SlideShare a Scribd company logo
БАГШ Ж.ЦЭЦЭГМАА
СЭТГЭЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
СЭТГЭЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД
 Визуал = 40%
Латерал = 30%
Каузал = 20%
Вертикал = 10%
 Сэтгэлгээ нь ямар байна, хүн нь тийм. Хүн нь ямар байна, ажил
үйлс, амьдрал-хөгжил нь яг тийм байна гэж үздэг.
КАУЗАЛ СЭТГЭЛГЭЭ
Аливаа үйл явц, юмс үзэгдэлийг шалтгаанд нь холбож өөр хооронд
нь авцалдуулан сэтгэх оюуны үйл явц.
 Каузал нь нэг юмнаас нөгөөг нь ухаж хөөж гаргаж ирдэг, юмс
үзэгдлийн учир шалтгааныг хооронд нь холбож, наанатай цаанатай
сэтгэдэг төрөл юм. Энэ бол бурхны шашны сэтгэлгээ.
 Бүх юм шалтгаан үр дагаврын холбоотой гэдэг. Үүнийг төвдөөр
Дэмбэрэлва гэх. Үүнд гаршсан хүн бол Далай лам байна.
Орчлонгийн бүх зүйлсийн цаад наадахыг холбож шүтэн
барилдуулж хэлж байгаа нь гайхалтай. Эсрэг тэсрэг хоёр үзэлтэй
хүн Далай ламын сургааль номыг уншаад л хоёулаа зөв,зөв гэдэг.
ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭ
 Төрөлхийн сэтгэлгээ. Мэдрэмж, зөн совин ч энд хамаарна.
Хүний зургаан мэдрэхүйг нь хөгжүүлж, авьяасыг нь нээж, илрүүлж,
төлөвшүүлж улмаар хүнийг жинхэнэ хүн болгох оюуны үйл явц. Үр дүнтэй,
визуал сэтгэлгээ сайтай хүн болохын тулд техник, арга барилаас
гадна туйлбартай, шургуу цөхрөлтгүй зан, итгэл үнэмшил, сахилга бат,
тэвчээр хатуужил, хүсэл тэмүүлэл, зөн совин, авьяас, гүйлгээ
ухаан шаардлагатай.
 Шийдвэр, арга замд анхаарах
 Визуал сэтгэлгээтэй хүн одоогийн нөхцөл байдал ямар хүнд байгаа, ямар
саад бэрхшээл тулгарч болох вэ гэдэгт бус асуудлыг шийдвэрлэж болох
ямар арга зам, гарц байгаад анхаарлаа хандуулж асуулт тавьж, анализ
хийж, хэсэгчилэн авч үздэг.
 Боломж бололцоог эрэлхийлэгч
 Визуал сэтгэлгээтэн боломж, бололцоог бодож олохыг мэрийдэг. Энэ нь
асуудлыг шийдвэрлэх явцад байгаа нөхцөл боломж, ойлголт,
мэдлэг, нэмэгдүүлэхэд тусалдаг. Боломж их гарч ирэх тусам боломжит
санаа, сэдэл бий болж, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөл бололцоо
илүү болдог.

ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭ
 Шийдвэртээ уян хатан
 Визуал сэтгэлгээтэй хүн өөрийн бодож, хийж, шийдвэр гаргаж байгаа
зүйлдээ уян хатан хандаж чаддаг. Мөн тэрээр шинэ санаа, санаачилгад
нээлттэй байж, аливаа зүйлийг аль болох сайн талаас харж хүлээн
авдаг. Хэрэв одоо хэрэглэгдэж байгаа зүйлд шинэ нотолгоо, мэдээлэл
шаардлагатай болбол өөрийн хуучин чиг шугам, хандлагадаа уян хатан
байж, хэвшсэн арга барилаа өөрчлөхөд бэлэн байдаг.
 Эрсдэлтэй алхам хийх чадвар
 Визуал сэтгэлгээтэй хүн бүтэлгүйтэхээс айдаггүй. Тэрээр эрсдэлтэй
алхам хийж, өөрт нь танил бус, таагүй орчинд ороход ч нээлттэй байдаг.
Ингэснээр тэр хожим тохиолдож болох саад бэрхшээл, хүндрэлийг
даван туулж, зөв гарцыг олох эр зориг, хүч чадлыг олж авдаг.
ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭ
 Туйлбартай байх чадвар
 Визуал сэтгэлгээтэй хүн тодорхой хугацаанд өөрт тулгарч болох ямар ч саад бэрхшээлийг
тоолгүй тууштай, туйлбартай байж чадвал амжилтад хүрнэ гэдгийг ойлгодог. Түүхэнд нэрээ
үлдээсэн зохион бүтээгчид, суутнууд гайхалтай үр дүнд хүрсэн байдаг. Учир нь тэд бусдаас
онцгойрох ухаантай, авьяастайдаа биш, эхэлсэн зүйлдээ тууштай байж, өөрийн сониуч
зан, төсөөлөлдөө тулгарах бэрхшээлийг даван туулж, өөрсдийн санааг батлахын тулд
өөртөө байгаа бүх зүйлээ золиослоход ч бэлэн байж чаджээ.
 Санаачилгатай байдал
 Визуал сэтгэгч өөрийн зорилгодоо хүрэх гэж санаачилга гаргадаг. Тухайн асуудалд тохирох
оновчтой шийдэл, үр дагаврыг тооцохыг хичээж ажилладаг. Энэ үйлдэл зорилгоо
биелүүлэхэд дөхүүлж байна уу, эсвэл бүр холдуулж байна уу гэдэг асуултыг өөртөө байнга
тавьдаг. Энэ асуултын хариулт нь түүний анхаарлыг гол зүйл рүү нь, хожим үр дүнд хүрэх
даалгаварт нь чиглүүлж өгдөг.
 Туршилт
 Визуал сэтгэлгээтэй хүн өөр өөр хувилбарт хүрч,аль болох олон өөр санаа, төлөвийг олж
авахын тулд урьдчилан таамаг дэвшүүлж туршиж үздэг. Энэ нь эрсдэлтэй, алдаанд хүргэж
болно. Гэхдээ боломжийг нэмэгдүүлэхэд тустай болохоор үйлдэл нь чухал юм. Туршилтын
эхний алхам нь оюун ухаанаа төгс төгөлдөр болгох сургаалаар солигдож, мэдээ сэлт, тоо
баримт нь түүнд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх тодорхой санаанд хүргэдэг.
Тэрбээр энэ ажлыг хийж гүйцэтгэхийн тулд зохион байгуулах чадвартай,
үргэлж төгс байх эрмэлзэлтэй, сэтгэлгээний өндөр стандартыг хүлээн зөвшөөрдөг.
Байдлыг тодорхойлж дараагийн хэд хэдэн
нүүдлийг хардаг шатрын их мастерийн
үндсэн чадвар нь визуал сэтгэлгээ юм.
ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭ
 Энгийн хялбар байдалд анхаарах
 Визуал сэтгэлгээтэй хүн хамгийн ээдрээтэй асуудлыг хамгийн
энгийнээр шийдэж болно гэж ойлгодог.
 Тэрбээр бодож сэтгэх явцдаа өөрийн санаа, зарчмуудаа аль
болох энгийн байлгах, хэт их мэдээлэл түүнийг төөрөгдөлд
хүргэж улмаар буруу шийд гаргахад хүргэдэг гэдгийг мэддэг.
 Хөгжиж боловсроход анхаарах
 Азгүйтэл, бүтэлгүйтлийг хөгжиж боловсрох нэг боломж гэж
хардаг.
 Шүүмжлэлийн бүх төрлөөс суралцана
 Асуудлыг хөгжих боломж гэж үзэх, дахин тодорхойлох
 Бусад хүмүүсийн амжилтад урам зориг орох
 Шинэ өвөрмөц аргаар одоо байгаа мэдээллээс санаа,
төсөөлөл бий болгох, харилцан уялдаа холбоог гаргах, хэв
