nombook
Purev
 
Microsoft Office Excel программын Data цэс
Microsoft Office Excel программын Data цэсMicrosoft Office Excel программын Data цэс
Microsoft Office Excel программын Data цэс
Шинэбаяр Найдан
 
Excel2007 lesson
Excel2007 lessonExcel2007 lesson
Excel2007 lesson
erdenebal
 
Similar to Spss programmiin talaar (20)

Spss
SpssSpss
Spss
 
Spss програмын талаар
Spss програмын талаарSpss програмын талаар
Spss програмын талаар
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийх
 
SPSS программын хэрэглээ
SPSS программын хэрэглээSPSS программын хэрэглээ
SPSS программын хэрэглээ
 
Spssprogramm
SpssprogrammSpssprogramm
Spssprogramm
 
Mathcad beginning-part1
Mathcad beginning-part1Mathcad beginning-part1
Mathcad beginning-part1
 
Windows үйлдлийн систем
Windows үйлдлийн системWindows үйлдлийн систем
Windows үйлдлийн систем
 
Windows үйлдлийн систем
Windows үйлдлийн системWindows үйлдлийн систем
Windows үйлдлийн систем
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програм
 
Spss guid upd_
Spss guid upd_Spss guid upd_
Spss guid upd_
 
machine learningsahfahsfahsfashfsahfsahfsahjf
machine learningsahfahsfahsfashfsahfsahfsahjfmachine learningsahfahsfahsfashfsahfsahfsahjf
machine learningsahfahsfahsfashfsahfsahfsahjf
 
IT-7
IT-7IT-7
IT-7
 
Excel2007 data-data tools-what if analysis
Excel2007 data-data tools-what if analysisExcel2007 data-data tools-what if analysis
Excel2007 data-data tools-what if analysis
 
Access Table
Access TableAccess Table
Access Table
 
онол
онолонол
онол
 
5
55
5
 
Cs101nombook
Cs101nombookCs101nombook
Cs101nombook
 
Lab2 Query
Lab2 QueryLab2 Query
Lab2 Query
 
Microsoft Office Excel программын Data цэс
Microsoft Office Excel программын Data цэсMicrosoft Office Excel программын Data цэс
Microsoft Office Excel программын Data цэс
 
Excel2007 lesson
Excel2007 lessonExcel2007 lesson
Excel2007 lesson
 
More from E-Gazarchin Online University

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
E-Gazarchin Online University
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
E-Gazarchin Online University
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
E-Gazarchin Online University
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
E-Gazarchin Online University
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
E-Gazarchin Online University
 
More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 
Spss programmiin talaar

