Skip to main content
Монгол хүүхдийн цогц
хөгжлийг судалсан үр дүн
БСҮХ, ХХСС
Агуулга
1. Үндэслэл, зорилго, зорилт
2. Арга зүй
3. Хүүхдийн хөгжлийн онцогийг судалсан үр дүн
4. Дүгнэлт
Үндэслэл, зорилго
БСҮХ-ийн судалгааны баг нь БШУЯ-ны захиалгаар, ШУТС-ийн
санхүүжилтээр монгол хүүхдийн цогц хөгжлийн судалгааг 2014-2017,
2019-2021 онд хоёр шаттайгаар хэрэгжүүлсэн.
Монгол Улсын боловсролын салбарын бодлого, үйл ажиллагааны
хэрэгжилтэд Монгол хүүхдийн хөгжлийн өвөрмөц онцлогийг тооцон үзэх
нь иргэдийн чанартай боловсролыг дэмжих нэг арга зам гэж үзэн 2
шатны цөм технологийн судалгааг хэрэгжүүлсэн юм.
Судалгааны зорилго нь Монгол хүүхдийн цогц хөгжлийн онцлог , түүнд
нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоож, боловсролын бодлого үйл
ажиллагаанд тусган хэрэгжүүлэх боломж бүхий судалгааны үр дүнг
гаргах, үндэсний хэмжээнд бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн
хөгжлийн онцлогийг судалсан цаашид сайжруулах боломжтой
мэдээллийн сан бий болгох явдал байв.
Зорилт
1. Хүүхдийн цогц хөгжлийг оношлох судалгааны аргачлалыг
хөгжүүлэх
2. Үндэсний хэмжээнд төлөөлөхүйц түүвэр бүхий хүүхдийн
цогц хөгжлийн мэдээллийн сан үүсгэх
3. Хүүхдийн цогц хөгжлийн онцлогийг чадваруудаар
дамжуулан тодорхойлж, нөлөөлж байгаа хүчин зүйл,
өөрчлөлтийг тогтоох
4. Судалгааны үр дүнд тулгуурлан бие бялдар, нийгэмшил,
танин мэдэхүйн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг
боловсруулах зорилтуудыг хэрэгжүүлсэн.
Түүвэр
Судалгаанд нийт 3-5 насны 800 хүүхэд, сургуулийн насны 7183 сурагч, эхний
шатны судалгаанд 3164, 2 дахь шатны судалгаанд 4019 хүүхэд оролцсон.
Санамсаргүй түүврийн аргаар, хүйс, насны тэнцвэртэй сонголтыг хийсэн.
Судалгааны арга
Бие бялдрын хөгжлийг бодит хэмжилтийн аргаар, нийгэмшил,
танин мэдэхүйн хөгжлийг насны онцлогт тулгуурлан
сорил/тестийн аргаар хэмжсэн.
Бие бялдар
• өсөлт хөгжил
• бэлтгэлжилт
Танин мэдэхүй
• Мэдээллийг
хүртэж хүлээж
авах чадвар
• Мэдээллийг
боловсруулах
сэтгэхүйн
чадвар
• Ярих чадвар
Нийгэмшил
• Өөртөө хандах
хандлага
• Сэтгэлийн
хөдөлгөөн
• Харилцаа
• Нийгмийн хэм
хэмжээг баримтлах
чадвар, үнэт
зүйлийн
баримжаалал
Судалгааны үр дүн
Фактор анализийн шинжилгээгээр, мэдээллийг хүртэж хүлээж
авах чадварыг дэмжихийн тулд богино хугацаанд мэдээллийг
харж тогтоох чадвар, ялангуяа, цифр, үг гэх мэт нарийн
мэдээллийг харж тогтоох чадвар, тэрчлэн анхаарлаа
төвлөрүүлэх чадварыг дэмжих нь илүү үр дүнтэй нь
харагдсан.
Сэтгэхүйн чадварыг дэмжихийн тухайд үгийн төрөл зүйлээр
нь ангилах, ялангуяа тэмдэг нэрийн утгыг таньж ангилах,
хийсвэр утгатай үг тайлбарлах чадварыг нь дэмжих нь үр
дүнтэй байна.
Судалгааны үр дүн- Бие бялдрын хөгжил
15-17 насанд охидын биеийн өндөр харьцангуй тогтвортой
болсон бол хөвгүүдийнх нас нэмэгдэх тусам 1-2.5 см-ээр
өсдөг байна.
Охидын биеийн жин харьцангуй нэмэгддэг нас нь 12-13 нас
байна. Биеийн өндрөө дагаад бусад үзүүлэлтүүд нэмэгддэг
байна.
