SlideShare a Scribd company logo
1 of 209
Download to read offline
АЛБА
I
Намайг сэрэхэд орны хажуу тал хоосон байв. Би Примын биеийг хайн тэмтэрсэн ч оронд нь
бүдүүлэг хийцтэй гудас баригдлаа. Тэр магадгүй хар дарсан зүүд зүүдэлсэн учир ээж рүү
явсан байх. Өнөөдөр ургацын өдөр болохоор үүнд гайхах хэрэггүй юм.
Би тохой дээрээ өнгийн унтлагын өрөөний бүдэг гэрэлд Прим ээжтэй хацраа нийлүүлэн
тэврээд унтаж байхыг харлаа. Ээж унтаж байх үедээ зовж зүдэрсэн биш залуухан харагдана.
Примын царай түүнд нэрийг нь өгсөн шүүдрийн шинэхэн дусал бүхий яргуй цэцэг шиг
ягаарна. Ээж ч бас залуудаа царайлаг байсан гэж ярьцгаадаг юм.
Примын хөлд үнэнч хамгаалагч нь болох ертөнцийн хамгийн зэвүүн муур хэвтжээ. Тэр
чихчихсэн юм шиг хамар, чихний тал нь байхгүй бөгөөд нүд нь муудсан хулууны өнгөтэй.
Прим түүнийг Холтсон цэцэг гэж нэрлэх агаад бохир хүрэн өнгийн арьс нь тод өнгийн
цэцэгтэй адилхан гэдэгт итгэлтэй байдаг юм.
Муур намайг үзэн ядаж итгэдэггүй байлаа. Хэдэн жилийн өмнө хувинд живүүлэх гэж
оролдоход дүү минь гарган гэрт оруулсныг мартаагүй байгаа бололтой. Хатангир туранхай
нохой бөөсний үүр болсон амьтан. Ийм хоолны сав надад дутаад байж гэнэ. Гэвч Прим
түүнийг үлдээхийг уйлан гуйсан юм. Магадгүй энэ нь ч дээр байж болох юм. Ээж түүнийг
шимэгчээс нь салгаж тэрбээр хулгана барих болсон билээ. Заримдаа харх ч барих удаа бий.
Үе үе би олзныхоо гэдэс дотрыг түүнд хаяж өгдөг байлаа. Харин үр дүнд нь тэр намайг
хараад хүржигнэхээ больсон.
Ингээд л болоо. Гэдэс дотор ямар ч хүржигнэлт байхгүй. Үүгээр бидний харьцаа
хязгаарлагдаж байгаа нь тэр.
Би орноос хөлөө буулган ангийн зөөлөн арьсан гуталдаа шургуулав. Өмд цамцаа өмсөөд урт
хар гэзгээ малгайдаа чихэж үүргэвчээ авав. Ширээн дээр харх юмуу өлсгөлөн муур
хүргэхгүйн тулд хөмрүүлсэн тавьсан модон тавган дор Примээс ургацын өдрийг
тохиолдуулан надад өгч байгаа бэлэг болох базилийн навчинд ороолттой зүсэм ямааны
бяслаг хэвтэж байлаа. Би түүнийг аятайхан халааслаад гудамжинд гарлаа.
Бид арван хоёрдугаар бүсийн Атираа гэж нэрлэгдэх хэсэгт суудаг бөгөөд энд өглөө эрт
ердийнхөөрөө ээлжээ солилцохоор явж байгаа уурхайчид болох бөгтөр нуруу хавдсан
өвдөгтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс дүүрэн холхилдож тэдний ихэнх нь хөнхөр нүүрнийхээ
үрчлээнд тогтсон нүүрсний тоосыг эмтэрсэн хумсаараа маажлан арилгах гэж оролдохоо ч
больжээ.
Гэсэн ч өнөөдөр пад хар үнс нурамтай гудамж хоосон, намхан байшингуудын саарал цонхны
хаалт хаалттай байв. Ургац хоёр цагаас эхлнэнэ. Тэр хүртэл зүүрмэглэж амжих байх.
Манай гэр Атирааны хамгийн захад байх бөгөөд ердөө хэдхэн хаалга өнгөрөөд нуга гэж
нэрлэдэг бохир талбай үргэлжилнэ. Арван хоёрдугаар бүсийг нугаас тусгаарлан өндөр торон
хашаагаар хүрээлж оройгоор нь өргөст тор татсан байв. Онол ёсоор бол тогтой хашаа бүсийг
хорин дөрвөн цагийн турш ойн махчин амьтад болох зэрлэг нохойн сүрэг, ирвэс, баавгайнаас
хамгаалах ёстой. Тэд урьд нь гудамжинд ороод ирдэг байсан юм. Гэхдээ аз болоход
цахилгааныг үдээс хойшийн хоёр гурван цагаас залгадаг болохоор одоо аюулгүй байв. Гэсэн
ч би үргэлж болгоомжтой зогсож чимээ анирдана. Одоохондоо нам гүм байлаа. Би өтгөн
бутанд хучигдсан газар элэглэн хэвтээд хоёр жилийн өмнө урагдсан торон доогуур шурган
гарлаа. Хашаанд өөр цоорхойнууд байх хэдий ч би гэртэйгээ ойрхон энэ газраар үргэлж мод
руу ордог байв.
Ойд орсон хойноо хөгшин хожуулын хөндийд хийсэн нум болон саадагтай сумаа авлаа.
Тоггүй байсан ч хашаа махчин араатангуудыг айлгах тул тэд бүсэд халдахгүй. Харин ойд
дураараа тэнүүлчилнэ. Иймээс чихээ сонор байлгах хэрэгтэй. Өөр бас хорт могой бий. Гэсэн
ч яаж хийхээ мэдэх юм бол хоолтой болж болно. Эцэг минь ингэдэг байсан юм. Тэр уурхайн
осолд өртөж нас барахаасаа өмнө надад жаал юм сургаж билээ. Түүнээс оршуулах зүйл юу ч
үлдээгүй. Би тэгэхэд арван нэгтэй байсан юм. Үүнээс таван жил өнгөрсөн ч би зүүдэндээ
"Гүй!" гэж хашгирсан хэвээр байлаа.
Ер нь бол ойд хууль бусаар нэвтэрч ан хийх нь хориотой бөгөөд хатуу шийтгэл оноодог хэдий
ч энэ нь зэвсэгтэй хүмүүсийг зогсоодоггүй байв. Аавын минь урласан нум сум тэдний нэг
бөгөөд би ойд ус нэвтэрдэггүй алчуураар нямбайлан хучиж нуудаг байлаа. Миний эцэг
тэднийг зарж муугүй мөнгө олж байсан нь албан ёсоор бол олон нийтийг бослогонд турхирч
байгаа хэрэг байв.
Гэсэн ч журам сахиулагчид ангуучдыг нүдээ анин өнгөрүүлнэ. Бас л шинэ мах идэхийг хүсч
байгаа хэрэг. Үнэндээ тэд манай гол худалдан авагчид байлаа. Гэхдээ Атираанд бол
зэвсэгтэй явахыг хэнд ч зөвшөөрөхгүй.
Намар болохоор зарим зоригтой хүмүүс модонд гарч алим түүхээр явна. Гэсэн ч нугад хол
явахгүй бөгөөд аюул тохиолдвол арван хоёрдугаар бүсдээ түргэн ирэх боломжтой. "Арван
хоёрдугаар бүс. Та энд өлсөж үхэж болох ч аюулгүй амьдрах боломжтой" гэж би бувтнаад
эргэж харлаа. Энд хүртэл чамайг хэн нэгэн сонсохоос айх хэрэгтэй.
Би жаахан байхдаа арван хоёрдугаар бүс болон түүнийг алсаас удирддаг Панемийн
Капитолийн тухай юу боддогоо хэлж ээжийгээ үхтэл нь айлгаж билээ. Тэр үеэс эхлэн ингэх
нь гай зовлонд өртөхийн үндэс гэдгийг ойлгож ирээдүйд хэлээ хазан юу бодож байгаа нь
ойлгогдохын аргагүй хайхрамжгүй баг зүүж сурахад тусалсан юм. Сургууль дээр ч энэ талаар
ярьж болохгүй. Харин хар зах дээр заримдаа хэн нэгэнтэй эелдэгээр ярилцаж болох бөгөөд
би ихэнхи мөнгөө тэндээс олдог байв. Гэртээ хүртэл хүндхэн сэдвийн талаар ярилцахгүйг
хичээнэ. Жишээлбэл ургац, хомс хоол хүнс, Үхлийн тэмцээний тухай гэх мэт. Гэнэтхэн
Прим миний үгийг давтаад эхэлвэл юу болох вэ?
Ойд миний цорын ганц өөрийнхөөрөө байж чаддаг хүн хүлээж байлаа. Би хөндийгөөс
хадархаг тавцангаар тусгаарлагдсан бусдын нүднээс далд газар болох өтгөн жимсний бутаар
хүрээлэгдсэн багахан толгод руу алхаагаа хурдасгав. Гейл холоос над руу догдлонгуй
инээмсэглэж байв. Тэр зөвхөн ойд л инээдэг гэж хэлдэг байлаа.
- Сайн уу Кэтнип гэж тэр хашгирав.
Үнэн хэрэгтээ миний нэр Кэтнисс авч анх уулзах үеэр сонсдох төдий шивнэснийг минь тэр
"Кэтнипп" гэж ойлгосон хэрэг. Тэгэхэд олзыг минь булаахаар зэрлэг шилүүс мөшгиж өөр юм
хэлэхтэй манатай байсан тул энэ нь миний жинхэнэ нэр болсон юм. Би эцэст нь аймшигтай
тоглоомынхоо төгсгөлд шилүүсийг алсан ч муугүй хөгжилдсөн тул бараг харамсахад хүрэв.
Гэсэн ч арьсыг нь чамлахааргүй үнэд хүргэсэн билээ.
- Миний юу авласныг хараач.
Гейлийн гар дахь сум цухуйсан бүтэн талхыг би хараад инээд алдав. Тессерад өгдөг байсан
бүдүүн ширхэгтэй биш жинхэнэ талх баригчийн хийсэн талх байлаа. Би талхнаас сумыг
сугалж аваад амтархан үнэрлэхэд ам дүүрэн шүлс хуралдлаа. Ийм талх зөвхөн онцгой баяр
ёслолын үеэр л олддог байв.
- М-м... бүлээхэн байна гэж би шагшлаа. Гейл мэдээж түүнийг талхчингаас худалдаж авсан
байж таарна.
- Хэдийг өгсөн бэ?
- Ердөө ганц хэрэм. Хөгшин өнөөдөр сайхан зантай байсан. Бүр амжилт хүссэн шүү.
- Өнөөдөр бид бие биенээ сайн мэдсэн бололтой. Прим надад бяслаг өгсөн гээд би
халааснаасаа боодолтой цаас гаргалаа.
Гейл ихэд баярлав.
- Түүнд баярлалаа. Бид ч жинхэнэ найрлах нь дээ гээд тэр гэнэтхэн Капитолын Эффи
Тринкет жил бүр ургацын ээлжит оролцогчдын нэрийг зарладаг шиг сэргэлэн дуугаар,
- Арай л мартсангүй! Үхлийн тоглоомын мэнд хүргэе! Бас магадгүй таньд... гээд Гейл
ойролцоох бутнаас хэдэн бөөрөлзгөнө зулгаан миний зүг шидэхэд барьж аваад шүүслэг
жимсийг хазав.
- …хэзээ нэгэн цагт аз тохиолдож болох юм!! гэж би урам зоригтойгоор төгсгөв.
Бид өөр бусад нь үхтлээ айх зүйлээр тоглоом хийж байлаа. Капитолыг дуурайн ярих нь
хөгжилтэй байсан юм.
Би Гейлийн хутгаар талх хэрчихийг харж суув. Гейл миний ах байхаар их төстэй. Шулуун хар
үс, хүрэн бор арьс нүд нь хүртэл надтай адил саарал байлаа. Гэсэн ч бид хамаатан биш
бөгөөд ойр дотны холбоо байсангүй. Уурхайчдын ихэнхи гэр бүл бие биетэйгээ төстэй тул
яагаад ч юм миний ээж Прим хоёр цэнхэр нүд, цайвар үстэйгээ энд үргэлж гадны харагддаг
байлаа.
Үнэхээр гадны хүн байсан юм. Ээжийн эцэг эх албан хаагчдад зориулсан аптек эрхэлдэг
байсан болохоор Атираагаас хоёр гурван үйлчлүүлэгч олдож арван хоёрдугаар бүсийн
хамаагүй аятайхан хэсэгт амьдардаг байв. Эцэг минь заримдаа ойгоос эмийн өвс ургамал
цуглуулж эмийн санд зардаг байв. Тэнд ээжтэй танилцжээ. Ээж түүнд их хайртай байсан
болохоор Атираад нүүж ирэхийг зөвшөөрсөн. Би тэднийг санахыг хичээсэн ч нүдний өмнө
хүүхдүүдээ яс арьс болон хувирахыг харан сууж буй гөлийсөн царайтай цонхигор эмэгтэй
гарч ирэв. Би түүнийг эцгийнхээ өмнөөс уучлахыг оролдсон юм. Үнэнийг хэлэхэд би тийм ч
амар уучилдаг хүн биш билээ.
Гейл зүсэм талх зөөлхөн бяслаг базилийн навчинд нямбайлан ороох зуур би бутны жимс
түүж байлаа. Дараа нь бид хадны дундах нууцхан газартаа суухад амьдрал буцалсан хөндий
хөндий алган дээр тавьсан юм шиг үзэгдэн, нуур, загас нарны гэрэлд солонгорон гялалзав.
Зөөлөн сэвшээ салхитай цэлмэг сайхан өдөр байлаа. Хоол ч бас амттай сайхан байж зөөлөн
бяслаг нэвчсэн бүлээхэн талх, шүүслэг жимс аманд бутарч байв. Бүх зүйл гайхамшигтай
сайхан байснаас ганц л муу зүйл байсан нь Гейл бид хоёр оройн хоолоо олохын тулд уулаар
түргэхэн хэсүүчилэх хэрэгтэй байв. Хоёр цагаас талбай дээр нэр дуудах үед тэнд байх ёстой.
- Бид чадах болов уу юу гэж бодож байна? гэж Гейл аяархан асуулаа.
- Юу?
- Бүсээс явах тухай. Зугтаж ойд амьдаръя. Бид хоёр чадна гэж бодож байна.
Надад энэ бодол утгагүй санагдсан тул юу хариулахаа мэдсэнгүй.
- Хэрвээ бидэнд хүүхдүүд байгаагүй бол гэж Гейл яаран нэмэрлэв.
Мэдээж бидний хүүхдүүд биш л дээ. Гэсэн ч манай хүүхдүүд байсан юм. Гейлд эрэгтэй
эмэгтэй хоёр дүү бий. Надад Прим болон ээж минь бий. Тэд бидэнгүй яаж амьдрах хэрэг вэ?
Хэн тэднийг тэжээх юм? Одоог хүртэл Гейл бид хоёр өдөр болгон шөнө хүртэл ангуучилан
олсон олзоо өөхнөөс шахаж авсан тос, гутлын үдээс, ноосоор солин өлсгөлөн хоржигносон
гэдэстэй унтаж байлаа.
- Би хэзээ ч хүүхэдтэй болохгүй.
- Би лав болно. Гэхдээ энд амьдрахгүй бол гэж Гейл хэлэв.
- Тэгвэл тэгээч дээ гэж би даажигнахад Гейл,
- Энэ тухай мартацгаая гэж ундууцав.
Яриа маань тэнэг болов. Явах гэнээ? Би яаж ертөнц дээрх цорын ганц хайртай хүн болох
Примийг хаяад явж чадах юм бэ? Гейлд бас гэр бүл нь эрхэм. Бид эндээс хэзээ ч явж
чадахгүй байж энэ тухай ярилцах хэрэг байна уу? Хэрвээ явах юм бол... хэрвээ явах юм бол...
Би өөрсдийн хүүхэдтэй болох хэрэг үү? Гейл бид хоёрын харьцаа тийм романтик байсангүй.
Би түүнтэй арван хоёр настай туранхай жижигхэн охин байхдаа танилцахад надаас хоёр ах эр
хүн шиг харагдаж байлаа. Тэгсэн ч бид удтал маргалдаж шууд найзлаагүй юм.
Хэрвээ Гейл хүүхэд хүсч байгаа бол эхнэр олдох нь туйлын амархан хэрэг. Царайлаг уурхайд
ажиллаж болмоор хүчирхэг биетэй тэрбээр гайхамшигтай сайн ангууч байсан юм.
Сургуулиар явах үед нь бүх охид араас нь шивнэлддэг байлаа. Энэ нь хүмүүс надад атаархах
шалтгаан болсон гэж боддог юм. Ангуучилахад үүнээс сайн хамтрагчыг олоход бэрх.
- Юу хийх вэ? гэж би асуулаа. Бид ангуучлах юмуу загас барьж эсвэл жимс түүж болох юм.
- Нууранд дэгээгээ тавиад дараа нь ойр руу явцгаая. Үдэш идэх ямар нэг амттай юм олъё.
Үдэш... Ургацын дараа... албан ёсны баяр эхлэнэ. Олон хүмүүс хүүхдүүд нь ахин нэг жил амь
хэлтэрснийг чин сэтгэлээсээ тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Гэвч тэднээс хоёр гэр бүлийн
хаалга цонх хаалттай байж оршин суугчид нь ирж буй аймшигтай долоо хоногуудад хэрхэн
амь зуух тухайгаа санааширна.
Бүх зүйл ингэж явагдана. Одоо тэдэнд хангалттай олз байгаа болохоор махчин
араатангуудаас айх хэрэггүй. Өглөө бас ч гэж дуусчаагүй байхад бид хоёр арваад загас барьж,
бүтэн цүнх дүүрэн идэшний ногоо хамгийн аятайхан нь гэвэл хагас хувин гүзээлзгэнэ түүлээ.
Би энэ гүзээлзгэнэтэй газрыг хэдэн жилийн өмнө олсон бөгөөд Гейл түүнийг зэрлэг
амьтнаас хамгаалан төмөр тор татсан юм.
Бид харих замдаа байгаа тогооны тухай болон хар зах хаягдсан нүүрсний агуулахын талаар
ярилцав. Нүүрсийг уурхайгаас шууд галт тэргээр тээвэрлэх нь үр ашигтай арга олох хүртэл
зах дээр худалдаалж байв. Өнөөдөр ургацын өдөр тул ихэнх дэлгүүр мухлаг хаалттай байсан
ч зээл дээр хүн дүүрэн бужигнаж бид зургаан загасаа хялбархан сайн талх болон хоёр савтай
давсаар солив. Том тогоотой халуун шөл худалдаалж байсан Тослог Сэй гэдэг хэрзгэр
туранхай эмэгтэй биднээс идэшний ногооны хагасыг хоёр хугас лааны тосны хэлтэрхийгээр
арилжин авлаа. Хэн нэгнээс зөвхөн Тослог Сэйтэй сайн харьцаа тогтоож болдог юм. Тэр л
ганцаараа зэрлэг нохой худалдаж авдаг. Бид тэднийг агнадаггүй ч хэрвээ довтлоход хүрвэл
хоёр гурвыг алах бөгөөд мах л бол мах шүү дээ. "Үхрийн махтай шөл худалдаалж байна" гэж
Сэй нүд ирмэв. Атирааны хэн ч нохойн гуяыг тоодогүй ч хааяа үзэгддэг журам сахиулагчид
авахаар ирдэг.
Бид зээл дээр хийх худалдаагаа дуусгаад гүзээлзгэнийхээ хагасыг хотын даргад худалдахаар
гэр лүү нь явлаа. Тэр үүнд маш дуртай. Хаалгыг нь Маж гэдэг надтай нэг ангид сурдаг охин
нь нээлээ. Хотын даргын охид дээгүүр зантай байдаг атал тэр хэвийн нэгэн билээ. Бас яг л
над шиг онцгой. Надад ч түүнд ч хэзээ ч жинхэнэ найзууд байгаагүй учир бид үргэлж
зэрэгцэж таардаг байв. Гуназанд ч тэр, цугларалт, спорт тоглоомд хамтрагч хэрэг болох үед
гэх мэт. Бид хоорондоо ховорхон ярьдаг бөгөөд энэ ч хоёуланд маань сайн байв.
Өнөөдөр тэрбээр ургацын өдрийг тохиолдуулан сургуулийн саарал дүрэмт хувцсаа тайлж
үнэтэй цагаан даашинз өмсөн цайвар үсэндээ ягаан тууз зүүжээ.
- Сайхан даашинз байна гэж Гейл хэлэв.
Маж түүнийг үнэнээсээ магтсан юмуу эсвэл даажигнасан эсэхийг ойлгохыг хичээн харлаа.
Даашинз үнэхээр сайхан байсан бөгөөд Маж түүнийг хэзээ ч ердийн өдөр өмсөж байсангүй.
Тэр уруулаа жимийснээ инээмсэглэлээ.
- Хэрвээ би Капитол руу очвол сайхан харагдах ёстой биз дээ?
Харин одоо Гейлд түүний үнэнээсээ хэлсэн болон тоглосон эсэхийг тааварлах хэрэг гарав.
Би ч хоёр дахь нь гэж бодож байна.
- Чи Капитол руу явахгүй гэж Гейл хүйтнээр хэлээд харц нь Мажын даашинзны энгэртээ
хатган чимэглэсэн жижигхэн дугуй зүү дээр тусав. Уран гоёмсог хийцтэй жинхэнэ алт
байлаа. Бүхэл бүтэн гэр бүлд сарын турш талх худалдаж авч хүрэлцэхээр.
- Чамайг хэдэн удаа бичсэн бэ? Тав уу? Намайг арван хоёр настай байхад зургаан удаа
бичсэн.
- Тэр үүнд буруугүй гэж би хэлэв.
- Огтхон ч буруугүй.Тиймээ, тэгэлгүй яахав.
Мажын царай барайснаа жимсний мөнгийг гарт атгуулав.
- Амжилт хүсье, Китнисс.
- Чамд ч гэсэн.
Хаалга хаагдав.
Биднийг гадаа гарахад гудамж чимээгүй байлаа. Надад Гейлийн Мажыг төнхсөн явдал
таалагдаагүй ч түүний зөв байв. Ургацын систем шударга бус долоон дор байсан юм.
Дүрмээр ёсоор бол ургацын өдөр арван хоёр хүрсэн бүх хүн оролцож болно. Тэр үед нэр
чинь анх удаагаа ороод, арван гуравтай байхад чинь хоёр дахь удаагаа гэх мэтчилэн тэгээд
цаашаа арван найм хүрэхэд чиний нэрийг бичсэн долоон карт бий болно. Энэ нь Панемын
нутагт байгаа бүх арван хоёр бүсэд хамаатай.
Үүнээс л сонирхолтой зүйл эхлэнэ. Хэрвээ чи хөөрхийлөлтэй ядуу бол өлсөж үхнэ. Тэгэхэд
чи нэрээ ахин бичүүлээд оронд нь тессера авч болно. Үүнд бүтэн жилийн турш нэг хүнд
бүдүүн хийцийн талх, тос өгнө. Цатгалан хэдий ч сайн зүйл үгүй. Түүнчлэн бас гэр бүлийн
гишүүдийн тоогоор авсан ч болно. Намайг арван хоёр нас хүрэхэд нэрийг минь дөрвөн удаа
бичсэн. Нэг удаа хууль ёсоор болон ээж, Прим болон өөрийнхөө хамт гурван удаа. Дараагийн
жил нь энэ маягаар давтагдсаар арван зургаа хүрэх үед миний нэр бичсэн хорин карт бий
болжээ. Гейл арван найман настай ч наймтайгаасаа эхлэн гэр бүлийнхээ таван хүнийг
тэжээж ирсэн тул түүний нэрийг дөчин хоёр удаа бичсэн.
Иймээс Маж мэтийн хэзээ ч тессерагийн төлөө эрсдэлд орохгүй хүмүүс Гейлийн уурыг
хүргэж байв. Гэсэн ч түүний нэрийг Атирааны бусад оршин суугчидтай харьцуулахад
тоглоомд сонгох боломж байхгүй. Бараг л байхгүй гэж болно. Мэдээж Капитолийн дүрэм
ёсоор бүсийн бус хүн мэдээж Мажын гэр бүл биш л дээ зүсэм талхны төлөө өөрийнхөө
арьсыг худалддаг байв.
Гейл өөрөө ч Мажад уурласан учраа ойлгож байв. Урьд нь биднийг ойд явах үед түүний
тессара манай бүсийн гай болж байгаа тухай хэрхэн зэвүүцэн ярихыг нь сонсдог байв. Ийм
аргаар Атирааны өлсөж байгаа ажилчдын дунд үзэн ядалт бий болгох бөгөөд нэг нэгнээ
түшин тулахын оронд хоорондоо итгэхгүй болно. "Капитолын давуу тал бол биднийг зааглан
хувааж байгаа явдал" гэж тэр нэг бус удаа хэлдэг байлаа. Гэхдээ ургацын өдөр биш л дээ. Ер
нь бол алтан зүүтэй тессера авч үзээгүй охиныг гомдоохоргүй л сэдэв.
Би замдаа Гейл рүү хяламхийн харахад чулуужсан царайд нь уур хилэн хуралдсан байв.
Миний хувьд энэ бүх уур хилэн нь ухаангүй санагдсан ч энэ тухай хэлсэнгүй. Учир явдал би
түүнийг зөвшөөрөх эсэхэд байсангүй. Гэхдээ ойн дунд Капитолийн тухай хашгирлаа гээд
сайн юм юу байгаа юм бэ? Юу ч өөрчлөгдөхгүй. Шударга явдал болохгүй. Гэдсийг минь
дүүргэхгүй. Эсрэгээрээ олзуудыг минь айлгах болно. Гэсэн ч би үүнийг эсэргүүцээгүй билээ.
Бүсэд байснаас ойд ингэсэн нь дээр биз.
Гейл бид хоёр олзныхоо үлдсэн хэсэг болох хоёр загас, хоёр талх, идэшний ногоо, хэдэн аяга
гүзээлзгэнэ, давс, лааны тос, үлдсэн жаахан мөнгөө хувааж авлаа.
- Талбай дээр уулзая гэж би хэлэв.
- Ямар нэг аятайхан юм өмсөөрэй гэж Гейл баргар хэллээ.
Гэрт ээж дүү хоёр хэдийн иржээ. Ээж эмийн сангийн үеэс үлдэж хоцорсон сайхан даашинзаа
өмсчээ. Харин Прим миний анх удаагаа ургацын өдөр өмсч очсон хувцас болох цамц,
хуниастай банзлыг өмссөн байв.
Гэрт модон савтай халуун ус намайг хүлээж байлаа. Би модон дунд болсон шавар шороо
болон хөлснөөсөө салж үсээ угаалаа. Ээж надад өөрийнхөө хайртай даашинзнуудын нэг
болох цэнхэр нимгэн даашинзыг бэлтгэсэн явдал миний гайхлыг ихэд төрүүлэв.
- Та надад үүнийг өмсгөнө гэдэгт итгэлтэй байна уу? хэмээн би гайхлаа.
Гэхдээ дотор уур хүрэхийн зэрэгцээ түүний юуг ч өмсөхийг хүссэнгүй. Гэсэн ч үүнээс
татгалзах хэрэгтэй боллоо. Энэ нь онцгой тохиолдол байв. Тэр өнгөрсөн амьдралыг нь
санагдуулах хувцаснууддаа тун хайртай.
- Тэгэлгүй яахав. Чиний үсийг чинь самнаад өгье.
Ээж миний үсийг хуурай болтол алчуураар арчаад хичээнгүй самнаж өгөв. Би ханан дахь
хагархай толинд харах үедээ өөрийгөө арай ядан танилаа.
- Чи сайхан харагдаж байна! гэж Прим аяархан дуу алдав.
- Өөртэйгээ төсгүй болж гээд би түүнийг тэвэрлээ.
Учир нь түүнд дараагийн хэдэн цагийн турш аймшигтай байх болно. Тэр ургацад анх удаагаа
оролцож байгаа болохоор аюулгүй байв. Тэгээд ч би түүнийг ямар ч тессера авхуулахгүй.
Харин тэр надад санаа зовж байлаа.
Би үргэлж Примыг хамгаалж ирсэн ч ургацын эсрэг хүчгүйдэж байсан тул шаналал царайд
илрэн гарахаас айлаа. Түүний цамц банзлынхаа гадуур гарчээ. Би аль болох тайван байхыг
хичээн,
- Жижигхэн нугас минь, сүүлээ далд хийгээрэй гээд цамцыг нь заслаа.
- Кря-кря гэж Прим хөхрөв.
