More Related Content
PDF
DOCX
PDF
DOCX
PDF
PDF
PPTX
PPTX
What's hot
PDF
Mie.s3 2020 2021on - hariu PDF
PDF
PPTX
PDF
PDF
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга PDF
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал... PDF
Лекц №7 Бараа материалын нөөцийн удирдлага PPTX
PPTX
Эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх PPT
PDF
PPT
PDF
PPT
Бараа материал ба нөөцийн удирдлага-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/ PDF
PPT
PDF
PPTX
DOCX
Similar to Mie.s5.2020 2021
PDF
PDF
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
DOCX
PDF
PDF
PDF
PDF
DOCX
DOC
DOCX
DOC
PDF
PPTX
lecture5- 2022- 2023.pptx PDF
More from hicheel2020
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Seminar 11. 2020 2021on -h PDF
PDF
PPTX
PDF
PDF
PDF
PDF
Recently uploaded
PPTX
Багш ямар хөтөлбөр ,төлөвлөлт боловсруулах бэ арга зүйн сургалт - Copy.pptx PDF
Техникийн боловсролын сургалтын дипломын ажил хамгаалах, үнэлэх журам PDF
Мэдээлэл технологийн аюулгүй байдал хангах журам PDF
Суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах журам PDF
УПК-ийн Мэдээллийн төв ашиглах журам 2025 PDF
УПК-ын Дипломын ажил бичих аргачлал 2025 PDF
Дадлага ажил, төсөлт сургалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, материалы... Mie.s5.2020 2021
- 1.
ЭРЭЛТ БА НИЙЛҮҮЛЭЛТИЙНМЭДРЭМЖ
I.Үндсэн ойлголтууд / Орчуулж бич /
Elasticity
Price elasticity of demand
Price elasticity of supply
Income elasticity of demand
Cross elasticity
Normal good
Superior good
Inferior good
Giffen good
Elastic demand
Elastic supply
Inelastic demand
Inelastic supply
Unit elastic demand
Unit elastic supply
Perfectly elastic demand
Perfectly elastic supply
Perfectly inelastic demand
Perfectly inelastic supply
II. Үнэн / Худал
Доорх асуудлуудын үнэн, худлыг нягтлан тунгааж, хариулт өг
1.Нэгж мэдрэмжтэй эрэлтийн цэг нь эрэлтийн муруйн гол дунд нь оршдог.
2.Нийт орлогын хэмжээ нь борлуулах барааны үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэффициентээс
шалтгаална.
3.Тухайн бүтээгдэхүүн аль болох орлох бүтээгдэхүүн багатай байвал түүний эрэлт илүү мэдрэмжтэй
байна.
4.Хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахад өөрийнхөө төсвөөс хэр зэрэг бага хувь зарцуулна,
тэр хэмжээгээр уг бүтээгдэхүүний эрэлт мэдрэмжтэй байна.
5.Төгс мэдрэмжгүй эрэлтийн муруй нь босоо тэнхлэгтэй параллель байна.
6. Хэрэв тухайн барааны үнэ өсөхөд орлого буурч байвал уг барааны эрэлт мэдрэмжтэй байна.
7.Хоѐр барааны солиболцох мэдрэмжийн коэффициент нь эерэг утгатай байвал эдгээр бараа нь харилцан
орлох шинжтэй байна.
8.Түлшнийхээс нүүрсний эрэлт нь илүү мэдрэмжтэй байна.
9. Тухайн бараанд орлох бараа хэдий чинээ олон байна,түүний эрэлтийн мэдрэмж тэр хэмжээгээр сайн
байна.
10.Хоѐр барааны солбилцох эрэлтийн мэдрэмж сөрөг утгатай бол эдгээр нь харилцан орлох шинжтэй
бараа юм.
11. Нийлүүлтийн мэдрэмжид нөлөөлөх гол хүчин зүйл бол цаг хугацааны үргэлжлэл юм.
12. Эрэлтийн мэдрэмж муутай барааны үнэ өсөхөд нийт орлого буурна.
13.Тухайн барааны эрэлтийн муруйн хэлбэрийг хараад түүний мэдрэмж ямар хэв шинжтэйг тодорхойлж
болно.
14.Үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж нь зөвхөн цаг хугацааны нөлөөн дор өөрчлөгдөх хандлагатай
байна.
- 2.
15.Төгс мэдрэмжгүй эрэлтийнмуруй хэвтээ тэнхлэгтэй паралель байна.
16. Хоолны давсыг орлуулах ямар ч боломжгүй учраас түүний эрэлт нь мэдрэмжгүй байна.
