SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
ХӨРСГҮЙ ОРЧИНД ТӨМСНИЙ ҮРИЙН ЭХ МАТЕРИАЛ ГАРГАХ ТЕХНОЛОГИ
Аззаяа.Я докторант, Нинжмаа.О доктор. Ph
Дархан-Уул аймаг УГТХүрээлэн, Ургамлын Биотехнологийн лаборатори
Е-mail azaa_psarti@yahoo.com 99844666
Оршил
Биотехнологийн шинжлэх ухаан тэргүүлэх чиглэл болон хөгжиж, дэлхийн
улс орны хөгжил, эдийн засгийн чадавхийг тодорхойлж байгаа орчин үед
хуримтлуулсан мэдлэг, технологи, туршлага болон мэргэшсэн боловсон хүчин,
лаборатори-үйлдвэрлэлийн бололцоондоо тулгуурлан судалгааны ажлын үр дүнг
бодит үйлдвэрлэл болгох, бусад орны биотехнологийн шинжлэх ухааны ололтыг
нэвтрүүлэх асуудал нэн чухлаар тавигдаж байна.
Сүүлийн жилүүдэд Перу Төмсний Олон Улсын Төвд аэропоник,
гидропоникийн аргаар төмсний бичил булцуу гаргах туршилт судалгааны ажлууд
хийгдэж нэг бичил ургамлаас 50-100 хүртэлх тооны бичил булцуу хураах
боломжийг тогтоожээ. Мөн Африкийн зарим оронд тухайлбал Кэния улсад энэ
чиглэлийн туршилт судалгааны ажлууд хийгдэж эхлээд байна.
БНАСУ, Вьетнам, Хятад зэрэг азийн орнуудад дээрх технологиудыг төмсний
анхан шатны үр үржүүлэгт турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлууд маш
амжилттай явагдаж байна. Тухайлбал БНАСУлсын 5 мужид гидропоникийн аргаар
төмсний бичил булцуу гаргах технологийг боловсруулан мөрдөж жилд 5 сая гаруй
бичил булцуу үйлдвэрлэж улсын үрийн хэрэгцээгээ хангаж байна.
Сүүлийн жилүүдэд манай оронд төмсний тариалан өргөжиж улсын нийт
хэрэгцээ 185000тн үүнээс хүнсэнд140000тн, үрэнд 45000тн хэрэгтэй бол 2012 онд
үйлдвэрлэл 242700тн, импортоор 3200тн, нийт 245900тн 2013 онд үйлдвэрлэл
190170тн, импорт 2000тн, экспорт 1500тн, нийт 190670 тн төмс үйлдвэрлэсэн
байна. Энэ нь манай орны төмсний үйлдвэрлэл улсын хэрэгцээнээс давж
биеэлсэн сайхан баримтууд юм.
Манай оронд 1996 оноос төмсний үрийн аж ахуйд вирусгүй үр үйлдвэрлэх
технологийг нэвтрүүлсэн ба 2007 оноос аэропоникийн дэвшилтэт технологийг
туршиж нэвтрүүлэн жилд 2 удаа тариалж 180-200 мян/ширхэг бэсрэг булцуу
үйлдвэрлэх боломж бүрдсэн.
Хураангуй
Аэропоник гэдэг нь 'aero' (агаарт ), 'ponic' (ажил, үйлдвэрлэл) гэсэн латин
үгнээс гаралтай (Farran and Mingo-Castel, 2006). Аэропоникийн системийг
түшиглэн бэсрэг булцуу гаргах арга нь лабораторт ургуулсан бичил ургамлыг
өлчиржүүлэн үндсийг нь тайраад, хүлэмжинд шилжүүлэн тариалж, гэрэлгүй
нөхцөлд ургамлын агаарт байрлах иш рүү шаардлагатай макро микроэлемент,
өсөлтийн бодис бүхий уусмалыг ион хэлбэрээр тодорхой давтамжтай шүршиж
өгснөөр үндэс, столон, булцуу үүсгэх процесс юм.
Энэ аргын давуу талууд:
 Экологид ээлтэй технологи
 Бусад системийг бодвол эдийн засгийн хувьд ашигтай.
 Ургамал хөрсгүй орчинд ургадаг учраас хураасан үр эрүүл
 Ургамал ургах хугацааныхаа 99,8% агаарт , 0,02% манажуулах
хэлбэрээр шим тэжээлийн бодисыг өөртөө шингээдэг тул фотосинтезийн
урвал идэвхиждэг.
 Агаарт үндэсний систем хөгжих таатай нөхцөл бүрддэг. Ургамалд
ашиглагдах тэжээлийн уусмалын эргэлт бусад төстэй аргад (NFT)
1л/мин байдаг бол аэропоникт 1,5мл/мин байдаг.
 Булцууг стандартын хэмжээнд хүрмэгц түүвэрлэн хураах учраас шинээр
булцуу үүсч томрох боломжийг нэмэгдүүлдэг.
 Ус, шим тэжээлийн бодис маш бага хэмнэлттэй зарцуулахаас гадна нэг
ургамлаас нөгөөд өвчний халдвар тархахгүй.
Дутагдалтай тал:
 Хорио цээр, ариутгал, халдвар хамгааллын арга хэмжээг чанд
мөрдөөгүйгээгээс аэропоникийн систем халдвар авбал ургамал
бүхэлдээ өвчлөх магадлалтай.
 Төхөөрөмжийн ажиллагаа автомат тохируулгатай тул байнгын