  • 1. SPSS программын талаар товчхон Аливаа судалгааны мэдээллийг боловсруулахад зориулагдсан олон тооны програм зохиогдсон ба өдгөө ч шинээр зохиогдож, эргэлтэнд орж эсхүл мартагдаж, эсхүл шинэчлэгдэн сайжирсаар байгаа билээ. Тэдгээрээс дэлхий нийтээр өргөн дэлгэр хэрэглэдэг, манай судлаачдын дунд ч нэлээд тархсан, байнга тогтвортой хэрэглэгдэж байгаа нь SPSS програм юм. SPSS програмын гол давуу тал нь нийгэм хүмүүнлэгийн ухааныханд зориулагдсан учир хэрэглэхэд хялбар (SPSS -нь Statistical Packeges for Social Science гэсэн үгний товчлол), Windows-ын орчинд ажилладаг болсон (SPSS 7.0 –оос эхлээд), Windows-ын орчинд ажилладаг бусад програмуудтай цонхны бүтэц, үндсэн үйлдлүүд нь ижил, өгөгдлийн сантай ажилладаг ихэнх програмтай мэдээлэл солилцох өргөн боломжтой байдагт оршино. Тиймээс ч хэрэглээний статистикийн талаар бага зэрэг мэдлэгтэй, компьютерийн анхан шатны дадлагатай хэнд ч гэсэн энэ програмыг ашиглахад төдийлөн хүндрэл учирдаггүй юм. Ер нь SPSS програмын хэрэглээ маш өргөн, зөвхөн нийгэм хүмүүнлэгийн ухааныхан төдийгүй биологи, газар зүй, геологи гэх мэт байгалийн ухааны зарим салбарынхан ч байнга ашигладаг ажээ. Харин STATISTICA, SAS, STATA зэрэг програмууд нь нэлээд гүнзгийрүүлсэн боловсруулалт, нарийвчилсан шинжилгээ хийхэд зориулагдсан, байгалийн ухааны салбарын мэргэжилтнүүд ашиглахад зориулагдсан гэж ойлгож болно. Хүсвэл та ч гэсэн эдгээр програмуудыг ашиглаж болно. Гэхдээ урьдаар SPSS програмтай сайтар танилцаж, сайн эзэмшчих гэж танд зөвлөх байна. Нэг програмыг сайн эзэмшчихвэл бусад програмуудыг ашиглахад төдийлөн хүндрэл учрахгүй, гол гол үйлдлүүдийг дүйцүүлэн, харьцуулах замаар амархан суралцах боломжтой байдаг. Тэгээд ч статистик боловсруулалтын үндсэн суурь арга нь нэгэнт ижил тул ялгараад нэг их сүйд болохгүй билээ. SPSS програмтай ажиллахад дараах үндсэн гурван цонх ашиглагддаг. - Data Editor /хянах/ - Output /гаргах цонх/ - Syntax /командын цонх/ Data Editor буюу хянах цонх. SPSS програмтай ажиллаж эхлэхэд
  • 2. хамгийн түрүүнд энэ цонх идэвхждэг. Энэ цонх бол бидний анхлан ажиллаж эхлэх гол ажлын цонх юм. Шинээр мэдээллийг оруулах, оруулсан мэдээллийн алдааг шалгаж засварлах, зарим мэдээллийг хасах, өгөгдлүүдийг дахин бүлэглэх, хувьсагчийн төрлийг тогтоох, өгөгдлүүдийг санамсаргүйгээр болон тодорхой шалгуураар сонгож харуулах зэрэг тооцоог хийх урьдчилсан бэлтгэл ажлыг Data Editor цонхонд гүйцэтгэнэ. Output гаргах цонх буюу үр дүнгийн цонх. SPSS програмд оруулсан аливаа өгөгдлөөс ямар нэгэн үр дүнг гаргаж авахад шинэ Output цонх автоматаар нээгддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн боловсруулалт, харьцуулалт хийх, ямар нэгэн үйлдэл хийж команд өгөхөд үр дүн нь Output цонхонд гардаг байна. Иймээс ч энэ цонхыг Output буюу гаргах цонх хэмээн нэрлэжээ. Энэ цонх зүүн баруун хоёр хэсгээс тогтоно. Баруун талын хэсэгт боловсруулалтын эцсийн үр дүнгүүд гарах бөгөөд үүнийг хураангуйлан зүүн талын дэлгэц дээр байрлуулсан байна. Syntax командын цонх. Нэгэнт оруулсан өгөгдөлтэй ажиллахад янз бүрийн үйлдлийг гүйцэтгэх шаардлага гарна. Эдгээр үйлдэл нь бодолт, боловсруулалт, шинжилгээнээс гадна өгөгдлийг дахин зохион байгуулах, шинэ хувьсагч үүсгэх, хувьсагчдыг нэгтгэх, өгөгдлийг шүүх, мөн түүнчлэн туслах чанарын үйлдүүд ч байж болно. Үүнийг гүйцэтгэхдээ командын цэсийг ашиглаж болох боловч түүнд байхгүй үйлдлийг гүйцэтгэх шаардлага тохиолдсон эсвэл хэд хэдэн үйлдлийг нэгтгэх, олон давтагдах үйлдлүүдийг гүйцэтгэхийн тулд Syntax цонхонд гүйцэтгэх үйлдлийн дарааллыг