SlideShare a Scribd company logo
Өөрийгөө хурцлахуй / сэтгэгдэл/
Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн бүтээн байгуулалт анх бий болсон. Хүн төрөлхтөн
хөгжихийн хэрээр соёл иргэншилд шинэ дэвшил гарч амжилт нь дээшилж өнөөг хүрсэн
түүхтэй. Аливаад хүн чин сэтгэлээсээ хандан, бүтээмж өндөр байснаас амжилтад хүрнэ.
Аливаа зүйлд тэсвэр тэвчээртэй, тууштай хандаж байж оргилд нь хүрдэг тул монгол хүний
чадварлаг бардам зангаараа бүхнийг хийж, бүтээн байгуулж, амжилтын оргилд хүрэх
хэрэгтэй. Эргээд харахаар хийж бүтээсэн зүйл үгүй мэт санагдавч алхам алхамаар
урагшлан амьдралд өөрчлөлт, шинэчлэл амжилт бүтээл өдөр тутам оргилсоор байгааг
санах нь илүүдэхгүй. Амьдралд өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй. Өөрчлөлтийг өөрөөсөө
хий,өөрчлөлтийн хаалга зөвхөн дотроосоо л онгойдог гэдэг.Иймд хүн бүр өөртөө
итгэлтэйгээр амьдралыг өөдрөг харж, бүтээлч хөдөлмөрч, амжилттай маргааш гэж үгүй
мэт, өнөөдөртэй өрсөж, цаг хугацаатай уралдан, амжилт бүтээлээр арвин, дахин
давтагдашгүй мэт амьдрах хэрэгтэй.
Хүн хичээж чадвал хүссэн бүх зүйлдээ хүрч чаддаг. Харин яагаад та хүрэх оргил өөдөө
гарч чадахгүй, хийе гэснээ хийж чадахгүй байгаа нь “залхуурал” гэх шунал таныг уруу
татаад, мөн хүсэл зорилгоос тань хумаслаад байна гэж би бодож байна.Тиймээс энэ
зорилгодоо тууштай хүрэхийн тулд “Би” гэдэг хүнийг тодорхойлсноор өөрийгөө илүү тод
харж чадна гэдэгт би итгэж байна.Миний бодлоор би гэж:
Би бол шороонд суулгаж байгаа үр. Намайг усалж тордох тусам би өнгө орж ургаж эхэлнэ.
Хэрвээ намайг эс тордвол би үхэх болно. Тиймээс намайг өдөр болгон усалж тордсоор байх
болно... 10-н сарын дараа би дэлбээгээ дэлгэсэн анхилам сайхан улаан сарнай болсон байна.
Тэгээд надад мөрөөдөл, зорилго, тэмүүлэл гэдэг зүйл бий болно. Миний мөрөөдөл бол
зүгээр л цав цагаан цаас. Би тэр цаасан дээр хамгийн түрүүнд амьдралыг бүтээх ёстой. Би
ганцаараа энэ бүгдийг хийнэ. Тэгвэл би ганцаардана,гуниглана,уйтгарлана ...
Би энэ бүгдээс салахын тулд найз гэдэг эрхэм нандин зүйлтэй учирна.Одоо би ганцаараа
биш найзуудтайгаа цуг амьдралд мөр зэрэгцэн алхаж, мөрөөдөл зорилгынхоо төлөө аажим
аажмаар алхаж явна.
Би бол амьдрал
Би бол амьдралын үргэлжлэл
Би бол өсөн дэвжихийн эхлэл
Би бол хийж бүтээхийн оргил
Би бол гоо сайхны гэрэлт цацраг
Би бол оршихуйн бүхий л бодит үнэн
Түүний ахархан урсгалд нуугдана
Миний бодлоор: Өчигдөр бол- ердөө л зүүд
Маргааш бол- ердөө л зөгнөл
Гэвч өнөөдрийн амьдралын сайхан нь
Өчигдөр бүрийн аз жаргалын зүүд
Маргааш бүрийн итгэл найдварын зөгнөл
Тиймээс хүн гэдэг агуу бас хүчирхэг, өчүүхэн бас сайн муугийн цогц юм болов уу даа.
Эзэн Чингис хаан бол агуу хүн. Бие биенийгээ устгаж үгүй болоход ойрхон олон аймгийг
нэгтгэж захирч чадсан гээд бодохоор нэг хүний хүч хөдөлмөр, хүсэл зориолго ямар их
гайхамшгийг бүтээхэд хэрхэн гол түлхүүр болж чадахыг харуулсан тод жишээ юм.
Үр хүүхдийнхээ төлөө асар их тэсвэр тэвчээр, ухаан гаргаж тэднийхээ сайн сайхны төлөө
бүгдийг зориулдаг ээжүүд бас агуу хүмүүс.
Танин мэдэх хүсэл зорилгодоо автан шинжлэх ухаанд амьдралаа зориулан өнөөгийн энэ их
технологийн хөгжлийг авчирсан эрдэмтэд бас агуу хүмүүс.
Ингээд бодохоор хэр хэмжээгээр хувийн ашиг сонирхол, хувийн жаргалаа илүүд тавихгүй
байна тэр хэмжээгээр хүн агуу болж эхэлдэг юм шигээ. Бусдын төлөө сэтгэл гарган зорьж,
эсвэл танин мэдэх, үнэнийг ирэлхийлэхийг оролдож байгаа хүмүүст л агуу болох боломж
байдаг. Тэгэхлээр ихэнх хүн өндөр цалинтай, машинтай,байшинтай, жаргалтай амьдрахыг
хүсдэг боловч сайн зөв амьдарч чадаж байна уу? үгүй юу гэдгээ анзаардаггүй нь
хармсалтай. Зарим хүмүүс нь би мөнгөтэй, эрх мэдэлтэй эсвэл зарим нэг нь би өндөр
боловсролтой, хүнд муу юм хийгээгүй надаа заавал өөрийгөө зовоож бусдын төлөө хичээж
зөв амьдрах ямар хэрэгтэй юм бэ гэж магадгүй. Хэрвээ таны бодолд ийм асуулт орж ирж
байгаа бол та хувиа хичээсэн хүн байна гэж дүгнэж болно. Энэ бодлоо авч хаяж чадвал хүн
өөрийнхөө амьдралыг асар их үнэ цэнэтэй, утга учиртай, баялаг болгож чадах байх.
