Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Hulgailah gemt hergiig Mashin mehanizm ashiglaj uildsen tohioldold herhen shiidverlej bui shuuhiin praktik

60 views

Published on

ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ "МАШИН МЕХАНИЗМ" АШИГЛАЖ ҮЙЛДСЭН ТОХИОЛДОЛД ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭЖ БУЙ

Published in: Law
  • Be the first to comment

  • Be the first to like this

Hulgailah gemt hergiig Mashin mehanizm ashiglaj uildsen tohioldold herhen shiidverlej bui shuuhiin praktik

  1. 1. ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ "МАШИН МЕХАНИЗМ" АШИГЛАЖ ҮЙЛДСЭН ТОХИОЛДОЛД ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭЖ БУЙ ШҮҮХИЙН ПРАКТИК (ЭХ-ИЙН 17.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2 ДАХ ХЭСГИЙН 2.4, ЭХ-ИЙН 17.12 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХ ХЭСГИЙН 2.4.) Бэлтгэсэн: Ж.Наранбаяр, Ө.Оргил 2020-05-01
  2. 2. 1. Хуулийн зохицуулалт 2. Шүүхийн практик 3. Дүгнэлт АГУУЛГА
  3. 3. 1.ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ 2002 оны Эрүүгийн хууль 2015 оны Эрүүгийн хууль 145 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг хулгайлах 17.1 дүгээр зүйл. Хулгайлах 145.1.Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол ... ял шийтгэнэ. 1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол ... ял шийтгэнэ. 145.2. Энэ гэмт хэргийг ... , машин механизм, ... хэрэглэж ... үйлдсэн, ... бол ... ял шийтгэнэ. 2. Энэ гэмт хэргийг: 2.4. учрах саадыг арилгах зорилгоор ..., машин механизм ашиглаж үйлдсэн бол .. ял шийтгэнэ. 17.12 дугаар зүйл.Мал хулгайлах 1.Бусдын малыг хулгайлсан бол ... ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.4.машин механизм ашиглаж ... үйлдсэн бол ... ял шийтгэнэ.
  4. 4. 1.ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ Улсын Дээд Шүүхийн “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 2006.05.29-ны өдрийн 28 дугаартай тогтоол:  1.1 “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.  1.7. Мөн зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарна.  “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.  Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй.
  5. 5. ШҮҮХИЙН ПРАКТИК 1 Хэргийн товч утга: С нь 2011.09.17-18-ны өдрүүдэд Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн Ханан хад гэх газар иргэн Т-ын 8 тооны монгол эр үхрийг хулгайлж, түүнд 5 200 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх: С-г бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар түүнээс шарга зүсний 1 адуу буюу 300 000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх: Мөн түүний эзэмшлийн Бонго маркийн 50-31ДАР улсын дугаартай автомашиныг улсын орлогод оруулахаар өөрчлөлт оруулсан. Хяналтын шатны шүүх: Магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдсэн. Үндэслэл: ... Давж заалдах шатны шүүхээс “... Хулгайн гэмт хэрэг үйлдэж олж авсан эд зүйлсээ худалдан ашиг олох санаа зорилгоо туйлд нь хүргэхээр зөөж тээвэрлэхэд хэрэглэсэн шүүгдэгчийн өмчлөлийн автомашиныг хурааж улсын орлого болголгүй, түүнд буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” ... гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна.
  6. 6. ШҮҮХИЙН ПРАКТИК 1 Өөрөөр хэлбэл: С нь 8 тооны эр үхрийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шарга зүсмийн морийг уналганд ашиглаж хэрэглэсэн. Харин хулгайн гэмт хэрэг үйлдсэний дараа уг үхрийн махыг зарж борлуулахаар тээвэрлэсэн ачааны машиныг гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн тээврийн хэрэгсэл биш гэж анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, унаа хөсгийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэсэн Эрүүгийн хуулийн зүйл хэсэг болон Дээд шүүхийн тайлбарыг зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзнэ. /”Улсын дээд шүүхийн мэдээлэл” сэтгүүл: 2012 он, №004/105 , 18-19 дэх тал/
