SlideShare a Scribd company logo
1 of 15
Download to read offline
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Түүхэн товчоон
2010 он
2 дугаар сарын 24-ний өдөр НИТХ-ын Тэргүүлэгчид 31 дугаартай тогтоол
гаргаж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв /НӨҮГ/
байгуулахаар шийдвэрлэсэн.
4 дүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Захирагч 292 дугаартай Захирамж гаргаж Улаанбаатар хотын замын
хөдөлгөөний удирдлагын төвийн дүрэм, бүтцийг баталсан. ЗХУТөв нь 9 инженер, 8
оператор, 7 захиргааны ажилтантай нийтдээ 24 орон тоотойгоор байгуулагдан үйл
ажиллагаагаа эхэлсэн.
7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг
оновчтой зохион байгуулах үүрэгтэй удирдлагын төв албан ёсоор үйл ажиллагаа
эхлүүлэв.
Тухайн үед 65 уулзвар, явган хүний гарцанд хөдөлгөөн зохицуулах гэрлэн
дохио /үүний 47 нь төвтэй шилэн кабелиар холбогдсон буюу шууд удирдах
боломжтой/, 26 уулзварт хяналтын телекамер, 11 цэгт зөрчил илрүүлэх камер, 52
цэгт хөдөлгөөн мэдрэгч, 2 цэгт мэдээллийн самбар байршуулан замын
хөдөлгөөнийг хянах ухаалаг систем Монгол улсад анх удаа хэрэгжиж эхэлсэн
байна.
7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замуудын ачаалал, хурдны бодит
мэдээллийг www.its.mn сайт ажиллуулан нийтэд мэдээлж эхэлсэн.
7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн замын хөдөлгөөний нөхцөл байдлын тухай
бодит мэдээллийг FM радио 96.3-аар иргэд, хөдөлгөөнд оролцогчдод шууд хүргэж
эхэлсэн.
2011 он
4 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн засаг даргын 337 дугаар
захирамжаар байгууллагын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулав.
10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг
иргэдэд шуурхай хүргэх зорилгоор хөдөлгөөний мэдээг “UBS” болон “Ийгл”
телевизээр шууд дамжуулж эхэлсэн.
11 дүгээр сарын 23-ны өдөр замын хөдөлгөөнийг зохион байгуулах үйл
ажиллагааг сайжруулах, хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулж байгаа албан
хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр гэрээт цагдаагийн албан хаагч ажиллуулах
зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 878 тоот
Захирамж гаргаж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн бүтэц,
орон тоог шинэчлэн баталсан. ЗХУТ 11 инженер, 8 оператор, 8 захиргааны
ажилтан, 6 цагдаагийн гэрээт албан хаагчтай нийтдээ 33 орон тоотойгоор үйл
ажиллагаагаа явуулах болсон.
2004 оноос өмнө суурилагдсан явган хүний хөдөлгөөн зохицуулах ламптай
гэрлүүдийг шинэчлэн ЛЕД гэрлээр сольсон.
Улсын баяр наадмыг тохиолдуулан анх удаа Төв шуудангийн уулзвар,
Гадаад харилцааны яамны хойд уулзвар, МУБИС-ийн урд уулзвар, Төв музейн урд
уулзвар, Хүнсний 1-р дэлгүүрийн урд уулзвар зэрэг 6 уулзварын явган хүний гэрлэн
дохиог БӨХ, ХУРДАН МОРЬ, СУР ХАРВААНЫ дүрсээр сольж үндэсний уур амьсгал
оруулсан.
Мөн 3-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио шинээр суурилагдаж
нийт 68-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон.
Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 3119 осол, 1866
замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ
авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 153 удаа
саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна.
2012 он
2 дугаар сарын 3-аас замын хөдөлгөөний загварчлалыг макро болон микро
түвшинд төлөвлөх замын хөдөлгөөний зохион байгуулалт, төлөвлөлт хийдэг, олон
улсад ашигладаг, ХБНГУ-ын “PTV” группийн бүтээгдэхүүн VISUM/VISSIM
программыг Монголд анх удаа ашиглаж эхэлсэн ба тус программ ашиглаж байгаа
дэлхийн 100 дахь орон болсон.
7 дугаар сарын 4-нд гадна тоног төхөөрөмжийн засвар арчлалт хийхэд
зориулан Nissan Navara маркийн тусгай зориулалтын авто машинтай болсон.