маягийг олох чадварыг хамгийн гол чухал хүч гэж үздэг.
ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭ
 Хүсэл тэмүүлэл, сониуч зан
 Асуудлын шийдвэрийг олох гэж хүсч яваа хүнд шинэ санаа, санаачилга
амархан орж ирдэг гэж ойлгодог.
 Бусдын амархан олж чадаагүй зүйлийн хариуг олж мэдэхийг
хүсч, сонирхож байдаг. Хүүхэд ямар нэгэн зүйлийг анх удаа сурч байгаа
санагдуулахуйц тийм сониуч хөгжилтэй байдлаар үйлдэл, даалгавар бүрээ
хийж гүйцэтгэдэг.
 Өөдрөг байдал
 Bизуал сэтгэлгээтэй хүн оюун санааны өөдрөг хандлагаа хөгжүүлдэг.
Хонгилын үзүүр дэх гэрлийг харахгүй бол ямар нэгэн асуудлыг шийдэж
чадахгүй гэдгийг ойлгодог.
 Мөн тэрээр тохиолдсон бүтэлгүйтэл, эсвэл асуудлыг голчлох бус, харин
байгаа бодит байдал чухалчилж үзэх хэрэгтэй гэдгийг үнэн сэтгэлээсээ
бүхэн ухамсарладаг.
 Асуудлыг шийдвэрлэхдээ эхлээд тухайн асуудлыг тодорхойлох, дараа нь
асуудлын бий болгоод байгаа шалтгаан, үр дагавар, уялдаа холбоог мэдэх,
сүүлд нь асуудлыг шийдэхэд тус болох холбогдох мэдээлэл, баримт
сэлтийн хамтаар арга замыг олох хайх явдал юм.
ВЕРТИКАЛ СЭТГЭЛГЭЭ
 Вертикал гэдэг нь утгачилбал эгц босоо, угсраа, дээрээс доошоо,
доороос дээшээ гэсэн утгатай. Ямарваа нэгэн үүсгэл үнэн юмуу
тогтонги, зогсонги үзэл бодлоос эх авч логикийн хувьд алдаагүй
ургуулан сэтгэх оюуны үйл явц. Вертикал сэтгэлгээ нь нэг чигтэй, нэг
цэг дээр төвлөрдөг.
 Босоо сэтгэлгээ нь урьдчилан авсан ямар нэгэн суурь аксиом, эхлэх
цэгээс цааш нь ургуулан угсруулан сэтгэнэ. Сэтгэлгээний энэ төрөл
шинжлэх ухааны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Батлах,
нотлох аяс голлосон байдаг. Юмыг яс тооцсон дэс дараалалтай,
өмнөх дүгнэлтээс дараагийнхаа угсруулан сэтгэдэг.
 Вертикал сэтгэлгээг сайн, эсвэл муу гэж дүгнэвэл тэр хүн өөрөө
вертикал сэтгэж буйн шинж.
 Харин вертикал сэтгэлгээ нь давамгайлсан хүнийг удирдах
ажилтнаар тавьж болохгүй гэж үздэг байна. Дарга гэдэг албан
тушаал вертикал сэтгэлгээтэй хүнийг илүү эвддэг аж.
 Вертикал сэтгэлгээтэй хүмүүсийн сэтгэх хурд давуу, хэл ам нь хурц,
гялалзуур.
ЛАТЕРАЛ СЭТГЭЛГЭЭ
 Латерал гэдэг нь өргөн, хажуугийн, хөндлөнгийн хэмээх утга
илэрхийлдэг латин үг. Асуудлыг шийдвэрлэхдээ ухаан бодлоо элдэв
хүрээ хязгаарт оруулахгүйгээр олон талаас нь хандаж, бүх
боломжийг бодолцон, анхаарлаа төвлөрүүлэн, бодит байдлаас
ургуулан сэтгэх арга. Хүний бүтээлч чадвар, зөн билгийг хөгжүүлэх
зорилгоор мэдээллийг боловсруулах оюуны үйл явцыг латерал
сэтгэхүй гэдэг.
 Латерал сэтгэхийн утга учир нь оюун ухаанаа уралдуулахад оршино.
Гэхдээ вертикал сэтгэлгээ шиг нэг чиглэлээр биш, олон чиглэлээр
уралдуулж шинэ санаа оноог хайна. Латерал сэтгэлгээ нь
вертикалаасаа илүү өргөн юм.
 Хүн хэзээ Латерал сэтгэдэг болно, тэр цагт л бүтээдэг болно, хөгжил
ирнэ. Өөрөөр хэлбэл, хөгжихгүй байгаа бол Латерал сэтгэдэггүй
байна гэсэн үг.
 Латерал сэтгэлгээ бол олон өнцгөөс харж, байж болох бүх
хувилбарыг шавхана. Аливааг дан ганц өнцгөөс тайлбарлахгүй.
 Хүмүүс латерал сэтгэлгээнд суралцчихвал нэг нь нэгийгээ татан
унагаж санаа амрах бус, бие биенээ дэмжиж, хамтрах боломж
нээгдэнэ. “Өөрчлөлт шинэчлэлтийн эх нь сэтгэлгээний шинэчлэлд
оршино”