Тиймээс таны ямар нэг авьяас таны илэрсэн бол хурдхан ажил хэрэгч болго. Учир нь тэр
авьяас тань танд амжилтын эхлэлийг тавьж өгнө. Сармагчин адил дуурайгаад байвал
удахгүй уусан алга болох болно. Тэнгэрлиг мөрөөдлөөр жигүүрлэн, амжилтын оргил өөд
тэмүүлэн байгаа хүнийг саад бэрхшээл зогсоож эс чадна. Хүрэхийг зорьсон амжилтандаа
эргэлзэх буюу дутуу хагас найдаж байгаа хүн өөрийнхөө хүчинд бүрэн дүүрэн итгэж
чадахгүйгээр сэтгэлийн хүлээсэнд баглагдах болно.Ийм хүмүүст сэтгэлийн хүлээсээ
тайлж,өөрийгөө ялах зориг хүч, сэтгэлийн тэнхээ дутдаг. Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс
өөрийгөө ялж амжилт олно. Өөрийгөө ялсан өчүүхэн бага ялалт бүхэн эрч хүчийн энерги
болдог.Өөрөө өөрийгөө ялж яадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй.
Бэрхшээл бүхний ард бэлэг гэдэг гайхалтай үг бий. Бэрхшээл ч гэсэн хүнд асар их ухаарал
хайрлаж, тэр л их хүсээд байгаа сайн сайхны үндэс нь болдог.Хүн бүрт амьдралаа бүтээх
хүч байдаг гэдэгт би итгэдэг. “Өнөөдрийн нэг өдөр маргаашийн хоёр өдрөөс ч үнэ цэнэтэй.
Өнөөдрийн би ирээдүйн намайг бүтээнэ” гэж Бэнжамин Франклин хэлсэн байдаг. Тиймээс
бид өнөөдөртөө анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт ирээдүйд амжилтад хүрнэ.
Өнөөдрийг өөрийн болгохын тулд бид юу хийх ёстой вэ? өнөөдрийг бүтэлгүй өдөр биш,
агуу үйлсийн өдөр болгохын тулд яах ёстой вэ? гэдэг нь зөвхөн таны амжилтын нууц, нэг
өдрийн ажлаас тань шалтгаална.
Биднийг хамгийн сайн хөдөлгөгч хүч нь цаг хугацаа юм. “Надад дахиад цаг хугацаа
хэрэгтэй юү?” гэж та бодож үзсэн үү? хэн ч бусдаас илүү цаг эзэмших боломжгүй. Өдөрт
1440 минут байдаг учир та юу ч хийлээ гэсэн үүнээс илүү цаг хугацаа олдохгүй. Цагийг
зохицуулж болохгүй, хэмнэж ч болохгүй,алдаж ч болохгүй, буцааж ч болохгүй. Цаг
хугацаанд сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Эрхшээлдээ оруулж болохгүй. Саад болохгүй. Цаг
хугацаа орчин тойрноос хамааралгүй урагшаа л явдаг. Ийнхүү цагийг өөрчлөх боломжгүй
учир цаг хугацаанд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
Таныг цаг хугацаа, мөнгө хоёрын аль нэгийг сонго гэвэл алийг нь сонгох вэ? Олон хүн
мөнгийг сонгох байх. Гэвч цаг хугацааг яаж ашиглах вэ? гэдэг нь мөнгийг яаж хэрэглэх вэ?
гэдгээс илүү чухал зүйл юм. Алдсан цаг хугацааг дахин хэзээ ч олж авахгүй.
Бидний өдөр бүрийн эрч хүчээр амьдрал хэмээх далай маань өсөн дэвжиж байдаг.Хүний
амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжлэх замтай адил.Амжилт өөд ганцхан зам хөтөлнө.Энэ бол
ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийн зам.Энэ зам нь бартаатай,шулуун дардан байх нь тухайн
хүнээс шалтгаална.Ийм замаар өгсөж яваа хүн их ухаан, үлэмж их хүч зарж, бусдаас илүү
хөдөлмөрлөж, илүү хичээх хэрэгтэй болно. Амжилтал хүрэхэд чиний зоримог мөрөөдөл,
найдвар чамд тусална.Зоримог мөрөөдлөөс өөр юу ч ирээдүйг бүтээхэд тусалж чадахгүй.
Найдвар бол хүнд байдаг сайн сайхан зүйл дотроос хамгийн ашигтай зүйл юм. Гэгээн
гэрэлт ирээдүйг зөгнөсөн найдвар хүнийг үргэлж зоригжуулж, сайнд тэмүүлэх хүч чадлыг
дотоод сэтгэлийн гүнээс үргэлж сэлбэж байдаг. Зүгээр нэг амжилт биш товойж ялгарсан
амжилтын эзэн байхын тулд төрөлхийн авьяас билэг дээр чадлаа шавхсан маш их хичээл
зүтгэл шаардлагатай. Аль ч талаараа бусдаас илүү байж ялгарсан амжилтад хүрнэ.Ирээдүйг
донсолгох том зорилгын төлөө явж, дээд амжилтыг эвдэхээр бэлтгэлээ хангаж байгаа
тамирчинтай адил хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж байж ялгарсан амжилт гарна. Энэ
бүхэнд хүний зан байдал их чухал. Таагүй зан байдалтай хэдий ч мундаг чадвартай юмуу
халуун эрч хүчтэй байхад амжилтад хүрч болох ч тийм хүний амжилтын давтамж бага байх
төдийгүй амжилтад хүрлээ гэхэд маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болох бизээ. Тийм
хүн тодорхой амжилтад хүрч чадсан ч аз жаргалыг мэдэрч чадахгүй. Тиймээс таагүй зан
байдалтай хүн амьдралдаа том амжилтад хүрэх нь тун ховор байх. Харин эсрэгээрээ авьяас
