SlideShare a Scribd company logo
1 of 4
11-р ангийн сурагчдын 2-р улиралд уран зохиолын хичээлээр унших эх зохиолууд

С.Буяннэмэх “ Их тэнгэрийн дүлий”

Д.Нацагдорж “Цагаан сар ба хар нулимс”



Б.Ринчен “ Ану хатан”

Ч.Лодойдамба “ Солонго”

Ц.Дамдинсүрэн “ Хачин хурим”

С. Пүрэв “Азын цэнхэр уул”

С. Эрдэнэ “Малын хөлийн тоос”

Б.Догмид “ Мэнд эгч”

П.Пүрэвсүрэн “ Өшөө”

Д.Намсрай “ Жамухын өчил”

       Сурагчид та нар эдгээр өгүүллэгүүдийг уншин тэмдэглэл хөтөлсөн байх
шаардлагатай. Энэхүү зохиолууд “Ухаан далай номоос эхтэй” цувралын 8-р дэвтэр болон
бусад түүврүүд дээр хэвлэгдсэн,олдоц сайтай зохиолууд болно.

      Баатруудын дүрд задлал хийж дүгнэлт бичээрэй.


Б.Догмид “Мэнд эгч”
      Гониогийн манай хоѐр олон жил хаяа хатган айлсаж,хүн малгүй ижил дасал болсон
байлаа.Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоѐр гэрийн хооронд гүйгээд
сүүдэрт хэвтэхээ больсон тул эргэж айлсав.

Өгүүлэх нь:

       Гонио гэдэг маань дуу цөөнтэй,үргэлж ямар нэгийг хайж, түүнийгээ олохгүй байгаа
юм шиг өлөн атлаа цөхрөнги нүдтэй өвгөн. Орос дарь шиг цоохор нүүр нь чийгтэнэ гэж
үгүй. Хөгшнийг нь Цэзэнбалам гэх. Цаг ямагт аагтай цай ууж,хөлс нь гоожоод ундрам
хөөрөг шиг гялтганаж суудаг бүдүүн хүрэн авгай. Гэрт, гадаах бүхий л ажлаа Цэзэнбалам
гуай амжуулах бөгөөд Гонио гуай хүн хүнээс эрт босовч ѐсоор хувцаслаж малгайгаа
хүртэл өмсчихөөд орныхоо хөлд чавганц суудлаар сууж тамхи нэрээд өдрийг өнгөрөөнө.
Өдөржин гадаа уяатай байдаг номхон ухаа морь дөрвөн хөлийг нь хүүхэд сүлжин
тоглоход ялаархахаа хүртэл больчихоод сүүлээ шарван байдаг буянтай амьтан.
Мэнд эгчийг байхад уяанд нь морь тасардаггүй, жашин хаалганы нь суран түгжээ
тэсдэггүй байснаа , охиныг нь Баянтүмэн уруу цэргийн дарга дагаж явснаас хойш тэдний
хаалгыг шөнө байтугай, өдөр татах хүн бараг үгүй болжээ.Гэртээ хүн орохгүй болохоор
Гонио гуай бас өшөөнд нь айлд орохгүй гэж тангараг тавьсан юм шиг хаашаа ч үл
хөдөлнө.

       Нэг өдөр нууран дээрээс ирвэл Гониогийн гадаа “ штоонх” хэмээх хурдан ногоон
тэрэг зуны хурц наранд улайдаж хигээс төмөр нь гялтганан зогсоно.

      -“Мэнд ирсэн” гэж ээжийн хэлсэн үг цагаан сар болсон юм шиг санагдахуй санд
мэнд аяга хоормог залгилаад Гониогийнд гүйж орвол нээрээ л чихрийн цаас , хөх
пүүшигний иш хоѐр тоймгүй. Нэг хол газрын үнэр, нар шингэх үеийн зээргэнэт хөндийн
үнэр шиг юм ханхална.

