SlideShare a Scribd company logo
1 of 43
Лекц № 7 
“Гаалийн үнэ 
үнэлгээ болон 
гаалийн 
татвар 
тариф1”
Агуулга 
 Хэлцлийн үнийн арга 
 Нэг төрлийн барааны хэлцлийн 
үнийн арга 
 Ижил төрлийн барааны хэлцлийн 
үнийн арга 
 Ялгавар үнийн арга 
 Нийлбэр үнийн арга 
 Уялдуулан хэрэглэх арга
ГААЛИЙН ҮНЭ ГЭЖ ЮУ ВЭ? 
Гаалийн үнэ гэж гаалийн татвар 
ногдуулах, гаалийн статистик мэдээ 
гаргах зорилгоор Гаалийн тариф, 
гаалийн татварын тухай хуулийн дагуу 
тодорхойлсон үнийг хэлнэ.
ЭРХ ЗҮЙН ЭХ СУРВАЛЖ: 
• - ДХБ-ын ТХЕХ-ийн 7 дугаар зүйлийг 
хэрэгжүүлэх тухай хэлэлцээр буюу 
“үнэлгээний хэлэлцээр”, 
- Гаалийн тариф, гаалийн татварын 
тухай Монгол улсын хууль 
Импорт: 
• - Гаалийн тариф, гаалийн татварын 
тухай Монгол улсын хууль, 
- МУГЕГ-ын даргын 2001 оны 646 
дугаар тушаалаар батлагдсан 
“Экспортын барааны гаалийн үнийг 
тодорхойлох аргачлал”, 
Экспорт:
ГААЛИЙН ҮНЭ, ҮНЭЛГЭЭНИЙ 
АРГУУД 
Импорт: 
Импортын барааны гаалийн үнийг 
тодорхойлохдоо дор дурьдсан 6 
аргыг хэрэглэнэ.
1. ХЭЛЦЛИЙН ҮНИЙН АРГА 
 Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн 
үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ. Хилийн 
чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд 
болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих 
бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ. 
 Хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо 
хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа 
ялгарах, гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох 
бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан 
дараахь зардлыг нэмж тооцно:
 1.Тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө 
хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараахь 
зардал: 
1.1.тээврийн зардал, тээврийн болон 
экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гарсан 
зардал, тээврийн хэрэгсэл болон чингэлэг 
ашиглалтын хөлс, түрээсийн төлбөр; 
1.2.тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, 
хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан 
хамгаалахад гарсан зардал; 
1.3.даатгалын хураамж.
2.Тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн 
буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай 
хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын үнэ; 
3.Тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан 
ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд 
болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр 
нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг; 
4.Тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас 
худалдагчид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны 
өмч ашигласны төлбөр; 
5.Худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, 
ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр 
худалдагчид төлөх хэсэг.
 Энэ аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо 
хэлцлийн үнэд орсон бөгөөд тусдаа ялгарч 
харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн, гадаад 
худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн 
үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан 
дараахь зардлыг хасч тооцно: 
1.Үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоног 
төхөөрөмж зэрэг барааг импортолсны дараа 
суурилуулах, угсрах, засварлах болон техникийн 
туслалцаа үзүүлэх, сургалт явуулах зардал; 
2. Гаалийн хилээр оруулсны дараахь тээврийн 
зардал; 
3. Импортлогч орны гаалийн болон бусад 
татвар.
 Дараахь тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг 
хориглоно: 
1.худалдан авагчийн худалдах, хэрэглэх буюу ашиглах 
эрхийг хязгаарласан; 
2.барааг худалдах, хэрэглэх буюу ашиглах, эсхүл 
устгахтай холбоотой худалдан авагчийн эрхийг хязгаарласан 
хэлцэл хийсэн; 
3.тухайн барааны үнийг тодорхойлох боломжгүй 
нөхцөл, болзол, шаардлагыг хэлцэлд тусгасан; 
4.импортын барааг худалдсан, хэрэглэсэн буюу 
ашигласнаас орох орлогоос худалдагчид ногдох хэсгийг 
тодорхойлох боломжгүй бол; 
5.мэдүүлэгч нь гаалийн үнийг тодорхойлохдоо 
ашигласан мэдээлэл, тооцооны үнэн зөвийг гадаад худалдааны 
болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичиг 
баримтаар баталгаажуулж нотлоогүй бол; 
6.худалдах, худалдан авах ажиллагаа нь харилцан 
хамааралтай этгээдийн хооронд хийгдсэн бөгөөд хэлцлийн үнэ 
нь шалгуур үнэтэй ойролцоо биш бол.
 Дараахь тохиолдолд худалдагч, худалдан авагчийг 
харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ: 
1.нэг аж ахуйн нэгж, байгууллагад хамт ажилладаг 
бол; 
2.нэг нь ажил олгогч, нөгөө нь ажилтан бол; 
3.бие биенийхээ саналын эрхтэй хувьцааны 5 буюу 
түүнээс дээш хувийг шууд буюу шууд бус хэлбэрээр 
эзэмшдэг бол; 
4.нэг нь нөгөөдөө шууд буюу шууд бус хэлбэрээр 
хяналт тавьдаг бол; 
5.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагч 
нэг этгээдийн шууд буюу шууд бус хяналтад байгаа бол; 
