More Related Content
Similar to лекц 12 энто (20)
More from batsaikhan khongorzul
More from batsaikhan khongorzul (20)
лекц 12 энто
- 1. ЛЕКЦ 12
Халдварт өвчин, вирус
«Вирус» гэдэг нь маш жижиг, өвчин үүсгэгч
бөгөөд микробыг шүүж тогтоодог жижигхэн
нүхтэй шүүрийг нэвчин өнгөрөх чадалтай тул
түүнийг «шүүрдэг» вирус гэж нэрэлдэг.
Вирус өөрийн химийн найрлагаараа эсийн
протоплазмийн уурагтай төстэй
нуклепротейд юм. Вирусын онцлог нь амьд
эсийн дотор үржин хуримтлагдаж чадах
бөгөөд амьд бие махбодиос гадна тусгайдаа
амьдарч чаддаггүй явдал мөн.
- 5. АНХ НЭЭСЭН ХҮН
Вирусын тухай сургаалын үндсийг оросын
эрдэмтэн Д. И. Ивановский (1864—1920)
тавьжээ. Тэрээр өнгөрсөн зууны сүүлч үед
(1892), олон тооны ажиглалт туршилтын
үндсэнд тамхины цоохордох өнчинг
үүсгэгчийн талаар вирусын тухай агуу их
санааг гаргаж дэлхийн нийтэд алдаршив.
- 6. Д. И. Ивановский, вирусыг нээж түүний
зөвхөн амьд амьтны биед үржин хөгждөг
гэж үзсэн нь одоо хүртлэх үеийн
судалгаануудад батлагдсаар байна.
1935 онд тамхины цоохордолтыг үүсгэгч
вирусыг анх удаа Америкийн био химич,
вирусологч Стенли, талст байдлаар гарган
авчээ.
- 7. ВИРУСЫН ОНЦЛОГ
Вирусын онцлог нь амьд эсийн дотор үржин
хуримтлагдаж чадах бөгөөд амьд бие
махбодиос гадна тусгайдаа амьдарч
чаддаггүй явдал мөн. Өвчтэй ургамлаас
эрүүл ургамалд вирусын тархахад хатган
сорох амны эрхтэнтэй шавжууд чухал үүрэг
гүйцэтгэнэ. Бүх вирусууд их халуун, химийн
бодист сайн тэсвэртэй. Зарим вирус
халдварлах чадвараа алдалгүйгээр 90°-ын
халууныг даана. улема, формалин мэтийн
химийн хорт бодисууд их концентрацтай
байхдаа вирусыг сулруулан доройтуулж
чаддаг.
- 9. ВИРУСЫН БҮТЭЦ
вирусын молекулын жинг усны молекулын
жинтэй харьцуулан үзэхэд 30 000 000-д хүрэх
буюу усны молекул жингээс бараг 2 сая
дахин их болох нь илрэв. Иймд вирусын
бүтэц хэдий хир нарийн болох нь илт байна.
Вирусын бүтцийг судлахад минутад 100—200
мянган эргэх чадвартай центрифуг,
электроны (30 000—50 000 дахин өсгөх
чадал бүхий) микроскоп, рентгений туяа
зэрэг судалгааны орчин үеийн аргууд их тус
үзүүлж байна.
- 11. ВИРУСЭН ӨВЧНИЙ ЭХ ҮҮСВЭР
Вирусын өвчний эх үүсвэр үндэс үр,
булцуу заримдаа үрийн дотор өвөлждөг.
Иймд вирусын өвчнийг жилээс жилд
дамжуулагч гол эх үүсвэр нь тариалах
материал болж өгнө. Мөн түүнчлэн хоёр
ба олон наст зэрлэг ургамалд үлдэн
хоцорч таримал ургамалд өвчин тарааж ч
болдог. Зарим вирус, тараагч шавжийн
биед өвөлждөг.
- 12. ХАЛДВАРЛАЛТ
Вирус ургамлын эсийн шүүсэнд байдаг тул
өвчтэй ургамлаас эрүүлд шилжих явдал
түүний шүүсээр дамждаг. Ургамлын
ургалтын хугацаанд вирусын өвчний
шилжин тархах явдал голчлон хатган
сорох амны эрхтэнтэй цикад, баясаа,
ургамлын бөөс, трипс мэтийн шавжийн
тусламжаар явагдана.
