SlideShare a Scribd company logo
1 of 19
Download to read offline
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
                                                  ..... оны .... дугаар сарын ..... өдрийн
                                                       ...... дугаар тушаалын хавсралт


       Шинэчлэлийн Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого,
                2012-2013 оны хичээлийн жилийн зорилт

      “Зөв Монгол хүн” Шинэчлэлийн хөтөлбөрийн үндэслэл

       Боловсролын салбар нь нийгэмд бие дааж, өөрөө хөгжих чадвартай ЗӨВ МОНГОЛ
ХҮН-ийг хөгжүүлэх түүхэн үе тулгарч байна. Монгол улсыг дэлхийн хөгжилтэй орон
болгоход хүнээ хөгжүүлэх цогц боловсролын бодлого хэрэгцээтэй байна. Монгол улсын
үсрэнгүй хөгжил, дэлхий хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллаж, амьдрах
чадвартай хүнийг хөгжүүлэх шаардлагатай байна.

       Өнөөгийн боловсролын тогтолцоо нь хүний хөгжлийг хангах бус шинжлэх ухааны
мэдээллийг дамжуулахад чиглэсэн, идэвхгүй, царцанги шинжтэй, олон нийтийн оролцоо
хязгаарлагдмал, хаалттай байна. Иймээс боловсролын үйлчилгээ нь нийгмийн бусад
салбаруудын хэрэгцээнд тулгуурлаагүй, зөвхөн тухайн салбарынхаа хүрээнд асуудлыг
шийдэх гэсэн хандлагатай хөгжиж ирлээ. Улмаар уг үйлчилгээний эцсийн бүтээгдэхүүн
болох төгсөгчид нь өөрийгөө таниагүй, бие даан хөгжих чадвар сул, өрсөлдөх чадваргүй,
асуудал шийдэх чадвар сул, бүтээлч хандлагагүй, боловсролыг зөвхөн дипломын хүрээнд
хардаг хүн болж байна. Нийгмийн үсрэнгүй хөгжлийн гол тулгуур нь эрдэс баялаг бус
өөрийгөө хөгжүүлэгч зөв монгол хүн бөгөөд ийм хүнийг төлөвшүүлэх нь бидний зорилт юм.
Энэ цаг үед Монгол улсын хөгжлийн ирээдүйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн
суурийг бататган, цаашид Монгол хүний хөгжлийг төрийн хар хайрцагны бодлогын
хэмжээнд хөгжүүлэх нь бидний үүрэг гэж үзэж байна.

       Боловсролын зорилго нь иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн,
эх оронч, бүтээлч, өрсөлдөх өндөр чадвар бүхий Зөв Монгол хүнийг төлөвшүүлэх олон
талт нөхцөл, боломжийг бүрдүүлэн, хөгжүүлэхэд оршино.

       Боловсролын үндсэн зарчим нь “Зан чанар хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг
эзэмших, чадвараа хөгжүүлэх” гэсэн гурван үндсэн суурийн тэнцвэрийг хадгалж,
төлөвшсөн хувь хүн, өрсөлдөх чадвартай хүний нөөц, аз жаргалтай гэр бүлийг дэмжих
үүрэгтэй.

       Боловсролын тогтолцоо нь хүний төлөө тэднийг дэмжин хөгжүүлэх агуулгаар
хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн насан туршийн тасралтгүй хөгжлийг хангахад
чиглэгдэнэ.

       Зөв монгол хүн төлөвших үйл явцыг зөвхөн сургуулиар бус бие хүний төлөвшил,
гэр бүлийн төлөвшил, нийгмийн төлөвшлийн харилцан хамаарлын өргөн хүрээнд авч үзнэ.
Иймээс сургууль нь нийгэм, олон нийтийн оролцоонд тулгуурласан, гэр бүл, нийгмийн
хөгжилд үүрэг гүйцэтгэдэг хүний хөгжлийн төв болж хөгжих учиртай юм.

      Боловсролын шинэчлэлийн бодлого нь дотоод талаасаа боловсролын менежмент,
супервишн, чанар, боловсон хүчнийг хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагад нийцсэн
сургалтын хөтөлбөр, хүртээмжтэй, аюулгүй, хүмүүнлэг боловсролын орчин, бие хүний
хувьд хөгжиж, нийгмийн идэвхтэй иргэн болох суралцагчийн хөгжил гэсэн хүчин
зүйлүүдээр, харин гадаад талаасаа хууль эрх зүй, бодлогын шинэчлэл, иргэнд суурилсан
хяналтын тогтолцоо, боловсролын үйлчилгээг дэмжин урамшуулах санхүүгийн бүтэц, эх

                                         1 
 
үүсвэрийг бий болгон үндэсний болон олон улсын дэвшилтэт соёл, уламжлал гэсэн хүчин
зүйлүүдийн хүрээнд хэрэгжих болно.

    “Зөв Монгол Хүн” шинэчлэлийн хөтөлбөрийн зорилтууд:

         1.   Боловсролын удирдлага, менежмент, чанар хяналтын шинэчлэл
         2.   Багшийн хөгжлийн шинэчлэл
         3.   Хувь хүний хүсэл зорилгод суурилсан хөгжлийн шинэчлэл
         4.   Сургалтын хүртээмжтэй, аюулгүй орчны шинэчлэл

НЭГ: Боловсролын удирдлага, менежмент, чанарын хяналтын шинэчлэл

1. "Зөв монгол хүн"-ийг төлөвшүүлэх, хөгжүүлэх урт хугацааны "Боловсролын Стратеги
    төлөвлөгөө"-г шинэчилж, үе шаттайгаар хэрэгжилтийг хангана. (Алсын хараа
    супервишн, зорилго, үнэт зүйл, хүрэх бодит үр дүн, хэмжих хэмжүүр, хийх шинэчлэл,
    хэрэгжүүлэх төлөвлөгөө, мөрдөх стандарт, баримтлах зарчим, хийгдэх ажлуудыг
    тодорхой болгоно)
2. Боловсролын бодлого, үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог бий болгож,
    хяналт мониторингийн хороо ажиллана.
3. Бодлого зохицуулалтын залгамж холбоо, гол хүчин зүйлсийн баталгааг хангахын тулд
    улс төрийн намуудын оролцоог нээлттэй болгож боловсролын тухай мэтгэлцэх бус
    харин хамтрах нэгдэн хийх боломж бүрдүүлнэ.
4. Бүх шатны суралцагчид болон багш, ажиллагсад, байгууллагын мэдээллийн нэгдсэн
    сан бүхий “Боловсролын удирдлага, мэдээллийн үндэсний систем”-ийг байгуулж
    боловсролын үйл хэргийг олон нийтэд ил тод болгоно.
5. Аймаг, дүүргийн Боловсролын газар хэлтсүүдийг хүний хөгжлийг хангах үүрэгтэйгээр
    үйл ажиллагааны хүрээг нь өргөтгөн бэхжүүлнэ.
6. Боловсролын удирдлага, төлөвлөлт, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, арга зүйн
    хөгжлийн мэргэжлийн институциудыг шаардлагын дагуу ажиллах мэргэшсэн
    үйлчилгээний орчинг бий болгоно.
7. Шинэ санал, санаачилгыг дэмжин хөгжүүлэх үндэсний боловсролын сан бий болгоно.
8. Ерөнхий боловсролын сургалтыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн
    чанартай, өрсөлдөх чадвартай болгоно.
9. Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын үнэлгээ нь мэргэжлийн, институцид
    суурилсан шалгалтын нэгдмэл системийг нэвтрүүлнэ.
10. Дүн, үнэлгээг чанарын бодит үзүүлэлтээр хэмждэг, үнэн бодитой болгоно.

ХОЁР: Багшийн хөгжлийн шинэчлэл

1. Багш болох хүсэл эрмэлзэлтэй, зан чанар хандлага төлөвшсөн байдал нь Багшийн
   сургуулийн элсэгчдийн үндсэн шалгуур болно.
2. Багшийн ажилдаа хандах хандлага, хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж ёс
   зүйн дүрмийг нийтийн зөв соёл болгон төлөвшүүлнэ.
3. Багшийг судлаач, сэтгэл зүйч, хүүхдийн авьяасыг нээхийг эрэлхийлэгч болгох
   нөхцөлийн бүрдүүлнэ.
4. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх, мэргэжлийн
   дидактик, багшлах дадлагын сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын зохион
   байгуулалт, шалгалт, кредитын системийг стандартын дагуу өөрчлөн шинэчилнэ.
5. Багш бэлтгэдэг сургуулиудад тавигдах шаардлагыг өндөржүүлнэ.
6. Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нарыг ерөнхий боловсролын сургуулиудад
   тодорхой хугацаагаар ажиллуулдаг болно.
7. Үндэсний болон орон нутаг, байгууллагын түвшинд багшийн мэргэжлийг тасралтгүй
   байнга дээшлүүлдэг институцид суурилсан тогтолцоог бий болгоно.

                                            2 
 
8. Интернетэд суурилсан багшийн мэргэжил дээшлүүлэх мэдээлэл, холбооны үндэсний
    системийг байгуулна.
9. Багшийн мэргэжил, арга зүй, ур чадварыг суралцагчдын хөгжлөөр нь үнэлдэг,
    урамшуулдаг, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан үнэлгээний системийг нэвтрүүлж,
    багшийн мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөж, цалингаараа хангалуун амьдрах
    нөхцөлийг бүрдүүлнэ.
10. Багш нарын нийгмийн халамж, орон сууцны талаар тусгай бодлогыг хэрэгжүүлж,
    алслагдсан аймаг сумдад багшилж байгаа багш нарт цалин урамшууллын нэмэлтийг
    олгоно.
11. Бага боловсролын түвшинд туслах багш, байгалийн ухааны хичээлийн туршилт,
    сорилын ажилд бэлтгэх, аюулгүй ажиллагааг хариуцсан техникийн ажилтан
    ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ.
12. ЕБС, цэцэрлэгийн багшийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, хяналттай
    болгоно.