- Өөртөө л гуагла гээд би инээвхийлэн зулай дээр нь үнэсэж,
- Явж хооллоцгооё гэв.
Загас ногоо хэдийн оройн хоолонд зориулагдан зууханд жигнэгдэнэ. Бид гүзээлзгэнэ
жинхэнэ талхаа энэ онцгой үдэшт зориулан хэмнэн үлдээхээр шийдсэн болохоор оронд нь
Примын Хатагтай гэж дууддаг ямааны сүү ууж тессераны ширүүн талх идсэн ч хоол идэх дур
хэнд ч байсангүй.
II
Нэг цагаас бид талбай руу явлаа. Хэн нэгний үхлийн хаалга нээгдэх бүр оролцох ёстой. Үдэш
нь албан хаагчид шалгахаар ирээд яваагүй хүмүүсийг шоронд хийх болно.
Муу нь гэвэл ургац арван хоёрдугаар бүсийн цорын ганц таатай газар болох талбай дээр
явагдана. Талбайн эргэн тойрон дэлгүүр хүрээлж цаг агаар сайхан үед энд сэтгэл сэргэм
санагдана. Өнөөдөр талбай дээр тод өнгийн тугнууд өлгөсөн хэдий ч дүнсгэр харагдаж
байлаа. Дээвэр дээр сар шувуу шиг ёрдойх телевизийн дуран ч сэтгэл санаа дээрдүүлсэнгүй.
Хүмүүс чимээгүйхэн гарын үсэг зурцгаав. Капитол ийм маягаар тоогоо авдаг байв. Арван
хоёроос арван найм насны залуусыг талбай дээр олсоор зааглан хувааж томчууд нь урдаа
зогсох бөгөөд Прим мэтийн бага хүүхдүүд ард нь зогсоцгооно. Гэр бүлийнхэн нь гараасаа
чанга барин зогсчээ. Өөр бас юунд ч санаа зовох хэрэггүй худалдаачид өнөөдөр хэний нэр
гарахыг үзэхээр ирцгээнэ... Тэдний ихэнхи нь мэдээлэгчид байв. Жишээлбэл би өдөр бүр ан
хийснээрээ тэдний намайг хамгаалсны дуршилыг төлж байгаа. Гэхдээ бүгд ингэж боддоггүй
байлаа.
Ямар ч гэсэн Гейл бид хоёр өлсөж үхсэнээс тархиндаа сум зоолгох нь түргэн гэж шийдсэн
юм.
Хүмүүс ихсэн зай улам давчуу боллоо. Талбай том хэдий ч арван хоёрдугаар бүсийн бүх
хүнийг багтаахад хүрэлцээгүй байв. Хоцорч ирсэн хүмүүс зэргэлдээ гудамж руу ороод үйл
явдлыг зурагтаар үзнэ. Бүх орон даяар цацагддаг байсан юм.
Би Атирааны арван зургаа хүрэгсдийн дунд байлаа. Бид хоорондоо товчхон толгой дохиод
хууль зүйн байшин руу анхаарлаа төвлөрүүлэв. Үйл явдалд зориулан гурван сандал, нэг
индэр, хөвгүүд охидууд зориулсан хоёр том шилэн бөмбөлөг тавьжээ. Би охидын бөмбөлөгт
байгаа цаас руу ширтлээ. Арван хоёр хүрэхэд минь түүнд Китнисс Эвердин гэж нямбайлан
бичиж хийсэн юм.
Гурван сандлын хоёрыг Мажын аав хотын дарга болох өндөр халзан толгойтой Андерс,
Капитолоос манай бүсийг харгалзахаар ирсэн ногоон хүрэмтэй Эффи Тиринкет эзлээд ягаан
үстэй, царайдаа таагүйхэн инээмсэглэл тодруулж байв. Тэд хоорондоо хөөрөлдөх зуураа
хоосон суудал руу сэтгэл зовсон байртай харцгаана.
Хотын цаг хоёрыг зарламагц хотын дарга босч индэр рүү гаран уншлаа. Үргэлж ингэдэг
байсан юм. Тэрбээр хэзээ нэг цагт өмнөд Америк гэж нэрлэдэг байсан үнсэн дундаас боссон
Панемын түүх болон аваар осол, ган гачиг, шуурга, гал түймэр, тэнгис эргээсээ ахлин газар
дэлхийг залгиж хэрцгий дайны үлдэгдэл болох багахан хүнс үлдсэн тухай ярина. Гэтэл
Панемд гучин бүстэй гялалзсан Капитол байгуулагдаж хүн ам суулган хөгжиж эхэлжээ.
Дараа нь Харанхуй өдрүүд ирэхэд бүсүүд Каптолийн эсрэг босов. Үүнээс арван хоёр ялагдаж
арван гурав дахь нь газраас арчигдсан бөгөөд урван тэрсэлсэн бүсүүдэд Хар өдрүүдийг хэзээ
ч мартагдалгүй сануулж байхын тулд Үхлийн тоглоомыг зохиох болжээ.
Тоглоомын дүрэм энгийн байлаа. Бослого гаргасан арван хоёр бүс шийтгэл ёсоор жил бүр
тоглоомд нэг охин нэг хүү гаргаж оролцуулах үүрэгтэй байв. Хорин дөрвөн оролцогчид
үгүйрч хоосорсон хөлдүү хаягдмал бүхий өргөн бүс нутгийг нээж өгнө. Тэнд тэд хэдэн долоо
хоногийн турш нэг нэгнийхээ эсрэг үхэлдэн тэмцэлдэнэ. Сүүлд амьд үлдсэн нь ялдаг.
Хүүхдийг нь авч бүгдийн нүдэн дээр бие биеэ хөнөөлгөх замаар Капитол бидэнд сүр хүч
засаглал болон ахин нэг бослого гаргах юм бол амьд үлдэх боломж байхгүй гэдгийг үзүүлж
байв.
Капитолын үг болгонд нэг л санаа цуурайтах аж. "Бид танай хүүхдүүдийг авч амийг нь
золиослуулахад та нар юу ч хийж чадахгүй. Хуруугаа хөдөлгөх юм бол нэгийг ч үлдээлгүй
устгана. Яг л арван гуравдугаар бүс шиг".
Капитол биднийг гутаан доромжилж тамлахын тулд Үхлийн тоглоомыг баяр цэнгэлээр
зарлаж, бүсүүд хоорондоо спортын төрлөөр тэмцэлдэж буй хэрэг гэж үзнэ.
Амьд үлдсэн сүүлчийн оролцогч бүсдээ буцаж ирснээр томоохон хоол хүнснээс бүрдсэн
шагнал авна. Өөр бусад хүмүүс өлсөж үхэж байхад ялагчид үлдсэн амьдралынх нь турш
Капитол өгөөмөр сэтгэлээ харуулан талх, тос, амтат чихэр өгөх болно.
- Гэмшил болон талархлын мөч ирлээ гэж хотын дарга зарлав.
Тэрбээр өнгөрсөн удаагийн бүсийг ялагчыг дурьдав. Далан дөрвөн жилд хоёрхон хүн
байснаас нэг нь одоо хүртэл амьд бий. Хеймитч Эбернети хэмээх хижээл настай гүзээтэй
эрэгтэй энэ агшинд ойлгомжгүй зүйл хашгирснаа тавцан руу гуйвлан гарч гурав дахь сандал
дээр унав. Тэр шал согтуу байлаа. Хүмүүс түүнд баяр хүргэхэд тэр Эффи Тринкетыг
тэврэхийг ородсон ч цаадах нь зайлж амжив.
Хотын дарга бухимдангуй харагдав. Ёслолыг зурагтаар үзүүлж байгаа болохоор Панемийн
арван хоёрдугаар бүсийнхэн шоолон инээж байгааг мэдэж байсан тул ургацын тухай ярьж
байгаа Эффи Тринкетэд яаран анхаарал хандуулахыг хичээв.
Үргэлж өөдрөг оргилуун байдаг тэрбээр индэр дээрээс өөрийнхөө нэрийн хуудас болсон үг
болох "Үхлийн тоглоомд оролцогчдод баяр хүргэе! Магадгүй хэзээ нэгэн цагт таньд аз
тохиолдож болох юм!" гэлээ.
Түүний хиймэл гэдэг нь илт ягаавтар үс нь Хеймитчтэй мөргөлдсөний дараа хажуу тийш үл
мэдэг хазайжээ. Мэндчилгээгээ дуусгаад Эффи түүний бүсээс ялагч тодрох нь нь ямар их
хүндэтгэл болох тухай ярьсан ч хүн бүхэн түүнийг ялагч нь ялагч шиг болохоос биш бүгдийн
нүдэн дээр хоргоодог согтуу амьтан биш илүү хүндэтгэлтэй бүс хүсч байгааг нь ойлгож
байлаа.
Олны дунд би Гейлийг олж харахад тэр над руу инээвхийлэв. Яг л хөгжилтэй үйл явдалд
байгаа юм шиг. Би гэнэтхэн шилэн бөмбөлөгт Гейлийн нэртэй дөчин хоёр хуудас байхад хэр
аз тохиох тухай бодлоо. Бусадтай харьцуулахын аргагүй их. Харин тэр миний адил зүйл
бодсон бололтой баргар царайлан цааш эргэхэд "Хуудас хэдэн мянга шүү дээ" гэж би түүнд
шивнэв.
Сугалах мөч ирэхэд Эффи зуршсан ёсоороо "Эхлээд хатагтай нар!" гээд охидын нэртэй
бөмбөлөгт гараа гүн шургуулснаа дотроос нь хуудас цаас гаргаж ирэхэд бүгд ялаа ниссэн ч
сонсогдохоор чимээгүй боллоо. Айдас миний дотор хуралдан дотор зөвхөн "би биш
байгаасай" гэсэн ганц бодол эргэлдлээ!
Эффи индэрт эргэн гараад цаасыг дэлгэн тодхон хоолойгоор нэр дуудахад энэ би биш байлаа.
Энэ бол Примроуз Эвердин байсан юм.
Нэг удаа би олзоо ойд отож байх үедээ зүүрмэглээд арван футын өндрөөс газар нуруугаараа
унахад хэсэг зуур амьсгаа авах байтугай хөдөлж ч чадахгүй болж билээ.
Харин одоо ийм мэдрэмж ахин төрөхөд үг хэлэх чадваргүй болоод болоод дүүгийн нэр
толгой руу дэлсэх шиг болов. Атирааны нэг хүү миний гараас барив. Магадгүй ухаан алдаж
унах гэхэд түшсэн байх.
Энэ бол алдаа! Байж боломгүй юм! Мянган хуудас дундаас Примын нэртэй ганцхан цаас! Би
түүнийг сонгогдох эсэх талаар огтхон ч сэтгэл зовоогүй. Үүний төлөө бүгдийг хийгээгүй гэж
үү? Түүнийг эрсдэлд оруулахгүйн тулд чөтгөрийн тессеранаас татгалзсан биз дээ? Ганцхан
хуудас. Мянгаас нэг л. Тэр бүрэн боломжтой байсан. Гэхдээ энэ одоо чухал биш болжээ.
Алсад хүмүүсийн арван хоёр настай хүүхэд сонгогдсон шударга бус байдалд дургүйцэн
гүнгэнэх сонсогдоно. Дараа нь би цонхийн цайж гараа чанга атгаад удаанаар урагшлах
Примыг харлаа. Тэр миний дэргэдүүр өнгөрөхөд цамцны хормой нь ахиад л араас нь цухуйж
байв. Энэ нь намайг бодит байдалд эргэн ирэхэд тусалсан юм.
- Прим! Прим! гэж би эцэст нь хөдлөх чадвартай болоод хүчилсэн хоолойгоор дуудлаа.
Надад олны дундуур зүтгэлэх хэрэг ч гарсангүй урд талын хүүхдүүд зам чөлөөлөн зогсов. Би
түүнийг шатны гишгүүрт хөл тавихын өмнө гүйцээд гараас нь татан эргүүлэв.
- Сайн дурын хүн! Би сайн дураараа оролцохыг хүсч байна!
Тавцан хөнгөхөн гайхширалд автав. Арван хоёрдугаар бүсэд сайн дурын хүн олон жилийн
өмнө гарсан бөгөөд бүгд ийм явдал болсныг мартжээ. Дүрэм ёсоор бол нэр нь
сугалагдсанаас ондоо хүн (охид хөвгүүдийн ямар бөмбөлөгөөс сугалснаас хамаарна) түүнийг
байрыг эзлэх хүсэлт гаргаж болно. Зарим бүсүүдэд тоглоомын ялагч томоохон хүндэтгэл
хүлээх болохоор олон хүмүүс түүний төлөө амьдралаараа дэнчин тавихад бэлэн байдаг ч
сайн дурын хүн амар олдохгүй. Бидний хувьд "оролцогч" гэдэг нь "хүүр" гэдэгтэй адил
сонсогдох учир сайн дурынхан эрт үеэс гарахаа больжээ.
- Гайхамшигтай! гэж Эффи Бряк уулга алдаад,
- Гэхдээ... эхлээд ургацын ялагчыг танилцуулсан нь дээр байх... дараа нь сайн дурын хүн
олдсон эсэхийг асууж болох юм. Хэрвээ хэн нэгэн оролцохыг хүсвэл мэдээж бид... гэж
итгэлгүйхэн үргэлжлүүлэв.
- Ямар ялгаа байна? гэж хотын дарга ярианд оролцов.
Тэр намайг жимс авчирч өгдөг охин гэдгийг таньсан бололтой шаналангуй харлаа. Эсвэл
охин нь миний талаар ярьсан ч байж магадгүй. Өөрөөр таван жилийн өмнө ээж дүү
хоёртойгоо шахцалдан зогссон том охинд нь Эр зоригийн медаль гардуулан үг хэлж байснаа
санасан юм болов уу. Медалыг уурхайд үрэгдсэн эцэгт минь зориулан олгосон юм.
- Ямар ялгаа байна? гэж хотын дарга ахин уцаарлангуй хэлээд,
- Түүнийг урагш нь гарга гэв.
Ард Примын жингэнэсэн хашгиралт сонсогдож туранхай гараараа араас зуураад,
- Үгүй, Китнисс! Үгүй! Битгий яв! гэлээ.
- Прим больж үз! гэж би нулимсаа барьж тэсэхгүй байхаас айн бүдүүлгээр зандарлаа. Орой
ургацыг зурагтаар давтан үзүүлэх үед бүгд миний нулимсыг харвал сулхан олз гэдгийг минь
мэдэх болно. Үгүй ээ, тэгэхгүй! Би хэнд ч тийм боломж өгөхгүй.
- Намайг тавь.
Хэн нэгэн Примыг надаас угз татан холдуулахад би Гейлийг харлаа.
- Алив, Китник яв гэж тэр хүчилсэн хоолойгоор хэлээд Примийг ээж рүү аваачив.
Би шүдээ зуун тавцан руу өгслөө.
- Зүйтэй! Энэ чинь л тоглоомын амин сүнс байгаа юм! Чамайг хэн гэдэг вэ? гэж Эффи
эцэстээ бүсд нь таатай явдал тохиолдсон явдалд сэтгэл хангалуун асуулаа.
Би арайхийн шүсээ залгиад,
- Китнисс Эвердин гэв.
- Энэ чиний дүү юу. Түүнийг хамрын урдаас гавъяаг чинь булаахыг хүсээгүй юм биз дээ?
Алив бүгдээрээ шинэ оролцогчдоо алга ташин баяр хүргэцгээе! гэж Эффи хүнгэнүүлэв.
Арван хоёр дугаар бүсийн оршин суугчдын хэн ч алга ташсангүй. Тэдний олонхи нь намайг
зээл дээрээс мэдэх болсон бөгөөд эсвэл эцгийг минь таних юмуу өөрөөр хайрлахгүй байхын
аргагүй Примийг харсан бизээ. Намайг хөдөлгөөнгүй зогсож байхад олон мянган хүмүүс
сэтгэл хөдлөлөө чимээгүй байдлаар илэрхийлж байлаа. Нам гүм дундаас бид зөвшөөрөхгүй
байна энэ чинь шударга бус хэрэг гэсэн нэг л үг цуурайтах мэт.
Тэгтэл арван хоёрдугаар бүсийнхнээс хүлээгээгүй гэнэтийн явдал болов. Намайг Примын
байрыг эзэлсэн цагаас эхлэн ямар нэг зүйл өөрчлөгдөж үнэ цэнтэй болжээ. Эхлээд нэг нь,
дараа нь өөр нэг нь тэгснээ бараг бүгдээрээ зүүн гарын гурван хуруугаа уруулдаа хүргээд
миний зүг рүү сунгав. Энэ бол зөвхөн манай бүсэд л ховорхон ашигладаг эртний дохио
бөгөөд оршуулган дээр хааяа тохиолдог байв. Энэ нь гайхан бахдаж талархсан болон болон
хайртай нэгэнтэйгээ салах ёс гүйцэтгэж байгаагын тэмдэг юм.
Одоо би жинхэнээсээ уйлах шахсан ч аз болоход Хеймитч сандлаасаа ганхан босоод баяр
хүргэхээр ирэв.
- Түүнийг харцгаа. Энэ охиныг харцгаа! гэж тэр миний мөрөөр тэврэн орилоход архи,
хөлсний эхүүн үнэр ханхлав.
- Энэ юу болохыг би ойлгож байна! Тэр… залуухан зоригтой! Үгүй ээ та нар! гээд намайг
тавьж зурагтын дуран руу хуруугаараа чичлэн,
- Та нар бол хулчгар амьтад! гэлээ.
Тэр хэнийг хэлсэн юм бол? Цугласан олныг уу? Эсвэл Капитолийг юм болов уу. Ер нь бол
энэ тухай хэн ч мэдэж амжаагүй байтал Хеймитч ухаан алдаж унав.
Тэр жигшмээр байсан ч би түүнд талархаж байлаа. Бүхий л дуран түүний зүг чиглэсэн тул
надад биеэ барих хугацаа олдлоо. Би мөрөө цэхлэн өглөө Гейлтэй байсан алсад орших толгод
руу харав. Тэгтэл намайг хөнгөхөн гуниг эзэмдэв… Бид яагаад бүсээс зугтаагүй юм бол?
Яагаад ойд амьдраагүй юм бэ? Гэхдээ би зөв алхам хийснээ мэдэж байв. Примын оронд өөр
хэн сайн дураараа босох байсан гэж?
Хеймитчийг дамнуурган дээр зөөн явсны дараа Эффи Тринкет бүгдийг ахин хэвийн байдалд
оруулахыг хичээв. Тэр баруун тийш хазайсан хиймэл үсээ засаад,
- Ямар сэтгэл хөдөлмөөр өдөр вэ! Гэсэн ч баяр дуусаагүй байна! Хүүгийн нэрийг сонгох цаг
ирлээ! гээд бөмбөлөг рүү өөдрөг алхаж эхний тааралдсан хуудсыг авлаа.
Тэгснээ намайг Гейл битгий байгаасай гэж харамсаж ч амжихаас урьд,
- Пит Мелларк! гэлээ.
"Үгүй ээ! Зөвхөн тэр л биш шүү!" гэсэн бодол миний толгойд харвалаа. Би түүнийг мэдэх
хэдий ч нэг ч үг сольж байсангүй. Пит Мелларк.
Аз өнөөдөр миний талд байсангүй.
Би түүнийг тавцан руу гарч ирэхэд саарал үс нь дух руугаа унахыг харав. Пит биеэ барихыг
хичээж байсан ч цэнхэр нүдэнд нь айдас хуралдсан байв. Би ийм айдсыг агнасан олзноосоо
харж байсан билээ. Гэсэн ч тэрбээр итгэлтэй алхлан миний дэргэд байр эзлэв.
Эффи Тринкэт өөр сайн дурын хүн байгаа эсэхийг асуулаа. Хэн ч урагш алхсангүй. Питэд
хоёр ах байсаныг би талхчины газар харсан билээ. Нэг нь хэдийн насанд хүрсэн ч нөгөө нь
сайн дураараа хөдөлсөнгүй. Ердийн л хэрэг байлаа. Ургацын өдөр гэр бүлийн холбоос
хамаагүй. Ийм учраас бүгд миний хийсэн алхамд гайхан мэгдсэн байв.
Хотын дарга удаан дүнсгэр хоолойгоор жил бүр уншдаг Урвалтын гэрээний тухай уншсан ч
би нэг ч үг сонссонгүй.
"Яагаад тэр гэж?" хэмээн би бодсоор байв. Ийм зүйл болоогүй гэж өөрийгөө итгүүлэхийг
хичээлээ. Пит бид хоёр найзууд тэр ч байтугай хөршүүд биш. Бид хэзээ ч нэг нэгэнтэйгээ
ярьж байгаагүй. Биднийг олон жилийн өмнө болсон цорын ганц тохиолдлоос өөр холбох
зүйл үгүй бөгөөд магадгүй тэр энэ тухай мартсан биз. Гэсэн ч би санаж байлаа. Бас хэзээ ч
мартахгүй.
Энэ бол манай гэр бүлийн хамгийн хүнд мөч байв. Эцэг минь гурван сарын өмнө уурхайд
золгүй явдалд өртөн өнгөрснөөс хойш эхэндээ би уй гашуу дунд бараг юу ч мэдрээгүй ч дараа
нь шаналал хүчтэй ирлээ. "Чи хаа байна? Яагаад явчихсан юм бэ?" гэж би бодолдоо
хашгирлаа. Хариулт байсангүй.
Бүс бидэнд ээжийг ажил олох хүртэл сарын турш амьдарч болох багахан төлөөсний мөнгө
өгсөн. Гэсэн ч тэр ажил эрсэнгүй. Бүтэн өдөржин сандал дээр эвхрэлдэн суух юмуу эсвэл
орон дээр атиралдан хэвтээд хоосон зай руу гөлийн ширтэнэ. Үе үе ямар нэг зүйлийн тухай
санасан мэт давхийн боссоноо ахин хөшсөн байдалд орж Примын ямар ч гуйлтыг
хэрэгссэнгүй.
Надад аймшигтай байлаа. Би одоо л ээжийг ямар уй гашууд автсаныг ойлгож байв. Тэр үед
надад зөвхөн эцгийгээ төдийгүй хамт түүнийг хамт алдсан юм шиг санагдаж билээ. Прим
ердөө долоон настай байсан тул би арван нэгтэйгээсээ гэр бүлийнхээ гол хүн болсон юм.
Өөр яах ёстой байсан гэж? Би зээл дээрээс юм худалдан авч, хоол ундаа чадахаараа бэлтгэн
өнчин хүүхдийн газар очихгүйн тулд өөрийгөө болон охин дүүгээ зохистой хувцаслахыг
хичээж байлаа. Би сургууль дээрээ тэндхийн хүүхдүүдийг харж байсан юм. Тэдгээр нь
гунигтай хацар дээрээ хөхөрсөн толботой мөрөө найдлагагүй цөхрөлд бөгтийсөн нуруутай
байдаг. Би Примыг бас тийм болоосой гэж хүсээгүй. Жижигхэн Прим минь уйлан байж
сургуульд явахын өмнө ээжийн үсийг самнаад үдэш бүр аавын сахлаа харж хусдаг байсан
толийг зүлгэсэн хэвээр байсан юм. Тэр Атирааг бүхэлд нь бүрхсэн нүүрсний тоосыг тэвчиж
чаддаггүй байлаа. Прим өнчний газар тэсэхгүй байсан. Иймээс би хэцүү байгаа тухайгаа
хэнд ч хэлээгүй.
Эцэст нь мөнгө ч дуусаж бидэнд өлсөж үхэх аюул тулгарав. Үүнээс өөр зам байсангүй.
Цаашаа таван сар хүртэл тэсэх хэрэгтэй байсан бөгөөд тэр үед би арван хоёр хүрч тессера
аван бидний хувьд үнэтэй зүйл болох талх, тос авч чадах байлаа. Гэсэн ч таван сар хүрэхэд
хэдэн долоо хоног үлдээд байхад бид өлбөрч үхэхийн ирмэг дээр ирээд байв.
Арван хоёрдугаар бүсэд өлсөж үхэх нь тийм ч ховор тохиолдол биш тул үүнийг хайж хол
явахын ч хэрэггүй. Ажил хийх чадваргүй хөгшин настай хүмүүс, олон хүүхэдтэй айлын
хүүхдүүд болон уурхайд ажилчид ослоор үрэгддэг байлаа. Өчигдөрхөн гудамжаар гэлдэрч
байсан хүн нугын хашаа налан суугаад хөдөлгөөнгүй болно. Эсвэл ар гэрт нь уйлаан
сонсогдож журам сахиулагч ирээд биеийг нь авч явна. Өлсгөлөн хэзээ ч албан ёсны үхлийн
шалтгаан байсангүй. Үүнийг үргэлж ханиад томуу юмуу уушгины үрэвслээр тайлбарладаг
байсан юм.
Тэр өдөр хувь заяа намайг Пит Меларкомтой хотод учруулж билээ. Би зах дээр Примын
хуучин ноорхой хувцсыг зарахыг оролдсон ч хэн ч авсангүй. Урьд би эцэгтэйгээ хэдэн удаа
зээл дээр ирж байсан ч болохоор энэхүү бүдүүлэг газар ганцаар явахаас айж байсан юм...
Зэврүүн бороо зогсолтгүй шаагин эцгийн ангийн хүрмийг шалба норгоход хүйтэн ясанд
хүртэл жиндэв. Сүүлийн гурван өдөр бидэнд усанд чанасан гаатай навчнаас өөр аманд хийх
зүйл байгаагүй. Зах хаагдах үед би голдоо ортол норж дагжин шалбаагт хүүхдийн хувцсаа
унагасан ч тонгойвол босч ирэхгүй байхаас айж авсангүй. Ер нь энэ ноорхой хувцаснууд хэнд
хэрэгтэй юм бэ?
Гэр лүүгээ явж болохгүй. Ээжийн үхээнц нүд, дүүгийнхээ омголтсон уруулыг харахад
тэсэхүйеэ бэрх байлаа. Нүүрсээ дуусаад ойн захаас түүж ирсэн нойтон мөчир түлж байгаа
болохоор өрөө дүүрэн утаа суунаглана. Би яаж тийшээ хоосон гартай ямар ч найдлагагүй
харих юм бэ?
Хөл минь бохир гудамжаар өөрийн мэдэлгүй хөтлөн явахад ард баячуудад зориулсан янз
бүрийн дэлгүүр мухлаг өнгөрч байлаа. Худалдаачид дэлгүүрийнхээ дээд давхарт амьдрана.
Иймээс би тэдний арын хашааг шагайж явлаа. Саравчинд хоёр ямаа болон шалба норсон
гинжтэй нохой хашааны дунд харагдана.
Арван хоёрдугаар бүсэд ямар ч төрлийн хулгайд үхлийн ял оноодог ч хогийн савыг бол
онгичиж болно. Гэнтхэн махны мухлагаас хаясан яс эсвэл өмхийрсөн ногоо олдох ч юм
билүү. Манай гэр бүлээс өөр хэн ч тоож өл залгахгүй зүйл. Гэсэн ч азгүйтэхэд хогийн савыг
саяхан цэвэрлэсэн байлаа.
Би талхны дэлгүүрийн хажуугаар өнгөрөх үедээ шинэхэн талхны үнэрт толгой эргэлээ.
Зуухны гүнд жигнэж байгаа талхны үнэр нээлттэй хаалгаар ханхална. Би анхилуун үнэрт
татагдан хөдлөх хүчгүй зогсоод бээрсэн хуруугаараа талхчины өмнөх хогийн савны тагыг
нээсэн ч өрөвдөх сэтгэлгүй хоосон байв.
Надад гэнэтхэн хашгиралт сонсогдоход харцаа өргөв. Талхчины эхнэр намайг өөрийнхөөр
замаар явахгүй бол хууль сахиулагчдыг дуудна Атирааны тэнэмэл гуйлгачин бүр хогийн
савыг нь нэгжихийг тэвчиж чадахгүй гэж хашгирч байв. Надад түүнийг хараах тэнхэл
байсангүйд тагыг болгоомжтой тавиад эргэж харахдаа эхийнхээ араас цайвар үстэй хүү
шагайхыг харав. Би түүнийг урьд нь сургууль дээр харж байсан. Тэр миний үеийнх хэдий ч
нэрийг нь мэдэхгүй. Тэр өөр хүүхдүүдтэй нийлдэг. Эмэгтэй талхныхаа газар луу хараасаар
эргэхэд хүү намайг хуучин алимны модоор хийсэн гахайн байр луу явахыг харж байв. Гэртээ
ямар нэг идэх юм авч харих сүүлчийн найдлага бөхлөө. Өвдөг минь өөрийн мэдэлгүй нугарч
газар суув. Ингээд л болоо. Би хэтэрхий ядарч сульдан эцсэн байв... Хууль сахиулагчид ирээд
биднийг өнчний газар аваачина. Тэгснээс энд бороон дор хэвтээд үхсэн нь дээр биз гэж би
бодлоо.
