SlideShare a Scribd company logo
1 of 4
Нийтэлсэн Түүх нийгмийн Ухааны багш Д.Намжил 2014 он 
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан 
Оршил 
Зорилго: Энэхүү сэдвийг сонгох болсон гол үндэслэл гол үндэслэл шалтгаан нь 
нүүдлийн соёл иргэншилтэй Монголчууд эрт дээр үеэс өөрсдийн үеэс өөрсдийн 
залгамж халаа болсон өсвөр үе ,үр хүүхдээ хэрхэн сурган хүмүүжүүлж хүн болоход 
ямар арга барилыг хэрэглэж хойч үедээ залгамжлан үлдээснийг таниулах нь гол 
зорилгоо болгон тавилаа. Энэ зорилго нь хүнээр хүн хүн хийх монгол ухааны мөн 
чанарт гүнзгий нэвтэрч түүнээс бүтээлчээр суралцахын тулд нийгмийн хүмүүжлийн 
тогтолцоог бүхэлд нь авч үзэх шаардлагатай. Учир нь гэвэл уг тогтолцоо хүнээр 
хүн хийх үйл ажиллагааны агуулга зорилт түүнийг хэрэгжүүлэх арга билгийг өөртөө 
агуулж байдагт оршино. 
Энэхүү арга билэг нь зарчим, хэрэглүүр арга барилд багтаж байдаг. Эдгээр 
ухагдахууныг онолын хувьд ялган үзэх нь уг үйлийн мөн чанарыг ойлгох үйл 
ажиллагааг боловсронгуй болгоход ач холбогдолтой. Монголын ард түмний сурган 
хүмүүжүүлэх зөв үндсэн агуулга гол зорилго нь Эрдэнэт хүний биеийг олж төрсөн 
хүүхдийг өв тэгш хөгжилтэй жинхэнэ хүнийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх явдал мөн. 
Монголчууд хүнээр хүн хийх ажлыг олон мянган жилийн туршлагадаа 
үндэслэн энэ ажилд хаашаа ч хазайлгүй ягштал баримталбал зохих үйл 
ажиллагааны үндсэн зарчмыг нээн боловсруулж ирсэн байна. 
Үйл ажиллагааны үндсэн зарчим нь агуулга зорилготойгоо нягт уялдаатайгаар 
үүсч төрдөг. Түүнийг нээж олно уу гэхээс зохиож үл болдог. Иймээс монгол ардын 
сурган хүмүүжүүлэх ухааны үндсэн зарчмыг нээн тодорхойлох асуудал 
шинжээчдийн анхааралд өртсөөр ирсэн боловч төгс боловсорч хараахан чадаагүй 
байна. 
1. Хүүхдийг төлөвшүүлж хөгжүүлэхэд ажил хөдөлмөр нягт холбоотой. 
Монголын ард түмний боловсруулж баримталж ирсэн энэ зарчим нь хүнээр хүн 
зорилго бүхий аливаа үйлдэл үйл ажиллагааг ямагт ажил хөдөлмөртөө нягт 
холбон авч үздэг явдал юм. Энэ нь амьдралд олон зүйлээр илрэх бөгөөд “Ажил 
хийж хүн болдог, ар давж хүлэг болдог” гэсэн мэргэн дүгнэлтээр тодорхой 
батлагдах мэт. Ер нь Монголчууд ажил гэдэг ойлголтыг аж амьдрал амьд явахын 
учир утгатай дүйцүүлэн ухаардаг байсан нь илэрхий. Тэгээд ч ажил хөдөлмөрийн 
үр дүнд хүн шиг хүн болно шүү хэмээсэн нь чухамдаа хөдөлмөр л хүнийг бий 
болгодог гэснээс юу нь өөр байх вэ? Энэ санаагаа ар давж амьдрал туулж, хал 
үзэж байж хатууждаг хүлэг морьтой зүйрлэн тодотгосон нь Монголын үндсэний 
сэтгэхүйн онцлог илрэл оновчтой зүйрлэл юм. 
Монголын нууц товчоо зэрэг эртний дурсгал бичигт хүлгэн морь хүлэг 
баатар гэж хамгийн хатуужил тэвчээртэй шалгарсан морь буюу хүнийг нэрлэсэн 
байна. Тэгэхээр ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэсэн цэцэн үг ажил 
