More Related Content
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PDF
PPTX
Mongol helnii tosoo uge sudlal PPTX
What's hot
PPTX
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж DOCX
PPTX
PPT
PPTX
PPTX
темпрамент зан төлөв Copy PDF
DOCX
PPTX
PPTX
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ DOCX
DOCX
DOCX
монгол ардын аман зохиолын учир PPTX
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel ODP
р.о өгүүлбэрийг салаалах-8 DOC
ээлжит хичээлийн төлөвлөгөө 1 дах цаг ODP
PPTX
Хэлзүй, түүний үндсэн ойлголт DOCX
монгол ардын зүйр цэцэн үгс DOCX
цаг агаар шинжих монгол арга Similar to Лекц 5
PPTX
PPTX
PPTX
DOCX
PPTX
PPTX
ECON303-Хичээл 10 /20190318/ PPTX
PPTX
PPTX
танин мэдэхүйн-түвшний-даалгавар PPTX
PPTX
PPTX
танин мэдэхүйн-түвшний-даалгавар PPTX
PDF
DOCX
PPTX
PPT
Etseg ehiin surgalt 3a tsolmon PPTX
Монгол хүүхдийн цогц хөгжлийг судалсан үр дүн [Autosaved].pptx DOCX
New microsoft office word document PPTX
04. INSTRUCTIONAL DESIGN -Tsogzolmaa More from Temuulen Baldan
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
DOCX
PPTX
bagaar ajillah chadvar 5 3 PPTX
PPTX
PPTX
PPTX
TM5-2(tanin medehuin process) PPTX
PPTX
PPTX
Лекц 5
- 1.
- 2.
Танин мэдэхүйн үндэсХүнгадаад орчныг хүртэх, хүлээн авах нь сэрэл, хүртэхүйн процесстой холбоотой.Сэрэл гэдэг нь юмсын аль нэг шинжийг хүлээн авч мэдрэх, ө.х. харах, сонсох, үнэрлэх, амтлах г.м. Сэрлийн хувьд сэрэхүйн зааг, дасан зохицох чадвар, мэдрэх чадвар дээшлэх г.м. үзэгдлүүд яригдана. - 3.
Хүртэхүй гэдэг ньбодит байдал, юмс үзэгдлийг бүхэлд нь хүлээн авах процесс. Орон зай, цаг хугацааны, хөдөлгөөний гэж 3 ангилна. Хүртэхүйд бодит, тогтвортой, дүгнэн цэгцлэгдсэн, бүхэллэг гэсэн шинжүүд яригдана.Сэтгэц хэвийн бус үед эдгээр чанарууд алдагддаг.Анхаарал гэдэг нь мэдээллийг бусдаас онцлон сонгох байдал. Анхааралд багтаамж, хуваарилалт, төвлөрөлт, тогтворжилт, хурд гэсэн чанарууд яригдана. Анхаарлыг шууд болон дам, зориудын болон санамсаргүй гэж ангилдаг. - 4.
Хүртэхүйд үүсэх алдааХүртэж байгаа зүйлээ буруу тайлбарлах, юмсыг буруу хүртэн тусгаж авахыг хүртэхүйд үүсэх алдаа гэнэ. Энэ үзэгдлийг хүмүүс практикт өргөн ашигладаг. Жишээ нь: намхан, махлаг хүмүүс өндөр туранхай харагдахын тулд босоо шулуун хээтэй бараан өнгийн хувцас өмсөх, өрөө тасалгааг цэлгэр уудам харагдуулахын тулд цайвар өнгөөр будаж, овор багатай эд хогшил тавих гэх мэт. Юмсын хэлбэр дүрсийг таниулах, зураг схем хийх зэрэгт хүртэхүйн эндүү ташаа үзэгдлийг эергээр ашиглах боломжтой. - 5.
