Бэлтгэсэн: Э.Шинэцэцэг
О.Билгүүн
2022-11-11
Агуулга
1. Аргагүй хамгаалалт /ИХ-ийн 10-р зүйл/-ийн танилцуулга;
2. Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл /ИХ-ийн 11-р зүйл/-
ийн танилцуулга;
3. Шүүхийн шийдвэрийн танилцуулга.
ИРГЭНИЙ ХУУЛИЙН
10 ДУГААР ЗҮЙЛ
1. Хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээд, эд хөрөнгийг
хамгаалах зорилгоор үйлдсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд
тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэнэ.
2. Аргагүй хамгаалалтаас учруулсан гэм хорыг уг үйлдэл хийсэн
иргэн хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
Урьдчилсан нөхцөл:
1. Өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эд
хөрөнгийг хамгаалах зорилгоор эрх нь зөрчигдөж
буй этгээдээс гадна бүрэн эрх бүхий бусад этгээд
хийсэн байх.
2. Халдлага нь хууль бус байх.
3. Халдлага нь бодитой байх.
- Халдлага нэгэнт эхэлсэн, дуусаагүй байгаа үед;
- Халдлага эхлэх нь бодитой болсон үед;
- Халдлага төгссөн боловч түүний төгсгөлийг мэдэх
нөхцөл хамгаалагчид байгаагүй.
4. Хамгаалалт гагцхүү довтлогчийн эсрэг чиглэсэн
байх.
5. Хамгаалалт тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдэл
байхыг шаардана.
ГЭМТ
ХЭРЭГ
ИРГЭНИЙ
ЗӨРЧИЛ
Хууль бус халдлага:
Жишээ нь: А явган зорчигч Б-ийн цүнхийг дээрэмдэхээр
дайрсан бөгөөд Б өөдөөс нь таягаараа цохиж, гарыг нь
хугалжээ. А цүнхийг авахаар дайрах үед халдлага эхлэх ба
Б-г хариу үйлдэл хийх үед хараахан дуусгавар болоогүй
байсан. Иймээс аргагүй хамгаалалт гэж үзнэ.
Эх сурвалж: Б.Буянхишиг “Иргэний эрх зүйн ерөнхий анги” УБ, 2012 он. 224-
225 дахь талд
ИРГЭНИЙ ХУУЛИЙН
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ
1. Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох,
сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ.
2. Гарцаагүй байдалд учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг үйлдэл хийсэн
этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
3. Учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос илт их байвал үйлдэл хийсэн этгээд хэтрүүлсэн
тэр хэмжээгээр гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ.
4. Гэм хор учирсан бодит нөхцөл байдлыг харгалзан шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхлынх нь төлөө
үйлдэл хийгдсэн гуравдагч этгээдэд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэх, эсхүл гэм хор учруулагч
буюу гуравдагч этгээдийг дээрх үүргээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно.
5. Гарцаагүй байдлын улмаас үйлдэл хийсэн этгээд тухайн нөхцөл байдлыг өөрөө бий болгосон бол
учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Урьдчилсан нөхцөл:
1. Өөрийн болон бусад этгээдийн амь бие, эрүүл мэнд, эд
хөрөнгө, эрх, ашиг сонирхолд аюултай нөхцөл байдал
үүссэн үед аюулыг зайлуулахаар өөрөө буюу бусад
этгээд хийсэн байх /ИЭЗ-н бүрэн, бүрэн бус, зарим,
чадамжгүй этгээд/
2. Аюулын эх үүсвэр нь хамаарч байх.
- Бусдын хууль бус үйлдэл;
- Байгалын гамшиг;
- Физиологийн болон паталогийн үйл явц/эмгэг, хүнд
өвчин, өлсгөлөн/;
- Бүх төрлийн амьгүй зүйл /тээврийн хэрэгсэл, тэсрэх
бодис/;
- Гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдын довтолгоо;
3. Аюул бодитой байх.
4. Аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй байх.