      Мэнд эгч зүүн орон дээр гараа эвхэн цомцойн суух бөгөөд нэгдүгээр ноолуур шиг
сэмбэгэр цагаан малгай тавьж сумыг нь хүртэл гурав эмжсэн үзмэн ягаан пүүсүү дээлтэй
нь манай эндээ ганган гэгддэг сургуулийн багш Үрлээгээс хэд дахин гоѐ, хоѐр хөлөө
ээлжлэн ачиж суухад цагаан ултай торгон савхи нь мөсөн чихэр идэж байгаа юм шиг
чихран дуугарна. Царай нь ихэд зөөлрөн баруун хацар дээр нь шинэ мэнгэ ургажээ.

       Гониогийнх зүүн талынхаа орыг банз нэмэн томсгож, тэдний л авчирсан бололтой
эрээн бүтээлгээр бүтээсэн нь хацраа наагаад баймаар зөөлөн сэвсгэр, ер Гониогийн зүүн
тал гантай жилийн баян бүрд шиг элбэг дэлбэг өнгө хуар хосолжээ.

       Мэндийн нөхөр галпийтай өмд,хромон гуталтай, тэвхгэр бор хүн гэрийн баруун
талд гарч зогсоод цэрэг цамцныхаа энгэрийг задгайлан сэвж, салхи урин исгэрнэ. Мэнд
ухасхийн босоод баруун зүүн гараар ээлжлэн унь тоолсоор гарч нөхрийнхөө дэргэд
ирээд гэдсээ татан цээжээ түрж суниав. Мэнд эгч намайг ирсэн өдрөө таньсангүй.

      Тэр орой хонио нартай хотлуулж, хоѐр гэрээр хонь гарган айл саахалтын хүмүүс
бууж эсгий хийхийн дайны наадам болов. Гонио согтчихоод нөгөө дуугүй хүн хаа байх вэ.
Пунцаг баяны хурдан хээрийг дахиад наадамд түрүүлж чадахгүй гэж хүртэл зориглон
хэллээ. Үүнийг сонссон хүмүүс ичсэн могойд өвөл хатгуулсан юм шиг жигтэй хачин юм
болцгоож уурлах инээхийнхээ аяыг олохгүй сандарцгаав.

      Маргааш өглөө нь Мэнд нөхөртэйгөө эрт босож хамаг торхтой усаар нь нүүр цээжээ
угаасан тул Цэзэнбалам гуай манайхаас цайны ус авлаа.. Буцахад бензин тос хүрэхгүй
болуужин гэхдээ хурдан ногоон тэргээ бараг унахгүй, гэрийн гадаа сүүдэр дагуулан тавих
бөгөөд цай уумагц л нуурын зүг шүхэр барин явгаар одно.Маажинтай даавуу шүхэр
сархийтэл дэлгэгдэхэд нуурын шувууд үргэн нисэлдэж, номхон ухаагийн нүд хүртэл
хоромхон сэргэдэг байлаа. Халуун болоод ч тэрүү , аль эсвэл хурц наранд гандаж
зэврэхээс хамгаалсан ч юм уу нөхөр нь алтан погоон одон тэмдэгтэй дарга цамцаа
өмсөх нь ховор, үргэлж л ханын толгойд өлгөөтэй байх бөгөөд би тэднийг нуур уруу явсан
хойно л одон тэмдгийг нь дураараа үзэж, арынх нь дугуй юмыг эргэдэн суллаж үзээд
буцааж чангалдаг байлаа. Би дайчин ялалт, цэрэг хүний хатуу амьдралыг жаахан
зүрхэндээ багтааж ядан мөрөөсөж, гэрийн сүүдэрт бензин ханхлуулан зогсох хурдан
ногоон “штоонхыг” харахаараа нойрмог нүдтэй номхон ухаа моринд шал дургүй хүрнэ.

       Мэнд, нууран дээрээс ирэхдээ хонинд яваад ирсэн юм шиг их л ялархуу байдалтай
байх бөгөөд мах хөшиглөж, нурманд таьсан цайнаас уугаад орон дээрээ цомцойн сууж,
саахалт айлаас надаар авчруулсан мандолиндаа ямар нэгэн хөөрхөн ая оруулж ядна. Тэр
орж ядан байгаа аяыг нь чагнаад байхлаар “штоонх” тэргэн дээр харайлах гэж байн байн
ирээд ямагт шилбүүрдүүлэн хөөгддөг эрх хөх ишиг санаанд орно. Нөхөр нь хромон
гутлаараа хана дөрөөлөн эхнэрийнхээ цаагуур хэвтээд ном уншина.

