А. 2 ба4 Б. 2 ба 5 В. 1 ба 3 Г. 4 ба 6 Д. 1 ба 4
С. Хэрэглээ шалгах даалгавар
1. Экологийн шинжлэх ухааныг судлах зүйлийнх нь онцлогоор хэрхэн ангилдаг вэ?
А. Аутоэкологи
Б. Синэкологи
В. Нийгмийн экологи
Г. Хавсарга экологи
Д. А+В
2. Экологийн шинжлэх ухааны ач холбогдол юу вэ?
А. Байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах
Б. Хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах
В. Хүн төрөлхтний байгальтай шүтэлцэн амьдрах онолын үндсийг зааж өгдөгт оршино.
Г. Орчны өөрчлөгдөж байгаа нөхцөлд зүйл бүхэн мэнд үлдэх буюу экологийн тэнцвэрийг
хадгалах
3. Популяцийн тоо толгойг тодорхойлох, махан идэштэн ба золиос, паразит ба эзэн хэмээх
экологийн харилцааг судлахад ямар аргыг өргөн хэрэглэдэг вэ?
А. Хээрийн судалгааны арга
Б. Туршилт судалгааны арга
В. Математик арга ба биологийн системийг загварчлах арга
Г. Лабораторийн арга
4. Нийгмийн экологи нь экологийн ямар салбарт хамаарах вэ?
А. Сонгомол экологи
Б. Хүний экологи
В. Хотын экологи
Г. Хавсарга экологи
5. Экологийн хүчин зүйл гэж юу вэ?
А. Организм орчиндоо дасан зохицох
Б. Организмд үйлчилж байгаа орчны тусгай шинж чанар
В. Организм амьдрах багалийн нөхцөл
Г. Организм, түүнийг хүрээлэн бу гадаад нөхцөл
6. Эдгээрээс аль нь шим ертөнцийн хүчин зүйлд хамаарах вэ?
А. Гэрэл
Б. Дулаан
В. Шимэгч амьтан
Г. Чийг
7. Амьдрах орчин гэж юу вэ?
А. Амьд бие махбодын амьдралд шаардлагтай хүчин зүйлсийн бөөгнөрөл
Б. Амьд бие махбодыг хүрээлэн буй амьтай ба амьгүй байгалийн юмс үзэгдлийн нэгдэл
В. Амьд бие орчиндоо дасан зохицох
Г. Амьд бие хүчин зүйл хамгийн тохиромжтойгоор үйлчлэх
8. Оптималь нөхцлөөс дээшлэх буюу доошлох үед организмд ямар өөрчлөлт ордог вэ?
А. Хэвийн үйл ажиллагаа алдагдана
Б. Үхлийн бүсэд орно
В. Эргэлзээт цэгт орно.
Г. Пессималь
9. Экологийн янз бүрийн нөхцөлд амьдрах чадвартай организмыг юу гэж нэрлэдэг вэ?
А. Эврибионт
Б. Стенобионт
В. Экологийн валент
Г. Стенобат
10. Хөдөө аж ахуйн практикт алиныг нь ашиглаж болох вэ?
А. Хүчин зүйлүүдийн харилцан үйлчлэл
Б. Хязгаарлагч хүчин зүйлийн дүрэм
В. Оптималын хууль
10.
Г. Организмын амьдралынянз бүрийн үйл ажиллагаанд хүчин зүйл өөр өөрөөр үйлчлэх
зүй тогтол
11. Аллены дүрэм-ийн онцлог юу вэ?
А. Бүлээн цустай хөхтөн амьтны биеийн дагавар эрхтэн болох чих, эвэр, сүүл, хошуу нь
халуун бүсэд ойртох тусмаа томордог
Б. Чийглэг халуун уур амьсгалтай нутгийн амьтдын өнгө зүс сэрүүн хуурай уур амьсгалтай
нутагт тархсан тухайн зүйлийн хэлбэрээс өнгө зүс нь хар, хурц тод байна.