ГУРАВ: Хувь хүний хүсэл зорилгод суурилсан хөгжлийн шинэчлэл

1. Мэдээллийн технологийг электрон журнал хөтлөх, видео хичээлийг зайны сургалтад
    ашиглах, IT код, хөгжлийн файл, хайлтын танин мэдэхүйн вэб хуудас нээх зэргээр үр
    дүнтэй ашиглана.
2. Монгол хүүхэд хөгжлийн суурь судалгааг хийж цэцэрлэг, сургууль нь хүүхэд нэг бүрийн
    хөгжил, чадавхийн өсөлт, өөрчлөлтийн цахим мэдээллийн санг үүсгэж, хүүхэд нэг
    бүрийн хөгжлийн хөтөлбөртэй болно.
3. Бага боловсролын сургалтыг өөртөө итгэлтэй, эргэцүүлэн бодож өөрийгөө илэрхийлэх
    чадвартай, сурах хүсэл, эрмэлзэлтэй, суралцах арга барилтай монгол хүүхэд болгон
    төлөвшүүлэх суурь зарчимд тулгуурлан шинэчилнэ.
4. Ерөнхий боловсролын сургалтын зорилго, агуулга, хөтөлбөр, сургалтын болон
    үнэлгээний арга зүй, сургалтын зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилнэ.
5. Бага ангид багш нар өөрсдийн судалгаа үнэлгээг дүн тавилгүйгээр хийж, бусадтай
    харьцуулахгүйгээр суралцагчийг дүгнэдэг байна. Сурагчдад айдасгүйгээр суралцах
    орчныг бүрэн бий болгож, бүтээлч байдал, эрсдэлийг давж чадах чадварыг нь дэмждэг
    байна.
6. Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сургалтын агуулгын шинжлэх ухаанч,
    академик хоцрогдлыг арилгаж, сургалтын агуулгыг олон улсын түвшинд хүлээн
    зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадвартай сургалтын жишигт хүргэнэ.
7. Дунд, ахлах ангийн үнэлгээг сурагчийн суралцах хүсэл эрмэлзлийг урамшуулан багш,
    сурагч бүрийн өсөлт, өөрчлөлтийг үнэлж, зохион байгуулалт, арга зүйгээ
    сайжруулахад нь дэмжлэг болдог байхаар өөрчилнө.
8. Төлөвшил, танин мэдэхүй, оюун санааны хэрэгцээнд суурилсан унших номын
    жагсаалтын дагуу сургуулийн номын сангийн номын хангамжийг нэмэгдүүлэх, хүүхдийн
    уран зохиол, номын дижитал интернет санг байгуулж, хүүхдийг номоор хөгжүүлэх
    хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
9. Монгол хэл, бичгийн сургалтын хэл шинжлэлийн судлалд тулгуурласан байдлыг үгийн
    арвин баялаг сантай, яруу сайхнаар ярих, бичих, илтгэх хэрэглээний бүрэн ур
    чадвартай болгох чиглэлээр өөрчлөн шинэчилж, монгол хэлний сургалтын агуулга,
    хөтөлбөр, арга зүйг шинэчилнэ.
10. Ерөнхий боловсролын сургуульд үндэсний ёс, зан заншил, уламжлалт соёл,
    сэтгэлгээний үнэт зүйлсийн талаар бие даасан хичээлийг суурь боловсролын бүх
    ангиудад судалдаг болно.
11. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэнд, бие бялдар, авьяас
    сонирхлыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо, өвлөн хөгжүүлэх, спортын олимп, соёл,
    урлагийн наадам зэрэг төлөвшлийн олон талт ажлыг тогтмол хэрэгжүүлдэг болно.


                                          3 
 
12. Музейн дэргэд хүүхдийн танин мэдэхүйн, сургалтын төвүүд байгуулах, музейг онлайн,
    видео хэлбэрээр хүүхдүүдэд үзүүлэх боломжийг бий болгоно.
13. Хөгжилд суурилсан хүний нөөц, чадамжийн бодлогыг үндэсний түвшинд тодорхойлж,
    мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллаж, мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх
    үйлчилгээг ерөнхий боловсролын сургуульд бий болгоно.
14. Их, дээд сургуулийн төгсөгчдийн сэтгэл ханамжийн талаарх нэгдсэн мэдээллийн сан
    бүрдүүлж, элсэгчид сонголт хийхэд ашиглах мэдээллийн нэг том эх сурвалж болгоно.


ДӨРӨВ: Боловсролын хүртээмжтэй, аюулгүй орчны шинэчлэл

1. Сургуулийг хүүхдийн суралцах, амрах, тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлдэг хүний
    хөгжлийн төв болгоно.
2. Сургууль болон сургуулиас 100 метрийн эргэн тойронг архи тамхигүй, хүчирхийллээс
    ангид, аюулгүй орчин болгоно.
3. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран нийгэмд эерэг зөв хандлага
    төлөвшүүлж үр дүнтэй хамтран ажиллана.
4. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, дотуур байр, спорт
    заалны барилгын хангамж, хүчин чадлын хомсдлыг арилгаж, нэг ангид ногдох, нэг
    багшид ногдох хүүхэд, сурагчдын тоог цөөрүүлнэ.
5. Спорт заалгүй, гаднаа зориулалтын биеийн тамирын талбайгүй бүх сургуулийг спорт
    заал, биеийн тамирын гадаа талбайтай болгоно.
6. Малчин эцэг, эхчүүд хүүхдээ дотуур байранд суулгахад сэтгэл амар байх нөхцөлийг
    бүрдүүлэх, дотуур байрыг малчдын хүүхдэд “ээлтэй гэр” болгох хөтөлбөрийг
    хэрэгжүүлнэ.
7. Хөдөөгийн цэцэрлэг, сургууль бүрд цэвэр, бохир усны хангамжийн ялгаатай системээс
    үл хамааралтай, эрүүл ахуй, ариун цэврийн стандартыг хангасан, байгаль орчинд
    ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, өндөр технологи бүхий дотор бие засах, ариун
    цэврийн үйлчилгээг бий болгох, эрүүл мэнд, эрүүл ахуйн стандартад нийцсэн ундны
    усны хангамжийг бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
8. Тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног
    төхөөрөмжөөр хангах, багш нарын мэргэжлийн чадавхийг сайжруулах, төгсөгчдийг
    коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг дээшлүүлнэ.
9. Ердийн ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг суралцах
    боломж нөхцөлийг өргөжүүлнэ.
10. Сурагчдыг зам, тээврийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас
    хамгаалах, аюулгүй байдлыг хангахын тулд тусгай сургууль болон холын сурагчидтай
    сургуулиудыг автобусны үйлчилгээтэй болгоно.
11. Улсын хэмжээнд 3 ээлжээр хичээллэж буй Улаанбаатар хотын 25 сургууль, Говь-
    Алтай аймгийн Эрдэнэ сумын сургууль, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын
    сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуулийн 3 ээлжийг 2 ээлжид шилжүүлнэ.
12. Ерөнхий боловсролын сургуулийг 1 ээлжтэй болгох урт хугацааны бодлого,
    төлөвлөлтийг боловсруулна.




                                         4 
 
2012-2013 оны хичээлийн жилийн товлосон зорилтууд

      1. Бага, дунд боловсролын сургалтад олон улсын хэмжээнд түгээмэл, нийтлэгээр
судалдаг бага ангийн математик, байгалийн шинжлэл, дунд, ахлах ангийн математик,
физик, хими, биологи, англи хэл, эдийн засаг, бизнес судлалын сургалтын хөтөлбөр,
технологийг олон улсад өрсөлдөх чадвартай, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн
боловсролын технологид тулгуурлан шинэчилж аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын
лаборатори сургуулиудын сургалтад нэвтрүүлнэ.

       2. Бага, дунд боловсролын сургалтын агуулга, хөтөлбөр, технологи, арга зүйн
хөгжлийг хангах, аймаг, дүүргийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, багш бэлтгэх
дадлагын сургалтын түшиц сургуулийн үүргийг гүйцэтгэх, ерөнхий боловсролын сургалтын
чанар, өрсөлдөх чадварын жишгийг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх аймаг, нийслэлийн
ерөнхий боловсролын лаборатори сургууль, олон улсын хөтөлбөрийн сургалттай
сургуулиудад чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлнэ.

      3. Шинэчилсэн сургалтын хөтөлбөрүүдийн сурагчийн сурах бичиг, багшийн сурах
бичгийг зохиож, аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургуулиудад
нэвтрүүлнэ.

      4. Сургалтын шинэчилсэн хөтөлбөр, технологийн шаардлагад нийцүүлэн ерөнхий
боловсролын сургуулийн лаборатори, тоног төхөөрөмжийн стандарт, сургалтад хэрэглэх
урвалж, бодис, материалын нэр төрөл, тоо хэмжээний норм, норматив, хичээл,
практикийн болон туршилт, сорил, дадлагын ажлын зардлыг тооцох нормативуудыг
боловсруулж, мөрдүүлнэ.

       5. Сургалтын шинэчилсэн агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй,
технологийг ерөнхий боловсролын бүх багш, аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын
газар, хэлтсийн мэргэжилтнүүд, багш бэлтгэх их дээд сургуулийн багш нарт танилцуулах,
ерөнхий боловсролын сургуулийн багш бүрт сургалтын шинэ технологийг эзэмшүүлэх
мэргэжил дээшлүүлэх системтэй сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

      6. Боловсролын хүрээлэнг секторын бүтэц зохион байгуулалтад шилжүүлж,
үндэсний боловсролын хөгжлийг хөтөлдөг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг,
багш нарт хичээл, сургалтаа зохион байгуулахад нь хэрэгтэй мэргэжлийн байнгын
тасралтгүй үйлчилгээг үзүүлдэг болгоно.

       7. Боловсролын үнэлгээний төвийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилнө.
Боловсролын үнэлгээний төвийг боловсролын үндэсний түвшний чанарын хяналт,
шинжилгээ, бага, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалтын нэгдмэл зохион
байгуулалт, удирдлагыг хэрэгжүүлдэг мэргэжлийн институци байхаар одоогийн чиг үүргийг
нь өргөжүүлж, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчилнө.

      8. Сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, технологид
нийцсэн сурах бичиг зохиох, бүтээх арга зүй, сурах бичгийн хэвлэлийн чанарын олон
улсын стандартыг нэвтрүүлнэ.

      9. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэх,
хүүхдийн хөгжлийг хангах, 4-5 настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэх сургалтын агуулга,
хөтөлбөр, үнэлгээний арга зүйг боловсруулж, нэвтрүүлнэ.



                                          5 
 
10. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах
ангийн сурагчдын 40 хувийг төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангах ажлыг зохион
байгуулж, сурах бичиг худалдан авах боломж, нөхцөл тааруу өрхийн хүүхдүүдийн сурах
бичгийг төрөөс хангаж, суралцах адил тэгш эрхийн баталгааг хангана.

      11. Казак хэлээр сургалтаа зохион байгуулдаг сургуулиудын казак эх хэлний сурах
бичгийг зохиох, бага ангийн сургалтын сурах бичгүүдийг нь казак хэл рүү орчуулан хэвлэж,
хангана.

      12. Мэргэжлийн сургалттай биеийн тамирын сургуулийн сургалтад хэрэглэх сурах
бичгийг зохиож, хэвлүүлнэ.

      13. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аймаг, дүүргээрээ нэгдсэн
загварын, эрүүл ахуй, эдэлгээний шаардлага хангасан дүрэмт хувцастай болгох
зохицуулалтыг бий болгож 2013-2014 оны хичээлийн жилээс мөрдүүлнэ.

       14. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн секц, дугуйлан хичээллүүлэх,
сурлагаар хоцрогдсон сурагчдад нэмэлт давтлага өгөх ажлыг үнэлгээтэй болгох, нэмэлт
хөлс олгох асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлнэ.

      15. Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, ур
чадварын нэмэгдэл олгох асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

       16. Ерөнхий боловсролын сургуулийн 1 компьютерт ногдох сурагчдын тоог 20.4-өөс
19.0 болгож, компьютерийн хангамжийг 1.4 пунктээр нэмэгдүүлнэ.

