Сүсэг бишрэл 
 
 Чулуун зэвсгийн үед хүн төрөлхтний дунд сүсэг 
бишрэлийн үндэс тавигджээ. Хүн нас барсан нэгнээ 
оршуулах болсон, хойд насанд итгэх болсон зэрэг нь 
үүнийг илтгэнэ. Сүсэг бишрэлийн дараах хэдэн хэлбэр 
байсан. Үүнд: 
 Анамизм – сүнс шүтлэг 
 Тотемизм – онгон шүтээн 
 Фетишизм – цалигчлах үзэл 
 Смаги – дом шившлэг
Бурхан, шүтээний үүсэл 
 
 Бурхан шүтэх болсон нь 
1. Байгалийн сүрт үзэгдэл 
 Айх 
 Бишрэх 
2. Хүний оюун ухааны хөгжил (хүн өөрийгөө 
ухамсарлах болсноор бүх үзэгдэл, явц цаанаа 
эхлүүлсэн эзэнтэй гэж үзэх болсон) 
3. Байгальдаа дасан зохицох 
4. Амьдралыг цааш нь үргэлжлүүлэх
Бурхан, шүтээний хөгжил 
 
 Чулуун 
зэвсгийн үе 
 Хүрэл 
зэвсгийн үе 
 Төрт 
улсуудын үе 
 Орчин үе 
 Араатан дүрт (Чоно, ирвэс, матар) 
 Эрлийз (кентавр, минотавр, сатир) 
 Хүн дүрт (Мардук, Зевс, Амон) 
 Хүн, эсвэл түгээмэл оршигч, 
христ, аллах, будда
 
 Политейст – олон шүтээнт шашин: 
 Бөөгийн шашин – манайхан тэнгэр, гялайхан тэнгэр гэх 
мэт 99 тэнгэр, Эртний Грекийн – Зевс, Посейдон, Айд, 
Геркулес, Гермес, Гефест, Аполлон, Гера, Афродита, 
Афин, Дионис, Эртний Египетийн – Ра (Птаху, Амон, 
Атон), Анубис, Осирис, Буддын – Будда, Майдар, Аюуш 
 Монотейст – нэг шүтээнт Христос, Ислам, Йудейн 
шашин 
Шашны ангилал
Буддын шашны үүсэл 
 
 Анх МЭӨ V зууны үед умард Энэтхэгийн нутагт 
үүссэн бөгөөд үндэслэгч нь Гуатама буюу Сакъяа 
муни овгийн (монголчууд шагжамуни гэдэг) 
Сидтхарта юм. Үүссэн цагаасаа Их хөлгөн, Бага 
хөлгөний гэсэн үндсэн хоёр урсгал болсон бөгөөд 
хятад, монгол зэрэг умар зүгийн орнуудад Их 
Хөлгөний (Махаяана) урсгал дэлгэрсэн байдаг.
Их хөлгөний урсгал 
 
 Гэлүкпа буюу шарын 
 Гармова 
 Сакъя 
 Нимова буюу улааны 
 Бажопа 
 Хятадын хөхийн буюу зэн буддизм 
 Японы буддизм 
 Солонгосын буддизм
Монгол дахь дэлгэрэлт 
 
 Монгол нутагт буддын шашин бүр Хүннү гүрний үеэс 
дэлгэрч эхэлсэн бөгөөд Сүмбэ, Нирун, Түрэг, Уйгар, Кидан 
зэрэг улсад ноёлогч дээд давхраанынханд дэлгэрч байжээ. 
Хятадын Хан улс бурхан багшийн анхны сэрэг дүрийг 
Хүннүгийн оута ван буюу хилийн харуулын ноёноос 
олзолж авсан байдаг. Нирун улсад энэтхэгийн лам 
Дармапияг төрийн багшаар өргөмжилж байсан. Нируны 
зарим хаад энэхтэг гаралтай нэртэй байсан (Брахман хаан). 
Түрэгийн Тоба хаан буддын шашныг төрийн шашин болгож 
байсан. Турфаны уйгарын цуглуулгаас бурханд мөргөж буй 
мөргөлчний зураг олдсон байдаг. Монголын эртний 
улсуудын үеийн дэлгэрэлтийг анхдугаар дэлгэрэлт гэж 
үздэг.