хөдөлмөр хийлгэж амьдралыг бүрэн таниулах зарчмыг баримталж чадсан цагт л 
хүнээр хүн хийж чадна.Үүнийг ямар нэг байдлаар гажуудуулбаас хүн шиг хүн 
болохгүй шүү гэсэн санааг тодорхойлж байна. Ажил хийнэ гэдэг бол амьд явахын
Нийтэлсэн Түүх нийгмийн Ухааны багш Д.Намжил 2014 он 
анхдагч хэрэгцээг хангах нөхцөл гэдгийг “ Ажил хийвэл ам тостоно” гэгчлэн 
хэлэхийн хамт аз жаргал сайн сайхны эх үүсвэр гэдгийг олонтоо батлаад бас энэ 
чинь амар хялбар ч биш бэрх зүйл хэмээн сануулсан нь элбэг байсан. Гэхдээ 
“Эрхийг биш, бэрхийг сурах” явдал л хүн болох гол зам гэдгийг зарчим болгон 
мөрддөг нь учиртай. Хүнээр хүн хийх ажлын өдөр тутмын үйлдэлт хүүхдийг бүр 
бага балчир цагаас нь эхлэн сурган хүмүүжүлэх төрөл бүрийн арга барилаар 
хэрэгжүүлж иржээ. 
Хүүхдийг багаас нь аргал хомоол оруулах, аяга шаазан дөхүүлэхээс эхлэн 
ажил хийлгэхээс 15-16 насанд нь амьдрах ухаан, хүн болох арга ухаан нь 
Монголын ард түмнийх. Үүний үр дүнд Монголчууд хүүхдээ 3-4 наснаас эхлэн 
хурга тугал хариулах ажилд сурган 6-7 насанд хурдан морь унуулж адуу тэмээ 
хариулах бөгөөд үүний хамт аргал түлш түүх зэрэг гэр ахуйн хөдөлмөрт сургаж 
улмаар 15-16 насандаа хөвгүүд мал аж ахуйн арга ажиллагаанд бүрэн боловсорч 
охид оёж хатгах сүү цагаан идээ боловсруулах ажилд дадлагажсан байдаг гэж 
Оросын эрдэмтэн Д.И. Майский тэмдэглэсэн байдаг. Монгол улсын их сургуулийн 
багш нар 70-аа дээш насны хүмүүстэй уулзаж та 12 настайдаа юу хийж чаддаг 
байсан бэ гэсэн асуултанд хариулахдаа 80-100 төрлийн ажил хийж чаддаг байсан 
гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ бол монголын ард түмэн хүнээр хүн хийх зорилго 
бүхий олон талт ажиллагаандаа ажил хийж хүн болдог. Ар давж хүлэг болдог 
гэсэн зарчмыг ухаалгаар бүтээлчээр тууштай баримталж ирсэний бодит үр дүн 
мөн. 
2. Хүнээр хүн хийх хамт олонч зарчим 
Хүнээр хүн хийх хүнд бэрх энэ ажил бол ямагт хамт олны хүчээр хэрэгждэг 
учиртай. Өөрөөр хэлбэл бие хүн гэдэг бол нийгэм хамт олны нэгж нь бөгөөд мөн 
тэдний л оршин тогтнох хувь тавилан бүхий ухамсарт хүн юм. Ийм учраас хүнээр 
хүн хийх ямар ч ажиллагаа хамт олон ч зарчимд захирагдах учиртай. Хүмүүжлийн 
бүх үйл ажиллагаа ямар ч арга хэлбэртэй байлаа ч гэсэн энэ зарчимд нийцтэй 
байж хүнээр хүн хийхэд ач тусаа өгнө гэдгийг манай ард түмэн гүнээ ухамсарлаж 
иржээ. Тэгээд ч “Эрдмийн дээд эв” , “Сайхан гэвэл ухаан”, “эрдэм мянган лан эв 
түмэн лан”, “Нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөдөг”, Зовох цагт нөхрийн 
чанар танигдана”, Олонтоо бол баян, онцгой бол даян” гэх мэтээр сургамжилдаг. 
Хүүхдийн Хүмүүжил төлөвшлийн ажилд хамт олонд байх зарчмын баримтална 
гэдэг бол зөвхөн тооны ухаан биш түүний чанартай болохыг анхааруулсан болох 
нь бий. Жишээ нь: Олны хүч эвэндээ байдаг, олсны хүч эрчиндээ байдаг гэх 