       Мэндтэй багадаа хурганы бэлчээр, худгийн товцог дээр тоглож явсан харцуул
хааяа давхиж ирэвч, хүүхний тоомжиргүй харц ханын толгойд өлгөөстэй ширэн савтай гар
буу хоѐроос дөлсхийн мордоно.

        Ирсэн хүнийг явмагц Мэнд,

       -Саяын нэг хөгшин хар юм намайг ширтээд байхад чи тэнэглээд л ном шагайгаад
хэвтэх юм. Би наад номноос чинь доор байна уу? Чи ер нь надад хайргүй байх аа гэж
тунирхан эрхэлнэ.Тэгэхэд нөхөр нь,

        - Ширтээд байгаа хүнийг чинь би яах юм бэ? Ямар нүдийг нь боолтой биш гэнэ.
Мэнд,

      -Энэ муу оронд нь ядаад хөшиг ч байхгүй юм... гэж арга ядсан байдалтай хэлээд
толио авч нүүрээ харна.

       Манай Арслан нэрт малгайн чинээ сэгсгэр хавыг танимхайран давхиж очиход
Мэнд эгч ихэд айн орилж чарлах бөгөөд орж гарахдаа надаар хориулан, шанд нь чихэр
өгөх нь зугаатай.

       Нэг өглөө тэр хоѐр нуур уруу мориор явах болж, Гонио номхон ухаагаа
эмээллэв.Мэнд багын унаа, номхон ухаа мориноосоо гэрэвшсэн юм шиг нөхрийнхөө
араар орж, алчуурынхаа сэжүүрээр амаа таглаж, тээнэгэлзэнгүй алхан очиход цэргийн
дарга сэвхийтэл өргөөд эмээл дээр тавьчихлаа. Мэнд гэнэт их айсан мэт сормуусаа
сэрвэлзүүлэн,

        -   Хүүеэ, энэ чинэ эмнэг догшин морь байна, бууяа, намайг аваач ээ гэж
            уйлагнахад нөхөр нь
        -   Яаж байна? гэж гайхалзав. Мэнд:
        -   Харахгүй юу чих нь хөдөлж байна гээд үг сүггүй ухасхийн нөхрөө хүзүүдэж
            дөрөөгүй буулаа.

        Нэг өглөө аав минь нууранд ингэ оруулж яваад ирэхдээ их л ууртай бололтой, байн
        байн тамхи татаж байснаа гаансаа тогшин түрийлээд,

        -   За, та нар нүүхэд бэлдэж байгаарай, би урд говь уруу тэмээнд явлаа гээд
            босож билээ.
Ээж:

-Юу?.. гэж лавлаад,

- Нүүнэ гэж байна аа гэж аавыг зандрахад,

-Танд юу шүглэв ээ... Үүнээс илүү нуур ногоогоор яах нь вэ, энэ чинь... гэж
гонгинов.

