SlideShare a Scribd company logo
1 of 221
Download to read offline
Twilight:Breaking Down 
Эмхэтгэсэн: mongolnom.blogspot.com 
Орчуулсан: мэдэгдээгүй 
Удиртгал 
1.Сүй тавилт 
2.Урт шөнө 
3.Томоохон өдөр 
4.Дохио 
5.Эсмигийн арал 
6.Самуурал, цөхрөл 
7.Гэнэтийн юм
Удиртгал 
Би олон удаа үхэлтэй нүүр тулж байсан: иймэрхүү юманд дасах хэцүү 
шүү. 
Энэ яг л хачин этгээд, зайлшгүй, гэсэн хэдий ахиад үхэлтэй нүүр тулгарах 
шиг. Би яг л аюул осолд зориулагдан тэмдэглэгдсэн юм шиг. 
Би цаг үргэлж л зугтааж байлаа, гэвч энэ үргэлж надтай хадаатай юм шиг 
намайг дагаастай. Гэхдээ энэ удаа одоог хүртэл явж ирсэн бусад үеийнхээс 
огт өөр. 
Чи хэн нэгэн айж байгаа хүнээсээ зугтааж чадна, чи хэн нэгэн үзэн яддаг 
хүнтэйгээ тулалдахыг оролдож болно. Миний бүх л хариу үйлдэл 
алуурчин, мангас бас дайснуудын эсрэг тоноглогдсон байсым. 
Гэвч чиний хайртай хэн нэгэн хүн чамайг бага багаар алж байх үед чамд 
ямар ч сонголт үлдэхгүй. Хамгийн их хайртай хүн чинь чамайг өвтгөн 
зовоож байх үед чи яаж зугтаж, яаж тулалдаж чадах юм бэ? Хэрэв чиний 
амьдралдаа байгаа хамаг л зүйлээ хамгийн хайртай нэгэндээ өгөх хэрэгтэй 
бол, чи яаж өгөхгүй байх чадах юм бэ? Хэрэв тэр нэгэн хүн нь чиний 
үнэхээр хайрласан хүн бол?
1-р бүлэг 
Сүй тавилт 
Хэн ч намайг ширтээгүй байна гэж өөртөө итгүүллээ. Хэн ч намайг 
ширтээгүй байна. Хэн ч намайг ширтээгүй байна. 
Гэвч өөрийгөө үнэмшилтэйгээр хуурч чадаагүй болохоор шалгах хэрэгтэй 
болов. Замын ногоон гэрэл асахыг хүлээн суух хоорондоо хажуугийн 
бүхээгт тэрэгрүү хальт харав. Хадагтай Вебер бүхий л биеэрээ надруу 
эргэн харсан байлаа. 
Тэр яагаад над руу нүдээ бүлтийлгэн ичгүүр сонжуургүй харахаа болихгүй 
байгаа нь хачирхалтай. Хүмүүс рүү ширтэх нь эелдэг биш гэж 
тооцогдосоор байгаа биш билүү? Тэр нь надад хандаагүй гэжүү? 
Дараа нь би энэ цонхнууд нээрээ битүү хар тенетэйг санан түүнийг намайг 
ширтэх байтугай миний түүн рүү харж байгааг ч мэдэхгүй байгаа хэмээн 
таамагласан юм. Тэр үнэхээр намайг ширтээгүй гээд жаахан тухтай болох 
гэж оролдон, түүнийг миний машиныг л гайхаж байгаа байх хэмээн 
бодлоо. 
Санаа алдан, миний машин. 
Зүүн тийшээгээ зэрвэс харангаа ёоллоо. Хоёр явган зорчигч зам хөндлөн 
гарахаа ч мартан таг ширтэн хөдөлгөөнгүй зогчихсон байлаа. Тэдний 
ардаас ноён Маршелл бэлэг дурсгалынхаа дэлгүүрийн хавтан шилэн 
цонхны араас эв хавгүйхэн нэвт харж байна. Ядаж л тэр шилэнд хамраа 
наах зүтгэх арай л хэрэггүй баймаар. 
Гэрэл ногоон болоход би хурдхан зугтахын тулд нөгөө муу хуучин Chevy- 
гээ хөдөлгөдөг шигээ хамаг хүчээрээ ямар юм бодолгүйгээр хаазаа гишгэн 
гарч одлоо. 
Хөдөлгүүр яг л анчин барс шиг уухичин архирч, машин доргин 
урагшлахад би хар арьс ан суудалдаа нуруу гэдэс минь тэгширтэл савлаа. 
“Arg!" тооромсоо алдан мунгинахад амьсгаа бөглөрчихөв. Би сандрахгүй 
байхыг хичээн тоормосон зөөлхөн гэгч нь тогшлоо. Машин яг л 
эхэлсэнтэй адил хурдтайгаар зогсож өгөв. 
Би эргэн тойрноо анзаарах сөхөө ч байсангүй. Хэрэв тэнд хэн нэгэн энэ 
машиныг унаж явсан гэсэн эргэлзээ байсаар байсан бол одоо тэр нь үгүй 
болсон. Хөлийн үзүүрээр хаазаа зөөлхөн жийж хагас мм болгоход л машин 
сум шиг урагш хурдалж байлаа. 
Шатахуун түгээх станц дээр ирж дөнгөлөө. Хэрэв би машинаа сүүлийнхээ 
бензины дуслаар ажилуулаагүй явж байсан бол хот руу орж ирэх хэрэг 
гарахгүй байсын. Би олон нийтийн нүдээс хол байх гэж ойрын үед 
өөрийгөө ПопТартс чихэр, гутлын үдээс зэрэг зүйлсээр хэрэгцээгээ хангаж 
чадахгүй байгаа билээ. 
Би яг л ямар нэгэн уралдаанд байгаа юм шиг хөдлөнгөө картаа шалгуулан,
түгжээгээ мултлан банкныхаа тагийг хормын дотор онгойлголоо. Мэдээж 
надад бензиныг арай хурдан урсгах ямар ч арга зам байхгүй. Намайг 
албаар уурлуулах гэж байгаа мэт тоолууран дээрх тоо мөлхөх шахам удаан 
дээшлэж байлаа. 
Форкст нарлаг биш, байдаг л шиврээ бороотой байлаа, гэвч би одоог 
болтол зүүн гартаа гялалзах чамин бөгж рүү анхаарал тавуулан олны 
анхаарлын төвд байгаа юм шиг санагдана. 
Иймэрхүү үед араас хараад ч байх шиг, бас бөгж минь неон гэрлээр 
анивчиж яг л : Намайг хараач, намайг хараач гээд орлиж буй мэт. Энэ бол 
тэнэг хэрэг гэдгийг би мэдэж байсан юм. Аав ээжээс гадна хүмүүс миний 
сүй тависан тухай ярих нь үнэхээр хамаатай гэжүү? Миний шинэ машины 
тухай? Ivy League-н коллежед учир битүүлгээр элссэн тухайд? Яг одоо 
халаасанд минь төөнөн байгаа гялгар хар кредит картны тухай? 
“Тиймээ, ер нь тэдний юу гэж бодохыг хэн тоодог юм” гэж амандаа 
үглэлээ. 
“Уучилаарай, хадагтай?” нэг эрэгтэй хүний хоолой дуудлаа. 
Би эргэж харсан ч тэгээгүй нь дээр байждээ. 
Хоёр залуу дээрээ шинэхэн брендийн каяак завь ачсан SUV-н дэргэд 
зогсоно. Тэдний хэн нь намайг харалгүй хоёул машиныг ширтэн зогсож 
байв. Би хувьдаа миний машины татдаг энэ их анхаарлыг ойлгосонгүй. Би 
зөвхөн Toyota, Ford, болон Chevy –ын тэмдэгийг ялгаж чаддагтаа л 
баярлаж явдаг. Энэ машин бол гялгар хар тансаг сайхан, гэхдээ л миний 
хувьд зүгээр машин хэвээрээ л байлаа. 
“Өөрийг чинь үйлмүүлсэн бол уучлаарай, гэхдээ та бидэнд ямар төрлийн 
машин унаж яваагаа хэлж өгөөч?” гэж өндөр нь асуулаа. 
“Мм. Mercedes, зөв үү?” 
“Тиймээ” гэж өнөөх эр эелдэгээр хэлэх үед намхан найзынх нь нүд миний 
хариултанд нарийслаа. 
“Би мэднээ. Гэхдээ таны унаж яваа... Mercedes Guardian мөн уу л гэж 
мэдэх гэсэн юм?” 
Өнөөх эр энэ нэрийг их л бишрэн хэллээ. Энэ залуу, миний...миний сүйт 
залуу одоо үед энийг үгүйсгээд ч хэрэггүй бизээ болох Эдвард Каллентай 
сайхан яриа өрнүүлэх юм шиг санагдлаа. 
“Эд чинь Европод ч зарагдаж эхлээгүй байгаа шүү дээ. Гэтэл энд ганц 
байж байдаг” 
Тэрнийг миний машиныг тойруулан ширтэж байх үед би машинаа хараад 
бусад Мерседес суудлын тэргүүдээс ялгарах юм олж харсангүй, гэхдээ би 
юугаа л мэдвэл гэж дээ – товчхондоо би сүйт залуу, хурим, нөхөр гэх мэт 
үгнүүдийн дунд эргэлдэж байсан юм. Энэ үгсийг хооронд нь холбох 
үнэхээр хэцүү байлаа. 
Нөгөө талаас би багаасаа л цагаан даашинз, баглаа цэцэг гэх мэт юманд 
дургүй өссөн. Гэхдээ үүнээс илүү нь гэвэл Эдвардын тухай миний 
ойлголтонд нөхөр гэх энэ хуучинсаг, уйтгартай хүндэтгэтгэлтэй ойлголт
орж ирэхийг нэг л хүлээн зөвшөөрж чадахгүй нь. Энэ чинь яг л тэнгэрийн 
сахиусан тэнгэрийг компаний нягтлангаар тавих гэж буй мэт. Би түүнийг 
жирийн нэг амьдралын дүрд хэзээ ч төсөөлж чадахгүй. 
Эдвардын тухай бодож эхлэнгүүт л толгой минь төсөөлөлдөө эргэлдэж 
эхлэх нь бараг үргэлж болждээ. 
Нөгөө сонирхогч миний анхаарлыг татах гэж хоолойгоо зассан нь надаас 
машин бол түүний загварын тухай асуултаа хүлээсээр л байсан хэрэг байж. 
“Би мэдэхгүй ээ” үнэнээсээ хэллээ. 
“Тэгвэл бид машинтай чинь зургаа авхуулбал дургүйцэхгүй биз дээ?” 
Секундын дараа “Нээрээ юу? Та энэ машинтай хамт зургаа авхуулахыг 
хүсэж байна гэжүү?” 
“Мэдээж – би баталгаа үзүүлэхгүй бол хэн ч надад итгэхгүй шүү дээ.” 
“За за. Тэг тэг” 
Түүнийг цүнхнээсээ мэргэжлийн камер гаргаж ирэн урамтайхан зураг авч 
байх хоооронд бушуухан суудлынхаа урд руу тонгойн нуугдлаа. Тэд 
машиныг бүтэн тойрон төрх байдлыг хараад дуустал нь зураг авлаа. 
“Ачааны машинаа ч санаж байна шүү” гэж өөртөө гонгинолоо. Үнэхээр, 
үнэхээр, хэтэрхий тохь тухтай ачааны машин минь хэдхэн долоо хоногийн 
Эдвардын машиныг минь солино гэсэн хэтэрхий нэг талын тохиролцооны 
дараа сүүлчийн удаа хэржигнэсэн юм. 
Эдвардынхаар бол миний ачааны тэрэг хангалттай удаан амьдарсан бөгөөд 
байгалийн жамаараа хугацаа нь дуусаж байгаа хэрэг ажээ. Мэдээж, надад 
ачааны машинаа үхлээс аврах ямар ч арга зам байгаагүй. Миний дуртай 
механикч. 
Би шууд л энэхүү бодлоо зогсоон нөгөө эрийн гадаа ярьж байгааг сонсон 
суулаа.. “... интернетийн видео дээр энэ машин руу галаар шүршигч 
буугаар дайрхад будаг нь ёстой яагаа ч үгүй дээ.” 
“Мэдээж үгүй. Чи энэ хонгорын дээгүүр танк явуулсан ч болно. Энэ 
хавиар бол зах зээл багатай л байгаа. Middle East дипломатууд, зэвсгийн 
наймаачин болон хар тамхины наймаачдад л зориулагдсан машин.” 
“Энэ охиныг юу гэж бодож байна? Ямар нэгэн юм хийдгийм боловуу?” 
намхан нь дуугаа намсган асуулаа. Би ч хацар халуу дүүгэн бушуухан 
тонгойлоо. 
“Магадгүй шүү. Пуужингийн хамгаалалттай шил бас 400н фаундын их 
биеийн хамгаалагч хуяг энэ тосгонд юунд хэрэгтэй болохыг төсөөлж ч 
чадахгүй нь. Хаа нэгэн илүү аюултай газар луу явж байгаам байлгүй дээ.” 
Хамгаалалтын хуяг, 400н фаундын хамгаалагч хуяг бас пуужингийн 
хамгаалалттай шил? 
Би сум нэвтэрдэггүй шилийг нь ч харж байгаагүй ш дээ. 
За яахав, эцсийн эцэст хошин маягаар гуйвуулах юм энэ ямар нэгэн утга 
илэрхийлэх л юм байна. Бидний тохиролцоонд Эвдардын хувьд давуу 
талтай байна гэж санаагүй байсан ч хамаг жин түүний талд байсанаас
түүний надад өгч чадах зүйлс нь авч чадахаас нь хамаагүй их байсан юм. 
Хэзээ хэрэгтэй гэсэн үедээ миний ачааны машиныг солихыг би түүнд 
зөвшөөрсөн ч гэлээ ийм хурдан болчихно чинээ санаагүй. Би түүнд 
ачааныхаа машиныг манай гэрийн урд классик Шевигийн үзүүлэн мэт 
зогсдог болсныг хэлэхдээ түүний шинэ машины сонголт намайг ичээнэ 
гэдгийг сайн мэдэж байлаа. 
Ширтэлт, шивнээ зэргийн бай болно гэж бодож байсан юм. Тэр хэсгийн 
тухай ч миний зөв байсан шүү, гэхдээ хамгийн муу нь гэвэл тэр надад 2ын 
хоёр машин өгнө гэдгийг мэдээгүй байсанд байгаан. Тэгээд намайг 
эргүүтээд байхаар тэр надад “өмнөх” бас “дараах” гэсэн машин байгааг 
тайлбарлаж өгсөг юм 
Энэ бол зөвхөн “өмнөх” машин нь байлаа. Тэр энэ машныг зээлсэн бөгөөд 
хуримын дараа буцааж өгнө гэж амалсан байсан юм. Одоог болтол би 
түүнийг хоёр машин сонгосон учрыг олоогүй л явлаа. Хаха. Учир нь би 
хэврэгхэн хүн хэвээрээ, аваар осолд өртөмтгий, азгүйтлийн золиос болсон 
учираас одоогоор надад хуягт хамгаалалт хэрэгтэй байгаа юм байна. 
Инээдтэйн юм. Тэр болоод түүний ах нар миний араар намайг шоолдогт нь 
эргэлзэх ч хэрэггүй. 
Эсвэл магадгүй, ердөө л магадгүй энэ бол тоглоом биш, тэнэг минь гэж 
нэгэн чимээгүйхэн дуу хоолой шивнээд байх шиг. Магадгүй тэр надад 
үнэхээр санаа зовж байж болох юм. Энэ ч гэсэн тэрний намайг 
хамгаалахаар жижиг хашлага давахаар оролдож байгаа анхны тохиолдол 
биш юм. 
Би санаа алдлаа. Би “дараах” машинаа арай харж амжаагүй байлаа. Тэр нь 
Калленыхны гаражны цаад гүн мухарт битүү бүтээлгээтэй байгаа. Ихэнх 
хүмүүс одоогийн очоод нууцаар харахыг хүсэх байсан ч надад тийм хүсэл 
байсангүй. Магадгүй тэр машинд хуяг байхгүй байх – учир нь бал сарын 
дараа надад хэрэг болохгүй юм чинь. 
Үнэндээ бол бат бөх байна гэдэг нь миний харж байгаа маш олон давуу 
талуудын нэг л байлаа. Калленныхны нэг хэсэг байхын хамгийн шилдэг нь 
үнэтэй машин эсвэл санаанд багтмааргүй кредит карт нарын аль нь ч биш 
юм. 
“Хүүе”, өндөр эрэгтэй нь цонх руу шагайн тогшиж, “Бид дуусчихлаа. Маш 
их баярлалаа” гэхэд нь 
“Зүгээрээ” гэж хариулаад дөрөөгөө алхуурхнаар жийж хөдөлгүүрээ асаан 
хөдөллөө. 
Хэдэн ч удаа энэ танил замаар явсан хамаагүй гандаж онгосон зарлалын 
хуудастай дасаж чадахгүй л байлаа. Нэг бүр нь утасны шон дээр 
бэхлэгдсэн бөгөөд гудамжны тэмдэгтэд наалдсан байгаа нь нүүрэн 
дундуур минь алгадаад авах шиг л боллоо. Зүй ёсоор хүртэх алгадалт. 
Миний түрүүхэн зогсоосон бодол яахын аргагүй мөлхөн буцаж ирэв. Энэ 
зам дээр иймэрхүү бодлуудаас зугтах ямар ч арга байхгүй. Миний танил 
механикчийн хөрөг шонгийн мод болгон дээр наалдаастай байхад би яаж
чадна гэж? Миний хамгийн сайн найз. Миний Жакоб. ЭНЭ ХҮҮГ 
ХАРСАН УУ? Зарлалын хуудаснууд Жакобын аавын санаа биш байсан 
юм. Миний аав Чарли эдгээр зарлалуудыг хэвлэж бүх л хотоор тараасан 
юм. Зөвхөн Форкст ч биш Форт Анжелос, Секуйм, Хокуйам, Абердээн 
гээд л Олимпик Пенинсулыгийн бусад бүх л хотуудад тараасан байсым. 
Тэр мөн Вашингтон мужийн бүх л цагдаагийн тасгууд адилхан зарлалын 
хуудасыг ханан дээрээ наасан байх хэрэгтэй гэдэгт итгэлтэй байхыг хүсэж 
байлаа. Түүний өөрийнх нь тасаг тэр чигээрээ Жакобыг олохоор ажиллаж 
байсым. 
Үйсэн банз нь ихэвчлэн хоосон байсан болохоор түүнийг маш их 
гонсойлгон урмыг нь хугалж байлаа. Аав маань үл тоосон байдалд 
хамгийн их урам хугарч байсан юи. Түүний сайн найз, Жакобын аав 
Биллид аав маань үнэхээр сэтгэл хангалуун биш байлаа. Биллигийн хувьд 
арван зургаан настай хүүгийнхээ “зугталтыг” хайх нь тийм ач 
холбогдолтой зүйл биш байсым. Тэрээр Ла Пуш-д зарлалын хуудсуудыг 
гэрийнхээ өнмөх замын тэмдэгтэд наахыг дэмжихгүй байлаа. Хэрэв тэнд 
түүний хийж чадах юу ч байхгүй байгаачлан тэрээр Жакобыг алга 
болсонтой эвлэрсэн байсан юм. Түүний хэлж байгаагаар “Жакоб бол өсөж 
яваа хүүхэд. Тэр хэзээ хүссэн цагтаа буцаад л ирнэ”. Аав маань намайг Би 
ч бас зарлал наахыг дэмжихгүй байлаа. Учир Билли бид 2 Жакобыг хаана 
байгааг, шуудхан хэлэхэд тэр хүүг хэн ч хараагүй гэдгийг мэдэж байлаа. 
Тэр эрэн сурвалжилж байна гэсэн хуудаснууд нь хоолой дээр тээглэн 
бөглөхөд нулимс минь зангирана, Эдвардыг анд явчихсан байгаад нь л 
үнэхээр баяртай байлаа. Хэрэв Эдвард миний байдлыг харсан бол энэ нь 
түүнийг ч бас тавгүйтүүлэх байсан биз. Мэдээж хагас сайн өдөр байсан нь 
садаа боллоо. Гудамж руугаа болгоомжтой зөөлөн эргээд аавынхаа 
цагдаагийн машиныг гэрийнхээ урьдах зам дээр харлаа. Тэр өнөөдөр ахиад 
л загасчлахаа болих гэж байгаа юм байна. Хуримын талаар муухай 
аашилсаар. Намайг утас хэрэглүүлэхгүйг хичээж байгаа байх. Гэтэл утсаар 
ярих хэрэгтэй байдаг... 
Би машинаа Chevy-нхээ хажууд тавиад Эдвардын яаралтай үед яриарай 
гэсэн гар утсаа гаргалаа. Залгачихаад утас дуудаж байх хооронд “таслах” 
товчин дээр нь хуруугаа тавьсан хэвээр. Юмыг яаж мэдэхэв. “Байна уу?” 
гээд Seth Clearwater-г харулахад нь санаа амран санаа алдлаа.Би түүнийг 
эгчийг авсан бол шууд л таслах байлаа. Леагийн хувьд “толгойг чинь 
тасдана шүү” гэдэг үг тоглоом биш..Биллигийн талд орж байгаад гонсгор 
байлаа. “Сайнуу, Seth, Белла байнаа” 
“Сайнуу Белла! Ямархуу байна даа?” 
Амьсгаа бөглөрөн. Арайхийн “Сайн” гэлээ. 
“Ямар нэгэн шинэ мэдээ байна уу л гэж залгаж байгаамуу?” 
“Чи ч далдыг харагч юмаа” 
Тэр тоглон “Арай л биш. Би Алис биш ш дээ – чи бол тааварлахад
ямархан”. Quileute-н баг дотроос зөвхөн Сэт л Калленийхний нэрийг 
жигшилгүйгээр хэлж чаддаг. Миний удахгүй бэр эгч болох гэж буй хүний 
талаар хүртэл онигоо хийж байна гээч. 
“Би өөрийгөө мэднээ.” Хэсэг түгдрэн хариу өглөө. “Тэр ямархуу байна?” 
