SlideShare a Scribd company logo
1
ЭД ХӨРӨНГӨ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БУСАД ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНД ХИЙХ МОНИТОРИНГ
Зорилго
Иргэд, аж ахуйн нэгжийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн
бусад эрхийн бүртгэлийн үйлчилгээнд мониторинг хийх
Зорилт
- Эд хөрөнгийн бүртгэлийн газрын үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагын үйл
ажиллагаанд үйлчилгээний явцад ажиглалт хийж иргэдийн хувьд зөрчилтэй,
хүндрэлтэй байдлыг тодруулах, дүгнэх, тайлагнах
- Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа хэрэгжүүлдэг
байгууллага, аж ахуйн нэгжээс холбогдох мэдээлэл цуглуулах
Мониторингийн үндэслэл
Хүнд суртлыг бид ямар хүрээнд ойлгож болох вэ? Нийгмийн шинжлэх ухааны
ойлголтоор бюрократия буюу хүнд суртал нь ямар ч нийгмийн зайлшгүй нэг шинж
мөн. Харин олон нийтэд сөрөг утгаараа илүү ойлгогддог. Албаны олон шат дамжлага,
бичиг цаасны асуудал нь ажил төрлөө түргэн бүтээгээд гарах гэсэн иргэдэд
ойлгомжгүй, ядаргаатай санагддаг. Энэ утгаар авч үзвэл эд хөрөнгийн улсын
бүртгэлийн газар олон нийтийн нэрлэдгээр ихээхэн хүнд сурталтай байгууллага юм.
Нэг лавлагаа эсвэл үйлчилгээ авахын тулд дунджаар 4.8 бичиг баримт бүрдүүлж, 7.2
өдөр хүлээх хэрэг гардаг ба үйлчилгээний хөлсөнд 11650 төгрөг зарцуулдаг байна.
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраар үйлчлүүлж буй иргэд, тэнд ажиллагч улсын
бүртгэгч нарт бараг ижилхэн шахуу хүндрэл тулгарч энэ нь ард түмэнд хүнд суртал,
ажилтан ажиллагсдад ажлын хэт ачаалал мэтээр харагдах болжээ. Тухайлбал, үйлчилгээ
үзүүлэх заалны зай талбай бага, үйлчилгээ авах гэсэн иргэдийн дараалал их, улсын
бүртгэгч нар ажлын ачаалал ихтэй, иргэдэд хэрэгцээтэй мэдээлэл нь мэдээллийн
самбарт байдаггүй, үзүүлэн таниулах материал хомс, мэдүүлэг хэрхэн бөглөх,
үйлчилгээ авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг нь тодорхой бус байдаг.
Үүнээс болж иргэд, улсын бүртгэгч нарын хооронд үл ойлголцол, бухимдал үүсч, ажил
төрлөө бүтээх гэсэн иргэд хялбар дөхөм арга саам хайж эхэлдэг байна. Энэ бол авилга,
үйлчилгээг “ар, өврийн хаалгаар” бүтээх гэх далд үйл ажиллагааны бэлэн хөрс болдог.
Иймд эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлийн үйлчилгээнд байгаа авилга, хүнд суртлыг
илрүүлэн засч залруулах, хяналтын тогтвортой үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх,
мэдээллийн ил тод байдлыг хангасан олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх
үүднээс мониторингийг хэрэгжүүллээ.
Мониторингийн хамрах хүрээ, аргачлал
Мониторингийг хэрэгжүүлэхдээ дараах арга, аргачлалыг ашиглалаа.
№ Дагнасан ба холимог хэлбэр
1 Үндсэн хэлбэр Хөндлөнгийн мониторинг
2 Зорилгын хэв шинж Хэрэгжилтийн мониторинг
Батлах мониторинг
3 Хяналтын хэлбэр Оролцооны хяналт
4 Үнэлгээний хэлбэр Стандарттай харьцуулсан үнэлэлт
Үнэлгээг харьцуулсан үнэлэлт
5 Нөлөөллийн хэлбэр Газар дээр нь нөлөөлөх
Хяналтад нөлөөлөх
6 Хэрэгжүүлэх аргачлал Нарийн бүтэцтэй
2
Мэдээллийг дараах байдлаар цуглууллаа.
№ Аргууд Хэрэглэгдэхүүн Респондент
1 Стандартчлагдсан
бичиг баримтын
шинжилгээ
· Бүртгэлийн хуудас -1 төрөл
· Мэдээллийг ангилах хуудас -2
төрөл
· Дүн шинжилгээ хийх аргачлал-2
түвшин
· Үнэлгээний аргачлал-2 төрөл
Үндсэн хууль, олон
улсын гэрээ, хууль
тогтоомжийн акт,
дүрэм, журам,
тайлан, төлөвлөгөө
гэх мэт
2 Стандартчлагдсан
асуулга: анкет
· Олон нийтээс авах асуулга-1
· Үйлчлүүлэгчдээс -2 төрөл
· Хяналтын асуулга-1 төрөл
· Мэдээллийг шалгах, кодлох,
боловсруулалтад бэлтгэх,
мэдээллийг програмчлах
аргачлал-2
· Дүн шинжилгээ хийх, нэгтгэн
дүгнэх аргачлал-3
· Иргэд,
· Үйлчлүүлэгчид
· Хэрэгжүүлэгчид
· Ажиглагчид
· Бусад
3 Стандартчлагдсан
асуулга:
ганцаарчилсан
ярилцлага
· Олон нийтээс авах асуулга-3
төрөл
· Экспертийн асуулга-3 төрөл
· Хяналтын асуулга-2 төрөл
· Үйлчлүүлэгчид
· Хэрэгжүүлэгчид
· Ажиглагчид
5 Стандартчлагдсан
ажиглалт
Мэдээлэл цуглуулах явцын
судлаачийн-1
Хяналтын /мэдээлэл ба мэдээлэл
цуглуулах үйл явцын/-1
Нөлөөллийн-1
· Судлаач
6 Стандартчлагдаагүй
ажиглалт
Судлаачийн тайлан
Мэдээллийг шалгахдаа эх сурвалжийг бичиг баримттай тулгах, эх сурвалжид тодруулга
хийх зэргээр баталгаажуулав. Мэдээллийг баримтжуулахдаа бичиг, бичлэг, зургаар
баримтжууллаа. Мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ эмпирик мэдээлэлд тоон
боловсруулалт хийх, хүн ам зүйн болон шинж тэмдгийн хүчин зүйлстэй харьцуулах,
чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, харьцуулсан шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх
зэргээр ажилласан.
Мэдээллийг харьцуулан үнэлэхдээ бодит мэдээллийг хууль тогтоомжийн заалт,
стандарт, бодит байдалтай харьцуулав. Явцын нөлөөллийг хэрэгжүүлэхдээ албан
хаагчдад шаардлага тавих, зөвлөгөө өгөх, албан тушаалтанд мэдээлэл өгөх, хүсэлт
гаргах, олон нийтэд хандсан мэдээлэл, сурталчилгаа хэрэгжүүллээ.
Мониторинг хийхэд баримталсан холбогдох хуулийн заалтууд
Монгол Улсад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг тусгайлан
зохицуулсан “Yл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль” 1997 онд анх батлагдаж
2006, 2009 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Эрхийн улсын бүртгэлийн
тухай хууль тогтоомж нь дараах эрх зүйн актаас бүрддэг.
Монгол улсын хуулиуд
№ Хууль Огноо Агуулга Хуулийн зүйл
заалт
3
1 Монгол
Улсын
Үндсэн хууль
1992.01.13 Монгол улсын бүрэн эрхт
байдал, Монгол улсын иргэний
үндсэн эрх, эрх чөлөө, Монгол
Улсын Засгийн газрын эрх, чиг
үүрэг
1.6.1, 1.6.2, 1.6.3,
1.6.4, 1.6.5, 1.16.3,
3.38.1, 3.38.2.1,
3.38.2.4, 3.38.2.5,
3.38.2.7, 3.38.3
2 Монгол
Улсын
Иргэний
хууль
2002.06.07 Эрх зүйн этгээдийн хооронд
үүсэх эдийн болон эдийн бус
баялагтай холбоотой
харилцааг зохицуулна.
Хөрөнгө, эд юмсын бүрдэл,
дагалдах зүйл, эрх, эзэмшил,
өмч, барьцааны эрх, бусдын
өмчлөлд хөрөнгө
шилжүүлэхтэй холбогдсон
гэрээний үүрэг, худалдах-
худалдан авах болон арилжаа,
бэлэглэл, эд хөрөнгө хөлслөх,
түрээс, хөдөө аж ахуйн
зориулалттай газрын түрээс,
хөрөнгө итгэмжлэх тухай
1 дүгээр бүлэг, 10
дугаар бүлэг, 11
дүгээр бүлэг, 11
дүгээр бүлгийн 1,
2, 5, 6 дугаар дэд
бүлэг, 13 дугаар
бүлгийн 1, 3, 4
дүгээр дэд бүлэг,
1 дүгээр дэд хэсэг,
22 дугаар бүлэг 1,
4, 6 дугаар дэд
бүлэг, 23 дугаар
бүлэг, 25 дугаар
бүлэг, 27 дугаар
бүлэг, 28 дугаар
бүлэг, 37 дугаар
бүлэг
3 Монгол
Улсын
иргэнд газар
өмчлүүлэх
тухай
2002.06.27 Монгол улсын иргэнд газар
өмчлүүлэх, түүнтэй холбоотой
үүсэх харилцааг зохицуулна.
Ойлголтын тайлбар, иргэдэд
газар өмчлүүлэх болон хувийн
өмчийн газрын харилцааг
зохицуулах талаархи төрийн
байгууллага, нутгийн
удирдлагын бүрэн эрх, иргэнд
газар өмчлүүлэх тухай,
иргэний газар өмчлөх
харилцааны онцлог
зохицуулалт, газар өмчлөгчийн
эрх, үүрэг, газар өмчлөх эрх
дуусгавар болох, өмчлөх
эрхийн баталгаа, хууль
зөрчигчдөд хүлээлгэх
хариуцлага
7 бүлэг 42 зүйлтэй,
агуулгын зарим
тодотголыг
тайлангийн
дараахи дэд
гарчигаас уншина
уу.
4 Эд хөрөнгө
өмчлөх эрх,
түүнтэй
холбоотой эд
хөрөнгийн
бусад эрхийн
улсын
бүртгэлийн
тухай хууль
2003.06.19 Монгол улсын нутаг дэвсгэрт
байгаа, бүртгэхээр хуулинд
заагдсан эд хөрөнгө өмчлөх
эрх, түүнтэй холбоотой эд
хөрөнгийн бусад эрхийг
эрхийн улсын бүртгэлд
бүртгэж, баталгаажуулахтай
холбогдон үүсэх харилцааг
зохицуулна. Бүртгэх эрх,
зарчим, мэдээлэл, эрх
баталгаажих бүртгэлийн
хураамж, үйлчилгээний хөлс,
5 бүлэг 39 зүйл
4
бүртгэлийн алба, улсын
бүртгэгчийн эрх үүрэг,үл
хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн
улсын бүртгэл, үл хөдлөх эд
хөрөнгө өмчлөх эрхтэй
холбоотой эд хөрөнгийн бусад
эрхийн улсын бүртгэл, маргаан
шийдвэрлэх, хариуцлага
хүлээлгэх тухай
5 Ипотекийн
зүйлийг
шүүхийн бус
журмаар
худалдан
борлуулах
журмын
тухай
2005.07.07 Банк, банк бус санхүүгийн
байгууллагатай зээлийн болон
барьцааны гэрээ байгуулсан
зээлдэгч зээлийн гэрээний
үүргээ гүйцэтгээгүй
тохиолдолд ипотекийн зүйлийг
шүүхийн бус журмаар
худалдан борлуулахтай