More Related Content

What's hot

Managementiin undes no answer
Managementiin undes   no answerManagementiin undes   no answer
Managementiin undes no answer
gunjee df
 
сэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтсэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлт
Tserendulam Gan-Erdene
 
Эсийн хуваагдал
Эсийн хуваагдалЭсийн хуваагдал
Эсийн хуваагдал
night owl
 
Lecture №7
Lecture №7Lecture №7
Lecture №7
NasanjargalP
 
Угсаатан ба хэл
Угсаатан ба хэлУгсаатан ба хэл
Угсаатан ба хэл
Bilguun Ochirbat
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
Nandia Nandia Ganbold
 
Мотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтМотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголт
chemistry teacher
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалГуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Bayasaa Хөгжилтэй амьдрал
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Adilbishiin Gelegjamts
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолтBorte
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёлZorigoo Bayar
 
Үнэт зүйл
Үнэт зүйлҮнэт зүйл
Үнэт зүйл
Khulanshuudeee
 
гфа гурван фосфорт аденозин
гфа  гурван фосфорт аденозингфа  гурван фосфорт аденозин
гфа гурван фосфорт аденозин
Puntsag Dolgor
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүлsurenee
 

What's hot (20)

Лекц 6
Лекц 6Лекц 6
Лекц 6
 
Legts 13
Legts 13Legts 13
Legts 13
 
Managementiin undes no answer
Managementiin undes   no answerManagementiin undes   no answer
Managementiin undes no answer
 
сэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтсэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлт
 
Эсийн хуваагдал
Эсийн хуваагдалЭсийн хуваагдал
Эсийн хуваагдал
 
Lecture №7
Lecture №7Lecture №7
Lecture №7
 
Угсаатан ба хэл
Угсаатан ба хэлУгсаатан ба хэл
Угсаатан ба хэл
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
Мотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтМотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголт
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалГуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёл
 
Cult4
Cult4Cult4
Cult4
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Үнэт зүйл
Үнэт зүйлҮнэт зүйл
Үнэт зүйл
 
гфа гурван фосфорт аденозин
гфа  гурван фосфорт аденозингфа  гурван фосфорт аденозин
гфа гурван фосфорт аденозин
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүл
 

Similar to Сэтгэлгээний түүх №2

Сэтгэлгээний түүх № 2,3
Сэтгэлгээний түүх № 2,3Сэтгэлгээний түүх № 2,3
Сэтгэлгээний түүх № 2,3
E-Gazarchin Online University
 