бичиж өгнө. Өөрөөр хэлбэл Syntax цонхонд аливаа үйлдлийг гүйцэтгэх командын дараалал, хялбар програмыг бичиж өгдөг. Иймээс энэ цонхтой ажиллахад хэрэглэгчээс програмчлалын ойр зуурын мэдлэг шаардагдана. Ядаж л тухайн үйлдлийг ямар командаар гүйцэтгэдгийг мэдэх шаардлагатай. Ер нь ямар ч үйлдлийг гүйцэтгэхдээ Syntax цонхыг ашиглаж болох боловч хялбар үйлдлүүдийг гүйцэтгэхдээ командын цэс болон командын хэрэгслүүдийг ашиглах нь дөхөмтэй. Миний хувьд тэгж ойлгож, оюутнуудад зөвлөдөг, гэхдээ хүн бүрийн сурах арга барил янз янз байж болох тул зарим хүнд Syntax цонхыг ашиглах нь ч хялбар байж болох юм. SPSS 9.0 болон түүнээс хойшхи хувилбарууд нь энэ талаараа бүр ч давуу, хэрэглэхэд хялбар болсон байдаг. SPSS програмын эдгээр гурван цонх нь нэгдсэн нэг ерөнхий
  • 3. командын цэстэй (Menu) байх бөгөөд харин цонх болгон өөрийн гэсэн зориулалтын командын хэрэгслүүдтэй (Toolbars) байна. Шинжилгээ хийх үндсэн дараалал. SPSS програмыг ашиглан мэдээлэл боловсруулах ажиллагаа нь дараах үндсэн үе шаттай байна. I алхам Өгөгдлөө ханах цонх буюу Data Editor –t оруулах II алхам Боловсруулах арга, гүйцэтгэх үйлдэл, командаа сонгох III алхам Шинжилгээ хийх хувьсагчдыг сонгож авах IY алхам Гарсан үр дүнг шинжлэх, тайлбарлах 1. Өгөгдлийг Data Editor цонхонд шууд оруулж болно. Энэ цонх өгөгдлийн сантай ажилладаг бусад бүх програмтай адил олон нүд бүхий хүснэгтээс тогтох бөгөөд эдгээр нь мөр багануудад хуваагдана. Судалгааны мэдээллийг хүснэгтэд шивж оруулахдаа мөрийн дагуу тухайн нэг анкетын /тухайн тохиолдолд анкет гэе/ өгөгдлүүд, баганын дагуу хувьсах хэмжигдэхүүнийг байрлуулдаг. Өөрөөр хэлбэл нэг респондентын хариулт буюу нэг анкетын өгөгдлүүд бие даасан нэг мөр болно. Үүнийг case буюу бичлэг хэмээн нэрлэнэ. Харин нэг багананд тодорхой нэг шинж тэмдгийн утгууд бичигддэг. Тухайлбал судалгаанд оролцогчдын нас, хүйс болон судалгааны аливаа бусад үзүүлэлтүүд тус тусдаа нэг
  • 4. багананд байрлах ба түүнийг Variable буюу хувьсах хэмжигдэхүүн гэж нэрлэдэг ажээ. Үүнээс гадна өөр бусад төрлийн өгөгдлийн файлуудыг (Жишээ нь: EXCEL, DBASE, STATISTICA, ACCESS болон текст өгөгдлүүд) SPSS програмд зориулж, Data Editor цонх руу хөрвүүлэн татаж авч болно. Түүнчлэн мэдээлэл оруулахад зориулагдсан, хялбаршуулсан туслах чанарын програмууд (Data entry г.м) болон мэдээллийг оруулах бусад техник /микрофон, скайнер г.м/, шинэ технологийг ч өргөн ашиглах боломжтой юм. 2. Судалгааны анхдагч мэдээллийг компьютерт шивж, Data editor цонхонд оруулснаар судалгааны дүнг боловсруулж, шинжилж үр дүнг гаргаж авахад бэлэн болно. Судалгааны дүнг гаргаж авахад Analyze командын цэс голлон ашиглагддаг. Статистик шинжилгээг түвшингээр нь Descriptive statistics буюу анхдагч статистик боловсруулалт, Inferential statistics буюу статистик шинжилгээ хэмээн ангилж, боловсруулалтыг дэс дараатайгаар гүйцэтгэнэ. Анхдагч боловсруулалтыг хийхдээ Analyze цэсийн Descriptive statistics командыг ашиглана. Корреляцийн, регрессийн, хүчин зүйлийн, кластер болон дисперсийн зэрэг шинжилгээний аргууд тусдаа бие даасан командаар биелэгдэхийн зэрэгцээ Compare means, Nonparametric tests команд дахь статистик шинжүүрүүдийг ч ашиглах боломжтой. Маусны заагчийг Descriptive statistics команд дээр аваачин, улмаар Frequency командыг сонговол судалгааны мэдээллийг хувьсагч тус бүрээр нь давтамж, хувь, хуримтлагдсан хувь бүхий хүснэгт хэлбэрээр гаргаж авч болно. Үүнийг социологид ихэвчлэн дан тоололт хэмээн нэрлэдэг билээ. Харин Descriptive statistics -аас Cross tabs командыг сонгосноор харьцуулсан тоололт буюу хоёр ба түүнээс дээш шинж тэмдгүүдийн хувьд солбицсон хүснэгтийг гаргаж авч болно. Судалгааны дүнг харагдах байдлаар нь хүнд ойлгомжтой байлгахын тулд график диаграмыг өргөнөөр ашигладаг. SPSS-ийн үндсэн програм дахь графикийн төрлүүд баялаг биш боловч хүрэлцээтэй, төрөл бүрийн графикуудыг байгуулах бололцоотой. Үүнийг тулд Graphs меню дэх командуудыг ашиглана. Харин нэлээд нарийвчилсан график, диаграм байгуулахдаа нэмэлт програм ашиглах боломж бий.
