SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ҮЙЛЧЛЭЛ, ҮР ДАГАВАР


2002 он.
                        Илтгэгч: ХБНГУ-ын Кемнитц хотын Техникийн их
                                 сургуулийн Улс төр судлалын институтын
                                   багш, доктор, профессор ЭКХАРД ЕССЕ


     Сонгуулийн      системийн    хоорондын    гол   ялгаа   нь   мажоритар     ба
пропорциональ системийн хооронд оршино. Мажоритар систем нь саналын болон
мандатын тооны пропорциональ бус харьцаагаар парламентийн олонхийг
бүрдүүлэхэд чиглэнэ. Пропорциональ систем нь саналын тоог мандатын тоотой
зохистой тэнцүүлэн гаргахыг зорьдог. Энэ хоѐр хувилбарын аль нэгээр
парламентад улс төрийн чиг баримжааны давамгайллыг бий болгодог.
     Мажоритар системийн давуу тал нь засгийн газраа байгуулж чадах
олонхийг бүрдүүлдэгт байдаг бол сул тал нь парламентын бүрэлдэхүүнд
сонгогчдын   хүсэл   зориг шууд    тусгалаа   олж чаддаггүйд      оршдог.   Тэгвэл
пропоциональ системийн давуу тал нь сонгогч түмний нийт эрх ашгийн төлөөлөл
парламентад бүрэлдэж чаддагаар илэрхийлэгддэг байхад, сул тал нь Засгийн
газраа байгуулах хэмжээний олонх бүрдэхэд хүндрэлтэй байдагт оршино.
     Мажоритар системээр явуулсан сонгуулийг дотор нь харьцангуй мажоритар
сонгууль, үнэмлэхүй мажоритар сонгууль гэж ангилдаг. Харьцангуй мажоритар
сонгуулиар тухайн сонгуулийн тойрогтоо хамгийн олон санал авсан нэр
дэвшигчийг сонгогдсонд тооцдог бол үнэмлэхүй мажоритар сонгуулиар тэр
тойргийн нийт сонгогчдын талаас илүү хувийг авсан хүнийг сонгогдсон гэж үздэг.
Хэрэв ингэж чадаагүй бол хоѐр дахь шатны сонгууль шаардлагатай болдог.
     Пропорциональ системд ч мөн адил ялгаатай хэлбэрүүд байдаг. Цэвэр
пропорциональ     систем   (саналын   тоо     мандатын   тооны    харьцаа     шууд
хамааралтай), хязгаарлагдмал пропорциональ систем (саналын тоо мандатын
тооны хооронд зөрүүтэй хамааралтай) байдаг.
     Сонгуулийн хувь тэнцүүлсэн ба мажоритар системийн зааг дээр орших
сонгуулийн систем бас байдаг. Ийм системд босгын хэмжээ хэдийчинээ өндөр
байна, төдийчинээ хувь тэнцүүлсэн сонгуулийн загвараас хөндийрдөг буюу
холддог. Мөн хэдийчинээ олон мандаттай тойрог олон байна, тэр хэмжээгээр хувь
тэнцүүлсэн сонгуулийн систем давамгайлдаг.
      Сонгуулийн систем хэрхэн үйлчилж, ямар үр дагавар үүсгэж байгааг салбар
тус бүрээр нь ялгаатай авч үзэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн
системийн ач холбогдлыг нь асууна гэсэн үг юм. Тухайлбал, энэ нь орон бүрт
ижилхэн байна уу, эсхүл тодорхой нэг орны улс төрийн системийн дотоод бүтэц,
байгууламжийг өөрчилж байна уу гэх мэт. Хэрэв тухайн улсад сонгуулийн
системийг үндсээр нь өөрчилсөн бол (жишээ нь, хувь тэнцүүлсэн системийг
мажоритариар солих) энэ асуултад илүү сайн хариулт өгч болно. Ингэж
өөрчилсөн орон гэхдээ бараг байдаггүй.
      Улс төрийн салбарын хооронд сонгуулийн системээс хамаарсан ээдрээтэй
харилцан үйлчлэл үүсдэг. Нэг талаас сонгуулийн систем нь тухайн орны улс
төрийн соѐлд нөлөөлдөг ба улс төрийн соѐл нь эргээд бусад хүчин зүйлд
үйлчилдэг. Тэдгээр хүчин зүйл нь тооны хувьд маш олон байдаг тул сонгуулийн
системийн үйлчлэл бүрийг чухалчлах тун түвэгтэй. Гэсэн хэдий ч тэр нь улс
төрийн намууд (нэг талаар намуудын системийн хэв маяг, нөгөө талаар намуудын
өрсөлдөөний бүтэц) болоод Засгийн газруудад (засгийн газрын тогтвортой байдал
нэг талаас, засгийн газрын солигдол нөгөө талаас) хэрхэн үйлчилж буйг
товчхоноор тайлбарлахыг оролдъѐ. Европын Холбооны улсууд дээр жишээ авъя.
      Нэгдүгээрт, сонгуулийн систем намуудын системд ямар үр дагавар
үзүүлдэг вэ?
      Зарим судлаач эрдэмтэд намын системийн хэлбэрийг зөвхөн сонгуулийн
систем      л   дангаараа   тодорхойлдог,   Фердинанд   А.Херменс   тухайлбал,
пропорциональ систем нь намуудын системийг бутран задрахад хүргэж, улмаар
ардчилалд аюул учруулна гэж үздэг байхад Сеймур М.Липсет болон Штайн
Роккан нар Европын орнуудын намуудын систем нь дөрвөн хос зааглалын
(cleavages) улмаас (Төв/Хүрээлэл, Төр/Шашин, Хот/Хөдөө, Хөдөлмөр/Капитал)
үүдэлтэй бөгөөд тэдгээр нь нийгэм өнөөдөр өөр төрхтэй болсон ч “өвлөгдсөөр”
байна. Херменс хоѐр намын систем, сонгуулийн мажоритар системийн хооронд
салгаж үл болом холбоос байдаг хэмээдэг бол Липсет, Роккан нар огт тэгж
үздэггүй.
Мажоритар систем нь хоѐр намын систем рүү чиглэн тэмүүлдэг гэсэн
ойлголт нэлээд тархсан байна. Францын улс төр судлаач Мориз Диверже 1950
онд сонгуулийн ба намын системийн хамаарлыг тусгасан “хуулийг” зохиосон. Энэ
хуулиар пропорциональ систем нь хатуу фронттой олон жижиг намын
системийг дэмждэг бол харьцангүй мажоритар систем нь хөдөлгөөнтэй фронттой
олон намын системийг дэмждэг байна. Европын Холбооны орнуудын намын
хөгжлийн учир шалтгаан дээр тулгуурлавал энэхүү хуулийн “нийцийг” хэрхэн
үнэлж болох вэ? Юутай ч энэ нь гайхамшигтай өндөр үнэлгээ авдаггүй, учир нь
эмпирик баримтууд Дивержийн санааг бас үгүйсгэж байгаа юм. Их Британи бол
үнэхээр нэг нам нь ихэвчлэн дангаараа засгийн эрх барьж, нөгөө нам нь хүчтэй
сөрөг хүчин болж байдаг хоѐр намын системтэй орон. Грек улс цэргийн хунтын