Цаг хугацааг хүртэхСонирхолтойхичээлийн цаг нисэх мэт хурдан өнгөрдөгХувь хүний зүгээс тухайн зүйлд хандах урьдчилсан чиг хандлага цаг хугацааг хүртэхэд нөлөөлнө. Ж: шалгалтын өдрүүдэд цаг хугацаа богиноссон мэт санагддагӨнгөрсөн үйл явдал ямар байснаас цаг хугацааны дурсамж хамаарна. Сонирхолтой үйл явдлаар дүүрэн он жилүүд хурдан өнгөрсөн мэт санагддагЦаг хугацааг хүртэхэд хүний нас хамааралтай. Настай хүмүүсийн хувьд цаг хугацаа хурдан өнгөрч байгаа, амьдрал богино мэт санагддаг бол хүүхдүүдийн хувьд удаан, том болох болоогүй мэт санагддаг - 6.
Хөдөлгөөнийг хүртэх Энэхүртэхүйн үндсэн дээр хүн өөрийн хөдөлгөөнийг зохицуулах нь цөөнгүй. Жишээ нь, теннис тоглох, бөмбөг шидэх гэж байгаа хүнийг хараад бөмбөг хүлээн авахад бэлтгэх, унаж байгаа зүйлийг тосч авах, машин хараад зогсох, мэдэж байгаа зүйлээ хэлэх гэсэн хүүхдийн дохио зангаа, нүүрний хувирлыг хараад багш ярих зөвшөөрөл олгох гэх мэт. - 7.
Дараах жишээн дээрсэрэл, хүртэхүйн ямар чанар илэрч байгааг тодорхойла/ Том зааланд микрофон ашиглан лекц уншихад яриа маш тод сонсогдож байсан боловч 30 орчим минутын дараа оюутнууд үүрэглэж эхлэв. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . б/ Гэрэлтэй газраас харанхуй өрөө рүү ороход эхлээд юу ч харагдахгүй байснаа аажмаар түүн доторх зүйлүүд тодорч эхлэв. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . в/ Холоос хүнийг харахад түүний биеийн өндөр нүдний торлог бүрхэвчинд багасч тусах боловч, түүнийг байгаа байдлаар нь хүртэнэ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . - 8.
Та засмал замаармашинтай явж байна гэж өөрийгөө төсөөл. Гэтэл улаан өнгийн үсгээр бичсэн “зогс” гэсэн замын тэмдэг харагдлаа. Та тэр даруйдаа машиныхаа тоормозыг гишгэж зогсов. Тухайн нөхцөлд сэрэл, хүртэхүйн аль нь илүү нөлөөлсөн бэ? Яагаад? - 9.
Эрүүл ба сэтгэцийнсогогтой хүүхдийн хариултанд хүртэхүйн ямар онцлог илэрч байна вэ? Цаасан дээр асгасан бэхийн толбо харуулахад хэвийн эрүүл хүүхэд нь “шар шувуу байна, энэ далавч нь, энэ нохой, хамар, чих, сүүл нь” гэх мэтээр хариулжээ. Нөгөө хүүхэд: “бэх асгаж, толбо” гэж хариулжээ. - 10.
Таныг Улаанбаатар хотынсонгуулийн нэр дэвшүүлэх хорооны зохион байгуулагч гэж бодъё. Сонгуульд өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж байгаа хүн бол нийслэлийхний хувьд төдийлөн танил биш нэг багш юм. Сонгогчдын анхаарлыг өөр дээрээ татах нь таны гол зорилго мөн. Иймээс бусдын анхаарлыг татах мэдлэг, арга барил дээрээ тулгуурлан доор өгөгдсөн бодомжийн аль нь тухайн нөхцөлд илүү үр дүнтэй болохыг сонгон тэмдэглэж тайлбарлана уу - 11.