Надад чимээ шуугиан сонсогдож талхчины эхнэр хараан цохих дуу гарахад би юу болсныг
гайхан харлаа. Над руу шавар үсчүүлэн хэн нэгэн ирж байв. Энэ талхчины эхнэр байна.
Намайг саваагаар цохиж хөөх биз бодов. Гэсэн ч хүү нь байлаа. Тэрбээр гартаа гал руу
унасан бололтой харлаж түлэгдсэн захтай хоёр том талх барьжээ.
- Тэднийг гахайд хаяж өг, дүйнгэ амьтан минь! Ямар тэнэг нь түлэгдсэн талх худалдаж авах
юм бэ? гэж ээж нь араас нь хашгирав.
Тэр түлэгдсэн захыг уран идүүр рүү хаяж эхлэхэд талхчины хонх жингэнэн ээж нь худалдан
авагч руу яарав.
Хүү над руу хараагүй ч би түүнээс нүд салгалгүй харж байв. Яагаад гэвэл түүнд талх байсан
юм. Бас шанаан дээр нь улаан гүвдрүү байлаа. Түүнийг яалаа гэж цохьсон юм бол? Эцэг эх
минь биднийг хэзээ ч зодож байгаагүй болохоор яагаад гэдгийг нь төсөөлж чадсангүй.
Тэр түргэхэн арагш хяламхийснээ гахайн байр луу эргээд нэг талхаа над руу шидэв. Дараа нь
юу ч болоогүй юм шиг талхны газар луу орон хаалгаа чанга хаав.
Би талхыг нүдэндээ итгэхгүй шахам харлаа. Тэр түлэгдсэн ч гэлээ маш сайн талх байв.
Үнэхээр надад өглөө гэж үү? Тэгсэн байж таарна. Учир нь талх миний хөлд байлаа. Хэн
нэгэн харахаас айж би тэдний цамцан дороо хийгээд хүрмээрээ хучиж түргэн явлаа. Халуун
талх арьс төөнөхөд би амьдрал бэлэглэж буй талхыг биедээ улам чанга наалаа.
Намайг гэртээ очих үед талх хөрсөн ч дотор нь бүлээхэн байв. Би ширээн дээр тавихад Прим
идэхээр ухасхийсэн ч би түүнийг ээжийг авчран бүгдэд халуун цай аягалтал жаахан хүлээ
гэж хэлэв. Би харласан хэсгийг нь маажиж арилгаад талхаа зүслээ. Энэ бол үзэм самартай
жинхэнэ амтат талх байсан юм. Бид бүтэн талхаа хэрчим хэрчмээр идлээ.
Би хувцсаа хатаахаар зуухны дэргэд өлгөөд орондоо орж гүн нойронд автав. Зөвхөн өглөө л
хүү түлэгдсэн талх өгсөн нь санаанд оров. Магадгүй шийтгүүлнэ гэж мэдсээр байтал талхаа
надад өгөхийн тулд зориуд гал руу унагасан юм биш биз дээ. Гэсэн ч би энэ бодлоо орхилоо.
Хэтэрхий тохиолдлын байсан юм. Тэр яагаад танихгүй охинд тусалсан юм бол? Эсвэл зүгээр
өрөвдсөндөө талхыг надад өгсөн байж болох ч үр дүнд нь юу хүлээсэн бол. Би үүнийг
ойлгож чадсангүй.
Маргааш нь би дүүтэйгээ ахин талх идээд сургуульдаа явлаа. Шөнө хавар айлчилсан мэт
дулаараад тэнгэрт сэмжин үүл хөшиглөнө. Би сургууль руу орох замдаа нөгөө хүүтэй
тааралдав. Хацар нь хавдаж нүдэн дор нь хөхөрчээ. Хүү найзуудтайгаа ярилцан намайг мэдэх
ямар ч дүр үзүүлсэнгүй. Прим бид хоёр хичээлийн дараа гэр лүүгээ явахдаа түүнийг
сургуулийн нөгөө хашааны өнцгөөс харж байхыг нь ажиглав. Бидний харц тулгарах мөчид
тэр цааш эргээд би ичингүйрэн газар шагайв. Энэ жилийн анхны багваахай цэцэг ургажээ.
Тэгэхэд л би эцэгтэйгээ хамт ойд гөрөөлдөг байснаа санаад амьд үлдэхийн тулд юу хийх
ёстойгоо ойлгосон юм.
Би одоог хүртэл найдвар бэлэглэсэн аврагч багваахай, Пит Мелларк болон түүний талхтай
ямар нэг талаар холбоотой гэсэн хачирхалтай бодлоосоо салж чаддаггүй. Дараа нь ахин
Питийн харцыг мэдрэх үед тэр даруйхан эргээд алга болсон билээ. Энэ надад түүнд өртэй
юм шиг санагдуулна. Би хүмүүст өртэй байхыг үзэн яддаг байлаа. Магадгүй би түүнд
талархал илэрхийлвэл дээр болох юм. Би энэ тухай урьд нь бодож үзсэн ч эсрэгээрээ
хийгээгүй. Харин одоо оройтжээ. Биднийг талбайд хаяж хоорондоо үхэлдэн тулалдана. Би
тэнд "баярлалаа!" гэсэн үгээ хэлж болох юм. Гэсэн ч би түүнийг хоолойг огтлохыг оролдож
байхад хэтэрхий сэтгэлээсээ биш дуулдана гэж айж байна.
Хотын дарга уйтгартай яриагаа дуусгаад Пит бид хоёрыг гар барь хэмээн зангав. Питын хатуу
алга халуун талх шиг бүлээхэн байлаа. Тэр нүд рүү минь эгцлэн ширтээд чанга атгав. Эсвэл
магадгүй мэдрэлийн хүчдэл байсан юм болов уу?
Панемийн сүүлд дуулал явахад бид олон руу эргэлээ.
Харин би эцсийн эцэст бид хорин дөрвүүлээ. Өөр хэн нэгэнд түүнийг надаас урьд алах
боломж тохиолдох биз гэж бодлоо.
Мэдээж тийм ч найдлагатай зүйл биш ч гэлээ.
III
Сүлд дуулал дуусмагц бид хорионд оров. Гав зүүлгээгүй л дээ. Гэхдээ хууль зүйн байшинд
ороход араас бүлэг журам сахигчид дагалдав. Магадгүй өмнө нь оролцогч зугтсан удаа
гарсан байх. Гэхдээ миний хувьд тийм зүйл болохгүй.
Намайг дотогш өрөөнд оруулаад ганцааранг минь орхив. Би хэзээ ч ийм баян тансаг газар
орж байсангүй. Хөл дор сахлаг зузаан хивс дэвсэж хилэн бүрээстэй буйдан сандал тавилжээ.
Ээжид минь ийм хилэн захтай даашинз байдаг юм. Иймээс би буйдан дээр суумагц
бүрээсийг нь илэхгүй байж чадсангүй. Зөөлхөн арьс надад хэрэгтэй тайвшируулах нөлөө
үзүүлэв. Хайртай хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэх тогтсон цаг боллоо. Өөрийгөө сэтгэлээр
унасан байхыг харуулж эндээс хавдсан, нүд улаан хамартай гарч болохгүй. Уйллаа гээд
юугаар ч тус болохгүй. Галт тэрэгний буудал дээр хаа сайгүй дурангууд байгаа.
Ээж дүү хоёр минь түрүүлж орж ирэв. Би Прим рүү гар сунгасан ч тэр миний өвдөг рүү
авиран хүзүүгээр тэврээд жаахан хүүхэд шиг толгойгоо мөрөнд наалаа. Ээж дэргэд суугаад
хоёуланг минь тэврэв. Хэдэн хормын турш бидний хэнд ч ярих хүч байсангүй. Дараа нь би
юу хийх ёстойгоо санаад тэдэнд хийх зүйлийг нь яаран тайлбарлав.
Прим ямар ч тессера авч болохгүй. Хэрвээ ухаан хүрэлцвэл тэд үүнгүй байж чадна. Ямааны
сүү, бяслаг худалдах юмуу ээж Атирааны хүмүүст эм тан хийж болох юм. Гейл эмийн өвс
ургамал олж өгөхөөр амалсан ч сайн хэлж өгөхгүй бол над шиг л бас үүний тухай юу ч
мэдэхгүй. Би энэ тухай өнгөрсөн жил тохирсон юм. Тэр хөлс авахгүй хэдий ч өөр ямар нэгэн
аргаар талархал илэрхийлж болно... сүү эм өгөх ч юмуу.
Би Примийг анд яв гэж хэлсэнгүй. Түүнийг хоёр ч удаа сургахыг оролдсон авч бүтэлгүй
болсон билээ. Тэр намайг ойд ямар нэг амьтан харвахад айж нулимс урсган эмчлэхийг
гуйсан юм. Ямаагаа л сайн арчилдаг байлаа. Үүнийгээ хийж байсан нь дээр биз.
Би хаанаас зууханд хийх түлээ, нүүрс олох болон залилуулчихалгүй худалдах тухай заавар өгч
Примийг сургуулиа орхихгүй байхыг гуйлаа. Тэгээд ээжийнхээ гараас барьж нүд рүү нь
шийдэмгий ширтэв.
- Намайг сонс. Намайг анхааралтай сонс!
Ээж миний шаардангуй байдалд түгшингүй толгой дохив. Бараг юун тухай ярих гэж байгааг
тааварласан биз.
- Та ахин явах ёсгүй гэхэд тэр харцаа буруулан шал ширтээд,
- Би мэднэ. Би явахгүй. Тэгэхэд тэмцэж чадаагүй юм... гэв.
- Та одоо заавал тэмцэх ёстой. Та өөрийгөө зөнд нь орхиж Примийг ганцаар хаяж болохгүй.
Би та нарт юугаар ч тусалж чадахгүй. Зурагтаар юу ч үзүүлсэн байлаа гэсэн тэмцэх болно
гэдгээ надад амла! гээд миний хоолой чангаран бараг хашгиралт боллоо. Үүнд бүхий л уур
хилэн хилэн цөхрөл минь агуулагдаж байсан юм.
Тэр ууртайгаар миний атгасан хуруунаас гараа суга татан авлаа.
- Би өвчтэй байсан. Харин одоо надад эм байгаа болохоор өөрийгөө эмчилж чадна.
Магадгүй үүнд үнэний хувь байж болох. Би түүнийг гашуудал зовлонгоосоо амьдралд буцан
ирэхийг харсан. Магадгүй энэ нь бидний мэдэхгүй өвдөлт байсан байж болох юм.
- Тэгвэл түүнийгээ хий. Примд санаа тавь!
- Надад санаа зовох хэрэггүй, Китнисс. Хамгийн гол нь өөртөө л санаа тавь. Чи хурдан
зоригтой. Магадгүй ялж чадах байх гээд Прим алгаараа миний нүүрийг илэв.
Үгүй ээ, би чадахгүй. Прим ч сэтгэлийн гүндээ үүнийг ойлгож байв. Энэ бол миний хэр
хэмжээнээс хэтэрсэн өрсөлдөөн байсан юм. Илүү баян бүсийн ялагч хүүхдүүд томоохон
хүндэтгэл хүлээхийн тулд амьдралын туршдаа сургуулилсан байдаг. Хөвгүүд нь надаас хоёр
дахин том биетэй харин охид нь хутга хэрэглэх арван хоёр арга мэддэг байлаа. Тиймээ би
тийм л нөхцөлд байх болно. Жинхэнэ хөгжилдөөн эхлээгүй байна.
- Магадгүй л юм гэж би зөвшөөрлөө. Би ээжийг санаа тавихыг шаардаж байсан ч өөрөө
хэдийн бууж өгсөн байлаа. Гэсэн ч тэмцэлдэхгүй бууж өгөх нь миний төрөлх араншинд
тохирохгүй.
- Ялвал бид Хеймитч шиг баян болно.
- Надад бидний баян болох эсэх хамаагүй. Би зөвхөн чамайг гэртээ эргэж ирэхийг хүсч
байна. Чи үүний төлөө хичээнэ биз дээ? Хичээгээрэй гуйж байна!
- Би маш их хичээх болно. Амлая.
Би Примийн төлөө үүнийг хийж чадна гэдгээ ч мэдэж байлаа.
Хаалган дээр журам сахиулагчид ирэн цаг дууссаны дохио өгөв. Бид хоорондоо тэврэлдэхэд
би дахин дахин "Би та нарт хайртай. Би та хоёрт хоёуланд чинь хайртай" гэж давтаж байлаа.
Эцсийн эцэст тэднийг журам сахиулагчид хаалгаар гаргав. Би бүхий л ертөнцөөс нуугдахыг
хүсч байгаа юм шиг нүүрээ хилэн дэрэнд шигтгэлээ.
Өөр хэн нэгэн орж ирэхэд би харцаа өргөн Пит Мелларкын эцэг талхчин болохыг гайхан
харлаа. Удахгүй түүний хүүг алах гэж байхад над руу ирсэнд итгэж чадахгүй нь. Өөр өнцгөөс
бол бид танил бөгөөд тэр Примийг маш сайн мэднэ. Түүнийг зээл дээр ямааны бяслаг
худалдах үед үргэлж хоёр зүсмийг авч харамгүй том талх өгдөг байлаа. Гэхдээ бид зөвхөн
түүний эхнэр болох шулам нь хажууд нь байхгүй үед худалдаа хийхийг эрхэмлэдэг байв. Тэр
хүний хувьд муугүй хүн байсан юм. Тэгээд ч түүнийг хүүгээ талх түлсэний төлөө зодохгүй
байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр над руу яах гэж ирсэн юм бол?
Талхчин хилэн сандлын өнцөг дээр эв хавгүйхэн суулаа. Том өргөн мөртэй бөгөөд царай нь
удаан жил зуухны урд байсны улмаас улайжээ. Харваас саяхан хүүтэйгээ салах ёс
гүйцэтгэсэн бололтой.
Тэр хүрэмнийхээ халааснаасаа цаасанд боодолтой зүйл аваад надад сунгалаа. Дотор нь
жигнэмэг байв. Бид хэзээ ч ийм тансаг зүйл идэж байсангүй.
- Баярлалаа гэж би хэлэхэд талхчин төдийлөн яриа хүн бишийн дээр цагаа олоогүй явдалд
нэг ч үг хэлж чадсангүй. – Би өнөө өглөө таны талхыг идсэн. Миний найз Гейл түүнийг
танаас хэрмээр авсан.
Талхчин энэ тухай санав бололтой толгой дохив.
- Тийм ч сайн наймаа биш байсан гэхэд тэр энэ хамаагүй гэсэн байртай мөрөө хавчив.
Би цаашаа юу хэлэхээ мэдсэнгүй. Бид чимээгүй суусаар байсан ч журам сахиулагчид орж
ирсэнгүй. Талхчин явахаар босож хоолой засан ханиалгав.
- Би дүүг чинь харж байя. Өлсөх байх гэдэгт санаа зовох хэрэггүй.
Түүний үгийг сонсоод миний цээжин дэх дарамт хөнгөрөх шиг болов. Хүмүүс миний юу
хийдгийг мэддэг болохоор Примд үнэн сэтгэлээсээ хайртай байдаг. Магадгүй энэ хайр
түүнийг амьд үлдэхэд туслана байх.
Миний дараагийн зочин огт хүлээгээгүй хүн байлаа. Над руу Маж итгэлтэй алхаагаар
ойртож ирэв. Тэр уйлсангүй ч хоолойны шаардангуй өнгө нь намайг гайхуулав.
- Бүсэд чамайг хувийн ганц л зүйл авч орохыг зөвшөөрөх болно. Гэр орныг чинь санагдуулах
ямар нэг зүйл. Чи үүнийг зүүхгүй биз?
Тэр надад өглөө даашинздаа хатгасан байсан гоёлын алтан зүүгээ сунгахад би түүн дээр
нисэж буй жижигхэн шувуу дүрсэлсэн болохыг олж харав.
- Чиний зүү юу? хэмээн би гайхлаа.
- Би чамд зүүгээд өгье, за юу? гээд Маж хариу хүлээлгүйн тонгойн шувуугаа миний
даашинзны энгэрт хатгалаа.
- Китнисс, түүнийг талбайд битгий тайлаарай. Амалж байна уу?
- Тиймээ.
Жигнэмэг, зүү гээд би өнөөдөр янз бүрийн бэлэг авлаа. Өөр бас Маж миний хацар дээр
үнслээ. Магадгүй тэр үнэхээр сайн найз минь байсан юм болов уу?
Эцэст нь Гейл орж ирэв. Бидний хооронд хэзээ ч уянгын холбоо байгаагүй ч түүнийг гараа
сунгах үед би юу ч бодолгүй ухасхийн тэврүүллээ. Надад түүний хөдөлгөөн, ойн үнэр гээд
бүхий л зүйл нь танил байж ангийн чимээгүйхэн мөчид зүрхнийх нь цохилт сонсогддог
байсан. Гэсэн ч өнөөдөр анх удаагаа түүний өндөр булчинлаг биеийг мэдрэв.
- Китнисс, намайг сонс. Чи хутга авах ч хамгийн гол нь нум олох хэрэгтэй. Нумаар чамд
хамаагүй илүү боломж байгаа.
- Тэнд үргэлж нум байгаад байдаггүй гээд би нэг удаа оролцогчидод бие биеэ алахад
зориулан аймшигтай хадаастай бороохой олгосныг саналаа.
- Тэгвэл өөрөө хий. Ямар ч муу нум байсан нумгүй байснаас дээр.
Би хэдэн удаа эцгийнхээ нумыг дуурайн хийхийг оролдсон ч ер гавьтай зүйл болоогүй юм.
Энэ тийм ч амар зүйл шиг санагдаагүй билээ. Аавд ч бас алдаа гаргах удаа тохиолддог.
- Тэнд мод байгаа эсэхийг хэн мэдэх юм.
Нэг удаа бүгдийг намхан саргар бут, үхэр чулуу бүхий элсэрхэг газар хаясан. Би тэр жилийг
үзэн ядсан билээ. Олон хүмүүс могойд хазуулах юмуу цангасандаа галзуурч үхсэн.
- Мод үргэлж байдаг гэж Гейл эсэргүүцээд,
- Хэнд ч оролцогчдын хагас нь хөлдөж үхэхийг харах нь сонирхолтой биш гэв.
Энэ үнэн байлаа. Нэг улирлын үеэр бид тоглогчид шөнө хэрхэн хөлдөж үхсэнийг харсан.
Тэдэнд түүдэг юмуу бамбар асаах мод байгаагүй учир нэг дор шавааралдан үхсэнийг харахад
бэрхтэй байлаа. Капитол үүнийг ямар ч сонирхолгүй цусгүй тэмцэл гэж үзсэн учир гал түлэх
мод ихэнхидээ байдаг байв.
- Тиймээ, бараг л үргэлж байдаг гэж би зөвшөөрөв.
- Китнисс энэ чинь ердөө ан шүү дээ. Харин чи бүгдээс дээр гөрөөлдөг болохыг би мэднэ.
- Энэ чинь ердийн нэг ан биш. Тэд зэвсэгтэй бас бодож чаддаг.
- Чи ч гэсэн. Бас илүү их сургуулилт хийсэн. Жинхэнэ сургуулилт. Бас яаж алахыг мэднэ.
- Хүмүүсийг биш!
- Ямар ялгаа байгаа юм бэ? гэж Гейл баргар асуув.
Хамгийн аймшигтай нь тэднийг хүмүүс гэдгийг мартах юм бол ямар ч ялгаа байхгүй байсан
юм.
Журам сахиулагчид удалгүй буцаж ирэхэд Гейл жаахан хүлээхийг гуйсан ч тэд түүнийг
гаргахад би сандралд автан,
- Тэдэнд битгий өлсөж үхэх боломж өгөөрэй! гэж гараас нь зууралдан хашгирав.
- Тэгэхгүй! Тэгэхгүй гэдгийг минь чи мэднэ шүү дээ! Китнисс санаарай намайг чамд …
Гэсэн ч журам сахиулагчид бидийг хоёр тийш салган хаалга хаагдсан учир би хэзээ ч түүний
юу хэлэхийг хүссэнийг мэдсэнгүй.
Хууль зүйн байшингаас буудал хүрэх замыг машинаар туулав. Би урьд нь машинаар явж
байсангүй. Галт тэргэнд ховорхон сууж үзсэн. Атираанд бүгд явган явдаг юм.
Сайн нь гэвэл би уйлсангүй. Тавцангаар дүүрэн сурвалжлагч холхилдон дурангаа миний
нүүр лүү чиглүүлж байв. Гэсэн ч би сэтгэл хөдлөлөө нууж сурсан тул одоо үүнийгээ
ашиглав. Ирэхийг минь үзүүлж буй зурагтын дэлгэц рүү хальт ширтээд миний байдал бараг л
уйдсан янзтай байхыг хараад баярлалаа.
Харин Пит Мелларк эсрэгээрээ уйлж унжин хачирхалтай нь үүнийгээ нуух гэж огт
оролдохгүй байв. Гэсэн ч энэ нь миний толгойд тактик биш байгаа даа гэсэн бодол төрүүлэв.
Сул дорой айсан шинж үзүүлэх нь бусад оролцогчдод өрсөлдөгч биш гэсэн бодол төрүүлэн
тайвшируулах бөгөөд дараа нь гэнэт дотор муухайрмаар аймшигтай болно. Хэдийн жилийн
өмнө долдугаар бүсийн Жонна Мейсон гэдэг охинд энэ арга маш сайн үйлчилсэн юм. Тэр
бүгдийн нүдэн дээр усан нүдлэн гонгинож хулчгар харагдан мунхруулаад маш цөөхөн
өрсөлдөгчийн эсрэг үлдэн хэрцгий алуурчин болон хувирсан. Сайн бодсон гэхээс өөр зүйл
хэлэх биш. Гэхдээ энэ үзүүлбэр талхчины хүү Пит Мелларкад төдийлөн зохимжгүй байлаа.
Хэзээ ч өлсөж зовж байгаагүй гэдэс цатгалан байсан тэрбээр өргөн мөртэй хүчирхэг байв…
Тиймээс хичнээн ч их уйллаа гэсэн хэнийг ч мэхлэх аргагүй юм.
Хэдэн хормын дараа бид галт тэрэгний үүд рүү очиход телевизийн дуран хомхойрон чиглэв.
Дараа нь биднийг дотогш орохыг зөвшөөрснөөр хаалга золоор хаагдан галт тэрэг хөдөллөө.
Галт тэрэг хурдаа авахад миний амьсгал давхцав. Мэдээж би өмнө нь галт тэргээр явж
байсангүй. Бүсийн хооронд зорчих нь албан ёсны тохиолдлоос бусдад хориотой байдаг юм.
Манай бүсийн хувьд ихэнхидээ нүүрсний тээвэрлэлт байдаг. Гэсэн ч энэ ердийн нэг
нүүрсний тээвэр биш цагт хоёр зуун тавин миль хурдалдаг Капитолын өндөр хурдны галт
тэрэг. Манай Капитол хүрэх аялал нэг өдрөөс хэтрэхгүй.
Бидэнд сургууль дээр Капитолийн барилга Хадархаг гэж нэрлэдэг ууланд байдаг тухай
ярьсан. Арван хоёрдугаар бүс Аппалачийн мужид оршдог байв. Зуун жилийн өмнөөс л энд
уурхайд нүүрс олборлож байж. Иймээс одоо уурхай улам гүн болжээ.
Сургуульд бидэнд ихэнхдээ нүүрсний тухай заадаг байв. Бас уншиж бичих арга болон бага
зэрэг тоо заана. Долоо хоног бүр Панемийн түүх заавал орох ёстой. Үргэлж биднийг
Капитолын өмнө өртэй гэж яншина. Тэд бослогын үеэр юу болсон тухай ярьдаггүй ч би энэ
тухай мэднэ. Гэхдээ бодож цаг үрж байсангүй. Үнэндээ энэ нь надад хоол олоход яаж ч
туслах билээ дээ.
Оролцогчдыг тээсэн галт тэрэг шүүхийн өрөөнөөс илүү баян тансаг байлаа. Биднийг тус бүр
унтлагын өрөө, жорлон, шүршүүр, халуун хүйтэн ус бүхий тасалгаанд оруулав. Бидэнд гэрт
минь халуун ус байхгүй. Халаах хэрэг гарна.
Хувцасны шүүгээнд дүүрэн сайн чанарын хувцас өлгөжээ. Эффи Тринкет юу хүссэнээ өмсөж
хийж болно гэсэн болохоор би өөрийн хувцаснаасаа ангижирахыг хүсэв. Оройн хоол болтол
цагийн хугацаа байна. Би ээжийн өгсөн цэнхэр даашинзыг тайлаад шүршүүрт оров. Би өмнө
хэзээ ч шүршүүрт орж байсангүй. Энэ нь яг л зуны дулаахан бороонд зогсож байгаа мэт
байлаа. Дараа нь бараан ногоон өнгийн өмд, цамц өмсөв.
Эцэст нь Мажын алтан зүүг санаад ойртуулан сайтар ажиглав. Эхлээд хэн нэгэн алтан
шувууг түрүүлж урлаад цагаригт тогтоосон бололтой. Шувуу далавчныхаа үзүүрээр цагаригт
торгоогдож байв. Би гэнэтхэн юу болохыг нь танилаа. Үглээ ятга шаазгай.
Энэ бол Капитолийн нүүр лүү алгадсан хөгжилтэй шувуу байсан юм. Бослогын үеэр Капитол
генетикийн хувьд өөрчлөгдсөн амьтдыг зэвсэг болгон ашиглажээ. Тэднийг гаж мутантууд гэх
юмуу эсвэл зүгээр муттс гэдэг байв. Тэдний нэг нь онцгой шувуу болох үглээ ятга шаазгай
бөгөөд хүний яриаг тогтоогоод давтах чадвартай билээ. Тэд шувуудийг Капитолийн дайсан
хаана нуугдсан бүсэд тавихад үгийг тогтоосны дараа төвд нисэн ирж давтана. Эхэндээ
хүмүүс Капитол ямар аргаар яриаг нь сонсоод байгаагүй мэдээгүй ч дараа нь юу болоод
байгааг ойлгожээ. Ингээд босогчид Капитолд эцэс төгсгөлгүй худал хэлэн даажигнаж
мангууруулах болсон аж. Төв хаагдахад шувууд алга болон үхэж үрэгджээ.
Гэсэн ч тэд алга болсонгүй. Үглээ ятга шаазгайны оронд шооч шаазгай хэмээх шинэ төрхтэй
шувуу бий болсон бөгөөд исгэрэлтийг давтах чадвартай байлаа. Тэд үгийг тод хэлэхгүй ч
хүний авианы хүнгэнэсэн өнгө болон хүүхдийн хашгирах чимээг давтаж чадна. Хамгийн гол
нь тэд хүн шиг дуулж чаддаг байв. Ямар нэг уянгын дуу бш олон бадагтай бүхэл дууг эхнээс
нь дуустал дуулж чадна. Зөвхөн чамд тэдэнд таалагдтал дуулах тэвчээр байх хэрэгтэй.
Аав шооч ятга шаазгайнуудад их хайртай байлаа. Ойд ан хийх зуураа бүрдээ үргэлж хэцүү
уянгалаг дуу дуулаад эелдэгээр жаахан хүлээхэд тэд үргэлж хариу дуулдаг байв. Гэсэн ч хүн
бүрд тийм хүндэтгэл тохиолдоод байхгүй. Аавыг дуулах үед бүсийн бүх шувууд аниргүй
болон сонсдог байв. Түүний хоолой үзэсгэлэнтэй хүчирхэг тод гэгээлэг нэгэн зэрэг уйлах
инээхийг хүсч байгаа юм шиг амьдрал дүүрэн сонсогддог. Эцгийгээ үхсэнээс хойш би энэ
шувуудын тухай мартсан… Одоо л жижигхэн шувууг харах үедээ сэтгэл тайвширах шиг
болов. Яг л аавын минь нэгээхэн хэсэг намайг хамгаалж байгаа юм шиг. Би зүүг бараан
цамцныхаа энгэрт хатгахад шооч ятга шаазгай өтгөн мододын дундуур нисэж буй мэт болов.
Эффи Тринкет намайг оройн хоолонд аваачихаар ирлээ. Би давчуу хонгилоор түүнийг даган
гялалзсан модон хавтангаар доторлосон хоолны өрөө руу явлаа. Ширээн дээрх сав суулга нь
хэврэгхэн хагарчихмаар ажээ. Пит Мелларк хэдийн ширээнд суугаад дэргэдэх сандал нь
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom
Ulsgulun togloom