цахилгаан эрчим хүч шаардагддаг.
Судалгааны зорилго
Биотехнологийн аргаар ургуулсан төмсний бичил ургамлыг хөрсгүй орчинд
тариалж нэг ургамлаас авах бэсрэг булцууны тоог нэмэгдүүлэх, эдийн засгийн
хувьд ашигтай дэвшилтэт технологийг нэвтрүүлж бичил булцууны
үйлдвэрлэлийг жилд 180-200 мянгад хүргэснээр дотоодын төмсний үрийн
хэрэгцээг бүрэн хангах зорилготой.
Судалгаа явуулсан газар
Төмсний сортуудыг эд, эсийн өсгөвөрийн аргаар in vitro нөхцөлд үржүүлэх
судалгааг УГТЭШХ-ийн Ургамлын биотехнологийн лабораторт, хөрсгүй орчинд
бичил булцуу гаргах судалгааг тус лабораторийн дэргэдэх аэропоникийн
хүлэмжинд явуулав.
Судалгааны арга зүй, аргачлал
Аэропоникийн системд тариалах төмсний сортуудын вирусээс эрүүлжүүлсэн
бичил ургамлыг MS тэжээлт орчинд суулгаж 16 цаг гэрэлтэй, 8 цаг харанхуй
гэрлийн үечлэлтэй, агаарын харьцангуй чийг 60-70%, агаарын хэм 23-250
С
дулаантай ургуулангийн өрөөнд ургуулав. Аэропоникт тариалах бичил ургамлыг
хавар, намар 7-14 хоног хиймэл хөрсөнд шилжүүлэн өлчиржүүлж аэропоникт
тариалахад бэлтгэсэн. Өлчиржүүлсэн ургамлаас 15-20см урт иштэй хэсгийг
таслан авч хөөсөнцөр хавтангаар хийсэн автомат удирдлагатай аэропоникийн
төхөөрөмжинд 20х20см тэжээлийн талбайтай суулгав.
Тэжээлийн уусмалыг булцуу үүсэх хүртэл 5 минут, булцуу үүсэж эхэлснээс
хойш 10 минутын давтамжтай 24 секунд шүрших цагны механизмтай, автомат
удирдлагаар тохируулан ажиллуулж байв. Тариалснаас 45 хоногийн дараа
үүссэн булцууг 5г жинтэй болмогц түүвэрлэн хурааж, ургалтын хугацаанд
ургамал хамгаалах, цонолт, халалтаас сэргийлэн хүлэмжийн гадна талд
сүүдрэвчийг нээж, хаах болон усан хөшиг ажилуулан сэрүүцүүлэх арга
хэмжээнүүдийг авч байв.
Судалгааны дүн
Энэхүү дэвшилтэт технологийг бичил ургамлыг хүлэмжийн хөрсөнд
шилжүүлэн тариалж үрийн булцуу гаргах технологитой харьцуулахад үржих
коэффициент өндөр, хүн хүч, цаг хугацаа зардал хэмнэж нэг булцууны өөрийн
өртөг 2,5 дахин буурч нэг булцуу ойролцоогоор 98,7 төгрөгийн үнэтэй байна.
Бичил ургамлыг лабораторит, бичил булцууг автомат тохрируулгатай
хүлэмжинд ургуулах учраас цаг уур, гадаад орчны нөлөөнөөс хамаарал багатай,
ургамал ургах тэжээлийн уусмалын найрлага, температур, чийгийн тохиромжтой
нөхцлийг зохиомлоор бүрдүүлэх боломжтой.
Энэ технологийн онцлог давуу тал нь вирусээс эрүүлжүүлсэн бичил
ургамлыг хөрсгүй орчинд шилжүүлэн тариалж нэг ургамлаас эрүүл, стандартын
хэмжээтэй, олон тооны бичил булцуу хураан авах, ус, шим тэжээлийн бодис маш
бага хэмнэлттэй зарцуулахаас гадна экологид ээлтэй,сүүлийн үеийн дэвшилтэт
аргыг ашигласан явдал юм. Гаргасан бэсрэг булцуу нь элит үрийн аж ахуйн анхан
шатны материал болон үржигдэж, бүтээгдхүүний орлогоос зардлаа нөхөх замаар
үйл ажиллагаа нь тогтвортой байх боломжтой.
Манай оронд нутагшсан болон ирээдүйтэй төмсний шинэ сортуудыг
аэропоникт тариалж нэг ургамлаас 5-10г жинтэй дунджаар 20ш бичил булцуу
түүвэрлэн хураах боломжийг тогтоосон. Хураасан бичил булцууг усалгаатай
талбайд шилжүүлэн тариалахад амьдралт нь 90-95% -тай элит үрийн эх
материал болон үржигдэж байна.
Зураг 1. Аэропоникт төмсний булцуу гаргах технологийн явц
1. 2012-2014 оны аэропоникоос хураасан төмсний ургац
Судалгаа хийсэн жилүүдэд нийт 18877ш төмсний бичил ургамлыг
аэропоникт шилжүүлэн тариалж 158676ш бичил булцуу хурааж авсан байна.
Цаашид хүрэх үр дүн
Төмсний үр үйлдвэрлэлийн техник, технологи, сорт солилт, үр шинэчлэлт
зэрэг өнөөгийн хүрсэн түвшинд тулгуурлан аэропоникоос жилд 180-200 мянган