  7. 7. ШҮҮХИЙН ПРАКТИК 2 Хэргийн товч утга: Л, Э нар нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх: Л, Э нарыг гэм буруутайд тооцож, хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Э-с 1 морь буюу 850 000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Хяналтын шатны шүүх: Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үндэслэл: Л,Э нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон боловч шүүх энэ талаар анхааран үзэлгүй орхигдуулж, дүгнэлт хийлгүйгээр уг тээврийн хэрэгслийг А-д олгож шийдвэрлэжээ. Ялтан нар тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд тогтоогдсон байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчдэд нь буцаан олгож шийдвэрлэснийг буруутгах үндэсгүй боловч Эрүүгийн хуулийн 49-р зүйлийн 49.2-т заасны дагуу Л,Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг ялтан нараас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлээгүй, энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх замаар Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгийг тайлбарлаж, хэрэглэсэн УДШ-ийн тайлбарыг нягтлаж үзээгүй байна. /”Улсын дээд шүүхийн мэдээлэл” сэтгүүл: 2015 он, №004/117 , 16-17 дахь тал/
  8. 8. ШҮҮХИЙН ПРАКТИК 3 /УДШ-ийн 2018.04.18-ны өдрийн №166 тогтоол/ Хэргийн товч утга: Шүүгдэгч Д.С нь 2017.07.25-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн Вилла” хотхоны 206 дугаар байрны В1 буюу автомашины зогсоол байрлах давхарт хана түшүүлэн тавьсан иргэн Ж.Дулмаагийн өмчлөлийн “Трек” загварын унадаг дугуйг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх: Д.С-ыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглан, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар хорих ялаар шийтгэсэн. Давж заалдах шатны шүүх: Д.С-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Хяналтын шатны шүүх: Магадлалыг хэвээр үлдээсэн.
  9. 9. ШҮҮХИЙН ПРАКТИК 3 Үндэслэл: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С-ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Учир нь 206 дугаар орон сууцны В1 буюу автомашины зогсоол байрлах давхар нь тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжийг агуулаагүй, уг байрны В1 давхарт нэвтрэхийн тулд хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсээгүй тул тухайн байрны автомашины зогсоолын зориулалттай давхрыг нийтийн орчин гэж үзнэ. Түүнчлэн шүүгдэгч Д.С нь иргэн Ж.Дулмаагийн 206 дугаар байрны В1 буюу автомашины зогсоол байрлах давхарт сул орхисон дугуйг авч, тухайн байрнаас унаж гарснаар гэмт хэрэг төгссөн буюу өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж бүрдсэн байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Д.С-д нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.
  10. 10. ШҮҮХИЙН ПРАКТИК 4 /УДШ-ийн 2018.06.25-ны өдрийн №306 тогтоол/ Хэргийн товч утга: Шүүгдэгч Ц.Ц, Ц.С, Ц.Л нар нь бүлэглэн 2017.07.16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт суманд оршин суух иргэн Ц.Амгалан, Ш.Алтангэрэл, Ж.Бямба-Очир, Г.Эрдэнэсувд нарын орон байранд нэвтэрч хохирогч Ц.Амгалангийн 2.045.000 төгрөгийн, хохирогч Ш.Алтангэрэлийн 150.000 төгрөгийн, хохирогч Ж.Бямба- Очирын 177.000 төгрөгийн, хохирогч Г.Эрдэнэсувдын 296.100 төгрөгийн эд зүйлийг тус тус хулгайлж, бусдад нийт 2.668.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ц, Ц.С, Ц.Л нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ажиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ___ УНР Toyota Prius 10 загварын автомашиныг иргэний нэхэмжлэгч Ч.Энх-Эрдэнэд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Хяналтын шатны шүүх: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан.