Судалгааны үр дүн- Бие бялдрын бэлтгэлжилт
• Хүүхдүүдийн хурдны чанар 11-14 насанд бага зэрэг буурч, 15-17 насанд буцаад
өссөн байна (Богино зайг хурдтай туулах чадвар – 50 м ). Мөн нас нэмэгдэх
тусам хүүхдүүдийн холын зайг тэсвэртэйгээр туулах чадвар буурч байна.
• Эрэгтэй хүүхдүүдийн хүчний чанар нас нэмэгдэхэд тогтвортойгоор нэмэгдэж
байгаа бол охидынх өсөхгүй байна.
• Эрэгтэй хүүхдүүдийн уян хатан чанар 15-17 насанд л мэдэгдэхүйц нэмэгдэж
байгаа бол эмэгтэй хүүхдүүдийнх нас нэмэгдэх тусам тогтвортойгоор сайжирсан
дүр зурагтай байна.
• Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн уян хатан чанар болон хүчний үзүүлэлт
Улаанбаатар хотын хүүхдүүдтэй харьцуулахад сайн бол Улаанбаатар хотын
хүүхдүүд холын зайг тэсвэртэйгээр туулах чадвар харьцангүй сайтай байна
(p<0.01)
Судалгааны үр дүн- Мэдээллийг хүртэж хүлээж авах чадвар
6-10 настай хүүхдүүд: Хүртэхүй: Ерөнхийд нь
хурдан хүртдэг. Бүтэц, бүрэлдэхүүнд нь
харьцуулан ажиглах нь бэрхшээлтэй. Анхаарал:
Анхаарлаа төвлөрүүлэн оновчтой бүтээлч
ажиллах нь сул. Богино хугацааны харааны ой:
Богино хугацаанд дүрс зургийг тогтоох нь илүү,
харин тоо цифр гэх мэт тэмдэгтийг тогтоох нь сул
11-14 настай хүүхдүүд: Хүртэхүй: Бүтэц,
бүрэлдэхүүнд нь ажиглан хүртэх нь сайн. Богино
хугацааны харааны ой: богино хугацаанд цифр
тоо гэх мэт мэдээллийг тогтоох нь сул.
Анхаарлын төвлөрөл: Анхаарлаа төвлөрүүлэх
чадвар нь сайжирсан. Гэхдээ хурдтай бүтээлч
ажиллах нь хангалтгүй.
15-17 нас: Хүртэхүй өмнөх настай харьцуулахад
сайжраагүй. Анхаарлаа төвлөрүүлэн хурдтай
бүтээлч ажиллах буюу ачааллыг даах чадвар нь
сайжирдаг.
Хүртэхүйн чадвар Анхаарлаа
төвлөрүүлэх чадвар
Богино хугацаанд
дүрс-мэдээллийг
харж тогтоох чадвар
Богино хугацаанд
цифр-мэдээллийг
харж тогтоох чадвар
Богино хугацаанд
мэдээллийг сонсож
тогтоох чадвар
3.2
2.2
2.8
1.8
2.6
3.9
3.0
3.8
2.4
3.0
3.4
3.9
4.3
2.8
3.2
6-10 нас 11-14 нас 15-17 нас
Судалгааны үр дүн – хэл ярианы сэтгэхүйн чадвар
Сэтгэхүйн ангилах чадвар: 6-10 нас: Бодит утгыг таньж ангилах
нь сайн. Хийсвэр үгсийн утгыг таньж ангилах нь сул.
11-17 нас. Нас нэмэгдэх тусам аажмаар сайжирдаг. Гэхдээ үгийн
гол утга биш, үгээр илэрхийлэгдэж байгаа зүйлийн адил төстэй
шинжийг чухалчилдаг сэтгэхүйн эмпирик шинж хадгалагдсаар
байна.
Сэтгэхүйн ерөнхийлөн дүгнэх чадвар: 6-10 нас: Бага ангид
энгийн эхийг утгаар нь ойлгож илэрхийлэх нь бусад чадваруудтай
харьцуулахад илүү сайн. Үгийн утгыг тайлбарлах, сэтгэхүйн
харьцуулан нэгтгэн дүгнэх чадвар сул байдаг байна.
11-14 нас: Дунд ангид математик тооцоолол хийх чадвар бусад
чадваруудтай харьцуулахад сайн, үг тайлбарлах чадвар, сэтгэхүйн
нэгтгэн дүгнэх чадварыг нь дэмжих хэрэгцээтэй байна.
15-17 нас: Үгийн утга тайлбарлах чадвар харьцангүй нэмэгддэг
байна. Сэтгэхүйн харьцуулан нэгтгэн дүгнэх чадвар тодорхой
түвшинд нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, үзэгдэл юмсын гол мөн чанарыг
таньж нэгтгэн дүгнэх нь сайжирдаг. Математик сэтгэхүйн чадвар тэр
бүр сайжраагүй тал харагдлаа.