10 дугаар сарын 23-наас Телевизийн шууд нэвтрүүлэг цацахтай
холбогдуулан телевизийн бүрэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл шинээр
худалдаж авсан.
Мөн 9-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио шинээр суурилагдаж
нийт 77-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон.
Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 5795 осол, 4417
замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ
авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 305 удаа
саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна.
2013 он
1 дүгээр сарын 29-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Захирагч А/67 дугаартай Захирамж гаргаж Улаанбаатар хотын замын
хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбогдуулан бүтэц,
орон тоог шинэчлэн баталсан. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Төлбөр
хяналтын хэлтэс болон Ачиж журамлах алба шинээр байгуулагдаж нийт 5 нэгж, 85
орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах болсон.
8 дугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсад анх удаа хурд хэтрүүлсэн, улаан
гэрэл зөрчсөн зөрчлүүдэд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар
торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэн торгууль ногдуулж эхэлсэн.
9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 3ш бүтэн ачигч, 9ш хагас ачигч нийт 12
авто машинаар Замын хөдөлгөөний удирдлагын төв нь Энхтайваны өргөн чөлөөний
нэгдүгээр эгнээ болон түр зогсохыг хориглосон газарт байрлуулсан тээврийн
хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх ажил эхэлсэн.
Мөн 15-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио шинээр суурилагдаж
нийт 92-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой, 3 байршилд телекамер
шинээр суурилуулж замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерын тоо 29 болсон.
Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 6653 осол, 5167
замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ
авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 226 удаа
саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна.
Тухайн онд 77041 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн
хуудас илгээснээр Төсөвт 425’215’272 төгрөгийн хүү торгуулийн орлого
төвлөрүүлэв.
2014 он
10 дугаар сарын 2-ноос хотын гудамж замуудад тээврийн хэрэгслийн
хөдөлгөөний хурд, тоо, овор хэмжээг хүний оролцоогүй автоматаар тоолох
чадвартай Radarlux төхөөрөмжийг ХБНГУ-аас авч анх удаа Монгол улсад ашиглаж
эхэлсэн.
Мөн 19-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио шинээр суурилагдаж
нийт 111-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон.
Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 5468 осол, 3712
замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ
авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 200 удаа
саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна.
Тухайн онд 363476 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн
хуудас илгээснээр Төсөвт 1’852’845’046 төгрөгийн хүү торгуулийн орлого
төвлөрүүлэв.
2015 он
10 дугаар сарын 26-аас тээврийн хэрэгслийн хурд хэмждэг өндөр хүчин
чадалтай хурд хэмжигч зөөврийн PoliScan M1 төхөөрөмжийг ХБНГУ-ын “VITRONIC”
компаниас анх удаа Монгол улсад авч ашиглаж эхэлсэн.
Мөн 21-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио шинээр суурилагдаж
нийт 132-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон.
Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 2712 осол, 1790
замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ
авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 84 удаа
саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна.
Тухайн онд 445823 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн
хуудас илгээснээр Төсөвт 2’193’818’376 төгрөгийн хүү торгуулийн орлого
төвлөрүүлэв.
2016 он
Шинээр 9 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио суурилагдаж нийт
141 /Online 70, Offline 79/, 8 байршилд телекамер шинээр суурилуулж замын
хөдөлгөөнд хяналт тавих телекамерын тоо 37, 8 байршилд шинээр зөрчил илрүүлэх
камер суурилуулан нийт 37 цэгт зөрчил илрүүлэх камертай болсон.
Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 4417 осол, 2658
замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ
авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 156 удаа
саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна.
Тухайн онд 385635 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн
хуудас илгээснээр Төсөвт 3’478’463’106 төгрөгийн хүү торгуулийн орлого
төвлөрүүлэв.
2017 он
9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Захирагч А/697 дугаартай Захирамж гаргаж Улаанбаатар хотын замын
хөдөлгөөний удирдлагын төвийн бүтцийг 88 орон тоотойгоор баталсан.
Улаанбаатар хотод Замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч замын
хөдөлгөөний мэдээллийг бодит цагаар авах боломжийг хангах зорилготой
“UBTRAFFIC“ аппликэйшныг гарган ашиглаж эхэлсэн.
5 дугаар сарын 23-наас Торгуулийн мэдэгдэх хуудсанд QR кодыг хэвлэж
торгуулийн төлбөрийг хурдан шуурхай төлөх боломжийг бүрдүүлсэн.
Шинээр 9 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио суурилагдаж нийт
150 /Online 88, Offline 62/, 1 байршилд телекамер суурилуулж замын хөдөлгөөнд
хяналт тавих телекамерын тоо 38 болсон.
Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 5159 осол, 2502
замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ
авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 153 удаа
саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна.
Тухайн онд 342203 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн
хуудас илгээснээр Төсөвт 4’297’722’826 төгрөгийн хүү торгуулийн орлого
төвлөрүүлэв.
2018 он
10 дугаар сарын 01-ны өдрөөс е-Police аппликэйшныг гарган хэрэглээнд
нэвтрүүлэн ажиллаж байна.
11 дүгээр сарын 01-ний өдрөөс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн
15.2 дах хэсэгт "Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан
түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно гэсэн
заалтын дагуу 4-н уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж телекамерын
тусламжтайгаар тухайн зөрчлийг баримтжуулж хариуцлага тооцох боломжтой
болсон.
Харааны бэрхшээлтэй иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
зорилгоор УИД, Улаанбаатар их дэлгүүр, 29 дүгээр сургууль зэрэг байршилд явган
зорчигчийн гэрлэн дохионд ногоон гэрэл ассаныг мэдээлэх дуут дохиог
суурилууллаа.
Төлбөр тооцооны “Гэрэгэ” киоскыг ашиглалтанд оруулан, хэрэглээнд бүрэн
нэвтрүүлсэн ба нийт 5 байршилд ТҮЦ машин байршуулан ажиллуулж эхэлсэн.
Мөн 4G сүлжээ ашигласан хурдны зөрчил илрүүлэх камерыг шилэн кабель
суурилагдаагүй Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Зуслангын замд
суурилуулан амжилттай хэрэгжүүлсэн.
Шинээр 2 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио суурилагдаж нийт
152 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон
Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 6508 осол, 2600
замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ
авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 171 удаа
саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна.
Тухайн онд 308009 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн
хуудас илгээснээр Төсөвт 5’397’419’119 төгрөгийн хүү торгуулийн орлого