Их Монгол улс байгуулагдсаны дараа монголчууд янз 
бүрийн шашинтай зэрэг шахам нүүр тулан учрах болжээ. 
Монгол хаад аливаа шашныг үл ялгаварлан үздэг байсан нь 
буддын шашин монголд дэлгэрэхэд тус дөхөм болсон байна. 
Монголын эзэнт гүрний үед бурхны шашны хоёрдугаар 
дэлгэрэлт болсон. Анх 1240 онд Өгөөдэй хааны хүү Годон 
ноён Төвдийг эрхшээлдээ оруулахдаа буддын шашны лам 
хуврагуудтай уулзсан байдаг. Юань гүрнийг үндэслэгч 
Хубилай хаан эзлэгдсэн олон улс орнуудыг баримтлан 
захирахын тулд буддын шашны хоёр ёсны номлолыг төрийн 
бодлогын хувьд ашиглах зорилгоор төвдийн лам 
хуврагуудтай холбоо тогтоох болжээ. Энэ үүднээс 1269 онд 
Пагва ламыг урьж төрийн багшаар өргөмжилж дөрвөлжин 
бичгийг зохиолгосон байдаг. Мөн, “Арван буянт номын 
цагаан түүх” хэмээх хоёр ёсыг номлосон номыг гаргасан 
байдаг.
Хубилайн дараагийн хаад ч Хубилайн энэхүү 
бодлогыг уламжлан авч цааш үргэлжлүүлэн 
явсан байдаг. Юань гүрний хаад бүгд төрийн 
багштай байсан ба Чойжи Одсэр, Барнашир гүүш 
гэх мэт алдар цуутай бичгийн мэргэдийг 
томилдог байжээ. Юань гүрэн мөхөж монгол 
хаад эх нутагтаа ирснээр буддын шашны нөлөө 
буурсан байдаг. Гэхдээ хааны ордны хэмжээнд 
бага ч атугай нөлөөтэй оршиж байсан нь 
тодорхой. Монголын эзэнт гүрний үед буддын 
шашин зөвхөн тодорхой нэг хүрээнд буюу 
Дайдуд төвлөсөн монгол хаад, ноёдын дунд 
голдуу дэлгэрч жирийн монгол ард түмний дунд 
үндсэндээ бөөгийн шашин зонхилох нөлөөтэй 
хэвээр байсан аж.
Улс төрийн бутралын сүүл үеэр буддын шашны 
гуравдахь дэлгэрэлт болжээ. Батмөнх Даян хаан 
хэдийгээр алтан ургийн бус ноёдын нөлөөг дарахын 
тулд Зүүн Монголыг үр хүүхдүүддээ хувааж өгсөн 
боловч зуугаад жилийн дараа түүний удмынхан 
хоорондоо тэмцэлдэж улс төрийн хувьд дахин бутарч 
эхэлсэн байдаг. Эл үед бөөгийн шашин зонхилох 
нөлөөтэй хэвээр байсан бөгөөд уг шашны харгис 
хатуу байдал, олон шүтээн, сахиустай байдаг зэрэг 
нь бутралыг улам л гүнзгийрүүлэх нэг хүчин зүйл 
болж байжээ.
Хөхнуурын газрыг эрхшээлдээ оруулсан Түмэдийн Алтан хан 
Төвдтэй шууд хил залгах болсон байна. 1577 онд шарын (гэлүкпа) 
урсгалын тэргүүн, Богд Зонхувагийн гуравдахь үеийн залгамжлагч 
(III Далай лам) Содномжамцыг Хөх хотод урьж монгол ноёдоос 
хамгийн түрүүнд буддын шашинд орсон байна. Тэр үеэр Алтан хан 
Содномжамцад Далай лам (блам) цол, хариуд нь Содномжамц Алтан 
ханд урьд Хубилай хааны хэрэглэж байсан “Чакравардын хүрдэн 
эргүүлэгч их хаан(орчлонгийн хүрдийг эргүүлэгч)” цолыг өгсөн 
байдаг. Үүнээс үзэхэд Алтан хан буддын шашныг дэлгэрүүлснээр 
монголчуудыг өөрийн манлайлал дор нэгтгэх гэсэн зорилготой 
байжээ. Шашныг улам бүр дэлгэрүүлэх үүднээс Алтан хан “Алтан 
ханы цааз” хэмээх нэртэй шашны цааз бичиг гаргасан бөгөөд энэхүү 
цаазын бичигт гэлэн, гэцэл, банди, убсанз, чавганц зэрэг сахилын 
зэргүүдийг тайж ноёдын зэрэгтэй адилтган үзэх, лам нарыг татвараас 
чөлөөлөх, бөөгийн ёс, ёслол үйлдэхийг хориглох, лам хуврагуудад 
гар хүрсэн хүмүүсийн шийтгэх зэрэг заалтууд орсон байдаг. III Далай 
лам Содномжамц дараа нь монгол нутагт дахин хоёр удаа ирсэн 
бөгөөд Түмэн Засагт хаан, Халхын Абтай сайн хан, Ордосын 
Хутагтай сэцэн хунтайж зэрэг ноёдууд уулзаж буддын шашинд орох 
болцгоожээ.