Аав,

-   Нуур ногоо ч яах вэ. Амны усгүй болчихоод байна... Мэндийн дагуулж ирсэн тэр
    хууз хар юм чинь нууранд орчихсон чармай нүцгэн зогсож байна. Одоо мэдэв
    үү? ... гээд гарч одлоо.Би ээжийн дуранг нууж аваад хойд овоон дээр гарч
    харвал нээрээ л нуурын дунд ганц хонгор адуу шиг юм үзэгдэж, Мэнд эгч
    шүхрээ барьж, хормойгоо шуугаад нуурын захын лаг шавартшигдсэн хөлөө
    дээр дээр өргөж явах нь цэн тогору шиг байлаа.
    ... Ийнхүү Гониогийн, манай хоѐр нэг удаа салж үзсэн боловч арваад хоногийн
    дараа тэднийх манай араас нүүж ирэн айлсав. Гонио, Цэзэнбалам гуай хоѐр их
    л гэм хийсэн юм шиг харц буруулж дорой дуугарах нь өрөвдмөөр.
         Гэрийг нь эвсэн дэвсэн барьж тохижуулбал , нөгөө чихрийн цаас,тамхины
    иш хацраа наагаад баймаар зөөлөн бүтээлэг, одон тэмдэгтэй дарга цамц,
    хурдан ногоон штоонх тэрэг цөм үгүй. Гагцхүү нэмэгдсэн юм юу гэвэл
    хоймрын хүрэн авдран дээр байдаг утаанд дарагдсан жижиг гүнгэрвааны
    шилэн цаана маршал, Бумцэнд гуай хоѐрын зурагны дунд, хөгжимт драмын
    театрын зурагны дээхэн талд мэндийн нөхөртэйгөө авахуулсан батиар зураг
    шив шинэхнээрээ дурайж харагдана.Би тэр зургийг удтал ширтэн суусаар бараг
    л дээлний нь нугалааны тоог мэдэхээр болсон билээ. Нөхрийнхөө дэслэгч
    погооныг хайрлан илж байгаа мэтээр мөрөн дээр нь гараа хөнгөхнөөр тавьж,
    ард нь зогссон Мэнд “урт хормойтой хошмог эмжээртэй ханцуйгүй дээл өмссөн
    нь шалнаа дэвссэн алшаа хивснээс ургасан юм шиг...” одоо ч нүднээ
    харагдсаар байна.

More Related Content

What's hot

төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсtuv_library
 
симфони хөгжим
симфони хөгжимсимфони хөгжим
симфони хөгжимoyunaa0808
 
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маягтөвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маягyivo1004
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм МонголдJvk Law
 
их монгол улс
их монгол улс их монгол улс
их монгол улс tuul1420
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангиOyuhai1127
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...tolya_08
 
монголчуудын идээ ундааны ес уламжлал
монголчуудын  идээ ундааны ес уламжлалмонголчуудын  идээ ундааны ес уламжлал
монголчуудын идээ ундааны ес уламжлалНомин Н.
 
эвтэй 4 амьтан
эвтэй 4 амьтанэвтэй 4 амьтан
эвтэй 4 амьтанCHBD_6684
 
монгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлдмонгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлдBurenjargal Bat-Orshikh
 
уран зохиол
уран зохиол  уран зохиол
уран зохиол ssuser8ad4021
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улсMarsel Sse
 
эрүүл мэнд тест
эрүүл мэнд тестэрүүл мэнд тест
эрүүл мэнд тестtuul1420
 

What's hot (20)

төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөс
 
симфони хөгжим
симфони хөгжимсимфони хөгжим
симфони хөгжим
 
хүний эрх гэж юу
хүний эрх гэж юухүний эрх гэж юу
хүний эрх гэж юу
 
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маягтөвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм Монголд
 
их монгол улс
их монгол улс их монгол улс
их монгол улс
 
лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
 
монголчуудын идээ ундааны ес уламжлал
монголчуудын  идээ ундааны ес уламжлалмонголчуудын  идээ ундааны ес уламжлал
монголчуудын идээ ундааны ес уламжлал
 
төр гэж юу вэ
төр гэж юу вэтөр гэж юу вэ
төр гэж юу вэ
 
эвтэй 4 амьтан
эвтэй 4 амьтанэвтэй 4 амьтан
эвтэй 4 амьтан
 
монгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлдмонгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлд
 
Mongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzeiMongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzei
 
уран зохиол
уран зохиол  уран зохиол
уран зохиол
 
8 монголын түүх тест
8  монголын түүх тест8  монголын түүх тест
8 монголын түүх тест
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улс
 
эрүүл мэнд тест
эрүүл мэнд тестэрүүл мэнд тест
эрүүл мэнд тест
 

Viewers also liked

жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчилamka_od
 
жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчилamka_od
 
D.Natsagdorj tuuver zohiol
D.Natsagdorj   tuuver zohiolD.Natsagdorj   tuuver zohiol
D.Natsagdorj tuuver zohioltrainee28school
 