бөгөөд олс хичнээн олон хүн ширхэг утас байлаа ч эрчгүй бол яахан олс байж 
чадах билээ. Үүний нэгэн адил олон хүн байлаа ч эвтэй найрамдалтай биш бол 
хамт олон болж чадахгүй. Хамт олонч байх зарчмыг хүмүүжил төлөвлийн ажил 
баримтална гэдэг нь олонхыг буюу илүү хүчтэйг ухамсаргүйгээр аялдан дагахын 
нэр биш ухамсартай сонгох зайлшгүй гэдгийг “Сайныг дагавал сарны гэрэл, мууг 
дагавал могойн хорлол” хэмээн хэлсэн байна. 
Энэ бол зөвхөн найз нөхдөө сонгох тухай төдийгүй юмс үзэлдлийг үг юм. 
Энэхүү хамт олонч байх зарчим нь ардын ёс заншлын зөв зүйлс тоглоом наадгай 
хэлбэрт бүр ч тодорхой илэрдэг.
Нийтэлсэн Түүх нийгмийн Ухааны багш Д.Намжил 2014 он 
3. Хайр нь дотроо хал нь гаднаа 
Манай ард түмний хүнээр хүн хийх ажиллагаандаа баримталж ирсэн бас нэг 
зарчим бол хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг цэцэн үгээс илэрчээ. Энэ нь бодит 
ерөнцийн юмс үзэгдэл түүнийг тусгасан ухамсрын зүйл бүгд эсрэг тэсрэг талтай. 
Нэг нь нөгөөгөө үгүйсгэхийн хамт нөхцөлдүүлж хөгжлийн их ундраа болж өгдөг 
диалектикийн хуулийг ардын сурган хүмүүжүүлэх ухаан хэрэглэсний тод жишээ 
юм. монголчуудын хүн хүмүүжүүлэн төлөвшүүлэх зарчмын дотоод тал нь хайр 
болоод гадад тал нь хал гэсэн байна. 
Хүн хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд хайр нь заавал дотоод талдаа хал нь 
заавал гадаад талдаа байх гэж энэ хоёрын зохион байгуулах аргыг заасан байдаг. 
Монголын ард түмэн энэ зарчмыг хэзээ ямагт тууштай баримталж ирсэнийг олон 
баримтаар гэрчилж болох юм. Монголчуудын үр хүүхдээ өсөх тусам нь цөөн 
үнсдэг. Үнссэн ч унтсан хойно нь зөөлөн үнэрлэдэг нь уг чанартаа хайраа гаднаа 
гаргахаас сэргийлж байгаа хэрэг юм. Хэрэв хайрыг үл дамжин гарвал хал нь 
хүмүүжлийн утгаа алдаж балмад үйл ажиллагаа болж хувирна. Ийм учраас энд 
үүрэгдэж буй хал нь үнэн чанартаа хайржсан хал юм. Жишээлбэл: Нэгэн аав 
хүүгээ хол газарт суралцуулахаар явахда үнсье гэснээ үнсчихвэл очоод гэрээ 
санаад байх уу гэж хайрлахдаа баруун хацар дээр нь зөөлөн алгадаад явуулсан 
гэдгийг адил иймд сурган хүмүүжүүлэх бүхий л үйл ажиллагаа хайр нь гаднаа байх 
энэхүү зарчиид захирагдсан байх нь үр дүнд хүрэх учиртай гэдгийг Монголчуудын 
ард түмэн олон үеийн туршлагаараа батлан хадгалж иржээ. 
4. Хүний нэр төрийг туулийн эрхэмлэн хүндэтгэх ядал 
Энэхүү зарчмын үүднээс хүүхдийг төлөвшүүлэх зорилго бүхий аливаа үйл 
ажиллагаанд хүний эсрэг чиглэсэн хүний нэр хүндийг хохироосон шинжтэй байх 
ёсгүйг “Хүний муу нь хүнээ дайрдаг хүрзний муу нь чулуу дайрдаг” гэж сургасан нь 
цөөнгүй. Өөрийн хэлбэр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь ямагт хүнлэг 
энэрэнгүй байх зарчимтай ба үүнийг нээн томъёолсон нь манай ардын сурган 
хүмүүжүүлэх сэтгэлгээний том ололт юм. Иймд аливаа сурган хүмүүжүүлэх үйл 
ажиллагаа нь хүний нэр төрийг дээдэлж өөрийн сайн талыг мэдрүүлэх зарчмыг 