В. Ойролцоох зүйлийн амьтны биеийн хэмжээ томрох нь хойд туйл руу ойртох тутам
нэмэгддэг.
Г. А+В
12. Монгол орны хойд Алтайн аргаль угалз хамгийн том биетэй. Хэдий газар нь ойрхон ч говийн
уулсаар тархсан аргаль угалз хойд Алтайнхаас жижиг байдаг. Энэ нь аль дүрэмд тохирох вэ?
А. Аллены дүрэм
Б. Бергманы дүрэм
В. Глогерийн дүрэм
Г. А+В
13. Глогерийн дүрэмд тохирох жишээг сонгоно уу?
А. Монгол орны говийн уулсаар тархсан аргаль угалз хойд Алтайнхаас жижиг байдаг
Б. Манай орны говь цөлд тархсан соотон алагдаахайн чихний урт биеийн уртынхаа
хагастай ойролцоо байдаг
В. Монгол орны умраас өмнө зүг өргөн тархсан бамбай хоншоорт могой говьд хангайхаас
илүү тод зүстэй байдаг
Г. А+В
14. Эдгээрээс аль нь эгэл популяци болохыг тодорхойлно уу
А. Хэнтийн нурууны буга.
Б. Монгол-Алтайн аргаль угалз, Говь-Алтайн аргаль угалз
В. Хайлаасны нэгэн төглийг эзэмшин оршиж байгаа бүлэг турлиах
Г. А+В
15. Популяцийн хэлбэрүүдийг бичнэ үү?
А.
Б.
В.
16. Эдгээрээс аль нь газар зүйн популяци болохыг тодорхойлно уу?
А. Хэнтийн нурууны буга
Б. Монгол –Алтайн аргаль угалз, Говь –Алтайн аргаль угалз
В. Хайлаасны нэгэн төглийг эзэмшин оршиж байгаа бүлэг турлиах
Г. А+В
17. Популяцийн бүтцийг юугаар тодорхойлдог вэ?
А. Нас, хүйсний бүтэц
Б. Зүйлийн бүтэц
В. Орон зайн бүтэц
Г. Зан төрхийн бүтэц
Д. Бүгд зөв
18. Популяцийн доторх бодгалуудын хоорондын харилцааг юу гэж нэрлэх вэ?
А. Зүйлийн бүтэц
Б. Орон зайн бүтэц
В. Хүйсний бүтэц
Г. Зан араншингийн бүтэц
Д. Насны бүтэц
19. Оросын эрдэмтэн Г. А. Новиков амьтанг насны таван бүлэг болгож ангилсан байдаг. Эдгээрийг
жишээ татан тайлбарлана уу?
Популяцийн насны бүтэц Онцлог Жишээ
1. Шинэ төрсөн
2. Залуу
3. Бие гүйцээгүй
11.
4. Бие гүйцсэн
5.Хөгшин
20. Олон янзын амьдрах орчинтой газар популяцийн бодгалууд орон зайд ямар хэлбэрээр тархах
вэ?
А. Жигд
Б. Сарнисан
В. Шигтээ маягтай нэг дор олноор суурьшсан
Г. Суурин
Д. Нүүдлийн
21. Зүйл оршин тогтнох хэлбэрийг сонгоно уу?
А. Популяци Б. Ареал В. Хувьсал Г. Амьдрах орчин
22. Колони амьдралтай амьтанг сонгоно уу?
А. Шоргоолж Б. Зээр В. Хүн Г. Чоно Д. Цаа буга
23. Популяцийн нягтшил гэж юуг хэлэх вэ?
А. Шинээр төрсөн бодгал
Б. Цэвэр өсөлт
В. Үхэл, хорогдол, төрөлтийн харьцаа
Г. Нэгж талбайд орших бодгалын тоо
24. Популяцийн тоо толгойн хэлбэлзлийг юу гэдэг вэ?