Seth санаа алдан “Байдгаараа. Тэр биднийг сонсож байгааг бид мэдэх 
хэдий ч тэр юу ч ярихгүй байгаа. Тэр хүн гэдгээ мартахыг хичээж байгаа. 
Чоныхоо зөнгөөр л амьдарч байгаа гэж хэлж болно.” 
“Чи тэрнийг одоо хаана байгааг нь мэдэх үү?” 
“Канадын хойд хэсэгт хаа нэгтээ. Яг аль мужид гэдгийг нь хэлж чадахгүй 
нь. Тэр мужийн хил хязгаарыг нэг их тоохгүй байгаа.” 
“Ямар нэгэн дохио... тэр гэртээ...” 
“Тэр гэртээ ирэхгүй, Белла. Уучлаарай” 
Би ч “Зүгээр дээ. Seth. Асуухаасаа өмнө мэдэж байсымаа. Зүгээр л хүсэл 
эрмэлзэлдээ тусалж чадахгүй нь.” 
“Тиймээ. Бид ч бас адилхан” 
“Надтай хамт байсанд баярлалаа, Seth. Бусад нь чамд хэцүүхэн хандаж 
байгаа гэдгийг мэдэж байна.” 
“Тэд чиний хамгийн том шүтэн бишрэгч бишээ.” Гэж тэр хошигнон 
зөвшөөрлөө. “Миний бодлоор, нэг талынх юм шиг. Жакоб сонголтоо 
хийсэн, чи ч бас өөрийхөө сонголтыг хийсэн. Жакоб тэдний энэ хандлагад 
нь дургүй байгаа.” 
“М эдээж, тэр чамайг өөрийг нь шалгааж өдөр бүр утасддагт чинь их л 
баярлаж байна лээ.” 
Би цочирдлоо. “Тэр чамтай ярихгүй байгаа гэж бодсон юм?” 
“Тэр бүх юмаа нууцлахыг оролддог ч гэсэн тэр бүгдийг нууж чадахгүй ээ” 
Тиймээс Жакоб намайг санаа зовж байгаа гэдгийг мэдэж байгаа байх нь. 
Энэ талаар ямархуу мэдрэмжтэй байгаадаа нэг их итгэлүй байлаа. Эцсийн 
эцэст тэр намайг өөрийнхаа жаргалд автан түүнийг таг мартчихаагүй 
байгаа гэдгийг мэдэж байвал болоо доо. Намайг тэгж магадгүй гэж бодсон 
байх шүү. 
“За за, тэгвэл дараа уулзацгаая, юу, хуриман дээр...” гэж шүднийхээ 
завсараар энэ үгийг хүчлэн гаргалаа. 
“Тиймээ, ээж бид 2 очно оо. Биднээс асууж байгаа чинь догь байна шүү”. 
Түүний урамтай дуунд нь би инээмсэглэлээ. Clearwater - уудыг урих санаа 
Эдвардынх байсанд би үнэхээр талархаж байлаа. Seth тэнд байх нь сайхан 
хэдий ч надад миний хамгийн сайн найзыг санагдуулаад хэцүү л байх 
боловуу. 
“Чамгүйгээр тэнд утгагүй шүү дээ.” 
“Эдвардад мэнд хүргэж байна гэж хэлээрэй, за?” 
“Мэдээж” 
Би толгойгоо сэгсэрлээ. Эдвард Seth 2н хооронд тогтоод байгаа нөхөрлөлд 
би тээнэгэлзэж л байлаа. Гэвч, энэ нөхөрлөл бол бүх зүйл муугаар төгсөх 
ёсгүй гэдгийг батлаж өгч байгаа юм. Сэтгэл гаргах юм бол цус сорогчид,
хүн чононууд зүгээр л эвтэй найртай байцгааж чадна ш дээ. Гэвч зарим нэг 
нь энэ санааг эрс эцэргүүцдэг юм. “Аан, Leah хүрээд ирлээ” гээд түүний 
дуу нь чангарлаа. 
“Өө, баяртай” 
Утас тасарлаа. Чарлигийн хүлээж байгаа байшин дотор орохдоо өөрийгөө 
бэлтгэн утсаа суудал дээрээ тавилаа. Хөөрхий аав минь яг одоо маш их 
ачаалалтай байгаа. Жакобын зугтсан нь түүний мөрөн дээрх жин дээр улам 
л нэмсэн. Тэр бас надад санаа зовж байгаа нь мэдээж. Насанд дөнгөж 
хүрсэн охин нь ингээд хэдхэн өдрийн дотор Хатагтай болох гээд байна 
шүү дээ. Шиврээ бороон дундуур зөөлхөн алхаж би түүнд анх гэрлэх гэж 
байгаа гэдгээ яаж хэлсэн талаар бодлоо... 
Чарлигийн эргэж ирж байгаа нь сонсогдоход гар дах бөгж гэнэт зуун 
фаундын жинтэй болчих шиг боллоо. Гараа халаасандаа хийхийг хүсэн 
доошлуултал Эдвардын хүйтэн, хатуу гар нь тэг дунд нь зогсоолоо. 
“Үймрэхээ болио, Белла. Чи энд хүн амны хэрэгтэн шиг сандрах хэрэггүй 
гэдгээ санадаа.” 
“Хэлэхэд ч амархан л даа” 
Би аавынхаа явган хүний замаар хөлөө чирэн архаж байгаа ёозгүй дууг 
сонслоо. Түлхүүр шажигнан хаалга аль хэдийн онгойлоо. Энэ чимээ надад 
яг л аймшгийн кинон дээр хохирогч эмэгтэй үхлийнхээ хаалгыг 
цоожилохоо мартсанаа ухаарч байгаа юм шиг санагдлаа. 
“Тайвшир, Белла” зүрхний минь хурдасхийг сонсон шивнэлээ. Хаалга 
хананд саван би өөрийн мэдэлгүй навтасхийлээ. “Сайнуу, Чарли” гэж 
Эдвард тайван мэндэллээ. 
“Үгүй ээ !” намайг амьсгал дороо эсэргүүцэхэд 
“Яасан?” гэж Эдвард хариу шивнэлээ. 
“Тэр буугаа тавьтал хүлээ!” 
Эдвард дотроо инээн бор шаргал үсээ гараараа хойшлууллаа. Чарли 
булангийн ойролцоо ирээд, нэгэн хэвийн, зэвсэглэсэн, царайгаа биднийг 
хамт кресл дээр сууж байгааг тагнаж яваа гэж мэдэгдүүлэхгүйг хичээн орж 
ирлээ. 
Сүүлийн үед тэр Эдвардад дуртай болохыг үнэхээр их хичээж байгаа 
билээ. Мэдээж түүний энэ их хүчин чармайлтын эцэст Эдвард бид хоёрын 
түүнд дуулгах гэж буй мэдээ түүний санааг эрс өөрчилнө. 
“Сайнуу? Хүүхдүүдээ. Юу байна даа?” 
“Бид таньтай ярилцах гэсэн юм.”Эдвард маш тайван хэллээ. “Бид зарим 
сайн мэдээтэй байна л даа” 
Чарлигийн царай хуурамч нөхөрсөг байдлаас сэжиглэсэн байдал руу 
хормын дотор өөрчлөгдлөө. 
“Сайн мэдээ?” Чарли архиран надруу ширтлээ. 
“Суучих, Ааваа” 
Тэр хөмсгөө өргөн, таван секунд намайг ширтсэнээ буйдангийн эрмэг дээр
нуруугаа тэгшлэн цэх суулаа. 
“Санаа зоволтгүй ээ, Ааваа” хэсэг дуугүй суусны дараа би “Бүх юм 
зүгээрээ” 
Эдвардад миний үгийн сонголт таалагдаагүй бололтой. Тэр магадгүй 
гайхалтай, төгс төгөлдөр эсвэл маш тааламжтай зэрэг үг хэрэглэх байсан 
байх л даа. 
“Мэдээж, Белла, мэдээж. Хэрвээ бүх юм сайн байгаа юм бол чи яагаад 
хөлрөөд байгаа юм бэ?” 
“Би хөлрөөгүй ээ” гэж худлаа хэллээ. 
Би түүний хөмсөг зангидан харахаас дальдран Эдвардын зүг харж 
нотолгоо болсон хөлсөө баруун гараараа шудран арчлаа. 
“Чи жирэмсэн юм байна!” Чарли дэлбэртлээ уурлан “Чи жирэмсэн, тийм 
биз дээ?” 
Асуулт надад гэдэг нь тодорхой байсан ч тэр Эвдардруу цоо ширтэж 
байхдаа түүний гар бууруугаа татганахыг би харлаа. 
“Үгүй ээ! Мэдээж би жирэмсэн биш!” гэж Эдвардыг хажуугаас нь 
тохойгоороо нудрахыг хүссэн ч энэ хөдөлгөөн нь зөвхөн намайг л гэмтээж 
болох юм. Би Эдвардад хүмүүс шууд ингэж дүгнэдэг гэж хэлсэн ш дээ. 
Угаасаа арван наймнг настайдаа гэрлэх үүнээс өөр ямар шалтгаан байхав 
дээ? (Түүний хариулт нь нүдээ эргэлдүүлсэнийхээ дараа ХАЙР. Хаха, арай 
л биш юм.) 
Чарлигийн муухай харц нь гэрэлтээд ирлээ. Би үнэнийг хэлж байвал 
миний нүүрэн дээр бичээстэй юм шиг л байдаг учир тэр надад сая л нэг 
итгэсэн юм. 
“Өө, уучлаарай” 
“Зүгээрээ.” 
Удаан хугацаанд чимээгүй байсны дараа бүгд намайг ямар нэгэн юм 
хэлэхийг хүлээж байгааг ойлголоо. Би Эдвард руу цочирдон харлаа. Би 
хэлж чадахгүй гэдгээ сайн мэдэж байсан юм. Тэр надруу инээмсэглэснээ 
мөрөө тэгшлэн аав руу минь хараад 
“Чарли, би дураараа загнаж байгаагаа ухамсарлаж байна. Уламжлал ёсоор 
бол би эхлээд таниас асуух ёстой. Түүний гарыг асуухдаа, таны адислалыг 
асуухын оронд Беллагаас түрүүлж асуусан нь таныг үл хүндэтгэсэн хэрэг 
биш шүү, Белла хэдийн зөвшөөрсөн болохоор би түүний сонголтыг 
үгүйсгэхийг хүсээгүй юм. Бид хоёр гэрлэнээ, Чарли. Би түүнд энэ хорвоо 
дээрх бүх л зүйлээс , амьдралаасаа ч илүүтэйгээр ид шидийн гэмээр 
дэндүү их хайртай, тэр ч надад адилхан хайртай. Та бидэнд адислалаа 
хүртээх үү? ” 
Тэр итгэлтэйгээр, маш тайван өгүүллээ. Тэрхэн зуур түүний хоолойн дох 
туйлын итгэлтэй сонсогдох нь миний харж чадахуйц надад ховорхон
тохиолдоод байдаг гярхайгаар харж болохуйц байлаа. Зүрхний нэг 
лугшилтийн уртад энэ нь төгс мэдрэмж. Би дараа нь Чарлигийн нүүрэн дэх 
хувиралыг барьж авахад түүний нүд нь бөгж руу харлаа. Түүний арьс 
шаргалаас улаан, улаанаас нил ягаан, нил ягаанаас цэнхэр болох зуур хэсэг 
хугацаанд би амьсгалаа түгжлээ. Би юу хийхээ төлөвлөснөө ч мэдсэнгүй 
босохыг завдан, магад Хеймличийн маневрыг хэрэглэн түүнийг шоконд 
орсон эсэхийг шалгах гэж байсан байх – гэвч Эдвард гарыг минь базан 
зөвхөн надад л сонсогдохоор “Тэрэнд ганц минут өг” гэж шивнэлээ. Урт 
удаан хугацааны чимээгүй ноёрхоно. Дараа нь Чарлигийн царайны өнгө 
аажим аажмаар буурсаар хэвийн боллоо. Түүний хөмсөг атиралдан, уруул 
нь цорвойсон байгаагаар нь түүнийг “гүн бодолд” байгааг нь мэдлээ. Тэр 
биднийг удаан харж ажиглахад, би Эдвардын дэргэд амар тайван байлаа. 
“Намайг иймэрхүү зүйл тун удахгүй хэлнэ гэдгийг мэдэж байжээ” гээд би 
амьсгаа авлаа. 
“Энэ талаар итгэлтэй байна уу?” Чарли цоо ширтэн шаардангуй асуулаа. 
“Эдвардын хувьд би зуун хувь итгэлтэй байна” шулуухан хэллээ. 
“Гэрлэх, гэхдээ? Юундаа яараад байгаан бэ?” тэр дахин над сэжиглэнгүй 
харлаа. Яарах шалтгаан нь Эдвард аль хэдийн 90 ээс дээш жил 
амьдарчихаад 17 насан дээрээ хөлдчихсөн байхад би удахгүй арван найм 
хүрэх гээд байдаг л байгаа юм. Гэхдээ энэ ч ганцхан хурим хийх гээд 
байгаа шалтгаан биш, эцсийн эцэст бидний буулт хийсний дагуу намайг 
мөнх бусаас үхэшгүй мөнх болгох шилжилтийг хийх заг эрмэг дээр авч 
ирэх юм. Эднийг бол яагаад ч Чарлид тайлбарлаж чадахгүй. “Бид хамтдаа 
Дартмонт руу явнаа, Чарли” гэж Эдвард санууллаа. 
“Би үүнийг зөвөөр нь хиймээр байна. Энэ миний хүмүүжил” тэр мөрөө 
хавчлаа. Тэр ч хэтрүүлсэнгүй л дээ, тэд ч дэлхийн нэгдүгээр дайны турш 
хуучинсаг хүмүүс хэвээрээ байсан юм чинь. Чарли амаа муруйлган, 
муудалцах гэж байгаа юм шиг харагдлаа. Гэхдээ тэр юу гэж хэлж чадна 
гэж? Би насаараа ганцаараа явна гэж үү? Тэр чинь миний аав, түүний гар 
атгаастай байлаа. 
“Иймэрхүү зүйл болж байгааг ч мэдэж байсан юмаа. ” тэр өөртөө бувтнаад 
хөмсөг зангидлаа. Дараа түүний царай гэнэт төгс амгалан болоод ирлээ. 
“Ааваа?” би санаа зовон асуулаа. Эдвард руу хялам хийсэн боловч тэр 
Чарлиг харж байсан болохоор түүний царайг уншиж чадсангүй. 
“Ха!” Чарли гэнэт дэлбэрэх шиг дугарахад би судлаасаа огло харайлаа. 
“Ха Ха Ха!” 
Би Чарлигийн хөхөрхөөс ч илүүгээр инээхийг сэжиглэнгүйгээр ширтэхэд, 
түүний бүтэн бие нь хөдөлж байлаа. Эдвард руу орчуулга хийхийг хүсэн 
хартал, тэр ч бас уруулаа байдгаараа жимийн инээдээ барьж ядан байлаа. 
“За за, сайн болж” Чарли шоконоос гаран “Гэрлэ, гэрлэ” дахин нэг 
хөхрөлтийн дараа 
“Гэхдээ...” 
“Гэхдээ юу гэж?” гэж намайг шаардахад.
“Гэхдээ чи өөрөө ээждээ хэлэх хэрэгтэй! Би Ренеед нэг ч үг хэлэхгүй! 
Бүгдээрээ чинийх” гэж инээхээ болин хэллээ. 
Би хаалганы бариулаас барин түр зуур зогсоод инээмсэглэлээ. Мэдээж энэ 
үед Чарлигийн үгнүүд нь намайг айлгаж байсан юм. Эцсийн ял нь: Ренеед 
хэлэх. Эрт гэрлэлт нь гөлөгийн амьдаар нь буцалгахаас ч илүүтэйгээр 
түүний харжигсаалтын дээгүүрт ордог юм чинь. 
Хэн түүний хариу үйлдлийг эрьдаас мэдэх билээ дээ? Би л лав биш дэг. 
Мэдээж Чарли нь мэдээж. Магадгүй Алис, гэхдээ би түүнээс асууна гэж 
бодохгүй байлаа. Миний сандарч түгдэрэн байж хэлсэн боломжгүй үгсийн 
дараа Ренее “За, Белла” гэлээ. Тэр үгнүүд нь: /Би Эдвардтай гэрлэнэ./ 
“Надад их удаж байж хэлж байгаад чинь жаахан дургүй л байна. Онгоцны 
билет л жаахан үнэтэй байх байхдаа. Оо” тэр уцаарлалаа. “Чи дараа нь 
тэгээд Пилийн тоглолт дуусна гэж бодож байна уу? Хэрвээ тэр костем 
өмсөхгүй бол зураг гутаах л -” 
“Түр байзнаарай ээжээ.”би багтран байж “Удаан хүлээлээ гэдэг чинь юу 
гэж байгаан бэ? Би дөнгөж л сүй-сүй...”- би сүй тавьсан гэдгээ гаргаж хэлж 
чадахгүй байлаа- “өнөөдөр л боломж гарч байгааг та ч өөрөө мэдэж байгаа 
ш дээ.” 
“Өнөөдрөө? Нээрээ юу? Ямар гэнэтийн юм бэ? Би бодохдоо...” 
“Та юу гэж таамаглаж байсан гэж? Хэзээ та таамаглаж байсан гэж” 
“Юу л даа, та нар 4 сард айлчилж ирэхэд л бүх юм тодорхой болсон шиг 
харагдаж байсан, чи намайг юу гээд байгааг мэдэж байгаа ш дээ. 
Хонгорхон минь чи тайлж уншихад тийм ч хэцүү хүн биш. Гэхдээ би юу ч 
хэлээгүй юмаа учир нь ямар ч сайн юм болохгүй гэдгийг мэдэж байсан 
болохоор. Чи яг л Чарли шиг юм.” Тэр шүүрс алдан, дахин санаа алдлаа. 
Нэг удаа чиний чи шийдсэн л бол тэнд чинь ямар шалтгаан байхгүй. 
Мэдээж яг л Чарли шиг чи ч бас өөрийн шийдвэртээ бат зогсдог. 
Ингээд дараа нь түүний хэлсэн сүүлчийн зүйлийн талаар бүр үргэлж 
таамаглан хүлээж байсан юм. 
“Чи хэзээ ч алдаа гаргахгүй ээ, Белла. Чи надаас айгаад байгаа болохоор 
чи аймхай хулчгар сонсогдоод байгаа байх” гэж тэр хөхрөөд “Би юу ч гэж 
бодохов дээ. Бас би гэрлэлтийн тухай тэнэг тэнэг зүйл олныг л хэлдэг, 
тэднийгээ ч буцааж авахгүй ээ, гэхдээ тэр зүйл над дээр үнэхээр хэрэгжсэн 
юм шүү гэдгийг ухаарах хэрэгтэй. Чи надаас тэс ондоо хүн. Чи өөрийн 
гэсэн алдаануудаа л хийнэ, мэдээж чи өөрийн гэсэн амьдралдаа харамсах 
зүйл байх л болно. Гэвч үүрэг хүлээх нь чамд хэзээ ч асуудал болж 
байгаагүй, хонгор минь. Чи дөчөөс дээш настай үедээ үүнийг илүү дээр 
хийх боломжтой гэдгийг би мэдэж байнаа” Ренее ахиад л инээлээ. 
“Миний дунд насны хүүхэд минь дээ. Аз болоход чи минь тохирсон хүнээ 
олсон шиг санагдаж байна.” “Та уурлахгүй... байгааму? Та намайг байж 
болошгүй том алдаа хийж байна гэж бодохгүй байна гэж үү?” 
“Тиймээ, мэдээж би чамайг дахиад хэдэн жил хүлээлгэмээр л байна. Би 
хадам ээж болоход хангалттай хөгшин байна гэжүү? Заза үүнд битгий
хариул. Гэхдээ миний тухай биш. Чиний тухай шүү дээ. Чи минь баяртай 
байна уу?” 
“Мэдэхгүй ээ. Яг одоо миний туршлагаас хэтэрчихээд байна”. Ренее 
дотроо инээн 
“Тэр чамайг аз жаргалтай болгодог уу, Белла?” 
“Тиймээ, гэхдээ-” 
“Чи хаашаа ч хамаагүй яваад өгмөөр байна уу?” 
“Үгүй ээ гэхдээ -” 
“Гэхдээ юу гэж?” 
“Гэхдээ та намайг яг л үеийн үед л бүх өсвөр насныхан шиг толгой нь 
эргэсэн байна гэлэх гээгүй гэжүү? 
“Чи үргэлж өсвөр үеийн охин байхгүй шүү дээ. Би өөрөө юу хамгийн сайн 
бэ гэдгийг мэднэ.” 
Сүүлийн хэдэн долоо хоногт нь Ренее өөрийгөө ухаан жолоогүй хуримын 
төлөвлөгөөнд бялхуулж байлаа. Тэр өдөрт нэлээд хэдэн цагийг Эдвардын 
ээжтэй ярьж өнгөрүүлнэ, Эсми ч ёслолын ажилд нэг их санаа зовохгүй 
байгаа болтой. Ренее Эсми бүр бишрээд байсым, гэхдээ дараа нь хайр 
татам бараг л хадам ээжид минь хэн нэгэн хариу туслаж чадна гэдэгт 
эргэлзэж байлаа. Энэ нь намайг дэгээнээс мулталж байлаа. Эдвардын гэр 
бүл, манай гэр бүл хамтдаа тэрнийг хийх, энийг мэдэх, тэгж бодох энэ тэр 
гэлгүйгээр хуримын талаар санаа тавьж байсан юм. Мэдээж Чарли догшин 
хэвээр л байлаа, гэхдээ хамгийн гоё нь тэр надад уурлаагүй байлаа. Ренее 
бол урвагч. Чарлид түүнтэй байхад хүндхэн байлаа. Ээждээ хэл гэж 
сүрдүүлж байхдаа тэр сэтгэл зүрх нь хоосрохоос өөр юу хийж чадна гэж? 
Тэрэнд юу ч байгаагүй гэдгийг тэр мэдэж байсан юм. Тиймдээ ч тэр 
гэрийн ойр орчимд моторт дугуйгаараа эргэлдэн, энэ дэлхий дээр итгэж 
болох юм алга хэмээн үглэж байлаа... 
“Ааваа?” би хаалгаа ойгойлсон түүнийг дуудлаа. “Би гэртээ ирлээ” 
“Байзаарай, Белл, яг наанаа зогс доо” 
“Аах?” би автоматаар зогсон асуулаа. 
“Нэг хором өг дөө. Өө чи намайг олчихлоо, Алис” 
Алис? 
“Уучлаарай, Чарли” Алисийн жингэнэсэн хоолой хариуллаа. 
“Ямархуу байна даа?” 
“Намайг тамирдуулж байнаа” 
“Чи зүгээрээ. Нүүрийг чинь түлээгүй л биз дээ – надад итгэ” 
“Юу болоод байгаан?” би үүдэндээ зогсон тээнэглэзэнгээ шаардлаа. 