чадвар юмуу урагшлах хүчээрээ энгийнээс доогуур боловч сайн зан байдалтай бол
гайхалтай ажлыг хийж гүйцэтгэж чаддаг.
Ялагчийн давуу байдал нь төрөлх авьяас чадвар юмуу оюун ухааны өндөр чадвар зэргээс
шалтгаалдаггүй. Ялагчийн давуу байдал бол ийнхүү угаасаа байсан чадварлаг шинж биш
харин бидний хандлагаас хамаардаг. Хандлага бол амжилтын хэмжүүр юм. Гэхдээ хэдэн
сая доллар өгье гэсэн ч хандлагыг худалдан авах боломжгүй. Учир нь хандлагыг зардаггүй
юм. Ажлыг эхлэх үеийн хандлага үр дүнд юунаас илүү нөлөөлдөг. Төгсгөл нь сайн бол
бүхэлдээ сайн гэсэн үг байдаг.Миний бодлоор энэ үгний адил чухал үг бол “Эхлэл сайн бол
бүхэлдээ сайн” гэсэн үг юм. Мэс засал хийх гэж байгаа эмч, тэмцээнд тамирчдаа бэлтгэж
буй дасгалжуулагч, номлолд бэлдэж байгаа номлогч том хэмжээний бизнес хийхээр яриа
хэлэлцээрт орж байгаа бизнесмэн гэх мэтчилэн амжилтад хүрсэн хүмүүсийг харвал энэ үг
яагаад чухал болохыг мэдэж болно.Би бусдад яаж хандаж байна гэдгээс шалтгаалан бидэнд
хандах бусдын хандлага ч өөрчлөгдөнө. Хэн нэгэнтэй уулзаад инээмсэглэвэл тэр хүн ч бас
танд инээмсэглэлээр хариу барина. Хэрэв та дайрч довтолбол тэр хүн ч бас тэн руу дайрч
довтлох болно. Өдөр бүр уулздаг хүмүүстэйгээ сайхан харилцаатай байхыг хүсвэл бусдад
үргэлж сайнаар ханд. Ингэж чадвал олон сайхан үр дүнд хүрнэ. Сайн зан байдалтай байх
нэг нууц бол бусдын үнэ цэнийг хүндлэх явдал юм. Үзэл санаа нэгтэй хүнтэй байна гэдэг
нь өөдрөг тэнүүн амьдрах гэсэн хүнд маш том тус болж чадна. Энэ дэлхий гутранги
хүмүүсээр дүүрэн байдаг. Үнэндээ гутранги хүмүүс нэг дор цуглардаг. Өөдрөг хүмүүс бас
энэ дэлхийн хаа саагүй байж л байдаг.Өөдрөг хүмүүс гутранги хүмүүсийн толгой дээгүүр
бүргэд мэт дүүлж байхыг хааяа нэг ажиглан харж болно. Тиймээс өдөр бүр хүмүүст
талархлын үг хэлэх хэрэгтэй. Бүхий л сайн сайхан ёс зүй дотроос хүмүүс талархлыг
төдийлэн сайн хэрэглэдэггүй. Хэр олон хүн танд талархсанаа илэрхийлэхээр ирж байна вэ?
Та бэлэг өгсөнийхөө хариуд талархал илэрхийлсэн ил захидал хэр олныг авсан бэ? Та
өөрөө хүмүүст талархлаа хэр их илэрхийлдэг вэ? Бид бүх л зүйлийг мэдээжийн, байх ёстой
зүйл мэтээр хүлээн авч байгаа юм биш үү? Сайн зүйлсийн талаар боддог байх нь талархах
сэтгэлтэй болоход тус болдог. Талархах сэтгэлтэй байвал илүү өөдрөг хандлагатай байхад
тус болно. Мөн өөдрөг хандлагатай байвал бид муу зүйлс биш сайн зүйлсийн талаар боддог.
Иймд өөдрөг орчин тасралтгүй үргэлжлэх болно. Тусламж хэрэгтэй хүнийг өдөр бүр ол.
Тусламж хэрэгтэй хүн бидний эргэн тойронд байж л байдаг. Бусдад туслахын тулд дэлхийг
тойрох юмуу шадаад руу мөнгө шилжүүлэх шаардлагагүй. Мэдээж үүнийг буруу гээгүй юм
шүү. Гагцхүү таны тусламжийг хүлээж байгаа хүмүүс ойрхон олон байдаг гэдгийг л
сануулах гэсэн юм. Таны амьдардаг дүүрэгт, таны хөрш, тэр бүү хэл танай гэрт хүртэл
тусламж хэрэгтэй хүн байж магадгүй.
Өгөөмөр сэтгэлтэй байна гэдэг нь бусдад өгөх боломжийг олж харахын төлөө үргэлж
бэлэн байх явдал юм. Хамт ажилладаг хүндээ сэтгэл санааны тусламж үзүүлэх, гудамжинд
хонодог хүнд хоол өгөх, найзтайгаа ярилцах гээд аль нь ч байж болно.
Эцэст нь гэж хэлэхэд үлгэр болгон амар сайхандаа жаргажээ гэж төгсдөг. Харин амьдрал
бол тийм биш. Зарим нэг хүнд амьдрал үлгэр шиг санагдаж болно. Тэгэхдээ амьдралыг
үлгэр шиг амьдрал болгох уу? гэдэг нь танаас л шалтгаална. Хүний амьдрал яг л хөгжмийн
эгшиг шиг нэг өгсөж, нэг уруудаж байдаг. Тиймээс бидний амьдрал яг л чулуун дээр
сийлсэн зураг шиг хадгалагдах болно. Учир нь чулуун дээр сийлсэн зураг хэзээ ч
арилдаггүй шүү дээ. Тиймээс залуу насанд сурсан эрдэм ч үүнтэй адил хэзээ ч арилахгүй
оюун ухаанд сийлэгдэн үлддэг.Хүн залуу насандаа ихийг хийж, бүтээж байх нь чухал. Бас
сайн сайхан эрдэм мэдлэг ч бай, муу муухай зуршил дутагдал ч гэсэн бүгд л яг л ингэж
хадгалагдаж үлддэг гэдгийг санахад гайхмаар бас аймаар...
Ийм учраас хүн цаашид хэрхэн амьдрах, юу хийх зэргээ өөрийнхөө хүсэл мөрөөдлөө
тодорхойлж сэтгэлдээ, оюун ухаандаа хадгалж явдаг.
өөрийгөө хурцлахуй-1