А. Нягтшил Б. Хөдлөл зүй В. Цэвэр өсөлт Г. Төрөлт
25. Суурин амьдралтай амьтдын бүлэглэлийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Сүрэг Б. Колони В. Сүрэглэх Г. Түр сүрэг
Бүлэг 2. Экологийн хууль, дүрмүүд
А. Мэдлэг шалгах даалгавар
1. Өгүүлбэрийн гүйцээнэ үү?
Экосистем гэдэг нь амьд ба амьгүй биеийн хооронд явагдаж байгаа
......................................................................................................................................................,
....................................................................................................................явуулж байдаг өвөрмөц,
давтагдашгүй систем юм.
2. Биосферийн үндсэн гол бүрэлдэхүүнийг нэрлэнэ үү?
А. Биологийн гаралтай эрдэс бодис
Б. Биологийн цардас болон хөрсөн бүрхэвч
В. Амьд биет
Г. А+В
Д. А+В+Б
3. “ Итай-итай” өвчнийг үүсгэгч эх үүсвэрийг нэрлэнэ үү?
А. Харт тугалга Б. Кадми В. Мөнгөн Ус Г. Хром Д. А+В
4. Хүрээлэн буй орчныг бохирдуулдаг хүнд”минамата” өвчин үүсгэдэг металлыг дугуйл.
А. Hg Б. Pb В. Cr Г. Cd
5. Дэлхийн дулааралтын үндсэн шалтгаан юу вэ?
А. Нефть Б. Ферон В. Угаарын хий Г. Нүүрс болон ашигт малтмал шатаах
6. Дараах өгүүлбэрийг гүйцээнэ үү?
Нийгмийн экологийн судлах зүйл нь .....................................................................................
Зорилго нь .................................................................................................................................
Зорилт нь .....................................................................................................................................
7. Оптималын хуулийг тайлбарлан бичнэ үү?
12.
...........................................................................................................................................................
8. Экологийн хүчинзүйлийн ангилалыг тайлбарла.
...........................................................................................................................................................
9. Бергманы дүрэм гэж юу вэ?
...........................................................................................................................................................
10. Аллены дүрэм гэж юу вэ?
..........................................................................................................................................................
11. Глогерийн дүрэм гэж юу вэ?
...........................................................................................................................................................
12. Биотик хүчин зүйлүүдээс 3 –ийг нэрлэ.
А.......................... .Б. ................................В. .......................................
13. Нөхөн төлждөггүй баялагийг нэрлэнэ үү?
А. Далайн ус Б. Газрын баялаг В. Ургамал Г. Уур амьсгал
14. Ногоон ургамлын хоололтын томьёо аль нь вэ?
А. СО2 + Н2О = Н2СО3
Б. 6СО2 + 6Н2О = С6 Н12О6 + 6 О2
В. С6 Н12О6 + 6 О2 =6СО2 + 6Н2О
15. Манай улс хэдэн онд”Биологийн төрөл зүйлийн” конвенцид нэгдэн орсон бэ?
А. 1992он Б. 1995он В. 1996он Г. 1998он
16. Манай улс хэдэн онд Байгаль хамгаалах багц хууль баталсан бэ?
А. 1992он Б. 1995он В. 1996он Г. 1998он
17. Фреон нь ямар хэсгийн бохирдуулагч вэ?
А. Ус Б. Хөрс В. Агаар Г. Озон
18. Ой мод нь:
1. Агаарыг чийглэх 2. Амьсгалыг зөөлрүүлэх 3. Хогийг багасгах 4. Газрын
нөөц багасгах
А. 1,2 Б. 2,3 В. 3,4 Г. 1,3 Д. 2,4
19. Хамгийн их тоос шороог навчныхаа гадаргуу дээр хуримтлуулдаг мод бол
А. Хайлаас Б. Улиас В. Хуайс Г. Бургас
20. Экологийн шинжлэх ухааны судалгааны түвшингүүдийг нэрлэ.
