SlideShare a Scribd company logo
1 of 4
Download to read offline
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал.
Илтгэгч: УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн
байнгын хорооны дарга
Сундуйн Батболд (Ph.D)
Сонгууль гэж юу вэ? Сонгуулийн тухай шинжлэх ухааны үүднээс тайлбарласан
тайлбар олон байдаг бөгөөд энэ удаад хууль зүйн болон улс төрийн шинжлэх ухааны
үүднээс тайлбарласан тайлбарыг авч үзвэл:
- Хууль зүйн шинжлэх ухаанд “Үндсэн хуулиар иргэд төрийн удирдах хэрэгт
шууд оролцож байгаа төлөөллийн гол агуулгыг илэрхийлэх ба нөгөө талаас
иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрхийн баталгаа юм” гэжээ.
- Улс төрийн шинжлэх ухаанд “Ард түмний бүрэн эрхт байдал олонхын
удирдлагын үзэл санааг хэрэгжүүлэх гол хэрэгсэл” гэж үзсэн байна.
Сонгуулийн нийгмийн үүрэг нь: Улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс төрийн
соѐлыг төлөвшүүлэхээс гадна төрийн эрхийг барилцах, эрх баригчдын үйл
ажиллагаанд хяналт тавих боломжыг олгож, хэр чадварлаг, хариуцлагатай засаг
төртэй байх нь сонгуулиас шууд хамаардаг байна.
Сонгуулийн ач холбогдол нь: 1. Төрийн нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх,
төрийн бодлогын шинэчлэл хийх
2. Тогтвортой байдлыг хангах, нийгмийн
аливаа асуудал, зөрчлийг улс төрийн аргаар шийдэх
3. Үндэсний хэмжээний улс төрийн намууд,
олон намын тогтолцоо төлөвших бололцоог хангадагт оршино.
Сүүлийн үед сонгуулийн шинэчлэх хийх тухай асуудлыг нилээд хөндөх болжээ.
Яагаад шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон талаар янз бүрээр ярьж байна. Миний
зүгээс авч үзвэл дараах хэдэн хүчин зүйл сонгуулийн шинэчлэлд хүргэж байгаа юм болов
уу гэж бодож байна.
Үүнд: Нэг. Улс төрийн нөхцөл байдал.
Энэ шалтгаанд 2008 оны 7 дугаар сарын 01-ний үйл явдлыг дурдахаас өөр аргагүй
юм. Хэдийгээр тэрхүү үймээнд оролцон цагдаагийн байгууллагад саатуулагдсан иргэдийн
цөөн хэдэн хүнээс бусад нь сонгуульд оролцож саналаа өгөөгүй, үймээнд сэтгэлийн
хөөрлөөр оролцсон гэсэн дүн мэдээ байдаг боловч тухайн үйл явдлыг улс төрийн
судлаачид сонгуулийн санал өгсөн хувь хэмжээ, бодитойгоор парламентын суудалд
хуваарилагдахгүй байгаа, санал луйвардах, тойргийн хороо, хэсгийн шударга бус үйл
ажиллагаанд дугуйцсэн олон түмний эсэргүүцэл байсан гэж үздэг.
Иймээс сонгуулийн дүнг ард түмэн хүлээн зөвшөөрдөг байхуйц ил тод, шударга
сонгуулийг улс төрийн нөхцөл байдал шаардаж байна.
Хоёр. Иргэд, олон нийт, улс төрчид, судлаачдын сонгуулийн одоогийн
тогтолцоо нь ардчиллын зарчмаас ухрах хандлагатай байна гэсэн санаа бодол юм.
Улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн жижиг намууд
парламентад орж ирэх нөхцөл бололцоо үнэндээ хаагдмал байна гэж үзэж байна.
Иймээс улс төрийн намууд парламентад орж ирж үзэл бодлоо уралдуулах