  • 5. 3. SPSS програм дээр ямар нэгэн үйлдэл гүйцэтгэх, ямар нэг боловсруулалт хийхдээ нэгэнт өгөгдлүүдтэй ажиллаж байгаа учраас хэрэгтэй хувьсагчаа сонгож авах шаардлагатай болдог. Боловсруулах арга, гүйцэтгэх үйлдлээ сонгосны дараагаар аль аль хувьсагчийн хувьд бодолт хийх вэ гэдгийг сонгож авах Dialog Box буюу харилцах цонх идэвхждэг. Өөр өөр үйлдэл өөр өөр командын хувьд харилцах цонхны бүтэц харилцан адилгүй байдаг боловч боловсруулалт хийх команд сонгох үед гарч ирэх харилцах цонх нь үндсэндээ sourse буюу суурь target буюу зорилгын гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Харилцах цонхны зүүн талд байрлаж буй, тухайн судалгааны хувьд суурь болох бүх хувьсагчдын жагсаалтаас боловсруулалтад шаардлагатай хувьсагчдаа сонгон авч зорилгын хэсэг рүү шилжүүлнэ. Үүний тулд сумтай товчийг ашиглах бөгөөд энэ нь зүүн ба баруун хэсгүүдийн дунд байрлаж, нэгээс нөгөөд хувьсагчдыг шилжүүлэхэд ашиглагддаг байна. Харилцах цонхтой ажиллаж байх явцдаа хувьсагч тус бүрийн талаарх нэмэлт мэдээллийг авч болдог. Хэрэв та маусны заагчийг сонирхож буй хувьсагч дээр аваачин маусныхаа баруун талын / туслах товч/ товчийг дарвал тухайн хувьсагчийн талаарх тодорхой мэдээллүүд гарч ирнэ. Түүнээс гадна хувьсагч тус бүрийн өмнө түүний ямар төрлийн хувьсагч болохыг харуулах тэмдэгт дүрслэгдсэн байна. Та анх өгөгдлөө оруулахдаа тухайн хувьсагчийг ямар төрлийн хувьсагч болохыг зааж өгсөн боловч харилцах цонхонд ажиллах үедээ ямар төрлийн хувьсагч билээ гэж эргэлзэх шаардлага гаргахгүйн тулд эдгээр тэмдэгтүүд хэрэглэгддэг ажээ. Жишээлбэл өмнөө # тэмдэгт бүхий хувьсагчид бүгд тоон утга бүхий хувьсагчид байх бөгөөд шинж тэмдгийн утгууд тоогоор илэрхийлэгдсэн л бол нэрлэсэн шкалтай байна уу эрэмбийн шкалтай байна уу ялгаагүй ийм тэмдэгтээр дүрслэгдэнэ. Харин урдаа А үсэг бүхий хувьсагчид үсэгт (String) хувьсагчид байна. Шинж тэмдгийн утгуудад ямар нэг үсэг оролцсон л бол түүнийг үсэгт хувьсагч хэмээн тооцдог. Энэ нь текстэн мэдээлэл ч юм уу эсвэл нэг буюу хэд хэдэн үсгээр тэмдэглэгдсэн өөр төрлийн хувьсагч байж болно. Тэмдэгтийнх нь тоогоор богино буюу Short string, урт буюу Long string хэмээн ангилдаг ажээ. Short string хувьсагч нь 8 -аас илүүгүй үсгээс тогтох ба А үсгэн дээр нэмэлт < тэмдэгтэй, харин Long string хувьсагч нь 8-256 хүртэлх тэмдэгтээс бүрдэх бөгөөд А үсгэн дээр нэмэлт > тэмдэгтээр тодотгосон байна.
  • 6. Dialog box буюу харилцах цонхыг ашиглан шинжилгээнд / боловсруулалтад/ зориулсан хувьсагчдыг сонгож авах нь өнгөц харахад хамгийн амар үйлдэл мэт санагдаж болох боловч үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Харьцуулсан тоололт хийхдээ аль хувьсагчийг мөрийн дагуу, аль хувьсагчийг баганын дагуу байрлуулах вэ, хувь бодохдоо мөрийн дагуу бодох уу эсвэл баганын дагуу бодох уу гэдгээс эхлэн, аль хувьсагч нь үл хамааран хувьсагч болох, ямар хувьсагчид нь хамааран хувьсагч байх зэргийг тогтоохоос боловсруулалтын эцсийн үр дүн ихээхэн хамаарна. Тоон талаасаа эдгээр нь маш хялбархан бодогдож, ямар нэгэн хариуг нүд ирмэх зуур гаргаад ирэх боловч агуулгын хувьд ямар ч утгагүй зүйл байх юм бол энэ нь мэдээллийг боловсруулж, цэгцэлж авч байгаа биш харин ч холион бантан болгож буй хэрэг юм. Аливаа судалгааны мэдээллийг боловсруулах ажиллагаа нь анкет хэрэглэгдэхүүн зохиогдох явцад, бүр түүнээс ч өмнө судалгааны дизайныг боловсруулах үеэс эхэлдэг бөгөөд судалгааныхаа зорилго чиглэлтэй уялдуулан хожим нь ямар боловсруулалт хийхийгээ ийн тооцох нь эцсийн үр дүнд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. 