17.Тухайн барааны үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэффициентийг тоо хэмжээний өөрчлөлтийг
үнийн өөрчлөлтөд харьцуулж тодорхойлно.
18.Чихрийн болор тавагны эрэлтийн мэдрэмж хоолны шаазан тавагны эрэлтийн мэдрэмжээс бага байдаг.
19. Орлогоос хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэффициентыг абсолют утгаар нь тооцоонд хэрэглэнэ.
20. Солбилцох мэдрэмжийн коэффициент хэзээ ч сөрөг утгатай гарахгүй.
III. Тест
1. Мэдрэмж нь ерөнхийдөө ______хэмждэг.
a) Хувьсагчийн өөрчлөлтийн хувийг b) Муруй налалтыг c)Хувьсагчийн өөрчлөлтийг
d) Нэг хувьсагчийн өөрчлөлтөд нөгөө хувьсагчийн үзүүлж буй хариу үйлдлийг
2. Эрэлтийн мэдрэмжийг дараах байдлаар ангилдаг.
a) Өөрийн үнийн буюу шууд үнийн мэдрэмж b) Солбисон үнийн мэдрэмж
c) Орлогоос хамраасан эрэлтийн мэдрэмж d)Дээр хариултууд бүгд зөв байна.
3. Нэг барааны үнэ өөрчлөгдөхөд нөгөө барааны эрэлтэд гарч буй өөрчлөлтийг ______авч үздэг.
a) Өөрийн үнийн мэдрэмжээр b) Солбисон үнийн мэдрэмжээр
c) Үнээс хамаарсан нийлэлтийн мэдрэмжээр d) Тохирох хариулт байхгүй байна.
4. Солбисон үнийн мэдрэмж эерэг бол зөв өгүүлбэрийг ол.
a) Хосолдог бараанууд байна. b) Гиффен бараанууд байна.
c) Энгийн бараанууд байна. d) Орлодог бараанууд байна.
5. Нэг барааны үнэ 5 хувиар өсөхөд нөгөө барааны эрэлт 1 хувиар өсөв. Зөв өгүүлбэрийг ол.
a) Хосолдог бараанууд байна. b) Гиффен бараа байна.
c) Орлодог бараа d) Энгийн бараа байна
6. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж сөрөг бол энэ нь ______бараа байна.
a) Хэвийн бараа b) Энгийн бараа c) Доорд бараа d) Гиффен бараа
7. Хэрэв үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж 0 байдаг бол уг барааны эрэлтийн муруй дараах
байдлаар дүрслэгддэг. (Үнийг босоо тэнхлэгт, тоо хэмжээ хэвтээ тэнхдлэгт авах)
a) Хэвтээ тэнхлэгтэй паралель байна. b) Босоо тэнхлэгтэй паралель байна.
c ) Сөрөг налалттай муруй байна. d) Эерэг налалттай муруй байна.
8. Орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмж эерэг бол уг бараа ______байна.
a) Хэвийн b) Доорд c) Гиффен d) Энгийн
9. Дараах өгүүлбэрээс аль нь мэдрэмжид нөлөөлдөг хүчин зүйлс бөгөөд мэдрэмж сайтай эрэлтэд
багтах вэ?
a) Бараанууд орлодог, орлуулдаг бараа ихтэй бол
b) Хэрэглэгчийн төсөв, төсөвт эзлэх хувь өндөр бол
c) Хугацаа ба богино хугацаанаас илүүтэйгээр урт хугацаанд
d) Дээр хариултууд бүгд зөв байна.
10. Тодорхой барааны эрэлт ерөнхийдөө ямар байдаг вэ?
a) Мэдрэмж сайтай b)Нэгж мэдрэмжтэй b) Мэдрэмж муутай c) Ямарч байж болно.
11. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг дараах аргаар олдог. Үүнд:
a) Нуман буюу дундаж мэдрэмжийн томъѐогоор
b) Үнийн өөрчлөлтийг тоо хэмжээний өөрчлөлтөд хуваах замаар
c) Тоо хэмжээний өөрчлөлтийг үнийн өөрчлөлтөд хуваах замаар
d) Дээрх хариултууд бүгд зөв
12. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийн утгыг олоход утгагүй буюу хязгааргүй гарч байвал
үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг ______гэж нэрлэдэг.
a) Төгс мэдрэмжтэй b) Төгс буюу огт мэдрэмжгүй
- 3.
b) Нэгж мэдрэмжтэйd) Мэдрэмж сайтай
13. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг тоон утгаас нь хамааруулаад дараах байдлаар
ангиладаг.
a) Нэгж мэдрэмжтэй b) Төгс мэдрэмжтэй болон огт мэдрэмжгүй
b) Мэдрэмж сайтай болон мэдрэмж муутай c) Дээрх хариултууд бүгд зөв.