дарангуйллын дараачаар 1974-1989 онуудад мажоритар биш, холимог системтэй
байсан хэдий ч мөн л зөвхөн нэг нам засгийн эрхэнд байсан юм. Хязгаарлагдмал
пропорциональ системтэй орнуудад зарим талаар хоѐр намын системтэй
төстэйгээр үйлчилж байдаг хоёр намын блокын систем тогтсон байдаг (ХБНГУ,
Люксембург). Үнэмлэхүй мажоритар системтэй Францад ч мөн хязгаарлагдмал
пропорциональ системээр явагдсан 1986 оны сонгуулийг ч ялгаагүй оруулан
дээрх тогтолцоо үйлчилдэг. Европын зарим орнуудад олон жижиг намын систем
бүрэлдэн тогтсон байх ба тэдгээр нь „аядуу“ (Бельги, Нидерланд) харилцаатай
байна уу, эсхүл „туйлчлагдсан“ буюу „сөргөлдсөн” харилцаатай (улс төр судлаач
Сартори) байна уу гэдгээр ялгарна.
     Хоѐрдугаарт, сонгуулийн систем намуудын өрсөлдөөний бүтцэд хэрхэн
нөлөөлж байна вэ?
     Улс төрийн зарим системд намуудын өрсөлдөөн нь Өрсөлдөөний
ардчиллын (konkurrenzdemokratie) замаар зөрчлийг шийдвэрлэдэг загвартай
байхад заримд нь Хэлэлцээний ардчиллын (konkordanzdemokratie) загвараар
илэрхийлэгддэг. Өрсөлдөөний ардчиллын сонгодог жишээ нь хоѐр намын
системтэй Их Британи улс байхад хэлэлцээний ардчиллын жишээнд их олон нам
бүхий системтэй Бельги, Нидерланд орно. Зөвшилцөл өндөр байдаг газар
өрсөлдөөний ардчилал их байдаг, намууд хоорондын харилцаа сөргөлдөөнтэй
газар хэлэлцээний ардчилал их байдаг гэсэн ойлголт нилээн тархмал байх боловч
үүнд харьцангуй хандах учиртай юм. Тухайлбал, Их Британийн том намуудын
хоорондын харилцааны туйлчлал ихээхэн нэмэгдсэний улмаас - Лейбор нам,
Консерватив намуудын харилцаа улам холдсон юм. Нэгэн шинэ нам (Социал-
Демократ нам) үүссэн ба энэ нам 1987 оны Доод танхимын сонгуулийн дараа
Либерал (Социал ба либерал нам) намтай нэгдсэн юм. Намуудын өрсөлдөөний
бүтцүүд маш их ялгаатай байх ба үүний шалтгааныг сонгуулийн системийн
хэлбэрээс бус нийгмийн хурцадсан асуудлуудаас (жишээ нь нийгэм-эдийн
засгийн, шашны, угсаатны зөрчил болон нийгмийн тогтвортой байдлын талаарх
зөрүүтэй байр суурь) олж тодорхойлно. Европын холбооны орнуудад 1950-иад
оныг бодвол намуудын зөрчилдөөн багассан, энэ нь Ногоонтнууд гарч ирсэнтэй
холбоотой. ХБНГУ-д зөрчилдөөн голлосон нэг хэсэг үе, зөвшилцөөн голлосон нэг
хэсэг үе ээлжлэн солигдож ирсэн. Франц, Итали улсуудын сонгуулийн систем нь
эрс ялгаатай боловч зүүний ба барууны үзэл баримтлал тодорхой хүчин зүйлээр
бүрэлдэн бий болсон.
     Гуравдугаарт, сонгуулийн систем Засгийн газрын тогтвортой байдалд
хэрхэн нөлөөлж байна вэ?
     Парламент дахь үнэмлэхүй олонхийг зөвхөн сонгуулийн мажоритар
хувилбараар бүрдүүлэх үү, ингэснээр Засгийн газрын тогтвортой байдлыг хангах
уу? Сонгуулийн систем судлалд эрдэмтэн Дуглас В.Рэй-н нэрлэсэнчлэн earned
majorities буюу „хураасан олонх“ ба manufactured majorities буюу „бүтээсэн
олонх“ гэсэн ялгаатай хоѐр ойлголт бий. Еarned majorities гэдэг нь саналын
үнэмлэхүй олныг авснаар мандатын үнэмлэхүй олныг авахыг хэлж байна.
Мanufactured majorities нь саналын тоог мандатын тоонд харьцуулснаар үүсдэг.
Еarnеd majorities маш цөөн удаа, тухайлбал 1957 онд Германд (CDU/CSU: 50,2%),
1977 онд Ирландад (Fianna Fail: 50,6%), болон 1987 онд Португалд (Partido Social
Democrata: 50,2%) тохиолдсон бол manufactured majorities нь харьцангуй
мажоритар системийн нөхцөлтэйгээр дийлэнх тохиолдол байж ирсэн. Тийм ч
учраас 1945 оноос хойш 16 удаа явагдсан Их Британийн Доод танхимын
сонгуульд нэг ч нам үнэмлэхүй олонхийн саналыг авч чадаагүй ба1974 оны Доод
танхимын сонгуулийг эс тооцвол manufactured majoritу байнга хадгалагдаж ирсэн.
Үнэмлэхүй мажоритар системтэй Франц оронд ийм хүч нэмэгч эффект маш ховор
тохиолдож байв. Саналын ба мандатын тооны пропорциональ хамаарал руу
тэмүүлсэн   сонгуулийн   системтэй    Европын    Холбооны    орнуудад   зөвхөн
manufactured majorities бүрдэж ирсэн байна. (тухайлбал, Испанийн 1982,1986 оны
сонгууль, Грекэд 1974-1989) Их Британий тохиолдол дээр үүссэн саналын тоо
болон мандатын тооны эрс зөрүүтэй байдлыг нэг хэсэг нь Засгийн газраа
дангаараа бүрдүүлж чадах олонх бүрдэнэ гэж уг системийг дэмждэг бол нөгөө
хэсэг нь энэ харьцааг шударга бус гэж үздэг. Хэрэв пропорциональ системтэй
байсан бол эвслийн Засгийн газар бүрдэх шаардлага үүсэх байлаа.
     Энэхүү жишээ нь сонгуулийн өөр өөр систем тус тусын ялгаатай үр дагавар
бий болгодгийг харуулж байна. Дани зэрэг зарим орнуудын одоогийн тогтолцоо нь
тогтвортой бус харьцааг үүсгэдэг тал бий. 1945 оноос хойшхи Дани улсын Засгийн
газруудыг авч үзвэл, цөөнхөөс бүрдсэн Засгийн газрын тоо нь олонхиос
бүрдсэнээсээ олон байх жишээтэй. Засгийн газрыг шинэчлэн байгуулах, эсхүл
ээлжит бус сонгууль явуулах зэрэг нь Италийн нэгэн адил элбэг гардаг.
     Нэг нам олонх болсноор тогтворгүй байдал арилна гэж бас үзэж болохгүй.
Эвслийн Засгийн газар ч ялгаагүй тогтвортой ажиллаж чадна (тухайлбал, ХБНГУ).
Энд харин тогтвортой байдал гэдэг ойлголтыг зөвхөн Засгийн газраар хэмжих нь
өрөөсгөл хэрэг болно.
     Засгийн газар нь нэлээд тогтвортой байдаг орон бол ХБНГУ мөн. Түүхэндээ
хоѐр удаа, 1972 болон 1983 онд л ээлжит бус сонгууль явуулсан. 1972 онд