А. Бодгалийн Б. Популяцийн В. Бүлгэмдлийн Г. Биосферийн Д. Ландшафтын
21. Популяцийг тодорхойлдог онцлог зүйлүүдээс 3-ийг дугуйл.
13.
А. тархалт нутгийнхэмжээ
Б. тоо толгой
В. нас
Г. бэлгийн бүтэц
Д. хүйс
22. Популяцийн бодгалийн тоо толгойд нөлөөлөх хүчин зүйлүүдэд юу хамаарагдах вэ?
А. идэш тэжээл
Б. гадаад орчны нөлөө
В. амьдралын үргэлжлэх хугацаа
Г. зүйлийн идэвхижил
Д . бэлэг боловсрох үе
23. Монгол Улсын Улаан номд орсон устаж болзошгүй ургамлын зүйлүүд
А. Вансэмбэрүү Б. Дагуур арц
В. Алтан гагнуур Г. Хулс
24. Улаан номд орсон хөнөөгдөж байгаа зүйлүүд
А. Алтан гагнуур Б. Алтанзул В. Хар нэрс Г. Зэрлэг сармис
25. НҮБ-ын Хөдөө Аж Ахуйн байгуулага(FAO) тодорхойлсоноор ой гэж юу вэ?
А. 0,5 метрээс өндөр ургасан ургамлын бүтцийг
Б. 1 метрээс өндөр ургасан ургамлын бүтцийг
В. 2 метрээс өндөр ургасан ургамлын бүтций
Г. 5 метрээс өндөр ургасан ургамлын бүтцийг
26. Ой модны байгаль, эдийн ач холбогдолыг бичнэ үү?
А.
Б.
В.
Г.
27. Дунд зэргийн нэг мод өдөрт...........хүний амьсгалдаг хүчилтөрөгчийг ялгаруулдаг.
А. 3 Б.1 В.4 Г.5 Д. 6
28. Хотын ногоон цэцэрлэгт тарьсан моднууд нь ..............шороо тоосыг өөртөө татаж байдаг.
14.
А. Хайлаас 1.23 кг
Б. Бургас 2. 38 кг
В. Улиас 3. 34 кг
Г. Голт бор 4 1,6 кг
Д. Шар хуайс 5. 0,2 кг
29. Нэг хавтгай дөрвөлжин метр газрын зүлэг өдөрт..............ус ууршуулдаг
А. 300 гр Б. 400 гр В. 500 гр Г. 200 гр
30. Хүний биед хортой дуу чимээний хэмжээ хэд вэ?
А. 100дб Б. 110дб В. 90дб Г. 80дб
31. Цацрагийн бохирдол юунаас үүсдэг вэ?
А. Үйлдвэр Б. Авто тээвэр В. Хорт бодис Г. Атомын цахилгаан станцийн осол
32. Монгол улсын газар нутгийн хэдэн хувийг ой мод эзэлдэг вэ?
А. 5,8% Б. 8,1% В. 10% Г. 20%
33. Экосистемийн амьдралд гүйцэтгэх үүргээс нь хамааруулан агнахыг хориглосон амьтдыг заана
уу?
А. Сар, Чоно, ууль Б. Сар, ууль В. Хун, ирвэс, эрээн хүрэн
Г. Сар, ууль, тас Д. Үнэг, хярас, булга
34. Э. Зюссийн биосферийн талаарх тодорхойлолтыг бичнэ үү?
................................................................................................................................................
35. Вернадскийн тодорхойлолтыг тайлбарла.
.....................................................................................................................................................
36. Амьд биеийн харилцаа холбоонуудаас 5-ийг дурд.
1. 2. 3. 4. 5.
37. Цөлжилтийн үзэгдлийг үнэлэх илтгэгчүүдийг нэрлэнэ үү?
А. Биологийн индикатор
Б. Биологи, Физик, нийгмийн индикаторууд
В. Физикийн индикатор
Г. Нийгмийн индикаторууд
Д. А+Д
38. Нарны гэрлийн хамгийн гол үүргийг бич.
15.
А. .............................................................................................