“Гучин секунд, тэг л дээ Белла”. “Тэвчээрийг чинь үнэлэх болно шүү” 
“Аанхан” Чарли Алисын хэлсэн дээр нэмлээ. Би хөлөө зөөн, алхам бүрээ 
тооллоо. Намайг 30 хүрэхээс өмнө Алис “За, ороод ир Белла” 
Болгоомжтойхон алхсаар зочны өрөөний жижиг булангаар эргэлээ. 
“Өө” би уцаарлан “Ааваа, та хараагүй гэжүү - ”
“Тэнэг байна уу?” Чарли намайг тасаллаа. 
“Би илүү сэтгэл татам байх болов уу гэж бодож байсын” 
Чарли ичлээ. Алис түүний тохионоос татан үзүүлэнгийн саарал костомтой 
аавыг минь аяархан эргүүллээ. 
“Алис одоо болио, би яг л тэнэг юм шиг харагдаж байна” 
“Миний хувьцасласан ямар ч хувьцас тэнэг харагддаггүй юм.” 
“Тэрний зөвөө, ааваа. Та үлгэр домгийн юм шиг л харагдаж байна! Юу нь 
болохгүй байна гэж?” 
Алис нүдээ эргэлдүүлэн “Энэ бол зохиж байгаа эсэх талаар та 2н сүүлийн 
шалгалт шүү” 
Анх удаа ганган дэгжин аавыгаа цоо ширтэж байгаа болин буйдан дээр 
болгоомжтойхон тавьсан цагаан өнгийн цүнхийг санаа зовонгуй харлаа. 
“Ааах” 
“Белла, өөрийнхөө аз жаргалтай газар руугаа яв. Нэг их удахгүй ш дээ” 
Гүнзгий амьсгаа аван нүдээ анилаа. Чимээгүйхэн түүнийгээ хадгалан 
өрөөнийхөө шатаар бүдчин дээш өгслөө. Гараа доош шулуухан унжуулан 
унжуулан алхлаа. “Хумсан доогуур чинь хулсны хэлтэрхий чихнэ гэж 
бодож байнаа даа,” хэмээн Алис өөртөө үглэн араас минь дагалаа. Би 
тэрнийг тоосонгүй. Би өөрийхөө аз жаргалтай газар байсан юм. Энэ 
хуримын заваан юм аль хэдийн дуусчихсан миний аз жаргалтай газар. 
Дэргэд минь. Аль хэдийн улиран мартагдсан. Зөвхөн Эдвард бид 2. 
Зөөлхөн зүйл дээр суухад нэгэн зүйл тогтуухан үргэжлэн урсаж – тэр нь 
ойн униар будан үүлэн дээгүүр багаар хойд туйлын шөнөрүү урсан байна – 
учир нь Эдвард бал сарынхаа гэнэтийн бэлгийг надаас нууцалсан хэвээр 
байсан юм. Гэхдээ би хаана гэдэгт нь нэг их анхаарал хандуулахгүй 
байлаа. Эдвард бид 2 л хамт байх юм бол юун дээр ч буулт хийн үргэлж 
сэтгэл хангалуун байх болно. Би түүнтэй гэрлэнэ гэдэг нь томоохон 
зүйлүүдийн нэг нь байлаа. Гэхдээ би бас түүний бухамдмаар бэлгүүд 
болон найдвар багатай ч гэсэн Дартмонтын коллежид элсүүлсэн зэргийг нь 
зөвшөөрчихөөд л байна шүү дээ. Одоо бол тэрний ээлж. Намайг вампир 
болгохоос өмнө тэр бас нэгэн болзолыг хүлээн зөвшөөрнө. Эдвард намайг 
миний орхичихож болмоор гэхдээ хүний хүч чадлаас давсан онц 
сонирхолйто зүйлийг алгалуулахыг хүсээгүй юм. Ихэнх нь яг л төгсөлтийн 
баяр шиг, жишээ нь надад бол тэнэг л санагдаад байгаан. Тэнд ганцхан 
зүйлийг би үзэлгүй өнгөрөөхийг хүсээгүй хүн төрөлхтөний туршлага 
байлаа. Мэдээж тэр нь би бүүр мартчихмаар харин тэр хүсэж байсан зүйл. 
Гэвч тэр байсаар л. Энэ нь би хүн байхаа болих үед л би яг тиймэрхүү 
болно гэдгийг бага зэрэг мэдэж байлаа. Би дөнгөж төрсөн шинэ цус 
сорогчийг харж байсан шүү дээ, мөн миний бүх л гэр бүл урьд нь тийм 
зүйлийг туулан гарч байсаныг мэднэ. Нэлээд хэдэн жил өлсгөлөн байх нь 
хамгийн том шинж чанар бөгөөд энэ нь намайг ахин би болоход нэлээд 
удаан хугацааг авах болно. Ялангуяа би өөрийгөө хянаж чаддаг болох үед 
би өөрийгөө яг одоогийнх шиг мэдэрж чадахгүй. Хүн... хайрандаа
дүрэлзэн шатсан. 
Би өөрийнхөө халуун дулаан, эмзэг биеэ таавар мэт- шунал татсан, ямар 
нэгэн үзэсгэлэнтэй, хүчирхэг... мөн үл мэдэгдэх болохоосоо өмнө би 
өөрийхөө тухай бүрэн дүүрэн туршлага хуримтлуулж авмаар байна ш дээ. 
Би жинхэнэ бал сарыг Эдвардтай хамт өнгөрүүлмээр байна. 
Тэрний зүрхшээгээд надад аюултай гээд зөвшөөрдөггүй зүйлийг тэр 
оролдоод үзэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Алисыг арьсан дээгүүр минь 
торгон алчуур гүйлгэхэд л би түүний дөнгөн данган хажууд байгааг нь 
мэдэрлээ. Бүх л хот миний тухай ярьж байгааг энэ үед ёстой ч нэг тоохгүй 
байлаа. Тун удахгүй үзвэрийн бай болох тухайгаа нэг их бодохгүй байгаа. 
Би галт тэрэг минь аль хэдийн хөнгөхөн хөдөлчихсөн, буруу үедээ 
хөхрөөд байгаа бүүр залуухан байгаа, хүмүүс ширтэж байгаа тэр бүү хэл 
хамгийн сайн найзын минь суудал хоосон байгаад ч санаа зовохгүй байна. 
Учир нь би Эдвардтайгаа өөрийн аз жаргалтай газраа байна.
2-р бүлэг 
Урт шөнө 
“Би чамайг аль хэдийн санаад эхэлчихлээ.” 
“Надад явах шаардлага байхгүй ээ. Би үлдэж болно...” 
“Аан.” 
Нэг хэсэгтээ л шөнийн анир чимээгүйд миний зүрхний булгилах чимээ, 
мөн бид хоёрын зөвхөн уруулаа хөдөлгөн шивнэлдэн ярилцах чимээ гарч 
байсан юм. 
Заримдаа надад цус сорогч үнсэж байгаагаа мартахад их амар байдаг. 
Гэхдээ тэр жирийн нэг хүн мэт надад санагддагтаа биш,тэр миний уруул, 
нүүр хүзүүг минь үнсч байхдаа хийх ёстой зүйлээ хийж байгаа мэт л 
байдагт байсан юм. Гэвч би нэг агшин ч ямар ч эр хүнээс илүү, тэр 
байтугай сахиусан тэнгэр мэт нэгнийг тэвэрч байгаагаа мартаж байгаагүй 
билээ. 
Тэр одоо миний цусыг хүсэх хүслээ тэвчиж чаддаг болсон гэж хэлдэг 
болсон. Хамгийн гол нь түүний намайг алдчих вий гэсэн айдас нь хамаг 
хүслийг нь үгүй болгодог байх. 
Гэхдээ л миний цусны үнэр түүнийг аманд нь гал гарч байгаа юм шиг 
зовоож байгааг би мэдэрч байна. 
Би нүдээ нээгээд тэр ч гэсэн над руу ширтэж байгааг харлаа. 
Харин яагаад над руу ингэтлээ хараад байгааг нь ойлгосонгүй, яг л намайг 
сугалаагаар хожсон шагнал мэт ширтэх юм. 
Бид хоёр нэг хэсэг бие биенрүүгээ ширтлээ. Энэ үед түүний алтлаг шаргал 
өнгийн нүдний харц нь түүний дотоод сэтгэлийн илэрхийлэл болж, гүн 
гүнзгий утгыг агуулах шиг. 
Энэ нь магадгүй тэнэг сонсогдох байх л даа. Цус сорогчийн хувьд дотоод 
сэтгэл ярина гэдэг. Гэхдээ л түүний дотоод сэтгэл нь түүний ухаалаг 
бодол, юутай ч харьцуулашгүй төгс царай, гайхалтай биенээс нь ч илүү 
сайхан зүйл юм. 
Тэр ч бас над руу миний дотоод сэтгэлийг нэвт харж байгаа мэт хараад, 
харж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх шиг байлаа. 
Гэлээ ч гэсэн тэр бусдын бодлыг уншдаг шигээ миний бодлыг уншиж 
чадахгүй байгаа. Хэн мэдлээ, магадгүй миний тархины аль нэг хачин хэсэг 
үхэшгүй мөнхийн хүмүүсийн хийдэг зүйлүүдээс өөрийгөө хамгаалдаг 
болчихсон байх./Гэхдээ зөвхөн миний бодол санаа л шүү дээ, бие минь бол
Эдвардаас өөр чадвартай цус сорогчдод ямар ч нөлөөгүй./ 
Ямартай ч би тэр миний бодлыг хаадаг зүйлд их баярладаг юм. Тэр миний 
бодлыг уншдаг бол гэж бодохоос ч нүүр улайж байлаа. 
Би түүний нүүрийг өөртөө илүү ойртууллав. 
“Ер нь үлдэнэ ээ.”гэж тэр удалгүй хэллээ. 
“Үгүй ээ, үгүй. Энэ чинь гоонь эрчүүдийн үдэшлэг. Чи явах хэрэгтэй.” 
Гэж хэлсэн ч баруун гар минь түүний улаан хүрэн үсийг илбэж, би зүүн 
гараараа түүний нуруугаар чанга тэвэрлээ. 
Тэгтэл түүний хүйтэн хуруунууд нь зөөлнөөр миний нүүрэнд хүрсэн юм. 
“Гоонь эрчүүдийн үдэшлэг гэдэг бол ганц бие амьдрал нь дуусч байгаад 
сэтгэлээр унаж буй эрчүүлд зориулагдсан баяр. Харин би бол ганц бие 
амьдрал минь дуусч байгаад маш их баярлаж байна. Тиймээс надад явах 
ямар ч утга байхгүй.” 
“Тийм шүү.”гэж хэлэхдээ би түүний өвлийн хүйтэн мөс шиг хүзүү рүү нь 
амьсгалав. 
Би энд бараг л бүрэн аз жаргалтай байлаа. Чарли өрөөндөө чимээгүйхэн 
унтаж байгаа тул бид 2 бараг л хоёулахнаа байна гэсэн үг. 
Бид хоёр миний жижигхэн орон дээр эвхрэлдээд хэвтэж байлаа. 
Надад хөнжил авч ирэх хүсэл төрөөгүй боловч, хэрэв даарсандаа болоод 
миний шүд тачигнаад эхэлвэл хамаг романтик мөч сүйрэх байх. Бас хэрэв 
би 8 сард халаагуур залгаад эхэлвэл Чарли сэрчих байх.... Хувцсаа 
давхарлая гэвч Эдвардын цамц шалан дээр тэрийлээ. Түүний гантиг шиг 
гэрэлтэх сүрлэг цагаан биеийг бахдаж үл барна. Чулуун цээжин дээгүүр нь 
гараа гүйлгэн доошлуулсаар хэвлийнх нь хээг дагуулан хуруугаараа 
зурлаа. Сэтгэл хөөрөх шиг. Түүний биеэр цахилгаан долгион надруу 
дамжих мэт. Түүний уруул нь минийхийг оллоо. Шил мэт түүний өөгүй 
урууланд хэлнийхээ үзүүрээр зөөлхөн хүрэхэд тэр амьсгаа алдчихав. 
Түүний анхилам хүйтэн амьсгал нүүрийг минь илбэлээ. 
Тэр ухарч эхлэв. Аливаа зүйл хэтийдэхэд түүний өөрийн эрхгүй хийдэг 
үйлдэл, үргэлжлүүлэхийг ихэд хүсэвч хариуд нь үзүүлдэг рефлекс. Эдвард 
ихэнх амьдралынхаа туршид бие сэтгэлийн ханамжаас зугтаж ирсэн. 
Тогтсон энэ зуршлаа эвдэх амаргүй байгааг нь би ойлгож байлаа. 
- Байз л даа хэмээгээд мөрнөөс нь чангаан өөрийгөө шахан чанга тэвэрлээ. 
Нэг хөлөө шидэн бэлхүүсийг нь ороогоод – Дасгал сургуулилт төгсөд 
хөтлөнө.
Тэр инээх аядаад – Тэгвэл иймдээ хүртлээ бид ч бараг төгсөд дөхөж дээ 
янз нь, үгүй гэж үү? Өнгөрсөн сард чи ер нь унтсан юм уу? 
- Гэхдээ энэ чинь хувцастай сургуулилт хэмээн би сануулаад – хоёулаа 
тоотой хэдхэн үзэгдлийг л давтсан. Аюулгүй тоглолтыг бэлтгэх цаг байх ч 
үгүй. 
Түүнийг инээх байх гэж бодсон ч тэр хариулсангүй, гэнэтийн дарамтад 
бие нь хөшиж, нүдэн дэхь шингэн алт нь шижир алт болон хувирах мэт 
харагдлаа. 
Хэлсэн үгээ үгчлэн бодоод түүнд яаж сонсогдсныг сая гадарлав. 
- Бэлла. . . хэмээн тэр шивнэлээ. 
- Ахиад нөгөөдхөө эхлэхгүй шүү. Тохирсон бол тохирсон. 
- Мэдэхгүй юм даа. Чамайг ийм байдалтай байхад бодож ч чадахгүй юм. 
М-Миний толгой ажиллахгүй байна. Өөрийгөө барьж дийлэхгүй байж 
мэдэх юм. Чамд л зовлон авчирна. 
- Би яах ч үгүй ээ. 
- Бэлла. . . 
- Чшш! гээд балмагдсан яриаг нь таслахын тулд уруулаа түүнийхт нааж 
орхив. Би өмнө нь нэг сонсч байсан. Тэр энэ тохиролцооноос зугтахыг 
хүсээгүй биз. Ядаж л намайг түрүүлж гэрлэхийг шахсны дараа тэгэхгүй. 
Тэр намайг эргүүлэн үнссэн ч өмнөх шигээ биш байв. Шаналсан, үргэлжид 
шаналсан хэвээр. Ер надад ахин санаа зовох хэрэггүй болохоор ямар сонин 
байх бол. Тэр энэ бүх чөлөөт цагаа юунд зарцуулна? Шинэ хобби олж авах 
хэрэгтэй болно доо. 
- Хөл чинь хэр байна? 
Жинхэнэ утгаар нь асуугаагүйг нь мэдээд – Халуу шатаж байна гэв. 
- Тийм гэж үү? Өөр бодол алга уу? Санаагаа өөрчлөхөд оройтоогүй байна 
шүү. 
- Чи намайг орхиж явах гэж байна уу?
Тэр инээлээ. – Зүгээр л шалгаж байна. Юу ч байсан бат итгэлтэй л биш бол 
би чамайг шахахгүй ээ. 
- Чиний хувьд би бат итгэлтэй байна. Бусад нь жамаараа болох биз. 
Тэр нэгийг бодов бололтой, би юунд энэ хэлийг хазсангүй вэ. 
- Чадна гэж үү? хэмээн аяархан асуугаад – Хуримыг хэлээгүй юм шүү, чи 
хэчнээн зовниж байвч давж гарах л болно гэвч ард нь. . . Рэнэй яах вэ, 
Чарли юу болох вэ? 
Би санаа алдлаа. – Би тэднийгээ санана даа. Үүнээс муу нь тэдэнд би 
хэрэгтэй үед яагаад ч туслаж чадахгүйд хүрнэ. 
- Анжила, Бен, Жэссика, Майк. 
- Найз нарыгаа ч санана даа гэснээ хар санаалан инээмсэглэж – Ялангуяа 
Майкыг. Өө Майк минь! Яажшуухан болдог юм байгаа юм. 
Тэр хүржигнэлээ. 
Би инээд алдсан ч ард нь төв царайлаад – Эдвард, бид ийм зүйлтэй тулгарч 
байсан, тулгарсаар ч байна. Хэцүү бэрх байна гэдгийг мэдэж байгаа ч 
энийг л би хүсч байна. Би чамайг хүсч байна, мөнхөд хүсэх болно. Ганц 
олдох амьдрал надад хангалтгүй. “18 насан дээрээ үүрд үлдэнэ гэж 
үү...”гэж тэр шивнэлээ. 
“Бүх бүсгүйчүүлийн мөрөөдөл биелдэг ш дээ.”гэж би гуйв. 
“Огт өөрчлөгдөхгүй, огт урагшлахгүй.” 
“Наадах чинь юу гэж байгаа юм?” 
Тэр удаанаар хариуллаа. “Чи бид хоёр Чарлид гэрлэх гэж байгаагаа хэлж 
байснаа чи санаж байна уу? Тэгээд аав чинь чамайг... жирэмсэн гэж 
бодсон доо.” 
“Тэгээд тэр чамайг буудъя гэж бодсон.”би инээд алдан хэлэв. “Чи хүлээн 
зөвшөөрөх хэрэгтэй, тэр үнэхээр тэгж бодсон шүү.” 
Тэр хариу хэлсэнгүй. 
“Юу гэх гэсэн юм бэ дээ, Эдвард?” 
“Би зүгээр л...үнэн байсан бол ямар сайхан байх байсан бол оо гэсэн юм.” 
“Ёоо.”гэж би уулга алдлаа. 
“Аавын чинь бодсоноор байлгах ямар нэг арга байдаг ч болоосой. Бидэнд
тийм боломж байдаг бол... Би чамаас бас энэ чадварыг чинь булааж байгаа 
мэт санагдаж байна.” 
Би жаахан бодолхийллээ. 
“Би юу хийж байгаагаа мэдэж байна.” 
“Чи яаж мэдэх юм бэ, Бэлла? Миний ээжийг хар л даа, бас эгчийг минь 
хар. Энэ чинь чиний төсөөлж байгаа шиг тийм амар золиосолчих зүйл 
биш. ” 
“Эсмэ Розали 2 зүгээр л байна даг. Бүүр болохгүй бол Эсмэ шиг үрчлээд л 
авчихъя.” Тэр санаа алдаад өмнөхөөсөө илүү ууртайгаар хэллээ, “Тэгж 
болохгүй ээ! Чамайг миний төлөө өөрийгөө золиослоосой гэж би хүсэхгүй 
байна. Би чамд сайхан зүйлсийг өгөхийг хүсч байгаа болохоос, сайхан 
зүйлсийг чинь булаамааргүй байна. Би чиний ирээдүйг балламааргүй 
байна. Би хүн байсансан бол... ” 
Би уруул дээр нь хуруугаа хүргээд, “Чи бол миний ирээдүй. Одоо больж 
үз. Битгий хачин зан гаргаад бай, тэгэхгүй бол дүү нарыг чинь дуудаад 
чамайг аваад яв гэж хэлнэ шүү. Чи гоонь эрчүүдийн үдэшлэгт явсан нь 
дээр байх.“ гэлээ. 
“Уучлаарай, би дэндүү хачин зан гаргачихлаа. Жаахан сандраад байх 
шиг.” 
“Сандарсандаа хөл чинь хүйт оргиж байна уу?” 
“Тэгж ч сандрах биш л дээ. Би тантай гэрлэхийн тулд зуун жил хүлээлээ, 
хатагтай Свон. Хуримын ёслол бол миний тэсэн ядан хүлээж байсан зүйл 
юм чинь- ”гээд тэр үгээ тасалдуулав. 
“Ээ, гэгээн эцэг минь гэж!” 
“Юу болсон бэ?” 
Тэр шүдээ хавирууллаа. 
“Чамд ч миний дүү нарыг дуудах хэрэг гарахгүй нь дээ. Жаспер Эммет 
хоёр одоо намайг зүгээр байлгахгүй.” 
Би түүнийг нэг тэврээд тавилаа. Зуураад байлаа гэхэд Эммет ирээд яах нь 
ойлгомжтой. 
“Сайхан хөгжилдөөрэй.” 
Цонхны шил минь чахарч байлаа. Хэн нэг нь албаар төмөр мэт хумсаараа 
самардаж, бие арзаймаар, хүн сонсохын аргагүй чимээ гаргаж байсан юм. 
Би мөрөө хавчлаа. 
“Хэрвээ чи Эдвардыг гаргахгүй бол,”гэж Эммет харанхуйн өчүүхэн гэрэлд 
харагдангаа заналхийлэн исгэрээд, “бид өөрсдөө ороод гаргаж ирнэ 
шүү!”гэлээ.
“Яв аа.” Гэж би инээгээд, “Тэд гэрийг минь нураахаас өмнө явж үз.” 
Эдвард над руу нүдээ том болгож харснаа, шаламгай хөдөлгөөнөөр босоод 
нэг гараараа цамцаа өмсөв. 
Тэгээд доош тонгойж, духыг минь үнслээ. 
“Унт даа. Маргааш маш чухал өдөр болно.” 
“Сануулсанд баярлалаа. Одоо ч би тайван унтана даа.” 
“Сүмийн хонхны хажууд уулзъя.” 
“Би цав цагаан хувцастай байх болно оо.”гэж би хэлэхдээ миний үгнүүд 
ямар сонсогдсон болоо гэдэгт инээд минь хүрлээ. 
Тэр ч гэсэн инээд алдаад, “Гайхалтай.”гэнгүүтээ гэнэт хагас 
суун,булчингаа чангалав. 
Тэгээд л тэр миний нүд дагуулж харж чадахааргүй хурдаар алга 
болчихлоо. 
Харин гадаа пид хийх чимээ гарч, Эммет хараал хэлэх нь сонсогдсон юм. 
“Та хоёр түүнийг оройтуулах хэрэггүй байх аа.”гэж би тэд тэртэй тэргүй 
сонсоно гэдгийг мэдээд амандаа бувтналаа. 
Тэгтэл, Жаспер цонхны минь хажууд ирэхэд түүний алтан шаргал үс нь 
үүлний дундах сарны адил гэрэлтэж харагдаж байсан юм. 
“Битгий санаа зов, Бэлла. Бид түүнийг эрт хариулна аа.” 