баримтлах ёстой бөгөөд энэ нь манай сурган хүмүүжүүлэх зүйд уламлал болж 
иржээ. Монголчуудын нэрэлхүү сайхан зан чанар нь ямагт зөв сайхан хүмүүжлийн 
үр хөврөл болдог ба “ Нэр хугархаар яс хугар, нэрээ барахаар насаа бар” гэх 
мэтээр хүн байхын утга учрыг нэр төртэйгөөр шууд холбон үздэг билээ. 
Хүмүүжлийн энэ зарчмын үүднээс хүний алдаа эндэгдлийг уучилж үзэх сайн талд 
нь түшиглэхээс ямагт хүмүүжүүлэх энэрэнгүй байх зэрэг сурган хүмүүжүүлэх ёс 
зүйн хэм хэмжээг тогтоон төлөвшүүлжээ. Хүний нэр төрийг эрхэмлэх сурган 
хүмүүжүүлэх энэ зарчмыг илрэл уламжлалт арга барилд тод тодорхой тусч ардын 
сургаал билгийн зүйлд мөнхөрсөнийг тоочиж барахгүй. Жишээлбэл Монголчууд 
сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа: шүүмжлэн ичээх, шоглох арга барилыг 
өргөн дэлгэр хэрэглэж байсан боловч дайрч доромжлох гүтгэх, гутаах байдал 
хэзээ ч гаргаж байгаагүй энэ зарчмыг тууштай баримтлаж ирсэний гэрч нь болно.
Нийтэлсэн Түүх нийгмийн Ухааны багш Д.Намжил 2014 он 
5. Хүний бүрийн онцлогийг харгалзан ялгавартай хандах 
Хүний хүмүүжүүлэх хүн болгоно гэдэг бол нэгдмэл нэгэн талаар хийх ажил биш 
гэдгийг эртнээс ойлгон хүн бүрийн онцлогт тохируулан ялгавартай хандах хэрэгтэй 
гэсэн зарчмын бахимталж иржээ. Энэ нь “хүн бүр адилгүй хүлэг бүр жороогүй” 
гэсэн хураангуй томъёоллоор илрэл бөгөөд сурган хүмүүжүүлэгчдийн зохиол 
бүтээлд: 
Ууртай хүнийг ширүүн хэлбэл аюул болох тул аажмаар ухааруул. 
Омогтой хүнийг даралваас хорсох тул нэр цолоор баясага. 
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс хэрэг гаргах тул битгий хэргэс. 
Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна. 
Харамч хүнд нэг ширхэг утсыг ч харамлах тул арилжаа бүү хий. 
гэж сургасан байдаг. 
Энэхүү хүн тус бүрийн онцлогийг тооцоолж хүмүүжлийн зохистой арга 
барилыг олж сонгох зарчим бол хүмүүжүүлэгчээс сэтгэл зүйн багагүй мэдлэг 
дадлага шаардана. Өөрөөр хэлбэл хүн шинжих ухаанд суралцах зайлшгүй 
шаардлага эндээс урган гарч байна. 
Энэ бүх сурган хүмүүжүүлэх арга ухаанаас үзэхэд хэдэн зуун мянган 
жилийн турш өвөрмөц сурган хүмүүжүүлэх арга ухааныг баяжуулж ирсэн түүхтэйг 
гэрчлэн харуулж байна. Энэ уламжлалт арга ухаанаас хойч үеэ ирээдүйгээ 
төлөвшүүлж хөгжүүлэх нь өнөөгийн Монгол улсын сурган хүмүүжүүлэх ухааны нэг 
зорилго болов уу гэж энэхүү сэдвийг сонгон авсан. 
Гарчиг 
1. Оршил хэсэг 
2. Хүүхдийг төлөвшүүлж хөгжүүлэхэд ажил хөдөлмөртэй нягт холбох арга 
3. Хүнээр хүн хийх хамт олонч зарчим 
4. Хайр нь дотроо хал нь гаднаа 
5. Хүний нэр төрийг туйлаас эрхэмлэн хүндэтгэх явдал 
6. Хүн бүрийн онцлогийг харгалзах ялгавартай хандах 
7. Дүгнэлт 
Ашигласан материал 
1. Боловсрол сэтгүүл 
2. Дондог.Ч “Эрдэнэ толь” 
3. Монгол ардын аман зохиол 
4. Монголын нууц товчоо 
5. Равжаа.Д “Цаасан шувуу”