More Related Content

What's hot

Donrowiin namdag
Donrowiin namdagDonrowiin namdag
Donrowiin namdagOyuhai1127
 
Гэсэр 3,4 дүгээр бүлэг
Гэсэр 3,4 дүгээр бүлэгГэсэр 3,4 дүгээр бүлэг
Гэсэр 3,4 дүгээр бүлэгEnerel Gantumur
 
Даяаншын хашалан
Даяаншын хашаланДаяаншын хашалан
Даяаншын хашаланAlexandr Asargaev
 
11r angiin eh zohiol
11r angiin eh zohiol11r angiin eh zohiol
11r angiin eh zohiolamka_od
 
цахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгцахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгMongontsetseg Mongoo
 
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуусVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулууTsast Foods
 
Noyoniz.mnzuun jiliin gantsaardal
Noyoniz.mnzuun jiliin gantsaardalNoyoniz.mnzuun jiliin gantsaardal
Noyoniz.mnzuun jiliin gantsaardalLibrarian
 
гэрийн даалгавар
гэрийн даалгаваргэрийн даалгавар
гэрийн даалгаварdarhaa_1123
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудайKocmoc Umbrella
 
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлүрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлOtgonjargal Tsengelmaa
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгZoloojojo
 
зохиолч данигайн давааням
зохиолч  данигайн  даваанямзохиолч  данигайн  давааням
зохиолч данигайн даваанямSubd85
 

What's hot (20)

Donrowiin namdag
Donrowiin namdagDonrowiin namdag
Donrowiin namdag
 
Гэсэр 3,4 дүгээр бүлэг
Гэсэр 3,4 дүгээр бүлэгГэсэр 3,4 дүгээр бүлэг
Гэсэр 3,4 дүгээр бүлэг
 
Даяаншын хашалан
Даяаншын хашаланДаяаншын хашалан
Даяаншын хашалан
 
Алтан бэhэлиг
Алтан бэhэлигАлтан бэhэлиг
Алтан бэhэлиг
 
Амин Гол
Амин ГолАмин Гол
Амин Гол
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
 
Нютагай татаса
Нютагай татасаНютагай татаса
Нютагай татаса
 
11r angiin eh zohiol
11r angiin eh zohiol11r angiin eh zohiol
11r angiin eh zohiol
 
цахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгцахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэг
 
реферат 2
реферат 2реферат 2
реферат 2
 
алтан загас
алтан загасалтан загас
алтан загас
 
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуусVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
 
Noyoniz.mnzuun jiliin gantsaardal
Noyoniz.mnzuun jiliin gantsaardalNoyoniz.mnzuun jiliin gantsaardal
Noyoniz.mnzuun jiliin gantsaardal
 
гэрийн даалгавар
гэрийн даалгаваргэрийн даалгавар
гэрийн даалгавар
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай
 
Adtai mytav
Adtai mytavAdtai mytav
Adtai mytav
 
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлүрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
зохиолч данигайн давааням
зохиолч  данигайн  даваанямзохиолч  данигайн  давааням
зохиолч данигайн давааням
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 

Viewers also liked

Catching fire
Catching fireCatching fire
Catching fireLibrarian
 
Breaking down
Breaking downBreaking down
Breaking downLibrarian
 
Noyoniz.mn a haadiin hagaral
Noyoniz.mn a haadiin hagaralNoyoniz.mn a haadiin hagaral
Noyoniz.mn a haadiin hagaralLibrarian
 
Ger buliin erkh zui
Ger buliin erkh zuiGer buliin erkh zui
Ger buliin erkh zuiLibrarian
 
Manan stivien kingh
Manan   stivien kinghManan   stivien kingh
Manan stivien kinghLibrarian
 