6.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагч 
нэг этгээдийг шууд буюу шууд бус байдлаар хянадаг бол; 
7.нэг гэр бүлийн гишүүн, эсхүл төрөл, садангийн 
хүмүүс бол.
 Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд 
хийгдсэн худалдааны хэлцлийн үнэ нь дараахь 
шалгуур үнэтэй ойролцоо хэмжээнд 
тодорхойлогдсон байвал хэлцлийн үнийн аргыг 
хэрэглэнэ: 
 1.Дээр дурьдсан этгээдийн импортлосон нэг төрлийн, 
эсхүл ижил төрлийн барааны худалдааны хэлцлийн 
үнэ нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд 
хийгдсэн худалдааны хэлцлийн үнэтэй ойролцоо 
бол; 
 2. Дээр дурьдсан этгээдийн импортлосон нэг 
төрлийн, эсхүл ижил төрлийн барааны худалдааны 
хэлцлийн үнийг хэлцлийн үнийн аргыг хэрэглэн 
тодорхойлохдоо урьд нь гаалийн байгууллагаас 
хүлээн зөвшөөрсөн гаалийн үнийг мөрдлөг болгосон.
 Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга 
Импортлож буй барааны гаалийн үнийг хэлцлийн 
үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн 
үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, 
эсхүл энэ ойролцоо хугацаанд импортлосон нэг 
төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно. 
 “Нэг төрлийн бараа” гэдэгт : 
 1.физик шинж буюу хэмжээ хэлбэр, бэлтгэсэн 
болон үйлдвэрлэсэн арга, техникийн болон бусад 
шинж чанар; 
 2.чанар, барааны тэмдэг болон барааны нэр хүнд; 
 3.барааны гарал үүслийн улс; 
 4.үйлдвэрлэгч.
 Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг 
тодорхойлоход дараахь барааны үнийг хэрэглэхийг 
хориглоно: 
 1.дотоодын хэрэглээнд зориулан оруулахаас бусад горимд 
байршуулсан бараа; 
 2.Засгийн газрын болон Засгийн газрын бус зээлийн шугамаар 
оруулсан бараа; 
 3.Засгийн газрын болон Засгийн газрын бус өр төлбөрийн шугамаар 
оруулсан бараа; 
 4.хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа; 
 5.түрээсийн бараа; 
 6.гадаадын хөрөнгө оруулалтаар оруулсан бараа; 
 7.их засварын тоног төхөөрөмж; 
 8.олон улсын аялал жуулчлал, тэмцээн болон хуралд зориулсан 
бараа; 
 9.барааны сорьц, дээж, загвар; 
 10.үзэсгэлэнгийн бараа; 
 11.сурталчилгааны бараа.
 Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн 
арга 
Импортын барааны гаалийн үнийг нэг төрлийн 
барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлох 
боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж 
буй бараатай нэгэн зэрэг, эсхүл ойролцоо 
хугацаанд импортлосон ижил төрлийн барааны 
хэлцлийн үнээр тодорхойлно.
 “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж 
байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн 
шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, 
арилжааны талаас аль алиныгаа орлож чадах барааг 
ойлгоно. 
 Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, 
тэмдэг, нэр хүнд, гарал үүслийн улсыг харгалзан үзнэ. 
 Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар 
гаалийн үнийг тодорхойлохдоо худалдааны адил 
нөхцөлд байгаа, ойролцоо тоо хэмжээгээр импортлосон 
ижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ. Ижил 
төрлийн импортын барааны хэлцлийн үнэ нь гаалийн 
байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх бөгөөд уг 
үнэд барааг тээвэрлэх зай, ашиглах тээврийн хэрэгслийн 
төрлөөс хамаарах залруулга, тодотгол хийж болох бөгөөд 
тэдгээр нь үндэслэлтэй, үнэн зөв болохыг нотлох бичиг 
баримтаар баталгаажуулна.
 Ялгаварт үнийн арга 
Гаалийн үнийг дээрх аргуудаар тодорхойлох 
боломжгүй бол ялгаварт үнийн аргаар тодорхойлно. 
Ялгаварт үнийн аргыг тухайн импортын барааг, эсхүл 
түүнтэй нэг төрлийн буюу ижил төрлийн барааг 
гаалийн нутаг дэвсгэрт оруулж, өөрчлөлт 
оруулахгүйгээр дотоодын зах зээлд борлуулсан 
тохиолдолд хэрэглэнэ.
Импортын барааны гаалийн үнийг ялгаварт үнийн 
аргаар тодорхойлохдоо тухайн барааг, түүнтэй нэг 
төрлийн эсхүл ижил төрлийн барааг ойролцоо 
хугацаанд харилцан хамааралгүй этгээдэд хамгийн их 
тоо хэмжээгээр худалдан борлуулсан нэгжийн үнийг 
суурь болгон авч санхүү, нягтлан бодох бүртгэлийн 
баримтыг үндэслэн дараахь зардлыг хасна: 
 1.адил ангилал, бүлгийн барааг Монгол Улсад 
худалдан борлуулах үйл ажиллагаанд төлсөн, эсхүл 
төлбөл зохих зардал болон цэвэр ашиг, /суутгал/ 
комиссын зардал; 
2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан тээврийн 
болон даатгалын зардал; 
3.Монгол Улсад төлсөн гаалийн болон бусад 
татвар.
 ”Адил ангилал, бүлгийн бараа” гэдэгт тодорхой 
нэг үйлдвэрийн газар, түүний салбарын хүрээнд 
үйлдвэрлэгдсэн бүлэг бараа хамаарна. 
Ялгаварт үнийн аргаар гаалийн үнийг нь 
тодорхойлох бараа өөр өөр үнээр, ижил тоо 
хэмжээгээр борлогдсон бол хамгийн бага үнийг 
суурь болгон сонгоно. 
Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход 
түүнтэй нэг төрлийн, эсхүл ижил төрлийн, 
түүнчлэн өөрчлөлт оруулахгүйгээр дотоодод 
борлуулсан бараатай харьцуулах боломжгүй бол 