- 13. Үүнд: шавжууд амны сорох хоолойгоор
вирус бүхий шүүсийг сорон авах ба дахин
эрүүл ургамал дээр очиж хооллох үедээ
түүнийг хатган шүүсний хоолойгоор
ургамлын эдрүү шүлсээ хийхэд вирусыг
хамт оруулна. Жишээлбэл: ургамлын
бөөсний шүлсний хоолойн хөндлөн огтлол
0,2—0,3 микрон байхад ихэнхи вирусын
хэмжээ 0,015— 0,03 микрон байдаг.
- 14. ӨВЧИН ТАРААХ БАЙДЛААР 2 АНГИЛНА.
1. Вирус, түүнийг тараагч шавьж хоёрын
холбоо янз бүр байдаг. Энэ харилцаа
холбооны байдлыг харгалзан өвчин
тараагч шавьжийг хоёр хэсэгт хувааж
болох юм. Үүнд: нэг хэсэг шавьжууд
өвчтэй ургамлын вирусыг эрүүл ургамалд
хооллосныхаа дараа тэр дор нь
дамжуулна. Ийм шавжид ургамлын бөөс,
бясаа орох ба иймд эдгээр нь вирусыг
тараагч жинхэнэ дамжуулагчид биш юм.
- 15. 2. Харин зарим шавж өвчтэй ургамлаас
халдварыг авмагц дамжуулалгүй нилээд
хугацаа өнгөрсний дараа дамжуулна. Энэ
хугацаанд өвчин үүсгэгч вирус шавжийн
биед халдварлуулах чадвараа алдалгүй
хадгалагдаж байдаг. Үүний тоонд юуны өмнө
цикад орно. Зарим шавьж тодорхой дүрсийн
өвчин үүсгэгч вирусыг дамжуулах
зохилдоотой болсон байдаг. Тухайлбал:
овъёосны сагсайх өвчний вирусыг хар цикад
тараадаг.
- 17. ВИРУСЭН ӨВЧНИЙ ИЛРЭЛЭХ БАЙДАЛ
Вирусэн өвчинг хээрийн нөхцөлд түүний гадаад
илрэлийн байдлаар танина. Вирусэн өвчний
хамгийн их тарахмал шинжийн нэгд навч ба
ургамлын бусад эрхтний өнгө өөрчлөгдөх явдал
мөн. Өвчилсөн эд цайвар ногоон, цайвар шаргал
хэсгүүдтэй байдаг. Цоохордохын хажуугаар
навчны илтэс үрчлээтэх, буржийх, никрозод орох
(үхэх) зэрэг шинжүүд илрэнэ. Ийм шинжийг
цоохордолт гэдэг.
Вирусаар өвчилсөн ургамлын эс богиносон
хлоропластууд гэмтэж түүний ассимляцлах
ажиллагаа багасана. Тухайлбал: цоохордолтоор
чихрийн манжин өвчлөхөд түүний сахарын хэмжээ
13%-иар буурах ба төмсний ургац 50% хүртэл
- 18. Вирусын зарим өвчин гаднаас харахад
танигдахгүй шахам байдаг тул түүний
шүүсээр эрүүл ургамлыг халдварлуулж
танина. Харин вирусууд голчлон тодорхой
дүрсийн ургамалд халдварладгийг санах
хэрэгтэй. .
Их дулаан уед вирусын өвчин их тархаж
хөнөөл учруулна. Иймд дулаан, халуун өмнө
зүгийн нутгуудад их хөнөөл учруулдаг. Харин
сэрүүн бүсэнд овъёосны сагсайх өвчин
(Эрхүү муж г. м.) тархжээ.
- 20. ТЭМЦЭХ АРГА
Вирусэн өвчинтэй тэмцэхэд урьчилан
сэргийлэх ажил чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
тариалах материалыг зөв сонгон авах
хэрэгтэй. Ийм учраас ургалтын хугацаанд
өвчний тархалтыг хязгаарлахын тулд өвчтэй
ургамлыг түүж устгана. Ялангуяа үрийн
талбайд энэ арга хэмжээг заавал авч явуулах
хэрэгтэй.
Ээлжлэн тариалалт чухал үүрэгтэй.
Зарим үед вирус тараагч хортон шавьжийн
эсрэг химийн аргаар тэмцэнэ.