Засгийн газар олонх байхаа больж, сөрөг хүчин ч мөн адил олонхийг бүрдүүлж
чадаагүйн улмаас, 1983 онд Засгийн газартаа итгэл үзүүлж чадаагүй тул ээлжит
бус сонгууль явагдсан. Энэ хоѐр сонгуулиар Засгийн газраа дангаар байгуулах
хэмжээний саналыг олонх нь авч чадсан юм.
     Дөрөвдүгээрт, сонгуулийн систем Засгийн газар солигдоход хэрхэн
нөлөөлж байна вэ?
     Энэ асуулт нь өмнөх санааны эсрэг утгыг илэрхийлээгүй болно. Засгийн
газрын солигдлыг улс төрийн тогтворгүй байдалтай заавал холбох биш, харин
түүнээс илүүтэйгээр ардчиллын хэрэгжилтийн нэг чухал хэсэг гэж үзэх нь зүйтэй.
Иргэд сонгуулиар Засгийн газрыг хэр олон удаа сольж байна вэ гэдэгт асуулт
чиглэгдэж байгаа юм. Парламентийн сөрөг хүчнүүд засгийн эрхийг авч ер
чадахгүй нь гэсэн ойлголт зөвхөн Германы төдийгүй бусад орны нийгмийн
шинжлэх ухаанд 1950-иад оны II хагас, 60-аад оны эхний хагаст нэлээн өргөн
тархсан байлаа. Энэ ойлголт юуны өмнө баруун Европын орнуудын сөрөг хүчнүүд
сонгуулийн ямар ч систем байсан эрх баригч хүчнийг ялахгүй нь гэдэг дээр
тулгуурлаж байв. Гэвч энэ онош эндүүрэл байв.
     Одоогоор Европын Холбооны бүх орнуудад Засгийн газар нь нэг хүчнээс
нөгөөгөөр солигдоод байна. 1980, 90-ээд онд солигдсон Засгийн газрын тоо 1950,
60-аад оныхоос дунджаар илүү байна. Эдгээр солигдол нь ихэнхдээ сонгуулиар
бий болсон юм. ХБНГУ-д 1969,1982 болон 1998 онуудад Засгийн газар солигдсон.
1998 онд засгийн эрх анх удаа „эвсэж үзээгүй“ хүчнүүдэд шилжсэн болно. Эрх
барьж байсан намууд (CDU/CSU, FDP) сөрөг хүчин болж, сөрөг хүчин байсан SPD
(Социал-Демократ Нам) болон Bundnis 90/Die Grьnen (Холбоотон 90/Ногоонтнууд)
намууд засгийн эрхийг барьж байна. Үүнээс өмнөх засгийн газруудад нэгэн нам
эвслийн бүрэлдэхүүнд байнга багтаж ирсэн. Ингэснээр „цоо шинэ“ Засгийн газар
бүрэлддэггүй байсан юм.
     Их Британид 1945 оноос хойш явагдсан 16 удаагийн Доод танхимын
сонгуулиар интервалын маягаар биш ч гэсэн ердөө 7 тохиолдолд л засгийн эрх
солигдсон байх юм. Консерватив намынхан 1979-1997 онуудад тасралтгүй засгийн
эрх барьж байв. Гурван сонгууль дараалан ялсан улс төрийн өөр нам байхгүй
билээ. Энэ үүднээс авч үзвэл Британийн загвар нь уг системийг дэмжигчдийн
санаанд нийцэж ирсэн байна. Сонгуулийн дүнгээс үзэхэд пропорциональ
системийн нөхцөлд альтернатив Засгийн газар бүрэлдэх боломжтой ч, элбэг
тохиолдохгүй. Пропорциональ системд      Засгийн газар цоо шинэ хүчнээр
солигддоггүй гэсэн сургаал үүгээр үгүйсгэгдэж байна уу? Тодорхой нөхцөлд л
тийм гэсэн хариулт өгч болох талтай. Тэгээд ч энэ системд засгийн эрхэнд цоо
шинэ бүрэлдэхүүн гарч ирдэггүй, яагаад гэвэл эвслийн шинэ Засгийн газар
байгуулагдахад хуучин эвслийн олонхи байсан нам биш юмаа гэхэд бүрэлдэхүүнд
нь байсан өөр хүчнүүдээс орж байдаг. Бельги гэх мэт хэлэлцээний ардчилалтай
орнуудад бүх том намууд Засгийн газрын бүрэлдэхүүнд ордог. Италид Засгийн
газар нэг хүчнээс нөгөөд шилжих систем бүрдэхгүй байснаас улбаалан олон
арван жилийн турш хүндрэл гардаг байв. Хэдийгээр Италийн коммунист нам тус
орны улс төрийн системд үл нийцэх нам байгаагүй хэдий ч намуудын систем
дотор ганцаарддаг байсан учраас Христдемократуудын ноѐрхлыг эвдэж чаддаггүй
байв. 90-ээд онд харин намуудын системд өөрчлөлт орж засгийн эрхийг өөр хүчин
барих болсон.
     Сонгуулийн системийн үр дагаврыг тодорхойлох нэг хэрэг, түүнийг үнэлэх,
үнэлгээ өгөх гэдэг бас нэг хэрэг. Энэ хоѐр ойлголтын хооронд бодит байдал дээр
ихээхэн зөрүү гардаг нь гайхах зүйл биш. Жишээ авъя. Пропорциональ системийг
талархагчийн хувьд эвслийн Засгийн газрыг илүүд үздэг хүмүүс Засгийн газар
эвслийн хэлбэрээр байгуулагдах нь дээр, учир нь өмнөх Засгийн газрын
бүрэлдэхүүнд байсан нам шинэ бүрэлдэхүүнд орсноор залгамж тасрахгүй гэж
үздэг байна. Энэ системийг эсэргүүцэгчид нь эвслийн намууд хариуцлагыг
хамтдаа хүлээх ѐстой гэж үздэг. Нэгтгэн дүгнэж хэлье гэвэл энд Дитер Ноолений
тэмдэглэснийг ишлэх хэрэгтэй юм. Нэг талаас ижил сонгуулийн системтэй
орнуудад ялгаатай үр дагаврыг авчирдаг, нөгөө талаас өөр өөр системтэй
орнуудад ижил төстэй үр дагавар авчирдгийн гол хариуцлага нь өөр хоорондоо
ялгаа бүхий нийгэм-улс төрийн нөхцөл байдал байдагт оршино. Энэ нь гэхдээ
сонгуулийн системийн ач холбогдлыг үгүйсгэж буй хэрэг биш юм. Гагцхүү энэ
систем нийгэмд хэр жинтэй байна вэ? гэдэг дээр судлаачид эсрэг тэсрэг байр
суурьтай байдаг.
     Монголын талаар товчхон дурдья. Энд одоо үйлчилж буй харьцангуй
мажоритар системээр Засгийн газар нь солигдож байсан. 1996 онд анх солигдсон
ба энэ тохиолдол 2000 онд мөн адил давтагдсан. Сонгуулийн дүнгийн харьцаа
зарим талаар маш зөрүүтэй туссан. Тухайлбал, сүүлийн сонгуулиар саналын 50
орчим хувийг авсан эрх баригч нам 76 мандатын 72-ыг авсан байна.
     Эцэст нь, хувь тэнцүүлсэн систем дээр үү, эсхүл мажоритар систем илүү юу
гэдгээс үл хамааран дөнгөж бүрэлдэж буй ардчиллын цаашдын хөгжилд
сонгуулийн системийг аль болох солихгүй байх явдал маш чухал юм. Тогтвортой,
удаан хугацаанд үйлчилж чадах сонгуулийн системтэй байснаар легитим байдлыг
бэхжүүлж, ардчиллыг тогтворжуулж чадна. Ийм хуультай байваас маш сайн.