Жишээ нь: А машинаа жолоодон гудамжаар явж байтал, замын хажууд тавьсан нэгэн
Улаан машины тормос нь мултран нь уруу газар руу өнхөрч эхэлжээ. Машин доор байсан
хүүхдийн тоглоомын талбай руу чигээрээ өнхөрч орох нь тодорхой харагдаж байсан ба
тоглоомын талбай дээр бага насны 10-аад хүүхэд тоглож байв. А зориг гарган
машинтайгаа уг машины урд талд нь гарч хааж зогссон ба А-ийн машин Улаан машинтай
мөргөлдөн нэлээд хэмжээгээр эвдэрсэн боловч зогсоож чаджээ. А-ийн үйлдэл нь
гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл хэмээн тооцогдоно.
Эх сурвалж: Б.Байгаль “Иргэний эрх зүйн ерөнхий анги”, УБ, 2011 он. 278-279 дэх талд
Товч
агуулга
Иргэн Д, А нар
адуундаа явж байгаад
цоохор ирвэс адууг нь
идэж байхтай таарч,
А-ын морь үргэж
унах үед А руу
цоохор ирвэс
дайрахад Д ирвэсийг
буудаж алсан. Шийдвэр
Иргэний хуулийн 11.2-т
“Гарцаагүй байдалд
учруулсан гэм хор нь учирч
болох байсан гэм хороос
бага байвал уг үйлдэл
хийсэн этгээд гэм хорыг
хариуцан арилгах үүрэг
хүлээхгүй” гэж заасны
дагуу нэхэмжлэлийг
хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэсэн.
Магадлал
Д-ын гэрчээр өгсөн мэдүүлгээр
“ирвэс адууг барьчихсан идээд
байж байсан. Дөхөөд очсоны
дараа босоод жаахан явж
байгаад морь өөд ухасхийсэн”
гэсэн. Энэ нь Иргэний хуулийн
11.5-т “Гарцаагүй байдлын
улмаас үйлдэл хийсэн этгээд
тухайн нөхцөл байдлыг өөрөө
бий болгосон бол учирсан гэм
хорыг арилгах үүрэгтэй” гэж
зааснаар аюултай нөхцөл
байдлыг өөрөө бий болгосон.
Зэрлэг амьтан өөрийн зөв
совингоор идэш тэжээлээ
хамгаалах зорилгоор дайрсан
байна. Иргэн Д учирсан гэм
хорыг арилгах үүрэгтэй.
Шийдвэрт нэмэлт, өөрчлөлт
оруулж шийдвэрлэсэн.
Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021
оны 06-р сарын 04-ний өдрийн №10 дугаар магадлал
Website
www.advocate.mn
Facebook
Mongol-Advocates Law firm
Email
info@advocate.mn
Phone
+976 7011-9206, 7012-9206

АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГЭЭР ЗҮЙЛ/-ИЙН БОЛОН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

  • 1.
  • 2.
    Агуулга 1. Аргагүй хамгаалалт/ИХ-ийн 10-р зүйл/-ийн танилцуулга; 2. Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл /ИХ-ийн 11-р зүйл/- ийн танилцуулга; 3. Шүүхийн шийдвэрийн танилцуулга.
  • 3.
    ИРГЭНИЙ ХУУЛИЙН 10 ДУГААРЗҮЙЛ 1. Хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэнэ. 2. Аргагүй хамгаалалтаас учруулсан гэм хорыг уг үйлдэл хийсэн иргэн хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
  • 4.
    Урьдчилсан нөхцөл: 1. Өөрийнболон бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор эрх нь зөрчигдөж буй этгээдээс гадна бүрэн эрх бүхий бусад этгээд хийсэн байх. 2. Халдлага нь хууль бус байх. 3. Халдлага нь бодитой байх. - Халдлага нэгэнт эхэлсэн, дуусаагүй байгаа үед; - Халдлага эхлэх нь бодитой болсон үед; - Халдлага төгссөн боловч түүний төгсгөлийг мэдэх нөхцөл хамгаалагчид байгаагүй. 4. Хамгаалалт гагцхүү довтлогчийн эсрэг чиглэсэн байх. 5. Хамгаалалт тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдэл байхыг шаардана.
  • 5.
  • 6.
