SlideShare a Scribd company logo
ИНФЛЯЦИ /INFLATION/
1. Инфляцийг тодорхойлох нь
2.Үнийн ерөнхий түвшинг хэмжих нь
3 .Инфляцийг хэмжих нь
4.Инфляцийн төрөл, инфляцийн шалтгаан
5.Инфляцийн зардал
6.Инфляцийн эсрэг бодлого
1.Инфляцийг тодорхойлох нь
Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн
тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд
шилжсэн 1990 оноос бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
өөрчлөгдөх үзэгдэл анх гарсан.
Харин зах зээлийн эдийн тогтолцоонд шилжсэнээр
бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ зах зээлийн эрэлт,
нийлүүлэлтийн хуулиар тогтох болсноор үнэ
өөрчлөгдөж эхэлсэн.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин
өсөх үзэгдлийг инфляци гэнэ.
Үнийн ерөнхий түвшин гэсэн ойлголт нь тодорхой
нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин биш
бөгөөд олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчигээний
дундаж үнийн түвшинг илэрхийлдэг.
Тиймээс инфляци нь зах зээл дээрх бүх
бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх үзэгдэл бус
тэдгээрийн дундаж үнэ өсөх үзэгдэл юм.
Инфляци нь олон нэр төрлийн бүтээгдэхүүн
үйлчилгээний дундаж үнийн түвшин өсөх үзэгдэл тул
инфляцийн үед зарим нэг бүтээгдэхүүний үнэ буурч,
зарим нь тогтмол байж ч болно.
Харин эдийн засаг дахь ихэнх бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнэ өссөнөөр үнийн түвшин
ерөнхийдөө өсдөг, үүнийг инфляци гэнэ.
Эдийн засагт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн
ерөнхий түвшин тасралтгүй өснө гэж байхгүй.
Харин бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий
түвшин буурах буюу инфляцийн эсрэг үзэгдлийг
дефляци гэж нэрлэдэг.
Дефляци нь практикт төдийлөн тохиолдохгүй бөгөөд
хэрвээ үнийн ерөнхий түвшин буурвал инфляциас
илүү хор нөлөөтэй.
Учир нь инфляци үүсэхэд барааны үнэ өссөнөөр
хэрэглэгчид хохирдог бол дефляци үүссэнээр үнийн
түвшин буурч үйлдвэрлэгчид хохирдог.
Энэ нь үйлвэрлэгчид алдагдалд орсноор
бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ буурч
цаашлаад ДНБ, эдийн засгийн өсөлтөнд сөргөөр
нөлөөлдөг.
2.Үнийн ерөнхий түвшинг хэмжих нь
Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшинг
үнийн индексээр хэмждэг.
Үнийн индекс тооцох хэд хэдэн аргачлал байдаг
бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг индексүүд нь
Ласпейрсийн үнийн индекс ба Паашийн үнийн индекс
юм.
Эдгээр индексийг Германы эрдэмтэн Э.Ласпейрес,
Х.Пааше нар тооцож гаргасан байдаг.
Аливаа улсын эдийн засагт нийтлэг тооцогддог
үнийн индекс нь хэрэглээний үнийн индекс болон
ДНБ-ий дефлятор юм.
Хэрэглээнйи үнийн индекс. / Ласпейрс /
Хэрэглээний үнийн индекс(цаашид ХҮИ гэнэ) нь
хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний
дундаж үнийн түвшний өөрчлөлт буюу үнийн ерөнхий
түвшний өөрчлөлтийг харуулдаг.
ХҮИ нь инфляцийн түвшинг тооцдог гол үзүүлэлт
бөгөөд төрийн санхүү, мөнгө, зээлийн бодлогыг
хэрэгжүүлэх, эдийн засагт үнийн судалгаа хийж,
таамаглал дэвшүүлэх, хүн амын цалин, тэтгэвэр,
тэтгэмж бусад орлогын хэмжээг индексжүүлэхэд
тооцооны гол хэмжигдэхүүн болж өгдөг ач
холбогдолтой.
ХҮИ-ийг тооцохын тулд тухайн улсын хэрэглээний
сагсыг байгуулах шаардлагатай болдог.
Хэрэглээний сагс гэдэг нь үнийн индекс тооцох
зорилгоор бүрдүүлсэн тухайн улсын дундаж
амьдралтай өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн
амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний
нэр төрлийн жагсаалт юм.
Хэрэглээний сагсан дахь бараа үйлчилгээ нь улс
орны хөгжил байршил, цаг агаар, ёс заншил зэргээс
хамааран харилцан адилгүй байдаг.
Түүнчлэн хэрэглээний сагсанд агуулагдах
бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нь нийгэм,
эдийн засгийн хөгжил дэвшил, хүн амын амьдралын
түвшний өөрчлөлтөөс хамааран тодорхой хугацаанд
өөрчлөгдөхөөс өөр аргагүйд хүрдэг.
Монгол улсад 1991 оны 9 сараас ХҮИ-ийг тооцох
болсонтой холбогдуулан Үндэсний Статистикийн
Хороо (ҮСХ) анх 123 нэр төрлийн бараатай
хэрэглээний сагсыг байгуулж байсан.
Үүнээс хойш хэрэглээний сагсанд агуулагдах
бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг 5 жил
тутамд шинэчлэн тооцож байгаа юм.
Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) айл
өрхүүдийн хэрэглээ, түүний хэв маягт судалгаа
хийсний үндсэн дээр хэрэглээний барааны сагсны
бүтцийг тодорхойлдог.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын
хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа,
үйлчилгээнээс бүрдэж байна.
Хэрэглээний сагсан доторх бараа, үйлчилгээ
харилцан адилгүй жинтэй байдаг тул инфляцид
оруулах хувь нэмэр нь мөн харилцан адилгүй байна.
Жин гэдэг нь өрхийн худалдаж авсан бараа,
үйлчилгээний нийт зардалд тухайлсан бараа,
үйлчилгээний зардлын эзлэх хувь хэмжээ юм.
Бага жинтэй барааны үнэ огцом нэмэгдсэн ч
инфляцийн түвшинд төдийлөн нөлөөлдөггүй бол жин
дардаг барааны үнийн хөдөлгөөн инфляцийн
өөрчлөлтийн дийлэнхийг тодорхойлж байдаг.
Хэрэглээний үнийн индексийг Ласпейрсын үнийн
индексийг тооцох зарчмын дагуу хэрэглээний сагсанд
агуулагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний тайлант оны
жигнэсэн дундаж үнийг суурь оны жигнэсэн дундаж
үнэд харьцуулж тооцдог.
Хэрэв хэрэглээний сагсанд n төрлийн бүтээгдэхүүн,
үйлчилгээ байна гэвэл дээрх тодорхойлолт ёсоор
хэрэглээний үнийн индексийг дараах томъёогоор
тооцно.
CPIt – Consumption Price Index буюу Хэрэглээний
үнийн индекс
- t-р жилд үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний үнэ
- Суурь оны үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний
тоо хэмжээ
- Суурь оны үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний үнэ
t
i
P
0
i
q
0
i
P
0
0 0 0
1 1 1 2 2
0 0 0 0 0 0
0 0 1 1 2 2
1
...
...
n
t
t t t
i i
i n n
t n
n n
i i
i
p q
p q p q p q
CPI
p q p q p q
p q