бололцоогүйгээс гудамжны улс төр газар авч байна гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ
шалтгааныг ч гэсэн анзаарахгүй орхиж болохгүй.
Гурав. Сонгогчдын санал парламентын бүтцэд аль болох бүрэн дүүрэн
тусгалаа олдог байх тэр тогтолцоог олох нь тулгамдаж буй асуудлын нэг юм.
Олон шалтаг, шалтгааныг дурьдаж болох боловч би дээрх гурван шалтгааныг
голлох нөлөөтэй юм болов уу? гэж бодож байна.
Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл нь “Улс
төрийн намуудын ялангуяа парламентад суудал бүхий намуудын алсын хараа, хүсэл
зорилго”-оос хамаарна гэдгийг би онцлон дурдмаар байна.
Бид бүхний өмнөх сонгуульд хэрэглэж байсан сонгуулийн системүүдийг та бүхэн
мэдэж байгаа.
- Улсын Бага Хурал (1990 он) – Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ
- Улсын Их Хурал (1992 он) – нэг тойрог – олон мандат
- Улсын Их Хурал (1996, 2000, 2004он) – нэг мандат – нэг тойрог
- Улсын Их Хурал (2008 он) – нэг тойрог – олон мандат
- Улсын Их Хурал (2012 он) - ?
2012 онд Улсын Их Хурлын сонгуулийг ямар системээр явуулах шийдэл нь
Монгол орны улс төрийн шинэчлэл, цаашдын төлөвшилд ихээхэн нөлөөтэй билээ.
Сонгуулийн зарчмууд
Сонгуулийн ардчилсан мөн чанарыг илэрхийлэн, түүний бодитой хэрэгжих
нөхцлийг бүрдүүлнэ.
- Сонгуульд нийтээрээ оролцох зарчим нь сонгуулийн эрх бүхий байх насны зэрэг
эрхийн чадамжийн болон иргэний харъяаллын зарим хязгаарлалтыг зөвхөн хуулиар
тогтоон, өөр ямар нэг шалгуур, ялгаваргүйгаар иргэд сонгуульд бүгдээрээ оролцох
эрхийг хэрэгжүүлдэг.
- Шууд сонгох эрхийн зарчим гэдэг нь сонгуульд сонгогчид өөр ямар нэгэн этгээдээр
дамжуулахгүйгээр саналаа өөрөө гаргах, сонгогчын өгсөн саналын үр дүнд
сонгогдох этгээд шууд сонгогдож байхыг хэлнэ.
- Сонгуулийн чөлөөт зарчим нь сонгогч саналаа хэний ч дарамт шахалтгүйгээр
өөрийн хүсэл зоригийн дагуу гаргах, сонгуульд санал өгөхгүй байх зэрэг
сонгогчийн эрхийг илэрхийлэн хэрэгжүүлдэг.
- Саналаа нууцаар гаргах зарчим нь сонгогчийн саналаа чөлөөтэй илэрхийлэх
зарчмыг бодитой хангах нөхцлийг бүрдүүлнэ.
Сонгуулийн систем
Сонгуулийн систем нь сонгуулиар сонгогчдын өгсөн саналыг хэрхэн хууль тогтоох
байгууллагын суудал болгон хувиргах явдлыг тогтоодог. Ингэснээр сонгуулийн систем нь
ямар нэр дэвшигч сонгогдсон, аль нам парламентад хэдэн суудал эзэлснийг тодорхойлж
өгдөг.
Парламент нь төлөөллийн байгууллага болохын хувьд дараахь тодорхой
төлөөллийн шинжийг илэрхийлсэн сонгуулийн системийн хувилбарыг сонгон авах
шаардлагатай болдог.
Үүнд:
- Сонгогчдын өгсөн санал аль болох их хэмжээгээр төлөөлөгчийг сонгох хүсэл
зоригийн илэрхийлэл болсон байх
- Тодорхой нутаг дэвсгэрийн хүн амын эрх, ашиг сонирхлыг илэрхийлэн, тэдний
төлөө хариуцлага хүлээдэг төлөөллийг буй болгох шаардлагатай байдаг. Тухайн