Ярих чадварын хувьд энгийн богино өгүүлбэрээр ярьдаг, нийлмэл
ялангуяа, холбоос бүхий хавсарсан нийлмэл өгүүлбэрээр санаа
бодлоо илэрхийлдэггүй.
Сэтгэхүйн ерөнхийлөн дүгнэх чадвар буюу юмс үзэгдлийн гол
шинжийг нь хийсвэрлэн таньж нэгтгэн дүгнэж ойлгох чадвар нас
нэмэгдэх тусам сайжирдаг (p<0.01).
у
т
г
ы
н
о
й
б
о
д
и
т
ү
г
т
а
й
л
б
а
р
л
а
х
х
и
й
с
в
э
р
у
т
г
а
т
а
й
ү
г
т
а
й
л
б
а
р
л
а
х
с
а
л
а
а
у
т
г
а
т
а
й
ү
г
т
а
й
л
б
а
р
л
а
х
х
э
л
я
р
и
а
н
ы
с
э
т
г
э
х
ү
й
н
х
а
р
ь
ц
у
у
л
а
н
н
э
г
т
г
э
н
д
ү
г
н
э
х
м
а
т
е
м
а
т
и
к
с
э
т
г
э
х
ү
й
2.96
2.5
2.2
1.8 2
2.6
2.8
2.7
2.7
2
2.5
3.4
3.02
3.1 3.3
2.5
2.9
3.4
6-10 нас 11-14 нас 15-17 нас
ХЭРЭГЛЭЭ
ЗАДЛАН ШИНЖЛЭЛ
НЭГТГЭН ДҮГНЭЛТ
ҮНЭЛГЭЭ
ТАНИН МЭДЭХҮЙН БҮТЭЦ
МЭДЛЭГ
ОЙЛГОЛТ
Сурах үйл явц
Сурах нь – хүн шинэ мэдлэг , чадвар,
туршлага эзэмших үйл явц. Сурснаар
хүний зан үйл өөрчлөгдөнө.
Багшийн заах үйл явц
 ЛЕКЦ
 БИЕЭР ГҮЙЦЭТГЭХ
 ДАДЛАГА, ДАСГАЛ ХИЙХ
 ЯРИЛЦЛАГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
БАГШЛАХ НЬ багш ба нэг ба түүнээс дээш тооны
суралцагчийн хоорондын амьд, идэвхтэй харилцаа.
ХИЧЭЭЛ ЗААХ ЯНЗ БҮРИЙН АРГА БАЙНА:
Хичээл заах нь үйлчилгээ
Багшлах
Хоорондын харилцаа нь дараах талтай.
Багш Суралцагч/сонсогч
1. Идэвхтэй хариу үйлдэл / бодит
үйл
2. Ойлгох/эргэх холбоо
Эргэх холбоо
Эргэх холбоо гэдэг нь суралцахуйн үр дүнгийн
талаарх хариу мэдээлэл авах юм. Үр дүн нь
доорх хүчин зүйлээс хамаарч болно.
Өмнө эзэмшсэн мэдлэг, чадвар, туршлага
Хүн бүрт тэгш боломж олгосон эсэх
Чанар
Ашиг тус
2. Багшлах үндсэн загвар
Нөлөөлөл үзүүлэх Сурах үйл явц Дэс дараалал
Гүйцэтгэлийн
үнэлгээ
Зураг 1: Багшлахуйн үндсэн загвар
3.Нөлөөлөл үзүүлэх
Нөлөөлөл гэдэг нь суралцагчид
сургалтын үр дүнд юу мэдэх, яаж хийх
талаар мэдээлэл өгөх
Нөлөөлөл
Юуг сурч мэдэж, эзэмших талаар сургалтын хөтөлбөр,
төлөвлөгөөнд тусгана.
(i) Суралцагч юуг сурах вэ? Энэ нь сурах үйлд нь
чиглэл өгнө.
(ii) Багш сургалтын хамгийн оновчтой, үнэн зөв
агуулга, эх сурвалж, тохиромжтой сургалтын
аргыг сонгоно.
(iii) Суралцах үйл явцыг удирдан зохион байгуулж
суралцагчийн амжилтыг үнэлнэ.
Судлагдахуун
Суралцагч
Асуулт
Багш
Судалгааны үр дүн: Нийгэмшлийн чадвар
Фактор анализийн шинжилгээгээр, харилцааны чадвар, бусдыг болон өөрийгөө хүлээ зөвшөөрөх
чадварыг дэмжих нь нийгэмшлийн хөгжилд илүү үр дүнтэй байна. (0.782-0.820)
• Нийгэмшлийн чадварын хувьд, 6-10 насанд хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, бусадтай харилцах
хамтрах идэвх сонирхол, бусдын сэтгэл санааг ойлгож харилцах, өөрийн болон бусдын сэтгэлийн
хөдөлгөөнийг ойлгох, эцэг эхтэйгээ дотно харилцах чадвар сайн байлаа.