Oron nutag udirdlaga
Oron nutag udirdlagaOron nutag udirdlaga
Oron nutag udirdlagaDarkhijav
 
Сэтгэлгээний түүх № 3, 4
Сэтгэлгээний түүх № 3, 4Сэтгэлгээний түүх № 3, 4
Сэтгэлгээний түүх № 3, 4
E-Gazarchin Online University
 
MHON101-20160518-20160525
MHON101-20160518-20160525MHON101-20160518-20160525
MHON101-20160518-20160525
E-Gazarchin Online University
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6azora14
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhaibolormaa87
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёbolormaa87
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaarbolormaa87
 
Bag
BagBag
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6azora14
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1bolormaa87
 
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах ньМанлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах ньNational University of Mongolia
 
Six thinking hat
Six thinking hatSix thinking hat
Six thinking hat
Daariimaa Chuluunbaatar
 
Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?
Muis-Orkhon
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
Enkhtuya Batchuluun
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
Enkhtuya Batchuluun
 
бйыбйыбыdas
бйыбйыбыdasбйыбйыбыdas
бйыбйыбыdas
Oyuntsetseg Temuujin
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
E-Gazarchin Online University
 
Ct iv, Бүтээлч
Ct iv, БүтээлчCt iv, Бүтээлч
Ct iv, Бүтээлч
saruul tungalag
 

Similar to Сэтгэлгээний түүх №2 (20)

Сэтгэлгээний түүх № 2,3
Сэтгэлгээний түүх № 2,3Сэтгэлгээний түүх № 2,3
Сэтгэлгээний түүх № 2,3
 
Oron nutag udirdlaga
Oron nutag udirdlagaOron nutag udirdlaga
Oron nutag udirdlaga
 
Сэтгэлгээний түүх № 3, 4
Сэтгэлгээний түүх № 3, 4Сэтгэлгээний түүх № 3, 4
Сэтгэлгээний түүх № 3, 4
 
MHON101-20160518-20160525
MHON101-20160518-20160525MHON101-20160518-20160525
MHON101-20160518-20160525
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhai
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaar
 
Bag
BagBag
Bag
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1
 
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах ньМанлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
 
Six thinking hat
Six thinking hatSix thinking hat
Six thinking hat
 
Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 
бйыбйыбыdas
бйыбйыбыdasбйыбйыбыdas
бйыбйыбыdas
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
сэтгэ, бүтээ
сэтгэ, бүтээсэтгэ, бүтээ
сэтгэ, бүтээ
 
Ct iv, Бүтээлч
Ct iv, БүтээлчCt iv, Бүтээлч
Ct iv, Бүтээлч
 

More from E-Gazarchin Online University

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
E-Gazarchin Online University
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
E-Gazarchin Online University
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
E-Gazarchin Online University
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
E-Gazarchin Online University
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/
E-Gazarchin Online University
 

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 
ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/
 