  
 
  


ДНБ-ний дефлятор. / Пааше /
Үнийн индексийг тодорхойлох хоёр дахь үзүүлэлт
бол ДНБ-ний дефлятор юм.
ДНБ-ний дефлятор нь тухайн эдийн засгийн нутаг
дэвсгэр дээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг
харуулна.
ДНБ-ний дефляторыг Паашийн үнийн индексийн
аргаар нэрлэсэн ДНБ-ийг бодит ДНБ-нд харьцуулж
тооцно.
Хэрэв тухайн эдийн засаг дотооддоо n төрлийн
бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг гэвэл дээрх
тодорхойлолтын дагуу дараах томъёогоор тооцно.
- Deflator буюу ДНБ-ний дефлятор
-t-р жилд үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний үнэ
- t-р жилд үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүн тоо
хэмжээ
- Суурь оны үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний
үнэ
GDP
t
D
t
i
P
t
i
q
0
i
P
1 1 1 2 2
0 0 0
0 1 1 2 2
1
...
...
n
t t
t t t t t t
i i
GDP i n n
t n t t t
t n n
i i
i
p q
p q p q p q
D
p q p q p q
p q


  
 
  


Хэрэглээний үнийн индекс ба ДНБ-ий
дефляторийн ялгаа.
1.Хэрэглээний үнийн индексийг зөвхөн
хэрэглээний сагсанд багтсан буюу өргөн хэрэглээний
бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн хувьд тооцдог.
Харин ДНБ-ий дефляторыг өргөн хэрэглээний ба
өргөн хэрэглээний бус гэдгээс нь үл хамааран ДНБ-ий
бүрэлдэхүүнд багтсан бүх бүтээгдэхүүн,
үйлчилгээнүүдийн хувьд тооцно.
2. Хэрэглээний үнийн индексийг тооцоход гадаадад
үйлдвэрлэгдсэн үү, дотоодод үйлдвэрлэгдсэн үү
гэдгээс үл хамааран хэрэглээний сагсанд багтсан бүх
бүтээгдэхүүнүүд хамаарагдана.
Харин ДНБ-ий дефляторыг тооцоход зөвхөн тухайн
улсын дотоодод үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн,
үйлчилгээнүүд хамаарагдана.
3. Эдгээр хоёр үзүүлэлт нь тооцогдох аргаараа
хоорондоо ялгагддаг.
Хэрэглээний үнийн индексийг тооцохдоо
Ласпейрсийн үнийн индексийн зарчмаар суурь оны
сагсны жинг авч үздэг бол ДНБ-ий дефляторыг
тооцохдоо Паашийн индексийн зарчмаар тайлант онд
үйлдвэрлэгдсэн ДНБ-д байх бүх бүтээгдэхүүн,
үйлчилгээний тоо, хэмжээг авч үздэг.
4. ДНБ-ий дефляторын хувьд cap тутам тооцоход
бэрхшээлтэй, мэдээлэл цуглуулахад хүндрэлтэй
байдаг бол хэрэглээний үнийн индексийг cap бүр
тооцон гаргах боломжтойгоороо давуу талтай.
Мөн ХҮИ нь улс орны хэмжээнд төдийгүй, засаг
захиргааны бүх шатны нэгжид cap тутам хялбар
тооцох бололцоотой байдаг бол ДНБ-ий дефляторыг
засаг захиргааны нэгж бүрт тусгайлан cap тутам
тооцох бололцоо харьцангуй бага бай
Дээрх үндсэн ялгаануудаас харахад:
а. Хэрэглээний үнийн индекс нь зөвхөн өргөн
хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн
өөрчлөлтийг харуулдаг бол
б. ДНБ-ий дефлятор нь зөвхөн тухайн эдийн засгийн
дотоодод үйлдвэрлэгдсэн бүх бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг
харуулдаг
3.Инфляцийг хэмжих нь
Инфяци нь үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдэл
бөгөөд тухайн улсын эдийн засаг дахь үнийн
ерөнхий түвшин ямар хэмжээгээр өсч байна вэ гэдэг
нь анхаарал татсан асуудал юм.
Энэ нь инфляцийг хэмжих шаардлагатай гэдгийг
харуулж байгаа юм.
Инфляцийн түвшинг үнийн ерөнхий түвшний
өөрчлөлтийн хувиар хэмждэг.
Өөрөөр хэлбэл, инфляцийн түвшин нь өмнөх
үетэй харьцуулахад үнийн ерөнхий түвшин хэдэн
хувиар өссөн бэ? гэдгээр хэмжигдэнэ.
Үнийн ерөнхий түвшинг илэрхийлэх ХҮИ болон
ДНБ-ий дефлятор тус бүрээр инфляцийн түвшинг
дараах байдлаар тооцно.
- t-р жилийн инфляцийн түвшин
CPI t – t - р жилийн хэрэглээний үнийн индекс
CPIt-1 – (t-1) -р жилийн хэрэглээний үнийн индекс
t

1
1
( )
100%
t t
t
t
CPI CPI
CPI
 


 
- t-р жилийн инфляцийн түвшин
- t-р жилийн ДНБ-ний дефлятор
- (t-1)-р жилийн ДНБ-ний дефлятор
t