       17. Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд хөдөөгийн ерөнхий боловсролын 120
сургуулийг шинээр холбож, нийт хичээлийн байрны 54,0 хувийг өндөр хурдны
интернетийн сүлжээтэй болгоно.

      18. Интернетэд холбогдсон сургууль бүрийг вэб хуудастай болгоно.

       19. Интернетэд холбогдсон сургуулиудад вэб-д суурилсан удирдлага, мэдээллийн
систем, програм хангамжийг нийлүүлж, сургуулийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн
зарцуулалт, гүйцэтгэлийг олон нийт, эцэг эхчүүдэд нээлттэй болгох, эцэг эхчүүд өөрийн
хүүхдийн сурлагын амжилт, хөгжил, төлөвшил, хүмүүжлийн талаарх мэдээллийг үзэх,
сургууль, багш нартайгаа электрон шуудангаар харилцах боломжийг бий болгоно.

       20. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд суудлын тоог 19,2 мянгаар нэмэгдүүлж 34
сургуулийн хичээлийн байрны барилгыг, орны тоог 3,5 мянгаар нэмэгдүүлж 35
цэцэрлэгийн барилгыг, орны тоог 2,0 мянгаар нэмэгдүүлж 18 дотуур байрны барилгыг, 4,8
мянган м2 талбай бүхий 16 спорт заалыг шинээр ашиглалтад оруулж, тавилга, тоног
төхөөрөмжийг нь нийлүүлнэ.

      21. 2013 онд “Боловсролыг дэмжих олон улсын түншлэл”-ийн буцалтгүй
тусламжийн төслөөр 4,0 мянган ортой 40 цэцэрлэгийн барилга, Япон Улсын Засгийн
газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 1280 суудал бүхий 2 сургуулийн хичээлийн
байрны барилгыг ашиглалтад оруулна.

      22. 2013 онд 330 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилгад засвар
шинэчлэл хийх асуудлыг Засгийн газар, УИХ-д хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.




                                           6 
 
23. Ерөнхий боловсролын сургуулиудыг самбар, ширээ, сандал, байгалийн ухааны
хичээлийн зориулалтын лаборатори, спортын хэрэгсэл, технологийн хичээлийн кабинет,
хөгжмийн хичээлийн техник хэрэгслээр хангах, дотуур байр, цэцэрлэгийг цагаан хэрэглэл,
зөөлөн эдлэл, тоглоом наадгайгаар хангах хөрөнгө оруулалтыг зохион байгуулна.

      24. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 18,5 мянган суудалтай 32 сургуулийн
хичээлийн байрны барилга, 2,2 мянган ортой 38 цэцэрлэгийн барилга, 2,5 мянган ортой 20
дотуур байрны барилга, 18 спорт заалны барилгыг шинээр барьж эхлүүлэх асуудлыг
Засгийн газар, УИХ-д хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

       25. Хөдөөгийн 131 багт гэр цэцэрлэгийг шинээр байгуулж, малчдын хүүхдийн
сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлнэ.

       26. Сургуулийн өмнөх боловсролын 5 настай хүүхэд бүрийг сургуульд бэлтгэх
сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулна.

      27. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын үдийн цай,
цэцэрлэгийн хүүхэд, дотуур байрны сурагчдын хоолны зардлын нормативыг хүүхдийн
өсөлт, бойжилтын физиологийн хэрэгцээ, илчлэг, шим тэжээлийн нормыг хангахуйц
хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлттэй уялдуулан
шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

       28. Ерөнхий боловсролын сургуулийг үдийн хоолны үйлчилгээтэй болгох
бэлтгэлийг хангах, хөдөө сумын сургуулиудыг гал тогооны тоног төхөөрөмж, сав суулгаар
хангах, тогооч, ажилтнуудыг сургах, ерөнхий боловсролын сургуульд хоол зүйч багшийг
ажиллуулах, хүүхдийн өсөлт, бойжилтыг дэмжих, хоол хүнсийг боловсруулах болон эрүүл
ахуй, аюулгүй байдлыг хангахтай холбоотой холбогдох технологийн горим, норм,
норматив, стандарт, дүрэм журмуудыг боловсруулж, батлан мөрдүүлнэ.

      29. Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл
мэндийн урьдчилсан үзлэг, хяналтын үйлчилгээг эрүүл мэндийн яам, мэргэжлийн
байгууллагуудтай хамтран бий болгоно.

       30. Албан бус боловсрол, гэгээрэл хөгжлийн төвүүдийг насанд хүрэгчдийн
боловсролын тасралтгүй үйлчилгээ үзүүлэх чадамжтай болгох ажлыг эхлүүлж, нэн
тэргүүнд сүм хийдэд шавилан суусан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас, эцэг эх, асран
хамгаалагчийн хараа халамж, анхаарал дутсаны улмаас сургуулиас олон жилийн өмнө
завсардаж бичиг үсэгт тайлагдаагүй орхигдсон хүүхдүүдийг бичиг үсэгт сургах, сүм
хийдүүд шавилан сууж буй лам хүүхдээ заавал бичиг үсэгт сургах, суурь боловсрол
эзэмшүүлэх зохион байгуулалтыг хангах үүрэгтэй байх эрх зүйн зохицуулалтыг бий
болгоно.




                      БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ




                                          7 
 
Хавсралт 2



                Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл



I. Багш, ажилтнуудын нийгмийн асуудлаар

   1. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн дараах албан тушаалд, тухайлбал:
                1. Багш,
                2. Захирал
                3. Эрхлэгч
                4. Орлогч захирал
                5. Хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/
                6. хичээлийн зохицуулагч,
                7. Нийгмийн ажилтан,
                8. Арга зүйч
                9. Дадлагын багш
                10. Дотуур байрын багш
                11. Цэцэрлэгийн туслах багш,
      25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24
      сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36
      сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын
      төсвөөс өмчийн хэлбэр үл харгалзан олгох болсон.

      Энэ тэтгэмж их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дээр дурьдсан албан
      тушаалд ажиллагчдад хамаарч байгаагаараа онцлог юм.

   2. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ЕБС-д туслах ажилтнаар 25
      ба түүнээс дээш жил ажилласан иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12
      сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан
      бол 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг
      улсын төсвөөс олгохоор боллоо.

      Туслах ажилтан гэдэгт нягтлан бодогч, тогооч, нярав, манаач, үйлчлэгч, мужаан,
      цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтнууд хамрагдана.

   3. Сум, тосгон, багийн цэцэрлэг, сургуулийн багшид тогтвор суурьшилтай
      ажилласан 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний
      мөнгөн тэтгэмжийг олгож байгааг өргөжүүлж:

                      1. цэцэрлэгийн эрхлэгч
                      2. цэцэрлэгийн туслах багш
                      3. цэцэрлэгийн арга зүйч
4. цэцэрлэгийн эмч
                     5. сургуулийн захирал
                     6. сургалтын менежер
                     7. сургуулийн нийгмийн ажилтан
                     8. дотуур байрын багш
                     9. албан бус боловсролын багш
                     10. сургуулийн номын санч
                     11. сургуулийн эмчид олгохоор боллоо.

 16 Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллагчдад
    сар бүрийн үндсэн цалингийнх нь 15 хувьтай тэнцэх хэмжээтэй үр дүнгийн
    мөнгөн урамшуулал олгож байгааг хуульчилж, цаашид тогтвортой олгогож
    байхаар болголоо.

 17 Боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг 5 жил тутамд 1 удаа
    эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй
    хамруулах ажлыг орон нутгийн Захиргаанаас зохион байгуулж байхыг хуулчиллаа.

 18 Засгийн газрын баталсан журмын дагуу          сургуулийн   нийгмийн   ажилтанд
    мэргэжлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгоно.

 19 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэрэг, ур
    чадварыг өмчийн хэлбэрийг үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам
    дээшлүүлнэ.

II.   Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн
      Засаг дарга томилдог байсан бол аймаг, нийслэлийн Засаг дарга томилохоор
      боллоо.

III. Боловсролын мэргэжлийн байгууллагууд үндсэн чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж
     байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, санхүүжилтийн баталгааг хангах талаар томоохон
     өөрчлөлт орсон. Тухайлбал, Боловсролын хүрээлэнг секторын бүтэцтэй болгож,
     улсын төсвөөс санхүүжүүлэх боллоо. Мөн боловсролын чанарын хяналт,
     үнэлгээний мэргэжлийн байгууллагын ажиллах эрх зүйн зохицуулалтыг
     боловсронгуй болгох боломжийг бий болголоо.

IV. Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 5+4+3 болгосон.

 V. Олон улсын хөтөлбөрийн сургалттай болон ерөнхий боловсролын лаборатори
    сургуулиуд нь төрийн өмчийн байна, захирлыг нь Боловсролын асуудал эрхэлсэн
    төрийн захиргааны төв байгууллага томилно, ажлын чиг үүрэг, дүрэм, бүтэц, орон
    тоо, сургалтын зохион байгуулалтын журам, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг нь
    Боловсролын асууудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зэрэг
    статусын талаарх эрх зүйн тодорхой зохицуулалтууд нь Монгол Улсын Их Хурлаар
    2012 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Боловсролын
    тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн
       хуульд нэмэлт оруулах тухай хуулиудад тусгагдаж, хуульчлагдсан.

       Лаборатори сургууль нь ерөнхий боловсролын сургалтаас гадна стандарт,
       сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын технологи, арга зүйн хөгжлийг хангах,
       дүүрэг, аймаг бүрт багш нарын мэргэжлийг дээшлүүлэх болон багш бэлтгэх
       дадлагын сургалтын мэргэжлийн байнгын үйлчилгээг бий болгох, ерөнхий
       боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварын жишгийг тогтоох чиг үүргийг
       хэрэгжүүлнэ.

    VI. Сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг төлөвлөх, нөөцөд авах, өөр зориулалтаар
        ашиглахгүй байх талаар хуулийн зохицуулалт хийгдсэн.

    VII. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хоол, хүсний аюулгүй
         байдал, хангамжтай холбоотой зохицуулалт хийгдсэн.

    VIII. Гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургуулийн сургалт эрхлэх тусгай
          зөвшөөрлийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
          байгууллагаас олгодог болголоо.

    IX. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжил олгохгүй байхаар “Бага, дунд
        боловсролын тухай хууль”-д өөрчлөлт орсноор мэргэжлийн гэсэн хэв шинж байхгүй
        болж, төрөлжсөн гэсэн хэв шинж шинээр бий боллоо. Төрөлсөн сургалттай
        сургууль нь урлаг, спорт, зохион бүтээх зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас,
        чадварыг багаас нь хөгжүүлэх тусгай хөтөлбөрийн дагуу хичээллэнэ.

    X. Төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, олон улсын хөтөлбөрийн сургалтыг Боловсролын
       асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан төлөвлөгөө,
       хөтөлбөрийн дагуу явуулахаар хуульчиллаа.

    XI. Аймаг, нийслэлийн боловсролын газрын хэрэгжүүлэх бүрэн эрхэд ерөнхий
       боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах
       эрхийг нэмж хуульчиллаа.



                       БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
                                       

 

 
Хавсралт 3


                  2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ,
                ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХИЧЭЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

                                                                             2012.08.21.