мэдүүлэгчийн хүсэлтээр боловсруулалт хийсэн нэг 
төрлийн, эсхүл ижил төрлийн барааны үнийг 
ашиглаж болно. 
Боловсруулалтын явцад нэг төрлийн, эсхүл 
ижил төрлийн бараа нь өөрийн үндсэн шинж 
чанараа алдсан бол дээрх үнийг хэрэглэхийг 
хориглоно.
 Нийлбэр үнийн арга 
 Гаалийн үнийг дээрх аргуудаар тодорхойлох 
боломжгүй бол нийлбэр үнийн аргаар 
тодорхойлно. 
Нийлбэр үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлоход 
дараахь үнэ, зардлыг нэмж тооцно: 
1.тухайн барааг үйлдвэрлэхэд гарсан шууд зардал 
/материалын үнэ, хөдөлмөрийн хөлс гэх мэт/ болон 
үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал; 
2.үнийг нь тодорхойлж буй бараатай адил ангилал, 
бүлгийн барааны худалдаанд тусгагддаг бөгөөд 
тухайн барааг Монгол Улсад экспортлохтой 
холбоотойгоор үйлдвэрлэгчээс гарсан үйл 
ажиллагааны зардал болон цэвэр ашиг;
Уялдуулан хэрэглэх үнийн арга 
Дээр дурьдсан аргуудаар импортын 
барааны гаалийн үнийг тодорхойлох 
боломжгүй тохиолдолд уялдуулан 
хэрэглэх үнийн аргаар барааны 
гаалийн үнийг тодорхойлох бөгөөд 
энэ нь гаалийн үнэлгээний сүүлчийн 
арга мөн. 
Уялдуулан хэрэглэх үнийн аргыг 
дараахь хоёр арга замаар 
хэрэгжүүлнэ:
 1.Гаалийн үнийг тодорхойлоход дээр дурьдсан аргуудад тавигдах 
шаардлага, нөхцөлийг дараахь байдлаар зөөлрүүлж хэрэглэх: 
1.1.хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ, 
зардлын бүрэлдэхүүн хэсэг нь бичиг баримтаар нотлогдоогүй 
тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа 
адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай 
харьцуулах; 
1.2.нэг төрлийн эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргын 
үед харьцуулах хугацааг 90 хоног, 6 сар, нэг жил, хоёр жилээр тооцох, 
эсхүл бараанд тавих шаардлагыг багасгах; 
1.3.ялгаварт үнийн аргын үед дотоодод борлуулсан хугацааны 
хязгаарыг ихэсгэж тооцох, суурь үнийн сонголтод тавигдах шаардлагыг 
багасгах, эсхүл дотоод зах зээлд борлогдсон нэг төрлийн эсхүл ижил 
төрлийн бараа байхгүй бол адил ангилал, бүлгийн барааг хамруулан 
авч үзэх; 
1.4.нийлбэр үнийн аргын үед материалын үнэ болон өртгийг өөр ижил 
төстэй барааны үнэ, өртөгтэй адилтган авч үзэх, гаалийн хил хүртэл 
тээвэрлэсэн зардлыг бусад барааны зардалтай харьцуулах байдлаар 
тогтоох.
 2. Гаалийн үнийг тодорхойлоход олон улсын 
худалдааны практик болон тухайн үеийн 
арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны 
дараахь мэдээлэл, бичиг баримтыг ашиглах: 
2.1.худалдагчийн үнийн жагсаалт, үнийн лавлагаа 
болон каталог; 
2.2.статистикийн мэдээ, нийтээр хэрэглэж буй зардлын 
тариф; 
2.3.экспортлогчийн үнийн санал, бараагаар төрөлжсөн 
олон улсын биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин 
хэвлэлийн мэдээлэл, зах зээлд зонхилох 
импортлогчдын гэрээ, түүний үнэ; 
2.4.интернетээр нийтэд зориулан тараасан экспортын 
үнэ; 
2.5.хил залгаа улс орны Монгол Улсад экспортоор 
гаргаж байгаа барааны үнийн судалгаа; 
2.6.гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны тухайн 
цаг үед бий болсон үнийн дундаж үзүүлэлт.
 Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг 
тодорхойлоход дараахь үнийг үндэслэхийг хориглоно: 
 1.Монгол Улсад үйлдвэрлэсэн барааг дотоодын зах зээлд 
худалдан борлуулсан үнэ; 
2.Хоёр үнээс өндөр үнийг нь гаалийн зорилгоор сонгох 
систем; 
3.Хил орчмын худалдааны импортын барааны үнээс 
бусад экспортлогч орны дотоодын зах зээлийн үнэ; 
4.Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны нийлбэр 
үнийг тодорхойлохоос бусад тохиолдолд гарсан 
үйлдвэрлэлийн зардал; 
5.Монгол Улсаас өөр улсад экспортлосон барааны үнэ; 
6.Хийсвэр буюу зохиомол үнэ; 
7.Гаалийн доод үнэ.
Сэдвийн асуултууд: 
Нийлбэр үнийн аргаар гаалийн үнэ 
тодорхойлоход ямар үнэ, зардлыг 
нэмж тооцох вэ? 
Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн 
үнийг тодорхойлоход ямар үнийг 
үндэслэхийг хориглох вэ?
Лекц № 7 “Гаалийн 
үнэ үнэлгээ болон 
гаалийн татвар 
тариф2” 
(Экспортын 
гаалийн үнэ тооцох)
Агуулга 
• Хэлцлийн үнийн арга; 
• Зардлаас тооцох үнийн арга; 
• Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн 
барааны хэлцлийн үнийн арга 
• Зах зээлийн мэдээлэл, судалгааны арга 
• Гаалийн үнийг тодорхойлохтой 
холбоотой маргаан
Экспортын барааны гаалийн үнийг 
тодорхойлоход дараахь аргыг дор 
дурдсан дарааллын дагуу 
хэрэглэнэ:
Хэлцлийн үнийн арга
 Хэлцийн үнийн аргаар экспортын барааны 
гаалийн үнийг тодорхойлоход хэлцлийн үнэд 
Монгол Улсын хил хүртэл уг барааг хүргэхэд 
барааны дараахь зардал, төлбөр ороогүй бол 
нэмж тооцно: 
 1.тээврийн зардал; 
 2.тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой 
тээврийн болон экспортын бичиг баримт, 
бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, 
түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах, 
шилжүүлэн ачихад гарсан зардал.
 Дараахь тохиолдолд экспортын барааны 
үнэлгээнд хэлцлийн үнийн аргыг 