GDP
t
D
1
GDP
t
D 
1
1
( )
100%
GDP GDP
t t
t GDP
t
D D
D
 


 
Инфляцийн түвшинг жилээр тооцохоос гадна
сараар, улирлаар тооцож болно.
Ингэж хугацааг богиносгож тооцсноор урьдчилан
инфляцийн эсрэг арга хэмжээ авах боломжийг
олгодог.
ХҮИ болон ДНБ-ий дефлятороор тооцсон
инфляцийн түвшин нь арай өөр өөр утга
илэрхийлнэ.
ДНБ-ий дефлятороор тооцсон инфляцийн түвшин
нь зөвхөн тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэр
дээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн
үнийн ерөнхий түвшний өсөлтийн хувийг харуулдаг .
Хэрэглээний үнийн индексээр тооцсон инфляцийн
түвшин нь зөвхөн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн,
үйлчилгээнүүдийн үнийн ерөнхий түвшний өсөлтийн
хувийг харуулдаг.
4.Инфляцийн төрөл, инфляцийн шалтгаан
Инфляцийн төрөл.
Дэлхийн улс орнуудын эдийн засгийн түүхийг авч
үзвэл тэдгээрийн инфляцийн түвшин харилцан
адилгүй ялгаатай байдаг
Инфляцийг түвшнээс нь хамааруулан мөлхөө,
цогио, хэт хурдан буюу гипер гэж ерөнхийд нь гурав
ангилна.
Инфляцийн түвшин буюу үнийн ерөнхий
түвшний өсөлтийн хувь нэг оронтой тоонд багтаж
байвал түүнийг мөлхөө инфляци гэж нэрлэдэг.
Хэрэв инфляцийн түвшин хоёр оронтой тоогоор
илэрхийлэгдэж байвал цогио инфляци гэнэ.
Инфляцийн түвшин 3 ба түүнээс дээш оронтой
тоогоор илэрхийлэгдэж байвал гипер инфляци гэж
нэрлэдэг.
Ихэнх эдийн засагчид мөлхөө буюу нэг оронтой
тоогоор илэрхийлэгдэж байгаа инфляци нь эдийн
засагт хор нөлөө багатай, харин цогио инфляциас
эхлэн хор нөлөө нь их болох тул зогсоох бодлого
явуулдаг.
Харин эдийн засаг нэгэнт гипер инфляцийн
түвшинд хүрсэн бол маш аюултай бөгөөд зогсооход
бэрхшээлтэй.
Венесуэл улс
Инфляцийн шалтгаан .
Инфляци үүсэх шалтгааныг макро эдийн засгийн
онолд бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт болон
үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зардалтай холбож
тайлбарладаг.
Үүнтэй холбоотойгоор инфляцийг эрэлт үүдэлтэй
инфляци, зардлын буюу нийлүүлэлтээс үүдэлтэй
инфляци гэж хоёр ангилдаг.
Эдийн засаг дахь нийт үйлдвэрлэлийн хэмжээ
өөрчлөгдөөгүй тогтмол үед тэдгээр бүтээгдэхүүн,
үйлчилгээнүүдийн эдийн засаг дахь нийт эрэлт
нэмэгдэж хуучин үнийн түвшинд уг бүтээгдэхүүн,
үйлчилгээ тодорхой хэмжээгээр хомсдож, улмаар
үнийн ерөнхий түвшин өсөх хандлагатай болдог.
Үүнийг эрэлтийн инфляци гэнэ.
Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт,
төрийн зардлын өсөлт, гадаад эдийн засгийн эрэлтийн
өсөлт зэрэг нь эрэлтийн инфляци үүсэх шалтгаан
болдог.
Тухайн эдийн засагт үйлдвэрлэгдсэн
бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нь тогтмол үед
түүний үйлдвэрлэлд шаардагдах хүчин зүйлсийн
буюу орцуудын үнэ өсч үйлдвэрлэлийн зардал
нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн тоо хэмжээг
бууруулахад хүргэдэг.
Ингэж үйлдвэрлэл буурснаар хуучин эрэлтийг
бүрэн хангаж чадахгүйд хүрч, энэ нь бүтээгдэхүүн,
үйлчилгээний хомсдолыг үүсгэж улмаар эдийн засаг
дахь үнийн ерөнхий түвшинг өсгөнө.
Үүнийг зардлын инфляци буюу нийлүүлэлтийн
инфляци гэнэ.
Эдийн засаг дахь хөдөлмөрийн хөлсний хэмжээ,
төрөл бүрийн татвар, хураамж, хүү, түрээсийн төлбөр
зэрэг үйлдвэрлэлийн зардалд нөлөөлөгч хүчин
зүйлүүдийн үнэ нэмэгдэх нь зардлын буюу
нийлүүлэлтийн инфляци үүсэх шалтгаан болно.
Эдийн засагт инфляци үүсэх нь олон хүчин зүйлээс
хамаардаг. Үүсэх шалтгааныг дотоод гадаад гэж
ангилж үзэж болох бөгөөд дотоод шалтгаануудад
дараах зүйлсийг хамааруулна.
• Үндэсний эдийн засгийн бодит хэрэгцээнээс
хэтэрсэн мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэх,
нийлүүлэх
• Асар их хэмжээний барилга, байгууламж барих,
үйлдвэрийн газруудыг өргөтгөснөөр их хэмжээний
мөнгөний нөөцийг өнөөгийн хэрэгцээнд ашиглах
• Их хэмжээний цэргийн зардал гаргах
• Төрийн санхүүгийн хямрал, өөрөөр хэлбэл төсвийн
алдагдал, улсын өр
• Үндэслэлгүй үнийн өсөлт. Монополь эрхтэйгээр
үнийг өсгөх хандлага, цалингийн өсөлт гэх мэт
Даяарчлалын эринд улс хоорондын харилцаа холбоо
улам гүнзгийрч, нарийсч байгаатай холбоотойгоор
инфляци үүсэх гадаад шалтгаанууд гарч ирэх болжээ.
Үүнд:
• Дэлхийн зах зээлийн үнийн өсөлт
• Гадаад худалдааны түнш орнуудын үнийн өсөлт
• Дэлхийн зах зээлийн бүтцийн хямрал
• Дэлхийн улс хоорондын дайн гэх мэт
5.Инфляцийн зардал
Инфляци нь олон жилийн туршид эдийн засагчид,
бодлого боловсруулагчид, судалаачдын шийдвэрлэж
чадаагүй асуудлуудын нэг хэвээр байна.
Учир нь өндөр инфляци нь нийгэм, эдийн засагт
дараах зардлуудыг бий болгодог гэж судлаачид
тооцсон байна.
Учир нь өндөр инфляци нь нийгэм, эдийн засагт
дараах зардлуудыг бий болгодог гэж судлаачид
тооцсон байна.
1.Мөнгөн хөрөнгийн худалдан авах чадварын
бууралт
2.Гутлын ширний зардал
3.Цэсний зардал
Мөнгөн хөрөнгийн худалдан авах чадварын бууралт.
Мөнгөн хөрөнгийн үнэ цэнийг мөнгөний худалдан
авах чадвар буюу бодит мөнгөөр хэмждэг.
Бодит мөнгийг тодорхойлохдоо мөнгөний хэмжээг
ХҮИ эсвэл ДНБ-ий дефляторт харьцуулдаг.
Иймээс бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин
өсөх тусам түүний үнэ цэнэ нь унаж байда
Өөрөөр хэлбэл, инфляцийн үед бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотойгоор мөнгөн
хөрөнгийн худалдан авах чадвар буюу түүгээр
худалдан авч чадах бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо
хэмжээ буурч байдаг.
Иймээс инфляцитай эдийн засагт бэлэн мөнгө
эзэмшигчид, тогтмол орлоготой өрхүүд буюу
тэтгэвэр, тэтгэмжийнхэн, мөнгөө хадгалуулагчид
хохирч байдаг.
Гутлын ширний зардал.
Эдийн засгийн харилцаанд оролцож буй
субъектүүд инфляцийн үед бэлэн мөнгийг гар дээрээ
байршуулах сонирхолгүй болж бусад хэлбэрээр
хөрөнгөө байршуулдаг.
Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөтэй болох даруйдаа
маш хурдан биет бүтээгдэхүүн худалдан авч
хадгалах, эсвэл өөр ямар нэг хөрөнгөөр хадгалах
бөгөөд буцаад бэлэн мөнгө шаардлагатай болсон үед
түүнийг худалдаж мөнгөө гаргаж авдаг.
Инфляцийн үед дээрхтэй адил үр ашиггүй үйлдэл
хэдэн арав дахин явагддаг.
Өөрөөр хэлбэл, инфляцигүй эдийн засагт
явагдахгүй байсан үйлдлүүд хэд дахин давтагдаж
явагдсанаар эдийн засаг дахь үр ашигүй зардал ихээр
нэмэгддэг байна.
Үүнийг макро эдийн засгийн онолд гутлын ширний
зардал гэж нэрлэгддэг.
Цэсний зардал.
Инфляцийн үед эдийн засаг дахь ихэнх бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнэ өөрчлөгддөг. Ингэж үнэ өөрчлөгдөх
бүрт пүүсүүд үнийн жагсаалт буюу цэсээ өөрчлөх наад
захын шаардлагтай болдог.
Үүнтэй холбоотойгоор пүүсээс гарч буй нэмэлт
зардлыг цэсний зардал гэж төлөөлүүлэн нэрлэжээ.
Гэхдээ энэ төрлийн зардлыг зөвхөн цэсийг өөрчлөх
төдий байдлаар ойлгож болохгүй.
.
Учир нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гарч буй цэсний
өөрчлөлтийн зардлаас гадна маш олон төрлийн нэмэлт
зардал гарч байдаг
Тухайлбал, пүүс үнийн өөрчлөлтийг хамтран
ажилладаг түншүүддээ мэдээлэх, тэдэнтэй дахин гэрээ
хэлэлцээр байгуулж гэрээгээ шинэчлэх, мөн
хэрэглэгчийг алдахгүйн тулд хийж буй төрөл бүрийн
арга хэмжээнүүдтэй холбоотойгоор тухайн пүүсээс
маш олон төрлийн нэмэлт зардлууд гардаг. Энэ бүх
зардлуудыг цэсний зардалд хамааруулан авч үзнэ
5.Инфляцийн эсрэг бодлого
Инфляцийн эсрэг бодлого нь инфляцийг хор
нөлөөгүй түвшинд буюу хурдацыг нь нэг оронтой
тоонд барихад чиглэгддэг.
Энэ зорилгодоо хүрэхийн тулд засгийн газраас
макро эдийн бодлогын хүрээн дэх арга хэрэгслүүдийг
ашигладаг.
Макро эдийн засгийн бодлогын дээрх зорилтыг
хэрэгжүүлэхийн тулд дараах хоёр бодлогын арга
хэрэгслийг ашиглана . Үүнд :
Сангийн бодлого.
Сангийн бодлого гэдэг нь татварын өөрчлөлт,
засгийн газрын зардлын өөрчлөлт, мөн энэ хоёрыг
зэрэг өөрчлөх замаар эдийн засгийн төлөв байдалд
нөлөөлөх арга юм
Өндөр инфляцитай үед засгийн газар инфляцийг
бууруулахын тулд татвараа өсгөж, зардлаа
бууруулдаг. Үүнийг сангийн хумих бодлого гэж
нэрлэдэг
Мөнгөний бодлого.
Мөнгөний бодлого нь эдийн засаг дахь мөнгөний
нийлүүлэлтийг өөрчилдөг. Энэ нь тухайн улсын төв
банкаар зохицуулагдана.
Өндөр инфляцитай үед эдийн засаг дахь мөнгөний
нийлүүлэлтийг багасгадаг.
Үүнийг мөнгөний хатуу бодлого гэж нэрлэдэг.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Lecture.14
Lecture.14Lecture.14
Lecture.14Tj Crew
 
Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022
ssuserca5598
 
Econom.s10 b
Econom.s10 bEconom.s10 b
Econom.s10 b
hicheel2020
 
Lecture.2
Lecture.2Lecture.2
Lecture.2Tj Crew
 
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
ediinzasagonol
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
ssuserca5598
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systemsJust Burnee
 
Mac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hsMac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hs
ssuserca5598
 
Seminar 9 - 12
Seminar 9 - 12Seminar 9 - 12
Seminar 9 - 12
hicheel2020
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020
hicheel2020
 
Mac ecs2.2021 h
Mac ecs2.2021 hMac ecs2.2021 h
Mac ecs2.2021 h
ssuserca5598
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Adilbishiin Gelegjamts
 
Mac ecs4.2021
Mac ecs4.2021Mac ecs4.2021
Mac ecs4.2021
ssuserca5598
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
ssuserca5598
 
Econom.s10
Econom.s10Econom.s10
Econom.s10
hicheel2020
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
battulga0123
 
Lekts 8
Lekts 8Lekts 8

What's hot (20)

Lecture.14
Lecture.14Lecture.14
Lecture.14
 
Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022
 
Econom.s10 b
Econom.s10 bEconom.s10 b
Econom.s10 b
 
Lecture.2
Lecture.2Lecture.2
Lecture.2
 
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
Mac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hsMac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hs
 
Seminar 9 - 12
Seminar 9 - 12Seminar 9 - 12
Seminar 9 - 12
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020
 
Mac ecs2.2021 h
Mac ecs2.2021 hMac ecs2.2021 h
Mac ecs2.2021 h
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
 
Mac ecs4.2021
Mac ecs4.2021Mac ecs4.2021
Mac ecs4.2021
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Econom.s10
Econom.s10Econom.s10
Econom.s10
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
Lekts 11 makro ediin zasgiin onol
Lekts 11 makro ediin zasgiin onolLekts 11 makro ediin zasgiin onol
Lekts 11 makro ediin zasgiin onol
 

Similar to Macrol3.2020 2021

ECON121-20160520
ECON121-20160520ECON121-20160520
Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2
Ikhzasag SEZS
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020
hicheel2020
 
Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020
hicheel2020
 
Lekts16 index tuunii turul
Lekts16  index tuunii turulLekts16  index tuunii turul
Lekts16 index tuunii turul
Anhaa8941
 
Lekts15
Lekts15Lekts15
Lekts15
Anhaa8941
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021
ssuserca5598
 
бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2Uka Shuree
 
Macro l2. gdp
Macro l2. gdpMacro l2. gdp
Macro l2. gdp
ssuserca5598
 
Лекц 6
Лекц 6Лекц 6
Лекц 6Etugen
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
hicheel2020
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
hicheel2020
 
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 10
ediinzasagonol
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
hicheel2020
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Qm122 notes2e
Qm122 notes2eQm122 notes2e
Qm122 notes2e
Tuul Tuul
 
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
Khuslen Amgalan
 

Similar to Macrol3.2020 2021 (20)

ECON121-20160520
ECON121-20160520ECON121-20160520
ECON121-20160520
 
Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020
 
Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020
 
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaanLekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
 
Lekts16 index tuunii turul
Lekts16  index tuunii turulLekts16  index tuunii turul
Lekts16 index tuunii turul
 
Lekts15
Lekts15Lekts15
Lekts15
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021
 
бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2
 
Macro l2. gdp
Macro l2. gdpMacro l2. gdp
Macro l2. gdp
 
Anhbayar
AnhbayarAnhbayar
Anhbayar
 
Лекц 6
Лекц 6Лекц 6
Лекц 6
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 10
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
Qm122 notes2e
Qm122 notes2eQm122 notes2e
Qm122 notes2e
 
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
 

More from ssuserca5598

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
ssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
ssuserca5598
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
ssuserca5598
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
ssuserca5598
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
ssuserca5598
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
ssuserca5598
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
ssuserca5598
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
ssuserca5598
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
ssuserca5598
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
ssuserca5598
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
ssuserca5598
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
ssuserca5598
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
ssuserca5598
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
ssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
ssuserca5598
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
ssuserca5598
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
ssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
ssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
ssuserca5598
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
ssuserca5598
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 