ламба гуайн нулимс
ламба гуайн нулимсламба гуайн нулимс
ламба гуайн нулимсbaagii92
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэгGan Tuya
 

Viewers also liked (6)

жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчил
 
жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчил
 
D.Natsagdorj tuuver zohiol
D.Natsagdorj   tuuver zohiolD.Natsagdorj   tuuver zohiol
D.Natsagdorj tuuver zohiol
 
ламба гуайн нулимс
ламба гуайн нулимсламба гуайн нулимс
ламба гуайн нулимс
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
Onisogo
OnisogoOnisogo
Onisogo
 

Similar to 11r angiin eh zohiol

зохиолч данигайн давааням
зохиолч  данигайн  даваанямзохиолч  данигайн  давааням
зохиолч данигайн даваанямSubd85
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгZoloojojo
 
bookBagiin yavdal
bookBagiin yavdalbookBagiin yavdal
bookBagiin yavdalLibrarian
 
цасангаа.docx
цасангаа.docxцасангаа.docx
цасангаа.docxbenkhtur2
 
цасангаа.docx
цасангаа.docxцасангаа.docx
цасангаа.docxbenkhtur2
 
цахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгцахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгMongontsetseg Mongoo
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудайKocmoc Umbrella
 
10 a m.haliun
10 a m.haliun10 a m.haliun
10 a m.haliunchimgee21
 
эрээн цоохор
эрээн цоохорэрээн цоохор
эрээн цоохорsainaa88
 
(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)Amar Amaraa
 
"Өгүүллэгүүд" Жек Лондон
"Өгүүллэгүүд" Жек Лондон"Өгүүллэгүүд" Жек Лондон
"Өгүүллэгүүд" Жек Лондонenkhsaruulsukhochir
 

Similar to 11r angiin eh zohiol (20)

Bagiin yavdal
Bagiin yavdalBagiin yavdal
Bagiin yavdal
 
зохиолч данигайн давааням
зохиолч  данигайн  даваанямзохиолч  данигайн  давааням
зохиолч данигайн давааням
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
bookBagiin yavdal
bookBagiin yavdalbookBagiin yavdal
bookBagiin yavdal
 
цасангаа.docx
цасангаа.docxцасангаа.docx
цасангаа.docx
 
цасангаа.docx
цасангаа.docxцасангаа.docx
цасангаа.docx
 
Ehuud
EhuudEhuud
Ehuud
 
цахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгцахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэг
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай
 
Adtai mytav
Adtai mytavAdtai mytav
Adtai mytav
 
10 a m.haliun
10 a m.haliun10 a m.haliun
10 a m.haliun
 
Өгүүллэг
ӨгүүллэгӨгүүллэг
Өгүүллэг
 
эрээн цоохор
эрээн цоохорэрээн цоохор
эрээн цоохор
 
(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)
 
хувилбар а
хувилбар ахувилбар а
хувилбар а
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
"Өгүүллэгүүд" Жек Лондон
"Өгүүллэгүүд" Жек Лондон"Өгүүллэгүүд" Жек Лондон
"Өгүүллэгүүд" Жек Лондон
 