14. Эрэлтийн муруй шулуун хэлбэрээр өгөгдсөн бол эрэлтийн муруй нь ______хэсэгт мэдрэмж
сайтай байна.
a) Зүүн дээд хэсэгт b) Баруун доод хэсэгт c) Дунд хэсэгт d) Тодорхойлох боломжгүй
15. Эрэлтийн муруй шулуун хэлбэрээр өгөгдсөн үед цэг бүр дээрх мэдрэмж нь байна.
a) Ижил байна b) Ялгаатай байна. c) Ижил болон өөр байж болно.
b) Дээрх өгүүлбэрүүд бүгд зөв байна.
16. Зөв өгүүлбэрийг ол.
a) Эрэлтийн муруй босоодуу бол мэдрэмж сайтай байна.
b) Эрэлтийн муруй хэвтээдүү бол мэдрэмж муутай байна.
c) Эрэлтийн муруй хэвтээдүү бол мэдрэмж сайтай байна
d) Эрэлтийн муруй босоо тэнхлэгтэй паралель бол нэгж мэдрэмжтэй байна.
17. Эрэлтийн муруй ______хэсэгт нэгж мэдрэмжтэй байдаг.
a) Зүүн дээд b) Баруун доод c) Дунд d) Барааны шинж чанар загвараас хамаарна.
18. Дараах бараа, үйлчилгээнүүдээс аль нь мэдрэмж муутай эрэлтэд багтах вэ?
a) Өндөг, тамхи, гутал, кофе b) Бинзен, орон сууц c)Эмнэлгийн зарим эм тариа
d) Төгс өрсөлдөөнт зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй пүүсийн эрэлт
19. Дараах бараа, үйлчилгээнүүдээс аль нь мэдрэмж сайтай эрэлтэд багтах вэ?
a) Бинзен, орон сууц b) Өндөг, тамхи, гутал, кофе
c)Тусгай брэндийн кофе, рестораны үйлчилгээ, агаарын тээврийн үйлчилгээ, кино
d) Эмнэлгийн зарим эм тарианууд
20. Эрэлтийн үнийн мэдрэмжийн хэмжээ ______тэнцүү.
a) Барааны үнийн өөрчлөлтийн хувийг эрэлттэй байгаа тоо хэмжээний өөрчлөлтийн хувьд
хуваасантай
b) Эрэлттэй байгаа бараа үйлчилгээний өөрчлөлтийн хувийг үнийн өөрчлөлтийн хувьд
хуваасантай
c) Эрэлтийн муруй налалтын урвуу хэмжигдэхүүнтэй d) Эрэлтийн муруй налалттай
21. Эрэлтийн мэдрэмж нь______ хэмжигдэнэ.
a) Мөнгөөр b) Бүтээгдэхүүний нэгжээр c) Бүтээгдэхүүний үнээр
b) Дээрх хариултууд бүгд буруу , яагаад гэвэл эрэлтийн мэдрэмжид нэгж байдаггүй
22. Талхны үнэ 320 төгрөг байснаа 380 төгрөг болсон гэж үзье. Үнийн өсөлтөд эрэлттэй байгаа
тоо хэмжээний үзүүлэх хариу үйлдэл нь ______хамаарна.
a) Эрэлтийн үнийн мэдрэмжээс b) Нийлүүлэлтийн үнийн мэдрэмжээс
c) Орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмжээс d) Эрэлтийн солбисон үнийн мэдрэмжээс
23. Машины үнэ 20 хувиар өсөхөд эрэлттэй байгаа тоо хэмжээ 10 хувиар буурдаг бол үнээс
хамаарсан эрэлтийн мэдрэмж ______байна.
a) 0.5 ______ b) 1.0 ______ c) 2.0______ d) 10.0______
24. Нийлүүлэлтийн үнээс хамаарсан мэдрэмж ______хэмждэг.
a) Үнэ 1 хувиар өөрчлөгдөхөд эрэлттэй байгаа тоо хэмжээ хэдэн хувиар өөрчлөгдөж
байгааг
b) Үнэ нэгжээр өөрчлөгдөхөд нийлүүлэлттэй байгаа тоо хэмжээний нэгжийн өөрчлөлтийг
c) Үнэ нэг хувиар өөрчлөгдөхөд нийлүүлэлттэй байгаа тоо хэмжээ хэдэн хувиар
өөрчлөгдөж байгааг
d) Үнэ нэгжээр өөрчлөгдөхөд эрэлттэй байгаа тоо хэмжээ хэдэн нэгжээр өөрчлөгдөж
байгааг
- 4.