Macrol3.2020 2021

  • 1. ИНФЛЯЦИ /INFLATION/ 1. Инфляцийг тодорхойлох нь 2.Үнийн ерөнхий түвшинг хэмжих нь 3 .Инфляцийг хэмжих нь 4.Инфляцийн төрөл, инфляцийн шалтгаан 5.Инфляцийн зардал 6.Инфляцийн эсрэг бодлого
  • 2. 1.Инфляцийг тодорхойлох нь Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өөрчлөгдөх үзэгдэл анх гарсан. Харин зах зээлийн эдийн тогтолцоонд шилжсэнээр бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиар тогтох болсноор үнэ өөрчлөгдөж эхэлсэн.
  • 3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдлийг инфляци гэнэ. Үнийн ерөнхий түвшин гэсэн ойлголт нь тодорхой нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин биш бөгөөд олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчигээний дундаж үнийн түвшинг илэрхийлдэг. Тиймээс инфляци нь зах зээл дээрх бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх үзэгдэл бус тэдгээрийн дундаж үнэ өсөх үзэгдэл юм.
  • 4. Инфляци нь олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний дундаж үнийн түвшин өсөх үзэгдэл тул инфляцийн үед зарим нэг бүтээгдэхүүний үнэ буурч, зарим нь тогтмол байж ч болно. Харин эдийн засаг дахь ихэнх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөнөөр үнийн түвшин ерөнхийдөө өсдөг, үүнийг инфляци гэнэ.
  • 5. Эдийн засагт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин тасралтгүй өснө гэж байхгүй. Харин бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин буурах буюу инфляцийн эсрэг үзэгдлийг дефляци гэж нэрлэдэг. Дефляци нь практикт төдийлөн тохиолдохгүй бөгөөд хэрвээ үнийн ерөнхий түвшин буурвал инфляциас илүү хор нөлөөтэй.
  • 6. Учир нь инфляци үүсэхэд барааны үнэ өссөнөөр хэрэглэгчид хохирдог бол дефляци үүссэнээр үнийн түвшин буурч үйлдвэрлэгчид хохирдог. Энэ нь үйлвэрлэгчид алдагдалд орсноор бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ буурч цаашлаад ДНБ, эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлдөг.
  • 7. 2.Үнийн ерөнхий түвшинг хэмжих нь Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшинг үнийн индексээр хэмждэг. Үнийн индекс тооцох хэд хэдэн аргачлал байдаг бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг индексүүд нь Ласпейрсийн үнийн индекс ба Паашийн үнийн индекс юм. Эдгээр индексийг Германы эрдэмтэн Э.Ласпейрес, Х.Пааше нар тооцож гаргасан байдаг. Аливаа улсын эдийн засагт нийтлэг тооцогддог үнийн индекс нь хэрэглээний үнийн индекс болон ДНБ-ий дефлятор юм.
  • 8. Хэрэглээнйи үнийн индекс. / Ласпейрс / Хэрэглээний үнийн индекс(цаашид ХҮИ гэнэ) нь хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний дундаж үнийн түвшний өөрчлөлт буюу үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харуулдаг. ХҮИ нь инфляцийн түвшинг тооцдог гол үзүүлэлт бөгөөд төрийн санхүү, мөнгө, зээлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засагт үнийн судалгаа хийж, таамаглал дэвшүүлэх, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж бусад орлогын хэмжээг индексжүүлэхэд тооцооны гол хэмжигдэхүүн болж өгдөг ач холбогдолтой.
  • 9. ХҮИ-ийг тооцохын тулд тухайн улсын хэрэглээний сагсыг байгуулах шаардлагатай болдог. Хэрэглээний сагс гэдэг нь үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн тухайн улсын дундаж амьдралтай өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт юм.
  • 10. Хэрэглээний сагсан дахь бараа үйлчилгээ нь улс орны хөгжил байршил, цаг агаар, ёс заншил зэргээс хамааран харилцан адилгүй байдаг. Түүнчлэн хэрэглээний сагсанд агуулагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нь нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, хүн амын амьдралын түвшний өөрчлөлтөөс хамааран тодорхой хугацаанд өөрчлөгдөхөөс өөр аргагүйд хүрдэг.
  • 11. Монгол улсад 1991 оны 9 сараас ХҮИ-ийг тооцох болсонтой холбогдуулан Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) анх 123 нэр төрлийн бараатай хэрэглээний сагсыг байгуулж байсан. Үүнээс хойш хэрэглээний сагсанд агуулагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг 5 жил тутамд шинэчлэн тооцож байгаа юм.
  • 12. Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) айл өрхүүдийн хэрэглээ, түүний хэв маягт судалгаа хийсний үндсэн дээр хэрэглээний барааны сагсны бүтцийг тодорхойлдог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна.
  • 13. Хэрэглээний сагсан доторх бараа, үйлчилгээ харилцан адилгүй жинтэй байдаг тул инфляцид оруулах хувь нэмэр нь мөн харилцан адилгүй байна. Жин гэдэг нь өрхийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нийт зардалд тухайлсан бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь хэмжээ юм. Бага жинтэй барааны үнэ огцом нэмэгдсэн ч инфляцийн түвшинд төдийлөн нөлөөлдөггүй бол жин дардаг барааны үнийн хөдөлгөөн инфляцийн өөрчлөлтийн дийлэнхийг тодорхойлж байдаг.
  • 14.
  • 15.
  • 16. Хэрэглээний үнийн индексийг Ласпейрсын үнийн индексийг тооцох зарчмын дагуу хэрэглээний сагсанд агуулагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний тайлант оны жигнэсэн дундаж үнийг суурь оны жигнэсэн дундаж үнэд харьцуулж тооцдог. Хэрэв хэрэглээний сагсанд n төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ байна гэвэл дээрх тодорхойлолт ёсоор хэрэглээний үнийн индексийг дараах томъёогоор тооцно.
  • 17. CPIt – Consumption Price Index буюу Хэрэглээний үнийн индекс - t-р жилд үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний үнэ - Суурь оны үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний тоо хэмжээ - Суурь оны үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний үнэ t i P 0 i q 0 i P 0 0 0 0 1 1 1 2 2 0 0 0 0 0 0 0 0 1 1 2 2 1 ... ... n t t t t i i i n n t n n n i i i p q p q p q p q CPI p q p q p q p q            
  • 18. ДНБ-ний дефлятор. / Пааше / Үнийн индексийг тодорхойлох хоёр дахь үзүүлэлт бол ДНБ-ний дефлятор юм. ДНБ-ний дефлятор нь тухайн эдийн засгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харуулна.