холбогдсон харилцааг
зохицуулна.
6 бүлэг 29 зүйл
6 Үл хөдлөх эд
хөрөнгийн
албан
татварын
тухай хууль
2000.11.17 Монгол Улсын нутаг дэвсгэрт
байгаа үл хөдлөх эд хөрөнгөд
албан татвар ногдуулах, уг
татварыг төсөвт төлөхтэй
холбогдох харилцааг
зохицуулна.
10 зүйл
7 Гадаадын
хөрөнгө
оруулалтын
тухай хууль
1993.05.10 Монгол улсад гадаадын
хөрөнгө оруулалтыг
урамшуулан дэмжих, хөрөнгө
оруулагчийн эрх, эд хөрөнгийг
хамгаалах болон гадаадын
хөрөнгө оруулалтын
холбогдолтой харилцааг
зохицуулна. Гадаадын хөрөнгө
оруулалттай аж ахуйн нэгж,
гадаадын хуулийн этгээдийн
салбарт газар ашиглуулах
тухай
1 дүгээр зүйл
21 дүгээр зүйл
8 Хот
байгуулалтын
тухай хууль
1998.10.29 Хот байгууллалтын бодлогын
хүрээнд хүн амын нутагшилт,
суурьшил болон харилцан
уялдаатай, харьцангуй бие
даан хөгжих бүс нутгийн
зохистой бүтэц бүрдүүлэх, хот,
тосгоны хөгжлийг
тодорхойлох, барьж
байгуулахад төр, аж ахуйн
нэгж, байгууллага, иргэний
хооронд үүсэх харилцааг
зохицуулна.
4 бүлэг 16 зүйл
9 Сууц
өмчлөгчдийн
холбооны эрх
2003.01.28 Сууц өмчлөгчдийн холбооны
зохион байгуулалт, үйл
ажиллагааны эрх зүйн үндсийг
1 дүгээр зүйл
7 дугаар зүйл
12 дугаар зүйл
5
зүйн байдал,
нийтийн
зориулалттай
орон сууцны
байшингийн
дундын
өмчлөлийн эд
хөрөнгийн
тухай хууль
тодорхойлох, нийтийн
зориулалттай орон сууцны
байшингийн дунд өмчлөлийн
эд хөрөнгийн өмчлөл,
эзэмшил, ашиглалт,
хамгаалалттай холбоотой
харилцааг зохицуулахад
оршино.
14 дүгээр зүйл
15 дугаар зүйл
18 дугаар зүйл
21 дүгээр зүйл
Монгол улсын Засгийн газрын тогтоол
№ Нэр Огноо Агуулга Дугаар
1 Хураамжийн
хэмжээ
тогтоох тухай
2003.09.17 Газар эзэмших, ашиглах
эрхийн гэрчилгээ олгох,
бусдад шилжүүлэх
гэрчилгээний хугацааг
сунгахад төлөх хураамжийн
хэмжээ
ЗГТ 2003/205
2 Журам батлах
тухай
2003.09.25 Эд хөрөнгө өмчлөх эрх,
түүнтэй холбоотой эд
хөрөнгийн бусад эрхийн
улсын бүртгэлийн үйл
ажиллагааны үйлчилгээний
хөлс, түүний орлогыг захиран
зарцуулах журам
ЗГТ 2003/213
3 Журам батлах
тухай
2004.02.25 Эрхийн улсын бүртгэгчийн
ажиллах журам
ЗГТ 2004/48
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий
бүртгэгчийн тушаал
№ Нэр Огноо Агуулга Дугаар
1 Загвар батлах
тухай
2005.03.12 Эд хөрөнгө өмчлөх эрх,
түүнтэй холбоотой эд
хөрөнгийн бусад эрхийн
улсын бүртгэлийн
гэрчилгээний загвар
ЭУЕБ 2005/24
2 Журам батлах
тухай
2005.05.27 Эрхийн улсын бүртгэгчийн
тэмдэг олгох, хураан авах,
хадгалах журам
ЭУЕБ 2005/39
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын
бүртгэлийн тухай хуульд эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ баримтлах зарчмыг
дараах байдлаар томъёолсон байдаг.
1. бүртгэлийн талаарх мэдээлэл нээлттэй байх;
2. бүртгэл үнэн зөв байх;
3. бүртгэл нэгдсэн байх.
Иргэд тус төвөөс үйлчилгээ авахад зарцуулах хугацаа, хураамж, бүрдүүлэх бичиг
баримтыг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын
бүртгэлийн тухай хууль, Засгийн газрийн 2003 оны 213 дугаар тогтоол, түүний
хавсралт, тус газрын тушаал зэргээр зохицуулдаг.
6
Хэрэв үндэслэлтэй бол улсын бүртгэгч үйлчилгээ авахаар хүссэн иргэний мэдүүлгийг
хүлээн авахаас татгалзаж болох ба энэ тухай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй
холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд улсын бүртгэгч
дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан
үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө гэж
заасан байдаг. Мөн хуульд зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас
татгалзахыг хориглодог.
Хууль тогтоомж зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагын талаар
Эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дор дурдсан шийтгэл ногдуулна. Үүнд:
1. Улсын бүртгэгч хуульд заасан журмыг зөрчиж эрхийн бүртгэл хийсэн,
бүртгэлийн мэдээллийг задруулсан, эсхүл хууль зүйн үндэслэлгүйгээр бүртгэл
хийхээс татгалзсан бол түүнд ерөнхий бүртгэгч, ерөнхий бүртгэгч энэхүү
зөрчлийг гаргасан бол эрхэлсэн сайдын шийдвэрээр хууль тогтоомжид заасан
сахилгын шийтгэл ногдуулах;
2. Иргэн, хуулийн этгээд мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг хуурамчаар
бүрдүүлсэн, эдгээрийн улмаас бусдад хохирол учирсан бол шүүгч учирсан
хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 15000-
60000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгох;
3. Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу
мэдээлэл авсан этгээд өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг хохироосон бол шүүгч учирсан хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг
30000-50000, албан тушаалтныг 15000-60000, хуулийн этгээдийг 100000-250000
төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт байдаг.
МОНИТОРИНГИЙН ДҮН
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэдэгт эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах
эрхийг нотлох баримтыг хянан үзэж, нотлох баримтаар нотлогдож буй тохиолдолд
иргэн, аж ахуйн нэгжийг тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч,
ашиглагчаар эрхийн улсын бүртгэлд бүртгэж, түүнээс хойш тухайн эд хөрөнгөтэй
холбоотой өмчлөгч өөрчлөгдөх, барьцаалах, түрээслэх, худалдах, бэлэглэх, өв
залгамжлуулах, гэрээслэх гэх мэт гэрээ хэлцлүүд болон битүүмжлэгдэх, хураагдах,
худалдах, мөн эд хөрөнгөд орсон өөрчлөлтүүд зэргийг нотлох баримтыг үндэслэн
эрхийн улсын бүртгэлд бүртгэн баталгаажуулах үйл ажиллагааг ойлгодог. Энэ үйл
ажиллагаа эхэлсэн эхний үед буюу 1997-2000 оны сүүлч хүртэл ихэвчлэн иргэд төрөөс
хувьчилж өгсөн орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэн баталгаажуулж байсан. Тухайн
үед эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар төдийлөн хангалттай ойлголтгүй, эд
хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэх, эд хөрөнгийн аливаа
харилцаанд орохдоо өөрсдийн арилжааны аюулгүй байдлыг хуулиар хангуулахын ач
холбогдлыг гүйцэд ойлгодоггүй байлаа.
Өнөөдөр энэхүү үйл ажиллагааны ач холбогдлыг ард иргэд нийтээр ойлгож, эд
хөрөнгийн эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх нь нэгэнт тогтож хэвшсэн
нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагатай үйлдэл болсон байна. 2006 онд хийсэн
бүртгэлийн тоог /185333/ 1998 оны бүртгэлтэй харьцуулахад даруй 12.7 дахин өссөн
байгаагаас энэ нь тодорхой харагддаг.
7
Ажиглагчийн нүдээр
Иргэд, албан байгууллага эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас үзүүлдэг 21
төрлийн үйлчилгээнээс авахын тулд дундажаар 4.8 бичиг баримт бүрдүүлж, 7.2 өдөр
(хэрвээ яаралтайгаар бол ажлын 8 цаг) хүлээх хэрэг гардаг ба үйлчилгээний хөлсөнд
11650 төгрөг (хэрвээ яаралтайгаар бол 28694 төгрөг) зарцуулдаг. Энэ бол ихээхэн
дундажласан тоо гэдэг нь ойлгомжтой бөгөөд үйлчилгээ тус бүрийн хувьд бүрдүүлэх
материал, хүлээгдэх хугацаа, үйлчилгээний хөлс нь өөр байдаг. Эдгээр 21
үйлчилгээнээс хамгийн их буюу 10 материал бүрдүүлдэг нь захиалгаар бариулсан орон
сууцны өмчлөх эрх бүртгүүлэх байдаг бол барьцааны түрээсийн гэрээ дуусгавар болсон
тухай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд хоёр материал шаарддаг
төдийгүй үйлчилгээний хөлсний хувьд ч тун боломжийн буюу 3000 төгрөг байна.
Худалдах, худалдан авах гэрээ болон бэлэглэлийн гэрээг бүртгүүлэхэд үнийн дүнгээсээ
хамаарч тухайлбал 100 саяас дээш бол үйлчилгээний хөлс хамгийн өндөр буюу 125000
төгрөг, барьцааны гэрээг бүртгүүлэхэд үнийн дүнгээс хамаарч 0,2 хувийг үйлчилгээний
хөлсөнд суутган авах нь үнийн дүн өсөх тутам магадгүй хамгийн үнэтэй үйлчилгээ
болж ч болох юм.
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар ажлын ачаалал ихтэй, үйлчилгээ үзүүлэх зай
талбай багатайгаас болоод үйлчлүүлэгчдийн бухимдлыг ихээр төрүүлдэг болох нь
ажиглагдсан. Үйлчилгээний ойлгомжтой байдал боломжийн хэмжээнд биш, тухайлбал
мэдээллийн самбар байгаа боловч тэндээс хэрэгтэй мэдээллээ олоод унших нь бүү хэл
хоёр хүн зөрөх ч зайгүй байдаг. Мэдээллийн самбарт байгаа танилцуулга материалууд
үйчлүүлэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй, хэрэгцээгүй мэдээллээр дүүрэн