Би гэнэт л тайвширч, хэрэггүй санаа зовж дээ гэж бодлоо. Жаспер л 
болсон хойно, Алис шиг л авъяастай учраас надад нөлөөлж чадаж байсан 
юм. 
Жаспер ирээдүйг хэлэхгүй ч гэсэн, түүний хүнд нөлөөлөх нөлөөллийг нь 
эсэргүүцэх аргагүй байсан юм. 
Би орондоо эвгүйхэн байрлалтай сууж байлаа. 
“Жаспер? Цус сорогч нар ямаршуу гоонь эрийн үдэшлэг зохиодог юм бэ? 
Та хоёр арай түүнийг тайчигчдын клуб рүү авч явахгүй биз дээ?” 
“Түүнд юу ч битгий хэл!” гэж Эммет доороос хүрхрэв. 
Нэг пид хийх чимээ гарч, бас Эдвардын чимээгүйхэн инээх чимээ 
сонсогдлоо. 
“Тайвшир.”гэж Жаспер хэлэнгүүт би шууд тайвширлаа. “Калленийхан 
өөрсдийн гэсэн хувилбартай. Хэдэн уулын арслан, ганц хоёр Гриззли 
баавгай. Бараг л жирийн нэг ан.” 
Би хэзээ нэгэн цагт хоолныхоо талаар ингэж юм болоогүй юм шиг ярьж 
чаддаг болох болов уу гэж бодлоо. 
“Баярлалаа, Жаспер.” Тэр нүдээ ирмэчихээд гарахдаа бас харц унагалаа.
Гадаа дүн чимээгүй байв. Чарлигийн хурхирах дуу ханын цаанаас 
дүнгэнэнэ. 
Би дэрэн дээрээ хэвтээд нойрмоглолоо. Өөрийнхөө умгар өрөөний сарны 
гэрэлд цайрах ханыг хагас анисан зовхины цаанаас ажиглан хэвтэнэ. 
Энэ өрөөн дэх сүүлчийн шөнө. Изабель Своны сүүлчийн шөнө. Маргааш 
шөнө, Би Бэлла Каллэн болно. Гэрлэлтийн өмнөх өвчин сэдрээд байгаа ч 
аянд нь дуртайгаа нуухгүй юм даа. 
Бодлынхоо аялалыг түр завсарлаад унтах нойр намайг авч явахыг хүлээв. 
Гэвч хэдэн минут өнгөрөхөд улам ч соргог болчихсоноо мэдэж сэтгэлийн 
түгшүүр гэдэсрүү юүлэгдсээр эвгүйхэн талруу мушгиж байгааг нь 
мэдэрлээ. Эдвардыг байхгүйд ор дэндүү тухтай, даанч дулаахан. Жаспер ч 
холдон явахад бүх амар амгалан, тайван мэдрэмжүүд түүнтэй хамт алга 
болжээ. 
Маргааш их урт өдөр болно. 
Миний ихэнх айдас хүйдэс тэнэглэл гэдгийг, би зөвхөн өөрийгөө л захирах 
хэрэгтэй гэдгийг ухаарч байлаа. Хаширлана гэдэг бол амьдралын 
хагацашгүй хэсэг. Үргэлж төсөөлөлтэй хольж хутгаад байж болохгүй. 
Гэхдээ надад гарцаагүй зовинох үндэслэлтэй хэдэн зүйл байлаа. 
Нэгдүгээрт даашинзны хормой байна. Алис өөрийнхөө бүхий л урлагийн 
уран дүрслэлийн сор шимийг шингээж өгсөн байж таарна. Каллэнгийн 
дугуй шатаар өндөр өсгийтэй бууна дээр нь хормой гэвэл бүтэшгүйтэй 
хэрэг юм. Өшөө бэлтгэх хэрэгтэй байж дээ. 
Дээр нь зочдын нэрсийн жагсаалт байна. 
Танъяагийн гэр бүл, Деналигийн овог ёслолоос урьтаж заримдаа ирж байх 
хэрэгтэй байсан юм. 
Танъяагийн гэр бүл уугуул Күйлэүтийнхэн Жекобын аав, 
Клийрвотерийнхэнтэй нэг өрөөнд суувал эвгүй байна даа. Дэналисийнхэн 
ч хүн чононуудад сүсэгтэй биш. Үүнээс болоод Танъяагийн дүү Ирина 
хуримд ирэхээсээ татгалзсан. Найз Лаурентийг нь үгүй хийсэн хүн- 
чононуудаас цусан өшөө авахаар аажим хийгээд цуцалтгүй бэлтгэсээр 
байгаа биз(яг л нөгөөх нь намайг алах гэж байсан шиг). Эдвардын гэр 
бүлийг хамгийн бэрх хүнд цагт нь хаясан Дэналсийнхэний хорон муу 
санаанд талархая. Шинээр төрөгсдийн сүрэг дайрахад бид бүхний амийг 
авч гарсан Күйлэүтийн чононуудтай дургүй ч гэсэн эвийг сахих хэрэгтэй
болсон. 
Дэналисийнхнийг Күйлэүтийнхэнтэй ойр суухад аюулгүй гэж Эдвард 
амласан. Танъяа Иринагаас бусад бүх гэр бүлийнхэн нь урваж алга 
болсондоо гүн харамсаж байгаа. Хүн-чонотой хийсэн энхийн хэлэлцээр 
ийм цайршгүй өрийг зохих шангаас нь хавьгүй бага үнээр дарсан. 
Ийм том хүндрэлүүдээс гадна наад захын жижиг сажиг бэрхшээл ч байна. 
Миний өөрийгөө хүндэтгэх хэврэгхэн үзэл. Урьд нь Танъяаг харж 
байсангүй, гэвч түүнтэй нүүр тулах нь миний өөрийгөө харуулах аятай 
учрал болно гэдэгт итгэхгүй л байна. Эрт нэгэн цагт, намайг төрөхөөс ч 
өмнө, тэр Эдвардтай учир ургуулж байсан гэдэг. Ингэлээ гээд түүнийг 
болон өөр бусдыг ч буруутгах аргагүй. Гэвч одоо хүртэл түүний гоо 
үзэсгэлэн замхраагүй сүр жавхлан дүүрэн буй биз. Эдвард намайг илүүд 
үзэх нь гарцаагүй ч би түүнтээ эн зэрэгцэхүйц байж чадахгүй байх даа. 
Эдвардыг байхгүйд түүний өмнөөс надтай ярьдаг миний сул талыг мэддэг, 
намайг гэмшихэд хүргэдэг нэгэн дотоод дуу хоолой бий. 
- Бид бол тэдэнд байхгүй хамгийн халуун дотно гэр бүл, Бэлла хэмээн 
надад хэлж байх юм – Хэдий ийм урт хугацааг туулсан ч тэд одоо хүртэл 
өөрсдийгөө өргүүлж авсан мэт санадаг. 
Миний сэтгэл тавирч, дурамжхан байдлаа далд хийв. 
Танъяагийнхэн бүл нэмж, Каллэнгийнхтэй адил томорсон билээ. Танъяа, 
Кэйт, Ирина дээр нэмээд Кармен, Эйлийзар нар нэмэгджээ. Яг л 
Каллэнгийнхэнтэй Алис, Жаспер нэгдсэнтэй ижил юм. Тэд бүгд ердийн 
вампируудаас илүү энэрэн хайрлах хүсэлдээ хөтлөгдөн нэгдсэн. 
Гэвч энэ хамтын амьдралын хажуугаар Танъяа болон түүний дүү нэгэн 
адил ганцаардаж байлаа. Гашуудал тавираагүй ажээ. Учир нь өнө эрт үед 
тэд эхтэй байжээ. Мянган жилийн дараа ч үлдэж хоцорсон гүн хар толбыг 
би дотроо төсөөлөн харж чадаж байлаа. Каллэнгийн гэр бүлийг үндэслэгч, 
гол түшиг тулгуур, тэдний хөтлөн дагуулагч эцэг Карлаилгүйгээр 
харьцуулан бодож үзсэн юм. Санаанд багтахгүй хэрэг. 
Каллэнгийн гэрт өнгөрүүлсэн олон шөнийн нэгэнд Карлаил Танъяагийн 
түүхийг өгүүлж билээ. Ирээдүйн өөрийгөө бэлтгэх үүднээс чадахын 
хэрээр суралцсан хэрэг. Танъяагийн эхийн гашуун түүх олны дотроос 
сургамжтай намтар бөгөөд намайг мөнхийн ертөнцөд нэгдэхэд санаж явах 
нэг дүрмийг суулгаж өгсөн юм. Ердөө ганц дүрэм, үнэндээ нэг үхрийн 
эвэр доргиход мянган үхрийн эвэр доргихын нэр: Нууцыг хадгал.
Нууцыг хадгална гэдэг нь Каллэнтэй адил тэднийг нас ахихгүй байгааг нь 
гадарлахаас урьтаж нүүж явах, хүмүүсийн хараанд өртөлгүй амьдрахыг 
хэлнэ. Эсвэл хооллох биш юмаа гэхэд хүмүүсийг нийтэд нь цэвэрлэх 
Жэмис болон Викториа нарын амьдарч асан нүүдэлчдийн замнал, одоо ч 
оршсоор буй Жасперийн нөхөд, Петр болон Шарлота нарын адил. Мөн 
шинээр бүтээсэн вампируудаа өөрсдөө өмөг түшигтээ авахын нэр болно. 
Яг энэ л шалтгаанаар Жаспир хамтран амьдрагч Мариагаас салсан билээ. 
Яг энэ шалтгаанаар Викториа өөрөө бүтээсэн шинээр төрөгсдийн хэргийг 
гаргаж чадаагүй билээ. 
Мөн энэ нь таарсан газар бүртээ нэгийг бүтээгээд явах бус зарим нэгнийг 
нь удирдах аргагүй байдаг гэдгийг харуулсан хэрэг. 
- Би Танъяагийн эхийн нэрийг даанч мэдэхгүй хэмээн Карлаил хүлцээд 
Танъяагийн зовлон шаналалыг бодон шаргал үстэй нь ижил алтлаг нүдэнд 
нь уйтгар харуусал тодорч ирлээ. – Тэд болж л өгвөл түүнийг дурдахгүйг 
хичээж, юу хийснийг нь дурсахаас зайлсхийдэг юм гэв. Танъяа, Кэйт, 
Ирина гуравтаа хайртайн улмаас тэднийг ийм болгосон эмэгтэй, намайг 
төрөхөөс олон жилийн тэртээ энэ ертөнцөд гамшиг тархсан үед, мөнхийн 
хүүхдүүдийн гамшгийн эрин эхэлсэн тэр үед амьдарч асан гэдэгт итгэдэг 
юм. 
- Өнө эртний тэд юу бодож байсан байна вэ, ойлгох юм алга. Яагаач үгүй 
хүүхдүүдийг вампирт хувиргаж яадаг байна вэ. 
Түүний өгүүлснийг дүрслэн бодоод би хөөрсөн цөсөө дарж, хоолойнд 
тээглэсэн өргөсөө залгих гэж оролдлоо. 
- Тэд үзэсгэлэн төгөлдөр байж билээ хэмээн Карлаил миний байдлыг ажин 
даруй өгүүлээд – Төсөөлж барамгүй, дэндүү хайр татам, даанч сэтгэл 
булаам. Тэдэнтэй ойртсон бүхэн хайрлаж байлаа. Чи ч тэгэх байсан. 
Өөрийн эрхгүй шүү дээ. Харамсалтай нь тэдэнд сургаж чадаагүй юм. 
Хазуулахаасаа өмнө ахиж байсан хөгжлийн тэр үе шатандаа хөлдсөн 
хэрэг. Хацарны хонхорхойтой, хэлээ хаздаг хоёр настангууд хүүхэд ааш нь 
хөдөлвөл тосгоны талыг ч бусниулчихаж дөнгөх байв. Өлсвөл шууд л 
хооллоно, ямар ч үг тэднийг хориглож үл дийлнэ. Хүмүүс ч тэднийг 
мэдлээ, түүх давтагдав, хуурай дэрсэд тавьсан гал адил айдас түгэв. . . 
Танъяагийн эх ийм л хүүхэд бий болгосон. Өөр бусад эртний явдлаас 
харахад ч түүний хийсэн эл үйлдлийн шалтгааныг ухаж дөнгөхгүй л байна 
даа хэмээв. 
Бие агзасхийв. Энэ нэрийг сонсох бүртээ нуруу хүйт даадаг билээ. Мэдээж
Итали цуст вампирууд өөрсдийн замналаар хаант сурвалжийг үүсгэсэн 
легионууд энэ түүхийн гол учиг мөн. Шийтгэлийг хүртээх нэгэн үгүй бол 
цээрлэл гэж үгүй, цээрлэл үгүй бол хууль гэж үгүй. Эртний Аро, Кайус, 
Маркус нар Волчурийн хүчнийхийг захирдаг байж. Би тэдэнтэй нэг удаа л 
уулзсан. Гэвч тэр өчүүхэн хугацаанд Аро өөрийн хүчирхэг оюун бодол 
унших авъяасаа ашиглан миний толгойд багтах сүүлчийн дусал бодол 
бүрийг мэдчихсэн гэлтээ санагдаж билээ. Жинхэнэ удирдагч яах аргагүй 
мөн. “Волтури нутагтаа болон дэлхий даяар тарж, үхэшгүй мөнхийн 
хүүхдүүдийг судалсан. Тэдгээр цус сорогч хүүхдүүд бидний нууцыг 
хадгалж чадахгүй гэж Каиус дүгнэсэн юм. Тиймээс тэднийг устгах 
хэрэгтэй болсон.” 
“Тэднийг үнэхээр үзэсгэлэнтэй гэж би хэлсэн дээ. Бас гэр бүл нь тэднийг 
хамгаалахын тулд үхэн хатан тэмцэж байсан. Тэр хүйс тэмтрэлт өмнөдөд 
болсон дайн шиг их тархаагүй ч гэлээ өргөн хүрээтэй байсан юм. Олон 
жилийн түүхтэй гэр бүлүүд, хуучны ёс заншлууд, найзууд маань... Бидний 
ертөнц их зүйлээ алдсан. Эцсийн эцэст, ийм оролдлогууд зогссон юм. 
Үхэшгүй мөнхийн хүүхдүүд ч гэсэн хориотой сэдэв болсон хэрэг.” 
“Би Волтуритай хамт амьдарч байхдаа хоёр ч тийм хүүхэд харсан, тиймээс 
ямар харагддагийг нь мэднэ. Бүх зүйл дууссаны дараагаар ч Аро маш олон 
жил үхэшгүй багачуудыг судалсан. Чи түүний сониуч занг мэднэ дээ, 
тэднйг сургаж болно гэж тэр найдаж байсан юм. Гэвч эцэст нь, бүгд үүн 
дээр санал нэгдсэн-Үхэшгүй мөнхийн хүүхдүүд оршин байж болохгүй 
гэж.” 
Яриа Деналигийн эгч дүүсийн ээжийн талаар өрнөж эхлэхэд, би ээжийнх 
нь талаар мартсан байсан юм. 
“Танягийн ээжид юу тохиолдсон нь өнөөг хүртэл тодорхойгүй.”гэж 
Карлайл хэллээ. 
“Таня, Катя, Ирина 3, Волтури тэдэн дээр ирэх хүртэл юу ч мэдээгүй 
байсан гэдэг. Волтури тэдний ээж болон ээжийнх нь хориотой үйлдлийг 
таслан зогсоох гэж ирсэн байсан. Танягийн гэр бүлийг хайхрамж муутай 
зан нь аварсан гэхэд болно. Аро тэдэнд хүрээд, гэмгүй гэдгийг нь 
мэдэнгүүтээ шийтгээгүй хэрэг.” “Тэр цагаас хойш хэн ч тэр хүүг хараагүй, 
байдаг гэдгийг ч мартсан байж л дээ. Харин дараа нь тэр хүүг галд шатаж 
байхад нь харсан гэдэг. Бид, ээж нь эртнээс юу болохыг мэдээд охидуудаа 
хамгаалсан гэж боддог юм. Гэхдээ тийм бол анхнаасаа яах гэж бүтээсэн 
юм бол? Тэр хүү хэн болоод, түүний хувьд ямар утга учиртай байсан юм 
бол? Таня болон бусад нь энэ асуултууддаа хэзээ ч хариулт авч чадаагүй. 
Гэхдээ тэд ээжийнхээ буруутай гэдэгт эргэлзэж байгаагүй учраас миний 
бодлоор бол ээжийгээ бүрэн уучлаагүй байх.”
“Хэдийгээр Аро, Таня Ирина Катя гурвыг буруугүй гэж үзсэн ч Каиус 
бүгдийг нь шатаахыг хүсч байсан. Хамсаатнууд нь гэж үзсэн байх л даа. 
Харин азаар тэр өдөр Аро сайхан сэтгэл гаргасан. Өршөөгдсөн ч гэсэн тэр 
гурав сэтгэлдээ шархтай, хууль цааз ямар хатууг ойлгоод өнгөрсөн юм.” 
Би хэзээ бодол зүүд болж хувирсныг мэдсэнгүй. Би Карлайлын нүүр лүү 
хараад, яриагий нь сонсож байна гэж бодсон боловч нэг мэдэхэд би үржил 
шимгүй, саарал тал дээр, асч буй хүжний үнэр үнэрлээд сууж байх шиг 
байлаа. Гэхдээ би тэнд ганцаараа биш байв. 
Тэр талын дунд бөөгнөрсөн зүйлс харагдах нь саарал цувтай хүмүүс мэт 
харагдахад миний айдас төрлөө. Волтури байвал яана, би тэдэнтэй 
уулзсаны дараа ч хүн хэвээрээ байгаад байна шүү дээ. 
Гэхдээ миний зүүдэлдэг зүүдэн дэх шиг, би тэдэнд харагдахгүй байсан юм. 
Хаа сайгүй утаатай байлаа. Би агаар дахь нялуун үнэрийг таньсан учраас, 
тэр овоорсон зүйл юу болохыг мэдэх гэж хичээсэнгүй. Би хүйс 
тэмтрүүлсэн тэдгээр цус сорогчдыг хэн болохыг таних байтугай, утаан 
дундах царайг нь ч харахаас зүрхшээж байлаа. 
Волтуригийн цэргүүд ямар нэг юмыг тойроод зогсчихсон, чимээгүйхэн 
ямар нэг юм хэлэлцэж байх шиг байв. Би зүүдэндээ хөтлөгдөөд, тэдний 
юуг ингэтлээ хараад байгаагий нь мэдэх гэж тэр зүг рүү ойртлоо. 
Хоёр өндөр цус сорогчийн дундуур би тэдний маргааны бай болоод 
байгаа, довцог дээр байгаа зүйлийг харав. 
Тэр яг Карлайлын хэлснээр, үзэсгэлэнтэй, гайхалтай нэгэн байлаа. Хүү 
хоёр настай болов уу гэмээр жаахан байсан юм. Бор шаргал буржгар үс нь 
төгс уруул, улаан хацрыг нь даган унжих аж. 
Тэр хүү нүдээ анин чичрэх нь өөр лүү нь улам ойртох үхэгсдээс айсан мэт. 
Аймшигт харцаар харах Волтуриг ч үл тоон, би тэр айсан, хөөрхий 
хүүхдийг аврахаар урагш зүтгэлээ. Надад тэд намайг харж байгаа эсэх ч 
хамаагүй болсон байв. Би тойрог дотор ороод, шууд л хүү рүү гүйлээ. 
Харин би тэр хүүгийн зогсож буй довцгийг хараад, өөрийн эрхгүй 
зогтуссан юм. 
Довцог чулуу шороогоор бус, цусгүй олсон хүний цогцсоор дүүрэн 
байлаа. 
Тэр цогцоснуудын царайг нь харахгүй байж чадсангүй. 
Бүгд миний танил хүмүүс байлаа, Анжела, Бен, Жессика, Майк....
Харин тэр хүүгийн яг хөлний доор, аав ээж хоёрын минь цогцос байв. 
Хүү гэгээлэг, цусан улаан нүдээр над руу харлаа. 
3. Чухал өдөр 
Зовхи минь өөрөө томоор нээгдлээ. 
Хэдэн минутын турш би дулаахан орондоо зүүднийхээ халилаас гарахыг 
хичээн амнаасаа уур үлээн чичирч бөндөгнөсөөр хэвтэв. Зүрхээ чагнан 
хэвтэх энэ хооронд цонхоор цэлийх тэнгэр бүрийж байснаа нил ягаан 
өнгөтэй боллоо. 
Хуучин ертөнцдөө, умгар танил өрөөндөө сая нэг эргэн ирэхийн хамт 
өөртөө унтууцав. Хуримынхаа өмнөх шөнө юу зүүдлэх чинь энэ вэ! Сэтгэл 
сэртхийлгэм, зүрх зүсэм түүхээс шөнө дундад зориулж энийг нь л 
хадгалаад авч гэнэ. 
Хар дарсан зүүдийг санахгүйг хичээсээр өндийж хувцаслаад гал тогоо 
тийш эртлэн бууж очив. Угийн цэвэрхэн өрөөг нэмж цэвэрчихээд Чарлиг 
босохоор нь бин хайрч өглөө. Сэтгэл сэвэлзээд өглөөний унд хоолойгоор 
давсангүй, түүнийг идэж байх зуур сандал дээрээ дэмий холхиж суулаа. 
- Та ноён Вебэрийг гурван цагт тосно гэсэн хэмээн сануулвал: 
- Өнөөдөр сайдыг авч ирэхээ мартадлаа хийгээд байх ажил ч алга даа, 
Бэллс минь. Ганц оногдсон ажлаа мартчихгүй шүү гэв. Чарли хуримын 
чөлөөнд бүтэн өдрийг авсан бөгөөд мэдээж хийх юм байсангүй. Одоо 
ингээд түүний нүд шатны хонгил тийш, загасны уургаа хадгалдаг зүгтээ үе 
үе сэм харж сууна. 
Аягатай эрдэнэ шишээ дор нь хөнтрөөд амьсгаа авах зуураа – Салбадай 
хослол хэмээн аман дотроо үглэв. 
Урд хаалган дээр цовоо тогшилт гарлаа. 
- Та өөрт оногдсноо хэцүү гэж бодно уу? хэмээн өндийх зуураа царайгаа 
үрчийлгэн асуугаад – Алис над дээр бүтэн өдөржин ажиллана. 
Чарли ихэд бодлогоширсон байртай толгой дохиж, өөрийнх нь зүдгүүр 
багатайг зөвшөөрч суулаа. Явахаасаа өмнө түргэн хөдлөж зулай дээр нь 
шовхийлгэхэд түүний царай улайж, хий хоолойгоо зассаар үлдэж би цааш 
тун удахгүй эгч минь болох хамгийн сайн найздаа хаалга онгойлгож 
өгөхөөр алхлаа.
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down
Breaking down