  • 19. ДНБ-ний дефляторыг Паашийн үнийн индексийн аргаар нэрлэсэн ДНБ-ийг бодит ДНБ-нд харьцуулж тооцно. Хэрэв тухайн эдийн засаг дотооддоо n төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг гэвэл дээрх тодорхойлолтын дагуу дараах томъёогоор тооцно.
  • 20. - Deflator буюу ДНБ-ний дефлятор -t-р жилд үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний үнэ - t-р жилд үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүн тоо хэмжээ - Суурь оны үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний үнэ GDP t D t i P t i q 0 i P 1 1 1 2 2 0 0 0 0 1 1 2 2 1 ... ... n t t t t t t t t i i GDP i n n t n t t t t n n i i i p q p q p q p q D p q p q p q p q            
  • 21.
  • 22.
  • 23.
  • 24.
  • 25. Хэрэглээний үнийн индекс ба ДНБ-ий дефляторийн ялгаа. 1.Хэрэглээний үнийн индексийг зөвхөн хэрэглээний сагсанд багтсан буюу өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн хувьд тооцдог. Харин ДНБ-ий дефляторыг өргөн хэрэглээний ба өргөн хэрэглээний бус гэдгээс нь үл хамааран ДНБ-ий бүрэлдэхүүнд багтсан бүх бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн хувьд тооцно.
  • 26. 2. Хэрэглээний үнийн индексийг тооцоход гадаадад үйлдвэрлэгдсэн үү, дотоодод үйлдвэрлэгдсэн үү гэдгээс үл хамааран хэрэглээний сагсанд багтсан бүх бүтээгдэхүүнүүд хамаарагдана. Харин ДНБ-ий дефляторыг тооцоход зөвхөн тухайн улсын дотоодод үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд хамаарагдана.
  • 27. 3. Эдгээр хоёр үзүүлэлт нь тооцогдох аргаараа хоорондоо ялгагддаг. Хэрэглээний үнийн индексийг тооцохдоо Ласпейрсийн үнийн индексийн зарчмаар суурь оны сагсны жинг авч үздэг бол ДНБ-ий дефляторыг тооцохдоо Паашийн индексийн зарчмаар тайлант онд үйлдвэрлэгдсэн ДНБ-д байх бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо, хэмжээг авч үздэг.
  • 28. 4. ДНБ-ий дефляторын хувьд cap тутам тооцоход бэрхшээлтэй, мэдээлэл цуглуулахад хүндрэлтэй байдаг бол хэрэглээний үнийн индексийг cap бүр тооцон гаргах боломжтойгоороо давуу талтай. Мөн ХҮИ нь улс орны хэмжээнд төдийгүй, засаг захиргааны бүх шатны нэгжид cap тутам хялбар тооцох бололцоотой байдаг бол ДНБ-ий дефляторыг засаг захиргааны нэгж бүрт тусгайлан cap тутам тооцох бололцоо харьцангуй бага бай
  • 29. Дээрх үндсэн ялгаануудаас харахад: а. Хэрэглээний үнийн индекс нь зөвхөн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг харуулдаг бол б. ДНБ-ий дефлятор нь зөвхөн тухайн эдийн засгийн дотоодод үйлдвэрлэгдсэн бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харуулдаг
  • 30.
  • 31. 3.Инфляцийг хэмжих нь Инфяци нь үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдэл бөгөөд тухайн улсын эдийн засаг дахь үнийн ерөнхий түвшин ямар хэмжээгээр өсч байна вэ гэдэг нь анхаарал татсан асуудал юм. Энэ нь инфляцийг хэмжих шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм. Инфляцийн түвшинг үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн хувиар хэмждэг.
  • 32. Өөрөөр хэлбэл, инфляцийн түвшин нь өмнөх үетэй харьцуулахад үнийн ерөнхий түвшин хэдэн хувиар өссөн бэ? гэдгээр хэмжигдэнэ. Үнийн ерөнхий түвшинг илэрхийлэх ХҮИ болон ДНБ-ий дефлятор тус бүрээр инфляцийн түвшинг дараах байдлаар тооцно.
  • 33. - t-р жилийн инфляцийн түвшин CPI t – t - р жилийн хэрэглээний үнийн индекс CPIt-1 – (t-1) -р жилийн хэрэглээний үнийн индекс t  1 1 ( ) 100% t t t t CPI CPI CPI      
  • 34.
  • 35.
  • 36.
  • 37.
  • 38.
  • 39.
  • 40.
  • 41. - t-р жилийн инфляцийн түвшин - t-р жилийн ДНБ-ний дефлятор - (t-1)-р жилийн ДНБ-ний дефлятор t  GDP t D 1 GDP t D  1 1 ( ) 100% GDP GDP t t t GDP t D D D      
  • 42. Инфляцийн түвшинг жилээр тооцохоос гадна сараар, улирлаар тооцож болно. Ингэж хугацааг богиносгож тооцсноор урьдчилан инфляцийн эсрэг арга хэмжээ авах боломжийг олгодог. ХҮИ болон ДНБ-ий дефлятороор тооцсон инфляцийн түвшин нь арай өөр өөр утга илэрхийлнэ.
  • 43. ДНБ-ий дефлятороор тооцсон инфляцийн түвшин нь зөвхөн тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнийн ерөнхий түвшний өсөлтийн хувийг харуулдаг . Хэрэглээний үнийн индексээр тооцсон инфляцийн түвшин нь зөвхөн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнийн ерөнхий түвшний өсөлтийн хувийг харуулдаг.
  • 44. 4.Инфляцийн төрөл, инфляцийн шалтгаан Инфляцийн төрөл. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн түүхийг авч үзвэл тэдгээрийн инфляцийн түвшин харилцан адилгүй ялгаатай байдаг Инфляцийг түвшнээс нь хамааруулан мөлхөө, цогио, хэт хурдан буюу гипер гэж ерөнхийд нь гурав ангилна.
  • 45. Инфляцийн түвшин буюу үнийн ерөнхий түвшний өсөлтийн хувь нэг оронтой тоонд багтаж байвал түүнийг мөлхөө инфляци гэж нэрлэдэг. Хэрэв инфляцийн түвшин хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байвал цогио инфляци гэнэ. Инфляцийн түвшин 3 ба түүнээс дээш оронтой тоогоор илэрхийлэгдэж байвал гипер инфляци гэж нэрлэдэг.
  • 46.
  • 47.
  • 48.
  • 49.
  • 50. Ихэнх эдийн засагчид мөлхөө буюу нэг оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа инфляци нь эдийн засагт хор нөлөө багатай, харин цогио инфляциас эхлэн хор нөлөө нь их болох тул зогсоох бодлого явуулдаг. Харин эдийн засаг нэгэнт гипер инфляцийн түвшинд хүрсэн бол маш аюултай бөгөөд зогсооход бэрхшээлтэй.
  • 51.
  • 52.
  • 53.
  • 55. Инфляцийн шалтгаан . Инфляци үүсэх шалтгааныг макро эдийн засгийн онолд бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт болон үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зардалтай холбож тайлбарладаг. Үүнтэй холбоотойгоор инфляцийг эрэлт үүдэлтэй инфляци, зардлын буюу нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци гэж хоёр ангилдаг.
  • 56. Эдийн засаг дахь нийт үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөөгүй тогтмол үед тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн эдийн засаг дахь нийт эрэлт нэмэгдэж хуучин үнийн түвшинд уг бүтээгдэхүүн, үйлчилгээ тодорхой хэмжээгээр хомсдож, улмаар үнийн ерөнхий түвшин өсөх хандлагатай болдог. Үүнийг эрэлтийн инфляци гэнэ.