1. а/ сонгодогзагварын завсрын өнгөтэйб/ өвөрмөц содон хийцтэй, хурц тод өнгийн костюм өмсөж, олон нийтийн өмнө гарч ирвэл хүмүүсийн анхаарлыг илүү татна.2. а/ ухуулга сурталчилгааны зургийг дөрвөлжин хэлбэртэй хийж, хананд нааж өлгөхб/ зургийг 6 өнцөгт хэлбэртэй цаасанд багтаан зурж, нарийн утсаар өлгөвөл илүү үр дүнтэй3. а/ өөрийн талаарх сурталчилгааны материалыг бага багаар нь хэсэгчилж сонинд тавихб/ сонины нэг нүүрэнд бүгдийг тавибал хүмүүсийн анхаарлыг илүү татах боломжтой - 12.
4. а/ сурталчилгаагтелевизороор явуулахдаа урлагийн тоглолттой хослуулан явуулахб/ “шоу” хэлбэрээр явуулах нь илүү үр дүнтэй5. а/ өрсөлдөгч өөрийг нь дэмжиж байгаа хүмүүстэй нэгдэн баг болж, олны өмнө гарч ярихб/ ганцаараа гарч ярих нь сонгогчдын анхаарлыг илүү татна. - 13.
Сурагч зураг зурсаарбайгаа үдийн цайны цагаа өнгөрөөчихсөн байв. Доорх бодомжуудаас аль нь зөв бэ?а/ Түүний анхаарал хийж байгаа зүйлдээ хэт төвлөрсөн байсан учраас цаг хугацаа өнгөрөхийг анзаарсангүйб/ цагийн зүүний цохилт сонорын сэрлийн доод заагаас сул байсан тул түүнийг сонссонгүйв/ ажлын цагаар байн байн цагаа харах нь зохисгүй учир ундны цаг болсныг анзааралгүй өнгөрөөчихжээ. - 14.
Дараах тохиолдлуудад анхаарлынямар чанар илэрч байгааг тодорхойлж, нэрлэ.а/ Сурагч даалгавраа хийж байхдаа орчин тойронд юу болж байгааг үл анзаарна.б/ Сурагчид хичээлээ хийж байхад 2 хүүхэд гэнэт чанга инээлдэхэд, бусад нь тэдний зүг харавв/ Сурагч тоо бодох, дуу аялах, бусдын асуултанд хариулах зэргээр олон үйлдлийг нэгэн зэрэг хийж чадна - 15.
2 худалдаачин нэггазраас өндөг авч зэрэгцэж зогсоод зардаг байжээ. Нэгнийх нь өндөг түргэн зарагддаг, нөгөөгийх нь сүүлд зарагддаг байна. Учрыг нь хэрхэн тайлбарлаж болох вэ? - 16.
Лекц №5 Суралцахуйнүндэс: Ой тогтоолтХүмүүс орчин тойрноосоо тодорхой сэтгэгдэл хүлээн авч энэ нь ул мөр үлдээх бөгөөд шаардлагатай үед нөхөн сэргээгдэж байдаг. Энэ процессыг ой тогтоолт гэнэ. Өөрөөр өнгөрсөн туршлагын тусгал ч гэж тодорхойлж болох юм. Ой тогтоолтыг хүний амьдралын туршлагыг хүлээн авах, хадгалах, нөхөн сэргээх чадвартай холбон тайлбарладаг. Ой тогтоолт нь тогтоох, хадгалах, сэргээн санах, мартах гэсэн функцтэй. - 17.
АнгилалГенетик – Амьдралдзайлшгүй шаардлагатай биологийн, сэтгэлзүйн ба зан байдлын шинж чанарыг удамшлын замаар дамжуулах ой.Механик – Амьдралын туршлагыг эзэмших чадвартай холбоотойУтгын ой - 18.