More Related Content

What's hot

Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульbaasandorj b
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлUnuruu Dear
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramGEC Mongolia
 
“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд Sundui Batbold
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramGEC Mongolia
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Unuruu Dear
 
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньМонголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньGalbaatar Lkhagvasuren
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/Azzaya Byambadorj
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]GEC Mongolia
 
Intra party-democracy-index-2019
Intra party-democracy-index-2019Intra party-democracy-index-2019
Intra party-democracy-index-2019DoogiiDolgor1
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Umguullin Mongol Umguulugch
 
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааАвлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааGalbaatar Lkhagvasuren
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухайGEC Mongolia
 

What's hot (20)

Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хууль
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuli
 
Ухуулагч
УхуулагчУхуулагч
Ухуулагч
 
Songuuli ppt 21082015
Songuuli ppt 21082015Songuuli ppt 21082015
Songuuli ppt 21082015
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Togt 30
Togt 30Togt 30
Togt 30
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juram
 
“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juram
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
 
зорилго
зорилгозорилго
зорилго
 
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньМонголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
 
Tsetsiin dugnelt
Tsetsiin dugneltTsetsiin dugnelt
Tsetsiin dugnelt
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
 
Intra party-democracy-index-2019
Intra party-democracy-index-2019Intra party-democracy-index-2019
Intra party-democracy-index-2019
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
 
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааАвлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
 

Viewers also liked

Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnGEC Mongolia
 
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...GEC Mongolia
 
E synergy solutions
E synergy solutions  E synergy solutions
E synergy solutions esyn123
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramGEC Mongolia
 
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdTogt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdGEC Mongolia
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013GEC Mongolia
 
Сонгогч Танаа
Сонгогч ТанааСонгогч Танаа
Сонгогч ТанааGEC Mongolia
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайGEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultGEC Mongolia
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiGEC Mongolia
 
FAIR ACTIVE ESSENCE TIENS
FAIR ACTIVE ESSENCE TIENSFAIR ACTIVE ESSENCE TIENS
FAIR ACTIVE ESSENCE TIENSLiliana Gómez
 
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsraltHzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsraltGEC Mongolia
 

Viewers also liked (20)

Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
 
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
 
E synergy solutions
E synergy solutions  E synergy solutions
E synergy solutions
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juram
 
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netdTogt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netd
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
 
Togt 36
Togt 36Togt 36
Togt 36
 
Сонгогч Танаа
Сонгогч ТанааСонгогч Танаа
Сонгогч Танаа
 
06 ner devshigch
06 ner devshigch06 ner devshigch
06 ner devshigch
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
 