Баруун Монголд буддын шашныг дэлгэрүүлэхэд Нэйж 
тойн, Зая бандид Намхайжамц зэрэг хүмүү с голлох 
үүрэг гүйцэтгэсэн ба Зая бандид Намхайжамц 1648 
онд ойрдын Тод бичгийг зохиосон байна. Нийт 
Монголд улаан, шарын ургалын аль аль нь дэлгэрч 
байсан ч зонхилон шарын урсгал давамгайлах болжээ. 
III Далай лам нас барсны дараа IV Далай ламын 
дүрийг Монголоос тодруулсан байдаг. Түмэдийн 
Алтан ханы ач, Сүмэр хунтайжийн хүүг Далай ламаар 
тодруулж Лхаст залсан ба хорин хэдэн настайдаа 
тэнгэрт хальжээ. Түүний үед монгол ноёдууд ээлж 
ээлжээр Лхаст их цэргийн хамт очин Далай ламыг 
хамгаалдаг байсан. Тухайлбал: Халхын Түмэнхэн 
сайн ноён очиж хамгаалаад Сайн ноён цол, Сэцэн хан 
Субугудай Гэгээн цол тус авч байв.
Халх нутагт анх Абтай сайн хан дэлгэрүүлэх болсон. Абтай бол Батмөнх 
Даян хааны отгон хүү, Гэрсэнз жалайр хунтайжийн гуравдугаар хүү, 
Онохуй үйзэн (Ноонох) ноёны ууган хүү. Түшээт хан аймгийг 
үндэслэсэн. Анх Абтай галзуу баатар хан гэж алдаршсан байсан. Домогт 
өгүүлсэнээр: Абтай хөлний тулуй өвчтэй тул өдөр болгон нэг хүн алж 
халуун гэдсэнд нь хөлөө хийн өвчнөө намдаадаг байсан гэдэг. Нэгэн удаа 
тэгж өвчнөө намдаагаад сууж байхад хонхны дуу сонсоод энэ юмны дуу 
болох, ямар учиртай юм болохыг дуугаргасан Хөх хотын худалдаачнаас 
асууж сураглан улмаар бурхан багш, түүний сургааль номлолын тухай 
зах зухаас нь мэдээд сонирхох сэтгэл төрж Хөх хот орж Алтан хантай 
уулзан, дараа нь Далай ламтай уулзан шашин номын мөрөөр орсон гэдэг. 
1585 онд Халх нутагтаа ирээд хуучин Хархорум хотын туурин дээр 
байсан нэгэн буддын сүмийн үлдэгдэл дээр шарын шашны анхны 
хийдийг байгуулж, 1586 онд равнайлуулсан байна. Тэгээд Эрдэнэзуу 
хэмээн нэрлэсэн аж. Эрдэнэ гэдэг нь гурван эрдэнэ “Бурхан дор 
мөргөмүү, ном дор мөргөмүү, багш (лам) дор мөргөмүү”, зуу гэдэг нь 
төвдөөр гуу буюу рамыг хэлдэг. Анхны шүтээн нь Гомбогүр бурхан 
байсан.