Tatvar book.pdf 1
Tatvar book.pdf 1Tatvar book.pdf 1
Tatvar book.pdf 1Librarian
 
Hunger games
Hunger gamesHunger games
Hunger gamesLibrarian
 
Eclipse z.egshigt
Eclipse z.egshigtEclipse z.egshigt
Eclipse z.egshigtLibrarian
 
Biznesiin erh zvi
Biznesiin erh zviBiznesiin erh zvi
Biznesiin erh zviLibrarian
 
Irgenii erh zui
Irgenii erh zuiIrgenii erh zui
Irgenii erh zuiLibrarian
 
Xairiin tuluux suulchiin_temtsel
Xairiin tuluux suulchiin_temtselXairiin tuluux suulchiin_temtsel
Xairiin tuluux suulchiin_temtselLibrarian
 
үл үзэгдэгч хүн
үл үзэгдэгч хүнүл үзэгдэгч хүн
үл үзэгдэгч хүнLibrarian
 
вэбд мэдээ оруулах
вэбд мэдээ оруулахвэбд мэдээ оруулах
вэбд мэдээ оруулахLibrarian
 
Mockingjay (1)
Mockingjay (1)Mockingjay (1)
Mockingjay (1)Librarian
 
Niigmiin statistekiin undes
Niigmiin statistekiin undesNiigmiin statistekiin undes
Niigmiin statistekiin undesLibrarian
 
Reflexión analítica y argumentada
Reflexión analítica y argumentadaReflexión analítica y argumentada
Reflexión analítica y argumentadaLuis Suarez
 

Viewers also liked (20)

Catching fire
Catching fireCatching fire
Catching fire
 
Twilight
TwilightTwilight
Twilight
 
Breaking down
Breaking downBreaking down
Breaking down
 
Noyoniz.mn a haadiin hagaral
Noyoniz.mn a haadiin hagaralNoyoniz.mn a haadiin hagaral
Noyoniz.mn a haadiin hagaral
 
Ger buliin erkh zui
Ger buliin erkh zuiGer buliin erkh zui
Ger buliin erkh zui
 
Manan stivien kingh
Manan   stivien kinghManan   stivien kingh
Manan stivien kingh
 
Tatvar book.pdf 1
Tatvar book.pdf 1Tatvar book.pdf 1
Tatvar book.pdf 1
 
Hunger games
Hunger gamesHunger games
Hunger games
 
Eclipse z.egshigt
Eclipse z.egshigtEclipse z.egshigt
Eclipse z.egshigt
 
Huulichid
HuulichidHuulichid
Huulichid
 
Biznesiin erh zvi
Biznesiin erh zviBiznesiin erh zvi
Biznesiin erh zvi
 
Gazar
GazarGazar
Gazar
 
Irgenii erh zui
Irgenii erh zuiIrgenii erh zui
Irgenii erh zui
 
Mockingjay
MockingjayMockingjay
Mockingjay
 
Xairiin tuluux suulchiin_temtsel
Xairiin tuluux suulchiin_temtselXairiin tuluux suulchiin_temtsel
Xairiin tuluux suulchiin_temtsel
 
үл үзэгдэгч хүн
үл үзэгдэгч хүнүл үзэгдэгч хүн
үл үзэгдэгч хүн
 
вэбд мэдээ оруулах
вэбд мэдээ оруулахвэбд мэдээ оруулах
вэбд мэдээ оруулах
 
Mockingjay (1)
Mockingjay (1)Mockingjay (1)
Mockingjay (1)
 
Niigmiin statistekiin undes
Niigmiin statistekiin undesNiigmiin statistekiin undes
Niigmiin statistekiin undes
 
Reflexión analítica y argumentada
Reflexión analítica y argumentadaReflexión analítica y argumentada
Reflexión analítica y argumentada
 

Similar to Ulsgulun togloom

цахим ном цээгий (хуулбар)
цахим ном цээгий (хуулбар)цахим ном цээгий (хуулбар)
цахим ном цээгий (хуулбар)TSETSEGMAA53
 
хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 admin44
 
хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 Dumuk
 
хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 huu2001
 
хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 Erka3d
 
Tseej bichgiin ehuud
Tseej bichgiin ehuudTseej bichgiin ehuud
Tseej bichgiin ehuudDBatbulgan81
 
2 har buuriin duuli
2 har buuriin duuli2 har buuriin duuli
2 har buuriin duuliOyuhai1127
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
нараа багш
нараа багшнараа багш
нараа багшhatagtai
 

Similar to Ulsgulun togloom (20)

цахим ном цээгий (хуулбар)
цахим ном цээгий (хуулбар)цахим ном цээгий (хуулбар)
цахим ном цээгий (хуулбар)
 
Bagiin yavdal
Bagiin yavdalBagiin yavdal
Bagiin yavdal
 
хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2
 
хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2
 
хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2
 
хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2 хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2
 
Ulaan mglgait 10e gantuya
Ulaan mglgait 10e gantuyaUlaan mglgait 10e gantuya
Ulaan mglgait 10e gantuya
 
Ulaan malgait 10e gantuya
Ulaan malgait 10e gantuyaUlaan malgait 10e gantuya
Ulaan malgait 10e gantuya
 
Tseej bichgiin ehuud
Tseej bichgiin ehuudTseej bichgiin ehuud
Tseej bichgiin ehuud
 
2 har buuriin duuli
2 har buuriin duuli2 har buuriin duuli
2 har buuriin duuli
 
монгол хэл
монгол хэлмонгол хэл
монгол хэл
 
мх 11
мх 11 мх 11
мх 11
 
мх 11
мх 11 мх 11
мх 11
 
Өгүүллэг
ӨгүүллэгӨгүүллэг
Өгүүллэг
 
New moon
New moonNew moon
New moon
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
зайн сургалт
зайн сургалтзайн сургалт
зайн сургалт
 
