Togt 151-sanaliin huudas hevluuleh juram

1,432 views

Published on

  • Be the first to comment

Togt 151-sanaliin huudas hevluuleh juram

  1. 1. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ2012 оны 10 дүгээр Улаанбаатарсарын 19-ны өдөр Дугаар 151 хот Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам батлах тухай Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Аймаг, сум, дүүргийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14 дэх хэсгийгтус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь: 1. “Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ыгхавсралтаар баталсугай. 2. Энэхүү журмыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг,дүүргийн сонгуулийн хороодын дарга нарт тус тус даалгасугай. 3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2008оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн Хурлын сонгуулийн саналын хуудсыгхэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам батлах тухай” 66 дугаар тогтоолыгхүчингүй болсонд тооцсугай. ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АЛТАНЖАРГАЛ
  2. 2. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 151 дугаар тогтоолын хавсралт АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ ХЭВЛҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ХҮРГҮҮЛЭХ, ХАМГААЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналынхуудас /цаашид “саналын хуудас” гэх/-ыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалахүйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Саналын хуудасны загварыг Сонгуулийн ерөнхий хороо, хэвлүүлэх саналынхуудасны тоог аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус батална. 1.3. Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо саналын хуудасны тоог батлахдаааймаг, сум, дүүрэг тус бүрээр нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоог үндэслэнэ. 1.4. Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороодод хүргүүлэх саналынхуудасны тоог тооцон гаргана. Хоёр. Саналын хуудаст тавигдах шаардлага 2.1. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргахүндсэн баримт бичиг мөн бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна: 2.1.1. Агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа илэрхийлэхэдхялбар, ойлгомжтой байх; 2.1.2. Сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх; 2.1.3.Тусгай нууцлалтай нэгдсэн таних нууц тэмдэг, индекс дугаартайбайх; 2.1.4. Нам, эвслийн нэр, нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийгалдаагүй, үнэн зөв бичсэн байх. 2.1.5. Аймаг, сумын Хурлын сонгуулийн саналын хуудас нь нэг саналынхуудасны нэг талд дээрээс доош дараалсан байх; 2.1.6. Дүүргийн Хурлын сонгуулийн саналын хуудас нь нэг саналын хуудасбайх; 2.1.7. Саналын хуудас нь сум, баг, хороонд нэр дэвшсэн нэр дэвшигчдийннэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийн бичсэн хоёр хэсгээс бүрдсэн байх; 2.1.8. Улсын Их Хурлын сонгуулийн дахин санал хураалт, нөхөн сонгуульаймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явагдсантохиолдолд саналын хуудсанд Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөж байгаа нам,эвсэл болон нэр дэвшигчдийн нэрийг аймаг, сум, дүүргийн Иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн нэрийн дээд хэсэгтбичнэ. Гурав. Саналын хуудсыг хэвлүүлэх 3.1. Саналын хуудасны эхийг аймаг, сум, дүүрэг тус бүрээр аймаг, дүүргийнсонгуулийн хороо батална. 3.2. Саналын хуудас хэвлүүлэх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хорооноосбайгуулсан Ажлын хэсэг эрхлэн зохион байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймаг,
  3. 3. дүүргийн сонгуулийн хорооны 3-аас доошгүй гишүүний төлөөллийг оролцуулна.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудас хэвлүүлэхэд мэргэжил арга зүйн туслалцааүзүүлж ажиллана. 3.3. Саналын хуудсыг хуульд заасан хугацаанд хэсгийн хороонд хүргэсэнбайхаар тооцож хэвлүүлнэ. 3.4. Саналын хуудас хэвлэх үйлдвэрийг түүний хүчин чадал, техник, технологийгсудалсан тухай санал авах, тоолох, дүн гаргах техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчкомпаний дүгнэлтийг үндэслэн сонгож, гэрээ байгуулна. Гэрээнд хэвлүүлэх саналынхуудасны тоо ширхэг, үнэ, сонгуулийн хороодод хуваарилах саналын хуудасны тоо,чанар, баглаа боодол, хадгалах, хамгаалах, хяналт тавих, хүлээн авах, талуудын эрх,үүрэг, хариуцлага зэрэг асуудлыг тусгана. 