Б. Бодисынсолилцоо явуулдаг
В. Энерги дамжуулдаг
Г. Энерги шингээдэг
39. Биомасс гэж юу вэ? Тодорхойлолтыг бичнэ үү?
...............................................................................................................................................
40. Экологи гэсэн үгийг тайлбарлан бичнэ үү?
....................................................................................................................................................
В. Чадвар шалгах даалгавар
1. Газрын хэвлий ямар баялагт хамаарах вэ?
А. Байгалийн нөөц баялаг
Б. Нөхөн төлждөггүй баялаг
В. Шавхагдашгүй
Г. Нөхөн төлждөг баялаг
2. Монгол улс анх хэдэн онд “Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль” баталсан бэ?
А. 1998он Б. 1994он В. 1996он Г. 2000он
3. Гацуурын титэм доор өвлөг ургамал муу ургадаг шалтгааныг амьд организмын харилцааны ямар
хэлбэрээр тайлбарлах вэ.
А. Нейтрализм Б. Комменсализм В. Аменсализм Г. Конкуренци
4. Нэг га талбайд дунджаар 150 ширхэг нарс мод ургасан байх зэрэг нь популяцийн
.................................................г харуулж байна.
А. Нягтшил Б. Төлөрхөг чанар В. Үхэл хорогдол Г. Бүтэц
5. Цахилгаанжил ямар хүчин зүйлд хамаарагдах вэ?
А. Сав ертөнцийн Б. Шим ертөнцийн В. Антропоген Г. Биотик
6. Эртний байгаль хамгаалах хуулиудаас 4-ийг нэрлэж бичнэ үү?
1:.................... 2:........................ 3:.......................... .4:..................................
7. Хүний үүсэл хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн нийгмийн болон биологийн хүчин зүйлийг ялгана
уу?
Хөдөлмөр, Гал, Хэл яриа, Нийгмээр аж төрөх, Сэтгэхүй, Удамшил, Хувьсал, Амвдралын төлөөний
тэмцэл, Байгалийн шалгарал
Нийгмийн хүчин зүйл Биологийн хүчин зүйл
8. Хооронд нь холбо
1. Гелиофит ургамал А. Байнгын гэрэлтэй
2. Сциофит ургамал Б. Ой мод,агуй, усны ургамал
16.
9. Бохирдолыг газарзүйн тархалтын хэмжээгээр нь юу гэж ангилдаг вэ?
А. Б. В.
10. 1684 онд Францын эмч Ф. Бернье дэлхийн хүмүүсийг бие бялдар, нүүрний байдал, нүд, үс,
арьсны өнгөөр хэрхэн ангилсан бэ?
1. Европжуу а. 1,2,4 б. 2,3,5
2. Негржүү в. 1,3,5 г. 1,4,5 д. 3,4,5
3. Ази
4. Африк
5. Монголжуу
11.Бидний хэрэглэж заншсан нийлэг уут хэр хугацаанд хөрсөнд задардаг вэ?
А. 10-20жил Б. 50-100жил В. 100-150жил Г. 300жил
12. Отгонтэнгэр уул нь
А. Дархан цаазат Б. Дурсгалт газар В. Байгалийн цогцолбор газар
13. Бензинээр ажилладаг автомашинаас хүрээлэн буй орчинд ялгарч гардаг хортой хоёр бодисыг
нэрлэнэ үү?
А. Нүүрстөрөгчийн дан исэл, азотын исэл
Б. Нүүрстөрөгчийн давхар исэл, хүхэрлэг хий
В. Хар тугалага ба Нүүрстөрөгчийн давхар исэл
Г. Кадмий ба Хар тугалга
14. Усан мандлыг юу гэж нэрлэх вэ?
А. Гидросфер Б. Атмосфер В. Литосфер
15. Гурав дахь ертөнцийн орнуудын аль нэгэнд төрсөн хүүхдийг бодвол аж үйлдвэр өндөр хөгжсөн
оронд төрсөн хүүхдэд хүрээлэн буй орчны дэлхийн нөөц хэд дахин их ноогдоно гэж та бодож байн
вэ?