улс орны нийгмийн бүтэц, хүн амын бүлгүүд, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, баян
ядуу, шашин шүтлэгийн байдал, үндэстэн, угсаатны төлөөлөл аль алины
илэрхийлэл байдаг.
Дээрх шинж чанарыг хэрхэн агуулж, бодит үр дүн, ямар агуулга хэлбэрээр
илэрхийлэгдэж байгаагаас хамааруулан сонгуулийн үндсэн 2 төрлийн системийн тухай
ярья.
Мажоритар систем
Энэ нь сонгуулийн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч шууд сонгогдох
систем юм.
Энэхүү систем нь дараахь 4 хувилбартай байдаг.
1.1 Нэг мандаттай харьцангуй олонхийн систем
1.2 Олон мандаттай томсгосон тойргийн систем
1.3 Альтернатив саналын систем
1.4 Хоѐр шаттай систем
Пропорциональ систем
Энэ нь намуудад сонгогчдоос өгсөн саналын хувиар парламентад суудал
хуваарилах систем юм.
Гол хувилбарууд нь:
- намуудын нэрсийн жагсаалтаар санал хураах
- нэг шилжих саналын хувилбар
- нэр дэвшигчид тулгуурласан хувь тэнцүүлсэн хэлбэрүүд
Сонгуулийн системийн парламентын төлөвшилд үзүүлэх нөлөөлөл
Мажоритар системийн гол онцлог нь зөвшилцөл, нэгдмэл байдлыг дээдлэх явдал
бөгөөд:
- Нийт улс орны хэмжээний цөөн нам парламентад суудал эзэлж, олонхийн Засгийн
газар бүрэлдэн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Хүчтэй сөрөг хүчин парламентад бүрэлдэх боломж олгож, хяналтын механизм
хүчтэй ажиллана.
- Парламентын гишүүн сонгогчдын хооронд бодитой харилцаа байнга үйлчилж,
тухайн тойргийн хүн амын ашиг сонирхол, бүс нутгийн төлөө, парламентын
гишүүний хүлээх хариуцлага өндөр байдаг.
- Бие даан нэр дэвшигч сонгогдох магадлал өндөр байдаг байна.
Харин Пропорциональ системийн үед:
- Сонгогчдын өгсөн санал илүү их хэмжээгээр Парламентын суудалд бодитой
туссанаар тэдгээрийн төлөөлөх чадвар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл цөөнхийн
талуудын төлөөллийг буй болгоход илүү ач холбогдолтой.
- Улс орны эдийн засгийн бодлогыг залгамжлан хэрэгжүүлэх чадвар бүхий илүү үр
ашигтай Засгийн газрыг бүрдүүлж чаддаг байна.
Сонгуулийн системийг сонгоход харгалзан үзэх асуудлууд
- Аль нэг намын хэт олонхи болох боломжийг бууруулах, жижиг намууд
парламентад суудал авах боломж бүрдүүлэх хэрэгтэй
- Хэт олон нам (жижиг) парламентад суудалтай болох санаархалд хязгаар тавих
(улс төрийн намуудыг задралд хүргэхгүй байх)
Дээрх 2 асуудлын алтан дундажыг олох нь маш чухал юм.
- Улс төрийн намуудын нэр дэвшигчдээ сонгох, шалгаруулах тогтолцоог
боловсронгуй болгож, улс төрийн намуудыг бэхжүүлэх шаардлага байгаа юм.
- Сонгуулийн системийн сонгохдоо сонгогчдод танил болсон (саналаа өгч сурсан)
системээс огцом татгалзаж болох эсэх нь зайлшгүй анхаарах асуудлын нэг бөгөөд
огцом өөрчлөх нь сонгуулийн ирц, санал хураалтад сөрөг нөлөө үзүүлэх олон муу
талтай байдаг.