төвлөрүүлэв.
2019 он
05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний шинэчилсэн
дүрмийн 15.2 дах хэсэгт "Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг
хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно
гэсэн заалтын дагуу зөрчилд торгуулийн хуудас илгээж эхэлсэн.
2010-с 2013 онд суурилуулагдсан аналог системийн 29 камерыг сүүлийн
үеийн шинэ технологийн телекамераар шинэчлэн суурилууллаа.
Нийслэлийн 380 жилийн ойг угтан Яармагийн зам дагуух 7 байршлын явган
хүний гарцны хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд явган зорчигч өөрөө удирддаг
товчлуурыг суурилуулж ашиглалтад орууллаа.
Гэрлэн дохиог 4G сүлжээ ашиглан төвөөс шууд удирдах технологийг
нэвтрүүлэн Хан-Уул дүүрэг Механик инженерийн сургуулийн хойд уулзварын гэрлэн
дохио, Маршал таун хотхоны гэрлэн дохио гэх 2 цэгт туршилтын байдлаар
нэвтрүүллээ.
Шинээр 7 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио суурилагдаж нийт
159 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой, 6 байршилд телекамер
суурилуулж замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерын тоо 44 болсон.
Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 5671 осол, 2213
замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ
авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 137 удаа
саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна.
Тухайн онд 555786 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн
хуудас илгээснээр Төсөвт 6’442’830’396 төгрөгийн хүү торгуулийн орлого
төвлөрүүлэв.
2020 он
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд гарц, Улаанбаатар их дэлгүүрийн
явган хүний гарц, Улсын их дэлгүүрийн урд явган хүний гарц, Наадамчдын зам
дагуу 7 явган хүний гарцны гэрлэн дохионы шонд нийт 10 байршилд нэмэлт туузан
гэрэл суурилуулав.
2013 оноос ашиглаж байсан замын хөдөлгөөний зөрчлийг бүртгэх, торгууль
оногдуулах Pinalty программыг шинэчлэн, шинээр программ хангамж нэвтрүүлэв
Шинээр 1 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио суурилагдаж нийт
160байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон.
2020 оны байдлаар 160 уулзвар, явган хүний гарцанд хөдөлгөөн зохицуулах
гэрлэн дохио /Үүний 88 нь төвтэй шилэн кабелиар холбогдсон буюу шууд удирдах
боломжтой, 72 нь холбогдоогүй мөн 48 нь явган хүний гарцны 49 нь 3 замын
уулзварын, 63 нь 4 замын уулзварын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио байна/, 44
уулзварт хяналтын телекамер, 32 цэгт зөрчил илрүүлэх камер, 52 цэгт хөдөлгөөн
мэдрэгч, 2 цэгт мэдээллийн самбар байршуулан замын хөдөлгөөнийг хянах
ухаалаг систем Монгол улсад анх удаа хэрэгжиж эхэлсэн байна.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН НИЙТ ХАМТ
ОЛНООРОО ГАРГАСАН АМЖИЛТ, ШАГНАЛ
2012 онд
 Санхүүч Аудит компаниас "Зөрчилгүй" дүгнэгдэв.
2013 онд
 Ажлаа дүгнүүлээд "Бүрэн хангалттай" үнэлэгдэв.
2014 онд
 Нийслэлийн Аудитын газраас "Зөрчилгүй" дүгнэгдэв.
2015 онд
 Архивын Улсын үзлэгээр "Бүрэн хангалттай" үнэлэгдэв.
 Нийслэлийн Өмчийн харилцааны газартай хийсэн контракт гэрээгээ дүгнүүлж
"Бүрэн хангалттай" үнэлэгдэв.
 Байгууллагын спорт хамтлаг "Шилдэг хамтлаг"-аар шалгарав.
2016 онд
 Байгууллагын спорт хамтлаг "Шилдэг хамтлаг"-аар шалгарав.
 Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас "Зөрчилгүй" дүгнэгдэв.
2017 онд
 Ажлаа дүгнүүлээд "Бүрэн хангалттай" үнэлэгдэв.
2018 онд
 Байгууллагын спорт хамтлаг "Улсын тэргүүний" спорт хамтлагаар
шалгарав.
 Чингэлтэй дүүргийн "Шилдэг нийгмийн даатгал төлөгч ажил олгогч"
байгууллагаар шалгарав.
2019 онд
 Архивын Улсын үзлэгээр "Бүрэн хангалттай" үнэлэгдэв.
2019 онд
 Нийслэл дэх Төрийн Аудитын газраас "Зөрчилгүй" дүгнэгдэв.