Түүний дараагаар Хөнгө тарны хийд, Төвхөн хийд, Шанхын хийд, 
Амарбаясгалант, Манзуширын хийд, Балдан Бэрэйвун, Заяын хүрээ, Ламын 
гэгээний хүрээ, вангийн хүрээ, Санбэйсийн хүрээ, Галбын гурван хийд, 
Онгийн хүрээ, Дэлгэрийн Чойр, Хялганатын хүрээ, Дамбадаржаалин хийд, 
Гандан хүрээ гэх мэт сүм хийд, хүрээ олноор байгуулагдах болжээ. Нийт 
1800 гаруй том жижиг хийд, сүм, дуган, хурлын газар байсан. Халх нутагт 
хамгийн анхны хутагт нь Жалханз хутагт, анх ядуу дорд айлын гэрт хувилан 
төрсөн гэдэг. 1639 онд Түшээт хан Гомбодоржийн 5 настай хүү Занабазарыг 
халхын шашны тэргүүнээр өргөмжилж Өндөр гэгээн гэдэг цол өгсөн байдаг. 
Улмаар Далай ламд айлтган Дарнадын хувилгаан буюу Жибзундамба 
хутагтын хойд дүрээр тодруулсан. 8 удаа тодорсон. II богд Дархан чин ван 
Дондовдоржийн отгон хүү байсан. Чингүнжавын бослогын дараа нас 
барсан. III богдоос эхлээд төвдөөс тодруулах болсон. VIII богд 1870 онд 
төрсөн. 5 настайдаа Жибзундамба хутагтаар өргөмжлөгдөн монгол нутагт 
ирсэн. Бүтэн нэр нь 
ЖибзундамбаАгваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбуу.
Тамгатай хутагтууд 
 
 Богд Жавзандамба хутагт 
 Заяын гэгээн буюу Зая бандид хутагт 
 Эрдэнэ бандид Хамба номун хан 
 Эрдэнэ хамба хутагт 
 Жалханз хутагт 
 Наруванчин хутагт 
 Эрдэнэмэргэн ноён хутагт 
 Ялгуусан хутагт ноён номун хаан 
 Цэцэн ширээт бандид хутагт 
 Ялгуусан хутагт хамба номун хан 
 Шива ширээт цагаан хутагт 
 Эрдэнэ мэргэн бандид номун хаан хутагт 
 Ширээт номч номун хан хутагт 
Түүнчлэн Хүүхэн 
хутагт, Говийн 
догшин ноён хутагт, 
манзушир хутагт гэх 
мэт тамгагүй боловч 
нэр нөлөөтэй 
хутагтууд байсан.

mh30

  • 2.
    Сүсэг бишрэл   Чулуун зэвсгийн үед хүн төрөлхтний дунд сүсэг бишрэлийн үндэс тавигджээ. Хүн нас барсан нэгнээ оршуулах болсон, хойд насанд итгэх болсон зэрэг нь үүнийг илтгэнэ. Сүсэг бишрэлийн дараах хэдэн хэлбэр байсан. Үүнд:  Анамизм – сүнс шүтлэг  Тотемизм – онгон шүтээн  Фетишизм – цалигчлах үзэл  Смаги – дом шившлэг
  • 3.
    Бурхан, шүтээний үүсэл   Бурхан шүтэх болсон нь 1. Байгалийн сүрт үзэгдэл  Айх  Бишрэх 2. Хүний оюун ухааны хөгжил (хүн өөрийгөө ухамсарлах болсноор бүх үзэгдэл, явц цаанаа эхлүүлсэн эзэнтэй гэж үзэх болсон) 3. Байгальдаа дасан зохицох 4. Амьдралыг цааш нь үргэлжлүүлэх
  • 4.
    Бурхан, шүтээний хөгжил   Чулуун зэвсгийн үе  Хүрэл зэвсгийн үе  Төрт улсуудын үе  Орчин үе  Араатан дүрт (Чоно, ирвэс, матар)  Эрлийз (кентавр, минотавр, сатир)  Хүн дүрт (Мардук, Зевс, Амон)  Хүн, эсвэл түгээмэл оршигч, христ, аллах, будда
  • 5.