More Related Content

What's hot

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Batbaatar Everlastinghero
 
хүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэгхүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэг
smilemunkhuu
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1
Erdenezul Bazarragchaa
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
Oyuhai1127
 
багшийн ёс зүй
багшийн ёс зүйбагшийн ёс зүй
багшийн ёс зүй
91444422
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
badmaa0614
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,
Tsekee Tseegii
 

What's hot (20)

Монгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгайМонгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгай
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэл
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
 
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
хүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэгхүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэг
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
Nu
NuNu
Nu
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
 
багшийн ёс зүй
багшийн ёс зүйбагшийн ёс зүй
багшийн ёс зүй
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 

Viewers also liked

монголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өвмонголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өв
zulalazu
 
Huuhdiin erh
Huuhdiin erhHuuhdiin erh
Huuhdiin erh
xaliun
 
Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёс
zulalazu
 

Viewers also liked (8)

монголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өвмонголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өв
 
хүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйл
хүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйлхүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйл
хүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйл
 
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэлхүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
 
хүний эрх гэж юу
хүний эрх гэж юухүний эрх гэж юу
хүний эрх гэж юу
 
Хүхдийн эрх
Хүхдийн эрх Хүхдийн эрх
Хүхдийн эрх
 
Хүүхдийн эрхийн тухай конвенц
Хүүхдийн эрхийн тухай конвенцХүүхдийн эрхийн тухай конвенц
Хүүхдийн эрхийн тухай конвенц
 
Huuhdiin erh
Huuhdiin erhHuuhdiin erh
Huuhdiin erh
 
Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёс
 

Similar to Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан

илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010
Horolsuren
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
Odon Ch
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaalt
Bayarmaa Anu
 
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛБ.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
batnasanb
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
maagii979797
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
maagii979797
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
maagii979797
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
delgerya
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
school14
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
school14
 

Similar to Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан (20)

илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010
 
1.pdf
1.pdf1.pdf
1.pdf
 
Shvree aman zohiol
Shvree aman zohiolShvree aman zohiol
Shvree aman zohiol
 
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
 
Num
NumNum
Num
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
 
Соёл судлал - Ахуйн соёл
Соёл судлал - Ахуйн соёлСоёл судлал - Ахуйн соёл
Соёл судлал - Ахуйн соёл
 
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүйБагшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaalt
 
ний
нийний
ний
 
Tsum baga
Tsum bagaTsum baga
Tsum baga
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөм
 
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
 
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛБ.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 

Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан

  • 1. Нийтэлсэн Түүх нийгмийн Ухааны багш Д.Намжил 2014 он Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан Оршил Зорилго: Энэхүү сэдвийг сонгох болсон гол үндэслэл гол үндэслэл шалтгаан нь нүүдлийн соёл иргэншилтэй Монголчууд эрт дээр үеэс өөрсдийн үеэс өөрсдийн залгамж халаа болсон өсвөр үе ,үр хүүхдээ хэрхэн сурган хүмүүжүүлж хүн болоход ямар арга барилыг хэрэглэж хойч үедээ залгамжлан үлдээснийг таниулах нь гол зорилгоо болгон тавилаа. Энэ зорилго нь хүнээр хүн хүн хийх монгол ухааны мөн чанарт гүнзгий нэвтэрч түүнээс бүтээлчээр суралцахын тулд нийгмийн хүмүүжлийн тогтолцоог бүхэлд нь авч үзэх шаардлагатай. Учир нь гэвэл уг тогтолцоо хүнээр хүн хийх үйл ажиллагааны агуулга зорилт түүнийг хэрэгжүүлэх арга билгийг өөртөө агуулж байдагт оршино. Энэхүү арга билэг нь зарчим, хэрэглүүр арга барилд багтаж байдаг. Эдгээр ухагдахууныг онолын хувьд ялган үзэх нь уг үйлийн мөн чанарыг ойлгох үйл ажиллагааг боловсронгуй болгоход ач холбогдолтой. Монголын ард түмний сурган хүмүүжүүлэх зөв үндсэн агуулга гол зорилго нь Эрдэнэт хүний биеийг олж төрсөн хүүхдийг өв тэгш хөгжилтэй жинхэнэ хүнийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх явдал мөн. Монголчууд хүнээр хүн хийх ажлыг олон мянган жилийн туршлагадаа үндэслэн энэ ажилд хаашаа ч хазайлгүй ягштал баримталбал зохих үйл ажиллагааны үндсэн зарчмыг нээн боловсруулж ирсэн байна. Үйл ажиллагааны үндсэн зарчим нь агуулга зорилготойгоо нягт уялдаатайгаар үүсч төрдөг. Түүнийг нээж олно уу гэхээс зохиож үл болдог. Иймээс монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны үндсэн зарчмыг нээн тодорхойлох асуудал шинжээчдийн анхааралд өртсөөр ирсэн боловч төгс боловсорч хараахан чадаагүй байна. 1. Хүүхдийг төлөвшүүлж хөгжүүлэхэд ажил хөдөлмөр нягт холбоотой. Монголын ард түмний боловсруулж баримталж ирсэн энэ зарчим нь хүнээр хүн зорилго бүхий аливаа үйлдэл үйл ажиллагааг ямагт ажил хөдөлмөртөө нягт холбон авч үздэг явдал юм. Энэ нь амьдралд олон зүйлээр илрэх бөгөөд “Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог” гэсэн мэргэн дүгнэлтээр тодорхой батлагдах мэт. Ер нь Монголчууд ажил гэдэг ойлголтыг аж амьдрал амьд явахын учир утгатай дүйцүүлэн ухаардаг байсан нь илэрхий. Тэгээд ч ажил хөдөлмөрийн үр дүнд хүн шиг хүн болно шүү хэмээсэн нь чухамдаа хөдөлмөр л хүнийг бий болгодог гэснээс юу нь өөр байх вэ? Энэ санаагаа ар давж амьдрал туулж, хал үзэж байж хатууждаг хүлэг морьтой зүйрлэн тодотгосон нь Монголын үндсэний сэтгэхүйн онцлог илрэл оновчтой зүйрлэл юм. Монголын нууц товчоо зэрэг эртний дурсгал бичигт хүлгэн морь хүлэг баатар гэж хамгийн хатуужил тэвчээртэй шалгарсан морь буюу хүнийг нэрлэсэн байна. Тэгэхээр ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэсэн цэцэн үг ажил хөдөлмөр хийлгэж амьдралыг бүрэн таниулах зарчмыг баримталж чадсан цагт л хүнээр хүн хийж чадна.Үүнийг ямар нэг байдлаар гажуудуулбаас хүн шиг хүн болохгүй шүү гэсэн санааг тодорхойлж байна. Ажил хийнэ гэдэг бол амьд явахын
  • 2. Нийтэлсэн Түүх нийгмийн Ухааны багш Д.Намжил 2014 он анхдагч хэрэгцээг хангах нөхцөл гэдгийг “ Ажил хийвэл ам тостоно” гэгчлэн хэлэхийн хамт аз жаргал сайн сайхны эх үүсвэр гэдгийг олонтоо батлаад бас энэ чинь амар хялбар ч биш бэрх зүйл хэмээн сануулсан нь элбэг байсан. Гэхдээ “Эрхийг биш, бэрхийг сурах” явдал л хүн болох гол зам гэдгийг зарчим болгон мөрддөг нь учиртай. Хүнээр хүн хийх ажлын өдөр тутмын үйлдэлт хүүхдийг бүр бага балчир цагаас нь эхлэн сурган хүмүүжүлэх төрөл бүрийн арга барилаар хэрэгжүүлж иржээ. Хүүхдийг багаас нь аргал хомоол оруулах, аяга шаазан дөхүүлэхээс эхлэн ажил хийлгэхээс 15-16 насанд нь амьдрах ухаан, хүн болох арга ухаан нь Монголын ард түмнийх. Үүний үр дүнд Монголчууд хүүхдээ 3-4 наснаас эхлэн хурга тугал хариулах ажилд сурган 6-7 насанд хурдан морь унуулж адуу тэмээ хариулах бөгөөд үүний хамт аргал түлш түүх зэрэг гэр ахуйн хөдөлмөрт сургаж улмаар 15-16 насандаа хөвгүүд мал аж ахуйн арга ажиллагаанд бүрэн боловсорч охид оёж хатгах сүү цагаан идээ боловсруулах ажилд дадлагажсан байдаг гэж Оросын эрдэмтэн Д.