Иконик ой –Мэдээллийг боловсруулахгүйгээр дүр зургийг нь сэтгэлдээ буулгахтай холбоотой. Мэдрэхүйн эрхтнээр мэдээллийг шууд тусгах ой юм. 0.1с-0.5с. Дүр зургийн ой ч гэж нэрлэдэг.Богино хугацааны ой - Богино хугацаанд мэдээллийг хадгалах ой. Ойролцоогоор 20 с. Хүлээн авсан мэдээллийг тэр чигээр нь биш, харин нэгтгэн дүгнэсэн хэлбэрээр хадгалдаг. 5-9 нэгж мэдээллийг тогтоодог. Шуурхай ой - Үргэлжлэх хугацаа хэдэн с-ээс хэдэн өдөр байж болно. Шаардлагатай хугацааны турш мэдээллийг хадгалдаг. Ж: 5 дах өдөр шалгалттай гэвэл тэр үе хүртэл мэдээллийг хадгална.Удаан хугацааны ой - Тодорхойгүй хугацааны турш мэдээллийг хадгалах бөгөөд мэдээллийг хэд дахин ч нөхөн сэргээж болно. - 19.
Харааны ой –Харааны дүр зургаар хадгалах, нөхөн сэргээх ой. Зохион бодох чадвартай холбоотой. Сонсголын ой – Дуу чимээ, хөгжим, яриаг хадгалах чадвартай холбоотой яригданаХөдөлгөөний ой – Хөдөлгөөний дадал, чадвартай холбоотой байна. Алхах, бичих, зурах, спортын болон бүжгийн хөдөлгөөнийг илүүтэй тусгадаг.Сэтгэлийн хөдөлгөөний ой – Хүний сэтгэгдэлд үндэслэдэг ойн хэлбэр. Илүү бат бөх хадгалагддаг. - 20.
Зориудын болон санамсаргүйой. Хүний зоригийн процесс оролцож байгаа эсэхээр нь ингэж ангилдаг. Хүмүүс янз бүрийн параметрээр ойн хувьд өөр хоорондоо ялгаатай байна. Хурд, бат бөх чанар, үргэлжлэх хугацаа, оновчтой байдал, багтаамж. Энэ бүгд ойн тоон тодорхойлолт. Харин ой тогтоолтын дээрх хэлбэрүүдээс аль нь давамгайлав гэдэг нь чанарын тодорхойлолт болно. Гэвч ойн цэвэр хэлбэр гэж үгүй. - 21.
- 22.
Хүүхэд наснаас эхлэной тогтоолтын хөгжил нь хэд хэдэн механизмаар явагддагМеханик ой тасралтгүй хөгжсөөр логик ойгоор солигдоно.Шууд ой нь тогтоох болон нөхөн сэргээхийн тулд янз бүрийн мнемотехникын арга барил, хэрэглүүрийг идэвхтэй, ухамсартай ашиглах шууд бус ойд шилждэг.Хүүхэд насанд ноёлдог санамсаргүй ой зориудын шинж чанартай болно. - 23.
Зохион бодохуйЗохион бодохуйгэдэг нь туршлага төсөөллийн үндсэн дээр юмс үзэгдлийн дүр зургийг бий болгох танин мэдэхүйн процесс юм. Зохион бодохуй гэдэг нь хөдөлмөрийн бүтээлийн дүр зургийг өмнөөс загварчлах, мөн асуудлын тохироо тодорхойгүй үед илрэх бүтээлч үйл ажиллагааны зайлшгүй элемент юм. Зохион бодохуй зөвхөн хүнд байдаг. Ямар ч ажил хийхийн өмнө үр дүнг урдаас төсөөлөн төлөвлөсөн байдаг. Хийх зүйлийхээ дүр зургийг бий болголгүйгээр ажил хийдэггүй. - 24.
АнгилалЕрөнхийд нь 4ангилдаг.Идэвхтэй – Хүн өөрийн хүсэл зоригийн дагуу тохирсон дүрийг бий болгон ашиглахИдэвхгүй – Хүсэл зоригоос гадуур ухамсаргүйгээр дүр аяндаа үүсэх процесс. Бодит байдлаас хол хөндий, юм зөгнөх байдлаар илэрдэг. Гол төлөв ухамсарт үйл ажиллагаа сулрах, хүн идэвхтэй үйлдэлд оролцоогүй байх, галлюцинаци, аффект болон нойрсох үед илэрнэ.Бүтээлч - Зүгээр л механикаар хуулбарласан эсвэл сэргээгдсэн биш, хүн бодит байдалд ухамсартайгаар гадны нөлөөгүй дүр зургийг бий болгохБүтээлч бус /Сэргээн хуулбарлагдсан/ - Ямар нэг стимулын үндсэн дээр дүр үүсэх процесс. Тухайлбал ном унших, зураг харах, ямар нэг юм сонсохтой холбоотой илэрнэ - 25.