ширхэг бэсрэг булцуу, 450тн элит үр үйлдвэрлэхийн тулд одоогоор дэлхий нийтэд
мөрдөж байгаа вирусгүй төмсний үрийн аж ахуйн G-2 системийг эхлэн нэвтрүүлэх
шаардлагатай байна.
Шинээр мөрдөх төмсний ҮАА-н G-2 системээр жил бүр 180-200 мян/ширхэг
бэсрэг булцуу үйлдвэрлэх шаардлагатай байгаа тул ЭШБ-ын лаборатори, хүлэмж,
Хавар намар Хавар намар Хавар намар
2012 2013 2014
Он
бичил ургамал,ш 3800 2929 2813 3499 2250 3586
Хураасан бичил булцуу,ш 41248 20933 22390 10885 24500 38720
1 ургамалаас хураасан
булцууны тоо, ш /дунджаар/
10.8 7.1 7.9 3.1 10.8 10.7
аэропоникийн системийг өргөжүүлэн шинэчилж, элит үр үйлдвэрлэдэг
ЭШБайгууллагууд болон зарим Лицензтэй ААН, компанитай хамтарч гүйцэтгэх
болно.
1. Шинээр мөрдөх үрийн аж ахуйн /G-2/ системээр элит
үр үйлдвэрлэх дотоодын хэрэгцээ
№
Үр үржүүлгийн
жил
Үйлдвэрлэх
хэмжээ,
мян/ш
Тарих
талбай /га/
Га-ийн ургац
/цн/
Хураах
ургац
/ тн/
1 Бэсрэг булцуу 180-200 - - -
2 Супер-элит - 3,5-4,0 200,0 75
3 Элит үр - 20-24 200,0 450
Бид цаашид ҮАА-н G-2 буюу 2 жилийн схемээр жилд 180-200 мян/ш бэсрэг
булцуу гарган ил талбайд 2 жил үржүүлж 450 тн элит үр үйлдвэрлэнэ /Хүснэгт 1/.
2. G-2 схемээр дотооддоо үр үйлдвэрлэх тооцоо /2014-2018/
Элит үр
үйлдвэрлэл
Хугацаа 2014 2015 2016 2017 2018
Бэсрэг булцуу
мян/ш
180-
200
180-
200
180-
200
180-200 180-200
Супер-элит, тн - 75 75 75 75
Элит, тн - - 450 450 450
Сортын
баталгаат
үр
үйлдвэрлэл
1-р репродукци, тн - - - 1800-100 1800-2100
2-р репродукци, тн - - - - 8250-9000
2014 оноос эхлэн 180-200 мян/ш бэсрэг булцуу, 2016 оноос 450тн элит үрийг
дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ. 2017 оноос 1800-2100тн 1-р репрокдукцийн үр,
2018 оноос 8250-9000тн 2-р репрокдукцийн үр үйлдвэрлэх боломжтой болох юм
/Хүснэгт 2/.
Дүгнэлт
1. Манай оронд нутагшсан болон ирээдүйтэй төмсний шинэ сортуудыг аэропоникт
тариалж нэг ургамлаас 5-10г жинтэй дунджаар 20ш бичил булцуу түүвэрлэн
хураах боломжийг тогтоосон. Хураасан бичил булцууг усалгаатай талбайд
шилжүүлэн тариалахад амьдралт нь 90-95% -тай элит үрийн эх материал болон
үржигдэж байна.
2. Бид цаашид ҮАА-н G-2 буюу 2 жилийн схемээр жилд 180-200 мян/ширхэг бэсрэг
булцуу гарган ил талбайд 2 жил үржүүлж 450тн элит үр үйлдвэрлэх бөгөөд
цаашид үржүүлж 1-р репродукцийн 1800-2100тн, 2-р репрокдукцийн 8250-9000тн
үр үйлдвэрлэх боломжтой болно.
Ашигласан хэвлэл:
1. Я.Аззаяа, О.Нинжмаа, Д.Оюунгэрэл, ,П.Гэрэлтуяа,Б.Саранчимэг
“Бэсрэг булцууны үйлдвэрлэлд аэропоникийн аргыг туршсан дүнгээс”.
Төмсний судалгааны ажлын үр дүн, х22-28, УБ.,2011
2. О.Нинжмаа, Д.Оюунгэрэл, Я.Аззаяа, П.Гэрэлтуяа,Б.Саранчимэг
“Бэсрэг булцууны үйлдвэрлэлд аэропоникийн аргыг нэвтрүүлэх
боломж”.,УГТСЭШХ-ийн эрдэм шинжилгээний бүтээл 27, Х 96-101, Дархан-
Уул., 2009
3. Я.Аззаяа, Д.Оюунгэрэл
“Дэвшилтэт технологиор төмсний үрийн эх материал үйлдвэрлэх боломж”.
Залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний
гуравдугаар бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл., х7-11.УБ.,2014
4. C.Lungaho, M.Nyogesa, M.W.Mbiyu and others Potato mini tuber production
using aeroponics technology, East African Agricultural and Forestry Journal .Vol.
79, № 3 (2010)
5. Otazu V (2008). International Potato Center. Quality Seed Potato Production
using Aeoponics. A potato Production Manual. Lima Peru.
6. Ritter E, Angulo B, Riga P, Herrбn C, Relloso J (2001). Comparison of
Hydroponic and Aeroponics Cultivation Systems for The Production of Potato
Minituber.Netherlands. Am. J. Potato Res. 44(2): 127-135.