More Related Content

What's hot

ялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцооялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцоо
Oidov Tungaa
 
101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holboo101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holbooXaz Bit
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1azora14
 
митоз
митозмитоз
митозdavkadaa
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээлOyunungrakh Oyuka
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэChimeg Tsetseg
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй
MaRaLaa
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
Enhjargal Banzragch
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science
National of University Mongolia
 
онтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилонтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжил
Мандухай Г.
 
Tsetsegt urgamliin ur togtolt
Tsetsegt urgamliin ur togtoltTsetsegt urgamliin ur togtolt
Tsetsegt urgamliin ur togtoltOidov Tungaa
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
Азжаргал Нинжбадгар
 
Uguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiihUguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiihbolortuul
 

What's hot (20)

ялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцооялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцоо
 
101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holboo101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holboo
 
Lecture3
Lecture3Lecture3
Lecture3
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
митоз
митозмитоз
митоз
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээл
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэ
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
Leg4
Leg4Leg4
Leg4
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
 
Leg8
Leg8Leg8
Leg8
 
Lecture7
Lecture7Lecture7
Lecture7
 
Cem3
Cem3Cem3
Cem3
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science
 
онтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилонтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжил
 
Tsetsegt urgamliin ur togtolt
Tsetsegt urgamliin ur togtoltTsetsegt urgamliin ur togtolt
Tsetsegt urgamliin ur togtolt
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
Uguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiihUguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiih
 
лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 

Viewers also liked

Evaluation of change in color of denim fabric after various
Evaluation of change in color of denim fabric after various Evaluation of change in color of denim fabric after various
Evaluation of change in color of denim fabric after various
Muhammad Mushtaq Mangat
 
Tugas poster kearifan lokal 2
Tugas poster kearifan lokal 2Tugas poster kearifan lokal 2
Tugas poster kearifan lokal 2
Dyah Ramadhani
 
Dia mundial de la diabetes (2016)
Dia mundial de la diabetes (2016)Dia mundial de la diabetes (2016)
Dia mundial de la diabetes (2016)
Universidad de Sevilla
 
Unidad 1: Proyecto Final
Unidad 1: Proyecto FinalUnidad 1: Proyecto Final
Unidad 1: Proyecto FinalHailey_Watson
 
Academic performance and perceptions about contributing
Academic performance and perceptions about contributingAcademic performance and perceptions about contributing
Academic performance and perceptions about contributing
Muhammad Mushtaq Mangat
 
Textile and clothing exports from south asia countries 1980 2012
Textile and clothing exports from south asia countries 1980 2012Textile and clothing exports from south asia countries 1980 2012
Textile and clothing exports from south asia countries 1980 2012
Muhammad Mushtaq Mangat
 
Consumer & industrial buying behavio rthurs
Consumer & industrial buying behavio rthursConsumer & industrial buying behavio rthurs
Consumer & industrial buying behavio rthurs
sushant lulla
 
аха Book-fair
аха Book-fairаха Book-fair
аха Book-fair
Uuganbayar Uuganaa
 
Gsp plus- impact on pakistan's economy
Gsp plus- impact on pakistan's economyGsp plus- impact on pakistan's economy
Gsp plus- impact on pakistan's economy
nasirkaandi
 
Ortho cardio customerfeedback
Ortho cardio customerfeedbackOrtho cardio customerfeedback
Ortho cardio customerfeedbackRama Motwani
 
GSP plus [generalized scheme of preferences plus]
GSP plus [generalized scheme of preferences plus]GSP plus [generalized scheme of preferences plus]
GSP plus [generalized scheme of preferences plus]
Muhammad Mushtaq Mangat
 
EKONOMI ISLAM
EKONOMI ISLAMEKONOMI ISLAM
EKONOMI ISLAM
NORSYAFIKAH OTHMAN
 

Viewers also liked (15)

Markma brand equity
Markma brand equityMarkma brand equity
Markma brand equity
 
Evaluation of change in color of denim fabric after various
Evaluation of change in color of denim fabric after various Evaluation of change in color of denim fabric after various
Evaluation of change in color of denim fabric after various
 
History advertisement1
History advertisement1History advertisement1
History advertisement1
 
Tugas poster kearifan lokal 2
Tugas poster kearifan lokal 2Tugas poster kearifan lokal 2
Tugas poster kearifan lokal 2
 