А. 5 Б. 20 В. 100 Г. 50
16. Хот орны нөхцөлд хүрээлэн буй орчин бохирдож, муудаж байгаатай холбоотой гурван
асуудлыг нэрлэнэ үү?
А. ............................. Б. ................................ В. ................................
17. Говь гурван сайхан уул тусгай хамгаалалттай газар нутгийн ямар ангилалд хамаарагдах вэ.
А. Байгалийн нөөц газар В. Дурсгалт газар
Б. Байгалийн цогцолбор газар Г. Дархан цаазат газар
18. Экологийн суварга юунаас шалтгаалж үүсдэг вэ?
А. Хоол тэжээлийн хэлхээнээс
Б. Энергийн алдагдлаас
В. Биомассын хэмжээнээс
Г. Тоо толгойн хэмжээнээс
19. Газарзүйн популяци гэдэг нь:
А. Бага хэмжээтэй, нэг төрлийн талбайд оршин амьдрагч бүлэг бодгалиудыг хэлнэ.
Б. Амьдрах орчны адил төстэй нөхцөлд амьдардаг,зүйлийн доторх орон зайн
хязгаарлагдмал бүлэглэлийг.
17.
В. Байгаль цагуурыг нэг бүсэд хамаарах өөр өөр газарт оршин амьдарч буй хэсэг бодгалийг хэлнэ.
20. Зөв тайлбарлаж бичнэ үү?
1. Биосфер ....................................................................................................................
2. Атмосфер ....................................................................................................................
3. Гидросфер ........................................................................................................................
4. Литосфер ............................................................................................................................
21. Ангилалыг зөв тохируул.
1. Богд Хан Уул а. Байгалийн нөөц газар
2. Хөвсгөл б. Дурсгалт газар
3. Их газрын чулуу в. Дархан цаазат
4. Ээж хайрхан г. Цогцолбор газар
22. Мөлхөгч хөхтөний өнгө зүс сэрүүн хуурай бүсээс чийглэг халуунд илүү хурц тод байдгийг ямар
дүрмээр тайлбарлах вэ?
А. Либихийн Б. Оптималын В. Глогерийн Г. Аллены
23. Дэлхийн бөмбөрцгийн гадаргын тодорхой хэсэг дэх сав болон шим ертөнцийн нэгдлийг юу гэж
нэрлэдэг вэ?
А. Биогеоценоз Б. Био масс В. Биосфер Г. Биоценоз
24. Хүрээлэн буй орчны мониторингийн түвшинүүдийг нэрлэж бичнэ үү?
А. Б. В.
25. Сукклент ургамал гэж юу вэ? Тодорхойлолт бичнэ үү?
........................................................................................................................................................
......................................................................................................................................................
26. Ус,чийгэнд харьцах байдлаар нь ургамлыг хэд ангилдаг вэ? Нэрлэж бичнэ үү?
А.
Б.
В.
27. Хүний экологид хамаарагдах ангилалыг бичнэ үү?
А. Б. В.
28. Паразит гэдэг нь
............................................................................................................................................
29. Бүлгэмдэл дэх амьд бие махбодууд ямар харилцаа холбоонуудыг явуулдаг вэ?
А.
Б.
В.
Г.
30. Биомониторинг гэдэг нь :
.........................................................................................................................................................
18.
31.Хүн , амьтныдулаанаа зохицуулах хэлбэрүүдийг нэрлэж бичнэ үү?
1:...............................2:. ..................................3: ............................................ ...................
32. Хуурай газрын амьтдыг ус, чийгэнд харьцах байдлаар нь
1:...............................2:. ..................................3: ................................................................
33.ХБО гэдэг нь :
.........................................................................................................................................................
34. Конкуренци гэдэг нь
..............................................................................................................................................
35. Биогеоценоз гэдэг үгийг тайлбарлан бичнэ үү?