  • 57. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт, төрийн зардлын өсөлт, гадаад эдийн засгийн эрэлтийн өсөлт зэрэг нь эрэлтийн инфляци үүсэх шалтгаан болдог. Тухайн эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нь тогтмол үед түүний үйлдвэрлэлд шаардагдах хүчин зүйлсийн буюу орцуудын үнэ өсч үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн тоо хэмжээг бууруулахад хүргэдэг.
  • 58. Ингэж үйлдвэрлэл буурснаар хуучин эрэлтийг бүрэн хангаж чадахгүйд хүрч, энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хомсдолыг үүсгэж улмаар эдийн засаг дахь үнийн ерөнхий түвшинг өсгөнө. Үүнийг зардлын инфляци буюу нийлүүлэлтийн инфляци гэнэ.
  • 59. Эдийн засаг дахь хөдөлмөрийн хөлсний хэмжээ, төрөл бүрийн татвар, хураамж, хүү, түрээсийн төлбөр зэрэг үйлдвэрлэлийн зардалд нөлөөлөгч хүчин зүйлүүдийн үнэ нэмэгдэх нь зардлын буюу нийлүүлэлтийн инфляци үүсэх шалтгаан болно.
  • 60.
  • 61. Эдийн засагт инфляци үүсэх нь олон хүчин зүйлээс хамаардаг. Үүсэх шалтгааныг дотоод гадаад гэж ангилж үзэж болох бөгөөд дотоод шалтгаануудад дараах зүйлсийг хамааруулна. • Үндэсний эдийн засгийн бодит хэрэгцээнээс хэтэрсэн мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэх, нийлүүлэх • Асар их хэмжээний барилга, байгууламж барих, үйлдвэрийн газруудыг өргөтгөснөөр их хэмжээний мөнгөний нөөцийг өнөөгийн хэрэгцээнд ашиглах • Их хэмжээний цэргийн зардал гаргах
  • 62. • Төрийн санхүүгийн хямрал, өөрөөр хэлбэл төсвийн алдагдал, улсын өр • Үндэслэлгүй үнийн өсөлт. Монополь эрхтэйгээр үнийг өсгөх хандлага, цалингийн өсөлт гэх мэт Даяарчлалын эринд улс хоорондын харилцаа холбоо улам гүнзгийрч, нарийсч байгаатай холбоотойгоор инфляци үүсэх гадаад шалтгаанууд гарч ирэх болжээ. Үүнд: • Дэлхийн зах зээлийн үнийн өсөлт • Гадаад худалдааны түнш орнуудын үнийн өсөлт • Дэлхийн зах зээлийн бүтцийн хямрал • Дэлхийн улс хоорондын дайн гэх мэт
  • 63. 5.Инфляцийн зардал Инфляци нь олон жилийн туршид эдийн засагчид, бодлого боловсруулагчид, судалаачдын шийдвэрлэж чадаагүй асуудлуудын нэг хэвээр байна. Учир нь өндөр инфляци нь нийгэм, эдийн засагт дараах зардлуудыг бий болгодог гэж судлаачид тооцсон байна.
  • 64. Учир нь өндөр инфляци нь нийгэм, эдийн засагт дараах зардлуудыг бий болгодог гэж судлаачид тооцсон байна. 1.Мөнгөн хөрөнгийн худалдан авах чадварын бууралт 2.Гутлын ширний зардал 3.Цэсний зардал
  • 65. Мөнгөн хөрөнгийн худалдан авах чадварын бууралт. Мөнгөн хөрөнгийн үнэ цэнийг мөнгөний худалдан авах чадвар буюу бодит мөнгөөр хэмждэг. Бодит мөнгийг тодорхойлохдоо мөнгөний хэмжээг ХҮИ эсвэл ДНБ-ий дефляторт харьцуулдаг. Иймээс бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин өсөх тусам түүний үнэ цэнэ нь унаж байда
  • 66. Өөрөөр хэлбэл, инфляцийн үед бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотойгоор мөнгөн хөрөнгийн худалдан авах чадвар буюу түүгээр худалдан авч чадах бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ буурч байдаг. Иймээс инфляцитай эдийн засагт бэлэн мөнгө эзэмшигчид, тогтмол орлоготой өрхүүд буюу тэтгэвэр, тэтгэмжийнхэн, мөнгөө хадгалуулагчид хохирч байдаг.
  • 67.
  • 68.
  • 69.
  • 70.
  • 71.
  • 72. Гутлын ширний зардал. Эдийн засгийн харилцаанд оролцож буй субъектүүд инфляцийн үед бэлэн мөнгийг гар дээрээ байршуулах сонирхолгүй болж бусад хэлбэрээр хөрөнгөө байршуулдаг. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөтэй болох даруйдаа маш хурдан биет бүтээгдэхүүн худалдан авч хадгалах, эсвэл өөр ямар нэг хөрөнгөөр хадгалах бөгөөд буцаад бэлэн мөнгө шаардлагатай болсон үед түүнийг худалдаж мөнгөө гаргаж авдаг.
  • 73. Инфляцийн үед дээрхтэй адил үр ашиггүй үйлдэл хэдэн арав дахин явагддаг. Өөрөөр хэлбэл, инфляцигүй эдийн засагт явагдахгүй байсан үйлдлүүд хэд дахин давтагдаж явагдсанаар эдийн засаг дахь үр ашигүй зардал ихээр нэмэгддэг байна. Үүнийг макро эдийн засгийн онолд гутлын ширний зардал гэж нэрлэгддэг.
  • 74. Цэсний зардал. Инфляцийн үед эдийн засаг дахь ихэнх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өөрчлөгддөг. Ингэж үнэ өөрчлөгдөх бүрт пүүсүүд үнийн жагсаалт буюу цэсээ өөрчлөх наад захын шаардлагтай болдог. Үүнтэй холбоотойгоор пүүсээс гарч буй нэмэлт зардлыг цэсний зардал гэж төлөөлүүлэн нэрлэжээ. Гэхдээ энэ төрлийн зардлыг зөвхөн цэсийг өөрчлөх төдий байдлаар ойлгож болохгүй. .
  • 75. Учир нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гарч буй цэсний өөрчлөлтийн зардлаас гадна маш олон төрлийн нэмэлт зардал гарч байдаг Тухайлбал, пүүс үнийн өөрчлөлтийг хамтран ажилладаг түншүүддээ мэдээлэх, тэдэнтэй дахин гэрээ хэлэлцээр байгуулж гэрээгээ шинэчлэх, мөн хэрэглэгчийг алдахгүйн тулд хийж буй төрөл бүрийн арга хэмжээнүүдтэй холбоотойгоор тухайн пүүсээс маш олон төрлийн нэмэлт зардлууд гардаг. Энэ бүх зардлуудыг цэсний зардалд хамааруулан авч үзнэ
  • 76. 5.Инфляцийн эсрэг бодлого Инфляцийн эсрэг бодлого нь инфляцийг хор нөлөөгүй түвшинд буюу хурдацыг нь нэг оронтой тоонд барихад чиглэгддэг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд засгийн газраас макро эдийн бодлогын хүрээн дэх арга хэрэгслүүдийг ашигладаг. Макро эдийн засгийн бодлогын дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараах хоёр бодлогын арга хэрэгслийг ашиглана . Үүнд :
  • 77. Сангийн бодлого. Сангийн бодлого гэдэг нь татварын өөрчлөлт, засгийн газрын зардлын өөрчлөлт, мөн энэ хоёрыг зэрэг өөрчлөх замаар эдийн засгийн төлөв байдалд нөлөөлөх арга юм Өндөр инфляцитай үед засгийн газар инфляцийг бууруулахын тулд татвараа өсгөж, зардлаа бууруулдаг. Үүнийг сангийн хумих бодлого гэж нэрлэдэг
  • 78. Мөнгөний бодлого. Мөнгөний бодлого нь эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг өөрчилдөг. Энэ нь тухайн улсын төв банкаар зохицуулагдана. Өндөр инфляцитай үед эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг багасгадаг. Үүнийг мөнгөний хатуу бодлого гэж нэрлэдэг.