хэрэглэхийг хориглоно: 
 1.хэлцэл нь гаалийн үнийг тодорхойлох 
боломжгүй нөхцөлөөр хийгдсэн бол; 
 2.худалдагч болон худалдан авагч нь 
харилцан хамаарал бүхий этгээдүүд 
бөгөөд энэ хамаарал нь хэлцлийн үнэд 
мэдэгдэхүйц нөлөөлсөн бол.
Зардлаас тооцох үнийн арга 
Зардлаас тооцох үнийн аргаар 
экспортын барааны гаалийн үнийг 
тодорхойлохдоо Монгол Улсын нутаг 
дэвсгэрт орших үйлдвэр, экспортлогч 
аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, 
нягтлан бодох бүртгэлийн бодит 
бичиг баримт, мэдээлэлд тулгуурлаж 
нэгж үнийг тодорхойлно.
 Энэ аргаар экспортын барааны гаалийн үнийг 
тодорхойлохдоо тухайн барааны нэгжид шууд болон 
шууд бус байдлаар шингэсэн дараахь зардал, үнийг 
нэмж тооцно: 
 1.Үнийг нь тодорхойлж буй барааг үйлдвэрлэхтэй 
холбогдсон дараахь зардал: 
 1.1.үйлдвэрлэгчээс тухайн бараанд бүрэлдэхүүн хэсэг болгон 
хэрэглэсэн түүхий эд, үндсэн болон туслах материалын үнэ; 
 1.2.барааг үйлдвэрлэхтэй холбогдон гарах шууд болон шууд бус 
үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардал; 
 1.3.үйл ажиллагааны болон удирдлагын зардлын тухайн бараанд 
ногдох хэсэг; 
 1.4.цахилгаан, дулаан, уур ус, холбоо, түрээсийн зардлын тухайн 
бараанд ногдох хэсэг; 
 1.5.үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн тухайн 
бараанд ногдох хэсэг; 
 .
 2.тухайн барааг Монгол Улсын хил хүртэл 
тээвэрлэх, ачих буулгах, хадгалах, шилжүүлэн 
ачих зардал, тэдгээртэй холбоотой даатгалын 
шимтгэл; 
 3.тухайн барааг үйлдвэрлэснээс болон 
экспортлосноос олсон ашиг.
Нэг төрлийн, эсхүл ижил 
төрлийн барааны хэлцлийн 
үнийн арга
Экспортын барааны гаалийн үнийг 
нэг, эсхүл ижил төрлийн барааны 
хэлцлийн үнийн аргаар 
тодорхойлохдоо тухайн үед буюу 
ойролцоо хугацаанд гаалийн 
бүрдүүлэлт хийж Монгол Улсаас 
экспортлосон нэг төрлийн, эсхүл 
ижил төрлийн барааны хэлцлийн 
үнийг ашиглана.
 Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны 
хэлцлийн үнийн аргаар экспортын барааны 
гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь 
үзүүлэлтийг харгалзан үзнэ: 
 1.харьцуулан жиших барааны үнэ нь тухайн, 
эсхүл өөр бусад аж ахуйн нэгж, 
байгууллагын хэлцлийн үнэ байх; 
 2.харьцуулан жиших бараа нь үнэлж байгаа 
бараатай нэгэн зэрэг, эсхүл 60-аас дээшгүй 
хоногийн дотор экспортлогдсон байх.
Зах зээлийн мэдээлэл, 
судалгааны үнийн арга 
 Экспортын барааны гаалийн үнийг 
тодорхойлох сүүлчийн арга нь зах зээлийн 
мэдээлэл, судалгааны үнийн арга болно. 
Зах зээлийн мэдээлэл, судалгааны аргаар 
экспортын барааны гаалийн үнийг 
тодорхойлохдоо олон улсын худалдааны 
практик, тухайн үеийн дэлхийн зах зээлийн 
үнийн дараахь мэдээлэл, судалгааг 
үндэслэнэ:
Үүнд: 
 1.экспортлогчийн нийтэд зориулан тараасан 
үнийн жагсаалт, лавлагаа, интернетийн 
мэдээлэл; 
2.гадаад худалдааны болон гаалийн 
статистикийн мэдээ зэрэг олон нийтэд 
зориулсан мэдээ, мэдээлэл; 
3.барааны төрөлжсөн биржийн мэдээлэл, 
төрөлжсөн сонин хэвлэлийн мэдээлэл, зах зээлд 
зонхилох экспортлогчдын гэрээ, түүний үнэ.
ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХТОЙ 
ХОЛБООТОЙ ГОМДОЛ МАРГААН 
 Мэдүүлэгч гаалийн үнийг тодорхойлохтой 
холбоотой гомдлыг Гаалийн тухай хуулийн 17 
дугаар зүйлийн дагуу: 
 1.гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах 
гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, 
эрхлэгчид; 
 2.гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт 
гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, 
албан тушаалтанд; 
 3.гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны 
байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс 
зөвшөөрвөл шүүхэд тус тус гаргана.
 Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт 
холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг 
хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн 
дотор гаргаж болно. 
 Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн 
талаарх гомдлыг бичгээр гаргана. Гомдол нь Иргэдээс 
төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан 
өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар 
зүйлд заасан шаардлагыг хангасан байна. 
 Гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг 
мэдүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн 
байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 
хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн 
мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд 
гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон 
үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно.
 Сэдвийн асуултууд: 
 Ямар тохиолдолд экспортын барааны үнэлгээнд 
хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглох 
вэ? 
 барааны гаалийн үнийг нэг, эсхүл ижил 
төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар 
тодорхойлохдоо ямар хэлцлийн үнийг ашиглах 
вэ?
Анхаарал хандуулсанд 
баярлалаа.