Сэтгэлгээний түүх №2

  • 2. СЭТГЭЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД  Визуал = 40% Латерал = 30% Каузал = 20% Вертикал = 10%  Сэтгэлгээ нь ямар байна, хүн нь тийм. Хүн нь ямар байна, ажил үйлс, амьдрал-хөгжил нь яг тийм байна гэж үздэг. КАУЗАЛ СЭТГЭЛГЭЭ Аливаа үйл явц, юмс үзэгдэлийг шалтгаанд нь холбож өөр хооронд нь авцалдуулан сэтгэх оюуны үйл явц.  Каузал нь нэг юмнаас нөгөөг нь ухаж хөөж гаргаж ирдэг, юмс үзэгдлийн учир шалтгааныг хооронд нь холбож, наанатай цаанатай сэтгэдэг төрөл юм. Энэ бол бурхны шашны сэтгэлгээ.  Бүх юм шалтгаан үр дагаврын холбоотой гэдэг. Үүнийг төвдөөр Дэмбэрэлва гэх. Үүнд гаршсан хүн бол Далай лам байна. Орчлонгийн бүх зүйлсийн цаад наадахыг холбож шүтэн барилдуулж хэлж байгаа нь гайхалтай. Эсрэг тэсрэг хоёр үзэлтэй хүн Далай ламын сургааль номыг уншаад л хоёулаа зөв,зөв гэдэг.
  • 3. ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭ  Төрөлхийн сэтгэлгээ. Мэдрэмж, зөн совин ч энд хамаарна. Хүний зургаан мэдрэхүйг нь хөгжүүлж, авьяасыг нь нээж, илрүүлж, төлөвшүүлж улмаар хүнийг жинхэнэ хүн болгох оюуны үйл явц. Үр дүнтэй, визуал сэтгэлгээ сайтай хүн болохын тулд техник, арга барилаас гадна туйлбартай, шургуу цөхрөлтгүй зан, итгэл үнэмшил, сахилга бат, тэвчээр хатуужил, хүсэл тэмүүлэл, зөн совин, авьяас, гүйлгээ ухаан шаардлагатай.  Шийдвэр, арга замд анхаарах  Визуал сэтгэлгээтэй хүн одоогийн нөхцөл байдал ямар хүнд байгаа, ямар саад бэрхшээл тулгарч болох вэ гэдэгт бус асуудлыг шийдвэрлэж болох ямар арга зам, гарц байгаад анхаарлаа хандуулж асуулт тавьж, анализ хийж, хэсэгчилэн авч үздэг.  Боломж бололцоог эрэлхийлэгч  Визуал сэтгэлгээтэн боломж, бололцоог бодож олохыг мэрийдэг. Энэ нь асуудлыг шийдвэрлэх явцад байгаа нөхцөл боломж, ойлголт, мэдлэг, нэмэгдүүлэхэд тусалдаг. Боломж их гарч ирэх тусам боломжит санаа, сэдэл бий болж, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөл бололцоо илүү болдог. 
  • 4. ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭ  Шийдвэртээ уян хатан  Визуал сэтгэлгээтэй хүн өөрийн бодож, хийж, шийдвэр гаргаж байгаа зүйлдээ уян хатан хандаж чаддаг. Мөн тэрээр шинэ санаа, санаачилгад нээлттэй байж, аливаа зүйлийг аль болох сайн талаас харж хүлээн авдаг. Хэрэв одоо хэрэглэгдэж байгаа зүйлд шинэ нотолгоо, мэдээлэл шаардлагатай болбол өөрийн хуучин чиг шугам, хандлагадаа уян хатан байж, хэвшсэн арга барилаа өөрчлөхөд бэлэн байдаг.  Эрсдэлтэй алхам хийх чадвар  Визуал сэтгэлгээтэй хүн бүтэлгүйтэхээс айдаггүй. Тэрээр эрсдэлтэй алхам хийж, өөрт нь танил бус, таагүй орчинд ороход ч нээлттэй байдаг. Ингэснээр тэр хожим тохиолдож болох саад бэрхшээл, хүндрэлийг даван туулж, зөв гарцыг олох эр зориг, хүч чадлыг олж авдаг.