More Related Content

What's hot

Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Buka King
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Buka King
 
нийслэлийн төсөв
нийслэлийн төсөвнийслэлийн төсөв
нийслэлийн төсөвEvsel Nith
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...GreengoldMongolia
 
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлмонгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлMunkh Orgil
 

What's hot (17)

Zahiramj
ZahiramjZahiramj
Zahiramj
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
Zahiramjuud
ZahiramjuudZahiramjuud
Zahiramjuud
 
Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг
 
Tmp c30d
Tmp c30dTmp c30d
Tmp c30d
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg
 
Tmp d923
Tmp d923Tmp d923
Tmp d923
 
33
3333
33
 
Zahiramj1
Zahiramj1Zahiramj1
Zahiramj1
 
нийслэлийн төсөв
нийслэлийн төсөвнийслэлийн төсөв
нийслэлийн төсөв
 
33.10 12
33.10 1233.10 12
33.10 12
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Tmp a32e
Tmp a32eTmp a32e
Tmp a32e
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
 
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлмонгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
 
Zahiramj2
Zahiramj2Zahiramj2
Zahiramj2
 

Similar to Tovchoo

ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñChimeg DB
 
2013.06.20 Төмөр замын төслийн эхлэл, ашиглалтын бэлтгэл, Л. Пүрэвбаатар
2013.06.20 Төмөр замын төслийн эхлэл, ашиглалтын бэлтгэл, Л. Пүрэвбаатар2013.06.20 Төмөр замын төслийн эхлэл, ашиглалтын бэлтгэл, Л. Пүрэвбаатар
2013.06.20 Төмөр замын төслийн эхлэл, ашиглалтын бэлтгэл, Л. ПүрэвбаатарThe Business Council of Mongolia
 
Tsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistemTsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistemBuka King
 
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажилБаянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажилJargalsaikhan t
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагааTuvshintugs Ragchaasuren
 
8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа8ыйөайужа ужа
8ыйөайужа ужаEvsel Nith
 
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийнBuka King
 

Similar to Tovchoo (7)

ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñ
 
2013.06.20 Төмөр замын төслийн эхлэл, ашиглалтын бэлтгэл, Л. Пүрэвбаатар
2013.06.20 Төмөр замын төслийн эхлэл, ашиглалтын бэлтгэл, Л. Пүрэвбаатар2013.06.20 Төмөр замын төслийн эхлэл, ашиглалтын бэлтгэл, Л. Пүрэвбаатар
2013.06.20 Төмөр замын төслийн эхлэл, ашиглалтын бэлтгэл, Л. Пүрэвбаатар
 
Tsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistemTsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistem
 
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажилБаянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаа
 