      Политейст– олон шүтээнт шашин:  Бөөгийн шашин – манайхан тэнгэр, гялайхан тэнгэр гэх мэт 99 тэнгэр, Эртний Грекийн – Зевс, Посейдон, Айд, Геркулес, Гермес, Гефест, Аполлон, Гера, Афродита, Афин, Дионис, Эртний Египетийн – Ра (Птаху, Амон, Атон), Анубис, Осирис, Буддын – Будда, Майдар, Аюуш  Монотейст – нэг шүтээнт Христос, Ислам, Йудейн шашин Шашны ангилал
  • 6.
    Буддын шашны үүсэл   Анх МЭӨ V зууны үед умард Энэтхэгийн нутагт үүссэн бөгөөд үндэслэгч нь Гуатама буюу Сакъяа муни овгийн (монголчууд шагжамуни гэдэг) Сидтхарта юм. Үүссэн цагаасаа Их хөлгөн, Бага хөлгөний гэсэн үндсэн хоёр урсгал болсон бөгөөд хятад, монгол зэрэг умар зүгийн орнуудад Их Хөлгөний (Махаяана) урсгал дэлгэрсэн байдаг.
  • 7.
    Их хөлгөний урсгал   Гэлүкпа буюу шарын  Гармова  Сакъя  Нимова буюу улааны  Бажопа  Хятадын хөхийн буюу зэн буддизм  Японы буддизм  Солонгосын буддизм
  • 8.
    Монгол дахь дэлгэрэлт   Монгол нутагт буддын шашин бүр Хүннү гүрний үеэс дэлгэрч эхэлсэн бөгөөд Сүмбэ, Нирун, Түрэг, Уйгар, Кидан зэрэг улсад ноёлогч дээд давхраанынханд дэлгэрч байжээ. Хятадын Хан улс бурхан багшийн анхны сэрэг дүрийг Хүннүгийн оута ван буюу хилийн харуулын ноёноос олзолж авсан байдаг. Нирун улсад энэтхэгийн лам Дармапияг төрийн багшаар өргөмжилж байсан. Нируны зарим хаад энэхтэг гаралтай нэртэй байсан (Брахман хаан). Түрэгийн Тоба хаан буддын шашныг төрийн шашин болгож байсан. Турфаны уйгарын цуглуулгаас бурханд мөргөж буй мөргөлчний зураг олдсон байдаг. Монголын эртний улсуудын үеийн дэлгэрэлтийг анхдугаар дэлгэрэлт гэж үздэг.
  • 9.
    Их Монгол улсбайгуулагдсаны дараа монголчууд янз бүрийн шашинтай зэрэг шахам нүүр тулан учрах болжээ. Монгол хаад аливаа шашныг үл ялгаварлан үздэг байсан нь буддын шашин монголд дэлгэрэхэд тус дөхөм болсон байна. Монголын эзэнт гүрний үед бурхны шашны хоёрдугаар дэлгэрэлт болсон. Анх 1240 онд Өгөөдэй хааны хүү Годон ноён Төвдийг эрхшээлдээ оруулахдаа буддын шашны лам хуврагуудтай уулзсан байдаг. Юань гүрнийг үндэслэгч Хубилай хаан эзлэгдсэн олон улс орнуудыг баримтлан захирахын тулд буддын шашны хоёр ёсны номлолыг төрийн бодлогын хувьд ашиглах зорилгоор төвдийн лам хуврагуудтай холбоо тогтоох болжээ. Энэ үүднээс 1269 онд Пагва ламыг урьж төрийн багшаар өргөмжилж дөрвөлжин бичгийг зохиолгосон байдаг. Мөн, “Арван буянт номын цагаан түүх” хэмээх хоёр ёсыг номлосон номыг гаргасан байдаг.
  • 10.
    Хубилайн дараагийн хаадч Хубилайн энэхүү бодлогыг уламжлан авч цааш үргэлжлүүлэн явсан байдаг. Юань гүрний хаад бүгд төрийн багштай байсан ба Чойжи Одсэр, Барнашир гүүш гэх мэт алдар цуутай бичгийн мэргэдийг томилдог байжээ. Юань гүрэн мөхөж монгол хаад эх нутагтаа ирснээр буддын шашны нөлөө буурсан байдаг. Гэхдээ хааны ордны хэмжээнд бага ч атугай нөлөөтэй оршиж байсан нь тодорхой. Монголын эзэнт гүрний үед буддын шашин зөвхөн тодорхой нэг хүрээнд буюу Дайдуд төвлөсөн монгол хаад, ноёдын дунд голдуу дэлгэрч жирийн монгол ард түмний дунд үндсэндээ бөөгийн шашин зонхилох нөлөөтэй хэвээр байсан аж.