Dia mundial de la diabetes (2016)
Dia mundial de la diabetes (2016)Dia mundial de la diabetes (2016)
Dia mundial de la diabetes (2016)
 
Unidad 1: Proyecto Final
Unidad 1: Proyecto FinalUnidad 1: Proyecto Final
Unidad 1: Proyecto Final
 
Cv werotte gil
Cv   werotte gilCv   werotte gil
Cv werotte gil
 
Academic performance and perceptions about contributing
Academic performance and perceptions about contributingAcademic performance and perceptions about contributing
Academic performance and perceptions about contributing
 
Textile and clothing exports from south asia countries 1980 2012
Textile and clothing exports from south asia countries 1980 2012Textile and clothing exports from south asia countries 1980 2012
Textile and clothing exports from south asia countries 1980 2012
 
Consumer & industrial buying behavio rthurs
Consumer & industrial buying behavio rthursConsumer & industrial buying behavio rthurs
Consumer & industrial buying behavio rthurs
 
аха Book-fair
аха Book-fairаха Book-fair
аха Book-fair
 
Gsp plus- impact on pakistan's economy
Gsp plus- impact on pakistan's economyGsp plus- impact on pakistan's economy
Gsp plus- impact on pakistan's economy
 
Ortho cardio customerfeedback
Ortho cardio customerfeedbackOrtho cardio customerfeedback
Ortho cardio customerfeedback
 
GSP plus [generalized scheme of preferences plus]
GSP plus [generalized scheme of preferences plus]GSP plus [generalized scheme of preferences plus]
GSP plus [generalized scheme of preferences plus]
 
EKONOMI ISLAM
EKONOMI ISLAMEKONOMI ISLAM
EKONOMI ISLAM
 

Similar to өөрийгөө хурцлахуй-1

Handlaga hariltsaa
Handlaga hariltsaaHandlaga hariltsaa
Handlaga hariltsaa
dashdavaa dashdeleg
 
титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1
Dorjsuren Ochir
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба биА. Итгэл
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhaibolormaa87
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёbolormaa87
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaarbolormaa87
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1bolormaa87
 
Эерэг сэтгэлгээ ба түүнийг хэрхэн бий болгох бэ?
Эерэг сэтгэлгээ ба түүнийг хэрхэн бий болгох бэ?Эерэг сэтгэлгээ ба түүнийг хэрхэн бий болгох бэ?
Эерэг сэтгэлгээ ба түүнийг хэрхэн бий болгох бэ?Ganpurev Ganbold
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2haliuk74
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2haliuk74
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2haliuk74
 
Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги Zaya G
 
Huvi hunii hugjil ugtahbayr
Huvi hunii hugjil ugtahbayrHuvi hunii hugjil ugtahbayr
Huvi hunii hugjil ugtahbayr
uranchimegchuluun1
 
Setghekhuin tsar khureenii ghai orch b.enkhbaighal
Setghekhuin tsar khureenii ghai   orch b.enkhbaighalSetghekhuin tsar khureenii ghai   orch b.enkhbaighal
Setghekhuin tsar khureenii ghai orch b.enkhbaighal
Badam Gantumur
 
Attitude.pptx
Attitude.pptxAttitude.pptx
Attitude.pptx
KhanaaBat
 

Similar to өөрийгөө хурцлахуй-1 (20)

сэтгэ, бүтээ
сэтгэ, бүтээсэтгэ, бүтээ
сэтгэ, бүтээ
 
Handlaga hariltsaa
Handlaga hariltsaaHandlaga hariltsaa
Handlaga hariltsaa
 
титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhai
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaar
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1
 
Gerel1231
Gerel1231Gerel1231
Gerel1231
 
11111
1111111111
11111
 
Эерэг сэтгэлгээ ба түүнийг хэрхэн бий болгох бэ?
Эерэг сэтгэлгээ ба түүнийг хэрхэн бий болгох бэ?Эерэг сэтгэлгээ ба түүнийг хэрхэн бий болгох бэ?
Эерэг сэтгэлгээ ба түүнийг хэрхэн бий болгох бэ?
 
Gerel1231
Gerel1231Gerel1231
Gerel1231
 
харилцаа ба сэтгэлгээ
харилцаа ба сэтгэлгээхарилцаа ба сэтгэлгээ
харилцаа ба сэтгэлгээ
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги
 
Huvi hunii hugjil ugtahbayr
Huvi hunii hugjil ugtahbayrHuvi hunii hugjil ugtahbayr
Huvi hunii hugjil ugtahbayr
 
Setghekhuin tsar khureenii ghai orch b.enkhbaighal
Setghekhuin tsar khureenii ghai   orch b.enkhbaighalSetghekhuin tsar khureenii ghai   orch b.enkhbaighal
Setghekhuin tsar khureenii ghai orch b.enkhbaighal
 