    Жишээ нь: Аявган зорчигч Б-ийн цүнхийг дээрэмдэхээр дайрсан бөгөөд Б өөдөөс нь таягаараа цохиж, гарыг нь хугалжээ. А цүнхийг авахаар дайрах үед халдлага эхлэх ба Б-г хариу үйлдэл хийх үед хараахан дуусгавар болоогүй байсан. Иймээс аргагүй хамгаалалт гэж үзнэ. Эх сурвалж: Б.Буянхишиг “Иргэний эрх зүйн ерөнхий анги” УБ, 2012 он. 224- 225 дахь талд
  • 7.
    ИРГЭНИЙ ХУУЛИЙН 11 ДҮГЭЭРЗҮЙЛ 1. Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ. 2. Гарцаагүй байдалд учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг үйлдэл хийсэн этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй. 3. Учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос илт их байвал үйлдэл хийсэн этгээд хэтрүүлсэн тэр хэмжээгээр гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ. 4. Гэм хор учирсан бодит нөхцөл байдлыг харгалзан шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхлынх нь төлөө үйлдэл хийгдсэн гуравдагч этгээдэд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэх, эсхүл гэм хор учруулагч буюу гуравдагч этгээдийг дээрх үүргээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно. 5. Гарцаагүй байдлын улмаас үйлдэл хийсэн этгээд тухайн нөхцөл байдлыг өөрөө бий болгосон бол учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
  • 8.
    Урьдчилсан нөхцөл: 1. Өөрийнболон бусад этгээдийн амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх, ашиг сонирхолд аюултай нөхцөл байдал үүссэн үед аюулыг зайлуулахаар өөрөө буюу бусад этгээд хийсэн байх /ИЭЗ-н бүрэн, бүрэн бус, зарим, чадамжгүй этгээд/ 2. Аюулын эх үүсвэр нь хамаарч байх. - Бусдын хууль бус үйлдэл; - Байгалын гамшиг; - Физиологийн болон паталогийн үйл явц/эмгэг, хүнд өвчин, өлсгөлөн/; - Бүх төрлийн амьгүй зүйл /тээврийн хэрэгсэл, тэсрэх бодис/; - Гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдын довтолгоо; 3. Аюул бодитой байх. 4. Аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй байх.
  • 9.
    Жишээ нь: Амашинаа жолоодон гудамжаар явж байтал, замын хажууд тавьсан нэгэн Улаан машины тормос нь мултран нь уруу газар руу өнхөрч эхэлжээ. Машин доор байсан хүүхдийн тоглоомын талбай руу чигээрээ өнхөрч орох нь тодорхой харагдаж байсан ба тоглоомын талбай дээр бага насны 10-аад хүүхэд тоглож байв. А зориг гарган машинтайгаа уг машины урд талд нь гарч хааж зогссон ба А-ийн машин Улаан машинтай мөргөлдөн нэлээд хэмжээгээр эвдэрсэн боловч зогсоож чаджээ. А-ийн үйлдэл нь гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл хэмээн тооцогдоно. Эх сурвалж: Б.Байгаль “Иргэний эрх зүйн ерөнхий анги”, УБ, 2011 он. 278-279 дэх талд
  • 10.
    Товч агуулга Иргэн Д, Анар адуундаа явж байгаад цоохор ирвэс адууг нь идэж байхтай таарч, А-ын морь үргэж унах үед А руу цоохор ирвэс дайрахад Д ирвэсийг буудаж алсан. Шийдвэр Иргэний хуулийн 11.2-т “Гарцаагүй байдалд учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг үйлдэл хийсэн этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлал Д-ын гэрчээр өгсөн мэдүүлгээр “ирвэс адууг барьчихсан идээд байж байсан. Дөхөөд очсоны дараа босоод жаахан явж байгаад морь өөд ухасхийсэн” гэсэн. Энэ нь Иргэний хуулийн 11.5-т “Гарцаагүй байдлын улмаас үйлдэл хийсэн этгээд тухайн нөхцөл байдлыг өөрөө бий болгосон бол учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж зааснаар аюултай нөхцөл байдлыг өөрөө бий болгосон. Зэрлэг амьтан өөрийн зөв совингоор идэш тэжээлээ хамгаалах зорилгоор дайрсан байна. Иргэн Д учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06-р сарын 04-ний өдрийн №10 дугаар магадлал
  • 11.