More Related Content

What's hot

Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliNatsagdorj Na
 
“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд Sundui Batbold
 
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньМонголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньGalbaatar Lkhagvasuren
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлUnuruu Dear
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/Azzaya Byambadorj
 
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогТөрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогGalbaatar Lkhagvasuren
 
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааАвлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааGalbaatar Lkhagvasuren
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramGEC Mongolia
 
Сонгуулийн санхүүжилт
Сонгуулийн санхүүжилтСонгуулийн санхүүжилт
Сонгуулийн санхүүжилтAriunbayar Bazarvaani
 
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramGEC Mongolia
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Umguullin Mongol Umguulugch
 
Б.Энхбаяр
Б.ЭнхбаярБ.Энхбаяр
Б.ЭнхбаярUnuruu Dear
 

What's hot (20)

Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuli
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuli
 
Ухуулагч
УхуулагчУхуулагч
Ухуулагч
 
Songuuli ppt 21082015
Songuuli ppt 21082015Songuuli ppt 21082015
Songuuli ppt 21082015
 
зорилго
зорилгозорилго
зорилго
 
“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд
 
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньМонголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогТөрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
 
Togt 30
Togt 30Togt 30
Togt 30
 
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааАвлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juram
 
Сонгуулийн санхүүжилт
Сонгуулийн санхүүжилтСонгуулийн санхүүжилт
Сонгуулийн санхүүжилт
 
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juram
 
Tsetsiin dugnelt
Tsetsiin dugneltTsetsiin dugnelt
Tsetsiin dugnelt
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
 
Б.Энхбаяр
Б.ЭнхбаярБ.Энхбаяр
Б.Энхбаяр
 

Viewers also liked

Presentacion mmm
Presentacion mmmPresentacion mmm
Presentacion mmmviviely
 
sheffield wednesday album
sheffield wednesday albumsheffield wednesday album
sheffield wednesday albumDean Buchan
 
How can customer engagement techniques transform marketing ROI
How can customer engagement techniques transform marketing ROI How can customer engagement techniques transform marketing ROI
How can customer engagement techniques transform marketing ROI Intilery
 
Angulos
AngulosAngulos
AngulosCANGUT
 
Международное налоговое планирование: практические решения для бизнеса
Международное налоговое планирование: практические решения для бизнесаМеждународное налоговое планирование: практические решения для бизнеса
Международное налоговое планирование: практические решения для бизнесаПавел Горобей
 
Daniel_Rau_Resume
Daniel_Rau_ResumeDaniel_Rau_Resume
Daniel_Rau_ResumeDaniel Rau
 
Гжель в объеме
Гжель в объемеГжель в объеме
Гжель в объемеalex pol
 

Viewers also liked (15)

Presentacion mmm
Presentacion mmmPresentacion mmm
Presentacion mmm
 
төлеутай айтолқын+мм+клиенты
төлеутай айтолқын+мм+клиентытөлеутай айтолқын+мм+клиенты
төлеутай айтолқын+мм+клиенты
 
Chintan_Suhagiya
Chintan_SuhagiyaChintan_Suhagiya
Chintan_Suhagiya
 
Dom kulture
Dom kultureDom kulture
Dom kulture
 
sheffield wednesday album
sheffield wednesday albumsheffield wednesday album
sheffield wednesday album
 
How can customer engagement techniques transform marketing ROI
How can customer engagement techniques transform marketing ROI How can customer engagement techniques transform marketing ROI
How can customer engagement techniques transform marketing ROI
 
Documento uno
Documento unoDocumento uno
Documento uno
 
Ducoulombier Pauline Presentatie
Ducoulombier Pauline PresentatieDucoulombier Pauline Presentatie
Ducoulombier Pauline Presentatie
 
Angulos
AngulosAngulos
Angulos
 
Servicios públicos domiciliarios
Servicios públicos domiciliariosServicios públicos domiciliarios
Servicios públicos domiciliarios
 
Международное налоговое планирование: практические решения для бизнеса
Международное налоговое планирование: практические решения для бизнесаМеждународное налоговое планирование: практические решения для бизнеса
Международное налоговое планирование: практические решения для бизнеса
 
Daniel_Rau_Resume
Daniel_Rau_ResumeDaniel_Rau_Resume
Daniel_Rau_Resume
 
NORMAL SUPERIOR BAJO CAUCA
NORMAL SUPERIOR BAJO CAUCANORMAL SUPERIOR BAJO CAUCA
NORMAL SUPERIOR BAJO CAUCA
 
Gestor Liceo Consejo
Gestor Liceo Consejo Gestor Liceo Consejo
Gestor Liceo Consejo
 
Гжель в объеме
Гжель в объемеГжель в объеме
Гжель в объеме
 

Similar to Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал

нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. Tuvshinsanaa Baasanjav
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээлOyunungrakh Oyuka
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдNergui Oyunchinmeg
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Unuruu Dear
 
намын систем ба намын тогтолцоо1
намын систем ба намын тогтолцоо1намын систем ба намын тогтолцоо1
намын систем ба намын тогтолцоо1emmely1616
 
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.92baaska96
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1school14
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1school14
 
Ulc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 sapUlc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 saptushigjargal
 
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)Jargal Jambal
 
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцооМэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцооGlobe International
 
Lecture 1 what is democracy
Lecture 1 what is democracyLecture 1 what is democracy
Lecture 1 what is democracyJargal Jambal
 