4. Тоололт , боловсруулалт, шинжилгээний үр дүн Output цонхонд гарна. Ямар нэг боловсруулалт хийх үед Output цонх урьд нь нээгдээгүй байсан бол үр дүнг нь гаргаж харуулахын тулд шинэ Output буюу гаргах цонх автоматаар нээгддэг. Хэрэв урьд нь ямар нэгэн үр дүн гаргаад авчихсан, гаргах цонх нээгдчихсэн байвал, боловсруулалтын үр дүн тухайн цонхонд нэмэгдэн гарна. Хянах цонхон дахь өгөгдлийн сан *.sav гэсэн өргөтгөлтэйгөөр хадгалагддаг бол аливаа боловсруулалт шинжилгээний үр дүн болох гаргах цонхон дахь мэдээллүүд *.spo гэсэн өргөтгөлтэй бие даасан файл болж хадгалагддаг. Гаргаж авсан үр дүнгээ тайлан уншиж, шинжлэн судалж, дүгнэн тайлбарлах нь боловсруулалтын эцсийн шат бөгөөд энэ нь судлаачдаас онолын болон практик мэдлэг, судалгааны арвин туршлага, уйгагүй хөдөлмөр оролдлого шаарддаг ажил билээ. Энэ нь социологичийн /тухайн тохиолдолд/, тухайн судалгааны ажлын эцсийн зорилго байдаг учраас судлаачдаас мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, хэрэглээний статистикийн зохих мэдлэг шаардагддагийг дурдах нь илүүц бизээ. Тэгээд ч судалгааны ажлын үр дүн, чанарыг үнэлэх гол баримт нь судалгааны тайлан байдаг учир үүнд л судлаачид анхаарлаа хандуулах учиртай.
  • 7. http://www.orloo.info/forum/37-/4220-spss--- SPSS программын талаар товчхон Аливаа судалгааны мэдээллийг боловсруулахад зориулагдсан олон тооны програм зохиогдсон ба өдгөө ч шинээр зохиогдож, эргэлтэнд орж эсхүл мартагдаж, эсхүл шинэчлэгдэн сайжирсаар байгаа билээ. Тэдгээрээс дэлхий нийтээр өргөн дэлгэр хэрэглэдэг, манай судлаачдын дунд ч нэлээд тархсан, байнга тогтвортой хэрэглэгдэж байгаа нь SPSS програм юм. SPSS програмын гол давуу тал нь нийгэм хүмүүнлэгийн ухааныханд зориулагдсан учир хэрэглэхэд хялбар (SPSS -нь Statistical Packeges for Social Science гэсэн үгний товчлол), Windows-ын орчинд ажилладаг болсон (SPSS 7.0 –оос эхлээд), Windows-ын орчинд ажилладаг бусад програмуудтай цонхны бүтэц, үндсэн үйлдлүүд нь ижил, өгөгдлийн сантай ажилладаг ихэнх програмтай мэдээлэл солилцох өргөн боломжтой байдагт оршино. Тиймээс ч хэрэглээний статистикийн талаар бага зэрэг мэдлэгтэй, компьютерийн анхан шатны дадлагатай хэнд ч гэсэн энэ програмыг ашиглахад төдийлөн хүндрэл учирдаггүй юм. Ер нь SPSS програмын хэрэглээ маш өргөн, зөвхөн нийгэм хүмүүнлэгийн ухааныхан төдийгүй биологи, газар зүй, геологи гэх мэт байгалийн ухааны зарим салбарынхан ч байнга ашигладаг ажээ. Харин STATISTICA, SAS, STATA зэрэг програмууд нь нэлээд гүнзгийрүүлсэн боловсруулалт, нарийвчилсан шинжилгээ хийхэд зориулагдсан, байгалийн ухааны салбарын мэргэжилтнүүд ашиглахад зориулагдсан гэж ойлгож болно. Хүсвэл та ч гэсэн эдгээр програмуудыг ашиглаж болно. Гэхдээ урьдаар SPSS програмтай сайтар танилцаж, сайн эзэмшчих гэж танд зөвлөх байна. Нэг програмыг сайн эзэмшчихвэл бусад програмуудыг ашиглахад төдийлөн хүндрэл учрахгүй, гол гол үйлдлүүдийг дүйцүүлэн, харьцуулах замаар амархан суралцах боломжтой байдаг. Тэгээд ч статистик боловсруулалтын үндсэн суурь арга нь нэгэнт ижил тул ялгараад нэг их сүйд болохгүй билээ. SPSS програмтай ажиллахад дараах үндсэн гурван цонх ашиглагддаг. - Data Editor /хянах/ - Output /гаргах цонх/ - Syntax /командын цонх/