Ksso's Logbook from Diveboard.com
Ksso's Logbook from Diveboard.comKsso's Logbook from Diveboard.com
Ksso's Logbook from Diveboard.com
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Google Docs
Google DocsGoogle Docs
Google Docs
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
 
FAIR ACTIVE ESSENCE TIENS
FAIR ACTIVE ESSENCE TIENSFAIR ACTIVE ESSENCE TIENS
FAIR ACTIVE ESSENCE TIENS
 
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsraltHzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsralt
 
Graphic 2012 ons
Graphic   2012 onsGraphic   2012 ons
Graphic 2012 ons
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 

Similar to Экхард Ессе - Сонгуулийн тогтолцооны үйлчлэл, үр дагавар

намын систем ба намын тогтолцоо1
намын систем ба намын тогтолцоо1намын систем ба намын тогтолцоо1
намын систем ба намын тогтолцоо1emmely1616
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээлOyunungrakh Oyuka
 
Lecture 2 democracy index
Lecture 2 democracy indexLecture 2 democracy index
Lecture 2 democracy indexJargal Jambal
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. Tuvshinsanaa Baasanjav
 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
УИХ-ын гишүүн Д.ЛүндээжанцанУИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
УИХ-ын гишүүн Д.ЛүндээжанцанUnuruu Dear
 
biye daalt daalgavar 2
biye daalt daalgavar 2biye daalt daalgavar 2
biye daalt daalgavar 2BolortuyaM
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1school14
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1school14
 
Lecture 1 what is democracy
Lecture 1 what is democracyLecture 1 what is democracy
Lecture 1 what is democracyJargal Jambal
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдNergui Oyunchinmeg
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Unuruu Dear
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
Ulc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 sapUlc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 saptushigjargal
 

Similar to Экхард Ессе - Сонгуулийн тогтолцооны үйлчлэл, үр дагавар (13)

намын систем ба намын тогтолцоо1
намын систем ба намын тогтолцоо1намын систем ба намын тогтолцоо1
намын систем ба намын тогтолцоо1
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээл
 
Lecture 2 democracy index
Lecture 2 democracy indexLecture 2 democracy index
Lecture 2 democracy index
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
УИХ-ын гишүүн Д.ЛүндээжанцанУИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
 
biye daalt daalgavar 2
biye daalt daalgavar 2biye daalt daalgavar 2
biye daalt daalgavar 2
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 
Lecture 1 what is democracy
Lecture 1 what is democracyLecture 1 what is democracy
Lecture 1 what is democracy
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
Ulc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 sapUlc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 sap
 

More from GEC Mongolia

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138GEC Mongolia
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013GEC Mongolia
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhGEC Mongolia
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahGEC Mongolia
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013GEC Mongolia
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013GEC Mongolia
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013GEC Mongolia
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013GEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastGEC Mongolia
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журамGEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud GEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudGEC Mongolia
 

More from GEC Mongolia (20)

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
 
Burtgeliin juram
Burtgeliin juramBurtgeliin juram
Burtgeliin juram
 
Zardal surgalt
Zardal surgaltZardal surgalt
Zardal surgalt
 
Ubeg snj-juram
Ubeg snj-juramUbeg snj-juram
Ubeg snj-juram
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulah
 
Yos zuin durem
Yos zuin duremYos zuin durem
Yos zuin durem
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - last
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruud
 