25. Ямар нөхцөлдүнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмж төгс мэдрэмжгүй буюу босоо
тэнхлэгтэй паралель байх вэ ? (үнийг босоо тэнхлэгт , тоо хэмжээг хэвтээ тэнхлэгт авах)
a) Үнэ тогмол байхад нийлүүлтэтй байгаа тоо хэмжээ өөрчлөгдөж байвал
b) Үнэ өсөхөд нийлүүлэлттэй байгаа тоо хэмжээ өсдөг бол
c) Үнэ өсөхөд нийлүүлэлттэй байгаа тоо хэмжээ буурдаг бол
d) Үнэ өөрчлөгдөхөд нийлүүлэлттэй байгаа тоо хэмжээ тогмол буюу өөрчлөгдөөгүй бол
26. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж муу бол үнэ өсөхөд нийт орлого
a) Өснө b) Буурна c) Өсч , эсвэл , буурч болно
d) Дээрх нөхцлөөр тодорхойлох боломжгүй
27. Ямар нөхцөлд үнэ болон нийт орлого ижил чиглэлд өөрчлөгдөх вэ?
a) Төгс мэдрэмжтэй бол b) Төгс мэдрэмжгүй бол
e) Нэгж мэдрэмжтэй бол d) Мэдрэмж муу бол
IV. Бодлого
Хүснэгт 1-д мөхөөлдөсний үнийн янз бүрийн түвшин дэх эрэлтийн хэмжээ өгөгджээ.
Нэгжийн
үнэ ( P$)
Эрэлтийн
хэмжээ
(Q)
Зардал
(орлого,
TR)
Үнээс
хамаарах
мэдрэмжийн
коэфициент
(Ed)
2,10 10
1,80 20
1,50 30
1,20 40
0,90 50
0,60 60
0,30 70
а) Босоо тэнхлэгт үнийг, хэвтээ тэнхлэгт мөхөөлдөсний тоо хэмжээг авч, эрэлтийн муруйн графикийг
дүрсэл
б) Мөхөөлдөсний нэгжийн үнэ 1.20$ гэж үзье. Хэрэв энэ үнэ 30 центээр буурвал эрэлтийн хэмжээ яаж
өөрчлөгдөх вэ? Хэрэв үнийн бусад түвшний аль нэг нь мөн 30центээр буурвал эцсийн хариу дээрхээс
өөрчлөгдөх үү?
в) Үнийн утга тус бүрт харгалзах зардлыг тодорхойлж, хүснэгтэд бөглө.
г)Үнийн бүх түвшинд харгалзах үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэффициентийг тооцож
, хүснэгтэд бөглө.
д) Графикийн босоо тэнхлэгт зардлын дүнг, хэвтээ тэнхлэгт эрэлтийн хэмжээг тэмдэглэж, мөхөөлдөсний
зардлын муруйг дүрсэл.
е) Үнийн ямар түвшинд орлого хамгийн их байх вэ?
ж) Үнийн ямар түвшинд үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж 1 -тэй тэнцүү байх вэ?
з) Үнийн ямар утганд эрэлт мэдрэмжтэй ба мэдрэмжгүй байх вэ?
2.Хэрэглэгчийн жилийн орлого 1000 төгрөгөөс 2000 төгрөг болж өсөхөд маргарины жилийн эрэлт 3кг - с 1кг
болж буурч, цөцгийн тосны эрэлт 6кг- с 8кг болж өсчээ.Бүтээгдэхүүн тус бүрийн орлогоос хамаарсан
эрэлтийн мэдрэмжийг болон бүтээгдэхүүний шинж чанарыг тодорхойл.
- 5.
3.Дараах хүснэгтэ цай(X), кофе (У), нимбэг (Z)-ийн үнэ ба тоо хэмжээ хүснэгтэд өгөгджээ. Эдгээр
бараануудын харилцан хамаарлын мэдрэмжийг тодорхойл.
Өмнө Дараа
Үнэ
(цент/аяга)
Тоо
хэмжээ
(нэгж/сар)
Үнэ
(цент/аяга)
Тоо хэмжээ
(нэгж/сар)
Кофе (У) 40 50 60 30
Цай (X) 20 40 20 50
4. Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн функц Qs = 0.4P гэж өгөгджээ. Бүтээгдэхүүний үнэ 50 мянган төгрөг байснаа
100 мянган төгрөг болж өсвөл нийлүүлэлтийн мэдрэмжийг ол
Өмнө Дараа
Үнэ
(цент/аяга)
Тоо хэмжээ
(нэгж/сар)
Үнэ
(цент/аяга)
Тоо
хэмжээ
(нэгж/сар
Hимбэг (Z) 10 20 20 15
Цай (X) 20 40 20 35