More Related Content
What's hot
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Macroeconomics - shalgalt -1,2 PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
DOC
PDF
PDF
PDF
Similar to Mac ecs3.2021
PDF
PPTX
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд PPTX
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд PDF
PPTX
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд PDF
PDF
PDF
PPTX
PPTX
PPTX
PPTX
Random 110314083943-phpapp02 DOCX
DOCX
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө PDF
DOC
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ... DOC
DOC
PPT
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan PDF
More from ssuserca5598
PDF
MICRO L6.2022 -2023 on.pdf PDF
PDF
MICRO L4.2022 -2023on.pdf PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
MICRO L2.2022-2023 on.pdf PDF
MICRO L1.2022 -2023 on.pdf PDF
PDF
Lecture 19.2022- 2023.pdf PDF
Lecture 18.2022 - 2023.pdf PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Mac ecs3.2021
- 1.
ИНФЛЯЦИ
I. Үнэн /Худал
Доорх асуудлуудын үнэн, худлыг нягтлан тунгааж, хариулт өг
1. Инфляци нь зах зээл дээрх бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх үзэгдэл юм.
2. Үнийн ерөнхий түвшин буурах үзэгдлийг дефляци гэдэг.
3. Аливаа эдийн засгуудад хамгийн нийтлэг тооцогддог үнийн индекс нь хэрэглээний үнийн индекс,
ДНБ-ий дефлятор юм
4. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт, төрийн зардлын өсөлт, экспортын өсөлт зэрэг
нь зардлын инфляци үүсэх шалтгаан болдог.
5. Үүсч буй шалтгаанаасаа үл хамааран инфляци нь эдийн засагт ихэвчлэн сөрөг үр дагаврыг бий
болгодог.
6. Инфляци нь нийт эрэлтийн өсөлтөөс болон нийт нийлүүлэлтийн бууралтын аль алинаас нь
үүсэлтэй байж болно
7. Хүлээгдэж буй болон гэнэтийн шинжтэй инфляциуд нь орлогын дахин хуваарилалтанд ижил
нөлөөллийг үзүүлдэг.
8. 5%-ийн жил бүрийн үнийн уналт нь тогтмол орлоготой гэр бүлийн орлогыг жил бүр 5%-иар
нэмэгдүүнэ.
9. Хэрэв жил бүр 10%-ийн үнийн өсөлт гарвал 10 жил тутамд үнийн төвшин хоёр дахин нэмэгдэнэ.
10. Гэнэтийн инфляци нь өртөн ба зээлдэгчийн хооронд орлогыг хуваарилахдаа өртний хувьд ашигтайгаар
шийдвэрлэдэг.
11. Инфляцийн үед газар, алт, урлагийн ховор бүтээлүүд нь санхүүгийн хөрөнгийн үнэ цэнэ алдагдах
аюулыг бууруулахын тулд хөрөнгө оруулалт хийдэг уламжлалт зүйлс юм.
12. Инфляци нь хүн амын бүх давхаргын бодит орлогыг буурахад хүргэнэ.
II.Тест
Зөв хариултын өмнөх үсгийг дугуйлна уу.
1. Үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдлийг
a. Инфляци
б. Дефляци
в. Стагфляци
г. Агфляци
2. Өмнөх жилд үнийн индекс 115% , энэ жил 122% байвал энэ жилийн инфляцийн
түвшин хэд ?
а. 4,9%
б.7,1%
в. 6,1%
г. 3,8
3. Хэрэв үнийн ерөнхий түвшний жилийн өсөлт 5%-иас хэтрээгүй бөгөөд бүтээгдэхүүн,
үйлчилгээний янз бүрийн бүлгүүдийн үнэ бие биентэйгээ харьцуулахад өөрчлөгдөөгүй бол энэ нь:
а. Хүлээгдэж байгаа инфляци
б. Гиперинфляци
в. Цогио инфляци
г. Мөлхөө инфляци
4. Түүхий эдийн үнэ өсч, цалин нэмэгдсэний улмаас үйлдвэрлэлийн хэмжээ буурсан гэвэл энэ нь:
- 2.