  • 5. ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭ  Туйлбартай байх чадвар  Визуал сэтгэлгээтэй хүн тодорхой хугацаанд өөрт тулгарч болох ямар ч саад бэрхшээлийг тоолгүй тууштай, туйлбартай байж чадвал амжилтад хүрнэ гэдгийг ойлгодог. Түүхэнд нэрээ үлдээсэн зохион бүтээгчид, суутнууд гайхалтай үр дүнд хүрсэн байдаг. Учир нь тэд бусдаас онцгойрох ухаантай, авьяастайдаа биш, эхэлсэн зүйлдээ тууштай байж, өөрийн сониуч зан, төсөөлөлдөө тулгарах бэрхшээлийг даван туулж, өөрсдийн санааг батлахын тулд өөртөө байгаа бүх зүйлээ золиослоход ч бэлэн байж чаджээ.  Санаачилгатай байдал  Визуал сэтгэгч өөрийн зорилгодоо хүрэх гэж санаачилга гаргадаг. Тухайн асуудалд тохирох оновчтой шийдэл, үр дагаврыг тооцохыг хичээж ажилладаг. Энэ үйлдэл зорилгоо биелүүлэхэд дөхүүлж байна уу, эсвэл бүр холдуулж байна уу гэдэг асуултыг өөртөө байнга тавьдаг. Энэ асуултын хариулт нь түүний анхаарлыг гол зүйл рүү нь, хожим үр дүнд хүрэх даалгаварт нь чиглүүлж өгдөг.  Туршилт  Визуал сэтгэлгээтэй хүн өөр өөр хувилбарт хүрч,аль болох олон өөр санаа, төлөвийг олж авахын тулд урьдчилан таамаг дэвшүүлж туршиж үздэг. Энэ нь эрсдэлтэй, алдаанд хүргэж болно. Гэхдээ боломжийг нэмэгдүүлэхэд тустай болохоор үйлдэл нь чухал юм. Туршилтын эхний алхам нь оюун ухаанаа төгс төгөлдөр болгох сургаалаар солигдож, мэдээ сэлт, тоо баримт нь түүнд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх тодорхой санаанд хүргэдэг. Тэрбээр энэ ажлыг хийж гүйцэтгэхийн тулд зохион байгуулах чадвартай, үргэлж төгс байх эрмэлзэлтэй, сэтгэлгээний өндөр стандартыг хүлээн зөвшөөрдөг. Байдлыг тодорхойлж дараагийн хэд хэдэн нүүдлийг хардаг шатрын их мастерийн үндсэн чадвар нь визуал сэтгэлгээ юм.
  • 6. ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭ  Энгийн хялбар байдалд анхаарах  Визуал сэтгэлгээтэй хүн хамгийн ээдрээтэй асуудлыг хамгийн энгийнээр шийдэж болно гэж ойлгодог.  Тэрбээр бодож сэтгэх явцдаа өөрийн санаа, зарчмуудаа аль болох энгийн байлгах, хэт их мэдээлэл түүнийг төөрөгдөлд хүргэж улмаар буруу шийд гаргахад хүргэдэг гэдгийг мэддэг.  Хөгжиж боловсроход анхаарах  Азгүйтэл, бүтэлгүйтлийг хөгжиж боловсрох нэг боломж гэж хардаг.  Шүүмжлэлийн бүх төрлөөс суралцана  Асуудлыг хөгжих боломж гэж үзэх, дахин тодорхойлох  Бусад хүмүүсийн амжилтад урам зориг орох  Шинэ өвөрмөц аргаар одоо байгаа мэдээллээс санаа, төсөөлөл бий болгох, харилцан уялдаа холбоог гаргах, хэв маягийг олох чадварыг хамгийн гол чухал хүч гэж үздэг.