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020-04-22-ны өдрийн 02 дүгнэлтийн танилцу...
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020-04-22-ны өдрийн 02 дүгнэлтийн танилцу...Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020-04-22-ны өдрийн 02 дүгнэлтийн танилцу...
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020-04-22-ны өдрийн 02 дүгнэлтийн танилцу...Umguullin Mongol Umguulugch
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...Umguullin Mongol Umguulugch
 
óëñ òºð ñîíãîí òåñòà
óëñ òºð ñîíãîí òåñòàóëñ òºð ñîíãîí òåñòà
óëñ òºð ñîíãîí òåñòàzundarma
 

Similar to Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал (20)

нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээл
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
 
Annex
Annex Annex
Annex
 
намын систем ба намын тогтолцоо1
намын систем ба намын тогтолцоо1намын систем ба намын тогтолцоо1
намын систем ба намын тогтолцоо1
 
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 
Ulc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 sapUlc tor cictem 2008 11 sap
Ulc tor cictem 2008 11 sap
 
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)
улс төрийн санхүүжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо (1)
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцооМэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
 
Lecture 1 what is democracy
Lecture 1 what is democracyLecture 1 what is democracy
Lecture 1 what is democracy
 
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020-04-22-ны өдрийн 02 дүгнэлтийн танилцу...
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020-04-22-ны өдрийн 02 дүгнэлтийн танилцу...Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020-04-22-ны өдрийн 02 дүгнэлтийн танилцу...
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020-04-22-ны өдрийн 02 дүгнэлтийн танилцу...
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
 
óëñ òºð ñîíãîí òåñòà
óëñ òºð ñîíãîí òåñòàóëñ òºð ñîíãîí òåñòà
óëñ òºð ñîíãîí òåñòà
 

Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал

  • 1. Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал. Илтгэгч: УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Сундуйн Батболд (Ph.D) Сонгууль гэж юу вэ? Сонгуулийн тухай шинжлэх ухааны үүднээс тайлбарласан тайлбар олон байдаг бөгөөд энэ удаад хууль зүйн болон улс төрийн шинжлэх ухааны үүднээс тайлбарласан тайлбарыг авч үзвэл: - Хууль зүйн шинжлэх ухаанд “Үндсэн хуулиар иргэд төрийн удирдах хэрэгт шууд оролцож байгаа төлөөллийн гол агуулгыг илэрхийлэх ба нөгөө талаас иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрхийн баталгаа юм” гэжээ. - Улс төрийн шинжлэх ухаанд “Ард түмний бүрэн эрхт байдал олонхын удирдлагын үзэл санааг хэрэгжүүлэх гол хэрэгсэл” гэж үзсэн байна. Сонгуулийн нийгмийн үүрэг нь: Улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс төрийн соѐлыг төлөвшүүлэхээс гадна төрийн эрхийг барилцах, эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавих боломжыг олгож, хэр чадварлаг, хариуцлагатай засаг төртэй байх нь сонгуулиас шууд хамаардаг байна. Сонгуулийн ач холбогдол нь: 1. Төрийн нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн бодлогын шинэчлэл хийх 2. Тогтвортой байдлыг хангах, нийгмийн аливаа асуудал, зөрчлийг улс төрийн аргаар шийдэх 3. Үндэсний хэмжээний улс төрийн намууд, олон намын тогтолцоо төлөвших бололцоог хангадагт оршино. Сүүлийн үед сонгуулийн шинэчлэх хийх тухай асуудлыг нилээд хөндөх болжээ. Яагаад шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон талаар янз бүрээр ярьж байна. Миний зүгээс авч үзвэл дараах хэдэн хүчин зүйл сонгуулийн шинэчлэлд хүргэж байгаа юм болов уу гэж бодож байна. Үүнд: Нэг. Улс төрийн нөхцөл байдал. Энэ шалтгаанд 2008 оны 7 дугаар сарын 01-ний үйл явдлыг дурдахаас өөр аргагүй юм. Хэдийгээр тэрхүү үймээнд оролцон цагдаагийн байгууллагад саатуулагдсан иргэдийн цөөн хэдэн хүнээс бусад нь сонгуульд оролцож саналаа өгөөгүй, үймээнд сэтгэлийн хөөрлөөр оролцсон гэсэн дүн мэдээ байдаг боловч тухайн үйл явдлыг улс төрийн судлаачид сонгуулийн санал өгсөн хувь хэмжээ, бодитойгоор парламентын суудалд хуваарилагдахгүй байгаа, санал луйвардах, тойргийн хороо, хэсгийн шударга бус үйл ажиллагаанд дугуйцсэн олон түмний эсэргүүцэл байсан гэж үздэг. Иймээс сонгуулийн дүнг ард түмэн хүлээн зөвшөөрдөг байхуйц ил тод, шударга сонгуулийг улс төрийн нөхцөл байдал шаардаж байна.
  • 2. Хоёр. Иргэд, олон нийт, улс төрчид, судлаачдын сонгуулийн одоогийн тогтолцоо нь ардчиллын зарчмаас ухрах хандлагатай байна гэсэн санаа бодол юм. Улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн жижиг намууд парламентад орж ирэх нөхцөл бололцоо үнэндээ хаагдмал байна гэж үзэж байна. Иймээс улс төрийн намууд парламентад орж ирж үзэл бодлоо уралдуулах бололцоогүйгээс гудамжны улс төр газар авч байна гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ шалтгааныг ч гэсэн анзаарахгүй орхиж болохгүй. Гурав. Сонгогчдын санал парламентын бүтцэд аль болох бүрэн дүүрэн тусгалаа олдог байх тэр тогтолцоог олох нь тулгамдаж буй асуудлын нэг юм. Олон шалтаг, шалтгааныг дурьдаж болох боловч би дээрх гурван шалтгааныг голлох нөлөөтэй юм болов уу? гэж бодож байна. Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл нь “Улс төрийн намуудын ялангуяа парламентад суудал бүхий намуудын алсын хараа, хүсэл зорилго”-оос хамаарна гэдгийг би онцлон дурдмаар байна. Бид бүхний өмнөх сонгуульд хэрэглэж байсан сонгуулийн системүүдийг та бүхэн мэдэж байгаа. - Улсын Бага Хурал (1990 он) – Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ - Улсын Их Хурал (1992 он) – нэг тойрог – олон мандат - Улсын Их Хурал (1996, 2000, 2004он) – нэг мандат – нэг тойрог - Улсын Их Хурал (2008 он) – нэг тойрог – олон мандат - Улсын Их Хурал (2012 он) - ? 