     Энэ жилийн 9 дүгээр сарын 01-ний өдөр Бямба гариг тохиож байна. Иймд энэ өдөр
зөвхөн хичээлийн жилийн нээлт, ерөнхийлөгчийн хичээлийг зохион байгуулна. Улс орон
даяар хичээлийн шинэ жилийн нээлтийг 9 дүгээр сарын 1-ний өглөө Улаанбаатарын
цагаар 9.00 цагаас, Ерөнхийлөгчийн хичээлийг 10.00 цагаас улс орон даяар нэгдсэн
байдлаар Монголын үндэсний олон нийтийн телевизээр нэвтрүүлнэ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ХҮН БОЛОХ БАГААСАА, ХҮЛЭГ БОЛОХ
УНАГАНААСАА” сэдвээр хичээл заана.

     Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, ерөнхий боловсролын сургуулиуд
хичээлийн шинэ жилийн нээлт, ерөнхийлөгчийн хичээлийг зохион байгуулах талаар
дараах бэлтгэлийг хангах шаардлагатай. Үүнд:

   1. Сургууль бүр хичээлийн шинэ жилийн нээлтийг 2009.09.01-ний өдрийн 10 цагаас
      өмнө зохион байгуулж дуусгахад бэлтгэх
   2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “ХҮН БОЛОХ БАГААСАА, ХҮЛЭГ БОЛОХ
      УНАГАНААСАА” сэдвээр заах хичээлийг хүлээн авах ажлын бэлтгэлийг хангах.
      Үүнд:
        i.  Ерөнхий боловсролын сургууль бүр Монголын үндэсний олон нийтийн
            телевизээр нэвтрүүлэх хичээлийг нийт суралцагч үзэх боломжтой хэлбэрээр
            нэгдсэн зохион байгуулалтыг хийх. Жишээлбэл: боломжтой тохиолдолд
            анги танхимд телевизор байршуулах, урлаг, спортын зааланд хэд хэдэн
            телевизор тавих гэх мэт. Энэхүү бэлтгэлийг хангахад багш, эцэг эх,
            суралцагчдад ямар нэгэн хүндрэл, дарамт учруулахгүй байхаар зохион
            байгуулах.

          ii.   Хичээлийн шинэ жилийн эхний хичээлүүдийг зохион байгуулах бэлтгэлийг
                хэрхэн хангасан талаарх мэдээллийг 2012.08.30-ны өдрийн 1400 цагаас өмнө
                Ерөнхий боловсролын газарт доорхи хуваарийн дагуу холбогдох утас,
                электрон шуудангаар ирүүлнэ.

                                         Мэдээлэл өгөх               Мэдээлэл авах
        Аймаг, нийслэл
                                          Утас, e-mail                мэргэжилтэн
 1.    Архангай                            93060020
 2.    Баян-Өлгий                           266698
                                                                     Ч.Ганцэцэг
 3.    Баянхонгор                      ebg@mecs.gov.mn
 4.    Булган
 5.    Говь-Алтай                         93060023
 6.    Говьсүмбэр                          260409
 7.    Дархан-Уул                      ebg@mecs.gov.mn               Ж.Мягмар
 8.    Дорноговь
 9.    Дорнод
 10.   Дундговь                           93060060                   С.Болормаа
11.   Завхан                  263181
    12.   Орхон               ebg@mecs.gov.mn
    13.   Өвөрхангай
    14.   Өмнөговь               93060017
    15.   Сүхбаатар               266698
                                                   Ц.Чимэдлхам
    16.   Сэлэнгэ             ebg@mecs.gov.mn
    17.   Төв
    18.   Увс                    99183944
    19.   Ховд                    260409
                                                   С.Гансүх
    20.   Хөвсгөл             ebg@mecs.gov.mn
    21.   Хэнтий
    22.   Нийслэл




                       ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ГАЗАР



 

 
Хавсралт 4

        Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын
             нуруун дээр цүнхний хүндийн жингээс ирэх ачаалал

        Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цүнхэндээ сурах бичиг, дэвтэр,
үзэг, харандаанаас гадна баримлын шавар, өнгийн харандаа, хайч, цавуу, үдийн цай
уух аяга, таваг, халбага, тэдгээрийг ангилж хийх уут сав, биеийн тамирын хувцас
зэргийг авч явдаг байна.

       Нэгдүгээр ангийн нэг сурагчийн монгол хэл, математикийн сурах бичиг,
бэлтгэл хөтөлбөр, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжмийн хичээлийн дасгал
ажлын дэвтрүүд болон монгол хэлний хичээлийн хичээнгүй бичиг, математикийн
дасгал ажлын дэвтрүүдийн нийт жин 1325г байна. Өдөр тутмын хичээлд байнга
хэрэглэдэг үзэг, харандаа, дэвтэр, баримлын шавар гэх мэт хичээлийн
хэрэгслүүдийн дундаж жин 2730г байна. Сурагчдын цүнхэнд байдаг дээрх зүйлсийн
нийт жин 4135г байна (нэгдүгээр хүснэгт).

       Сурагчид дээрх сургалтын хэрэглэгдэхүүнээс гадна тоо тоололд ашиглах
ууттай шагай, савх, шоо, үсэг, үе нүдлэхэд шаардлагатай хэвлэмэл материалуудаас
гадна сургалтын нэмэлт гарын авлагуудыг /ялангуяа математик, монгол хэлний
хичээлд/ цүнхэндээ авч явдаг. Эдгээрийн дундаж жин ойролцоогоор 350-450г байна.
6 настай сурагчдын тоглож наадах хэрэгцээ харьцангуй илүү байдаг тул тэдний
цүнхэнд хайртай тоглоом нь ч байдаг. Иймээс нэгдүгээр ангийн сурагчдын цүнхний
хүндийн жин ойролцоогоор 5кг байх үндэслэлтэй байна.

       Манай улсын судлаачид 6 настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар
19.2 кг, эмэгтэй хүүхдийнх дунджаар 18.8 кг байдгийг тогтоожээ. Зарим улс оронд
хүүхдийн цүнхний хүндийн жин нь тэдний биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх
нь зохимжтой гэж үздэг байна. Ингэж үзвэл 6 настай сурагчийн цүнх 2кг-аас
хэтрэхгүй жинтэй байх нь зохистой байна.

       Нэгдүгээр ангийн сурагчийн цүнх зохист хэмжээнээс илүү хүнд байгаа нь
тэдний бие бялдарын өсөлт, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул дараах арга
хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. 2012-2013 оны хичээлийн жилийн багш
нарын бага хурлаар бага ангийн сургалтын менежер, бага ангийн багш нарт дараах
чиглэл, зөвлөмжийг өгөх. Үүнд:

   •   Нэгдүгээр ангид үзэх албан ёсны сурах бичгээс гадна БСШУЯ-наас хүлээн
       зөвшөөрөгдөөгүй нэмэлт гарын авлагыг хүүхэд бүр авч өдөр тутам
       хэрэглэхийг зогсоох
   •   Сургалтын явцад өдөр тутам ангидаа хэрэглэдэг, цүнхэндээ байнга авч явах
       шаардлагагүй сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнийг ангид байршуулан
       хэрэглэх зохион байгуулалт хийх
   •   Хүүхдийнхээ цүнхийг биед нь тохируулан сонгож, цүнхэндээ авч яваа зүйлний
       жинд нь байнга хяналт тавих, хүүхэд цүнхэндээ авч явах зүйлсээ зөв
       хуваарилах, цүнхээ зөв үүрэхэд нь туслах талаар эцэг эхэд багш нар зөвлөмж
       өгөх
   •   Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ сургуульд хүргэж ирэх болон авахдаа
       цүнхийг тээж байх.
Хүснэгт 1. Нэгдүгээр ангийн сурагчдынн сургалтын хэрэглэгдэхүүний хүндийн жин

        Сургалтын хэрэглэгдэхүүний         жин
                                                     тоо     нийт жин /г/
                    нэр                     /г/
1. Сурах бичиг, дасгал ажлын ном
 1    Бэлтгэл                               90        1           90
 2    Монгол хэл                            360       1           360
 3    Математик                             335       1           335
 4    Хүн орчин                             105       1           105
 5    Дүрслэх урлаг, технологи              120       1           120
 6    Хөгжим                                155       1           155
 7    Дасгал ажлын дэвтэр                   80        2           160
Дүн                                                              1325
2. Бусад хэрэглэгдэхүүн
   1 дэвтэр                                 40        6          240
   2 зургийн дэвтэр                         65        1          65
   3 өнгийн цаас                            50        1          50
   4 үзэг                                   15        1          15
   5 балын харандаа                          5        1           5
   6 баллуур                                15        1          15
   7 харандаа үзүүрлэгч                     15        1          15
   8 хайч                                   45        1          45
   9 цавуу                                  20        15         300
  10 шугам                                  15        1          15
  11 үзгийн сав                             75        1          75
  12 усан будаг                             70        1          70
  13 баримлын шавар                         160       1          160
  14 өнгийн харандаа/эсгий бал              120       1          120
  15 Аяга, таваг                            170       1          170
  16 халбага                                30        1          30
  17 цүнх                                   750       1          750
  18 биеийн тамирын хувцас                  300       2          600
  19 Салфетка /нойтон, хуурай/              35        2          70
Дүн                                                             2810
Цүнхний хүндийн жин                                             4135г




                    Ерөнхий боловсролын газар

More Related Content

What's hot

багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмuunaa1991
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжСэтгэмж Цогцолбор Сургууль
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлагабагшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлагаmoojii0318
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдTsekeel Tsekee
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольbadmaa0614
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtmngntsetseg_bsndorj2014
 
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН  ХЭРЭГЖИЛТ БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН  ХЭРЭГЖИЛТ
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ Maasuren Baasanbayar
 
Bodlogo bolovsrol
Bodlogo bolovsrolBodlogo bolovsrol
Bodlogo bolovsrolotgoo_6143
 
багш оюутнуудын харилцаа
багш оюутнуудын харилцаа багш оюутнуудын харилцаа
багш оюутнуудын харилцаа Г. Чимэдээ
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньtsagaan banzragch
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
Quality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationQuality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationBiligsaikhan Khishigsuren
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдTsekeel Tsekee
 
Surgan humuujuuleh zui 3
Surgan humuujuuleh zui 3Surgan humuujuuleh zui 3
Surgan humuujuuleh zui 3murun78
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагsaran_pap
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлurangua85
 

What's hot (20)

багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлагабагшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
 
2015 uyanga
2015 uyanga2015 uyanga
2015 uyanga
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
 
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН  ХЭРЭГЖИЛТ БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН  ХЭРЭГЖИЛТ
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ
 
Bodlogo bolovsrol
Bodlogo bolovsrolBodlogo bolovsrol
Bodlogo bolovsrol
 
багш оюутнуудын харилцаа
багш оюутнуудын харилцаа багш оюутнуудын харилцаа
багш оюутнуудын харилцаа
 
боловсрол
боловсролболовсрол
боловсрол
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
 
Suuri0727 tsum
Suuri0727 tsumSuuri0727 tsum
Suuri0727 tsum
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
Quality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationQuality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary education
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
 