зохион бодохуйн илрэххэлбэрүүд Зөгнөл – Зохион бодохуй нь бодит амьдралтай нийцэх юм ховор, эсвэл огт байхгүй дүр зурагМөрөөдөл – Хүний бодол санаа нь ирээдүйд чиглэсэн шинжтэй дүр зурагЗүүд – Зохион бодохуйн идэвхгүй зориудын бус хэлбэр. Гол төлөв ухамсрын доор, саатлын нөлөөгөөр явагддаг. Зүүдний агуулгыг санадаг нь нойрсох үед ой тогтоолт идэвхтэй ажилладгийг харуулж байна. Нойронд хариу үйлдлийн шилэн сонгох чанар ажиглагддаг. Ж: Эх хүн хүүхдэдээ маш мэдрэмтгий унтдаг. - 26.
Галлюцинаци. Сэтгэц баорганизмын өөрчлөлтийн үед эмгэг хэлбэрээр илэрдэг. Стигмат. Хэт хүчтэй зохион бодох. Ж: Иесүсийн мэндэлсэн өдөр зарим шүтлэгтэн биедээ шарх сорви гартал зохион боддог.Дидактоген. Зөгнөлт айдас. Багшийн сурган хүмүүжүүлэх тактикгүй үйлдэл нь ийм байдалд хүргэдэг.Идеомотор үйлдэл. Зохион бодож буй зүйлийн хамт ухамсаргүй хөдөлгөөн дагалдах үзэгдэл. Ө.х хөдөлгөөний тухай төсөөлөхөд мэдрэхүйн эрхтэн ухамсрын хяналтгүй дагалдана. - 27.
зохион бодохуйн дүрүүсэх арга замНийлүүлэх арга. Хүн амьдралдаа тохиолдсон олон шинж тэмдгийг өөр хооронд нь холбож, шинэ дүр зураг гаргахыг хэлнэ. Ж: үлгэрийн янз бүрийн дүр, тахиан хөлтэй эргэдэг байшин гэх мэт. Юмсын хэмжээг ихэсгэх эсвэл багасгах замаар өөрчлөх. Ж: хүн зурахдаа толгойг нь эсвэл биеийн аль нэг хэсгийг том зурах. - 28.
Тодотгох арга. Тухайнюмс үзэгдлийн голлох шинж дээр ургуулан дүр босгох. Нийтлэг шинжээр зохион бодох. Ж: дарга гэвэл бүдүүн гэдэстэй, нүдний шил зүүсэн, дипломат цүнх барьсан гэх мэт. Загварчлах, зүйрлэж бодох арга. Ж: миний дүүтэй адил юм, ингэж байгаа байх г.м. Антарктид тивд байдаг пингвинийг ажиглаад, зохион бүтээгчид хөвсгөр цасанд хий эргэхгүй “Пингвин” гэдэг машин зохион бүтээсэн. Зарим төрлийн дун хорхойны хөдөлгөөнийг ажигласны үндсэн дээр эрдэмтэд усан замын шинэ төхөөрөмж бүтээсэн г.м. - 29.
Зохион бодохуй ньдараах үүрэгтэй.Хөдөлмөрийн эцсийн төдийгүй, завсрын бүтээгдэхүүнийг төсөөлөхБодит байдлыг дүр зургаар төсөөлөхХийх ажлын талаар сэтгэцийн загвар үүсгэхХүний хэрэгцээг сэдэлжүүлэхҮйл ажиллагааг төлөвшүүлэхСэтгэлийн хөдөлгөөний байдлыг зохицуулах - 30.