8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа
 
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн
 

Tovchoo

  • 1. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Түүхэн товчоон 2010 он 2 дугаар сарын 24-ний өдөр НИТХ-ын Тэргүүлэгчид 31 дугаартай тогтоол гаргаж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв /НӨҮГ/ байгуулахаар шийдвэрлэсэн. 4 дүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 292 дугаартай Захирамж гаргаж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүрэм, бүтцийг баталсан. ЗХУТөв нь 9 инженер, 8 оператор, 7 захиргааны ажилтантай нийтдээ 24 орон тоотойгоор байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн.
  • 2. 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах үүрэгтэй удирдлагын төв албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлэв.
  • 3. Тухайн үед 65 уулзвар, явган хүний гарцанд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио /үүний 47 нь төвтэй шилэн кабелиар холбогдсон буюу шууд удирдах боломжтой/, 26 уулзварт хяналтын телекамер, 11 цэгт зөрчил илрүүлэх камер, 52 цэгт хөдөлгөөн мэдрэгч, 2 цэгт мэдээллийн самбар байршуулан замын хөдөлгөөнийг хянах ухаалаг систем Монгол улсад анх удаа хэрэгжиж эхэлсэн байна. 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замуудын ачаалал, хурдны бодит мэдээллийг www.its.mn сайт ажиллуулан нийтэд мэдээлж эхэлсэн. 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн замын хөдөлгөөний нөхцөл байдлын тухай бодит мэдээллийг FM радио 96.3-аар иргэд, хөдөлгөөнд оролцогчдод шууд хүргэж эхэлсэн. 2011 он 4 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн засаг даргын 337 дугаар захирамжаар байгууллагын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулав. 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор хөдөлгөөний мэдээг “UBS” болон “Ийгл” телевизээр шууд дамжуулж эхэлсэн. 11 дүгээр сарын 23-ны өдөр замын хөдөлгөөнийг зохион байгуулах үйл ажиллагааг сайжруулах, хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулж байгаа албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр гэрээт цагдаагийн албан хаагч ажиллуулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 878 тоот Захирамж гаргаж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. ЗХУТ 11 инженер, 8 оператор, 8 захиргааны
  • 4. ажилтан, 6 цагдаагийн гэрээт албан хаагчтай нийтдээ 33 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулах болсон. 2004 оноос өмнө суурилагдсан явган хүний хөдөлгөөн зохицуулах ламптай гэрлүүдийг шинэчлэн ЛЕД гэрлээр сольсон. Улсын баяр наадмыг тохиолдуулан анх удаа Төв шуудангийн уулзвар, Гадаад харилцааны яамны хойд уулзвар, МУБИС-ийн урд уулзвар, Төв музейн урд уулзвар, Хүнсний 1-р дэлгүүрийн урд уулзвар зэрэг 6 уулзварын явган хүний гэрлэн дохиог БӨХ, ХУРДАН МОРЬ, СУР ХАРВААНЫ дүрсээр сольж үндэсний уур амьсгал оруулсан. Мөн 3-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио шинээр суурилагдаж нийт 68-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон. Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 3119 осол, 1866 замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 153 удаа саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна. 2012 он 2 дугаар сарын 3-аас замын хөдөлгөөний загварчлалыг макро болон микро түвшинд төлөвлөх замын хөдөлгөөний зохион байгуулалт, төлөвлөлт хийдэг, олон улсад ашигладаг, ХБНГУ-ын “PTV” группийн бүтээгдэхүүн VISUM/VISSIM программыг Монголд анх удаа ашиглаж эхэлсэн ба тус программ ашиглаж байгаа дэлхийн 100 дахь орон болсон. 7 дугаар сарын 4-нд гадна тоног төхөөрөмжийн засвар арчлалт хийхэд зориулан Nissan Navara маркийн тусгай зориулалтын авто машинтай болсон.
  • 5. 10 дугаар сарын 23-наас Телевизийн шууд нэвтрүүлэг цацахтай холбогдуулан телевизийн бүрэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл шинээр худалдаж авсан. Мөн 9-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио шинээр суурилагдаж нийт 77-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон. Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 5795 осол, 4417 замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 305 удаа саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна. 2013 он 1 дүгээр сарын 29-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч А/67 дугаартай Захирамж гаргаж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбогдуулан бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Төлбөр хяналтын хэлтэс болон Ачиж журамлах алба шинээр байгуулагдаж нийт 5 нэгж, 85 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах болсон. 8 дугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсад анх удаа хурд хэтрүүлсэн, улаан гэрэл зөрчсөн зөрчлүүдэд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэн торгууль ногдуулж эхэлсэн.