Surgan humuujuuleh zui 3
Surgan humuujuuleh zui 3Surgan humuujuuleh zui 3
Surgan humuujuuleh zui 3
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 

Viewers also liked

7 9 анги. багш
7 9 анги. багш7 9 анги. багш
7 9 анги. багшtungalag
 
Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги Zaya G
 
дүрсийн талбай 2 р анги
дүрсийн талбай 2 р ангидүрсийн талбай 2 р анги
дүрсийн талбай 2 р ангиEnhmaa Purevsuren
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2tungalag
 
автономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдавтономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдtungalag
 
Khicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulgaKhicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulgaBaterdene Tserendash
 
Darhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaanDarhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaantungalag
 
Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.tungalag
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juramtungalag
 
Esiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosisEsiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosissoyombo_naraa
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлtungalag
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүхtungalag
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргуудbayarmaa_mish
 

Viewers also liked (20)

7 9 анги. багш
7 9 анги. багш7 9 анги. багш
7 9 анги. багш
 
Ergonomics
ErgonomicsErgonomics
Ergonomics
 
Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги
 
1000 hvrtelh too toolol
1000 hvrtelh too toolol1000 hvrtelh too toolol
1000 hvrtelh too toolol
 
дүрсийн талбай 2 р анги
дүрсийн талбай 2 р ангидүрсийн талбай 2 р анги
дүрсийн талбай 2 р анги
 
Oyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juramOyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juram
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2
 
автономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдавтономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайд
 
Khicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulgaKhicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulga
 
Darhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaanDarhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaan
 
Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juram
 
Esiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosisEsiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosis
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэл
 
Lesoceans
LesoceansLesoceans
Lesoceans
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүх
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргууд
 
Tusliin 2 r shatnii surgalt
Tusliin 2 r shatnii surgaltTusliin 2 r shatnii surgalt
Tusliin 2 r shatnii surgalt
 
SWON205-20160527
SWON205-20160527SWON205-20160527
SWON205-20160527
 
Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015
 

Similar to Darhan uul 1

монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэйKocmoc Umbrella
 
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилтKocmoc Umbrella
 
Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1amartuvshind
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444delgerya
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444delgerya
 
ерөнхий боловсролын тогтвортой хөгжлийг хангах арга зам
ерөнхий боловсролын тогтвортой хөгжлийг хангах арга замерөнхий боловсролын тогтвортой хөгжлийг хангах арга зам
ерөнхий боловсролын тогтвортой хөгжлийг хангах арга замLuvsandorj Tsogdov
 
Суурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмСуурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмmecss
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikhOdon Ch
 
Сургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөмСургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөмmecss
 
Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015mecss
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлbatbayarD
 

Similar to Darhan uul 1 (20)

монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
 
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
 
Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжилХичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
ерөнхий боловсролын тогтвортой хөгжлийг хангах арга зам
ерөнхий боловсролын тогтвортой хөгжлийг хангах арга замерөнхий боловсролын тогтвортой хөгжлийг хангах арга зам
ерөнхий боловсролын тогтвортой хөгжлийг хангах арга зам
 
Sob0727 tsum
Sob0727 tsumSob0727 tsum
Sob0727 tsum
 
Суурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмСуурь боловсролын цөм
Суурь боловсролын цөм
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
 
Сургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөмСургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөм
 
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрСуурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
 
Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015
 
схд1
схд1схд1
схд1
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
 
Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
 
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАРДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 

More from tungalag

Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1tungalag
 
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulenHavtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulentungalag
 
Sur iltgel(1)
Sur iltgel(1)Sur iltgel(1)
Sur iltgel(1)tungalag
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshiltungalag
 
Монгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэрМонгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэрtungalag
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshiltungalag
 
Reported speech1
Reported speech1Reported speech1
Reported speech1tungalag
 
Hiin mandal
Hiin mandalHiin mandal
Hiin mandaltungalag
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuramtungalag
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгtungalag
 
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжtungalag
 
Eruul zauv hoololt
Eruul zauv hoololtEruul zauv hoololt
Eruul zauv hoololttungalag
 
Vzvvleh hicheel
Vzvvleh hicheelVzvvleh hicheel
Vzvvleh hicheeltungalag
 
Davs gidroliz last
Davs gidroliz lastDavs gidroliz last
Davs gidroliz lasttungalag
 
#Ca0 e g0=0@k= ¯@62m@
#Ca0 e g0=0@k= ¯@62m@#Ca0 e g0=0@k= ¯@62m@
#Ca0 e g0=0@k= ¯@62m@tungalag
 
Davs gidroliz last
Davs gidroliz lastDavs gidroliz last
Davs gidroliz lasttungalag
 
Davs gidroliz last
Davs gidroliz lastDavs gidroliz last
Davs gidroliz lasttungalag
 

More from tungalag (20)

Lkhagvaa
LkhagvaaLkhagvaa
Lkhagvaa
 
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
 
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulenHavtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
 
Sur iltgel(1)
Sur iltgel(1)Sur iltgel(1)
Sur iltgel(1)
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshil
 
Монгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэрМонгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэр
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshil
 
Reported speech1
Reported speech1Reported speech1
Reported speech1
 
Hiin mandal
Hiin mandalHiin mandal
Hiin mandal
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuram
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэг
 
Gz9
Gz9Gz9
Gz9
 
Gz iii
Gz iiiGz iii
Gz iii
 
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
 
Eruul zauv hoololt
Eruul zauv hoololtEruul zauv hoololt
Eruul zauv hoololt
 
Vzvvleh hicheel
Vzvvleh hicheelVzvvleh hicheel
Vzvvleh hicheel
 
Davs gidroliz last
Davs gidroliz lastDavs gidroliz last
Davs gidroliz last
 
#Ca0 e g0=0@k= ¯@62m@
#Ca0 e g0=0@k= ¯@62m@#Ca0 e g0=0@k= ¯@62m@
#Ca0 e g0=0@k= ¯@62m@
 