И. Майский тэмдэглэсэн байдаг. Монгол улсын их сургуулийн багш нар 70-аа дээш насны хүмүүстэй уулзаж та 12 настайдаа юу хийж чаддаг байсан бэ гэсэн асуултанд хариулахдаа 80-100 төрлийн ажил хийж чаддаг байсан гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ бол монголын ард түмэн хүнээр хүн хийх зорилго бүхий олон талт ажиллагаандаа ажил хийж хүн болдог. Ар давж хүлэг болдог гэсэн зарчмыг ухаалгаар бүтээлчээр тууштай баримталж ирсэний бодит үр дүн мөн. 2. Хүнээр хүн хийх хамт олонч зарчим Хүнээр хүн хийх хүнд бэрх энэ ажил бол ямагт хамт олны хүчээр хэрэгждэг учиртай. Өөрөөр хэлбэл бие хүн гэдэг бол нийгэм хамт олны нэгж нь бөгөөд мөн тэдний л оршин тогтнох хувь тавилан бүхий ухамсарт хүн юм. Ийм учраас хүнээр хүн хийх ямар ч ажиллагаа хамт олон ч зарчимд захирагдах учиртай. Хүмүүжлийн бүх үйл ажиллагаа ямар ч арга хэлбэртэй байлаа ч гэсэн энэ зарчимд нийцтэй байж хүнээр хүн хийхэд ач тусаа өгнө гэдгийг манай ард түмэн гүнээ ухамсарлаж иржээ. Тэгээд ч “Эрдмийн дээд эв” , “Сайхан гэвэл ухаан”, “эрдэм мянган лан эв түмэн лан”, “Нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөдөг”, Зовох цагт нөхрийн чанар танигдана”, Олонтоо бол баян, онцгой бол даян” гэх мэтээр сургамжилдаг. Хүүхдийн Хүмүүжил төлөвшлийн ажилд хамт олонд байх зарчмын баримтална гэдэг бол зөвхөн тооны ухаан биш түүний чанартай болохыг анхааруулсан болох нь бий. Жишээ нь: Олны хүч эвэндээ байдаг, олсны хүч эрчиндээ байдаг гэх бөгөөд олс хичнээн олон хүн ширхэг утас байлаа ч эрчгүй бол яахан олс байж чадах билээ. Үүний нэгэн адил олон хүн байлаа ч эвтэй найрамдалтай биш бол хамт олон болж чадахгүй. Хамт олонч байх зарчмыг хүмүүжил төлөвлийн ажил баримтална гэдэг нь олонхыг буюу илүү хүчтэйг ухамсаргүйгээр аялдан дагахын нэр биш ухамсартай сонгох зайлшгүй гэдгийг “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” хэмээн хэлсэн байна. Энэ бол зөвхөн найз нөхдөө сонгох тухай төдийгүй юмс үзэлдлийг үг юм. Энэхүү хамт олонч байх зарчим нь ардын ёс заншлын зөв зүйлс тоглоом наадгай хэлбэрт бүр ч тодорхой илэрдэг.
  • 3. Нийтэлсэн Түүх нийгмийн Ухааны багш Д.Намжил 2014 он 3. Хайр нь дотроо хал нь гаднаа Манай ард түмний хүнээр хүн хийх ажиллагаандаа баримталж ирсэн бас нэг зарчим бол хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг цэцэн үгээс илэрчээ. Энэ нь бодит ерөнцийн юмс үзэгдэл түүнийг тусгасан ухамсрын зүйл бүгд эсрэг тэсрэг талтай. Нэг нь нөгөөгөө үгүйсгэхийн хамт нөхцөлдүүлж хөгжлийн их ундраа болж өгдөг диалектикийн хуулийг ардын сурган хүмүүжүүлэх ухаан хэрэглэсний тод жишээ юм. монголчуудын хүн хүмүүжүүлэн төлөвшүүлэх зарчмын дотоод тал нь хайр болоод гадад тал нь хал гэсэн байна. Хүн хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд хайр нь заавал дотоод талдаа хал нь заавал гадаад талдаа байх гэж энэ хоёрын зохион байгуулах аргыг заасан байдаг. Монголын ард түмэн энэ зарчмыг хэзээ ямагт тууштай баримталж ирсэнийг олон баримтаар гэрчилж болох юм. Монголчуудын үр хүүхдээ өсөх тусам нь цөөн үнсдэг. Үнссэн ч унтсан хойно нь зөөлөн үнэрлэдэг нь уг чанартаа хайраа гаднаа гаргахаас сэргийлж байгаа хэрэг юм. Хэрэв хайрыг үл дамжин гарвал хал нь хүмүүжлийн утгаа алдаж балмад үйл ажиллагаа болж хувирна. Ийм учраас энд үүрэгдэж буй хал нь үнэн чанартаа хайржсан хал юм. Жишээлбэл: Нэгэн аав хүүгээ хол газарт суралцуулахаар явахда үнсье гэснээ үнсчихвэл очоод гэрээ санаад байх уу гэж хайрлахдаа баруун хацар дээр нь зөөлөн алгадаад явуулсан гэдгийг адил иймд сурган хүмүүжүүлэх бүхий л үйл ажиллагаа хайр нь гаднаа байх энэхүү зарчиид захирагдсан байх нь үр дүнд хүрэх учиртай гэдгийг Монголчуудын ард түмэн олон үеийн туршлагаараа батлан хадгалж иржээ. 