  • 8. Data Editor буюу хянах цонх. SPSS програмтай ажиллаж эхлэхэд хамгийн түрүүнд энэ цонх идэвхждэг. Энэ цонх бол бидний анхлан ажиллаж эхлэх гол ажлын цонх юм. Шинээр мэдээллийг оруулах, оруулсан мэдээллийн алдааг шалгаж засварлах, зарим мэдээллийг хасах, өгөгдлүүдийг дахин бүлэглэх, хувьсагчийн төрлийг тогтоох, өгөгдлүүдийг санамсаргүйгээр болон тодорхой шалгуураар сонгож харуулах зэрэг тооцоог хийх урьдчилсан бэлтгэл ажлыг Data Editor цонхонд гүйцэтгэнэ. Output гаргах цонх буюу үр дүнгийн цонх. SPSS програмд оруулсан аливаа өгөгдлөөс ямар нэгэн үр дүнг гаргаж авахад шинэ Output цонх автоматаар нээгддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн боловсруулалт, харьцуулалт хийх, ямар нэгэн үйлдэл хийж команд өгөхөд үр дүн нь Output цонхонд гардаг байна. Иймээс ч энэ цонхыг Output буюу гаргах цонх хэмээн нэрлэжээ. Энэ цонх зүүн баруун хоёр хэсгээс тогтоно. Баруун талын хэсэгт боловсруулалтын эцсийн үр дүнгүүд гарах бөгөөд үүнийг хураангуйлан зүүн талын дэлгэц дээр байрлуулсан байна. Syntax командын цонх. Нэгэнт оруулсан өгөгдөлтэй ажиллахад янз бүрийн үйлдлийг гүйцэтгэх шаардлага гарна. Эдгээр үйлдэл нь бодолт, боловсруулалт, шинжилгээнээс гадна өгөгдлийг дахин зохион байгуулах, шинэ хувьсагч үүсгэх, хувьсагчдыг нэгтгэх, өгөгдлийг шүүх, мөн түүнчлэн туслах чанарын үйлдүүд ч байж болно. Үүнийг гүйцэтгэхдээ командын цэсийг ашиглаж болох боловч түүнд байхгүй үйлдлийг гүйцэтгэх шаардлага тохиолдсон эсвэл хэд хэдэн үйлдлийг нэгтгэх, олон давтагдах үйлдлүүдийг гүйцэтгэхийн тулд Syntax цонхонд гүйцэтгэх үйлдлийн дарааллыг бичиж өгнө. Өөрөөр хэлбэл Syntax цонхонд аливаа үйлдлийг гүйцэтгэх командын дараалал, хялбар програмыг бичиж өгдөг. Иймээс энэ цонхтой ажиллахад хэрэглэгчээс програмчлалын ойр зуурын мэдлэг шаардагдана. Ядаж л тухайн үйлдлийг ямар командаар гүйцэтгэдгийг мэдэх шаардлагатай. Ер нь ямар ч үйлдлийг гүйцэтгэхдээ Syntax цонхыг ашиглаж болох боловч хялбар үйлдлүүдийг гүйцэтгэхдээ командын цэс болон командын хэрэгслүүдийг ашиглах нь дөхөмтэй. Миний хувьд тэгж ойлгож, оюутнуудад зөвлөдөг, гэхдээ хүн бүрийн сурах арга барил янз янз байж болох тул зарим хүнд Syntax цонхыг ашиглах нь ч хялбар байж болох юм. SPSS 9.0 болон түүнээс хойшхи хувилбарууд нь энэ талаараа бүр ч давуу, хэрэглэхэд хялбар болсон байдаг.
  • 9. SPSS програмын эдгээр гурван цонх нь нэгдсэн нэг ерөнхий командын цэстэй (Menu) байх бөгөөд харин цонх болгон өөрийн гэсэн зориулалтын командын хэрэгслүүдтэй (Toolbars) байна. Шинжилгээ хийх үндсэн дараалал. SPSS програмыг ашиглан мэдээлэл боловсруулах ажиллагаа нь дараах үндсэн үе шаттай байна. I алхам Өгөгдлөө ханах цонх буюу Data Editor –t оруулах II алхам Боловсруулах арга, гүйцэтгэх үйлдэл, командаа сонгох III алхам Шинжилгээ хийх хувьсагчдыг сонгож авах IY алхам Гарсан үр дүнг шинжлэх, тайлбарлах 1. Өгөгдлийг Data Editor цонхонд шууд оруулж болно. Энэ цонх өгөгдлийн сантай ажилладаг бусад бүх програмтай адил олон нүд бүхий хүснэгтээс тогтох бөгөөд эдгээр нь мөр багануудад хуваагдана. Судалгааны мэдээллийг хүснэгтэд шивж оруулахдаа мөрийн дагуу тухайн нэг анкетын /тухайн тохиолдолд анкет гэе/ өгөгдлүүд, баганын дагуу хувьсах хэмжигдэхүүнийг байрлуулдаг. Өөрөөр хэлбэл нэг респондентын хариулт буюу нэг анкетын өгөгдлүүд бие даасан нэг мөр болно. Үүнийг case буюу бичлэг хэмээн нэрлэнэ. Харин нэг багананд тодорхой нэг шинж тэмдгийн утгууд бичигддэг. Тухайлбал судалгаанд оролцогчдын нас, хүйс