байсан. Мониторингийн хүрээнд ажиглалтын судалгаа явуулж байх үеэр олонтоо
ажиглагдсан бас нэг зүйл гэвэл мэдүүлэг, өргөдлийн маягт хэрхэн бөглөдөг загвар,
заавар байдаггүй.
Түүнчлэн үйлчилгээ үзүүлж буй зай талбай бага учраас үйлчлүүлэгч, үйлчилгээ
үзүүлэгч нар бүрэн харилцаж ойлголцох боломж багатай. Дээр нь дараалалд зогсох
олон хүмүүс, зэрэгцээ цонхонд үйлчлүүлж байгаа иргэд бүгд л хашгиралдах учраас хэн
хэнийхээ хэлсэн үгийг сонсохгүй, дахин лавлаж, уцаарлан зарим улсын бүртгэгч нар
үйлчлүүлэгчидрүү бүрдүүлсэн материалыг нь буцаан шидэх тохиолдол цөөнгүй гарч
байв. Улсын бүртгэгч нар хүлээн авч буй материалыг шалгаж авдаг хэдий ч дутуу
шалгаснаас иргэд дахин дахин явж, явдал чирэгдэл их гардаг. Тухайлбал, тийм
материал бүрдүүлээд ир гэсэн хэрнээ тэрнийг нь бүрдүүлээд ирэхлээр дахиад ийм
материал дутуу гээд буцаадаг. Үүнээс болоод иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгөө дэмий
гарздаж бухимдаж байна.
Кэйс 1
2003 оны Засгийн газрын тогтоолд яаралтай үйлчилгээ үзүүлж, түүний үнэ хөлс,
үйлчилгээний хугацааг тогтоож өгсөн байдаг. Яаралтай үйлчилгээ авахаар хөлсөө
төлсөн байхад ч материал хугацаандаа гарахгүй байх тохиолдол ажиглалтын явцад
олонтоо ажиглагдсан. Ер нь энгийн гэсэн үйлчилгээ ч хугацаандаа гарах нь ховор байв.
- Лавлагаа авах, гэрчилгээ авах гэж 14 хоногийн өмнөөс, ойлгомжгүй зүйлээс
болж ирж, буцаж байна. Материалыг хайхрамжгүй үзэж танилцаад дахин
дахин явуулж байна, мөн очер дараалал их болохоор олон удаа явж байна.
Иргэн Э, 37 настай
8
Ажилтнуудын нүдээр
Тус төвийн ажилтнуудад нийтлэг тулгамддаг бэрхшээлд ажлын ачаалал орж байна. Энэ
нь тэднийг төрийн үйлчилгээг ард түмэнд тэгш, хүртээжтэй, хурдан шуурхай хүргэхэд
хамгийн гол бэрхшээл болдог ажээ. Тэдний ажлын ачааллыг авч үзвэл ачаалал өндөр
үедээ өдөрт дундажаар 160-180 орчим, ачаалал дунд зэрэг үедээ 110-120 орчим, ачаалал
бага үедээ 80-100 орчим хүнд үйлчилгээ үзүүлдэг байна. Тус газраар үйлчлүүлж буй
иргэд дараах төрлийн үйлчилгээг ихэвчлэн авдаг гэж нэрлэж байна. Үүнд:
– Лавлагаа авах,
– Барьцаа, зээлийн гэрээ,
– Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах.
Дээрх төрлийн үйлчилгээ үзүүлдэг ажилтнууд ажлын ачаалал өндөртэй байдаг бол
иргэдэд үйлчилгээ үзүүлэх явцад нийт ажилтнуудад дараах хүндрэл бэрхшээл
тохиолддог гэжээ. Үүнд:
1. Ажлын байрны зай хүрэлцээ муутай,
2. Нэг ажилтанд ногдох ажлын ачаалал их,
3. Иргэд хэрхэн зөв зүйтэй үйлчлүүлэхээ мэддэггүй, зөвлөгөө заавар хүлээж
авдаггүй, мэдээллийн самбартай танилцдаггүй гэсэн байна.
Тус төвийн иргэдийн бүрдүүлсэн материалыг хүлээн авах үйлчилгээ үзүүлдэг 25 настай
эмэгтэй ажилтан ажлын ачаалалтай үедээ цагт 20-30 орчим, ачаалал дундаж үед 15-20,
ачаалалгүй үед 10-15 орчим хүнд үйлчилдэг гэжээ. Үйлчилгээ үзүүлж байх явцад
ажлын байрны зай талбай хүрэлцээ муутайгаас ажиллах нөхцөл муу, жишээ нь агаар
дутагдах, хүмүүс уурлах бухимдах явдал байнга гардаг гэсэн байна. Энэ байдлаас
гарахын тулд ажлын байрны нөхцөлийг сайжруулж иргэдэд чөлөөтэй хүртээмжтэй
үйлчлэхэд туслах зорилгоор ажлын байрыг томсгох шаардлагатай гэж санал бодлоо
илэрхийлсэн байна.
Үйлчлүүлэгчдийн нүдээр
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраар үйлчлүүлсэн иргэд харамсалтай нь
үйлчилгээндээ сэтгэл хангалуун бус байна. “Энэ байгууллагаас үйлчилгээ хүртэхээр
хандах явцад хүндрэл бэрхшээл тулгардаг уу?” гэсэн асуултад асуумжид оролцогсдын
50.8 хувь нь тийм, ¼ нь одоогоор мэдэгдэх зүйл алга, 22.2 хувь үгүй зүгээр гэж
хариулжээ.
Үйлчлүүлэгчдийн ихэвчлэн авдаг үйлчилгээний төрөл
9
Тэдний ихэнх нь ердөө лавлагаа авч (25.4 хувь) байраа зээлийн барьцаанд тавих (22.2
хувь), үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулах (11.1 хувь) хүсэлтэй байдаг бөгөөд
мэдээлэл хангалтгүй, ойлгомжгүй байх (52.4 хувь), албан хаагчдын хүнд суртал (39.7
хувь) зэргээс болж дахин дахин ирж очиж цаг заваа гарздах асуудал гардаг байна.
Кэйс 2
Түүгээр ч барахгүй үйлчлүүлэгчийн давуу эрхийг үл хүндэтгэн соёлгүй бүдүүлэг
харьцах (28.6 хувь) заримдаа бүр маргах (22.2 хувь) тохиолдол гардаг гэжээ. Түүнчлэн
үйлчилгээ үзүүлэх зай талбай хомс давчуу, үйлчилгээний зохион байгуулалт муу
байдаг гэж хариулагсад байлаа.
Үйлчилгээ хүртэх явцад ихэвчлэн тулгардаг бэрхшээлүүд
Асуумжид оролцогсдоос эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдүүлэхээр байгууллагын
удирдлага болон тодорхой асуудал хариуцсан хүмүүст хандаж санал гомдлоо
илэрхийлж байсан эсэхийг лавлахад дөнгөж 1/3 нь тийм гэж хариулсан байна.
Кэйс 3
Монгол Улсын Эд хөрөнгийн улсын бүртгэлийг боловсронгуй болгон хөгжүүлж,
бэхжүүлснээр төрийн үйлчилгээ иргэд олон нийт рүүгээ чиглэж, тэдний ахуй амьдрал,
бизнесийг дэмжиж буйг үйлчлүүлэгч бүр ойлгон, төрийн үйл ажиллагаанд зөв үнэлэлт
өгнө.
- Барьцаа чөлөөлүүлж, лавлагаа авах, дахин өөр банкинд зээлийн барьцаанд
тавих үйлчилгээ авахын тулд 5 дахь өдрөө явж байна. Мэдээлэл муутай,
хүмүүс нь сайн тайлбарлаж өгөөгүйгээс ингэж олон өдөр явж байна.
Иргэн Т, 46 настай
- Байр барьцаалж зээл авах гэж байгаа юм. Маш хүнд сурталтай, олон дахин
явдаг, цагтаа материал гарахгүй их хүлээж байна, 10 хоног явж байна. Маш
олон хүнд үйлчилдэг байж жижигхэн зай талбайтайгаас цөөхөн хүн ороод
чихэлддэг. Мэдээлэл өгчих хүн байхгүй, жижигхэн цонхноос юу ч сонсохгүй их
хэцүү байна.
Иргэн А, 38 настай
10
ДҮГНЭЛТ
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн
үйлчилгээнд газар, байр, байшин гэх зэрэг бүх төрлийн эд хөрөнгийн өмчөө
баталгаажуулах, худалдах, барьцаанд тавих, түрээслэх, бэлэглэх, шилжүүлэх, өв
залгамжлах, гэрээслэх, өмчлөгч нэмэх, хасах, барьцаанд тавих эсэхийн лавлагаа авах
зэрэг үйлчилгээ багтдаг бөгөөд ачаалал ихтэй, үйлчлүүлэгч олонтой онцлог ихтэй
салбар юм. Энэ байдал эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээ, үйл
ажиллагаанд хийсэн мониторингийн дүнд харагдсан.
Бид энэхүү мониторингийн хөндлөнгийн байдлыг хадгалахын тулд үйлчлүүлэгч иргэд
болон ажилтан, ажиллагсдаас судалгаа мэдээлэл авахаас гадна өөрсдийн хийсэн
ажиглалттай харьцуулан үзлээ. Эд хөрөнгө бүртгэлийн улсын газарт улсын бүртгэгч
нар ажлаа хийх, иргэд үйлчилгээ авахад дараах бэрхшээл тохиолддог.
– Үйлчилгээ үзүүлэх заалны зай талбай бага,
– Үйлчилгээ авах гэсэн иргэдийн дараалал их, улсын бүртгэгч нар ажлын
ачаалал ихтэй,
– Иргэдэд хэрэгцээтэй мэдээлэл нь мэдээллийн самбарт байдаггүй, үзүүлэн
таниулах материал хомс, мэдүүлэг хэрхэн бөглөх, үйлчилгээ авахын тулд
ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг нь тодорхой бус, мэдээллийн самбар
дээрх мэдээлэл нь ойлгомж багатай байдаг.
Эдгээр хүндрэлээс болоод дараах асуудлууд үйлчилгээний явцад үүсч байна. Үүнд:
– Үйлчилгээ авч буй иргэд болон улсын бүртгэгч нар харилцан ойлголцох боломж
хязгаарлагдаж бухимдал үүсэх,
– Иргэд нэг төрлийн үйлчилгээ авахын тулд олон дахин буцаж цаг хугацаа,
хөрөнгө мөнгө гарздах,
– Улсын бүртгэгч нар ажлын ачаалал ихтэйгээс иргэд хүссэн үйлчилгээгээ түргэн
шуурхай авч чадахгүй байх,
– Иргэдийн хүссэн үйлчилгээгээ хурдан авах хүсэл, хэрэгцээн дээр нь үйлчилгээг
өндөр үнээр түргэн бүтээх далд үйлчилгээ үүсэн бий болох.
ЗӨВЛӨМЖ
Үйлчилгээ үзүүлэх болон авахад тулгарч буй бэрхшээлийг засч залруулахад дараах арга
хэмжээг авах нь зүйтэй. Үүнд:
Удирдлага, зохион байгуулалтын түвшинд
– Мэдээлэл, лавлагааны ажилтан ажиллуулах,
– Байгууллагын цахим хуудас ажиллуулах,
– Цахим хуудаст үйлчилгээ тус бүрээр бүрдүүлэх материалын жагсаалт болон
үйлчилгээний хураамжийн талаарх мэдээллийг оруулах,
– Цахим хуудсанд бүрдүүлэх материалын загвар байрлуулах,
– Шаардлагатай материалуудыг цахим хуудаснаас татаж авах боломж бүрдүүлэх,
– Мэдээллийн самбарын мэдээллийг иргэдэд хэрэгцээтэй мэдээллээр бүрдүүлэх,
– Маягт бөглөх загварыг байрлуулах,
– Үйлчилгээний заалны зай талбайг томсгох,
– Улсын бүртгэгч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай байна.