зайн сургалт
зайн сургалтзайн сургалт
зайн сургалт
 
нараа багш
нараа багшнараа багш
нараа багш
 

Ulsgulun togloom

  • 1.
  • 3. I Намайг сэрэхэд орны хажуу тал хоосон байв. Би Примын биеийг хайн тэмтэрсэн ч оронд нь бүдүүлэг хийцтэй гудас баригдлаа. Тэр магадгүй хар дарсан зүүд зүүдэлсэн учир ээж рүү явсан байх. Өнөөдөр ургацын өдөр болохоор үүнд гайхах хэрэггүй юм. Би тохой дээрээ өнгийн унтлагын өрөөний бүдэг гэрэлд Прим ээжтэй хацраа нийлүүлэн тэврээд унтаж байхыг харлаа. Ээж унтаж байх үедээ зовж зүдэрсэн биш залуухан харагдана. Примын царай түүнд нэрийг нь өгсөн шүүдрийн шинэхэн дусал бүхий яргуй цэцэг шиг ягаарна. Ээж ч бас залуудаа царайлаг байсан гэж ярьцгаадаг юм. Примын хөлд үнэнч хамгаалагч нь болох ертөнцийн хамгийн зэвүүн муур хэвтжээ. Тэр чихчихсэн юм шиг хамар, чихний тал нь байхгүй бөгөөд нүд нь муудсан хулууны өнгөтэй. Прим түүнийг Холтсон цэцэг гэж нэрлэх агаад бохир хүрэн өнгийн арьс нь тод өнгийн цэцэгтэй адилхан гэдэгт итгэлтэй байдаг юм. Муур намайг үзэн ядаж итгэдэггүй байлаа. Хэдэн жилийн өмнө хувинд живүүлэх гэж оролдоход дүү минь гарган гэрт оруулсныг мартаагүй байгаа бололтой. Хатангир туранхай нохой бөөсний үүр болсон амьтан. Ийм хоолны сав надад дутаад байж гэнэ. Гэвч Прим түүнийг үлдээхийг уйлан гуйсан юм. Магадгүй энэ нь ч дээр байж болох юм. Ээж түүнийг шимэгчээс нь салгаж тэрбээр хулгана барих болсон билээ. Заримдаа харх ч барих удаа бий. Үе үе би олзныхоо гэдэс дотрыг түүнд хаяж өгдөг байлаа. Харин үр дүнд нь тэр намайг хараад хүржигнэхээ больсон. Ингээд л болоо. Гэдэс дотор ямар ч хүржигнэлт байхгүй. Үүгээр бидний харьцаа хязгаарлагдаж байгаа нь тэр. Би орноос хөлөө буулган ангийн зөөлөн арьсан гуталдаа шургуулав. Өмд цамцаа өмсөөд урт хар гэзгээ малгайдаа чихэж үүргэвчээ авав. Ширээн дээр харх юмуу өлсгөлөн муур хүргэхгүйн тулд хөмрүүлсэн тавьсан модон тавган дор Примээс ургацын өдрийг тохиолдуулан надад өгч байгаа бэлэг болох базилийн навчинд ороолттой зүсэм ямааны бяслаг хэвтэж байлаа. Би түүнийг аятайхан халааслаад гудамжинд гарлаа. Бид арван хоёрдугаар бүсийн Атираа гэж нэрлэгдэх хэсэгт суудаг бөгөөд энд өглөө эрт ердийнхөөрөө ээлжээ солилцохоор явж байгаа уурхайчид болох бөгтөр нуруу хавдсан өвдөгтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс дүүрэн холхилдож тэдний ихэнх нь хөнхөр нүүрнийхээ үрчлээнд тогтсон нүүрсний тоосыг эмтэрсэн хумсаараа маажлан арилгах гэж оролдохоо ч больжээ. Гэсэн ч өнөөдөр пад хар үнс нурамтай гудамж хоосон, намхан байшингуудын саарал цонхны хаалт хаалттай байв. Ургац хоёр цагаас эхлнэнэ. Тэр хүртэл зүүрмэглэж амжих байх. Манай гэр Атирааны хамгийн захад байх бөгөөд ердөө хэдхэн хаалга өнгөрөөд нуга гэж нэрлэдэг бохир талбай үргэлжилнэ. Арван хоёрдугаар бүсийг нугаас тусгаарлан өндөр торон хашаагаар хүрээлж оройгоор нь өргөст тор татсан байв. Онол ёсоор бол тогтой хашаа бүсийг
  • 4. хорин дөрвөн цагийн турш ойн махчин амьтад болох зэрлэг нохойн сүрэг, ирвэс, баавгайнаас хамгаалах ёстой. Тэд урьд нь гудамжинд ороод ирдэг байсан юм. Гэхдээ аз болоход цахилгааныг үдээс хойшийн хоёр гурван цагаас залгадаг болохоор одоо аюулгүй байв. Гэсэн ч би үргэлж болгоомжтой зогсож чимээ анирдана. Одоохондоо нам гүм байлаа. Би өтгөн бутанд хучигдсан газар элэглэн хэвтээд хоёр жилийн өмнө урагдсан торон доогуур шурган гарлаа. Хашаанд өөр цоорхойнууд байх хэдий ч би гэртэйгээ ойрхон энэ газраар үргэлж мод руу ордог байв. Ойд орсон хойноо хөгшин хожуулын хөндийд хийсэн нум болон саадагтай сумаа авлаа. Тоггүй байсан ч хашаа махчин араатангуудыг айлгах тул тэд бүсэд халдахгүй. Харин ойд дураараа тэнүүлчилнэ. Иймээс чихээ сонор байлгах хэрэгтэй. Өөр бас хорт могой бий. Гэсэн ч яаж хийхээ мэдэх юм бол хоолтой болж болно. Эцэг минь ингэдэг байсан юм. Тэр уурхайн осолд өртөж нас барахаасаа өмнө надад жаал юм сургаж билээ. Түүнээс оршуулах зүйл юу ч үлдээгүй. Би тэгэхэд арван нэгтэй байсан юм. Үүнээс таван жил өнгөрсөн ч би зүүдэндээ "Гүй!" гэж хашгирсан хэвээр байлаа. Ер нь бол ойд хууль бусаар нэвтэрч ан хийх нь хориотой бөгөөд хатуу шийтгэл оноодог хэдий ч энэ нь зэвсэгтэй хүмүүсийг зогсоодоггүй байв. Аавын минь урласан нум сум тэдний нэг бөгөөд би ойд ус нэвтэрдэггүй алчуураар нямбайлан хучиж нуудаг байлаа. Миний эцэг тэднийг зарж муугүй мөнгө олж байсан нь албан ёсоор бол олон нийтийг бослогонд турхирч байгаа хэрэг байв. Гэсэн ч журам сахиулагчид ангуучдыг нүдээ анин өнгөрүүлнэ. Бас л шинэ мах идэхийг хүсч байгаа хэрэг. Үнэндээ тэд манай гол худалдан авагчид байлаа. Гэхдээ Атираанд бол зэвсэгтэй явахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Намар болохоор зарим зоригтой хүмүүс модонд гарч алим түүхээр явна. Гэсэн ч нугад хол явахгүй бөгөөд аюул тохиолдвол арван хоёрдугаар бүсдээ түргэн ирэх боломжтой. "Арван хоёрдугаар бүс. Та энд өлсөж үхэж болох ч аюулгүй амьдрах боломжтой" гэж би бувтнаад эргэж харлаа. Энд хүртэл чамайг хэн нэгэн сонсохоос айх хэрэгтэй. Би жаахан байхдаа арван хоёрдугаар бүс болон түүнийг алсаас удирддаг Панемийн Капитолийн тухай юу боддогоо хэлж ээжийгээ үхтэл нь айлгаж билээ. Тэр үеэс эхлэн ингэх нь гай зовлонд өртөхийн үндэс гэдгийг ойлгож ирээдүйд хэлээ хазан юу бодож байгаа нь ойлгогдохын аргагүй хайхрамжгүй баг зүүж сурахад тусалсан юм. Сургууль дээр ч энэ талаар ярьж болохгүй. Харин хар зах дээр заримдаа хэн нэгэнтэй эелдэгээр ярилцаж болох бөгөөд би ихэнхи мөнгөө тэндээс олдог байв. Гэртээ хүртэл хүндхэн сэдвийн талаар ярилцахгүйг хичээнэ. Жишээлбэл ургац, хомс хоол хүнс, Үхлийн тэмцээний тухай гэх мэт. Гэнэтхэн Прим миний үгийг давтаад эхэлвэл юу болох вэ? Ойд миний цорын ганц өөрийнхөөрөө байж чаддаг хүн хүлээж байлаа. Би хөндийгөөс хадархаг тавцангаар тусгаарлагдсан бусдын нүднээс далд газар болох өтгөн жимсний бутаар хүрээлэгдсэн багахан толгод руу алхаагаа хурдасгав. Гейл холоос над руу догдлонгуй инээмсэглэж байв. Тэр зөвхөн ойд л инээдэг гэж хэлдэг байлаа.
  • 5. - Сайн уу Кэтнип гэж тэр хашгирав. Үнэн хэрэгтээ миний нэр Кэтнисс авч анх уулзах үеэр сонсдох төдий шивнэснийг минь тэр "Кэтнипп" гэж ойлгосон хэрэг. Тэгэхэд олзыг минь булаахаар зэрлэг шилүүс мөшгиж өөр юм хэлэхтэй манатай байсан тул энэ нь миний жинхэнэ нэр болсон юм. Би эцэст нь аймшигтай тоглоомынхоо төгсгөлд шилүүсийг алсан ч муугүй хөгжилдсөн тул бараг харамсахад хүрэв. Гэсэн ч арьсыг нь чамлахааргүй үнэд хүргэсэн билээ. - Миний юу авласныг хараач. Гейлийн гар дахь сум цухуйсан бүтэн талхыг би хараад инээд алдав. Тессерад өгдөг байсан бүдүүн ширхэгтэй биш жинхэнэ талх баригчийн хийсэн талх байлаа. Би талхнаас сумыг сугалж аваад амтархан үнэрлэхэд ам дүүрэн шүлс хуралдлаа. Ийм талх зөвхөн онцгой баяр ёслолын үеэр л олддог байв. - М-м... бүлээхэн байна гэж би шагшлаа. Гейл мэдээж түүнийг талхчингаас худалдаж авсан байж таарна. - Хэдийг өгсөн бэ? - Ердөө ганц хэрэм. Хөгшин өнөөдөр сайхан зантай байсан. Бүр амжилт хүссэн шүү. - Өнөөдөр бид бие биенээ сайн мэдсэн бололтой. Прим надад бяслаг өгсөн гээд би халааснаасаа боодолтой цаас гаргалаа. Гейл ихэд баярлав. - Түүнд баярлалаа. Бид ч жинхэнэ найрлах нь дээ гээд тэр гэнэтхэн Капитолын Эффи Тринкет жил бүр ургацын ээлжит оролцогчдын нэрийг зарладаг шиг сэргэлэн дуугаар, - Арай л мартсангүй! Үхлийн тоглоомын мэнд хүргэе! Бас магадгүй таньд... гээд Гейл ойролцоох бутнаас хэдэн бөөрөлзгөнө зулгаан миний зүг шидэхэд барьж аваад шүүслэг жимсийг хазав. - …хэзээ нэгэн цагт аз тохиолдож болох юм!! гэж би урам зоригтойгоор төгсгөв. Бид өөр бусад нь үхтлээ айх зүйлээр тоглоом хийж байлаа. Капитолыг дуурайн ярих нь хөгжилтэй байсан юм. Би Гейлийн хутгаар талх хэрчихийг харж суув. Гейл миний ах байхаар их төстэй. Шулуун хар үс, хүрэн бор арьс нүд нь хүртэл надтай адил саарал байлаа. Гэсэн ч бид хамаатан биш бөгөөд ойр дотны холбоо байсангүй. Уурхайчдын ихэнхи гэр бүл бие биетэйгээ төстэй тул яагаад ч юм миний ээж Прим хоёр цэнхэр нүд, цайвар үстэйгээ энд үргэлж гадны харагддаг байлаа. Үнэхээр гадны хүн байсан юм. Ээжийн эцэг эх албан хаагчдад зориулсан аптек эрхэлдэг
  • 6. байсан болохоор Атираагаас хоёр гурван үйлчлүүлэгч олдож арван хоёрдугаар бүсийн хамаагүй аятайхан хэсэгт амьдардаг байв. Эцэг минь заримдаа ойгоос эмийн өвс ургамал цуглуулж эмийн санд зардаг байв. Тэнд ээжтэй танилцжээ. Ээж түүнд их хайртай байсан болохоор Атираад нүүж ирэхийг зөвшөөрсөн. Би тэднийг санахыг хичээсэн ч нүдний өмнө хүүхдүүдээ яс арьс болон хувирахыг харан сууж буй гөлийсөн царайтай цонхигор эмэгтэй гарч ирэв. Би түүнийг эцгийнхээ өмнөөс уучлахыг оролдсон юм. Үнэнийг хэлэхэд би тийм ч амар уучилдаг хүн биш билээ. Гейл зүсэм талх зөөлхөн бяслаг базилийн навчинд нямбайлан ороох зуур би бутны жимс түүж байлаа. Дараа нь бид хадны дундах нууцхан газартаа суухад амьдрал буцалсан хөндий хөндий алган дээр тавьсан юм шиг үзэгдэн, нуур, загас нарны гэрэлд солонгорон гялалзав. Зөөлөн сэвшээ салхитай цэлмэг сайхан өдөр байлаа. Хоол ч бас амттай сайхан байж зөөлөн бяслаг нэвчсэн бүлээхэн талх, шүүслэг жимс аманд бутарч байв. Бүх зүйл гайхамшигтай сайхан байснаас ганц л муу зүйл байсан нь Гейл бид хоёр оройн хоолоо олохын тулд уулаар түргэхэн хэсүүчилэх хэрэгтэй байв. Хоёр цагаас талбай дээр нэр дуудах үед тэнд байх ёстой. - Бид чадах болов уу юу гэж бодож байна? гэж Гейл аяархан асуулаа. - Юу? - Бүсээс явах тухай. Зугтаж ойд амьдаръя. Бид хоёр чадна гэж бодож байна. Надад энэ бодол утгагүй санагдсан тул юу хариулахаа мэдсэнгүй. - Хэрвээ бидэнд хүүхдүүд байгаагүй бол гэж Гейл яаран нэмэрлэв. Мэдээж бидний хүүхдүүд биш л дээ. Гэсэн ч манай хүүхдүүд байсан юм. Гейлд эрэгтэй эмэгтэй хоёр дүү бий. Надад Прим болон ээж минь бий. Тэд бидэнгүй яаж амьдрах хэрэг вэ? Хэн тэднийг тэжээх юм? Одоог хүртэл Гейл бид хоёр өдөр болгон шөнө хүртэл ангуучилан олсон олзоо өөхнөөс шахаж авсан тос, гутлын үдээс, ноосоор солин өлсгөлөн хоржигносон гэдэстэй унтаж байлаа. - Би хэзээ ч хүүхэдтэй болохгүй. - Би лав болно. Гэхдээ энд амьдрахгүй бол гэж Гейл хэлэв. - Тэгвэл тэгээч дээ гэж би даажигнахад Гейл, - Энэ тухай мартацгаая гэж ундууцав. Яриа маань тэнэг болов. Явах гэнээ? Би яаж ертөнц дээрх цорын ганц хайртай хүн болох Примийг хаяад явж чадах юм бэ? Гейлд бас гэр бүл нь эрхэм. Бид эндээс хэзээ ч явж чадахгүй байж энэ тухай ярилцах хэрэг байна уу? Хэрвээ явах юм бол... хэрвээ явах юм бол... Би өөрсдийн хүүхэдтэй болох хэрэг үү? Гейл бид хоёрын харьцаа тийм романтик байсангүй. Би түүнтэй арван хоёр настай туранхай жижигхэн охин байхдаа танилцахад надаас хоёр ах эр
  • 7. хүн шиг харагдаж байлаа. Тэгсэн ч бид удтал маргалдаж шууд найзлаагүй юм. Хэрвээ Гейл хүүхэд хүсч байгаа бол эхнэр олдох нь туйлын амархан хэрэг. Царайлаг уурхайд ажиллаж болмоор хүчирхэг биетэй тэрбээр гайхамшигтай сайн ангууч байсан юм. Сургуулиар явах үед нь бүх охид араас нь шивнэлддэг байлаа. Энэ нь хүмүүс надад атаархах шалтгаан болсон гэж боддог юм. Ангуучилахад үүнээс сайн хамтрагчыг олоход бэрх. - Юу хийх вэ? гэж би асуулаа. Бид ангуучлах юмуу загас барьж эсвэл жимс түүж болох юм. - Нууранд дэгээгээ тавиад дараа нь ойр руу явцгаая. Үдэш идэх ямар нэг амттай юм олъё. Үдэш... Ургацын дараа... албан ёсны баяр эхлэнэ. Олон хүмүүс хүүхдүүд нь ахин нэг жил амь хэлтэрснийг чин сэтгэлээсээ тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Гэвч тэднээс хоёр гэр бүлийн хаалга цонх хаалттай байж оршин суугчид нь ирж буй аймшигтай долоо хоногуудад хэрхэн амь зуух тухайгаа санааширна. Бүх зүйл ингэж явагдана. Одоо тэдэнд хангалттай олз байгаа болохоор махчин араатангуудаас айх хэрэггүй. Өглөө бас ч гэж дуусчаагүй байхад бид хоёр арваад загас барьж, бүтэн цүнх дүүрэн идэшний ногоо хамгийн аятайхан нь гэвэл хагас хувин гүзээлзгэнэ түүлээ. Би энэ гүзээлзгэнэтэй газрыг хэдэн жилийн өмнө олсон бөгөөд Гейл түүнийг зэрлэг амьтнаас хамгаалан төмөр тор татсан юм. Бид харих замдаа байгаа тогооны тухай болон хар зах хаягдсан нүүрсний агуулахын талаар ярилцав. Нүүрсийг уурхайгаас шууд галт тэргээр тээвэрлэх нь үр ашигтай арга олох хүртэл зах дээр худалдаалж байв. Өнөөдөр ургацын өдөр тул ихэнх дэлгүүр мухлаг хаалттай байсан ч зээл дээр хүн дүүрэн бужигнаж бид зургаан загасаа хялбархан сайн талх болон хоёр савтай давсаар солив. Том тогоотой халуун шөл худалдаалж байсан Тослог Сэй гэдэг хэрзгэр туранхай эмэгтэй биднээс идэшний ногооны хагасыг хоёр хугас лааны тосны хэлтэрхийгээр арилжин авлаа. Хэн нэгнээс зөвхөн Тослог Сэйтэй сайн харьцаа тогтоож болдог юм. Тэр л ганцаараа зэрлэг нохой худалдаж авдаг. Бид тэднийг агнадаггүй ч хэрвээ довтлоход хүрвэл хоёр гурвыг алах бөгөөд мах л бол мах шүү дээ. "Үхрийн махтай шөл худалдаалж байна" гэж Сэй нүд ирмэв. Атирааны хэн ч нохойн гуяыг тоодогүй ч хааяа үзэгддэг журам сахиулагчид авахаар ирдэг. Бид зээл дээр хийх худалдаагаа дуусгаад гүзээлзгэнийхээ хагасыг хотын даргад худалдахаар гэр лүү нь явлаа. Тэр үүнд маш дуртай. Хаалгыг нь Маж гэдэг надтай нэг ангид сурдаг охин нь нээлээ. Хотын даргын охид дээгүүр зантай байдаг атал тэр хэвийн нэгэн билээ. Бас яг л над шиг онцгой. Надад ч түүнд ч хэзээ ч жинхэнэ найзууд байгаагүй учир бид үргэлж зэрэгцэж таардаг байв. Гуназанд ч тэр, цугларалт, спорт тоглоомд хамтрагч хэрэг болох үед гэх мэт. Бид хоорондоо ховорхон ярьдаг бөгөөд энэ ч хоёуланд маань сайн байв. Өнөөдөр тэрбээр ургацын өдрийг тохиолдуулан сургуулийн саарал дүрэмт хувцсаа тайлж үнэтэй цагаан даашинз өмсөн цайвар үсэндээ ягаан тууз зүүжээ. - Сайхан даашинз байна гэж Гейл хэлэв.
  • 8. Маж түүнийг үнэнээсээ магтсан юмуу эсвэл даажигнасан эсэхийг ойлгохыг хичээн харлаа. Даашинз үнэхээр сайхан байсан бөгөөд Маж түүнийг хэзээ ч ердийн өдөр өмсөж байсангүй. Тэр уруулаа жимийснээ инээмсэглэлээ. - Хэрвээ би Капитол руу очвол сайхан харагдах ёстой биз дээ? Харин одоо Гейлд түүний үнэнээсээ хэлсэн болон тоглосон эсэхийг тааварлах хэрэг гарав. Би ч хоёр дахь нь гэж бодож байна. - Чи Капитол руу явахгүй гэж Гейл хүйтнээр хэлээд харц нь Мажын даашинзны энгэртээ хатган чимэглэсэн жижигхэн дугуй зүү дээр тусав. Уран гоёмсог хийцтэй жинхэнэ алт байлаа. Бүхэл бүтэн гэр бүлд сарын турш талх худалдаж авч хүрэлцэхээр. - Чамайг хэдэн удаа бичсэн бэ? Тав уу? Намайг арван хоёр настай байхад зургаан удаа бичсэн. - Тэр үүнд буруугүй гэж би хэлэв. - Огтхон ч буруугүй.Тиймээ, тэгэлгүй яахав. Мажын царай барайснаа жимсний мөнгийг гарт атгуулав. - Амжилт хүсье, Китнисс. - Чамд ч гэсэн. Хаалга хаагдав. Биднийг гадаа гарахад гудамж чимээгүй байлаа. Надад Гейлийн Мажыг төнхсөн явдал таалагдаагүй ч түүний зөв байв. Ургацын систем шударга бус долоон дор байсан юм. Дүрмээр ёсоор бол ургацын өдөр арван хоёр хүрсэн бүх хүн оролцож болно. Тэр үед нэр чинь анх удаагаа ороод, арван гуравтай байхад чинь хоёр дахь удаагаа гэх мэтчилэн тэгээд цаашаа арван найм хүрэхэд чиний нэрийг бичсэн долоон карт бий болно. Энэ нь Панемын нутагт байгаа бүх арван хоёр бүсэд хамаатай. Үүнээс л сонирхолтой зүйл эхлэнэ. Хэрвээ чи хөөрхийлөлтэй ядуу бол өлсөж үхнэ. Тэгэхэд чи нэрээ ахин бичүүлээд оронд нь тессера авч болно. Үүнд бүтэн жилийн турш нэг хүнд бүдүүн хийцийн талх, тос өгнө. Цатгалан хэдий ч сайн зүйл үгүй. Түүнчлэн бас гэр бүлийн гишүүдийн тоогоор авсан ч болно. Намайг арван хоёр нас хүрэхэд нэрийг минь дөрвөн удаа бичсэн. Нэг удаа хууль ёсоор болон ээж, Прим болон өөрийнхөө хамт гурван удаа. Дараагийн жил нь энэ маягаар давтагдсаар арван зургаа хүрэх үед миний нэр бичсэн хорин карт бий болжээ. Гейл арван найман настай ч наймтайгаасаа эхлэн гэр бүлийнхээ таван хүнийг тэжээж ирсэн тул түүний нэрийг дөчин хоёр удаа бичсэн. Иймээс Маж мэтийн хэзээ ч тессерагийн төлөө эрсдэлд орохгүй хүмүүс Гейлийн уурыг
  • 9. хүргэж байв. Гэсэн ч түүний нэрийг Атирааны бусад оршин суугчидтай харьцуулахад тоглоомд сонгох боломж байхгүй. Бараг л байхгүй гэж болно. Мэдээж Капитолийн дүрэм ёсоор бүсийн бус хүн мэдээж Мажын гэр бүл биш л дээ зүсэм талхны төлөө өөрийнхөө арьсыг худалддаг байв. Гейл өөрөө ч Мажад уурласан учраа ойлгож байв. Урьд нь биднийг ойд явах үед түүний тессара манай бүсийн гай болж байгаа тухай хэрхэн зэвүүцэн ярихыг нь сонсдог байв. Ийм аргаар Атирааны өлсөж байгаа ажилчдын дунд үзэн ядалт бий болгох бөгөөд нэг нэгнээ түшин тулахын оронд хоорондоо итгэхгүй болно. "Капитолын давуу тал бол биднийг зааглан хувааж байгаа явдал" гэж тэр нэг бус удаа хэлдэг байлаа. Гэхдээ ургацын өдөр биш л дээ. Ер нь бол алтан зүүтэй тессера авч үзээгүй охиныг гомдоохоргүй л сэдэв. Би замдаа Гейл рүү хяламхийн харахад чулуужсан царайд нь уур хилэн хуралдсан байв. Миний хувьд энэ бүх уур хилэн нь ухаангүй санагдсан ч энэ тухай хэлсэнгүй. Учир явдал би түүнийг зөвшөөрөх эсэхэд байсангүй. Гэхдээ ойн дунд Капитолийн тухай хашгирлаа гээд сайн юм юу байгаа юм бэ? Юу ч өөрчлөгдөхгүй. Шударга явдал болохгүй. Гэдсийг минь дүүргэхгүй. Эсрэгээрээ олзуудыг минь айлгах болно. Гэсэн ч би үүнийг эсэргүүцээгүй билээ. Бүсэд байснаас ойд ингэсэн нь дээр биз. Гейл бид хоёр олзныхоо үлдсэн хэсэг болох хоёр загас, хоёр талх, идэшний ногоо, хэдэн аяга гүзээлзгэнэ, давс, лааны тос, үлдсэн жаахан мөнгөө хувааж авлаа. - Талбай дээр уулзая гэж би хэлэв. - Ямар нэг аятайхан юм өмсөөрэй гэж Гейл баргар хэллээ. Гэрт ээж дүү хоёр хэдийн иржээ. Ээж эмийн сангийн үеэс үлдэж хоцорсон сайхан даашинзаа өмсчээ. Харин Прим миний анх удаагаа ургацын өдөр өмсч очсон хувцас болох цамц, хуниастай банзлыг өмссөн байв. Гэрт модон савтай халуун ус намайг хүлээж байлаа. Би модон дунд болсон шавар шороо болон хөлснөөсөө салж үсээ угаалаа. Ээж надад өөрийнхөө хайртай даашинзнуудын нэг болох цэнхэр нимгэн даашинзыг бэлтгэсэн явдал миний гайхлыг ихэд төрүүлэв. - Та надад үүнийг өмсгөнө гэдэгт итгэлтэй байна уу? хэмээн би гайхлаа. Гэхдээ дотор уур хүрэхийн зэрэгцээ түүний юуг ч өмсөхийг хүссэнгүй. Гэсэн ч үүнээс татгалзах хэрэгтэй боллоо. Энэ нь онцгой тохиолдол байв. Тэр өнгөрсөн амьдралыг нь санагдуулах хувцаснууддаа тун хайртай. - Тэгэлгүй яахав. Чиний үсийг чинь самнаад өгье. Ээж миний үсийг хуурай болтол алчуураар арчаад хичээнгүй самнаж өгөв. Би ханан дахь хагархай толинд харах үедээ өөрийгөө арай ядан танилаа.
  • 10. - Чи сайхан харагдаж байна! гэж Прим аяархан дуу алдав. - Өөртэйгээ төсгүй болж гээд би түүнийг тэвэрлээ. Учир нь түүнд дараагийн хэдэн цагийн турш аймшигтай байх болно. Тэр ургацад анх удаагаа оролцож байгаа болохоор аюулгүй байв. Тэгээд ч би түүнийг ямар ч тессера авхуулахгүй. Харин тэр надад санаа зовж байлаа. Би үргэлж Примыг хамгаалж ирсэн ч ургацын эсрэг хүчгүйдэж байсан тул шаналал царайд илрэн гарахаас айлаа. Түүний цамц банзлынхаа гадуур гарчээ. Би аль болох тайван байхыг хичээн, - Жижигхэн нугас минь, сүүлээ далд хийгээрэй гээд цамцыг нь заслаа. - Кря-кря гэж Прим хөхрөв. - Өөртөө л гуагла гээд би инээвхийлэн зулай дээр нь үнэсэж, - Явж хооллоцгооё гэв. Загас ногоо хэдийн оройн хоолонд зориулагдан зууханд жигнэгдэнэ. Бид гүзээлзгэнэ жинхэнэ талхаа энэ онцгой үдэшт зориулан хэмнэн үлдээхээр шийдсэн болохоор оронд нь Примын Хатагтай гэж дууддаг ямааны сүү ууж тессераны ширүүн талх идсэн ч хоол идэх дур хэнд ч байсангүй.