More Related Content

Viewers also liked

Heel teeh veiin emgeg 3
Heel teeh veiin emgeg 3Heel teeh veiin emgeg 3
Heel teeh veiin emgeg 3dagvajamts
 
хээлтэгчийн үржлийн эрхтэн Mn
хээлтэгчийн үржлийн эрхтэн Mnхээлтэгчийн үржлийн эрхтэн Mn
хээлтэгчийн үржлийн эрхтэн MnErdenetogtokh Toogoo
 
Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах dagvajamts
 
Tolloh veiin emgeg 5
Tolloh veiin emgeg 5Tolloh veiin emgeg 5
Tolloh veiin emgeg 5dagvajamts
 
Gynecology diagnosis to animal
Gynecology diagnosis to animalGynecology diagnosis to animal
Gynecology diagnosis to animaldagvajamts
 
Bayarjargal uav environmental_research_nov2015
Bayarjargal uav environmental_research_nov2015Bayarjargal uav environmental_research_nov2015
Bayarjargal uav environmental_research_nov2015GeoMedeelel
 
Инноваци ба маркетинг
Инноваци ба маркетингИнноваци ба маркетинг
Инноваци ба маркетингNima TsG
 
уур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агааруур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агаарSodbilegt Sodbilegt
 
үржилийн биологи лекц1
үржилийн биологи лекц1үржилийн биологи лекц1
үржилийн биологи лекц1otgooPhh
 

Viewers also liked (14)

лекц5
лекц5лекц5
лекц5
 
Heel teeh veiin emgeg 3
Heel teeh veiin emgeg 3Heel teeh veiin emgeg 3
Heel teeh veiin emgeg 3
 
хээлтэгчийн үржлийн эрхтэн Mn
хээлтэгчийн үржлийн эрхтэн Mnхээлтэгчийн үржлийн эрхтэн Mn
хээлтэгчийн үржлийн эрхтэн Mn
 
Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах
 
Tolloh veiin emgeg 5
Tolloh veiin emgeg 5Tolloh veiin emgeg 5
Tolloh veiin emgeg 5
 
Gynecology diagnosis to animal
Gynecology diagnosis to animalGynecology diagnosis to animal
Gynecology diagnosis to animal
 