а.Илүүдэл эрэлтийн инфляци
б.Стагфляци
в. Үйлдвэрлэлийн зардлын инфляци
г. Бүх хариулт буруу
5. Үнийн ерөнхий түвшин буурах үзэгдлийг:
а. Инфляци
б. Дефляци
в. Стагфляци гэж нэрлэдэг.
6. Жил бүрийн үнийн өсөлт 10% бол үнийн түвшин 2 дахин нэмэгдэхэд
a.10 жил
б. 2 жил
в. 7 жил
г. 15 жил
7. Хүлээгдэж байгаагүй инфляцийн үед баялаг нь дараах байдлаар хувиарлагддаг.
а. Зээлдэгчээс зээл олгогчдод
б. Зээл олгогчдоос зээлдэгчдэд
в. Залуучуудаас хөгшин хүмүүст
г. Төр засгаас пүүсүүдэд
8.Эрэлтийн инфляци нь:
a. Нефтийн үнэ өссөнөөс
б. Ажиллагсадын цалин өссөнөөс
в. Ажилгүйдлийн түвшин өссөнөөс
г. Мөнгөний нийлүүлэлт хэт нэмэгдсэнээс үүснэ
9. Инфляциас хамгийн их хохирдог нь:
а. Зээлдүүлэгч болон тогтмол орлоготой хүмүүс
б. Зээлдэгчид болон тогтмол орлоготой хүмүүс
в. Зээлдэгч болон зээлдүүлэгч
10. Үнийн ерөнхий түвшинг ________________хэмждэг
a. ДНБ – ний дефлятороор
б. ДНБ –ний өөрчлөлтийн хувиар
в. Хэрэглээний үнийн индексээр
г. а ба в хоёулаа зөв
11. Хэрэв нэрлэсэн мөнгөн орлого 5%-иар нэмэгдэж, үнийн ерөнхий түвшин 8% өссөн бол бодит
орлого хэрхэн өөрчлөгдөх вэ?
а. 13% өссөн
б. 3% өссөн
в. 3% буурсан
г. 1% буурсан
12. Урьдчилан тооцоолох боломжгүй инфляцийн үед бусдаас бага хохирдог нь:
а. Тогтмол орлого авагчид
б. Үнийн төвшний өсөлтөөс нэрлэсэн мөнгөн орлого нь удаан өсдөг хүмүүс
в. Мөнгөн хадгаламжтай хүмүүс
г. Үнэ хямд байхад зээл авсан хүмүүс
д. Зөвхөн б. ба г хариулт зөв
13. Аль нь үйлдвэрлэлийн зардлын өсөлтийн улмаас үүсэх инфляцитай холбоогүй вэ?
- 3.
а. Үйлдвэрлэлийн баажил эрхлэлтийн төвшний өсөлт
б. Нэгж бүтээгдэхүүний зардлын өсөлт
в. Инфляцитай зэрэгцсэн цалингийн өсөлт
г. Нийлүүлэлтийн уналт
д. Зээлийн хүүгийн өсөлт
14.Өсөн нэмэгдэж буй инфляцийн үед зээлийн хүү яах вэ?