  • 11.
    Улс төрийн бутралынсүүл үеэр буддын шашны гуравдахь дэлгэрэлт болжээ. Батмөнх Даян хаан хэдийгээр алтан ургийн бус ноёдын нөлөөг дарахын тулд Зүүн Монголыг үр хүүхдүүддээ хувааж өгсөн боловч зуугаад жилийн дараа түүний удмынхан хоорондоо тэмцэлдэж улс төрийн хувьд дахин бутарч эхэлсэн байдаг. Эл үед бөөгийн шашин зонхилох нөлөөтэй хэвээр байсан бөгөөд уг шашны харгис хатуу байдал, олон шүтээн, сахиустай байдаг зэрэг нь бутралыг улам л гүнзгийрүүлэх нэг хүчин зүйл болж байжээ.
  • 12.
    Хөхнуурын газрыг эрхшээлдээоруулсан Түмэдийн Алтан хан Төвдтэй шууд хил залгах болсон байна. 1577 онд шарын (гэлүкпа) урсгалын тэргүүн, Богд Зонхувагийн гуравдахь үеийн залгамжлагч (III Далай лам) Содномжамцыг Хөх хотод урьж монгол ноёдоос хамгийн түрүүнд буддын шашинд орсон байна. Тэр үеэр Алтан хан Содномжамцад Далай лам (блам) цол, хариуд нь Содномжамц Алтан ханд урьд Хубилай хааны хэрэглэж байсан “Чакравардын хүрдэн эргүүлэгч их хаан(орчлонгийн хүрдийг эргүүлэгч)” цолыг өгсөн байдаг. Үүнээс үзэхэд Алтан хан буддын шашныг дэлгэрүүлснээр монголчуудыг өөрийн манлайлал дор нэгтгэх гэсэн зорилготой байжээ. Шашныг улам бүр дэлгэрүүлэх үүднээс Алтан хан “Алтан ханы цааз” хэмээх нэртэй шашны цааз бичиг гаргасан бөгөөд энэхүү цаазын бичигт гэлэн, гэцэл, банди, убсанз, чавганц зэрэг сахилын зэргүүдийг тайж ноёдын зэрэгтэй адилтган үзэх, лам нарыг татвараас чөлөөлөх, бөөгийн ёс, ёслол үйлдэхийг хориглох, лам хуврагуудад гар хүрсэн хүмүүсийн шийтгэх зэрэг заалтууд орсон байдаг. III Далай лам Содномжамц дараа нь монгол нутагт дахин хоёр удаа ирсэн бөгөөд Түмэн Засагт хаан, Халхын Абтай сайн хан, Ордосын Хутагтай сэцэн хунтайж зэрэг ноёдууд уулзаж буддын шашинд орох болцгоожээ.
  • 13.
    Баруун Монголд буддыншашныг дэлгэрүүлэхэд Нэйж тойн, Зая бандид Намхайжамц зэрэг хүмүү с голлох үүрэг гүйцэтгэсэн ба Зая бандид Намхайжамц 1648 онд ойрдын Тод бичгийг зохиосон байна. Нийт Монголд улаан, шарын ургалын аль аль нь дэлгэрч байсан ч зонхилон шарын урсгал давамгайлах болжээ. III Далай лам нас барсны дараа IV Далай ламын дүрийг Монголоос тодруулсан байдаг. Түмэдийн Алтан ханы ач, Сүмэр хунтайжийн хүүг Далай ламаар тодруулж Лхаст залсан ба хорин хэдэн настайдаа тэнгэрт хальжээ. Түүний үед монгол ноёдууд ээлж ээлжээр Лхаст их цэргийн хамт очин Далай ламыг хамгаалдаг байсан. Тухайлбал: Халхын Түмэнхэн сайн ноён очиж хамгаалаад Сайн ноён цол, Сэцэн хан Субугудай Гэгээн цол тус авч байв.
  • 14.