Attitude.pptx
Attitude.pptxAttitude.pptx
Attitude.pptx
 

өөрийгөө хурцлахуй-1

  • 1. Өөрийгөө хурцлахуй / сэтгэгдэл/ Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн бүтээн байгуулалт анх бий болсон. Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр соёл иргэншилд шинэ дэвшил гарч амжилт нь дээшилж өнөөг хүрсэн түүхтэй. Аливаад хүн чин сэтгэлээсээ хандан, бүтээмж өндөр байснаас амжилтад хүрнэ. Аливаа зүйлд тэсвэр тэвчээртэй, тууштай хандаж байж оргилд нь хүрдэг тул монгол хүний чадварлаг бардам зангаараа бүхнийг хийж, бүтээн байгуулж, амжилтын оргилд хүрэх хэрэгтэй. Эргээд харахаар хийж бүтээсэн зүйл үгүй мэт санагдавч алхам алхамаар урагшлан амьдралд өөрчлөлт, шинэчлэл амжилт бүтээл өдөр тутам оргилсоор байгааг санах нь илүүдэхгүй. Амьдралд өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй. Өөрчлөлтийг өөрөөсөө хий,өөрчлөлтийн хаалга зөвхөн дотроосоо л онгойдог гэдэг.Иймд хүн бүр өөртөө итгэлтэйгээр амьдралыг өөдрөг харж, бүтээлч хөдөлмөрч, амжилттай маргааш гэж үгүй мэт, өнөөдөртэй өрсөж, цаг хугацаатай уралдан, амжилт бүтээлээр арвин, дахин давтагдашгүй мэт амьдрах хэрэгтэй. Хүн хичээж чадвал хүссэн бүх зүйлдээ хүрч чаддаг. Харин яагаад та хүрэх оргил өөдөө гарч чадахгүй, хийе гэснээ хийж чадахгүй байгаа нь “залхуурал” гэх шунал таныг уруу татаад, мөн хүсэл зорилгоос тань хумаслаад байна гэж би бодож байна.Тиймээс энэ зорилгодоо тууштай хүрэхийн тулд “Би” гэдэг хүнийг тодорхойлсноор өөрийгөө илүү тод харж чадна гэдэгт би итгэж байна.Миний бодлоор би гэж: Би бол шороонд суулгаж байгаа үр. Намайг усалж тордох тусам би өнгө орж ургаж эхэлнэ. Хэрвээ намайг эс тордвол би үхэх болно. Тиймээс намайг өдөр болгон усалж тордсоор байх болно... 10-н сарын дараа би дэлбээгээ дэлгэсэн анхилам сайхан улаан сарнай болсон байна. Тэгээд надад мөрөөдөл, зорилго, тэмүүлэл гэдэг зүйл бий болно. Миний мөрөөдөл бол зүгээр л цав цагаан цаас. Би тэр цаасан дээр хамгийн түрүүнд амьдралыг бүтээх ёстой. Би ганцаараа энэ бүгдийг хийнэ. Тэгвэл би ганцаардана,гуниглана,уйтгарлана ... Би энэ бүгдээс салахын тулд найз гэдэг эрхэм нандин зүйлтэй учирна.Одоо би ганцаараа биш найзуудтайгаа цуг амьдралд мөр зэрэгцэн алхаж, мөрөөдөл зорилгынхоо төлөө аажим аажмаар алхаж явна. Би бол амьдрал Би бол амьдралын үргэлжлэл Би бол өсөн дэвжихийн эхлэл
  • 2. Би бол хийж бүтээхийн оргил Би бол гоо сайхны гэрэлт цацраг Би бол оршихуйн бүхий л бодит үнэн Түүний ахархан урсгалд нуугдана Миний бодлоор: Өчигдөр бол- ердөө л зүүд Маргааш бол- ердөө л зөгнөл Гэвч өнөөдрийн амьдралын сайхан нь Өчигдөр бүрийн аз жаргалын зүүд Маргааш бүрийн итгэл найдварын зөгнөл Тиймээс хүн гэдэг агуу бас хүчирхэг, өчүүхэн бас сайн муугийн цогц юм болов уу даа. Эзэн Чингис хаан бол агуу хүн. Бие биенийгээ устгаж үгүй болоход ойрхон олон аймгийг нэгтгэж захирч чадсан гээд бодохоор нэг хүний хүч хөдөлмөр, хүсэл зориолго ямар их гайхамшгийг бүтээхэд хэрхэн гол түлхүүр болж чадахыг харуулсан тод жишээ юм. Үр хүүхдийнхээ төлөө асар их тэсвэр тэвчээр, ухаан гаргаж тэднийхээ сайн сайхны төлөө бүгдийг зориулдаг ээжүүд бас агуу хүмүүс. Танин мэдэх хүсэл зорилгодоо автан шинжлэх ухаанд амьдралаа зориулан өнөөгийн энэ их технологийн хөгжлийг авчирсан эрдэмтэд бас агуу хүмүүс. Ингээд бодохоор хэр хэмжээгээр хувийн ашиг сонирхол, хувийн жаргалаа илүүд тавихгүй байна тэр хэмжээгээр хүн агуу болж эхэлдэг юм шигээ. Бусдын төлөө сэтгэл гарган зорьж, эсвэл танин мэдэх, үнэнийг ирэлхийлэхийг оролдож байгаа хүмүүст л агуу болох боломж байдаг. Тэгэхлээр ихэнх хүн өндөр цалинтай, машинтай,байшинтай, жаргалтай амьдрахыг хүсдэг боловч сайн зөв амьдарч чадаж байна уу? үгүй юу гэдгээ анзаардаггүй нь хармсалтай. Зарим хүмүүс нь би мөнгөтэй, эрх мэдэлтэй эсвэл зарим нэг нь би өндөр боловсролтой, хүнд муу юм хийгээгүй надаа заавал өөрийгөө зовоож бусдын төлөө хичээж зөв амьдрах ямар хэрэгтэй юм бэ гэж магадгүй. Хэрвээ таны бодолд ийм асуулт орж ирж байгаа бол та хувиа хичээсэн хүн байна гэж дүгнэж болно. Энэ бодлоо авч хаяж чадвал хүн өөрийнхөө амьдралыг асар их үнэ цэнэтэй, утга учиртай, баялаг болгож чадах байх.