3.5. Саналын хуудасны хэвлэлийн эхийг аймаг, дүүргийн сонгуулийн хорооноосбаталсан загварын дагуу бэлтгэх бөгөөд аймаг, дүүргийн сонгуулийн хорооноосбайгуулсан Ажлын хэсэг хянан баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл олгоно. 3.6. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч болон Аймаг, сум, дүүргийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан төрийнбус байгууллагаас томилсон ажиглагч саналын хуудсыг хэвлэх явцыг ажиглахаарСонгуулийн ерөнхий хороонд бичгээр хүсэлт гарган зөвшөөрөл авсны дагуу ажиглажболно. 3.7. Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэхүйлдвэрийн ажилчдаас гадна Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл, энэ журмын 3.2-тзаасан Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагч, харуул,хамгаалалтын ажилтнаас өөр хүн байхыг хориглоно. 3.8. Саналын хуудсыг баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуухэвлэж буй эсэхэд аймаг, дүүргийн сонгуулийн хорооноос байгуулагдсан Ажлын хэсэгхяналт тавина. 3.9. Саналын хуудсыг хэвлэж дууссан даруй хэвлэх үйлдвэрээс албан ёсоортомилогдсон албан тушаалтан батлагдсан загвар, тоо ёсоор хэвлэлийн эхтэй нь тулганүзэж Ажлын хэсэгт хүлээлгэн өгч энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. Уг үйл ажиллагаанднам, эвслийн болон төрийн бус байгууллагын ажиглагчид байлцаж болно. 3.10. Аймаг, сум, дүүрэг тус бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан,хайрцагны гадна талд хайрцаг тус бүрийн дугаар, түүнд байгаа саналын хуудасны тоо,аймаг, сум, дүүрэг, баг, хорооны нэр зэргийг бичиж аймаг, дүүргийн сонгуулийнхороодод хүлээлгэн өгөх хүртэл хэвлэх үйлдвэрийн байранд лацдан, хамгаалалтындор хадгална. 3.11. Саналын хуудсыг хэвлүүлж дууссаны дараа хэвлэлтийн явцад гарсангологдол саналын хуудсыг устгах ажлыг талууд хамтран зохион байгуулж тэмдэглэлүйлдэнэ. Уг ажиллагаанд нам, эвслийн болон төрийн бус байгууллагын ажиглагчидбайлцаж болно. 3.12. Энэ журмын 3.9, 3.12-д заасан ажиллагаа хийгдсэний дараа саналынхуудасны хэвлэлийн эх, компьютерийн файлыг Сонгуулийн ерөнхий хороо, аймаг,дүүргийн сонгуулийн хорооны төлөөлөл болон нам, эвсэл, төрийн бус байгууллагаастомилсон ажиглагчдыг байлцуулан устгах ажлыг зохион байгуулж, тэмдэглэл хөтлөх
  4. 4. бөгөөд аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгууль дууссаны дараа уг тэмдэглэлийгаймаг, нийслэлийн архивт зохих журмын дагуу хадгалуулна. Дөрөв. Саналын хуудсыг хүргүүлэх 4.1. Сонгуулийн ерөнхий хороо, болон аймаг, дүүргийн сонгуулийн хорооныАжлын хэсэг саналын хуудсыг батлагдсан хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийнхороодод хүргүүлэх ажлыг хамтран зохион байгуулна. 4.2. Аймаг, дүүргийн сонгуулийн хороо саналын хуудсыг хэсгийн хороондхүргүүлэх ажлыг эрхлэн зохион байгуулна. 4.3. Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороо хүлээн авсансаналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ нэг бүрчлэн тоолж, тэмдэглэл үйлдэж хүлээлцэхбөгөөд саналын хуудсыг хүлээн авсан тухай мэдээ /1 дүгээр хавсралт/-г сум, дүүргийнсонгуулийн хороондоо, сумын сонгуулийн хороо нь хэсгийн хороодын мэдээг тус туснэгтгэн аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. Тав. Саналын хуудсыг хадгалах, хамгаалах 5.1. Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар хэсгийн хорооны бусадгишүүдийг байлцуулан хэсгийн хорооны байранд саналын хуудаст хэсгийн хороонытэмдэг дарж баталгаажуулсны дараа боож лацдан гал, усны болон гэнэтийн аюулдөртөхөөс урьдчилан сэргийлсэн байранд битүүмжлэн хадгална. 5.2. Хэсгийн хороо нь санал хураалтын дүн гарсны дараа хүчинтэй болонхүчингүй, зарцуулагдаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийгдсэнээс хураагдсансаналын хуудсыг тус тусад нь багцлан боож битүүмжлэн тусгай саванд хийж сумынсонгуулийн хороонд хүргүүлнэ. Сумын сонгуулийн хороо хэсгийн хороодоос ирүүлсэнсаналын хуудсыг нэгтгэн аймгийн сонгуулийн хороонд, нийслэл дэх хэсгийн хорооддүүргийн сонгуулийн хороонд тус тус хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэнэ. 5.3. Аймгийн сонгуулийн хороо сумын сонгуулийн хорооноос, сум, дүүргийнсонгуулийн хороо хэсгийн хорооноос саналын хуудсыг хүлээн авахдаа битүүмжилсэнбаглаа боодлыг задалж, тусгай савнаас гаргахыг хориглоно. 5.4. Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь хүлээн авсан бүх саналын хуудсыгзохих журмын дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл хугацаандаюулгүй байдалд хадгална. Зургаа. Саналын хуудсыг зарцуулахад тавих хяналт 6.1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үед болон санал хураах өдөрхэрэглэсэн саналын хуудасны зарцуулалтад аймаг, сум, дүүргийн сонгуулийн хорооболон хэсгийн хороо, ажиглагчид хяналт тавина. 