More Related Content

Viewers also liked

Все про монітори
Все про моніториВсе про монітори
Все про моніториroksolanakomar25
 
Google Adwords: A Quick Word Of Advice
Google Adwords: A Quick Word Of AdviceGoogle Adwords: A Quick Word Of Advice
Google Adwords: A Quick Word Of Adviceffats1
 
Andrew C24DMRQM-20
Andrew C24DMRQM-20Andrew C24DMRQM-20
Andrew C24DMRQM-20savomir
 
Software and Firmware Updates
Software and Firmware UpdatesSoftware and Firmware Updates
Software and Firmware UpdatesOrganize In
 
Tecnicas de integracion
Tecnicas de integracionTecnicas de integracion
Tecnicas de integracionjdvd1995
 
Estatuto crianca adolescente_13ed
Estatuto crianca adolescente_13edEstatuto crianca adolescente_13ed
Estatuto crianca adolescente_13edAna Bernardes
 
Handreiking cloud overheden_taskforce_lr
Handreiking cloud overheden_taskforce_lrHandreiking cloud overheden_taskforce_lr
Handreiking cloud overheden_taskforce_lrKING
 
Купить горящий тур в Тайланд
Купить горящий тур в ТайландКупить горящий тур в Тайланд
Купить горящий тур в ТайландPicky Trips
 
Kopane Courts Mixed Use
Kopane Courts Mixed UseKopane Courts Mixed Use
Kopane Courts Mixed UseGrant Hepburn
 
Om Självmordsupplysningen - Marie-Louise Söderberg
Om Självmordsupplysningen - Marie-Louise SöderbergOm Självmordsupplysningen - Marie-Louise Söderberg
Om Självmordsupplysningen - Marie-Louise SöderbergMind
 
tips for better webdesign
tips for better webdesigntips for better webdesign
tips for better webdesignffats1
 
B record plus pdf
B record plus  pdfB record plus  pdf
B record plus pdfLe Linh
 
O Gerente Minuto Geane Stéfani da Cruz de Sousa
O Gerente Minuto Geane Stéfani da Cruz de SousaO Gerente Minuto Geane Stéfani da Cruz de Sousa
O Gerente Minuto Geane Stéfani da Cruz de SousaJp Prof
 
Vytahy_Mustek_MCE_MVI_LSP_20 EN_LME
Vytahy_Mustek_MCE_MVI_LSP_20 EN_LMEVytahy_Mustek_MCE_MVI_LSP_20 EN_LME
Vytahy_Mustek_MCE_MVI_LSP_20 EN_LMEMartin Vinter
 

Viewers also liked (15)

Все про монітори
Все про моніториВсе про монітори
Все про монітори
 
Google Adwords: A Quick Word Of Advice
Google Adwords: A Quick Word Of AdviceGoogle Adwords: A Quick Word Of Advice
Google Adwords: A Quick Word Of Advice
 
Andrew C24DMRQM-20
Andrew C24DMRQM-20Andrew C24DMRQM-20
Andrew C24DMRQM-20
 
dalomoji medžiaga
dalomoji medžiagadalomoji medžiaga
dalomoji medžiaga
 
Software and Firmware Updates
Software and Firmware UpdatesSoftware and Firmware Updates
Software and Firmware Updates
 
Tecnicas de integracion
Tecnicas de integracionTecnicas de integracion
Tecnicas de integracion
 
Estatuto crianca adolescente_13ed
Estatuto crianca adolescente_13edEstatuto crianca adolescente_13ed
Estatuto crianca adolescente_13ed
 
Handreiking cloud overheden_taskforce_lr
Handreiking cloud overheden_taskforce_lrHandreiking cloud overheden_taskforce_lr
Handreiking cloud overheden_taskforce_lr
 
Купить горящий тур в Тайланд
Купить горящий тур в ТайландКупить горящий тур в Тайланд
Купить горящий тур в Тайланд
 
Kopane Courts Mixed Use
Kopane Courts Mixed UseKopane Courts Mixed Use
Kopane Courts Mixed Use
 
Om Självmordsupplysningen - Marie-Louise Söderberg
Om Självmordsupplysningen - Marie-Louise SöderbergOm Självmordsupplysningen - Marie-Louise Söderberg
Om Självmordsupplysningen - Marie-Louise Söderberg
 
tips for better webdesign
tips for better webdesigntips for better webdesign
tips for better webdesign
 
B record plus pdf
B record plus  pdfB record plus  pdf
B record plus pdf
 
O Gerente Minuto Geane Stéfani da Cruz de Sousa
O Gerente Minuto Geane Stéfani da Cruz de SousaO Gerente Minuto Geane Stéfani da Cruz de Sousa
O Gerente Minuto Geane Stéfani da Cruz de Sousa
 
Vytahy_Mustek_MCE_MVI_LSP_20 EN_LME
Vytahy_Mustek_MCE_MVI_LSP_20 EN_LMEVytahy_Mustek_MCE_MVI_LSP_20 EN_LME
Vytahy_Mustek_MCE_MVI_LSP_20 EN_LME
 

Similar to Breaking down

сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлTsedo Batsukh
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичихSubd85
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичихSubd85
 
танихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидалтанихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидалDavidMGL
 
хонгорзул
хонгорзулхонгорзул
хонгорзулsainaa88
 
bookBagiin yavdal
bookBagiin yavdalbookBagiin yavdal
bookBagiin yavdalLibrarian
 

Similar to Breaking down (8)

Breaking down
Breaking downBreaking down
Breaking down
 
New moon
New moonNew moon
New moon
 
сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэл
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
 
танихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидалтанихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидал
 