Экхард Ессе - Сонгуулийн тогтолцооны үйлчлэл, үр дагавар

  • 1. СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ҮЙЛЧЛЭЛ, ҮР ДАГАВАР 2002 он. Илтгэгч: ХБНГУ-ын Кемнитц хотын Техникийн их сургуулийн Улс төр судлалын институтын багш, доктор, профессор ЭКХАРД ЕССЕ Сонгуулийн системийн хоорондын гол ялгаа нь мажоритар ба пропорциональ системийн хооронд оршино. Мажоритар систем нь саналын болон мандатын тооны пропорциональ бус харьцаагаар парламентийн олонхийг бүрдүүлэхэд чиглэнэ. Пропорциональ систем нь саналын тоог мандатын тоотой зохистой тэнцүүлэн гаргахыг зорьдог. Энэ хоѐр хувилбарын аль нэгээр парламентад улс төрийн чиг баримжааны давамгайллыг бий болгодог. Мажоритар системийн давуу тал нь засгийн газраа байгуулж чадах олонхийг бүрдүүлдэгт байдаг бол сул тал нь парламентын бүрэлдэхүүнд сонгогчдын хүсэл зориг шууд тусгалаа олж чаддаггүйд оршдог. Тэгвэл пропоциональ системийн давуу тал нь сонгогч түмний нийт эрх ашгийн төлөөлөл парламентад бүрэлдэж чаддагаар илэрхийлэгддэг байхад, сул тал нь Засгийн газраа байгуулах хэмжээний олонх бүрдэхэд хүндрэлтэй байдагт оршино. Мажоритар системээр явуулсан сонгуулийг дотор нь харьцангуй мажоритар сонгууль, үнэмлэхүй мажоритар сонгууль гэж ангилдаг. Харьцангуй мажоритар сонгуулиар тухайн сонгуулийн тойрогтоо хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцдог бол үнэмлэхүй мажоритар сонгуулиар тэр тойргийн нийт сонгогчдын талаас илүү хувийг авсан хүнийг сонгогдсон гэж үздэг. Хэрэв ингэж чадаагүй бол хоѐр дахь шатны сонгууль шаардлагатай болдог. Пропорциональ системд ч мөн адил ялгаатай хэлбэрүүд байдаг. Цэвэр пропорциональ систем (саналын тоо мандатын тооны харьцаа шууд хамааралтай), хязгаарлагдмал пропорциональ систем (саналын тоо мандатын тооны хооронд зөрүүтэй хамааралтай) байдаг. Сонгуулийн хувь тэнцүүлсэн ба мажоритар системийн зааг дээр орших сонгуулийн систем бас байдаг. Ийм системд босгын хэмжээ хэдийчинээ өндөр байна, төдийчинээ хувь тэнцүүлсэн сонгуулийн загвараас хөндийрдөг буюу
  • 2. холддог. Мөн хэдийчинээ олон мандаттай тойрог олон байна, тэр хэмжээгээр хувь тэнцүүлсэн сонгуулийн систем давамгайлдаг. Сонгуулийн систем хэрхэн үйлчилж, ямар үр дагавар үүсгэж байгааг салбар тус бүрээр нь ялгаатай авч үзэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн системийн ач холбогдлыг нь асууна гэсэн үг юм. Тухайлбал, энэ нь орон бүрт ижилхэн байна уу, эсхүл тодорхой нэг орны улс төрийн системийн дотоод бүтэц, байгууламжийг өөрчилж байна уу гэх мэт. Хэрэв тухайн улсад сонгуулийн системийг үндсээр нь өөрчилсөн бол (жишээ нь, хувь тэнцүүлсэн системийг мажоритариар солих) энэ асуултад илүү сайн хариулт өгч болно. Ингэж өөрчилсөн орон гэхдээ бараг байдаггүй. Улс төрийн салбарын хооронд сонгуулийн системээс хамаарсан ээдрээтэй харилцан үйлчлэл үүсдэг. Нэг талаас сонгуулийн систем нь тухайн орны улс төрийн соѐлд нөлөөлдөг ба улс төрийн соѐл нь эргээд бусад хүчин зүйлд үйлчилдэг. Тэдгээр хүчин зүйл нь тооны хувьд маш олон байдаг тул сонгуулийн системийн үйлчлэл бүрийг чухалчлах тун түвэгтэй. Гэсэн хэдий ч тэр нь улс төрийн намууд (нэг талаар намуудын системийн хэв маяг, нөгөө талаар намуудын өрсөлдөөний бүтэц) болоод Засгийн газруудад (засгийн газрын тогтвортой байдал нэг талаас, засгийн газрын солигдол нөгөө талаас) хэрхэн үйлчилж буйг товчхоноор тайлбарлахыг оролдъѐ. Европын Холбооны улсууд дээр жишээ авъя. Нэгдүгээрт, сонгуулийн систем намуудын системд ямар үр дагавар үзүүлдэг вэ? Зарим судлаач эрдэмтэд намын системийн хэлбэрийг зөвхөн сонгуулийн систем л дангаараа тодорхойлдог, Фердинанд А.Херменс тухайлбал, пропорциональ систем нь намуудын системийг бутран задрахад хүргэж, улмаар ардчилалд аюул учруулна гэж үздэг байхад Сеймур М.Липсет болон Штайн Роккан нар Европын орнуудын намуудын систем нь дөрвөн хос зааглалын (cleavages) улмаас (Төв/Хүрээлэл, Төр/Шашин, Хот/Хөдөө, Хөдөлмөр/Капитал) үүдэлтэй бөгөөд тэдгээр нь нийгэм өнөөдөр өөр төрхтэй болсон ч “өвлөгдсөөр” байна. Херменс хоѐр намын систем, сонгуулийн мажоритар системийн хооронд салгаж үл болом холбоос байдаг хэмээдэг бол Липсет, Роккан нар огт тэгж үздэггүй.
  • 3. Мажоритар систем нь хоѐр намын систем рүү чиглэн тэмүүлдэг гэсэн ойлголт нэлээд тархсан байна. Францын улс төр судлаач Мориз Диверже 1950 онд сонгуулийн ба намын системийн хамаарлыг тусгасан “хуулийг” зохиосон. Энэ хуулиар пропорциональ систем нь хатуу фронттой олон жижиг намын системийг дэмждэг бол харьцангүй мажоритар систем нь хөдөлгөөнтэй фронттой олон намын системийг дэмждэг байна. Европын Холбооны орнуудын намын хөгжлийн учир шалтгаан дээр тулгуурлавал энэхүү хуулийн “нийцийг” хэрхэн үнэлж болох вэ? Юутай ч энэ нь гайхамшигтай өндөр үнэлгээ авдаггүй, учир нь эмпирик баримтууд Дивержийн санааг бас үгүйсгэж байгаа юм. Их Британи бол үнэхээр нэг нам нь ихэвчлэн дангаараа засгийн эрх барьж, нөгөө нам нь хүчтэй сөрөг хүчин болж байдаг хоѐр намын системтэй орон. Грек улс цэргийн хунтын дарангуйллын дараачаар 1974-1989 онуудад мажоритар биш, холимог системтэй