  11. 11. ШҮҮХИЙН ПРАКТИК 4 Үндэслэл: Шүүгдэгч нар нь бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн хэлтсийн алба хаагч нар 2017.07.18-ны орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа тус сумын баруун хойд овоон дээр зогсож байсан ___ УНР дугаартай Toyota Pruis-10 автомашиныг шалгахдаа, улмаар шүүгдэгч Ц.Ц, Ц.С, Ц.Л нарын хулгайн гэмт хэргийг нөхөн илрүүлж, саатуулсан байна. Хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй тул энэ талаар өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2.4-т зааснаар ял сонсгосон хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүгдэгч нараас Toyota Prius 10 загварын автомашины үнэ болох 3.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах шийдвэрийг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн зэргийг харгалзан шүүгдэгч Ц.С, Ц.Ц нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.
  12. 12. ШҮҮХИЙН ПРАКТИК 5 /Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.26-ны өдрийн №116 тогтоол/ Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.07-ны өдрийн №22 магадлал, УДШ-ийн 2018.11.07-ны өдрийн №491 тогтоол/ Хэргийн товч утга: Шүүгдэгч Н.Г нь ____ УБВ улсын дугаартай цагаан өнгийн поробокс маркийн машин ашиглаж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой тус аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цаг уурын хашаанаас цаг уур хэмжигч термометр багаж 7 ширхэг /минималь 2, максималь 2, ердийн буюу хугацаат 1, хос 2 термометр/ хулгайлж 336.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Н-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл болох ___ УБВ улсын дугаартай цагаан өнгийн Тоуота пробокс суудлын автомашиныг эзэмшигч Ч.О-д буцаан олгож, шүүгдэгч Н.Г-гээс тээврийн хэрэгслийн үнэ 8.400.000 /найм сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.
  13. 13. ШҮҮХИЙН ПРАКТИК 5 Үндэслэл: Хулгайлах гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан. Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг барагдуулах гэж айлаас мал авахаар Түргэн сумын хөндлөн гэх газар луу машинтай явж байсан, хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаагүй учир зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцсэн байх боловч энэ нь хэрэгт авагдсан гэрч П.Э, Ж.Х, С.Б, М.Ц, Х.Д нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Г нь М.О-ыг таксинд явж байхад орой хойшоо яваад ирье гээд түүний унаж явсан ____ УБВ улсын дугаартай пробокс загварын суудлын автомашинд 10.000 төгрөгөөр бензин авч хийн, хэрэг учрал болсон газарт буюу Увс аймгийн Түргэн суманд хүрч очсон, улмаар хулгайлсан эд зүйл болох цаг агаар хэмжигч термометр багажийг уг машинд авч явж хэргийн газраас зугатаасан бөгөөд мөн М.О-д Түргэн сум явж ирэх хөлсөнд 10.000 төгрөг өгөхөөр тохиролцсон болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Н.Г-г хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ түргэтгэх, хулгайн эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ.
  14. 14. ШҮҮХИЙН ПРАКТИК 5 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 09-67 УБВ улсын дугаартай, цагаан өнгийн Тоуота пробокс загварын суудлын автомашин нь шүүгдэгч Н.Г-ийн өмчлөлийн эд хөрөнгө биш, иргэн Ч.О- н эзэмшилд хууль ёсоор байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Ч.О-д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 8.400.000 төгрөгийг шүүгдэгч Н.Г-гээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Үндэслэл: Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Н.Г нь Түргэн сумын төвд байрлах цаг уурын хашаанаас термометр хэмжигч багажуудыг хулгайлах зорилгоор жолооч М.О-ын хамт машинаар явсан болох нь нотлогдож байх ба тэрээр хулгайн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хэргийн газар хүрэх, хэргийн газраас түргэн холдох /зугтаах/ зорилгоор 09-67 УБВ улсын дугаартай пробокс загварын суудлын автомашиныг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Хяналтын шатны шүүх: Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
  15. 15. АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

×