хонгорзул
хонгорзулхонгорзул
хонгорзул
 
bookBagiin yavdal
bookBagiin yavdalbookBagiin yavdal
bookBagiin yavdal
 

Breaking down

  • 1.
  • 2. Twilight:Breaking Down Эмхэтгэсэн: mongolnom.blogspot.com Орчуулсан: мэдэгдээгүй Удиртгал 1.Сүй тавилт 2.Урт шөнө 3.Томоохон өдөр 4.Дохио 5.Эсмигийн арал 6.Самуурал, цөхрөл 7.Гэнэтийн юм
  • 3. Удиртгал Би олон удаа үхэлтэй нүүр тулж байсан: иймэрхүү юманд дасах хэцүү шүү. Энэ яг л хачин этгээд, зайлшгүй, гэсэн хэдий ахиад үхэлтэй нүүр тулгарах шиг. Би яг л аюул осолд зориулагдан тэмдэглэгдсэн юм шиг. Би цаг үргэлж л зугтааж байлаа, гэвч энэ үргэлж надтай хадаатай юм шиг намайг дагаастай. Гэхдээ энэ удаа одоог хүртэл явж ирсэн бусад үеийнхээс огт өөр. Чи хэн нэгэн айж байгаа хүнээсээ зугтааж чадна, чи хэн нэгэн үзэн яддаг хүнтэйгээ тулалдахыг оролдож болно. Миний бүх л хариу үйлдэл алуурчин, мангас бас дайснуудын эсрэг тоноглогдсон байсым. Гэвч чиний хайртай хэн нэгэн хүн чамайг бага багаар алж байх үед чамд ямар ч сонголт үлдэхгүй. Хамгийн их хайртай хүн чинь чамайг өвтгөн зовоож байх үед чи яаж зугтаж, яаж тулалдаж чадах юм бэ? Хэрэв чиний амьдралдаа байгаа хамаг л зүйлээ хамгийн хайртай нэгэндээ өгөх хэрэгтэй бол, чи яаж өгөхгүй байх чадах юм бэ? Хэрэв тэр нэгэн хүн нь чиний үнэхээр хайрласан хүн бол?
  • 4. 1-р бүлэг Сүй тавилт Хэн ч намайг ширтээгүй байна гэж өөртөө итгүүллээ. Хэн ч намайг ширтээгүй байна. Хэн ч намайг ширтээгүй байна. Гэвч өөрийгөө үнэмшилтэйгээр хуурч чадаагүй болохоор шалгах хэрэгтэй болов. Замын ногоон гэрэл асахыг хүлээн суух хоорондоо хажуугийн бүхээгт тэрэгрүү хальт харав. Хадагтай Вебер бүхий л биеэрээ надруу эргэн харсан байлаа. Тэр яагаад над руу нүдээ бүлтийлгэн ичгүүр сонжуургүй харахаа болихгүй байгаа нь хачирхалтай. Хүмүүс рүү ширтэх нь эелдэг биш гэж тооцогдосоор байгаа биш билүү? Тэр нь надад хандаагүй гэжүү? Дараа нь би энэ цонхнууд нээрээ битүү хар тенетэйг санан түүнийг намайг ширтэх байтугай миний түүн рүү харж байгааг ч мэдэхгүй байгаа хэмээн таамагласан юм. Тэр үнэхээр намайг ширтээгүй гээд жаахан тухтай болох гэж оролдон, түүнийг миний машиныг л гайхаж байгаа байх хэмээн бодлоо. Санаа алдан, миний машин. Зүүн тийшээгээ зэрвэс харангаа ёоллоо. Хоёр явган зорчигч зам хөндлөн гарахаа ч мартан таг ширтэн хөдөлгөөнгүй зогчихсон байлаа. Тэдний ардаас ноён Маршелл бэлэг дурсгалынхаа дэлгүүрийн хавтан шилэн цонхны араас эв хавгүйхэн нэвт харж байна. Ядаж л тэр шилэнд хамраа наах зүтгэх арай л хэрэггүй баймаар. Гэрэл ногоон болоход би хурдхан зугтахын тулд нөгөө муу хуучин Chevy- гээ хөдөлгөдөг шигээ хамаг хүчээрээ ямар юм бодолгүйгээр хаазаа гишгэн гарч одлоо. Хөдөлгүүр яг л анчин барс шиг уухичин архирч, машин доргин урагшлахад би хар арьс ан суудалдаа нуруу гэдэс минь тэгширтэл савлаа. “Arg!" тооромсоо алдан мунгинахад амьсгаа бөглөрчихөв. Би сандрахгүй байхыг хичээн тоормосон зөөлхөн гэгч нь тогшлоо. Машин яг л эхэлсэнтэй адил хурдтайгаар зогсож өгөв. Би эргэн тойрноо анзаарах сөхөө ч байсангүй. Хэрэв тэнд хэн нэгэн энэ машиныг унаж явсан гэсэн эргэлзээ байсаар байсан бол одоо тэр нь үгүй болсон. Хөлийн үзүүрээр хаазаа зөөлхөн жийж хагас мм болгоход л машин сум шиг урагш хурдалж байлаа. Шатахуун түгээх станц дээр ирж дөнгөлөө. Хэрэв би машинаа сүүлийнхээ бензины дуслаар ажилуулаагүй явж байсан бол хот руу орж ирэх хэрэг гарахгүй байсын. Би олон нийтийн нүдээс хол байх гэж ойрын үед өөрийгөө ПопТартс чихэр, гутлын үдээс зэрэг зүйлсээр хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа билээ. Би яг л ямар нэгэн уралдаанд байгаа юм шиг хөдлөнгөө картаа шалгуулан,
  • 5. түгжээгээ мултлан банкныхаа тагийг хормын дотор онгойлголоо. Мэдээж надад бензиныг арай хурдан урсгах ямар ч арга зам байхгүй. Намайг албаар уурлуулах гэж байгаа мэт тоолууран дээрх тоо мөлхөх шахам удаан дээшлэж байлаа. Форкст нарлаг биш, байдаг л шиврээ бороотой байлаа, гэвч би одоог болтол зүүн гартаа гялалзах чамин бөгж рүү анхаарал тавуулан олны анхаарлын төвд байгаа юм шиг санагдана. Иймэрхүү үед араас хараад ч байх шиг, бас бөгж минь неон гэрлээр анивчиж яг л : Намайг хараач, намайг хараач гээд орлиж буй мэт. Энэ бол тэнэг хэрэг гэдгийг би мэдэж байсан юм. Аав ээжээс гадна хүмүүс миний сүй тависан тухай ярих нь үнэхээр хамаатай гэжүү? Миний шинэ машины тухай? Ivy League-н коллежед учир битүүлгээр элссэн тухайд? Яг одоо халаасанд минь төөнөн байгаа гялгар хар кредит картны тухай? “Тиймээ, ер нь тэдний юу гэж бодохыг хэн тоодог юм” гэж амандаа үглэлээ. “Уучилаарай, хадагтай?” нэг эрэгтэй хүний хоолой дуудлаа. Би эргэж харсан ч тэгээгүй нь дээр байждээ. Хоёр залуу дээрээ шинэхэн брендийн каяак завь ачсан SUV-н дэргэд зогсоно. Тэдний хэн нь намайг харалгүй хоёул машиныг ширтэн зогсож байв. Би хувьдаа миний машины татдаг энэ их анхаарлыг ойлгосонгүй. Би зөвхөн Toyota, Ford, болон Chevy –ын тэмдэгийг ялгаж чаддагтаа л баярлаж явдаг. Энэ машин бол гялгар хар тансаг сайхан, гэхдээ л миний хувьд зүгээр машин хэвээрээ л байлаа. “Өөрийг чинь үйлмүүлсэн бол уучлаарай, гэхдээ та бидэнд ямар төрлийн машин унаж яваагаа хэлж өгөөч?” гэж өндөр нь асуулаа. “Мм. Mercedes, зөв үү?” “Тиймээ” гэж өнөөх эр эелдэгээр хэлэх үед намхан найзынх нь нүд миний хариултанд нарийслаа. “Би мэднээ. Гэхдээ таны унаж яваа... Mercedes Guardian мөн уу л гэж мэдэх гэсэн юм?” Өнөөх эр энэ нэрийг их л бишрэн хэллээ. Энэ залуу, миний...миний сүйт залуу одоо үед энийг үгүйсгээд ч хэрэггүй бизээ болох Эдвард Каллентай сайхан яриа өрнүүлэх юм шиг санагдлаа. “Эд чинь Европод ч зарагдаж эхлээгүй байгаа шүү дээ. Гэтэл энд ганц байж байдаг” Тэрнийг миний машиныг тойруулан ширтэж байх үед би машинаа хараад бусад Мерседес суудлын тэргүүдээс ялгарах юм олж харсангүй, гэхдээ би юугаа л мэдвэл гэж дээ – товчхондоо би сүйт залуу, хурим, нөхөр гэх мэт үгнүүдийн дунд эргэлдэж байсан юм. Энэ үгсийг хооронд нь холбох үнэхээр хэцүү байлаа. Нөгөө талаас би багаасаа л цагаан даашинз, баглаа цэцэг гэх мэт юманд дургүй өссөн. Гэхдээ үүнээс илүү нь гэвэл Эдвардын тухай миний ойлголтонд нөхөр гэх энэ хуучинсаг, уйтгартай хүндэтгэтгэлтэй ойлголт
  • 6. орж ирэхийг нэг л хүлээн зөвшөөрж чадахгүй нь. Энэ чинь яг л тэнгэрийн сахиусан тэнгэрийг компаний нягтлангаар тавих гэж буй мэт. Би түүнийг жирийн нэг амьдралын дүрд хэзээ ч төсөөлж чадахгүй. Эдвардын тухай бодож эхлэнгүүт л толгой минь төсөөлөлдөө эргэлдэж эхлэх нь бараг үргэлж болждээ. Нөгөө сонирхогч миний анхаарлыг татах гэж хоолойгоо зассан нь надаас машин бол түүний загварын тухай асуултаа хүлээсээр л байсан хэрэг байж. “Би мэдэхгүй ээ” үнэнээсээ хэллээ. “Тэгвэл бид машинтай чинь зургаа авхуулбал дургүйцэхгүй биз дээ?” Секундын дараа “Нээрээ юу? Та энэ машинтай хамт зургаа авхуулахыг хүсэж байна гэжүү?” “Мэдээж – би баталгаа үзүүлэхгүй бол хэн ч надад итгэхгүй шүү дээ.” “За за. Тэг тэг” Түүнийг цүнхнээсээ мэргэжлийн камер гаргаж ирэн урамтайхан зураг авч байх хоооронд бушуухан суудлынхаа урд руу тонгойн нуугдлаа. Тэд машиныг бүтэн тойрон төрх байдлыг хараад дуустал нь зураг авлаа. “Ачааны машинаа ч санаж байна шүү” гэж өөртөө гонгинолоо. Үнэхээр, үнэхээр, хэтэрхий тохь тухтай ачааны машин минь хэдхэн долоо хоногийн Эдвардын машиныг минь солино гэсэн хэтэрхий нэг талын тохиролцооны дараа сүүлчийн удаа хэржигнэсэн юм. Эдвардынхаар бол миний ачааны тэрэг хангалттай удаан амьдарсан бөгөөд байгалийн жамаараа хугацаа нь дуусаж байгаа хэрэг ажээ. Мэдээж, надад ачааны машинаа үхлээс аврах ямар ч арга зам байгаагүй. Миний дуртай механикч. Би шууд л энэхүү бодлоо зогсоон нөгөө эрийн гадаа ярьж байгааг сонсон суулаа.. “... интернетийн видео дээр энэ машин руу галаар шүршигч буугаар дайрхад будаг нь ёстой яагаа ч үгүй дээ.” “Мэдээж үгүй. Чи энэ хонгорын дээгүүр танк явуулсан ч болно. Энэ хавиар бол зах зээл багатай л байгаа. Middle East дипломатууд, зэвсгийн наймаачин болон хар тамхины наймаачдад л зориулагдсан машин.” “Энэ охиныг юу гэж бодож байна? Ямар нэгэн юм хийдгийм боловуу?” намхан нь дуугаа намсган асуулаа. Би ч хацар халуу дүүгэн бушуухан тонгойлоо. “Магадгүй шүү. Пуужингийн хамгаалалттай шил бас 400н фаундын их биеийн хамгаалагч хуяг энэ тосгонд юунд хэрэгтэй болохыг төсөөлж ч чадахгүй нь. Хаа нэгэн илүү аюултай газар луу явж байгаам байлгүй дээ.” Хамгаалалтын хуяг, 400н фаундын хамгаалагч хуяг бас пуужингийн хамгаалалттай шил? Би сум нэвтэрдэггүй шилийг нь ч харж байгаагүй ш дээ. За яахав, эцсийн эцэст хошин маягаар гуйвуулах юм энэ ямар нэгэн утга илэрхийлэх л юм байна. Бидний тохиролцоонд Эвдардын хувьд давуу талтай байна гэж санаагүй байсан ч хамаг жин түүний талд байсанаас
  • 7. түүний надад өгч чадах зүйлс нь авч чадахаас нь хамаагүй их байсан юм. Хэзээ хэрэгтэй гэсэн үедээ миний ачааны машиныг солихыг би түүнд зөвшөөрсөн ч гэлээ ийм хурдан болчихно чинээ санаагүй. Би түүнд ачааныхаа машиныг манай гэрийн урд классик Шевигийн үзүүлэн мэт зогсдог болсныг хэлэхдээ түүний шинэ машины сонголт намайг ичээнэ гэдгийг сайн мэдэж байлаа. Ширтэлт, шивнээ зэргийн бай болно гэж бодож байсан юм. Тэр хэсгийн тухай ч миний зөв байсан шүү, гэхдээ хамгийн муу нь гэвэл тэр надад 2ын хоёр машин өгнө гэдгийг мэдээгүй байсанд байгаан. Тэгээд намайг эргүүтээд байхаар тэр надад “өмнөх” бас “дараах” гэсэн машин байгааг тайлбарлаж өгсөг юм Энэ бол зөвхөн “өмнөх” машин нь байлаа. Тэр энэ машныг зээлсэн бөгөөд хуримын дараа буцааж өгнө гэж амалсан байсан юм. Одоог болтол би түүнийг хоёр машин сонгосон учрыг олоогүй л явлаа. Хаха. Учир нь би хэврэгхэн хүн хэвээрээ, аваар осолд өртөмтгий, азгүйтлийн золиос болсон учираас одоогоор надад хуягт хамгаалалт хэрэгтэй байгаа юм байна. Инээдтэйн юм. Тэр болоод түүний ах нар миний араар намайг шоолдогт нь эргэлзэх ч хэрэггүй. Эсвэл магадгүй, ердөө л магадгүй энэ бол тоглоом биш, тэнэг минь гэж нэгэн чимээгүйхэн дуу хоолой шивнээд байх шиг. Магадгүй тэр надад үнэхээр санаа зовж байж болох юм. Энэ ч гэсэн тэрний намайг хамгаалахаар жижиг хашлага давахаар оролдож байгаа анхны тохиолдол биш юм. Би санаа алдлаа. Би “дараах” машинаа арай харж амжаагүй байлаа. Тэр нь Калленыхны гаражны цаад гүн мухарт битүү бүтээлгээтэй байгаа. Ихэнх хүмүүс одоогийн очоод нууцаар харахыг хүсэх байсан ч надад тийм хүсэл байсангүй. Магадгүй тэр машинд хуяг байхгүй байх – учир нь бал сарын дараа надад хэрэг болохгүй юм чинь. Үнэндээ бол бат бөх байна гэдэг нь миний харж байгаа маш олон давуу талуудын нэг л байлаа. Калленныхны нэг хэсэг байхын хамгийн шилдэг нь үнэтэй машин эсвэл санаанд багтмааргүй кредит карт нарын аль нь ч биш юм. “Хүүе”, өндөр эрэгтэй нь цонх руу шагайн тогшиж, “Бид дуусчихлаа. Маш их баярлалаа” гэхэд нь “Зүгээрээ” гэж хариулаад дөрөөгөө алхуурхнаар жийж хөдөлгүүрээ асаан хөдөллөө. Хэдэн ч удаа энэ танил замаар явсан хамаагүй гандаж онгосон зарлалын хуудастай дасаж чадахгүй л байлаа. Нэг бүр нь утасны шон дээр бэхлэгдсэн бөгөөд гудамжны тэмдэгтэд наалдсан байгаа нь нүүрэн дундуур минь алгадаад авах шиг л боллоо. Зүй ёсоор хүртэх алгадалт. Миний түрүүхэн зогсоосон бодол яахын аргагүй мөлхөн буцаж ирэв. Энэ зам дээр иймэрхүү бодлуудаас зугтах ямар ч арга байхгүй. Миний танил механикчийн хөрөг шонгийн мод болгон дээр наалдаастай байхад би яаж
  • 8. чадна гэж? Миний хамгийн сайн найз. Миний Жакоб. ЭНЭ ХҮҮГ ХАРСАН УУ? Зарлалын хуудаснууд Жакобын аавын санаа биш байсан юм. Миний аав Чарли эдгээр зарлалуудыг хэвлэж бүх л хотоор тараасан юм. Зөвхөн Форкст ч биш Форт Анжелос, Секуйм, Хокуйам, Абердээн гээд л Олимпик Пенинсулыгийн бусад бүх л хотуудад тараасан байсым. Тэр мөн Вашингтон мужийн бүх л цагдаагийн тасгууд адилхан зарлалын хуудасыг ханан дээрээ наасан байх хэрэгтэй гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байлаа. Түүний өөрийнх нь тасаг тэр чигээрээ Жакобыг олохоор ажиллаж байсым. Үйсэн банз нь ихэвчлэн хоосон байсан болохоор түүнийг маш их гонсойлгон урмыг нь хугалж байлаа. Аав маань үл тоосон байдалд хамгийн их урам хугарч байсан юи. Түүний сайн найз, Жакобын аав Биллид аав маань үнэхээр сэтгэл хангалуун биш байлаа. Биллигийн хувьд арван зургаан настай хүүгийнхээ “зугталтыг” хайх нь тийм ач холбогдолтой зүйл биш байсым. Тэрээр Ла Пуш-д зарлалын хуудсуудыг гэрийнхээ өнмөх замын тэмдэгтэд наахыг дэмжихгүй байлаа. Хэрэв тэнд түүний хийж чадах юу ч байхгүй байгаачлан тэрээр Жакобыг алга болсонтой эвлэрсэн байсан юм. Түүний хэлж байгаагаар “Жакоб бол өсөж яваа хүүхэд. Тэр хэзээ хүссэн цагтаа буцаад л ирнэ”. Аав маань намайг Би ч бас зарлал наахыг дэмжихгүй байлаа. Учир Билли бид 2 Жакобыг хаана байгааг, шуудхан хэлэхэд тэр хүүг хэн ч хараагүй гэдгийг мэдэж байлаа. Тэр эрэн сурвалжилж байна гэсэн хуудаснууд нь хоолой дээр тээглэн бөглөхөд нулимс минь зангирана, Эдвардыг анд явчихсан байгаад нь л үнэхээр баяртай байлаа. Хэрэв Эдвард миний байдлыг харсан бол энэ нь түүнийг ч бас тавгүйтүүлэх байсан биз. Мэдээж хагас сайн өдөр байсан нь садаа боллоо. Гудамж руугаа болгоомжтой зөөлөн эргээд аавынхаа цагдаагийн машиныг гэрийнхээ урьдах зам дээр харлаа. Тэр өнөөдөр ахиад л загасчлахаа болих гэж байгаа юм байна. Хуримын талаар муухай аашилсаар. Намайг утас хэрэглүүлэхгүйг хичээж байгаа байх. Гэтэл утсаар ярих хэрэгтэй байдаг... Би машинаа Chevy-нхээ хажууд тавиад Эдвардын яаралтай үед яриарай гэсэн гар утсаа гаргалаа. Залгачихаад утас дуудаж байх хооронд “таслах” товчин дээр нь хуруугаа тавьсан хэвээр. Юмыг яаж мэдэхэв. “Байна уу?” гээд Seth Clearwater-г харулахад нь санаа амран санаа алдлаа.Би түүнийг эгчийг авсан бол шууд л таслах байлаа. Леагийн хувьд “толгойг чинь тасдана шүү” гэдэг үг тоглоом биш..Биллигийн талд орж байгаад гонсгор байлаа. “Сайнуу, Seth, Белла байнаа” “Сайнуу Белла! Ямархуу байна даа?” Амьсгаа бөглөрөн. Арайхийн “Сайн” гэлээ. “Ямар нэгэн шинэ мэдээ байна уу л гэж залгаж байгаамуу?” “Чи ч далдыг харагч юмаа” Тэр тоглон “Арай л биш. Би Алис биш ш дээ – чи бол тааварлахад
  • 9. ямархан”. Quileute-н баг дотроос зөвхөн Сэт л Калленийхний нэрийг жигшилгүйгээр хэлж чаддаг. Миний удахгүй бэр эгч болох гэж буй хүний талаар хүртэл онигоо хийж байна гээч. “Би өөрийгөө мэднээ.” Хэсэг түгдрэн хариу өглөө. “Тэр ямархуу байна?” Seth санаа алдан “Байдгаараа. Тэр биднийг сонсож байгааг бид мэдэх хэдий ч тэр юу ч ярихгүй байгаа. Тэр хүн гэдгээ мартахыг хичээж байгаа. Чоныхоо зөнгөөр л амьдарч байгаа гэж хэлж болно.” “Чи тэрнийг одоо хаана байгааг нь мэдэх үү?” “Канадын хойд хэсэгт хаа нэгтээ. Яг аль мужид гэдгийг нь хэлж чадахгүй нь. Тэр мужийн хил хязгаарыг нэг их тоохгүй байгаа.” “Ямар нэгэн дохио... тэр гэртээ...” “Тэр гэртээ ирэхгүй, Белла. Уучлаарай” Би ч “Зүгээр дээ. Seth. Асуухаасаа өмнө мэдэж байсымаа. Зүгээр л хүсэл эрмэлзэлдээ тусалж чадахгүй нь.” “Тиймээ. Бид ч бас адилхан” “Надтай хамт байсанд баярлалаа, Seth. Бусад нь чамд хэцүүхэн хандаж байгаа гэдгийг мэдэж байна.” “Тэд чиний хамгийн том шүтэн бишрэгч бишээ.” Гэж тэр хошигнон зөвшөөрлөө. “Миний бодлоор, нэг талынх юм шиг. Жакоб сонголтоо хийсэн, чи ч бас өөрийхөө сонголтыг хийсэн. Жакоб тэдний энэ хандлагад нь дургүй байгаа.” “М эдээж, тэр чамайг өөрийг нь шалгааж өдөр бүр утасддагт чинь их л баярлаж байна лээ.” Би цочирдлоо. “Тэр чамтай ярихгүй байгаа гэж бодсон юм?” “Тэр бүх юмаа нууцлахыг оролддог ч гэсэн тэр бүгдийг нууж чадахгүй ээ” Тиймээс Жакоб намайг санаа зовж байгаа гэдгийг мэдэж байгаа байх нь. Энэ талаар ямархуу мэдрэмжтэй байгаадаа нэг их итгэлүй байлаа. Эцсийн эцэст тэр намайг өөрийнхаа жаргалд автан түүнийг таг мартчихаагүй байгаа гэдгийг мэдэж байвал болоо доо. Намайг тэгж магадгүй гэж бодсон байх шүү. “За за, тэгвэл дараа уулзацгаая, юу, хуриман дээр...” гэж шүднийхээ завсараар энэ үгийг хүчлэн гаргалаа. “Тиймээ, ээж бид 2 очно оо. Биднээс асууж байгаа чинь догь байна шүү”. Түүний урамтай дуунд нь би инээмсэглэлээ. Clearwater - уудыг урих санаа Эдвардынх байсанд би үнэхээр талархаж байлаа. Seth тэнд байх нь сайхан хэдий ч надад миний хамгийн сайн найзыг санагдуулаад хэцүү л байх боловуу. “Чамгүйгээр тэнд утгагүй шүү дээ.” “Эдвардад мэнд хүргэж байна гэж хэлээрэй, за?” “Мэдээж” Би толгойгоо сэгсэрлээ. Эдвард Seth 2н хооронд тогтоод байгаа нөхөрлөлд би тээнэгэлзэж л байлаа. Гэвч, энэ нөхөрлөл бол бүх зүйл муугаар төгсөх ёсгүй гэдгийг батлаж өгч байгаа юм. Сэтгэл гаргах юм бол цус сорогчид,
  • 10. хүн чононууд зүгээр л эвтэй найртай байцгааж чадна ш дээ. Гэвч зарим нэг нь энэ санааг эрс эцэргүүцдэг юм. “Аан, Leah хүрээд ирлээ” гээд түүний дуу нь чангарлаа. “Өө, баяртай” Утас тасарлаа. Чарлигийн хүлээж байгаа байшин дотор орохдоо өөрийгөө бэлтгэн утсаа суудал дээрээ тавилаа. Хөөрхий аав минь яг одоо маш их ачаалалтай байгаа. Жакобын зугтсан нь түүний мөрөн дээрх жин дээр улам л нэмсэн. Тэр бас надад санаа зовж байгаа нь мэдээж. Насанд дөнгөж хүрсэн охин нь ингээд хэдхэн өдрийн дотор Хатагтай болох гээд байна шүү дээ. Шиврээ бороон дундуур зөөлхөн алхаж би түүнд анх гэрлэх гэж байгаа гэдгээ яаж хэлсэн талаар бодлоо... Чарлигийн эргэж ирж байгаа нь сонсогдоход гар дах бөгж гэнэт зуун фаундын жинтэй болчих шиг боллоо. Гараа халаасандаа хийхийг хүсэн доошлуултал Эдвардын хүйтэн, хатуу гар нь тэг дунд нь зогсоолоо. “Үймрэхээ болио, Белла. Чи энд хүн амны хэрэгтэн шиг сандрах хэрэггүй гэдгээ санадаа.” “Хэлэхэд ч амархан л даа” Би аавынхаа явган хүний замаар хөлөө чирэн архаж байгаа ёозгүй дууг сонслоо. Түлхүүр шажигнан хаалга аль хэдийн онгойлоо. Энэ чимээ надад яг л аймшгийн кинон дээр хохирогч эмэгтэй үхлийнхээ хаалгыг цоожилохоо мартсанаа ухаарч байгаа юм шиг санагдлаа. “Тайвшир, Белла” зүрхний минь хурдасхийг сонсон шивнэлээ. Хаалга хананд саван би өөрийн мэдэлгүй навтасхийлээ. “Сайнуу, Чарли” гэж Эдвард тайван мэндэллээ. “Үгүй ээ !” намайг амьсгал дороо эсэргүүцэхэд “Яасан?” гэж Эдвард хариу шивнэлээ. “Тэр буугаа тавьтал хүлээ!” Эдвард дотроо инээн бор шаргал үсээ гараараа хойшлууллаа. Чарли булангийн ойролцоо ирээд, нэгэн хэвийн, зэвсэглэсэн, царайгаа биднийг хамт кресл дээр сууж байгааг тагнаж яваа гэж мэдэгдүүлэхгүйг хичээн орж ирлээ. Сүүлийн үед тэр Эдвардад дуртай болохыг үнэхээр их хичээж байгаа билээ. Мэдээж түүний энэ их хүчин чармайлтын эцэст Эдвард бид хоёрын түүнд дуулгах гэж буй мэдээ түүний санааг эрс өөрчилнө. “Сайнуу? Хүүхдүүдээ. Юу байна даа?” “Бид таньтай ярилцах гэсэн юм.”Эдвард маш тайван хэллээ. “Бид зарим сайн мэдээтэй байна л даа” Чарлигийн царай хуурамч нөхөрсөг байдлаас сэжиглэсэн байдал руу хормын дотор өөрчлөгдлөө. “Сайн мэдээ?” Чарли архиран надруу ширтлээ. “Суучих, Ааваа” Тэр хөмсгөө өргөн, таван секунд намайг ширтсэнээ буйдангийн эрмэг дээр