More Related Content

What's hot

"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал
Globe International
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
The Business Council of Mongolia
 
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
lectureofblog
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standartJigmee
 
авилгалыг бууруулах аргачлалууд б.хулан
авилгалыг бууруулах аргачлалууд   б.хуланавилгалыг бууруулах аргачлалууд   б.хулан
авилгалыг бууруулах аргачлалууд б.хуланSilkroad10
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
Umguullin Mongol Umguulugch
 
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАМӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлнийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
Nyamka Tegshee
 
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГААРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Umguullin Mongol Umguulugch
 
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
Umguullin Mongol Umguulugch
 
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.
Sundui Batbold
 
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулга
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулгаКибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулга
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулга
Umguullin Mongol Umguulugch
 
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Galbaatar Lkhagvasuren
 

What's hot (20)

"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
 
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standart
 
авилгалыг бууруулах аргачлалууд б.хулан
авилгалыг бууруулах аргачлалууд   б.хуланавилгалыг бууруулах аргачлалууд   б.хулан
авилгалыг бууруулах аргачлалууд б.хулан
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
 
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАМӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
tulhuur
tulhuurtulhuur
tulhuur
 
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлнийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
 
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГААРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
 
хууль зүй
хууль зүйхууль зүй
хууль зүй
 
Registration
RegistrationRegistration
Registration
 
ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
 
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
 
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь.
 