Bayarjargal uav environmental_research_nov2015
Bayarjargal uav environmental_research_nov2015Bayarjargal uav environmental_research_nov2015
Bayarjargal uav environmental_research_nov2015
 
Lecture3
Lecture3Lecture3
Lecture3
 
2016.12.20
2016.12.202016.12.20
2016.12.20
 
Et 2016.12.26
Et 2016.12.26Et 2016.12.26
Et 2016.12.26
 
Baraa sudlal tums hunsnii nogoo
Baraa sudlal tums hunsnii nogooBaraa sudlal tums hunsnii nogoo
Baraa sudlal tums hunsnii nogoo
 
Инноваци ба маркетинг
Инноваци ба маркетингИнноваци ба маркетинг
Инноваци ба маркетинг
 
уур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агааруур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агаар
 
үржилийн биологи лекц1
үржилийн биологи лекц1үржилийн биологи лекц1
үржилийн биологи лекц1
 

Similar to Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи

Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгааМонгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгааAnkhbileg Luvsan
 
Argiculture drone
Argiculture droneArgiculture drone
Argiculture droneGeoMedeelel
 
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээсМонгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээсAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээсДархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээсAnkhbileg Luvsan
 
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх ньГүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх ньAnkhbileg Luvsan
 
Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломж
Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломжРизобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломж
Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломжAnkhbileg Luvsan
 
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүнХатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүнAnkhbileg Luvsan
 
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...Ankhbileg Luvsan
 
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээБуудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээAnkhbileg Luvsan
 
зх лекц4
зх лекц4зх лекц4
зх лекц4otgooPhh
 
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгааЗохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгааAnkhbileg Luvsan
 
Battsengel plan 02
Battsengel plan 02Battsengel plan 02
Battsengel plan 02hi_bmb
 
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгааМюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгааAnkhbileg Luvsan
 
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөлСүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөлub_old
 
Бордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх зааварБордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх зааварtsengeleeeee
 

Similar to Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи (18)

Lecture 2
Lecture  2Lecture  2
Lecture 2
 
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгааМонгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Argiculture drone
Argiculture droneArgiculture drone
Argiculture drone
 
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээсМонгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
 
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээсДархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
 
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх ньГүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
 
Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломж
Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломжРизобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломж
Ризобактерийн бордоо хэрэглэж арвин ургац авах боломж
 
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүнХатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
 
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
 
8. Батмагнай.pptx
8. Батмагнай.pptx8. Батмагнай.pptx
8. Батмагнай.pptx
 
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээБуудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
 
зх лекц4
зх лекц4зх лекц4
зх лекц4
 
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгааЗохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
 
Battsengel plan 02
Battsengel plan 02Battsengel plan 02
Battsengel plan 02
 
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгааМюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
 
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөлСүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
 
Бордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх зааварБордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх заавар
 