    Халх нутагт анхАбтай сайн хан дэлгэрүүлэх болсон. Абтай бол Батмөнх Даян хааны отгон хүү, Гэрсэнз жалайр хунтайжийн гуравдугаар хүү, Онохуй үйзэн (Ноонох) ноёны ууган хүү. Түшээт хан аймгийг үндэслэсэн. Анх Абтай галзуу баатар хан гэж алдаршсан байсан. Домогт өгүүлсэнээр: Абтай хөлний тулуй өвчтэй тул өдөр болгон нэг хүн алж халуун гэдсэнд нь хөлөө хийн өвчнөө намдаадаг байсан гэдэг. Нэгэн удаа тэгж өвчнөө намдаагаад сууж байхад хонхны дуу сонсоод энэ юмны дуу болох, ямар учиртай юм болохыг дуугаргасан Хөх хотын худалдаачнаас асууж сураглан улмаар бурхан багш, түүний сургааль номлолын тухай зах зухаас нь мэдээд сонирхох сэтгэл төрж Хөх хот орж Алтан хантай уулзан, дараа нь Далай ламтай уулзан шашин номын мөрөөр орсон гэдэг. 1585 онд Халх нутагтаа ирээд хуучин Хархорум хотын туурин дээр байсан нэгэн буддын сүмийн үлдэгдэл дээр шарын шашны анхны хийдийг байгуулж, 1586 онд равнайлуулсан байна. Тэгээд Эрдэнэзуу хэмээн нэрлэсэн аж. Эрдэнэ гэдэг нь гурван эрдэнэ “Бурхан дор мөргөмүү, ном дор мөргөмүү, багш (лам) дор мөргөмүү”, зуу гэдэг нь төвдөөр гуу буюу рамыг хэлдэг. Анхны шүтээн нь Гомбогүр бурхан байсан.
  • 15.
    Түүний дараагаар Хөнгөтарны хийд, Төвхөн хийд, Шанхын хийд, Амарбаясгалант, Манзуширын хийд, Балдан Бэрэйвун, Заяын хүрээ, Ламын гэгээний хүрээ, вангийн хүрээ, Санбэйсийн хүрээ, Галбын гурван хийд, Онгийн хүрээ, Дэлгэрийн Чойр, Хялганатын хүрээ, Дамбадаржаалин хийд, Гандан хүрээ гэх мэт сүм хийд, хүрээ олноор байгуулагдах болжээ. Нийт 1800 гаруй том жижиг хийд, сүм, дуган, хурлын газар байсан. Халх нутагт хамгийн анхны хутагт нь Жалханз хутагт, анх ядуу дорд айлын гэрт хувилан төрсөн гэдэг. 1639 онд Түшээт хан Гомбодоржийн 5 настай хүү Занабазарыг халхын шашны тэргүүнээр өргөмжилж Өндөр гэгээн гэдэг цол өгсөн байдаг. Улмаар Далай ламд айлтган Дарнадын хувилгаан буюу Жибзундамба хутагтын хойд дүрээр тодруулсан. 8 удаа тодорсон. II богд Дархан чин ван Дондовдоржийн отгон хүү байсан. Чингүнжавын бослогын дараа нас барсан. III богдоос эхлээд төвдөөс тодруулах болсон. VIII богд 1870 онд төрсөн. 5 настайдаа Жибзундамба хутагтаар өргөмжлөгдөн монгол нутагт ирсэн. Бүтэн нэр нь ЖибзундамбаАгваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбуу.
  • 16.
    Тамгатай хутагтууд   Богд Жавзандамба хутагт  Заяын гэгээн буюу Зая бандид хутагт  Эрдэнэ бандид Хамба номун хан  Эрдэнэ хамба хутагт  Жалханз хутагт  Наруванчин хутагт  Эрдэнэмэргэн ноён хутагт  Ялгуусан хутагт ноён номун хаан  Цэцэн ширээт бандид хутагт  Ялгуусан хутагт хамба номун хан  Шива ширээт цагаан хутагт  Эрдэнэ мэргэн бандид номун хаан хутагт  Ширээт номч номун хан хутагт Түүнчлэн Хүүхэн хутагт, Говийн догшин ноён хутагт, манзушир хутагт гэх мэт тамгагүй боловч нэр нөлөөтэй хутагтууд байсан.