  • 11. II Нэг цагаас бид талбай руу явлаа. Хэн нэгний үхлийн хаалга нээгдэх бүр оролцох ёстой. Үдэш нь албан хаагчид шалгахаар ирээд яваагүй хүмүүсийг шоронд хийх болно. Муу нь гэвэл ургац арван хоёрдугаар бүсийн цорын ганц таатай газар болох талбай дээр явагдана. Талбайн эргэн тойрон дэлгүүр хүрээлж цаг агаар сайхан үед энд сэтгэл сэргэм санагдана. Өнөөдөр талбай дээр тод өнгийн тугнууд өлгөсөн хэдий ч дүнсгэр харагдаж байлаа. Дээвэр дээр сар шувуу шиг ёрдойх телевизийн дуран ч сэтгэл санаа дээрдүүлсэнгүй. Хүмүүс чимээгүйхэн гарын үсэг зурцгаав. Капитол ийм маягаар тоогоо авдаг байв. Арван хоёроос арван найм насны залуусыг талбай дээр олсоор зааглан хувааж томчууд нь урдаа зогсох бөгөөд Прим мэтийн бага хүүхдүүд ард нь зогсоцгооно. Гэр бүлийнхэн нь гараасаа чанга барин зогсчээ. Өөр бас юунд ч санаа зовох хэрэггүй худалдаачид өнөөдөр хэний нэр гарахыг үзэхээр ирцгээнэ... Тэдний ихэнхи нь мэдээлэгчид байв. Жишээлбэл би өдөр бүр ан хийснээрээ тэдний намайг хамгаалсны дуршилыг төлж байгаа. Гэхдээ бүгд ингэж боддоггүй байлаа. Ямар ч гэсэн Гейл бид хоёр өлсөж үхсэнээс тархиндаа сум зоолгох нь түргэн гэж шийдсэн юм. Хүмүүс ихсэн зай улам давчуу боллоо. Талбай том хэдий ч арван хоёрдугаар бүсийн бүх хүнийг багтаахад хүрэлцээгүй байв. Хоцорч ирсэн хүмүүс зэргэлдээ гудамж руу ороод үйл явдлыг зурагтаар үзнэ. Бүх орон даяар цацагддаг байсан юм. Би Атирааны арван зургаа хүрэгсдийн дунд байлаа. Бид хоорондоо товчхон толгой дохиод хууль зүйн байшин руу анхаарлаа төвлөрүүлэв. Үйл явдалд зориулан гурван сандал, нэг индэр, хөвгүүд охидууд зориулсан хоёр том шилэн бөмбөлөг тавьжээ. Би охидын бөмбөлөгт байгаа цаас руу ширтлээ. Арван хоёр хүрэхэд минь түүнд Китнисс Эвердин гэж нямбайлан бичиж хийсэн юм. Гурван сандлын хоёрыг Мажын аав хотын дарга болох өндөр халзан толгойтой Андерс, Капитолоос манай бүсийг харгалзахаар ирсэн ногоон хүрэмтэй Эффи Тиринкет эзлээд ягаан үстэй, царайдаа таагүйхэн инээмсэглэл тодруулж байв. Тэд хоорондоо хөөрөлдөх зуураа хоосон суудал руу сэтгэл зовсон байртай харцгаана. Хотын цаг хоёрыг зарламагц хотын дарга босч индэр рүү гаран уншлаа. Үргэлж ингэдэг байсан юм. Тэрбээр хэзээ нэг цагт өмнөд Америк гэж нэрлэдэг байсан үнсэн дундаас боссон Панемын түүх болон аваар осол, ган гачиг, шуурга, гал түймэр, тэнгис эргээсээ ахлин газар дэлхийг залгиж хэрцгий дайны үлдэгдэл болох багахан хүнс үлдсэн тухай ярина. Гэтэл Панемд гучин бүстэй гялалзсан Капитол байгуулагдаж хүн ам суулган хөгжиж эхэлжээ. Дараа нь Харанхуй өдрүүд ирэхэд бүсүүд Каптолийн эсрэг босов. Үүнээс арван хоёр ялагдаж арван гурав дахь нь газраас арчигдсан бөгөөд урван тэрсэлсэн бүсүүдэд Хар өдрүүдийг хэзээ ч мартагдалгүй сануулж байхын тулд Үхлийн тоглоомыг зохиох болжээ.
  • 12. Тоглоомын дүрэм энгийн байлаа. Бослого гаргасан арван хоёр бүс шийтгэл ёсоор жил бүр тоглоомд нэг охин нэг хүү гаргаж оролцуулах үүрэгтэй байв. Хорин дөрвөн оролцогчид үгүйрч хоосорсон хөлдүү хаягдмал бүхий өргөн бүс нутгийг нээж өгнө. Тэнд тэд хэдэн долоо хоногийн турш нэг нэгнийхээ эсрэг үхэлдэн тэмцэлдэнэ. Сүүлд амьд үлдсэн нь ялдаг. Хүүхдийг нь авч бүгдийн нүдэн дээр бие биеэ хөнөөлгөх замаар Капитол бидэнд сүр хүч засаглал болон ахин нэг бослого гаргах юм бол амьд үлдэх боломж байхгүй гэдгийг үзүүлж байв. Капитолын үг болгонд нэг л санаа цуурайтах аж. "Бид танай хүүхдүүдийг авч амийг нь золиослуулахад та нар юу ч хийж чадахгүй. Хуруугаа хөдөлгөх юм бол нэгийг ч үлдээлгүй устгана. Яг л арван гуравдугаар бүс шиг". Капитол биднийг гутаан доромжилж тамлахын тулд Үхлийн тоглоомыг баяр цэнгэлээр зарлаж, бүсүүд хоорондоо спортын төрлөөр тэмцэлдэж буй хэрэг гэж үзнэ. Амьд үлдсэн сүүлчийн оролцогч бүсдээ буцаж ирснээр томоохон хоол хүнснээс бүрдсэн шагнал авна. Өөр бусад хүмүүс өлсөж үхэж байхад ялагчид үлдсэн амьдралынх нь турш Капитол өгөөмөр сэтгэлээ харуулан талх, тос, амтат чихэр өгөх болно. - Гэмшил болон талархлын мөч ирлээ гэж хотын дарга зарлав. Тэрбээр өнгөрсөн удаагийн бүсийг ялагчыг дурьдав. Далан дөрвөн жилд хоёрхон хүн байснаас нэг нь одоо хүртэл амьд бий. Хеймитч Эбернети хэмээх хижээл настай гүзээтэй эрэгтэй энэ агшинд ойлгомжгүй зүйл хашгирснаа тавцан руу гуйвлан гарч гурав дахь сандал дээр унав. Тэр шал согтуу байлаа. Хүмүүс түүнд баяр хүргэхэд тэр Эффи Тринкетыг тэврэхийг ородсон ч цаадах нь зайлж амжив. Хотын дарга бухимдангуй харагдав. Ёслолыг зурагтаар үзүүлж байгаа болохоор Панемийн арван хоёрдугаар бүсийнхэн шоолон инээж байгааг мэдэж байсан тул ургацын тухай ярьж байгаа Эффи Тринкетэд яаран анхаарал хандуулахыг хичээв. Үргэлж өөдрөг оргилуун байдаг тэрбээр индэр дээрээс өөрийнхөө нэрийн хуудас болсон үг болох "Үхлийн тоглоомд оролцогчдод баяр хүргэе! Магадгүй хэзээ нэгэн цагт таньд аз тохиолдож болох юм!" гэлээ. Түүний хиймэл гэдэг нь илт ягаавтар үс нь Хеймитчтэй мөргөлдсөний дараа хажуу тийш үл мэдэг хазайжээ. Мэндчилгээгээ дуусгаад Эффи түүний бүсээс ялагч тодрох нь нь ямар их хүндэтгэл болох тухай ярьсан ч хүн бүхэн түүнийг ялагч нь ялагч шиг болохоос биш бүгдийн нүдэн дээр хоргоодог согтуу амьтан биш илүү хүндэтгэлтэй бүс хүсч байгааг нь ойлгож байлаа. Олны дунд би Гейлийг олж харахад тэр над руу инээвхийлэв. Яг л хөгжилтэй үйл явдалд байгаа юм шиг. Би гэнэтхэн шилэн бөмбөлөгт Гейлийн нэртэй дөчин хоёр хуудас байхад хэр аз тохиох тухай бодлоо. Бусадтай харьцуулахын аргагүй их. Харин тэр миний адил зүйл
  • 13. бодсон бололтой баргар царайлан цааш эргэхэд "Хуудас хэдэн мянга шүү дээ" гэж би түүнд шивнэв. Сугалах мөч ирэхэд Эффи зуршсан ёсоороо "Эхлээд хатагтай нар!" гээд охидын нэртэй бөмбөлөгт гараа гүн шургуулснаа дотроос нь хуудас цаас гаргаж ирэхэд бүгд ялаа ниссэн ч сонсогдохоор чимээгүй боллоо. Айдас миний дотор хуралдан дотор зөвхөн "би биш байгаасай" гэсэн ганц бодол эргэлдлээ! Эффи индэрт эргэн гараад цаасыг дэлгэн тодхон хоолойгоор нэр дуудахад энэ би биш байлаа. Энэ бол Примроуз Эвердин байсан юм. Нэг удаа би олзоо ойд отож байх үедээ зүүрмэглээд арван футын өндрөөс газар нуруугаараа унахад хэсэг зуур амьсгаа авах байтугай хөдөлж ч чадахгүй болж билээ. Харин одоо ийм мэдрэмж ахин төрөхөд үг хэлэх чадваргүй болоод болоод дүүгийн нэр толгой руу дэлсэх шиг болов. Атирааны нэг хүү миний гараас барив. Магадгүй ухаан алдаж унах гэхэд түшсэн байх. Энэ бол алдаа! Байж боломгүй юм! Мянган хуудас дундаас Примын нэртэй ганцхан цаас! Би түүнийг сонгогдох эсэх талаар огтхон ч сэтгэл зовоогүй. Үүний төлөө бүгдийг хийгээгүй гэж үү? Түүнийг эрсдэлд оруулахгүйн тулд чөтгөрийн тессеранаас татгалзсан биз дээ? Ганцхан хуудас. Мянгаас нэг л. Тэр бүрэн боломжтой байсан. Гэхдээ энэ одоо чухал биш болжээ. Алсад хүмүүсийн арван хоёр настай хүүхэд сонгогдсон шударга бус байдалд дургүйцэн гүнгэнэх сонсогдоно. Дараа нь би цонхийн цайж гараа чанга атгаад удаанаар урагшлах Примыг харлаа. Тэр миний дэргэдүүр өнгөрөхөд цамцны хормой нь ахиад л араас нь цухуйж байв. Энэ нь намайг бодит байдалд эргэн ирэхэд тусалсан юм. - Прим! Прим! гэж би эцэст нь хөдлөх чадвартай болоод хүчилсэн хоолойгоор дуудлаа. Надад олны дундуур зүтгэлэх хэрэг ч гарсангүй урд талын хүүхдүүд зам чөлөөлөн зогсов. Би түүнийг шатны гишгүүрт хөл тавихын өмнө гүйцээд гараас нь татан эргүүлэв. - Сайн дурын хүн! Би сайн дураараа оролцохыг хүсч байна! Тавцан хөнгөхөн гайхширалд автав. Арван хоёрдугаар бүсэд сайн дурын хүн олон жилийн өмнө гарсан бөгөөд бүгд ийм явдал болсныг мартжээ. Дүрэм ёсоор бол нэр нь сугалагдсанаас ондоо хүн (охид хөвгүүдийн ямар бөмбөлөгөөс сугалснаас хамаарна) түүнийг байрыг эзлэх хүсэлт гаргаж болно. Зарим бүсүүдэд тоглоомын ялагч томоохон хүндэтгэл хүлээх болохоор олон хүмүүс түүний төлөө амьдралаараа дэнчин тавихад бэлэн байдаг ч сайн дурын хүн амар олдохгүй. Бидний хувьд "оролцогч" гэдэг нь "хүүр" гэдэгтэй адил сонсогдох учир сайн дурынхан эрт үеэс гарахаа больжээ. - Гайхамшигтай! гэж Эффи Бряк уулга алдаад,
  • 14. - Гэхдээ... эхлээд ургацын ялагчыг танилцуулсан нь дээр байх... дараа нь сайн дурын хүн олдсон эсэхийг асууж болох юм. Хэрвээ хэн нэгэн оролцохыг хүсвэл мэдээж бид... гэж итгэлгүйхэн үргэлжлүүлэв. - Ямар ялгаа байна? гэж хотын дарга ярианд оролцов. Тэр намайг жимс авчирч өгдөг охин гэдгийг таньсан бололтой шаналангуй харлаа. Эсвэл охин нь миний талаар ярьсан ч байж магадгүй. Өөрөөр таван жилийн өмнө ээж дүү хоёртойгоо шахцалдан зогссон том охинд нь Эр зоригийн медаль гардуулан үг хэлж байснаа санасан юм болов уу. Медалыг уурхайд үрэгдсэн эцэгт минь зориулан олгосон юм. - Ямар ялгаа байна? гэж хотын дарга ахин уцаарлангуй хэлээд, - Түүнийг урагш нь гарга гэв. Ард Примын жингэнэсэн хашгиралт сонсогдож туранхай гараараа араас зуураад, - Үгүй, Китнисс! Үгүй! Битгий яв! гэлээ. - Прим больж үз! гэж би нулимсаа барьж тэсэхгүй байхаас айн бүдүүлгээр зандарлаа. Орой ургацыг зурагтаар давтан үзүүлэх үед бүгд миний нулимсыг харвал сулхан олз гэдгийг минь мэдэх болно. Үгүй ээ, тэгэхгүй! Би хэнд ч тийм боломж өгөхгүй. - Намайг тавь. Хэн нэгэн Примыг надаас угз татан холдуулахад би Гейлийг харлаа. - Алив, Китник яв гэж тэр хүчилсэн хоолойгоор хэлээд Примийг ээж рүү аваачив. Би шүдээ зуун тавцан руу өгслөө. - Зүйтэй! Энэ чинь л тоглоомын амин сүнс байгаа юм! Чамайг хэн гэдэг вэ? гэж Эффи эцэстээ бүсд нь таатай явдал тохиолдсон явдалд сэтгэл хангалуун асуулаа. Би арайхийн шүсээ залгиад, - Китнисс Эвердин гэв. - Энэ чиний дүү юу. Түүнийг хамрын урдаас гавъяаг чинь булаахыг хүсээгүй юм биз дээ? Алив бүгдээрээ шинэ оролцогчдоо алга ташин баяр хүргэцгээе! гэж Эффи хүнгэнүүлэв. Арван хоёр дугаар бүсийн оршин суугчдын хэн ч алга ташсангүй. Тэдний олонхи нь намайг зээл дээрээс мэдэх болсон бөгөөд эсвэл эцгийг минь таних юмуу өөрөөр хайрлахгүй байхын аргагүй Примийг харсан бизээ. Намайг хөдөлгөөнгүй зогсож байхад олон мянган хүмүүс сэтгэл хөдлөлөө чимээгүй байдлаар илэрхийлж байлаа. Нам гүм дундаас бид зөвшөөрөхгүй
  • 15. байна энэ чинь шударга бус хэрэг гэсэн нэг л үг цуурайтах мэт. Тэгтэл арван хоёрдугаар бүсийнхнээс хүлээгээгүй гэнэтийн явдал болов. Намайг Примын байрыг эзэлсэн цагаас эхлэн ямар нэг зүйл өөрчлөгдөж үнэ цэнтэй болжээ. Эхлээд нэг нь, дараа нь өөр нэг нь тэгснээ бараг бүгдээрээ зүүн гарын гурван хуруугаа уруулдаа хүргээд миний зүг рүү сунгав. Энэ бол зөвхөн манай бүсэд л ховорхон ашигладаг эртний дохио бөгөөд оршуулган дээр хааяа тохиолдог байв. Энэ нь гайхан бахдаж талархсан болон болон хайртай нэгэнтэйгээ салах ёс гүйцэтгэж байгаагын тэмдэг юм. Одоо би жинхэнээсээ уйлах шахсан ч аз болоход Хеймитч сандлаасаа ганхан босоод баяр хүргэхээр ирэв. - Түүнийг харцгаа. Энэ охиныг харцгаа! гэж тэр миний мөрөөр тэврэн орилоход архи, хөлсний эхүүн үнэр ханхлав. - Энэ юу болохыг би ойлгож байна! Тэр… залуухан зоригтой! Үгүй ээ та нар! гээд намайг тавьж зурагтын дуран руу хуруугаараа чичлэн, - Та нар бол хулчгар амьтад! гэлээ. Тэр хэнийг хэлсэн юм бол? Цугласан олныг уу? Эсвэл Капитолийг юм болов уу. Ер нь бол энэ тухай хэн ч мэдэж амжаагүй байтал Хеймитч ухаан алдаж унав. Тэр жигшмээр байсан ч би түүнд талархаж байлаа. Бүхий л дуран түүний зүг чиглэсэн тул надад биеэ барих хугацаа олдлоо. Би мөрөө цэхлэн өглөө Гейлтэй байсан алсад орших толгод руу харав. Тэгтэл намайг хөнгөхөн гуниг эзэмдэв… Бид яагаад бүсээс зугтаагүй юм бол? Яагаад ойд амьдраагүй юм бэ? Гэхдээ би зөв алхам хийснээ мэдэж байв. Примын оронд өөр хэн сайн дураараа босох байсан гэж? Хеймитчийг дамнуурган дээр зөөн явсны дараа Эффи Тринкет бүгдийг ахин хэвийн байдалд оруулахыг хичээв. Тэр баруун тийш хазайсан хиймэл үсээ засаад, - Ямар сэтгэл хөдөлмөөр өдөр вэ! Гэсэн ч баяр дуусаагүй байна! Хүүгийн нэрийг сонгох цаг ирлээ! гээд бөмбөлөг рүү өөдрөг алхаж эхний тааралдсан хуудсыг авлаа. Тэгснээ намайг Гейл битгий байгаасай гэж харамсаж ч амжихаас урьд, - Пит Мелларк! гэлээ. "Үгүй ээ! Зөвхөн тэр л биш шүү!" гэсэн бодол миний толгойд харвалаа. Би түүнийг мэдэх хэдий ч нэг ч үг сольж байсангүй. Пит Мелларк. Аз өнөөдөр миний талд байсангүй. Би түүнийг тавцан руу гарч ирэхэд саарал үс нь дух руугаа унахыг харав. Пит биеэ барихыг
  • 16. хичээж байсан ч цэнхэр нүдэнд нь айдас хуралдсан байв. Би ийм айдсыг агнасан олзноосоо харж байсан билээ. Гэсэн ч тэрбээр итгэлтэй алхлан миний дэргэд байр эзлэв. Эффи Тринкэт өөр сайн дурын хүн байгаа эсэхийг асуулаа. Хэн ч урагш алхсангүй. Питэд хоёр ах байсаныг би талхчины газар харсан билээ. Нэг нь хэдийн насанд хүрсэн ч нөгөө нь сайн дураараа хөдөлсөнгүй. Ердийн л хэрэг байлаа. Ургацын өдөр гэр бүлийн холбоос хамаагүй. Ийм учраас бүгд миний хийсэн алхамд гайхан мэгдсэн байв. Хотын дарга удаан дүнсгэр хоолойгоор жил бүр уншдаг Урвалтын гэрээний тухай уншсан ч би нэг ч үг сонссонгүй. "Яагаад тэр гэж?" хэмээн би бодсоор байв. Ийм зүйл болоогүй гэж өөрийгөө итгүүлэхийг хичээлээ. Пит бид хоёр найзууд тэр ч байтугай хөршүүд биш. Бид хэзээ ч нэг нэгэнтэйгээ ярьж байгаагүй. Биднийг олон жилийн өмнө болсон цорын ганц тохиолдлоос өөр холбох зүйл үгүй бөгөөд магадгүй тэр энэ тухай мартсан биз. Гэсэн ч би санаж байлаа. Бас хэзээ ч мартахгүй. Энэ бол манай гэр бүлийн хамгийн хүнд мөч байв. Эцэг минь гурван сарын өмнө уурхайд золгүй явдалд өртөн өнгөрснөөс хойш эхэндээ би уй гашуу дунд бараг юу ч мэдрээгүй ч дараа нь шаналал хүчтэй ирлээ. "Чи хаа байна? Яагаад явчихсан юм бэ?" гэж би бодолдоо хашгирлаа. Хариулт байсангүй. Бүс бидэнд ээжийг ажил олох хүртэл сарын турш амьдарч болох багахан төлөөсний мөнгө өгсөн. Гэсэн ч тэр ажил эрсэнгүй. Бүтэн өдөржин сандал дээр эвхрэлдэн суух юмуу эсвэл орон дээр атиралдан хэвтээд хоосон зай руу гөлийн ширтэнэ. Үе үе ямар нэг зүйлийн тухай санасан мэт давхийн боссоноо ахин хөшсөн байдалд орж Примын ямар ч гуйлтыг хэрэгссэнгүй. Надад аймшигтай байлаа. Би одоо л ээжийг ямар уй гашууд автсаныг ойлгож байв. Тэр үед надад зөвхөн эцгийгээ төдийгүй хамт түүнийг хамт алдсан юм шиг санагдаж билээ. Прим ердөө долоон настай байсан тул би арван нэгтэйгээсээ гэр бүлийнхээ гол хүн болсон юм. Өөр яах ёстой байсан гэж? Би зээл дээрээс юм худалдан авч, хоол ундаа чадахаараа бэлтгэн өнчин хүүхдийн газар очихгүйн тулд өөрийгөө болон охин дүүгээ зохистой хувцаслахыг хичээж байлаа. Би сургууль дээрээ тэндхийн хүүхдүүдийг харж байсан юм. Тэдгээр нь гунигтай хацар дээрээ хөхөрсөн толботой мөрөө найдлагагүй цөхрөлд бөгтийсөн нуруутай байдаг. Би Примыг бас тийм болоосой гэж хүсээгүй. Жижигхэн Прим минь уйлан байж сургуульд явахын өмнө ээжийн үсийг самнаад үдэш бүр аавын сахлаа харж хусдаг байсан толийг зүлгэсэн хэвээр байсан юм. Тэр Атирааг бүхэлд нь бүрхсэн нүүрсний тоосыг тэвчиж чаддаггүй байлаа. Прим өнчний газар тэсэхгүй байсан. Иймээс би хэцүү байгаа тухайгаа хэнд ч хэлээгүй. Эцэст нь мөнгө ч дуусаж бидэнд өлсөж үхэх аюул тулгарав. Үүнээс өөр зам байсангүй. Цаашаа таван сар хүртэл тэсэх хэрэгтэй байсан бөгөөд тэр үед би арван хоёр хүрч тессера аван бидний хувьд үнэтэй зүйл болох талх, тос авч чадах байлаа. Гэсэн ч таван сар хүрэхэд хэдэн долоо хоног үлдээд байхад бид өлбөрч үхэхийн ирмэг дээр ирээд байв.
  • 17. Арван хоёрдугаар бүсэд өлсөж үхэх нь тийм ч ховор тохиолдол биш тул үүнийг хайж хол явахын ч хэрэггүй. Ажил хийх чадваргүй хөгшин настай хүмүүс, олон хүүхэдтэй айлын хүүхдүүд болон уурхайд ажилчид ослоор үрэгддэг байлаа. Өчигдөрхөн гудамжаар гэлдэрч байсан хүн нугын хашаа налан суугаад хөдөлгөөнгүй болно. Эсвэл ар гэрт нь уйлаан сонсогдож журам сахиулагч ирээд биеийг нь авч явна. Өлсгөлөн хэзээ ч албан ёсны үхлийн шалтгаан байсангүй. Үүнийг үргэлж ханиад томуу юмуу уушгины үрэвслээр тайлбарладаг байсан юм. Тэр өдөр хувь заяа намайг Пит Меларкомтой хотод учруулж билээ. Би зах дээр Примын хуучин ноорхой хувцсыг зарахыг оролдсон ч хэн ч авсангүй. Урьд би эцэгтэйгээ хэдэн удаа зээл дээр ирж байсан ч болохоор энэхүү бүдүүлэг газар ганцаар явахаас айж байсан юм... Зэврүүн бороо зогсолтгүй шаагин эцгийн ангийн хүрмийг шалба норгоход хүйтэн ясанд хүртэл жиндэв. Сүүлийн гурван өдөр бидэнд усанд чанасан гаатай навчнаас өөр аманд хийх зүйл байгаагүй. Зах хаагдах үед би голдоо ортол норж дагжин шалбаагт хүүхдийн хувцсаа унагасан ч тонгойвол босч ирэхгүй байхаас айж авсангүй. Ер нь энэ ноорхой хувцаснууд хэнд хэрэгтэй юм бэ? Гэр лүүгээ явж болохгүй. Ээжийн үхээнц нүд, дүүгийнхээ омголтсон уруулыг харахад тэсэхүйеэ бэрх байлаа. Нүүрсээ дуусаад ойн захаас түүж ирсэн нойтон мөчир түлж байгаа болохоор өрөө дүүрэн утаа суунаглана. Би яаж тийшээ хоосон гартай ямар ч найдлагагүй харих юм бэ? Хөл минь бохир гудамжаар өөрийн мэдэлгүй хөтлөн явахад ард баячуудад зориулсан янз бүрийн дэлгүүр мухлаг өнгөрч байлаа. Худалдаачид дэлгүүрийнхээ дээд давхарт амьдрана. Иймээс би тэдний арын хашааг шагайж явлаа. Саравчинд хоёр ямаа болон шалба норсон гинжтэй нохой хашааны дунд харагдана. Арван хоёрдугаар бүсэд ямар ч төрлийн хулгайд үхлийн ял оноодог ч хогийн савыг бол онгичиж болно. Гэнтхэн махны мухлагаас хаясан яс эсвэл өмхийрсөн ногоо олдох ч юм билүү. Манай гэр бүлээс өөр хэн ч тоож өл залгахгүй зүйл. Гэсэн ч азгүйтэхэд хогийн савыг саяхан цэвэрлэсэн байлаа. Би талхны дэлгүүрийн хажуугаар өнгөрөх үедээ шинэхэн талхны үнэрт толгой эргэлээ. Зуухны гүнд жигнэж байгаа талхны үнэр нээлттэй хаалгаар ханхална. Би анхилуун үнэрт татагдан хөдлөх хүчгүй зогсоод бээрсэн хуруугаараа талхчины өмнөх хогийн савны тагыг нээсэн ч өрөвдөх сэтгэлгүй хоосон байв. Надад гэнэтхэн хашгиралт сонсогдоход харцаа өргөв. Талхчины эхнэр намайг өөрийнхөөр замаар явахгүй бол хууль сахиулагчдыг дуудна Атирааны тэнэмэл гуйлгачин бүр хогийн савыг нь нэгжихийг тэвчиж чадахгүй гэж хашгирч байв. Надад түүнийг хараах тэнхэл байсангүйд тагыг болгоомжтой тавиад эргэж харахдаа эхийнхээ араас цайвар үстэй хүү шагайхыг харав. Би түүнийг урьд нь сургууль дээр харж байсан. Тэр миний үеийнх хэдий ч нэрийг нь мэдэхгүй. Тэр өөр хүүхдүүдтэй нийлдэг. Эмэгтэй талхныхаа газар луу хараасаар эргэхэд хүү намайг хуучин алимны модоор хийсэн гахайн байр луу явахыг харж байв. Гэртээ