  • 6. 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 3ш бүтэн ачигч, 9ш хагас ачигч нийт 12 авто машинаар Замын хөдөлгөөний удирдлагын төв нь Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ болон түр зогсохыг хориглосон газарт байрлуулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх ажил эхэлсэн. Мөн 15-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио шинээр суурилагдаж нийт 92-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой, 3 байршилд телекамер шинээр суурилуулж замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерын тоо 29 болсон. Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 6653 осол, 5167 замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 226 удаа саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна. Тухайн онд 77041 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн хуудас илгээснээр Төсөвт 425’215’272 төгрөгийн хүү торгуулийн орлого төвлөрүүлэв. 2014 он
  • 7. 10 дугаар сарын 2-ноос хотын гудамж замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, тоо, овор хэмжээг хүний оролцоогүй автоматаар тоолох чадвартай Radarlux төхөөрөмжийг ХБНГУ-аас авч анх удаа Монгол улсад ашиглаж эхэлсэн. Мөн 19-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио шинээр суурилагдаж нийт 111-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон. Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 5468 осол, 3712 замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 200 удаа саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна. Тухайн онд 363476 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн хуудас илгээснээр Төсөвт 1’852’845’046 төгрөгийн хүү торгуулийн орлого төвлөрүүлэв. 2015 он 10 дугаар сарын 26-аас тээврийн хэрэгслийн хурд хэмждэг өндөр хүчин чадалтай хурд хэмжигч зөөврийн PoliScan M1 төхөөрөмжийг ХБНГУ-ын “VITRONIC” компаниас анх удаа Монгол улсад авч ашиглаж эхэлсэн. Мөн 21-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио шинээр суурилагдаж нийт 132-н байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон.
  • 8. Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 2712 осол, 1790 замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 84 удаа саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна. Тухайн онд 445823 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн хуудас илгээснээр Төсөвт 2’193’818’376 төгрөгийн хүү торгуулийн орлого төвлөрүүлэв. 2016 он Шинээр 9 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио суурилагдаж нийт 141 /Online 70, Offline 79/, 8 байршилд телекамер шинээр суурилуулж замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерын тоо 37, 8 байршилд шинээр зөрчил илрүүлэх камер суурилуулан нийт 37 цэгт зөрчил илрүүлэх камертай болсон. Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 4417 осол, 2658 замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 156 удаа саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна. Тухайн онд 385635 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн хуудас илгээснээр Төсөвт 3’478’463’106 төгрөгийн хүү торгуулийн орлого төвлөрүүлэв. 2017 он 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч А/697 дугаартай Захирамж гаргаж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн бүтцийг 88 орон тоотойгоор баталсан. Улаанбаатар хотод Замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагаар авах боломжийг хангах зорилготой “UBTRAFFIC“ аппликэйшныг гарган ашиглаж эхэлсэн.
  • 9. 5 дугаар сарын 23-наас Торгуулийн мэдэгдэх хуудсанд QR кодыг хэвлэж торгуулийн төлбөрийг хурдан шуурхай төлөх боломжийг бүрдүүлсэн. Шинээр 9 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио суурилагдаж нийт 150 /Online 88, Offline 62/, 1 байршилд телекамер суурилуулж замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерын тоо 38 болсон. Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 5159 осол, 2502 замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 153 удаа саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна. Тухайн онд 342203 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн хуудас илгээснээр Төсөвт 4’297’722’826 төгрөгийн хүү торгуулийн орлого төвлөрүүлэв.
  • 10. 2018 он 10 дугаар сарын 01-ны өдрөөс е-Police аппликэйшныг гарган хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна. 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн 15.2 дах хэсэгт "Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно гэсэн заалтын дагуу 4-н уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж телекамерын тусламжтайгаар тухайн зөрчлийг баримтжуулж хариуцлага тооцох боломжтой болсон. Харааны бэрхшээлтэй иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор УИД, Улаанбаатар их дэлгүүр, 29 дүгээр сургууль зэрэг байршилд явган зорчигчийн гэрлэн дохионд ногоон гэрэл ассаныг мэдээлэх дуут дохиог суурилууллаа.