More Related Content

What's hot

хөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвархөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татварBatdorj Tuvaan
 
Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16ariunubu
 
Онцгой албан татвар
Онцгой албан татварОнцгой албан татвар
Онцгой албан татварDelgermaa Battulga
 
Lecture 5,6
Lecture 5,6Lecture 5,6
Lecture 5,6Bbujee
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Manibazar Amarnasaa
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBachkana Enhbat
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС Chuluun Zulaa
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкуудNomin-Erdene Gantur
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarBuka King
 
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохEnebish Vandandulam
 
Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7Bbujee
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөDavaa Davaa
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудEnebish Vandandulam
 
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...Adilbishiin Gelegjamts
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлEnebish Vandandulam
 

What's hot (20)

хөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвархөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвар
 
Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16
 
Онцгой албан татвар
Онцгой албан татварОнцгой албан татвар
Онцгой албан татвар
 
Lekts 5
Lekts 5Lekts 5
Lekts 5
 
Lecture 5,6
Lecture 5,6Lecture 5,6
Lecture 5,6
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
 
АМНАТ
АМНАТАМНАТ
АМНАТ
 
Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7
 
лекц 13
лекц 13лекц 13
лекц 13
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгө
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
 
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
 

Viewers also liked (20)

14
1414
14
 
ОУТТ-3
ОУТТ-3ОУТТ-3
ОУТТ-3
 
оуUttt лекц №12
оуUttt   лекц №12оуUttt   лекц №12
оуUttt лекц №12
 
13
1313
13
 
ОУТТ-1
ОУТТ-1ОУТТ-1
ОУТТ-1
 
лекц №11
лекц №11лекц №11
лекц №11
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
ОУТ-3
ОУТ-3ОУТ-3
ОУТ-3
 
15
 15 15
15
 
16
 16 16
16
 
ОУХО-3
ОУХО-3ОУХО-3
ОУХО-3
 
13
13 13
13
 
№14
 №14 №14
№14
 
%B0ад худалдааны төлбөр тооцоо
%B0ад худалдааны төлбөр тооцоо%B0ад худалдааны төлбөр тооцоо
%B0ад худалдааны төлбөр тооцоо
 
ОУТТ-4
ОУТТ-4ОУТТ-4
ОУТТ-4
 
ОУХО-2
ОУХО-2ОУХО-2
ОУХО-2
 
оутт 5
оутт 5 оутт 5
оутт 5
 
оутт 7
оутт 7оутт 7
оутт 7
 
ОУТТ-2
ОУТТ-2ОУТТ-2
ОУТТ-2
 
лекцийн хичээл №10
лекцийн хичээл №10лекцийн хичээл №10
лекцийн хичээл №10
 

Similar to лекц № 7, 8

​Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах түүнд анхаарах асуудлууд
​Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах түүнд анхаарах асуудлууд​Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах түүнд анхаарах асуудлууд
​Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах түүнд анхаарах асуудлуудThe Business Council of Mongolia
 
ҮХХ зах зээлийн харьцуулалтын хандлага
ҮХХ зах зээлийн харьцуулалтын хандлагаҮХХ зах зээлийн харьцуулалтын хандлага
ҮХХ зах зээлийн харьцуулалтын хандлагаGurragchaaIshnavaan
 
олон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлтолон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлтgrane09
 

Similar to лекц № 7, 8 (6)

​Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах түүнд анхаарах асуудлууд
​Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах түүнд анхаарах асуудлууд​Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах түүнд анхаарах асуудлууд
​Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах түүнд анхаарах асуудлууд
 
Sedev 6 nemelt material
Sedev 6 nemelt materialSedev 6 nemelt material
Sedev 6 nemelt material
 
ҮХХ зах зээлийн харьцуулалтын хандлага
ҮХХ зах зээлийн харьцуулалтын хандлагаҮХХ зах зээлийн харьцуулалтын хандлага
ҮХХ зах зээлийн харьцуулалтын хандлага
 
үнэ
үнэүнэ
үнэ
 
олон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлтолон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлт
 
нөат.Ppdx
нөат.Ppdxнөат.Ppdx
нөат.Ppdx
 

More from Khaliuna Khina (13)