  • 3. Тиймээс таны ямар нэг авьяас таны илэрсэн бол хурдхан ажил хэрэгч болго. Учир нь тэр авьяас тань танд амжилтын эхлэлийг тавьж өгнө. Сармагчин адил дуурайгаад байвал удахгүй уусан алга болох болно. Тэнгэрлиг мөрөөдлөөр жигүүрлэн, амжилтын оргил өөд тэмүүлэн байгаа хүнийг саад бэрхшээл зогсоож эс чадна. Хүрэхийг зорьсон амжилтандаа эргэлзэх буюу дутуу хагас найдаж байгаа хүн өөрийнхөө хүчинд бүрэн дүүрэн итгэж чадахгүйгээр сэтгэлийн хүлээсэнд баглагдах болно.Ийм хүмүүст сэтгэлийн хүлээсээ тайлж,өөрийгөө ялах зориг хүч, сэтгэлийн тэнхээ дутдаг. Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс өөрийгөө ялж амжилт олно. Өөрийгөө ялсан өчүүхэн бага ялалт бүхэн эрч хүчийн энерги болдог.Өөрөө өөрийгөө ялж яадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй. Бэрхшээл бүхний ард бэлэг гэдэг гайхалтай үг бий. Бэрхшээл ч гэсэн хүнд асар их ухаарал хайрлаж, тэр л их хүсээд байгаа сайн сайхны үндэс нь болдог.Хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэдэгт би итгэдэг. “Өнөөдрийн нэг өдөр маргаашийн хоёр өдрөөс ч үнэ цэнэтэй. Өнөөдрийн би ирээдүйн намайг бүтээнэ” гэж Бэнжамин Франклин хэлсэн байдаг. Тиймээс бид өнөөдөртөө анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт ирээдүйд амжилтад хүрнэ. Өнөөдрийг өөрийн болгохын тулд бид юу хийх ёстой вэ? өнөөдрийг бүтэлгүй өдөр биш, агуу үйлсийн өдөр болгохын тулд яах ёстой вэ? гэдэг нь зөвхөн таны амжилтын нууц, нэг өдрийн ажлаас тань шалтгаална. Биднийг хамгийн сайн хөдөлгөгч хүч нь цаг хугацаа юм. “Надад дахиад цаг хугацаа хэрэгтэй юү?” гэж та бодож үзсэн үү? хэн ч бусдаас илүү цаг эзэмших боломжгүй. Өдөрт 1440 минут байдаг учир та юу ч хийлээ гэсэн үүнээс илүү цаг хугацаа олдохгүй. Цагийг зохицуулж болохгүй, хэмнэж ч болохгүй,алдаж ч болохгүй, буцааж ч болохгүй. Цаг хугацаанд сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Эрхшээлдээ оруулж болохгүй. Саад болохгүй. Цаг хугацаа орчин тойрноос хамааралгүй урагшаа л явдаг. Ийнхүү цагийг өөрчлөх боломжгүй учир цаг хугацаанд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Таныг цаг хугацаа, мөнгө хоёрын аль нэгийг сонго гэвэл алийг нь сонгох вэ? Олон хүн мөнгийг сонгох байх. Гэвч цаг хугацааг яаж ашиглах вэ? гэдэг нь мөнгийг яаж хэрэглэх вэ? гэдгээс илүү чухал зүйл юм. Алдсан цаг хугацааг дахин хэзээ ч олж авахгүй. Бидний өдөр бүрийн эрч хүчээр амьдрал хэмээх далай маань өсөн дэвжиж байдаг.Хүний амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжлэх замтай адил.Амжилт өөд ганцхан зам хөтөлнө.Энэ бол ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийн зам.Энэ зам нь бартаатай,шулуун дардан байх нь тухайн хүнээс шалтгаална.Ийм замаар өгсөж яваа хүн их ухаан, үлэмж их хүч зарж, бусдаас илүү хөдөлмөрлөж, илүү хичээх хэрэгтэй болно. Амжилтал хүрэхэд чиний зоримог мөрөөдөл,
  • 4. найдвар чамд тусална.Зоримог мөрөөдлөөс өөр юу ч ирээдүйг бүтээхэд тусалж чадахгүй. Найдвар бол хүнд байдаг сайн сайхан зүйл дотроос хамгийн ашигтай зүйл юм. Гэгээн гэрэлт ирээдүйг зөгнөсөн найдвар хүнийг үргэлж зоригжуулж, сайнд тэмүүлэх хүч чадлыг дотоод сэтгэлийн гүнээс үргэлж сэлбэж байдаг. Зүгээр нэг амжилт биш товойж ялгарсан амжилтын эзэн байхын тулд төрөлхийн авьяас билэг дээр чадлаа шавхсан маш их хичээл зүтгэл шаардлагатай. Аль ч талаараа бусдаас илүү байж ялгарсан амжилтад хүрнэ.