  • 11. Төлбөр тооцооны “Гэрэгэ” киоскыг ашиглалтанд оруулан, хэрэглээнд бүрэн нэвтрүүлсэн ба нийт 5 байршилд ТҮЦ машин байршуулан ажиллуулж эхэлсэн. Мөн 4G сүлжээ ашигласан хурдны зөрчил илрүүлэх камерыг шилэн кабель суурилагдаагүй Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Зуслангын замд суурилуулан амжилттай хэрэгжүүлсэн.
  • 12. Шинээр 2 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио суурилагдаж нийт 152 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 6508 осол, 2600 замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 171 удаа саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна. Тухайн онд 308009 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн хуудас илгээснээр Төсөвт 5’397’419’119 төгрөгийн хүү торгуулийн орлого төвлөрүүлэв. 2019 он 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн 15.2 дах хэсэгт "Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно гэсэн заалтын дагуу зөрчилд торгуулийн хуудас илгээж эхэлсэн. 2010-с 2013 онд суурилуулагдсан аналог системийн 29 камерыг сүүлийн үеийн шинэ технологийн телекамераар шинэчлэн суурилууллаа. Нийслэлийн 380 жилийн ойг угтан Яармагийн зам дагуух 7 байршлын явган хүний гарцны хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд явган зорчигч өөрөө удирддаг товчлуурыг суурилуулж ашиглалтад орууллаа.
  • 13. Гэрлэн дохиог 4G сүлжээ ашиглан төвөөс шууд удирдах технологийг нэвтрүүлэн Хан-Уул дүүрэг Механик инженерийн сургуулийн хойд уулзварын гэрлэн дохио, Маршал таун хотхоны гэрлэн дохио гэх 2 цэгт туршилтын байдлаар нэвтрүүллээ. Шинээр 7 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио суурилагдаж нийт 159 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой, 6 байршилд телекамер суурилуулж замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерын тоо 44 болсон. Замын хөдөлгөөний хяналтын камерын тусламжтайгаар 5671 осол, 2213 замын саадыг илрүүлэн тухай бүр авто замыг шуурхай чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажилласнаас гадна 101 болон 105-ын шуурхай албаны авто машиныг 137 удаа саадгүй нэвтрүүлэн, зорчих замыг чөлөөлж ажилласан байна. Тухайн онд 555786 тээврийн хэрэгслийн зөрчлийг баталгаажуулж торгуулийн хуудас илгээснээр Төсөвт 6’442’830’396 төгрөгийн хүү торгуулийн орлого төвлөрүүлэв. 2020 он Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд гарц, Улаанбаатар их дэлгүүрийн явган хүний гарц, Улсын их дэлгүүрийн урд явган хүний гарц, Наадамчдын зам дагуу 7 явган хүний гарцны гэрлэн дохионы шонд нийт 10 байршилд нэмэлт туузан гэрэл суурилуулав.
  • 14. 2013 оноос ашиглаж байсан замын хөдөлгөөний зөрчлийг бүртгэх, торгууль оногдуулах Pinalty программыг шинэчлэн, шинээр программ хангамж нэвтрүүлэв Шинээр 1 байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио суурилагдаж нийт 160байршилд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болсон. 2020 оны байдлаар 160 уулзвар, явган хүний гарцанд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио /Үүний 88 нь төвтэй шилэн кабелиар холбогдсон буюу шууд удирдах боломжтой, 72 нь холбогдоогүй мөн 48 нь явган хүний гарцны 49 нь 3 замын уулзварын, 63 нь 4 замын уулзварын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио байна/, 44 уулзварт хяналтын телекамер, 32 цэгт зөрчил илрүүлэх камер, 52 цэгт хөдөлгөөн мэдрэгч, 2 цэгт мэдээллийн самбар байршуулан замын хөдөлгөөнийг хянах ухаалаг систем Монгол улсад анх удаа хэрэгжиж эхэлсэн байна. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН НИЙТ ХАМТ ОЛНООРОО ГАРГАСАН АМЖИЛТ, ШАГНАЛ 2012 онд  Санхүүч Аудит компаниас "Зөрчилгүй" дүгнэгдэв. 2013 онд  Ажлаа дүгнүүлээд "Бүрэн хангалттай" үнэлэгдэв. 2014 онд  Нийслэлийн Аудитын газраас "Зөрчилгүй" дүгнэгдэв. 2015 онд  Архивын Улсын үзлэгээр "Бүрэн хангалттай" үнэлэгдэв.
  • 15.  Нийслэлийн Өмчийн харилцааны газартай хийсэн контракт гэрээгээ дүгнүүлж "Бүрэн хангалттай" үнэлэгдэв.  Байгууллагын спорт хамтлаг "Шилдэг хамтлаг"-аар шалгарав. 2016 онд  Байгууллагын спорт хамтлаг "Шилдэг хамтлаг"-аар шалгарав.  Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас "Зөрчилгүй" дүгнэгдэв. 2017 онд  Ажлаа дүгнүүлээд "Бүрэн хангалттай" үнэлэгдэв. 2018 онд  Байгууллагын спорт хамтлаг "Улсын тэргүүний" спорт хамтлагаар шалгарав.  Чингэлтэй дүүргийн "Шилдэг нийгмийн даатгал төлөгч ажил олгогч" байгууллагаар шалгарав. 2019 онд  Архивын Улсын үзлэгээр "Бүрэн хангалттай" үнэлэгдэв. 2019 онд  Нийслэл дэх Төрийн Аудитын газраас "Зөрчилгүй" дүгнэгдэв.