  • 7. ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭ  Хүсэл тэмүүлэл, сониуч зан  Асуудлын шийдвэрийг олох гэж хүсч яваа хүнд шинэ санаа, санаачилга амархан орж ирдэг гэж ойлгодог.  Бусдын амархан олж чадаагүй зүйлийн хариуг олж мэдэхийг хүсч, сонирхож байдаг. Хүүхэд ямар нэгэн зүйлийг анх удаа сурч байгаа санагдуулахуйц тийм сониуч хөгжилтэй байдлаар үйлдэл, даалгавар бүрээ хийж гүйцэтгэдэг.  Өөдрөг байдал  Bизуал сэтгэлгээтэй хүн оюун санааны өөдрөг хандлагаа хөгжүүлдэг. Хонгилын үзүүр дэх гэрлийг харахгүй бол ямар нэгэн асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг ойлгодог.  Мөн тэрээр тохиолдсон бүтэлгүйтэл, эсвэл асуудлыг голчлох бус, харин байгаа бодит байдал чухалчилж үзэх хэрэгтэй гэдгийг үнэн сэтгэлээсээ бүхэн ухамсарладаг.  Асуудлыг шийдвэрлэхдээ эхлээд тухайн асуудлыг тодорхойлох, дараа нь асуудлын бий болгоод байгаа шалтгаан, үр дагавар, уялдаа холбоог мэдэх, сүүлд нь асуудлыг шийдэхэд тус болох холбогдох мэдээлэл, баримт сэлтийн хамтаар арга замыг олох хайх явдал юм.
  • 8. ВЕРТИКАЛ СЭТГЭЛГЭЭ  Вертикал гэдэг нь утгачилбал эгц босоо, угсраа, дээрээс доошоо, доороос дээшээ гэсэн утгатай. Ямарваа нэгэн үүсгэл үнэн юмуу тогтонги, зогсонги үзэл бодлоос эх авч логикийн хувьд алдаагүй ургуулан сэтгэх оюуны үйл явц. Вертикал сэтгэлгээ нь нэг чигтэй, нэг цэг дээр төвлөрдөг.  Босоо сэтгэлгээ нь урьдчилан авсан ямар нэгэн суурь аксиом, эхлэх цэгээс цааш нь ургуулан угсруулан сэтгэнэ. Сэтгэлгээний энэ төрөл шинжлэх ухааны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Батлах, нотлох аяс голлосон байдаг. Юмыг яс тооцсон дэс дараалалтай, өмнөх дүгнэлтээс дараагийнхаа угсруулан сэтгэдэг.  Вертикал сэтгэлгээг сайн, эсвэл муу гэж дүгнэвэл тэр хүн өөрөө вертикал сэтгэж буйн шинж.  Харин вертикал сэтгэлгээ нь давамгайлсан хүнийг удирдах ажилтнаар тавьж болохгүй гэж үздэг байна. Дарга гэдэг албан тушаал вертикал сэтгэлгээтэй хүнийг илүү эвддэг аж.  Вертикал сэтгэлгээтэй хүмүүсийн сэтгэх хурд давуу, хэл ам нь хурц, гялалзуур.
  • 9. ЛАТЕРАЛ СЭТГЭЛГЭЭ  Латерал гэдэг нь өргөн, хажуугийн, хөндлөнгийн хэмээх утга илэрхийлдэг латин үг. Асуудлыг шийдвэрлэхдээ ухаан бодлоо элдэв хүрээ хязгаарт оруулахгүйгээр олон талаас нь хандаж, бүх боломжийг бодолцон, анхаарлаа төвлөрүүлэн, бодит байдлаас ургуулан сэтгэх арга. Хүний бүтээлч чадвар, зөн билгийг хөгжүүлэх зорилгоор мэдээллийг боловсруулах оюуны үйл явцыг латерал сэтгэхүй гэдэг.  Латерал сэтгэхийн утга учир нь оюун ухаанаа уралдуулахад оршино. Гэхдээ вертикал сэтгэлгээ шиг нэг чиглэлээр биш, олон чиглэлээр уралдуулж шинэ санаа оноог хайна. Латерал сэтгэлгээ нь вертикалаасаа илүү өргөн юм.  Хүн хэзээ Латерал сэтгэдэг болно, тэр цагт л бүтээдэг болно, хөгжил ирнэ. Өөрөөр хэлбэл, хөгжихгүй байгаа бол Латерал сэтгэдэггүй байна гэсэн үг.  Латерал сэтгэлгээ бол олон өнцгөөс харж, байж болох бүх хувилбарыг шавхана. Аливааг дан ганц өнцгөөс тайлбарлахгүй.  Хүмүүс латерал сэтгэлгээнд суралцчихвал нэг нь нэгийгээ татан унагаж санаа амрах бус, бие биенээ дэмжиж, хамтрах боломж нээгдэнэ. “Өөрчлөлт шинэчлэлтийн эх нь сэтгэлгээний шинэчлэлд оршино”