6.2. Санал авах өдөр саналын хуудсыг гишүүдийн ажил үүргийн хуваарийн дагуусонгогчдод саналын хуудас олгох, буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон саналынхуудсыг хураан авч хадгалах үүрэг хүлээсэн хэсгийн хорооны гишүүнд бусад гишүүдийгбайлцуулан хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэх ба түүний үйл ажиллагаанд хэсгийнхорооны гишүүд, ажиглагчид хяналт тавина. 6.3. Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь санал хураалт дууссаны дараа хэсэг,сумын сонгуулийн хорооноос ирүүлсэн саналын хуудасны зарцуулалтын тайланг
  5. 5. нэгтгэж аймаг, дүүргийн сонгуулийн хорооны нэгдсэн тайлан /2 дугаар хавсралт/-гсонгуулийн хэсэг тус бүрээр гаргана. Долоо. Саналын хуудсыг архивт хадгалах 7.1. Аймаг, дүүргийн сонгуулийн хороо саналын хуудсыг баримтын дагуу аймаг,нийслэлийн архивт тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгч, дараагийн ээлжит сонгуульхүртэлх хугацаагаар хадгалуулна. 7.2. Аймаг, нийслэлийн архив нь битүүмжилсэн саналын хуудсыг нууцынжурмаар хадгалах бөгөөд битүүмжилсэн саналын хуудасны баглаа, боодлыг задлах,устгахыг хориглоно. 7.3. Саналын хуудсыг дахин тоолох тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолдсаналын хуудасны баглаа боодлыг задлах бөгөөд уг үйл ажиллагаанд сумынсонгуулийн хороо болон хэсгийн хороодын бүрэн эрхийг дуусгавар болгоогүй болтухайн хэсэг, сумын сонгуулийн хороодын төлөөллийг байлцуулна. Дээрхи хороодынбүрэн эрхийг дуусгавар болгосон бол аймаг, дүүргийн сонгуулийн хорооны төлөөллийгбайлцуулна. 7.4. Аймаг, нийслэлийн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдээс томилсон Ажлын хэсэг хадгалах хугацаа нь дууссан саналын хуудсыгустгах ажлыг зохион байгуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. 7.5. Саналын хуудсыг хадгалах үүрэг бүхий албан тушаалтан түүнийг алдсан,үрэгдүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага, сонгуулийн тухайн шатны хороододнэн даруй мэдэгдэнэ. 7.6. Аймаг, дүүргийн сонгуулийн хороод энэхүү журмын 7.1, 7.4-т заасантэмдэглэлийн хувийг аймаг, нийслэлийн архивт хадгалуулна. ---оОо---
  6. 6. Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмын 1 дүгээр хавсралт АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВСАН МЭДЭЭ 2012 оны ...... дугаар.......................................... аймаг, дүүргийн сонгуулийн хороо сарын ........-ны өдөр Саналын хуудасны тоо, ширхэг Зөрүү Сум, дүүргийн сонгуулийн хороо, Баглаа, боодлын № /+/ илүү Битүүмжлэл, лацны талаарх тэмдэглэл хэсгийн хорооны дугаар хуваарилсан хүлээн авсан дугаар /-/ дутуу 1 1-р хэсэг 2 2-р хэсэг ......................сум, дүүргийн сонгуулийн хорооны дүн 1 1-р хэсэг 2 2-р хэсэг .....................сум, дүүргийн сонгуулийн хорооны дүн Аймаг, дүүргийн дүн Аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дарга /................................................./Тэмдэг Нарийн бичгийн дарга /................................................/ Гишүүд /................................................/
  7. 7. Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмын 2 дугаар хавсралт АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСНЫ ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН 2012 оны ..... дугаар.......................................... аймаг, дүүргийн сонгуулийн хороо сарын .......-ны өдөр Саналын хуудасны тоо Санал Үүнээс Нэрийн хураалтад Сум, дүүргийн жагсаалтад Сонгогч буруу зарцуулсан Санал авах өдөр Зарцуулагдаагүй үлдсэн№ сонгуулийн хороо, бичигдсэн Зөрүү тэмдэглэл Зөөврийн битүүм- Хуваари- Хүлээн саналын санал тоолох саналын хуудасны тоо хэсгийн хорооны дугаар сонгогчдын /+/ илүү хийснээс жилсэн хайрцгаар лагдсан авсан хуудасны төхөөрөмжөөр тоо /-/дутуу хүчингүй санал авахад тоо санал авахад болгосон 1 1-р хэсэг 1300 2 2-р хэсэг 1950 .............сум, дүүргийн сонгуулийн хорооны 3250 дүн 1 3-р хэсэг 1700 2 4-р хэсэг 2000 ............сум, дүүргийн сонгуулийн хорооны 3700 дүн Аймаг, дүүргийн дүн Аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дарга /................................................./Тэмдэг Нарийн бичгийн дарга /................................................/ Гишүүд /................................................/

×