Davs gidroliz last
Davs gidroliz lastDavs gidroliz last
Davs gidroliz last
 
Davs gidroliz last
Davs gidroliz lastDavs gidroliz last
Davs gidroliz last
 

Darhan uul 1

  • 1.
  • 2.
  • 3.
  • 4.
  • 5.
  • 6. Боловсрол, шинжлэх ухааны сайдын ..... оны .... дугаар сарын ..... өдрийн ...... дугаар тушаалын хавсралт Шинэчлэлийн Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого, 2012-2013 оны хичээлийн жилийн зорилт “Зөв Монгол хүн” Шинэчлэлийн хөтөлбөрийн үндэслэл Боловсролын салбар нь нийгэмд бие дааж, өөрөө хөгжих чадвартай ЗӨВ МОНГОЛ ХҮН-ийг хөгжүүлэх түүхэн үе тулгарч байна. Монгол улсыг дэлхийн хөгжилтэй орон болгоход хүнээ хөгжүүлэх цогц боловсролын бодлого хэрэгцээтэй байна. Монгол улсын үсрэнгүй хөгжил, дэлхий хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллаж, амьдрах чадвартай хүнийг хөгжүүлэх шаардлагатай байна. Өнөөгийн боловсролын тогтолцоо нь хүний хөгжлийг хангах бус шинжлэх ухааны мэдээллийг дамжуулахад чиглэсэн, идэвхгүй, царцанги шинжтэй, олон нийтийн оролцоо хязгаарлагдмал, хаалттай байна. Иймээс боловсролын үйлчилгээ нь нийгмийн бусад салбаруудын хэрэгцээнд тулгуурлаагүй, зөвхөн тухайн салбарынхаа хүрээнд асуудлыг шийдэх гэсэн хандлагатай хөгжиж ирлээ. Улмаар уг үйлчилгээний эцсийн бүтээгдэхүүн болох төгсөгчид нь өөрийгөө таниагүй, бие даан хөгжих чадвар сул, өрсөлдөх чадваргүй, асуудал шийдэх чадвар сул, бүтээлч хандлагагүй, боловсролыг зөвхөн дипломын хүрээнд хардаг хүн болж байна. Нийгмийн үсрэнгүй хөгжлийн гол тулгуур нь эрдэс баялаг бус өөрийгөө хөгжүүлэгч зөв монгол хүн бөгөөд ийм хүнийг төлөвшүүлэх нь бидний зорилт юм. Энэ цаг үед Монгол улсын хөгжлийн ирээдүйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн суурийг бататган, цаашид Монгол хүний хөгжлийг төрийн хар хайрцагны бодлогын хэмжээнд хөгжүүлэх нь бидний үүрэг гэж үзэж байна. Боловсролын зорилго нь иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, эх оронч, бүтээлч, өрсөлдөх өндөр чадвар бүхий Зөв Монгол хүнийг төлөвшүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэн, хөгжүүлэхэд оршино. Боловсролын үндсэн зарчим нь “Зан чанар хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг эзэмших, чадвараа хөгжүүлэх” гэсэн гурван үндсэн суурийн тэнцвэрийг хадгалж, төлөвшсөн хувь хүн, өрсөлдөх чадвартай хүний нөөц, аз жаргалтай гэр бүлийг дэмжих үүрэгтэй. Боловсролын тогтолцоо нь хүний төлөө тэднийг дэмжин хөгжүүлэх агуулгаар хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн насан туршийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэгдэнэ. Зөв монгол хүн төлөвших үйл явцыг зөвхөн сургуулиар бус бие хүний төлөвшил, гэр бүлийн төлөвшил, нийгмийн төлөвшлийн харилцан хамаарлын өргөн хүрээнд авч үзнэ. Иймээс сургууль нь нийгэм, олон нийтийн оролцоонд тулгуурласан, гэр бүл, нийгмийн хөгжилд үүрэг гүйцэтгэдэг хүний хөгжлийн төв болж хөгжих учиртай юм. Боловсролын шинэчлэлийн бодлого нь дотоод талаасаа боловсролын менежмент, супервишн, чанар, боловсон хүчнийг хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, хүртээмжтэй, аюулгүй, хүмүүнлэг боловсролын орчин, бие хүний хувьд хөгжиж, нийгмийн идэвхтэй иргэн болох суралцагчийн хөгжил гэсэн хүчин зүйлүүдээр, харин гадаад талаасаа хууль эрх зүй, бодлогын шинэчлэл, иргэнд суурилсан хяналтын тогтолцоо, боловсролын үйлчилгээг дэмжин урамшуулах санхүүгийн бүтэц, эх 1   
  • 7. үүсвэрийг бий болгон үндэсний болон олон улсын дэвшилтэт соёл, уламжлал гэсэн хүчин зүйлүүдийн хүрээнд хэрэгжих болно. “Зөв Монгол Хүн” шинэчлэлийн хөтөлбөрийн зорилтууд: 1. Боловсролын удирдлага, менежмент, чанар хяналтын шинэчлэл 2. Багшийн хөгжлийн шинэчлэл 3. Хувь хүний хүсэл зорилгод суурилсан хөгжлийн шинэчлэл 4. Сургалтын хүртээмжтэй, аюулгүй орчны шинэчлэл НЭГ: Боловсролын удирдлага, менежмент, чанарын хяналтын шинэчлэл 1. "Зөв монгол хүн"-ийг төлөвшүүлэх, хөгжүүлэх урт хугацааны "Боловсролын Стратеги төлөвлөгөө"-г шинэчилж, үе шаттайгаар хэрэгжилтийг хангана. (Алсын хараа супервишн, зорилго, үнэт зүйл, хүрэх бодит үр дүн, хэмжих хэмжүүр, хийх шинэчлэл, хэрэгжүүлэх төлөвлөгөө, мөрдөх стандарт, баримтлах зарчим, хийгдэх ажлуудыг тодорхой болгоно) 2. Боловсролын бодлого, үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог бий болгож, хяналт мониторингийн хороо ажиллана. 3. Бодлого зохицуулалтын залгамж холбоо, гол хүчин зүйлсийн баталгааг хангахын тулд улс төрийн намуудын оролцоог нээлттэй болгож боловсролын тухай мэтгэлцэх бус харин хамтрах нэгдэн хийх боломж бүрдүүлнэ. 4. Бүх шатны суралцагчид болон багш, ажиллагсад, байгууллагын мэдээллийн нэгдсэн сан бүхий “Боловсролын удирдлага, мэдээллийн үндэсний систем”-ийг байгуулж боловсролын үйл хэргийг олон нийтэд ил тод болгоно. 5. Аймаг, дүүргийн Боловсролын газар хэлтсүүдийг хүний хөгжлийг хангах үүрэгтэйгээр үйл ажиллагааны хүрээг нь өргөтгөн бэхжүүлнэ. 6. Боловсролын удирдлага, төлөвлөлт, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, арга зүйн хөгжлийн мэргэжлийн институциудыг шаардлагын дагуу ажиллах мэргэшсэн үйлчилгээний орчинг бий болгоно. 7. Шинэ санал, санаачилгыг дэмжин хөгжүүлэх үндэсний боловсролын сан бий болгоно. 8. Ерөнхий боловсролын сургалтыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай, өрсөлдөх чадвартай болгоно. 9. Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын үнэлгээ нь мэргэжлийн, институцид суурилсан шалгалтын нэгдмэл системийг нэвтрүүлнэ. 10. Дүн, үнэлгээг чанарын бодит үзүүлэлтээр хэмждэг, үнэн бодитой болгоно. ХОЁР: Багшийн хөгжлийн шинэчлэл 1. Багш болох хүсэл эрмэлзэлтэй, зан чанар хандлага төлөвшсөн байдал нь Багшийн сургуулийн элсэгчдийн үндсэн шалгуур болно. 2. Багшийн ажилдаа хандах хандлага, хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж ёс зүйн дүрмийг нийтийн зөв соёл болгон төлөвшүүлнэ. 3. Багшийг судлаач, сэтгэл зүйч, хүүхдийн авьяасыг нээхийг эрэлхийлэгч болгох нөхцөлийн бүрдүүлнэ. 4. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх, мэргэжлийн дидактик, багшлах дадлагын сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын зохион байгуулалт, шалгалт, кредитын системийг стандартын дагуу өөрчлөн шинэчилнэ. 5. Багш бэлтгэдэг сургуулиудад тавигдах шаардлагыг өндөржүүлнэ. 6. Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нарыг ерөнхий боловсролын сургуулиудад тодорхой хугацаагаар ажиллуулдаг болно. 7. Үндэсний болон орон нутаг, байгууллагын түвшинд багшийн мэргэжлийг тасралтгүй байнга дээшлүүлдэг институцид суурилсан тогтолцоог бий болгоно. 2   
  • 8. 8. Интернетэд суурилсан багшийн мэргэжил дээшлүүлэх мэдээлэл, холбооны үндэсний системийг байгуулна. 9. Багшийн мэргэжил, арга зүй, ур чадварыг суралцагчдын хөгжлөөр нь үнэлдэг, урамшуулдаг, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан үнэлгээний системийг нэвтрүүлж, багшийн мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөж, цалингаараа хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. 10. Багш нарын нийгмийн халамж, орон сууцны талаар тусгай бодлогыг хэрэгжүүлж, алслагдсан аймаг сумдад багшилж байгаа багш нарт цалин урамшууллын нэмэлтийг олгоно. 11. Бага боловсролын түвшинд туслах багш, байгалийн ухааны хичээлийн туршилт, сорилын ажилд бэлтгэх, аюулгүй ажиллагааг хариуцсан техникийн ажилтан ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ. 12. ЕБС, цэцэрлэгийн багшийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, хяналттай болгоно. ГУРАВ: Хувь хүний хүсэл зорилгод суурилсан хөгжлийн шинэчлэл 1. Мэдээллийн технологийг электрон журнал хөтлөх, видео хичээлийг зайны сургалтад ашиглах, IT код, хөгжлийн файл, хайлтын танин мэдэхүйн вэб хуудас нээх зэргээр үр дүнтэй ашиглана. 2. Монгол хүүхэд хөгжлийн суурь судалгааг хийж цэцэрлэг, сургууль нь хүүхэд нэг бүрийн хөгжил, чадавхийн өсөлт, өөрчлөлтийн цахим мэдээллийн санг үүсгэж, хүүхэд нэг бүрийн хөгжлийн хөтөлбөртэй болно. 3. Бага боловсролын сургалтыг өөртөө итгэлтэй, эргэцүүлэн бодож өөрийгөө илэрхийлэх чадвартай, сурах хүсэл, эрмэлзэлтэй, суралцах арга барилтай монгол хүүхэд болгон төлөвшүүлэх суурь зарчимд тулгуурлан шинэчилнэ. 4. Ерөнхий боловсролын сургалтын зорилго, агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, сургалтын зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилнэ. 5. Бага ангид багш нар өөрсдийн судалгаа үнэлгээг дүн тавилгүйгээр хийж, бусадтай харьцуулахгүйгээр суралцагчийг дүгнэдэг байна. Сурагчдад айдасгүйгээр суралцах орчныг бүрэн бий болгож, бүтээлч байдал, эрсдэлийг давж чадах чадварыг нь дэмждэг байна. 6. Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сургалтын агуулгын шинжлэх ухаанч, академик хоцрогдлыг арилгаж, сургалтын агуулгыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадвартай сургалтын жишигт хүргэнэ. 7. Дунд, ахлах ангийн үнэлгээг сурагчийн суралцах хүсэл эрмэлзлийг урамшуулан багш, сурагч бүрийн өсөлт, өөрчлөлтийг үнэлж, зохион байгуулалт, арга зүйгээ сайжруулахад нь дэмжлэг болдог байхаар өөрчилнө. 8. Төлөвшил, танин мэдэхүй, оюун санааны хэрэгцээнд суурилсан унших номын жагсаалтын дагуу сургуулийн номын сангийн номын хангамжийг нэмэгдүүлэх, хүүхдийн уран зохиол, номын дижитал интернет санг байгуулж, хүүхдийг номоор хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 9. Монгол хэл, бичгийн сургалтын хэл шинжлэлийн судлалд тулгуурласан байдлыг үгийн арвин баялаг сантай, яруу сайхнаар ярих, бичих, илтгэх хэрэглээний бүрэн ур чадвартай болгох чиглэлээр өөрчлөн шинэчилж, монгол хэлний сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүйг шинэчилнэ. 10. Ерөнхий боловсролын сургуульд үндэсний ёс, зан заншил, уламжлалт соёл, сэтгэлгээний үнэт зүйлсийн талаар бие даасан хичээлийг суурь боловсролын бүх ангиудад судалдаг болно. 11. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэнд, бие бялдар, авьяас сонирхлыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо, өвлөн хөгжүүлэх, спортын олимп, соёл, урлагийн наадам зэрэг төлөвшлийн олон талт ажлыг тогтмол хэрэгжүүлдэг болно. 3   