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулга
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулгаКибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулга
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулга
 
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
 

Viewers also liked

Acne skin care_methods
Acne skin care_methodsAcne skin care_methods
Acne skin care_methodsbadboy666666
 
Photographies Archaeological Field
Photographies Archaeological FieldPhotographies Archaeological Field
Photographies Archaeological FieldMario Millones
 
Ordem de Serviço - Start
Ordem de Serviço - StartOrdem de Serviço - Start
Ordem de Serviço - StartPlongez
 
Como subir un power point
Como subir un power pointComo subir un power point
Como subir un power point
nubitaxz
 
Anamise columnas
Anamise columnasAnamise columnas
Anamise columnas
JAIAG
 
Aut sep12 13
Aut sep12 13Aut sep12 13
Aut sep12 1321dpr2035
 
Aula 9 dia 28-09-13 - dr. rodrigo dalla pria
Aula 9   dia 28-09-13 - dr. rodrigo dalla priaAula 9   dia 28-09-13 - dr. rodrigo dalla pria
Aula 9 dia 28-09-13 - dr. rodrigo dalla priaFernanda Moreira
 
No. 8 ttg pajak daerah
No. 8 ttg pajak daerahNo. 8 ttg pajak daerah
No. 8 ttg pajak daerah
ppbkab
 
Making saltwater drinkable (1)
Making saltwater drinkable (1)Making saltwater drinkable (1)
Making saltwater drinkable (1)Myron L Meters
 

Viewers also liked (13)

Acne skin care_methods
Acne skin care_methodsAcne skin care_methods
Acne skin care_methods
 
Photographies Archaeological Field
Photographies Archaeological FieldPhotographies Archaeological Field
Photographies Archaeological Field
 
Hepyc catalogo afm 2013 2016
Hepyc catalogo afm 2013 2016Hepyc catalogo afm 2013 2016
Hepyc catalogo afm 2013 2016
 
Ordem de Serviço - Start
Ordem de Serviço - StartOrdem de Serviço - Start
Ordem de Serviço - Start
 
Como subir un power point
Como subir un power pointComo subir un power point
Como subir un power point
 
Anamise columnas
Anamise columnasAnamise columnas
Anamise columnas
 
Aut sep12 13
Aut sep12 13Aut sep12 13
Aut sep12 13
 
Aula 9 dia 28-09-13 - dr. rodrigo dalla pria
Aula 9   dia 28-09-13 - dr. rodrigo dalla priaAula 9   dia 28-09-13 - dr. rodrigo dalla pria
Aula 9 dia 28-09-13 - dr. rodrigo dalla pria
 
No. 8 ttg pajak daerah
No. 8 ttg pajak daerahNo. 8 ttg pajak daerah
No. 8 ttg pajak daerah
 
Making saltwater drinkable (1)
Making saltwater drinkable (1)Making saltwater drinkable (1)
Making saltwater drinkable (1)
 
Antes
AntesAntes
Antes
 
Pizza pastamenu 3-gangen € 19,50
Pizza pastamenu 3-gangen € 19,50Pizza pastamenu 3-gangen € 19,50
Pizza pastamenu 3-gangen € 19,50
 
Timana
TimanaTimana
Timana
 

Similar to 12 philantrophy ed

Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standartochimeg
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standartuserjigmee
 
Draft Revised Law on State Registration
Draft Revised Law on State RegistrationDraft Revised Law on State Registration
Draft Revised Law on State Registration
The Business Council of Mongolia
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
Umguullin Mongol Umguulugch
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
Tumuruu Shiileg
 
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...
Globe International
 
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЛ.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТbatnasanb
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
lectureofblog
 
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬО.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬbatnasanb
 
IAAC Presentation
IAAC PresentationIAAC Presentation
1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt
mergejil
 
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлХууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Umguullin Mongol Umguulugch
 
Bai durem 2012
Bai durem   2012Bai durem   2012
Bai durem 2012altaamecs
 
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013Globe International
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
Ганцоож Цэрэннадмид
 
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...batnasanb
 
Niigem sudlal 11
Niigem sudlal 11Niigem sudlal 11
Niigem sudlal 11
Shagaishuu Xoo
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
unenbat4411
 

Similar to 12 philantrophy ed (20)

Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standart
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standart
 
Draft Revised Law on State Registration
Draft Revised Law on State RegistrationDraft Revised Law on State Registration
Draft Revised Law on State Registration
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
 
tulhuur
tulhuurtulhuur
tulhuur
 
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...
 
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЛ.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬО.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
 
IAAC Presentation
IAAC PresentationIAAC Presentation
IAAC Presentation
 
1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt
 
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлХууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
 
Bai durem 2012
Bai durem   2012Bai durem   2012
Bai durem 2012
 
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
 
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
 
Niigem sudlal 11
Niigem sudlal 11Niigem sudlal 11
Niigem sudlal 11
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 