4. Хүний нэр төрийг туулийн эрхэмлэн хүндэтгэх ядал Энэхүү зарчмын үүднээс хүүхдийг төлөвшүүлэх зорилго бүхий аливаа үйл ажиллагаанд хүний эсрэг чиглэсэн хүний нэр хүндийг хохироосон шинжтэй байх ёсгүйг “Хүний муу нь хүнээ дайрдаг хүрзний муу нь чулуу дайрдаг” гэж сургасан нь цөөнгүй. Өөрийн хэлбэр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь ямагт хүнлэг энэрэнгүй байх зарчимтай ба үүнийг нээн томъёолсон нь манай ардын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний том ололт юм. Иймд аливаа сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь хүний нэр төрийг дээдэлж өөрийн сайн талыг мэдрүүлэх зарчмыг баримтлах ёстой бөгөөд энэ нь манай сурган хүмүүжүүлэх зүйд уламлал болж иржээ. Монголчуудын нэрэлхүү сайхан зан чанар нь ямагт зөв сайхан хүмүүжлийн үр хөврөл болдог ба “ Нэр хугархаар яс хугар, нэрээ барахаар насаа бар” гэх мэтээр хүн байхын утга учрыг нэр төртэйгөөр шууд холбон үздэг билээ. Хүмүүжлийн энэ зарчмын үүднээс хүний алдаа эндэгдлийг уучилж үзэх сайн талд нь түшиглэхээс ямагт хүмүүжүүлэх энэрэнгүй байх зэрэг сурган хүмүүжүүлэх ёс зүйн хэм хэмжээг тогтоон төлөвшүүлжээ. Хүний нэр төрийг эрхэмлэх сурган хүмүүжүүлэх энэ зарчмыг илрэл уламжлалт арга барилд тод тодорхой тусч ардын сургаал билгийн зүйлд мөнхөрсөнийг тоочиж барахгүй. Жишээлбэл Монголчууд сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа: шүүмжлэн ичээх, шоглох арга барилыг өргөн дэлгэр хэрэглэж байсан боловч дайрч доромжлох гүтгэх, гутаах байдал хэзээ ч гаргаж байгаагүй энэ зарчмыг тууштай баримтлаж ирсэний гэрч нь болно.
  • 4. Нийтэлсэн Түүх нийгмийн Ухааны багш Д.Намжил 2014 он 5. Хүний бүрийн онцлогийг харгалзан ялгавартай хандах Хүний хүмүүжүүлэх хүн болгоно гэдэг бол нэгдмэл нэгэн талаар хийх ажил биш гэдгийг эртнээс ойлгон хүн бүрийн онцлогт тохируулан ялгавартай хандах хэрэгтэй гэсэн зарчмын бахимталж иржээ. Энэ нь “хүн бүр адилгүй хүлэг бүр жороогүй” гэсэн хураангуй томъёоллоор илрэл бөгөөд сурган хүмүүжүүлэгчдийн зохиол бүтээлд: Ууртай хүнийг ширүүн хэлбэл аюул болох тул аажмаар ухааруул. Омогтой хүнийг даралваас хорсох тул нэр цолоор баясага. Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс хэрэг гаргах тул битгий хэргэс. Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна. Харамч хүнд нэг ширхэг утсыг ч харамлах тул арилжаа бүү хий. гэж сургасан байдаг. Энэхүү хүн тус бүрийн онцлогийг тооцоолж хүмүүжлийн зохистой арга барилыг олж сонгох зарчим бол хүмүүжүүлэгчээс сэтгэл зүйн багагүй мэдлэг дадлага шаардана. Өөрөөр хэлбэл хүн шинжих ухаанд суралцах зайлшгүй шаардлага эндээс урган гарч байна. Энэ бүх сурган хүмүүжүүлэх арга ухаанаас үзэхэд хэдэн зуун мянган жилийн турш өвөрмөц сурган хүмүүжүүлэх арга ухааныг баяжуулж ирсэн түүхтэйг гэрчлэн харуулж байна. Энэ уламжлалт арга ухаанаас хойч үеэ ирээдүйгээ төлөвшүүлж хөгжүүлэх нь өнөөгийн Монгол улсын сурган хүмүүжүүлэх ухааны нэг зорилго болов уу гэж энэхүү сэдвийг сонгон авсан. Гарчиг 1. Оршил хэсэг 2. Хүүхдийг төлөвшүүлж хөгжүүлэхэд ажил хөдөлмөртэй нягт холбох арга 3. Хүнээр хүн хийх хамт олонч зарчим 4. Хайр нь дотроо хал нь гаднаа 5. Хүний нэр төрийг туйлаас эрхэмлэн хүндэтгэх явдал 6. Хүн бүрийн онцлогийг харгалзах ялгавартай хандах 7. Дүгнэлт Ашигласан материал 1. Боловсрол сэтгүүл 2. Дондог.Ч “Эрдэнэ толь” 3. Монгол ардын аман зохиол 4. Монголын нууц товчоо 5. Равжаа.Д “Цаасан шувуу”