Outt 9-factoring
Outt 9-factoringOutt 9-factoring
Outt 9-factoring
 
оут 7
оут 7оут 7
оут 7
 
оут 6
оут 6оут 6
оут 6
 
оут 5
оут 5оут 5
оут 5
 
оут 4
оут 4оут 4
оут 4
 
ОУХО-1
ОУХО-1ОУХО-1
ОУХО-1
 
ОУТ-2
ОУТ-2ОУТ-2
ОУТ-2
 
ОУТ-1
ОУТ-1ОУТ-1
ОУТ-1
 
№13
№13№13
№13
 
14
1414
14
 
оуб лекц №12
оуб   лекц №12оуб   лекц №12
оуб лекц №12
 
лекц № 12
лекц № 12лекц № 12
лекц № 12
 
оуб лекц №11
оуб   лекц №11оуб   лекц №11
оуб лекц №11
 

лекц № 7, 8

  • 1. Лекц № 7 “Гаалийн үнэ үнэлгээ болон гаалийн татвар тариф1”
  • 2. Агуулга  Хэлцлийн үнийн арга  Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга  Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга  Ялгавар үнийн арга  Нийлбэр үнийн арга  Уялдуулан хэрэглэх арга
  • 3. ГААЛИЙН ҮНЭ ГЭЖ ЮУ ВЭ? Гаалийн үнэ гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистик мэдээ гаргах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу тодорхойлсон үнийг хэлнэ.
  • 4. ЭРХ ЗҮЙН ЭХ СУРВАЛЖ: • - ДХБ-ын ТХЕХ-ийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр буюу “үнэлгээний хэлэлцээр”, - Гаалийн тариф, гаалийн татварын тухай Монгол улсын хууль Импорт: • - Гаалийн тариф, гаалийн татварын тухай Монгол улсын хууль, - МУГЕГ-ын даргын 2001 оны 646 дугаар тушаалаар батлагдсан “Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлал”, Экспорт:
  • 5. ГААЛИЙН ҮНЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГУУД Импорт: Импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурьдсан 6 аргыг хэрэглэнэ.
  • 6. 1. ХЭЛЦЛИЙН ҮНИЙН АРГА  Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ. Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ.  Хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарах, гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно:
  • 7.  1.Тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараахь зардал: 1.1.тээврийн зардал, тээврийн болон экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал, тээврийн хэрэгсэл болон чингэлэг ашиглалтын хөлс, түрээсийн төлбөр; 1.2.тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан хамгаалахад гарсан зардал; 1.3.даатгалын хураамж.
  • 8. 2.Тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын үнэ; 3.Тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг; 4.Тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас худалдагчид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны өмч ашигласны төлбөр; 5.Худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр худалдагчид төлөх хэсэг.
  • 9.  Энэ аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд орсон бөгөөд тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн, гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг хасч тооцно: 1.Үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг барааг импортолсны дараа суурилуулах, угсрах, засварлах болон техникийн туслалцаа үзүүлэх, сургалт явуулах зардал; 2. Гаалийн хилээр оруулсны дараахь тээврийн зардал; 3. Импортлогч орны гаалийн болон бусад татвар.
  • 10.  Дараахь тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно: 1.худалдан авагчийн худалдах, хэрэглэх буюу ашиглах эрхийг хязгаарласан; 2.барааг худалдах, хэрэглэх буюу ашиглах, эсхүл устгахтай холбоотой худалдан авагчийн эрхийг хязгаарласан хэлцэл хийсэн; 3.тухайн барааны үнийг тодорхойлох боломжгүй нөхцөл, болзол, шаардлагыг хэлцэлд тусгасан; 4.импортын барааг худалдсан, хэрэглэсэн буюу ашигласнаас орох орлогоос худалдагчид ногдох хэсгийг тодорхойлох боломжгүй бол; 5.мэдүүлэгч нь гаалийн үнийг тодорхойлохдоо ашигласан мэдээлэл, тооцооны үнэн зөвийг гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичиг баримтаар баталгаажуулж нотлоогүй бол; 6.худалдах, худалдан авах ажиллагаа нь харилцан хамааралтай этгээдийн хооронд хийгдсэн бөгөөд хэлцлийн үнэ нь шалгуур үнэтэй ойролцоо биш бол.
  • 11.  Дараахь тохиолдолд худалдагч, худалдан авагчийг харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ: 1.нэг аж ахуйн нэгж, байгууллагад хамт ажилладаг бол; 2.нэг нь ажил олгогч, нөгөө нь ажилтан бол; 3.бие биенийхээ саналын эрхтэй хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг шууд буюу шууд бус хэлбэрээр эзэмшдэг бол; 4.нэг нь нөгөөдөө шууд буюу шууд бус хэлбэрээр хяналт тавьдаг бол; 5.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагч нэг этгээдийн шууд буюу шууд бус хяналтад байгаа бол; 6.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагч нэг этгээдийг шууд буюу шууд бус байдлаар хянадаг бол; 7.нэг гэр бүлийн гишүүн, эсхүл төрөл, садангийн хүмүүс бол.
  • 12.  Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн худалдааны хэлцлийн үнэ нь дараахь шалгуур үнэтэй ойролцоо хэмжээнд тодорхойлогдсон байвал хэлцлийн үнийн аргыг хэрэглэнэ:  1.Дээр дурьдсан этгээдийн импортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны худалдааны хэлцлийн үнэ нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн худалдааны хэлцлийн үнэтэй ойролцоо бол;  2. Дээр дурьдсан этгээдийн импортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны худалдааны хэлцлийн үнийг хэлцлийн үнийн аргыг хэрэглэн тодорхойлохдоо урьд нь гаалийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн гаалийн үнийг мөрдлөг болгосон.
  • 13.  Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга Импортлож буй барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, эсхүл энэ ойролцоо хугацаанд импортлосон нэг төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно.  “Нэг төрлийн бараа” гэдэгт :  1.физик шинж буюу хэмжээ хэлбэр, бэлтгэсэн болон үйлдвэрлэсэн арга, техникийн болон бусад шинж чанар;  2.чанар, барааны тэмдэг болон барааны нэр хүнд;  3.барааны гарал үүслийн улс;  4.үйлдвэрлэгч.