..............................................................................................................................................
С. Хэрэглээ шалгах даалгавар
1. Хүний бий болгосон өвөрмөц хязгаарлагдмал хамгийн цөөн зүйлтэй бүлгэмдлийг нэрлэнэ үү?
А. Эвдэрсэн бүлгэмдэл
Б. Хэвийн бүлгэмдэл
В. Агроценоз
Г. Тогтвортой
2. Английн эрдэмтэн А. Тэнсли 1935 онд экологийн шинжлэх ухаанд ямар нэр томьёог оруулсан
вэ?
А. Биогеоценоз Б. Экосистем В. Биоценоз Г. Популяци
3. Экосистемийн үржил шимт байдал, идэш тэжээл, түүхий эдийн нөөцийг илтгэх үндсэн
үзүүлэлтийг нэрлэнэ үү?
А. Экосистемийн биомасс
Б. Биологийн бүтээмжит чадвар, биомасс
В. Биологийн бүтээмжит чадвар
Г. Ойн экосистемийн биомасс
4. Аль нь хоёрдогч сукцессид хамаарах вэ?
А. Мөстлөгийн дараах
Б. Галт уулын дэлбэрэлт
В. Ойн болон тал хээрийн түймэр
Г. Газар тариалан
Д. Намаг хатаах
5. Биоценоз буюу бүлгэмдэл юунаас тогтох вэ?
А. Нэг зүйлийн амьд бие махбодоос тогтоно
Б. Олон зүйлийн амьд бие махбодоос тогтоно
В. Хам амьдралтай амьд бие махбодоос тогтоно
Г. Олон зүйлийн организмын харьцангуй тогтвортой нэгдлээс тогтоно.
6. Тэжээлийн холбоонд үндэслэгдсэн харилцааны хэлбэрийг нэрлэнэ үү?
А. Махан идэштэн ба золиос
Б. Шимэгч ба эзэн амьтан
В. Өрсөлдөөн
Г. Аменсализм
Д. Нейтрализм
7. Биомасс гэж юу вэ?
А. Бүх материаллаг оршиж буй зүйлс
Б. Бүх амьд биес
В. Бүх обьектив зүйлс
Г. Бүх амьтан, ургамал
8. Амьд биетээс үүсч бүрэлдсэн биологийн гаралтай эрдэс бодист юу хамаарах вэ?
19.
А. Хүлэр, чулууннүүрс, нефть
Б. Хөрсөн бүрхэвч
В. Биологийн цардас
Г. Ургамал, амьтан
9. Тухайн орчинд амьд бие оршин амьдрах нөхцөл, боломж байгаа эсэх, амьдралын ул мөр
олдсон, эсэхээр юуг тогтоох вэ?
А. Амьд биетийн тархалт
Б. Биосферийн хил хязгаар
В. Амьдралын хил хязгаар
Г. Экосистемийн хил зааг
10. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг нэрлэнэ үү?
А. Төрөлт Б. Нас баралт В. Амьдралын хэв маяг Г.Гэнэтийн осол
11. Хүн орчны бохирдлын хамгийн их хувийг хаанаас авдаг вэ?
А. Гудамжнаас
Б. Ажил дээрээсээ
В. Гэр орноосоо
Г. А+В
Д. Хүрээлэн буй орчноос
12. Эрт, эдүгээгийн амьд биет, амьдралын бүхий л ул мөр, үзэгдлийг агуулж буй дэлхийн
бөмбөрцгийн орон зайг биосфер гэнэ.
А. Үнэн Б. Худал
13. Нян, бактери, паразит хорхойноос хүн өвчлөх нь бохирдолын ямар хэлбэр вэ?
А. Нянгийн бохирдол
Б. Биологийн бохирдол
В. Цацрагийн бохирдол
Г. Орчны бохирдол
14. Аль нь химийн бохирдуулагчид хамаарах вэ?
А. Замаг Б. Элс В. Пестицид Г. Бактери
15. Хүн нийгмийн оршин тогтнох үндэс юу вэ?