  • 11. нуруугаа тэгшлэн цэх суулаа. “Санаа зоволтгүй ээ, Ааваа” хэсэг дуугүй суусны дараа би “Бүх юм зүгээрээ” Эдвардад миний үгийн сонголт таалагдаагүй бололтой. Тэр магадгүй гайхалтай, төгс төгөлдөр эсвэл маш тааламжтай зэрэг үг хэрэглэх байсан байх л даа. “Мэдээж, Белла, мэдээж. Хэрвээ бүх юм сайн байгаа юм бол чи яагаад хөлрөөд байгаа юм бэ?” “Би хөлрөөгүй ээ” гэж худлаа хэллээ. Би түүний хөмсөг зангидан харахаас дальдран Эдвардын зүг харж нотолгоо болсон хөлсөө баруун гараараа шудран арчлаа. “Чи жирэмсэн юм байна!” Чарли дэлбэртлээ уурлан “Чи жирэмсэн, тийм биз дээ?” Асуулт надад гэдэг нь тодорхой байсан ч тэр Эвдардруу цоо ширтэж байхдаа түүний гар бууруугаа татганахыг би харлаа. “Үгүй ээ! Мэдээж би жирэмсэн биш!” гэж Эдвардыг хажуугаас нь тохойгоороо нудрахыг хүссэн ч энэ хөдөлгөөн нь зөвхөн намайг л гэмтээж болох юм. Би Эдвардад хүмүүс шууд ингэж дүгнэдэг гэж хэлсэн ш дээ. Угаасаа арван наймнг настайдаа гэрлэх үүнээс өөр ямар шалтгаан байхав дээ? (Түүний хариулт нь нүдээ эргэлдүүлсэнийхээ дараа ХАЙР. Хаха, арай л биш юм.) Чарлигийн муухай харц нь гэрэлтээд ирлээ. Би үнэнийг хэлж байвал миний нүүрэн дээр бичээстэй юм шиг л байдаг учир тэр надад сая л нэг итгэсэн юм. “Өө, уучлаарай” “Зүгээрээ.” Удаан хугацаанд чимээгүй байсны дараа бүгд намайг ямар нэгэн юм хэлэхийг хүлээж байгааг ойлголоо. Би Эдвард руу цочирдон харлаа. Би хэлж чадахгүй гэдгээ сайн мэдэж байсан юм. Тэр надруу инээмсэглэснээ мөрөө тэгшлэн аав руу минь хараад “Чарли, би дураараа загнаж байгаагаа ухамсарлаж байна. Уламжлал ёсоор бол би эхлээд таниас асуух ёстой. Түүний гарыг асуухдаа, таны адислалыг асуухын оронд Беллагаас түрүүлж асуусан нь таныг үл хүндэтгэсэн хэрэг биш шүү, Белла хэдийн зөвшөөрсөн болохоор би түүний сонголтыг үгүйсгэхийг хүсээгүй юм. Бид хоёр гэрлэнээ, Чарли. Би түүнд энэ хорвоо дээрх бүх л зүйлээс , амьдралаасаа ч илүүтэйгээр ид шидийн гэмээр дэндүү их хайртай, тэр ч надад адилхан хайртай. Та бидэнд адислалаа хүртээх үү? ” Тэр итгэлтэйгээр, маш тайван өгүүллээ. Тэрхэн зуур түүний хоолойн дох туйлын итгэлтэй сонсогдох нь миний харж чадахуйц надад ховорхон
  • 12. тохиолдоод байдаг гярхайгаар харж болохуйц байлаа. Зүрхний нэг лугшилтийн уртад энэ нь төгс мэдрэмж. Би дараа нь Чарлигийн нүүрэн дэх хувиралыг барьж авахад түүний нүд нь бөгж руу харлаа. Түүний арьс шаргалаас улаан, улаанаас нил ягаан, нил ягаанаас цэнхэр болох зуур хэсэг хугацаанд би амьсгалаа түгжлээ. Би юу хийхээ төлөвлөснөө ч мэдсэнгүй босохыг завдан, магад Хеймличийн маневрыг хэрэглэн түүнийг шоконд орсон эсэхийг шалгах гэж байсан байх – гэвч Эдвард гарыг минь базан зөвхөн надад л сонсогдохоор “Тэрэнд ганц минут өг” гэж шивнэлээ. Урт удаан хугацааны чимээгүй ноёрхоно. Дараа нь Чарлигийн царайны өнгө аажим аажмаар буурсаар хэвийн боллоо. Түүний хөмсөг атиралдан, уруул нь цорвойсон байгаагаар нь түүнийг “гүн бодолд” байгааг нь мэдлээ. Тэр биднийг удаан харж ажиглахад, би Эдвардын дэргэд амар тайван байлаа. “Намайг иймэрхүү зүйл тун удахгүй хэлнэ гэдгийг мэдэж байжээ” гээд би амьсгаа авлаа. “Энэ талаар итгэлтэй байна уу?” Чарли цоо ширтэн шаардангуй асуулаа. “Эдвардын хувьд би зуун хувь итгэлтэй байна” шулуухан хэллээ. “Гэрлэх, гэхдээ? Юундаа яараад байгаан бэ?” тэр дахин над сэжиглэнгүй харлаа. Яарах шалтгаан нь Эдвард аль хэдийн 90 ээс дээш жил амьдарчихаад 17 насан дээрээ хөлдчихсөн байхад би удахгүй арван найм хүрэх гээд байдаг л байгаа юм. Гэхдээ энэ ч ганцхан хурим хийх гээд байгаа шалтгаан биш, эцсийн эцэст бидний буулт хийсний дагуу намайг мөнх бусаас үхэшгүй мөнх болгох шилжилтийг хийх заг эрмэг дээр авч ирэх юм. Эднийг бол яагаад ч Чарлид тайлбарлаж чадахгүй. “Бид хамтдаа Дартмонт руу явнаа, Чарли” гэж Эдвард санууллаа. “Би үүнийг зөвөөр нь хиймээр байна. Энэ миний хүмүүжил” тэр мөрөө хавчлаа. Тэр ч хэтрүүлсэнгүй л дээ, тэд ч дэлхийн нэгдүгээр дайны турш хуучинсаг хүмүүс хэвээрээ байсан юм чинь. Чарли амаа муруйлган, муудалцах гэж байгаа юм шиг харагдлаа. Гэхдээ тэр юу гэж хэлж чадна гэж? Би насаараа ганцаараа явна гэж үү? Тэр чинь миний аав, түүний гар атгаастай байлаа. “Иймэрхүү зүйл болж байгааг ч мэдэж байсан юмаа. ” тэр өөртөө бувтнаад хөмсөг зангидлаа. Дараа түүний царай гэнэт төгс амгалан болоод ирлээ. “Ааваа?” би санаа зовон асуулаа. Эдвард руу хялам хийсэн боловч тэр Чарлиг харж байсан болохоор түүний царайг уншиж чадсангүй. “Ха!” Чарли гэнэт дэлбэрэх шиг дугарахад би судлаасаа огло харайлаа. “Ха Ха Ха!” Би Чарлигийн хөхөрхөөс ч илүүгээр инээхийг сэжиглэнгүйгээр ширтэхэд, түүний бүтэн бие нь хөдөлж байлаа. Эдвард руу орчуулга хийхийг хүсэн хартал, тэр ч бас уруулаа байдгаараа жимийн инээдээ барьж ядан байлаа. “За за, сайн болж” Чарли шоконоос гаран “Гэрлэ, гэрлэ” дахин нэг хөхрөлтийн дараа “Гэхдээ...” “Гэхдээ юу гэж?” гэж намайг шаардахад.
  • 13. “Гэхдээ чи өөрөө ээждээ хэлэх хэрэгтэй! Би Ренеед нэг ч үг хэлэхгүй! Бүгдээрээ чинийх” гэж инээхээ болин хэллээ. Би хаалганы бариулаас барин түр зуур зогсоод инээмсэглэлээ. Мэдээж энэ үед Чарлигийн үгнүүд нь намайг айлгаж байсан юм. Эцсийн ял нь: Ренеед хэлэх. Эрт гэрлэлт нь гөлөгийн амьдаар нь буцалгахаас ч илүүтэйгээр түүний харжигсаалтын дээгүүрт ордог юм чинь. Хэн түүний хариу үйлдлийг эрьдаас мэдэх билээ дээ? Би л лав биш дэг. Мэдээж Чарли нь мэдээж. Магадгүй Алис, гэхдээ би түүнээс асууна гэж бодохгүй байлаа. Миний сандарч түгдэрэн байж хэлсэн боломжгүй үгсийн дараа Ренее “За, Белла” гэлээ. Тэр үгнүүд нь: /Би Эдвардтай гэрлэнэ./ “Надад их удаж байж хэлж байгаад чинь жаахан дургүй л байна. Онгоцны билет л жаахан үнэтэй байх байхдаа. Оо” тэр уцаарлалаа. “Чи дараа нь тэгээд Пилийн тоглолт дуусна гэж бодож байна уу? Хэрвээ тэр костем өмсөхгүй бол зураг гутаах л -” “Түр байзнаарай ээжээ.”би багтран байж “Удаан хүлээлээ гэдэг чинь юу гэж байгаан бэ? Би дөнгөж л сүй-сүй...”- би сүй тавьсан гэдгээ гаргаж хэлж чадахгүй байлаа- “өнөөдөр л боломж гарч байгааг та ч өөрөө мэдэж байгаа ш дээ.” “Өнөөдрөө? Нээрээ юу? Ямар гэнэтийн юм бэ? Би бодохдоо...” “Та юу гэж таамаглаж байсан гэж? Хэзээ та таамаглаж байсан гэж” “Юу л даа, та нар 4 сард айлчилж ирэхэд л бүх юм тодорхой болсон шиг харагдаж байсан, чи намайг юу гээд байгааг мэдэж байгаа ш дээ. Хонгорхон минь чи тайлж уншихад тийм ч хэцүү хүн биш. Гэхдээ би юу ч хэлээгүй юмаа учир нь ямар ч сайн юм болохгүй гэдгийг мэдэж байсан болохоор. Чи яг л Чарли шиг юм.” Тэр шүүрс алдан, дахин санаа алдлаа. Нэг удаа чиний чи шийдсэн л бол тэнд чинь ямар шалтгаан байхгүй. Мэдээж яг л Чарли шиг чи ч бас өөрийн шийдвэртээ бат зогсдог. Ингээд дараа нь түүний хэлсэн сүүлчийн зүйлийн талаар бүр үргэлж таамаглан хүлээж байсан юм. “Чи хэзээ ч алдаа гаргахгүй ээ, Белла. Чи надаас айгаад байгаа болохоор чи аймхай хулчгар сонсогдоод байгаа байх” гэж тэр хөхрөөд “Би юу ч гэж бодохов дээ. Бас би гэрлэлтийн тухай тэнэг тэнэг зүйл олныг л хэлдэг, тэднийгээ ч буцааж авахгүй ээ, гэхдээ тэр зүйл над дээр үнэхээр хэрэгжсэн юм шүү гэдгийг ухаарах хэрэгтэй. Чи надаас тэс ондоо хүн. Чи өөрийн гэсэн алдаануудаа л хийнэ, мэдээж чи өөрийн гэсэн амьдралдаа харамсах зүйл байх л болно. Гэвч үүрэг хүлээх нь чамд хэзээ ч асуудал болж байгаагүй, хонгор минь. Чи дөчөөс дээш настай үедээ үүнийг илүү дээр хийх боломжтой гэдгийг би мэдэж байнаа” Ренее ахиад л инээлээ. “Миний дунд насны хүүхэд минь дээ. Аз болоход чи минь тохирсон хүнээ олсон шиг санагдаж байна.” “Та уурлахгүй... байгааму? Та намайг байж болошгүй том алдаа хийж байна гэж бодохгүй байна гэж үү?” “Тиймээ, мэдээж би чамайг дахиад хэдэн жил хүлээлгэмээр л байна. Би хадам ээж болоход хангалттай хөгшин байна гэжүү? Заза үүнд битгий
  • 14. хариул. Гэхдээ миний тухай биш. Чиний тухай шүү дээ. Чи минь баяртай байна уу?” “Мэдэхгүй ээ. Яг одоо миний туршлагаас хэтэрчихээд байна”. Ренее дотроо инээн “Тэр чамайг аз жаргалтай болгодог уу, Белла?” “Тиймээ, гэхдээ-” “Чи хаашаа ч хамаагүй яваад өгмөөр байна уу?” “Үгүй ээ гэхдээ -” “Гэхдээ юу гэж?” “Гэхдээ та намайг яг л үеийн үед л бүх өсвөр насныхан шиг толгой нь эргэсэн байна гэлэх гээгүй гэжүү? “Чи үргэлж өсвөр үеийн охин байхгүй шүү дээ. Би өөрөө юу хамгийн сайн бэ гэдгийг мэднэ.” Сүүлийн хэдэн долоо хоногт нь Ренее өөрийгөө ухаан жолоогүй хуримын төлөвлөгөөнд бялхуулж байлаа. Тэр өдөрт нэлээд хэдэн цагийг Эдвардын ээжтэй ярьж өнгөрүүлнэ, Эсми ч ёслолын ажилд нэг их санаа зовохгүй байгаа болтой. Ренее Эсми бүр бишрээд байсым, гэхдээ дараа нь хайр татам бараг л хадам ээжид минь хэн нэгэн хариу туслаж чадна гэдэгт эргэлзэж байлаа. Энэ нь намайг дэгээнээс мулталж байлаа. Эдвардын гэр бүл, манай гэр бүл хамтдаа тэрнийг хийх, энийг мэдэх, тэгж бодох энэ тэр гэлгүйгээр хуримын талаар санаа тавьж байсан юм. Мэдээж Чарли догшин хэвээр л байлаа, гэхдээ хамгийн гоё нь тэр надад уурлаагүй байлаа. Ренее бол урвагч. Чарлид түүнтэй байхад хүндхэн байлаа. Ээждээ хэл гэж сүрдүүлж байхдаа тэр сэтгэл зүрх нь хоосрохоос өөр юу хийж чадна гэж? Тэрэнд юу ч байгаагүй гэдгийг тэр мэдэж байсан юм. Тиймдээ ч тэр гэрийн ойр орчимд моторт дугуйгаараа эргэлдэн, энэ дэлхий дээр итгэж болох юм алга хэмээн үглэж байлаа... “Ааваа?” би хаалгаа ойгойлсон түүнийг дуудлаа. “Би гэртээ ирлээ” “Байзаарай, Белл, яг наанаа зогс доо” “Аах?” би автоматаар зогсон асуулаа. “Нэг хором өг дөө. Өө чи намайг олчихлоо, Алис” Алис? “Уучлаарай, Чарли” Алисийн жингэнэсэн хоолой хариуллаа. “Ямархуу байна даа?” “Намайг тамирдуулж байнаа” “Чи зүгээрээ. Нүүрийг чинь түлээгүй л биз дээ – надад итгэ” “Юу болоод байгаан?” би үүдэндээ зогсон тээнэглэзэнгээ шаардлаа. “Гучин секунд, тэг л дээ Белла”. “Тэвчээрийг чинь үнэлэх болно шүү” “Аанхан” Чарли Алисын хэлсэн дээр нэмлээ. Би хөлөө зөөн, алхам бүрээ тооллоо. Намайг 30 хүрэхээс өмнө Алис “За, ороод ир Белла” Болгоомжтойхон алхсаар зочны өрөөний жижиг булангаар эргэлээ. “Өө” би уцаарлан “Ааваа, та хараагүй гэжүү - ”
  • 15. “Тэнэг байна уу?” Чарли намайг тасаллаа. “Би илүү сэтгэл татам байх болов уу гэж бодож байсын” Чарли ичлээ. Алис түүний тохионоос татан үзүүлэнгийн саарал костомтой аавыг минь аяархан эргүүллээ. “Алис одоо болио, би яг л тэнэг юм шиг харагдаж байна” “Миний хувьцасласан ямар ч хувьцас тэнэг харагддаггүй юм.” “Тэрний зөвөө, ааваа. Та үлгэр домгийн юм шиг л харагдаж байна! Юу нь болохгүй байна гэж?” Алис нүдээ эргэлдүүлэн “Энэ бол зохиж байгаа эсэх талаар та 2н сүүлийн шалгалт шүү” Анх удаа ганган дэгжин аавыгаа цоо ширтэж байгаа болин буйдан дээр болгоомжтойхон тавьсан цагаан өнгийн цүнхийг санаа зовонгуй харлаа. “Ааах” “Белла, өөрийнхөө аз жаргалтай газар руугаа яв. Нэг их удахгүй ш дээ” Гүнзгий амьсгаа аван нүдээ анилаа. Чимээгүйхэн түүнийгээ хадгалан өрөөнийхөө шатаар бүдчин дээш өгслөө. Гараа доош шулуухан унжуулан унжуулан алхлаа. “Хумсан доогуур чинь хулсны хэлтэрхий чихнэ гэж бодож байнаа даа,” хэмээн Алис өөртөө үглэн араас минь дагалаа. Би тэрнийг тоосонгүй. Би өөрийхөө аз жаргалтай газар байсан юм. Энэ хуримын заваан юм аль хэдийн дуусчихсан миний аз жаргалтай газар. Дэргэд минь. Аль хэдийн улиран мартагдсан. Зөвхөн Эдвард бид 2. Зөөлхөн зүйл дээр суухад нэгэн зүйл тогтуухан үргэжлэн урсаж – тэр нь ойн униар будан үүлэн дээгүүр багаар хойд туйлын шөнөрүү урсан байна – учир нь Эдвард бал сарынхаа гэнэтийн бэлгийг надаас нууцалсан хэвээр байсан юм. Гэхдээ би хаана гэдэгт нь нэг их анхаарал хандуулахгүй байлаа. Эдвард бид 2 л хамт байх юм бол юун дээр ч буулт хийн үргэлж сэтгэл хангалуун байх болно. Би түүнтэй гэрлэнэ гэдэг нь томоохон зүйлүүдийн нэг нь байлаа. Гэхдээ би бас түүний бухамдмаар бэлгүүд болон найдвар багатай ч гэсэн Дартмонтын коллежид элсүүлсэн зэргийг нь зөвшөөрчихөөд л байна шүү дээ. Одоо бол тэрний ээлж. Намайг вампир болгохоос өмнө тэр бас нэгэн болзолыг хүлээн зөвшөөрнө. Эдвард намайг миний орхичихож болмоор гэхдээ хүний хүч чадлаас давсан онц сонирхолйто зүйлийг алгалуулахыг хүсээгүй юм. Ихэнх нь яг л төгсөлтийн баяр шиг, жишээ нь надад бол тэнэг л санагдаад байгаан. Тэнд ганцхан зүйлийг би үзэлгүй өнгөрөөхийг хүсээгүй хүн төрөлхтөний туршлага байлаа. Мэдээж тэр нь би бүүр мартчихмаар харин тэр хүсэж байсан зүйл. Гэвч тэр байсаар л. Энэ нь би хүн байхаа болих үед л би яг тиймэрхүү болно гэдгийг бага зэрэг мэдэж байлаа. Би дөнгөж төрсөн шинэ цус сорогчийг харж байсан шүү дээ, мөн миний бүх л гэр бүл урьд нь тийм зүйлийг туулан гарч байсаныг мэднэ. Нэлээд хэдэн жил өлсгөлөн байх нь хамгийн том шинж чанар бөгөөд энэ нь намайг ахин би болоход нэлээд удаан хугацааг авах болно. Ялангуяа би өөрийгөө хянаж чаддаг болох үед би өөрийгөө яг одоогийнх шиг мэдэрж чадахгүй. Хүн... хайрандаа
  • 16. дүрэлзэн шатсан. Би өөрийнхөө халуун дулаан, эмзэг биеэ таавар мэт- шунал татсан, ямар нэгэн үзэсгэлэнтэй, хүчирхэг... мөн үл мэдэгдэх болохоосоо өмнө би өөрийхөө тухай бүрэн дүүрэн туршлага хуримтлуулж авмаар байна ш дээ. Би жинхэнэ бал сарыг Эдвардтай хамт өнгөрүүлмээр байна. Тэрний зүрхшээгээд надад аюултай гээд зөвшөөрдөггүй зүйлийг тэр оролдоод үзэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Алисыг арьсан дээгүүр минь торгон алчуур гүйлгэхэд л би түүний дөнгөн данган хажууд байгааг нь мэдэрлээ. Бүх л хот миний тухай ярьж байгааг энэ үед ёстой ч нэг тоохгүй байлаа. Тун удахгүй үзвэрийн бай болох тухайгаа нэг их бодохгүй байгаа. Би галт тэрэг минь аль хэдийн хөнгөхөн хөдөлчихсөн, буруу үедээ хөхрөөд байгаа бүүр залуухан байгаа, хүмүүс ширтэж байгаа тэр бүү хэл хамгийн сайн найзын минь суудал хоосон байгаад ч санаа зовохгүй байна. Учир нь би Эдвардтайгаа өөрийн аз жаргалтай газраа байна.
  • 17. 2-р бүлэг Урт шөнө “Би чамайг аль хэдийн санаад эхэлчихлээ.” “Надад явах шаардлага байхгүй ээ. Би үлдэж болно...” “Аан.” Нэг хэсэгтээ л шөнийн анир чимээгүйд миний зүрхний булгилах чимээ, мөн бид хоёрын зөвхөн уруулаа хөдөлгөн шивнэлдэн ярилцах чимээ гарч байсан юм. Заримдаа надад цус сорогч үнсэж байгаагаа мартахад их амар байдаг. Гэхдээ тэр жирийн нэг хүн мэт надад санагддагтаа биш,тэр миний уруул, нүүр хүзүүг минь үнсч байхдаа хийх ёстой зүйлээ хийж байгаа мэт л байдагт байсан юм. Гэвч би нэг агшин ч ямар ч эр хүнээс илүү, тэр байтугай сахиусан тэнгэр мэт нэгнийг тэвэрч байгаагаа мартаж байгаагүй билээ. Тэр одоо миний цусыг хүсэх хүслээ тэвчиж чаддаг болсон гэж хэлдэг болсон. Хамгийн гол нь түүний намайг алдчих вий гэсэн айдас нь хамаг хүслийг нь үгүй болгодог байх. Гэхдээ л миний цусны үнэр түүнийг аманд нь гал гарч байгаа юм шиг зовоож байгааг би мэдэрч байна. Би нүдээ нээгээд тэр ч гэсэн над руу ширтэж байгааг харлаа. Харин яагаад над руу ингэтлээ хараад байгааг нь ойлгосонгүй, яг л намайг сугалаагаар хожсон шагнал мэт ширтэх юм. Бид хоёр нэг хэсэг бие биенрүүгээ ширтлээ. Энэ үед түүний алтлаг шаргал өнгийн нүдний харц нь түүний дотоод сэтгэлийн илэрхийлэл болж, гүн гүнзгий утгыг агуулах шиг. Энэ нь магадгүй тэнэг сонсогдох байх л даа. Цус сорогчийн хувьд дотоод сэтгэл ярина гэдэг. Гэхдээ л түүний дотоод сэтгэл нь түүний ухаалаг бодол, юутай ч харьцуулашгүй төгс царай, гайхалтай биенээс нь ч илүү сайхан зүйл юм. Тэр ч бас над руу миний дотоод сэтгэлийг нэвт харж байгаа мэт хараад, харж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх шиг байлаа. Гэлээ ч гэсэн тэр бусдын бодлыг уншдаг шигээ миний бодлыг уншиж чадахгүй байгаа. Хэн мэдлээ, магадгүй миний тархины аль нэг хачин хэсэг үхэшгүй мөнхийн хүмүүсийн хийдэг зүйлүүдээс өөрийгөө хамгаалдаг болчихсон байх./Гэхдээ зөвхөн миний бодол санаа л шүү дээ, бие минь бол
  • 18. Эдвардаас өөр чадвартай цус сорогчдод ямар ч нөлөөгүй./ Ямартай ч би тэр миний бодлыг хаадаг зүйлд их баярладаг юм. Тэр миний бодлыг уншдаг бол гэж бодохоос ч нүүр улайж байлаа. Би түүний нүүрийг өөртөө илүү ойртууллав. “Ер нь үлдэнэ ээ.”гэж тэр удалгүй хэллээ. “Үгүй ээ, үгүй. Энэ чинь гоонь эрчүүдийн үдэшлэг. Чи явах хэрэгтэй.” Гэж хэлсэн ч баруун гар минь түүний улаан хүрэн үсийг илбэж, би зүүн гараараа түүний нуруугаар чанга тэвэрлээ. Тэгтэл түүний хүйтэн хуруунууд нь зөөлнөөр миний нүүрэнд хүрсэн юм. “Гоонь эрчүүдийн үдэшлэг гэдэг бол ганц бие амьдрал нь дуусч байгаад сэтгэлээр унаж буй эрчүүлд зориулагдсан баяр. Харин би бол ганц бие амьдрал минь дуусч байгаад маш их баярлаж байна. Тиймээс надад явах ямар ч утга байхгүй.” “Тийм шүү.”гэж хэлэхдээ би түүний өвлийн хүйтэн мөс шиг хүзүү рүү нь амьсгалав. Би энд бараг л бүрэн аз жаргалтай байлаа. Чарли өрөөндөө чимээгүйхэн унтаж байгаа тул бид 2 бараг л хоёулахнаа байна гэсэн үг. Бид хоёр миний жижигхэн орон дээр эвхрэлдээд хэвтэж байлаа. Надад хөнжил авч ирэх хүсэл төрөөгүй боловч, хэрэв даарсандаа болоод миний шүд тачигнаад эхэлвэл хамаг романтик мөч сүйрэх байх. Бас хэрэв би 8 сард халаагуур залгаад эхэлвэл Чарли сэрчих байх.... Хувцсаа давхарлая гэвч Эдвардын цамц шалан дээр тэрийлээ. Түүний гантиг шиг гэрэлтэх сүрлэг цагаан биеийг бахдаж үл барна. Чулуун цээжин дээгүүр нь гараа гүйлгэн доошлуулсаар хэвлийнх нь хээг дагуулан хуруугаараа зурлаа. Сэтгэл хөөрөх шиг. Түүний биеэр цахилгаан долгион надруу дамжих мэт. Түүний уруул нь минийхийг оллоо. Шил мэт түүний өөгүй урууланд хэлнийхээ үзүүрээр зөөлхөн хүрэхэд тэр амьсгаа алдчихав. Түүний анхилам хүйтэн амьсгал нүүрийг минь илбэлээ. Тэр ухарч эхлэв. Аливаа зүйл хэтийдэхэд түүний өөрийн эрхгүй хийдэг үйлдэл, үргэлжлүүлэхийг ихэд хүсэвч хариуд нь үзүүлдэг рефлекс. Эдвард ихэнх амьдралынхаа туршид бие сэтгэлийн ханамжаас зугтаж ирсэн. Тогтсон энэ зуршлаа эвдэх амаргүй байгааг нь би ойлгож байлаа. - Байз л даа хэмээгээд мөрнөөс нь чангаан өөрийгөө шахан чанга тэвэрлээ. Нэг хөлөө шидэн бэлхүүсийг нь ороогоод – Дасгал сургуулилт төгсөд хөтлөнө.
  • 19. Тэр инээх аядаад – Тэгвэл иймдээ хүртлээ бид ч бараг төгсөд дөхөж дээ янз нь, үгүй гэж үү? Өнгөрсөн сард чи ер нь унтсан юм уу? - Гэхдээ энэ чинь хувцастай сургуулилт хэмээн би сануулаад – хоёулаа тоотой хэдхэн үзэгдлийг л давтсан. Аюулгүй тоглолтыг бэлтгэх цаг байх ч үгүй. Түүнийг инээх байх гэж бодсон ч тэр хариулсангүй, гэнэтийн дарамтад бие нь хөшиж, нүдэн дэхь шингэн алт нь шижир алт болон хувирах мэт харагдлаа. Хэлсэн үгээ үгчлэн бодоод түүнд яаж сонсогдсныг сая гадарлав. - Бэлла. . . хэмээн тэр шивнэлээ. - Ахиад нөгөөдхөө эхлэхгүй шүү. Тохирсон бол тохирсон. - Мэдэхгүй юм даа. Чамайг ийм байдалтай байхад бодож ч чадахгүй юм. М-Миний толгой ажиллахгүй байна. Өөрийгөө барьж дийлэхгүй байж мэдэх юм. Чамд л зовлон авчирна. - Би яах ч үгүй ээ. - Бэлла. . . - Чшш! гээд балмагдсан яриаг нь таслахын тулд уруулаа түүнийхт нааж орхив. Би өмнө нь нэг сонсч байсан. Тэр энэ тохиролцооноос зугтахыг хүсээгүй биз. Ядаж л намайг түрүүлж гэрлэхийг шахсны дараа тэгэхгүй. Тэр намайг эргүүлэн үнссэн ч өмнөх шигээ биш байв. Шаналсан, үргэлжид шаналсан хэвээр. Ер надад ахин санаа зовох хэрэггүй болохоор ямар сонин байх бол. Тэр энэ бүх чөлөөт цагаа юунд зарцуулна? Шинэ хобби олж авах хэрэгтэй болно доо. - Хөл чинь хэр байна? Жинхэнэ утгаар нь асуугаагүйг нь мэдээд – Халуу шатаж байна гэв. - Тийм гэж үү? Өөр бодол алга уу? Санаагаа өөрчлөхөд оройтоогүй байна шүү. - Чи намайг орхиж явах гэж байна уу?