  • 14.  Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараахь барааны үнийг хэрэглэхийг хориглоно:  1.дотоодын хэрэглээнд зориулан оруулахаас бусад горимд байршуулсан бараа;  2.Засгийн газрын болон Засгийн газрын бус зээлийн шугамаар оруулсан бараа;  3.Засгийн газрын болон Засгийн газрын бус өр төлбөрийн шугамаар оруулсан бараа;  4.хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа;  5.түрээсийн бараа;  6.гадаадын хөрөнгө оруулалтаар оруулсан бараа;  7.их засварын тоног төхөөрөмж;  8.олон улсын аялал жуулчлал, тэмцээн болон хуралд зориулсан бараа;  9.барааны сорьц, дээж, загвар;  10.үзэсгэлэнгийн бараа;  11.сурталчилгааны бараа.
  • 15.  Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга Импортын барааны гаалийн үнийг нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, эсхүл ойролцоо хугацаанд импортлосон ижил төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно.
  • 16.  “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас аль алиныгаа орлож чадах барааг ойлгоно.  Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийн улсыг харгалзан үзнэ.  Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо худалдааны адил нөхцөлд байгаа, ойролцоо тоо хэмжээгээр импортлосон ижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ. Ижил төрлийн импортын барааны хэлцлийн үнэ нь гаалийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх бөгөөд уг үнэд барааг тээвэрлэх зай, ашиглах тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарах залруулга, тодотгол хийж болох бөгөөд тэдгээр нь үндэслэлтэй, үнэн зөв болохыг нотлох бичиг баримтаар баталгаажуулна.
  • 17.  Ялгаварт үнийн арга Гаалийн үнийг дээрх аргуудаар тодорхойлох боломжгүй бол ялгаварт үнийн аргаар тодорхойлно. Ялгаварт үнийн аргыг тухайн импортын барааг, эсхүл түүнтэй нэг төрлийн буюу ижил төрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулж, өөрчлөлт оруулахгүйгээр дотоодын зах зээлд борлуулсан тохиолдолд хэрэглэнэ.
  • 18. Импортын барааны гаалийн үнийг ялгаварт үнийн аргаар тодорхойлохдоо тухайн барааг, түүнтэй нэг төрлийн эсхүл ижил төрлийн барааг ойролцоо хугацаанд харилцан хамааралгүй этгээдэд хамгийн их тоо хэмжээгээр худалдан борлуулсан нэгжийн үнийг суурь болгон авч санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтыг үндэслэн дараахь зардлыг хасна:  1.адил ангилал, бүлгийн барааг Монгол Улсад худалдан борлуулах үйл ажиллагаанд төлсөн, эсхүл төлбөл зохих зардал болон цэвэр ашиг, /суутгал/ комиссын зардал; 2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан тээврийн болон даатгалын зардал; 3.Монгол Улсад төлсөн гаалийн болон бусад татвар.
  • 19.  ”Адил ангилал, бүлгийн бараа” гэдэгт тодорхой нэг үйлдвэрийн газар, түүний салбарын хүрээнд үйлдвэрлэгдсэн бүлэг бараа хамаарна. Ялгаварт үнийн аргаар гаалийн үнийг нь тодорхойлох бараа өөр өөр үнээр, ижил тоо хэмжээгээр борлогдсон бол хамгийн бага үнийг суурь болгон сонгоно. Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход түүнтэй нэг төрлийн, эсхүл ижил төрлийн, түүнчлэн өөрчлөлт оруулахгүйгээр дотоодод борлуулсан бараатай харьцуулах боломжгүй бол мэдүүлэгчийн хүсэлтээр боловсруулалт хийсэн нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны үнийг ашиглаж болно. Боловсруулалтын явцад нэг төрлийн, эсхүл ижил төрлийн бараа нь өөрийн үндсэн шинж чанараа алдсан бол дээрх үнийг хэрэглэхийг хориглоно.
  • 20.  Нийлбэр үнийн арга  Гаалийн үнийг дээрх аргуудаар тодорхойлох боломжгүй бол нийлбэр үнийн аргаар тодорхойлно. Нийлбэр үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлоход дараахь үнэ, зардлыг нэмж тооцно: 1.тухайн барааг үйлдвэрлэхэд гарсан шууд зардал /материалын үнэ, хөдөлмөрийн хөлс гэх мэт/ болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал; 2.үнийг нь тодорхойлж буй бараатай адил ангилал, бүлгийн барааны худалдаанд тусгагддаг бөгөөд тухайн барааг Монгол Улсад экспортлохтой холбоотойгоор үйлдвэрлэгчээс гарсан үйл ажиллагааны зардал болон цэвэр ашиг;
  • 21. Уялдуулан хэрэглэх үнийн арга Дээр дурьдсан аргуудаар импортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд уялдуулан хэрэглэх үнийн аргаар барааны гаалийн үнийг тодорхойлох бөгөөд энэ нь гаалийн үнэлгээний сүүлчийн арга мөн. Уялдуулан хэрэглэх үнийн аргыг дараахь хоёр арга замаар хэрэгжүүлнэ:
  • 22.  1.Гаалийн үнийг тодорхойлоход дээр дурьдсан аргуудад тавигдах шаардлага, нөхцөлийг дараахь байдлаар зөөлрүүлж хэрэглэх: 1.1.хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ, зардлын бүрэлдэхүүн хэсэг нь бичиг баримтаар нотлогдоогүй тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах; 1.2.нэг төрлийн эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргын үед харьцуулах хугацааг 90 хоног, 6 сар, нэг жил, хоёр жилээр тооцох, эсхүл бараанд тавих шаардлагыг багасгах; 1.3.ялгаварт үнийн аргын үед дотоодод борлуулсан хугацааны хязгаарыг ихэсгэж тооцох, суурь үнийн сонголтод тавигдах шаардлагыг багасгах, эсхүл дотоод зах зээлд борлогдсон нэг төрлийн эсхүл ижил төрлийн бараа байхгүй бол адил ангилал, бүлгийн барааг хамруулан авч үзэх; 1.4.нийлбэр үнийн аргын үед материалын үнэ болон өртгийг өөр ижил төстэй барааны үнэ, өртөгтэй адилтган авч үзэх, гаалийн хил хүртэл тээвэрлэсэн зардлыг бусад барааны зардалтай харьцуулах байдлаар тогтоох.
  • 23.  2. Гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны дараахь мэдээлэл, бичиг баримтыг ашиглах: 2.1.худалдагчийн үнийн жагсаалт, үнийн лавлагаа болон каталог; 2.2.статистикийн мэдээ, нийтээр хэрэглэж буй зардлын тариф; 2.3.экспортлогчийн үнийн санал, бараагаар төрөлжсөн олон улсын биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин хэвлэлийн мэдээлэл, зах зээлд зонхилох импортлогчдын гэрээ, түүний үнэ; 2.4.интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ; 2.5.хил залгаа улс орны Монгол Улсад экспортоор гаргаж байгаа барааны үнийн судалгаа; 2.6.гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны тухайн цаг үед бий болсон үнийн дундаж үзүүлэлт.