More from Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи

  • 1. ХӨРСГҮЙ ОРЧИНД ТӨМСНИЙ ҮРИЙН ЭХ МАТЕРИАЛ ГАРГАХ ТЕХНОЛОГИ Аззаяа.Я докторант, Нинжмаа.О доктор. Ph Дархан-Уул аймаг УГТХүрээлэн, Ургамлын Биотехнологийн лаборатори Е-mail azaa_psarti@yahoo.com 99844666 Оршил Биотехнологийн шинжлэх ухаан тэргүүлэх чиглэл болон хөгжиж, дэлхийн улс орны хөгжил, эдийн засгийн чадавхийг тодорхойлж байгаа орчин үед хуримтлуулсан мэдлэг, технологи, туршлага болон мэргэшсэн боловсон хүчин, лаборатори-үйлдвэрлэлийн бололцоондоо тулгуурлан судалгааны ажлын үр дүнг бодит үйлдвэрлэл болгох, бусад орны биотехнологийн шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх асуудал нэн чухлаар тавигдаж байна. Сүүлийн жилүүдэд Перу Төмсний Олон Улсын Төвд аэропоник, гидропоникийн аргаар төмсний бичил булцуу гаргах туршилт судалгааны ажлууд хийгдэж нэг бичил ургамлаас 50-100 хүртэлх тооны бичил булцуу хураах боломжийг тогтоожээ. Мөн Африкийн зарим оронд тухайлбал Кэния улсад энэ чиглэлийн туршилт судалгааны ажлууд хийгдэж эхлээд байна. БНАСУ, Вьетнам, Хятад зэрэг азийн орнуудад дээрх технологиудыг төмсний анхан шатны үр үржүүлэгт турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлууд маш амжилттай явагдаж байна. Тухайлбал БНАСУлсын 5 мужид гидропоникийн аргаар төмсний бичил булцуу гаргах технологийг боловсруулан мөрдөж жилд 5 сая гаруй бичил булцуу үйлдвэрлэж улсын үрийн хэрэгцээгээ хангаж байна. Сүүлийн жилүүдэд манай оронд төмсний тариалан өргөжиж улсын нийт хэрэгцээ 185000тн үүнээс хүнсэнд140000тн, үрэнд 45000тн хэрэгтэй бол 2012 онд үйлдвэрлэл 242700тн, импортоор 3200тн, нийт 245900тн 2013 онд үйлдвэрлэл 190170тн, импорт 2000тн, экспорт 1500тн, нийт 190670 тн төмс үйлдвэрлэсэн байна. Энэ нь манай орны төмсний үйлдвэрлэл улсын хэрэгцээнээс давж биеэлсэн сайхан баримтууд юм. Манай оронд 1996 оноос төмсний үрийн аж ахуйд вирусгүй үр үйлдвэрлэх технологийг нэвтрүүлсэн ба 2007 оноос аэропоникийн дэвшилтэт технологийг
  • 2. туршиж нэвтрүүлэн жилд 2 удаа тариалж 180-200 мян/ширхэг бэсрэг булцуу үйлдвэрлэх боломж бүрдсэн. Хураангуй Аэропоник гэдэг нь 'aero' (агаарт ), 'ponic' (ажил, үйлдвэрлэл) гэсэн латин үгнээс гаралтай (Farran and Mingo-Castel, 2006). Аэропоникийн системийг түшиглэн бэсрэг булцуу гаргах арга нь лабораторт ургуулсан бичил ургамлыг өлчиржүүлэн үндсийг нь тайраад, хүлэмжинд шилжүүлэн тариалж, гэрэлгүй нөхцөлд ургамлын агаарт байрлах иш рүү шаардлагатай макро микроэлемент, өсөлтийн бодис бүхий уусмалыг ион хэлбэрээр тодорхой давтамжтай шүршиж өгснөөр үндэс, столон, булцуу үүсгэх процесс юм. Энэ аргын давуу талууд:  Экологид ээлтэй технологи  Бусад системийг бодвол эдийн засгийн хувьд ашигтай.  Ургамал хөрсгүй орчинд ургадаг учраас хураасан үр эрүүл  Ургамал ургах хугацааныхаа 99,8% агаарт , 0,02% манажуулах хэлбэрээр шим тэжээлийн бодисыг өөртөө шингээдэг тул фотосинтезийн урвал идэвхиждэг.  Агаарт үндэсний систем хөгжих таатай нөхцөл бүрддэг. Ургамалд ашиглагдах тэжээлийн уусмалын эргэлт бусад төстэй аргад (NFT) 1л/мин байдаг бол аэропоникт 1,5мл/мин байдаг.  Булцууг стандартын хэмжээнд хүрмэгц түүвэрлэн хураах учраас шинээр булцуу үүсч томрох боломжийг нэмэгдүүлдэг.  Ус, шим тэжээлийн бодис маш бага хэмнэлттэй зарцуулахаас гадна нэг ургамлаас нөгөөд өвчний халдвар тархахгүй. Дутагдалтай тал:  Хорио цээр, ариутгал, халдвар хамгааллын арга хэмжээг чанд мөрдөөгүйгээгээс аэропоникийн систем халдвар авбал ургамал бүхэлдээ өвчлөх магадлалтай.  Төхөөрөмжийн ажиллагаа автомат тохируулгатай тул байнгын цахилгаан эрчим хүч шаардагддаг.