12 philantrophy ed

  • 1. 1 ЭД ХӨРӨНГӨ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БУСАД ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХИЙХ МОНИТОРИНГ Зорилго Иргэд, аж ахуйн нэгжийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн үйлчилгээнд мониторинг хийх Зорилт - Эд хөрөнгийн бүртгэлийн газрын үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагын үйл ажиллагаанд үйлчилгээний явцад ажиглалт хийж иргэдийн хувьд зөрчилтэй, хүндрэлтэй байдлыг тодруулах, дүгнэх, тайлагнах - Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс холбогдох мэдээлэл цуглуулах Мониторингийн үндэслэл Хүнд суртлыг бид ямар хүрээнд ойлгож болох вэ? Нийгмийн шинжлэх ухааны ойлголтоор бюрократия буюу хүнд суртал нь ямар ч нийгмийн зайлшгүй нэг шинж мөн. Харин олон нийтэд сөрөг утгаараа илүү ойлгогддог. Албаны олон шат дамжлага, бичиг цаасны асуудал нь ажил төрлөө түргэн бүтээгээд гарах гэсэн иргэдэд ойлгомжгүй, ядаргаатай санагддаг. Энэ утгаар авч үзвэл эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар олон нийтийн нэрлэдгээр ихээхэн хүнд сурталтай байгууллага юм. Нэг лавлагаа эсвэл үйлчилгээ авахын тулд дунджаар 4.8 бичиг баримт бүрдүүлж, 7.2 өдөр хүлээх хэрэг гардаг ба үйлчилгээний хөлсөнд 11650 төгрөг зарцуулдаг байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраар үйлчлүүлж буй иргэд, тэнд ажиллагч улсын бүртгэгч нарт бараг ижилхэн шахуу хүндрэл тулгарч энэ нь ард түмэнд хүнд суртал, ажилтан ажиллагсдад ажлын хэт ачаалал мэтээр харагдах болжээ. Тухайлбал, үйлчилгээ үзүүлэх заалны зай талбай бага, үйлчилгээ авах гэсэн иргэдийн дараалал их, улсын бүртгэгч нар ажлын ачаалал ихтэй, иргэдэд хэрэгцээтэй мэдээлэл нь мэдээллийн самбарт байдаггүй, үзүүлэн таниулах материал хомс, мэдүүлэг хэрхэн бөглөх, үйлчилгээ авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг нь тодорхой бус байдаг. Үүнээс болж иргэд, улсын бүртгэгч нарын хооронд үл ойлголцол, бухимдал үүсч, ажил төрлөө бүтээх гэсэн иргэд хялбар дөхөм арга саам хайж эхэлдэг байна. Энэ бол авилга, үйлчилгээг “ар, өврийн хаалгаар” бүтээх гэх далд үйл ажиллагааны бэлэн хөрс болдог. Иймд эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлийн үйлчилгээнд байгаа авилга, хүнд суртлыг илрүүлэн засч залруулах, хяналтын тогтвортой үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангасан олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс мониторингийг хэрэгжүүллээ. Мониторингийн хамрах хүрээ, аргачлал Мониторингийг хэрэгжүүлэхдээ дараах арга, аргачлалыг ашиглалаа. № Дагнасан ба холимог хэлбэр 1 Үндсэн хэлбэр Хөндлөнгийн мониторинг 2 Зорилгын хэв шинж Хэрэгжилтийн мониторинг Батлах мониторинг 3 Хяналтын хэлбэр Оролцооны хяналт 4 Үнэлгээний хэлбэр Стандарттай харьцуулсан үнэлэлт Үнэлгээг харьцуулсан үнэлэлт 5 Нөлөөллийн хэлбэр Газар дээр нь нөлөөлөх Хяналтад нөлөөлөх 6 Хэрэгжүүлэх аргачлал Нарийн бүтэцтэй
  • 2. 2 Мэдээллийг дараах байдлаар цуглууллаа. № Аргууд Хэрэглэгдэхүүн Респондент 1 Стандартчлагдсан бичиг баримтын шинжилгээ · Бүртгэлийн хуудас -1 төрөл · Мэдээллийг ангилах хуудас -2 төрөл · Дүн шинжилгээ хийх аргачлал-2 түвшин · Үнэлгээний аргачлал-2 төрөл Үндсэн хууль, олон улсын гэрээ, хууль тогтоомжийн акт, дүрэм, журам, тайлан, төлөвлөгөө гэх мэт 2 Стандартчлагдсан асуулга: анкет · Олон нийтээс авах асуулга-1 · Үйлчлүүлэгчдээс -2 төрөл · Хяналтын асуулга-1 төрөл · Мэдээллийг шалгах, кодлох, боловсруулалтад бэлтгэх, мэдээллийг програмчлах аргачлал-2 · Дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх аргачлал-3 · Иргэд, · Үйлчлүүлэгчид · Хэрэгжүүлэгчид · Ажиглагчид · Бусад 3 Стандартчлагдсан асуулга: ганцаарчилсан ярилцлага · Олон нийтээс авах асуулга-3 төрөл · Экспертийн асуулга-3 төрөл · Хяналтын асуулга-2 төрөл · Үйлчлүүлэгчид · Хэрэгжүүлэгчид · Ажиглагчид 5 Стандартчлагдсан ажиглалт Мэдээлэл цуглуулах явцын судлаачийн-1 Хяналтын /мэдээлэл ба мэдээлэл цуглуулах үйл явцын/-1 Нөлөөллийн-1 · Судлаач 6 Стандартчлагдаагүй ажиглалт Судлаачийн тайлан Мэдээллийг шалгахдаа эх сурвалжийг бичиг баримттай тулгах, эх сурвалжид тодруулга хийх зэргээр баталгаажуулав. Мэдээллийг баримтжуулахдаа бичиг, бичлэг, зургаар баримтжууллаа. Мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ эмпирик мэдээлэлд тоон боловсруулалт хийх, хүн ам зүйн болон шинж тэмдгийн хүчин зүйлстэй харьцуулах, чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, харьцуулсан шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх зэргээр ажилласан. Мэдээллийг харьцуулан үнэлэхдээ бодит мэдээллийг хууль тогтоомжийн заалт, стандарт, бодит байдалтай харьцуулав. Явцын нөлөөллийг хэрэгжүүлэхдээ албан хаагчдад шаардлага тавих, зөвлөгөө өгөх, албан тушаалтанд мэдээлэл өгөх, хүсэлт гаргах, олон нийтэд хандсан мэдээлэл, сурталчилгаа хэрэгжүүллээ. Мониторинг хийхэд баримталсан холбогдох хуулийн заалтууд Монгол Улсад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан “Yл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль” 1997 онд анх батлагдаж 2006, 2009 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь дараах эрх зүйн актаас бүрддэг. Монгол улсын хуулиуд № Хууль Огноо Агуулга Хуулийн зүйл заалт
  • 3. 3 1 Монгол Улсын Үндсэн хууль 1992.01.13 Монгол улсын бүрэн эрхт байдал, Монгол улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөө, Монгол Улсын Засгийн газрын эрх, чиг үүрэг 1.6.1, 1.6.2, 1.6.3, 1.6.4, 1.6.5, 1.16.3, 3.38.1, 3.38.2.1, 3.38.2.4, 3.38.2.5, 3.38.2.7, 3.38.3 2 Монгол Улсын Иргэний хууль 2002.06.07 Эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулна. Хөрөнгө, эд юмсын бүрдэл, дагалдах зүйл, эрх, эзэмшил, өмч, барьцааны эрх, бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг, худалдах- худалдан авах болон арилжаа, бэлэглэл, эд хөрөнгө хөлслөх, түрээс, хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээс, хөрөнгө итгэмжлэх тухай 1 дүгээр бүлэг, 10 дугаар бүлэг, 11 дүгээр бүлэг, 11 дүгээр бүлгийн 1, 2, 5, 6 дугаар дэд бүлэг, 13 дугаар бүлгийн 1, 3, 4 дүгээр дэд бүлэг, 1 дүгээр дэд хэсэг, 22 дугаар бүлэг 1, 4, 6 дугаар дэд бүлэг, 23 дугаар бүлэг, 25 дугаар бүлэг, 27 дугаар бүлэг, 28 дугаар бүлэг, 37 дугаар бүлэг 3 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2002.06.27 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх, түүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна. Ойлголтын тайлбар, иргэдэд газар өмчлүүлэх болон хувийн өмчийн газрын харилцааг зохицуулах талаархи төрийн байгууллага, нутгийн удирдлагын бүрэн эрх, иргэнд газар өмчлүүлэх тухай, иргэний газар өмчлөх харилцааны онцлог зохицуулалт, газар өмчлөгчийн эрх, үүрэг, газар өмчлөх эрх дуусгавар болох, өмчлөх эрхийн баталгаа, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 7 бүлэг 42 зүйлтэй, агуулгын зарим тодотголыг тайлангийн дараахи дэд гарчигаас уншина уу. 4 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 2003.06.19 Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа, бүртгэхээр хуулинд заагдсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Бүртгэх эрх, зарчим, мэдээлэл, эрх баталгаажих бүртгэлийн хураамж, үйлчилгээний хөлс, 5 бүлэг 39 зүйл