А. Байгалийн нөөц баялаг
Б. Үйлдвэрийн хөгжил
В. Байгаль экологи
Г. Хүн байгаль
16. Байгалийн баялаг гэж юу вэ?
А. Манай дэлхий болон бусад гариг эрхэсийн юмс үзэгдэл
Б. Хүн төрөлхтний үйлдвэр, аж ахуйн хэрэгцээнд ашиглагддаг
В. Шавхагдашгүй
Г. А+В
17. Хүснэгтийг тайлбарлана уу?
Байгалийн нөөц баялаг Ангилал Онцлог
1. Шавхагдашгүй А.
Б.
2. Шавхагддаг А.
Б.
18. Дэлхийн озоны давхаргыг хэвийн байлгахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
А. Фреоны хэрэглээг багасгах
Б. Экологийн аюулгүй бодис хэрэглэх арга хэмжээг авах
В. Далайн усны түвшинг багасгах
Г. Экосистемийг хамгаалах
19. Агаар мандалд озоны хэмжээ багасч хэт ягаан туяа ихэссний улмаас хүний эрүүл мэндэд
илрэх сөрөг үр дагавар юу вэ?
А. Хавдрын өвчнүүд ихэссэн
Б. Арьсны хавдар
В. Нүдний болор цайх
20.
Г. Арьс түлэгдэх
20.Хүн байгалийн харилцааны түүхэнд гарсан онцгой ач холбогдолтой үйл явдлуудаас нэрлэнэ
үү?
А. Хүн төрөлхтөн бүх төрлийн эрчим хүчийг амьдрал, үйлдвэрлэлд ашиглах болсон
Б. Балар эртний хүмүүсийн амьдрал ахуй нөхцөл байгалиас ихээхэн хараат байсан
В. Хүний нийгмийн хөгжлийн явцад хүн төрөлхтөн байгальд нөлөөлөх хамгийн
хүчтэй хүчин зүйл болон хувирсан
Г. А+В
21. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор эрүүл мэнд гэж юуг хэлэх вэ?
А. Эрүүл мэнд гэдэг бол хүний бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн амар мэндийг
хэлнэ.
Б. Эрүүл мэнд гэдэг бол хүний бялдар, нийгмийн амар мэндийг хэлнэ
В. Эрүүл мэнд гэдэг бол хүний бие бялдар, сэтгэл зүйн амар мэндийг хэлнэ
Г. Эрүүл мэнд гэдэг бол хүний бие бялдарын хувьд өвчин эмгэггүй байхыг хэлнэ.
22. Ус, агаарын урсгал, салхи сөрөх зэргээр амьд биетийн хийж буй хөдөлгөөнийг ямар хэлбэрт
хамааруулах вэ?
А. Идэвхгүй хөдөлгөөн
Б. Идэвхтэй хөдөлгөөн
В. Нүүдэл
Г. Тогтвортой
23. Элсэн манхан, галт уулын лаван урсгал, хүрмэн чулуулаг дээр юмуу мөстлөг, эх газрын
өргөдлийн дараа үүсэн бүрэлдэж буй биоценоз нь ямар сукцессид хамаарах вэ?
А. Экологийн солигдол
Б. Хоёрдогч сукцесс
В. Анхдагч сукцесс
Г. Сукцесс
24. Нэг организмын оршин тогтнох нөхцөл нь нөгөө организмын амьдралын үйл ажиллагаатай
холбоотой байдаг. Үүнийг юу гэж нэрлэх вэ?
А. Тэжээлийн холбоо
Б. Барьж байгуулах холбоо
В. Амьдрах орчны холбоо
Г. Тараах холбоо
25. Ямар эрдэмтэн Биосферийн тухай сургаалийг шинэ агуулга, үзэл санаагаар баяжуулан
боловсруулсан вэ?
А. Эдурад Зюсс
Б. В. И. Вернадский
В. Ч. Элтон
Г. П. Парк