• 11-14 насанд хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, бусдын сэтгэл санааг ойлгож харилцах, бусдыг хүлээн
зөвшөөрөх, өөрийн зан төлөвөө ухамсартайгаар удирдан зохицуулах эцэг эхтэйгээ харилцах нь
тодорхой хэмжээнд буурдаг байна.
• Хөдөө орон нутгийн хүүхдүүдтэй харьцуулахад Улаанбаатар хотын хүүхдүүдийн дасан зохицох чадвар
харилцааны чадвар, эцэг эх хүүхэд хоорондын харилцаа, сэтгэлийн хөдөлгөөний чадвар буюу өөрийн
сэтгэлийн хөдөлгөөний ойлгох, бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох чадвар илүү сайн байна
(p<0.01)
• Таван жилийн өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, бусдын
сэтгэл санааг ойлгож харилцах, эцэг эхтэйгээ дотно харилцах, сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, үнэт
зүйлийн төлөвшлийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах, амжилтыг чухалчлах нь нэмэгдсэн бол
олон талт шударга харилцаа чухал гэж үзэх нь буурсан дүр зураг харагдлаа.
Дүгнэлт
• ЕБС-ийн насны хүүхдүүдийн холын зайг тэсвэртэйгээр туулах болон
богино зайг хурдтайгаар туулах чадвар, уян хатан чанарыг хөгжүүлэхэд
хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагааг чиглүүлэх, гэр бүлийн
орчинд дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгох тал дээр зөвлөн
туслах ажлыг хийх, гарч байгаа өөрчлөлтийг холбогдох мэргэжлийн
хүмүүс явцын үнэлгээ хийх, сайжруулах үйл ажиллагааг тогтмолжуулах нь
үр дүнтэй байна. Охидын хүчний чанарыг тасралтгүй нэмэгдүүлэхэд
анхаарах нь зүйтэй байна.
• Хүүхдүүдийн анхаарлаа төвлөрүүлэх, юмсыг бүтэц бүрэлдэхүүнд нь
ажиглах, богино хугацаанд мэдээллийг хүртэж ойлгох чадварыг нь
тодорхой арга зүйгээр дэмжих, тухайн чадварыг нь сургалт хөгжлийн
үйл ажиллагаандаа харгалзан үзэж ачааллыг нь зохицуулах хэрэгтэй
байна. Хүүхдүүдийн сэтгэхүй хэл ярианы чадварыг бага ангид үгийн
утгыг сайтар ойлгоход нь дэмжсэн үйлийг хийх,
• Үзэгдэл юмсын гол нийтлэг шинж, мөн чанарыг нь таньж нэгтгэн
дүгнэх, шийдвэрлэх чадварыг нь сайжруулах, ялангуяа үгийн утга, нэр
томьёог оновчтой тайлбарлах чадварыг дэмжих хэрэгцээтэй байна.
Тэрчлэн хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлэн хэд хэдэн үйлдэл бүхий
бодлого даалгаврыг янз бүрийн аргаар шийдвэрлэдэг чадварыг
төлөвшүүлэх нь хөгжлийг дэмжихэд үр дүнтэй байхуйц дүр зураг
харагдлаа.
• Бага ангид хүүхдүүд өөрийн талаарх ойлголт нь эерэг, өөртөө
итгэх итгэлтэй, бусадтай харилцах хамтрах сонирхол, нээлттэй
сэтгэлийн хөдөлгөөний илрэлийг нь харгалзан тэднийг
урамшуулан сэдэлжүүлэх, сургалт хөгжлийн үйл ажиллагаанд
жигд оролцуулах, нээлттэй илэн далангүй харилцах нь
харилцаа, сэтгэлийн хөдөлгөөний хөгжилд чухал юм.
• Сургуулийн дунд, ахлах ангид хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл,
бусдын сэтгэл санааг ойлгож харилцах эмпати чадвар, ээж
аавтайгаа нээлттэй харилцах чадварыг дэмжихэд сургалт
хөгжлийн үйл ажиллагааг чиглүүлэх нь чухал байна. Хот ба
хөдөө орон нутгийн ялгаатай байдлын хувьд, хөдөө орон
нутгийн хүүхдүүдийн холын зайг тэсвэртэйгээр туулах,
анхаарлын төвлөрөл, хийсвэр сэтгэхүйн хөгжил, бусадтай
харилцах, эцэг эхтэйгээ нээлттэй харилцах, бусдыг хүлээн
зөвшөөрөх дасан зохицох, 15-17 насанд нь сэтгэлийн
хөдөлгөөний чадварыг дэмжих нь зүйтэй байна (p<0.01).
Анхаарал хандуулсанд
баярлалаа.