11r angiin eh zohiol

  • 1. 11-р ангийн сурагчдын 2-р улиралд уран зохиолын хичээлээр унших эх зохиолууд С.Буяннэмэх “ Их тэнгэрийн дүлий” Д.Нацагдорж “Цагаан сар ба хар нулимс” Б.Ринчен “ Ану хатан” Ч.Лодойдамба “ Солонго” Ц.Дамдинсүрэн “ Хачин хурим” С. Пүрэв “Азын цэнхэр уул” С. Эрдэнэ “Малын хөлийн тоос” Б.Догмид “ Мэнд эгч” П.Пүрэвсүрэн “ Өшөө” Д.Намсрай “ Жамухын өчил” Сурагчид та нар эдгээр өгүүллэгүүдийг уншин тэмдэглэл хөтөлсөн байх шаардлагатай. Энэхүү зохиолууд “Ухаан далай номоос эхтэй” цувралын 8-р дэвтэр болон бусад түүврүүд дээр хэвлэгдсэн,олдоц сайтай зохиолууд болно. Баатруудын дүрд задлал хийж дүгнэлт бичээрэй. Б.Догмид “Мэнд эгч” Гониогийн манай хоѐр олон жил хаяа хатган айлсаж,хүн малгүй ижил дасал болсон байлаа.Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоѐр гэрийн хооронд гүйгээд сүүдэрт хэвтэхээ больсон тул эргэж айлсав. Өгүүлэх нь: Гонио гэдэг маань дуу цөөнтэй,үргэлж ямар нэгийг хайж, түүнийгээ олохгүй байгаа юм шиг өлөн атлаа цөхрөнги нүдтэй өвгөн. Орос дарь шиг цоохор нүүр нь чийгтэнэ гэж үгүй. Хөгшнийг нь Цэзэнбалам гэх. Цаг ямагт аагтай цай ууж,хөлс нь гоожоод ундрам хөөрөг шиг гялтганаж суудаг бүдүүн хүрэн авгай. Гэрт, гадаах бүхий л ажлаа Цэзэнбалам гуай амжуулах бөгөөд Гонио гуай хүн хүнээс эрт босовч ѐсоор хувцаслаж малгайгаа хүртэл өмсчихөөд орныхоо хөлд чавганц суудлаар сууж тамхи нэрээд өдрийг өнгөрөөнө. Өдөржин гадаа уяатай байдаг номхон ухаа морь дөрвөн хөлийг нь хүүхэд сүлжин тоглоход ялаархахаа хүртэл больчихоод сүүлээ шарван байдаг буянтай амьтан.
  • 2. Мэнд эгчийг байхад уяанд нь морь тасардаггүй, жашин хаалганы нь суран түгжээ тэсдэггүй байснаа , охиныг нь Баянтүмэн уруу цэргийн дарга дагаж явснаас хойш тэдний хаалгыг шөнө байтугай, өдөр татах хүн бараг үгүй болжээ.Гэртээ хүн орохгүй болохоор Гонио гуай бас өшөөнд нь айлд орохгүй гэж тангараг тавьсан юм шиг хаашаа ч үл хөдөлнө. Нэг өдөр нууран дээрээс ирвэл Гониогийн гадаа “ штоонх” хэмээх хурдан ногоон тэрэг зуны хурц наранд улайдаж хигээс төмөр нь гялтганан зогсоно. -“Мэнд ирсэн” гэж ээжийн хэлсэн үг цагаан сар болсон юм шиг санагдахуй санд мэнд аяга хоормог залгилаад Гониогийнд гүйж орвол нээрээ л чихрийн цаас , хөх пүүшигний иш хоѐр тоймгүй. Нэг хол газрын үнэр, нар шингэх үеийн зээргэнэт хөндийн үнэр шиг юм ханхална. Мэнд эгч зүүн орон дээр гараа эвхэн цомцойн суух бөгөөд нэгдүгээр ноолуур шиг сэмбэгэр цагаан малгай тавьж сумыг нь хүртэл гурав эмжсэн үзмэн ягаан пүүсүү дээлтэй нь манай эндээ ганган гэгддэг сургуулийн багш Үрлээгээс хэд дахин гоѐ, хоѐр хөлөө ээлжлэн ачиж суухад цагаан ултай торгон савхи нь мөсөн чихэр идэж байгаа юм шиг чихран дуугарна. Царай нь ихэд зөөлрөн баруун хацар дээр нь шинэ мэнгэ ургажээ. Гониогийнх зүүн талынхаа орыг банз нэмэн