  • 4. 4 бүртгэлийн алба, улсын бүртгэгчийн эрх үүрэг,үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл, маргаан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх тухай 5 Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай 2005.07.07 Банк, банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. 6 бүлэг 29 зүйл 6 Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000.11.17 Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төлөхтэй холбогдох харилцааг зохицуулна. 10 зүйл 7 Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 1993.05.10 Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбарт газар ашиглуулах тухай 1 дүгээр зүйл 21 дүгээр зүйл 8 Хот байгуулалтын тухай хууль 1998.10.29 Хот байгууллалтын бодлогын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон харилцан уялдаатай, харьцангуй бие даан хөгжих бүс нутгийн зохистой бүтэц бүрдүүлэх, хот, тосгоны хөгжлийг тодорхойлох, барьж байгуулахад төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулна. 4 бүлэг 16 зүйл 9 Сууц өмчлөгчдийн холбооны эрх 2003.01.28 Сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг 1 дүгээр зүйл 7 дугаар зүйл 12 дугаар зүйл
  • 5. 5 зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тодорхойлох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дунд өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино. 14 дүгээр зүйл 15 дугаар зүйл 18 дугаар зүйл 21 дүгээр зүйл Монгол улсын Засгийн газрын тогтоол № Нэр Огноо Агуулга Дугаар 1 Хураамжийн хэмжээ тогтоох тухай 2003.09.17 Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх гэрчилгээний хугацааг сунгахад төлөх хураамжийн хэмжээ ЗГТ 2003/205 2 Журам батлах тухай 2003.09.25 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны үйлчилгээний хөлс, түүний орлогыг захиран зарцуулах журам ЗГТ 2003/213 3 Журам батлах тухай 2004.02.25 Эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журам ЗГТ 2004/48 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн тушаал № Нэр Огноо Агуулга Дугаар 1 Загвар батлах тухай 2005.03.12 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний загвар ЭУЕБ 2005/24 2 Журам батлах тухай 2005.05.27 Эрхийн улсын бүртгэгчийн тэмдэг олгох, хураан авах, хадгалах журам ЭУЕБ 2005/39 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ баримтлах зарчмыг дараах байдлаар томъёолсон байдаг. 1. бүртгэлийн талаарх мэдээлэл нээлттэй байх; 2. бүртгэл үнэн зөв байх; 3. бүртгэл нэгдсэн байх. Иргэд тус төвөөс үйлчилгээ авахад зарцуулах хугацаа, хураамж, бүрдүүлэх бичиг баримтыг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Засгийн газрийн 2003 оны 213 дугаар тогтоол, түүний хавсралт, тус газрын тушаал зэргээр зохицуулдаг.
  • 6. 6 Хэрэв үндэслэлтэй бол улсын бүртгэгч үйлчилгээ авахаар хүссэн иргэний мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болох ба энэ тухай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө гэж заасан байдаг. Мөн хуульд зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглодог. Хууль тогтоомж зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагын талаар Эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дор дурдсан шийтгэл ногдуулна. Үүнд: 1. Улсын бүртгэгч хуульд заасан журмыг зөрчиж эрхийн бүртгэл хийсэн, бүртгэлийн мэдээллийг задруулсан, эсхүл хууль зүйн үндэслэлгүйгээр бүртгэл хийхээс татгалзсан бол түүнд ерөнхий бүртгэгч, ерөнхий бүртгэгч энэхүү зөрчлийг гаргасан бол эрхэлсэн сайдын шийдвэрээр хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл ногдуулах; 2. Иргэн, хуулийн этгээд мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эдгээрийн улмаас бусдад хохирол учирсан бол шүүгч учирсан хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 15000- 60000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгох; 3. Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу мэдээлэл авсан этгээд өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон бол шүүгч учирсан хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 15000-60000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт байдаг. МОНИТОРИНГИЙН ДҮН Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэдэгт эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нотлох баримтыг хянан үзэж, нотлох баримтаар нотлогдож буй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжийг тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаар эрхийн улсын бүртгэлд бүртгэж, түүнээс хойш тухайн эд хөрөнгөтэй холбоотой өмчлөгч өөрчлөгдөх, барьцаалах, түрээслэх, худалдах, бэлэглэх, өв залгамжлуулах, гэрээслэх гэх мэт гэрээ хэлцлүүд болон битүүмжлэгдэх, хураагдах, худалдах, мөн эд хөрөнгөд орсон өөрчлөлтүүд зэргийг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэн баталгаажуулах үйл ажиллагааг ойлгодог. Энэ үйл ажиллагаа эхэлсэн эхний үед буюу 1997-2000 оны сүүлч хүртэл ихэвчлэн иргэд төрөөс хувьчилж өгсөн орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэн баталгаажуулж байсан. Тухайн үед эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар төдийлөн хангалттай ойлголтгүй, эд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэх, эд хөрөнгийн аливаа харилцаанд орохдоо өөрсдийн арилжааны аюулгүй байдлыг хуулиар хангуулахын ач холбогдлыг гүйцэд ойлгодоггүй байлаа. Өнөөдөр энэхүү үйл ажиллагааны ач холбогдлыг ард иргэд нийтээр ойлгож, эд хөрөнгийн эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх нь нэгэнт тогтож хэвшсэн нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагатай үйлдэл болсон байна. 2006 онд хийсэн бүртгэлийн тоог /185333/ 1998 оны бүртгэлтэй харьцуулахад даруй 12.7 дахин өссөн байгаагаас энэ нь тодорхой харагддаг.
  • 7. 7 Ажиглагчийн нүдээр Иргэд, албан байгууллага эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас үзүүлдэг 21 төрлийн үйлчилгээнээс авахын тулд дундажаар 4.8 бичиг баримт бүрдүүлж, 7.2 өдөр (хэрвээ яаралтайгаар бол ажлын 8 цаг) хүлээх хэрэг гардаг ба үйлчилгээний хөлсөнд 11650 төгрөг (хэрвээ яаралтайгаар бол 28694 төгрөг) зарцуулдаг. Энэ бол ихээхэн дундажласан тоо гэдэг нь ойлгомжтой бөгөөд үйлчилгээ тус бүрийн хувьд бүрдүүлэх материал, хүлээгдэх хугацаа, үйлчилгээний хөлс нь өөр байдаг. Эдгээр 21 үйлчилгээнээс хамгийн их буюу 10 материал бүрдүүлдэг нь захиалгаар бариулсан орон сууцны өмчлөх эрх бүртгүүлэх байдаг бол барьцааны түрээсийн гэрээ дуусгавар болсон тухай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд хоёр материал шаарддаг төдийгүй үйлчилгээний хөлсний хувьд ч тун боломжийн буюу 3000 төгрөг байна. Худалдах, худалдан авах гэрээ болон бэлэглэлийн гэрээг бүртгүүлэхэд үнийн дүнгээсээ хамаарч тухайлбал 100 саяас дээш бол үйлчилгээний хөлс хамгийн өндөр буюу 125000 төгрөг, барьцааны гэрээг бүртгүүлэхэд үнийн дүнгээс хамаарч 0,2 хувийг үйлчилгээний хөлсөнд суутган авах нь үнийн дүн өсөх тутам магадгүй хамгийн үнэтэй үйлчилгээ болж ч болох юм. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар ажлын ачаалал ихтэй, үйлчилгээ үзүүлэх зай талбай багатайгаас болоод үйлчлүүлэгчдийн бухимдлыг ихээр төрүүлдэг болох нь ажиглагдсан. Үйлчилгээний ойлгомжтой байдал боломжийн хэмжээнд биш, тухайлбал мэдээллийн самбар байгаа боловч тэндээс хэрэгтэй мэдээллээ олоод унших нь бүү хэл хоёр хүн зөрөх ч зайгүй байдаг. Мэдээллийн самбарт байгаа танилцуулга материалууд үйчлүүлэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй, хэрэгцээгүй мэдээллээр дүүрэн байсан. Мониторингийн хүрээнд ажиглалтын судалгаа явуулж байх үеэр олонтоо ажиглагдсан бас нэг зүйл гэвэл мэдүүлэг, өргөдлийн маягт хэрхэн бөглөдөг загвар, заавар байдаггүй. Түүнчлэн үйлчилгээ үзүүлж буй зай талбай бага учраас үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч нар бүрэн харилцаж ойлголцох боломж багатай. Дээр нь дараалалд зогсох олон хүмүүс, зэрэгцээ цонхонд үйлчлүүлж байгаа иргэд бүгд л хашгиралдах учраас хэн хэнийхээ хэлсэн үгийг сонсохгүй, дахин лавлаж, уцаарлан зарим улсын бүртгэгч нар үйлчлүүлэгчидрүү бүрдүүлсэн материалыг нь буцаан шидэх тохиолдол цөөнгүй гарч байв. Улсын бүртгэгч нар хүлээн авч буй материалыг шалгаж авдаг хэдий ч дутуу шалгаснаас иргэд дахин дахин явж, явдал чирэгдэл их гардаг. Тухайлбал, тийм материал бүрдүүлээд ир гэсэн хэрнээ тэрнийг нь бүрдүүлээд ирэхлээр дахиад ийм материал дутуу гээд буцаадаг. Үүнээс болоод иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгөө дэмий гарздаж бухимдаж байна. Кэйс 1 2003 оны Засгийн газрын тогтоолд яаралтай үйлчилгээ үзүүлж, түүний үнэ хөлс, үйлчилгээний хугацааг тогтоож өгсөн байдаг. Яаралтай үйлчилгээ авахаар хөлсөө төлсөн байхад ч материал хугацаандаа гарахгүй байх тохиолдол ажиглалтын явцад олонтоо ажиглагдсан. Ер нь энгийн гэсэн үйлчилгээ ч хугацаандаа гарах нь ховор байв. - Лавлагаа авах, гэрчилгээ авах гэж 14 хоногийн өмнөөс, ойлгомжгүй зүйлээс болж ирж, буцаж байна. Материалыг хайхрамжгүй үзэж танилцаад дахин дахин явуулж байна, мөн очер дараалал их болохоор олон удаа явж байна. Иргэн Э, 37 настай
  • 8. 8 Ажилтнуудын нүдээр Тус төвийн ажилтнуудад нийтлэг тулгамддаг бэрхшээлд ажлын ачаалал орж байна. Энэ нь тэднийг төрийн үйлчилгээг ард түмэнд тэгш, хүртээжтэй, хурдан шуурхай хүргэхэд хамгийн гол бэрхшээл болдог ажээ. Тэдний ажлын ачааллыг авч үзвэл ачаалал өндөр үедээ өдөрт дундажаар 160-180 орчим, ачаалал дунд зэрэг үедээ 110-120 орчим, ачаалал бага үедээ 80-100 орчим хүнд үйлчилгээ үзүүлдэг байна. Тус газраар үйлчлүүлж буй иргэд дараах төрлийн үйлчилгээг ихэвчлэн авдаг гэж нэрлэж байна. Үүнд: – Лавлагаа авах, – Барьцаа, зээлийн гэрээ, – Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах. Дээрх төрлийн үйлчилгээ үзүүлдэг ажилтнууд ажлын ачаалал өндөртэй байдаг бол иргэдэд үйлчилгээ үзүүлэх явцад нийт ажилтнуудад дараах хүндрэл бэрхшээл тохиолддог гэжээ. Үүнд: 1. Ажлын байрны зай хүрэлцээ муутай, 2. Нэг ажилтанд ногдох ажлын ачаалал их, 3. Иргэд хэрхэн зөв зүйтэй үйлчлүүлэхээ мэддэггүй, зөвлөгөө заавар хүлээж авдаггүй, мэдээллийн самбартай танилцдаггүй гэсэн байна. Тус төвийн иргэдийн бүрдүүлсэн материалыг хүлээн авах үйлчилгээ үзүүлдэг 25 настай эмэгтэй ажилтан ажлын ачаалалтай үедээ цагт 20-30 орчим, ачаалал дундаж үед 15-20, ачаалалгүй үед 10-15 орчим хүнд үйлчилдэг гэжээ. Үйлчилгээ үзүүлж байх явцад ажлын байрны зай талбай хүрэлцээ муутайгаас ажиллах нөхцөл муу, жишээ нь агаар дутагдах, хүмүүс уурлах бухимдах явдал байнга гардаг гэсэн байна. Энэ байдлаас гарахын тулд ажлын байрны нөхцөлийг сайжруулж иргэдэд чөлөөтэй хүртээмжтэй үйлчлэхэд туслах зорилгоор ажлын байрыг томсгох шаардлагатай гэж санал бодлоо илэрхийлсэн байна. Үйлчлүүлэгчдийн нүдээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраар үйлчлүүлсэн иргэд харамсалтай нь үйлчилгээндээ сэтгэл хангалуун бус байна. “Энэ байгууллагаас үйлчилгээ хүртэхээр хандах явцад хүндрэл бэрхшээл тулгардаг уу?” гэсэн асуултад асуумжид оролцогсдын 50.8 хувь нь тийм, ¼ нь одоогоор мэдэгдэх зүйл алга, 22.2 хувь үгүй зүгээр гэж хариулжээ. Үйлчлүүлэгчдийн ихэвчлэн авдаг үйлчилгээний төрөл
  • 9. 9 Тэдний ихэнх нь ердөө лавлагаа авч (25.4 хувь) байраа зээлийн барьцаанд тавих (22.2 хувь), үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулах (11.1 хувь) хүсэлтэй байдаг бөгөөд мэдээлэл хангалтгүй, ойлгомжгүй байх (52.4 хувь), албан хаагчдын хүнд суртал (39.7 хувь) зэргээс болж дахин дахин ирж очиж цаг заваа гарздах асуудал гардаг байна. Кэйс 2 Түүгээр ч барахгүй үйлчлүүлэгчийн давуу эрхийг үл хүндэтгэн соёлгүй бүдүүлэг харьцах (28.6 хувь) заримдаа бүр маргах (22.2 хувь) тохиолдол гардаг гэжээ. Түүнчлэн үйлчилгээ үзүүлэх зай талбай хомс давчуу, үйлчилгээний зохион байгуулалт муу байдаг гэж хариулагсад байлаа. Үйлчилгээ хүртэх явцад ихэвчлэн тулгардаг бэрхшээлүүд Асуумжид оролцогсдоос эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдүүлэхээр байгууллагын удирдлага болон тодорхой асуудал хариуцсан хүмүүст хандаж санал гомдлоо илэрхийлж байсан эсэхийг лавлахад дөнгөж 1/3 нь тийм гэж хариулсан байна. Кэйс 3 Монгол Улсын Эд хөрөнгийн улсын бүртгэлийг боловсронгуй болгон хөгжүүлж, бэхжүүлснээр төрийн үйлчилгээ иргэд олон нийт рүүгээ чиглэж, тэдний ахуй амьдрал, бизнесийг дэмжиж буйг үйлчлүүлэгч бүр ойлгон, төрийн үйл ажиллагаанд зөв үнэлэлт өгнө. - Барьцаа чөлөөлүүлж, лавлагаа авах, дахин өөр банкинд зээлийн барьцаанд тавих үйлчилгээ авахын тулд 5 дахь өдрөө явж байна. Мэдээлэл муутай, хүмүүс нь сайн тайлбарлаж өгөөгүйгээс ингэж олон өдөр явж байна. Иргэн Т, 46 настай - Байр барьцаалж зээл авах гэж байгаа юм. Маш хүнд сурталтай, олон дахин явдаг, цагтаа материал гарахгүй их хүлээж байна, 10 хоног явж байна. Маш олон хүнд үйлчилдэг байж жижигхэн зай талбайтайгаас цөөхөн хүн ороод чихэлддэг. Мэдээлэл өгчих хүн байхгүй, жижигхэн цонхноос юу ч сонсохгүй их хэцүү байна. Иргэн А, 38 настай
  • 10. 10 ДҮГНЭЛТ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн үйлчилгээнд газар, байр, байшин гэх зэрэг бүх төрлийн эд хөрөнгийн өмчөө баталгаажуулах, худалдах, барьцаанд тавих, түрээслэх, бэлэглэх, шилжүүлэх, өв залгамжлах, гэрээслэх, өмчлөгч нэмэх, хасах, барьцаанд тавих эсэхийн лавлагаа авах зэрэг үйлчилгээ багтдаг бөгөөд ачаалал ихтэй, үйлчлүүлэгч олонтой онцлог ихтэй салбар юм. Энэ байдал эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээ, үйл ажиллагаанд хийсэн мониторингийн дүнд харагдсан. Бид энэхүү мониторингийн хөндлөнгийн байдлыг хадгалахын тулд үйлчлүүлэгч иргэд болон ажилтан, ажиллагсдаас судалгаа мэдээлэл авахаас гадна өөрсдийн хийсэн ажиглалттай харьцуулан үзлээ. Эд хөрөнгө бүртгэлийн улсын газарт улсын бүртгэгч нар ажлаа хийх, иргэд үйлчилгээ авахад дараах бэрхшээл тохиолддог. – Үйлчилгээ үзүүлэх заалны зай талбай бага, – Үйлчилгээ авах гэсэн иргэдийн дараалал их, улсын бүртгэгч нар ажлын ачаалал ихтэй, – Иргэдэд хэрэгцээтэй мэдээлэл нь мэдээллийн самбарт байдаггүй, үзүүлэн таниулах материал хомс, мэдүүлэг хэрхэн бөглөх, үйлчилгээ авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг нь тодорхой бус, мэдээллийн самбар дээрх мэдээлэл нь ойлгомж багатай байдаг. Эдгээр хүндрэлээс болоод дараах асуудлууд үйлчилгээний явцад үүсч байна. Үүнд: – Үйлчилгээ авч буй иргэд болон улсын бүртгэгч нар харилцан ойлголцох боломж хязгаарлагдаж бухимдал үүсэх, – Иргэд нэг төрлийн үйлчилгээ авахын тулд олон дахин буцаж цаг хугацаа, хөрөнгө мөнгө гарздах, – Улсын бүртгэгч нар ажлын ачаалал ихтэйгээс иргэд хүссэн үйлчилгээгээ түргэн шуурхай авч чадахгүй байх, – Иргэдийн хүссэн үйлчилгээгээ хурдан авах хүсэл, хэрэгцээн дээр нь үйлчилгээг өндөр үнээр түргэн бүтээх далд үйлчилгээ үүсэн бий болох. ЗӨВЛӨМЖ Үйлчилгээ үзүүлэх болон авахад тулгарч буй бэрхшээлийг засч залруулахад дараах арга хэмжээг авах нь зүйтэй. Үүнд: Удирдлага, зохион байгуулалтын түвшинд – Мэдээлэл, лавлагааны ажилтан ажиллуулах, – Байгууллагын цахим хуудас ажиллуулах, – Цахим хуудаст үйлчилгээ тус бүрээр бүрдүүлэх материалын жагсаалт болон үйлчилгээний хураамжийн талаарх мэдээллийг оруулах, – Цахим хуудсанд бүрдүүлэх материалын загвар байрлуулах, – Шаардлагатай материалуудыг цахим хуудаснаас татаж авах боломж бүрдүүлэх, – Мэдээллийн самбарын мэдээллийг иргэдэд хэрэгцээтэй мэдээллээр бүрдүүлэх, – Маягт бөглөх загварыг байрлуулах, – Үйлчилгээний заалны зай талбайг томсгох, – Улсын бүртгэгч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай байна.