байсан хэдий ч мөн л зөвхөн нэг нам засгийн эрхэнд байсан юм. Хязгаарлагдмал пропорциональ системтэй орнуудад зарим талаар хоѐр намын системтэй төстэйгээр үйлчилж байдаг хоёр намын блокын систем тогтсон байдаг (ХБНГУ, Люксембург). Үнэмлэхүй мажоритар системтэй Францад ч мөн хязгаарлагдмал пропорциональ системээр явагдсан 1986 оны сонгуулийг ч ялгаагүй оруулан дээрх тогтолцоо үйлчилдэг. Европын зарим орнуудад олон жижиг намын систем бүрэлдэн тогтсон байх ба тэдгээр нь „аядуу“ (Бельги, Нидерланд) харилцаатай байна уу, эсхүл „туйлчлагдсан“ буюу „сөргөлдсөн” харилцаатай (улс төр судлаач Сартори) байна уу гэдгээр ялгарна. Хоѐрдугаарт, сонгуулийн систем намуудын өрсөлдөөний бүтцэд хэрхэн нөлөөлж байна вэ? Улс төрийн зарим системд намуудын өрсөлдөөн нь Өрсөлдөөний ардчиллын (konkurrenzdemokratie) замаар зөрчлийг шийдвэрлэдэг загвартай байхад заримд нь Хэлэлцээний ардчиллын (konkordanzdemokratie) загвараар илэрхийлэгддэг. Өрсөлдөөний ардчиллын сонгодог жишээ нь хоѐр намын системтэй Их Британи улс байхад хэлэлцээний ардчиллын жишээнд их олон нам бүхий системтэй Бельги, Нидерланд орно. Зөвшилцөл өндөр байдаг газар өрсөлдөөний ардчилал их байдаг, намууд хоорондын харилцаа сөргөлдөөнтэй газар хэлэлцээний ардчилал их байдаг гэсэн ойлголт нилээн тархмал байх боловч
  • 4. үүнд харьцангуй хандах учиртай юм. Тухайлбал, Их Британийн том намуудын хоорондын харилцааны туйлчлал ихээхэн нэмэгдсэний улмаас - Лейбор нам, Консерватив намуудын харилцаа улам холдсон юм. Нэгэн шинэ нам (Социал- Демократ нам) үүссэн ба энэ нам 1987 оны Доод танхимын сонгуулийн дараа Либерал (Социал ба либерал нам) намтай нэгдсэн юм. Намуудын өрсөлдөөний бүтцүүд маш их ялгаатай байх ба үүний шалтгааныг сонгуулийн системийн хэлбэрээс бус нийгмийн хурцадсан асуудлуудаас (жишээ нь нийгэм-эдийн засгийн, шашны, угсаатны зөрчил болон нийгмийн тогтвортой байдлын талаарх зөрүүтэй байр суурь) олж тодорхойлно. Европын холбооны орнуудад 1950-иад оныг бодвол намуудын зөрчилдөөн багассан, энэ нь Ногоонтнууд гарч ирсэнтэй холбоотой. ХБНГУ-д зөрчилдөөн голлосон нэг хэсэг үе, зөвшилцөөн голлосон нэг хэсэг үе ээлжлэн солигдож ирсэн. Франц, Итали улсуудын сонгуулийн систем нь эрс ялгаатай боловч зүүний ба барууны үзэл баримтлал тодорхой хүчин зүйлээр бүрэлдэн бий болсон. Гуравдугаарт, сонгуулийн систем Засгийн газрын тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж байна вэ? Парламент дахь үнэмлэхүй олонхийг зөвхөн сонгуулийн мажоритар хувилбараар бүрдүүлэх үү, ингэснээр Засгийн газрын тогтвортой байдлыг хангах уу? Сонгуулийн систем судлалд эрдэмтэн Дуглас В.Рэй-н нэрлэсэнчлэн earned majorities буюу „хураасан олонх“ ба manufactured majorities буюу „бүтээсэн олонх“ гэсэн ялгаатай хоѐр ойлголт бий. Еarned majorities гэдэг нь саналын үнэмлэхүй олныг авснаар мандатын үнэмлэхүй олныг авахыг хэлж байна. Мanufactured majorities нь саналын тоог мандатын тоонд харьцуулснаар үүсдэг. Еarnеd majorities маш цөөн удаа, тухайлбал 1957 онд Германд (CDU/CSU: 50,2%), 1977 онд Ирландад (Fianna Fail: 50,6%), болон 1987 онд Португалд (Partido Social Democrata: 50,2%) тохиолдсон бол manufactured majorities нь харьцангуй мажоритар системийн нөхцөлтэйгээр дийлэнх тохиолдол байж ирсэн. Тийм ч учраас 1945 оноос хойш 16 удаа явагдсан Их Британийн Доод танхимын сонгуульд нэг ч нам үнэмлэхүй олонхийн саналыг авч чадаагүй ба1974 оны Доод танхимын сонгуулийг эс тооцвол manufactured majoritу байнга хадгалагдаж ирсэн. Үнэмлэхүй мажоритар системтэй Франц оронд ийм хүч нэмэгч эффект маш ховор
  • 5. тохиолдож байв. Саналын ба мандатын тооны пропорциональ хамаарал руу тэмүүлсэн сонгуулийн системтэй Европын Холбооны орнуудад зөвхөн manufactured majorities бүрдэж ирсэн байна. (тухайлбал, Испанийн 1982,1986 оны сонгууль, Грекэд 1974-1989) Их Британий тохиолдол дээр үүссэн саналын тоо болон мандатын тооны эрс зөрүүтэй байдлыг нэг хэсэг нь Засгийн газраа дангаараа бүрдүүлж чадах олонх бүрдэнэ гэж уг системийг дэмждэг бол нөгөө хэсэг нь энэ харьцааг шударга бус гэж үздэг. Хэрэв пропорциональ системтэй байсан бол эвслийн Засгийн газар бүрдэх шаардлага үүсэх байлаа. Энэхүү жишээ нь сонгуулийн өөр өөр систем тус тусын ялгаатай үр дагавар бий болгодгийг харуулж байна. Дани зэрэг зарим орнуудын одоогийн тогтолцоо нь тогтвортой бус харьцааг үүсгэдэг тал бий. 1945 оноос хойшхи Дани улсын Засгийн газруудыг авч үзвэл, цөөнхөөс бүрдсэн Засгийн газрын тоо нь олонхиос бүрдсэнээсээ олон байх жишээтэй. Засгийн газрыг шинэчлэн байгуулах, эсхүл ээлжит бус сонгууль явуулах зэрэг нь Италийн нэгэн адил элбэг гардаг. Нэг нам олонх болсноор тогтворгүй байдал арилна гэж бас үзэж болохгүй. Эвслийн Засгийн газар ч ялгаагүй тогтвортой ажиллаж чадна (тухайлбал, ХБНГУ). Энд харин тогтвортой байдал гэдэг ойлголтыг зөвхөн Засгийн газраар хэмжих нь өрөөсгөл хэрэг болно. Засгийн газар нь нэлээд тогтвортой байдаг орон бол ХБНГУ мөн. Түүхэндээ хоѐр удаа, 1972 болон 1983 онд л ээлжит бус сонгууль явуулсан. 1972 онд Засгийн газар олонх байхаа больж, сөрөг хүчин ч мөн адил олонхийг бүрдүүлж чадаагүйн улмаас, 1983 онд Засгийн газартаа итгэл үзүүлж чадаагүй тул ээлжит бус сонгууль явагдсан. Энэ хоѐр сонгуулиар Засгийн газраа дангаар байгуулах хэмжээний саналыг олонх нь авч чадсан юм. Дөрөвдүгээрт, сонгуулийн систем Засгийн газар солигдоход хэрхэн нөлөөлж байна вэ? Энэ асуулт нь өмнөх санааны эсрэг утгыг илэрхийлээгүй болно. Засгийн газрын солигдлыг улс төрийн тогтворгүй байдалтай заавал холбох биш, харин түүнээс илүүтэйгээр ардчиллын хэрэгжилтийн нэг чухал хэсэг гэж үзэх нь зүйтэй. Иргэд сонгуулиар Засгийн газрыг хэр олон удаа сольж байна вэ гэдэгт асуулт чиглэгдэж байгаа юм. Парламентийн сөрөг хүчнүүд засгийн эрхийг авч ер