2012 онд Улсын Их Хурлын сонгуулийг ямар системээр явуулах шийдэл нь Монгол орны улс төрийн шинэчлэл, цаашдын төлөвшилд ихээхэн нөлөөтэй билээ. Сонгуулийн зарчмууд Сонгуулийн ардчилсан мөн чанарыг илэрхийлэн, түүний бодитой хэрэгжих нөхцлийг бүрдүүлнэ. - Сонгуульд нийтээрээ оролцох зарчим нь сонгуулийн эрх бүхий байх насны зэрэг эрхийн чадамжийн болон иргэний харъяаллын зарим хязгаарлалтыг зөвхөн хуулиар тогтоон, өөр ямар нэг шалгуур, ялгаваргүйгаар иргэд сонгуульд бүгдээрээ оролцох эрхийг хэрэгжүүлдэг. - Шууд сонгох эрхийн зарчим гэдэг нь сонгуульд сонгогчид өөр ямар нэгэн этгээдээр дамжуулахгүйгээр саналаа өөрөө гаргах, сонгогчын өгсөн саналын үр дүнд сонгогдох этгээд шууд сонгогдож байхыг хэлнэ. - Сонгуулийн чөлөөт зарчим нь сонгогч саналаа хэний ч дарамт шахалтгүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу гаргах, сонгуульд санал өгөхгүй байх зэрэг сонгогчийн эрхийг илэрхийлэн хэрэгжүүлдэг. - Саналаа нууцаар гаргах зарчим нь сонгогчийн саналаа чөлөөтэй илэрхийлэх зарчмыг бодитой хангах нөхцлийг бүрдүүлнэ.
  • 3. Сонгуулийн систем Сонгуулийн систем нь сонгуулиар сонгогчдын өгсөн саналыг хэрхэн хууль тогтоох байгууллагын суудал болгон хувиргах явдлыг тогтоодог. Ингэснээр сонгуулийн систем нь ямар нэр дэвшигч сонгогдсон, аль нам парламентад хэдэн суудал эзэлснийг тодорхойлж өгдөг. Парламент нь төлөөллийн байгууллага болохын хувьд дараахь тодорхой төлөөллийн шинжийг илэрхийлсэн сонгуулийн системийн хувилбарыг сонгон авах шаардлагатай болдог. Үүнд: - Сонгогчдын өгсөн санал аль болох их хэмжээгээр төлөөлөгчийг сонгох хүсэл зоригийн илэрхийлэл болсон байх - Тодорхой нутаг дэвсгэрийн хүн амын эрх, ашиг сонирхлыг илэрхийлэн, тэдний төлөө хариуцлага хүлээдэг төлөөллийг буй болгох шаардлагатай байдаг. Тухайн улс орны нийгмийн бүтэц, хүн амын бүлгүүд, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу, шашин шүтлэгийн байдал, үндэстэн, угсаатны төлөөлөл аль алины илэрхийлэл байдаг. Дээрх шинж чанарыг хэрхэн агуулж, бодит үр дүн, ямар агуулга хэлбэрээр илэрхийлэгдэж байгаагаас хамааруулан сонгуулийн үндсэн 2 төрлийн системийн тухай ярья. Мажоритар систем Энэ нь сонгуулийн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч шууд сонгогдох систем юм. Энэхүү систем нь дараахь 4 хувилбартай байдаг. 1.1 Нэг мандаттай харьцангуй олонхийн систем 1.2 Олон мандаттай томсгосон тойргийн систем 1.3 Альтернатив саналын систем 1.4 Хоѐр шаттай систем Пропорциональ систем Энэ нь намуудад сонгогчдоос өгсөн саналын хувиар парламентад суудал хуваарилах систем юм. Гол хувилбарууд нь: - намуудын нэрсийн жагсаалтаар санал хураах - нэг шилжих саналын хувилбар - нэр дэвшигчид тулгуурласан хувь тэнцүүлсэн хэлбэрүүд Сонгуулийн системийн парламентын төлөвшилд үзүүлэх нөлөөлөл Мажоритар системийн гол онцлог нь зөвшилцөл, нэгдмэл байдлыг дээдлэх явдал бөгөөд:
  • 4. - Нийт улс орны хэмжээний цөөн нам парламентад суудал эзэлж, олонхийн Засгийн газар бүрэлдэн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. - Хүчтэй сөрөг хүчин парламентад бүрэлдэх боломж олгож, хяналтын механизм хүчтэй ажиллана. - Парламентын гишүүн сонгогчдын хооронд бодитой харилцаа байнга үйлчилж, тухайн тойргийн хүн амын ашиг сонирхол, бүс нутгийн төлөө, парламентын гишүүний хүлээх хариуцлага өндөр байдаг. - Бие даан нэр дэвшигч сонгогдох магадлал өндөр байдаг байна. Харин Пропорциональ системийн үед: - Сонгогчдын өгсөн санал илүү их хэмжээгээр Парламентын суудалд бодитой туссанаар тэдгээрийн төлөөлөх чадвар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл цөөнхийн талуудын төлөөллийг буй болгоход илүү ач холбогдолтой. - Улс орны эдийн засгийн бодлогыг залгамжлан хэрэгжүүлэх чадвар бүхий илүү үр ашигтай Засгийн газрыг бүрдүүлж чаддаг байна. Сонгуулийн системийг сонгоход харгалзан үзэх асуудлууд - Аль нэг намын хэт олонхи болох боломжийг бууруулах, жижиг намууд парламентад суудал авах боломж бүрдүүлэх хэрэгтэй - Хэт олон нам (жижиг) парламентад суудалтай болох санаархалд хязгаар тавих (улс төрийн намуудыг задралд хүргэхгүй байх) Дээрх 2 асуудлын алтан дундажыг олох нь маш чухал юм. - Улс төрийн намуудын нэр дэвшигчдээ сонгох, шалгаруулах тогтолцоог боловсронгуй болгож, улс төрийн намуудыг бэхжүүлэх шаардлага байгаа юм. - Сонгуулийн системийн сонгохдоо сонгогчдод танил болсон (саналаа өгч сурсан) системээс огцом татгалзаж болох эсэх нь зайлшгүй анхаарах асуудлын нэг бөгөөд огцом өөрчлөх нь сонгуулийн ирц, санал хураалтад сөрөг нөлөө үзүүлэх олон муу талтай байдаг.