Ирээдүйг донсолгох том зорилгын төлөө явж, дээд амжилтыг эвдэхээр бэлтгэлээ хангаж байгаа тамирчинтай адил хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж байж ялгарсан амжилт гарна. Энэ бүхэнд хүний зан байдал их чухал. Таагүй зан байдалтай хэдий ч мундаг чадвартай юмуу халуун эрч хүчтэй байхад амжилтад хүрч болох ч тийм хүний амжилтын давтамж бага байх төдийгүй амжилтад хүрлээ гэхэд маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болох бизээ. Тийм хүн тодорхой амжилтад хүрч чадсан ч аз жаргалыг мэдэрч чадахгүй. Тиймээс таагүй зан байдалтай хүн амьдралдаа том амжилтад хүрэх нь тун ховор байх. Харин эсрэгээрээ авьяас чадвар юмуу урагшлах хүчээрээ энгийнээс доогуур боловч сайн зан байдалтай бол гайхалтай ажлыг хийж гүйцэтгэж чаддаг. Ялагчийн давуу байдал нь төрөлх авьяас чадвар юмуу оюун ухааны өндөр чадвар зэргээс шалтгаалдаггүй. Ялагчийн давуу байдал бол ийнхүү угаасаа байсан чадварлаг шинж биш харин бидний хандлагаас хамаардаг. Хандлага бол амжилтын хэмжүүр юм. Гэхдээ хэдэн сая доллар өгье гэсэн ч хандлагыг худалдан авах боломжгүй. Учир нь хандлагыг зардаггүй юм. Ажлыг эхлэх үеийн хандлага үр дүнд юунаас илүү нөлөөлдөг. Төгсгөл нь сайн бол бүхэлдээ сайн гэсэн үг байдаг.Миний бодлоор энэ үгний адил чухал үг бол “Эхлэл сайн бол бүхэлдээ сайн” гэсэн үг юм. Мэс засал хийх гэж байгаа эмч, тэмцээнд тамирчдаа бэлтгэж буй дасгалжуулагч, номлолд бэлдэж байгаа номлогч том хэмжээний бизнес хийхээр яриа хэлэлцээрт орж байгаа бизнесмэн гэх мэтчилэн амжилтад хүрсэн хүмүүсийг харвал энэ үг яагаад чухал болохыг мэдэж болно.Би бусдад яаж хандаж байна гэдгээс шалтгаалан бидэнд хандах бусдын хандлага ч өөрчлөгдөнө. Хэн нэгэнтэй уулзаад инээмсэглэвэл тэр хүн ч бас танд инээмсэглэлээр хариу барина. Хэрэв та дайрч довтолбол тэр хүн ч бас тэн руу дайрч довтлох болно. Өдөр бүр уулздаг хүмүүстэйгээ сайхан харилцаатай байхыг хүсвэл бусдад үргэлж сайнаар ханд. Ингэж чадвал олон сайхан үр дүнд хүрнэ. Сайн зан байдалтай байх нэг нууц бол бусдын үнэ цэнийг хүндлэх явдал юм. Үзэл санаа нэгтэй хүнтэй байна гэдэг нь өөдрөг тэнүүн амьдрах гэсэн хүнд маш том тус болж чадна. Энэ дэлхий гутранги хүмүүсээр дүүрэн байдаг. Үнэндээ гутранги хүмүүс нэг дор цуглардаг. Өөдрөг хүмүүс бас энэ дэлхийн хаа саагүй байж л байдаг.Өөдрөг хүмүүс гутранги хүмүүсийн толгой дээгүүр
  • 5. бүргэд мэт дүүлж байхыг хааяа нэг ажиглан харж болно. Тиймээс өдөр бүр хүмүүст талархлын үг хэлэх хэрэгтэй. Бүхий л сайн сайхан ёс зүй дотроос хүмүүс талархлыг төдийлэн сайн хэрэглэдэггүй. Хэр олон хүн танд талархсанаа илэрхийлэхээр ирж байна вэ? Та бэлэг өгсөнийхөө хариуд талархал илэрхийлсэн ил захидал хэр олныг авсан бэ? Та өөрөө хүмүүст талархлаа хэр их илэрхийлдэг вэ? Бид бүх л зүйлийг мэдээжийн, байх ёстой зүйл мэтээр хүлээн авч байгаа юм биш үү? Сайн зүйлсийн талаар боддог байх нь талархах сэтгэлтэй болоход тус болдог. Талархах сэтгэлтэй байвал илүү өөдрөг хандлагатай байхад тус болно. Мөн өөдрөг хандлагатай байвал бид муу зүйлс биш сайн зүйлсийн талаар боддог. Иймд өөдрөг орчин тасралтгүй үргэлжлэх болно. Тусламж хэрэгтэй хүнийг өдөр бүр ол. Тусламж хэрэгтэй хүн бидний эргэн тойронд байж л байдаг. Бусдад туслахын тулд дэлхийг тойрох юмуу шадаад руу мөнгө шилжүүлэх шаардлагагүй. Мэдээж үүнийг буруу гээгүй юм шүү. Гагцхүү таны тусламжийг хүлээж байгаа хүмүүс ойрхон олон байдаг гэдгийг л сануулах гэсэн юм. Таны амьдардаг дүүрэгт, таны хөрш, тэр бүү хэл танай гэрт хүртэл тусламж хэрэгтэй хүн байж магадгүй. Өгөөмөр сэтгэлтэй байна гэдэг нь бусдад өгөх боломжийг олж харахын төлөө үргэлж бэлэн байх явдал юм. Хамт ажилладаг хүндээ сэтгэл санааны тусламж үзүүлэх, гудамжинд хонодог хүнд хоол өгөх, найзтайгаа ярилцах гээд аль нь ч байж болно. Эцэст нь гэж хэлэхэд үлгэр болгон амар сайхандаа жаргажээ гэж төгсдөг. Харин амьдрал бол тийм биш. Зарим нэг хүнд амьдрал үлгэр шиг санагдаж болно. Тэгэхдээ амьдралыг үлгэр шиг амьдрал болгох уу? гэдэг нь танаас л шалтгаална. Хүний амьдрал яг л хөгжмийн эгшиг шиг нэг өгсөж, нэг уруудаж байдаг. Тиймээс бидний амьдрал яг л чулуун дээр сийлсэн зураг шиг хадгалагдах болно. Учир нь чулуун дээр сийлсэн зураг хэзээ ч арилдаггүй шүү дээ. Тиймээс залуу насанд сурсан эрдэм ч үүнтэй адил хэзээ ч арилахгүй оюун ухаанд сийлэгдэн үлддэг.Хүн залуу насандаа ихийг хийж, бүтээж байх нь чухал. Бас сайн сайхан эрдэм мэдлэг ч бай, муу муухай зуршил дутагдал ч гэсэн бүгд л яг л ингэж хадгалагдаж үлддэг гэдгийг санахад гайхмаар бас аймаар... Ийм учраас хүн цаашид хэрхэн амьдрах, юу хийх зэргээ өөрийнхөө хүсэл мөрөөдлөө тодорхойлж сэтгэлдээ, оюун ухаандаа хадгалж явдаг.