  • 20. Тэр инээлээ. – Зүгээр л шалгаж байна. Юу ч байсан бат итгэлтэй л биш бол би чамайг шахахгүй ээ. - Чиний хувьд би бат итгэлтэй байна. Бусад нь жамаараа болох биз. Тэр нэгийг бодов бололтой, би юунд энэ хэлийг хазсангүй вэ. - Чадна гэж үү? хэмээн аяархан асуугаад – Хуримыг хэлээгүй юм шүү, чи хэчнээн зовниж байвч давж гарах л болно гэвч ард нь. . . Рэнэй яах вэ, Чарли юу болох вэ? Би санаа алдлаа. – Би тэднийгээ санана даа. Үүнээс муу нь тэдэнд би хэрэгтэй үед яагаад ч туслаж чадахгүйд хүрнэ. - Анжила, Бен, Жэссика, Майк. - Найз нарыгаа ч санана даа гэснээ хар санаалан инээмсэглэж – Ялангуяа Майкыг. Өө Майк минь! Яажшуухан болдог юм байгаа юм. Тэр хүржигнэлээ. Би инээд алдсан ч ард нь төв царайлаад – Эдвард, бид ийм зүйлтэй тулгарч байсан, тулгарсаар ч байна. Хэцүү бэрх байна гэдгийг мэдэж байгаа ч энийг л би хүсч байна. Би чамайг хүсч байна, мөнхөд хүсэх болно. Ганц олдох амьдрал надад хангалтгүй. “18 насан дээрээ үүрд үлдэнэ гэж үү...”гэж тэр шивнэлээ. “Бүх бүсгүйчүүлийн мөрөөдөл биелдэг ш дээ.”гэж би гуйв. “Огт өөрчлөгдөхгүй, огт урагшлахгүй.” “Наадах чинь юу гэж байгаа юм?” Тэр удаанаар хариуллаа. “Чи бид хоёр Чарлид гэрлэх гэж байгаагаа хэлж байснаа чи санаж байна уу? Тэгээд аав чинь чамайг... жирэмсэн гэж бодсон доо.” “Тэгээд тэр чамайг буудъя гэж бодсон.”би инээд алдан хэлэв. “Чи хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, тэр үнэхээр тэгж бодсон шүү.” Тэр хариу хэлсэнгүй. “Юу гэх гэсэн юм бэ дээ, Эдвард?” “Би зүгээр л...үнэн байсан бол ямар сайхан байх байсан бол оо гэсэн юм.” “Ёоо.”гэж би уулга алдлаа. “Аавын чинь бодсоноор байлгах ямар нэг арга байдаг ч болоосой. Бидэнд
  • 21. тийм боломж байдаг бол... Би чамаас бас энэ чадварыг чинь булааж байгаа мэт санагдаж байна.” Би жаахан бодолхийллээ. “Би юу хийж байгаагаа мэдэж байна.” “Чи яаж мэдэх юм бэ, Бэлла? Миний ээжийг хар л даа, бас эгчийг минь хар. Энэ чинь чиний төсөөлж байгаа шиг тийм амар золиосолчих зүйл биш. ” “Эсмэ Розали 2 зүгээр л байна даг. Бүүр болохгүй бол Эсмэ шиг үрчлээд л авчихъя.” Тэр санаа алдаад өмнөхөөсөө илүү ууртайгаар хэллээ, “Тэгж болохгүй ээ! Чамайг миний төлөө өөрийгөө золиослоосой гэж би хүсэхгүй байна. Би чамд сайхан зүйлсийг өгөхийг хүсч байгаа болохоос, сайхан зүйлсийг чинь булаамааргүй байна. Би чиний ирээдүйг балламааргүй байна. Би хүн байсансан бол... ” Би уруул дээр нь хуруугаа хүргээд, “Чи бол миний ирээдүй. Одоо больж үз. Битгий хачин зан гаргаад бай, тэгэхгүй бол дүү нарыг чинь дуудаад чамайг аваад яв гэж хэлнэ шүү. Чи гоонь эрчүүдийн үдэшлэгт явсан нь дээр байх.“ гэлээ. “Уучлаарай, би дэндүү хачин зан гаргачихлаа. Жаахан сандраад байх шиг.” “Сандарсандаа хөл чинь хүйт оргиж байна уу?” “Тэгж ч сандрах биш л дээ. Би тантай гэрлэхийн тулд зуун жил хүлээлээ, хатагтай Свон. Хуримын ёслол бол миний тэсэн ядан хүлээж байсан зүйл юм чинь- ”гээд тэр үгээ тасалдуулав. “Ээ, гэгээн эцэг минь гэж!” “Юу болсон бэ?” Тэр шүдээ хавирууллаа. “Чамд ч миний дүү нарыг дуудах хэрэг гарахгүй нь дээ. Жаспер Эммет хоёр одоо намайг зүгээр байлгахгүй.” Би түүнийг нэг тэврээд тавилаа. Зуураад байлаа гэхэд Эммет ирээд яах нь ойлгомжтой. “Сайхан хөгжилдөөрэй.” Цонхны шил минь чахарч байлаа. Хэн нэг нь албаар төмөр мэт хумсаараа самардаж, бие арзаймаар, хүн сонсохын аргагүй чимээ гаргаж байсан юм. Би мөрөө хавчлаа. “Хэрвээ чи Эдвардыг гаргахгүй бол,”гэж Эммет харанхуйн өчүүхэн гэрэлд харагдангаа заналхийлэн исгэрээд, “бид өөрсдөө ороод гаргаж ирнэ шүү!”гэлээ.
  • 22. “Яв аа.” Гэж би инээгээд, “Тэд гэрийг минь нураахаас өмнө явж үз.” Эдвард над руу нүдээ том болгож харснаа, шаламгай хөдөлгөөнөөр босоод нэг гараараа цамцаа өмсөв. Тэгээд доош тонгойж, духыг минь үнслээ. “Унт даа. Маргааш маш чухал өдөр болно.” “Сануулсанд баярлалаа. Одоо ч би тайван унтана даа.” “Сүмийн хонхны хажууд уулзъя.” “Би цав цагаан хувцастай байх болно оо.”гэж би хэлэхдээ миний үгнүүд ямар сонсогдсон болоо гэдэгт инээд минь хүрлээ. Тэр ч гэсэн инээд алдаад, “Гайхалтай.”гэнгүүтээ гэнэт хагас суун,булчингаа чангалав. Тэгээд л тэр миний нүд дагуулж харж чадахааргүй хурдаар алга болчихлоо. Харин гадаа пид хийх чимээ гарч, Эммет хараал хэлэх нь сонсогдсон юм. “Та хоёр түүнийг оройтуулах хэрэггүй байх аа.”гэж би тэд тэртэй тэргүй сонсоно гэдгийг мэдээд амандаа бувтналаа. Тэгтэл, Жаспер цонхны минь хажууд ирэхэд түүний алтан шаргал үс нь үүлний дундах сарны адил гэрэлтэж харагдаж байсан юм. “Битгий санаа зов, Бэлла. Бид түүнийг эрт хариулна аа.” Би гэнэт л тайвширч, хэрэггүй санаа зовж дээ гэж бодлоо. Жаспер л болсон хойно, Алис шиг л авъяастай учраас надад нөлөөлж чадаж байсан юм. Жаспер ирээдүйг хэлэхгүй ч гэсэн, түүний хүнд нөлөөлөх нөлөөллийг нь эсэргүүцэх аргагүй байсан юм. Би орондоо эвгүйхэн байрлалтай сууж байлаа. “Жаспер? Цус сорогч нар ямаршуу гоонь эрийн үдэшлэг зохиодог юм бэ? Та хоёр арай түүнийг тайчигчдын клуб рүү авч явахгүй биз дээ?” “Түүнд юу ч битгий хэл!” гэж Эммет доороос хүрхрэв. Нэг пид хийх чимээ гарч, бас Эдвардын чимээгүйхэн инээх чимээ сонсогдлоо. “Тайвшир.”гэж Жаспер хэлэнгүүт би шууд тайвширлаа. “Калленийхан өөрсдийн гэсэн хувилбартай. Хэдэн уулын арслан, ганц хоёр Гриззли баавгай. Бараг л жирийн нэг ан.” Би хэзээ нэгэн цагт хоолныхоо талаар ингэж юм болоогүй юм шиг ярьж чаддаг болох болов уу гэж бодлоо. “Баярлалаа, Жаспер.” Тэр нүдээ ирмэчихээд гарахдаа бас харц унагалаа.
  • 23. Гадаа дүн чимээгүй байв. Чарлигийн хурхирах дуу ханын цаанаас дүнгэнэнэ. Би дэрэн дээрээ хэвтээд нойрмоглолоо. Өөрийнхөө умгар өрөөний сарны гэрэлд цайрах ханыг хагас анисан зовхины цаанаас ажиглан хэвтэнэ. Энэ өрөөн дэх сүүлчийн шөнө. Изабель Своны сүүлчийн шөнө. Маргааш шөнө, Би Бэлла Каллэн болно. Гэрлэлтийн өмнөх өвчин сэдрээд байгаа ч аянд нь дуртайгаа нуухгүй юм даа. Бодлынхоо аялалыг түр завсарлаад унтах нойр намайг авч явахыг хүлээв. Гэвч хэдэн минут өнгөрөхөд улам ч соргог болчихсоноо мэдэж сэтгэлийн түгшүүр гэдэсрүү юүлэгдсээр эвгүйхэн талруу мушгиж байгааг нь мэдэрлээ. Эдвардыг байхгүйд ор дэндүү тухтай, даанч дулаахан. Жаспер ч холдон явахад бүх амар амгалан, тайван мэдрэмжүүд түүнтэй хамт алга болжээ. Маргааш их урт өдөр болно. Миний ихэнх айдас хүйдэс тэнэглэл гэдгийг, би зөвхөн өөрийгөө л захирах хэрэгтэй гэдгийг ухаарч байлаа. Хаширлана гэдэг бол амьдралын хагацашгүй хэсэг. Үргэлж төсөөлөлтэй хольж хутгаад байж болохгүй. Гэхдээ надад гарцаагүй зовинох үндэслэлтэй хэдэн зүйл байлаа. Нэгдүгээрт даашинзны хормой байна. Алис өөрийнхөө бүхий л урлагийн уран дүрслэлийн сор шимийг шингээж өгсөн байж таарна. Каллэнгийн дугуй шатаар өндөр өсгийтэй бууна дээр нь хормой гэвэл бүтэшгүйтэй хэрэг юм. Өшөө бэлтгэх хэрэгтэй байж дээ. Дээр нь зочдын нэрсийн жагсаалт байна. Танъяагийн гэр бүл, Деналигийн овог ёслолоос урьтаж заримдаа ирж байх хэрэгтэй байсан юм. Танъяагийн гэр бүл уугуул Күйлэүтийнхэн Жекобын аав, Клийрвотерийнхэнтэй нэг өрөөнд суувал эвгүй байна даа. Дэналисийнхэн ч хүн чононуудад сүсэгтэй биш. Үүнээс болоод Танъяагийн дүү Ирина хуримд ирэхээсээ татгалзсан. Найз Лаурентийг нь үгүй хийсэн хүн- чононуудаас цусан өшөө авахаар аажим хийгээд цуцалтгүй бэлтгэсээр байгаа биз(яг л нөгөөх нь намайг алах гэж байсан шиг). Эдвардын гэр бүлийг хамгийн бэрх хүнд цагт нь хаясан Дэналсийнхэний хорон муу санаанд талархая. Шинээр төрөгсдийн сүрэг дайрахад бид бүхний амийг авч гарсан Күйлэүтийн чононуудтай дургүй ч гэсэн эвийг сахих хэрэгтэй
  • 24. болсон. Дэналисийнхнийг Күйлэүтийнхэнтэй ойр суухад аюулгүй гэж Эдвард амласан. Танъяа Иринагаас бусад бүх гэр бүлийнхэн нь урваж алга болсондоо гүн харамсаж байгаа. Хүн-чонотой хийсэн энхийн хэлэлцээр ийм цайршгүй өрийг зохих шангаас нь хавьгүй бага үнээр дарсан. Ийм том хүндрэлүүдээс гадна наад захын жижиг сажиг бэрхшээл ч байна. Миний өөрийгөө хүндэтгэх хэврэгхэн үзэл. Урьд нь Танъяаг харж байсангүй, гэвч түүнтэй нүүр тулах нь миний өөрийгөө харуулах аятай учрал болно гэдэгт итгэхгүй л байна. Эрт нэгэн цагт, намайг төрөхөөс ч өмнө, тэр Эдвардтай учир ургуулж байсан гэдэг. Ингэлээ гээд түүнийг болон өөр бусдыг ч буруутгах аргагүй. Гэвч одоо хүртэл түүний гоо үзэсгэлэн замхраагүй сүр жавхлан дүүрэн буй биз. Эдвард намайг илүүд үзэх нь гарцаагүй ч би түүнтээ эн зэрэгцэхүйц байж чадахгүй байх даа. Эдвардыг байхгүйд түүний өмнөөс надтай ярьдаг миний сул талыг мэддэг, намайг гэмшихэд хүргэдэг нэгэн дотоод дуу хоолой бий. - Бид бол тэдэнд байхгүй хамгийн халуун дотно гэр бүл, Бэлла хэмээн надад хэлж байх юм – Хэдий ийм урт хугацааг туулсан ч тэд одоо хүртэл өөрсдийгөө өргүүлж авсан мэт санадаг. Миний сэтгэл тавирч, дурамжхан байдлаа далд хийв. Танъяагийнхэн бүл нэмж, Каллэнгийнхтэй адил томорсон билээ. Танъяа, Кэйт, Ирина дээр нэмээд Кармен, Эйлийзар нар нэмэгджээ. Яг л Каллэнгийнхэнтэй Алис, Жаспер нэгдсэнтэй ижил юм. Тэд бүгд ердийн вампируудаас илүү энэрэн хайрлах хүсэлдээ хөтлөгдөн нэгдсэн. Гэвч энэ хамтын амьдралын хажуугаар Танъяа болон түүний дүү нэгэн адил ганцаардаж байлаа. Гашуудал тавираагүй ажээ. Учир нь өнө эрт үед тэд эхтэй байжээ. Мянган жилийн дараа ч үлдэж хоцорсон гүн хар толбыг би дотроо төсөөлөн харж чадаж байлаа. Каллэнгийн гэр бүлийг үндэслэгч, гол түшиг тулгуур, тэдний хөтлөн дагуулагч эцэг Карлаилгүйгээр харьцуулан бодож үзсэн юм. Санаанд багтахгүй хэрэг. Каллэнгийн гэрт өнгөрүүлсэн олон шөнийн нэгэнд Карлаил Танъяагийн түүхийг өгүүлж билээ. Ирээдүйн өөрийгөө бэлтгэх үүднээс чадахын хэрээр суралцсан хэрэг. Танъяагийн эхийн гашуун түүх олны дотроос сургамжтай намтар бөгөөд намайг мөнхийн ертөнцөд нэгдэхэд санаж явах нэг дүрмийг суулгаж өгсөн юм. Ердөө ганц дүрэм, үнэндээ нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргихын нэр: Нууцыг хадгал.
  • 25. Нууцыг хадгална гэдэг нь Каллэнтэй адил тэднийг нас ахихгүй байгааг нь гадарлахаас урьтаж нүүж явах, хүмүүсийн хараанд өртөлгүй амьдрахыг хэлнэ. Эсвэл хооллох биш юмаа гэхэд хүмүүсийг нийтэд нь цэвэрлэх Жэмис болон Викториа нарын амьдарч асан нүүдэлчдийн замнал, одоо ч оршсоор буй Жасперийн нөхөд, Петр болон Шарлота нарын адил. Мөн шинээр бүтээсэн вампируудаа өөрсдөө өмөг түшигтээ авахын нэр болно. Яг энэ л шалтгаанаар Жаспир хамтран амьдрагч Мариагаас салсан билээ. Яг энэ шалтгаанаар Викториа өөрөө бүтээсэн шинээр төрөгсдийн хэргийг гаргаж чадаагүй билээ. Мөн энэ нь таарсан газар бүртээ нэгийг бүтээгээд явах бус зарим нэгнийг нь удирдах аргагүй байдаг гэдгийг харуулсан хэрэг. - Би Танъяагийн эхийн нэрийг даанч мэдэхгүй хэмээн Карлаил хүлцээд Танъяагийн зовлон шаналалыг бодон шаргал үстэй нь ижил алтлаг нүдэнд нь уйтгар харуусал тодорч ирлээ. – Тэд болж л өгвөл түүнийг дурдахгүйг хичээж, юу хийснийг нь дурсахаас зайлсхийдэг юм гэв. Танъяа, Кэйт, Ирина гуравтаа хайртайн улмаас тэднийг ийм болгосон эмэгтэй, намайг төрөхөөс олон жилийн тэртээ энэ ертөнцөд гамшиг тархсан үед, мөнхийн хүүхдүүдийн гамшгийн эрин эхэлсэн тэр үед амьдарч асан гэдэгт итгэдэг юм. - Өнө эртний тэд юу бодож байсан байна вэ, ойлгох юм алга. Яагаач үгүй хүүхдүүдийг вампирт хувиргаж яадаг байна вэ. Түүний өгүүлснийг дүрслэн бодоод би хөөрсөн цөсөө дарж, хоолойнд тээглэсэн өргөсөө залгих гэж оролдлоо. - Тэд үзэсгэлэн төгөлдөр байж билээ хэмээн Карлаил миний байдлыг ажин даруй өгүүлээд – Төсөөлж барамгүй, дэндүү хайр татам, даанч сэтгэл булаам. Тэдэнтэй ойртсон бүхэн хайрлаж байлаа. Чи ч тэгэх байсан. Өөрийн эрхгүй шүү дээ. Харамсалтай нь тэдэнд сургаж чадаагүй юм. Хазуулахаасаа өмнө ахиж байсан хөгжлийн тэр үе шатандаа хөлдсөн хэрэг. Хацарны хонхорхойтой, хэлээ хаздаг хоёр настангууд хүүхэд ааш нь хөдөлвөл тосгоны талыг ч бусниулчихаж дөнгөх байв. Өлсвөл шууд л хооллоно, ямар ч үг тэднийг хориглож үл дийлнэ. Хүмүүс ч тэднийг мэдлээ, түүх давтагдав, хуурай дэрсэд тавьсан гал адил айдас түгэв. . . Танъяагийн эх ийм л хүүхэд бий болгосон. Өөр бусад эртний явдлаас харахад ч түүний хийсэн эл үйлдлийн шалтгааныг ухаж дөнгөхгүй л байна даа хэмээв. Бие агзасхийв. Энэ нэрийг сонсох бүртээ нуруу хүйт даадаг билээ. Мэдээж
  • 26. Итали цуст вампирууд өөрсдийн замналаар хаант сурвалжийг үүсгэсэн легионууд энэ түүхийн гол учиг мөн. Шийтгэлийг хүртээх нэгэн үгүй бол цээрлэл гэж үгүй, цээрлэл үгүй бол хууль гэж үгүй. Эртний Аро, Кайус, Маркус нар Волчурийн хүчнийхийг захирдаг байж. Би тэдэнтэй нэг удаа л уулзсан. Гэвч тэр өчүүхэн хугацаанд Аро өөрийн хүчирхэг оюун бодол унших авъяасаа ашиглан миний толгойд багтах сүүлчийн дусал бодол бүрийг мэдчихсэн гэлтээ санагдаж билээ. Жинхэнэ удирдагч яах аргагүй мөн. “Волтури нутагтаа болон дэлхий даяар тарж, үхэшгүй мөнхийн хүүхдүүдийг судалсан. Тэдгээр цус сорогч хүүхдүүд бидний нууцыг хадгалж чадахгүй гэж Каиус дүгнэсэн юм. Тиймээс тэднийг устгах хэрэгтэй болсон.” “Тэднийг үнэхээр үзэсгэлэнтэй гэж би хэлсэн дээ. Бас гэр бүл нь тэднийг хамгаалахын тулд үхэн хатан тэмцэж байсан. Тэр хүйс тэмтрэлт өмнөдөд болсон дайн шиг их тархаагүй ч гэлээ өргөн хүрээтэй байсан юм. Олон жилийн түүхтэй гэр бүлүүд, хуучны ёс заншлууд, найзууд маань... Бидний ертөнц их зүйлээ алдсан. Эцсийн эцэст, ийм оролдлогууд зогссон юм. Үхэшгүй мөнхийн хүүхдүүд ч гэсэн хориотой сэдэв болсон хэрэг.” “Би Волтуритай хамт амьдарч байхдаа хоёр ч тийм хүүхэд харсан, тиймээс ямар харагддагийг нь мэднэ. Бүх зүйл дууссаны дараагаар ч Аро маш олон жил үхэшгүй багачуудыг судалсан. Чи түүний сониуч занг мэднэ дээ, тэднйг сургаж болно гэж тэр найдаж байсан юм. Гэвч эцэст нь, бүгд үүн дээр санал нэгдсэн-Үхэшгүй мөнхийн хүүхдүүд оршин байж болохгүй гэж.” Яриа Деналигийн эгч дүүсийн ээжийн талаар өрнөж эхлэхэд, би ээжийнх нь талаар мартсан байсан юм. “Танягийн ээжид юу тохиолдсон нь өнөөг хүртэл тодорхойгүй.”гэж Карлайл хэллээ. “Таня, Катя, Ирина 3, Волтури тэдэн дээр ирэх хүртэл юу ч мэдээгүй байсан гэдэг. Волтури тэдний ээж болон ээжийнх нь хориотой үйлдлийг таслан зогсоох гэж ирсэн байсан. Танягийн гэр бүлийг хайхрамж муутай зан нь аварсан гэхэд болно. Аро тэдэнд хүрээд, гэмгүй гэдгийг нь мэдэнгүүтээ шийтгээгүй хэрэг.” “Тэр цагаас хойш хэн ч тэр хүүг хараагүй, байдаг гэдгийг ч мартсан байж л дээ. Харин дараа нь тэр хүүг галд шатаж байхад нь харсан гэдэг. Бид, ээж нь эртнээс юу болохыг мэдээд охидуудаа хамгаалсан гэж боддог юм. Гэхдээ тийм бол анхнаасаа яах гэж бүтээсэн юм бол? Тэр хүү хэн болоод, түүний хувьд ямар утга учиртай байсан юм бол? Таня болон бусад нь энэ асуултууддаа хэзээ ч хариулт авч чадаагүй. Гэхдээ тэд ээжийнхээ буруутай гэдэгт эргэлзэж байгаагүй учраас миний бодлоор бол ээжийгээ бүрэн уучлаагүй байх.”
  • 27. “Хэдийгээр Аро, Таня Ирина Катя гурвыг буруугүй гэж үзсэн ч Каиус бүгдийг нь шатаахыг хүсч байсан. Хамсаатнууд нь гэж үзсэн байх л даа. Харин азаар тэр өдөр Аро сайхан сэтгэл гаргасан. Өршөөгдсөн ч гэсэн тэр гурав сэтгэлдээ шархтай, хууль цааз ямар хатууг ойлгоод өнгөрсөн юм.” Би хэзээ бодол зүүд болж хувирсныг мэдсэнгүй. Би Карлайлын нүүр лүү хараад, яриагий нь сонсож байна гэж бодсон боловч нэг мэдэхэд би үржил шимгүй, саарал тал дээр, асч буй хүжний үнэр үнэрлээд сууж байх шиг байлаа. Гэхдээ би тэнд ганцаараа биш байв. Тэр талын дунд бөөгнөрсөн зүйлс харагдах нь саарал цувтай хүмүүс мэт харагдахад миний айдас төрлөө. Волтури байвал яана, би тэдэнтэй уулзсаны дараа ч хүн хэвээрээ байгаад байна шүү дээ. Гэхдээ миний зүүдэлдэг зүүдэн дэх шиг, би тэдэнд харагдахгүй байсан юм. Хаа сайгүй утаатай байлаа. Би агаар дахь нялуун үнэрийг таньсан учраас, тэр овоорсон зүйл юу болохыг мэдэх гэж хичээсэнгүй. Би хүйс тэмтрүүлсэн тэдгээр цус сорогчдыг хэн болохыг таних байтугай, утаан дундах царайг нь ч харахаас зүрхшээж байлаа. Волтуригийн цэргүүд ямар нэг юмыг тойроод зогсчихсон, чимээгүйхэн ямар нэг юм хэлэлцэж байх шиг байв. Би зүүдэндээ хөтлөгдөөд, тэдний юуг ингэтлээ хараад байгаагий нь мэдэх гэж тэр зүг рүү ойртлоо. Хоёр өндөр цус сорогчийн дундуур би тэдний маргааны бай болоод байгаа, довцог дээр байгаа зүйлийг харав. Тэр яг Карлайлын хэлснээр, үзэсгэлэнтэй, гайхалтай нэгэн байлаа. Хүү хоёр настай болов уу гэмээр жаахан байсан юм. Бор шаргал буржгар үс нь төгс уруул, улаан хацрыг нь даган унжих аж. Тэр хүү нүдээ анин чичрэх нь өөр лүү нь улам ойртох үхэгсдээс айсан мэт. Аймшигт харцаар харах Волтуриг ч үл тоон, би тэр айсан, хөөрхий хүүхдийг аврахаар урагш зүтгэлээ. Надад тэд намайг харж байгаа эсэх ч хамаагүй болсон байв. Би тойрог дотор ороод, шууд л хүү рүү гүйлээ. Харин би тэр хүүгийн зогсож буй довцгийг хараад, өөрийн эрхгүй зогтуссан юм. Довцог чулуу шороогоор бус, цусгүй олсон хүний цогцсоор дүүрэн байлаа. Тэр цогцоснуудын царайг нь харахгүй байж чадсангүй. Бүгд миний танил хүмүүс байлаа, Анжела, Бен, Жессика, Майк....
  • 28. Харин тэр хүүгийн яг хөлний доор, аав ээж хоёрын минь цогцос байв. Хүү гэгээлэг, цусан улаан нүдээр над руу харлаа. 3. Чухал өдөр Зовхи минь өөрөө томоор нээгдлээ. Хэдэн минутын турш би дулаахан орондоо зүүднийхээ халилаас гарахыг хичээн амнаасаа уур үлээн чичирч бөндөгнөсөөр хэвтэв. Зүрхээ чагнан хэвтэх энэ хооронд цонхоор цэлийх тэнгэр бүрийж байснаа нил ягаан өнгөтэй боллоо. Хуучин ертөнцдөө, умгар танил өрөөндөө сая нэг эргэн ирэхийн хамт өөртөө унтууцав. Хуримынхаа өмнөх шөнө юу зүүдлэх чинь энэ вэ! Сэтгэл сэртхийлгэм, зүрх зүсэм түүхээс шөнө дундад зориулж энийг нь л хадгалаад авч гэнэ. Хар дарсан зүүдийг санахгүйг хичээсээр өндийж хувцаслаад гал тогоо тийш эртлэн бууж очив. Угийн цэвэрхэн өрөөг нэмж цэвэрчихээд Чарлиг босохоор нь бин хайрч өглөө. Сэтгэл сэвэлзээд өглөөний унд хоолойгоор давсангүй, түүнийг идэж байх зуур сандал дээрээ дэмий холхиж суулаа. - Та ноён Вебэрийг гурван цагт тосно гэсэн хэмээн сануулвал: - Өнөөдөр сайдыг авч ирэхээ мартадлаа хийгээд байх ажил ч алга даа, Бэллс минь. Ганц оногдсон ажлаа мартчихгүй шүү гэв. Чарли хуримын чөлөөнд бүтэн өдрийг авсан бөгөөд мэдээж хийх юм байсангүй. Одоо ингээд түүний нүд шатны хонгил тийш, загасны уургаа хадгалдаг зүгтээ үе үе сэм харж сууна. Аягатай эрдэнэ шишээ дор нь хөнтрөөд амьсгаа авах зуураа – Салбадай хослол хэмээн аман дотроо үглэв. Урд хаалган дээр цовоо тогшилт гарлаа. - Та өөрт оногдсноо хэцүү гэж бодно уу? хэмээн өндийх зуураа царайгаа үрчийлгэн асуугаад – Алис над дээр бүтэн өдөржин ажиллана. Чарли ихэд бодлогоширсон байртай толгой дохиж, өөрийнх нь зүдгүүр багатайг зөвшөөрч суулаа. Явахаасаа өмнө түргэн хөдлөж зулай дээр нь шовхийлгэхэд түүний царай улайж, хий хоолойгоо зассаар үлдэж би цааш тун удахгүй эгч минь болох хамгийн сайн найздаа хаалга онгойлгож өгөхөөр алхлаа.