а. Мөнгөний үнэ цэнэ унаж байгаа учраас буурна
б. Ажил эрхлэлтийн төвшин буурч байгаа учраас унана
в. Мөнгөний үнэ цэнэ унаж багаа учраас өснө
г. Ажил эрхлэлтийн төвшин буурч байгаа учраас өснө
д. Огт өөрчлөгдөхгүй
15. Хүлээгдэж байгаагүй инфляцийн үед
а.Эдийн засгийн хохирол гардаггүй
б.Эдийн засгийн үр ашиг буурдаг
в.Орлого болон баялгийг дахин хувиарлагддаг
г. Зөвхөн б ба в хариултууд зөв
д. Өмнөх бүх хариултууд буруу
16. Гипер инфляцийн үед
a. Эдийн засгийн үйл ажиллагаа сэргэдэг
б. Үнэ огцом буурч эдийн засгийн харилцаа сэргэдэг
в. Санхүүгийн хямрал, нийгэм- улс төрийн эмх замраагүй байдал бий
болдог
г. Төрөөс мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг
17. Доор дурдсан үйлдлүүдийн алины тусламжтайгаар хүн урьдчилан харах боломжгүй инфляцийн
аз туршилтаас бүрэн даатгагдах вэ?
а.Урт хугацаанд урьдчилан индексжүүлсэн цалин хөлс олгож байхаар хөдөлмөрийн
гэрээнд тусгаж өгөх
б. Инфляцийн өсч байгаа хэмжээгээр зээлийн хүүг индексжүүлнэ
в. Банкны хүүгээс доогуур хүүтэй зээл бусдад өгөх
г. Банкнаас авсан зээлээр бизнес эрхлэх
д. Өмнөх бүх хариулт зөв
18. 2006 оны хэрэглээний үнийн индекс 121 ба 2007 оны хэрэглээний үнийн индекс 137 бол 2007
оны инфляцийн түвшинг тооцохын тулд дараах аргуудын алийг нь ашиглах вэ ?
а. [(137 − 121)/121] x 100 =13.2
б. (137 x121) /100 = 165.7
в. (137 -121) /100 = 0.16
г. (137/121) x100 = 113.2
III. Бодлого
1. Монгол улсын хэрэглээний үнийн индекс 2005 оныг суурь болгосноор 2007 онд 125 хувь, 2008 онд
152.6 хувь байсан бол 2008 оны инфляци хэд байсан бэ?
2. Эдийн засагт дараах хоёр төрлийн барааг хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн үнэ ба хэрэглээний
сагсанд эзлэх хувийн жин дараах байдлаар өгөгдсөн.
- 4.
Он А бүтээгдэхүүнБ бүтээгдэхүүн
Хэрэглээнд
Эзлэх хувь
Үнэ Хэрэглээнд
Эзлэх хувь
Үнэ
2002 70% 250 30% 500
2003 60% 240 40% 550
а. Дээрх мэдээллийг ашиглан 2002 оныг суурь жил болгож жил бүрийн хэрэглээний
үнийн индексийг тооцно уу.
б. 2003 оны инфляцийг түвшинг тооцно уу.
3. Нийт үйлдвэрлэл X,Y,Z гэсэн гурван төрлийн барааг үйлдвэрлэдэг бөгөөд Х = 20,Y=30,Z=40
байв. Эдгээр үнэ харгалзан Px= 10, Py=8, PZ=6 дараа жил нь Px = 8, Py=10 ,PZ= 10 болсон гэвэл
үнийн түвшингийн өсөлтийг тодорхойл.
4. Монгол улсын 2004, 2005 оны нэрлэсэн ДНБ ба 1995 оны үнээр тооцсон бодит ДНБ /тэрбум ₮/
дараах байдлаар өгөгдсөн бол
Жил Нэрлэсэн ДНБ Бодит ДНБ
2004 1910.88 776.1
2005 2266.5 824.53
a. 2004, 2005 оны ДНБ – ний дефляторыг тооц
b. 2005 оны инфляцийн түвшинг тооц
5. Хүснэгтэнд 3 төрлийн барааны тоо хэмжээ, тэдгээрийн өмнөх ба тухайн жилийн үнэ өгөгдсөн
байна. Өгөгдсөн мэдээллийн дагуу хэрэглээний үнийн индекс ба инфляцийн түвшинг тооц
Бараа Q Po P1
1 10 3 5
2 15 5 7
3 20 7 9