  • 9. 12. Музейн дэргэд хүүхдийн танин мэдэхүйн, сургалтын төвүүд байгуулах, музейг онлайн, видео хэлбэрээр хүүхдүүдэд үзүүлэх боломжийг бий болгоно. 13. Хөгжилд суурилсан хүний нөөц, чадамжийн бодлогыг үндэсний түвшинд тодорхойлж, мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллаж, мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх үйлчилгээг ерөнхий боловсролын сургуульд бий болгоно. 14. Их, дээд сургуулийн төгсөгчдийн сэтгэл ханамжийн талаарх нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, элсэгчид сонголт хийхэд ашиглах мэдээллийн нэг том эх сурвалж болгоно. ДӨРӨВ: Боловсролын хүртээмжтэй, аюулгүй орчны шинэчлэл 1. Сургуулийг хүүхдийн суралцах, амрах, тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлдэг хүний хөгжлийн төв болгоно. 2. Сургууль болон сургуулиас 100 метрийн эргэн тойронг архи тамхигүй, хүчирхийллээс ангид, аюулгүй орчин болгоно. 3. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран нийгэмд эерэг зөв хандлага төлөвшүүлж үр дүнтэй хамтран ажиллана. 4. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, дотуур байр, спорт заалны барилгын хангамж, хүчин чадлын хомсдлыг арилгаж, нэг ангид ногдох, нэг багшид ногдох хүүхэд, сурагчдын тоог цөөрүүлнэ. 5. Спорт заалгүй, гаднаа зориулалтын биеийн тамирын талбайгүй бүх сургуулийг спорт заал, биеийн тамирын гадаа талбайтай болгоно. 6. Малчин эцэг, эхчүүд хүүхдээ дотуур байранд суулгахад сэтгэл амар байх нөхцөлийг бүрдүүлэх, дотуур байрыг малчдын хүүхдэд “ээлтэй гэр” болгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 7. Хөдөөгийн цэцэрлэг, сургууль бүрд цэвэр, бохир усны хангамжийн ялгаатай системээс үл хамааралтай, эрүүл ахуй, ариун цэврийн стандартыг хангасан, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, өндөр технологи бүхий дотор бие засах, ариун цэврийн үйлчилгээг бий болгох, эрүүл мэнд, эрүүл ахуйн стандартад нийцсэн ундны усны хангамжийг бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 8. Тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарын мэргэжлийн чадавхийг сайжруулах, төгсөгчдийг коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг дээшлүүлнэ. 9. Ердийн ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг суралцах боломж нөхцөлийг өргөжүүлнэ. 10. Сурагчдыг зам, тээврийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас хамгаалах, аюулгүй байдлыг хангахын тулд тусгай сургууль болон холын сурагчидтай сургуулиудыг автобусны үйлчилгээтэй болгоно. 11. Улсын хэмжээнд 3 ээлжээр хичээллэж буй Улаанбаатар хотын 25 сургууль, Говь- Алтай аймгийн Эрдэнэ сумын сургууль, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуулийн 3 ээлжийг 2 ээлжид шилжүүлнэ. 12. Ерөнхий боловсролын сургуулийг 1 ээлжтэй болгох урт хугацааны бодлого, төлөвлөлтийг боловсруулна. 4   
  • 10. 2012-2013 оны хичээлийн жилийн товлосон зорилтууд 1. Бага, дунд боловсролын сургалтад олон улсын хэмжээнд түгээмэл, нийтлэгээр судалдаг бага ангийн математик, байгалийн шинжлэл, дунд, ахлах ангийн математик, физик, хими, биологи, англи хэл, эдийн засаг, бизнес судлалын сургалтын хөтөлбөр, технологийг олон улсад өрсөлдөх чадвартай, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын технологид тулгуурлан шинэчилж аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын сургалтад нэвтрүүлнэ. 2. Бага, дунд боловсролын сургалтын агуулга, хөтөлбөр, технологи, арга зүйн хөгжлийг хангах, аймаг, дүүргийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, багш бэлтгэх дадлагын сургалтын түшиц сургуулийн үүргийг гүйцэтгэх, ерөнхий боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварын жишгийг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургууль, олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулиудад чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлнэ. 3. Шинэчилсэн сургалтын хөтөлбөрүүдийн сурагчийн сурах бичиг, багшийн сурах бичгийг зохиож, аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургуулиудад нэвтрүүлнэ. 4. Сургалтын шинэчилсэн хөтөлбөр, технологийн шаардлагад нийцүүлэн ерөнхий боловсролын сургуулийн лаборатори, тоног төхөөрөмжийн стандарт, сургалтад хэрэглэх урвалж, бодис, материалын нэр төрөл, тоо хэмжээний норм, норматив, хичээл, практикийн болон туршилт, сорил, дадлагын ажлын зардлыг тооцох нормативуудыг боловсруулж, мөрдүүлнэ. 5. Сургалтын шинэчилсэн агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, технологийг ерөнхий боловсролын бүх багш, аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, багш бэлтгэх их дээд сургуулийн багш нарт танилцуулах, ерөнхий боловсролын сургуулийн багш бүрт сургалтын шинэ технологийг эзэмшүүлэх мэргэжил дээшлүүлэх системтэй сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна. 6. Боловсролын хүрээлэнг секторын бүтэц зохион байгуулалтад шилжүүлж, үндэсний боловсролын хөгжлийг хөтөлдөг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, багш нарт хичээл, сургалтаа зохион байгуулахад нь хэрэгтэй мэргэжлийн байнгын тасралтгүй үйлчилгээг үзүүлдэг болгоно. 7. Боловсролын үнэлгээний төвийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилнө. Боловсролын үнэлгээний төвийг боловсролын үндэсний түвшний чанарын хяналт, шинжилгээ, бага, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалтын нэгдмэл зохион байгуулалт, удирдлагыг хэрэгжүүлдэг мэргэжлийн институци байхаар одоогийн чиг үүргийг нь өргөжүүлж, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчилнө. 8. Сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, технологид нийцсэн сурах бичиг зохиох, бүтээх арга зүй, сурах бичгийн хэвлэлийн чанарын олон улсын стандартыг нэвтрүүлнэ. 9. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах, 4-5 настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөр, үнэлгээний арга зүйг боловсруулж, нэвтрүүлнэ. 5   
  • 11. 10. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулж, сурах бичиг худалдан авах боломж, нөхцөл тааруу өрхийн хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс хангаж, суралцах адил тэгш эрхийн баталгааг хангана. 11. Казак хэлээр сургалтаа зохион байгуулдаг сургуулиудын казак эх хэлний сурах бичгийг зохиох, бага ангийн сургалтын сурах бичгүүдийг нь казак хэл рүү орчуулан хэвлэж, хангана. 12. Мэргэжлийн сургалттай биеийн тамирын сургуулийн сургалтад хэрэглэх сурах бичгийг зохиож, хэвлүүлнэ. 13. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аймаг, дүүргээрээ нэгдсэн загварын, эрүүл ахуй, эдэлгээний шаардлага хангасан дүрэмт хувцастай болгох зохицуулалтыг бий болгож 2013-2014 оны хичээлийн жилээс мөрдүүлнэ. 14. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн секц, дугуйлан хичээллүүлэх, сурлагаар хоцрогдсон сурагчдад нэмэлт давтлага өгөх ажлыг үнэлгээтэй болгох, нэмэлт хөлс олгох асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлнэ. 15. Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ. 16. Ерөнхий боловсролын сургуулийн 1 компьютерт ногдох сурагчдын тоог 20.4-өөс 19.0 болгож, компьютерийн хангамжийг 1.4 пунктээр нэмэгдүүлнэ. 17. Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд хөдөөгийн ерөнхий боловсролын 120 сургуулийг шинээр холбож, нийт хичээлийн байрны 54,0 хувийг өндөр хурдны интернетийн сүлжээтэй болгоно. 18. Интернетэд холбогдсон сургууль бүрийг вэб хуудастай болгоно. 19. Интернетэд холбогдсон сургуулиудад вэб-д суурилсан удирдлага, мэдээллийн систем, програм хангамжийг нийлүүлж, сургуулийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийг олон нийт, эцэг эхчүүдэд нээлттэй болгох, эцэг эхчүүд өөрийн хүүхдийн сурлагын амжилт, хөгжил, төлөвшил, хүмүүжлийн талаарх мэдээллийг үзэх, сургууль, багш нартайгаа электрон шуудангаар харилцах боломжийг бий болгоно. 20. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд суудлын тоог 19,2 мянгаар нэмэгдүүлж 34 сургуулийн хичээлийн байрны барилгыг, орны тоог 3,5 мянгаар нэмэгдүүлж 35 цэцэрлэгийн барилгыг, орны тоог 2,0 мянгаар нэмэгдүүлж 18 дотуур байрны барилгыг, 4,8 мянган м2 талбай бүхий 16 спорт заалыг шинээр ашиглалтад оруулж, тавилга, тоног төхөөрөмжийг нь нийлүүлнэ. 21. 2013 онд “Боловсролыг дэмжих олон улсын түншлэл”-ийн буцалтгүй тусламжийн төслөөр 4,0 мянган ортой 40 цэцэрлэгийн барилга, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 1280 суудал бүхий 2 сургуулийн хичээлийн байрны барилгыг ашиглалтад оруулна. 22. 2013 онд 330 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилгад засвар шинэчлэл хийх асуудлыг Засгийн газар, УИХ-д хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ. 6   
  • 12. 23. Ерөнхий боловсролын сургуулиудыг самбар, ширээ, сандал, байгалийн ухааны хичээлийн зориулалтын лаборатори, спортын хэрэгсэл, технологийн хичээлийн кабинет, хөгжмийн хичээлийн техник хэрэгслээр хангах, дотуур байр, цэцэрлэгийг цагаан хэрэглэл, зөөлөн эдлэл, тоглоом наадгайгаар хангах хөрөнгө оруулалтыг зохион байгуулна. 24. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 18,5 мянган суудалтай 32 сургуулийн хичээлийн байрны барилга, 2,2 мянган ортой 38 цэцэрлэгийн барилга, 2,5 мянган ортой 20 дотуур байрны барилга, 18 спорт заалны барилгыг шинээр барьж эхлүүлэх асуудлыг Засгийн газар, УИХ-д хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. 25. Хөдөөгийн 131 багт гэр цэцэрлэгийг шинээр байгуулж, малчдын хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлнэ. 26. Сургуулийн өмнөх боловсролын 5 настай хүүхэд бүрийг сургуульд бэлтгэх сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулна. 27. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын үдийн цай, цэцэрлэгийн хүүхэд, дотуур байрны сурагчдын хоолны зардлын нормативыг хүүхдийн өсөлт, бойжилтын физиологийн хэрэгцээ, илчлэг, шим тэжээлийн нормыг хангахуйц хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ. 28. Ерөнхий боловсролын сургуулийг үдийн хоолны үйлчилгээтэй болгох бэлтгэлийг хангах, хөдөө сумын сургуулиудыг гал тогооны тоног төхөөрөмж, сав суулгаар хангах, тогооч, ажилтнуудыг сургах, ерөнхий боловсролын сургуульд хоол зүйч багшийг ажиллуулах, хүүхдийн өсөлт, бойжилтыг дэмжих, хоол хүнсийг боловсруулах болон эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахтай холбоотой холбогдох технологийн горим, норм, норматив, стандарт, дүрэм журмуудыг боловсруулж, батлан мөрдүүлнэ. 29. Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, хяналтын үйлчилгээг эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагуудтай хамтран бий болгоно. 30. Албан бус боловсрол, гэгээрэл хөгжлийн төвүүдийг насанд хүрэгчдийн боловсролын тасралтгүй үйлчилгээ үзүүлэх чадамжтай болгох ажлыг эхлүүлж, нэн тэргүүнд сүм хийдэд шавилан суусан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас, эцэг эх, асран хамгаалагчийн хараа халамж, анхаарал дутсаны улмаас сургуулиас олон жилийн өмнө завсардаж бичиг үсэгт тайлагдаагүй орхигдсон хүүхдүүдийг бичиг үсэгт сургах, сүм хийдүүд шавилан сууж буй лам хүүхдээ заавал бичиг үсэгт сургах, суурь боловсрол эзэмшүүлэх зохион байгуулалтыг хангах үүрэгтэй байх эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ 7   