  • 3. Судалгааны зорилго Биотехнологийн аргаар ургуулсан төмсний бичил ургамлыг хөрсгүй орчинд тариалж нэг ургамлаас авах бэсрэг булцууны тоог нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд ашигтай дэвшилтэт технологийг нэвтрүүлж бичил булцууны үйлдвэрлэлийг жилд 180-200 мянгад хүргэснээр дотоодын төмсний үрийн хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Судалгаа явуулсан газар Төмсний сортуудыг эд, эсийн өсгөвөрийн аргаар in vitro нөхцөлд үржүүлэх судалгааг УГТЭШХ-ийн Ургамлын биотехнологийн лабораторт, хөрсгүй орчинд бичил булцуу гаргах судалгааг тус лабораторийн дэргэдэх аэропоникийн хүлэмжинд явуулав. Судалгааны арга зүй, аргачлал Аэропоникийн системд тариалах төмсний сортуудын вирусээс эрүүлжүүлсэн бичил ургамлыг MS тэжээлт орчинд суулгаж 16 цаг гэрэлтэй, 8 цаг харанхуй гэрлийн үечлэлтэй, агаарын харьцангуй чийг 60-70%, агаарын хэм 23-250 С дулаантай ургуулангийн өрөөнд ургуулав. Аэропоникт тариалах бичил ургамлыг хавар, намар 7-14 хоног хиймэл хөрсөнд шилжүүлэн өлчиржүүлж аэропоникт тариалахад бэлтгэсэн. Өлчиржүүлсэн ургамлаас 15-20см урт иштэй хэсгийг таслан авч хөөсөнцөр хавтангаар хийсэн автомат удирдлагатай аэропоникийн төхөөрөмжинд 20х20см тэжээлийн талбайтай суулгав. Тэжээлийн уусмалыг булцуу үүсэх хүртэл 5 минут, булцуу үүсэж эхэлснээс хойш 10 минутын давтамжтай 24 секунд шүрших цагны механизмтай, автомат удирдлагаар тохируулан ажиллуулж байв. Тариалснаас 45 хоногийн дараа үүссэн булцууг 5г жинтэй болмогц түүвэрлэн хурааж, ургалтын хугацаанд ургамал хамгаалах, цонолт, халалтаас сэргийлэн хүлэмжийн гадна талд сүүдрэвчийг нээж, хаах болон усан хөшиг ажилуулан сэрүүцүүлэх арга хэмжээнүүдийг авч байв. Судалгааны дүн
  • 4. Энэхүү дэвшилтэт технологийг бичил ургамлыг хүлэмжийн хөрсөнд шилжүүлэн тариалж үрийн булцуу гаргах технологитой харьцуулахад үржих коэффициент өндөр, хүн хүч, цаг хугацаа зардал хэмнэж нэг булцууны өөрийн өртөг 2,5 дахин буурч нэг булцуу ойролцоогоор 98,7 төгрөгийн үнэтэй байна. Бичил ургамлыг лабораторит, бичил булцууг автомат тохрируулгатай хүлэмжинд ургуулах учраас цаг уур, гадаад орчны нөлөөнөөс хамаарал багатай, ургамал ургах тэжээлийн уусмалын найрлага, температур, чийгийн тохиромжтой нөхцлийг зохиомлоор бүрдүүлэх боломжтой. Энэ технологийн онцлог давуу тал нь вирусээс эрүүлжүүлсэн бичил ургамлыг хөрсгүй орчинд шилжүүлэн тариалж нэг ургамлаас эрүүл, стандартын хэмжээтэй, олон тооны бичил булцуу хураан авах, ус, шим тэжээлийн бодис маш бага хэмнэлттэй зарцуулахаас гадна экологид ээлтэй,сүүлийн үеийн дэвшилтэт аргыг ашигласан явдал юм. Гаргасан бэсрэг булцуу нь элит үрийн аж ахуйн анхан шатны материал болон үржигдэж, бүтээгдхүүний орлогоос зардлаа нөхөх замаар үйл ажиллагаа нь тогтвортой байх боломжтой. Манай оронд нутагшсан болон ирээдүйтэй төмсний шинэ сортуудыг аэропоникт тариалж нэг ургамлаас 5-10г жинтэй дунджаар 20ш бичил булцуу түүвэрлэн хураах боломжийг тогтоосон. Хураасан бичил булцууг усалгаатай талбайд шилжүүлэн тариалахад амьдралт нь 90-95% -тай элит үрийн эх материал болон үржигдэж байна.