томсгож, тэдний л авчирсан бололтой эрээн бүтээлгээр бүтээсэн нь хацраа наагаад баймаар зөөлөн сэвсгэр, ер Гониогийн зүүн тал гантай жилийн баян бүрд шиг элбэг дэлбэг өнгө хуар хосолжээ. Мэндийн нөхөр галпийтай өмд,хромон гуталтай, тэвхгэр бор хүн гэрийн баруун талд гарч зогсоод цэрэг цамцныхаа энгэрийг задгайлан сэвж, салхи урин исгэрнэ. Мэнд ухасхийн босоод баруун зүүн гараар ээлжлэн унь тоолсоор гарч нөхрийнхөө дэргэд ирээд гэдсээ татан цээжээ түрж суниав. Мэнд эгч намайг ирсэн өдрөө таньсангүй. Тэр орой хонио нартай хотлуулж, хоѐр гэрээр хонь гарган айл саахалтын хүмүүс бууж эсгий хийхийн дайны наадам болов. Гонио согтчихоод нөгөө дуугүй хүн хаа байх вэ. Пунцаг баяны хурдан хээрийг дахиад наадамд түрүүлж чадахгүй гэж хүртэл зориглон хэллээ. Үүнийг сонссон хүмүүс ичсэн могойд өвөл хатгуулсан юм шиг жигтэй хачин юм болцгоож уурлах инээхийнхээ аяыг олохгүй сандарцгаав. Маргааш өглөө нь Мэнд нөхөртэйгөө эрт босож хамаг торхтой усаар нь нүүр цээжээ угаасан тул Цэзэнбалам гуай манайхаас цайны ус авлаа.. Буцахад бензин тос хүрэхгүй болуужин гэхдээ хурдан ногоон тэргээ бараг унахгүй, гэрийн гадаа сүүдэр дагуулан тавих бөгөөд цай уумагц л нуурын зүг шүхэр барин явгаар одно.Маажинтай даавуу шүхэр сархийтэл дэлгэгдэхэд нуурын шувууд үргэн нисэлдэж, номхон ухаагийн нүд хүртэл хоромхон сэргэдэг байлаа. Халуун болоод ч тэрүү , аль эсвэл хурц наранд гандаж зэврэхээс хамгаалсан ч юм уу нөхөр нь алтан погоон одон тэмдэгтэй дарга цамцаа өмсөх нь ховор, үргэлж л ханын толгойд өлгөөтэй байх бөгөөд би тэднийг нуур уруу явсан хойно л одон тэмдгийг нь дураараа үзэж, арынх нь дугуй юмыг эргэдэн суллаж үзээд буцааж чангалдаг байлаа. Би дайчин ялалт, цэрэг хүний хатуу амьдралыг жаахан
  • 3. зүрхэндээ багтааж ядан мөрөөсөж, гэрийн сүүдэрт бензин ханхлуулан зогсох хурдан ногоон “штоонхыг” харахаараа нойрмог нүдтэй номхон ухаа моринд шал дургүй хүрнэ. Мэнд, нууран дээрээс ирэхдээ хонинд яваад ирсэн юм шиг их л ялархуу байдалтай байх бөгөөд мах хөшиглөж, нурманд таьсан цайнаас уугаад орон дээрээ цомцойн сууж, саахалт айлаас надаар авчруулсан мандолиндаа ямар нэгэн хөөрхөн ая оруулж ядна. Тэр орж ядан байгаа аяыг нь чагнаад байхлаар “штоонх” тэргэн дээр харайлах гэж байн байн ирээд ямагт шилбүүрдүүлэн хөөгддөг эрх хөх ишиг санаанд орно. Нөхөр нь хромон гутлаараа хана дөрөөлөн эхнэрийнхээ цаагуур хэвтээд ном уншина. Мэндтэй багадаа хурганы бэлчээр, худгийн товцог дээр тоглож явсан харцуул хааяа давхиж ирэвч, хүүхний тоомжиргүй харц ханын толгойд өлгөөстэй ширэн савтай гар буу хоѐроос дөлсхийн мордоно. Ирсэн хүнийг явмагц Мэнд, -Саяын нэг хөгшин хар юм намайг ширтээд байхад чи тэнэглээд л ном шагайгаад хэвтэх юм. Би наад номноос чинь доор байна уу? Чи ер нь надад хайргүй байх аа гэж тунирхан эрхэлнэ.