  • 13. Хавсралт 2 Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл I. Багш, ажилтнуудын нийгмийн асуудлаар 1. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн дараах албан тушаалд, тухайлбал: 1. Багш, 2. Захирал 3. Эрхлэгч 4. Орлогч захирал 5. Хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/ 6. хичээлийн зохицуулагч, 7. Нийгмийн ажилтан, 8. Арга зүйч 9. Дадлагын багш 10. Дотуур байрын багш 11. Цэцэрлэгийн туслах багш, 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс өмчийн хэлбэр үл харгалзан олгох болсон. Энэ тэтгэмж их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дээр дурьдсан албан тушаалд ажиллагчдад хамаарч байгаагаараа онцлог юм. 2. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ЕБС-д туслах ажилтнаар 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор боллоо. Туслах ажилтан гэдэгт нягтлан бодогч, тогооч, нярав, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтнууд хамрагдана. 3. Сум, тосгон, багийн цэцэрлэг, сургуулийн багшид тогтвор суурьшилтай ажилласан 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгож байгааг өргөжүүлж: 1. цэцэрлэгийн эрхлэгч 2. цэцэрлэгийн туслах багш 3. цэцэрлэгийн арга зүйч
  • 14. 4. цэцэрлэгийн эмч 5. сургуулийн захирал 6. сургалтын менежер 7. сургуулийн нийгмийн ажилтан 8. дотуур байрын багш 9. албан бус боловсролын багш 10. сургуулийн номын санч 11. сургуулийн эмчид олгохоор боллоо. 16 Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллагчдад сар бүрийн үндсэн цалингийнх нь 15 хувьтай тэнцэх хэмжээтэй үр дүнгийн мөнгөн урамшуулал олгож байгааг хуульчилж, цаашид тогтвортой олгогож байхаар болголоо. 17 Боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг 5 жил тутамд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг орон нутгийн Захиргаанаас зохион байгуулж байхыг хуулчиллаа. 18 Засгийн газрын баталсан журмын дагуу сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгоно. 19 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэрэг, ур чадварыг өмчийн хэлбэрийг үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлнэ. II. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга томилдог байсан бол аймаг, нийслэлийн Засаг дарга томилохоор боллоо. III. Боловсролын мэргэжлийн байгууллагууд үндсэн чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, санхүүжилтийн баталгааг хангах талаар томоохон өөрчлөлт орсон. Тухайлбал, Боловсролын хүрээлэнг секторын бүтэцтэй болгож, улсын төсвөөс санхүүжүүлэх боллоо. Мөн боловсролын чанарын хяналт, үнэлгээний мэргэжлийн байгууллагын ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох боломжийг бий болголоо. IV. Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 5+4+3 болгосон. V. Олон улсын хөтөлбөрийн сургалттай болон ерөнхий боловсролын лаборатори сургуулиуд нь төрийн өмчийн байна, захирлыг нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилно, ажлын чиг үүрэг, дүрэм, бүтэц, орон тоо, сургалтын зохион байгуулалтын журам, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг нь Боловсролын асууудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зэрэг статусын талаарх эрх зүйн тодорхой зохицуулалтууд нь Монгол Улсын Их Хурлаар 2012 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай
  • 15. хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиудад тусгагдаж, хуульчлагдсан. Лаборатори сургууль нь ерөнхий боловсролын сургалтаас гадна стандарт, сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын технологи, арга зүйн хөгжлийг хангах, дүүрэг, аймаг бүрт багш нарын мэргэжлийг дээшлүүлэх болон багш бэлтгэх дадлагын сургалтын мэргэжлийн байнгын үйлчилгээг бий болгох, ерөнхий боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварын жишгийг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлнэ. VI. Сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг төлөвлөх, нөөцөд авах, өөр зориулалтаар ашиглахгүй байх талаар хуулийн зохицуулалт хийгдсэн. VII. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хоол, хүсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой зохицуулалт хийгдсэн. VIII. Гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог болголоо. IX. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжил олгохгүй байхаар “Бага, дунд боловсролын тухай хууль”-д өөрчлөлт орсноор мэргэжлийн гэсэн хэв шинж байхгүй болж, төрөлжсөн гэсэн хэв шинж шинээр бий боллоо. Төрөлсөн сургалттай сургууль нь урлаг, спорт, зохион бүтээх зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг багаас нь хөгжүүлэх тусгай хөтөлбөрийн дагуу хичээллэнэ. X. Төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, олон улсын хөтөлбөрийн сургалтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу явуулахаар хуульчиллаа. XI. Аймаг, нийслэлийн боловсролын газрын хэрэгжүүлэх бүрэн эрхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах эрхийг нэмж хуульчиллаа. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ      
  • 16. Хавсралт 3 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХИЧЭЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ 2012.08.21. Энэ жилийн 9 дүгээр сарын 01-ний өдөр Бямба гариг тохиож байна. Иймд энэ өдөр зөвхөн хичээлийн жилийн нээлт, ерөнхийлөгчийн хичээлийг зохион байгуулна. Улс орон даяар хичээлийн шинэ жилийн нээлтийг 9 дүгээр сарын 1-ний өглөө Улаанбаатарын цагаар 9.00 цагаас, Ерөнхийлөгчийн хичээлийг 10.00 цагаас улс орон даяар нэгдсэн байдлаар Монголын үндэсний олон нийтийн телевизээр нэвтрүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ХҮН БОЛОХ БАГААСАА, ХҮЛЭГ БОЛОХ УНАГАНААСАА” сэдвээр хичээл заана. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлт, ерөнхийлөгчийн хичээлийг зохион байгуулах талаар дараах бэлтгэлийг хангах шаардлагатай. Үүнд: 1. Сургууль бүр хичээлийн шинэ жилийн нээлтийг 2009.09.01-ний өдрийн 10 цагаас өмнө зохион байгуулж дуусгахад бэлтгэх 2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “ХҮН БОЛОХ БАГААСАА, ХҮЛЭГ БОЛОХ УНАГАНААСАА” сэдвээр заах хичээлийг хүлээн авах ажлын бэлтгэлийг хангах. Үүнд: i. Ерөнхий боловсролын сургууль бүр Монголын үндэсний олон нийтийн телевизээр нэвтрүүлэх хичээлийг нийт суралцагч үзэх боломжтой хэлбэрээр нэгдсэн зохион байгуулалтыг хийх. Жишээлбэл: боломжтой тохиолдолд анги танхимд телевизор байршуулах, урлаг, спортын зааланд хэд хэдэн телевизор тавих гэх мэт. Энэхүү бэлтгэлийг хангахад багш, эцэг эх, суралцагчдад ямар нэгэн хүндрэл, дарамт учруулахгүй байхаар зохион байгуулах. ii. Хичээлийн шинэ жилийн эхний хичээлүүдийг зохион байгуулах бэлтгэлийг хэрхэн хангасан талаарх мэдээллийг 2012.08.30-ны өдрийн 1400 цагаас өмнө Ерөнхий боловсролын газарт доорхи хуваарийн дагуу холбогдох утас, электрон шуудангаар ирүүлнэ. Мэдээлэл өгөх Мэдээлэл авах Аймаг, нийслэл Утас, e-mail мэргэжилтэн 1. Архангай 93060020 2. Баян-Өлгий 266698 Ч.Ганцэцэг 3. Баянхонгор ebg@mecs.gov.mn 4. Булган 5. Говь-Алтай 93060023 6. Говьсүмбэр 260409 7. Дархан-Уул ebg@mecs.gov.mn Ж.Мягмар 8. Дорноговь 9. Дорнод 10. Дундговь 93060060 С.Болормаа
  • 17. 11. Завхан 263181 12. Орхон ebg@mecs.gov.mn 13. Өвөрхангай 14. Өмнөговь  93060017 15. Сүхбаатар  266698 Ц.Чимэдлхам 16. Сэлэнгэ  ebg@mecs.gov.mn 17. Төв 18. Увс  99183944 19. Ховд  260409 С.Гансүх 20. Хөвсгөл  ebg@mecs.gov.mn 21. Хэнтий 22. Нийслэл ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ГАЗАР    
  • 18. Хавсралт 4 Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нуруун дээр цүнхний хүндийн жингээс ирэх ачаалал Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цүнхэндээ сурах бичиг, дэвтэр, үзэг, харандаанаас гадна баримлын шавар, өнгийн харандаа, хайч, цавуу, үдийн цай уух аяга, таваг, халбага, тэдгээрийг ангилж хийх уут сав, биеийн тамирын хувцас зэргийг авч явдаг байна. Нэгдүгээр ангийн нэг сурагчийн монгол хэл, математикийн сурах бичиг, бэлтгэл хөтөлбөр, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжмийн хичээлийн дасгал ажлын дэвтрүүд болон монгол хэлний хичээлийн хичээнгүй бичиг, математикийн дасгал ажлын дэвтрүүдийн нийт жин 1325г байна. Өдөр тутмын хичээлд байнга хэрэглэдэг үзэг, харандаа, дэвтэр, баримлын шавар гэх мэт хичээлийн хэрэгслүүдийн дундаж жин 2730г байна. Сурагчдын цүнхэнд байдаг дээрх зүйлсийн нийт жин 4135г байна (нэгдүгээр хүснэгт). Сурагчид дээрх сургалтын хэрэглэгдэхүүнээс гадна тоо тоололд ашиглах ууттай шагай, савх, шоо, үсэг, үе нүдлэхэд шаардлагатай хэвлэмэл материалуудаас гадна сургалтын нэмэлт гарын авлагуудыг /ялангуяа математик, монгол хэлний хичээлд/ цүнхэндээ авч явдаг. Эдгээрийн дундаж жин ойролцоогоор 350-450г байна. 6 настай сурагчдын тоглож наадах хэрэгцээ харьцангуй илүү байдаг тул тэдний цүнхэнд хайртай тоглоом нь ч байдаг. Иймээс нэгдүгээр ангийн сурагчдын цүнхний хүндийн жин ойролцоогоор 5кг байх үндэслэлтэй байна. Манай улсын судлаачид 6 настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй хүүхдийнх дунджаар 18.8 кг байдгийг тогтоожээ. Зарим улс оронд хүүхдийн цүнхний хүндийн жин нь тэдний биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна. Ингэж үзвэл 6 настай сурагчийн цүнх 2кг-аас хэтрэхгүй жинтэй байх нь зохистой байна. Нэгдүгээр ангийн сурагчийн цүнх зохист хэмжээнээс илүү хүнд байгаа нь тэдний бие бялдарын өсөлт, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. 2012-2013 оны хичээлийн жилийн багш нарын бага хурлаар бага ангийн сургалтын менежер, бага ангийн багш нарт дараах чиглэл, зөвлөмжийг өгөх. Үүнд: • Нэгдүгээр ангид үзэх албан ёсны сурах бичгээс гадна БСШУЯ-наас хүлээн зөвшөөрөгдөөгүй нэмэлт гарын авлагыг хүүхэд бүр авч өдөр тутам хэрэглэхийг зогсоох • Сургалтын явцад өдөр тутам ангидаа хэрэглэдэг, цүнхэндээ байнга авч явах шаардлагагүй сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнийг ангид байршуулан хэрэглэх зохион байгуулалт хийх • Хүүхдийнхээ цүнхийг биед нь тохируулан сонгож, цүнхэндээ авч яваа зүйлний жинд нь байнга хяналт тавих, хүүхэд цүнхэндээ авч явах зүйлсээ зөв хуваарилах, цүнхээ зөв үүрэхэд нь туслах талаар эцэг эхэд багш нар зөвлөмж өгөх • Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ сургуульд хүргэж ирэх болон авахдаа цүнхийг тээж байх.
  • 19. Хүснэгт 1. Нэгдүгээр ангийн сурагчдынн сургалтын хэрэглэгдэхүүний хүндийн жин Сургалтын хэрэглэгдэхүүний жин тоо нийт жин /г/ нэр /г/ 1. Сурах бичиг, дасгал ажлын ном 1 Бэлтгэл 90 1 90 2 Монгол хэл 360 1 360 3 Математик 335 1 335 4 Хүн орчин 105 1 105 5 Дүрслэх урлаг, технологи 120 1 120 6 Хөгжим 155 1 155 7 Дасгал ажлын дэвтэр 80 2 160 Дүн 1325 2. Бусад хэрэглэгдэхүүн 1 дэвтэр 40 6 240 2 зургийн дэвтэр 65 1 65 3 өнгийн цаас 50 1 50 4 үзэг 15 1 15 5 балын харандаа 5 1 5 6 баллуур 15 1 15 7 харандаа үзүүрлэгч 15 1 15 8 хайч 45 1 45 9 цавуу 20 15 300 10 шугам 15 1 15 11 үзгийн сав 75 1 75 12 усан будаг 70 1 70 13 баримлын шавар 160 1 160 14 өнгийн харандаа/эсгий бал 120 1 120 15 Аяга, таваг 170 1 170 16 халбага 30 1 30 17 цүнх 750 1 750 18 биеийн тамирын хувцас 300 2 600 19 Салфетка /нойтон, хуурай/ 35 2 70 Дүн 2810 Цүнхний хүндийн жин 4135г Ерөнхий боловсролын газар