  • 5. Зураг 1. Аэропоникт төмсний булцуу гаргах технологийн явц 1. 2012-2014 оны аэропоникоос хураасан төмсний ургац Судалгаа хийсэн жилүүдэд нийт 18877ш төмсний бичил ургамлыг аэропоникт шилжүүлэн тариалж 158676ш бичил булцуу хурааж авсан байна. Цаашид хүрэх үр дүн Төмсний үр үйлдвэрлэлийн техник, технологи, сорт солилт, үр шинэчлэлт зэрэг өнөөгийн хүрсэн түвшинд тулгуурлан аэропоникоос жилд 180-200 мянган ширхэг бэсрэг булцуу, 450тн элит үр үйлдвэрлэхийн тулд одоогоор дэлхий нийтэд мөрдөж байгаа вирусгүй төмсний үрийн аж ахуйн G-2 системийг эхлэн нэвтрүүлэх шаардлагатай байна. Шинээр мөрдөх төмсний ҮАА-н G-2 системээр жил бүр 180-200 мян/ширхэг бэсрэг булцуу үйлдвэрлэх шаардлагатай байгаа тул ЭШБ-ын лаборатори, хүлэмж, Хавар намар Хавар намар Хавар намар 2012 2013 2014 Он бичил ургамал,ш 3800 2929 2813 3499 2250 3586 Хураасан бичил булцуу,ш 41248 20933 22390 10885 24500 38720 1 ургамалаас хураасан булцууны тоо, ш /дунджаар/ 10.8 7.1 7.9 3.1 10.8 10.7
  • 6. аэропоникийн системийг өргөжүүлэн шинэчилж, элит үр үйлдвэрлэдэг ЭШБайгууллагууд болон зарим Лицензтэй ААН, компанитай хамтарч гүйцэтгэх болно. 1. Шинээр мөрдөх үрийн аж ахуйн /G-2/ системээр элит үр үйлдвэрлэх дотоодын хэрэгцээ № Үр үржүүлгийн жил Үйлдвэрлэх хэмжээ, мян/ш Тарих талбай /га/ Га-ийн ургац /цн/ Хураах ургац / тн/ 1 Бэсрэг булцуу 180-200 - - - 2 Супер-элит - 3,5-4,0 200,0 75 3 Элит үр - 20-24 200,0 450 Бид цаашид ҮАА-н G-2 буюу 2 жилийн схемээр жилд 180-200 мян/ш бэсрэг булцуу гарган ил талбайд 2 жил үржүүлж 450 тн элит үр үйлдвэрлэнэ /Хүснэгт 1/. 2. G-2 схемээр дотооддоо үр үйлдвэрлэх тооцоо /2014-2018/ Элит үр үйлдвэрлэл Хугацаа 2014 2015 2016 2017 2018 Бэсрэг булцуу мян/ш 180- 200 180- 200 180- 200 180-200 180-200 Супер-элит, тн - 75 75 75 75 Элит, тн - - 450 450 450 Сортын баталгаат үр үйлдвэрлэл 1-р репродукци, тн - - - 1800-100 1800-2100 2-р репродукци, тн - - - - 8250-9000 2014 оноос эхлэн 180-200 мян/ш бэсрэг булцуу, 2016 оноос 450тн элит үрийг дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ. 2017 оноос 1800-2100тн 1-р репрокдукцийн үр, 2018 оноос 8250-9000тн 2-р репрокдукцийн үр үйлдвэрлэх боломжтой болох юм /Хүснэгт 2/. Дүгнэлт
  • 7. 1. Манай оронд нутагшсан болон ирээдүйтэй төмсний шинэ сортуудыг аэропоникт тариалж нэг ургамлаас 5-10г жинтэй дунджаар 20ш бичил булцуу түүвэрлэн хураах боломжийг тогтоосон. Хураасан бичил булцууг усалгаатай талбайд шилжүүлэн тариалахад амьдралт нь 90-95% -тай элит үрийн эх материал болон үржигдэж байна. 2. Бид цаашид ҮАА-н G-2 буюу 2 жилийн схемээр жилд 180-200 мян/ширхэг бэсрэг булцуу гарган ил талбайд 2 жил үржүүлж 450тн элит үр үйлдвэрлэх бөгөөд цаашид үржүүлж 1-р репродукцийн 1800-2100тн, 2-р репрокдукцийн 8250-9000тн үр үйлдвэрлэх боломжтой болно. Ашигласан хэвлэл: 1. Я.Аззаяа, О.Нинжмаа, Д.Оюунгэрэл, ,П.Гэрэлтуяа,Б.Саранчимэг “Бэсрэг булцууны үйлдвэрлэлд аэропоникийн аргыг туршсан дүнгээс”. Төмсний судалгааны ажлын үр дүн, х22-28, УБ.,2011 2. О.Нинжмаа, Д.Оюунгэрэл, Я.Аззаяа, П.Гэрэлтуяа,Б.Саранчимэг “Бэсрэг булцууны үйлдвэрлэлд аэропоникийн аргыг нэвтрүүлэх боломж”.,УГТСЭШХ-ийн эрдэм шинжилгээний бүтээл 27, Х 96-101, Дархан- Уул., 2009 3. Я.Аззаяа, Д.Оюунгэрэл “Дэвшилтэт технологиор төмсний үрийн эх материал үйлдвэрлэх боломж”. Залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний гуравдугаар бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл., х7-11.УБ.,2014 4. C.Lungaho, M.Nyogesa, M.W.Mbiyu and others Potato mini tuber production using aeroponics technology, East African Agricultural and Forestry Journal .Vol. 79, № 3 (2010) 5. Otazu V (2008). International Potato Center. Quality Seed Potato Production using Aeoponics. A potato Production Manual. Lima Peru. 6. Ritter E, Angulo B, Riga P, Herrбn C, Relloso J (2001). Comparison of Hydroponic and Aeroponics Cultivation Systems for The Production of Potato Minituber.Netherlands. Am. J. Potato Res. 44(2): 127-135.