  • 10. болон судалгааны аливаа бусад үзүүлэлтүүд тус тусдаа нэг багананд байрлах ба түүнийг Variable буюу хувьсах хэмжигдэхүүн гэж нэрлэдэг ажээ. Үүнээс гадна өөр бусад төрлийн өгөгдлийн файлуудыг (Жишээ нь: EXCEL, DBASE, STATISTICA, ACCESS болон текст өгөгдлүүд) SPSS програмд зориулж, Data Editor цонх руу хөрвүүлэн татаж авч болно. Түүнчлэн мэдээлэл оруулахад зориулагдсан, хялбаршуулсан туслах чанарын програмууд (Data entry г.м) болон мэдээллийг оруулах бусад техник /микрофон, скайнер г.м/, шинэ технологийг ч өргөн ашиглах боломжтой юм. 2. Судалгааны анхдагч мэдээллийг компьютерт шивж, Data editor цонхонд оруулснаар судалгааны дүнг боловсруулж, шинжилж үр дүнг гаргаж авахад бэлэн болно. Судалгааны дүнг гаргаж авахад Analyze командын цэс голлон ашиглагддаг. Статистик шинжилгээг түвшингээр нь Descriptive statistics буюу анхдагч статистик боловсруулалт, Inferential statistics буюу статистик шинжилгээ хэмээн ангилж, боловсруулалтыг дэс дараатайгаар гүйцэтгэнэ. Анхдагч боловсруулалтыг хийхдээ Analyze цэсийн Descriptive statistics командыг ашиглана. Корреляцийн, регрессийн, хүчин зүйлийн, кластер болон дисперсийн зэрэг шинжилгээний аргууд тусдаа бие даасан командаар биелэгдэхийн зэрэгцээ Compare means, Nonparametric tests команд дахь статистик шинжүүрүүдийг ч ашиглах боломжтой. Маусны заагчийг Descriptive statistics команд дээр аваачин, улмаар Frequency командыг сонговол судалгааны мэдээллийг хувьсагч тус бүрээр нь давтамж, хувь, хуримтлагдсан хувь бүхий хүснэгт хэлбэрээр гаргаж авч болно. Үүнийг социологид ихэвчлэн дан тоололт хэмээн нэрлэдэг билээ. Харин Descriptive statistics -аас Cross tabs командыг сонгосноор харьцуулсан тоололт буюу хоёр ба түүнээс дээш шинж тэмдгүүдийн хувьд солбицсон хүснэгтийг гаргаж авч болно. Судалгааны дүнг харагдах байдлаар нь хүнд ойлгомжтой байлгахын тулд график диаграмыг өргөнөөр ашигладаг. SPSS-ийн үндсэн програм дахь графикийн төрлүүд баялаг биш боловч хүрэлцээтэй, төрөл бүрийн графикуудыг байгуулах бололцоотой. Үүнийг тулд Graphs меню дэх командуудыг ашиглана. Харин нэлээд нарийвчилсан график, диаграм байгуулахдаа нэмэлт програм ашиглах боломж бий.
  • 11. 3. SPSS програм дээр ямар нэгэн үйлдэл гүйцэтгэх, ямар нэг боловсруулалт хийхдээ нэгэнт өгөгдлүүдтэй ажиллаж байгаа учраас хэрэгтэй хувьсагчаа сонгож авах шаардлагатай болдог. Боловсруулах арга, гүйцэтгэх үйлдлээ сонгосны дараагаар аль аль хувьсагчийн хувьд бодолт хийх вэ гэдгийг сонгож авах Dialog Box буюу харилцах цонх идэвхждэг. Өөр өөр үйлдэл өөр өөр командын хувьд харилцах цонхны бүтэц харилцан адилгүй байдаг боловч боловсруулалт хийх команд сонгох үед гарч ирэх харилцах цонх нь үндсэндээ sourse буюу суурь target буюу зорилгын гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Харилцах цонхны зүүн талд байрлаж буй, тухайн судалгааны хувьд суурь болох бүх хувьсагчдын жагсаалтаас боловсруулалтад шаардлагатай хувьсагчдаа сонгон авч зорилгын хэсэг рүү шилжүүлнэ. Үүний тулд сумтай товчийг ашиглах бөгөөд энэ нь зүүн ба баруун хэсгүүдийн дунд байрлаж, нэгээс нөгөөд хувьсагчдыг шилжүүлэхэд ашиглагддаг байна. Харилцах цонхтой ажиллаж байх явцдаа хувьсагч тус бүрийн талаарх нэмэлт мэдээллийг авч болдог. Хэрэв та маусны заагчийг сонирхож буй хувьсагч дээр аваачин маусныхаа баруун талын / туслах товч/ товчийг дарвал тухайн хувьсагчийн талаарх тодорхой мэдээллүүд гарч ирнэ. Түүнээс гадна