  • 6. чадахгүй нь гэсэн ойлголт зөвхөн Германы төдийгүй бусад орны нийгмийн шинжлэх ухаанд 1950-иад оны II хагас, 60-аад оны эхний хагаст нэлээн өргөн тархсан байлаа. Энэ ойлголт юуны өмнө баруун Европын орнуудын сөрөг хүчнүүд сонгуулийн ямар ч систем байсан эрх баригч хүчнийг ялахгүй нь гэдэг дээр тулгуурлаж байв. Гэвч энэ онош эндүүрэл байв. Одоогоор Европын Холбооны бүх орнуудад Засгийн газар нь нэг хүчнээс нөгөөгөөр солигдоод байна. 1980, 90-ээд онд солигдсон Засгийн газрын тоо 1950, 60-аад оныхоос дунджаар илүү байна. Эдгээр солигдол нь ихэнхдээ сонгуулиар бий болсон юм. ХБНГУ-д 1969,1982 болон 1998 онуудад Засгийн газар солигдсон. 1998 онд засгийн эрх анх удаа „эвсэж үзээгүй“ хүчнүүдэд шилжсэн болно. Эрх барьж байсан намууд (CDU/CSU, FDP) сөрөг хүчин болж, сөрөг хүчин байсан SPD (Социал-Демократ Нам) болон Bundnis 90/Die Grьnen (Холбоотон 90/Ногоонтнууд) намууд засгийн эрхийг барьж байна. Үүнээс өмнөх засгийн газруудад нэгэн нам эвслийн бүрэлдэхүүнд байнга багтаж ирсэн. Ингэснээр „цоо шинэ“ Засгийн газар бүрэлддэггүй байсан юм. Их Британид 1945 оноос хойш явагдсан 16 удаагийн Доод танхимын сонгуулиар интервалын маягаар биш ч гэсэн ердөө 7 тохиолдолд л засгийн эрх солигдсон байх юм. Консерватив намынхан 1979-1997 онуудад тасралтгүй засгийн эрх барьж байв. Гурван сонгууль дараалан ялсан улс төрийн өөр нам байхгүй билээ. Энэ үүднээс авч үзвэл Британийн загвар нь уг системийг дэмжигчдийн санаанд нийцэж ирсэн байна. Сонгуулийн дүнгээс үзэхэд пропорциональ системийн нөхцөлд альтернатив Засгийн газар бүрэлдэх боломжтой ч, элбэг тохиолдохгүй. Пропорциональ системд Засгийн газар цоо шинэ хүчнээр солигддоггүй гэсэн сургаал үүгээр үгүйсгэгдэж байна уу? Тодорхой нөхцөлд л тийм гэсэн хариулт өгч болох талтай. Тэгээд ч энэ системд засгийн эрхэнд цоо шинэ бүрэлдэхүүн гарч ирдэггүй, яагаад гэвэл эвслийн шинэ Засгийн газар байгуулагдахад хуучин эвслийн олонхи байсан нам биш юмаа гэхэд бүрэлдэхүүнд нь байсан өөр хүчнүүдээс орж байдаг. Бельги гэх мэт хэлэлцээний ардчилалтай орнуудад бүх том намууд Засгийн газрын бүрэлдэхүүнд ордог. Италид Засгийн газар нэг хүчнээс нөгөөд шилжих систем бүрдэхгүй байснаас улбаалан олон арван жилийн турш хүндрэл гардаг байв. Хэдийгээр Италийн коммунист нам тус
  • 7. орны улс төрийн системд үл нийцэх нам байгаагүй хэдий ч намуудын систем дотор ганцаарддаг байсан учраас Христдемократуудын ноѐрхлыг эвдэж чаддаггүй байв. 90-ээд онд харин намуудын системд өөрчлөлт орж засгийн эрхийг өөр хүчин барих болсон. Сонгуулийн системийн үр дагаврыг тодорхойлох нэг хэрэг, түүнийг үнэлэх, үнэлгээ өгөх гэдэг бас нэг хэрэг. Энэ хоѐр ойлголтын хооронд бодит байдал дээр ихээхэн зөрүү гардаг нь гайхах зүйл биш. Жишээ авъя. Пропорциональ системийг талархагчийн хувьд эвслийн Засгийн газрыг илүүд үздэг хүмүүс Засгийн газар эвслийн хэлбэрээр байгуулагдах нь дээр, учир нь өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нам шинэ бүрэлдэхүүнд орсноор залгамж тасрахгүй гэж үздэг байна. Энэ системийг эсэргүүцэгчид нь эвслийн намууд хариуцлагыг хамтдаа хүлээх ѐстой гэж үздэг. Нэгтгэн дүгнэж хэлье гэвэл энд Дитер Ноолений тэмдэглэснийг ишлэх хэрэгтэй юм. Нэг талаас ижил сонгуулийн системтэй орнуудад ялгаатай үр дагаврыг авчирдаг, нөгөө талаас өөр өөр системтэй орнуудад ижил төстэй үр дагавар авчирдгийн гол хариуцлага нь өөр хоорондоо ялгаа бүхий нийгэм-улс төрийн нөхцөл байдал байдагт оршино. Энэ нь гэхдээ сонгуулийн системийн ач холбогдлыг үгүйсгэж буй хэрэг биш юм. Гагцхүү энэ систем нийгэмд хэр жинтэй байна вэ? гэдэг дээр судлаачид эсрэг тэсрэг байр суурьтай байдаг. Монголын талаар товчхон дурдья. Энд одоо үйлчилж буй харьцангуй мажоритар системээр Засгийн газар нь солигдож байсан. 1996 онд анх солигдсон ба энэ тохиолдол 2000 онд мөн адил давтагдсан. Сонгуулийн дүнгийн харьцаа зарим талаар маш зөрүүтэй туссан. Тухайлбал, сүүлийн сонгуулиар саналын 50 орчим хувийг авсан эрх баригч нам 76 мандатын 72-ыг авсан байна. Эцэст нь, хувь тэнцүүлсэн систем дээр үү, эсхүл мажоритар систем илүү юу гэдгээс үл хамааран дөнгөж бүрэлдэж буй ардчиллын цаашдын хөгжилд сонгуулийн системийг аль болох солихгүй байх явдал маш чухал юм. Тогтвортой, удаан хугацаанд үйлчилж чадах сонгуулийн системтэй байснаар легитим байдлыг бэхжүүлж, ардчиллыг тогтворжуулж чадна. Ийм хуультай байваас маш сайн.