  • 24.  Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараахь үнийг үндэслэхийг хориглоно:  1.Монгол Улсад үйлдвэрлэсэн барааг дотоодын зах зээлд худалдан борлуулсан үнэ; 2.Хоёр үнээс өндөр үнийг нь гаалийн зорилгоор сонгох систем; 3.Хил орчмын худалдааны импортын барааны үнээс бусад экспортлогч орны дотоодын зах зээлийн үнэ; 4.Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны нийлбэр үнийг тодорхойлохоос бусад тохиолдолд гарсан үйлдвэрлэлийн зардал; 5.Монгол Улсаас өөр улсад экспортлосон барааны үнэ; 6.Хийсвэр буюу зохиомол үнэ; 7.Гаалийн доод үнэ.
  • 25. Сэдвийн асуултууд: Нийлбэр үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлоход ямар үнэ, зардлыг нэмж тооцох вэ? Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг тодорхойлоход ямар үнийг үндэслэхийг хориглох вэ?
  • 26. Лекц № 7 “Гаалийн үнэ үнэлгээ болон гаалийн татвар тариф2” (Экспортын гаалийн үнэ тооцох)
  • 27. Агуулга • Хэлцлийн үнийн арга; • Зардлаас тооцох үнийн арга; • Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга • Зах зээлийн мэдээлэл, судалгааны арга • Гаалийн үнийг тодорхойлохтой холбоотой маргаан
  • 28. Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ:
  • 30.  Хэлцийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход хэлцлийн үнэд Монгол Улсын хил хүртэл уг барааг хүргэхэд барааны дараахь зардал, төлбөр ороогүй бол нэмж тооцно:  1.тээврийн зардал;  2.тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын бичиг баримт, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихад гарсан зардал.
  • 31.  Дараахь тохиолдолд экспортын барааны үнэлгээнд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно:  1.хэлцэл нь гаалийн үнийг тодорхойлох боломжгүй нөхцөлөөр хийгдсэн бол;  2.худалдагч болон худалдан авагч нь харилцан хамаарал бүхий этгээдүүд бөгөөд энэ хамаарал нь хэлцлийн үнэд мэдэгдэхүйц нөлөөлсөн бол.
  • 32. Зардлаас тооцох үнийн арга Зардлаас тооцох үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо Монгол Улсын нутаг дэвсгэрт орших үйлдвэр, экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодит бичиг баримт, мэдээлэлд тулгуурлаж нэгж үнийг тодорхойлно.
  • 33.  Энэ аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо тухайн барааны нэгжид шууд болон шууд бус байдлаар шингэсэн дараахь зардал, үнийг нэмж тооцно:  1.Үнийг нь тодорхойлж буй барааг үйлдвэрлэхтэй холбогдсон дараахь зардал:  1.1.үйлдвэрлэгчээс тухайн бараанд бүрэлдэхүүн хэсэг болгон хэрэглэсэн түүхий эд, үндсэн болон туслах материалын үнэ;  1.2.барааг үйлдвэрлэхтэй холбогдон гарах шууд болон шууд бус үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардал;  1.3.үйл ажиллагааны болон удирдлагын зардлын тухайн бараанд ногдох хэсэг;  1.4.цахилгаан, дулаан, уур ус, холбоо, түрээсийн зардлын тухайн бараанд ногдох хэсэг;  1.5.үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн тухайн бараанд ногдох хэсэг;  .
  • 34.  2.тухайн барааг Монгол Улсын хил хүртэл тээвэрлэх, ачих буулгах, хадгалах, шилжүүлэн ачих зардал, тэдгээртэй холбоотой даатгалын шимтгэл;  3.тухайн барааг үйлдвэрлэснээс болон экспортлосноос олсон ашиг.
  • 35. Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга
  • 36. Экспортын барааны гаалийн үнийг нэг, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлохдоо тухайн үед буюу ойролцоо хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийж Монгол Улсаас экспортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийг ашиглана.
  • 37.  Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь үзүүлэлтийг харгалзан үзнэ:  1.харьцуулан жиших барааны үнэ нь тухайн, эсхүл өөр бусад аж ахуйн нэгж, байгууллагын хэлцлийн үнэ байх;  2.харьцуулан жиших бараа нь үнэлж байгаа бараатай нэгэн зэрэг, эсхүл 60-аас дээшгүй хоногийн дотор экспортлогдсон байх.
  • 38. Зах зээлийн мэдээлэл, судалгааны үнийн арга  Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох сүүлчийн арга нь зах зээлийн мэдээлэл, судалгааны үнийн арга болно. Зах зээлийн мэдээлэл, судалгааны аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо олон улсын худалдааны практик, тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнийн дараахь мэдээлэл, судалгааг үндэслэнэ:
  • 39. Үүнд:  1.экспортлогчийн нийтэд зориулан тараасан үнийн жагсаалт, лавлагаа, интернетийн мэдээлэл; 2.гадаад худалдааны болон гаалийн статистикийн мэдээ зэрэг олон нийтэд зориулсан мэдээ, мэдээлэл; 3.барааны төрөлжсөн биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин хэвлэлийн мэдээлэл, зах зээлд зонхилох экспортлогчдын гэрээ, түүний үнэ.
  • 40. ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХТОЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ МАРГААН  Мэдүүлэгч гаалийн үнийг тодорхойлохтой холбоотой гомдлыг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу:  1.гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид;  2.гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;  3.гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гаргана.
  • 41.  Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно.  Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг бичгээр гаргана. Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.  Гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг мэдүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно.
  • 42.  Сэдвийн асуултууд:  Ямар тохиолдолд экспортын барааны үнэлгээнд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглох вэ?  барааны гаалийн үнийг нэг, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлохдоо ямар хэлцлийн үнийг ашиглах вэ?