хувьсагч тус бүрийн өмнө түүний ямар төрлийн хувьсагч болохыг харуулах тэмдэгт дүрслэгдсэн байна. Та анх өгөгдлөө оруулахдаа тухайн хувьсагчийг ямар төрлийн хувьсагч болохыг зааж өгсөн боловч харилцах цонхонд ажиллах үедээ ямар төрлийн хувьсагч билээ гэж эргэлзэх шаардлага гаргахгүйн тулд эдгээр тэмдэгтүүд хэрэглэгддэг ажээ. Жишээлбэл өмнөө # тэмдэгт бүхий хувьсагчид бүгд тоон утга бүхий хувьсагчид байх бөгөөд шинж тэмдгийн утгууд тоогоор илэрхийлэгдсэн л бол нэрлэсэн шкалтай байна уу эрэмбийн шкалтай байна уу ялгаагүй ийм тэмдэгтээр дүрслэгдэнэ. Харин урдаа А үсэг бүхий хувьсагчид үсэгт (String) хувьсагчид байна. Шинж тэмдгийн утгуудад ямар нэг үсэг оролцсон л бол түүнийг үсэгт хувьсагч хэмээн тооцдог. Энэ нь текстэн мэдээлэл ч юм уу эсвэл нэг буюу хэд хэдэн үсгээр тэмдэглэгдсэн өөр төрлийн хувьсагч байж болно. Тэмдэгтийнх нь тоогоор богино буюу Short string, урт буюу Long string хэмээн ангилдаг ажээ. Short string хувьсагч нь 8 -аас илүүгүй үсгээс тогтох ба А үсгэн дээр нэмэлт < тэмдэгтэй, харин Long string хувьсагч нь 8-256 хүртэлх тэмдэгтээс бүрдэх бөгөөд А үсгэн дээр нэмэлт > тэмдэгтээр тодотгосон байна.
  • 12. Dialog box буюу харилцах цонхыг ашиглан шинжилгээнд / боловсруулалтад/ зориулсан хувьсагчдыг сонгож авах нь өнгөц харахад хамгийн амар үйлдэл мэт санагдаж болох боловч үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Харьцуулсан тоололт хийхдээ аль хувьсагчийг мөрийн дагуу, аль хувьсагчийг баганын дагуу байрлуулах вэ, хувь бодохдоо мөрийн дагуу бодох уу эсвэл баганын дагуу бодох уу гэдгээс эхлэн, аль хувьсагч нь үл хамааран хувьсагч болох, ямар хувьсагчид нь хамааран хувьсагч байх зэргийг тогтоохоос боловсруулалтын эцсийн үр дүн ихээхэн хамаарна. Тоон талаасаа эдгээр нь маш хялбархан бодогдож, ямар нэгэн хариуг нүд ирмэх зуур гаргаад ирэх боловч агуулгын хувьд ямар ч утгагүй зүйл байх юм бол энэ нь мэдээллийг боловсруулж, цэгцэлж авч байгаа биш харин ч холион бантан болгож буй хэрэг юм. Аливаа судалгааны мэдээллийг боловсруулах ажиллагаа нь анкет хэрэглэгдэхүүн зохиогдох явцад, бүр түүнээс ч өмнө судалгааны дизайныг боловсруулах үеэс эхэлдэг бөгөөд судалгааныхаа зорилго чиглэлтэй уялдуулан хожим нь ямар боловсруулалт хийхийгээ ийн тооцох нь эцсийн үр дүнд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. 4. Тоололт , боловсруулалт, шинжилгээний үр дүн Output цонхонд гарна. Ямар нэг боловсруулалт хийх үед Output цонх урьд нь нээгдээгүй байсан бол үр дүнг нь гаргаж харуулахын тулд шинэ Output буюу гаргах цонх автоматаар нээгддэг. Хэрэв урьд нь ямар нэгэн үр дүн гаргаад авчихсан, гаргах цонх нээгдчихсэн байвал, боловсруулалтын үр дүн тухайн цонхонд нэмэгдэн гарна. Хянах цонхон дахь өгөгдлийн сан *.sav гэсэн өргөтгөлтэйгөөр хадгалагддаг бол аливаа боловсруулалт шинжилгээний үр дүн болох гаргах цонхон дахь мэдээллүүд *.spo гэсэн өргөтгөлтэй бие даасан файл болж хадгалагддаг. Гаргаж авсан үр дүнгээ тайлан уншиж, шинжлэн судалж, дүгнэн тайлбарлах нь боловсруулалтын эцсийн шат бөгөөд энэ нь судлаачдаас онолын болон практик мэдлэг, судалгааны арвин туршлага, уйгагүй хөдөлмөр оролдлого шаарддаг ажил билээ. Энэ нь социологичийн /тухайн тохиолдолд/, тухайн судалгааны ажлын эцсийн зорилго байдаг учраас судлаачдаас мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, хэрэглээний статистикийн зохих мэдлэг шаардагддагийг дурдах нь илүүц бизээ. Тэгээд ч судалгааны ажлын үр дүн, чанарыг үнэлэх гол баримт нь судалгааны тайлан байдаг учир үүнд л судлаачид анхаарлаа хандуулах учиртай.