Тэгэхэд нөхөр нь, - Ширтээд байгаа хүнийг чинь би яах юм бэ? Ямар нүдийг нь боолтой биш гэнэ. Мэнд, -Энэ муу оронд нь ядаад хөшиг ч байхгүй юм... гэж арга ядсан байдалтай хэлээд толио авч нүүрээ харна. Манай Арслан нэрт малгайн чинээ сэгсгэр хавыг танимхайран давхиж очиход Мэнд эгч ихэд айн орилж чарлах бөгөөд орж гарахдаа надаар хориулан, шанд нь чихэр өгөх нь зугаатай. Нэг өглөө тэр хоѐр нуур уруу мориор явах болж, Гонио номхон ухаагаа эмээллэв.Мэнд багын унаа, номхон ухаа мориноосоо гэрэвшсэн юм шиг нөхрийнхөө араар орж, алчуурынхаа сэжүүрээр амаа таглаж, тээнэгэлзэнгүй алхан очиход цэргийн дарга сэвхийтэл өргөөд эмээл дээр тавьчихлаа. Мэнд гэнэт их айсан мэт сормуусаа сэрвэлзүүлэн, - Хүүеэ, энэ чинэ эмнэг догшин морь байна, бууяа, намайг аваач ээ гэж уйлагнахад нөхөр нь - Яаж байна? гэж гайхалзав. Мэнд: - Харахгүй юу чих нь хөдөлж байна гээд үг сүггүй ухасхийн нөхрөө хүзүүдэж дөрөөгүй буулаа. Нэг өглөө аав минь нууранд ингэ оруулж яваад ирэхдээ их л ууртай бололтой, байн байн тамхи татаж байснаа гаансаа тогшин түрийлээд, - За, та нар нүүхэд бэлдэж байгаарай, би урд говь уруу тэмээнд явлаа гээд босож билээ.
  • 4. Ээж: -Юу?.. гэж лавлаад, - Нүүнэ гэж байна аа гэж аавыг зандрахад, -Танд юу шүглэв ээ... Үүнээс илүү нуур ногоогоор яах нь вэ, энэ чинь... гэж гонгинов. Аав, - Нуур ногоо ч яах вэ. Амны усгүй болчихоод байна... Мэндийн дагуулж ирсэн тэр хууз хар юм чинь нууранд орчихсон чармай нүцгэн зогсож байна. Одоо мэдэв үү? ... гээд гарч одлоо.Би ээжийн дуранг нууж аваад хойд овоон дээр гарч харвал нээрээ л нуурын дунд ганц хонгор адуу шиг юм үзэгдэж, Мэнд эгч шүхрээ барьж, хормойгоо шуугаад нуурын захын лаг шавартшигдсэн хөлөө дээр дээр өргөж явах нь цэн тогору шиг байлаа. ... Ийнхүү Гониогийн, манай хоѐр нэг удаа салж үзсэн боловч арваад хоногийн дараа тэднийх манай араас нүүж ирэн айлсав. Гонио, Цэзэнбалам гуай хоѐр их л гэм хийсэн юм шиг харц буруулж дорой дуугарах нь өрөвдмөөр. Гэрийг нь эвсэн дэвсэн барьж тохижуулбал , нөгөө чихрийн цаас,тамхины иш хацраа наагаад баймаар зөөлөн бүтээлэг, одон тэмдэгтэй дарга цамц, хурдан ногоон штоонх тэрэг цөм үгүй. Гагцхүү нэмэгдсэн юм юу гэвэл хоймрын хүрэн авдран дээр байдаг утаанд дарагдсан жижиг гүнгэрвааны шилэн цаана маршал, Бумцэнд гуай хоѐрын зурагны дунд, хөгжимт драмын театрын зурагны дээхэн талд мэндийн нөхөртэйгөө авахуулсан батиар зураг шив шинэхнээрээ дурайж харагдана.Би тэр зургийг удтал ширтэн суусаар бараг л дээлний нь нугалааны тоог мэдэхээр болсон билээ. Нөхрийнхөө дэслэгч погооныг хайрлан илж байгаа мэтээр мөрөн дээр нь гараа хөнгөхнөөр тавьж, ард нь зогссон Мэнд “урт хормойтой хошмог эмжээртэй ханцуйгүй дээл өмссөн нь шалнаа дэвссэн алшаа хивснээс ургасан юм шиг...” одоо ч нүднээ харагдсаар байна.