Зохион бодохуйн тусламжтайгаарорганизмын байдал ба сэтгэц физиологийн байдлыг удирдаж болно. Тухайлбал амьсгалын ритм, пульс, цусны даралт гэх мэт. Үүнтэй холбоотой аутотренингийн арга практикт өргөн хэрэглэгддэг. Хүн өөртөө итгүүлэн үнэмшүүлэх замаар организмын байдлыг өөрчилдөг. Энэ нь сэтгэлийн хөдөлгөөнөө ухамсартайгаар зохицуулах, сэтгэлээ барьж сурах, мөн оюуны болон биеийн ачааллын үед түргэн хугацааны дотор бие организмаа сэргээх зэрэг үйлчлэл үзүүлдэг. - 31.
Зохион бодохуй органикпроцессуудтай нягт холбоотой байдаг. Санаагаар өвдөх үзэгдэл байна.Зохион бодохуйн тусламжтайгаар хүнийг эмчлэх гипнозын арга бий. Хүнийг судалж болно. Зохион бодохуй нь бие хүний тусгалын шинж, тухайн үе дэх сэтгэлзүйн байдлыг илэрхийлдэг. Үүнийг ТАТ, Роршарх, Розенцвейг г.м аргачлалаар судалдаг. Урлаг, уран сайхны хөдөлгөгч хүч нь зохион бодохуй юм. - 32.
Туршилт. Өгүүллийг дуусгах“Үдэшбүрэнхий болж, гадаа зөөлөн бороо шивэрч байлаа. Автобусны зогсоол дээр шүхэр барьсан хоёр охин юуны ч тухай юм шивнэлдэн зогсоно. Гэнэт…” - 33.
Зохион бодохуй органикпроцессуудтай нягт холбоотой байдаг. Санаагаар өвдөх үзэгдэл байна.Зохион бодохуйн тусламжтайгаар хүнийг эмчлэх гипнозын арга бий. Хүнийг судалж болно. Зохион бодохуй нь бие хүний тусгалын шинж, тухайн үе дэх сэтгэлзүйн байдлыг илэрхийлдэг. Үүнийг ТАТ, Роршарх, Розенцвейг г.м аргачлалаар судалдаг. Урлаг, уран сайхны хөдөлгөгч хүч нь зохион бодохуй юм. - 34.
Туршилт. Өгүүллийг дуусгах“Үдэшбүрэнхий болж, гадаа зөөлөн бороо шивэрч байлаа. Автобусны зогсоол дээр шүхэр барьсан хоёр охин юуны ч тухай юм шивнэлдэн зогсоно. Гэнэт…” - 35.
Өмнөх хичээлүүдээр өөрийгөөшалгах асуултСэтгэл судлал хэдий үеэс бие даасан шинжлэх ухаан болсон бэ?Сэтгэл судлалын судлах зүйлийг хэрхэн томьёолж болох вэ?Уураг тархины тухай асуудлыг яагаад сэтгэл судлалд авч үздэг вэ?Баруун тал бөмбөлөг ямар үүрэгтэй вэ?Зүүн тал бөмбөлөг ямар үүрэгтэй вэ?Сэрэл, хүртэхүйг яагаад танин мэдэхүйн үндэс гэж нэрлэдэг вэ? - 36.
Сэрлийн зааг гэжюу вэСэрлийн дасан зохицох чанар гэж юу вэ?Сенсибилизаци /мэдрэмхийжих/ гэж юу вэ?Сэрэл, хүртэхүйн ялгааОрон зайн хүртэхүй гэж юу вэХөдөлгөөний хүртэхүй гэж юу вэ?Цаг хугацааны хүртэхүй ямар хэлбэрүүдтэй вэ?Хүртэхүйн ямар чанарууд байдаг вэ?Анхаарлыг хэрхэн ангилдаг вэ?Амьтдын зан байдлын хэдэн хэлбэр байдаг вэ?