  • 18. ямар нэг идэх юм авч харих сүүлчийн найдлага бөхлөө. Өвдөг минь өөрийн мэдэлгүй нугарч газар суув. Ингээд л болоо. Би хэтэрхий ядарч сульдан эцсэн байв... Хууль сахиулагчид ирээд биднийг өнчний газар аваачина. Тэгснээс энд бороон дор хэвтээд үхсэн нь дээр биз гэж би бодлоо. Надад чимээ шуугиан сонсогдож талхчины эхнэр хараан цохих дуу гарахад би юу болсныг гайхан харлаа. Над руу шавар үсчүүлэн хэн нэгэн ирж байв. Энэ талхчины эхнэр байна. Намайг саваагаар цохиж хөөх биз бодов. Гэсэн ч хүү нь байлаа. Тэрбээр гартаа гал руу унасан бололтой харлаж түлэгдсэн захтай хоёр том талх барьжээ. - Тэднийг гахайд хаяж өг, дүйнгэ амьтан минь! Ямар тэнэг нь түлэгдсэн талх худалдаж авах юм бэ? гэж ээж нь араас нь хашгирав. Тэр түлэгдсэн захыг уран идүүр рүү хаяж эхлэхэд талхчины хонх жингэнэн ээж нь худалдан авагч руу яарав. Хүү над руу хараагүй ч би түүнээс нүд салгалгүй харж байв. Яагаад гэвэл түүнд талх байсан юм. Бас шанаан дээр нь улаан гүвдрүү байлаа. Түүнийг яалаа гэж цохьсон юм бол? Эцэг эх минь биднийг хэзээ ч зодож байгаагүй болохоор яагаад гэдгийг нь төсөөлж чадсангүй. Тэр түргэхэн арагш хяламхийснээ гахайн байр луу эргээд нэг талхаа над руу шидэв. Дараа нь юу ч болоогүй юм шиг талхны газар луу орон хаалгаа чанга хаав. Би талхыг нүдэндээ итгэхгүй шахам харлаа. Тэр түлэгдсэн ч гэлээ маш сайн талх байв. Үнэхээр надад өглөө гэж үү? Тэгсэн байж таарна. Учир нь талх миний хөлд байлаа. Хэн нэгэн харахаас айж би тэдний цамцан дороо хийгээд хүрмээрээ хучиж түргэн явлаа. Халуун талх арьс төөнөхөд би амьдрал бэлэглэж буй талхыг биедээ улам чанга наалаа. Намайг гэртээ очих үед талх хөрсөн ч дотор нь бүлээхэн байв. Би ширээн дээр тавихад Прим идэхээр ухасхийсэн ч би түүнийг ээжийг авчран бүгдэд халуун цай аягалтал жаахан хүлээ гэж хэлэв. Би харласан хэсгийг нь маажиж арилгаад талхаа зүслээ. Энэ бол үзэм самартай жинхэнэ амтат талх байсан юм. Бид бүтэн талхаа хэрчим хэрчмээр идлээ. Би хувцсаа хатаахаар зуухны дэргэд өлгөөд орондоо орж гүн нойронд автав. Зөвхөн өглөө л хүү түлэгдсэн талх өгсөн нь санаанд оров. Магадгүй шийтгүүлнэ гэж мэдсээр байтал талхаа надад өгөхийн тулд зориуд гал руу унагасан юм биш биз дээ. Гэсэн ч би энэ бодлоо орхилоо. Хэтэрхий тохиолдлын байсан юм. Тэр яагаад танихгүй охинд тусалсан юм бол? Эсвэл зүгээр өрөвдсөндөө талхыг надад өгсөн байж болох ч үр дүнд нь юу хүлээсэн бол. Би үүнийг ойлгож чадсангүй. Маргааш нь би дүүтэйгээ ахин талх идээд сургуульдаа явлаа. Шөнө хавар айлчилсан мэт дулаараад тэнгэрт сэмжин үүл хөшиглөнө. Би сургууль руу орох замдаа нөгөө хүүтэй тааралдав. Хацар нь хавдаж нүдэн дор нь хөхөрчээ. Хүү найзуудтайгаа ярилцан намайг мэдэх ямар ч дүр үзүүлсэнгүй. Прим бид хоёр хичээлийн дараа гэр лүүгээ явахдаа түүнийг сургуулийн нөгөө хашааны өнцгөөс харж байхыг нь ажиглав. Бидний харц тулгарах мөчид
  • 19. тэр цааш эргээд би ичингүйрэн газар шагайв. Энэ жилийн анхны багваахай цэцэг ургажээ. Тэгэхэд л би эцэгтэйгээ хамт ойд гөрөөлдөг байснаа санаад амьд үлдэхийн тулд юу хийх ёстойгоо ойлгосон юм. Би одоог хүртэл найдвар бэлэглэсэн аврагч багваахай, Пит Мелларк болон түүний талхтай ямар нэг талаар холбоотой гэсэн хачирхалтай бодлоосоо салж чаддаггүй. Дараа нь ахин Питийн харцыг мэдрэх үед тэр даруйхан эргээд алга болсон билээ. Энэ надад түүнд өртэй юм шиг санагдуулна. Би хүмүүст өртэй байхыг үзэн яддаг байлаа. Магадгүй би түүнд талархал илэрхийлвэл дээр болох юм. Би энэ тухай урьд нь бодож үзсэн ч эсрэгээрээ хийгээгүй. Харин одоо оройтжээ. Биднийг талбайд хаяж хоорондоо үхэлдэн тулалдана. Би тэнд "баярлалаа!" гэсэн үгээ хэлж болох юм. Гэсэн ч би түүнийг хоолойг огтлохыг оролдож байхад хэтэрхий сэтгэлээсээ биш дуулдана гэж айж байна. Хотын дарга уйтгартай яриагаа дуусгаад Пит бид хоёрыг гар барь хэмээн зангав. Питын хатуу алга халуун талх шиг бүлээхэн байлаа. Тэр нүд рүү минь эгцлэн ширтээд чанга атгав. Эсвэл магадгүй мэдрэлийн хүчдэл байсан юм болов уу? Панемийн сүүлд дуулал явахад бид олон руу эргэлээ. Харин би эцсийн эцэст бид хорин дөрвүүлээ. Өөр хэн нэгэнд түүнийг надаас урьд алах боломж тохиолдох биз гэж бодлоо. Мэдээж тийм ч найдлагатай зүйл биш ч гэлээ.
  • 20. III Сүлд дуулал дуусмагц бид хорионд оров. Гав зүүлгээгүй л дээ. Гэхдээ хууль зүйн байшинд ороход араас бүлэг журам сахигчид дагалдав. Магадгүй өмнө нь оролцогч зугтсан удаа гарсан байх. Гэхдээ миний хувьд тийм зүйл болохгүй. Намайг дотогш өрөөнд оруулаад ганцааранг минь орхив. Би хэзээ ч ийм баян тансаг газар орж байсангүй. Хөл дор сахлаг зузаан хивс дэвсэж хилэн бүрээстэй буйдан сандал тавилжээ. Ээжид минь ийм хилэн захтай даашинз байдаг юм. Иймээс би буйдан дээр суумагц бүрээсийг нь илэхгүй байж чадсангүй. Зөөлхөн арьс надад хэрэгтэй тайвшируулах нөлөө үзүүлэв. Хайртай хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэх тогтсон цаг боллоо. Өөрийгөө сэтгэлээр унасан байхыг харуулж эндээс хавдсан, нүд улаан хамартай гарч болохгүй. Уйллаа гээд юугаар ч тус болохгүй. Галт тэрэгний буудал дээр хаа сайгүй дурангууд байгаа. Ээж дүү хоёр минь түрүүлж орж ирэв. Би Прим рүү гар сунгасан ч тэр миний өвдөг рүү авиран хүзүүгээр тэврээд жаахан хүүхэд шиг толгойгоо мөрөнд наалаа. Ээж дэргэд суугаад хоёуланг минь тэврэв. Хэдэн хормын турш бидний хэнд ч ярих хүч байсангүй. Дараа нь би юу хийх ёстойгоо санаад тэдэнд хийх зүйлийг нь яаран тайлбарлав. Прим ямар ч тессера авч болохгүй. Хэрвээ ухаан хүрэлцвэл тэд үүнгүй байж чадна. Ямааны сүү, бяслаг худалдах юмуу ээж Атирааны хүмүүст эм тан хийж болох юм. Гейл эмийн өвс ургамал олж өгөхөөр амалсан ч сайн хэлж өгөхгүй бол над шиг л бас үүний тухай юу ч мэдэхгүй. Би энэ тухай өнгөрсөн жил тохирсон юм. Тэр хөлс авахгүй хэдий ч өөр ямар нэгэн аргаар талархал илэрхийлж болно... сүү эм өгөх ч юмуу. Би Примийг анд яв гэж хэлсэнгүй. Түүнийг хоёр ч удаа сургахыг оролдсон авч бүтэлгүй болсон билээ. Тэр намайг ойд ямар нэг амьтан харвахад айж нулимс урсган эмчлэхийг гуйсан юм. Ямаагаа л сайн арчилдаг байлаа. Үүнийгээ хийж байсан нь дээр биз. Би хаанаас зууханд хийх түлээ, нүүрс олох болон залилуулчихалгүй худалдах тухай заавар өгч Примийг сургуулиа орхихгүй байхыг гуйлаа. Тэгээд ээжийнхээ гараас барьж нүд рүү нь шийдэмгий ширтэв. - Намайг сонс. Намайг анхааралтай сонс! Ээж миний шаардангуй байдалд түгшингүй толгой дохив. Бараг юун тухай ярих гэж байгааг тааварласан биз. - Та ахин явах ёсгүй гэхэд тэр харцаа буруулан шал ширтээд, - Би мэднэ. Би явахгүй. Тэгэхэд тэмцэж чадаагүй юм... гэв. - Та одоо заавал тэмцэх ёстой. Та өөрийгөө зөнд нь орхиж Примийг ганцаар хаяж болохгүй. Би та нарт юугаар ч тусалж чадахгүй. Зурагтаар юу ч үзүүлсэн байлаа гэсэн тэмцэх болно гэдгээ надад амла! гээд миний хоолой чангаран бараг хашгиралт боллоо. Үүнд бүхий л уур
  • 21. хилэн хилэн цөхрөл минь агуулагдаж байсан юм. Тэр ууртайгаар миний атгасан хуруунаас гараа суга татан авлаа. - Би өвчтэй байсан. Харин одоо надад эм байгаа болохоор өөрийгөө эмчилж чадна. Магадгүй үүнд үнэний хувь байж болох. Би түүнийг гашуудал зовлонгоосоо амьдралд буцан ирэхийг харсан. Магадгүй энэ нь бидний мэдэхгүй өвдөлт байсан байж болох юм. - Тэгвэл түүнийгээ хий. Примд санаа тавь! - Надад санаа зовох хэрэггүй, Китнисс. Хамгийн гол нь өөртөө л санаа тавь. Чи хурдан зоригтой. Магадгүй ялж чадах байх гээд Прим алгаараа миний нүүрийг илэв. Үгүй ээ, би чадахгүй. Прим ч сэтгэлийн гүндээ үүнийг ойлгож байв. Энэ бол миний хэр хэмжээнээс хэтэрсэн өрсөлдөөн байсан юм. Илүү баян бүсийн ялагч хүүхдүүд томоохон хүндэтгэл хүлээхийн тулд амьдралын туршдаа сургуулилсан байдаг. Хөвгүүд нь надаас хоёр дахин том биетэй харин охид нь хутга хэрэглэх арван хоёр арга мэддэг байлаа. Тиймээ би тийм л нөхцөлд байх болно. Жинхэнэ хөгжилдөөн эхлээгүй байна. - Магадгүй л юм гэж би зөвшөөрлөө. Би ээжийг санаа тавихыг шаардаж байсан ч өөрөө хэдийн бууж өгсөн байлаа. Гэсэн ч тэмцэлдэхгүй бууж өгөх нь миний төрөлх араншинд тохирохгүй. - Ялвал бид Хеймитч шиг баян болно. - Надад бидний баян болох эсэх хамаагүй. Би зөвхөн чамайг гэртээ эргэж ирэхийг хүсч байна. Чи үүний төлөө хичээнэ биз дээ? Хичээгээрэй гуйж байна! - Би маш их хичээх болно. Амлая. Би Примийн төлөө үүнийг хийж чадна гэдгээ ч мэдэж байлаа. Хаалган дээр журам сахиулагчид ирэн цаг дууссаны дохио өгөв. Бид хоорондоо тэврэлдэхэд би дахин дахин "Би та нарт хайртай. Би та хоёрт хоёуланд чинь хайртай" гэж давтаж байлаа. Эцсийн эцэст тэднийг журам сахиулагчид хаалгаар гаргав. Би бүхий л ертөнцөөс нуугдахыг хүсч байгаа юм шиг нүүрээ хилэн дэрэнд шигтгэлээ. Өөр хэн нэгэн орж ирэхэд би харцаа өргөн Пит Мелларкын эцэг талхчин болохыг гайхан харлаа. Удахгүй түүний хүүг алах гэж байхад над руу ирсэнд итгэж чадахгүй нь. Өөр өнцгөөс бол бид танил бөгөөд тэр Примийг маш сайн мэднэ. Түүнийг зээл дээр ямааны бяслаг худалдах үед үргэлж хоёр зүсмийг авч харамгүй том талх өгдөг байлаа. Гэхдээ бид зөвхөн түүний эхнэр болох шулам нь хажууд нь байхгүй үед худалдаа хийхийг эрхэмлэдэг байв. Тэр хүний хувьд муугүй хүн байсан юм. Тэгээд ч түүнийг хүүгээ талх түлсэний төлөө зодохгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр над руу яах гэж ирсэн юм бол?
  • 22. Талхчин хилэн сандлын өнцөг дээр эв хавгүйхэн суулаа. Том өргөн мөртэй бөгөөд царай нь удаан жил зуухны урд байсны улмаас улайжээ. Харваас саяхан хүүтэйгээ салах ёс гүйцэтгэсэн бололтой. Тэр хүрэмнийхээ халааснаасаа цаасанд боодолтой зүйл аваад надад сунгалаа. Дотор нь жигнэмэг байв. Бид хэзээ ч ийм тансаг зүйл идэж байсангүй. - Баярлалаа гэж би хэлэхэд талхчин төдийлөн яриа хүн бишийн дээр цагаа олоогүй явдалд нэг ч үг хэлж чадсангүй. – Би өнөө өглөө таны талхыг идсэн. Миний найз Гейл түүнийг танаас хэрмээр авсан. Талхчин энэ тухай санав бололтой толгой дохив. - Тийм ч сайн наймаа биш байсан гэхэд тэр энэ хамаагүй гэсэн байртай мөрөө хавчив. Би цаашаа юу хэлэхээ мэдсэнгүй. Бид чимээгүй суусаар байсан ч журам сахиулагчид орж ирсэнгүй. Талхчин явахаар босож хоолой засан ханиалгав. - Би дүүг чинь харж байя. Өлсөх байх гэдэгт санаа зовох хэрэггүй. Түүний үгийг сонсоод миний цээжин дэх дарамт хөнгөрөх шиг болов. Хүмүүс миний юу хийдгийг мэддэг болохоор Примд үнэн сэтгэлээсээ хайртай байдаг. Магадгүй энэ хайр түүнийг амьд үлдэхэд туслана байх. Миний дараагийн зочин огт хүлээгээгүй хүн байлаа. Над руу Маж итгэлтэй алхаагаар ойртож ирэв. Тэр уйлсангүй ч хоолойны шаардангуй өнгө нь намайг гайхуулав. - Бүсэд чамайг хувийн ганц л зүйл авч орохыг зөвшөөрөх болно. Гэр орныг чинь санагдуулах ямар нэг зүйл. Чи үүнийг зүүхгүй биз? Тэр надад өглөө даашинздаа хатгасан байсан гоёлын алтан зүүгээ сунгахад би түүн дээр нисэж буй жижигхэн шувуу дүрсэлсэн болохыг олж харав. - Чиний зүү юу? хэмээн би гайхлаа. - Би чамд зүүгээд өгье, за юу? гээд Маж хариу хүлээлгүйн тонгойн шувуугаа миний даашинзны энгэрт хатгалаа. - Китнисс, түүнийг талбайд битгий тайлаарай. Амалж байна уу? - Тиймээ. Жигнэмэг, зүү гээд би өнөөдөр янз бүрийн бэлэг авлаа. Өөр бас Маж миний хацар дээр үнслээ. Магадгүй тэр үнэхээр сайн найз минь байсан юм болов уу?
  • 23. Эцэст нь Гейл орж ирэв. Бидний хооронд хэзээ ч уянгын холбоо байгаагүй ч түүнийг гараа сунгах үед би юу ч бодолгүй ухасхийн тэврүүллээ. Надад түүний хөдөлгөөн, ойн үнэр гээд бүхий л зүйл нь танил байж ангийн чимээгүйхэн мөчид зүрхнийх нь цохилт сонсогддог байсан. Гэсэн ч өнөөдөр анх удаагаа түүний өндөр булчинлаг биеийг мэдрэв. - Китнисс, намайг сонс. Чи хутга авах ч хамгийн гол нь нум олох хэрэгтэй. Нумаар чамд хамаагүй илүү боломж байгаа. - Тэнд үргэлж нум байгаад байдаггүй гээд би нэг удаа оролцогчидод бие биеэ алахад зориулан аймшигтай хадаастай бороохой олгосныг саналаа. - Тэгвэл өөрөө хий. Ямар ч муу нум байсан нумгүй байснаас дээр. Би хэдэн удаа эцгийнхээ нумыг дуурайн хийхийг оролдсон ч ер гавьтай зүйл болоогүй юм. Энэ тийм ч амар зүйл шиг санагдаагүй билээ. Аавд ч бас алдаа гаргах удаа тохиолддог. - Тэнд мод байгаа эсэхийг хэн мэдэх юм. Нэг удаа бүгдийг намхан саргар бут, үхэр чулуу бүхий элсэрхэг газар хаясан. Би тэр жилийг үзэн ядсан билээ. Олон хүмүүс могойд хазуулах юмуу цангасандаа галзуурч үхсэн. - Мод үргэлж байдаг гэж Гейл эсэргүүцээд, - Хэнд ч оролцогчдын хагас нь хөлдөж үхэхийг харах нь сонирхолтой биш гэв. Энэ үнэн байлаа. Нэг улирлын үеэр бид тоглогчид шөнө хэрхэн хөлдөж үхсэнийг харсан. Тэдэнд түүдэг юмуу бамбар асаах мод байгаагүй учир нэг дор шавааралдан үхсэнийг харахад бэрхтэй байлаа. Капитол үүнийг ямар ч сонирхолгүй цусгүй тэмцэл гэж үзсэн учир гал түлэх мод ихэнхидээ байдаг байв. - Тиймээ, бараг л үргэлж байдаг гэж би зөвшөөрөв. - Китнисс энэ чинь ердөө ан шүү дээ. Харин чи бүгдээс дээр гөрөөлдөг болохыг би мэднэ. - Энэ чинь ердийн нэг ан биш. Тэд зэвсэгтэй бас бодож чаддаг. - Чи ч гэсэн. Бас илүү их сургуулилт хийсэн. Жинхэнэ сургуулилт. Бас яаж алахыг мэднэ. - Хүмүүсийг биш! - Ямар ялгаа байгаа юм бэ? гэж Гейл баргар асуув. Хамгийн аймшигтай нь тэднийг хүмүүс гэдгийг мартах юм бол ямар ч ялгаа байхгүй байсан юм.
  • 24. Журам сахиулагчид удалгүй буцаж ирэхэд Гейл жаахан хүлээхийг гуйсан ч тэд түүнийг гаргахад би сандралд автан, - Тэдэнд битгий өлсөж үхэх боломж өгөөрэй! гэж гараас нь зууралдан хашгирав. - Тэгэхгүй! Тэгэхгүй гэдгийг минь чи мэднэ шүү дээ! Китнисс санаарай намайг чамд … Гэсэн ч журам сахиулагчид бидийг хоёр тийш салган хаалга хаагдсан учир би хэзээ ч түүний юу хэлэхийг хүссэнийг мэдсэнгүй. Хууль зүйн байшингаас буудал хүрэх замыг машинаар туулав. Би урьд нь машинаар явж байсангүй. Галт тэргэнд ховорхон сууж үзсэн. Атираанд бүгд явган явдаг юм. Сайн нь гэвэл би уйлсангүй. Тавцангаар дүүрэн сурвалжлагч холхилдон дурангаа миний нүүр лүү чиглүүлж байв. Гэсэн ч би сэтгэл хөдлөлөө нууж сурсан тул одоо үүнийгээ ашиглав. Ирэхийг минь үзүүлж буй зурагтын дэлгэц рүү хальт ширтээд миний байдал бараг л уйдсан янзтай байхыг хараад баярлалаа. Харин Пит Мелларк эсрэгээрээ уйлж унжин хачирхалтай нь үүнийгээ нуух гэж огт оролдохгүй байв. Гэсэн ч энэ нь миний толгойд тактик биш байгаа даа гэсэн бодол төрүүлэв. Сул дорой айсан шинж үзүүлэх нь бусад оролцогчдод өрсөлдөгч биш гэсэн бодол төрүүлэн тайвшируулах бөгөөд дараа нь гэнэт дотор муухайрмаар аймшигтай болно. Хэдийн жилийн өмнө долдугаар бүсийн Жонна Мейсон гэдэг охинд энэ арга маш сайн үйлчилсэн юм. Тэр бүгдийн нүдэн дээр усан нүдлэн гонгинож хулчгар харагдан мунхруулаад маш цөөхөн өрсөлдөгчийн эсрэг үлдэн хэрцгий алуурчин болон хувирсан. Сайн бодсон гэхээс өөр зүйл хэлэх биш. Гэхдээ энэ үзүүлбэр талхчины хүү Пит Мелларкад төдийлөн зохимжгүй байлаа. Хэзээ ч өлсөж зовж байгаагүй гэдэс цатгалан байсан тэрбээр өргөн мөртэй хүчирхэг байв… Тиймээс хичнээн ч их уйллаа гэсэн хэнийг ч мэхлэх аргагүй юм. Хэдэн хормын дараа бид галт тэрэгний үүд рүү очиход телевизийн дуран хомхойрон чиглэв. Дараа нь биднийг дотогш орохыг зөвшөөрснөөр хаалга золоор хаагдан галт тэрэг хөдөллөө. Галт тэрэг хурдаа авахад миний амьсгал давхцав. Мэдээж би өмнө нь галт тэргээр явж байсангүй. Бүсийн хооронд зорчих нь албан ёсны тохиолдлоос бусдад хориотой байдаг юм. Манай бүсийн хувьд ихэнхидээ нүүрсний тээвэрлэлт байдаг. Гэсэн ч энэ ердийн нэг нүүрсний тээвэр биш цагт хоёр зуун тавин миль хурдалдаг Капитолын өндөр хурдны галт тэрэг. Манай Капитол хүрэх аялал нэг өдрөөс хэтрэхгүй. Бидэнд сургууль дээр Капитолийн барилга Хадархаг гэж нэрлэдэг ууланд байдаг тухай ярьсан. Арван хоёрдугаар бүс Аппалачийн мужид оршдог байв. Зуун жилийн өмнөөс л энд уурхайд нүүрс олборлож байж. Иймээс одоо уурхай улам гүн болжээ. Сургуульд бидэнд ихэнхдээ нүүрсний тухай заадаг байв. Бас уншиж бичих арга болон бага зэрэг тоо заана. Долоо хоног бүр Панемийн түүх заавал орох ёстой. Үргэлж биднийг
  • 25. Капитолын өмнө өртэй гэж яншина. Тэд бослогын үеэр юу болсон тухай ярьдаггүй ч би энэ тухай мэднэ. Гэхдээ бодож цаг үрж байсангүй. Үнэндээ энэ нь надад хоол олоход яаж ч туслах билээ дээ. Оролцогчдыг тээсэн галт тэрэг шүүхийн өрөөнөөс илүү баян тансаг байлаа. Биднийг тус бүр унтлагын өрөө, жорлон, шүршүүр, халуун хүйтэн ус бүхий тасалгаанд оруулав. Бидэнд гэрт минь халуун ус байхгүй. Халаах хэрэг гарна. Хувцасны шүүгээнд дүүрэн сайн чанарын хувцас өлгөжээ. Эффи Тринкет юу хүссэнээ өмсөж хийж болно гэсэн болохоор би өөрийн хувцаснаасаа ангижирахыг хүсэв. Оройн хоол болтол цагийн хугацаа байна. Би ээжийн өгсөн цэнхэр даашинзыг тайлаад шүршүүрт оров. Би өмнө хэзээ ч шүршүүрт орж байсангүй. Энэ нь яг л зуны дулаахан бороонд зогсож байгаа мэт байлаа. Дараа нь бараан ногоон өнгийн өмд, цамц өмсөв. Эцэст нь Мажын алтан зүүг санаад ойртуулан сайтар ажиглав. Эхлээд хэн нэгэн алтан шувууг түрүүлж урлаад цагаригт тогтоосон бололтой. Шувуу далавчныхаа үзүүрээр цагаригт торгоогдож байв. Би гэнэтхэн юу болохыг нь танилаа. Үглээ ятга шаазгай. Энэ бол Капитолийн нүүр лүү алгадсан хөгжилтэй шувуу байсан юм. Бослогын үеэр Капитол генетикийн хувьд өөрчлөгдсөн амьтдыг зэвсэг болгон ашиглажээ. Тэднийг гаж мутантууд гэх юмуу эсвэл зүгээр муттс гэдэг байв. Тэдний нэг нь онцгой шувуу болох үглээ ятга шаазгай бөгөөд хүний яриаг тогтоогоод давтах чадвартай билээ. Тэд шувуудийг Капитолийн дайсан хаана нуугдсан бүсэд тавихад үгийг тогтоосны дараа төвд нисэн ирж давтана. Эхэндээ хүмүүс Капитол ямар аргаар яриаг нь сонсоод байгаагүй мэдээгүй ч дараа нь юу болоод байгааг ойлгожээ. Ингээд босогчид Капитолд эцэс төгсгөлгүй худал хэлэн даажигнаж мангууруулах болсон аж. Төв хаагдахад шувууд алга болон үхэж үрэгджээ. Гэсэн ч тэд алга болсонгүй. Үглээ ятга шаазгайны оронд шооч шаазгай хэмээх шинэ төрхтэй шувуу бий болсон бөгөөд исгэрэлтийг давтах чадвартай байлаа. Тэд үгийг тод хэлэхгүй ч хүний авианы хүнгэнэсэн өнгө болон хүүхдийн хашгирах чимээг давтаж чадна. Хамгийн гол нь тэд хүн шиг дуулж чаддаг байв. Ямар нэг уянгын дуу бш олон бадагтай бүхэл дууг эхнээс нь дуустал дуулж чадна. Зөвхөн чамд тэдэнд таалагдтал дуулах тэвчээр байх хэрэгтэй. Аав шооч ятга шаазгайнуудад их хайртай байлаа. Ойд ан хийх зуураа бүрдээ үргэлж хэцүү уянгалаг дуу дуулаад эелдэгээр жаахан хүлээхэд тэд үргэлж хариу дуулдаг байв. Гэсэн ч хүн бүрд тийм хүндэтгэл тохиолдоод байхгүй. Аавыг дуулах үед бүсийн бүх шувууд аниргүй болон сонсдог байв. Түүний хоолой үзэсгэлэнтэй хүчирхэг тод гэгээлэг нэгэн зэрэг уйлах инээхийг хүсч байгаа юм шиг амьдрал дүүрэн сонсогддог. Эцгийгээ үхсэнээс хойш би энэ шувуудын тухай мартсан… Одоо л жижигхэн шувууг харах үедээ сэтгэл тайвширах шиг болов. Яг л аавын минь нэгээхэн хэсэг намайг хамгаалж байгаа юм шиг. Би зүүг бараан цамцныхаа энгэрт хатгахад шооч ятга шаазгай өтгөн мододын дундуур нисэж буй мэт болов. Эффи Тринкет намайг оройн хоолонд аваачихаар ирлээ. Би давчуу хонгилоор түүнийг даган гялалзсан модон хавтангаар доторлосон хоолны өрөө руу явлаа. Ширээн дээрх сав суулга нь хэврэгхэн хагарчихмаар ажээ. Пит Мелларк хэдийн ширээнд суугаад дэргэдэх сандал нь